Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

4

131 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

4

  1. 1. Эрчимт эмчилгээний сувилахуйн төрөлжсөн мэргэшүүлэх сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил 1.A-1.2.3, B-1.2.3.4, C-2.4, D-4, E-бүгд 2.Үсгээр дугаарласан бол нэг зөв хариултыг сонгоно уу 1. Эрчимт эмчилгээний тасагт ямар заалтаар өвчтөн хэвтэж эмчлэгдэх вэ? 1. Тасралтгүй хянах 2. Тасралтгүй сувилах 3. Амьдралын чухал эрхтэний үйл ажиллагааг түр орлуулах 4. Амьдралын сүүлийн шатанд орсон бүх өвчтөн 5. Хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх өвчтөн 2.Амь тэнссэн анагаахын үндэсний төсөл хөтөлбөрийн эрчимтэй хэрэгжиж , салбарлан хөгжиж эхэлсэн үе хэдэн оноос эхэлдэг вэ? A. 1980-1990 он B. 1990-2000 он C. 2000 оноос D. 2000-2010 он E. 2010 оноос 3.Яаралтай тусламж эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламжийн чанарт нөлөөлөх хүчин зүйлийг нэрлэнэ үү? 1. Зохион байгуулалт 2. Мэргэшсэн сувилагчийн мэдлэг, чадвар, туршлага 3. Тоног төхөөрөмж 4. Эрх зүйн орчин 5. Нөөц хангамж 4.Эрчимт эмчилгээний физиологийн үйл ажиллагааг хянахдаа юуг анхаарах вэ? 1. Амьсгал, хийн солилцоо 2. Эдийн цусан хангамж 3. Шингэн ба эрдсийн баланс 4. Хүчил суурийн байдал 5. Нийгэм сэтгэл зүй 5.Эмчлүүлэгчийн нийгэм сэтгэл зүйд хамаарах сувилагчийн үйл ажиллагааг нэрлэнэ үү? 1. Эрүүл-өвчин гэсэн циклд өвчтөн шилжих үе 2. Өвчиндөө ээнэгшин дасах 3. Нийгэм сэтгэл зүй 4. Эмчлүүлэгчийн хэрэгцээ түүнийг хангах 5. Эдийн засгийн зөвлөгөө, дэмжлэг 6.Яаралтай тусламжийн ажиллагааны нөхцөл онцлогт хамаарах хүчин зүйлийг сонгоно уу? 1. Цаг хугацаа, зохион байгуулалт 2. Орчин нөхцөл 3. Тоног төхөөрөмж хүн хүчин 4. Эмчлүүлэгчийн иргэншил 5. Нас хүйсийн ялгаа 7.Амьсгалын аппаратны ажиллагааны төрлийг хянах үзүүлэлтийг нэрлэнэ үү? 1. Анхааруулга дохиолол, ажиллагааны хэлбэр 2. Эмчлүүлэгчид өгч буй хүчилтөрөгч FiO2 3. Амьсгалын эзлэхүүнV1 4. Амьсгалын давтамж 5. Амьсгалын нэмэлтүүд PEEP, CPAP 8.Амилуулах тусламжийн ёс зүйд аль нь хамаарах вэ? 1. Амилуулах тусламж үзүүлэх шийдвэр гаргахаас эхлээд л ёс зүйн тухай яригдана. 2. Амилуулах тусламжинд суралцах нийгмийн хариуцлага /хувь хүн, байгууллага/ 3. Амилуулах тусламжийн үед өөрийн аюулгүй байдлыг хангах 4. Хэдийд үзүүлэх, хэзээ зогсоох 5. Амилуулах тусламжийн үед тохиолдож болох алдаа хүндрэл … 9.Амилуулах суурь тусламжийг хэдэн оны удирдамжийг баримтлан үзүүлдэг вэ? A. 2010 оны B. 2003 оны C. 2013 оны D. 2005 оны
