Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

2

196 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

2

  1. 1. Мэдээгүйжүүлэгийн сувилахуйн төрөлжсөн мэргэшүүлэх сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил 1.A-1.2.3, B-1.2.3.4, C-2.4, D-4, E-бүгд 2.Үсгээр дугаарласан бол нэг зөв хариултыг сонгоно уу 1.Шатаж тэсэрч болох осол бүхий бодис холимогийг заа 1. Халотан, агаарын холимог 2. Диэтил эфир, хүчилтөрөгчийн холимог 3. Халотан, азотын дутуу исэл 4. Азотын дутуу исэл диэтил эфир хүчилтөрөгч 5. Диэтил эфир 2.Мэдээгүйжүүлэх /анестези/ гэдэгт юуг ойлгодог вэ? A. Ухаангүй бүх мэдрэхгүй үгүй байх B. Өвдөлт мэдрэхгүй байх C. Хүрэлцэл, дулааны, өвдөх мэдрэхүй, хөдлөх рефлексгүй байх D. Хөдлөх рефлексээс бусад мэдрэхүй үгүй болох 3.Өвдөлт намдаалт /анелгези/ гэдэгт юуг ойлгодог вэ? A. Ухаангүй бүх мэдрэхүй үгүй байх B. Өвдөхөөс бусад мэдрэхүй, хөдлөх рефлексгүй байх C. Ухаантай, өвдөх мэдрэхүй, хөдлөх рефлексгүй байх D. Бүх мэдрэхүй ба рефлекс сайн дарангуйлагдсан байх 4.1 гр тиопентал натрийг 2,5% болгож найруулахын тулд хэдэн мл уусгагч бодис авах вэ? A. 20 мл B. 50 мл C. 40мл D. 10мл 5.Тиопентал эмийн бодисыг хэрэглэх сайн тал 1. Бөөрний дутагдалтай үед хэрэглэж болно 2. Унтуулах явц хурдан 3. АД бууруулдаггүй 4. Олдоц ихтэй 5. Өвдөлт сайн намдаана 6.Сувилагч мэдээгүйжүүлэг эхлэхээс өмнө дараах зүйлсийг бэлдэнэ 1.Хүчилтөрөчийн хангамж 2.Унтуулгын машин 3.Монитори 4.Мэдээгүйжүүлгийн эм тариа 5.Судас түлэгч электро аппарат 7. Мэдээгүйжүүлгийн аппаратанд хүчилтөрөгчийн хангамжийг бүрэн ирсэнийг хэрхэн шалгах вэ? A. Хүчилтөрөгчийн заалт ногоон бүсэд 40 атм даралт хүртэл B. Хүчилтөрөгчийн заалт ногоон бүсэд 20 атм даралт хүртэл C. Хүчилтөрөгчийн заалт ногоон бүсэд 10 атм даралт хүртэл D. Хүчилтөрөгчийн заалт ногоон бүсэд хүрсэн байх 8.Ууршуулагчийг хэрхэн шалгах вэ? 1. Ууршуулагч байрлах байрандаа зөв эсэх 2. Уушуулагчийг нээж, хааж хөдөлгөөнийг шалгана 3. Ууршуулагч дотор бодис хүрэлцээтэй хийсэн эсэх 4. Дүүргэх асгах үзүүрүүд бүрэн хаагдсан эсэх 5. Ууршуулагчид бодис дүүртэл нь хийх 9.Насанд хүрсэн хүнд цагаан мөгөөрсөн хоолойн гуурс зөв тавигдсан байдал A. Цагаан мөгөөрсөн хоолойн гуурсыг үүдэн шүднээс 21 см хүртэл B. Цагаан мөгөөрсөн хоолойн гуурсыг үүдэн шүднээс 24 см хүртэл C. Цагаан мөгөөрсөн хоолойн гуурсыг үүдэн шүднээс 19 см хүртэл D. Цагаан мөгөөрсөн хоолойн гуурсыг үүдэн шүднээс 26 см хүртэл 10.