SlideShare a Scribd company logo
1 of 73
Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах тусламжийн
чиглэлээр бэлтгэж ЭМХҮТ-ийн лицензийн албанд өгсөн тестийн асуултууд
Боловсруулсан: Л. Ганболд
2013 он
Эмнэлгийн Анхны тусламжийн асуултууд:
1. Өвчтөнөөс эмчид халдвар дамжих үйл явцад хамаарахгүй хүчин зүйлийг
нэрлэнэ үү?
a. Өвчтөн халдвар үүсгэгч нян, вирустай байх
b. Өвчтөний цус, шингэн эмчийн биед нэвтрэх зам байх
c. Өвчтөн эмгэг өвчнөөр халдварлагдсан өгүүлэмж
d. Эмчийн биед халдвар үүсгэхүйц олон тооны нян нэвтэрч орох
e. Эмчийн дархлаа сул байх
2. Осолдогчид анхны тусламж үзүүлэхдээ халдвар авахаас хамгаалах арга
хэрэгслэлүүдийг нэрлэнэ үү?
1. Хамгаалалтын бээлий өмсөх
2. Хамгаалалтын нүдний шил зүүх
3. Бээлий өмсхөөс өмнө бөгж, бугуйвч, цагаа тайлах
4. Амны хаалт зүүх
5. Гарын шарх, шалбархайд тусламж үзүүлж эхлэхээс өмнө
наалдамхай (шархны) тууз нааж хамгаалах
3. Гэмтсэн өвчтөнийг шаардлаггүй үед хөдөлгөж, зөөхөд ямар сөрөг нөлөө
гарч болох вэ?
1. Хугарсан яс арьсийг цоолох
2. Хугарсан яс зөөлөн эд, судас гэмтээх
3. Цус алдалтыг нэмэгдүүлэх
4. Шарханд халдвар орох
5. Өвдөлт нэмэгдүүлэх
4. Гэмтсэн өвчтөнийг гэмтлийн байрнаас яаралтай холдуулах заалтанд
хамаарахгүйг нь тэмдэглэнэ үү?
a. Галын аюул
b. Угаарын хий
c. Цус алдах
d. Дэлбэрэх
e. Живэх
5. Осолдогч хүзүүний нугалам, нурууны гэмтэлтэй байх үед ойр зуур зөөж
холдуулахад ямар аргыг сонгох вэ?
a. Нэг аврагч сугадаж
b. Хоѐр аврагч сугадаж
c. Нэг аврагч үүрч
d. Хоѐр аврагч чагталсан гар дээр өргөх
e. Хувцасных мөрнөөс зөөлөн чирэх
6. Амин эрхтэнд хамаарахыг нь сонгоно уу?
1. Амьсгалын зам
2. Амьсгалалт
3. Цус эргэлт
4. Элэг
5. Бөөр
7. Осолдсон хүнд тусламж үзүүлэх ерөнхий дэс зөв үү?
a. Ослын орчныг (scene) болон осолдогчийн биеийн байдлыг үнэлэх
b. Дуудлага өгөх
c. Тусламж үзүүлэх
d. Тийм
e. Үгүй
8. Өвчтөн осолдон байранд тусламж үзүүлж эхлэхээс өмнө заавал гүйцэтгэх
ямар үйлдэл шаардлагатай вэ?
a. Өвчтөнийг зөв байрлуулах
b. Ослын гэрчээс асуух
c. Тусламж дуудах
d. Ослын орчныг үнэлэх
e. Анхны тусламжийн цүнхээ шалгах
9. Осолдсон хүнийг амь тэнссэн байдалд орсон эсэх үнэлгээнд хамаарахгүйг
нь тэмдэглэнэ үү?
a. Осолдогчтой харилцаж, дуудах
b. Ухаангүй байвал тусламж дуудах
c. Амьсгалын замыг чөлөөлөх
d. Амьсгалалтыг чагнах
e. Цус алдаж байгаа эсэхийг шалгах
10.Осолдсон хүнийг амь тэнссэн байдалд орсон эсэхийг үнэлэх үзүүлэлтэнд
хамаарахыг нь тэмдэглэнэ үү?
1. Осолдогчтой харилцаж, дуудах
2. Амьсгалын замыг чөлөөлөх
3. Амьсгалалтыг чагнах
4. Цус алдаж байгаа эсэхийг шалгах
5. Судасны лугшилтыг тэмтэрч үзэх
11.Гэмтсэн өвчтөн амь тэнссэн байдалд орсон шинжүүдэд хамаарахыг нь
тэмдэглэнэ үү?
1. Ухаангүй
2. Амьсгал саадтай (хяхнасан амьсгал)
3. Амьсгалын тоо хэт цөөрсөн, олширсон, давчидсан
4. Амьсгалын хөдөлгөөн ажиглагдахгүй
5. Их хэмжээний цус алдсан
12.Ослолдсон хүнд тусламж үзүүлэх явцад эмчид учирч болох ямар эрсдэл
байх вэ?
1. Халдвар авах
2. Зам тээврийн осолд өртөх
3. Хорт хийгээр амьсгалах
4. Архаг эмгэг өвчин тусах
5. Хахах
13.Осол гэмтлийн үеийн үндсэн үнэлгээний зорилго юунд орших вэ?
a. Хөнгөн гэмтлийг илрүүлэх
b. Өвчтөнөөс асуумж авах
c. Амь тэнссэн байдалд орсон эсэхийг үнэлэх
d. Өвчтөнөөс зөвшөөрөл авах
e. Ар гэрийнхнээс мэдээлэл авах
14.Өвчтөн амь тэнссэн байдалд ороогүй хөнгөвтөр гэмтэл авсан үед анхааран
ажиллах хамгийн чухал зүйл юу вэ?
a. Гэмтлийн байрнаас зөөж холдуулах
b. Ар гэрийнхэнд мэдэгдэх
c. Ажлын газарт нь дуулгах
d. Өвчтөний биеийн байдлыг хүндрүүлж болох гэмтлийг илрүүлж
анхны тусламж үзүүлэх
e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн хүргэх
15.Гэмтсэн өвчтөнийг дуудахад хариулахгүй бол дэслэлийн дагуу хэрэгжүүлэх
анхны арга хэмжээг сонгоно уу?
a. Осолдогч амь тэнссэн байдалд ороогүй байна гэж үнэлнэ
b. Амьсгалын замыг чөлөөлнө
c. Амсгалуулна
d. Тусламж дуудна
e. Цус эргэлтийн байдлыг үнэлнэ
16.Гэмтсэн өвчтөнөөс асууж цуглуулдаг өгүүлэмжид хамаарахгүйг нь
тодруулна уу?
a. Яаж гэмтсэн, юу тохиолдсон бэ
b. Биеийн аль хэсэгт өвдөж, хөндүүрлэж байна вэ
c. Харшилтай юу
d. Архаг өвчний түүх
e. Тогтмол хэрэглэдэг эмийн бодис
17.Хүүхдийн яаралтай тусламжийн үед эмнэлзүйн ямар тохиолдолд аврах
амьсгалуулалтыг хийх вэ?
a. Ухаантай, амьсгалын дутагдалтай
b. Ухаанүй
c. Ухаангүй, амьсгалын дутагдалтай
d. Ухаагүй, амьсгал зогссон, судасны лугшилт тэмтрэгдэнэ
e. Ухаагүй, амьсгал зогссон, судасны лугшилт тэмтрэгдэхгүй
18.Амилуулах амьсгалуулалт зөв хийж байгааг илтгэх үзүүлэлтийг нэрлэнэ үү?
a. Өвчтөний хацар томбойх
b. Өвчтөний аюулхай орчим цүрдийх
c. Амьсгалуултын үед өвчтөний хамраар агаар урсаж гарах
d. Цээж тэлж, өвчүү өргөгдөх
e. Хавирга завсрын булчин хонхойж сорогдох
19.Амьсгалын дутагдлын эмнэлзүйн шинжүүдийг нэрлэнэ үү?
A. Амьсгалын агаарын урсгалын чимээ шуугиж, хяхнаж сонсогдох
B. Айж бачимдах, хамрын угалз сарталзах, ам ангайх
C. Царай хөхөлбөр, баргар, хөлөрсөн
D. Амьсгал давчидсан, олширсон
E. Дээрх бүгд
20.Осолдогч хахах шалтгаанд хамаарахгүйг нь заана уу?
a. Хоол идэхийн өмнө болон идэж байх үед архи уух
b. Хоолны хатуу бүхэл хэсгийг муу зажилж залгихаар оролдох
c. Хиймэл шүдээ залгих
d. Ухаантай өвчтөн бөөлжих үед
e. Амандаа хатуу зүйл хийсэн үедээ инээх, гүйх, тоглох
21.Хахаж, ухаан алдаж унасан осолдогчийг аврах удирдамжид заасан
аргачлалыг сонгоно уу?
1. Сээрэн дээр 5 удаа дэлсэх
2. Тусламж дуудах
3. Амилуулах амьсгалуулалт хийх
4. Амилуулах суурь тусламж эхлэх
5. Аюулхайг бүслэн шахах
22.Гуурсан хоолойн багтраа, гипервентиляци, анафилаксийн шок зэргийн үед
бүгдэд нь адилхан илрэх ямар шинж байна вэ?
a. Бүгдэд нь амилуулах амьсгалуулалт хийх заалттай
b. Зөвхөн хүүхдэд тохиолдоно
c. Бүгд амь тэнссэн байдлын илрэл
d. Бүгдэд нь амьсгалын дутагдлын шинж илэрнэ
e. Бүгдэд нь артерийн даралт нь буурна
23.Амьсгалын дутагдалтай өвчтөн бүрт авч хэрэгжүүлдэг арга хэмжээг нь
сонгоно уу?
a. Амилуулах амьсгалуулалт хийнэ
b. Амны хөндийгээс соруулж цэвэрлэнэ
c. Өвчтөнд хүйтэн ус уулгана
d. Өвчтөнийг тохиромжтой (суугаа) байрлалд оруулан, амраана
e. Аюулхайг бүслэн шахах аргачлал
24.Өдрийн хоолны үеээр таны найз гэнэт ханиалгаж, дуу нь суларч, хяхнах
чимээ сонсогдов. Та ямар тусламж үзүүлэх вэ?
a. Шалан дээр хэвтүүлээд, амыг ангайлгаж хуруугаараа гадны
биетийг гогдож гаргахыг оролдоно
b. Шалан дээр хэвтүүлээд 2 удаа амьсгалуулж, 5 удаа аюулхай дээр
нь дэлсэнэ
c. Сайн ханиалгаж, уртаар амьсгалахыг зөвлөнө
d. Сээрэн дээр дэлсэх, аюулхайг бүслэн шахах ажилбарыг
хэрэгжүүлнэ
e. Толгойг гэдийлгэж, оочийг өргөж ажибар хийнэ
25.Хахаж дугарч, амьсгалж чадахгүй, ухаантай байгаа осолдогчид үзүүлэх
тусламжийн удирдамжид хамаарахгүйг нь тэмдэглэнэ үү?
a. Сээрэн дээр 5 удаа дэлсэх
b. Аюулхайг бүслэн шахах (5 удаа)
c. Дээрх ажилбарыг давтан хийх
d. Амилуулах амьсгалуулалт хийх
e. Амилуулах суурь тусламж эхлэх
26.Ерөнхий мэргэжлийн эмч амилуулах суурь тусламжаа зогсоох заалтууд
1. Тусламж үзүүлэгчид ослын орчны байдал аюултай болох
2. Осолдогчийн амьсгалын үйл ажиллагаа сэргэх
3. Дефибриллятортой аврах багийнхан хүрэлцэн ирэх
4. Тусламж үзүүлэгч бүрэн цуцаж туйлдах
5. Амилуулах тусламж үзүүлээд 30 минутаас илүү болох, хамтын
шийдвэрийг үндэслэх
27.Зүрх зогсоход хүргэдэг осол гэмтлийн үндсэн шалтгаануудыг тэмдэглэнэ
үү?
1. Зам тээврийн осол
2. Живэх
3. Угаартах
4. Хордох
5. Хахах
28.Зүрхний шигдээс өвчний эмнэлзүйн шинжүүдийг сонгоно уу?
1. Гар хөлийн үзүүр хөрөх
2. Хөлрөх
3. Цээжээр өвдөх
4. Арьс цайрах
5. Амьсгал давчдах
29.Зүрхний гаралтай цээжээр өвдөх эмнэлзүйн онцлогуудыг тэмдэглэнэ үү?
1. Өвчүү, цээжний тус газар дарж байгаа мэт
2. Өвдөлт мөр, гарлуу дамжина
3. Өвдөлт хүзүү, багалзуур, доод эрүүрүү дамжина
4. Өвдөлт хавирганы завсарт зөвхөн нэг цэгт хүчтэй илэрнэ
5. Өвдөлт амьсгал авах үед нэмэгдэнэ
30.Зүрхний гаралтай цээжээр өвдөх эмнэлзүйн онцлогуудыг тэмдэглэнэ үү?
1. Цээжний өвдөх + амьсгал давчдах
2. Цээжний өвдөх +дотор муухайрч, бөөлжих
3. Цээжээр өвдөх+ толгой эргэх, муужрах
4. Цээжээр өвдөх + чацга алдах
5. Цээжээр өвдөх + хөлрөнө, арьс хөхрөнө, хөрнө
31.Зүрхний шигдээсийн улмаас ямар хүндрэл тохиолдох вэ?
1. Зүрхний үйл ажиллагааны дутагдал
2. Зүрх зогсох
3. Зүрхний булчингийн зарим хэсэг үхжих
4. Тархины голомтлог шинжүүд илрэх
5. Гиповолеми
32.Тухайн өвчтөнд зүрхний шигдээс өвчинтэй гэж та оношловол хэнийг эхлэж
дуудах вэ?
A. Гэр орныхон
B. Өрхийн эмч
C. Зүрхний эмч
D. Яаралтай тусламжийн эмч (103)
E. Ангиографийн эмч
33.Өвчтөний зүрхний ажиллагаа зогссоныг яаралтай тусламжийн явцад хэрхэн
мэдэх вэ (удирдамжид заасны дагуу)?
A. Арьсны өнгөөр
B. Артерийн даралт хэмжиж
C. Өвчтөнийг нэрээр нь дуудаж
D. Амьсгал зоссон бол
E. Чагнуураар зүрхийг нь чагнаж
34.Амилуулах суурь тусламжийг хэзээ эхлэх заалттай вэ?
A. Өвчтөнийг ухаантай байхад нь
B. Зүрхний шигдээстэй өвчтөн бүрт
C. Зүрхний шигдээстэй өвчтөн ухаан алдах үед
D. Амьсгал зогссон өвчтөнд
E. Хахсан тохиолдол бүрт
35.Амилуулах суурь тусламжийг хэрэгжүүлэх үндсэн зорилго юу вэ?
A. Өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх
B. Амь тэнссэн байдалд оруулж буй шалтгааныг тодорхойлох
C. Судасны лугшилтыг жигд байлгах
D. Амин эрхтэнүүдийг хүчилтөрөгч агуулсан цусаар хангах
E. Артерийн даралтыг 90 мм муб-аас дээш байлгах
36.Амилуулах суурь тусламжийг хэрэгжүүлэх үндсэн зорилго юу вэ?
A. Өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх
B. Амь тэнссэн байдалд оруулж буй шалтгааныг тодорхойлох
C. Судасны лугшилтыг жигд байлгах
D. Яаралтай тусламжийн багийг иртэл амин эрхтэнүүдийг
хүчилтөрөгч агуулсан цусаар хангаж, эргэшгүй өөрчлөлтөөс
сэргийлэх, цаг хожих
E. Артерийн даралтыг 90 мм муб-аас дээш байлгах
37.Амилуулах суурь тусламж биеийн ямар 2 амин эрхтэн тогтолцооны үйл
ажиллагааг орлуулан дэмждэг вэ?
A. Мэдрэл-амьсгалын тогтолцоо
B. Цус эргэлт-мэдрэлийн тогтолцоо
C. Мэдрэл-булчингийн тогтолцоо
D. Амьсгал-цус эргэлтийн тогтолцоо
E. Амьсгалын зам- цус эргэлтийн тогтолцоо
38.Ил цус алдалтыг тогтоох аргачлалд хамрагдахгүй аргыг нь тэмдэглэнэ үү?
a. Цус алдаж буй шархан дээр ариун самбай, цэвэр даавуу тавьж
хамгаалах бээлий өмсөж, алгаараа дарж цус тогтоох
b. Даралтат, уян боолт хийх
c. Шархыг бүлээн усаар угаана
d. Иод агуулсан ариутгагч бодисоор (тамедин) шархыг угаана
39.Ил цус алдалтыг тогтоох анхны тусламжийн дэслэлд хамрагдахгүй
аргачлалыг тэмдэглэнэ үү?
A. Гэмтлийн орчныг үнэлнэ
B. Өвчтөний амин эрхтэний үйлийг үнэлнэ
C. Цус алдаж буй шархан дээр ариун самбайгаар дарж тогтооно
D. Тамедин, устөрөгчийн хэт ислээр (перкись) угаана
E. Даралтат, уян боолт хийнэ
40.Далд цус алдалтын эмнэлзүйн шинжүүдэд хамаарахыг нь сонгоно уу?
1. Хэвлий, цээжний зөөлөн эд хэсэгт хөхрөх, хавдах, зулгарах,
хөндүүрлэх
2. Судасны лугшилт сулрах, олшрох
3. Гар хөлийн үзүүр хөрөх хөлрөх
4. Дотор муухайрах, бөөлжүүлэх, цустай ханиах
5. Ухаан самуурах, айж бачимдах
41.Шокийн байдалд хүргэж болох хүчин зүйлсийг сонгон авна уу?
1. Цус алдалт
2. Зөгийд хатгуулах (зарим тохиолдолд)
3. Зүрхний шигдээс
4. Элэгний үйл ажиллагааны дутагдал
5. Шээс түдэх
42.Шокийн байдалд ороход организм зарим эрхтэний цусан хангамжийг хэвийн
байлгахаар тэмүүлнэ, энэ тохиолдолд ямар эрхтэнийг цусаар илүүтэй
хангадаг вэ?
A. Мөчдийг
B. Элэг, бөөрийг
C. Нуруу, нугасыг
D. Тархи, зүрх, уушиг
E. Арьс, өөхөн эдийг
43.Шокийн үед арьсний өнгө яагаад цайвар харагддаг вэ?
1. Хөлөрсний улмаас
2. Эргэлдэх цусны ихэнх амин эрхтэнд хувиарлагдснаас
3. Биеийн дулаан нэмэгдсний улмаас
4. Арьс, арсан доорх өөхөн эдийн судас нарийссаны улмаас
5. Арьсний хүчилтөрөгчийн хангамж дутагдсаны улмаас
44.Гэмтлийн гаралтай шокийн байдлын үед үзүүлэх анхны тусламжийн
аргачлалд хамаарахгүйг нь заана уу?
1. Ил цус алдалтыг зогсоох
2. Амийн эрхтэнүүдийн үйл ажиллагааг давтан хянах
3. Өвчтөнийг тохиромжтой байрлалд оруулж, хөдөлгөөнгүй байлгах,
дулаан хучих
4. Шээс хөөх эмчилгээ хийх
5. Хөлийг өргөсөн байрлалд оруулах
45.Шокийн үед ямар эрхтэн тогтолцооны цусан хангамж алдагдах вэ?
1. Амьсгалын тогтолцоо
2. Цус эргэлтийн тогтолцоо
3. Мэдрэлийн тогтолцоо
4. Бүр эрхтэн, тогтолцоо
5. Бөөр, шээс ялгаруулах эрхтэн
46.Шокийн байдал яагаад амь тэнссэн байдалд хүргэдэг вэ?
A. Өвдөлтийн улмаас
B. Мөчид хөхөрч хөрдөг тул
C. Шээсний ялгаралт нэмэгддэг
D. Амин эрхтэний цус эргэлт алдагдаж, хүчилтөрөгчийн өлсгөлөнд
орох
E. Дулааны зохицуулалт алдагддаг
47.Шокийн анхны тусламжийн хүрээнд хөлийг 40-50 см өргөдөг шалтгаан юу
вэ?
A. Амьсгалын тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ
B. Хөлийн хаван бууруулна
C. Захын мэдрэлийн үйл ажиллагааг сэргээнэ
D. Амин эрхтэний цусан хангамжийг нэмэгдүүлнэ
E. Дотор муухайрах, бөөлжихөөс сэргийлнэ
48.Гэмтлээс үүссэн шарх халдварлагдсан шинжүүдэд хамаарахыг нь заана уу?
1. Улайлт-rubor
2. Шархны тойронд халах-calor
3. Хавдах-tumor
4. Халуурах, ядрах-functio laesa
5. Өвдөх-dolor
49.Шарханд боолт хийх зорилго нь:
1. Хөдөлгөөнгүй болгох
2. Ариун самбайг тогтоох
3. Өвдөлгүй болгох
4. Шархыг гадны халдвараас сэргийлэх
5. Дарагдлын хам шинжээс сэргийлэх
50.Түлэгдэл үүсгэх шалтгаанд хамаарахгүйг нь олно уу?
A. Химийн бодис
B. Цацраг(radiation)
C. Цахилгаан цэнэг
D. Бүлээн шингэн
E. Халуун биет
51.Гэмтлийн улмаас үүссэн жижиг шархыг халдвараас сэргийлэхийн тулд:
A. Даралттай боолт хийх
B. Уян боолт хийх
C. Бөгж, бугуйвч, цагийг тайлж авах
D. Усаар угаах, шүрших
E. Норгосон самбайгаар ороох
52.Гэмтлээс үүссэн шарх халдварлагдсан шинжүүдэд хамаарахгүйг нь заана
уу?
A. Шархны тойрноос зүрхрүү чигэлсэн улаан судал үүсэх
B. Шархны тойронд хавдах, улайх
C. Шархны тойронд дарж үзэхэд өвдөж байх
D. Шархны тойронд дарж үзэхэд хүйтэн байх
E. Шархнаас шүүс гоожих
53.Халдварлагдсан шархтай хүнд үзүүлэх анхны тусламж:
1. Шархны эргэн тойрныг цэвэрлэх
2. Шархыг бүлээн усаар норгосон самбайгаар ороох
3. Шарханд антибиотиктой тосон түрхлэг хийх
4. Шархтай мөчийг өргөж байрлуулах
5. Шарханд орсон гадны биетийг түүж цэвэрлэх
54.Төрөл бүрийн хэлбэрийн шарханд хамаарах нийтлэг шинж чанарыг олно
уу?
A. Бүгд цус их хэмжээтэй алдана
B. Бүгдийг нь усаар угаах шаардлагатай
C. Бүгд амь тэнссэн байдалд хүргэнэ
D. Бүгд халдварлагдах эрсдэлтэй
E. Бүгд улайлттай байна
55.Шархны гэмтлийн цар хүрээг илтгэх гол үзүүлэлт юу вэ?
A. Шархны бохирлогдсон байдал
B. Шархны өвдөлтийн хэмжээ
C. Шархны улайлтын хэмжээ
D. Шархны цус алдалтын хэмжээ
E. Шархны талбайн хэмжээ
56.Гэмтлийн улмаас том хэмжээний шарх үүссэн тохиолдолд үзүүлэх анхны
тусламж нь:
A. Чангалуур тавина
B. Шархыг угаана
C. Антибиотиктой түрхлэг хийнэ
D. Цус тогтоох зорилгоор даралтат боолт хийнэ
E. Мөсөн жин тавина
57.Осолдогчийн мөчдийн зарим хэсэг биеээс тасарч салсан үед ямар арга
хэмжээ авах вэ?
A. Тухайн хэсгийг (хуруу) мөстэй усанд хийнэ
B. Тухайн хэсгийг биеийн хэсэгт буцааж байрлуулаад дарж бооно
C. Тухайн хэсгийг савантай усаар угааж цэвэрлэнэ
D. Тухайн хэсгийг ариун самбайгаар ороож, пластик уутанд дүрж
мөстэй усанд хийнэ
E. Тухайн хэсгийг устгах заалттай
58.Татрангийн эсрэг бакцинийг 10 жил тутам хийлгэх заалттай, учир нь
A. Татрангийн эсрэг бакцин насан туршийн дархлал үүсгэнэ
B. Цусны төлжилтийг сайжруулна
C. Дээрх бакцинийг тариулсан тохиололд шархыг цэвэрлэх, цэгцлэх
шаарадлаггүй болно
D. Татрангийн эсрэг дархлал тодорхой хугацаанд үүсгэнэ
E. Шархны бүр төрлийн халдвараас сэргийлнэ
59.Барилгачин өндрөөс унаж хурц үзүүртэй төмөрөөр хөлрүүгээ сүбүүлжээ,
гадны биетийг яах заалттай вэ?
A. Цус алдалтыг өөрөө тогттол нь ажиглана
B. Гадны биетийг сугалж аваад, цус алдалтыг тогтооно
C. Шархыг савантай усаар угаана
D. Гадны биетийг хөдөлгөөнгүй бэхэлж боолт хийнэ
E. Гадны биетийг тойруулж антибиотикийн тосон түрхлэг хийнэ
60.Гэмтлийн улмаас үүссэн жижиг шархны цус алдалтыг хэрхэн тогтоох вэ?
A. Шархтай хэсгийг өргөж байрлуулснаар
B. Шархнаас дээш хэсэгт цусны судсыг дарж
C. Чангалуур тавьж
D. Шархан дээр ариун самбай тавьж дарах
E. Чихээс хийх
61.Цахилгаан цэнэгийн улмаас үүссэн шархтай хүнд анхны тусламж
үзүүлэхийн өмнө анхаарах хамгийн чухал зүйл юу вэ?
A. Өвчтөний биеийн байдлыг үнэлэх
B. Анхны тусламжийн иж бүрдлийг бүртгэх
C. Цахилгаан цэнэг нэвтэрч орсон, гарсан цэгийг олж тогтоох
D. Ослын байрны аюулгүй байдал (цахилгаан урсгалыг тасалсан
эсэх)
E. Орчин бороо, чийгтэй байх эсэх
62.Тантай хамт ажиллаж байсан лабораторийн эмч гар дээрээ хүчтэй шүлт
санамсаргүй асгажээ, таны үзүүлэх анхны тусламж?
A. Химийн бодисыг цэвэр даавуугаар арчиж авна
B. Түлэгдсэн гадарга дээр ариун боолт хийнэ
C. Цамцыг нь тайлна
D. Хүйтэн усаар шүршиж, угаана
E. Өвчин намдаах эм уулгана
63.Болдын эмээ данхтай цайгаа алдаж хөлийн шилбэ, гуя хэсгээ шалзалжээ,
ач хүү Болд ямар анхны тусламж үзүүлэх ѐстой вэ?
A. Шалзарсан гадарга дээр мөсөөр жин тавина
B. Шалзарсан гадарга дээр хуурай боолт хийх
C. Антибиотиктой тосон түрхлэг хийх
D. Хүйтэн устай торхонд хөлийг нь дүрэх
E. Цэврүүг хагална
64.Зөөлөн эдийн гэмтлийн шинжид хамаарахгүйг нь сонгоно уу?
A. Гэмтсэн хэсэгт өвдөх
B. Гэмтсэн хэсэгт хавдах
C. Гэмтсэн хэсгийн арьсний өнгө өөрчлөгдөх
D. Гэмтсэн хэсэгт хөдөлгөөн чөлөөтэй байх
E. Гэмтсэн хэсгийн мэдэрхүй өөрчлөгдөх
65.Үе мултарсан үед үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу?
A. Гэмтсэн хүнийг ослын байрнаас холдуулж зөөх
B. Гэмтсэн мөчинд чиг тавих зорилгоор шулуун байрлалд оруулах
C. Гэмтсэн мөчийг унжуулж байрлуулах
D. Гэмтсэн мөчинд хүйтэн жин тавих
E. Гэмтсэн мөчинд бүлээн жин тавих
66.Ясны хугарлын үед илрэх шинж?
1. Хугарсан хэсэгт хөдөлгөөн чөлөөтэй байх
2. Хугарсан хэсэгт ясны үзүүр цухуйж харагдах
3. Хугарсан хэсэгт өвдөлтгүй байх
4. Хугарсан мөчний хэлбэр алдагдсан байх
5. Хугарсан хэсэгт арьс цайрсан хүйтэн байх
67.Та тагтан дээрээс унасан хүнийг олоход баруун хөл нь эвгүй мушгирсан,
нугларч нэг хэсэгтээ хугарсан яс цухуйсан байдалтай байв, анхны
тусламжийг юунаас эхлэх вэ?
A. Шархыг угааж цэвэрлэх
B. Хөлгийг засаж шулуун болгох
C. Цус алдалтыг дарж тогтоох
D. Осолдогчийн амин эрхтэний үйлийг үнэлэх
E. Чиг тавих гарын дорх материалыг хайх
68.Мөчдийн гэмтлийн үед ямар зорилгоор чиг тавьдаг вэ?
A. Цус алдалтыг зогсоох
B. Шархны эдгэрэлтийг хурдасгах
C. Осолдогчийг тайвшруулах
D. Зөөлөн эд, судас, мэдрэл цаашид нэмж гэмтэхээс
E. Мөчдийг шулуун байрлалд оруулах
69.Чиг тавихийн өмнө ба дараа заавал хийх үйлдэл юу вэ?
a. Осолдогчийг гэмтсэн газраас зөөж холдуулна
b. Осолдогчид гэмтсэн хэсгийг хөдөлгөж өвдүүлнэ гэж хэлнэ
c. Мөчдийг засаж шулуун байдалд оруулна
d. Мөчдийн мэдрэхүй, арьсний өнгө, дулааныг үнэлнэ
e. Мөчдийг өргөж байрлуулна
70.Мөчдийн гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн заалтуудыг сонгоно уу?
1. Осолдогчийг гэмтсэн газраас холдуулна
2. Гэмтсэн хэсэгт хүйтэн жин тавина
3. Чиг тавихаас өмнө гэмтсэн мөчдийг шулуун байдалд засаж
оруулна
4. Гэмтсэн мөчдийн хөдөлгөөнийг хязгаарлана
5. Гэмтсэн мөчийг зүрхний төвшингөөс доош байрлуулна
71.Шатан дээр халтирч гараа дарж унасан хүн гэмтсэн гараа цээжиндээ нааж
нөгөө гараараа түшиж байрлуулсан байдалтай байна, таны үзүүлэх
тусламжийг сонгоно уу?
A. Хүйтэн ус уулгах
B. Гараа хөдөлгөж шулуун байралд оруулж үзэхийг зөвлөх
C. Шатыг шалгаж ямар шалтгаанаар халтирсныг тогтоох
