More Related Content
More from GeoMedeelel (20)
9 ойн судалгаанд зтс-г ашиглах нь - з.нарангэрэл
- 1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Байгаль орчны мэдээллийн төв
ОЙН СУДАЛГААНД ЗАЙНААС ТАНДАН
СУДЛАЛЫГ АШИГЛАХ НЬ
“Байгаль орчны тандан судлал-40 жил”
сэдэвт эрдэм шинжилгээний хурал
З.Нарангэрэл
БОМТ-ийн Мэдээллийн менежментийн хэлтэс
2010 – 12 – 09
Улаанбаатар хот
- 2. Агуулга
• Монгол орны ойн сан
• Ойн судалгааны одоогийн арга зүй
• Ойн судалгаанд ЗТС-ийн хэрэглээ
• ЗТС аргаар ойн бүрхэвчийг зураглах
• Ойн бүрхэвчийн өөрчлөлтийг тооцох
• Ойн менежментэд хэрэглэгдэх орон зайн загвар
боловсруулах
• Ойн судалгаанд ЗТС-ын хэрэгцээ шаардлага
• Санал дүгнэлт
- 3. Монгол орны ойн сан
• Монгол орны нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, бут,
сөөг ба заг, таримал ойг ойн санд хамруулна. “Ойн тухай” хуулийн 3.1.2
• Ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт
шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, түүнчлэн ойн захаас 100
метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын
эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна. “Ойн тухай” хуулийн 5.2
• Ойн сангийн тооллого, ой зохион байгуулалтыг 10 жил тутамд
нэг удаа хийж, түүний нөөц, төлөв байдлыг улсын хэмжээнд
шинэчлэн тогтооно. / “Ойн тухай” хуулийн 7.2/
• Байгалийн гамшиг, түймэр, ойн хөнөөлт шавж, өвчинд
нэрвэгдсэн зэрэг онцгой тохиолдолд ой зохион байгуулалтыг
дээрх хугацааг харгалзахгүйгээр хийж болно. / “Ойн тухай” хуулийн 7.3/
- 4. Ойн мэдээллийн сан
• Ойн мэдээллийн санд ой бүхий газар нутгийн
талбай, ойн нөөц, ойн чанар, төлөв байдал, ойн
өндөр, диаметр, нас зэрэг таксацийн дундаж
үзүүлэлтүүд, ойн сэргэн ургалтын байдал, ойн
түймэр, хортон шавж, өвчин, огтлолт зэрэг
нөлөөллийн байдал зэрэг мэдээ багтах бөгөөд
эдгээр мэдээг ашиглан ойн ашиглалт,
хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаар
төлөвлөлт боловсруулдаг.
• Ойн мэдээллийн сангийн мэдээ нь ойн
менежмент, ойн бодлого төлөвлөлтөд ашиглах
үндсэн баримт бичиг болж өгнө.
- 5. Ойн сангийн талбай
Д Модны төрөл Талбай %
1 Шинэс 7538.2 60.28
2 Нарс 663.9 5.31
3 Хуш 992 7.93
4 Гацуур 28.5 0.23
5 Жодоо 2.4 0.02
6 Хус 1162 9.29
7 Улиас 27.5 0.22
8 Улиангар 18.2 0.15
9 Хайлаас 2.9 0.02
10 Бургас 29.8 0.24
11 Заг 2040.8 16.32
Монгол орны газар нутгийн 8% ойгоор бүрхэгдсэн.
Талбай 12506.2 100%
- 6. Ойн тооллого, судалгаа
• Монгол орны ойн санд анх 1956 онд хуучнаар ЗХУ-ын ойн
экспедици бүртгэл тооллогын ажлыг хийж 10.0 сая га ойн сан бүхий
газартай болохыг тогтоожээ. 1958 оноос монголын ойн
мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ойн экспедиц байгуулагдаж ой
зохион байгуулалтын ажлыг хийж эхэлсэн ба мод бэлтгэлийн аж
ахуйн бэлтгэх модны нөөцийг тогтоож, ашиглалт явуулах талаарх
тооцоо, зураглалыг гүйцэтгэхэд чиглэгдэж байсан байна.
