SlideShare a Scribd company logo
1 of 60
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2000 оны 7 дугаар Улаанбаатар
сарын 19-ны өдөр Дугаар 120 хот
Хөтөлбөр батлах тухай
Монгол Улсын нэгдэн орсон “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” НҮБ-ын суурь
конвенцийн 4.1b заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтын ёсоор
баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд
бөгөөд Уур амьсгалын үндэсний хорооны дарга С.Мэндсайханд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Р.АМАРЖАРГАЛ
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД С.МЭНДСАЙХАН
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
ОРШИЛ
Монгол улс 1990 оноос хойш улс төрийн ардчиллыг хөгжүүлэх, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн
засгаас зах зээлийн эдийн засагт шилжих хүнд төвөгтэй замыг туулж байна. Өнөөдөр улс орон
нийгэм эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт хийхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах асуудлыг
зэрэгцүүлэн тавьж хэрэгжүүлэх асуудалтай тулгарч байна. Монгол Улсын хувьд байгаль хамгаалах
болон улс орны тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг хослуулах замаар бусад орны
гаргасан алдааг давтахгүй байх боломж байгаа юм. Үүний тулд эдийн засгийн хөгжил байгальд
үзүүлэх дарамтыг багасгахын тулд газар ашиглах уламжлалт арга техникийг орчин үеийн
технологитой хослуулах бодлого баримталж байна.
Монгол Улсын Засгийн Газар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцид
(НҮБ/УАӨСК) 1992 оны 6 дугаар сарын 12-нд Рио де Жанейро хотноо болсон “Байгаль орчин-Хөгжил”
Дэлхийн Бага хурлын үеэр гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурал (УИХ) түүнийг 1993 онд
батламжилсан байна. Энэхүү Конвенцийн 4.1 (а) дугаар Зүйлд: “Бүх Талууд өөрсдийн хүлээх нийтлэг
боловч ялгавартай үүрэг хариуцлага, мөн тэдгээрийн үндэсний болон бүс нутгийн хөгжлийн онцлог,
эхний ээлжинд авч хэрэгжүүлэх арга хэмжээ зорилтыг иш үндэс болгон ... Монреалын Протоколоор
зохицуулагддаггүй бүх төрлийн хүлэмжийн хийн (XX) эх үүсвэрүүдээс ялгарах ялгаралтыг багасгах
шингээгчдэд шингэх явдлыг нэмэгдүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах арга хэмжээг
тусгасан үндэсний, шаардлагатай үед бүс нутгийн хөтөлбөрүүдийг боловсруулан хэвлэж байнга
шинэчлэн хэрэгжүүлэх ёстой гэж заасан байна (UNFCCC, 1992).
НҮБ/УАӨСК-оор хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн Газар
юуны өмнө Уур амьсгалын үндэсний Хороог байгуулсан юм. Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний
Хөтөлбөр (УАӨҮХ) нь зөвхөн дээрх Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхэд чиглэгдээд зогсохгүй
уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах асуудлуудыг улсын хэмжээний болон салбарын хөгжүүлэх
төлөвлөгөө, хөтөлбөртэй уялдуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. УАӨҮХ нь уур амьсгалын өөрчлөлтийн
нөлөөллийн үнэлгээ, ХХ-ийн ялгаралтын тооцоо тооллого, ХХ-ийн ялгаралтыг бууруулах судалгаа
зэрэг урьдчилсан судалгаа нь ажлын үр дүн дээр үндэслэсэн болно.
Монгол Улсын хөгжилд түүний газар зүйн байрлал, нийгэм эдийн засгийн онцлог хүчин зүйлс
шууд нөлөө үзүүлдэг (1.1 дүгээр Хүснэгт).
1.1 Газар зүйн байрлал
Монгол Улс Зүүн хойт Азид хойт өргөргийн 41°35' - 52°09' зүүн уртрагийн 87-19°56' -ийн хооронд
1 сая 564 мянган ам дөрвөлжин газар нутгийг эзлэн хоёр их гүрэн ОХУ болон БНХАУ-ийн хооронд
оршино. Хамгийн баруун зүүн цэг хүртэл 2392 км, хамгийн хойт цэгээс урд цэг хүртэл 1259 км зайтай
Газар нутгийн хэмжээгээрээ Монгол Улс Ази тивдээ 7 дугаар, хэмжээгээр 18 дугаар байр эзэлдэг.
Мөн Монгол Улс нь далайд шууд дэлхийн томоохон эх газрын орон юм.
Монголын газар нутаг харьцангуй өндөр өргөгдсөн бөгөөд нийт нутгийн 81.2 хувь нь 1000
метрээс дээш, 50 хувь нь 1500 метрээс дээш орших ба дундаж өндөр нь далайн төвшнөөс дээш 1580
метр өргөгдсөн байна. (1.1 дүгээр зураг)
1
1.1 дүгээр зураг. Монгол улсын физик газар зүйн зураг
1.2 Физик газар зүй, байгаль орчин
Монгол Улс байгаль экологийн тогтоцын хувьд хэмжээ, төрөл зүйл, цэвэр ариун байдлын хувьд
дэлхийн бөмбөрцгийн хойт хагас эх газарт орших улсуудын дотор онцгой суурь эзэлдэг. Гэвч нийгэм
эдийн засгийн бүх салбарыг хамарсан гүнзгий өөрчлөлт явагдаж байгаа энэ үед Монгол орны
байгалийн бүс бүслүүр, ургамал амьтны аймагт үндсэн өөрчлөлт орж байна.
Монгол оронд өндөр уул нурууд, тэдгээрийн хоорондын хөндий, өргөн уудам тал, говь цөл
болон хуурайвтар хээр тал хослон оршино. Экологийн тогтолцооны хувьд Монгол Төв Азийн
шилжилтийн онцгой бүсэд багтах бөгөөд Сибирийн их ой тайга, Төв Азийн тэгш тал, Алтайн өндөр
уулс, Говь цөл цөм оршино.
Байгаль орчин, мал аж ахуй нь улс орны эдийн засгийн хөгжил, хүн ардын зан хэвшилд онцгой
нөлөө үзүүлдэг. Монголчууд байгалийн өв сангаа эрхэмлэн дээдэлж, маш элэгсэг ханддаг бөгөөд
нүүдлийн уламжлал нь олон зууны туршид газар нутагтаа маш бага нөлөө үзүүлж ирсэн байна.
Сүүлийн хагас зуу гаруй жилийн хугацаанд хүн ам өсч, улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр
гадаргын болон газрын гүний усны нөөц, ой мод, хөрс, бэлчээр зэрэг байгалийн нөхөн сэргээгдэх
нөөцийн зарцуулалт, хэрэглээний хувь хэмжээ зарим тохиолдолд зохистой хэмжээнээсээ хэтрээд
байна. Хэрвээ экологийн энэ хандлага цаашид үргэлжилж байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах
тодорхой арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхгүй бол энэ хандлага цаашид бүр ч ноцтой байдалд
хүрч болзошгүй юм.
1.3 Уур амьсгал
Монгол орон тодорхой ялгагдах дөрвөн улиралтай, жилийн төдийгүй хоногийн температурын
хэлбэлзэл ихтэй, хур тунадас багатай эх газрын эрс тэс уур амьсгалтай. Нутаг дэвсгэр нь харьцангуй
өндөр өргөгдсөн байдгаас Монгол орны уур амьсгал ижил өргөрөгт оршдог улс орнуудаас
ерөнхийдөө хүйтэн.
Жилийн дундаж агаарын температурын хамгийн их нь Говьдоо 8.5 хамгийн бага нь уулархаг
нутагтаа -7.8 °С байна. Хамгийн бага температур нь нэгдүгээр сард -31.1 °С -аас -52.9 °С байх ба
хамгийн өндөр температур нь долоодугаар сард +28.5 °С -аас +42.2 °С байдаг. Жилд орох хур
тунадасны хэмжээ бага, жилд дунджаар 200-220 мм тунадас орно. Нутгийн өмнө хэсгийн говь цөлд
жилдээ 50-100 мм, хойт хэсгийн зарим нутагт 300-350 мм тунадас орно. Хур тунадасны ихэнх нь
зургаа, долоо, наймдугаар сард орох ба арван нэгээс гуравдугаар сар хамгийн хуурай сарууд юм.
Хавар зуны улирлын ган говьд таван жил тутамд, бусад нутагт арван жил тутамд нэг удаа
тохиолддог. Монголд жилдээ дунджаар 3000 цаг нартай байдаг нь ижил өргөрөгт оршдог нутагт
ажиглагддаг хэмжээнээс харьцангуй их юм.
Жилд ордог хур тунадас болон дундаж температурын хэмжээг 1.2 ба 1.3 дугаар зурагт үзүүлэв.
2
1.2 дүгээр зураг. 1.3 дугаар зураг.
Жилийн тунадасны хэмжээ, мм Жилийн дундаж температур, °С
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны үр дүн хүний үйл ажиллагааны улмаас агаарт
хуримтлагдах ХХ-ийн өсөлт, үүнээс үүдэх уур амьсгалын өөрчлөлтөнд одооноос анхаарлаа
хандуулах шаардлагатайг харуулж байна (Дагвадорж, 1994,1999). Сүүлийн 60 гаруй жилд Монгол
орны нийт нутгийн агаарын дундаж температур 1.56 хэмээр дулаарсан байна. Энэ дулааралт өвлийн
саруудад нутгийн хойт болон баруун хэсгийн уулархаг нутагт говь, тал хээрийн бүсийн бодвол илүү
илэрч байна. Температурын хамгийн их өсөлт өвлийн улиралд 3.6°С хүрч байгаа бол зуны саруудад
харин сэрүүсэх хандлага ажиглагдаж байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундажаас зөрж байгаа
юм. Температурын өөрчлөлт мөн орон зайн хувьд өөр өөр байна. Тухайлбал, өвлийн улиралд
уулархаг нутагтаа дулааралт хүчтэй ажиглагдаж байгаа бол говь тал хээр нутагтаа бага байна.
Хур тунадасны хэмжээ 1940-өөд оноос эхлэн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Говь цөлд
тохиолдох ган, төв болон хойт зүгийн нутгаар борооны үерийн эрчим, давтамж уур амьсгалын
өөрчлөлтөөс болон нэмэгдэж болзошгүй байна.
1.4 Гадаргын болон гүний ус
Монгол орны усны нөөцийн нийт хэмжээ 599 шоо километр бөгөөд үүний ихэнх нуур (500 шоо
км), мөнх цас мөсний (62,9шоо км) ус байдлаар хадгалагдана. Нийт усны нөөцийн 4 хувь нь гадаргын
ус, 2 хувь нь гүний ус байдлаар оршино. Жилийн дундаж тундасны (224 ММ) хэмжээний 90.1 хувь нь
ууршиж зөвхөн 9.9 хувь нь л гадаргын урсацыг бүрдүүлж зарим хэсэг нь гүний усыг тэтгэнэ. Нийт
усны нөөцийн 85 хувь нь цэвэр ус, үүний 93,6 хувь нь ганцхан Хөвсгөл нуурт агуулагдана.
Гадаргын болон гүний ус улс орны эдийн засаг, ялангуяа хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй,
мал аж ахуй бүтээгдэхүүн, үйлдвэрийн болон ахуйн усны хангамж, мөн шууд бус утгаар хүний эрүүл
мэндийн салбарт шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Усны нөөцийн хэмжээ нь жил, улирлаар өөрчлөгдөх
усны хэмжээгээр тодорхойлогдоод зогсохгүй газар зүйн бүсийн онцлогоос хамаарна. Жилийн дундаж
урсацын хэмжээ говь цөлдөө 0.01с/сек.км2
байдаг бол уулархаг нутагтаа 20с/сек.км2
байна. Нөхөн
сэргээгдэх усны нөөц бага хуртай жилдээ 23км3
, харин их хуртай жилдээ 69.5 м3
хүрнэ. Гүний усыг
говь цөлд ахуйн усны хяналт, малын болон бэлчээрийн усалгаанд голдуу ашигладаг.
Хуурай, хуурайвтар бүс нутагт усны давсжилт, усны чанарын асуудал онцгой хурцаар
тавигддаг. Усны давсжилт нь урсац багасаж, ууршилт ихсэнээс хөрс, нуур, гадаргын усанд давс
хуримтлагдсанаас үүсдэг. Байгалийн усны чанарын асуудал нь давстай ус, улирлын хөлдөлттэй
холбоотой бөгөөд усны нөөцийн ашиглалтыг хязгаарлагдаг гол нөхцөл болно.
Дэлхийн томоохон гол мөрөн болох Енисей, Лена, Амар мөрөн Монголын талархаг нутгаас эх
авдаг. Иймд Монголын усны нөөцийн асуудал нь олон улсын шинж чанартай юм. Монголын нутаг
дээр бий болдог жилийн нийт урсацын 60 хувь нь ОХУ, БНХАУ-ын нутаг руу урсан гардаг байна.
1.5. Нийгэм-эдийн засгийн хөгжил
Эдийн засгийн болон нийгмийн бүтэц. Монголын эдийн засаг харьцангуй олон төрөлтэй.
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 33 хувийг хөдөө аж ахуй, 27.5 хувийг үйлдвэр, барилга, 40
орчим хувийг үйлчилгээний салбар тус тус эзэлдэг (Статистикийн эмхтгэл, 1998). Уул уурхай, гол нь
