SlideShare a Scribd company logo
1 of 10
Download to read offline
1
Парламентын мэтгэлцээний гарын авлага
Ерөнхий тойм
Парламентын мэтгэлцээн нь парламентын танхимын онолын мэтгэлцээнийг дуурайн учир шалтгааны
тайлал, хурц ухаан, уран илтгэлийг уралдуулах албан ёсны мэтгэлцээн юм. Засгийн газар болон сөрөг
хүчнийг төлөөлж буй 2 гишүүнтэй багууд нь парламентын танхимд санал болгож буй шийдлийг
хэлэлцүүлнэ. Мэтгэлцээн эхлэхээс ойролцоогоор 20 минутын өмнө мэтгэлцээний шийдлийг зарлах ба уг
шийдэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын ямар ч хүрээг хамарсан байж болно.
Шийдэл
Шийдэл гэдэг нь аливаа асуудлыг шийдэх гэсэн үг буюу мэтгэлцээн нь ямар асуудлыг авч хэлэлцэх, ямар
шийдэлд хүрэхийг тодорхойлж өгч байгаа болно. Мэтгэлцээний шийдэл нь 2 талтай асуудал байна,
өөрөөр хэлбэл нотолж болон няцааж болохуйц байх юм. Мэтгэлцээн эхлэхээс 20 минутын өмнө өрсөлдөгч
нарт мэтгэлцээний шийдлийг танилцуулж, аль талд /засгийн газар юмуу сөрөг хүчин/ мэтгэлцэхийг
тодорхойлж өгнө. Мэтгэлцээний үе тус бүрт улс төр, нийгэм, эдийн засаг, гүн ухааны зөрчилдөөнтэй
талуудыг агуулсан байна.
Парламентын мэтгэлцээний дүрэм
Засгийн газрын /нотлогч цаашид ЗГ гэх/ баг нь Ерөнхий сайд /ЕС/, Засгийн газрын гишүүн /ЗГГ/ хоёроос
бүрдэнэ. Сөрөг хүчний /няцаагч цаашид СХ гэх/ баг нь Сөрөг хүчний удирдагч /СХУ/, Сөрөг хүчний гишүүн
/СХГ/ хоёроос бүрдэнэ. Үг хэлэх дараалал нь дараах байдалтай байна.
Ерөнхий сайд – 7 минут
Сөрөг хүчний удирдагч – 8 минут
Засгийн газрын гишүүн – 8 минут
Сөрөг хүчний гишүүн – 8 минут
Сөрөг хүчний удирдагчийн няцаалт – 4 минут
Ерөнхий сайдын няцаалт илтгэл – 5 минут
Эхний дөрвөн илтгэлийг баримтлалын илтгэл, сүүлийн хоёрыг нь няцаалтын илтгэл гэж нэрлэдэг.
Ерөнхий сайдын баримтлалын илтгэл
ЕС нь өөрийн эхний илтгэлдээ шийдлийн нөхцлүүд болон үндсэн нэр томъёонуудыг тодорхойлох
үүрэгтэй. Дээр дурьдсанчлан зарим шийдлийг илүү өргөн хүрээтэй тодорхойлно. Тухайлбал: Хэрэв
танхим нь хүч хэрэглэн энхийг тогтооно гэсэн шийдлийг танилцуулбал Засгийн газрын баг нь ерөнхий
ойлголтоор нь маргах юмуу эсвэл энэ шийдлийг илэрхийлж чадах улс төр, гүн ухааны зөрчилтэй ямар
нэгэн тодорхой жишээн дээр тодорхойлж болно. ЗГ шийдлийн нэр томъёонуудыг тодорхойлоход тавих
хэдэн шаардлага байдаг. Тэдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд ЗГ-ын багийг шийтгэнэ.
Шийдэлтэй нягт холбоотой байна. ЗГ тодорхойлолт нь шийдэлтэй нягт холбоотой байх ба тухайн шийдэл
түүний тодорхойлолт хоёрын хооронд тодорхой логик уялдаа холбоо байх ёстой. Жишээлбэл: ЗГ нь Хүч
хэрэглэх гэдгийг Ядууралтай тэмцэх гэж тодорхойлоод засгийн газар нь ядуучуудад үзүүлэх нийгмийн
халамжийг ихэсгэнэ гэж тайлбарлаж болохгүй. Шийдлийн утгыг ингэж алдагдуулахыг хориглох бөгөөд
СХ-д өдөх боломж зүй ёсоор нээлттэй байна.
Аль нэг салбараар хэт явцуурахгүй байх. СХ-д мэтгэлцэх боломж олгохын тулд ЗГ нь тухайн сэдвийн
тодорхойлолтод хязгаар тавих хэрэгтэй. СХ-нд бэлтгэх, судлах цаг байхгүй болохоор аль нэг мэргэжлийн
салбарын нарийн мэдлэг /их сургуулийн оюутны мэдлэгийн төвшнөөс хэтэрсэн/ шаардсан зүйл байж
болохгүй. Дээр дурьдсан шийдлийн хувьд сөрөг хүчнийхэн хуучин Югославын байдлын /дэлхий нийтээр
мэдэж байгаа улс төрийн гол ач холбогдол/ талаар мэтгэлцэх хэмжээнд байхад хангалттай. Хэрэв Зүүн
Тиморын бүс дэх Австрали улсын оролцооны /бүсийн талаарх чухал сэдэв хэдий ч Австрали улсаас өөр
газар энэ талаар их яригддаггүй/ талаарх шийдлийг тодорхойлохыг шаардах нь шударга бус. ЗГ-ын
аргументууд нь олон нийтэд хүртээл болж чадаагүй баримтууд дээр тулгуурлаж болохгүй.
2
Тодорхойлолтын түвшингийн талаар эргэлзээтэй байвал, ЗГ нь тухайн сэдвийг нэгтгэн тоймчилж, СХ
тэмцээнд хангалттай түвшинд маргах боломж олгоно.
Энгийн үнэн байх эсвэл давтан тодорхойлсон /тавтологи/ байж болохгүй. Энгийн үнэн тодорхойлолт гэдэг
нь энгийн хүн эсэргүүцэн маргах боломжгүй тодорхойлолт юм. Тухайлбал: Хэрэв гэм зэмгүй, өнчин
хүүхдүүдийг ямар ч шалтгаангүйгээр зодож болохгүй гэж ЗГ тодорхойлох юм бол СХ үүнийг эсэргүүцэн
мэтгэлцэх аргагүй. Өөрийн тодорхойлолтоор үнэн болох нь батлагддаг тодорхойлолтыг давтан
тодорхойлсон гэнэ.
Цаг орон зайг тогтоож болохгүй. ЗГ нь мэтгэлцээний шийдлийн цаг хугацаа, орон зайг сонгохгүй баг
шүүгч солихгүй. ЕС нь шийдлийг тодорхойлсны дараа бодит шударга аргументуудаар ЗГ-ыг өмгөөлнө.
Тэрээр ЗГ-ын шийдэл нь зөв болохыг тайлбарласан хэд хэдэн дүгнэлт хийх чиг баримтлалыг
танилцуулна. Замим нотлох баримт ерөнхийдөө ашигтай байдаг хэдий ч Парламентын мэтгэлцээнд
үүнийг чухалчлан үздэггүй харин “үнэт зүйлс”-ийг голчлон анхаардаг. Өөрийн талын баримтыг зөв
шударга гэж маргах нь нийцгүй баримт, гүн ухааны текстүүдээс илүү үр өгөөжтэй байдаг.
Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын илтгэл
СХ-н мэтгэлцээнд “зөрчилдөөн” үүсгэх үүрэгтэй. СХ нь ЗГ-ын гаргасан дүгнэлтийг няцааж, өөрийн
аргументыг гаргах хэрэгтэй. Хэрэв ЕС-ын тодорхойлолт дээр дурьдсан шаардлагыг хангахгүй байвал, СХУ
өөрийн баримтлалын илтгэлдээ дурьдаж өгөөгүй бол тэмцээний турш түүнийг хүлээн зөвшөөрөх болно.
Өдсөн тохиолдолд сөрөг хүчний удирдагч нь шийдлийн илүү зохистой тодорхойлолтыг гаргах үүрэгтэй.
СХ нь үндсэн шийдэлд өгүүлсэн үндсэн зарчмуудад эргэн орох юмуу шийдлийг дахин тодорхойлно.
Жишээлбэл: Хэрэв ЗГ өнчин хүүхдүүдийг шалтгаангүйгээр зодохыг цээрлүүлнэ гэж тодорхойлж байсан
бол СХ-н Хүүхдийг алгадахыг хэзээ ч цээрлүүлнэ гэж ахин тодорхойлж болно. СХ-н шинээр дэвшүүлж
байгаа тодорхойлолт нь шударга, мэтгэлцэж болохуйц байх ёстой. Хэрэв ЗГ-ын тодорхойлолт учир
дутагдалтай, харин СХ илүү боломжийн тодорхойлолт гаргасан мэтгэлцээнийг СХ-ий гаргасан
тодорхойлолт дээр цааш нь үргэлжлүүлнэ. ЗГ-ын тодорхойлолт учир дутагдалтай гэж баталснаар СХ-д
ялах баталгаа олгож байгаа хэрэг биш. Учир дутагдалтай тодорхойлолт гаргасны төлөө ЗГ-ыг
шийтгэснээр СХ-н ЗГ-ын тодорхойлолтыг амжилттай өдөөх боломж байж болох хэдий ч шинэ шийдлээр
мэтгэлцэхэд СХ хожигдож болно.
Дээр дурьдсан аль нэг шаардлагыг зөрчөөгүй тохиолдолд СХ нь ЗГ-ын тодорхойлолт дээр мэтгэлцэнэ. СХУ
нь шалтгаангүйгээр өөрийн тодорхойлолтыг ЗГ-ын тодорхойлолтоос илүү хэмээн өдөөж болохгүй.
Мэтгэлцэгчид тодорхойлолтын талаарх маргаанд хэтэрхий их гүн орохгүй байх нь чухал. Энэ нь
мэтгэлцээнд сөрөг нөлөөтэй боловч аль аль багуудын хувьд тааламжгүй үр дүнтэй төгсөнө.
Тодорхойлолтын асуудлыг СХУ-ын илтгэлийн эхний хоёр минутанд шийднэ. ЗГ-ын тодорхойлолтыг
хүлээн зөвшөөрсөн, эсвэл өдөөж дахин тодорхойлсон зэрэг аль ч тохиолдолд СХУ нь ЕС-д няцаалт өгсөн
шийдлийг тавьж, өөрийн талын эерэг аргументуудыг дэвшүүлнэ. Эхэлж СХ-ий бодлогыг өргөн