• 1974 онд Оросын ойн мэргэжилтэн нартай хамтран агаарын гэрэл
зураг ашиглан агаараас тандан судлах аргаар монгол орны ойн
санд бүрэн хэмжээний судалгаа хийж улсын хэмжээгээрх ойн
мэдээ, зургийг гаргаж 15.2 сая га ойн сан бүхий талбайг 20 жилийн
хугацаанд ашиглах, хамгаалах хэтийн төлөвлөгөөг боловсруулсан
байна.
• Ой зохион байгуулалтын ажил нь Оросын арга зүйгээр 1970-1980
оны үеийн агаарын гэрэл зургийг газар дээр нь тодруулах замаар
нүдэн баримжааны таксацийн аргаар хийгддэг. 2005 оноос хиймэл
дагуулын мэдээг ой зохион байгуулалтын ажилд ашиглаж эхэлсэн.
- 7. Ойн сангийн талбайн өөрчлөлт
Судалгаа хийсэн он
Ойн талбайн 1956 1974 2008 Өөрчлөлт
төрөл
Байгалийн ой 9609.2 13693.7 12777.9 -915.8 / 7%
Сөөг, торлог 179.2 219.8 732.1 +512.3
Тармаг ой - 359.6 2948.0 +2588.4
Шатсан талбай 216.6 199.7 769.9 +570.2
Огтолсон талбай 14.8 9.8 212.0 +202.2
Ойн бус талбай - 665.6 1368.2 702.6
Ойн сангийн талбай 10019.8 15148.2 18808.1 +3659.9
- 9. Ойн сангийн талбай
Д.д Аймгийн нэр Ой зохион байгуулалт хийсэн он Ойн сангийн талбай /мян.га/
Ой бүхий аймаг
1 Архангай 2005 1165.4
2 Сэлэнгэ 2008 2225.7
3 Төв 2007 1445.3
4 Завхан 2000 778.5
5 Увс 1991 185.6
6 Баянхонгор 1998 23.6
7 Говь-Алтай 1991 8.8
8 УБ-ын ногоон бүс 2005 227.3
9 Өвөрхангай 2004 203.0
10 Дорнод 2002 188.8
11 Баян-Өлгий 2003 42.9
12 Булган 1996 1986.8
13 Хөвсгөл 2000-2002 4209.3
14 Хэнтий 2004-2005 1783.9
Заг бүхий аймаг
1 1991 560.7
Баянхонгор
2 1991 1925.7
Говь-Алтай
3 1991 194.7
Дорноговь
4 1991 58.0
Дундговь
5 1991 644.4
Ховд
6 1991 1173.9
Өмнөговь
7 1991 75.8
Өвөрхангай
- 10. Ойн судалгаанд ЗТС-ын хэрэглээ
Зайнаас тандан судлах аргаар:
• Ойн бүрхэвчийг зураглах,
• Ойн бүрхэвчийн өөрчлөлтийг тодорхойлох
• Ойд мониторинг хийх,
• Ойн хомсдол, ойн доройтлыг тогтоох
• Ойд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох
• Ойн менежмент, ойн бодлого төлөвлөлтөд хэрэглэх орон зайн загвар
боловсруулах /түймэр, хортон шавжийн эрсдэлийг тогтоох/
• Ойн арга хэмжээний төлөвлөлт хийх /тухайлбал ойжуулалт, нөхөн
сэргээлт хийх тохиромжтой газар нутгийг сонгох/ г.м
• 2005 оноос эхлэн ой зохион байгуулалтын ажилд Астер, Ландсат зэрэг
хиймэл дагуулын мэдээ ашиглаж байна. Гэвч уламжлалт арга зүйгээр
хиймэл дагуулын мэдээг газар дээр нь таксаци тодруулалт хийх
хэмжээнд ашиглаж байна.
