More Related Content
Similar to эцэг эхэд зөвлөх нь
Similar to эцэг эхэд зөвлөх нь (20)
эцэг эхэд зөвлөх нь
- 1. Бага насны хүүхдийн хөгжлийн онцлогоос:
(5 – 6 настны сэтгэлийн хөдөлгөөн)
1. Сайшаа! Бас дахин сайшаа!
Маш их хөдөлгөөнтэй, амархан уйдамхай, үргэлж шинийг
эрэлхийлж, шинэ содон зүйлд тэмүүлж байдаг үе. Тоглоом
хувцсаа энд тэнд хаялах, , юмны эмх замбарааг
алдагдуулахаа тоохгүй. Тэд зөвхөн хөөрүү зангаараа
хорвоогийн амьдралтай идэвхитэй танилцдаг. Энэ үед сэдэж
санаачилсныг нь дэмжиж, хүссэнээр нь хийлгэх хэрэгтэй. Яг
л өөртөө итгэхгүй нь хөгждөг үе учир хүүхдэдээ муу үг
дуулгах хэрэггүй. Энэ насанд сайшаал магтаал нь хөгжлийн
гол түлхэгч хүч байдаг. Сайшаа. Бас дахин сайшаа.
Сайшаалыг харамлах хэрэггүй.
2. Цагаан атаархал хэрэгтэй.
Атаархал хэрэгтэй. Хүүхдүүд элдэв тоглоом, шинэ
хувцас, бусад зүйлээрээ үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх нь
элбэг. Гоё тоглоом, шинэ хувцсаараа хөөрч бардамнахын
цаана сайн сайхныг мэдрэх, шинийг сонирхон шохоорхох
зөв зан төрх бий. Эцэг эхээсээ шинэ зүйл нэхэж шалгаах
нь цөөнгүй. Харин атаархлыг зөв тусгалтай болгохын тулд
томчуул, ялангуяа эцэг эхийн анхаарал халамж хэрэгтэй.
Хамгийн гол нь зурах дуулах цээжлэх, уран унших зэрэг
авьяас чадвараа сорин хөгжүүлэхэд нь “цагаан атархал” -ыг
ашиглах хэрэгтэй.
3. Шударгад сурга.
Хүүхэд эцэг эх, гэр орныхоо төдийгүй өөрийн нэр
төрийг хамгаалах ба ичиж эмээх мэдрэмж нь ухаан суух
үетэй зэрэгцэн бүрэлдэж эхэлдэг. Хүүхэд тань
цэцэрлэгээс найзынхаа юмыг аваад ирсэн бол
маргааш нь уучлал гуйлгаад эргүүлж өгөхийг
сануулаарай. Илэрхий мэлзэж, худал хэлбэл тэр даруйд
нь зарга шүүхийн оронд хэсэг хугацааны дараа
зэмлээрэй. Зөв үйлийг цаг үед нь сайшааж буруу
үйлдлийг тухай бүрд нь зоримог зэмлэвэл хүмүүжлийн
ач тустай болно.