  2. 2. E. 2015 оны 10.Амилуулах суурь тусламжийн удирдамжийн зорилгыг нэрлэнэ үү? 1. Амилуулах гинжин дарааллын ач холбогдлыг ойлгуулах 2. Амь тэнссэн байдлыг таньж мэддэг болох 3. Амилуулах суурь тусламжийг мэргэжлийн түвшинд үзүүлэх чадвар эзэмших 4. Автомат тохируулгатай дефибриляторыг заалтын дагуу хэрэглэж чаддаг болох 5. Хахсан хүнд аюулгүй, үр дүнтэй аргаар тусламж үзүүлэх 11. Амилуулах тусламжийг хэн үзүүлэх ёстой вэ? 1. Сургагдаагүй хүмүүс ч амилуулах тусламж үзүүлэхийг оролдох хэрэгтэй 2. Бүх хүмүүс эзэмшсэн байвал зохино 3. Эмч эмнэлгийн ажилчид тохиромжтой аргачлалаар үр дүнтэй гүйцэтгэх 4. Оролдох хэрэгтэй огт хийхгүй байснаас хавьгүй илүү 5. Мэргэжлийн бус бол оролдох шаардлагагүй 12. Амилуулах тусламжийг хэзээ үзүүлэх вэ? A. Муужирч ухаан алдах үед B. Ухаангүй, амьсгал зогссон C. Хордлогын үед D. Артерийн цус алдалтын үед E. Даралт унасан үед 13. Глазго ангиллыг ямар үзүүлэлтээр дүгнэдэг вэ? 1. Нүдээ нээх 2. Ярианы хариулт 3. Хөдөлгөөний тод хариулт 4. Шээсний гарц 5. Арьсны өнгө 14.Зүрхний дефибриляци эмчилгээ, унтуулгын үед гарч болох хүндрэлийг нэрлэнэ үү? 1. Огиулж бөөлжих 2. Амьсгал дарангуйлагдах, гэнэт зогсох 3. Өөрийн удирдлагагүй хөдлөх, тонгочих 4. Мөгөөрсөн хоолойд цочир агшилт өгөх 5. Харшил өгөх, тууралт гарах 15.Хамгийн түрүүнд тусламж үзүүлэх тохиолдлыг нэрлэнэ үү? A. Ухаангүй байгаа B. Цус алдсан C. Ясны хугаралтай D. Бүтэлттэй E. Өвдөлт ихтэй 16.Амь тэнссэн байдлын үе шатуудыг нэрлэнэ үү? 1. Үхлийн өмнөх үе 2. Үхлийн үе 3. Клиникийн үхлийн үе 4. Биологийн үхлийн үе 5. Реанимацийн үе 17.Хүн амьд буйн шинж тэмдгийг нэрлэнэ үү? 1. Зүрх цохилж байх 2. Артерид пульс тодорхойлогдож байх 3. Өвчтөний бие бүлээн байх 4. Амьсгалтай байх 5. Хүүхэн хараа гэрлийн урвалтай байх 18.Клиник үхлийн гол шинж тэмдгийг нэрлэнэ үү? 1. Ухаан алдах 2. Артерийн судсанд лугшилт тэмтрэгдэхгүй болох 3. Амьсгал зогссох 4. Биеийн температур хөрөх 5. Хүүхэн хараа өргөсөх 19.Хүүхдэд клиник үхлийн үеийн үргэлжлэх хугацааг сонгоно уу? A. 1-3 минут B. 2-4 минут C. 3-5 минут D. 5-8 минут E. 8-10 минут 20.Насанд хүрэгчдэд клиник үхлийн үеийн үргэлжлэх хугацааг тэмдэглэнэ үү?
  3. 3. A. 2-4 минут B. 4-6 минут C. 6-8 минут D. 5-8 минут E. 8-10 минут 21.Зүрх гэнэт зогссон байж болох үед эхлэн ямар арга хэмжээ авах вэ? A. Зохиомол амьсгалыг 2 удаа хийнэ B. Маш яаралтайгаар цээжний гаднаас шахалт хийж эхэлнэ C. Зүрх зогссон эсэхийг шалгаад дефибриллятор бэлдэнэ D. Өвчүүний урдаас нэг удаа хүчтэй дэлдэнэ E. Мониторт холбож, зүрх зогссон эсэхийг хянана 22.Судасны цохилтыг цаг алдалгүй ямар артерийг тэмтэрч тоолдог вэ? A. Бугалганы B. Шууны C. Гүрээний D. Цавины E. Шагайн 23.Зүрх зогссоныг илтгэх шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Арьсны өнгө гэнэт хувирах 2. Гүрээний артерид лугшилт тэмтрэгдэхгүй байх 3. Ухаан алдах 4. Хүүхэн хараа өргөсөх 5. Амьсгал зогсох 24.Төвийн венийн даралтыг аль венд тодорхойлдог вэ? A. Эгэмний доорхи вен B. Тохойны вен C. Дээд доод хөндийн вен D. Гүрээний вен E. Чамархайн вен 25.