D. Гарыг дахин хөдөлгөлгүй цээжинд нь шахаж бэхэлж боох
E. Өвчин намдаах эм уулгаад гэрт нь хариулах
72.Дугуйгаар явж байсан хүүхэд унаж тохойгоо гэмтээсэн байна, тохойны
хэлбэр алдагдсан, хөдөлгөж чадахгүй байна ямар тусламж үзүүлэх вэ?
a. Тохиог тэгшилж чиг мод барьж боох
b. Гэмтлийн эмнэлэгт шууд тээвэрлэж хүргэж өгөх
c. Тохойгоо хөдөлгөж дасгал хийх зөвлөлгөө өгөх
d. Тохойг хөдөлгөлгүй байлгаж чиг тавьж бэхэлж боох
e. Тохойн мултралыг засаж оруулах оролдлого хийх
73.Ногооны талбай дээрээ ажиллаж байсан хүн төмөр багаж дээрээ унаж
бэртсэн байна. Осолдогч газар хэвтсэн ухаантай, амьсгал хэвийн байна,
осолдогчийн хөл нугарч эвгүй байрлалд орсон, цус алдаж байв, тусламж
үзүүлэх дэслэлийг үзүүлнэ үү?
1. Ил цус алдалтыг тогтооно
2. Хувийн хамгаалалтын хэрэглэл (бээлий) өмсөнө
3. Тусламж дуудана
4. Гэмтсэн мөчийг хөдөлгөлгүй байлгаж, хуйлж эвхсэн алчуур,
бүтээлгээр цуглаж ороогоод, эрүүл хөлтэй нь бэхлэж боона
5. Гэмтсэн мөчний мэдэрхүй, арьсны өнгө, хөлийн үзүүр бүлээн
байгаа эсэхийг шалгана
74.Тархи, нуруу нугасны гэмтэлд хамгийн олонтой хүргэдэг үндсэн шалтгааныг
заана уу?
A. Ахуйн гэмтэл
B. Хордлого
C. Спортын гэмтэл
D. Зам тээврийн гэмтэл
E. Хүчирхийлэл
75.Тархины гэмтлийн үед олонтой гэмтэх эд эрхтэн:
A. Хуйх, зөөлөн эд
B. Тархины эд эс
C. Гавлын яс
D. Шээлгүүр
E. Умай
76.Дараах тохиолдлуудын аль нь тархины гэмтэл үүсгэх нигууртай вэ?
A. Шалан дээр унасан сонин авах гээд 2 хүн хоорондоо мөргөлдсөн
найзууд
B. Гүйж яваад бүдэрч гараараа тулж унасан хүүхэд
C. Чийрэгжүүлэх зааланд дасгал сургууль хийж хүнд жинг өргөж
толгой, нуруугаа өвтгөсөн тамирчин
D. Мотоциклтэй давхиж байгаад эрэг мөргөж онхолдсон малчин
E. Гэртээ засвар хийж байгаад сандал дээрээсээ унасан иргэн
77.Тархины гэмтэлтэй унтаарсан байдалтай осолдогчид тусламж үзүүлэхдээ
эхэлж хэрэгжүүлэх ажилбарыг нэрлэнэ үү?
A. Осолдогчийг түшиж гэмтлийн байрнаас холдуулна
B. Өрхийн эмчийг нь дуудаж хамтарч зөвлөлдөнө
C. Өвчтөний хөлийг өргөсөн байдалд хөдөлгөөнгүй хэвтүүлнэ
D. Амин эрхтэний үйлийг үнэлж, амьсгалын замын чөлөөлнө
E. Өвдөлт намдаах эм уулгана
78.Амны хөндий, хүзүү орчмын буглаатай өвчтөнд тусламж үзүүлэх явцад амь
тэнссэн байдалд хүргэх ямар хүндрэл учирч болох вэ?
A. Халдвар биеийн бусад хэсэгт тархах
B. Сорви үүсэх
C. Халуурах
D. Амьсгалын зам саатах, бөглөрөх
E. Мөчид хавагнах
79.Нүдний алиманд гадны биет нэвтрэн орсон тохиолдолд үзүүлэх анхны
тусламжид хамаарах аргачлал?
A. Нүдний алиман дээр шууд даралт үүсгэх
B. Гадны биетийг сугалж авах
C. Гэмтсэн нүдийг усаар угаах
D. Гадны биетийг хөдөлгөөнгүй болгож бэхлэх боол хийх
E. Хоѐр нүдийг дарж боох
80.Чихний гэмтлийн шинж тэмдгүүдийг олно уу?
1. Сонсголын алдагдал
2. Тэнцвэрийн алдагдал
3. Чихэн дотор өвдөх
4. Чихний хэнгэрэг хагарах
5. Чих шуугих
81.Тархины гэмтэл авсан байх магадлалтай осолдогч таны хажууд цагиргалан
хэвтэж, өвдөлтийн улмаас ярагласан байдалтай байна, таны үзүүлэх
тусламжийн дэс юу вэ?
1. Амин эрхтэний үйлийг үнэлэх
2. Тусламж дуудах
3. Толгой хүзүүний хөдөлгөөнийг хязгаарлаж, эгц байрлалд “түгжих
барил”-ыг хэрэглэх
4. Амьсгалын замыг чөлөөлөх
5. Хүзүүний хамгаалалт өмсүүлэх
82.Цээж, хэвлийн гэмтлийн анхны тусламжийн дэст хамаарахыг нь тэмдэглэнэ
үү?
1. Тусламж дуудах
2. Хөдөлгөөнийг хязгаарлах
3. Амин эрхтэний үйлийг үнэлэх
4. Ил цус алдалтыг зогсоох
5. Хөлийг өргөж байрлуулах, дулаан хучих
83.Цээжний гэмтлийн шинжүүдийг тэмдэглэнэ үү?
1. Чармайж амьсгалах, амьсгал бачимдах
2. Цээжний гэмтсэн талд хүчтэй өвдөх, шалбархай, хөхрөлт үүсэх
3. Арьс салст цайрах, үнсэн саарал, хөхөлбөр өнгөтэй болох
4. Цээжний хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн байх
5. Амьсгалах үед нэвтэрсэн гэмтлийн орчмоор хийх сийгэх, ягаар
хөөстэй ханиалгах
84.Тэргэнд хөллөх гэж байсан морь эзнийхээ цээжрүү өшиглөжээ, морины эзэн
цээжний зүүн талаа дарж эвхэрсэн, амьсгалахад хөндүүр өвчтэй байна гэж
зовиурлана, эмнэлзүйн урдчилсан оношыг сонгоно уу?
A. Өвчүү хугарсан
B. Хэвлийн битүү гэмтэл
C. Цээжний нэвтэрсэн гэмтэл
D. Хавирга хугарсан
E. Хэвлийн нэвтэрсэн гэмтэл
85. Гэмтлийн үед шүд булгарч унасан бол шүдний эмчид очих хүртэл унасан шүдийг
хэрхэн хамгаалах вэ?
A. Мөстэй усанд хийж
B. Цэвэр пластик уутанд хийж
C. Цэвэр пластик уутанд хийж, мөстэй усанд хийх
D. Хүйтэнд сүүнд хийж
E. Цэвэр дугтуйнд хийж
86. Тархины болон нурууны гэмтэл олонтой үүсгэх шалтгааныг сонгоно уу?
A. Спортын гэмтэл
B. Хальтирч унах
C. Зодолдох
D. Зам тээврийн осол гэмтэл
E. Ахуйн осол гэмтэл
87.Дээрх тохиолдолд анхны тусламжид хамаарах ажилбаруудыг тэмдэглэнэ
үү?
1. Осолдогчийг өөрт эвтэй байрлалд хөдөлгөөнгүй суухыг зөвлөнө
2. Тусламж дуудах
3. Амин эрхтэний үйлийг үнэлэх
4. Tархи-нурууны гэмтэлтэй гэж үзвэл хүзүүний хамгаалалт өмсүүлэх
5. Гэмтсэн талын гарыг цээжинд хавсарч бэхлэж баадагнах-өвдөлт
намдаах, амьсгалалтыг хөнгөвчлөх зорилготой
88.Хэвлийн гэмтлийн шинжүүдийг тэмдэглэнэ үү?
1. Хүчтэй өвдөлт
2. Хөхрөлт зулгаралт үүсэх
3. Дотор муухайрах, бөөлжих
4. Хэвлийн булчин чангарах
5. Судасны лугшилт сулрах, олшрох
89.Царай нь цайрч ухаан алдсан, амьсгал нь жигд бус болсон хүнд үзүүлэх
тусламжийн удирдамжид заасныг нь олно уу?
A. Өвчтөнд инсулин тарина
B. Өвчтөнд чихэртэй шүүс уулгана
C. Өвчтөнийг сэргэтэл түр азнана
D. Яаралтай тусламжийн багийг дуудна
E. Амнаас амруу зохиомол амьсгал хийнэ
90.Таны найз чихрийн шижин өвчтэй бөгөөд таныг эргэж очиход нойрмог,
унтаарсан, дэмийрсэн байдалтай, өглөөний инсулинээ тарисан эсэхээ
мэдэхгүй байв, та ямар тусламж үзүүлэх вэ?
A. Нэг цаг орчим хэвтэж амарахыг зөвлөнө
B. Инсулинийг нь тарьж туслана
C. Амьсгалын замыг чөлөөлнө
D. Чихэртэй жигнэмэг идэж, шүүс уухыг зөвлөнө
E. Өрхийн эмчээсээ утсаар зөвлөлгөө авна
91.Таны аав чихрийн шижин өвчнөөр олон жил өвдсөн бөгөөд жилийн өмнө
тархины цусан хураа үүсч хүндэрч байжээ. Таныг гэртээ орж ирэхэд тэр
шалан дээр унасан, ухаангүй байдалтай байв, та яаралтай тусламжийн
багийг дуудсаны дараа ямар тусламж үзүүлэх вэ?
a. Өрхийн эмчийг нь дуудна
b. Толгойг нь түшиж байгаад чихэртэй цай уулгана
c. Инсулинийг нь тарина
d. Амьсгалалтыг нь хянана, ил цус алдалт байвал тогтооно
e. Цээжийг шахах ажилбарыг эхлэнэ
92.Таталт илэрч унасан өвчтөнд үзүүлэх тусламжийг сонгоно уу?
a. Гар хөлийг нь сайтар дарж бэхлэх
b. Шүдний завсарт халбага хийж хөших
c. Нүүрлүү нь хүйтэн ус шүршиж сэргээх
d. Гэмтэл үүсгэж болохуйц биетийг орчноос нь холдуулах
e. Бүх биеийн иллэг хийх
93.Таталттай өвчтөн бөөлжиж гулигаад ходоодныхоо агууламжийг сорох
(аспирац) эрсдэлээс сэргийлж ямар арга хэмжээ авах вэ?
a. Өвчтөнийг суугаа байрлалд оруулах
b. Шүдний завсарт халбага хийж хөшиж амыг ангайлгах
c. Толгойг гудайлгасан (Трендленбургийн) байрлалд оруулах
d. Өвчтөнийг хажуугийн сэргээх тогтвортой байрлалд оруулах
e. Өндөр дэртэй хэвтүүлэх
94.Артерийн даралтаа хянаж, төрөл бүрийн аргаар бууруулах нь таныг дараах
эмгэгээс сэргийлнэ:
a. Чихрийн шижин
b. Эпилепси
c. Уналт, таталт
d. Дайрлага (тархи, зүрх)
e. Нүдний даралт нэмэгдэх
95.Таны дарга ажил дээрээ толгой хүчтэй өвдөнө гэж зовиурлаж байснаа гэнэт
тультирч яриа нь ойлгогдохгүй болоод тэнцвэрээ алдаж шалан дээр
үхэтхийн унав. Та ямар тусламж үзүүлэх вэ?
a. Аспириний 100 мг-ийн шахмал 2 ширхэгийг уулгах
b. Артерийн даралтыг түргэн бууруулдаг эм олж уулгах
c. Бага зэрэг архи уулгах
d. Яаралтай тусламжийн багийг дуудах
e. Хажуу тийш харуулан хэвтүүлж тайвшруулах
96.Түр ухаан алдалтын (collapse) үед үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу?
a. Өчвтөнд хүйтэн ус уулгаж тайвшруулах
b. Өвчтөнийг түшиж суулгах, хэвтүүлэх
c. Нүүрлүү нь хүйтэн ус шүршиж сэргээх
d. Хэвтэй байрлалд оруулсны дараа боломжтой бол хөлийг нь өргөх
e. Өвчтөнийг өргөж сэгсрэх
97.Химийн бодисийн хордлогын үед илрэх эмнэлзүйн шинжүүдийг тэмдэглэнэ
үү?
1. Дотор муухайрах, бөөлжүүлэх
2. Хэвлий, цээжээр өвдөх
3. Ухаан самуурах, толгой эргэх, бие сулрах
4. Арьс, салтын өнгө өөрчлөгдөх
5. Амьсгал дарангуйлагдах, зогсох
98.3 настай О, тариаланч аавынхаа aвч ирсэн шавьж устгагч нунтаг бодисыг
нүүр, цээжээрээ түрхэж, цацаж тоглосон байна. Та анхны тусламжийн ямар
арга хэмжээг хэрэгжүүлэх вэ?
1. Хамгаалалтын бээлий, хошуувч зүүх
2. Хувцасыг нь тайлж, нунтаг хүрсэн биеийн бүр хэсгийг сайтар угааж
цэвэрлэх
3. Яаралтай тусламжийн багийг дуудах
4. Үрэвслийн эсрэг болон дааврын (кортикостеройд) бүлгийн эм
хэрэглэх
5. Хордлогын төвийн ажилтнаас утсаар зөвлөлгөө авах
99.Зөгийн хошуу хатгасан газар үлдсэн харагдана, ямар арга хэмжээ авах вэ?
a. Хуруугаар чимхэж авна
b. Чимхүүрээр хавчиж авна
c. Спиртээр норгосон бөмбөлөг тавина
d. Цалингийн картаар хусаж авна
e. Зүүгээр ухаж авна
100. Хүнд хазуулсэн үед үзүүлэх анхны тусламжид хамаарахыг нь
тэмдэглэнэ үү?
1. Савандаж угаана
2. Цус алдалтыг тогтооно (дарах, чихээс хийх)
3. Антибиотиктой тос түрхэнэ
4. Боолт хийнэ
5. Эмчид үзүүлж антибиотик бичүүлж, уулгах
101. Могойнд хатгуулсан үед авах арга хэмжээг сонгон уу?
1. Хатгасан цэгт хүйтэн (мөсөн) жин тавина
2. Хатгасан цэгт зүслэг хийнэ
3. Шархыг соруулна
4. Хатгуулсан мөчийг хөдөлгөөнгүй бэхэлж, зүрхний төвшнөөс доош
байрлуулна
5. Хатгуулсан мөчинд чангалуур тавина
102. Хорт могойд хатгуулсан үед үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу?
1. Хатгасан цэгт хүйтэн (мөсөн) жин тавина
2. Хатгалтын шархыг угаана
3. Хатгасан цэгт зүслэг хийнэ
4. Хатгуулсан мөчинд уян боолт хийж, зүрхний төвшнөөс доош
байрлуулна
5. Хатгуулсан мөчинд чангалуур тавина
103. Зөгийд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах вэ?
1. Хатгалтын шархыг усаар угаана
2. Арьсанд шигдэж үлдсэн зөгийн хошууг хусаж авна
3. Хүйтэн жин тавина*
4. Арьсанд шигдэж үлдсэн зөгийн хошууг чимхэж авна
5. Хатгалтын шархыг спирээр арчина
104. Хачиг, шавьжинд хатгуулахаас сэргийлж авах арга хэмжээг
тэмдэглэнэ үү?
1. Шумуулын (шавьжний) тос түрхэх
2. Шуумгаа гутлын түрий, оймсондоо чихэх
3. Урт ханцуйтай цамц өмсөх
4. Тод өнгий хувцас өмсөх
5. Малгай өмсөх, алчуур зангидах
105. Осгох өндөр эрсдэлтэй хүмүүсийг сонгоно уу?
1. Хүүхэд
2. Өндөр настан
3. Тураалтай
4. Таргалалттай
5. Тамхи татдаг
106. Усанд цацаж, живж байгаа хүнд туслах аюулгүй аргыг сонгоно уу?
1. Усанд шумбаж ороод татаж гаргах
2. Усанд шумбаж ороод хөвдөг биет (аврах цагираг) атгуулах
3. Хүчтэй сэлж эрэгт ойртохыг зөвлөж хашгирах
4. Эрэг дээр зогсоод хөвдөг биет (аврах цагираг) шидэх, урт мод,
мөчирний үзүүрээс бариулж татаж гаргах
5. Усанд шумбаж ороод үснээс нь татаж гаргах
107. Анхны төрөгч базлалт эхэлснээс хойш хэдэн цагийн дараа төрөх вэ?
a. 2-4 цаг
b. 4-8 цаг
c. 8-12 цаг
d. 12-24 цаг
e. 24-48 цаг
108. Төрөлтийн явцад хүүхдийн зулай эхийн үтрээний амсраар харагдаж
байвал ямар тусламж үзүүлэх вэ?
a. Долоовор хуруугаар зулай дээр дарна
b. Дөрвөн хуруугаа нийлүүлж духан дээр нь дарна
c. Нэг гарыг толгойн хажуугаар оруулж барина
d. Алганы бүтэн гадаргаар зулай дээр зөөлөн дарна
e. Хоѐр гараар толгойн хажуунаас түшиж барина
109. Өгзөг түрүүлсэн төрлөгийн үед нярайн аль хэсэг эхэлж харагдах вэ?
a. Гар
b. Толгой
c. Мөр
d. Хөл, өгзөг
e. Хэвлий
110. Шинэ төрсөн нярай уйлахгүй, амьсгалахгүй байвал эхлээд ямар арга
хэмжээг сонгон хэрэглэх вэ?
a. Нярайг шагайнаас нь өргөөд өгзөгрүү нь алгадаж цочруулна
b. Нярайн амнаас салсыг соруулна
c. Нярайн тохойг чимхэж цочруулна
d. Нярайн улыг алгадаж цочруулна
e. Аврах амьсгал хийнэ
111. Ходоодны цочмог шахрлааны үед үүсдэггүй хүндрэлийг олно уу?
a. Ходоод цоорох
b. Хуниас (гарах) хэсгийн нарийсал
c. Төмөр дутагдлын анеми
d. Ходоодны цус алдалт
e. Аюулхай орчмоор өвдөх
Зүрх судасны эмгэг өвчний үеийн яаралтай тусламжийн асуултууд:
112. 82 настай эмэгтэй сүүлийн нэг цагийн турш цээжний ард хүчтэй өвдөж
байна, амьсгал давчдана гэсэн зовиуртай, хүйтэн хөлс чийхарсан
байдалтай эрчимт эмчилгээний өрөөнд ирсэн, зүрхний бичлэгийг энд
хавсаргав. Дараах арга хэмжээнээс заалттайг нь сонгоно уу?
a. Доторын өвчин судлалын тасагт хэвтүүлэх
b. Өвчтөний зүрхний маркерийг тодорхойлох
c. Бүлэн уусгах (thrombolytic) эмчилгээ хийх
d. Кардиоверси (цэнэгэн сэдээлт) эмчилгээ хийх
113. Зүрхний цочмог шигдээс өвчний эмчилгээнд хэрэглэхэд нас баралтыг
эргэлзээгүй бууруулдаг эмийг сонгоно уу?
a. Аспирин
b. Кальцийн сувганцарыг хориглогч эмүүд
c. Магни
d. Гликопротейн IIб/IIIa хориглогчид
114. 50 настай эрэгтэй, зүрний ховдлын доод ханын шигдээс оношлогдсон,
яаралтай тусламжийн өрөөнд аспирин, нитроглицерин уулгаж эмчлэснээс
хойш хэсэг хугацааны дараа ухаан санаа самуурч, хөлс нь чийхарч,
артерийн даралт 70/30 мм. Муб хэмжээтэй болов. Бодит үзлэгээр гүрээний
судас гүрийсэн, уушиг чагнахад хэрчигнүүр үгүй, зүрхэнд эмгэг шуугиангүй.
Эмчилгээний дараах хослолуудаас өвчтөний биеийн байдлыг хурдан
тогворжуулах үйлдэлтэйг нь сонгоно уу?
a. Гепарин ба варфарин
b. Ангиотензин хувиргагч ферментийн дарангуйлагч ба клопидогрел
c. Стрептокиназ ба магни
d. Хлорт натрийн 0,9%-ийн уусмал ба добутамин
115. Систолын үйл ажиллагааг алдагдуулж зүрхний дутагдалд хамгийн
олонтой хүргэдэг шалтгааныг сонгоно уу?
a. Гипертиройдизм
b. Зүрхний архаг ишеми
c. Артерийн даралт ихсэлтийн архаг хэлбэр
d. Миокардит
116. Хоѐр хавтаст хавхлагын нарийсалтай өвчтөнд илрэх зүрхний
цахилгаан бичлэгийн өөрчлөлтийг нь олно уу?
a. Зүүн ховдлын гипертрофи
b. Шижмийн салааны (Гисийн зүүн багцийн) хориг
c. Синусын брадикарди
d. Хоѐр фазтай бөхөн хэлбэрийн Р шүд (бичлэгийг хавсаргав)
117. Гол судасны хавхлагын нарийслийн сонгодог гурвал шинжид
хамаарагдахгүйг нь сонгогно уу?
a. Түр ухаан алдалт (Syncope)
b. Артерийн дээд доод даралтын зөрүү ойртох
c. Амьсгал давчдах
d. Цээжээр өвдөх
118. 50 настай эрэгтэй, яаралтай тусламжийн өрөөнд амьсгаадсан,
цээжээр өвдсөн зовуиртай ирсэн, ЗЦБ хийхэд зүрхний цочмог шигдээстэй
гэж оношлогдсон, үзлэгээр зүрхний орой хэсэгт шинээр үүссэн эмгэг
шуугиантай, шуугиан зүүн сугаруу дамжсан, цээжний рентген зурагт зүрх
томроогүй, дээрх эмгэг шуугиан ямар шалтгаанаас үүссэн байх
магадлалтай вэ?
a. Зүрхний олдмол гажиг
b. Гол судасны хавхлагын нарийсал
c. Зүрх чихэлдэх
d. Хөхлөг булчин үхжиж тасарсан
119. Гол судасны хавхлагын дутагдал үүсгэгч үндсэн шалтгааныг олно уу?
a. Халдварын эндокардит
b. Гэмтэл
c. Гол судасны хуулрал
d. Марфаны хам шинж
120. Өргөсөлт кардиомиопатийн үед зүрхний цахилгаан бичлэгт ховор
тохиолдох нөхцлийг нь заана уу?
a. Тосгуурын фибрилляци (жирвэлзэл)
b. Зүүн тосгуурын томролт
c. Зүрхний хэвийн цахилгаан бичлэг
d. Тосгуурын аритми (экстрасистоли)
121. Зузааралт кардиомиопатийн үед цээжний рентген зурагт хамгийн
олонтой тохиолдох нөхцлийг нь олно уу?
a. Керлигийн А зураас
b. Уушигны хаван
c. Зүрхний хэмжээ томрох
d. Хэвийн зураглал
122. Перикардит өвчний эмнэлзүйн шинжид хамаарахгүйг нь олно уу?
a. РR сегментийн (хэрчмийн) намсалт
b. Халууралт
c. Амьсгал давчдал
d. Суугаа байрлалд цээжээр өвдөх
123. Зүрх чихэлдэх үед тохиолдохгүй эмнэлзүйн шинжийг тоочно уу?
a. Парадокс пульс
b. Пульсийн даралт ойртох
c. ЗЦБ-ийн тэнхлэг хазайх
d. Зүүн ховдлын томролт
124. Гэмтлийн бус шалтгаантай зүрхний чихэлдлийн зонилон тохиолдох
шалтгааныг олно уу?
a. Халдвар
b. Уреми
c. Хорт хавдар
d. Идиопати хэлбэр
125. Уушигны артерийн тромбэмболизм өвчний эмнэлзүйн хамгийн тод
илэрдэг шинж тэмдгийг заана уу?
a. Түр ухаан алдах
b. Цээжээр өвдөх
c. Амьсгал давчдах
d. Амьсгал авах үед хатгаж өвдөх
126. Уушигны артерийн тромбэмболизм өвчний оношийг тогтооход ач
холбогдолтой шинжилгээ нь?
a. Цээжний рентген зураг
b. D-dimer
c. Зүрхний цахилгаан бичлэг
d. Пульсоксиметри
127. Уушигны тромбэмболизмтай өвчтөнд илэрдэггүй шинж тэмдгийг
заана уу?
a. Зүүн ховдлын томролт
b. V1-V4 тусгалд шинэ сөрөг Т бичигдэх
c. Баруун шижимийн (багцийн) шинэ хориг
d. Зүрхний агшилтын тоо систолын даралтын тоо хэмжээнээс
илүү гарах
128. Пульсоксиметрийн үзүүлэлт уушигны тромбэмболизмийг оношлоход
хэр зэрэг ач холбогдолтой вэ?
a. Пульсоксиметрийн үзүүлэлт хэвийн байх нь уушигны
тромбэмболийг үгүйсгэх шалгуур болно
b. Пульсоксиметрийн үзүүлэлт нь уушигны тромбэмболийг оношлох
ач холбогдолгүй болно
c. Пульсоксиметрийн үзүүлэлт нь уушигны тромбэмболи оношийг
тавихад туслах (дунд зэргийн) ач холбогдолтой
d. Уушигны тромбэмболитой өвчтөн бүрийн пульсоксиметрийн
үзүүлэлт өөрчлөгдсөн байна
129. Систолын даралтын ямар хэмжээ нь артерийн даралт өвчний криз
(хямрал) болсныг нотлох вэ?
a. 160 мм муб
b. 180 мм муб
c. 200 мм муб
d. Тодорхой тоогоор илэрхийлдэггүй
130. Богино хугацаанд илэрч өнгөрөх (транзит) гипертензи илрэхгүй
тохиолдлыг олно уу?
a. Айж бачимдах
b. Жирэмлэлт
c. Архи үгүйлэх хам шинж
d. Сэтгэлийн тэнхээ барагдах хам шинж (Professional burnout
syndrome)
131. Артерийн даралтын хямралт энцефалопатийн үед хэрэглэхэд
хамгийн хүчтэй үйлчилгээтэй эмийн бодис аль нь вэ?
a. Нитропруссид натри
b. Нифедипин
c. Гидролазин
d. Метилдофа
132. Хэвлийн гол судасны цуурлын (аневризм) шалтгаанд хамаарахгүйг нь
заана уу?
a. Тэмбүү
b. Удмын улбаа (намтартай)
c. тамхидалт
d. артерийн даралт ихдэх өвчин
133. Хэвлийн гол судасны цуурлын үед илрэх эмнэлзүйн гол шинжийг нь
заана уу?
a. Гематури
b. Түр ухаан алдалт (syncope)
c. Ухаан санаа самуурах-унтаарах
d. Хүчтэй өвдөлт
134. Гол судасны цуурлын үеийн өвдөлтийн хэлбэрт хамаарахгүйг нь
заана уу?
a. Дамжих, дайжих хэлбэрийн өвдөлт
b. Сулхан өвдөлт илэрч өвдөлтийн хүч алгуур нэмэгдэх
c. Урагдах, өмрөх мэт
d. Гэнэт хагарах мэт, нэн хүчтэй
135. Гол судасны цууралтын улмаас амь тэнссэн байдалд орсон өвчтөний
оношлогоонд хамгийн их ач холбогдолтой шинжилгээг нь заана уу?
a. Компьютер томографи
b. Гол судасны ангиографи
c. Улаан хоолойн эхосонографи
d. Сорнзон үелзэлийн томографи
136. Гүний венийн тромб үүсгэдэг Вирховын гурвалд хамаардаггүйг нь
заана уу?
a. Венийн цусны урсалт саарах
b. Хорт хавдар
c. Судасны ханын гэмтэл
d. Цусны бүлэгнэлтийн алдагдал
137. Гүний венийн тромбэмболийг оношлоход зонхилон хэрэглэдэг
оношлогооны төрөл?
a. Плетизмографи
b. Бодит үзлэг
c. Допплерт эхосонографи
d. D-dimer
138. Гүний венийн тромбэмболийг оношлоход хэрэглэдэггүй оношлогооны
төрөл?
a. Судасны эхосонографи
b. Д-димер (D-dimer) эерэг байх
c. Веллийн шалгуур өндөр оноотой гарах
d. Венографи
139. Жирэмсэн эмэгтэйд цусны бүлэгнэлтийг бууруулах заалт гарсан бол
энэ зорилгоор аль эмийг нь хэрэглэж болохгүй вэ?
a. Гепарин
b. Еноксипарин
c. Курантил
d. Варфарин
140. Артерийн судас бөглөрөх эмгэгүүдийн үед анх илрэх шинж тэмдэг аль
нь вэ?
a. Цайрах
b. Судасны лугшилт арилах
c. Парестези
d. Өвдөлт
141. 50 настай эрэгтэй цээжээр үе үе өвддөг өгүүлэмжтэй эмнэлгэт ирж
үзүүлжээ, дараах арга хэмжээнүүдээс та алийг нь сонгох вэ?
a. Зүрх судас, хавдрын болон улаан хоолойн эмгэг өвчний
эрсдэлт хүчин зүйл үгүй бол нэмэлт шинжилгээ шаардлага үгүй
b. Зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг авна
c. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ
d. Шээсний ерөнхий шинжилгээ хийнэ
142. Шархны анхны цэгцлэлт хийхэд баримтлах удирдамжид хамгийн сайн
тохирох хувилбарыг сонгоно уу?
a. Хэсгийн мэдээ алдуулалт хийгээд дараа нь шархыг усаар
шүршиж угаана