хүрээтэйгээр танилцуулсны дараа аргументуудаараа дамжуулан өөрийн байр суурийг илтгэх маягаар
үргэлжлүүлэх нь дээр байдаг. Тухайлбал: СХУ нь ЕС-ын дэвшүүлсэн аргументуудаараа дамжуулан
байгуулалтын олон арга байдаг. Тухайлбал: СХУ нь ЕС-ын дэвшүүлсэн аргументуудад хариулах, эсвэл гол
чиг баримтлалаас хэдийг сонгон, сөрөг хүчний үзэл бодлыг хамгаалж танилцуулах.
Засгийн газрын гишүүний баримтлалын илтгэл
ЗГГ нь ЗГ-ын баримтлалыг ахин тогтоох, сөрөг хүчний удирдагчийн аргументуудыг няцаах үүрэгтэй. ЗГГ
нь ЕС-ын тавьсан санаануудыг ахин төгөлдөржүүлэн, мөн ЗГГ нь ЕС-ын тавьсан санаануудыг харин
төгөлдөржүүлэн, ЗГ-ын байр суурийг илтгэх нэмэлт, бие даасан дүгнэлтүүдээр баяжуулна. ЗГГ нь
шийдэлтийг ЕС-аас өөр байр сууринаас шинжиж, ЗГ-ын баримтлал дээр нэмэлт дүгнэлт гаргах нь нийтлэг
байдаг. Тухайлбал: ЕС нь ЗГ-ын баримтлалыг тусгасан гүн ухаанд анхаарлаа төвлөрүүлж байхад, ЗГГ өөр
бусад зүйлүүдийг шинжиж байж болно. Эцэст нь ЗГГ, СХУ-ын тавьсан бие даасан аргументуудад няцаалт
өгнө. Хэрэв эдгээр зүйлийг ЗГГ дурдаагүй бол, тэдгээр нь ЕС-ын няцаалтад орох ёсгүй.
Сөрөг хүчний гишүүний баримтлалын илтгэл
СХГ нь ЗГГ-тэй адил СХГ-ий баримтлалыг ахин тогтоож, ЗГ-ын аргументыг няцаана.СХГ нь ЗГГ-ий шинээр
дэвшүүлсэн аргументэд хариу өгөх үүрэгтэй, хэрэв няцаалт өгөхгүй үлдээвэл СХУ өөрийн няцаалтдаа
3
тэдгээрт хариу өгөх эрхгүй. СХГ нь СХУ-ын баримтлалыг ахин тогтоож, өргөжүүлж, бие даасан
дүгнэлтүүдийг дэвшүүлнэ. Бараг 25 минутын турш бэлдэх боломжтой СХГ нь тэмцээний үеэр гарах бүх
маргааныг нэгтгэн дүгнэх ашигтай байрлалд байдаг.
Няцаалт
Няцаалтын гол зорилго бол тэмцээний гол асуудлуудыг тодруулах зорилготой. Няцаалтад шинэ аргумент
гаргахыг хориглох бөгөөд харин шинэ жишээг бол үргэлж зөвшөөрнө. Хэрэв баримтлах илтгэлдээ аль нэг
дүгнэлтийг хэлээгүй бол тэрийг няцаалтад оруулж болохгүй. Харин өмнө танилцуулсан дүгнэлтүүдийг
өргөтгөх нь зүйн хэрэг юм. Няцаалтын үеэр илтгэгч нь эсрэг багийн дэвшүүлээд хариу аваагүй
зүйлүүдийн талаар түрүүлж дурсахыг хориглоно.
/Харин ЕС өөрийн хийх няцаалтанд СХГ шинээр гаргаж ирсэн аргументуудад хариу өгч болно/.
Илтгэгч нь өөрийн няцаалтдаа тэмцээний турш эсрэг талуудын дэвшүүлсэн аргументыг нэг бүрчлэн
няцаах ёсгүй. Харин тэмцээнд хэлэлцэж буй аль нэг асуудлын талаар хоёр юм уу гурван асуултыг авч
өмнөх дүгнэлтүүд тэдгээр асуудал, асуултыг хэрхэн илтгэж байсныг танилцуулах нь илүү үр дүнтэй
байдаг. Мэдээллийн үеийг хэрэглэн дундуур нь тасалдаггүй учир няцаалт нь уран гоё байх боломжтой.
Няцаалт нь өмнөх илтгэлүүдэд санал болгосон аргументуудыг нэгтгэх боломж олгодог.
Тодруулгын үе
Тодруулгын үе гэдэг нь эсрэг талын илтгэгчийн яриаг түр тасалж асуулт тавих буюу буруу зөрүүтэй
зүйлийг тодруулахыг хэлнэ. Ингэхий тулд мэтгэлцэгч болс “Тодруулгын үе”-ийг таниас авахыг
зөвшөөрнө үү гэж хэлэх хэрэгтэй. Илтгэгч тодруулгын үе авах эсэхийг бүрэн шийднэ. Тодруулгын үеийг
хүлээж аваагүй тохиолдолд мэтгэлцэгч /тодруулгын үеийг өгөхийг хүссэн/ суудалдаа суух хэрэгтэй.
Тодруулгын үеийг авсан тохиолдолд мэтгэлцэгч илтгэгчид хандан асуултаа тавих буюу зөрүүтэй зүйлийг
тодруулахыг хүснэ. Мэдээллийн үе нь 15 секундээс хэтрэх ёсгүй бөгөөд үүнийг илтгэгчийн илтгэлийн
хугацаанд тооцно.
Тодруулгын үеийг дөрвөн илтгэлийн үед тавьж болох бөгөөд няцаалтын үед тавихыг хориглоно. Илтгэл
бүрд 2-оос доошгүй тодруулгын үеийг хүлээж авах нь зүйтэй гэж зарим хүмүүс тайлбарладаг. Үүнээс
гадна мэтгэлцэгчид эсрэг талын илтгэлийн үед хэд хэдэн тодруулгын үеийг шаардах нь зүйтэй. Шүүгчид
илтгэгчид үнэлгээ өгөхдөө тодруулга хийх буюу түүнд хариу өгөх чадварыг нь харна.
Дүрмийн үе
Дүрмийн үе гэдэг нь эсрэг талын илтгэгчийн илтгэлийн үед мэтгэлцэгч мэтгэлцээний дүрмийг зөрчсөн
хэмээн эсэргүүцэхийг хэлнэ. Дүрмийн үеийг тавихын тулд мэтгэлцэгч босч “Эрхэм илтгэгч, би дүрмийн
үеийг тавихыг хүсч байна” гэж хэлнэ. Энэ үед илтгэгч илтгэлээ зогсоож мэтгэлцэгч эсэргүүцлээ
илэрхийлэхийг сонсоно. Эсэргүүцлийг хүлээж авах эсэхийг илтгэгч шийднэ. Эсэргүүцлийг хүлээж авсан
тохиолдолд эсэргүүцлийг тавьсан, тавихад зарцуулсан хугацааг илтгэгчийн илтгэл тавих хугацаанаас
хасахгүй. Эсрэг тал эсэргүүцэл гаргаж болохгүй тохиолдолд илтгэгчийн хугацаанаас хасахгүй. Эсрэг тал
эсэргүүцэл гаргаж буй тохиолдолд илтгэгчийн хугацаанаас хасахгүй. Эсрэг тал эсэргүүцэл гаргаж буй
тохиолдолд илтгэгч хариулах эрхгүй байна. Илтгэгчийн гаргах шийдвэр эцсийн байх бөгөөд аль ч баг
давах заалдах буюу зөрчих эрхгүй. Дээр дурьдсан дүрмийн үеийг мэтгэлцээний дүрмийг зөрчсөн
тохиолдолд тавьдаг. Дүрмийн үеийг доорхи тохиолдолд авна.
1. Илтгэлийн цаг хэтэрсэн үед – Илтгэгч бүрт ярианы хугацаа дууссаныг илтгэгч мэдэгдэх ба
илтгэлээ хаахын тулд нэмж 30 секунд ярихыг зөвшөөрдөг. Сүүлийн 30 секунд нь өнгөрсөн ч
илтгэлээ зогсоогоогүй тохиолдолд эсрэг тал босч дүрмийн үеийг тавьж болно.
2. Тодруулгын үе сунжрах – Мэтгэлцээний явцад тодруулгын үе авагдсан тохиолдолд тодруулга
хийж буй баг асуултаа хэт сунжруулж харилцан яриа хэлбэрт оруулах буюу 15 секундээс хэтэрсэн
тохиолдолд тухайн илтгэлийн үед зөвхөн 1 удаа дүрмийн үе тавьж болно.
3. Туризм – Туйлийн үнэнийг кейстээ оруулж ирсэн. Энэ тохиолдолд статистикийн тоо баримт
ширхэгчлэн дурьдагдсан үе тооцогдож болно. Энэ нь эсрэг багт тодорхой тоо баримтын эсрэг
мэтгэлцэх аргагүй байдалд хүргэнэ.
4
Мөн хуулийн заалтыг зүйлчлэн хэрэглэх. Энэ нь батлагдан гарсан хуулийн эсрэг мэтгэлцэх
боломжгүй учир хориглоно.
4. Баримтлалын илтгэлийн эхний 1 болон сүүлийн 1 минутанд тодруулгын үе хэрэглэсэн.
5. Няцаалтын илтгэлийн үед тодруулгын үе хэрэглэсэн.
6. СХУ, ЗГГ, СХГ-ий няцаагаагүй аргументыг /СХГ-ий шинээр гаргаж ирсэн аргументуудаас бусад/
няцаалтын илтгэлийн үед нөхөж няцаасан тохиолдолд
7. Няцаалтын илтгэлийн үед кейсийг илт өөрчилсөн
8. Няцаалтын илтгэлийн үед шинэ нотолгоо, нотолгоо болохуйц баримт гаргаж ирсэн
9. Давтологи – давталт – Аргументаараа шийдлээ дахин тодорхойлсон үед
10. ЗГ-ын гаргасан хүрээлэлд ямар нэгэн тайлбар хийлгүйгээр тоглоогүй тохиолдолд
Хувийн эрх ашгийн үе
Хувийн эрх ашгийн үеийн үндсэн зорилго нь дүрмийн үетэй адил мэтгэлцээний тоглолтыг бие биеэ
хүндэтгэсэн, зөв шударга явуулахад оршино. Хувийн эрх ашгийг доорх тохиолдолд авна.
1. Субьектын зүгээс дайралт хийх – Энэ нь мэтгэлцэгчийг дайрч доромжилсон тохиолдолд авагдана.
2. Хэлээгүй зүйлийг хэлсэн болгох – Мэтгэлцэгчийн илтгэл, аргумент, кейсийг гуйвуулан өөрчлөх,
гүтгэх зэрэгт авагдана.
Шүүгчийн шагнал
Мэтгэлцээний шийдвэрийг шүүгчид болон хурлын дарга гаргана. Мөн илтгэгч нарт илтгэл тавьсан