Зүрх зогссоныг мониторт яаж ялгах вэ? 1. Хэм алдагдалтай зүрхний бичлэгээр 2. Жирвэлзлээр 3. Тахикарди 1 минутанд 120-с дээш 4. Шулуун зураасаар 5. Зүрхний хэм алдалт 26.Тусламж үзүүлэгч ганцаараа байхдаа зохиомол амьсгал, зүрхний шууд бус шахалтыг ямар харьцаагаар хийх вэ? A. 2:15 харьцаагаар B. 2:1 харьцаагаар C. 1:15 харьцаагаар D. 2:30 харьцаагаар E. 1:30 харьцаагаар 27.Зүрхэнд шууд бус шахалт хийхэд өвчтөнийг хаана байрлуулах нь тохиромжтой вэ? A. Хаа байсан газарт нь B. Пүрштэй орон дээр C. Хатуу гадаргуу дээр D. Дамнуурга дээр E. Зориулалтын орон дээр 28.Зүрхэнд шууд бус шахалт хийхэд гараа хаана байрлуулах вэ? A. Өвчүүний дээд хэсэгт B. Цээжний зүүн талд C. Өвчүүний дунд хэсэгт D. Өвчүүний доод 3-ний нэгд E. Зүрхний оройн тус газар 29.Цээж шахалтыг том хүнд 1 минутанд хийх давтамжийн тоо хэд вэ? A. 100 удаа B. 90 удаа C. 80 удаа D. 60 удаа E. 150 удаа 30.Хүүхдэд зохиомол амьсгалыг зүрх шахалттай хослуулахад ямар харьцаатай байх вэ? A. 15:2 харьцаатай
  4. 4. B. 10:2 харьцаатай C. 5:1 харьцаатай D. 15:1 харьцаатай E. 10:1 харьцаатай 31.Нярай хүүхдэд цээжийг дарах хамгийн үр дүнтэй хурдыг сонгоно уу? A. Минутанд 50 B. Минутанд 80 C. Минутанд 100 D. Минутанд 140 E. Минутанд 60 32.Яаралтай тусламжийн үед зүрх шахалтыг нэг минутанд хэдэн удаа хийвэл тохиромжтой вэ? A. Хичнээн түргэн бол төдий чинээ сайн B. 80 орчим бол тохиромжтой C. 60 юмуу түүнээс арай цөөн хийвэл үр дүн сайн, ядаргаа бага D. Хугацаа заах хэрэггүй E. Шахалт хийж буй тусламж үзүүлэгч тохируулна 33.Том хүний зүхэнд шууд бус шахалт хийхэд гараа хэрхэн байрлуулах вэ? A. Нэг гарын алгаар B. 2 гараа зэрэгцүүлж алгаар C. 2 гарын алгыг давхарлан дарж байрлуулна D. Гарын нударгаар дарах нь илүү хүчтэй E. 1 гараар нөгөө гарын бугалгыг чагтлан барьж 34.Сэхээн амьдруулах арга хэмжээ үр дүнтэй байвал илрэх шинж тэмдгийг нэрлэнэ үү? 1. Хүүхэн хараа өргөсөх 2. Хүүхэн хараа нарийсах 3. Биеийн дулаан буурах 4. Том судсанд лугшилт мэдэгдэх 5. Өвчтөн ярьж эхэлнэ 35. Зүрх зогсоход хэдэн минутын дараа тархинд эргэлт буцалтгүй өөрчлөлт гарах вэ? A. 10 минутын дараа B. 5 минутын дараа C. 1-2 минутын дараа D. Зүрх зогсмогц E. Хүн бүрт харилцан адилгүй 36.Дефибриляторыг асааж, тог хуримтлуулан, мэдрэгч электродуудыг байрлуулсны дараагийн алхам юу вэ? A. Цахилгаан цохих товчлуурыг дарна B. Өвчтөнөөс холдон аппаратаар зүрхний хэмнэлийг уншуулан шалгана C. Өвчтөнөөс холдох сануулгыг өгч холдон, цохих товчлуурыг дарна D. Зүрхний хэмнэлийг уншуулж, дахин нэг хэсэг тусламжийн үйлдийг хийнэ E. Мэдрэгч электродуудыг дахин шалгана 37.Ухаангүй зүрх зогссон хүн дээр ирээд тусламж дуудсаны дараагийн алхамыг нэрлэнэ үү? A. Тусламж ирэхийг хүлээнэ B. Тариа хийхэд бэлтгэнэ C. Цээжийг дарж эхэлнэ D. Зөөвөрлөнө E. Амьсгал өгнө 38.