Соруулалт хийхдээ анхаарах зүйл A. Асептик дэглэмийг баримтлана B. Соруулалт хийхийн өмнө 100% О2 амьсгалуулах ба сатурацийн хангамжийг хянана C. Соруулагч гуурсны диаметр трубкны диаметрээс 12 ба 1 3 байх D. Соруулалт хийх хугацаа 10 – 15 сек хэтрэхгүй байх 11. Эйрийн амьсгалын хүрээний онцлог юу вэ? A. Бага 5 наснаас доош болон 20 кг –аас доош жинтэй хүүхдэд хэрэглэнэ
  2. 2. B. Клапангүй, шүүлтүүргүй эсэргүүцэл багатай C. Амьсгалын Ү хэлбэрийн гуурс D. Клапантай шүүлтүүртэй үхмэл зай ихтэй байх 12. 2-с дээш насны хүүхдэд гуурсны хэмжээ олох томьёог олно уу A. Нас: 4+4 B. Нас: +4 :4 C. 4+4: нас D. Нас : 4+10 13.Шулуун хошуутай ларингоскопыг хэдэн насны хүүхдэд хэрэглэх нь тохиромжтой вэ? A. 3 –с доош насны хүүхэд B. 5 –с дээш насны хүүхэд C. 10–с доош насны хүүхэ D. 16–с доош насны хүүхэд 14. Хүүхдийн 3.5 номерын трубканд хэдэн номерын соруулгын гуурс хэрэглэх вэ? A. 6 FR B. 8 FR C. 10 FR D. 4 FR 15.Хүүхдэд тавих ходоодны зондны хэмжээг олох томьёог бичнэ үү? A. ( Нас + 16 ): 2 B. ( Нас + 10) : 2 C. ( Нас + 16) : 8 D. ( Нас + 10) : 4 16.Пропофол 150 мг хэдэн мл вэ? A. 15 мл B. 12 мл C. 10 мл D. 5 мл 17.Кетамин 2 мл хэдэн мг вэ? A. 100 мг B. 150мг C. 50мг D. 20 мг 18.Зохиомол амьсгалтай өвчтөнүүдэд байнга хянах ёстой үзүүлэлтүүд: A. Маниторын хяналт B. Артерийн даралт, төвийн венийн даралт C. Ухаан санаа арьс салстын өнгө D. Зохиомол амьсгалын үзүүлэлтүүд 19.Зохиомол амьсгалтай өвчтөнгүүдэд интубацийн гуурсыг хэд хонуулаад сольдог вэ? A. 24 цаг B. 24-48 цаг C. 48-72 цаг D.72 цагаас. 20.Дараах хүчилтөрөгч эмчилгээний аргуудаас хамгийн энгийн ба өргөн хэрэглэдэг арга A. Өндөр даралттай хүчилтөрөгчөөр амьсгалуулах B. Хүчилтөрөгч ба агаарын холимогоор амьсгалуулах C. Ходоод гэдэсний замаар хүчилтөрөгч эмчилгээ хийх D. Судсаар хүчилтөрөгч эмчилгээ хийх 21.Хүчилтөрөгч эмчилгээг энгийн ямар аргуудаар өгөх вэ? 1. Маскаар 2. Хамрын гуурсаар 3. Хүчилтөрөгч майхан 4. Залгиурт оруулсан гуурсаар 5. Даралттай хүчилтөрөгчийн майхан 22.Зохиомол амьсгал хийх зорилгоор цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавихыг ....... А.Интубаци B.Экстубаци 23.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ ЭМС-ын хэдэн оны хэдэн тоот тушаалаар батлагдсан бэ? A. 2006 оны 139 B. 2008 оны 135 C. 2012 оны 174 D. 2013 оны 446 24.Клиник үхлийн гол шинж тэмдэг 1. Ухаан алдах