байдлаар нь оноо өгч 1-4 хүртэл зэрэг тогтооно. Шүүгчид өөрсдийн байр суурь, нотолгоогоо хамгийн сайн
хамгаалсан багийг хожсонд тооцох заавартай байдаг. Энэ нь ерөнхий, тодорхой бус ойлголт хэдий ч
дараах хэдэн зарчмыг шүүгчид анхааран үздэг.
Нотолгоо ба дүгнэлт - Өөрийн байр суурийг илэрхийлсэн логик дүгнэлт гаргаж чадаж байгаа баг илүү
үнэлэгдэнэ. Дүгнэлт задлан шинжилгээнээс урган гарна. Илтгэгчийн гаргасан нотолгоо нь тодорхой,
үнэмшилтэй байх ба эсрэг талын гаргасан аргументуудыг эсэргүүцэх чадвартай байна. Гаргасан
дүгнэлтүүд нь өөрийн багийн бусад нотолгоотой зөрчилдөхгүй байх ёстой бөгөөд хэрэв энэ зөрчлийг
эсрэг баг нь гаргаж ирж чадвал амжилт олно.
Агуулга – Парламентын мэтгэлцээнд нотолгоо, тоо баримт дээр төдийлөн тулгуурладаггүй хэдий ч
багууд амьдралын бодит жишээн дээр тулгуурласан мэдлэгээр өөрийн баримтлалыг дэмжиж болно.
Баримт сэлт нь задлан шинжилгээ хийхэд гол тулгуур болдоггүй ч, хийсвэр аргументыг батлахад чухал
түлхэц болно.
Няцаалт – Мэтгэлцэгчид зөвхөн өөрийн талын баримтлалыг илтгээд зогсохгүй мөн эсрэг талын
нотолгоог бодитойгоор няцаах үүрэгтэй. Шүүгчид нь эсрэг талынхаа нотолгоог нэг бүрчлэн няцаахыг
шаардахгүй ч гэсэн тэмцээний үед гол зүйлүүд дээр няцаалт өгөх хэрэгтэй.
Зохион байгуулалт – Шүүгчид илтгэлийн ойлгомжтой байдал болон зохион байгуулалтыг анхаарах
болно. Янз бүрийн нотолгоог тод томруунаар гаргаж ирэх хэрэгтэй. Няцаалтыг хамгийн гол асуудлууд
дээр өгөх хэрэгтэй ба шаардлагагүй жижиг зүйлс дээр няцаалт өгөх гэж цаг алдах хэрэггүй.
Хэлбэр болон илтгэх чадвар – Илтгэлийн хэлбэр нь илтгэлийн адил их чухал. Мэтгэлцэгчдийн жигд,
итгэл үнэмшилтэй илтгэлийг шүүгчид үнэлэх болно. Сэтгэлийн хөдөлгөөн, дууны өнгө, гарын хөдөлгөөн
зэргийг зөв хэрэглэж чадвал ямар ч илтгэлд сайнаар нөлөөлнө.
Хошигнол – Уран хошин байдал нь парламентын мэтгэлцээний чухал хэсэг бөгөөд мэтгэлцээнийг
сонирхолтой болгохын тулд оролцогчдыг уран хошин зүйлс хэрэглэхийг дэмждэг. Инээдтэй жишээ,
хошин яриа илтгэлдээ оруулж болох боловч зохисгүй шог яриа, доромжлолыг хориглоно. Зөв хэрэглэвэл
уран хошин байдал нь мэтгэлцэгчийн хамгийн чухал зэвсэг байж болох бөгөөд шүүгчид шийдвэр
гаргахдаа түүнийг харгалзах болно.
5
Тодруулгын үе – Тодруулгын үеийг зөв хэрэглэж чаддаг мэтгэлцэгч бусдаас давуу талтай байна.
Тодруулгын үеийг зөв газар тавих болон түүнд хурдан, тодорхой хариулах нь мэтгэлцэгчийг түргэн бодох
чадварыг харуулж байгаа бөгөөд ямар ч шүүгч энэ чадварыг өндрөөр үнэлнэ.
Хамтын ажиллагаа – Мэтгэлцэгчид баг бүрдүүлэн оролцох хэрэгтэй бөгөөд харилцан бие биенийхээ
санааг дэмжин тэмцээний турш багийн нэгдмэл чанарыг хадгална. Мэтгэлцэгч өөрсдийн түншийн санааг
эсэргүүцэхгүй, харин дэмжин цааш ургуулан бодох нь чухал.
Хэлэлцүүлэг №1
Салдаг гүүрний бодлого
Нэгэн хартай Барон бээр эдлэн газраа эргэж тойрохоор явахдаа үзэсгэлэнт сайхан эхнэртээ: “Намайг
эзгүйд харш шилтгээнээсээ хаашаа ч явж болохгүй, хэрэв явсан байвал эргэж ирээд хатуу ширүүн
шийтгэл хүлээлгэнэ шүү” гэж сануулсан байжээ.
Тэгээд хэсэг зуур болоход бароны залуу эхнэр ихэд уйдаж уйтгарласан болохоор эр нөхрийн захиж
хэлснийг эс тоон хотоос холгүй оршин суудаг нууц амрагийндаа очихоор шийдсэн ажээ.
Тэдний шилтгээн нь өргөн бөгөөд ширүүн урсгалтай нэгэн голын бяцхан арал дээр байсан бөгөөд голын
хамгийн нарийхан хэсэгт сайхь арал, эх газар хоёрыг холбосон салдаг гүүр байсан гэнэ.
Бароны эхнэр “ Нөхөр маань өглөөнөөс нааш лав ирэхгүй биз” гэж бодоод зарц нартаа “намайг иртэл
хэвээр нь байлгаж бай” гэж тушаажээ.
Нууц амрагтайгаа уулзаж жаргал эдэлсэн бароны эхнэр хэдэн цагийн дараа гэрийн зүг явж мөнөөх гүүр
рүү буцаж ирсэн чинь аймаар муухай балиус барьсан галзуу бололтой нэг хүн гүүрийг хаагаад зогсож
байсан гэнэ.
Тэр галзуу: “Хатагтай гуай сайхан мэдээрэй, гарах гэвэл ална шүү” гээд орилжээ. Алуулж магадгүй гэж
айсан бароны эхнэр амраг руугаа буцаж ирээд туслахыг гуйсанд нууц амраг нь “Бидний харилцаа
романтик төдий л шүү дээ, би тусалж чадахгүй нь” гэжээ. Аргаа барсан эхнэр голын тэндээс нэг завьчин
эрж олоод учир байдлаа хэлж завиар гол гаргаж өгөөч гэж гуйсан байна.
Завьчин “Надад таван марк өг, өгөхгүй бол би тусалж чадахгүй” гэв.
Бароны авгай “Одоо өвөрт минь мөнгө алга” гэхэд завьчин “Тун тусгүй дээ. Үнэ хөлсгүй би гаргаж
өгөхгүй” гээд хөдөлж өгсөнгүй гэнэ.
Бароны эхнэр улам сандран мэгдэж найз бүсгүйнхээ гэрт уйлаан майлаан болсоор очиж мөн л учир
байдлаа ярьж завьчинд өгөх мөнгө гуйхад “Чи эр нөхрийнхөө үгэнд ордоггүй болохоор хүссэнийг чинь
биелүүлэх арга алга. Би чамд мөнгө өгөхгүй” гэжээ.
Тэгээд үүр цайх дөхөж эцсийн найдвар тасрахад бароны эхнэр гүүр рүү буцаж ирээд гарах гэж элдвээр
зүтгээд галзуу хүнд алагдсан гэнэм.
Энэхүү үлгэрт гарч буй бароны эхнэр амь алдахад хүргэсэн 6 хүний хамгийн их буруутай, хамгийн бага
буруутайг тогтооно уу. Дараа нь өөрийн шийдвэрээ тайлбарлаж нотолно уу.
Логикийн зарим алдаа
6
1. Буруу ерөнхийлөл
Энэ нь жишээнд тулгуурласан нотолгоотой холбоотой алдаа юм. Жишээнд тулгуурласан нотолгоо
дэвшүүлэхдээ аль болох олон тохиолдол буюу жишээг авч үзэх хэрэгтэй. Харин нэг хоёрхон жишээнд
тулгуурласан нотолгоо дэвшүүлэх нь боломжгүй зүйл ба хэтэрхий ерөнхийлөл болох юм. Жишээлбэл:
Веймарын Бүгд Найрамдах Улс нь сул ардчилал бүхий хээл хахуульд идэгдсэн байсан. Гэтэл ганц энэ
жишээнээс үндэслэн бүх ардчилсан засаглал сул дорой ба хээл хахуульд нэрвэгддэг гэж дүгнэж болохгүй.
Буруу ерөнхийлөл өөр нэг жишээ нь мэтгэлцэгч шийдлийн хүрээнд үл хамаарах асуудлыг нотолгоо
болгон хэлэлцүүлэхийг оролдох явдал юм.
Жишээ нь: төрөөс боловсролыг албан ёсны хэлээр болгох тухай шийдлээр хэлгүй, дүлий иргэдэд дохионы
хэлээр боловсрол олгодог ба энэ нь албан бус хэлний нэг хэлбэр юм. Энэ жишээг ашиглан төрөөс
боловсролыг албан бус хэлээр олгож байна хэмээн дүгнэхийг оролдох нь буруу ерөнхийлөл болох ба
шийдлээр дэвшүүлсэн асуудлыг явцуу жишээ рүү хөлбөрүүлж гажуудуулсан явдал болжээ.
2. Пост хок, эрго проптер хок
Энэ латин хэллэг нь үүний дараа тэгээд ч үүнээс болж гэсэн утгатай үг юм. Аливаа үзэгдлийн дараалал
болон түүний шалтгааныг ялгаж салгалгүй авч үзэх явдал юм. Үйл явдлын энгийн дарааллыг үйл явдлын
учир шалтгааны холбоо мэтээр авч үзэх алдаа юм. Нэг үйл явдал дараагийн үйл явдлын шалтгаан нөхцөл
болох албагүй. Тухайлбал: Тянь Миний талбайд болсон оюутнуудын тэмцлийн дараахан Зүүн Европт
коммунизм нуран унасан хэмээн дүгнэх нь цаг дарааллын хувьд зөв боловч Хятадад өрнөсөн энэ үйл
явдлыг коммунизмын сүйрлийн шалтгаан гэж үзэж болохгүй юм.
3. Ад хоминен нотолгоо
Энэ нь хүн рүү чиглэсэн нотолгоо гэсэн үг. Гэхдээ энэ нь шууд илтгэгч рүү дайрсан гэсэн утгыг