Цаг алдалгүй дефибриляци хийх үр дүн нь юу вэ? A. Амьсгал сэргэсний дараа хийх B. Хугацаа өнгөрөх тусам үр дүнтэй байх магадлал багасдаг C. Зүрх зогсохын өмнө мэдрэгдэх хэмнэл нь atrial fibrillation D. Заавал хийх шаардлагагүй E. Хугацаа нь үр дүнд нөлөөлөхгй 39.Дефибрилляторын электродыг хаана байрлуулах вэ? A. Цээжний урд ба хойд хэсэгт B. 2 электродыг цээжний зүүн талд C. 1 электродыг зүрхний оройн, нөгөөг баруун өвчүүний эгэмний дор D. 2 электродыг зүрхний баруун талд E. 1 электродыг цээжний урд хэсэгт, нөгөөг ар нурууны хэсэгт 40. Автомат тохируулгатай дефибрилятороор цохиулахын өмнө анхаарах зүйлсийг нэрлэнэ үү? 1. Электрод наах хэсэгт үс байгаа эсэх 2. Эмчлүүлэгчийн хувцас бие нойтон чийгтэй байх
  5. 5. 3. Биений хэсэг төмөрт хүрэлцэх 4. Эмчлүүлэгчийн бие халуун байх 5. Эмнэлгийн ажилтаны бие нойтон байх 41.Автомат тохируулгатай дефибрилятор нь ямар үйлдэл үзүүлэх вэ? 1. Зүрхний хэвийн цахилгаан идэвхжилтийг сэргээх 2. Ховдлын жирвэлзэлтийг арилгах 3. Ховдлын тахикардийг арилгах 4. Цусны эргэлтийг сэргээх 5. Уушиг унахаас сэргийлэх 42. Автомат тохируулгатай дефибриляторыг хэрэглэхийн өмнө CPR хийх хугацааг хэлнэ үү? A. АТД-ыг хэрэглэхийн өмнө 2 минут B. АТД-ыг хэрэглэхийн өмнө 5 минут C. АТД-ыг хэрэглэхийн өмнө 10 минут D. АТД-ыг хэрэглэхийн өмнө 3 минут E. АТД-ыг хэрэглэхийн өмнө 10 секунд 43. Нийтэд хүртээмжтэй автомат тохируулгатай дефибриляторыг хаана байрлуулвал зохистой вэ? 1. Онгоцны буудал 2. Казино 3. Метро 4. Наран шарлагын газар 5. Эмнэлгийн өрөө бүрт 44.Амилуулах суурь тусламжийг хэзээ зогсоох вэ? 1. Аврагч эцэж ядран тусламжийг үргэлжлүүлэх чадваргүй болох 2. Мэргэжлийн баг ирсэн үед 3. Амьсгал сэргэж эхлэх 4. Амилуулах тусламж амжилттай болсон 5. Тавилан тодорхой болсон тул 45.Синусын тахикардийн эмгэг шалтгаанд аль нь хамаарах вэ? 1. Гиповолеми 2. Цус багадалт 3. Атропин 4. Архи 5. Ухаан алдах 46.Эрчимт эмчилгээний сувилагчийн хийх хяналтыг нэрлэнэ үү? 1. Эмчлүүлэгчид бодит үзлэг хийх 2. Багаж хэрэгслэл хяналтын аппарат ашиглан хяналт хийх 3. Шинжилгээний хариунд үндэслэн 4. Хамтарсан багийн хяналт 5. Эмчилгээ, сувилгааны хяналт 47.ЗУСА арга хэмжээ үр дүнтэй байвал ямар шинж тэмдэг илрэх вэ? 1. Хүүхэн хараа өргөсөх 2. Хүүхэн хараа нарийсах 3. Биеийн дулаан нэмэгдэх 4. Том судсанд лугшилт нэмэгдэх 5. Хүүхэн хараа гэрлийн урвалтай болох 48.Зүрх зогссон хүмүүсийн хэдэн хувь нь эхэр татсан амьсгалтай байдаг вэ? A. 80% B. 40% C. 20% D. 30% E. 50% 49.Зохиомол амьсгалтай өвчтөнүүдэд байнга хянах ёстой үзүүлэлтийг нэрлэнэ үү? A. Маниторын хяналт B. Артерийн даралт, төвийн венийн даралт C. Ухаан санаа арьс салстын өнгө D. Зохиомол амьсгалын үзүүлэлтүүд E. Амьсгалын тоог хянах 50.Амьсгалж байгаа эсэхийг хэдэн минутын турш ажиглах вэ? A. 30 секундын турш B. 5-10 секундын турш C. Харахад амьсгалахгүй D. 1 минутын турш