• Олон улсын төсөл, хөтөлбөрүүд сансрын мэдээ ашиглаж зайнаас
тандан судлах аргаар ойн бүрхэвчийн зураг боловсруулах, ойн
өөрчлөлтийг тооцох ажлыг хийж байгаа боловч тодорхой сонгосон бага
хэмжээтэй газарт туршилт маягаар хийж байгаа тул үндэсний хэмжээнд
хэрэглээ болж чадахгүй байна.
- 11. Ойн судалгаанд ЗТС-ийн хэрэглээ
NGIC-1 төслийн хүрээнд хийсэн ойн судалгааны ажил
• 2007-2010 онд Нидерландын Вант улсын Засгийн газрын санхүүжилтээр БОАЖЯ
“Байгалийн нөөцийн менежментийн Үндэсний геомэдээллийн төв” төсөл хэрэгжүүлсэн.
• Ойн менежмент дэд хэсгийн гол зорилго нь ойн бодлого, төлөвлөлт, менежментийн
түвшинд газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалд суурилсан
бүтээгдэхүүний хэрэглээг бий болгох, өргөжүүлэх, шийдвэр гаргагчид ойн
менежментийн талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий бодит шийдвэр гаргахад
дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.
• Шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх гэдэг нь үнэн зөв мэдээлэлд дүн шинжилгээ хийж
шинэчлэгдсэн, бодит мэдээллээр шийдвэр гаргагчдыг хангах, богино хугацаанд
мэдээллийг шинэчилж, үнэн бодит мэдээ, мэдээлэлд тулгуурласан бүтээгдэхүүнийг урт
богино хугацааны бодлого төлөвлөлтөд хэрэглэж байх явдал юм.
• Ойн менежмент дэд хэсгийн шийдвэр гаргагчдад дэмжлэг үзүүлэх гол арга замууд нь
ойн судалгаа, ойн зураглал боловсруулахад ГМС/ЗТС-ын хэрэглээг бий болгож хиймэл
дагуулын мэдээ ашиглан ойн төрлийг зураглах, ойн өөрчлөлтийг богино хугацаанд
тодорхойлж ойн өөрчлөлтийн мэдээг гаргах, ойд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох, ойн
хомсдол, ойн доройтлын учир шалтгааныг тогтоож шийдвэр гаргагчид, бодлого
боловсруулагчид мэдээлэх, ГМС/ЗТС-ийг ашиглан ойн бодлого төлөвлөлтөд ашиглах
бүтээгдэхүүн гаргах, ойн менежментэд ашиглагдах орон зайн загвар боловсруулах, ойн
мэргэжилтнийг ГМС/ЗТС-ийн арга технологид сургах зэрэг үндсэн чиглэл, зорилготой
ажилласан.
- 12. Сонгосон газар нутаг ба хиймэл дагуулын мэдээ
Төв аймгийн Батсүмбэр сумын зүүн хэсгийн ой бүхий газар нутаг
Landsat TM, Landsat ETM, Landsat TM,
1989-8-30 2000-9-13 2007-5-20
- 13. Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн
системийг ашиглан ойн бүрхэвчийн зураг боловсруулах
• Ашигласан мэдээ
- Сансрын мэдээ
/Ландсатын 1989, 2000, 2007 он/
- Ой зохион байгуулалтын мэдээ
/1992, 2006 он/
- Хээрийн хэмжилт судалгааны мэдээ
/2007, 2008 он/
• Программ хангамж
- ArcView 3.3, ArcMap 9.2, Erdas Imaging 9.1,
бусад программ хангамжууд
• Арга зүй
- Хиймэл дагуулын мэдээнд боловсруулалт хийж ангилал
хийх, дээж талбайн хэмжилт тооллого хийх /өөр өөр цаг
хугацааны мэдээг харьцуулан ойн бүрхэвчийн өөрчлөлтийг
тооцох/
- 18. Дээж талбайн байршлыг тогтоох