b. Шархыг усаар шүршиж угаах нь шархны халдварыг бууруулах
хамгийн сайн арга
c. Шарны тойронд байгаа үсийг хусаж авсаны дараа гадны
биетийг арчиж авна
d. Шархыг тамединий уусмалаар угаана
Эндокринологийн яаралтай тусламжийн асуултууд:
143. Инсулины тухай ямар тодорхойлолт нь хамгийн зөв байна вэ?
a. Инсулины үйлчлэх бай эрхтэн нь нойр, гэдэсний салт бүрхэвч,
төв мэдрэлийн систем болно
b. Инсулин гликогенолиз болон гликонеогенезийн процессийг
идэвхжүүлнэ
c. Инсулин гурван цагирагт глицеридийн задралыг идэвхжүүлнэ
d. Исулин нь булчингийн эсээс амин хүчил үүсэх процессийг
дарангуйлна
144. Диабетийн кетоацидоз болон калийн тэнцлийн тухай хамгийн зөв
тодорхойлолтыг сонгоно уу?
a. Нийт калийн ионы 20% нь сийвэнд байрлана
b. Кетоацидозын үед калийн хэмжээ ямагт өндөр байна
c. Кетоацидозыг эмчилж эхлэх үед сийвэнгийн калийн хэмжээ эрс
буурна
d. Кетоацидозын байдалд байгаа өвчтөний сийвэнгийн кали 4
ммол/л байхад кали сэлбэх эмчилгээ шаардлага үгүй
145. 4 настай эрэгтэй хүүхдэд шинээр оношлогдсон диабет, диабетийн
кетоацидозыг эмчлэх явцад хүүхэд хөөрлийн байдал, ухаан самуурсан
байдалд оржээ, энэ тохиолдолд хамгийн түрүүн сонгон авах нөхцлийг олно
уу?
a. Тархины компьютерийн томографи
b. Өвчтөнд интубаци хийх
c. Өвчтөний эмчилгээнд шингэн сэлбэлтийн хэмжээг бууруулах
d. Маннитол эмчилгээ
146. Хоѐрдугаах хэлбэрийн диабетийн тухай тодорхойлолтоос зөвийг нь
сонго?
a. Инсулинээс хамааралтай диабет
b. Урдчилан сэргийлэх боломжтой
c. Инсулин эмчилгээ төдийлэн шаардлага үгүй
d. Диабет өвчнөөр өвчлөгсдийн 60% энэ хэлбэрийн диабет эзэлнэ
147. Дараах бүлгийн эмүүдээс аль нь цусны сахарыг нэмэгдүүлэх сөрөг
дагалдах нөлөөтэй вэ?
a. Антиконвульсант (таталтын эсрэг)
b. Антигистамин (харшлын эсрэг)
c. Антидепрессант (гутралын эсрэг)
d. Кальцийн сувганцар хориглогч
148. Диабеттай өвчтөнд дараах төрлийн халдваруудаас аль нь хамгийн
олонтой тохиолдох вэ?
a. Уушигны цочмог үрэвсэл
b. Шээсний замын халдвар
c. Синусит
d. Дунд чихний үрэвсэл
149. Архаг архичин намтартай өвчтөн бөөлжүүлсэн, хоолонд дургуй, ухаан
санаа самуурсан байдалтай, хэвлийгээд өвдөнө гэсэн зовиуртай, үзлэгээр
мэс заслын өвчний шалтгаантай гялтангийн үрэвсэл үгүй, цусны сахарын
хэмжээ 14 ммол/л, анионы ангал өргөссөн байв. Дараах өгөгдлүүдээс
тохиромжтойг нь сонгоно уу?
a. Шээсэнд кетоны биет илрэхгүй байх нь өвчтөнд диабетийн
болон архины шалтгаант кетацидоз байхгүй гэдгийг нотолно
b. Өвчтөнд хлорт калийн уусмал их хэмжээтэй сэлбэх заалттай
c. Өвчтөнд хлорт натрийн 0,9% болон 5%-ийн глюкоз их
хэмжээгээр сэлбэх заалттай
d. Өвчтөнд яаралтай инсулин тарих заалттай
150. Дараах үзүүлэлтүүдээс аль нь кетоацидозын бус гиперосмоляр,
гипергликемийн комын шинжийг нотолдог шалгуур үзүүлэлтэнд хамаарах
вэ?
a. Сийвэнгийн сахар 14 ммол/л (250 мг/дл)
b. Цусны рН-7.25
c. Сийвэнгийн бикарбонат>15 ммол/л
d. Анионы ангал> 12
151. 70 настай эмэгтэйг ухаан самуурсан байдалтай байхад нь байрны
комендант олж яаралтай тусламжийн тасагт авчиржээ. Бодит үзлэгээр
өвчтөн 37.80
С, зүрхний агшилтын тоо 160, систолын даралт 90 мм.муб,
өвчтөн намтраа ярих чадваргүй, гэвч халааснаас нь профилтиоурацил
(меркузолил)-ийн шахмал, сальбутамолын цацлагын бортого олдсон.
Өвчтөн хөөрлийн байдалд орж ухаан санааны байдал улам дордсон тул
тайвшруулж булчин сулруулаад интубаци хийсэн, дараа нь эмүүдээс алийг
нь сонгож өгөх заалттай вэ?
a. Пропранолол
b. Эсмолол
c. Профилтиоурацил (меркузолил)
d. Иодлипол
152. Гипертироид байдалд хүргэдэг шалтгааныг олно уу?
a. Тироидит
b. Бамайн даавар ихээр уух
c. Олон зангилаат бахуу
d. Гравийн (Graves disease) өвчин
153. Микседемийн комын үед зүрхний цахилгаан бичлэгт гардаг
өөрчлөлтийг олно уу?
a. QT хэрчим уртсах
b. Экстрасистол үүсэх
c. Тосгуурын гаралтай экстрасистол
d. Зүүн тосгуурын гипертрофи
154. Бөөрний дээд булчирхайнд голомтолж үйл ажиллагааг алдагдуулж
дутагдалд хүргэдэг халдварын зонхилон тохиолдох шалтгааныг заана уу?
a. ДОХ-ын вирус
b. Цитомегаловирус
c. Сүрье
d. Pseudomonas auregenosa
Хүрээлэн байгаа орчны шалтгаант эмгэгүүдтэй холбоотой асуултууд:
155. Гипотерми болгох шалтгаанд хамаардаггүй хүчин зүйлийг олно уу?
a. Хүүхэд, өндөр настан
b. Гипергликеми
c. Түлэгдэл
d. Согтолт
156. 25 настай эрэгтэй, жимс түүж байгаад могой хатгуулсан, гар хавдаж,
хүчтэй өвдөж байна, уруул, хэл бадайрсан, гэсэн зовиуртай, үзлэгээр АД-
90/60 мм муб байв. Энэ нөхцөлд дараах эмчилгээнүүдээс заалтгүйг нь
сонгож олно уу?
a. Шингэн сэлбэх
b. Фасциотоми зүслэг хийх
c. Антивенин тарих
d. Цусны бүлэгнэлт, ялтас эсийн тоог шинжлэх
157. Яаралтай тусламжийн тасагт эрэг дээрээс усруу өсөрч шумбаж
байгаад осолдож живсэн ухаангүй хүүхдийг авч иржээ, голын хөвөөнд түр
хугацаанд аврах амьсгалуулалт хийжээ. Өвчтөний эмчилгээнд хамгийн бага
ач холбогдолтой шинжилгээний аргыг тэмдэглэнэ үү?
a. Цулын халуун
b. Эрдсийн хэмжээ
c. Цээжний рентген зураг
d. Хүзүүний нурууны нугаламын рентген зураг
158. Дараах хэлбэрийн түлэгдэлтэй өвчтөнүүдийн аль нь түлэнхийн төвд
эмчлүүлхээр илгээх шаардлаггүй вэ?
a. 60 настай чихрийн шижин өвчтэй эмэгтэй, баруун шуу сарвууны
III зэргийн түлэгдэлтэй
b. 25 настай эмэгтэй, хоѐр шуу, сарвууны III зэргийн түлэгдэлтэй
c. 35 настай эрэгтэй, нуруу, бүсэлхий хэсэгт хэд хэдэн жижиг II
зэргийн түлэгдэлтэй, бугалга хэсэгт бага хэмжээтэй III зэргийн
түлэгдэлтэй
d. 40 настай эрэгтэй байранд гал гарсны улмаас сарвуу орчмоор
II зэргийн бага зэрэг түлэгдэлтэй, уруул ам тортог болсон,
дууны өнгө өөрчлөгдсөн
159. Химийн бодист түлэгдэх үед дараах өгөгдлүүдээс аль нь илүү үнэн
зөв бэ?
a. Хүчил шүлттэй харьцуулахад илүү гүн түлэгдэлт үүсгэнэ
b. Химийн түлэгдлийг усаар угаахаасаа өмнө антидотоор нь угаах
нь зөв
c. Хүхрийн хүчлийн антидот нь глюконат кальци болно
d. Химийн бодис эдтэй хүрэлцэж үргэлжилсэн хугацаа түлэгдлийн
гүнд шууд нөлөөлнө
160. Цахилгаан цэнэгэнд цохиулах ослын тухай өгүүлсэн өгөгдлүүдээс аль
нь зөв бэ?
a. Ахуйн цахилгаан гүйдэл (220V) нь арьсны түлэгдэл
үүсгэлгүйгээр ховдлын фибрилляцид хүргэх эрсдэлтэй
b. Бага амперийн цэнэг ховдлын асистоли үүсгэж, хүчтэй
амперийн цэнэг ховдлын фибрилляци үүсгэнэ
c. Амны хөндийн салт цахилгаан цэнэгт түлэгдэхэд салтын цус
алдах хүндрэл олонтой тохиолдоно
d. Ахуйн цахилгаан гүйдэлд цохиулсны дараа хожуу үед зүрхний
хэм алдагдалтай болох хүндрэл олонтой тохиолдоно
161. 35 настай эрэгтэй хүн битүү гаражид машинаа засаж байгаад толгой
нь өвдөж, бие суларч, дотор муухайрсан, бөөлжүүлсэн гэсэн зовиуртай
яаралтай тусламжийн өрөөнд ирсэн, дараах өгөгдлүүдээс аль нь зөв бэ?
a. Пульсоксиметрийн үзүүлэлт өвчтөний хүн хөнгөнийг үнэлэхэд
чухал
b. Даралтат хүчилтөрөгчөөр эмчлэх заалттай
c. 100%-ийн хүчилтөрөгчийн эмчилгээ хийхэд дээрх зовиурууд
арилбал гэрт нь хариулж болно
d. Хүнд хэлбэрийн ацидоз үүссэн байх бололцоотой
162. Өвчтөн халуурсан, бие суларсан (malaise) байдалтай, арьсны
тууралтгүй, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэний эмгэгийн
эмнэлзүйн шинж тэмдэггүй байв. Өвчтөн Баруун Африкт 2 долоо хоногийн
турш дугуйн тэмцээнд оролцож яваад нутагтаа нэг долоо хоногийн өмнө
ирсэн, дараах эмгэгүүдээс аль нь байж болох вэ?
a. Хумхаа
b. Гепатит А
c. Сүрье
d. Риккетсийн гаралтай халдвар
163. Балнад өвчний тухай дараах өгөгдлүүдээс зөвийг нь сонгоно уу?
a. Дээрх өвчний бакцин тариулсан хүн бүрт хангалттай
хамгаалалт үүснэ
b. Энэ өвчин шавьжинд хазуулсны улмаас үүсдэг
c. Өвчтөнүүдийн баас хатлаа гэх зовиур нь чацга алдлаа гэхээс
илүү олонтой тохиолдоно
d. Гадаад, дотоодод аялаад ирсэн хүмүүст энэ өвчин тохиолдох
нь ховор
164. Өндөр уулын өвчин илэрхэд ховор тохиолдох шинжийг нь заана уу?
a. Харшлын гаралтай багтраа
b. Мөчдийн хаван
c. Бронхит, фарингит
d. Ретинопати
Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн үеийн яаралтай тусламжийн
асуултууд:
165. 50-иас доош насны хүнд хэвлийн цочмог өвдөлт үүсгэдэг дараах
шалтгаануудаас аль нь ховор тохиолдох вэ?
a. Мухар олгойн үрэвсэл
b. Бага аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин
c. Бүдүүн гэдэсний хавдар
d. Идиопатик (шалтгаан тодорхойгүй) өвдөлт
166. Дараах өгөгдлүүдийн хослолоос нотолгооны хамгийн бага
зэрэглэлтэйг нь сонгоно уу?
a. Хэвлийн гол судасны цүлхийлт, СТ томографи
b. Бөөрний колик, судсаар хийх пиелографи
c. Цөсний хүүдийн үрэвсэл, хэвлийн эхосонографи
d. Гэдэсний түгжрэл, хэвлийн рентген тойм зураг
167. Хэвлийн өвдөлтийн үед эмчилгээнд дараах өгөгдлүүдээс илүү
нотолгоотойг нь сонгоно уу?
a. Антиэметик эмүүд хэрэглэвэл бодит үзлэг хийхэд саад болж,
бусад шинжилгээ хийхэд өөрчлөлт үзүүлнэ
b. Настай хүнд вазопрессор эм хэрэглэх нь эсрэг заалттай
c. Халуунтай өвчтөн бүрт антибиотикийг эрт хэрэглэх заалттай
d. Хэвлийн өвдөлттэй өвчтөнд опиоидын бүлгйн эмүүдийг бага
тунгаар хэрэглэнэ
168. Улаан хоолойн вен өргөссөн оноштой өвчтөн цустай бөөлжиж ирсэн,
ирэх үедээ артерийн даралт буурсан, ухаан самуурсан, хөөрлийн
байдалтай, дараах эмчилгээний аргуудаас аль нь амин үйлийг
тогтворжуулах эмчилгээнд тохиромжгүй гэж үзэх вэ?
a. Блакеморын хос бөмбөлөгт гуурсыг байрлуулах
b. Судсанд бүдүүн голчтой уян зүү тавих
c. Ходоодонд хаймсуур тавьж бага хэмжээтэй хүйтэн усаар угааж
цус алдалтыг хянах
d. Хлорт натрийн уусмал сэлбэж артерийн даралтыг нэмэгдүүлэх
169. Хоол боловсруулах доод замын цус алдалтын үеийн
шинжилгээнүүдээс хамгийн бага ач холбогдолтой шинжилгээг нь сонгоно
уу?
a. Колоноскопи
b. Хэвлийн тойм рентген зураг
c. Өтгөнд улаан эс тодорхойлох
d. Ангиографи хийх
170. Улаан хоолой урагдсан (задрах) байж болзошгүй өвчтөний эмчилгээ,
хяналтанд тохирохгүй өгөгдлийг олно уу?
a. Өвчтөнийг 4 цаг ажиглаад өвдөлт намдвал гэрт нь буцаана
b. Оношлогооны үндсэн арга нь цээж гэрэлд харах эсвэл цээжний
компьютер томографи хийх
c. Улаан хоолой дурандах
d. Мэс засалч, гастрентеролог эмчийг дуудаж үзүүлэх
171. Сөргөө өвчний эрсдэлт хүчин зүйлд хамаарахгүйг нь олно уу?
a. Холестрин бууруулагч эмүүд
b. Никотин
c. Жирэмслэлт
d. Чихрийн шижин
172. 16 настай хүү, чийдэнгийн батерей залгисан гэсэн өгүүлэмжтэй иржээ,
зураг 3-д өвчтөний хэвлийн тойм зургийг хавсаргав. Ямар эмчилгээ хийх
вэ?
a. Яаралтай журмаар ходоод дурандах
b. Ипекакуны сироп уулгаж бөөлжүүлнэ
c. Хэвлийн тойм зураг давтан авахаас өөр ажилбар хийх
шаардлагагүй
d. Фолиа катетрийн тусламжтай гадны биетийг татаж гаргах
Зураг 3.
173. Дараах шинжүүдээс гэдэсний түгжрэлийн үед илэрдэггүйг нь заана
уу?
a. Бөөлжүүлэх
b. Эргэлдэх цусны эзэлхүүн буурах
c. Ходоод гэдэсний цус алдалт
d. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний дуу өөрчлөгдөх
174. 45 настай эрэгтэй, хуйхнаг цүлдийж томорсон, хавчигдаагүй ивэрхий
гэж оношлогдсон, тухайн өвчтөнд эмчийн өгсөн зөвлөлгөөнүүдээс та санал
нийлэхгүй байгаагаа нь сонгож авна уу?
a. Энэ эмгэг амь насанд шууд аюул учруулахгүй, гэхдээ мэс
засалчид үзүүлж төлөвлөгөөт хагалгаа хийлгэх нь зүйтэй
b. Хүнд юм өргөх, хэт хүчтэй суниах зэрэг нь ивэрхийг
нэмэгдүүлэх эрсдэлтэй
c. Бэлтийн харьцаанд ороход ивэрхий нэмэгдэх тул цөөлөх
хэрэгтэй
d. Гараараа хуйхнагаа зөөлөн илж ивэрхийг буцаан оруулж
болно, ивэрхий орохгүй болох, өвдөлттэй болох зэрэгт ирж
үзүүлэх
175. Дараах тохиолдлуудын аль шулуун гэдэснээс өвдөлттэй, цус
алдалтанд хүргэх вэ?
a. Далд шамбрам (internal hemmorrhoids)
b. Парапроктит
c. Простатит
d. Хошногны амсар цуурах (anal fissure)
176. Холбогдоогүй билирубин ихсэх шалтгааныг олно уу?
a. Вирусын шалтгаант гепатит
b. Парацетамолын хордлого
c. Хорт мөөгний шалтгаант
d. Гемолизийн улмаас
177. Дурангаар холецистэктоми хагалгаа хийсний дараа 7 хоноод хэвлийн
баруун дээд хэсэгт өвдөлт үүсч, өвчтөний арьс салст шарлажээ.
Компьютерийн томографи хийхэд хэвлийд хуралдсан шингэнгүй гэж гарчээ.
Дараачийн дугаарт сонгох шинжилгээг олно уу?
a. Допплерт эхосонографи
b. Холангиографи
c. Онош тогтоох мэс засал-лапаротоми
d. Ретроград холангиопанкреатографи (ERCP)
178. Асцитийн шингэнд хэчнээн нейтрофил эс тоологдвол бактерийн
гаралтай перитонит үүссэн гэж үзэх вэ?
a. 1000/мл
b. 500/мл
c. 250/мл
d. 100/мл
179. 45 настай эрэгтэй, саяханы хэдэн өдөр аюулхай хэвлийгээр өвдөнө,
өвдөлт нуруу, сэрвэйрүү дамжина гэнэ. Дараах намтруудаас аль нь энд
илүүтэй холбогдох вэ?
a. Цөсний замын чулуутай байх
b. Шинэхэн гэмтсэн байх
c. Гэр бүлийн гишүүдээс дээрхтэй адил өгүүлэмж өгөх
d. Архидсан байх
180. Цөсний замын эмгэгийн улмаас үүссэн хатгалгааны (колик) эрч хэдэн
цагийн дараа намдах вэ?
a. <1
b. 2-6
c. 6-12
d. 12-24
181. Улаан хоолойн өргөссөн венийн цус алдалтын улмаас сумын
эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөний цус алдалт зогссон эсэхийг хэрхэн
оношлох вэ?
a. Арьсны өнгийг ажиглаж
b. Артерийн даралтыг хэмжиж
c. Хэвлийн эрхтэний эхосонографи хийж
d. Ходоодонд хаймсуур тавьж угаах аргаар
182. Цочмог холециститийн (дүрс) оношлогооны үндсэн аргыг сонгоно уу?
a. Хэвлийн тойм зураг (рентген)
b. Хэвлийн эхосонографи
c. Хэвлийн компьютер томографи
d. Холангиографийн арга
183. 50 настай эрэгтэй, элэгний хатууралтай оноштой, эмчийн хяналтанд
байдаг, ухаан санаа самуурсан, унтаарсан байдалтай, лабораторын
шинжилгээ хийхэд аммиакын хэмжээ нэмэгдэж 250 ммол/л болсон байв.
Эмчилгээний дараах аргуудаас хамгийн үр дүнтэйг нь сонгоно уу?
a. Судсаар нь өргөн үйлчилгээтэй антибиотик тарих
b. Амаар болон шулуун гэдсээр лактулоз хэрэглэх
c. Интерферон эмчилгээ эхлүүлэх
d. Судсаар глюкоз, витамин С тарих
184. 20 настай эрэгтэй, сүүлийн нэг хоног хэвлийн баруун доод хэсгээр
өвдсөн, Хэвлийн эхосонграфи хийхэд хэвлийн баруун доод хэсэгт 8 мм-ийн
голчтой, дарахад шалчийхгүй бүтэц тодорхойлогдоно (зураг 4-т үзүүлэв).
Таны дараагийн алхам юу байх вэ?
a. Хэвлийн тойм зураг авхуулах
b. Барий уулгаж ходоод гэдэсний замыг шинжлэх
c. Шулуун гэдсээр үзлэг хийх
d. Мэс заслын эмчийн зөвлөлгөө авах
Зураг 4.
185. Дараах үзүүлэлтүүдээс аль нь цочмог панкреатитийн тавилан
тодорхойлох Рансоны (Ranson) шалгуурт хамаарахгүй вэ?
a. Систолын даралт <90 мм муб
b. Цусны сахар >200 мг/дл
c. Нас >55
d. Цагаан эс>16000/л
186. Биеийн аль хэсэгт шарлалт хамгийн түрүүнд илрэх вэ?
a. Гарын алга, хөлийн ул
b. Нүдний цагаан
c. Хацар, нүүрний арьс
d. Хэлний дорх салст
187. Хэвлийн баруун дээд хэсэгт сүүлийн 2 хоногийн турш өвдлөө гэсэн
зовиуртай, 35 настай эрэгтэй яаралтай тусламжийн тасагт иржээ,
биохимийн шинжилгээнд: билирубин 0.9 мг/дл; AST-1500; ALT-600; шүлтлэг
фосфат 80 нэгж/л; липаз-5 нэгж/л байжээ, дараах оношуудаас тохирохыг нь
сонгоно уу?
a. Архины шалтгаант гепатит
b. Вирусын гаралтай гепатит
c. Холедохолитиаз
d. Цочмог холецистит
Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн асуултууд:
188. Дараах төрлийн хавдруудын алинд нь үтрээний цус алдалт
тохиолдохгүй вэ?
a. Умайн хүзүүний хавдар
b. Үтрээний хавдар
c. Өндгөвчний хавдар
d. Умайн хавдар
189. Үтрээний цус алдалтын үед тохиолдох дараах өгөгдлүүдээс хамгийн
тохиромжтойг нь сонгоно уу?
a. Жирэмсэн бус үед үтрээний эхосонографи хийх шаардлагагүй
b. Үтрээний цус алдалтын үед цусны бүлэнтэй байх нь ховор
c. Цус эргэлтийн алдагдал илэрвэл шингэн сэлбэх эмчилгээ
заалттай
d. Жирэмсэн бус эмэгтэй үтрээний цус алдалт эрсдэлд хүргэхгүй
190. Умайн миом ургацагийн талаарх дараах өгөгдлүүдээс нотолгоотойг нь
сонгоно уу?
a. Миом нь аарцгийн хөндийн эрхтэний ховор тохиолдох хавдарт
хамаарна
b. Миомийн ургацагийн үеийн зовиур, эмнэлзүйн шинжүүд тод
илрэлтэй
c. Цэвэрших насны эмэгтэйн миомын ургацагийн хэмжээ
жижигрэх нь олонтой
d. Миом урагцаг жирэмсний үед жижгэрнэ
191. Жирэмсний хордлогын үед илрэх үргэлжилсэн бөөлжилтийн улмаас
илрэхгүй шинжийг нь заана уу?
a. Хэвлий өвдөлт
b. Гипокалеми
c. Кетонури
d. Биеийн жин буурах
192. 30 настай эмэгтэй 2 хэлбэрийн диабеттай, сүүлийн долоо хоног
бөөлжүүлж, чацга алдсан, их хэмжээтэй шээсэн гэсэн зовиуртай яаралтай
тусламжийн тасагт ирэв, метформинаа ууж байсан боловч цусны сахарын
хэмжээ 280-350мг/дл болсон байна. Шээсэнд жирэмсний тест нэмэх (β-
hCG) гарчээ, ямар тусламж үзүүлэх нь зүйтэй вэ?
a. Шингэн алдалтыг уулгаж нөхнө, диабетийн эмийн уух тунг 2
дахин нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид
яаралтай үзүүлж зөвлөлгөө авах
b. Шингэн алдалтыг уулгаж нөхнө, сийвэнгийн эрдэс, сахарын
хэмжээг үзэх, эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид үзүүлж
яаралтай зөвлөлгөө авах
c. Судсаар шингэн сэлбэнэ, сийвэнгийн эрдэс, сахарын хэмжээг
үзэх, диабетийн эмийн уух тунг 2 дахин нэмэгдүүлэх,
эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид яаралтай үзүүлж зөвлөлгөө
авах
d. Судсаар шингэн сэлбэнэ, сийвэнгийн эрдэс, сахарын хэмжээг
үзэх, диабетийн эмийн уух тунг буухуулах, эмэгтэйчүүдийн
кабинетийн эмчид дараагийн долоо хоногт үзүүлж зөвлөлгөө
авах
193. 44 настай эмэгтэй сүүлийн долоо хоногийн туршид хөхнөөс сүүн
өнгөтэй шингэн гарсан гэсэн зовиуртай яаралтай тусламжийн тасагт иржээ,
хөхөө тэмтэрхэд бэрсүү, зангилаагүй, өвдөлтгүй, мэдрэлийн үзлэгт
өөрчлөлт үгүй, жирэмсний тест сөрөг, өөр ямар нэгэн зовиур шаналгаа үгүй
байв. Дараах өгөгдлүүдээс тохиромжтойг нь сонгоно уу?
a. Кортизолын хэмжээ буурснаас галакторрой (galactorrhea)
илэрнэ
b. Пролактины хэмжээ буурснаас галакторрой илэрнэ,
эндокринолог эмчийн хяналтанд байх заалттай
c. Пролактины хэмжээ нэмэгдсэнээс галакторрой илэрнэ, өрхийн
эмчийн хяналтанд байх боломжтой
d. Мэдрэлийн мэс заслын эмчид үзүүлэх заалттай
194. 54 настай эмэгтэй хөхөө тэмтэрч үзэхэд бэрсүү үүссэн байна гэсэн
зовиуртай иржээ, та дараах үйл ажиллагааны алийг нь зөв гэж үзэж байна
вэ?
a. Өрхийн эмчийн хяналтанд ажиглах
b. Хөхний эхосонографи хийх
c. Хатгалтаар биопси авч онош тодруулах
d. Хавдрын эмчид илгээх
195. 25 настай эмэгтэй хэвлийн доод хэсгээр өвдөнө, үтрээнээс цус
алдана, халуурна гэсэн зовиуртай ирсэн, 2 долоо хоногийн өмнө аборт
хийлгэсэн гэнэ, дараах шинжилгээний аргуудаас хамгийн чухал ач
холбогдолтойг нь сонгоно уу?
a. Аарцагний эрхтэний эхосонографи
b. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
c. Шээсний ерөнхий шинжилгээ
d. Шээсэнд жирэмсний тест үзэх
196. Дараах шалтгаануудаас аль нь аарцгийн эрхтэний үрэвслийн
шалтгаан болохгүй вэ?
a. Бэлгийн харьцааны олон оролцогчтой байх
b. Олон удаа аборт хийлгэх
c. Умайд жирэмснээс хамгаалах хэрэглэл байрлуулах
d. Жирэмслэлт
197. Жирэмсэн эхэд физиологийн дараах өөрчлөлтүүдээс аль нь илрэхгүй
вэ?
a. Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн саарах
b. Амьсгалын тоо олшрох
c. Цөсний хүүдийн агшилт сулрах
d. Бөөрний цус эргэлт нэмэгдэх
198. Өндгөвчний уйланхайн (киста) тухай дараах өгөгдөлүүдээс зөвийг нь
сонгоно уу?
a. Хэвлийн өрөөсөн талд өвдөх хэлбэрээр илэрнэ
b. Дээрх оноштой бүх өвчтөнд эхосонографийн шинжилгээг
яаралтай журмаар хийх заалттай
c. Киста гол төлөв 8 см-ээс том хэмжээтэй, олон таславчтай байх
нь олонтой
d. Хагарах, мушгирах, цус алдах, халдварлагдах хүндрэлүүд
илэрнэ
199. Умайн гаднах жирэмслэлтийн үед хэрэглэхэд эмчилгээний
тохиромжтой бус аргачлалыг олно уу?
a. Метотрексат
b. Цус эргэлтийн алдагдалтай өвчтөнд дурангаар хагалгаа хийх
c. Анти Rh0 иммунглобулинийг Rh сөрөг өвчтөнд хийх
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamj

More Related Content

What's hot (20)

Suvilagch 1 2 250
Suvilagch 1 2 250Suvilagch 1 2 250
Suvilagch 1 2 250
 
Ерөнхий мэргэжлийн эмч -700
Ерөнхий мэргэжлийн эмч -700Ерөнхий мэргэжлийн эмч -700
Ерөнхий мэргэжлийн эмч -700
 
Suvilagch
SuvilagchSuvilagch
Suvilagch
 
Muau sudlal2021
Muau sudlal2021Muau sudlal2021
Muau sudlal2021
 
Эрүүл мэндийн тухай хууль - 129
Эрүүл мэндийн тухай хууль - 129Эрүүл мэндийн тухай хууль - 129
Эрүүл мэндийн тухай хууль - 129
 
Surye
SuryeSurye
Surye
 
Suvilagcha a20
Suvilagcha a20Suvilagcha a20
Suvilagcha a20
 
Emch 12 100
Emch 12 100Emch 12 100
Emch 12 100
 
Anatomiin emgeg sudlal
Anatomiin emgeg sudlalAnatomiin emgeg sudlal
Anatomiin emgeg sudlal
 
Сувилагч - 347-
Сувилагч - 347-Сувилагч - 347-
Сувилагч - 347-
 
Emch 18 100
Emch 18 100Emch 18 100
Emch 18 100
 
Sergeen zasal
Sergeen zasalSergeen zasal
Sergeen zasal
 
Em zuich 500
Em zuich 500Em zuich 500
Em zuich 500
 
Davtan eronhii emch soril 2
Davtan eronhii emch soril 2Davtan eronhii emch soril 2
Davtan eronhii emch soril 2
 
Emch 19 100
Emch 19 100Emch 19 100
Emch 19 100
 
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
 
Emch 6 100
Emch 6 100Emch 6 100
Emch 6 100
 
Emch 16 100
Emch 16 100Emch 16 100
Emch 16 100
 
Emch 21 100
Emch 21 100Emch 21 100
Emch 21 100
 
Gemtel sudlal
Gemtel sudlalGemtel sudlal
Gemtel sudlal
 

Viewers also liked

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЛИЦЕНЗИЙН СИСТЕМ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЛИЦЕНЗИЙН СИСТЕМЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЛИЦЕНЗИЙН СИСТЕМ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЛИЦЕНЗИЙН СИСТЕМAltangerel Bilguun
 
Shalgaltiin testuud12
Shalgaltiin testuud12Shalgaltiin testuud12
Shalgaltiin testuud12Enkhbold1211
 
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжОсол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжE-Gazarchin Online University
 
гэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтайгэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтайTugsuu Tugsuu
 
Зүрхний хэм алдагдал
Зүрхний хэм алдагдалЗүрхний хэм алдагдал
Зүрхний хэм алдагдалMunkhtulga Gantulga
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахArsenic Halcyon
 
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХалиун
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлогоSosoo Byambaa
 
