Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

мэтгэлцэх урлаг

8,918 views

Published on

  • Be the first to comment

мэтгэлцэх урлаг

  1. 1.  1998 оны 5-р сарын 18-21-нд Парламентын мэтгэлцээниий анхны сургалт семинарыг Харвардын Их сургуулийн хуулийн сургуулийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод зохион байгуулж улсын болон хувийн Их, Дээд сургуулиудын 38 оюутан хамрагдаж байжээ. 1998 оны хичээлийн жилээс эхлэн Их, Дээд сургуулиуд дээр оюутны мэтгэлцээний клубууд байгуулж нээлтээ хийжээ. 1998 оны 10-р сарын 10-18-нд МУИС-ын Беркли, Бест, ТИС-н КТМС-н Центуриес клубт Парламентын мэтгэлцээний анхны сургалт семинар явагдсан байна.
  2. 2.  Бидний өдөр тутмын амьдралд ямар нэг асуудлаас болоод хоорондоо маргалдах, мэтгэлцэх тохиолдол үргэлж гарч байдаг ба хоѐр юмуу түүнээс олон хүмүүс ямар нэг асуудлаар эсрэг байр суурь баримталсан үед мэтгэлцээн үүсдэг. Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог мэтгэлцээн, маргаан нь албан ѐсны бус байдаг. Харин албан ѐсны МЭТГЭЛЦЭЭН нь өөрийн тодорхой БҮТЭЦ, ЖУРАМ бас ХЯЗГААРТАЙ байна. Энгийн маргаанд хэн нэг нь маргагч мөн шүүгч байдаг бол мэтгэлцээнд гуравдагч тал буюу шүүгч байдаг. Мэтгэлцээн нь ШИЙДЛЭЭС эхлэх ба НОТЛОГЧ болон НЯЦААГЧ талууд уг шийдлийн талаар өөрсдийн үзэл бодлыг НОТОЛГОО болон жишээ баримтуудаар батлаад зогсохгүй эсрэг багийн нотолгоонуудыг баталгаагаар няцаана.
  3. 3.  Мэтгэлцээн нь биднийг нийгэмд болж буй үйл явдалд шүүмжлэлтэй хандаж, асуудлыг олон талаас нь харж, өөрийн байр сууриа жишээ баримттай, үндэслэлтэй нотолгоонуудаар илэрхийлж сургадаг. Үүний зэрэгцээ мэтгэлцэгч нь бусад өөрийн санаа бодлыг ойлгуулах ѐстой. Үүний тулд бодол санаагаа итгэл үнэмшилтэй, үр нөлөөтэй, тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Боловсрол болон ажил мэргэжлийн хүрээнд амжилт олохын тулд бусдад өөрийн санаа бодлыг ойлгуулах аргыг эзэмших нь зайлшгүй хэрэгтэй. Ардчиллын нөхцөлд мэтгэлцээн нь улс төрийн үйл явцыг ойлгож, өөрийн үзэл бодлоо хамгаалах арга хэрэгсэл болно.
  4. 4.  Нэг. Суралцахын тулд мэтгэлцэх Ардчилсан нийгэмд залйшгүй шаардлагатай чадваруудыг эзэмшихэд мэтгэлцээн та бүхэнд тусална. Мэтгэлцээн нь та бүхний боловсрол мэдлэгийг баяжуулахад чиглэдэг. Ингэхлээр мэтгэлцээний 1-р зарчим бол СУРАЛЦАХ зарчим юм. Мэтгэлцээнд оролцсоноор бид мэдээлэл, мэдлэг олж авахаас гадна бидний харилцааны болон ярианы чадвар хөгжинө. Ингэхээр суралцах нь ялахаас илүү чухал болно.