Slope% Radius(m) Slope% Radius(m)
0 12.62
500m2
1 12.62 36 13.01
R>12m
2 12.62 37 13.03
3 12.62 38 13.05
4 12.62 39 13.07
5 12.62 40 13.09
6 12.63 41 13.12
7 12.63 42 13.14
8 12.64 43 13.16
9 12.64 44 13.19
10 12.65 45 13.21
11 12.65 46 13.24
12 12.66 47 13.26
13 12.67 48 13.29
14 12.68 49 13.31
15 12.69 50 13.34
Тохиолдлын аргаар сонгосон дээж талбайн байрлал
- 19. Ойн бүрхэвчийн өөрчлөлт
Forest cover and fire scar distribution for 1989,2000
140000
120000
Area in hectares
Landsat TM, 30,Aug 1989 Landsat ETM, 13,Sept 2000 100000
Landsat TM, 20 May 2007scars
80000 Fire
• 1989 оны мэдээнд түймэрт өртсөн ой илрээгүй 60000 Forest cover
• 2000 оны мэдээгээр ойн бүрхэвчийн 6%-нь түймэрт өртсөн 40000
20000
• 2007 оны мэдээнд ойн бүрхэвчийн 11% түймэрт өртсөн 0
байна. 1989 2000 2007
Years
- 20. Ойн бүрхэвчийн өөрчлөлт
Landsat TM, Landsat TM,
30,Aug 1989 20 May 2007
Ландсатын 1989, 2007 оны мэдээгээр гаргасан ойн
бүрхэвчийн өөрчлөлтийн зургаас тооцож үзэхэд
сүүлийн 18 жилийн хугацаанд сонгон авсан газар
нутгийн ойн бүрхэвч 32%-аар багассан байна. Энэ
хугацаанд ойн бүрхэвчийн 13%-нь түймэрт нэрвэгдсэн
байна.
- 31. Ойн бүрхэвчийн талбай
Хиймэл дагуулын
2006 оны ой зохион мэдээгээр боловсруулсан
Ойн төрөл Зөрөө
байгуулалтын мэдээ ойн бүрхэвчийн
ангилалын мэдээ
Шинэсэн ой 60553 49045 11508
Нарс, хуш, гацууран ой 21368 21597 -229
Хусан ой 32892 29113 3779
Шатсан ойн талбай 11893 17098 -5205
Тармаг ой 4478 13932 -9454
Сөөг торлог 4878 2360 2518
Ойгоор бүрхэгдсэн
136062 133145 2917
талбай
- 32. МОДИС-ын мэдээгээр боловсруулсан
ойн бүрхэвчийн зураг
МОДИС-ын 2008 оны 5 сараас 10 сарын хоорондох ургамлын индексээр (NDVI)
монгол орны нутаг дэвсгэрт тархан ургасан шилмүүст, навчит ой, голын хөндийн
сөөг торлог бүхий ойгоор бүрхэгдсэн газрыг ялган ангилж 1:500000-ны масштабаар
“Монгол орны ойн бүрхэвчийн зураг”-ийг МТТ-д боловсруулав.
Монгол орны ойн бүрхэвчийн зураг
/масштаб 1:500000/
Ойн ангилал
1. Мөнх ногоон ой
2. Мөнх ногоон ой шинэс
болон навчит холимог
ой
3. Шинэс зонхилсон хустай
холимог ой
4. Шинэс, хус холимог ой
болон ойн захын сийрэг
ой
- 33. Ойн бүрхэвчийн зургийг шалгах
Ойн бүрхэвчийн зургийг шалгахдаа Ландсат, Астерийн мэдээ, Google Earth-ийн өндөр
нарийвчлалтай мэдээтэй харьцуулан шалгахаас гадна ой зохион байгуулалтын мэдээг ашиглав.
- 34. Хэмжилт тодруулалтын ажил
Сэлэнгэ
Булган –Сэлэнгэ сум
Цагаанннуур
Архангай-Цэцэрлэг, Жаргалант
Сэлэнгэ-Ерөө, Мандал
Солонготын даваа Төв-Батсүмбэр
Булган –Могод, Хишигөндөр
Архангай аймгийн төв
• МОДИС-ын мэдээгээр ангилсан ойн бүрхэвчийн талбайг ой зохион байгуулалтын мэдээтэй
харьцуулж үзэхэд ерөнхий талбайн дүнгээр 108,0 мянган га талбайгаар багасаж гарсан.