  6. 6. E. Хугацаа харгалзахгүй 51.Зохиомол амьсгал зөв эсэхийг яаж үнэлэх вэ? 1. Нүүр гурвалжны хөхөрөлт багасах 2. Хэвлийн дээд хэсэг ба цээжний хөдөлгөөнийг харах 3. Амьсгалуулахад эсэргүүцэх 4. Хамар ба амаар агаар гарч буй эсэхийг мэдрэх сонсох 5. Ханиалгах 52.Зохиомол амьсгалтай өвчтөнгүүдэд интубацийн гуурсыг хэд хонуулаад сольдог вэ? A. 24 цаг B. 24-48 цаг C. 48-72 цаг D. 72 цагаас E. Солих шаардлагагүй 53.Дараах хүчилтөрөгч эмчилгээний аргуудаас энгийн ба өргөн хэрэглэдэг арга нь аль вэ? A. Өндөр даралттай хүчилтөрөгчөөр амьсгалуулах B. Хүчилтөрөгч ба агаарын холимогоор амьсгалуулах C. Ходоод гэдэсний замаар хүчилтөрөгч эмчилгээ хийх D. Судсаар хүчилтөрөгч эмчилгээ хийх E. Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчтэй 54.Хүчилтөрөгч эмчилгээг энгийн ямар аргуудаар өгөх вэ? 1. Маскаар 2. Хамрын гуурсаар 3. Хүчилтөрөгч майхан 4. Залгиурт оруулсан гуурсаар 5. Даралттай хүчилтөрөгчийн майхан 55.Зохиомол амьсгал хийх зорилгоор цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих аргыг нэрлэнэ үү ? A. Интубаци B. Экстубаци C. Трахеастомия D. Бронхскопия E. Вентиляция 56.Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай эмчлүүлэгчид хүчилтөрөгч өгөх аргыг нэрлэнэ үү? A. Даралттай хүчилтөрөгч B. Цагаан мөгөөрсөн хоолойд тавигдсан гуурсаар C. Ам хамрын гуурсаар D. Хэл дарагчийн тусламжтайгаар E. Маскаар 57.Амьсгалын зам чөлөөлөх аргад аль нь хамаарах вэ? 1. Толгойг гэдийлгэх 2. Ам ангайлгах 3. Хуруу болон баллоноор ам залгиурыг цэвэрлэнэ 4. Доод эрүүг урагшлуулж татна 5. Түрүүлгээ доош харуулах 58.Хэл дарагч гуурсны хэмжээг тохируулахдаа ямар аргыг хэрэглэх вэ? A. Уруулын түвшингээс эрүүний өнцөг хүртэл барьж тохируулна B. Уруулын төгсгөл хэсгээс чихний омог хүртэл C. Тусгай томъёо ашиглан D. Эмчлүүлэгчийн хүсэлтийн дагуу E. Хэмжээ тохируулах шаардлагагүй 59.Зохиомол амьсгалын аппарат нь өвчтөний амьсгалын системтэй холбогдох аргыг хэлнэ үү? 1. Амьсгалын хошуувчаар (үргэлжилсэн эерэг даралттай дэмжих) 2. Ам ба хамраар цагаан мөгөөрсөн хоолойд тавьсан гуурсаар 3. Трахеостомийн гуурсаар дамжин 4. Уушигны бронхид тавигдсан гуурсаар 5. Плеврийн хөндийд тавигдсан гуурсаар 60.1970 онд гаргасан ALDRETE-н үнэлгээгээр физиологийн зохицуулалтын юуг нь хянадаг вэ? A. Өвдөлтийн үеийг B. Хөдөлгөөний идэвхийг C. Булчингийн тонусыг D. Сэрэнгэ үеийг E. Комын байдлыг