илэрхийлээгүй юм. Нотолгоог түүнийг дэмжиж буй бие хүнтэй холбон сул талтай болгож харуулахыг
оролдох алдаа юм.
Жишээ нь: Гитлер нийгмийн эрүүл мэндийн системийг дэмждэг байсан. Гитлер муу хүн ба ийм л
нийгмийн эрүүл мэндийн тухай санаа бол муу зүйл гэж дүгнэх юм.
4. Нэр хүндтэй эх сурвалжид найдах
Мэтгэлцэгчид кейсээ итгэл үнэмшилтэй болгохын тулд эрдэмтэн шинжээчдийн дүгнэлтэнд хандах нь
байдаг. Тэгтэл эсрэг тал ч илүү нэр хүндтэй эрдэмтэн мэргэдийг хэлэх боломжтой. Ингэхээр ийм баталгаа
нь итгэл үнэмшил муутай юм. Хуулиуд ба үндсэн хууль ч бас үнэн зөвийн баталгаа болж чаддаггүй. АНУ-
ын үндсэн хууль батлагдаад бараг 100 жилийн дараа л хар арьстан Америкчуудад иргэний эрх олгосон ба
150 жилийн дараа эмэгтэйчүүдийн сонгох ба сонгогдох эрхийг хуульчилсэн юм. Тэгэхээр аливаа хууль
болон Үндсэн хуулийг ч төгс төгөлдөр гэж үзэж болохгүй юм. Олон хүн дэмжиж байгаа тул эсвэл урт
хугацааны турш хэрэглэгдэж байгаа учраас сайн, зүйтээр үзэж дүгнэж огт болохгүй.
Жишээ нь: Та зөвхөн энэ янжуурыг тат. Дөчин мянган францчууд алдана гэж байхгүй гэсэн нэг реклам
байсан юм. Гэтэл шинжилгээгээр энэ янжуур тийм ч сайн чанартай бус гэдэг нь нотлогдсон байв.
5. Буруу холбоо
Бүх муур үхдэг + Сократ ч үхсэн = Тэгэхээр Сократ бол муур
Мэдэгдэл мэдэгдэл дүгнэлт.
Энэ логикийн хувьд зөв мэт боловч мэдэгдлүүдийн хоорондын холбоог шинжлэн үзвэл алдаатай болох нь
харагдана. Нэгд бүх амьд организм үхэж мөхдөг ба энэ нь Сократыг муур гэж үзэх үндэс болохгүй нь хэнд
ч ойлгомжтой. Үүнээс гадна муур болон Сократ нь бусад өөр олон шинж чанаруудыг эзэмшдэг гэдгийг
үгүйсгэх аргагүй. Тэгээд ч мэдэгдэл болон дүгнэлтийн хооронд учир шалтгааны холбоо огт алга.
Логикийн энэ алдаа нь буруу холбоо гэж нэрлэдэг.
6. Слиппери слоп буюу буруу дүгнэлт рүү хальтрах алдаа
Слиппери слоп нь логикт үндэслэсэн нотолгоо биш харин тактикийн алдаа юм. Нэг үйл явдал нь бусад
олон үйл явдлын гинжин холбоог үүсгэнэ хэмээн дүгнэхийг оролцох явдал юм. Жишээ нь: Сургуулийн
7
сонинг хянах нь сурагчдын бусад эрхийг ч хязгаарлахад хүргэнэ хэмээн дүгнэх нь Слиппери слоп алдаа
болох юм.
7. Тойрог утгын алдаа
Жишээ нь: “Энэ нь зөв зүйтэй учраас бид үүнийг дэмжих ёстой” гэсэн дүгнэлт нь ямар ч утгагүйгээс гадна
өгүүлэгч зөв зүйтэй болохыг нь тайлбарласангүй. “Миний баримталж буй байр суурь илүү шударга яагаад
гэвэл энэ байр суурь нь шударга ёсыг баталгаажуулж байгаа юм” гэсэн мэдэгдэл нягт шинжилж үзвэл
ямар ч учир шалтгааны тайлбаргүй болох нь харагдана. Энэ төрлийн алдааг мэтгэлцэгч нар нилээн гаргах
нь тааралддаг.
Хавсралт: Шүүгчийн саналын хуудас
Parliamentary debate – Шүүгчийн саналын хуудас
Тэмцээний үе:
Он сар өдөр:
Өрөө:
Цаг:
Хүснэгтийг бүрэн бөглөнө үү.
Илтгэгчийн оноо, төвшин, жич үнэлгээ, шийдвэр, үндэслэл. Дараагийн үе эхлэхээс өмнө уг хуудсыг
тушаана. Категорид оноо өгөхгүй, хүн бүрт дээд тал нь 30 оноо тавина.
Мэтгэлцээний Шийдэл:
Овог нэр
1 2 3 4 5 1 2 3 4 5 Дүн 1 2 3 4 5 1 2 3 4 5
Зохион байгуулалт
Нотолгоо
Дэмжлэг
Илтгэх чадвар
Засгийн газар
Ерөнхий сайд, ЗГГишүүн
Төвшин (1-4,1=Дээд)
Оноо (1-30, 30=Дээд)
8
Сөрөг
СХУдирдагч, СХГишүүн
Засгийн газар: Тэмдэглэлүүд
Сөрөг хүчин: Тэмдэглэлүүд
Санал зөрөлдөх гол асуудлуудыг тодорхойлж, шийдвэр гаргасан үндэслэлийг ойлгомжтойгоор
тайлбарлана уу.
Баг болон код
Мэтгэлцээнд илүү сайн оролцсон
(Засгийн газар эсвэл Сөрөг хүчин)
Шүүгчийн гарын үсэг ба код. Шүүгчийн код
Парламентын мэтгэлцээний шийдлүүд
1. Парламент нь хүч хэрэглэн энхийг тогтооно
2. Парламент нь чөлөөт дуу хоолойг хязгаарлана
3. Энэ танхим эвтаназийг дэмжинэ
4. Энэ танхим төр, шашин хоёр тусдаа байх хэрэгтэй гэж үздэг
5. Байгаль орчныг хамгаалах нь эдийн засгийн өсөлтөөс чухал
6. Энэ танхим мансууруулах бодисыг хуульчилна
7. Энэ танхим улс орныг хөгжүүлэхэд дарангуйлал хэрэгтэй гэж үздэг
8. Энэ танхим эх оронч үзлийг дэмжинэ
9. Энэ танхим үндсэрхэг үзлийг дэмжинэ
10. Энэ танхим хил нээлттэй байхыг дэмжинэ
11. Энэ танхим цаазаар авах ялыг дэмжинэ
12. Энэ танхим сэтгэл зүйн зэвсэг хэрэглэхийг зөвшөөрнө
13. Энэ танхим эмсийн хүрээлэнг хуульчилна
14. Монгол улсын нийслэлийг Хар-Хорин руу нүүлгэх нь зүйтэй
15. Энэ танхим Монгол улсын бүсчилсэн хөгжлийг дэмжинэ
16. Энэ танхим сексийн чөлөөт байдал /ориентаци/-ыг хүлээн зөвшөөрнө
17. Энэ танхим эдийн засгийн чөлөөт бүс байгуулахыг дэмжинэ
18. Энэ танхим газрыг хувьчлах нь зүйтэй гэж үздэг
9
19. Энэ танхим Монгол бичгийг албан ёсны бичиг болгоно
20. Төрөөс боловсролыг албн ёсны хэл дээр олгох нь зүйтэй
21. Энэ танхим МУ-ыг ерөнхийлөгчийн засаглалтай байхыг дэмжинэ
22. Энэ танхим Монгол улс цөмийн зэвсэгтэй байхыг дэмжинэ
23. ДОХ-ын халдвар тээгчдийг нийгмээс тусгаарлах нь зүйтэй
24. Энэ танхим үр хөндөлтийг хориглоно
25. Энэ танхим насанд хүрээгүй хүүхдүүдийг хорих ялаар шийтгэхгүй
26. Энэ танхим тэнэмэл хүүхдүүдийг албадан хүмүүжүүлнэ
27. Энэ танхим зар сурталчилгаанд хяналт тавих хэрэгтэй гэж үздэг
28. Энэ танхим сурагчийн дүрэмт хуудсыг албадан хэрэгжүүлнэ
29. Энэ танхим дээд боловсролыг иргэн бүрд төлбөргүй олгоно
30. Багш, оюутнууд сургуультай холбогдолтой асуудалд тэгш эрхтэйгээр оролцох ёстой
31. олон шашны урсгалд няналт, хязгаар тавих нь зүйтэй
32. Танхим нь цензур байх үндэслэлгүй гэж үздэг
33. Энэ танхим оюун санааны хэт эрх чөлөө байдаггүйд итгэнэ
34. Энэ танхим улсын сургууль, хувийн сургуулиас давуу талтайг хүлээн зөвшөөрнө
35. Засгийн газар нийлүүлэлтийг дэмжих бодлого явуулах нь эрэлтийг дэмжихээс илүү үр
дүнтэй
36. Эмэгтэйчүүд өндөр боловсролтой болох нь нийгмийн тогтворгүй байдалд хүргэнэ
37. Генийн инженерчлэлийг хүн дээр хийхийг танхим хориглоно
38. Мал аж ахуй Монголын эдийн засгийн хөгжлийн үндэс мөн
39. Боловсролын системийг менежментийн хувьд хувьчлах нь зайлшгүй
40. Монголд хүчтэй зэвсэгт хүчин хэрэгтэй
41. Кредит систем нь сургалтын оновчтой хэлбэр мөн
42. Тангарагтны шүүх Монголд ашигтай хувилбар
43. Шоу бизнес нийгмийн ёс суртахууныг доройтуулж байна
44. Цаазаар авах ялыг олны өмнө ил гүйцэтгэх нь зүйтэй
45. Техникийн хэт дэвшил нийгмийн тогтворгүй байдлыг бий болгоно
46. Энэ танхим газар нутгийн тодорхой хэсгийг гадаадын улс оронд удаан хугацаагаар
түрээслүүлэхийг дэмжинэ
47. Хэвлэл мэдээлэл цензуртай байх ёстой
48. Энэ танхим парламентын ёс зүйн хэм хэмжээг хуульчилна
49. Энэ танхим лоббиг ил байлгахыг дэмжинэ
50. Энэ танхим орлогын татвараас бусад бүх татварыг тэглэхийг дэмжинэ
51. Бүх дэлхийн засгийн газартай байх нь зүйтэй
52. Тооцоон дээр суурилсан гэр бүл нь хайр дурлал дээр суурилсан гэр бүлээс илүү бат бэх
10
53. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах нь зүйтэй