зэс экспортын орлогын 27 орчим хувийг (1998 оны байдлаар) эзэлж байсан боловч дэлхийн зах зээл
дээр зэсийн үнэ унаснаас энэ хэмжээ 1999 онд эрс буурчээ. Аж үйлдвэрийн салбарт ноос ноолуур
боловсруулах, савхи эдлэлийн үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, барилгын үйлдвэрлэл, сүүлийн
жилүүдэд хувьцасны үйлдвэрлэл гол нь орно. Монгол орон 33 сая гаруй толгой мал сүрэгтэй, зэс,
алт, нүүрс болон бусад байгалийн баялгийн ихээхэн нөөцтэй. Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн
олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээг хөхүүлэн дэмжих бодлого явуулж байна.
3
Улс орны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг 1.2 дугаар хүснэгтэнд үзүүлэв (Статистикийн
эмхтгэл, 1991-1998).
Монгол орон тогтвортой ардчилалд тайван замаар шилжиж байна. 1990, 1992 онд болсон
Улсын Их Хурлын сонгуульд МАХН нам ялж 1996 он хүртэл засгийн эрх барив. МАХН энэ хугацаанд
ардчилсан өөрчлөлтүүдийг эхэлж, эдийн засгийн хямралыг тогтворжуулах болон түүний бүтцийг
өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. 1996 онд болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан
Холбоо Эвсэл ялж илүү радикал өөрчлөлт хийх зорилт тавив. Эвслийн Засгийн Газар зах зээлийн
эдийн засагт шилжих шилжилтийн үеийг дуусгахын тулд эдийн засагт гарч эхэлсэн өсөлтийг илүү
баталгаатай болгох, макро эдийн засгийн тогтворжилийг хангах, дэд бүтцийн хөгжлийг дэмжих
бодлого явуулж байна. 1997 онд эрчим хүчний үнэлгээ, сургалтын төлбөрийг либералчлах, өргөн
хэмжээний хувьчлал явуулах, улсын татаасыг багасгах, банкны системийн өөрчлөлт хийх зэрэг арга
хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв. Эдгээр арга хэмжээ нь нийгмийн хамгаалалтын найдвартай сүлжээ
хараахан тогтоогүй өнөөгийн нөхцөлд хүн амын амжиргаанд шууд нөлөө үзүүлж байна.
Монгол Улс шилжилтийн үеийн нийгмийн энэ сөрөг нөлөөллийг амжилттай даван гарч байгаа
боловч, Засгийн газар хүн амын амьдралын баталгааг хангахад чиглэсэн бодлого стратеги
боловсруулж хэрэгжүүлэх явдал маш чухлаар тавигдаж байна. Гадаад худалдааны алдагдал их
байсан ч 1994 оноос тодорхой өсөлт ажиглагдаж эхэлсэн. Энэ өсөлт 1995 онд 6.3 хувь болсон бол,
зэсийн үнийн уналтаас болж 1996 онд 2.6 хувь болтол буурсан. 1997 онд уул уурхайн болон
үйлчилгээний салбарын өсөлттэй уялдаж энэ өсөлт 4 хувь болж, зөвхөн минералийн бүтээгдэхүүн
дангаараа 21 хувиар өсчээ. Гэвч эдийн засгийн тогтворжуулалтын арга хэмжээ, банкны системд
хийсэн өөрчлөлтөөс шалтгаалж олгох зээлийн хэмжээ дутагдалтай байснаас бүтээгдэхүүний
үйлдвэрлэл өсөхгүй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 1998 онд 3.5 хувь байв (1.2
дугаар Хүснэгт).
Эрүүл мэнд, боловсрол. Орлогын ижил төвшинд байгаа бусад орнуудтай харьцуулбал Монгол
Улсын эрүүл мэнд, боловсролын үзүүлэлтүүд харьцангуй өндөр байдаг. Гэвч зах зээлийн эдийн
засагт шилжих шилжилтийн үеийн бэрхшээлээс шалтгаалж эрүүл мэнд, боловсролд зарцуулах
хөрөнгийн хэмжээ олон улсын жишигтэй харьцуулахад багасч нийгмийн холбогдох үзүүлэлтүүд буурч
байна. (1.3 дугаар хүснэгт).
Улсын нийт хүн ам 1999 онд 2.42 сая болж 1000 хүнд ноогдох цэвэр өсөлт 16.1 хүн болсон
байна. Нэг ам дөрвөлжин километр нутагт ноогдох хүний нягтрал 1.5 хүн байна. Хүн амын тоо 1960
оноос 2 дахин өссөн ч гэсэн хүн амын дундаж нягтралаараа Монгол Улс Ази тивдээ хамгийн бага нь
байдаг. Нийт хүн амын бараг 50 хувь нь хот суурин газар амьдардаг бол, түүний тал хувь нь
Улаанбаатар хотод оршин сууна. Монгол Улс хүн амын өсөлтийн хувьд Ази тивдээ хамгийн
өндөр өсөлттэй орнуудын нэгд тооцогдох ба 1990-ээд он хүртэл энэ үзүүлэлт 2.1-2.5 хувь
байв. Гэвч энэ өсөлтийн хувь сүүлийн жилүүдэд буурсан.
Монгол оронд сүүлийн 30-аад жилийн туршид эдийн засгийн хөгжил идэвхжин
үйлдвэржих, хотжих явц эрчимжиж ирэв. Хүн ам өсөхийн хирээр нэг хүнд ноогдох байгалийн
баялгийн хэрэглээний хэмжээ мөн өсөн нэмэгдэж байна.
Өнгөрсөн хугацаанд нийгмийн үйлчилгээний салбарт их анхаарал хандуулж байсны дүнд энэ
салбарт мэдэгдэхүйц амжилт олсон байна. Монгол Улс сайн хөгжсөн эрүүл мэндийн үйлчилгээний
бүтцийг бий болгож дундаж наслалт (63 жил). 10000 хүнд ноогдох эмнэлгийн орны тоо (101 ор) зэрэг
үзүүлэлтээр бусад хөгжиж байгаа орнуудаас илт давуу байна. Засгийн газар нийтийн эрүүл мэндийн
үйлчилгээний үр ашгийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын шинэ системийг нэвтрүүлэх замаар
эрүүлийг хамгаалахын санхүүжилтийн ачааллыг хөнгөвчлөх талаар өөрчлөлт хийх шаардлагатай
хүлээн зөвшөөрч арга хэмжээ авч байна.
1990 он хүртэл Монгол Улс суурь боловсролыг бүх нийтэд олгох асуудлыг бараг шийдвэрлэсэн
байв. Шилжилтийн үед сургуулийн төлбөр нэмэгдсэн, малыг хувьчилсантай холбогдож сургуулиас
завсардах явдал ялангуяа орлого багатай хүмүүсийн дунд их гарах болов. 1997 оны байдлаар бага
болон дунд сургуульд хамрагдах явдал 84 хувь орчим байв. Гэвч сүүлийн үед нийгмийн үзүүлэлтүүд
дахин сайжрах хандлага бий болж Засгийн газар бүх нийтийг нийтээр суурь боловсролд хамруулах
явдлыг 2000 оны үеэс сэргээх зорилт тавин ажиллаж байна.
1.1 дүгээр Хүснэгт
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД СААД БОЛДОГ БОЛОН ДЭМ ҮЗҮҮЛДЭГ ХҮЧИН ЗҮЙЛС
4
Монгол Улсын хөгжилд газар зүй, нийгэм эдийн засгийн дараах хүчин зүйлс тааламжгүй нөлөө
үзүүлдэг. Үүнд:
• Монгол Улс газар зүйн хувьд алслагдмал, далайд шууд гарцгүй, хоёр их гүрний хооронд
хавчигдан орших ба дэлхийн хөгжилтэй зах зээлээс алс зайдуу.
• Эх газрын хатуу ширүүн уур амьсгалтай хур тунадас багатай байдаг нь их хэмжээний эрчим
хүч шаардах ба газрын шимийг хүртэх явдлыг хязгаарлана.
• Хүн ам цөөнтэй (2.42 сая), түүний гуравны хоёр хувь нь хөдөө орон нутагт суудаг нь боловсон
хүчний асуудлыг шийдвэрлэх, хөдөөгийн хүн амд үндсэн үйлчилгээ түгээхэд саад учруулна.
• Монгол Улсын эдийн засгийн оновчтой бус бүтэц мөн нэг сөрөг нөлөө болно.
• Сул хөгжсөн банкны систем бизнесийн үйл ажиллагаа, мөнгөний урсгалыг хязгаарладаг.
Дотоодын хадгаламжийн хэмжээ маш бага байгаа нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ техник,
технологи нэвтрүүлэх мөн эдийн засгийн өсөлтийг хөхүүлэн дэмжихэд гол саад болж байна.
• Байгалийн баялаг, ялангуяа зэс, мал аж ахуйн бүтээгдэхүүнээс хараат байдаг нь гадаад
худалдааны хямрал, байгаль орчны хомсдолд хүргэх маш эмзэг нөхцөлийг бий болгож байна.
• Хотын болон хөдөөгийн нийгэм-эдийн засгийн сул бүтэцтэй, хотын хувийн сектор нь бага
хэмжээтэй, гадагшаа харсан, хөдөөгөөсөө шууд хамааралтай байдаг, мөн уламжлалт амьдралын
хэвшил, хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа өөрчлөлт, хөдөөгийн хөдөлмөрчдийн үйлчилгээний
систем задарсан.
Эдгээр тааламжгүй нөхцөлийг дараах хүчин зүйлс зөөллөж өгдөг. Үүнд:
• Өөрчлөн байгуулалтын бүхий л чиглэлд улс төрийн хувьд бүрэн санал нэгдэж байгаа явдал.
• Эдийн засгийн нээлттэй орчин нь хөрөнгө мөнгийг үр ашигтай хувиарлах, чөлөөт худалдааны
нээлттэй орчинд харьцангуй тааламжтай нөхцөлийг бий болгох боломж олгож байна.
• Баялаг, бараг ашиглагдаагүй байгалийн нөөц нь Монголын хувьд харьцангуй давуу байдлын
нэг юм.
• Өргөн уудам газар нутаг, бэлчээр, мөн олон тооны мал сүрэг нь мал аж ахуй болон малын
гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлд харьцангуй давуу байдлыг бий болгоно,
• Монгол Улс нь харьцангуй эрүүл, сайн боловсролтой залуу үндэстэн. Сайн боловсролтой
хүний нөөцтэй (хүн амын 96 хувь нь бичиг үсэгтэй) нь техникийн салбарыг, жишээлбэл мэдээллийн
салбарыг хөгжүүлэх боломж олгож байна.
2. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ
2.1 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд
Орчин үеийн хүний нийгмийн хөгжил дэлхийн байгаль орчин, түүний дотор уур амьсгалын
системд нөлөөлөх хэмжээнд хүртэл хөгжжээ. Хорьдугаар зууны эцэс гэхэд хүний үйл ажиллагаа
дэлхийн уур амьсгалын системд тодорхой нөлөө үзүүлж байгаа нь мэдрэгдэж эхлээд байна. Уур
амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсэг (УАӨЗХМХ)- ийн
судалгаагаар дэлхийн бөмбөрцгийн гадарга орчмын температур (цаашид дэлхийн дундаж
температур гэх) XIX зууны сүүлчээс хойших хугацаанд 0.4-0.8 хэмээр дулаарч, далайн төвшин 10-25
см-ээр нэмэгдсэн болохыг тогтоожээ. Модны цагираг, мөсөн бүрхүүл, шүрэн арлын олон зуун жилийн
хуримтлалын хэмжилтүүд болон уур амьсгалын хандлагыг дам
1.1 дүгээр хүснэгт. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд
1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998
-9.25 -9.50 -3.00 2.30 6.31 2.36 4.03 3.48
Àæ¿éëäâýð -12.45 -9.70 -6.39 1.69 14.83 0.20 4.40 3.30
Õº äº º àæ
àõóé
-4.39 -2.09 -2.71 2.70 4.24 10.02 4.76 3.10
Áàðèëãà -16.48 -45.52 -16.19 10.51 10.57 5.05 -4.90 -5.30
-22.93 -20.58 8.56 -7.82 1.16 11.49 5.60 8.10
Õàðèëöàà
õî ëáî î
-22.93 -20.58 8.56 -7.82 1.16 11.49 5.60 8.10
Õóäàëäàà -12.23 -22.67 5.28 -0.01 0.12 2.47 4.10 4.50
¿éë÷èëãýý 31.97 3.21 -4.24 4.34 0.54 5.60 1.31 4.80
86,569.67 77,367.80 73.875.06 74,579.78 78,004.44 78,632.01 80,632.01 82,299.02
333.75 477.50 328.20 333.80 328.90 401.40 442.00 452.00
55407 54042 71912 74881 45105 55405 63690 49837
Статистикийн Эмхтгэл, 1991-1999, Статистикийн Төв Газар
5
1.2 дугаар хүснэгт. Нийгмийн зарим үзүүлэлтүүд
1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998
2.187.251 2.214.946 2.250.000 2,280.000 2.317.500 2,353,338 2.387.006 2.420.505
Õ¿í àì û í º ñº ëò
(%)
1.77 1.27 1.58 1.33 1.64 1.55 1.43 1.40
Ýð¿¿ë ì ýí ä
Ýõèéí ýí äýãäýë 93 129 124 116 101 90 71 80
Òº ðñº í ýõèéí
òî î
69.776 63.037 47.726 52.723 54,531 51.456 49.118 50.658
1.33 2.05 2.60 2.20 1.85 1.75 1,45 1.58
62.6 59.5 61.2 48 44.4 40 40 35
Ì Á 25.228 26,843 42.694 32,713 28,113 25,293 28.290
Ì Á 53.54 26.96 -15.32 -15.82 -5.57 -17.36 9.25
-2.80 -4.95 2.86 -21.57 -7.50 -9.91 0.00 -12.50
Ì Á Ì Á 6.40 59.05 -23.38 -14.06 -10.03 11.85
Áî ëî âñðî ë
Ñóðãóóëèéí òî î Ì Á 681 663 659 664 658 645 630
Ñóðàã÷èäèéí
òî î
411,700 384.000 370.300 381.200 403.847 418.293 435.061 447.121
Ì Á Ì Á Ì Á Ì Á 65.355 65,962 67,063 69,949
Статистикийн Эмхтгэл,, 1991-1999, Статистикийн Төв Газар, Монгол