  5. 5.  Үнэнийг баримтлах нь мэтгэлцээний бүх талуудыг уялдуулж өгөх чагт юм. Мэтгэлцээн нь хүмүүсийн төрөлхийн сониуч зангаас урган гарсан. Бид ямагт үнэнийг мэдэхийг хүсч байдаг билээ. Улс төрийн шинэчлэл бидэнд хэрэгтэй юу? Бид алс холын гариг уруу аялах болов уу? Бусад гаригууд дээр амьдрал байдаг уу? Эдгээр асуултууд өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбогдсон ба үнэнийг мэдэхэд чиглэсэн байна. Та үнэнийг талыг баримталснаар бусад хүмүүст ч сайн нөлөө үзүүлэх болно.
  6. 6.  Мэтгэлцэгч нь бусдадаа хүндэтгэлтэй хандах ѐстой. Зөвхөн санал зөрөлдсөний төлөө бусдыг дарамтлах, дэлгэрэнгүй байдал гаргах хэрэггүй. Мэтгэлцээн нь бусдын үзэл бодлыг хүндэтгэж сурахад тусална. Мэтгэлцээн нь үзэл бодлын сөргөлдөөн учраас бие хүнийг шүүмжлэх нь ашиггүйгээр барахгүй түүний хэлсэн үг, дэвшүүлсэн санаа нь өөрчлөлтгүй хүчин төгөлдөр хэвээр үлдэх болно.
  7. 7.  Бүтээлч сэтгэлгээний чадвар Мэтгэлцээнд хамгийн чухал чадвар бол бүтээлч сэтгэлгээний чадвар юм. Бүтээлч сэтгэлгээний чадвар нь мэтгэлцээний үе шат бүрд ач холбогдолтой. Эхлээд шийдлийн дагуу судалгаа хийхийн тулд сэдвийг дотор нь задлах хэрэгтэй. Бүтээлч сэтгэлгээний чадвар нь үндэслэл сайтай нотологоо дэвшүүлэхэд ач холбогдол бүхий юм. Хийвсэр санаа бодол болон бодит үнэний хоорондох уялдаа холбоог гаргаж бусдын үзэл бодолд анализ хийж сурахад тусална. Санаа бодлоо илэрхийлж, бусдын санаа бодлыг сонсож, нээлттэй шүүн хэлэлцэж сурснаар энэ чадварыг эзэмшинэ.
  8. 8.  Нотологоог энгийн логик холбоогоор эсвэл нийтлэг жишээгээр дэмжих нь байдаг ч асуудлыг уншиж судлан өөрийн дэвшүүлж буй нотолгоондоо дэмжлэг болохуйц жишээ тоо баримт, эшлэл олж авах нь зайлшгүй чухал. Ингэсэн тохиолдолд таный дэвшүүлсэн нотологоо үнэмшилтэй болно.
  9. 9.  Мэтгэлцээний үед таны илтгэл дэс дараалалтай, эмх цэгцтэй байх нь чухал юм. Хэрэв та уншиж байгаа зүйлээ ойлгоогүй бол эргэн харж болох ба харин мэтгэлцээний үед ингэх боломжгүй юм.
  10. 10.  Мэтгэлцээнд ярих болон сонсох чадвар нь адилхан үүрэгтэй. Хэрэв эсрэг талаа бүрэн сонсож ойлгохгүй бол тэдний дэвшүүлсэн нотолгоонуудыг нь хэрхэн няцаах билээ.
  11. 11.  1. Шийдэл Мэтгэлцэхийн тулд нэг сэдэв хэрэгтэй. Энэ нь шиийдэл болно. Шийдлийг ямагт Шийдсэн нь… гэж эхэлдэг. Мэтгэлцээн эхлэхээс 20 мин өмнө өрсөлдөгч нарт мэтгэлцэх сэдвийг /шийд/ танилцуулж өгнө. Мэтгэлцээн эхэлтэл багууд бэлдэж болох боловч шийдлийг танилцуулахаас өмнө бэлтгэсэн ямар нэгэн материал ашиглахыг хориглоно. Мэтгэлцээний үе бүрт улс төр, нийгэм, эдийн засаг, гүн ухааны зөрчилтэй талуудыг агуулсан шийдлийг хэлэлцэнэ.