  7. 7. 61.Анхны тусламжийн үед зохиомол амьсгал хийхэд аль нь тохиромжтой вэ? 1. Ам- амаар 2. Ам-хамраар 3. Амбугаар 4. Зохиомол амьсгалын аппаратаар 5. Наркозын аппаратын тусламжтайгаар 62.Зохиомол амьсгалыг зөв гүйцэтгэж байгааг шалгах нэн тэргүүний шалгуурыг сонгоно уу? A. Пульс тэмтрэх B. Арьсны өнгө ажиглах C. Цээжний хөдөлгөөнийг хянах D. Хүүхэн хараа E. Монитороор хянах 63.Осолдсон амьсгал хүрэлцээтэй , ухаангүй байвал цаашид ямар арга хэмжээ авах вэ? A. Хөдөлгөөнгүй хэвтүүлж хучина B. Толгойг гэдийлгэн, эрүүг урагшлуулан барьж байна C. Хажуугаар нь урсгуур байрлалд хэвтүүлнэ D. Яаралтай крикотироидтоми хийх хэрэгтэй E. Толгой дор дэр ивнэ 64.Амилуулах тусламжийн үед амьсгал хэдэн удаа хийгээд судасны лугшилт шалгах вэ? A. 5 амьсгалын дараа B. 10 амьсгалын дараа C. Амьсгал 2 удаа оруулаад D. Амьсгал бүрийн дараа E. Цээж дүүрэх үед 65.Насанд хүрсэн хүнд амаар амруу амьсгал өгөхдөө хэдэн мл агаар оруулахыг зорих вэ? A. 200-300 B. 100-150 мл-ээс багагүй C. 400 мл D. 500 мл-ээс багагүй E. 800-1000 мл 66.Амаар амруу амьсгал үлээлт/оруулалт/ хэдэн секунд орчим байвал тохиромжтой вэ? A. 1-2 секунд B. 2-4 секунд C. 5 секунд D. 3 секунд E. 1 секунд 67.Амаар амруу амьсгал хийхэд амьсгал гаргалтын хугацаа ямар байвал тохиромжтой вэ? A. 2-4 секунд B. 3 секунд C. Цээж бүрэн намдтал хүлээнэ D. 5 секунд орчим E. 10 секунд 68.Төвийн гаралтай амьсгал дарангуйлагдах шалтгааныг нэрлэнэ үү? 1. Унтуулах эмийн бодисын тун хэтрэх 2. Тархины хаван 3. Төв мэдрэлийн системийн өвчин 4. Цээжний хөндийн гэмтэл 5. Гипокси 69.Хүчилтөрөгчийг зохистой хэмжээнд хангахгүй бол ямар хүндрэл гарах вэ? 1. Тархинд эргэшгүй өөрчлөлт гарна 2. Амин чухал эрхтэнд өөрчлөлт орох 3. Зүрхний үйл ажиллагаа цусны эргэлт сэргэхгүй 4. Зүрх, амьсгал зогсох анхдагч шалтгаан болно 5. Дефибрилляц хийх шалтгаан болно 70.Трахеостоми тавьж зохиомол амьсгалд холбосны давуу талуудыг нэрлэнэ үү? 1. Физиологийн үхмэл зайг багасгах 2. Амьсгалын замаас цэр авахад хялбар 3. Хүчлэлт буурч амьсгалын ажил багасна 4. Хүчилтөрөгчийн хангамж сайжирна 5. Зохиомол амьсгалтай өвчтөнг хооллоход хялбар 71.Нярайн хүзүүний онцлогыг нэрлэнэ үү? 1. Нярай хүүхдийн толгой нь биетэй харьцуулахад том
  8. 8. 2. Төвөнх ба трахей нь зөөлөн байдаг 3. Нярайн хүзүүг сунгаж татахад амьсгалын замыг нь бөглөж болно 4. Нярайн толгойг дундаж байдалд байлгана 5. Нярайн толгой хүзүү бэхэлгээ тогтворгүй 72.Хаанаас цус алдвал хөөстэй цус гарах вэ? A. Ходоодноос B. Уушигнаас C. Улаан хоолойноос D. Хамраас E. Дэлүүнээс 73.Хиймэл амьсгалыг зөв хийж байгааг ямар аргуудаар тодорхойлогдох вэ? 1. Цээж хөдөлнө 2. Хөхрөлт багасна 3. Захын хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ 4. Өвчтөн ярьж эхэлнэ 5. Амьсгалын тоо нэмэглэнэ 74.Аврах амьсгалуулалт бүрийн хугацааг нэрлэнэ үү? A. 1 секунд B. 2 секунд C. 3 секунд D. 4 секунд E. 10 секунд 75.Амбу хэдэн хэсгээс бүрддэг вэ? 1. Их бие болон баллон 2. Хүчилтөрөгч дамжуулах гуурс 3. Илүүдэл агаар хуримтлуулагч 4. Шүүгч буюу клапаны хэсэг 5. Хүчилтөрөгчийн дэр 76.