байдлаар илэрхийлэх бусад аргаар хийсэн судалгаа нь дэлхийн гадаргын температур сүүлийн
600 жилд байгаагүй хэмжээгээр дулаарч байгаа ажээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эдгээр судалгаа
температурын энэ дулааралт цаашид ч үргэлжлэхийг харуулж байна (IPCC, Second Assessment
Report, 1995).
УАӨЗХМХ-ийн нарийвчилсан судалгаагаар хүний үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийн
гол шалтгаан болж байгааг тогтоожээ. џлангуяа органик түлшний шаталт, ойн талбайн багасалт,
хөдөө аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэргээс үүдсэн уур амьсгалын өөрчлөлт нь уур
амьсгалын байгалийн хэлбэлзэлд ч хүчтэй нөлөө үзүүлж байна. Хүний үйл ажиллагаа нь агаар
мандал дахь нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл, хлор-фторт нүүрстөрөгчүүд, агаар мандлын
доод давхаргын озон зэрэг хүлэмжийн хий (ХХ)-нүүдийн агууламж нэмэгдэхэд хүргэж байна.
XXI зуунд дэлхийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөх тухай УАӨЗГХМХ-ийн гол гол дүгнэлтүүдийг
тоймлон дурьдвал (IPCC, Climate Change 1995):
Дэлхийн дундаж температур 2100 оны үе гэхэд 1990 онтой харьцуулбал 1-3.5 хэмээр
нэмэгдэнэ. Энэ тооцоо агаар мандал дахь XX болон аэрозолийн ирээдүйн агууламжийн тооцоон дээр
үндэслэгдсэн байна. Дараачийн зуун жилд ажиглагдах дэлхийн гадаргын дулааралтын дундаж
хэмжээ нь дэлхий дээр соёл иргэншил хөгжиж ирсэн сүүлийн 10000 жилд ажиглагдаж байснаас давж
гарах болно. Гэвч бүс нутаг бүрт температурын өөрчлөлтийн хэмжээ өөр өөр байх нь мэдээж.
Хамгийн их дулааралт өндөр өргөрөгт орших нутагт өвлийн улиралд ажиглагдана.
Өдрийн хугацааны температурыг бодвол шөнийн хугацааны температур илүү хүчтэй
нэмэгдэнэ.
Ерөнхийдөө, дундад өргөргийн нутагт зуны улиралд ажиглагдах маш халуун өдрийн тоо
нэмэгдэх, мөн энэ нутагт өвлийн улиралд ажиглагдах маш хүйтэн өдрийн тоо буурах магадлал
ихэснэ.
Цаг агаарын хамгийн их сүйтгэл хохирол учруулагч үзэгдлүүд болох хүчтэй аадар, ган зэрэг
онцгой үзэгдлийн давтагдал, үргэлжлэх хугацаа нь уур амьсгал өөрчлөгдөхийн хирээр нэмэгдэнэ.
Ууршилт, хур тунадасны дэлхийн дундаж хэмжээ мөн нэмэгдэх болно. Дундад өргөрөгт
өвлийн улирлын температур нэмэгдсэнээс орох хур тунадас цас хэлбэрээр биш харин бороо
хэлбэрээр унах боломжийг бүрдүүлнэ.
Энэ нь өвлийн улирлын хөрсний чийг, урсацыг нэмэгдүүлж харин зун бага урсацтай байх
нөхцөл болно.
Хаврын улиралд цас хурдан байлснаас үер болох магадлалыг нэмэгдүүлнэ.
Зуны улирлын дулааралт ууршилт нэмэгдэхэд хүргэж энэ нь зарим газар байгалийн бэлчээр
болон хөдөө аж ахуй шаардлагатай хөрсний чийгийн нөөцийг багасгах, хүчтэй ган болох магадлалыг
ихэсгэж болзошгүй.
Ган, үер нь дэлхий дээр болж л байдаг үзэгдэл. Гэвч эдгээр үзэгдлийн эрчим нэмэгдсэнээр
усны менежментийн асуудлыг ирээдүйд илүү ноцтой байдалд хүргэнэ.
6
Эдгээр бүх таамаглал нь дэлхийн уур амьсгал хүчтэй өөрчлөгдөнө гэсэн тооцоон дээр
үндэслэгдсэн. Судалгаанаас харахад дэлхийн уур амьсгал хүн нийгмийн түүхийн туршид өөрчлөгдөж
байсан боловч энэ нь голдуу тохиолдлын чанартай, энэ удаагийнх шиг ингэж огцом өөрчлөгдөж
байгаагүй юм.
Сая сая жилийн туршид дэлхий дээрх амьд биетийн төрөл зүйлс үүсч бий болсон, үр төлөө бий
болгосон тэр л газраа, өөрчлөгдөж байгаа уур амьсгал, орчныхоо нөхцөлд зохицон хувьсан
өөрчлөгдсөөр иржээ. УАӨЗГХМХ-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт
дэлхийн экологийн тогтолцоонд дараахь бодит нөлөөг үзүүлж болохыг тогтоосон байна. Үүнд:
 XXI зуунд дэлхийн дулааралт дэлхийн ойн нөөцийн ойролцоогоор гуравны нэгд нөлөөлж ойн
төрөл зүйлд үндсэн өөрчлөлт гарна. Судалгаанаар ургамлын янз бүрийн төрөл зүйл илүү
тохиромжтой нутагт нүүн шилжиж дээд хурдыг тогтоосон байна. Энэ нь хамгийн удаандаа жилд 0.04
км, хурдандаа жилд 2 км хүртэл зайд нүүн шилжиж чадна. Гэвч дэлхийн гадаргын температурын
өөрчлөлтийн тооцоолж байгаа хэмжээ дэлхийн олон газарт ургамлын төрөл зүйлсийг илүү хурдан
(жилд 1.5-5.5 км хүртэл) нүүн шилжихийг шаардах болно. Гэтэл олон төрөл зүйлийн ургамал ийм
хурдан нүүн шилжиж чадахгүй, улмаар мөхөж болзошгүй. Ургамал болон экосистемийн бүтцэд гарах
энэхүү өөрчлөлт нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээг улам нэмэгдүүлж цаашдаа уур
амьсгалын өөрчлөлтийг түргэтгэх нөхцөл бүрдүүлнэ.
 Цаашид, уур амьсгалын өөрчлөлтөнд илүү өртөгдөх бүс нутаг, ялангуяа хойт өргөргийн ой
зэрэг хуучин ургамлууд үхэж, оронд нь хурдан ургадаг унаган биш ургамал ургах болно. Эдгээр
ургамалд ургац бага, гэрийн малд тэжээл болох чанар сул, нутгийн ихэнх унаган амьтдад зохицох
талаар ядуу ургамлууд давамгайлна.
 Хогийн болон хортой ургамал, өвчин, хортны тархалт нэмэгдэж болзошгүй.
 Агаар мандалд нэмэгдсэн нүүрсхүчлийн хий нь олон ургамлын фотосинтезийн процесийн
боломжийг нэмэгдүүлэх боловч экосистемийн бүтээгдэхүүнт чанарт үзүүлэх нийлбэр нөлөөлөл,
ялангуяа агаарын өндөр температур эсвэл хөрсний чийг хязгаарлагдмал нөхцөлтэй хавсрахаараа
ямар байх нь одоогоор бүрэн тодорхойгүй байна.
 Уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөгдөх экосистем нь хойт зүгийн хуурай ой буюу
тундр зэрэг өндөр өргөргийн төрөл зүйлс, мөн бэлчээр ойтой хиллэж буй нутаг эсвэл ой альпийн
ургамалд шилжиж байгаа тэр хэсэг зэрэг олон төрлийн ургамал холилдон орших систем байна.
 Эдгээр экосистемийн олонх нь хүний үйл ажиллагааны нөлөөнд аль эрт өртөж эхэлсэн
бөгөөд ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эдгээрийн хэмжээ болон бүтээгдэхүүн нь
мэдэгдэхүйц өөрчлөгдөх буюу багасч болзошгүй.
Ийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн байгалийн нөөц болон хөдөө аж ахуй г.м. нийгэм эдийн
засгийн салбаруудад хэрхэн нөлөөлөх нөлөөг нарийвчлан үнэлэх нь хөгжлийн ирээдүйн хандлагын
тодорхой биш нөхцөлд шийдвэр, гаргахад маш чухал дэмжлэг болно. Нөлөөллийн энэхүү үнэлгээн
дээр үндэслэн уур амьсгал, орчны өөрчлөлтөнд дасан зохицох арга хэмжээ, стратеги боловсруулж
хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь үндэсний тогтвортой хөгжлийн стратегийг хангах нэг нөхцөл
болно.
2.2. Монгол орны уур амьсгалын өөрчлөлт
Монгол орны уур амьсгалын онцлог нь удаан үргэлжилдэг хүйтэн өвөл, сэрүүхэн, бага хур
тунадас, температурын өндөр хэлбэлзэл, жилд харьцангуй олон нартай өдөртэй байдаг зэрэг
шинжээр илэрнэ. Жилийн хамгийн хүйтэн сар нь нэгдүгээр сар байдаг бөгөөд дундаж температур нь
-15 -аас -35 хэм, зарим тохиолдолд -50 хэм хүртэл хүйтэрнэ. Жилийн хамгийн халуун сар нь
долоодугаар сар, дундаж температур нь 15 -аас 25 хэм, хамгийн их утга нь 35-1 аас 43 хэм хүрэх
тохиолдол бий. 1999 оны долоодугаар сар байнгын багажийн ажиглалт хийсэн сүүлийн 60 жилд
ажиглагдаагүй халуун сар болсон байна.
Тунадасны хэмжээ бага, цаг хугацаа, орон зайн хувьд янз бүр байна. Жилдээ Хангай, Хэнтий,
Хөвсгөлийн уулархаг нутагт 300-400 мм хур тунадас ордог бол тал хээрт 50-250 мм, цөлөрхөг хээрт
100-150 мм, говь цөлдөө 50-100 мм тунадас орно. Жилийн нийт хур тунадасны 85-90 хувь нь зуны
улиралд бороо хэлбэрээр орно. Хойноос урагшаа өндөр уул нурууд тал хээр, говь цөл болж
өөрчлөгдөхийн хирээр дулааны хангамж, салхины хурд нэмэгдэж тунадасны хэмжээ болон хөрсний
чийгийн хэмжээ буурна.
Сүүлийн 60 жилийн ажиглалтын дүнгээс харвал жилийн дундаж температур 1.56°С-аар
нэмэгдсэн (2.1 дүгээр зураг) байна. Энэ өсөлт өвлийн улиралд хүчтэй (3.61°С), хаврын улиралд арай
бага (1.4-1.5°С), харин зуны улиралд 0.3°С-аар сэрүүссэн хандлагатай байна. Хэрвээ тодорхой
саруудыг авч тав, есдүгээр сард илүү хүчтэй дулаарсан, дөрөвдүгээр сард онцгой гараагүй байна.
Зуны улирлын сэрүүсэлт гол нь зургаа, долоодугаар сард байна. Температурын энэ өөрчлөлт мөн
7
орон зайн хувьд харилцан адил байна. Өвлийн дулааралт уулархаг нутаг, тэдгээрийн хоорондын
хөндийд илүү эрчимтэй байгаа бол тал хээр, говь цөлд сул илэрч байна. Зуны сэрүүсэлт говьд
илрэхгүй байна.
Жилийн тундасны хэмжээний (2.1 дүгээр зураг) хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдахгүй
байна. (Дагвадорж болон бусад, 1994, 1999).
2.1 дүгээр зураг. Сүүлийн 60 жилийн агаарын температур, тундасны нийлбэрийн өөрчлөлт
Ерөнхий орчил урсгалын зэгвэр (ЕОУЗ)-аар бодсон уур амьсгалын өөрчлөлтийн тооцооноос
харвал XXI зууны эхний 25 жилд Монгол орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор
1.80
С-2.80
С-аар дулаарах төлөвтэй байна. Өвлийн улиралд энэ дулааралт илүү хүчтэй (1.40
С-аас
3.60
С), харин зуны саруудад арай сул (1.00
С-аас 3.00
С) байх төлөвтэй. XXI зуун хоёр дахь 25 жилд
энэ дулааралт үргэлжилж эхний 25 жилд ажиглагдах хэмжээнээсээ 2 дахин хүчтэй дулаарч
болзошгүй байна.
Энэ хугацаанд хур тундасны хэмжээ одоогийнхоос дунджаар 20-40 хувь нэмэгдэх боломжтой.
ЕОУЗ-аар бодсон хувилбарын дагуу, тундасны хэмжээ 2040-өөд оны үе хүртэл өсөж цаашид 2070 он
хүртэлх хугацаанд буурч болзошгүй байна.
Ерөнхийдөө 2040 он хүртэлх хугацаанд агаарын температур, тунадасны хэмжээ өссөнөөр
ургамлын ургалтанд зарим талаар таатай нөлөө үзүүлж болох боловч 2070-өөд оны үе гэхэд
температур нэмэгдэж тундасны хэмжээ хэвэндээ байх буюу буурснаар ургамлын ургалтанд сөрөг
нөлөө үзүүлэх болно.
2.3 Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөх байдал нь уур амьсгалын үзүүлэлтүүдийн өөрчлөгдөх
хувь хэмжээнээс гадна тухайн орны нийгэм, соёлын төвшин, газар зүйн байрлал, эдийн засгийн
онцлог нөхцөлөөс хамаарна. Монгол орны нийгэм-эдийн засгийн хөгжил нь уур амьсгалын хүчин
зүйлийн шууд нөлөөн дор орших хөдөө аж ахуйгаас хүчтэй хамаардаг. Иймд уур амьсгалын
өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь уур амьсгалын өөрчлөлт байгалийн нөөц,
эдийн засгийн үндсэн салбаруудад үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан
зохицох бодлого, стратеги байх болно.
АНУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хүрээнд хийсэн ажлын дүн нь (, Mongolia’s
Country Studies Report on Climate Change, Vulnerability and Adaptation Assessment Vol. 3, 1996)
дэлхийн дулааралт Монгол орны байгалийн нөөц (усны нөөц, байгалийн бүс бүслүүр, бэлчээр, газар
ашиглалт, цасан бүрхүүл, мөнх цэвдэг зэрэг), эдийн засаг (газар тариалан, мал аж ахуй зэрэг), мөн