More Related Content

What's hot

лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэзanhmabn
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэзanhmabn
 
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хуралнүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хуралО. Ганболд
 
Дэлхийн хүн ам
Дэлхийн хүн амДэлхийн хүн ам
Дэлхийн хүн амBMunguntuul
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааE-Gazarchin Online University
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагdeegii0909
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдGahain Tuulai
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1Battulga Bayrmagnai
 

What's hot (20)

Umchiin erh zui ppt
Umchiin erh zui pptUmchiin erh zui ppt
Umchiin erh zui ppt
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэз
 
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хуралнүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал
 
Дэлхийн хүн ам
Дэлхийн хүн амДэлхийн хүн ам
Дэлхийн хүн ам
 
өмгөөлөгч
өмгөөлөгчөмгөөлөгч
өмгөөлөгч
 
Turiin onol
Turiin onolTuriin onol
Turiin onol
 
Хүхдийн эрх
Хүхдийн эрх Хүхдийн эрх
Хүхдийн эрх
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцаа
 
Lects3
Lects3Lects3
Lects3
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
 
Tatwariin erhzui lekts
Tatwariin erhzui lektsTatwariin erhzui lekts
Tatwariin erhzui lekts
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
христийн шашны философи шинэ
христийн шашны философи шинэхристийн шашны философи шинэ
христийн шашны философи шинэ
 
эрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүйэрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүй
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 

Viewers also liked (20)

New standard ba316
New standard ba316New standard ba316
New standard ba316
 
Chap003 ch
Chap003 chChap003 ch
Chap003 ch
 
Chap001 ch
Chap001 chChap001 ch
Chap001 ch
 
Chap007 ch
Chap007 chChap007 ch
Chap007 ch
 
Chap012 ch
Chap012 chChap012 ch
Chap012 ch
 
Chap011 ch
Chap011 chChap011 ch
Chap011 ch
 
Chap010 ch
Chap010 chChap010 ch
Chap010 ch
 
Chap008 ch
Chap008 chChap008 ch
Chap008 ch
 
Chap009 ch
Chap009 chChap009 ch
Chap009 ch
 
Shadow economy
Shadow economyShadow economy
Shadow economy
 
Chap004 ch
Chap004 chChap004 ch
Chap004 ch
 
Chap002 ch
Chap002 chChap002 ch
Chap002 ch
 
Chap005 ch
Chap005 chChap005 ch
Chap005 ch
 
Chap013 ch
Chap013 chChap013 ch
Chap013 ch
 
New standard ba316
New standard ba316New standard ba316
New standard ba316
 
2 fdi & mne
2   fdi & mne2   fdi & mne
2 fdi & mne
 
12 international finance
12 international finance12 international finance
12 international finance
 