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Sosoo Byambaa
 
Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7bulgaaubuns
 
рекомендации европейского общества кардиологов тромбоэмболия легочной артерии
рекомендации европейского общества кардиологов   тромбоэмболия легочной артериирекомендации европейского общества кардиологов   тромбоэмболия легочной артерии
рекомендации европейского общества кардиологов тромбоэмболия легочной артерииDmitriy Grazhdankin
 
Yaraltai tuslamj last
Yaraltai tuslamj lastYaraltai tuslamj last
Yaraltai tuslamj lastSosoo Byambaa
 
Innomed 2014 уралдаан ШУТИС 4-р курс
Innomed 2014 уралдаан ШУТИС 4-р курсInnomed 2014 уралдаан ШУТИС 4-р курс
Innomed 2014 уралдаан ШУТИС 4-р курсMedimpex Mongolia
 

Viewers also liked (20)

Es zui
Es zuiEs zui
Es zui
 
Nemsoril
NemsorilNemsoril
Nemsoril
 
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЛИЦЕНЗИЙН СИСТЕМ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЛИЦЕНЗИЙН СИСТЕМЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЛИЦЕНЗИЙН СИСТЕМ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЛИЦЕНЗИЙН СИСТЕМ
 
Shalgaltiin testuud12
Shalgaltiin testuud12Shalgaltiin testuud12
Shalgaltiin testuud12
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжОсол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
 
гэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтайгэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтай
 
хордлого
хордлогохордлого
хордлого
 
Зүрхний хэм алдагдал
Зүрхний хэм алдагдалЗүрхний хэм алдагдал
Зүрхний хэм алдагдал
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдах
 
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого
 
375 havsralt(1)
375 havsralt(1)375 havsralt(1)
375 havsralt(1)
 
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
 
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
 
Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7
 
рекомендации европейского общества кардиологов тромбоэмболия легочной артерии
рекомендации европейского общества кардиологов   тромбоэмболия легочной артериирекомендации европейского общества кардиологов   тромбоэмболия легочной артерии
рекомендации европейского общества кардиологов тромбоэмболия легочной артерии
 
Furnier gangrena
 Furnier gangrena Furnier gangrena
Furnier gangrena
 
Yaraltai tuslamj last
Yaraltai tuslamj lastYaraltai tuslamj last
Yaraltai tuslamj last
 
Innomed 2014 уралдаан ШУТИС 4-р курс
Innomed 2014 уралдаан ШУТИС 4-р курсInnomed 2014 уралдаан ШУТИС 4-р курс
Innomed 2014 уралдаан ШУТИС 4-р курс
 

Similar to Yaraltai tuslamj (20)

2
22
2
 
Yaraltai tuslamj sudlal
Yaraltai tuslamj sudlalYaraltai tuslamj sudlal
Yaraltai tuslamj sudlal
 
Erchimt suvilahui 2018-12-15
Erchimt suvilahui 2018-12-15Erchimt suvilahui 2018-12-15
Erchimt suvilahui 2018-12-15
 
Havsarsan gemtel
Havsarsan gemtelHavsarsan gemtel
Havsarsan gemtel
 
Durs onoshulgoo sudlal
Durs onoshulgoo sudlalDurs onoshulgoo sudlal
Durs onoshulgoo sudlal
 
5
55
5
 
Eronhii mergejliin emch jishig soril-2
Eronhii mergejliin emch jishig soril-2Eronhii mergejliin emch jishig soril-2
Eronhii mergejliin emch jishig soril-2
 
Eronhii mergejliin emch jishig soril-2
Eronhii mergejliin emch jishig soril-2Eronhii mergejliin emch jishig soril-2
Eronhii mergejliin emch jishig soril-2
 
Eronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig sorilEronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig soril
 
Eronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig sorilEronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig soril
 
Ih emch elselt
Ih emch elseltIh emch elselt
Ih emch elselt
 
Haldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlalHaldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlal
 
Durs onoshulgoo sudlal
Durs onoshulgoo sudlalDurs onoshulgoo sudlal
Durs onoshulgoo sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
9
99
9
 
Chih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlalaChih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlala
 
Chih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlalaChih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlala
 
Ih emch elselt-4
Ih emch elselt-4Ih emch elselt-4
Ih emch elselt-4
 
Yaraltai 2018-12-15
Yaraltai 2018-12-15Yaraltai 2018-12-15
Yaraltai 2018-12-15
 
Sergeen zasal sudlal
Sergeen zasal sudlalSergeen zasal sudlal
Sergeen zasal sudlal
 

More from Gantulga Nyamdorj (20)

Nuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlalNuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlal
 
Sergeen zasal sudlal
Sergeen zasal sudlalSergeen zasal sudlal
Sergeen zasal sudlal
 
Mes zasal sudlal
Mes zasal sudlalMes zasal sudlal
Mes zasal sudlal
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Zuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlalZuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlal
 
Zoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlalZoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlal
 
Setgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlalSetgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlal
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Muau sudlal
Muau sudlalMuau sudlal
Muau sudlal
 
Medeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlalMedeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlal
 
Huuhed sudlal
Huuhed sudlalHuuhed sudlal
Huuhed sudlal
 
Havdar sudlal
Havdar sudlalHavdar sudlal
Havdar sudlal
 
Haldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlalHaldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlal
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
 
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
 
Durs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlalDurs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlal
 
Ch.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlalCh.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlal
 
Aris sudlal
Aris sudlalAris sudlal
Aris sudlal
 
Eronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig sorilEronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig soril
 