• МОДИС-ын мэдээгээр ойн бүрхэвчийг ангилахад 5 га –гаас бага талбайтай төгөл ой болон
хэт сийрэг тармаг ой ангилагдахгүй байна гэж үзсэн. Голын хөндийн сөөг, торлог бүхий
газар чийг ихтэй буюу намагтай газраас ялгагдахгүй хамт ангилагдсан байсан.
Өвөрхангай-БатӨлзий
• Том талбайгаар үргэлжилсэн их ойн дундах 5-10 га талбайтай ойн цоорхой ялгарч
ангилагдаагүй нилэнхүйдээ ой гэж ангилагдсан байсан.
- 35. ЗТС/ГМС-ийг ашиглан
орон зайн загвар боловсруулах
• Орон зайн загвар
- Түймрийн эрсдэл
- Хууль бус мод бэлтгэл
- Ойн хортон шавжийн тархалт
- 36. Түймрийн эрсдэлийг тооцох загварчлал
Түймрийн эрсдэлийн загварчлал нь газрын бүрхэвчийн
төрөл, газарзүйн байдал, газрын өндөршил, чиглэл, налуу, зам
харилцаа, хот суурин газрын байрлал, бартаа саад /гол горхи,
намаг зэрэг туулахад бэрхшээлтэй газар/ зэрэг үзүүлэлтүүдийг
ашиглан тухайн газар нутаг түймэрт хэр өртөх магадлалтай вэ
гэдгийг харуулах орон зайн загварчлал юм.
Шатах материалын
дэд загвар
/газрын бүрхэвчийн төрөл/
ТҮЙМРИЙН
Түймрийг илрүүлэх ЭРСДЭЛИЙН
дэд загвар ЗАГВАР
/харах боломж/
Түймрийг унтраах
дэд загвар
/түймрийг унтраах цаг хугацаа/
- 37. ТҮЙМРИЙН
ЭРСДЭЛИЙН ЗАГВАР
Шатах Илрүүлэх дэд Унтраах дэд
материалын загвар загвар
дэд загвар
Ойн төрлийн Төв сурин Замтай
зураг газрын зураг газраар явах
Газрын Шатамхайн
бүрхэвчи
йн зураг зэрэг
Сансрын Өндрийн Замгүй
мэдээ тоон газраар явах
загварын /налуу,
зураг өндөршил,
Өндөршил Өндрийн газрын
зэрэг бүрхэвч
Байр зүйн Зам ба
зураг түймрийн
Налуу Налуу- Бартаа саад
зурвасын
гийн /гол, намаг,
зураг
зэрэг налуу газар
Чиглэл г.м /
Чиглэл
- 38. Загварт хэрэглэх мэдээ
• Хиймэл дагуулын мэдээ - Энэ мэдээгээр газрын
бүрхэвчийн зураг гаргаж загварт хэрэглэнэ
• Газрын бүрхэвчийн зураг - Энэ мэдээг шатах
материалын дэд загварт хэрэглэнэ
• DEM - Өндрийн тоон загвар Энэ мэдээг газрын
чиглэл, налуу, өндөршил, зайг тооцоход
ашиглана
• Зам
• Төв суурин газрын байршил
• Түймэр унтраах хэсгийн байршил
- 40. Түймрийн загварт ашигласан мэдээ
SPOT5-2,5м ялгах чадвартай Өндрийн тоон загвар Байр зүйн зураг
сансрын мэдээ
Газрын бүрхэвчийн зураг Хаялбарын зураг Зам, суурин газрын мэдээ
- 43. Богдхан уулын ДЦГ-ын түймрийн эрсдэлийн байдал
Эрсдэлийн Талбай
зэрэг /га %
Хамгийн их
8735 20.6%
эрсдэлтэй
Их эрсдэлтэй 8615 20.3%
Дунд зэргийн
7598 17.9%
эрсдэлтэй
Бага эрсдэлтэй 9189 21.7%
Хамгийн бага
8295 19.5%
эрсдэлтэй
Нийт талбай 42432 100%