нийгэм (хүний эрүүл мэнд, амьдралын нөхцөл г.м.)-д мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ гэдгийг тогтоосон
юм. Недерландын Засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг дэмжих хөтөлбөрийн
хүрээнд хийсэн нарийвчилсан судалгаа нь дээрх үр дүн, дүгнэлтийг улам нарийвчлан баталгаажуулж
байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээний гол үр дүнг чиглэл тус бүрээр дараах дэд
бүлгүүдэд авч үзэв.
2.3.1 Байгалийн бүс
Монгол орон хоорондоо ихээхэн ялгаатай, онцлог шинжтэй хэд хэдэн байгалийн бүс
бүслүүртэй. Нутгийн хойт хэсэг ойгоор хучигдсан өндөр уул нурууд голлох бөгөөд энд Сибирийн
шинэс (Larix Sibirica), Сибирийн нарс (Pinus sibirica), Шотландын нарс (Pinus Sylvestris) голлон ургана.
Нутгийн өмнө хэсэгт нам уулс толгодтой сийрэг тачир ургамалтай говь цөл, хуурай тал хээр голлон
оршино. Баруун хэсэгт мөнх цас, мөсөн голтой, далайн төвшнөөс дээш 4000-5000 метр өндөр
өргөгдсөн өндөр уул нурууд оршдог бол зүүн хэсэгт өргөн уудам тэгш тал хээр голлоно.
8
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эдгээр байгалийн бүс бүслүүр тодорхой хэмжээгээр
өөрчлөгдөх болно. Холдрижийн ангилалын загвараар хийсэн тооцооноос харвал ойн бүс багасч тал
хээрийн бүс ойт хээр рүү түрэн шилжинэ. Мөн говь цөлийн бүс хойт зүг рүү шилжиж талбай нь
нэмэгдэх болно. Тухайлбал, өндөр уулын тундар, тайгын бүсийн талбай 2020 оны үе гэхэд 0.1-5
хувиар, 2050-аад оны үед 4-14 хувиар буурч болохыг тооцооны дүн харуун байна. Дулааралтаас
шалтгаалж өндөр уулын бүсийн хил уулын орой өөдөө шилжинэ. Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтайн
уулсын ойт хээрийн талбай ХХI зууны эхний 25 жилд 3 орчим хувиар, дараагийн 25 жилд 7 хувиар тус
тус багасна. Харин тал хээрийн эзлэх талбай мэдэгдэхүйц (0.1-3 хувь өөрчлөгдөхгүй төлөвтэй.
Цөлөрхөг хээрийн эзлэх талбай 7 орчим хувиар буурах ба харин цөлийн бүс Их нууруудын хотгор,
цөлөрхөг хээр рүү түрж талбай нь 13 орчим хувиар нэмэгдэх болно.
Байгалийн бүсэд гарах энэ өөрчлөлт нь бэлчээр, мал аж ахуй, хөдөө аж цаашлаад улс орны
эдийн засгийн хөгжилд тодорхой нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.
Байгалийн бүслүүрийн 2025, 2050 оны үеийн байгалийн бүсийн одоогийн нөхцөлтэй
харьцуулсан болзошгүй өөрчлөлтийг 2.2 дугаар зурагт үзүүлэв.
2.3.2 Усны нөөц
усны хэмжээ, чанар, байгаль орчны нэгдмэл харилцаанд явагдах усны бусад үзэгдэл явц уур
амьсгалын хүчин зүйлээр тодорхойлогдоно. Экосистемийн хувьслын үе шатууд уур амьсгал, усны
төлөв байдлаас хамаарна. Тооцоолсноор Монгол орны усны нийт нөөц 599 шоо километр, үүний 83.7
хувь нь нууранд, 10.5 хувь нь мөсөн голд, 5.8 хувь нь гол мөрний ус байдлаар оршино (Монгол орны
гадаргын ус, 1999). Усны нийт хэрэглээ 0.5 шоо километр байна (XXI зууны тогтвортой хөгжлийн
хөтөлбөр, 1999). Энэ нь усны нийт нөөцтэй харьцуулахад бага юм шиг харагдаж болох юм. Гэвч усны
нөөц нийт нутагт жигд биш хувиарлагдсан, нэг хүнд ноогдох усны хэмжээ дэлхийн дунджаас нутгийн
хойт хэсэгт 4-5 дахин илүү байдаг бол өмнөд хэсгийн говьд 10 дахин бага байдгийг анхаарч үзвэл
усны нөөцийг хамгаалах асуудлын ач холбогдлыг ойлгож болох юм.
Усны нөөцийн үндэсний хөтөлбөр зааснаар хүн амын зөвхөн 30.8 хувь нь төвлөрсөн дамжуулах
системээс, 24.8 хувь нь зөөврийн усаар, 35.7 хувь нь худгийн усаар хангагдаж 9.1 хувь нь гол мөрөн,
булаг шанд зэрэг гадаргын ус хэрэглэсээр байна.
Хүн амын бараг тал хувь нь хөдөө орон нутагт оршин сууж өдөр тутмынхаа хэрэгцээний усыг
гол мөрөн, булаг шанднаас авдаг байна. Үүнээс гадна аймаг сумын төвд оршин суугчдын нилээд хувь
нь хөдөөний амьдралтай бөгөөд нилээд нь тариа ногоо тарьж, мал өсгөдөг. Иймд зарим төв суурин
газрын оршин суугчдын усны хангамж ойролцоох гадаргын усны эх үүсвэр байгаа эсэхээс мөн
хамаардаг. Иймд гадаргын цэвэр ус нь хязгаарлагдмал хэмжээтэй, байгалийн эмзэг нөөц юм. Говь
цөлийн бүсийн зарим нутагт гүний ус өдөр тутмын хэрэглээний ганц эх үүсвэр нь болно. Гүний,
уурхайн, уурхайн янданд мөн гар ажиллагаатай зэрэг бүх төрлийн худаг нь ахуйн хэрэглээ болон
малын усалгааны гол эх үүсвэр болно. Өөрөөр хэлбэл, ахуйн хэрэглээний усны гол эх үүсвэр нь
уулархаг нутагт гол мөрөн зэрэг гадаргын ус байдаг бол говь цөл нутагт гүний ус байна. Иймд
бэлчээрийн мал аж ахуйн үйл ажиллагаанд бэлчээрлэх бэлчээр, усны эх үүсвэрийн хүрэлцээ хоёрыг
аль алиныг нь анхаарч үзэх шаардлага тулгардаг. џлангуяа говьд малчид бэлчээр, усны аяыг дагаж
жилд 6-7 удаа нүүж 90 орчим км зам туулдаг. Усны эх үүсвэрийн ойролцоо хэт олон мал төвлөрснөөс
газарт үзүүлэх ачаалал хэт ихсэхэд хүргэдэг. Энэ нь бэлчээрийг талхлах, хөрс элэгдэх, элсний нүүлт
үүсэх гол шалтгаан болдог.
9
10
2.2 дугаар зураг. Байгалийн бүсийн өөрчлөлт
Загвараар хийсэн судалгаанаас харвал хэрвээ температур өөрчлөгдөөгүй хэмжээ 10 хувиар
багасна гэж үзвэл голын урсац Төв Азийн ай савд 7.5 хувь, Хойт мөсөн далайн ай савд 12.4 хувь,
Номхон ай савд 20.3 хувиар тус тус багасна. Хэрвээ, тунадас буурахын агаарын температур 1-3
хэмээр тус тус нэмэгдэнэ гэж үзэх юм бол бууралт 3-11 хувь байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл,
нэг дулааралт тутамд 2-6 хувийн жилийн урсацын бууралт ажиглагдана гэсэн Уур амьсгалын
өөрчлөлтийн нөлөөллийн судалгаа усны нөөц XXI зууны 25 жилд нэмэгдээд дараа нь буурч шинэ
зууны дунд үе төвшинтэй адил юмуу арай их байж болохыг харуулж байна.
Усны урсацын үзүүлэлтүүдийн өөрчлөлт нь температур, тунадас зэрэг уур амьсгалын
үзүүлэлтүүдийн өөрчлөлттэй нягт холбоотой. Ерөнхийдөө уур амьсгалын цаашдын өөрчлөлт Монгол
орны усны хүрэлцээг багасгахад хүргэнэ.
2.3 дугаар зураг. Усны нөөцийн өртөмтгий байдал. (1-бага хамааралтай, 2-нилээд хамааралтай, 3-
хамааралтай, 4-маш их хамааралтай)
Загварчлалын тооцооны дүнг үндэслэн Монгол орны нутгийг усны нөөц уур амьсгалын
өөрчлөлтөнд өртөгдөх байдлаар нь 4 бүс болгон хувааж болно. (2.3 дугаар зураг). Зургаас харвал
нийт нутгийн бараг гуравны нэг нь маш өртөмтгий нутагт орж байна. Энэ бүсэд багтах бараг бүх
голууд нь зөвхөн борооны улиралд л урсацтай байдаг. Нийт нууруудын 90 орчим хувь нь 1 ам км-ээс
бага талбайтай бөгөөд тунадасний хэмжээтэй шууд хамааралтай.
Хот суурин газарт ахуйн усны хэрэгцээнд гүний усыг ашиглаж болно. усан хангамжийн асуудал
ялангуяа говь цөлийн бүсэд шийдвэрлэхэд хамгийн бэрхшээлтэй асуудал байх болно.
2.3.3 Бэлчээр
Монгол орны нийт нутгийн 97 хувь нь бэлчээр. Бэлчээрийн мал аж тохиромжтой 125.8 сая га
байгалийн бэлчээрийн нөөцтэй. Үүний 4.5 өндөр уулын бүсэд, 22.9 хувь нь ойт хээрт, 28 хувь нь тал
хээрт, 28.4 цөлөрхөг хээрт, 16.2 хувь нь цөлийн бүсэд хамаарна (Цэрэндулам болон бусад 1986).
Бэлчээрийн ургацны хэмжээ цаг агаар, уур амьсгалын нөхцөлөөс шууд хамаарна. Бэлчээрийн гарц
жилээс жилд эрх ялгаатай байхын зэрэгцээ өндөрт оршиж байгаагаас хамаарч мөн өөр өөр байна.
Ерөнхийдөө хойноос урагш шилжихэд бэлчээрийн гарц буурна. Бэлчээрийн гарц мал аж ахуй, зэрлэг
ан амьтны менежмент чухал үүрэг гүйцэтгэнэ. Бэлчээрийн гарц Хангай, Хэнтий уулархаг нутагт 500
кг/га, тал хээр, Алтайн уулархаг нутагт 100-700 кг/га байдаг бол Их нууруудын хотгор, говь цөлийн
бүсэд 200кг/га-аас бага хэмжээтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагааны бэлчээрт
үзүүлэх ачаалал хэт ихэссэнээс бэлчээрийн нөөц эрс буурах хандлага ажиглагдаж байна. Одоогийн
бэлчээрийн тэжээлийн нөөц нь 1986 оны байдлаас гурав дахин багассан гэсэн тооцоо байдаг.
Судалгааны дүнгээс харвал уур амьсгалын өөрчлөлт бэлчээрийн төлөв байдалд нилээд ноцтой
сөрөг нөлөө үзүүлж болзошгүй (Болорцэцэг болон бусад, 1996) байна. Уур амьсгалын өөрчлөлт
бэлчээрийн ургацад хэрхэн нөлөөлөхийн үнэлсэн тооцооноос харвал агаарын температур 3 хэмээр
нэмэгдэхэд хөрсний органик бүтэц дэх нүүрстөрөгчийн хэмжээ 10 хувь, азотын хэмжээ 3 орчим
хувиар буурах, бэлчээрийн биомассын хамгийн их хуримтлагдах хэмжээ 23.5 хувиар буурч
болзошгүй байна.
11
Янз бүрийн газар зүйн бүсэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хөрсний органик бүтэц дэх
нүүрстөрөгч, азотын хэмжээ, бэлчээрийн биомассын хамгийн их хуримтлагдалт, мөн ургамлын
протейний хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг тооцсон судалгааны зарим дүнг 2.1 дүгээр хүснэгтэнд
үзүүлэв.
2.1 дүгээр хүснэгт. Хөрсний нүүрстөрөгч, азотын хэмжээ, бэлчээрийн биомассын хамгийн их
хуримтлагдалт, ургамлын протейний хэмжээний өөрчлөлт, %
Í ¿¿ðñ
-òº ðº ã÷èéí
º º ð÷ë º ë ò, %
Àçî òû í
º º ð÷ë º ë , %
Áèî ì àññû í
õóðèì òë àãä àë ò-
û í º º ð÷ë º ë ò, %
Ï ðî òåéí èé
õýì æýýí èé
º º ð÷ë º ë ò, %
№ Áàéãàë èéí á¿ñ
2039 2069 2039 2069 2039 2069 2039 2069
1. Î éò õýýð, º í äº ð
óóëû í á¿ñ
-6 -11 3 -2 10 -12 -0,1 0,4
2. Òàë õýýð -6 -15 0 -6 10 -18 -0,1 0
3. Àëòàéí óóëàðõàã
á¿ñ
-4 -4 0 1 50 34 -0,1 0,3
4. Öº ëº ðõº ã õýýð,
öº ë
-22 -26 -12 -16 6 -13 0 0,1
Энэ хүснэгтээс харвал уур амьсгалын өөрчлөлтөнд их өртөмтгий нутаг нь цөлөрхөг хээр,
цөлийн бүс байна.
Зарим ном зохиолд уур амьсгал дулаарснаар ургамлын ургалтын хугацаа уртсаж ургамлын
ургалтанд эерэг нөлөө үзүүлнэ гэж тэмдэглэсэн нь бий. Гэвч өнөөгийн байдлаар Монгол орны хөдөө
аж ахуйн бүтээгдэхүүн, ургамлын ургац температураас гадна хөрсний чийгийн хэмжээгээр голлон
тодорхойлогддог. Нөгөө талаар уур амьсгал өөрчлөгдөхөд боломжит нийлбэр ууршилтын хэмжээ
тунадасны нэмэгдэлтийн хэмжээнээс 7-10 дахин давах болно. Хөрсний чийгийн нөөцийн энэ сөрөг
баланс бэлчээрийн ургамлын ургалтын хугацаа, түүний гарцыг ирээдүйд хязгаарлах болно гэдэг нь
эргэлзээгүй юм. Мөн байгалийн бүс бүслүүр шилжих нь бэлчээрийн ургац, ургамлын төрөл зүйлд
шууд нөлөө үзүүлэхийн зэрэгцээ мал аж ахуйн бүтээгдэхүүн цаашлаад улс орны эдийн засагт дам
нөлөө үзүүлнэ.
2.3.4 Ой
Монгол орны ойн нийт талбай 17.5 сая га, үүний 12.7 сая га нь үргэлжилсэн битүү ой байна.
Ойн талбай нийт нутгийн 8.1 хувийг эзэлдэг. Монгол орны ой нь хөрс, бэлчээр, усны нөөц, зэрлэг ан
амьтдыг хамгаалах, мөн Төв Азийн уур амьсгалыг зөөлрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэвч түүний
эзлэх талбай сүүлийн үед улам бүр багасч байна. Хуурай бус нутагт ямар нэг алсыг харсан