Yaraltai tuslamj

  • 1. Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах тусламжийн чиглэлээр бэлтгэж ЭМХҮТ-ийн лицензийн албанд өгсөн тестийн асуултууд Боловсруулсан: Л. Ганболд 2013 он Эмнэлгийн Анхны тусламжийн асуултууд: 1. Өвчтөнөөс эмчид халдвар дамжих үйл явцад хамаарахгүй хүчин зүйлийг нэрлэнэ үү? a. Өвчтөн халдвар үүсгэгч нян, вирустай байх b. Өвчтөний цус, шингэн эмчийн биед нэвтрэх зам байх c. Өвчтөн эмгэг өвчнөөр халдварлагдсан өгүүлэмж d. Эмчийн биед халдвар үүсгэхүйц олон тооны нян нэвтэрч орох e. Эмчийн дархлаа сул байх 2. Осолдогчид анхны тусламж үзүүлэхдээ халдвар авахаас хамгаалах арга хэрэгслэлүүдийг нэрлэнэ үү? 1. Хамгаалалтын бээлий өмсөх 2. Хамгаалалтын нүдний шил зүүх 3. Бээлий өмсхөөс өмнө бөгж, бугуйвч, цагаа тайлах 4. Амны хаалт зүүх 5. Гарын шарх, шалбархайд тусламж үзүүлж эхлэхээс өмнө наалдамхай (шархны) тууз нааж хамгаалах 3. Гэмтсэн өвчтөнийг шаардлаггүй үед хөдөлгөж, зөөхөд ямар сөрөг нөлөө гарч болох вэ? 1. Хугарсан яс арьсийг цоолох 2. Хугарсан яс зөөлөн эд, судас гэмтээх 3. Цус алдалтыг нэмэгдүүлэх 4. Шарханд халдвар орох 5. Өвдөлт нэмэгдүүлэх 4. Гэмтсэн өвчтөнийг гэмтлийн байрнаас яаралтай холдуулах заалтанд хамаарахгүйг нь тэмдэглэнэ үү? a. Галын аюул b. Угаарын хий c. Цус алдах d. Дэлбэрэх e. Живэх 5. Осолдогч хүзүүний нугалам, нурууны гэмтэлтэй байх үед ойр зуур зөөж холдуулахад ямар аргыг сонгох вэ? a. Нэг аврагч сугадаж b. Хоѐр аврагч сугадаж c. Нэг аврагч үүрч d. Хоѐр аврагч чагталсан гар дээр өргөх e. Хувцасных мөрнөөс зөөлөн чирэх 6. Амин эрхтэнд хамаарахыг нь сонгоно уу? 1. Амьсгалын зам 2. Амьсгалалт 3. Цус эргэлт 4. Элэг
  • 2. 5. Бөөр 7. Осолдсон хүнд тусламж үзүүлэх ерөнхий дэс зөв үү? a. Ослын орчныг (scene) болон осолдогчийн биеийн байдлыг үнэлэх b. Дуудлага өгөх c. Тусламж үзүүлэх d. Тийм e. Үгүй 8. Өвчтөн осолдон байранд тусламж үзүүлж эхлэхээс өмнө заавал гүйцэтгэх ямар үйлдэл шаардлагатай вэ? a. Өвчтөнийг зөв байрлуулах b. Ослын гэрчээс асуух c. Тусламж дуудах d. Ослын орчныг үнэлэх e. Анхны тусламжийн цүнхээ шалгах 9. Осолдсон хүнийг амь тэнссэн байдалд орсон эсэх үнэлгээнд хамаарахгүйг нь тэмдэглэнэ үү? a. Осолдогчтой харилцаж, дуудах b. Ухаангүй байвал тусламж дуудах c. Амьсгалын замыг чөлөөлөх d. Амьсгалалтыг чагнах e. Цус алдаж байгаа эсэхийг шалгах 10.Осолдсон хүнийг амь тэнссэн байдалд орсон эсэхийг үнэлэх үзүүлэлтэнд хамаарахыг нь тэмдэглэнэ үү? 1. Осолдогчтой харилцаж, дуудах 2. Амьсгалын замыг чөлөөлөх 3. Амьсгалалтыг чагнах 4. Цус алдаж байгаа эсэхийг шалгах 5. Судасны лугшилтыг тэмтэрч үзэх 11.Гэмтсэн өвчтөн амь тэнссэн байдалд орсон шинжүүдэд хамаарахыг нь тэмдэглэнэ үү? 1. Ухаангүй 2. Амьсгал саадтай (хяхнасан амьсгал) 3. Амьсгалын тоо хэт цөөрсөн, олширсон, давчидсан 4. Амьсгалын хөдөлгөөн ажиглагдахгүй 5. Их хэмжээний цус алдсан 12.Ослолдсон хүнд тусламж үзүүлэх явцад эмчид учирч болох ямар эрсдэл байх вэ? 1. Халдвар авах 2. Зам тээврийн осолд өртөх 3. Хорт хийгээр амьсгалах 4. Архаг эмгэг өвчин тусах 5. Хахах 13.Осол гэмтлийн үеийн үндсэн үнэлгээний зорилго юунд орших вэ? a. Хөнгөн гэмтлийг илрүүлэх b. Өвчтөнөөс асуумж авах c. Амь тэнссэн байдалд орсон эсэхийг үнэлэх
  • 3. d. Өвчтөнөөс зөвшөөрөл авах e. Ар гэрийнхнээс мэдээлэл авах 14.Өвчтөн амь тэнссэн байдалд ороогүй хөнгөвтөр гэмтэл авсан үед анхааран ажиллах хамгийн чухал зүйл юу вэ? a. Гэмтлийн байрнаас зөөж холдуулах b. Ар гэрийнхэнд мэдэгдэх c. Ажлын газарт нь дуулгах d. Өвчтөний биеийн байдлыг хүндрүүлж болох гэмтлийг илрүүлж анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн хүргэх 15.Гэмтсэн өвчтөнийг дуудахад хариулахгүй бол дэслэлийн дагуу хэрэгжүүлэх анхны арга хэмжээг сонгоно уу? a. Осолдогч амь тэнссэн байдалд ороогүй байна гэж үнэлнэ b. Амьсгалын замыг чөлөөлнө c. Амсгалуулна d. Тусламж дуудна e. Цус эргэлтийн байдлыг үнэлнэ 16.Гэмтсэн өвчтөнөөс асууж цуглуулдаг өгүүлэмжид хамаарахгүйг нь тодруулна уу? a. Яаж гэмтсэн, юу тохиолдсон бэ b. Биеийн аль хэсэгт өвдөж, хөндүүрлэж байна вэ c. Харшилтай юу d. Архаг өвчний түүх e. Тогтмол хэрэглэдэг эмийн бодис 17.Хүүхдийн яаралтай тусламжийн үед эмнэлзүйн ямар тохиолдолд аврах амьсгалуулалтыг хийх вэ? a. Ухаантай, амьсгалын дутагдалтай b. Ухаанүй c. Ухаангүй, амьсгалын дутагдалтай d. Ухаагүй, амьсгал зогссон, судасны лугшилт тэмтрэгдэнэ e. Ухаагүй, амьсгал зогссон, судасны лугшилт тэмтрэгдэхгүй 18.Амилуулах амьсгалуулалт зөв хийж байгааг илтгэх үзүүлэлтийг нэрлэнэ үү? a. Өвчтөний хацар томбойх b. Өвчтөний аюулхай орчим цүрдийх c. Амьсгалуултын үед өвчтөний хамраар агаар урсаж гарах d. Цээж тэлж, өвчүү өргөгдөх e. Хавирга завсрын булчин хонхойж сорогдох 19.Амьсгалын дутагдлын эмнэлзүйн шинжүүдийг нэрлэнэ үү? A. Амьсгалын агаарын урсгалын чимээ шуугиж, хяхнаж сонсогдох B. Айж бачимдах, хамрын угалз сарталзах, ам ангайх C. Царай хөхөлбөр, баргар, хөлөрсөн D. Амьсгал давчидсан, олширсон E. Дээрх бүгд 20.Осолдогч хахах шалтгаанд хамаарахгүйг нь заана уу? a. Хоол идэхийн өмнө болон идэж байх үед архи уух b. Хоолны хатуу бүхэл хэсгийг муу зажилж залгихаар оролдох
  • 4. c. Хиймэл шүдээ залгих d. Ухаантай өвчтөн бөөлжих үед e. Амандаа хатуу зүйл хийсэн үедээ инээх, гүйх, тоглох 21.Хахаж, ухаан алдаж унасан осолдогчийг аврах удирдамжид заасан аргачлалыг сонгоно уу? 1. Сээрэн дээр 5 удаа дэлсэх 2. Тусламж дуудах 3. Амилуулах амьсгалуулалт хийх 4. Амилуулах суурь тусламж эхлэх 5. Аюулхайг бүслэн шахах 22.Гуурсан хоолойн багтраа, гипервентиляци, анафилаксийн шок зэргийн үед бүгдэд нь адилхан илрэх ямар шинж байна вэ? a. Бүгдэд нь амилуулах амьсгалуулалт хийх заалттай b. Зөвхөн хүүхдэд тохиолдоно c. Бүгд амь тэнссэн байдлын илрэл d. Бүгдэд нь амьсгалын дутагдлын шинж илэрнэ e. Бүгдэд нь артерийн даралт нь буурна 23.Амьсгалын дутагдалтай өвчтөн бүрт авч хэрэгжүүлдэг арга хэмжээг нь сонгоно уу? a. Амилуулах амьсгалуулалт хийнэ b. Амны хөндийгээс соруулж цэвэрлэнэ c. Өвчтөнд хүйтэн ус уулгана d. Өвчтөнийг тохиромжтой (суугаа) байрлалд оруулан, амраана e. Аюулхайг бүслэн шахах аргачлал 24.Өдрийн хоолны үеээр таны найз гэнэт ханиалгаж, дуу нь суларч, хяхнах чимээ сонсогдов. Та ямар тусламж үзүүлэх вэ? a. Шалан дээр хэвтүүлээд, амыг ангайлгаж хуруугаараа гадны биетийг гогдож гаргахыг оролдоно b. Шалан дээр хэвтүүлээд 2 удаа амьсгалуулж, 5 удаа аюулхай дээр нь дэлсэнэ c. Сайн ханиалгаж, уртаар амьсгалахыг зөвлөнө d. Сээрэн дээр дэлсэх, аюулхайг бүслэн шахах ажилбарыг хэрэгжүүлнэ e. Толгойг гэдийлгэж, оочийг өргөж ажибар хийнэ 25.Хахаж дугарч, амьсгалж чадахгүй, ухаантай байгаа осолдогчид үзүүлэх тусламжийн удирдамжид хамаарахгүйг нь тэмдэглэнэ үү? a. Сээрэн дээр 5 удаа дэлсэх b. Аюулхайг бүслэн шахах (5 удаа) c. Дээрх ажилбарыг давтан хийх d. Амилуулах амьсгалуулалт хийх e. Амилуулах суурь тусламж эхлэх 26.Ерөнхий мэргэжлийн эмч амилуулах суурь тусламжаа зогсоох заалтууд 1. Тусламж үзүүлэгчид ослын орчны байдал аюултай болох 2. Осолдогчийн амьсгалын үйл ажиллагаа сэргэх 3. Дефибриллятортой аврах багийнхан хүрэлцэн ирэх 4. Тусламж үзүүлэгч бүрэн цуцаж туйлдах
  • 5. 5. Амилуулах тусламж үзүүлээд 30 минутаас илүү болох, хамтын шийдвэрийг үндэслэх 27.Зүрх зогсоход хүргэдэг осол гэмтлийн үндсэн шалтгаануудыг тэмдэглэнэ үү? 1. Зам тээврийн осол 2. Живэх 3. Угаартах 4. Хордох 5. Хахах 28.Зүрхний шигдээс өвчний эмнэлзүйн шинжүүдийг сонгоно уу? 1. Гар хөлийн үзүүр хөрөх 2. Хөлрөх 3. Цээжээр өвдөх 4. Арьс цайрах 5. Амьсгал давчдах 29.Зүрхний гаралтай цээжээр өвдөх эмнэлзүйн онцлогуудыг тэмдэглэнэ үү? 1. Өвчүү, цээжний тус газар дарж байгаа мэт 2. Өвдөлт мөр, гарлуу дамжина 3. Өвдөлт хүзүү, багалзуур, доод эрүүрүү дамжина 4. Өвдөлт хавирганы завсарт зөвхөн нэг цэгт хүчтэй илэрнэ 5. Өвдөлт амьсгал авах үед нэмэгдэнэ 30.Зүрхний гаралтай цээжээр өвдөх эмнэлзүйн онцлогуудыг тэмдэглэнэ үү? 1. Цээжний өвдөх + амьсгал давчдах 2. Цээжний өвдөх +дотор муухайрч, бөөлжих 3. Цээжээр өвдөх+ толгой эргэх, муужрах 4. Цээжээр өвдөх + чацга алдах 5. Цээжээр өвдөх + хөлрөнө, арьс хөхрөнө, хөрнө 31.Зүрхний шигдээсийн улмаас ямар хүндрэл тохиолдох вэ? 1. Зүрхний үйл ажиллагааны дутагдал 2. Зүрх зогсох 3. Зүрхний булчингийн зарим хэсэг үхжих 4. Тархины голомтлог шинжүүд илрэх 5. Гиповолеми 32.Тухайн өвчтөнд зүрхний шигдээс өвчинтэй гэж та оношловол хэнийг эхлэж дуудах вэ? A. Гэр орныхон B. Өрхийн эмч C. Зүрхний эмч D. Яаралтай тусламжийн эмч (103) E. Ангиографийн эмч 33.Өвчтөний зүрхний ажиллагаа зогссоныг яаралтай тусламжийн явцад хэрхэн мэдэх вэ (удирдамжид заасны дагуу)? A. Арьсны өнгөөр B. Артерийн даралт хэмжиж C. Өвчтөнийг нэрээр нь дуудаж D. Амьсгал зоссон бол
  • 6. E. Чагнуураар зүрхийг нь чагнаж 34.Амилуулах суурь тусламжийг хэзээ эхлэх заалттай вэ? A. Өвчтөнийг ухаантай байхад нь B. Зүрхний шигдээстэй өвчтөн бүрт C. Зүрхний шигдээстэй өвчтөн ухаан алдах үед D. Амьсгал зогссон өвчтөнд E. Хахсан тохиолдол бүрт 35.Амилуулах суурь тусламжийг хэрэгжүүлэх үндсэн зорилго юу вэ? A. Өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх B. Амь тэнссэн байдалд оруулж буй шалтгааныг тодорхойлох C. Судасны лугшилтыг жигд байлгах D. Амин эрхтэнүүдийг хүчилтөрөгч агуулсан цусаар хангах E. Артерийн даралтыг 90 мм муб-аас дээш байлгах 36.Амилуулах суурь тусламжийг хэрэгжүүлэх үндсэн зорилго юу вэ? A. Өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх B. Амь тэнссэн байдалд оруулж буй шалтгааныг тодорхойлох C. Судасны лугшилтыг жигд байлгах D. Яаралтай тусламжийн багийг иртэл амин эрхтэнүүдийг хүчилтөрөгч агуулсан цусаар хангаж, эргэшгүй өөрчлөлтөөс сэргийлэх, цаг хожих E. Артерийн даралтыг 90 мм муб-аас дээш байлгах 37.Амилуулах суурь тусламж биеийн ямар 2 амин эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг орлуулан дэмждэг вэ? A. Мэдрэл-амьсгалын тогтолцоо B. Цус эргэлт-мэдрэлийн тогтолцоо C. Мэдрэл-булчингийн тогтолцоо D. Амьсгал-цус эргэлтийн тогтолцоо E. Амьсгалын зам- цус эргэлтийн тогтолцоо 38.Ил цус алдалтыг тогтоох аргачлалд хамрагдахгүй аргыг нь тэмдэглэнэ үү? a. Цус алдаж буй шархан дээр ариун самбай, цэвэр даавуу тавьж хамгаалах бээлий өмсөж, алгаараа дарж цус тогтоох b. Даралтат, уян боолт хийх c. Шархыг бүлээн усаар угаана d. Иод агуулсан ариутгагч бодисоор (тамедин) шархыг угаана 39.Ил цус алдалтыг тогтоох анхны тусламжийн дэслэлд хамрагдахгүй аргачлалыг тэмдэглэнэ үү? A. Гэмтлийн орчныг үнэлнэ B. Өвчтөний амин эрхтэний үйлийг үнэлнэ C. Цус алдаж буй шархан дээр ариун самбайгаар дарж тогтооно D. Тамедин, устөрөгчийн хэт ислээр (перкись) угаана E. Даралтат, уян боолт хийнэ 40.Далд цус алдалтын эмнэлзүйн шинжүүдэд хамаарахыг нь сонгоно уу? 1. Хэвлий, цээжний зөөлөн эд хэсэгт хөхрөх, хавдах, зулгарах, хөндүүрлэх 2. Судасны лугшилт сулрах, олшрох 3. Гар хөлийн үзүүр хөрөх хөлрөх
  • 7. 4. Дотор муухайрах, бөөлжүүлэх, цустай ханиах 5. Ухаан самуурах, айж бачимдах 41.Шокийн байдалд хүргэж болох хүчин зүйлсийг сонгон авна уу? 1. Цус алдалт 2. Зөгийд хатгуулах (зарим тохиолдолд) 3. Зүрхний шигдээс 4. Элэгний үйл ажиллагааны дутагдал 5. Шээс түдэх 42.Шокийн байдалд ороход организм зарим эрхтэний цусан хангамжийг хэвийн байлгахаар тэмүүлнэ, энэ тохиолдолд ямар эрхтэнийг цусаар илүүтэй хангадаг вэ? A. Мөчдийг B. Элэг, бөөрийг C. Нуруу, нугасыг D. Тархи, зүрх, уушиг E. Арьс, өөхөн эдийг 43.Шокийн үед арьсний өнгө яагаад цайвар харагддаг вэ? 1. Хөлөрсний улмаас 2. Эргэлдэх цусны ихэнх амин эрхтэнд хувиарлагдснаас 3. Биеийн дулаан нэмэгдсний улмаас 4. Арьс, арсан доорх өөхөн эдийн судас нарийссаны улмаас 5. Арьсний хүчилтөрөгчийн хангамж дутагдсаны улмаас 44.Гэмтлийн гаралтай шокийн байдлын үед үзүүлэх анхны тусламжийн аргачлалд хамаарахгүйг нь заана уу? 1. Ил цус алдалтыг зогсоох 2. Амийн эрхтэнүүдийн үйл ажиллагааг давтан хянах 3. Өвчтөнийг тохиромжтой байрлалд оруулж, хөдөлгөөнгүй байлгах, дулаан хучих 4. Шээс хөөх эмчилгээ хийх 5. Хөлийг өргөсөн байрлалд оруулах 45.Шокийн үед ямар эрхтэн тогтолцооны цусан хангамж алдагдах вэ? 1. Амьсгалын тогтолцоо 2. Цус эргэлтийн тогтолцоо 3. Мэдрэлийн тогтолцоо 4. Бүр эрхтэн, тогтолцоо 5. Бөөр, шээс ялгаруулах эрхтэн 46.Шокийн байдал яагаад амь тэнссэн байдалд хүргэдэг вэ? A. Өвдөлтийн улмаас B. Мөчид хөхөрч хөрдөг тул C. Шээсний ялгаралт нэмэгддэг D. Амин эрхтэний цус эргэлт алдагдаж, хүчилтөрөгчийн өлсгөлөнд орох E. Дулааны зохицуулалт алдагддаг 47.Шокийн анхны тусламжийн хүрээнд хөлийг 40-50 см өргөдөг шалтгаан юу вэ? A. Амьсгалын тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ
  • 8. B. Хөлийн хаван бууруулна C. Захын мэдрэлийн үйл ажиллагааг сэргээнэ D. Амин эрхтэний цусан хангамжийг нэмэгдүүлнэ E. Дотор муухайрах, бөөлжихөөс сэргийлнэ 48.Гэмтлээс үүссэн шарх халдварлагдсан шинжүүдэд хамаарахыг нь заана уу? 1. Улайлт-rubor 2. Шархны тойронд халах-calor 3. Хавдах-tumor 4. Халуурах, ядрах-functio laesa 5. Өвдөх-dolor 49.Шарханд боолт хийх зорилго нь: 1. Хөдөлгөөнгүй болгох 2. Ариун самбайг тогтоох 3. Өвдөлгүй болгох 4. Шархыг гадны халдвараас сэргийлэх 5. Дарагдлын хам шинжээс сэргийлэх 50.Түлэгдэл үүсгэх шалтгаанд хамаарахгүйг нь олно уу? A. Химийн бодис B. Цацраг(radiation) C. Цахилгаан цэнэг D. Бүлээн шингэн E. Халуун биет 51.Гэмтлийн улмаас үүссэн жижиг шархыг халдвараас сэргийлэхийн тулд: A. Даралттай боолт хийх B. Уян боолт хийх C. Бөгж, бугуйвч, цагийг тайлж авах D. Усаар угаах, шүрших E. Норгосон самбайгаар ороох 52.Гэмтлээс үүссэн шарх халдварлагдсан шинжүүдэд хамаарахгүйг нь заана уу? A. Шархны тойрноос зүрхрүү чигэлсэн улаан судал үүсэх B. Шархны тойронд хавдах, улайх C. Шархны тойронд дарж үзэхэд өвдөж байх D. Шархны тойронд дарж үзэхэд хүйтэн байх E. Шархнаас шүүс гоожих 53.Халдварлагдсан шархтай хүнд үзүүлэх анхны тусламж: 1. Шархны эргэн тойрныг цэвэрлэх 2. Шархыг бүлээн усаар норгосон самбайгаар ороох 3. Шарханд антибиотиктой тосон түрхлэг хийх 4. Шархтай мөчийг өргөж байрлуулах 5. Шарханд орсон гадны биетийг түүж цэвэрлэх 54.Төрөл бүрийн хэлбэрийн шарханд хамаарах нийтлэг шинж чанарыг олно уу? A. Бүгд цус их хэмжээтэй алдана B. Бүгдийг нь усаар угаах шаардлагатай C. Бүгд амь тэнссэн байдалд хүргэнэ
  • 9. D. Бүгд халдварлагдах эрсдэлтэй E. Бүгд улайлттай байна 55.Шархны гэмтлийн цар хүрээг илтгэх гол үзүүлэлт юу вэ? A. Шархны бохирлогдсон байдал B. Шархны өвдөлтийн хэмжээ C. Шархны улайлтын хэмжээ D. Шархны цус алдалтын хэмжээ E. Шархны талбайн хэмжээ 56.Гэмтлийн улмаас том хэмжээний шарх үүссэн тохиолдолд үзүүлэх анхны тусламж нь: A. Чангалуур тавина B. Шархыг угаана C. Антибиотиктой түрхлэг хийнэ D. Цус тогтоох зорилгоор даралтат боолт хийнэ E. Мөсөн жин тавина 57.Осолдогчийн мөчдийн зарим хэсэг биеээс тасарч салсан үед ямар арга хэмжээ авах вэ? A. Тухайн хэсгийг (хуруу) мөстэй усанд хийнэ B. Тухайн хэсгийг биеийн хэсэгт буцааж байрлуулаад дарж бооно C. Тухайн хэсгийг савантай усаар угааж цэвэрлэнэ D. Тухайн хэсгийг ариун самбайгаар ороож, пластик уутанд дүрж мөстэй усанд хийнэ E. Тухайн хэсгийг устгах заалттай 58.Татрангийн эсрэг бакцинийг 10 жил тутам хийлгэх заалттай, учир нь A. Татрангийн эсрэг бакцин насан туршийн дархлал үүсгэнэ B. Цусны төлжилтийг сайжруулна C. Дээрх бакцинийг тариулсан тохиололд шархыг цэвэрлэх, цэгцлэх шаарадлаггүй болно D. Татрангийн эсрэг дархлал тодорхой хугацаанд үүсгэнэ E. Шархны бүр төрлийн халдвараас сэргийлнэ 59.Барилгачин өндрөөс унаж хурц үзүүртэй төмөрөөр хөлрүүгээ сүбүүлжээ, гадны биетийг яах заалттай вэ? A. Цус алдалтыг өөрөө тогттол нь ажиглана B. Гадны биетийг сугалж аваад, цус алдалтыг тогтооно C. Шархыг савантай усаар угаана D. Гадны биетийг хөдөлгөөнгүй бэхэлж боолт хийнэ E. Гадны биетийг тойруулж антибиотикийн тосон түрхлэг хийнэ 60.Гэмтлийн улмаас үүссэн жижиг шархны цус алдалтыг хэрхэн тогтоох вэ? A. Шархтай хэсгийг өргөж байрлуулснаар B. Шархнаас дээш хэсэгт цусны судсыг дарж C. Чангалуур тавьж D. Шархан дээр ариун самбай тавьж дарах E. Чихээс хийх 61.Цахилгаан цэнэгийн улмаас үүссэн шархтай хүнд анхны тусламж үзүүлэхийн өмнө анхаарах хамгийн чухал зүйл юу вэ? A. Өвчтөний биеийн байдлыг үнэлэх
  • 10. B. Анхны тусламжийн иж бүрдлийг бүртгэх C. Цахилгаан цэнэг нэвтэрч орсон, гарсан цэгийг олж тогтоох D. Ослын байрны аюулгүй байдал (цахилгаан урсгалыг тасалсан эсэх) E. Орчин бороо, чийгтэй байх эсэх 62.Тантай хамт ажиллаж байсан лабораторийн эмч гар дээрээ хүчтэй шүлт санамсаргүй асгажээ, таны үзүүлэх анхны тусламж? A. Химийн бодисыг цэвэр даавуугаар арчиж авна B. Түлэгдсэн гадарга дээр ариун боолт хийнэ C. Цамцыг нь тайлна D. Хүйтэн усаар шүршиж, угаана E. Өвчин намдаах эм уулгана 63.Болдын эмээ данхтай цайгаа алдаж хөлийн шилбэ, гуя хэсгээ шалзалжээ, ач хүү Болд ямар анхны тусламж үзүүлэх ѐстой вэ? A. Шалзарсан гадарга дээр мөсөөр жин тавина B. Шалзарсан гадарга дээр хуурай боолт хийх C. Антибиотиктой тосон түрхлэг хийх D. Хүйтэн устай торхонд хөлийг нь дүрэх E. Цэврүүг хагална 64.Зөөлөн эдийн гэмтлийн шинжид хамаарахгүйг нь сонгоно уу? A. Гэмтсэн хэсэгт өвдөх B. Гэмтсэн хэсэгт хавдах C. Гэмтсэн хэсгийн арьсний өнгө өөрчлөгдөх D. Гэмтсэн хэсэгт хөдөлгөөн чөлөөтэй байх E. Гэмтсэн хэсгийн мэдэрхүй өөрчлөгдөх 65.Үе мултарсан үед үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу? A. Гэмтсэн хүнийг ослын байрнаас холдуулж зөөх B. Гэмтсэн мөчинд чиг тавих зорилгоор шулуун байрлалд оруулах C. Гэмтсэн мөчийг унжуулж байрлуулах D. Гэмтсэн мөчинд хүйтэн жин тавих E. Гэмтсэн мөчинд бүлээн жин тавих 66.Ясны хугарлын үед илрэх шинж? 1. Хугарсан хэсэгт хөдөлгөөн чөлөөтэй байх 2. Хугарсан хэсэгт ясны үзүүр цухуйж харагдах 3. Хугарсан хэсэгт өвдөлтгүй байх 4. Хугарсан мөчний хэлбэр алдагдсан байх 5. Хугарсан хэсэгт арьс цайрсан хүйтэн байх 67.Та тагтан дээрээс унасан хүнийг олоход баруун хөл нь эвгүй мушгирсан, нугларч нэг хэсэгтээ хугарсан яс цухуйсан байдалтай байв, анхны тусламжийг юунаас эхлэх вэ? A. Шархыг угааж цэвэрлэх B. Хөлгийг засаж шулуун болгох C. Цус алдалтыг дарж тогтоох D. Осолдогчийн амин эрхтэний үйлийг үнэлэх E. Чиг тавих гарын дорх материалыг хайх 68.Мөчдийн гэмтлийн үед ямар зорилгоор чиг тавьдаг вэ?