  3. 3. 2. Артерийн судсанд лугшилт тэмтрэгдэхгүй болох 3. Амьсгал зогссон 4. Биеийн температур хөрөх 5. Хүүхэн хараа өргөсөх 25.Хүн амьд буйн шинж тэмдэг 1. Зүрх цохилж байх 2. Артерид пульс тодорхойлогдож байх 3. Өвчтөний бие бүлээн байх 4. Амьсгалтай байх 5. Хүүхэн хараа гэрлийн урвалтай байх 26.Зүрх зогссоныг мониторт яаж ялгах вэ? 1. Хэм алдагдалтай зүрхний бичлэгээр 2. Жирвэлзлээр 3. 1 минутанд 120-с дээш тахикарди 4. Шулуун зураасаар 5. Тахикарди 27.Амьсгалын зам чөлөөлөх аргад аль нь хамаарах вэ? 1. Толгойг гэдийлгэх 2. Ам ангайлгах 3. Хуруу болон баллоноор ам залгиурыг цэвэрлэнэ 4. Доод эрүүг урагшлуулж татна 5. Түрүүлгээ доош харуулах 28.Төвийн гаралтай амьсгал дарангуйлагдах шалтгаан 1. Унтуулах эмийн бодисын тун хэтрэх 2. Тархины хаван 3. Төв мэдрэлийн системийн өвчин 4. Цээжний хөндийн гэмтэл 5. Гипокси 29.Трахеостоми тавьж зохиомол амьсгалд холбосны давуу талууд 1. Физиологийн үхмэл зайг багасгах 2. Амьсгалын замаас цэр авахад хялбар 3. Хүчлэлт буурч амьсгалын ажил багасна 4. Хүчилтөрөгчийн хангамж сайжирна 5. Зохиомол амьсгалтай өвчтөнг хооллоход хялбар 30.Глазго ангиллыг ямар үзүүлэлтээр дүгнэдэг вэ? 1. Нүдээ нээх 2. Ярианы хариулт 3. Хөдөлгөөний тод хариулт 4. Шээсний гарц 5. Арьсны өнгө 31.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй гэдэг нь A. Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5 заалтын дагуу B. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл, дадал, тогтсон дэг жаяг, хэвшсэн соёл, болон харилцааны тухай цогц ойлголт C. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоогүй итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл, дадал, тогтсон дэг жаяг, хэвшсэн соёл, болон харилцааны тухай цогц ойлголт D. Эмнэлгийн мэргэжилтний хувийн харилцааг зохицуулах 32. Амбулторийн нөхцөлд хамгийн олонтой хэрэглэдэг мэдээгүйжүүлгийн аргууд 1. Хэсгийн нэвчүүлэх мэдээ алдуулалт 2. Ууршуулагч бодис ашиглан маскаар мэдээ алдуулалт 3. Судасны унтуулга 4. Эндотрахеал мэдээгүйжүүлэг 5. Нугасны гадна хөндийн мэдээгүйжүүлэг 33. Кетамины дутагдалтай тал 1. АД бууруулах 2. Хөдөлгөөн ихсэх 3. Шок гүнзгийрэх 4. Хий юм үзэх 5. Зүрхний хаялт багасах 34.Эндотрахеал гуурс зөв тавигдсаны шинж A. Гуурсаар гарч буй хийд СО их байх B. Чагнахад уушигны чимээ гарах C. Цээжин дээр дарахад чөлөөтэй хөдөлж байх D. Уушигны 2 талд адил чимээтэй байх