менежментийн бодлогогүйгээр сийрэг бут сөөг, модлог ургамлыг түлшинд хэрэглэх явдал түгээмэл
байдаг. Суурин газрын эргэн тойрны модлог ургамлыг устгаж дуусаад ойг огтлох явдал нэмэгдсээр
байна. Мөн хуурай улиралд гардаг ойн түймэр ойн нөөц буурах нэг гол шалтгаан болж байна.
Орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт ойн өсөлт, нөөцөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Уур
амьсгалын өөрчлөлт байгалийн бүс бүслүүрт нөлөөлөх нөлөөний үнэлгээний дүнгээс харвал уур
амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр тал хээр цөлийн эзлэх талбай тэлснээс болж ойн эзлэх талбай
багасна. Өндөр ууль тундр, тайгын бүс 2020 оны үе гэхэд 0,1 - 5 хувиар, 2050 оны үед 4-14 хувиар
багасна. Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтайн уулсын ойт хээрийн талбай XXI зууны эхний 25 жилд 3
орчим хувиар, дараагийн 25 жилд 7 хувиар тус тус багасна (XXI зууны хөтөлбөр, 1998).
Ойн динамикийн загвар (FORET) ашиглан сонгож авсан цэгүүдэд ойн төрөл зүйл, түүний
бүтээгдэхүүн хэрхэн өөрчлөгдөхийг судалж үзжээ. Энэхүү загвар нь тодорхой мод (<1 га) бий болох,
өсөлт хөгжилт явагдах, үр жимсээ өгөх процессийг тооцоолдог. FORET загвар (Shugart and West, 197)
-аар Монголын нутгийн хойт хэсэгт ургадаг хар мод, нарс, хус зэрэг модны биомассын хуримтлалыг
тооцоолж үзжээ. Сонгож авсан моднуудын биомассын хуримтлагдалтын динамикийн агаар дахь
нүүрсхүчлийн хийн хэмжээ өөрчлөгдөөгүй байх үеийн хэмжээг энэ хэмжээ 2 дахин нэмэгдэх
үеийнхтэй харьцуулсан байдлыг 2.4 дүгээр зурагт үзүүлэв.
Эдгээр зургаас харвал сонгон авсан 4 төрлийн мод тус бүрийн нийт биомассын хэмжээ
шинэсний хувьд 27.2 хувь, хусны хувьд 5.1 хувь, Сибирийн нарсны хувьд 35.3 хувь, Шотланд нарсны
хувьд 4.2 хувь тус тус буурахаар байна.
Монголын ой нь нүүрсхүчлийн хийг шингээх, эрчим хүчний нөхөн сэргээгдэх эх үүсвэр байдлаар
ашиглах, ус хамгаалалтын арга хэмжээ авах, хөрс элэгдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын
өөрчлөлтийн эсрэг авах хариу хэмжээ, мөн байгаль орчны бусад олон асуудлыг шийдвэрлэхэд олон
талын үүрэг гүйцэтгэнэ. Ойн нөөцөд гарч байгаа өөрчлөлтөөс болоод энэ бүх үүргийг гүйцэтгэх
боломжгүй болох хандлага гүнзгийрч байна. Иймд ой хамгаалах шаардлагатай арга хэмжээг авах нь
зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ашигтай төдийгүй байгаль орчныг хамгаалах
асуудалтай холбоотой юм.
12
2.4 дүгээр зураг. Сонгон авсан зарим модны төрлийн биомассын хуримтлалын өөрчлөлт
2.3.5 2.4 дүгээр зураг. Сонгон авсан зарим модны төрлийн биомассын хуримтлалын өөрчлөлт
2.3.5 Мал аж ахуй
Нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйн нь олон зууны туршид Монголчуудын амьдралын гол хэв
маяг, эдийн засгийн үндсэн салбар байсаар ирсэн бөгөөд бэлчээрийн экосистемийн сонгодог жишээ
юм (Эрдэнэцогт, 1996).
Өнөөгийн байдлаар нийт хүн амын 47.9 хувь нь энэ салбарт ажиллаж, хөдөө аж ахуйн нийт
бүтээгдэхүүний 34.6 хувийг үйлдвэрлэн улс орны экспортын 30 орчим хувийг эзэлж байна.
1990-ээд онд малыг хувьчилснаас гадна гадаад зах зээл хумигдсанаар малын тоо толгой эрс
нэмэгдэж 1999 оны байдлаар 33.4 сая мал тоологджээ. Монгол орны нутгийн мал, нутаг орныхоо
байгаль орчны хатуу ширүүн нөхцөлд гайхалтай сайн дасан зохицсон бөгөөд цаг агаарын гамшигт
үзэгдэл, элдэв төрлийн өвчинд гойд тэсвэртэй байдаг. Гэвч цаг агаарын хатуу ширүүн өвчнөөс
шалтгаалж жил бүр дунджаар 0.2-0.7 сая мал үхэж хорогддог. Хамгийн ойрын жишээ гэвэл 1999-2000
оны өвөл, хавар Дундговь, Баянхонгор, Архангай, Увс, Завхан зэрэг цөөн тооны аймгийг хамарсан
зуданд нийт 2.4 сая мал хорогдов. Ер нь Монгол мал бие жижиг, бүтээгдэхүүнт чанар байдаг учир
тэдгээрийг өндөр ашиг шимтэй, сайн үүлдрийн малтай харьцуулбал харьцангуй бага ашиг шимтэй
байдаг.
Дэлхийн нийт хонины 1.4 хувь, ямааны 2.6 хувь, үхрийн 0.8 хувь, адууны 4.8 хувь, тэмээний 0.8
хувийг Монголын мал аж ахуй эзэлнэ. Хоёр бөхтэй тэмээ дэлхийн нийт тэмээний 4.2 хувийг эзэлдэг
бол үүний 44.4 хувь нь Монголд байна. Мал сүргийн дотор хонь голлох байр эзлэх (50 хувиас дээш)
бөгөөд нийт махан бүтээгдэхүүний ихэнхийг гаргадаг. Иймд мал аж ахуйд үзүүлэх уур амьсгалын
өөрчлөлтийн нөлөөг үнэлэхдээ хонины жинд хэрхэн нөлөөлөхийг жишээ болгон судлав.
Ерөнхийд нь дүгнэж үзвэл температур нэмэгдэх нь газар зүйн бүх бүсэд хонины жинд сөрөг
нөлөө үзүүлэхээр байна. Үүний гол шалтгаан нь өдрийн халуун цаг агаараас шалтгаалж хонины
бэлчээрлэх хугацаа буурах явдал Мал аж ахуйн менежмент өөрчлөгдөхгүй гэж тооцсон нөхцөлд
таваас есдүгээр сард өдрийн хэт халалтаас шалтгаалж малын бэлчээрлэх хугацаа хоногт 0.7-2
цагаар багассанаар малын жин авалт одоогийнхоос бага байх аж. Өдөрт идэх өвсний хэмжээ
13
тэжээлийн хүрэлцээгээр тодорхойлогдох тул, бэлчээрлэлтийн хугацаа буурснаар эм хонины өдөрт
идэх өвсний хэмжээ 0.1-0,3 кг-аар буурна. Энэ нь түүний нэг өдөрт нэмэгдэх жингийн хэмжээ 1-20 гр-
аар багасахад хүргэж болзошгүй. Энэ нөлөө тал хээр, говь цөлийн бүсийг бодвол ойт хээрийн бүсэд
илүү тодорхой илэрч байна. Тухайлбал, эм хонины жингийн дундаж хэмжээ наймдугаар сарын эцэс
гэхэд өндөр уулын бүсэд 2.2 кг, ойт хээрт 1.4 кг, говийн бүсэд 0.8 кг, харин тал хээрийн бүсэд 0.2 кг
-аар одоогийн хэмжээнээс доогуур байна гэсэн үг. Эм хонины жингийн хамгийн их (наймдугаар сарын
эцсийн)1 хэмжээг одоогийн нөхцөлтэй харьцуулсан хэмжээг газар зүйн янз бүрийн бүсэд тооцоолсон
үзүүлтийг 2.5 дугаар зурагт үзүүлэв. Зургаас эм хонины авалтын бууралтын хэмжээ нь өмнөөсөө
хойш шилжихэд нэмэгдэж байна.
2.5 дугаар зураг. Уур амьсгалын өөрчлөлтийн хувилбаруудаар бодсон эм хонины намрын жин авалтын
хэмжээг одоогийн нөхцөлтэй харьцуулсан хэмжээ, кг
Зуны улирлын температурын нэмэгдэлт өндөр уулын бүсэд бага зэргийн тааламжтай нөлөө
үзүүлж өвөл-хаврын жингийн алдагдлыг багасгах үзүүлж болох юм. Гэвч ойн болон тал хээрийн
бүсэд зузаан цасан бүрхүүл тогтсоноос малын бэлчээрлэх хугацаа богинсч (өдөрт 0.2-0.4 цаг)
мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ. Өдөрт алдах жингийн хэмжээ 4-8 гр-аар нэмэгдсэнээс өвөл хаврын
улиралд алдах нийт жингийн алдагдал 0.3-0.4 кг хүрнэ.
Малын ашиг шим малын биеийн байдлаас шууд хамаардаг. Өвөл-хаврын улиралд мал жингээ
их алдах нь малын сүү, үс ноосны гарцад мөн сөргөөр нөлөөлнө. Эх малын тарга хүч муу байснаас
малын хээл авах магадлал багасч, хээл хаях явдал нэмэгдэнэ. Түүнээс гадна хурга сул дорой төрж
төлийн хорогдол нэмэгдэнэ. Гэвч хавар эрт дулаарч ногоо цухуйснаас хурга хурдан төлжих нөхцөл
бүрдэж болох юм.
Зуны улиралд хэт халуунаас болж малын тарга хүч авалт удааширч малын сүү сааль буурч
болзошгүй. Нөгөө талаар бэлчээрийн ургамал одоогийнхоос 2 дахин нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр
хөдөө аж ахуй бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэнэ. Гэтэл дээрх судалгааны дүнгээс харвал шинж
зуунд уур амьсгалын нөлөөгөөр бэлчээр, мал аж ахуйн бүтээгдэхүүн буурах төлөвтэй байна. Мөн
малын тоо одоо ч гэсэн эрчимтэй нэмэгдэж байгаа ч гэсэн байгалийн бэлчээрийн даац
хязгаарлагдмал.
Энэ бүхнээ дүгнэвэл XXI зуунд өсөн нэмэгдэж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэгцээ
шаардлага, байгалийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хангахын тулд хөдөө аж ахуй
тэнцвэржүүлсэн нухацтай бодлого шаардлагатай байгаа нь илэрхий байна.
2.3.6 Газар тариалан
Монголд эрт үеэс бага хэмжээний газар тариалан эрхэлж байсан боловч атар газрыг өргөн
хэмжээгээр эзэмших ажил 1950-аад оны эцсээс эхэлсэн байна. Газар эзэмших ажлын гол зорилго н
үр тариагаар өөрийн дотоодын хэрэгцээг хангах явдал байв. Энэ бодлогыг амжилттай
хэрэгжүүлснээр зохих хэмжээний технологи, механикжуулалтийн төвшин бүхий, Монгол орны хөрс
уур амьсгалын нөхцөлд тохирсон таримлын сортыг бий болгосон үндэсний газар тариалангийн
сектор үүсэн бий болсон юм.
Газар тариалангийн зориулан хагалсан нийт 1.3 сая га талбай байгаагаас жилд дунджаар 640
мянган га талбайд тариалалт явуулдаг. 1986-1990 онд жилд дунджаар 770 мянган тонн үр тариа
хурааж байсны 663 мянган тонн нь улаан буудай, 127 мянган тонн төмс, 46 мянган тонн хүнсний
ногоо байв. Хураан авсан ургац нь гурил, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангаад
зогсохгүй илүү гарсан хэсгийг экспортод гаргаж байлаа.
14
Сүүлийн 10-аад жилд газар тариалангийн хуучин бүтэц задарч, санхүүгийн эх үүсвэргүй болсон,
техник технологи хоцрогдсон зэрэг шалтгаанаар тариалах талбай, ургацны хэмжээ эрс буурч иржээ.
Сүүлийн жилүүдэд тариалсан талбай, хураан авсан нийт болон нэгж талбайн ургацын хэмжээг 1986
онтой харьцуулсан дүнг 2.2-2.4 дүүгээр хүснэгтэнд харуулав. Одоогийн байдлаар хүнсний газар
тариалангийн гурилын хэрэгцээний дөнгөж 50 хувь, төмс хүнсний ногооны хэрэгцээний 10-40 хувийг
хангаж байгаа бөгөөд үлдсэн хэсгийг импортоор авч байна (XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр,
1999).
Одоо учирч байгаа эдгээр аж ахуй, санхүүгийн бэрхшээл дээр уур амьсгалын өөрчлөлтийн
зарим сөрөг нөлөөлөл нэрмээс болж болзошгүй байна (Баясгалан болон бусад, 1996). Хураан авах
ургацын хэмжээ шинэ зууны дунд үе гэхэд одоогийн байгаа хэмжээнээс наад зах нь улаан буудайн
хувьд 11-22 хувь, төмсний хувьд 2-12 хувь доогуур байх төлөвтэй байна. Улаан буудайн боломжит
ургац 5-35 хувь, азотын хэмжээгээр хязгаарлагдах ургац 15-40 хувиар, төмсний хувьд эдгээр ургацын
хэмжээ 1-18 хувь, 10-13 хувь тус тус буурах хандлагатай байна. Ургацын энэ бууралтын хэмжээ XXI
зууны эхний 25 жилийг бодвол дараагийн 25 жилд илүү хүчтэй байна. Ингэж үр тариа, төмсний ургац
багассанаар улс орны хүнсний хангамжид шууд нөлөө үзүүлнэ.
2.2 дугаар хүснэгт. Хөдөө аж ахуйн талбай (мянган га-аар)
1989 1995 1996 1997 1998
ÕÀÀ-í í èéòýäýëáýð ãàçàð 125532 118469 118469 128891 129132
¿¿í ýýñ - õàãàëñàí ãàçàð 1375 1322 1322 1228 1347
-áàéãàëèéí áýë÷ýýð, í óãà 124156 117147 117147 127663 127785
Òàðèàëàí ãèéí í èéòòàëáàé 837.9 372.6 347.8 333.8 326.6
¿¿í ýýñ: - ¿ð òàðèà 673.4 356.5 332.6 316.9 306.9
- òº ì ñ 12.6 6.2 6.9 6.6 8.1
- õ¿í ñí èé í î ãî î 4.2 3.2 3.2 4.3 5.5