  • 11. A. Цус алдалтыг зогсоох B. Шархны эдгэрэлтийг хурдасгах C. Осолдогчийг тайвшруулах D. Зөөлөн эд, судас, мэдрэл цаашид нэмж гэмтэхээс E. Мөчдийг шулуун байрлалд оруулах 69.Чиг тавихийн өмнө ба дараа заавал хийх үйлдэл юу вэ? a. Осолдогчийг гэмтсэн газраас зөөж холдуулна b. Осолдогчид гэмтсэн хэсгийг хөдөлгөж өвдүүлнэ гэж хэлнэ c. Мөчдийг засаж шулуун байдалд оруулна d. Мөчдийн мэдрэхүй, арьсний өнгө, дулааныг үнэлнэ e. Мөчдийг өргөж байрлуулна 70.Мөчдийн гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн заалтуудыг сонгоно уу? 1. Осолдогчийг гэмтсэн газраас холдуулна 2. Гэмтсэн хэсэгт хүйтэн жин тавина 3. Чиг тавихаас өмнө гэмтсэн мөчдийг шулуун байдалд засаж оруулна 4. Гэмтсэн мөчдийн хөдөлгөөнийг хязгаарлана 5. Гэмтсэн мөчийг зүрхний төвшингөөс доош байрлуулна 71.Шатан дээр халтирч гараа дарж унасан хүн гэмтсэн гараа цээжиндээ нааж нөгөө гараараа түшиж байрлуулсан байдалтай байна, таны үзүүлэх тусламжийг сонгоно уу? A. Хүйтэн ус уулгах B. Гараа хөдөлгөж шулуун байралд оруулж үзэхийг зөвлөх C. Шатыг шалгаж ямар шалтгаанаар халтирсныг тогтоох D. Гарыг дахин хөдөлгөлгүй цээжинд нь шахаж бэхэлж боох E. Өвчин намдаах эм уулгаад гэрт нь хариулах 72.Дугуйгаар явж байсан хүүхэд унаж тохойгоо гэмтээсэн байна, тохойны хэлбэр алдагдсан, хөдөлгөж чадахгүй байна ямар тусламж үзүүлэх вэ? a. Тохиог тэгшилж чиг мод барьж боох b. Гэмтлийн эмнэлэгт шууд тээвэрлэж хүргэж өгөх c. Тохойгоо хөдөлгөж дасгал хийх зөвлөлгөө өгөх d. Тохойг хөдөлгөлгүй байлгаж чиг тавьж бэхэлж боох e. Тохойн мултралыг засаж оруулах оролдлого хийх 73.Ногооны талбай дээрээ ажиллаж байсан хүн төмөр багаж дээрээ унаж бэртсэн байна. Осолдогч газар хэвтсэн ухаантай, амьсгал хэвийн байна, осолдогчийн хөл нугарч эвгүй байрлалд орсон, цус алдаж байв, тусламж үзүүлэх дэслэлийг үзүүлнэ үү? 1. Ил цус алдалтыг тогтооно 2. Хувийн хамгаалалтын хэрэглэл (бээлий) өмсөнө 3. Тусламж дуудана 4. Гэмтсэн мөчийг хөдөлгөлгүй байлгаж, хуйлж эвхсэн алчуур, бүтээлгээр цуглаж ороогоод, эрүүл хөлтэй нь бэхлэж боона 5. Гэмтсэн мөчний мэдэрхүй, арьсны өнгө, хөлийн үзүүр бүлээн байгаа эсэхийг шалгана 74.Тархи, нуруу нугасны гэмтэлд хамгийн олонтой хүргэдэг үндсэн шалтгааныг заана уу?
  • 12. A. Ахуйн гэмтэл B. Хордлого C. Спортын гэмтэл D. Зам тээврийн гэмтэл E. Хүчирхийлэл 75.Тархины гэмтлийн үед олонтой гэмтэх эд эрхтэн: A. Хуйх, зөөлөн эд B. Тархины эд эс C. Гавлын яс D. Шээлгүүр E. Умай 76.Дараах тохиолдлуудын аль нь тархины гэмтэл үүсгэх нигууртай вэ? A. Шалан дээр унасан сонин авах гээд 2 хүн хоорондоо мөргөлдсөн найзууд B. Гүйж яваад бүдэрч гараараа тулж унасан хүүхэд C. Чийрэгжүүлэх зааланд дасгал сургууль хийж хүнд жинг өргөж толгой, нуруугаа өвтгөсөн тамирчин D. Мотоциклтэй давхиж байгаад эрэг мөргөж онхолдсон малчин E. Гэртээ засвар хийж байгаад сандал дээрээсээ унасан иргэн 77.Тархины гэмтэлтэй унтаарсан байдалтай осолдогчид тусламж үзүүлэхдээ эхэлж хэрэгжүүлэх ажилбарыг нэрлэнэ үү? A. Осолдогчийг түшиж гэмтлийн байрнаас холдуулна B. Өрхийн эмчийг нь дуудаж хамтарч зөвлөлдөнө C. Өвчтөний хөлийг өргөсөн байдалд хөдөлгөөнгүй хэвтүүлнэ D. Амин эрхтэний үйлийг үнэлж, амьсгалын замын чөлөөлнө E. Өвдөлт намдаах эм уулгана 78.Амны хөндий, хүзүү орчмын буглаатай өвчтөнд тусламж үзүүлэх явцад амь тэнссэн байдалд хүргэх ямар хүндрэл учирч болох вэ? A. Халдвар биеийн бусад хэсэгт тархах B. Сорви үүсэх C. Халуурах D. Амьсгалын зам саатах, бөглөрөх E. Мөчид хавагнах 79.Нүдний алиманд гадны биет нэвтрэн орсон тохиолдолд үзүүлэх анхны тусламжид хамаарах аргачлал? A. Нүдний алиман дээр шууд даралт үүсгэх B. Гадны биетийг сугалж авах C. Гэмтсэн нүдийг усаар угаах D. Гадны биетийг хөдөлгөөнгүй болгож бэхлэх боол хийх E. Хоѐр нүдийг дарж боох 80.Чихний гэмтлийн шинж тэмдгүүдийг олно уу? 1. Сонсголын алдагдал 2. Тэнцвэрийн алдагдал 3. Чихэн дотор өвдөх 4. Чихний хэнгэрэг хагарах 5. Чих шуугих
  • 13. 81.Тархины гэмтэл авсан байх магадлалтай осолдогч таны хажууд цагиргалан хэвтэж, өвдөлтийн улмаас ярагласан байдалтай байна, таны үзүүлэх тусламжийн дэс юу вэ? 1. Амин эрхтэний үйлийг үнэлэх 2. Тусламж дуудах 3. Толгой хүзүүний хөдөлгөөнийг хязгаарлаж, эгц байрлалд “түгжих барил”-ыг хэрэглэх 4. Амьсгалын замыг чөлөөлөх 5. Хүзүүний хамгаалалт өмсүүлэх 82.Цээж, хэвлийн гэмтлийн анхны тусламжийн дэст хамаарахыг нь тэмдэглэнэ үү? 1. Тусламж дуудах 2. Хөдөлгөөнийг хязгаарлах 3. Амин эрхтэний үйлийг үнэлэх 4. Ил цус алдалтыг зогсоох 5. Хөлийг өргөж байрлуулах, дулаан хучих 83.Цээжний гэмтлийн шинжүүдийг тэмдэглэнэ үү? 1. Чармайж амьсгалах, амьсгал бачимдах 2. Цээжний гэмтсэн талд хүчтэй өвдөх, шалбархай, хөхрөлт үүсэх 3. Арьс салст цайрах, үнсэн саарал, хөхөлбөр өнгөтэй болох 4. Цээжний хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн байх 5. Амьсгалах үед нэвтэрсэн гэмтлийн орчмоор хийх сийгэх, ягаар хөөстэй ханиалгах 84.Тэргэнд хөллөх гэж байсан морь эзнийхээ цээжрүү өшиглөжээ, морины эзэн цээжний зүүн талаа дарж эвхэрсэн, амьсгалахад хөндүүр өвчтэй байна гэж зовиурлана, эмнэлзүйн урдчилсан оношыг сонгоно уу? A. Өвчүү хугарсан B. Хэвлийн битүү гэмтэл C. Цээжний нэвтэрсэн гэмтэл D. Хавирга хугарсан E. Хэвлийн нэвтэрсэн гэмтэл 85. Гэмтлийн үед шүд булгарч унасан бол шүдний эмчид очих хүртэл унасан шүдийг хэрхэн хамгаалах вэ? A. Мөстэй усанд хийж B. Цэвэр пластик уутанд хийж C. Цэвэр пластик уутанд хийж, мөстэй усанд хийх D. Хүйтэнд сүүнд хийж E. Цэвэр дугтуйнд хийж 86. Тархины болон нурууны гэмтэл олонтой үүсгэх шалтгааныг сонгоно уу? A. Спортын гэмтэл B. Хальтирч унах C. Зодолдох D. Зам тээврийн осол гэмтэл E. Ахуйн осол гэмтэл 87.Дээрх тохиолдолд анхны тусламжид хамаарах ажилбаруудыг тэмдэглэнэ үү? 1. Осолдогчийг өөрт эвтэй байрлалд хөдөлгөөнгүй суухыг зөвлөнө 2. Тусламж дуудах
  • 14. 3. Амин эрхтэний үйлийг үнэлэх 4. Tархи-нурууны гэмтэлтэй гэж үзвэл хүзүүний хамгаалалт өмсүүлэх 5. Гэмтсэн талын гарыг цээжинд хавсарч бэхлэж баадагнах-өвдөлт намдаах, амьсгалалтыг хөнгөвчлөх зорилготой 88.Хэвлийн гэмтлийн шинжүүдийг тэмдэглэнэ үү? 1. Хүчтэй өвдөлт 2. Хөхрөлт зулгаралт үүсэх 3. Дотор муухайрах, бөөлжих 4. Хэвлийн булчин чангарах 5. Судасны лугшилт сулрах, олшрох 89.Царай нь цайрч ухаан алдсан, амьсгал нь жигд бус болсон хүнд үзүүлэх тусламжийн удирдамжид заасныг нь олно уу? A. Өвчтөнд инсулин тарина B. Өвчтөнд чихэртэй шүүс уулгана C. Өвчтөнийг сэргэтэл түр азнана D. Яаралтай тусламжийн багийг дуудна E. Амнаас амруу зохиомол амьсгал хийнэ 90.Таны найз чихрийн шижин өвчтэй бөгөөд таныг эргэж очиход нойрмог, унтаарсан, дэмийрсэн байдалтай, өглөөний инсулинээ тарисан эсэхээ мэдэхгүй байв, та ямар тусламж үзүүлэх вэ? A. Нэг цаг орчим хэвтэж амарахыг зөвлөнө B. Инсулинийг нь тарьж туслана C. Амьсгалын замыг чөлөөлнө D. Чихэртэй жигнэмэг идэж, шүүс уухыг зөвлөнө E. Өрхийн эмчээсээ утсаар зөвлөлгөө авна 91.Таны аав чихрийн шижин өвчнөөр олон жил өвдсөн бөгөөд жилийн өмнө тархины цусан хураа үүсч хүндэрч байжээ. Таныг гэртээ орж ирэхэд тэр шалан дээр унасан, ухаангүй байдалтай байв, та яаралтай тусламжийн багийг дуудсаны дараа ямар тусламж үзүүлэх вэ? a. Өрхийн эмчийг нь дуудна b. Толгойг нь түшиж байгаад чихэртэй цай уулгана c. Инсулинийг нь тарина d. Амьсгалалтыг нь хянана, ил цус алдалт байвал тогтооно e. Цээжийг шахах ажилбарыг эхлэнэ 92.Таталт илэрч унасан өвчтөнд үзүүлэх тусламжийг сонгоно уу? a. Гар хөлийг нь сайтар дарж бэхлэх b. Шүдний завсарт халбага хийж хөших c. Нүүрлүү нь хүйтэн ус шүршиж сэргээх d. Гэмтэл үүсгэж болохуйц биетийг орчноос нь холдуулах e. Бүх биеийн иллэг хийх 93.Таталттай өвчтөн бөөлжиж гулигаад ходоодныхоо агууламжийг сорох (аспирац) эрсдэлээс сэргийлж ямар арга хэмжээ авах вэ? a. Өвчтөнийг суугаа байрлалд оруулах b. Шүдний завсарт халбага хийж хөшиж амыг ангайлгах c. Толгойг гудайлгасан (Трендленбургийн) байрлалд оруулах d. Өвчтөнийг хажуугийн сэргээх тогтвортой байрлалд оруулах
  • 15. e. Өндөр дэртэй хэвтүүлэх 94.Артерийн даралтаа хянаж, төрөл бүрийн аргаар бууруулах нь таныг дараах эмгэгээс сэргийлнэ: a. Чихрийн шижин b. Эпилепси c. Уналт, таталт d. Дайрлага (тархи, зүрх) e. Нүдний даралт нэмэгдэх 95.Таны дарга ажил дээрээ толгой хүчтэй өвдөнө гэж зовиурлаж байснаа гэнэт тультирч яриа нь ойлгогдохгүй болоод тэнцвэрээ алдаж шалан дээр үхэтхийн унав. Та ямар тусламж үзүүлэх вэ? a. Аспириний 100 мг-ийн шахмал 2 ширхэгийг уулгах b. Артерийн даралтыг түргэн бууруулдаг эм олж уулгах c. Бага зэрэг архи уулгах d. Яаралтай тусламжийн багийг дуудах e. Хажуу тийш харуулан хэвтүүлж тайвшруулах 96.Түр ухаан алдалтын (collapse) үед үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу? a. Өчвтөнд хүйтэн ус уулгаж тайвшруулах b. Өвчтөнийг түшиж суулгах, хэвтүүлэх c. Нүүрлүү нь хүйтэн ус шүршиж сэргээх d. Хэвтэй байрлалд оруулсны дараа боломжтой бол хөлийг нь өргөх e. Өвчтөнийг өргөж сэгсрэх 97.Химийн бодисийн хордлогын үед илрэх эмнэлзүйн шинжүүдийг тэмдэглэнэ үү? 1. Дотор муухайрах, бөөлжүүлэх 2. Хэвлий, цээжээр өвдөх 3. Ухаан самуурах, толгой эргэх, бие сулрах 4. Арьс, салтын өнгө өөрчлөгдөх 5. Амьсгал дарангуйлагдах, зогсох 98.3 настай О, тариаланч аавынхаа aвч ирсэн шавьж устгагч нунтаг бодисыг нүүр, цээжээрээ түрхэж, цацаж тоглосон байна. Та анхны тусламжийн ямар арга хэмжээг хэрэгжүүлэх вэ? 1. Хамгаалалтын бээлий, хошуувч зүүх 2. Хувцасыг нь тайлж, нунтаг хүрсэн биеийн бүр хэсгийг сайтар угааж цэвэрлэх 3. Яаралтай тусламжийн багийг дуудах 4. Үрэвслийн эсрэг болон дааврын (кортикостеройд) бүлгийн эм хэрэглэх 5. Хордлогын төвийн ажилтнаас утсаар зөвлөлгөө авах 99.Зөгийн хошуу хатгасан газар үлдсэн харагдана, ямар арга хэмжээ авах вэ? a. Хуруугаар чимхэж авна b. Чимхүүрээр хавчиж авна c. Спиртээр норгосон бөмбөлөг тавина d. Цалингийн картаар хусаж авна e. Зүүгээр ухаж авна
  • 16. 100. Хүнд хазуулсэн үед үзүүлэх анхны тусламжид хамаарахыг нь тэмдэглэнэ үү? 1. Савандаж угаана 2. Цус алдалтыг тогтооно (дарах, чихээс хийх) 3. Антибиотиктой тос түрхэнэ 4. Боолт хийнэ 5. Эмчид үзүүлж антибиотик бичүүлж, уулгах 101. Могойнд хатгуулсан үед авах арга хэмжээг сонгон уу? 1. Хатгасан цэгт хүйтэн (мөсөн) жин тавина 2. Хатгасан цэгт зүслэг хийнэ 3. Шархыг соруулна 4. Хатгуулсан мөчийг хөдөлгөөнгүй бэхэлж, зүрхний төвшнөөс доош байрлуулна 5. Хатгуулсан мөчинд чангалуур тавина 102. Хорт могойд хатгуулсан үед үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу? 1. Хатгасан цэгт хүйтэн (мөсөн) жин тавина 2. Хатгалтын шархыг угаана 3. Хатгасан цэгт зүслэг хийнэ 4. Хатгуулсан мөчинд уян боолт хийж, зүрхний төвшнөөс доош байрлуулна 5. Хатгуулсан мөчинд чангалуур тавина 103. Зөгийд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах вэ? 1. Хатгалтын шархыг усаар угаана 2. Арьсанд шигдэж үлдсэн зөгийн хошууг хусаж авна 3. Хүйтэн жин тавина* 4. Арьсанд шигдэж үлдсэн зөгийн хошууг чимхэж авна 5. Хатгалтын шархыг спирээр арчина 104. Хачиг, шавьжинд хатгуулахаас сэргийлж авах арга хэмжээг тэмдэглэнэ үү? 1. Шумуулын (шавьжний) тос түрхэх 2. Шуумгаа гутлын түрий, оймсондоо чихэх 3. Урт ханцуйтай цамц өмсөх 4. Тод өнгий хувцас өмсөх 5. Малгай өмсөх, алчуур зангидах 105. Осгох өндөр эрсдэлтэй хүмүүсийг сонгоно уу? 1. Хүүхэд 2. Өндөр настан 3. Тураалтай 4. Таргалалттай 5. Тамхи татдаг 106. Усанд цацаж, живж байгаа хүнд туслах аюулгүй аргыг сонгоно уу? 1. Усанд шумбаж ороод татаж гаргах 2. Усанд шумбаж ороод хөвдөг биет (аврах цагираг) атгуулах 3. Хүчтэй сэлж эрэгт ойртохыг зөвлөж хашгирах 4. Эрэг дээр зогсоод хөвдөг биет (аврах цагираг) шидэх, урт мод, мөчирний үзүүрээс бариулж татаж гаргах
  • 17. 5. Усанд шумбаж ороод үснээс нь татаж гаргах 107. Анхны төрөгч базлалт эхэлснээс хойш хэдэн цагийн дараа төрөх вэ? a. 2-4 цаг b. 4-8 цаг c. 8-12 цаг d. 12-24 цаг e. 24-48 цаг 108. Төрөлтийн явцад хүүхдийн зулай эхийн үтрээний амсраар харагдаж байвал ямар тусламж үзүүлэх вэ? a. Долоовор хуруугаар зулай дээр дарна b. Дөрвөн хуруугаа нийлүүлж духан дээр нь дарна c. Нэг гарыг толгойн хажуугаар оруулж барина d. Алганы бүтэн гадаргаар зулай дээр зөөлөн дарна e. Хоѐр гараар толгойн хажуунаас түшиж барина 109. Өгзөг түрүүлсэн төрлөгийн үед нярайн аль хэсэг эхэлж харагдах вэ? a. Гар b. Толгой c. Мөр d. Хөл, өгзөг e. Хэвлий 110. Шинэ төрсөн нярай уйлахгүй, амьсгалахгүй байвал эхлээд ямар арга хэмжээг сонгон хэрэглэх вэ? a. Нярайг шагайнаас нь өргөөд өгзөгрүү нь алгадаж цочруулна b. Нярайн амнаас салсыг соруулна c. Нярайн тохойг чимхэж цочруулна d. Нярайн улыг алгадаж цочруулна e. Аврах амьсгал хийнэ 111. Ходоодны цочмог шахрлааны үед үүсдэггүй хүндрэлийг олно уу? a. Ходоод цоорох b. Хуниас (гарах) хэсгийн нарийсал c. Төмөр дутагдлын анеми d. Ходоодны цус алдалт e. Аюулхай орчмоор өвдөх Зүрх судасны эмгэг өвчний үеийн яаралтай тусламжийн асуултууд: 112. 82 настай эмэгтэй сүүлийн нэг цагийн турш цээжний ард хүчтэй өвдөж байна, амьсгал давчдана гэсэн зовиуртай, хүйтэн хөлс чийхарсан байдалтай эрчимт эмчилгээний өрөөнд ирсэн, зүрхний бичлэгийг энд хавсаргав. Дараах арга хэмжээнээс заалттайг нь сонгоно уу? a. Доторын өвчин судлалын тасагт хэвтүүлэх b. Өвчтөний зүрхний маркерийг тодорхойлох c. Бүлэн уусгах (thrombolytic) эмчилгээ хийх d. Кардиоверси (цэнэгэн сэдээлт) эмчилгээ хийх
  • 18. 113. Зүрхний цочмог шигдээс өвчний эмчилгээнд хэрэглэхэд нас баралтыг эргэлзээгүй бууруулдаг эмийг сонгоно уу? a. Аспирин b. Кальцийн сувганцарыг хориглогч эмүүд c. Магни d. Гликопротейн IIб/IIIa хориглогчид 114. 50 настай эрэгтэй, зүрний ховдлын доод ханын шигдээс оношлогдсон, яаралтай тусламжийн өрөөнд аспирин, нитроглицерин уулгаж эмчлэснээс хойш хэсэг хугацааны дараа ухаан санаа самуурч, хөлс нь чийхарч, артерийн даралт 70/30 мм. Муб хэмжээтэй болов. Бодит үзлэгээр гүрээний судас гүрийсэн, уушиг чагнахад хэрчигнүүр үгүй, зүрхэнд эмгэг шуугиангүй. Эмчилгээний дараах хослолуудаас өвчтөний биеийн байдлыг хурдан тогворжуулах үйлдэлтэйг нь сонгоно уу? a. Гепарин ба варфарин b. Ангиотензин хувиргагч ферментийн дарангуйлагч ба клопидогрел c. Стрептокиназ ба магни d. Хлорт натрийн 0,9%-ийн уусмал ба добутамин 115. Систолын үйл ажиллагааг алдагдуулж зүрхний дутагдалд хамгийн олонтой хүргэдэг шалтгааныг сонгоно уу? a. Гипертиройдизм b. Зүрхний архаг ишеми c. Артерийн даралт ихсэлтийн архаг хэлбэр d. Миокардит 116. Хоѐр хавтаст хавхлагын нарийсалтай өвчтөнд илрэх зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлтийг нь олно уу? a. Зүүн ховдлын гипертрофи b. Шижмийн салааны (Гисийн зүүн багцийн) хориг c. Синусын брадикарди d. Хоѐр фазтай бөхөн хэлбэрийн Р шүд (бичлэгийг хавсаргав)
  • 19. 117. Гол судасны хавхлагын нарийслийн сонгодог гурвал шинжид хамаарагдахгүйг нь сонгогно уу? a. Түр ухаан алдалт (Syncope) b. Артерийн дээд доод даралтын зөрүү ойртох c. Амьсгал давчдах d. Цээжээр өвдөх 118. 50 настай эрэгтэй, яаралтай тусламжийн өрөөнд амьсгаадсан, цээжээр өвдсөн зовуиртай ирсэн, ЗЦБ хийхэд зүрхний цочмог шигдээстэй гэж оношлогдсон, үзлэгээр зүрхний орой хэсэгт шинээр үүссэн эмгэг шуугиантай, шуугиан зүүн сугаруу дамжсан, цээжний рентген зурагт зүрх томроогүй, дээрх эмгэг шуугиан ямар шалтгаанаас үүссэн байх магадлалтай вэ? a. Зүрхний олдмол гажиг b. Гол судасны хавхлагын нарийсал c. Зүрх чихэлдэх d. Хөхлөг булчин үхжиж тасарсан 119. Гол судасны хавхлагын дутагдал үүсгэгч үндсэн шалтгааныг олно уу? a. Халдварын эндокардит b. Гэмтэл c. Гол судасны хуулрал d. Марфаны хам шинж 120. Өргөсөлт кардиомиопатийн үед зүрхний цахилгаан бичлэгт ховор тохиолдох нөхцлийг нь заана уу? a. Тосгуурын фибрилляци (жирвэлзэл) b. Зүүн тосгуурын томролт c. Зүрхний хэвийн цахилгаан бичлэг d. Тосгуурын аритми (экстрасистоли) 121. Зузааралт кардиомиопатийн үед цээжний рентген зурагт хамгийн олонтой тохиолдох нөхцлийг нь олно уу? a. Керлигийн А зураас b. Уушигны хаван c. Зүрхний хэмжээ томрох d. Хэвийн зураглал 122. Перикардит өвчний эмнэлзүйн шинжид хамаарахгүйг нь олно уу? a. РR сегментийн (хэрчмийн) намсалт b. Халууралт c. Амьсгал давчдал d. Суугаа байрлалд цээжээр өвдөх 123. Зүрх чихэлдэх үед тохиолдохгүй эмнэлзүйн шинжийг тоочно уу?
  • 20. a. Парадокс пульс b. Пульсийн даралт ойртох c. ЗЦБ-ийн тэнхлэг хазайх d. Зүүн ховдлын томролт 124. Гэмтлийн бус шалтгаантай зүрхний чихэлдлийн зонилон тохиолдох шалтгааныг олно уу? a. Халдвар b. Уреми c. Хорт хавдар d. Идиопати хэлбэр 125. Уушигны артерийн тромбэмболизм өвчний эмнэлзүйн хамгийн тод илэрдэг шинж тэмдгийг заана уу? a. Түр ухаан алдах b. Цээжээр өвдөх c. Амьсгал давчдах d. Амьсгал авах үед хатгаж өвдөх 126. Уушигны артерийн тромбэмболизм өвчний оношийг тогтооход ач холбогдолтой шинжилгээ нь? a. Цээжний рентген зураг b. D-dimer c. Зүрхний цахилгаан бичлэг d. Пульсоксиметри 127. Уушигны тромбэмболизмтай өвчтөнд илэрдэггүй шинж тэмдгийг заана уу? a. Зүүн ховдлын томролт b. V1-V4 тусгалд шинэ сөрөг Т бичигдэх c. Баруун шижимийн (багцийн) шинэ хориг d. Зүрхний агшилтын тоо систолын даралтын тоо хэмжээнээс илүү гарах 128. Пульсоксиметрийн үзүүлэлт уушигны тромбэмболизмийг оношлоход хэр зэрэг ач холбогдолтой вэ? a. Пульсоксиметрийн үзүүлэлт хэвийн байх нь уушигны тромбэмболийг үгүйсгэх шалгуур болно b. Пульсоксиметрийн үзүүлэлт нь уушигны тромбэмболийг оношлох ач холбогдолгүй болно c. Пульсоксиметрийн үзүүлэлт нь уушигны тромбэмболи оношийг тавихад туслах (дунд зэргийн) ач холбогдолтой d. Уушигны тромбэмболитой өвчтөн бүрийн пульсоксиметрийн үзүүлэлт өөрчлөгдсөн байна 129. Систолын даралтын ямар хэмжээ нь артерийн даралт өвчний криз (хямрал) болсныг нотлох вэ? a. 160 мм муб b. 180 мм муб c. 200 мм муб d. Тодорхой тоогоор илэрхийлдэггүй
  • 21. 130. Богино хугацаанд илэрч өнгөрөх (транзит) гипертензи илрэхгүй тохиолдлыг олно уу? a. Айж бачимдах b. Жирэмлэлт c. Архи үгүйлэх хам шинж d. Сэтгэлийн тэнхээ барагдах хам шинж (Professional burnout syndrome) 131. Артерийн даралтын хямралт энцефалопатийн үед хэрэглэхэд хамгийн хүчтэй үйлчилгээтэй эмийн бодис аль нь вэ? a. Нитропруссид натри b. Нифедипин c. Гидролазин d. Метилдофа 132. Хэвлийн гол судасны цуурлын (аневризм) шалтгаанд хамаарахгүйг нь заана уу? a. Тэмбүү b. Удмын улбаа (намтартай) c. тамхидалт d. артерийн даралт ихдэх өвчин 133. Хэвлийн гол судасны цуурлын үед илрэх эмнэлзүйн гол шинжийг нь заана уу? a. Гематури b. Түр ухаан алдалт (syncope) c. Ухаан санаа самуурах-унтаарах d. Хүчтэй өвдөлт 134. Гол судасны цуурлын үеийн өвдөлтийн хэлбэрт хамаарахгүйг нь заана уу? a. Дамжих, дайжих хэлбэрийн өвдөлт b. Сулхан өвдөлт илэрч өвдөлтийн хүч алгуур нэмэгдэх c. Урагдах, өмрөх мэт d. Гэнэт хагарах мэт, нэн хүчтэй 135. Гол судасны цууралтын улмаас амь тэнссэн байдалд орсон өвчтөний оношлогоонд хамгийн их ач холбогдолтой шинжилгээг нь заана уу? a. Компьютер томографи b. Гол судасны ангиографи c. Улаан хоолойн эхосонографи d. Сорнзон үелзэлийн томографи 136. Гүний венийн тромб үүсгэдэг Вирховын гурвалд хамаардаггүйг нь заана уу? a. Венийн цусны урсалт саарах b. Хорт хавдар c. Судасны ханын гэмтэл d. Цусны бүлэгнэлтийн алдагдал 137. Гүний венийн тромбэмболийг оношлоход зонхилон хэрэглэдэг оношлогооны төрөл? a. Плетизмографи
  • 22. b. Бодит үзлэг c. Допплерт эхосонографи d. D-dimer 138. Гүний венийн тромбэмболийг оношлоход хэрэглэдэггүй оношлогооны төрөл? a. Судасны эхосонографи b. Д-димер (D-dimer) эерэг байх c. Веллийн шалгуур өндөр оноотой гарах d. Венографи 139. Жирэмсэн эмэгтэйд цусны бүлэгнэлтийг бууруулах заалт гарсан бол энэ зорилгоор аль эмийг нь хэрэглэж болохгүй вэ? a. Гепарин b. Еноксипарин c. Курантил d. Варфарин 140. Артерийн судас бөглөрөх эмгэгүүдийн үед анх илрэх шинж тэмдэг аль нь вэ? a. Цайрах b. Судасны лугшилт арилах c. Парестези d. Өвдөлт 141. 50 настай эрэгтэй цээжээр үе үе өвддөг өгүүлэмжтэй эмнэлгэт ирж үзүүлжээ, дараах арга хэмжээнүүдээс та алийг нь сонгох вэ? a. Зүрх судас, хавдрын болон улаан хоолойн эмгэг өвчний эрсдэлт хүчин зүйл үгүй бол нэмэлт шинжилгээ шаардлага үгүй b. Зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг авна c. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ d. Шээсний ерөнхий шинжилгээ хийнэ 142. Шархны анхны цэгцлэлт хийхэд баримтлах удирдамжид хамгийн сайн тохирох хувилбарыг сонгоно уу? a. Хэсгийн мэдээ алдуулалт хийгээд дараа нь шархыг усаар шүршиж угаана b. Шархыг усаар шүршиж угаах нь шархны халдварыг бууруулах хамгийн сайн арга c. Шарны тойронд байгаа үсийг хусаж авсаны дараа гадны биетийг арчиж авна d. Шархыг тамединий уусмалаар угаана Эндокринологийн яаралтай тусламжийн асуултууд: 143. Инсулины тухай ямар тодорхойлолт нь хамгийн зөв байна вэ? a. Инсулины үйлчлэх бай эрхтэн нь нойр, гэдэсний салт бүрхэвч, төв мэдрэлийн систем болно b. Инсулин гликогенолиз болон гликонеогенезийн процессийг идэвхжүүлнэ c. Инсулин гурван цагирагт глицеридийн задралыг идэвхжүүлнэ d. Исулин нь булчингийн эсээс амин хүчил үүсэх процессийг дарангуйлна