  4. 4. 35. Хагалгааны төлөвлөгөөг боловсруулахад юуг анхаарах вэ? 1. Тасгийн орны ачаалал, хүлээгдэл 2. Мэс заслын багажны нөөц хангамж 3. Хагалгааны эрсдэл 4. Өдрийн ажлын цаг 5. Долоо хонгийн ажлын өдөр 36.Мэдээгүйжүүлэг бүрт бэлтгэх хэрэглэлд 1. Ларингоскоп 2. Хамар болон ам залгиурын гуурсууд 3. Хошуувч 1 ш 4. Интубацын гуурс наад зах нь 3 хэмжээст 5. Гуурс бэхлэх тууз 37. Ямар үед зүрх амьсгалын сэхээн амьдруулалт хийх вэ? 1. АД, пульсгүй болох 2. Амьсгал зогссон 3. Зүрхний цохилтгүй 4. Комын байдалтай 5. Синусын тахикарди 38. Морфин хэрэглэж болохгүй заалт 1. Бронхын багтраа 2. Өндөр настан хүнд өвчтөн 3. Амьсгалын дутагдалтай өвчтөн 4. Зүрхний бах өвчний үед өвчин намдаах 5. Хагалгааны дараах өвчтөн намдаах 39. Амьсгал зохицуулалтын захын рецепторт юу мэдэрдэг вэ? A. Хүчилтөрөгч B. Нүүрсхүчлийн хий C. Цусны хүчилжилт D. Цусны эрдэс 40. Амьсгалаар өгдөг эмийн бодисыг нэрлэнэ үү? A. Изофлурон B. Пропофол C. Суксаметан D. Ондосетрон 41 Хагалгааны өмнөх үеийн бэлтгэлийн гол зорилго нь юу вэ? A. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах B. Өвдөлтийг намдааж илаашруулах C. Тавигдсан оношийг бататгах D. Хагалгааны үед болон дараа гарах хүндрэлээс сэргийлэх E. Мэс засал эмчилгээг баталгаажуулах 42.Фентанил нь 1. Таталт намдаана 2. Өвдөлт намдаах үйлчилгээтэй 3. Үйлчилгээ нь 2-3 цаг үргэлжилнэ 4. Морфиноос 100 -200 дахин илүү хүчтэй 5. Бөөлжилтийн эсрэг үйлчилнэ 43. Судсанд гуурс удаан байснаас гарч болох хүндрэл 1. Халдвар / идээлэх, үжил / 2. Тромбо үүсч гуурс бөглөрөх 3. Хийн эмболи 4. Гуурс судаснаас гарах 5. Судасны ханын үрэвсэл 44. Амбулторийн нөхцөлд унтуулсан өвчтөнийг хэзээ явуулж болох вэ? A. Сэрсний дараа шууд B. Сэрснээс хойш 1 цагийн дараа C. Сэрснээс хойш 30 минутын дараа D. Унтуулга ба эмийн дарангуйлалаас бүрэн гарсны дараа 45. Цус сэлбэлтийг даралттайгаар хийх заалт юу вэ? А. Системийн шүүрийн эсэргүүцлийг давах В. Богино хугацаанд цусны хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг сэргээх С. Богино Хугацаанд цусны эзэлхүүн нөхөх D. Өвчтөнд төвөггүйгээр үйлдлээ хийх 46.Экстубаци хийх заалтуудыг нэрлэнэ үү? 1. Сатураци 96 % -с дээш байх