Амьсгал чөлөөлөхөд туслах багаж хэрэгслийг нэрлэнэүү? 1. Ам залгиурын гуурс 2. Соруулагч хэрэгслэл 3. Хамар залгиурын гуурс 4. Хэл дарагч 5. Хошуувч маск 77.Магнийн сульфатыг антидот болгон аль бэлдмэлд хэрэглэдэг вэ? A. Кордиамин B. Панагин C. Налорфин D. Кальци хлорид E. Эуфиллин 78.Эмийн харшлын шокын үед гарах шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Амьсгал давчдах 2. АД буурах 3. Ухаан балартах 4. АД ихсэж, судас олон цохилох 5. Арьсан дээр тууралт гаран загатнана 79.Харшил өгөх нь олонтоо эмийн бэлдмэлүүдэд аль нь хамаарах вэ? 1. Хэсгийн мэдээгүйжүүлгийн бодис 2. Пенициллин бусад антибиотикууд 3. Эмчилгээний ийлдсүүд 4. Рентген тодруулагч бодисууд 5. Зүрхний глюкозууд 80.Үжлийн /бактеремийн/ гол шалтгаан нь юу вэ? A. Халдвартай өвчтөнтэй хамт байх B. Судасны халдвар C. Хагалгааны шархны бохирдол D. Тасалгааны агаарын бохирдол E. Идээт үрэвсэл 81.Муужирч коллапсунахад үзүүлэх анхны тусламжийг нэрлэнэ үү? 1. Хөлийг өндөрлөж хэвтүүлнэ 2. Өрөөнд агаар оруулах 3. Хувцсыг задгайлах
  9. 9. 4. Хүйтэн усаар нүүр угаах 5. Нашатырийн спирт үнэртүүлэх 82.Судасны цочмог дутагдалд хүргэдэг эмгэг байдлыг нэрлэнэ үү? 1. Муужран унах 2. Коллапс 3. Үхэдхийн унах 4. Шок 5. Кома 83.Муужран унах үед илрэх шинж тэмдгийг нэрлэнэ үү? 1. Ухаан түр алдана 2. Арьс цайна 3. Судас түргэснэ 4. Судасны хүчдэл, дүүрэлт суларна 5. Артерийн даралт бага зэрэг буурна 84.Шокийн үе шатыг хэд хуваадаг вэ? A. 2 үе шат B. 3 үе шат C. 4 үе шат D. Шинж тэмдгээс хамаарна E. Хүн бүрт харилцан адилгүй 85.Шокийн хүнд зэрэг болох 4-р зэргийн үед цусны даралт, судасны цохилт хэд байх вэ? A. А/Д 80/50 PS 130-с дээш B. А/Д 100/60 PS 90-100 C. Тодорхойлж тоолж болохгүй D. Хэм алдагдалтай байна E. Тогтворгүй байна 86.Шокийн үеийн хяналтын гол зарчимыг сонгоно уу? A. Сахиуруудыг амрааж байх B. Нэг мэргэжилтний байнгын хяналтанд байх C. Их ядрах тул 2 цаг тутам ээлжлэх D. Монитороор байнга хянах тул хянах шаардлагагүй E. Эмчлүүлэгчийн дотны хүн байнга сахих 87.Гиповолемийн шокийн ангилалыг нэрлэнэ үү? 1. Шингэн дутагдлын 2. Цус алдаагүй 3. Уураг дутлын 4. Цус алдсан 5. Элекролитын дутагдлын 88.Анафилаксийн шокийн клиник шинж тэмдгийг нэрлэнэ үү? 1. Амьсгал боогдох 2. Агаар дутагдах 3. Цусны даралт гэнэт унах 4. Цочмог хэм алдалт гарах, зүрх зогсох 5. Арьсанд гүвдрүүт тууралт гарах 89.Шоктой эмчлүүлэгчийг шатаар тээвэрлэхдээ цээжийг хэдэн градуст байлгавал зохих вэ? A. 90 градусын өнцөг үүсгэж B. 15 градусын өнцөг үүсгэж C. 30 градусын өнцөг үүсгэж D. 45 градусын өнцөг үүсгэж E. 5 градусын өнцөг үүсгэж 90. Хуурамч уналтыг ялгах гол шинжийг нэрлэнэ үү? A. Артерийн даралт огцом бууна B. Орчноо мэдэрч унах гэж байгаагаа мэднэ C. Дороо мэдээгүй шээх, гэмтэх аюултай D. Тасралтгүй таталт өгнө E. Хүчтэй таталт өгнө 91.Эпилепси, муужирч ухаан алдах, истерийн уналтын ялган оношлох үеийн эпилепси таталтын шинжийг нэрлэнэ үү? A. Таталт бага ажиглагдана, чангарсан таталт өгнө B. Биед хүрхэд таталт өгнө C. Үечилсэн клиник таталт өгнө D. Булчингаа чангалан, анхаарах тусам улам таталт өгнө