Basic03
Basic03Basic03
Basic03
 
Biy daaltiin tsag
Biy daaltiin tsagBiy daaltiin tsag
Biy daaltiin tsag
 
Basic01
Basic01Basic01
Basic01
 

Debate rule

  • 1. 1 Парламентын мэтгэлцээний гарын авлага Ерөнхий тойм Парламентын мэтгэлцээн нь парламентын танхимын онолын мэтгэлцээнийг дуурайн учир шалтгааны тайлал, хурц ухаан, уран илтгэлийг уралдуулах албан ёсны мэтгэлцээн юм. Засгийн газар болон сөрөг хүчнийг төлөөлж буй 2 гишүүнтэй багууд нь парламентын танхимд санал болгож буй шийдлийг хэлэлцүүлнэ. Мэтгэлцээн эхлэхээс ойролцоогоор 20 минутын өмнө мэтгэлцээний шийдлийг зарлах ба уг шийдэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын ямар ч хүрээг хамарсан байж болно. Шийдэл Шийдэл гэдэг нь аливаа асуудлыг шийдэх гэсэн үг буюу мэтгэлцээн нь ямар асуудлыг авч хэлэлцэх, ямар шийдэлд хүрэхийг тодорхойлж өгч байгаа болно. Мэтгэлцээний шийдэл нь 2 талтай асуудал байна, өөрөөр хэлбэл нотолж болон няцааж болохуйц байх юм. Мэтгэлцээн эхлэхээс 20 минутын өмнө өрсөлдөгч нарт мэтгэлцээний шийдлийг танилцуулж, аль талд /засгийн газар юмуу сөрөг хүчин/ мэтгэлцэхийг тодорхойлж өгнө. Мэтгэлцээний үе тус бүрт улс төр, нийгэм, эдийн засаг, гүн ухааны зөрчилдөөнтэй талуудыг агуулсан байна. Парламентын мэтгэлцээний дүрэм Засгийн газрын /нотлогч цаашид ЗГ гэх/ баг нь Ерөнхий сайд /ЕС/, Засгийн газрын гишүүн /ЗГГ/ хоёроос бүрдэнэ. Сөрөг хүчний /няцаагч цаашид СХ гэх/ баг нь Сөрөг хүчний удирдагч /СХУ/, Сөрөг хүчний гишүүн /СХГ/ хоёроос бүрдэнэ. Үг хэлэх дараалал нь дараах байдалтай байна. Ерөнхий сайд – 7 минут Сөрөг хүчний удирдагч – 8 минут Засгийн газрын гишүүн – 8 минут Сөрөг хүчний гишүүн – 8 минут Сөрөг хүчний удирдагчийн няцаалт – 4 минут Ерөнхий сайдын няцаалт илтгэл – 5 минут Эхний дөрвөн илтгэлийг баримтлалын илтгэл, сүүлийн хоёрыг нь няцаалтын илтгэл гэж нэрлэдэг. Ерөнхий сайдын баримтлалын илтгэл ЕС нь өөрийн эхний илтгэлдээ шийдлийн нөхцлүүд болон үндсэн нэр томъёонуудыг тодорхойлох үүрэгтэй. Дээр дурьдсанчлан зарим шийдлийг илүү өргөн хүрээтэй тодорхойлно. Тухайлбал: Хэрэв танхим нь хүч хэрэглэн энхийг тогтооно гэсэн шийдлийг танилцуулбал Засгийн газрын баг нь ерөнхий ойлголтоор нь маргах юмуу эсвэл энэ шийдлийг илэрхийлж чадах улс төр, гүн ухааны зөрчилтэй ямар нэгэн тодорхой жишээн дээр тодорхойлж болно. ЗГ шийдлийн нэр томъёонуудыг тодорхойлоход тавих хэдэн шаардлага байдаг. Тэдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд ЗГ-ын багийг шийтгэнэ. Шийдэлтэй нягт холбоотой байна. ЗГ тодорхойлолт нь шийдэлтэй нягт холбоотой байх ба тухайн шийдэл түүний тодорхойлолт хоёрын хооронд тодорхой логик уялдаа холбоо байх ёстой. Жишээлбэл: ЗГ нь Хүч хэрэглэх гэдгийг Ядууралтай тэмцэх гэж тодорхойлоод засгийн газар нь ядуучуудад үзүүлэх нийгмийн халамжийг ихэсгэнэ гэж тайлбарлаж болохгүй. Шийдлийн утгыг ингэж алдагдуулахыг хориглох бөгөөд СХ-д өдөх боломж зүй ёсоор нээлттэй байна. Аль нэг салбараар хэт явцуурахгүй байх. СХ-д мэтгэлцэх боломж олгохын тулд ЗГ нь тухайн сэдвийн тодорхойлолтод хязгаар тавих хэрэгтэй. СХ-нд бэлтгэх, судлах цаг байхгүй болохоор аль нэг мэргэжлийн салбарын нарийн мэдлэг /их сургуулийн оюутны мэдлэгийн төвшнөөс хэтэрсэн/ шаардсан зүйл байж болохгүй. Дээр дурьдсан шийдлийн хувьд сөрөг хүчнийхэн хуучин Югославын байдлын /дэлхий нийтээр мэдэж байгаа улс төрийн гол ач холбогдол/ талаар мэтгэлцэх хэмжээнд байхад хангалттай. Хэрэв Зүүн Тиморын бүс дэх Австрали улсын оролцооны /бүсийн талаарх чухал сэдэв хэдий ч Австрали улсаас өөр газар энэ талаар их яригддаггүй/ талаарх шийдлийг тодорхойлохыг шаардах нь шударга бус. ЗГ-ын аргументууд нь олон нийтэд хүртээл болж чадаагүй баримтууд дээр тулгуурлаж болохгүй.
  • 2. 2 Тодорхойлолтын түвшингийн талаар эргэлзээтэй байвал, ЗГ нь тухайн сэдвийг нэгтгэн тоймчилж, СХ тэмцээнд хангалттай түвшинд маргах боломж олгоно. Энгийн үнэн байх эсвэл давтан тодорхойлсон /тавтологи/ байж болохгүй. Энгийн үнэн тодорхойлолт гэдэг нь энгийн хүн эсэргүүцэн маргах боломжгүй тодорхойлолт юм. Тухайлбал: Хэрэв гэм зэмгүй, өнчин хүүхдүүдийг ямар ч шалтгаангүйгээр зодож болохгүй гэж ЗГ тодорхойлох юм бол СХ үүнийг эсэргүүцэн мэтгэлцэх аргагүй. Өөрийн тодорхойлолтоор үнэн болох нь батлагддаг тодорхойлолтыг давтан тодорхойлсон гэнэ. Цаг орон зайг тогтоож болохгүй. ЗГ нь мэтгэлцээний шийдлийн цаг хугацаа, орон зайг сонгохгүй баг шүүгч солихгүй. ЕС нь шийдлийг тодорхойлсны дараа бодит шударга аргументуудаар ЗГ-ыг өмгөөлнө. Тэрээр ЗГ-ын шийдэл нь зөв болохыг тайлбарласан хэд хэдэн дүгнэлт хийх чиг баримтлалыг танилцуулна. Замим нотлох баримт ерөнхийдөө ашигтай байдаг хэдий ч Парламентын мэтгэлцээнд үүнийг чухалчлан үздэггүй харин “үнэт зүйлс”-ийг голчлон анхаардаг. Өөрийн талын баримтыг зөв шударга гэж маргах нь нийцгүй баримт, гүн ухааны текстүүдээс илүү үр өгөөжтэй байдаг. Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын илтгэл СХ-н мэтгэлцээнд “зөрчилдөөн” үүсгэх үүрэгтэй. СХ нь ЗГ-ын гаргасан дүгнэлтийг няцааж, өөрийн аргументыг гаргах хэрэгтэй. Хэрэв ЕС-ын тодорхойлолт дээр дурьдсан шаардлагыг хангахгүй байвал, СХУ өөрийн баримтлалын илтгэлдээ дурьдаж өгөөгүй бол тэмцээний турш түүнийг хүлээн зөвшөөрөх болно. Өдсөн тохиолдолд сөрөг хүчний удирдагч нь шийдлийн илүү зохистой тодорхойлолтыг гаргах үүрэгтэй. СХ нь үндсэн шийдэлд өгүүлсэн үндсэн зарчмуудад эргэн орох юмуу шийдлийг дахин тодорхойлно. Жишээлбэл: Хэрэв ЗГ өнчин хүүхдүүдийг шалтгаангүйгээр зодохыг цээрлүүлнэ гэж тодорхойлж байсан бол СХ-н Хүүхдийг алгадахыг хэзээ ч цээрлүүлнэ гэж ахин тодорхойлж болно. СХ-н шинээр дэвшүүлж байгаа тодорхойлолт нь шударга, мэтгэлцэж болохуйц байх ёстой. Хэрэв ЗГ-ын тодорхойлолт учир дутагдалтай, харин СХ илүү боломжийн тодорхойлолт гаргасан мэтгэлцээнийг СХ-ий гаргасан тодорхойлолт дээр цааш нь үргэлжлүүлнэ. ЗГ-ын тодорхойлолт учир дутагдалтай гэж баталснаар СХ-д ялах баталгаа олгож байгаа хэрэг биш. Учир дутагдалтай тодорхойлолт гаргасны төлөө ЗГ-ыг шийтгэснээр СХ-н ЗГ-ын тодорхойлолтыг амжилттай өдөөх боломж байж болох хэдий ч шинэ шийдлээр мэтгэлцэхэд СХ хожигдож болно. Дээр дурьдсан аль нэг шаардлагыг зөрчөөгүй тохиолдолд СХ нь ЗГ-ын тодорхойлолт дээр мэтгэлцэнэ. СХУ нь шалтгаангүйгээр өөрийн тодорхойлолтыг ЗГ-ын тодорхойлолтоос илүү хэмээн өдөөж болохгүй. Мэтгэлцэгчид тодорхойлолтын талаарх маргаанд хэтэрхий их гүн орохгүй байх нь чухал. Энэ нь мэтгэлцээнд сөрөг нөлөөтэй боловч аль аль багуудын хувьд тааламжгүй үр дүнтэй төгсөнө. Тодорхойлолтын асуудлыг СХУ-ын илтгэлийн эхний хоёр минутанд шийднэ. ЗГ-ын тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн, эсвэл өдөөж дахин тодорхойлсон зэрэг аль ч тохиолдолд СХУ нь ЕС-д няцаалт өгсөн шийдлийг тавьж, өөрийн талын эерэг аргументуудыг дэвшүүлнэ. Эхэлж СХ-ий бодлогыг өргөн хүрээтэйгээр танилцуулсны дараа аргументуудаараа дамжуулан өөрийн байр суурийг илтгэх маягаар үргэлжлүүлэх нь дээр байдаг. Тухайлбал: СХУ нь ЕС-ын дэвшүүлсэн аргументуудаараа дамжуулан байгуулалтын олон арга байдаг. Тухайлбал: СХУ нь ЕС-ын дэвшүүлсэн аргументуудад хариулах, эсвэл гол чиг баримтлалаас хэдийг сонгон, сөрөг хүчний үзэл бодлыг хамгаалж танилцуулах. Засгийн газрын гишүүний баримтлалын илтгэл ЗГГ нь ЗГ-ын баримтлалыг ахин тогтоох, сөрөг хүчний удирдагчийн аргументуудыг няцаах үүрэгтэй. ЗГГ нь ЕС-ын тавьсан санаануудыг ахин төгөлдөржүүлэн, мөн ЗГГ нь ЕС-ын тавьсан санаануудыг харин төгөлдөржүүлэн, ЗГ-ын байр суурийг илтгэх нэмэлт, бие даасан дүгнэлтүүдээр баяжуулна. ЗГГ нь шийдэлтийг ЕС-аас өөр байр сууринаас шинжиж, ЗГ-ын баримтлал дээр нэмэлт дүгнэлт гаргах нь нийтлэг байдаг. Тухайлбал: ЕС нь ЗГ-ын баримтлалыг тусгасан гүн ухаанд анхаарлаа төвлөрүүлж байхад, ЗГГ өөр бусад зүйлүүдийг шинжиж байж болно. Эцэст нь ЗГГ, СХУ-ын тавьсан бие даасан аргументуудад няцаалт өгнө. Хэрэв эдгээр зүйлийг ЗГГ дурдаагүй бол, тэдгээр нь ЕС-ын няцаалтад орох ёсгүй. Сөрөг хүчний гишүүний баримтлалын илтгэл СХГ нь ЗГГ-тэй адил СХГ-ий баримтлалыг ахин тогтоож, ЗГ-ын аргументыг няцаана.СХГ нь ЗГГ-ий шинээр дэвшүүлсэн аргументэд хариу өгөх үүрэгтэй, хэрэв няцаалт өгөхгүй үлдээвэл СХУ өөрийн няцаалтдаа