  5. 5. 2. Зүрх судасны ажиллагаа тогтворжсон 3. Өвчтөн ухаан бүрэн орсон 4. Амьсгал жигд гүнзгий, ЭКГ хэвийн 5. Дуудахад нүдээ нээхгүй байх 47. Насанд хүрсэн хүний амьсгалын багтаамж дундажаар хэдэн мл байдаг вэ? A. 250 мл B. 500 мл C. 1000 мл D. 1500 мл 48. Сэхээн амьдруулах арга хэмжээ үр дүнтэй болж буйн шинж 1. Захад пульс тэмтрэгдэнэ 2. АД тодорхойлогдож эхэлнэ 3. Том артерийн судсанд лугшилт мэдэгдэнэ 4. Хүүхэн хараа нарийсна 5. Хүүхэн хараа өргөснө 49. Лидокайныг зүрх судасны өвчтэй хүмүүст ямар зорилгоор хийдэг вэ? A. АДбууруулах B. Өвчин намдаахын тулд C. Хэм алдагдлын эсрэг D. Тайвшруулах 50.Мэдээгүйжүүлгийн аппаратыг дараах аргаар шалгана 1. Шалгах шаардлагагүй 2. Автомат аргаар 3. Эмчлүүлэгчид холбосны дараа 4. Гар аргаар 5. Эмчийн заавчилгаагаар 51. Фентанилын хүчтэй үйлчлэлийн үргэлжлэх хугацаа ойролцоогоор А. 2-4 цаг В. 45 -60 минут С. 1-2 цаг D. 20 – 30 минут 52. Мэдээгүйжүүлэх бодисыг ямар аргаар биед хэрэглэсэн үед түргэн сэрэх вэ? A. Гэдсээр B. Шулуун гэдсээр C. Судсаар D. Амьсгалаар 53.Цочмог цус алдалтанд хамаарахгүй нь А.Судасны лугшилт сул байх В.Артерийн даралт унах С.Толгой эргэх сульдах, ухаан балартах D. Арьс салст хөхрөх 54.Кетаминыг судсанд хурдан шахвал 1. АД - ыг гэнэт бууруулна 2. АД - ыг гэнэт ихэсгэнэ 3. Таталт үүснэ 4. Амьсгалыг эрс дарангуйлна 5. Амьсгалын зам хэт хуурайшна 55 Фентанилыг хэт өндөр тунгаар хэрэглэхэд гарах өөрчлөлтүүд 1. Артерийн даралт буурна 2. Брадикарди 3. Амьсгал дарангуйлах 4. Ханиалгах рефлекс ихсэх 5. Таталт 56. Артерийн даралт хэвийн хэмжээнээсээ багасахыг юу гэж нэрлэх вэ? A. Гипертони B. Гипотони C. Гиперпноэ D. Брадикарди 57. Клиник үхлийн үргэлжлэх хугацаа A. 1-2 цаг B. 10 – 15 мин C. 5-6 мин D. 30-40 мин 58. Нуруу нугасны хатгалт хийхэд хэрэглэдэг зүүг сонго
  6. 6. A. Трокар B. Дюфо C. Тарилгын зүү D. Верийн сүмбэтэй зүү 59. Ямар тохиодолд хөхрөлт үүсэх вэ? A. Хүчилтөрөгч багадсанаас B. Хүчилтөрөгчтэй холбогдолгүй C. Арьс бохирдсоноос D. Цус багадсанаас 60. Ерөнхий мэдээгүйжүүлгийн үндсэн бүрдэл хэсэгт юу ордог вэ? 1. Ухаан алдуулах 2. Таталт дарах 3. Өвдөлт мэдрэхгүй болох 4. Булчин сулруулах 5. Сэтгэц дарангуйлах 61.Урьдал эмжүүлэлтийн зорилго 1. Өвдөлт намдаах 2. Салс шүлс ялгаралтыг багасгах 3. Айдас сандралыг намдаах 4. Ходоодны хүчил бууруулах 5. Гуурсан хоолой агшихаас сэргийлэх 62.Мэдээгүйжүүлгийн машинд байдаг үндсэн хэсгүүд 1. Амьсгалын хүрээ 2. Шингэн бодис ууршуулагч 3. Урсгал хэмжигч 4. Нүүрсхүчил шингээгч 5. Шахсан хий өгөх хэсэг 63.