- òýæýýëèéí óðãàì àë 147.1 6.0 4.3 4.7 4.9
2.3 дугаар хүснэгт. Таримал ургамлын нийт ургац (мянган тонноор)
1989 1990 1995 1996 1997 1998
¿ð òàðèà, í èéò 839.1 718.3 261.4 220.1 240.4 194.9
Óëààí áóóäàé 686.9 596.2 256.7 215.3 237.7 191.8
Òº ì ñ 155.6 131.1 52.0 46.0 54.6 65.2
Õ¿í ñí èé í î ãî î 59.5 41.7 27.3 23.8 34.0 45.7
Òýæýýëèéí óðãàì àë 551.0 527.1 18.7 18.8 14.3 14.7
2.4 дүгээр хүснэгт. Нэг га талбайн ургац (тонноор)
1989 1990 1995 1996 1997 1998
¿ð òàðèà, í èéò 1.25 1.10 0.73 0.66 0.76 0.63
Óëààí áóóäàé 1.30 1.12 0.74 0.66 0.76 0.64
Àðâàé 1.09 1.01 0.77 0.76 0.62 0.55
Î âú¸ ñ 1.03 1.04 0.06 0.10 0.05 0.27
Òº ì ñ 12.3 10.8 8.35 6.64 8.31 8.03
Õ¿í ñí èé í î ãî î 10.3 11.4 4.47 5.08 5.83 3.03
2.3.7 Цасан бүрхүүл, мөнх цэвдэг
Цасан бүрхүүл: Монгол орны мал аж ахуйд өвлийн улирлын цасан бүрхүүл сайн, муу хоёр
талын нөлөө зүүлнэ. Удаан хугацаагаар тогтсон зузаан цасан бүрхүүл малын бэлчээрлэлтэнд таагүй
нөлөө үзүүлж бэлчээрлэх газаргүй болдог. Нөгөө талаар өвлийн улиралд бүх ил задгай ус хөлддөг
тул цасан бүрхүүл малын ундааны эх үүсвэр болно.
Судалгааны дүнгээс харвал дэлхийн дулааралтаас болж цасан бүрхүүлийн эзлэх талбай XXI
зууны хагаст 33.4 хувь, энэ зууны дунд үе гэхэд 22.6 хувиар тус тус багасгах ажээ. Тогтмол цасан
бүрхүүлтэй өдрийн тоо мөн цөөрнө. 2050 оны үе гэхэд Дорнодын тал, нутгийн баруун хэсэг, Орхон,
Сэлэнгэ мөрний сав газар, Их нуруудын хотгор зэрэг нутагт өвлийн улиралд мал амны усаар
гачигдаж болзошгүй.
Орхон, Сэлэнгэ сав газар нь манай орны газар тариалангийн гол бүс нутаг. Цасан бүрхүүл орой
тогтож эрт хайлах нь хөрсний нөөц чийг буурч улмаар таримал ургамлын ургацын хэмжээнд сөргөөр
нөлөөлнө. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн энэ сөрөг нөлөөллийг бууруулахын тулд тариалалтын
технологи, бэлчээрийн усан хангамжид тодорхой арга хэмжээ авах шаардлага тулгарч байна.
Мөнх цэвдэг: Мөнх цэвдэг нийт нутгийн 63 орчим хувьд тархсан. Тархалтын байдал, тогтох
хугацаагаар нь мөнх цэвдгийг үргэлжилсэн, тасалданги, элбэг алаг цоог, ховор алаг цоог,
тохиолдлын, өнжмөл, улирлын гэж ангилж авч үздэг.
15
Уур амьсгал дулаарснаас мөнх цэвдэг эрс өөрчлөлт орно. Мөнх цэвдэг өөрчлөлтөнд орж
байгаа нь одоо ч гэсэн тодорхой илэрч байна. Сүүлийн 10-24 жилийн туршид, Хөвсгөлийн Бүрэнхаан
уул, Тэрхийн хөндий, Багануурын бүсэд мөнх цэвдгийн дундаж температур жилд 0.01 хэмээр,
гэсэлтийн гүн нь жил тутам 0.4-0.6 см-ээр нэмэгдсэн байна. Мөн хөрсний хөлдөлтийн гүн
Улаанбаатар хот орчимд сүүлийн 28 жилд 20-30 см-ээр багасчээ. Үүнээс гадна мөнх цэвдгийн гэсэлт
эрчимжиж байгаагаас намагжилт үүсэх явдал нэмэгдэж зарим бэлчээр намагжаад байна. Мөнх
цэвдгийн үзэгдлүүд болох гэсэлтийн овойлт, термокраст, мөсжих зэрэг үзэгдэл илүү олонтоо
тохиолдох болжээ.
Монголын мөнх цэвдэг Орос улсын хойт хэсэг, Канад, Альскын мөнх цэвдэгтэй харьцуулах юм
бол арай нимгэн, харьцангуй өндөр температуртай, илүү өргөн тархалттай байдаг. Мөнх цэвдэг нь
агаарын температурын дулааралт, хүний үйл ажиллагаанд маш эмзэг.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээний дүнгээс харвал, мөнх цэвдгийн бүс 2020
оны үед 24-28 хувиар, 2050 оны үед 16-25 хувиар багасна. Мөнх цэвдэгт гарах өөрчлөлтийн зарим
үзүүлэлтийг 2.5 дугаар хүснэгтэнд үзүүлэв. Эндээс Монгол орны мөнх цэвдэгийн бүс 8.8-24.7 хувиар
багасч, нийт нутгийн зөвхөн 17.3 хувь нь л мөнх цэвдэгтэй болох төлөвтэй байна. Үүнээс үүдэн
гадаргын усны баланс, хөрсний чийг, температурын горим, ургамал бүрхүүлд мэдэгдэхүйц өөрчлөлт
орж нийгэм эдийн засгийн ноцтой үр дагаварт авчирч болзошгүй гэсэн дүгнэлт хийж болно.
2.5 дугаар хүснэгт. Мөнх цэвдэгийн эзлэх талбайн өөрчлөлт
2000 2000-2039 2039-2069
Ì º í õ öýâä ýã
Òàë áàé,
êò2
Í èéò
í óòàãò
ýçë ýõ
õóâü
Ãýñýë ò,
%
Òàë áàé,
êò2
Í èéò
í óòàãò
ýçë ýõ
õóâü
Ãýñýë ò,
%
Òàë áàé,
êò2
Í èéò
í óòàãò
ýçë ýõ
õóâü
1 ¿ðãýëæèëñýí 14100 9.4 1 139590 9.31 2 136798.2 9.12
2 Òàñàëäàí ã 27000 1.2 26190 1.75 5 24880.5 1.66
3 Ýëáýãàëàã
öî î ã
159630 10.2 15 1356855 9.05 30 94979.85 6.33
4 Õî âî ð àëàã
öî î ã
190930 12.2 30 133651 8.91 60 53460.4 3.66
5 Òî õèî ëäëû í 46110 29.4 100 0.00 0.00 - - -
Í èéò 978670 63.0 435116.5 29.0 310118.55 20.67
2.3.8 Хөрсний чанар, элэгдэлт
Монголын хойт хэсгийн уулархаг нутаг нилэнхүйдээ хар хүрэн, хүрэн үржил шимтэй хөрстэй.
Монголд нэг хүнд 53.8 га газар ноогддог нь дэлхийн дунджаас 20 дахин өндөр үзүүлэлт юм. Монгол
улсын нийт хөдөө аж ахуйн эдэлбэр газар 1291.1 сая га байдгаас 97.4 хувь буюу 125.7 сая га газар
бэлчээр байна. Гэвч энэ бэлчээрийн 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар талхлагдалтанд
нэрвэгдсэн гэсэн судалгаа байдаг. ялангуяа, нийт нутгийн бараг тал хувийг эзлэх цөл, цөлөрхөг хээр
ихээр талхлагдсан. Энэ бүхэн гол нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан бөгөөд хүн ам өсч эдийн
засгийн хөгжил эрчимжих, уур амьсгалын өөрчлөлтийн дарамт нэмэгдэхийн хирээр хөрс хамгаалах
асуудал хурцаар тавигдана.
Монгол орон газар нутаг уудамтай хүн ам сийрэг суудаг боловч нийт нутгийн 2.3 хувь нь л газар
тариаланд тохиромжтой. Одоогийн байдлаар энэ газрын 90 орчим хувь нь ашиглагдаж байгаа бөгөөд
газар тариалан эрхэлж ирсэн 40 гаруй жилийн туршид түүний нилээд хэсэг нь элэгдэлд орсон байна.
Монгол орон хуурай, хуурайвтар нутагт ордог. Энд хэт бэлчээрлэлтээс үүссэн хөрсний элэгдэл,
цөлжилтийн процесс нь улс орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан үзэгдэл гэж үзэж болно. Бэлчээр
элсэнд дарагдах, хөрсний элэгдэл нь газар тариаланд мөн нөлөөлнө.
Монгол орны хөрсний элэгдэлд байгалийн болон хүний хүчин зүйлийн аль аль нь нөлөөлдөг.
Байгалийн үзэгдэлд шороон болон элсэн шуурга, зуны улиралд уулархаг нутагт минутанд 2-5 мм
хүртэл эрчимтэй ордог хур борооны усаар хөрсний гадарга угаагдах зэрэг олон үзэгдлийг оруулж
болно. Хүний хүчин зүйл нь голдуу байгалийн хүчин зүйлсийн дэвсгэр дээр явагдаж хөрс элэгдэх
явцыг идэвхжүүлэх, хурдасгах нөлөөтэй. Эдгээр хүчин зүйлд голдуу хэт бэлчээрлэлт, машин
техникийк нөлөө, мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хамруулан авч үздэг. Уур амьсгалын
өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн бүс шилжиж малын тоо толгой өснө. Эдгээр хүчин зүйлийн
нөлөөгөөр бэлчээр тархлагдаж одоогийн тал хээр, ойт хээрийн бүсэд цөлжих явц, мөн цөлөрхөг хээр
говь цөлийн бүсэд элсний нүүлт идэвхжинэ. Ялангуяа одоогийн байдлаар хийт нутгийн 6.1 хувийг
эзэлж байгаа цөлийн бүс хойшоо шилжиж цөлжилтийн хамрах хүрээ тэлэх боломжийг ихэсгэнэ.
Нарийвчилсан судалгааны дүнгээс харвал, тариалангийн талбайн хөрсний доройтол XXI зууны
эхний хагаст одоогийн нөхцөлөөс 2 дахин ихсэж болзошгүй байна. Тухайлбал, хөрсөн дэх хөдөлгөөнт
азотын хэмжээ цөлөрхөг хээр, хээрийн бүсэнд 2020-2050 оны үед 12-16 хувь буурах болно. Хээр
16
хээрийн бүсэнд арай илүү, харин цөлөрхөг тал, тал хээрийн бүсэд арай бага байх төлөвтэй. Хөрсний
органик нүүрстөрөгчийн хэмжээ 2020 оны үед говь цөлд 22-25 хувь, бусад бүсэд 4-15 хувиар буурна.
Газрыг элэгдэл, доройтлоос хамгаалахын тулд ургамал бүрхэвчийг бий болгох, хөрсөнд
органик бодисыг хуримтлуулах замаар түүний ялзмагийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
шаардлагатай. Мөн газар ашиглалтын үйл ажиллагаанд үр ашигтай, хэрэгжүүлэх боломжтой
технологийн бодлого, газрын менежментийн оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх явдал
тогтвортой хөрс хамгаалах стратегийн гол суурь юм.
2.3.9 Хам нөлөө
Дээр бид уур амьсгалын өөрчлөлт байгалийн үндсэн нөөц, эдийн засгийн зарим салбар үзүүлэх
нөлөөллийг авч үзэв. Энд салбаруудын хоорондын харилцан уялдаа, холбоог тооцоогүй. Гэтэл бодит
байдал дээр байгалийн нөөцийн аль нэг хэсэг болон эдийн засгийн ямар нэг салбарт уур амьсгалын
өөрчлөлтөөс болж гарах өөрчлөлт бусаддаа мөн дам нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Иймд хам
нөлөөллийн үнэлгээ нь одоогийн ойлголтын хүрээг ямар нэгэн байдлаар цэгцтэй системтэй болгож,
уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн чухал, хэрэгжүүлэх бодит боломжтой хариу арга хэмжээг
харилцан уялдаанд нь олж тогтоох, хэрэгжүүлэх боломж олгоно.
Судалгааны дүнгээс харахад уур амьсгалын өөрчлөлт байгалийн үндсэн суурь нөөц, хөдөө аж
ахуйн салбарт тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх нь илэрхий байна. өөрчлөгдөж байгаа уур
амьсгалын нөхцөл байгалийн бүс, мөнх цэвдгийн бус цасан бүрхүүлийн тархац, мал аж ахуй,
бэлчээр, усны нөөцөд шууд нөлөө үзүүлж эдгээрээр дамжин улс орны нийгэм-эдийн засагт дам
нөлөө үзүүлнэ.
Дээрх бүх үзүүлэлтүүдэд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нэгдсэн хам нөлөөг тоон утгаар
нарийвчлан илэрхийлэхэд нилээд бэрхшээлтэй. Энэ нь гол нь үнэлгээний бодит арга байхгүй
байгаатай холбоотой. Гэвч энд “хам нөлөөллийн анализ” (Cross Impact Analysis)-ийн аргыг хэрэглэн
ямар нэгэн байдлаар арай бодит үнэлгээ өгөх боломжийг авч үзэв. “Хам нөлөөллийн анализ”-ийн
арга (Holling, 1978, Martin Parry and Timothy Carter, 1998) нь ямар нэгэн системийн үндсэн
элементүүдийн хоорондын харилцан уялдааг тооцож ангилах арга юм. Системийн гол хувьсагчуудыг
тогтоож эдгээрийн хувьсагчуудын хоорондын харилцан уялдааг харуулах матриц хэлбэрийг
ашиглана. Хэрвээ аль нэг хувьсагч нөгөө хувьсагчид шууд нөлөө үзүүлж байвал матрицын харгалзах
нүдэнд тэмдэглэнэ.
Монгол орны байгалийн нөөц, хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлтийн хоорондын харилцан
уялдааг энэ аргаар тооцож 2.6 дугаар хүснэгтэнд харуулав. Энэхүү матрицан хүснэгтээс харвал, уур
амьсгалын өөрчлөлт байгалийн бүс бүслүүр, усны нөөц, мөнх цэвдэг, цасан бүрхүүл, бэлчээр, мал аж
ахуй, газар тариалан, бэлчээрийн усан хангамж зэрлэг ан амьтанд шууд нөлөөлнө. Энд нийт хөтлөх
хүчний нийлбэр нь 11 (мөрийн нийлбэр) байна. Үүнтэй адилаар байгалийн бүс нь уур амьсгалын
өөрчлөлт, бэлчээрээс хамаарна гэвэл түүний хамааралын үзүүлэлт нь 2 (баганын нийлбэр)
байна.
2.6 дугаар хүснэгт. Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн харилцан уялдааны матриц
17
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11
11