  • 3. 3 тэдгээрт хариу өгөх эрхгүй. СХГ нь СХУ-ын баримтлалыг ахин тогтоож, өргөжүүлж, бие даасан дүгнэлтүүдийг дэвшүүлнэ. Бараг 25 минутын турш бэлдэх боломжтой СХГ нь тэмцээний үеэр гарах бүх маргааныг нэгтгэн дүгнэх ашигтай байрлалд байдаг. Няцаалт Няцаалтын гол зорилго бол тэмцээний гол асуудлуудыг тодруулах зорилготой. Няцаалтад шинэ аргумент гаргахыг хориглох бөгөөд харин шинэ жишээг бол үргэлж зөвшөөрнө. Хэрэв баримтлах илтгэлдээ аль нэг дүгнэлтийг хэлээгүй бол тэрийг няцаалтад оруулж болохгүй. Харин өмнө танилцуулсан дүгнэлтүүдийг өргөтгөх нь зүйн хэрэг юм. Няцаалтын үеэр илтгэгч нь эсрэг багийн дэвшүүлээд хариу аваагүй зүйлүүдийн талаар түрүүлж дурсахыг хориглоно. /Харин ЕС өөрийн хийх няцаалтанд СХГ шинээр гаргаж ирсэн аргументуудад хариу өгч болно/. Илтгэгч нь өөрийн няцаалтдаа тэмцээний турш эсрэг талуудын дэвшүүлсэн аргументыг нэг бүрчлэн няцаах ёсгүй. Харин тэмцээнд хэлэлцэж буй аль нэг асуудлын талаар хоёр юм уу гурван асуултыг авч өмнөх дүгнэлтүүд тэдгээр асуудал, асуултыг хэрхэн илтгэж байсныг танилцуулах нь илүү үр дүнтэй байдаг. Мэдээллийн үеийг хэрэглэн дундуур нь тасалдаггүй учир няцаалт нь уран гоё байх боломжтой. Няцаалт нь өмнөх илтгэлүүдэд санал болгосон аргументуудыг нэгтгэх боломж олгодог. Тодруулгын үе Тодруулгын үе гэдэг нь эсрэг талын илтгэгчийн яриаг түр тасалж асуулт тавих буюу буруу зөрүүтэй зүйлийг тодруулахыг хэлнэ. Ингэхий тулд мэтгэлцэгч болс “Тодруулгын үе”-ийг таниас авахыг зөвшөөрнө үү гэж хэлэх хэрэгтэй. Илтгэгч тодруулгын үе авах эсэхийг бүрэн шийднэ. Тодруулгын үеийг хүлээж аваагүй тохиолдолд мэтгэлцэгч /тодруулгын үеийг өгөхийг хүссэн/ суудалдаа суух хэрэгтэй. Тодруулгын үеийг авсан тохиолдолд мэтгэлцэгч илтгэгчид хандан асуултаа тавих буюу зөрүүтэй зүйлийг тодруулахыг хүснэ. Мэдээллийн үе нь 15 секундээс хэтрэх ёсгүй бөгөөд үүнийг илтгэгчийн илтгэлийн хугацаанд тооцно. Тодруулгын үеийг дөрвөн илтгэлийн үед тавьж болох бөгөөд няцаалтын үед тавихыг хориглоно. Илтгэл бүрд 2-оос доошгүй тодруулгын үеийг хүлээж авах нь зүйтэй гэж зарим хүмүүс тайлбарладаг. Үүнээс гадна мэтгэлцэгчид эсрэг талын илтгэлийн үед хэд хэдэн тодруулгын үеийг шаардах нь зүйтэй. Шүүгчид илтгэгчид үнэлгээ өгөхдөө тодруулга хийх буюу түүнд хариу өгөх чадварыг нь харна. Дүрмийн үе Дүрмийн үе гэдэг нь эсрэг талын илтгэгчийн илтгэлийн үед мэтгэлцэгч мэтгэлцээний дүрмийг зөрчсөн хэмээн эсэргүүцэхийг хэлнэ. Дүрмийн үеийг тавихын тулд мэтгэлцэгч босч “Эрхэм илтгэгч, би дүрмийн үеийг тавихыг хүсч байна” гэж хэлнэ. Энэ үед илтгэгч илтгэлээ зогсоож мэтгэлцэгч эсэргүүцлээ илэрхийлэхийг сонсоно. Эсэргүүцлийг хүлээж авах эсэхийг илтгэгч шийднэ. Эсэргүүцлийг хүлээж авсан тохиолдолд эсэргүүцлийг тавьсан, тавихад зарцуулсан хугацааг илтгэгчийн илтгэл тавих хугацаанаас хасахгүй. Эсрэг тал эсэргүүцэл гаргаж болохгүй тохиолдолд илтгэгчийн хугацаанаас хасахгүй. Эсрэг тал эсэргүүцэл гаргаж буй тохиолдолд илтгэгчийн хугацаанаас хасахгүй. Эсрэг тал эсэргүүцэл гаргаж буй тохиолдолд илтгэгч хариулах эрхгүй байна. Илтгэгчийн гаргах шийдвэр эцсийн байх бөгөөд аль ч баг давах заалдах буюу зөрчих эрхгүй. Дээр дурьдсан дүрмийн үеийг мэтгэлцээний дүрмийг зөрчсөн тохиолдолд тавьдаг. Дүрмийн үеийг доорхи тохиолдолд авна. 1. Илтгэлийн цаг хэтэрсэн үед – Илтгэгч бүрт ярианы хугацаа дууссаныг илтгэгч мэдэгдэх ба илтгэлээ хаахын тулд нэмж 30 секунд ярихыг зөвшөөрдөг. Сүүлийн 30 секунд нь өнгөрсөн ч илтгэлээ зогсоогоогүй тохиолдолд эсрэг тал босч дүрмийн үеийг тавьж болно. 2. Тодруулгын үе сунжрах – Мэтгэлцээний явцад тодруулгын үе авагдсан тохиолдолд тодруулга хийж буй баг асуултаа хэт сунжруулж харилцан яриа хэлбэрт оруулах буюу 15 секундээс хэтэрсэн тохиолдолд тухайн илтгэлийн үед зөвхөн 1 удаа дүрмийн үе тавьж болно. 3. Туризм – Туйлийн үнэнийг кейстээ оруулж ирсэн. Энэ тохиолдолд статистикийн тоо баримт ширхэгчлэн дурьдагдсан үе тооцогдож болно. Энэ нь эсрэг багт тодорхой тоо баримтын эсрэг мэтгэлцэх аргагүй байдалд хүргэнэ.
  • 4. 4 Мөн хуулийн заалтыг зүйлчлэн хэрэглэх. Энэ нь батлагдан гарсан хуулийн эсрэг мэтгэлцэх боломжгүй учир хориглоно. 4. Баримтлалын илтгэлийн эхний 1 болон сүүлийн 1 минутанд тодруулгын үе хэрэглэсэн. 5. Няцаалтын илтгэлийн үед тодруулгын үе хэрэглэсэн. 6. СХУ, ЗГГ, СХГ-ий няцаагаагүй аргументыг /СХГ-ий шинээр гаргаж ирсэн аргументуудаас бусад/ няцаалтын илтгэлийн үед нөхөж няцаасан тохиолдолд 7. Няцаалтын илтгэлийн үед кейсийг илт өөрчилсөн 8. Няцаалтын илтгэлийн үед шинэ нотолгоо, нотолгоо болохуйц баримт гаргаж ирсэн 9. Давтологи – давталт – Аргументаараа шийдлээ дахин тодорхойлсон үед 10. ЗГ-ын гаргасан хүрээлэлд ямар нэгэн тайлбар хийлгүйгээр тоглоогүй тохиолдолд Хувийн эрх ашгийн үе Хувийн эрх ашгийн үеийн үндсэн зорилго нь дүрмийн үетэй адил мэтгэлцээний тоглолтыг бие биеэ хүндэтгэсэн, зөв шударга явуулахад оршино. Хувийн эрх ашгийг доорх тохиолдолд авна. 1. Субьектын зүгээс дайралт хийх – Энэ нь мэтгэлцэгчийг дайрч доромжилсон тохиолдолд авагдана. 2. Хэлээгүй зүйлийг хэлсэн болгох – Мэтгэлцэгчийн илтгэл, аргумент, кейсийг гуйвуулан өөрчлөх, гүтгэх зэрэгт авагдана. Шүүгчийн шагнал Мэтгэлцээний шийдвэрийг шүүгчид болон хурлын дарга гаргана. Мөн илтгэгч нарт илтгэл тавьсан байдлаар нь оноо өгч 1-4 хүртэл зэрэг тогтооно. Шүүгчид өөрсдийн байр суурь, нотолгоогоо хамгийн сайн хамгаалсан багийг хожсонд тооцох заавартай байдаг. Энэ нь ерөнхий, тодорхой бус ойлголт хэдий ч дараах хэдэн зарчмыг шүүгчид анхааран үздэг. Нотолгоо ба дүгнэлт - Өөрийн байр суурийг илэрхийлсэн логик дүгнэлт гаргаж чадаж байгаа баг илүү үнэлэгдэнэ. Дүгнэлт задлан шинжилгээнээс урган гарна. Илтгэгчийн гаргасан нотолгоо нь тодорхой, үнэмшилтэй байх ба эсрэг талын гаргасан аргументуудыг эсэргүүцэх чадвартай байна. Гаргасан дүгнэлтүүд нь өөрийн багийн бусад нотолгоотой зөрчилдөхгүй байх ёстой бөгөөд хэрэв энэ зөрчлийг эсрэг баг нь гаргаж ирж чадвал амжилт олно. Агуулга – Парламентын мэтгэлцээнд нотолгоо, тоо баримт дээр төдийлөн тулгуурладаггүй хэдий ч багууд амьдралын бодит жишээн дээр тулгуурласан мэдлэгээр өөрийн баримтлалыг дэмжиж болно. Баримт сэлт нь задлан шинжилгээ хийхэд гол тулгуур болдоггүй ч, хийсвэр аргументыг батлахад чухал түлхэц болно. Няцаалт – Мэтгэлцэгчид зөвхөн өөрийн талын баримтлалыг илтгээд зогсохгүй мөн эсрэг талын нотолгоог бодитойгоор няцаах үүрэгтэй. Шүүгчид нь эсрэг талынхаа нотолгоог нэг бүрчлэн няцаахыг шаардахгүй ч гэсэн тэмцээний үед гол зүйлүүд дээр няцаалт өгөх хэрэгтэй. Зохион байгуулалт – Шүүгчид илтгэлийн ойлгомжтой байдал болон зохион байгуулалтыг анхаарах болно. Янз бүрийн нотолгоог тод томруунаар гаргаж ирэх хэрэгтэй. Няцаалтыг хамгийн гол асуудлууд дээр өгөх хэрэгтэй ба шаардлагагүй жижиг зүйлс дээр няцаалт өгөх гэж цаг алдах хэрэггүй. Хэлбэр болон илтгэх чадвар – Илтгэлийн хэлбэр нь илтгэлийн адил их чухал. Мэтгэлцэгчдийн жигд, итгэл үнэмшилтэй илтгэлийг шүүгчид үнэлэх болно. Сэтгэлийн хөдөлгөөн, дууны өнгө, гарын хөдөлгөөн зэргийг зөв хэрэглэж чадвал ямар ч илтгэлд сайнаар нөлөөлнө. Хошигнол – Уран хошин байдал нь парламентын мэтгэлцээний чухал хэсэг бөгөөд мэтгэлцээнийг сонирхолтой болгохын тулд оролцогчдыг уран хошин зүйлс хэрэглэхийг дэмждэг. Инээдтэй жишээ, хошин яриа илтгэлдээ оруулж болох боловч зохисгүй шог яриа, доромжлолыг хориглоно. Зөв хэрэглэвэл уран хошин байдал нь мэтгэлцэгчийн хамгийн чухал зэвсэг байж болох бөгөөд шүүгчид шийдвэр гаргахдаа түүнийг харгалзах болно.
  • 5. 5 Тодруулгын үе – Тодруулгын үеийг зөв хэрэглэж чаддаг мэтгэлцэгч бусдаас давуу талтай байна. Тодруулгын үеийг зөв газар тавих болон түүнд хурдан, тодорхой хариулах нь мэтгэлцэгчийг түргэн бодох чадварыг харуулж байгаа бөгөөд ямар ч шүүгч энэ чадварыг өндрөөр үнэлнэ. Хамтын ажиллагаа – Мэтгэлцэгчид баг бүрдүүлэн оролцох хэрэгтэй бөгөөд харилцан бие биенийхээ санааг дэмжин тэмцээний турш багийн нэгдмэл чанарыг хадгална. Мэтгэлцэгч өөрсдийн түншийн санааг эсэргүүцэхгүй, харин дэмжин цааш ургуулан бодох нь чухал. Хэлэлцүүлэг №1 Салдаг гүүрний бодлого Нэгэн хартай Барон бээр эдлэн газраа эргэж тойрохоор явахдаа үзэсгэлэнт сайхан эхнэртээ: “Намайг эзгүйд харш шилтгээнээсээ хаашаа ч явж болохгүй, хэрэв явсан байвал эргэж ирээд хатуу ширүүн шийтгэл хүлээлгэнэ шүү” гэж сануулсан байжээ. Тэгээд хэсэг зуур болоход бароны залуу эхнэр ихэд уйдаж уйтгарласан болохоор эр нөхрийн захиж хэлснийг эс тоон хотоос холгүй оршин суудаг нууц амрагийндаа очихоор шийдсэн ажээ. Тэдний шилтгээн нь өргөн бөгөөд ширүүн урсгалтай нэгэн голын бяцхан арал дээр байсан бөгөөд голын хамгийн нарийхан хэсэгт сайхь арал, эх газар хоёрыг холбосон салдаг гүүр байсан гэнэ. Бароны эхнэр “ Нөхөр маань өглөөнөөс нааш лав ирэхгүй биз” гэж бодоод зарц нартаа “намайг иртэл хэвээр нь байлгаж бай” гэж тушаажээ. Нууц амрагтайгаа уулзаж жаргал эдэлсэн бароны эхнэр хэдэн цагийн дараа гэрийн зүг явж мөнөөх гүүр рүү буцаж ирсэн чинь аймаар муухай балиус барьсан галзуу бололтой нэг хүн гүүрийг хаагаад зогсож байсан гэнэ. Тэр галзуу: “Хатагтай гуай сайхан мэдээрэй, гарах гэвэл ална шүү” гээд орилжээ. Алуулж магадгүй гэж айсан бароны эхнэр амраг руугаа буцаж ирээд туслахыг гуйсанд нууц амраг нь “Бидний харилцаа романтик төдий л шүү дээ, би тусалж чадахгүй нь” гэжээ. Аргаа барсан эхнэр голын тэндээс нэг завьчин эрж олоод учир байдлаа хэлж завиар гол гаргаж өгөөч гэж гуйсан байна. Завьчин “Надад таван марк өг, өгөхгүй бол би тусалж чадахгүй” гэв. Бароны авгай “Одоо өвөрт минь мөнгө алга” гэхэд завьчин “Тун тусгүй дээ. Үнэ хөлсгүй би гаргаж өгөхгүй” гээд хөдөлж өгсөнгүй гэнэ. Бароны эхнэр улам сандран мэгдэж найз бүсгүйнхээ гэрт уйлаан майлаан болсоор очиж мөн л учир байдлаа ярьж завьчинд өгөх мөнгө гуйхад “Чи эр нөхрийнхөө үгэнд ордоггүй болохоор хүссэнийг чинь биелүүлэх арга алга. Би чамд мөнгө өгөхгүй” гэжээ. Тэгээд үүр цайх дөхөж эцсийн найдвар тасрахад бароны эхнэр гүүр рүү буцаж ирээд гарах гэж элдвээр зүтгээд галзуу хүнд алагдсан гэнэм. Энэхүү үлгэрт гарч буй бароны эхнэр амь алдахад хүргэсэн 6 хүний хамгийн их буруутай, хамгийн бага буруутайг тогтооно уу. Дараа нь өөрийн шийдвэрээ тайлбарлаж нотолно уу. Логикийн зарим алдаа