Нүүрс хүчил шингээгч абсорбентийн ажиллагаа 1. Азот ба нүүрсхүчил шингээдэг 2. Химийн урвал биш физик шингээлт 3. Хүчилтөрөгчийг ямар нэг хэмжжээгээр шингээнэ 4. Зөвхөн нүүрсхүчлийн хийн шингээнэ 5. Шингээлт нь химийн урвалаар явагдана 64.Мэдээгүйжүүлгийн дараах сэрээх өрөөнөөс өвчтөн шилжүүлэхдээ ямар үнэлгээг хэрэглэдэг вэ? A. Глазго үнэлгээ B. Вертийн үнэлгээ C. Альдретийн үнэлгээ D. Мюртиййн заах үнэлгээ 65.Угтвар унтуулганд тиопентанилийг хэрэглэхдээ 1. Урьдчилан тооцоолон тунг нэг мөсөн хийнэ 2. Өвчтөн унтсаны дараа хийхээ зогсооно 3. 2-3 минут хийж завсарлаж ажиглах гэх мэтээр унттал хийнэ 4. Унтсаны дараа өвдөлт намдаах тунг нэмж хийнэ 5. Маш аажим хийж байвал тунг хийж дуустал ажиглах шаардлагагүй 66.Ерөнхий мэдээгүйжүүлгийн үед булчин бүрэн сулраагүй шинжүүд 1. Өвчтөн залгих хөдөлгөөн хийх 2. Хэвлийн хагалгааны үед гэдэсний гогцоо шархаар давж ирэх 3. Амьсгал гараар удирдаж байхад эсэргүүцэл илрэх 4. Артерийн даралт тогтворгүй болох 5. Нулимс гоожих 67.Мэдээгүйжүүлгийн үед өвдөлт мэдэрч байгааг мэдэх шинжүүд 1. Нүд анивчих 2. Хөдлөх 3. Артерийн даралт ихсэх 4. Судасны цохилт олшрох 5. Артерийн даралт, судасны цохилт тогтвортой байна 68.Ерөнхий мэдээгүйжүүлэг явуулах үед мэс заслын өрөөнд заавал байх зүйлс 1. Мэдээгүйжүүлгийн машин 2. Соруулгын аппарат 3. Монитор 4. Зохиомол амьсгалын аппарат 5. Тархины бичлэгийн аппарат 69.Нугасны мэдээгүйжүүлэгт ихэвчлэн ямар зүү хэрэглэдэг вэ? A. 22-25G
  7. 7. B. 25-27G C. 29-30G D. 20-22G 70.Элэг бөөрөнд хамгийн хор багатай бодсыг нэрлэнэ үү? A. Халотон B. Эфир C. Азотын дутуу исэл D. Хлорформ 71.Мэдээгүйжүүлгийг ямар замаар явуулахад удирдахад хамгийн хялбар вэ? A. Уулгах B. Амьсгалын замаар C. Шулуун гэдсээр D. Судсаар 72.Гиповолмийн шоктой хүмүүст аль бодисыг сонгон мэдээгүйжүүлэх вэ? A. Халотан B. Тиопентал C. Самбервин D. Кетамин 73. Интубаци тавихад хэрэглэгдэх зүйлсийг дурьдана уу? 1. Трубка , чиглүүлэгч, наалт, хийлэгч шприц 2. Ларингокопи, отсосны хошуу, хэл дарагч 3. Сорогч аппарат , антисептик уусмал 4. Ларингаль маск 5. Түлэгч аппарат, мэс заслын ор 74.Амьсгалын зам чөлөөлөх аргад аль нь хамаарах вэ? 1. Толгойг гэдийлгэх 2. Ам ангайлгах 3. Доод эрүүг урагшлуулж татна 4. Хуруу болон баллоноор ам залгиурыг цэвэрлэнэ 5. Түрүүлгээ доош харуулах 75.