More Related Content

What's hot

Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Unuruu Dear
 
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньAnkhbileg Luvsan
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтСолонго Радуга
 
хотжилт түүний үр дагавар1
хотжилт түүний үр дагавар1хотжилт түүний үр дагавар1
хотжилт түүний үр дагавар1М. Мөнхжавхлан
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудtuugiituugii
 
байгаль орчин, ногоон хөгжлийн яам
байгаль орчин, ногоон хөгжлийн яамбайгаль орчин, ногоон хөгжлийн яам
байгаль орчин, ногоон хөгжлийн яамIdol_atena
 
бие даалт 29 агаарын бохирдол
бие даалт 29   агаарын бохирдолбие даалт 29   агаарын бохирдол
бие даалт 29 агаарын бохирдолDul Choijid
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалdavaa627
 

What's hot (19)

Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
цөлжилт
цөлжилтцөлжилт
цөлжилт
 
Lekts 14
Lekts 14Lekts 14
Lekts 14
 
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
эссэ бямбахүү
эссэ бямбахүүэссэ бямбахүү
эссэ бямбахүү
 
Buyan nugel-energiin huuli
Buyan nugel-energiin huuliBuyan nugel-energiin huuli
Buyan nugel-energiin huuli
 
хотжилт түүний үр дагавар1
хотжилт түүний үр дагавар1хотжилт түүний үр дагавар1
хотжилт түүний үр дагавар1
 
Globalwarming 3
Globalwarming 3Globalwarming 3
Globalwarming 3
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
 
байгаль орчин, ногоон хөгжлийн яам
байгаль орчин, ногоон хөгжлийн яамбайгаль орчин, ногоон хөгжлийн яам
байгаль орчин, ногоон хөгжлийн яам
 
Lekts13 globalwarming
Lekts13 globalwarmingLekts13 globalwarming
Lekts13 globalwarming
 
бие даалт 29 агаарын бохирдол
бие даалт 29   агаарын бохирдолбие даалт 29   агаарын бохирдол
бие даалт 29 агаарын бохирдол
 
Lects12
Lects12Lects12
Lects12
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 

Similar to 11

2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулааралenkhee lkhagwae
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулааралenkhee lkhagwae
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтСолонго Радуга
 
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Ankhbileg Luvsan
 
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээхангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээPrime Rose Snowdrop
 
дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009bolortssetseg
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)GreengoldMongolia
 
монгол улсын байгалийн нөхцлийн аж ахуйд үзүүлэх нөлөө
монгол улсын байгалийн нөхцлийн аж ахуйд үзүүлэх нөлөөмонгол улсын байгалийн нөхцлийн аж ахуйд үзүүлэх нөлөө
монгол улсын байгалийн нөхцлийн аж ахуйд үзүүлэх нөлөөYadmaa Vic
 
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын хүнсний ногооны логистикийн тогто...
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын  хүнсний ногооны логистикийн тогто...Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын  хүнсний ногооны логистикийн тогто...
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын хүнсний ногооны логистикийн тогто...batnasanb
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэNinj Suren
 
уур амьсгалын горим
уур амьсгалын горимуур амьсгалын горим
уур амьсгалын горимbayaraatugsuu
 

Similar to 11 (19)

2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
 
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээхангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
 
Enviromental issues
Enviromental issuesEnviromental issues
Enviromental issues
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009
 
Lects11
Lects11Lects11
Lects11
 
хамгийн
хамгийнхамгийн
хамгийн
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
 
монгол улсын байгалийн нөхцлийн аж ахуйд үзүүлэх нөлөө
монгол улсын байгалийн нөхцлийн аж ахуйд үзүүлэх нөлөөмонгол улсын байгалийн нөхцлийн аж ахуйд үзүүлэх нөлөө
монгол улсын байгалийн нөхцлийн аж ахуйд үзүүлэх нөлөө
 
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын хүнсний ногооны логистикийн тогто...
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын  хүнсний ногооны логистикийн тогто...Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын  хүнсний ногооны логистикийн тогто...
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын хүнсний ногооны логистикийн тогто...
 