  12. 12.  Сэдвийн хүрээнд талууд өөрийн дэвшүүлж байгаа санал бодлыг зөв гэдгийг шүүгчид ойлгуулахын тулд нотолгоонууд /аргумент/ дэвшүүлэх ѐстой. Энэ нь танай багийн байр суурь зөв гэдгийг итгүүлэх үндэслэл гэсэн үг юм. Сэдвийг 2 талаас нь сайтар авч үзсэний эцэст дэвшүүлсэн нотолгоог шүүгчид үнэлдэг ба нотолгоогоо хамгаалахад сайн талтай. Хамгийн гол нь нотолгоог няцаахад хамгаалж чаддаг байх ѐстой.
  13. 13.  Мэтгэлцээнд шийдлийн үнэн болохыг, өөрсдийн байр суурыг илэрхийлэн үнэн болхыг шүүгчдэд нотлон харуулах үүрэгтэй.
  14. 14.  Шийдлийн буруу алдаатай болохыг эсвэл шийдлийг хамгаалж нотлогч талын дэвшүүлсэн нотолгоонууд нь алдаатай болохыг шүүгчдэд нотлон харуулна.
  15. 15.  Няцаалтын гол зориго нь тэмцээний гол асуудлуудыг тодруулах зорилготой. Няцаалтад шинэ аргумент гаргахыг хориглох бөгөөд харин шинэ жишээг бол үргэлж зөвшөөонө. Хэрэв баримтлах илтгэлдээ аль нэг дүгнэлтийг хэлээгүй бол тэрийг няцаалтад оруулж болохгүй. Няцаалтын үеэр илтгэгч нь эсрэг багийн дэвшүүлээд хариу аваагүй зүйлүүдийн талаар түрүүлж дурсахыг хориглоно.
  16. 16.  Энэ нь эсрэг талын илтгэгчийн яриаг түр тасалж асуулт тавих буюу буруу зөрүүтэй зүйлийг тодруулахыг хэлнэ. Ингэхийн тулд мэтгэлцэгч босч “Тодруулгын үе” гэж хэлнэ. Илтгэгч тодруулгын үеийг хүлээн, үгүй эсэхийг өөрөө шийднэ. Энэ үе нь 15 сек- ээс хэтрэхгүй бөгөөд үүнийг илтгэгчийн хугацаанд тооцно.
  17. 17.  Дэвшүүлж буй нотолгоонуудаа бодитой тоо баримт жишээгээр баяжуулж үнэмшилтэй болгох ѐстой. Мэтгэлцээнд дэмжлэгийг судалгаагаар олох ба дэмжлэг нь ихэвчлэн судлаачдын дүгнэлт байдаг.
  18. 18.  Мэтгэлцээнд эсрэг багийн гишүүд бие биеэс асуулт асууж хариулт авах боломжтой байдаг. Хайчин асуултын үеийг эсрэг талын байр суурийг тодруулахад болон эсрэг багийн кейсийн алдааг илрүүлэн харуулахад ашигладаг. Хайчин асуултын мэдээллийг дараагийн илтгэлээ ашиглах хэрэгтэй.
  19. 19.  Энэ нь эсрэг талын илтгэгчийн илтгэлийн үед мэтгэлцэгч мэтгэлцээний дүрмийг зөрчсөн хэмээн эсэргүүцэхийг хэлнэ. Мөн босч “ би дүрмийн үеийг тавихыг хүсч байна ” гэж хэлнэ. Илтгэгч илтгэлээ зогсоож эсэргүүцлийг сонсоно. Эсэргүүцлийг хүлээж авах эсэхийг илгэгч шийднэ.
  20. 20.  Шүүгч нь хоѐр талын нотолгоонуудыг нэгбүрчлэн сонсож тэмдэглэл хөтөлсний үндсэн дээр аль баг шийдэлтэй илүү уялдаа холбоо бүхий үнэн зөв нотолгоо гаргасныг харгалзан ялсан багийг тодорхойлж, шүүгчийн хуудсан дээр тэмдэглэнэ.
  21. 21.  АНХААРАЛ ТАВЬСАНДБАЯРЛАЛАА!

×