  10. 10. E. Завсарлагатай таталт өгнө 92.Комыг хэдэн зэрэг болгон хуваадаг вэ? A. 4 зэрэг болгон хуваадаг B. 3 зэрэг болгон хуваадаг C. 2 зэрэг болгон хуваадаг D. Уураг тархины хордлогын зэргээс хамааран E. Онош бүрээр өөр өөр байна 93.Комыг эмгэг байдлаас нь шалтгаалан ангилна уу? 1. Уналт таталтын үеийн ком 2. Уураг тархины өвчнүүдийн ком 3. Цус алдалтаас үүсэх ком 4. Уураг тархины бодисын солилцоо алдагдсаны улмаас үүсэх ком 5. Хүчилтөрөгч дутмагших үеийн ком 94.Комын байдал гүнгийрхэд амьсгалын дутмагшлын ямар шинж илрэх вэ? 1. Амьсгал түргэснэ 2. Амьсгаа үнэртэй болно 3. Амьсгал жигд байна 4. Амьсгал Чейн-Стоксийн байдалд орно 5. Амьсгал зогсоно 95.Өвчтөн ноцтой осголт болоход илрэх шинж тэмдгийг нэрлэнэ үү? 1. Удаан сэрэх 2. Хөөрлийн байдалтай байх 3. Огиулж бөөлжих 4. Булчингийн чичиргээ болох 5. Нүүр хөхөрч улайсан 96.Шокийн үеийн зорилго чиглэлт эмчилгээг нэрлэнэ үү? 1. Амьсгалын зам хянах 2. Амьсгал дэмжих 3. Хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг хангах 4. Цус эргэлтийг тогтворжуулах 5. Байнгын хяналт 97.Цусны эргэлтийг тогтворжуулах болон физиологийн хэвийн хэмжээнд барих зорилго чиглэлт эмчилгээний үзүүлэлтүүдийг нэрлэнэ үү? 1. АДуД >65, Агшилтын Д>90 мм муб 2. ТВД 8-12 мм муб 3. Шээсний гарц > 0.5 мл/кг/ц 4. Захын цусны О2-н сатураци > 92% 5. Төвийн венийн О2-н сатураци > 70% 98.Түгээмэл тохиолддог шокийн хэлбэрүүдийг нэрлэнэ үү? 1. Үжлийн 2. Зүрхний 3. Анафилаксын 4. Бөглөрөлийн 5. Гиповолемийн 99.Амьсгалын зам гадны биетээр хагас бөглөрөхөд илрэх шинж тэмдгийг нэрлэнэ үү? 1. Амьсгалж чадахгүй 2. Асуултанд хариулна 3. Ухаан алдан унана 4. Ярьж, ханиаж, амьсгалж байх 5. Хөхөрч таталт өгнө 100.Амьсгалын зам гадны биетээр бүрэн бөглөрөхөд илрэх шинж тэмдгийг нэрлэнэ үү? 1. Ярьж чадахгүй 2. Амьсгалж чадахгүй 3. Хяхнасан бачуурсан амьсгал 4. Ухаан алдах 5. Хоолойгоо шахах базах үйлдэл хийх
  11. 11. СОРИЛЫН ХАРИУ 1. A 26 D 51 C 76 E 2. E 27 C 52 D 77 D 3. E 28 D 53 B 78 E 4. B 29 A 54 A 79 C 5. B 30 A 55 A 80 B 6. A 31 D 56 B 81 E 7. E 32 A 57 A 82 E 8. E 33 C 58 A 83 E 9. A 34 C 59 A 84 A 10. E 35 B 60 D 85 C 11. B 36 C 61 A 86 B 12. B 37 C 62 C 87 C 13. A 38 B 63 C 88 E 14. E 39 C 64 C 89 D 15. D 40 A 65 B 90 B 16. A 41 A 66 E 91 C 17. E 42 A 67 C 92 A 18. E 43 B 68 A 93 C 19. C 44 E 69 E 94 C 20. B 45 B 70 B 95 C 21. B 46 E 71 E 96 E 22. C 47 C 72 B 97 E 23. E 48 B 73 A 98 E 24. A 49 D 74 A 99 C 25. C 50 B 75 B 100 E

×