Анхны тусламжийн үед зохиомол амьсгал хийхэд аль нь тохиромжтой вэ? 1. Ам- амаар 2. Ам-хамраар 3. Амбугаар 4. Зохиомол амьсгалын аппаратаар 5. Наркозын аппаратын тусламжтайгаар 76.Зохиомол амьсгал хийх явцдаа зөв гүйцэтгэж байгааг шалгах нэн тэргүүний шалгуур A. Пульс тэмтрэх B. Арьсны өнгө ажиглах C. Цээжний хөдөлгөөнийг хянах D. Хүүхэн хараа 77.Эпидурал мэдээгүйжүүлгийн үед хамт юу бэлдэх вэ? 1. Яаралтай тусламжийн эм тариа 2. Судсанд дусал залгах 3. Интубац тавих бэлтгэл 4. Хүчилтөрөгчөөр хангах бэлтгэл 5. Нугасны мэдээгүйжүүлэг 78.Хэсгийн мэдээгүйжүүлэг бодисын хордлогын шууд илрэхгүй шинж A. Толгой өвдөх B. Ам хамраар жирвэгнэх C. Таталдах D. Чичрэх 79.Нугасны ба эпидурал мэдээгүйжүүлгийн үед артерийн даралт буурхад хэрэглэх эм A. Адерналин B. Эфедрин C. Преднизолон D. Норадерналин 80.Мэдээгүйжүүлгийн үед өвчтөнг хянаж үнэлэх хамгийн энгийн арга 1. Судасны цохилт 2. Артерийн даралт хэмжих 3. Зүрхний хэм ажиглах 4. ЭКГ хийх 5. Цусны ерөнхий шинжилгээ 81.Мэдээгүйжүүлгийн урьдал эмжүүлэлтэд ордог эмийн бодис
  8. 8. 1. Өвчин намдаах 2. Тайвшруулах 3. Харшлын эсрэг 4. Атропин 5. Прозерин 82.Атропины гаж нөлөөг нэрлэнэ үү A. Артерийн даралт буурах B. Ам хатах C. Гэдэс базлах D. Бөөлжих 83.Хагалгааны дараах ойрын үед артерийн даралт ихсэх ямар шалтгаан 1. Цус алдалт 2. Өвдөлт 3. Унтаа байдал 4. Хүчилтөрөгчийн дутагдал 5. Шингэний дутагдал 84.Мэс заслын үед эмчлүүлэгчид голчлон хяналтыг хэн хийх вэ? 1. Мэс заслын эмч 2. Мэдээгүйжүүлэгч эмч 3. Мэс заслын сувилагч 4. Мэдээгүйжүүлгийн сувилагч 5. Мэс заслын туслах эмч 85.Эрүүл мэндийн тусламж үйлчигээг авахтай холбоотойгоор харилцаанд оролцдог иргэнийг нэрлэнэ үү? 1. Иргэн 2. Үйлчлүүлэгч 3. Ажилтан 4. Эмчлүүлэгч 5. Даатгуулагч 86.Төвийн гаралтай амьсгал дарангуйлагдах шалтгаан 1.Унтуулах эмийн бодисын тун хэтрэх 2.Тархины хаван 3.Төв мэдрэлийн системийн өвчин 4.Цээжний хөндийн гэмтэл 5.Гипокси 87. Хамраар тавих гуурсыг ямар тохиолдолд хэрэглэх вэ? 1. Ам ангайлгах болоцоогүй, таталт илэрдэг 2. Олон хоног ухаангүй байх 3. Ханиах залгих рефлекстэй өвчтөн 4. Амьсгалын зам чөлөөтэй 5. Нярай хүүхэд 88. Хаанаас цус алдвал хөөстэй цус гарах вэ? A.Ходоодноос B.Уушигнаас C.Улаан хоолойноос D.Хамраас 89.Цус гоожилтыг түр тогтоох аргуудыг тэмдэглэ 1. Даралттай боолт хийх 2. Үеэр нугалж боох 3. Гэмтсэн судасны дээгүүр чангалуур тавих 4. Судсан дээр хуруугаар дарах 5. Цус гарч байгаа мөчийг өргөх 90.