  • 23. 144. Диабетийн кетоацидоз болон калийн тэнцлийн тухай хамгийн зөв тодорхойлолтыг сонгоно уу? a. Нийт калийн ионы 20% нь сийвэнд байрлана b. Кетоацидозын үед калийн хэмжээ ямагт өндөр байна c. Кетоацидозыг эмчилж эхлэх үед сийвэнгийн калийн хэмжээ эрс буурна d. Кетоацидозын байдалд байгаа өвчтөний сийвэнгийн кали 4 ммол/л байхад кали сэлбэх эмчилгээ шаардлага үгүй 145. 4 настай эрэгтэй хүүхдэд шинээр оношлогдсон диабет, диабетийн кетоацидозыг эмчлэх явцад хүүхэд хөөрлийн байдал, ухаан самуурсан байдалд оржээ, энэ тохиолдолд хамгийн түрүүн сонгон авах нөхцлийг олно уу? a. Тархины компьютерийн томографи b. Өвчтөнд интубаци хийх c. Өвчтөний эмчилгээнд шингэн сэлбэлтийн хэмжээг бууруулах d. Маннитол эмчилгээ 146. Хоѐрдугаах хэлбэрийн диабетийн тухай тодорхойлолтоос зөвийг нь сонго? a. Инсулинээс хамааралтай диабет b. Урдчилан сэргийлэх боломжтой c. Инсулин эмчилгээ төдийлэн шаардлага үгүй d. Диабет өвчнөөр өвчлөгсдийн 60% энэ хэлбэрийн диабет эзэлнэ 147. Дараах бүлгийн эмүүдээс аль нь цусны сахарыг нэмэгдүүлэх сөрөг дагалдах нөлөөтэй вэ? a. Антиконвульсант (таталтын эсрэг) b. Антигистамин (харшлын эсрэг) c. Антидепрессант (гутралын эсрэг) d. Кальцийн сувганцар хориглогч 148. Диабеттай өвчтөнд дараах төрлийн халдваруудаас аль нь хамгийн олонтой тохиолдох вэ? a. Уушигны цочмог үрэвсэл b. Шээсний замын халдвар c. Синусит d. Дунд чихний үрэвсэл 149. Архаг архичин намтартай өвчтөн бөөлжүүлсэн, хоолонд дургуй, ухаан санаа самуурсан байдалтай, хэвлийгээд өвдөнө гэсэн зовиуртай, үзлэгээр мэс заслын өвчний шалтгаантай гялтангийн үрэвсэл үгүй, цусны сахарын хэмжээ 14 ммол/л, анионы ангал өргөссөн байв. Дараах өгөгдлүүдээс тохиромжтойг нь сонгоно уу? a. Шээсэнд кетоны биет илрэхгүй байх нь өвчтөнд диабетийн болон архины шалтгаант кетацидоз байхгүй гэдгийг нотолно b. Өвчтөнд хлорт калийн уусмал их хэмжээтэй сэлбэх заалттай c. Өвчтөнд хлорт натрийн 0,9% болон 5%-ийн глюкоз их хэмжээгээр сэлбэх заалттай d. Өвчтөнд яаралтай инсулин тарих заалттай
  • 24. 150. Дараах үзүүлэлтүүдээс аль нь кетоацидозын бус гиперосмоляр, гипергликемийн комын шинжийг нотолдог шалгуур үзүүлэлтэнд хамаарах вэ? a. Сийвэнгийн сахар 14 ммол/л (250 мг/дл) b. Цусны рН-7.25 c. Сийвэнгийн бикарбонат>15 ммол/л d. Анионы ангал> 12 151. 70 настай эмэгтэйг ухаан самуурсан байдалтай байхад нь байрны комендант олж яаралтай тусламжийн тасагт авчиржээ. Бодит үзлэгээр өвчтөн 37.80 С, зүрхний агшилтын тоо 160, систолын даралт 90 мм.муб, өвчтөн намтраа ярих чадваргүй, гэвч халааснаас нь профилтиоурацил (меркузолил)-ийн шахмал, сальбутамолын цацлагын бортого олдсон. Өвчтөн хөөрлийн байдалд орж ухаан санааны байдал улам дордсон тул тайвшруулж булчин сулруулаад интубаци хийсэн, дараа нь эмүүдээс алийг нь сонгож өгөх заалттай вэ? a. Пропранолол b. Эсмолол c. Профилтиоурацил (меркузолил) d. Иодлипол 152. Гипертироид байдалд хүргэдэг шалтгааныг олно уу? a. Тироидит b. Бамайн даавар ихээр уух c. Олон зангилаат бахуу d. Гравийн (Graves disease) өвчин 153. Микседемийн комын үед зүрхний цахилгаан бичлэгт гардаг өөрчлөлтийг олно уу? a. QT хэрчим уртсах b. Экстрасистол үүсэх c. Тосгуурын гаралтай экстрасистол d. Зүүн тосгуурын гипертрофи 154. Бөөрний дээд булчирхайнд голомтолж үйл ажиллагааг алдагдуулж дутагдалд хүргэдэг халдварын зонхилон тохиолдох шалтгааныг заана уу? a. ДОХ-ын вирус b. Цитомегаловирус c. Сүрье d. Pseudomonas auregenosa Хүрээлэн байгаа орчны шалтгаант эмгэгүүдтэй холбоотой асуултууд: 155. Гипотерми болгох шалтгаанд хамаардаггүй хүчин зүйлийг олно уу? a. Хүүхэд, өндөр настан b. Гипергликеми c. Түлэгдэл d. Согтолт 156. 25 настай эрэгтэй, жимс түүж байгаад могой хатгуулсан, гар хавдаж, хүчтэй өвдөж байна, уруул, хэл бадайрсан, гэсэн зовиуртай, үзлэгээр АД- 90/60 мм муб байв. Энэ нөхцөлд дараах эмчилгээнүүдээс заалтгүйг нь сонгож олно уу?
  • 25. a. Шингэн сэлбэх b. Фасциотоми зүслэг хийх c. Антивенин тарих d. Цусны бүлэгнэлт, ялтас эсийн тоог шинжлэх 157. Яаралтай тусламжийн тасагт эрэг дээрээс усруу өсөрч шумбаж байгаад осолдож живсэн ухаангүй хүүхдийг авч иржээ, голын хөвөөнд түр хугацаанд аврах амьсгалуулалт хийжээ. Өвчтөний эмчилгээнд хамгийн бага ач холбогдолтой шинжилгээний аргыг тэмдэглэнэ үү? a. Цулын халуун b. Эрдсийн хэмжээ c. Цээжний рентген зураг d. Хүзүүний нурууны нугаламын рентген зураг 158. Дараах хэлбэрийн түлэгдэлтэй өвчтөнүүдийн аль нь түлэнхийн төвд эмчлүүлхээр илгээх шаардлаггүй вэ? a. 60 настай чихрийн шижин өвчтэй эмэгтэй, баруун шуу сарвууны III зэргийн түлэгдэлтэй b. 25 настай эмэгтэй, хоѐр шуу, сарвууны III зэргийн түлэгдэлтэй c. 35 настай эрэгтэй, нуруу, бүсэлхий хэсэгт хэд хэдэн жижиг II зэргийн түлэгдэлтэй, бугалга хэсэгт бага хэмжээтэй III зэргийн түлэгдэлтэй d. 40 настай эрэгтэй байранд гал гарсны улмаас сарвуу орчмоор II зэргийн бага зэрэг түлэгдэлтэй, уруул ам тортог болсон, дууны өнгө өөрчлөгдсөн 159. Химийн бодист түлэгдэх үед дараах өгөгдлүүдээс аль нь илүү үнэн зөв бэ? a. Хүчил шүлттэй харьцуулахад илүү гүн түлэгдэлт үүсгэнэ b. Химийн түлэгдлийг усаар угаахаасаа өмнө антидотоор нь угаах нь зөв c. Хүхрийн хүчлийн антидот нь глюконат кальци болно d. Химийн бодис эдтэй хүрэлцэж үргэлжилсэн хугацаа түлэгдлийн гүнд шууд нөлөөлнө 160. Цахилгаан цэнэгэнд цохиулах ослын тухай өгүүлсэн өгөгдлүүдээс аль нь зөв бэ? a. Ахуйн цахилгаан гүйдэл (220V) нь арьсны түлэгдэл үүсгэлгүйгээр ховдлын фибрилляцид хүргэх эрсдэлтэй b. Бага амперийн цэнэг ховдлын асистоли үүсгэж, хүчтэй амперийн цэнэг ховдлын фибрилляци үүсгэнэ c. Амны хөндийн салт цахилгаан цэнэгт түлэгдэхэд салтын цус алдах хүндрэл олонтой тохиолдоно d. Ахуйн цахилгаан гүйдэлд цохиулсны дараа хожуу үед зүрхний хэм алдагдалтай болох хүндрэл олонтой тохиолдоно 161. 35 настай эрэгтэй хүн битүү гаражид машинаа засаж байгаад толгой нь өвдөж, бие суларч, дотор муухайрсан, бөөлжүүлсэн гэсэн зовиуртай яаралтай тусламжийн өрөөнд ирсэн, дараах өгөгдлүүдээс аль нь зөв бэ? a. Пульсоксиметрийн үзүүлэлт өвчтөний хүн хөнгөнийг үнэлэхэд чухал
  • 26. b. Даралтат хүчилтөрөгчөөр эмчлэх заалттай c. 100%-ийн хүчилтөрөгчийн эмчилгээ хийхэд дээрх зовиурууд арилбал гэрт нь хариулж болно d. Хүнд хэлбэрийн ацидоз үүссэн байх бололцоотой 162. Өвчтөн халуурсан, бие суларсан (malaise) байдалтай, арьсны тууралтгүй, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэний эмгэгийн эмнэлзүйн шинж тэмдэггүй байв. Өвчтөн Баруун Африкт 2 долоо хоногийн турш дугуйн тэмцээнд оролцож яваад нутагтаа нэг долоо хоногийн өмнө ирсэн, дараах эмгэгүүдээс аль нь байж болох вэ? a. Хумхаа b. Гепатит А c. Сүрье d. Риккетсийн гаралтай халдвар 163. Балнад өвчний тухай дараах өгөгдлүүдээс зөвийг нь сонгоно уу? a. Дээрх өвчний бакцин тариулсан хүн бүрт хангалттай хамгаалалт үүснэ b. Энэ өвчин шавьжинд хазуулсны улмаас үүсдэг c. Өвчтөнүүдийн баас хатлаа гэх зовиур нь чацга алдлаа гэхээс илүү олонтой тохиолдоно d. Гадаад, дотоодод аялаад ирсэн хүмүүст энэ өвчин тохиолдох нь ховор 164. Өндөр уулын өвчин илэрхэд ховор тохиолдох шинжийг нь заана уу? a. Харшлын гаралтай багтраа b. Мөчдийн хаван c. Бронхит, фарингит d. Ретинопати Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн үеийн яаралтай тусламжийн асуултууд: 165. 50-иас доош насны хүнд хэвлийн цочмог өвдөлт үүсгэдэг дараах шалтгаануудаас аль нь ховор тохиолдох вэ? a. Мухар олгойн үрэвсэл b. Бага аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин c. Бүдүүн гэдэсний хавдар d. Идиопатик (шалтгаан тодорхойгүй) өвдөлт 166. Дараах өгөгдлүүдийн хослолоос нотолгооны хамгийн бага зэрэглэлтэйг нь сонгоно уу? a. Хэвлийн гол судасны цүлхийлт, СТ томографи b. Бөөрний колик, судсаар хийх пиелографи c. Цөсний хүүдийн үрэвсэл, хэвлийн эхосонографи d. Гэдэсний түгжрэл, хэвлийн рентген тойм зураг 167. Хэвлийн өвдөлтийн үед эмчилгээнд дараах өгөгдлүүдээс илүү нотолгоотойг нь сонгоно уу? a. Антиэметик эмүүд хэрэглэвэл бодит үзлэг хийхэд саад болж, бусад шинжилгээ хийхэд өөрчлөлт үзүүлнэ b. Настай хүнд вазопрессор эм хэрэглэх нь эсрэг заалттай c. Халуунтай өвчтөн бүрт антибиотикийг эрт хэрэглэх заалттай
  • 27. d. Хэвлийн өвдөлттэй өвчтөнд опиоидын бүлгйн эмүүдийг бага тунгаар хэрэглэнэ 168. Улаан хоолойн вен өргөссөн оноштой өвчтөн цустай бөөлжиж ирсэн, ирэх үедээ артерийн даралт буурсан, ухаан самуурсан, хөөрлийн байдалтай, дараах эмчилгээний аргуудаас аль нь амин үйлийг тогтворжуулах эмчилгээнд тохиромжгүй гэж үзэх вэ? a. Блакеморын хос бөмбөлөгт гуурсыг байрлуулах b. Судсанд бүдүүн голчтой уян зүү тавих c. Ходоодонд хаймсуур тавьж бага хэмжээтэй хүйтэн усаар угааж цус алдалтыг хянах d. Хлорт натрийн уусмал сэлбэж артерийн даралтыг нэмэгдүүлэх 169. Хоол боловсруулах доод замын цус алдалтын үеийн шинжилгээнүүдээс хамгийн бага ач холбогдолтой шинжилгээг нь сонгоно уу? a. Колоноскопи b. Хэвлийн тойм рентген зураг c. Өтгөнд улаан эс тодорхойлох d. Ангиографи хийх 170. Улаан хоолой урагдсан (задрах) байж болзошгүй өвчтөний эмчилгээ, хяналтанд тохирохгүй өгөгдлийг олно уу? a. Өвчтөнийг 4 цаг ажиглаад өвдөлт намдвал гэрт нь буцаана b. Оношлогооны үндсэн арга нь цээж гэрэлд харах эсвэл цээжний компьютер томографи хийх c. Улаан хоолой дурандах d. Мэс засалч, гастрентеролог эмчийг дуудаж үзүүлэх 171. Сөргөө өвчний эрсдэлт хүчин зүйлд хамаарахгүйг нь олно уу? a. Холестрин бууруулагч эмүүд b. Никотин c. Жирэмслэлт d. Чихрийн шижин 172. 16 настай хүү, чийдэнгийн батерей залгисан гэсэн өгүүлэмжтэй иржээ, зураг 3-д өвчтөний хэвлийн тойм зургийг хавсаргав. Ямар эмчилгээ хийх вэ? a. Яаралтай журмаар ходоод дурандах b. Ипекакуны сироп уулгаж бөөлжүүлнэ c. Хэвлийн тойм зураг давтан авахаас өөр ажилбар хийх шаардлагагүй d. Фолиа катетрийн тусламжтай гадны биетийг татаж гаргах
  • 28. Зураг 3. 173. Дараах шинжүүдээс гэдэсний түгжрэлийн үед илэрдэггүйг нь заана уу? a. Бөөлжүүлэх b. Эргэлдэх цусны эзэлхүүн буурах c. Ходоод гэдэсний цус алдалт d. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний дуу өөрчлөгдөх 174. 45 настай эрэгтэй, хуйхнаг цүлдийж томорсон, хавчигдаагүй ивэрхий гэж оношлогдсон, тухайн өвчтөнд эмчийн өгсөн зөвлөлгөөнүүдээс та санал нийлэхгүй байгаагаа нь сонгож авна уу? a. Энэ эмгэг амь насанд шууд аюул учруулахгүй, гэхдээ мэс засалчид үзүүлж төлөвлөгөөт хагалгаа хийлгэх нь зүйтэй b. Хүнд юм өргөх, хэт хүчтэй суниах зэрэг нь ивэрхийг нэмэгдүүлэх эрсдэлтэй c. Бэлтийн харьцаанд ороход ивэрхий нэмэгдэх тул цөөлөх хэрэгтэй d. Гараараа хуйхнагаа зөөлөн илж ивэрхийг буцаан оруулж болно, ивэрхий орохгүй болох, өвдөлттэй болох зэрэгт ирж үзүүлэх 175. Дараах тохиолдлуудын аль шулуун гэдэснээс өвдөлттэй, цус алдалтанд хүргэх вэ? a. Далд шамбрам (internal hemmorrhoids) b. Парапроктит c. Простатит d. Хошногны амсар цуурах (anal fissure) 176. Холбогдоогүй билирубин ихсэх шалтгааныг олно уу? a. Вирусын шалтгаант гепатит b. Парацетамолын хордлого c. Хорт мөөгний шалтгаант d. Гемолизийн улмаас 177. Дурангаар холецистэктоми хагалгаа хийсний дараа 7 хоноод хэвлийн баруун дээд хэсэгт өвдөлт үүсч, өвчтөний арьс салст шарлажээ. Компьютерийн томографи хийхэд хэвлийд хуралдсан шингэнгүй гэж гарчээ. Дараачийн дугаарт сонгох шинжилгээг олно уу? a. Допплерт эхосонографи b. Холангиографи c. Онош тогтоох мэс засал-лапаротоми d. Ретроград холангиопанкреатографи (ERCP) 178. Асцитийн шингэнд хэчнээн нейтрофил эс тоологдвол бактерийн гаралтай перитонит үүссэн гэж үзэх вэ? a. 1000/мл b. 500/мл c. 250/мл d. 100/мл
  • 29. 179. 45 настай эрэгтэй, саяханы хэдэн өдөр аюулхай хэвлийгээр өвдөнө, өвдөлт нуруу, сэрвэйрүү дамжина гэнэ. Дараах намтруудаас аль нь энд илүүтэй холбогдох вэ? a. Цөсний замын чулуутай байх b. Шинэхэн гэмтсэн байх c. Гэр бүлийн гишүүдээс дээрхтэй адил өгүүлэмж өгөх d. Архидсан байх 180. Цөсний замын эмгэгийн улмаас үүссэн хатгалгааны (колик) эрч хэдэн цагийн дараа намдах вэ? a. <1 b. 2-6 c. 6-12 d. 12-24 181. Улаан хоолойн өргөссөн венийн цус алдалтын улмаас сумын эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөний цус алдалт зогссон эсэхийг хэрхэн оношлох вэ? a. Арьсны өнгийг ажиглаж b. Артерийн даралтыг хэмжиж c. Хэвлийн эрхтэний эхосонографи хийж d. Ходоодонд хаймсуур тавьж угаах аргаар 182. Цочмог холециститийн (дүрс) оношлогооны үндсэн аргыг сонгоно уу? a. Хэвлийн тойм зураг (рентген) b. Хэвлийн эхосонографи c. Хэвлийн компьютер томографи d. Холангиографийн арга 183. 50 настай эрэгтэй, элэгний хатууралтай оноштой, эмчийн хяналтанд байдаг, ухаан санаа самуурсан, унтаарсан байдалтай, лабораторын шинжилгээ хийхэд аммиакын хэмжээ нэмэгдэж 250 ммол/л болсон байв. Эмчилгээний дараах аргуудаас хамгийн үр дүнтэйг нь сонгоно уу? a. Судсаар нь өргөн үйлчилгээтэй антибиотик тарих b. Амаар болон шулуун гэдсээр лактулоз хэрэглэх c. Интерферон эмчилгээ эхлүүлэх d. Судсаар глюкоз, витамин С тарих 184. 20 настай эрэгтэй, сүүлийн нэг хоног хэвлийн баруун доод хэсгээр өвдсөн, Хэвлийн эхосонграфи хийхэд хэвлийн баруун доод хэсэгт 8 мм-ийн голчтой, дарахад шалчийхгүй бүтэц тодорхойлогдоно (зураг 4-т үзүүлэв). Таны дараагийн алхам юу байх вэ? a. Хэвлийн тойм зураг авхуулах b. Барий уулгаж ходоод гэдэсний замыг шинжлэх c. Шулуун гэдсээр үзлэг хийх d. Мэс заслын эмчийн зөвлөлгөө авах
  • 30. Зураг 4. 185. Дараах үзүүлэлтүүдээс аль нь цочмог панкреатитийн тавилан тодорхойлох Рансоны (Ranson) шалгуурт хамаарахгүй вэ? a. Систолын даралт <90 мм муб b. Цусны сахар >200 мг/дл c. Нас >55 d. Цагаан эс>16000/л 186. Биеийн аль хэсэгт шарлалт хамгийн түрүүнд илрэх вэ? a. Гарын алга, хөлийн ул b. Нүдний цагаан c. Хацар, нүүрний арьс d. Хэлний дорх салст 187. Хэвлийн баруун дээд хэсэгт сүүлийн 2 хоногийн турш өвдлөө гэсэн зовиуртай, 35 настай эрэгтэй яаралтай тусламжийн тасагт иржээ, биохимийн шинжилгээнд: билирубин 0.9 мг/дл; AST-1500; ALT-600; шүлтлэг фосфат 80 нэгж/л; липаз-5 нэгж/л байжээ, дараах оношуудаас тохирохыг нь сонгоно уу? a. Архины шалтгаант гепатит b. Вирусын гаралтай гепатит c. Холедохолитиаз d. Цочмог холецистит Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн асуултууд: 188. Дараах төрлийн хавдруудын алинд нь үтрээний цус алдалт тохиолдохгүй вэ? a. Умайн хүзүүний хавдар b. Үтрээний хавдар c. Өндгөвчний хавдар d. Умайн хавдар 189. Үтрээний цус алдалтын үед тохиолдох дараах өгөгдлүүдээс хамгийн тохиромжтойг нь сонгоно уу? a. Жирэмсэн бус үед үтрээний эхосонографи хийх шаардлагагүй b. Үтрээний цус алдалтын үед цусны бүлэнтэй байх нь ховор
  • 31. c. Цус эргэлтийн алдагдал илэрвэл шингэн сэлбэх эмчилгээ заалттай d. Жирэмсэн бус эмэгтэй үтрээний цус алдалт эрсдэлд хүргэхгүй 190. Умайн миом ургацагийн талаарх дараах өгөгдлүүдээс нотолгоотойг нь сонгоно уу? a. Миом нь аарцгийн хөндийн эрхтэний ховор тохиолдох хавдарт хамаарна b. Миомийн ургацагийн үеийн зовиур, эмнэлзүйн шинжүүд тод илрэлтэй c. Цэвэрших насны эмэгтэйн миомын ургацагийн хэмжээ жижигрэх нь олонтой d. Миом урагцаг жирэмсний үед жижгэрнэ 191. Жирэмсний хордлогын үед илрэх үргэлжилсэн бөөлжилтийн улмаас илрэхгүй шинжийг нь заана уу? a. Хэвлий өвдөлт b. Гипокалеми c. Кетонури d. Биеийн жин буурах 192. 30 настай эмэгтэй 2 хэлбэрийн диабеттай, сүүлийн долоо хоног бөөлжүүлж, чацга алдсан, их хэмжээтэй шээсэн гэсэн зовиуртай яаралтай тусламжийн тасагт ирэв, метформинаа ууж байсан боловч цусны сахарын хэмжээ 280-350мг/дл болсон байна. Шээсэнд жирэмсний тест нэмэх (β- hCG) гарчээ, ямар тусламж үзүүлэх нь зүйтэй вэ? a. Шингэн алдалтыг уулгаж нөхнө, диабетийн эмийн уух тунг 2 дахин нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид яаралтай үзүүлж зөвлөлгөө авах b. Шингэн алдалтыг уулгаж нөхнө, сийвэнгийн эрдэс, сахарын хэмжээг үзэх, эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид үзүүлж яаралтай зөвлөлгөө авах c. Судсаар шингэн сэлбэнэ, сийвэнгийн эрдэс, сахарын хэмжээг үзэх, диабетийн эмийн уух тунг 2 дахин нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид яаралтай үзүүлж зөвлөлгөө авах d. Судсаар шингэн сэлбэнэ, сийвэнгийн эрдэс, сахарын хэмжээг үзэх, диабетийн эмийн уух тунг буухуулах, эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид дараагийн долоо хоногт үзүүлж зөвлөлгөө авах 193. 44 настай эмэгтэй сүүлийн долоо хоногийн туршид хөхнөөс сүүн өнгөтэй шингэн гарсан гэсэн зовиуртай яаралтай тусламжийн тасагт иржээ, хөхөө тэмтэрхэд бэрсүү, зангилаагүй, өвдөлтгүй, мэдрэлийн үзлэгт өөрчлөлт үгүй, жирэмсний тест сөрөг, өөр ямар нэгэн зовиур шаналгаа үгүй байв. Дараах өгөгдлүүдээс тохиромжтойг нь сонгоно уу? a. Кортизолын хэмжээ буурснаас галакторрой (galactorrhea) илэрнэ
  • 32. b. Пролактины хэмжээ буурснаас галакторрой илэрнэ, эндокринолог эмчийн хяналтанд байх заалттай c. Пролактины хэмжээ нэмэгдсэнээс галакторрой илэрнэ, өрхийн эмчийн хяналтанд байх боломжтой d. Мэдрэлийн мэс заслын эмчид үзүүлэх заалттай 194. 54 настай эмэгтэй хөхөө тэмтэрч үзэхэд бэрсүү үүссэн байна гэсэн зовиуртай иржээ, та дараах үйл ажиллагааны алийг нь зөв гэж үзэж байна вэ? a. Өрхийн эмчийн хяналтанд ажиглах b. Хөхний эхосонографи хийх c. Хатгалтаар биопси авч онош тодруулах d. Хавдрын эмчид илгээх 195. 25 настай эмэгтэй хэвлийн доод хэсгээр өвдөнө, үтрээнээс цус алдана, халуурна гэсэн зовиуртай ирсэн, 2 долоо хоногийн өмнө аборт хийлгэсэн гэнэ, дараах шинжилгээний аргуудаас хамгийн чухал ач холбогдолтойг нь сонгоно уу? a. Аарцагний эрхтэний эхосонографи b. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ c. Шээсний ерөнхий шинжилгээ d. Шээсэнд жирэмсний тест үзэх 196. Дараах шалтгаануудаас аль нь аарцгийн эрхтэний үрэвслийн шалтгаан болохгүй вэ? a. Бэлгийн харьцааны олон оролцогчтой байх b. Олон удаа аборт хийлгэх c. Умайд жирэмснээс хамгаалах хэрэглэл байрлуулах d. Жирэмслэлт 197. Жирэмсэн эхэд физиологийн дараах өөрчлөлтүүдээс аль нь илрэхгүй вэ? a. Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн саарах b. Амьсгалын тоо олшрох c. Цөсний хүүдийн агшилт сулрах d. Бөөрний цус эргэлт нэмэгдэх 198. Өндгөвчний уйланхайн (киста) тухай дараах өгөгдөлүүдээс зөвийг нь сонгоно уу? a. Хэвлийн өрөөсөн талд өвдөх хэлбэрээр илэрнэ b. Дээрх оноштой бүх өвчтөнд эхосонографийн шинжилгээг яаралтай журмаар хийх заалттай c. Киста гол төлөв 8 см-ээс том хэмжээтэй, олон таславчтай байх нь олонтой d. Хагарах, мушгирах, цус алдах, халдварлагдах хүндрэлүүд илэрнэ 199. Умайн гаднах жирэмслэлтийн үед хэрэглэхэд эмчилгээний тохиромжтой бус аргачлалыг олно уу? a. Метотрексат b. Цус эргэлтийн алдагдалтай өвчтөнд дурангаар хагалгаа хийх c. Анти Rh0 иммунглобулинийг Rh сөрөг өвчтөнд хийх