  • 6. 6 1. Буруу ерөнхийлөл Энэ нь жишээнд тулгуурласан нотолгоотой холбоотой алдаа юм. Жишээнд тулгуурласан нотолгоо дэвшүүлэхдээ аль болох олон тохиолдол буюу жишээг авч үзэх хэрэгтэй. Харин нэг хоёрхон жишээнд тулгуурласан нотолгоо дэвшүүлэх нь боломжгүй зүйл ба хэтэрхий ерөнхийлөл болох юм. Жишээлбэл: Веймарын Бүгд Найрамдах Улс нь сул ардчилал бүхий хээл хахуульд идэгдсэн байсан. Гэтэл ганц энэ жишээнээс үндэслэн бүх ардчилсан засаглал сул дорой ба хээл хахуульд нэрвэгддэг гэж дүгнэж болохгүй. Буруу ерөнхийлөл өөр нэг жишээ нь мэтгэлцэгч шийдлийн хүрээнд үл хамаарах асуудлыг нотолгоо болгон хэлэлцүүлэхийг оролдох явдал юм. Жишээ нь: төрөөс боловсролыг албан ёсны хэлээр болгох тухай шийдлээр хэлгүй, дүлий иргэдэд дохионы хэлээр боловсрол олгодог ба энэ нь албан бус хэлний нэг хэлбэр юм. Энэ жишээг ашиглан төрөөс боловсролыг албан бус хэлээр олгож байна хэмээн дүгнэхийг оролдох нь буруу ерөнхийлөл болох ба шийдлээр дэвшүүлсэн асуудлыг явцуу жишээ рүү хөлбөрүүлж гажуудуулсан явдал болжээ. 2. Пост хок, эрго проптер хок Энэ латин хэллэг нь үүний дараа тэгээд ч үүнээс болж гэсэн утгатай үг юм. Аливаа үзэгдлийн дараалал болон түүний шалтгааныг ялгаж салгалгүй авч үзэх явдал юм. Үйл явдлын энгийн дарааллыг үйл явдлын учир шалтгааны холбоо мэтээр авч үзэх алдаа юм. Нэг үйл явдал дараагийн үйл явдлын шалтгаан нөхцөл болох албагүй. Тухайлбал: Тянь Миний талбайд болсон оюутнуудын тэмцлийн дараахан Зүүн Европт коммунизм нуран унасан хэмээн дүгнэх нь цаг дарааллын хувьд зөв боловч Хятадад өрнөсөн энэ үйл явдлыг коммунизмын сүйрлийн шалтгаан гэж үзэж болохгүй юм. 3. Ад хоминен нотолгоо Энэ нь хүн рүү чиглэсэн нотолгоо гэсэн үг. Гэхдээ энэ нь шууд илтгэгч рүү дайрсан гэсэн утгыг илэрхийлээгүй юм. Нотолгоог түүнийг дэмжиж буй бие хүнтэй холбон сул талтай болгож харуулахыг оролдох алдаа юм. Жишээ нь: Гитлер нийгмийн эрүүл мэндийн системийг дэмждэг байсан. Гитлер муу хүн ба ийм л нийгмийн эрүүл мэндийн тухай санаа бол муу зүйл гэж дүгнэх юм. 4. Нэр хүндтэй эх сурвалжид найдах Мэтгэлцэгчид кейсээ итгэл үнэмшилтэй болгохын тулд эрдэмтэн шинжээчдийн дүгнэлтэнд хандах нь байдаг. Тэгтэл эсрэг тал ч илүү нэр хүндтэй эрдэмтэн мэргэдийг хэлэх боломжтой. Ингэхээр ийм баталгаа нь итгэл үнэмшил муутай юм. Хуулиуд ба үндсэн хууль ч бас үнэн зөвийн баталгаа болж чаддаггүй. АНУ- ын үндсэн хууль батлагдаад бараг 100 жилийн дараа л хар арьстан Америкчуудад иргэний эрх олгосон ба 150 жилийн дараа эмэгтэйчүүдийн сонгох ба сонгогдох эрхийг хуульчилсэн юм. Тэгэхээр аливаа хууль болон Үндсэн хуулийг ч төгс төгөлдөр гэж үзэж болохгүй юм. Олон хүн дэмжиж байгаа тул эсвэл урт хугацааны турш хэрэглэгдэж байгаа учраас сайн, зүйтээр үзэж дүгнэж огт болохгүй. Жишээ нь: Та зөвхөн энэ янжуурыг тат. Дөчин мянган францчууд алдана гэж байхгүй гэсэн нэг реклам байсан юм. Гэтэл шинжилгээгээр энэ янжуур тийм ч сайн чанартай бус гэдэг нь нотлогдсон байв. 5. Буруу холбоо Бүх муур үхдэг + Сократ ч үхсэн = Тэгэхээр Сократ бол муур Мэдэгдэл мэдэгдэл дүгнэлт. Энэ логикийн хувьд зөв мэт боловч мэдэгдлүүдийн хоорондын холбоог шинжлэн үзвэл алдаатай болох нь харагдана. Нэгд бүх амьд организм үхэж мөхдөг ба энэ нь Сократыг муур гэж үзэх үндэс болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Үүнээс гадна муур болон Сократ нь бусад өөр олон шинж чанаруудыг эзэмшдэг гэдгийг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч мэдэгдэл болон дүгнэлтийн хооронд учир шалтгааны холбоо огт алга. Логикийн энэ алдаа нь буруу холбоо гэж нэрлэдэг. 6. Слиппери слоп буюу буруу дүгнэлт рүү хальтрах алдаа Слиппери слоп нь логикт үндэслэсэн нотолгоо биш харин тактикийн алдаа юм. Нэг үйл явдал нь бусад олон үйл явдлын гинжин холбоог үүсгэнэ хэмээн дүгнэхийг оролцох явдал юм. Жишээ нь: Сургуулийн
  • 7. 7 сонинг хянах нь сурагчдын бусад эрхийг ч хязгаарлахад хүргэнэ хэмээн дүгнэх нь Слиппери слоп алдаа болох юм. 7. Тойрог утгын алдаа Жишээ нь: “Энэ нь зөв зүйтэй учраас бид үүнийг дэмжих ёстой” гэсэн дүгнэлт нь ямар ч утгагүйгээс гадна өгүүлэгч зөв зүйтэй болохыг нь тайлбарласангүй. “Миний баримталж буй байр суурь илүү шударга яагаад гэвэл энэ байр суурь нь шударга ёсыг баталгаажуулж байгаа юм” гэсэн мэдэгдэл нягт шинжилж үзвэл ямар ч учир шалтгааны тайлбаргүй болох нь харагдана. Энэ төрлийн алдааг мэтгэлцэгч нар нилээн гаргах нь тааралддаг. Хавсралт: Шүүгчийн саналын хуудас Parliamentary debate – Шүүгчийн саналын хуудас Тэмцээний үе: Он сар өдөр: Өрөө: Цаг: Хүснэгтийг бүрэн бөглөнө үү. Илтгэгчийн оноо, төвшин, жич үнэлгээ, шийдвэр, үндэслэл. Дараагийн үе эхлэхээс өмнө уг хуудсыг тушаана. Категорид оноо өгөхгүй, хүн бүрт дээд тал нь 30 оноо тавина. Мэтгэлцээний Шийдэл: Овог нэр 1 2 3 4 5 1 2 3 4 5 Дүн 1 2 3 4 5 1 2 3 4 5 Зохион байгуулалт Нотолгоо Дэмжлэг Илтгэх чадвар Засгийн газар Ерөнхий сайд, ЗГГишүүн Төвшин (1-4,1=Дээд) Оноо (1-30, 30=Дээд)
  • 8. 8 Сөрөг СХУдирдагч, СХГишүүн Засгийн газар: Тэмдэглэлүүд Сөрөг хүчин: Тэмдэглэлүүд Санал зөрөлдөх гол асуудлуудыг тодорхойлж, шийдвэр гаргасан үндэслэлийг ойлгомжтойгоор тайлбарлана уу. Баг болон код Мэтгэлцээнд илүү сайн оролцсон (Засгийн газар эсвэл Сөрөг хүчин) Шүүгчийн гарын үсэг ба код. Шүүгчийн код Парламентын мэтгэлцээний шийдлүүд 1. Парламент нь хүч хэрэглэн энхийг тогтооно 2. Парламент нь чөлөөт дуу хоолойг хязгаарлана 3. Энэ танхим эвтаназийг дэмжинэ 4. Энэ танхим төр, шашин хоёр тусдаа байх хэрэгтэй гэж үздэг 5. Байгаль орчныг хамгаалах нь эдийн засгийн өсөлтөөс чухал 6. Энэ танхим мансууруулах бодисыг хуульчилна 7. Энэ танхим улс орныг хөгжүүлэхэд дарангуйлал хэрэгтэй гэж үздэг 8. Энэ танхим эх оронч үзлийг дэмжинэ 9. Энэ танхим үндсэрхэг үзлийг дэмжинэ 10. Энэ танхим хил нээлттэй байхыг дэмжинэ 11. Энэ танхим цаазаар авах ялыг дэмжинэ 12. Энэ танхим сэтгэл зүйн зэвсэг хэрэглэхийг зөвшөөрнө 13. Энэ танхим эмсийн хүрээлэнг хуульчилна 14. Монгол улсын нийслэлийг Хар-Хорин руу нүүлгэх нь зүйтэй 15. Энэ танхим Монгол улсын бүсчилсэн хөгжлийг дэмжинэ 16. Энэ танхим сексийн чөлөөт байдал /ориентаци/-ыг хүлээн зөвшөөрнө 17. Энэ танхим эдийн засгийн чөлөөт бүс байгуулахыг дэмжинэ 18. Энэ танхим газрыг хувьчлах нь зүйтэй гэж үздэг
  • 9. 9 19. Энэ танхим Монгол бичгийг албан ёсны бичиг болгоно 20. Төрөөс боловсролыг албн ёсны хэл дээр олгох нь зүйтэй 21. Энэ танхим МУ-ыг ерөнхийлөгчийн засаглалтай байхыг дэмжинэ 22. Энэ танхим Монгол улс цөмийн зэвсэгтэй байхыг дэмжинэ 23. ДОХ-ын халдвар тээгчдийг нийгмээс тусгаарлах нь зүйтэй 24. Энэ танхим үр хөндөлтийг хориглоно 25. Энэ танхим насанд хүрээгүй хүүхдүүдийг хорих ялаар шийтгэхгүй 26. Энэ танхим тэнэмэл хүүхдүүдийг албадан хүмүүжүүлнэ 27. Энэ танхим зар сурталчилгаанд хяналт тавих хэрэгтэй гэж үздэг 28. Энэ танхим сурагчийн дүрэмт хуудсыг албадан хэрэгжүүлнэ 29. Энэ танхим дээд боловсролыг иргэн бүрд төлбөргүй олгоно 30. Багш, оюутнууд сургуультай холбогдолтой асуудалд тэгш эрхтэйгээр оролцох ёстой 31. олон шашны урсгалд няналт, хязгаар тавих нь зүйтэй 32. Танхим нь цензур байх үндэслэлгүй гэж үздэг 33. Энэ танхим оюун санааны хэт эрх чөлөө байдаггүйд итгэнэ 34. Энэ танхим улсын сургууль, хувийн сургуулиас давуу талтайг хүлээн зөвшөөрнө 35. Засгийн газар нийлүүлэлтийг дэмжих бодлого явуулах нь эрэлтийг дэмжихээс илүү үр дүнтэй 36. Эмэгтэйчүүд өндөр боловсролтой болох нь нийгмийн тогтворгүй байдалд хүргэнэ 37. Генийн инженерчлэлийг хүн дээр хийхийг танхим хориглоно 38. Мал аж ахуй Монголын эдийн засгийн хөгжлийн үндэс мөн 39. Боловсролын системийг менежментийн хувьд хувьчлах нь зайлшгүй 40. Монголд хүчтэй зэвсэгт хүчин хэрэгтэй 41. Кредит систем нь сургалтын оновчтой хэлбэр мөн 42. Тангарагтны шүүх Монголд ашигтай хувилбар 43. Шоу бизнес нийгмийн ёс суртахууныг доройтуулж байна 44. Цаазаар авах ялыг олны өмнө ил гүйцэтгэх нь зүйтэй 45. Техникийн хэт дэвшил нийгмийн тогтворгүй байдлыг бий болгоно 46. Энэ танхим газар нутгийн тодорхой хэсгийг гадаадын улс оронд удаан хугацаагаар түрээслүүлэхийг дэмжинэ 47. Хэвлэл мэдээлэл цензуртай байх ёстой 48. Энэ танхим парламентын ёс зүйн хэм хэмжээг хуульчилна 49. Энэ танхим лоббиг ил байлгахыг дэмжинэ 50. Энэ танхим орлогын татвараас бусад бүх татварыг тэглэхийг дэмжинэ 51. Бүх дэлхийн засгийн газартай байх нь зүйтэй 52. Тооцоон дээр суурилсан гэр бүл нь хайр дурлал дээр суурилсан гэр бүлээс илүү бат бэх
  • 10. 10 53. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах нь зүйтэй