Шокийн хүнд 4-р зэргийн үед цусны даралт, судасны цохилт хэд байх вэ? A. А/Д 80/50 PS 130-с дээш B. А/Д 100/60 PS 90-100 C. Тодорхойлж тоолж болохгүй D. Хэм алдагдалтай байна 91.Хиймэл амьсгалыг зөв хийж байгаа нь доорхи аргуудаар тодорхойлогдоно 1. Цээж хөдөлнө 2. Хөхрөлт багасна 3. Захын хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ 4. Өвчтөн ярьж эхэлнэ 5. Амьсгалын тоо нэмэглэнэ 92. Антисептик аргуудыг нэрлэнэ үү 1. Химийн
  9. 9. 2. Биологийн 3. Физикийн 4. Механик 5. Энгийн 93.Тусгай хог хаягдлыг нэрлэнэ үү 1. Халдвартай 2. Эмгэг 3. Хурц ирмэгтэй 4. Эмийн 5. Хими, цацраг идэвхитэй 94. Цус гоожилтын ангилалыг дугуйлна уу 1. Тараагуур судасны гоожилт 2. Хураагуур судасны гоожилт 3. Цуллаг эрхтэний гоожилт 4. Гадуур цус гоожилт 5. Дотуур цус гоожилт 95.Цус алдалтын үед илрэх ерөнхий шинж тэмдгүүдийг нэрлэнэ үү? 1. Толгой эргэх 2. Нүд эрээлжлэх 3. Муужирч унах 4. Царай цонхийх 5. Судасны лугшилт олшрох 96.Цус юүлэхийн өмнө заавал ямар сорил үзэх вэ? 1. Бүлгийн тохироо 2. Хувийн тохироо 3. Биологийн тохироо 4. Резус тохироо 5. Сийвэнгийн тохироо 97.Биологийн сорилыг үзэхэд 15-20 мл цусыг яаж хийх вэ? A. Судсаар 15-20 мл цусыг түргэн урсгаж хийнэ B. Булчинд 10-20 дуслаар хийнэ C. Судсаар 1 минутанд 40-60 дуслаар хийнэ D. Судсаар 15-20 мл цусыг удаан урсгаж хийнэ 98.Хувийн тохироог зөв тодорхойлох A. Донорын сийвэнг өвчтөний цустай B. Донорын ба өвчтөний цусыг хооронд нь C. Донорын ба өвчтөний цусны ийлдсийг хооронд нь D. Өвчтөний цусны ийлдсийг донорын цустай 99.Анти АВ- гээр цусны бүлэг тодорхойлох харьцаа A. 2:1 B. 1:2 C. 2:2 D. 2:4 100.Хөлдөөсөн сийвэнг хэдэн градусын усанд гэсгээх вэ? A. +20 - +30 градус B. +28 - +35 градус C. +29 - +34 градус D. +35 - +37 градус
  10. 10. Сорилын хариу: 1. C 2. C 3. D 4. C 5. C 6. B 7. A 8. B 9. A 10. B 11. A 12. A 13. A 14. A 15. A 16. A 17. A 18. D 19. D 20. B 21. A 22. A 23. D 24. E 25. E 26. C 27. B 28. A 29. C 30. A 31. B 32. A 33. E 34. D 35. E 36. Е 37. А 38. А 39. А 40. А 41. D 42. C 43. E 44. D 45. B 46. B 47. B 48. B 49. C 50. C 51. D 52. D 53. D 54. C 55. A 56. B 57. C 58. D 59. A 60. E 61. A 62. E 63. C 64. C 65. C 66. В 67. B 68. A 69. B 70. C 71. B 72. D 73. B 74. B 75. A 76. C 77. B 78. A 79. B 80. A 81. B 82. B 83. C 84. C 85. C 86. A 87. A 88. B 89. E 90. C 91. A 92. B 93. E 94. A 95. E 96. B 97. A 98. D 99. B 100.D

×