- 44. Хууль бус мод бэлтгэлийн эрсдэлийг тооцох
Forest Topo Map/Digital
Inventory Elevation Model
Distance Distance Distance
Species DBH Age from Slope Aspect from Saw from city
Roads Mills Labors
Pre-
Larix 20=< Mature 30< degree N, NE NW W E
Pine 10km=< 100km=< 100km=<
Old
• Ойн судалгааны мэдээ
- Модны төрөл, нас, диаметр
• Газарзүйн мэдээ
- Уулын өндөр, налуугийн хэмжээ
- Зам харгуй, бартаа саад
- Төв суурин газраас алслагдсан зай
- 47. Ойн хортон шавжийн тархалт
Forest Digital
Inventory Elevation
Model
Species Density Condition
E;evation Slope Aspect
Larix Burnt
%60>=
Pine Illegal
Max 0-30 degree N, S, NE NW
Logging
2200m
• Хортон шавжийн төрөл, зүйл
• Модны төрөл, нас, өтгөрөл
• Газрын чиглэл, налуу, өндөршил
• Хад асга болон нөмөр газрын байрлал
- 51. Ойн судалгаанд зайнаас тандан судлалын
хэрэглээг сайжруулах хэрэгцээ, шаардлага
• Ойд гарч байгаа их хэмжээний өөрчлөлтийг цаг тухай бүрд нь
нарийвчлан тогтоож чадахгүй байгаа тул ойн талаарх мэдээ
шинэчлэгдэхгүй байна.
• Ой зохион байгуулалтын одоогийн хэрэглэж байгаа техник,
технологи, хүчин чадалтай холбоотойгоор давтан бүртгэл
тооллого хийх ажилд зардал мөнгө, цаг хугацаа их шаардаж
байна.
• Ойд богино хугацаанд ихээхэн өөрчлөлт орж ойн
менежментэд ашиглаж байгаа мэдээлэл нь шинэчлэгдэхгүй
байгаагаас шалтгаалан ойн бодлого, төлөвлөлтөд хуучин
мэдээ хэрэглэж байна.
• Өргөн уудам газар нутагтай монгол орны ойн бүрхэвчийн
өөрчлөлтийг хиймэл дагуулын мэдээ ашиглан зайнаас тандан
судлах аргаар богино хугацаанд гаргаж, ойн хомсдол, ойн
доройтлын учир шалтгааныг тогтоож түүнд тохирсон ойн
менежментийг хөгжүүлэх асуудал чухал байна.
• ЗТС/ГМС-д суурилсан ойн мэдээллийн санг үүсгэж суурь
мэдээллийн сантай болох шаардлагатай байна.
- 52. Санал дүгнэлт
• ЗТС/ГМС-д суурилсан ойн мониторингийн системийг
үндэсний хэмжээнд хөгжүүлж хиймэл дагуулын мэдээгээр
ойн өөрчлөлтийг тогтоох
• Хиймэл дагуулын мэдээ ашиглан ЗТС аргаар ой бүхий
газар нутгийн ойн өөрчлөлтийг 3-4 жил тутамд гаргадаг
байх системд шилжих
• ЗТС/ГМС-д суурилсан ойн мэдээллийн сан үүсгэж
мэдээллийг богино хугацаанд шинэчилж байх
• Ойн мэргэжилтэн нарын чадварыг дээшлүүлж орчин үеийн
дэвшилтэт арга технологид сургах
• Ойн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн хичээлийн
программд ЗТС/ГМС-ийн хичээлийг оруулах
• Ойн тооллого бүртгэл, ой зохион байгуулалтын ажилд
ЗТС-ын хэрэглээг сайжруулж одоогийн арга зүйтэй
уялдуулах