Cem12
Cem12Cem12
Cem12
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэ
 
Lekts 14
Lekts 14Lekts 14
Lekts 14
 
газар зүй
газар зүйгазар зүй
газар зүй
 
Final
FinalFinal
Final
 
уур амьсгалын горим
уур амьсгалын горимуур амьсгалын горим
уур амьсгалын горим
 

11

  • 1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2000 оны 7 дугаар Улаанбаатар сарын 19-ны өдөр Дугаар 120 хот Хөтөлбөр батлах тухай Монгол Улсын нэгдэн орсон “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” НҮБ-ын суурь конвенцийн 4.1b заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтын ёсоор баталсугай. 2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд бөгөөд Уур амьсгалын үндэсний хорооны дарга С.Мэндсайханд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Р.АМАРЖАРГАЛ БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД С.МЭНДСАЙХАН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ОРШИЛ Монгол улс 1990 оноос хойш улс төрийн ардчиллыг хөгжүүлэх, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих хүнд төвөгтэй замыг туулж байна. Өнөөдөр улс орон нийгэм эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт хийхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах асуудлыг зэрэгцүүлэн тавьж хэрэгжүүлэх асуудалтай тулгарч байна. Монгол Улсын хувьд байгаль хамгаалах болон улс орны тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг хослуулах замаар бусад орны гаргасан алдааг давтахгүй байх боломж байгаа юм. Үүний тулд эдийн засгийн хөгжил байгальд үзүүлэх дарамтыг багасгахын тулд газар ашиглах уламжлалт арга техникийг орчин үеийн технологитой хослуулах бодлого баримталж байна. Монгол Улсын Засгийн Газар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцид (НҮБ/УАӨСК) 1992 оны 6 дугаар сарын 12-нд Рио де Жанейро хотноо болсон “Байгаль орчин-Хөгжил” Дэлхийн Бага хурлын үеэр гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурал (УИХ) түүнийг 1993 онд батламжилсан байна. Энэхүү Конвенцийн 4.1 (а) дугаар Зүйлд: “Бүх Талууд өөрсдийн хүлээх нийтлэг боловч ялгавартай үүрэг хариуцлага, мөн тэдгээрийн үндэсний болон бүс нутгийн хөгжлийн онцлог, эхний ээлжинд авч хэрэгжүүлэх арга хэмжээ зорилтыг иш үндэс болгон ... Монреалын Протоколоор зохицуулагддаггүй бүх төрлийн хүлэмжийн хийн (XX) эх үүсвэрүүдээс ялгарах ялгаралтыг багасгах шингээгчдэд шингэх явдлыг нэмэгдүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах арга хэмжээг тусгасан үндэсний, шаардлагатай үед бүс нутгийн хөтөлбөрүүдийг боловсруулан хэвлэж байнга шинэчлэн хэрэгжүүлэх ёстой гэж заасан байна (UNFCCC, 1992). НҮБ/УАӨСК-оор хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн Газар юуны өмнө Уур амьсгалын үндэсний Хороог байгуулсан юм. Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний Хөтөлбөр (УАӨҮХ) нь зөвхөн дээрх Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхэд чиглэгдээд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах асуудлуудыг улсын хэмжээний болон салбарын хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөртэй уялдуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. УАӨҮХ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээ, ХХ-ийн ялгаралтын тооцоо тооллого, ХХ-ийн ялгаралтыг бууруулах судалгаа зэрэг урьдчилсан судалгаа нь ажлын үр дүн дээр үндэслэсэн болно. Монгол Улсын хөгжилд түүний газар зүйн байрлал, нийгэм эдийн засгийн онцлог хүчин зүйлс шууд нөлөө үзүүлдэг (1.1 дүгээр Хүснэгт). 1.1 Газар зүйн байрлал Монгол Улс Зүүн хойт Азид хойт өргөргийн 41°35' - 52°09' зүүн уртрагийн 87-19°56' -ийн хооронд 1 сая 564 мянган ам дөрвөлжин газар нутгийг эзлэн хоёр их гүрэн ОХУ болон БНХАУ-ийн хооронд оршино. Хамгийн баруун зүүн цэг хүртэл 2392 км, хамгийн хойт цэгээс урд цэг хүртэл 1259 км зайтай Газар нутгийн хэмжээгээрээ Монгол Улс Ази тивдээ 7 дугаар, хэмжээгээр 18 дугаар байр эзэлдэг. Мөн Монгол Улс нь далайд шууд дэлхийн томоохон эх газрын орон юм. Монголын газар нутаг харьцангуй өндөр өргөгдсөн бөгөөд нийт нутгийн 81.2 хувь нь 1000 метрээс дээш, 50 хувь нь 1500 метрээс дээш орших ба дундаж өндөр нь далайн төвшнөөс дээш 1580 метр өргөгдсөн байна. (1.1 дүгээр зураг) 1
  • 2. 1.1 дүгээр зураг. Монгол улсын физик газар зүйн зураг 1.2 Физик газар зүй, байгаль орчин Монгол Улс байгаль экологийн тогтоцын хувьд хэмжээ, төрөл зүйл, цэвэр ариун байдлын хувьд дэлхийн бөмбөрцгийн хойт хагас эх газарт орших улсуудын дотор онцгой суурь эзэлдэг. Гэвч нийгэм эдийн засгийн бүх салбарыг хамарсан гүнзгий өөрчлөлт явагдаж байгаа энэ үед Монгол орны байгалийн бүс бүслүүр, ургамал амьтны аймагт үндсэн өөрчлөлт орж байна. Монгол оронд өндөр уул нурууд, тэдгээрийн хоорондын хөндий, өргөн уудам тал, говь цөл болон хуурайвтар хээр тал хослон оршино. Экологийн тогтолцооны хувьд Монгол Төв Азийн шилжилтийн онцгой бүсэд багтах бөгөөд Сибирийн их ой тайга, Төв Азийн тэгш тал, Алтайн өндөр уулс, Говь цөл цөм оршино. Байгаль орчин, мал аж ахуй нь улс орны эдийн засгийн хөгжил, хүн ардын зан хэвшилд онцгой нөлөө үзүүлдэг. Монголчууд байгалийн өв сангаа эрхэмлэн дээдэлж, маш элэгсэг ханддаг бөгөөд нүүдлийн уламжлал нь олон зууны туршид газар нутагтаа маш бага нөлөө үзүүлж ирсэн байна. Сүүлийн хагас зуу гаруй жилийн хугацаанд хүн ам өсч, улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр гадаргын болон газрын гүний усны нөөц, ой мод, хөрс, бэлчээр зэрэг байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийн зарцуулалт, хэрэглээний хувь хэмжээ зарим тохиолдолд зохистой хэмжээнээсээ хэтрээд байна. Хэрвээ экологийн энэ хандлага цаашид үргэлжилж байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах тодорхой арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхгүй бол энэ хандлага цаашид бүр ч ноцтой байдалд хүрч болзошгүй юм. 1.3 Уур амьсгал Монгол орон тодорхой ялгагдах дөрвөн улиралтай, жилийн төдийгүй хоногийн температурын хэлбэлзэл ихтэй, хур тунадас багатай эх газрын эрс тэс уур амьсгалтай. Нутаг дэвсгэр нь харьцангуй өндөр өргөгдсөн байдгаас Монгол орны уур амьсгал ижил өргөрөгт оршдог улс орнуудаас ерөнхийдөө хүйтэн. Жилийн дундаж агаарын температурын хамгийн их нь Говьдоо 8.5 хамгийн бага нь уулархаг нутагтаа -7.8 °С байна. Хамгийн бага температур нь нэгдүгээр сард -31.1 °С -аас -52.9 °С байх ба хамгийн өндөр температур нь долоодугаар сард +28.5 °С -аас +42.2 °С байдаг. Жилд орох хур тунадасны хэмжээ бага, жилд дунджаар 200-220 мм тунадас орно. Нутгийн өмнө хэсгийн говь цөлд жилдээ 50-100 мм, хойт хэсгийн зарим нутагт 300-350 мм тунадас орно. Хур тунадасны ихэнх нь зургаа, долоо, наймдугаар сард орох ба арван нэгээс гуравдугаар сар хамгийн хуурай сарууд юм. Хавар зуны улирлын ган говьд таван жил тутамд, бусад нутагт арван жил тутамд нэг удаа тохиолддог. Монголд жилдээ дунджаар 3000 цаг нартай байдаг нь ижил өргөрөгт оршдог нутагт ажиглагддаг хэмжээнээс харьцангуй их юм. Жилд ордог хур тунадас болон дундаж температурын хэмжээг 1.2 ба 1.3 дугаар зурагт үзүүлэв. 2
  • 3. 1.2 дүгээр зураг. 1.3 дугаар зураг. Жилийн тунадасны хэмжээ, мм Жилийн дундаж температур, °С Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны үр дүн хүний үйл ажиллагааны улмаас агаарт хуримтлагдах ХХ-ийн өсөлт, үүнээс үүдэх уур амьсгалын өөрчлөлтөнд одооноос анхаарлаа хандуулах шаардлагатайг харуулж байна (Дагвадорж, 1994,1999). Сүүлийн 60 гаруй жилд Монгол орны нийт нутгийн агаарын дундаж температур 1.56 хэмээр дулаарсан байна. Энэ дулааралт өвлийн саруудад нутгийн хойт болон баруун хэсгийн уулархаг нутагт говь, тал хээрийн бүсийн бодвол илүү илэрч байна. Температурын хамгийн их өсөлт өвлийн улиралд 3.6°С хүрч байгаа бол зуны саруудад харин сэрүүсэх хандлага ажиглагдаж байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундажаас зөрж байгаа юм. Температурын өөрчлөлт мөн орон зайн хувьд өөр өөр байна. Тухайлбал, өвлийн улиралд уулархаг нутагтаа дулааралт хүчтэй ажиглагдаж байгаа бол говь тал хээр нутагтаа бага байна. Хур тунадасны хэмжээ 1940-өөд оноос эхлэн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Говь цөлд тохиолдох ган, төв болон хойт зүгийн нутгаар борооны үерийн эрчим, давтамж уур амьсгалын өөрчлөлтөөс болон нэмэгдэж болзошгүй байна. 1.4 Гадаргын болон гүний ус Монгол орны усны нөөцийн нийт хэмжээ 599 шоо километр бөгөөд үүний ихэнх нуур (500 шоо км), мөнх цас мөсний (62,9шоо км) ус байдлаар хадгалагдана. Нийт усны нөөцийн 4 хувь нь гадаргын ус, 2 хувь нь гүний ус байдлаар оршино. Жилийн дундаж тундасны (224 ММ) хэмжээний 90.1 хувь нь ууршиж зөвхөн 9.9 хувь нь л гадаргын урсацыг бүрдүүлж зарим хэсэг нь гүний усыг тэтгэнэ. Нийт усны нөөцийн 85 хувь нь цэвэр ус, үүний 93,6 хувь нь ганцхан Хөвсгөл нуурт агуулагдана. Гадаргын болон гүний ус улс орны эдийн засаг, ялангуяа хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал аж ахуй бүтээгдэхүүн, үйлдвэрийн болон ахуйн усны хангамж, мөн шууд бус утгаар хүний эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Усны нөөцийн хэмжээ нь жил, улирлаар өөрчлөгдөх усны хэмжээгээр тодорхойлогдоод зогсохгүй газар зүйн бүсийн онцлогоос хамаарна. Жилийн дундаж урсацын хэмжээ говь цөлдөө 0.01с/сек.км2 байдаг бол уулархаг нутагтаа 20с/сек.км2 байна. Нөхөн сэргээгдэх усны нөөц бага хуртай жилдээ 23км3 , харин их хуртай жилдээ 69.5 м3 хүрнэ. Гүний усыг говь цөлд ахуйн усны хяналт, малын болон бэлчээрийн усалгаанд голдуу ашигладаг. Хуурай, хуурайвтар бүс нутагт усны давсжилт, усны чанарын асуудал онцгой хурцаар тавигддаг. Усны давсжилт нь урсац багасаж, ууршилт ихсэнээс хөрс, нуур, гадаргын усанд давс хуримтлагдсанаас үүсдэг. Байгалийн усны чанарын асуудал нь давстай ус, улирлын хөлдөлттэй холбоотой бөгөөд усны нөөцийн ашиглалтыг хязгаарлагдаг гол нөхцөл болно. Дэлхийн томоохон гол мөрөн болох Енисей, Лена, Амар мөрөн Монголын талархаг нутгаас эх авдаг. Иймд Монголын усны нөөцийн асуудал нь олон улсын шинж чанартай юм. Монголын нутаг дээр бий болдог жилийн нийт урсацын 60 хувь нь ОХУ, БНХАУ-ын нутаг руу урсан гардаг байна. 1.5. Нийгэм-эдийн засгийн хөгжил Эдийн засгийн болон нийгмийн бүтэц. Монголын эдийн засаг харьцангуй олон төрөлтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 33 хувийг хөдөө аж ахуй, 27.5 хувийг үйлдвэр, барилга, 40 орчим хувийг үйлчилгээний салбар тус тус эзэлдэг (Статистикийн эмхтгэл, 1998). Уул уурхай, гол нь зэс экспортын орлогын 27 орчим хувийг (1998 оны байдлаар) эзэлж байсан боловч дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаснаас энэ хэмжээ 1999 онд эрс буурчээ. Аж үйлдвэрийн салбарт ноос ноолуур боловсруулах, савхи эдлэлийн үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, барилгын үйлдвэрлэл, сүүлийн жилүүдэд хувьцасны үйлдвэрлэл гол нь орно. Монгол орон 33 сая гаруй толгой мал сүрэгтэй, зэс, алт, нүүрс болон бусад байгалийн баялгийн ихээхэн нөөцтэй. Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээг хөхүүлэн дэмжих бодлого явуулж байна. 3
  • 4. Улс орны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг 1.2 дугаар хүснэгтэнд үзүүлэв (Статистикийн эмхтгэл, 1991-1998). Монгол орон тогтвортой ардчилалд тайван замаар шилжиж байна. 1990, 1992 онд болсон Улсын Их Хурлын сонгуульд МАХН нам ялж 1996 он хүртэл засгийн эрх барив. МАХН энэ хугацаанд ардчилсан өөрчлөлтүүдийг эхэлж, эдийн засгийн хямралыг тогтворжуулах болон түүний бүтцийг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. 1996 онд болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан Холбоо Эвсэл ялж илүү радикал өөрчлөлт хийх зорилт тавив. Эвслийн Засгийн Газар зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийг дуусгахын тулд эдийн засагт гарч эхэлсэн өсөлтийг илүү баталгаатай болгох, макро эдийн засгийн тогтворжилийг хангах, дэд бүтцийн хөгжлийг дэмжих бодлого явуулж байна. 1997 онд эрчим хүчний үнэлгээ, сургалтын төлбөрийг либералчлах, өргөн хэмжээний хувьчлал явуулах, улсын татаасыг багасгах, банкны системийн өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв. Эдгээр арга хэмжээ нь нийгмийн хамгаалалтын найдвартай сүлжээ хараахан тогтоогүй өнөөгийн нөхцөлд хүн амын амжиргаанд шууд нөлөө үзүүлж байна. Монгол Улс шилжилтийн үеийн нийгмийн энэ сөрөг нөлөөллийг амжилттай даван гарч байгаа боловч, Засгийн газар хүн амын амьдралын баталгааг хангахад чиглэсэн бодлого стратеги боловсруулж хэрэгжүүлэх явдал маш чухлаар тавигдаж байна. Гадаад худалдааны алдагдал их байсан ч 1994 оноос тодорхой өсөлт ажиглагдаж эхэлсэн. Энэ өсөлт 1995 онд 6.3 хувь болсон бол, зэсийн үнийн уналтаас болж 1996 онд 2.6 хувь болтол буурсан. 1997 онд уул уурхайн болон үйлчилгээний салбарын өсөлттэй уялдаж энэ өсөлт 4 хувь болж, зөвхөн минералийн бүтээгдэхүүн дангаараа 21 хувиар өсчээ. Гэвч эдийн засгийн тогтворжуулалтын арга хэмжээ, банкны системд хийсэн өөрчлөлтөөс шалтгаалж олгох зээлийн хэмжээ дутагдалтай байснаас бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөхгүй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 1998 онд 3.5 хувь байв (1.2 дугаар Хүснэгт). Эрүүл мэнд, боловсрол. Орлогын ижил төвшинд байгаа бусад орнуудтай харьцуулбал Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын үзүүлэлтүүд харьцангуй өндөр байдаг. Гэвч зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийн бэрхшээлээс шалтгаалж эрүүл мэнд, боловсролд зарцуулах хөрөнгийн хэмжээ олон улсын жишигтэй харьцуулахад багасч нийгмийн холбогдох үзүүлэлтүүд буурч байна. (1.3 дугаар хүснэгт). Улсын нийт хүн ам 1999 онд 2.42 сая болж 1000 хүнд ноогдох цэвэр өсөлт 16.1 хүн болсон байна. Нэг ам дөрвөлжин километр нутагт ноогдох хүний нягтрал 1.5 хүн байна. Хүн амын тоо 1960 оноос 2 дахин өссөн ч гэсэн хүн амын дундаж нягтралаараа Монгол Улс Ази тивдээ хамгийн бага нь байдаг. Нийт хүн амын бараг 50 хувь нь хот суурин газар амьдардаг бол, түүний тал хувь нь Улаанбаатар хотод оршин сууна. Монгол Улс хүн амын өсөлтийн хувьд Ази тивдээ хамгийн өндөр өсөлттэй орнуудын нэгд тооцогдох ба 1990-ээд он хүртэл энэ үзүүлэлт 2.1-2.5 хувь байв. Гэвч энэ өсөлтийн хувь сүүлийн жилүүдэд буурсан. Монгол оронд сүүлийн 30-аад жилийн туршид эдийн засгийн хөгжил идэвхжин үйлдвэржих, хотжих явц эрчимжиж ирэв. Хүн ам өсөхийн хирээр нэг хүнд ноогдох байгалийн баялгийн хэрэглээний хэмжээ мөн өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн үйлчилгээний салбарт их анхаарал хандуулж байсны дүнд энэ салбарт мэдэгдэхүйц амжилт олсон байна. Монгол Улс сайн хөгжсөн эрүүл мэндийн үйлчилгээний бүтцийг бий болгож дундаж наслалт (63 жил). 10000 хүнд ноогдох эмнэлгийн орны тоо (101 ор) зэрэг үзүүлэлтээр бусад хөгжиж байгаа орнуудаас илт давуу байна. Засгийн газар нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний үр ашгийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын шинэ системийг нэвтрүүлэх замаар эрүүлийг хамгаалахын санхүүжилтийн ачааллыг хөнгөвчлөх талаар өөрчлөлт хийх шаардлагатай хүлээн зөвшөөрч арга хэмжээ авч байна. 1990 он хүртэл Монгол Улс суурь боловсролыг бүх нийтэд олгох асуудлыг бараг шийдвэрлэсэн байв. Шилжилтийн үед сургуулийн төлбөр нэмэгдсэн, малыг хувьчилсантай холбогдож сургуулиас завсардах явдал ялангуяа орлого багатай хүмүүсийн дунд их гарах болов. 1997 оны байдлаар бага болон дунд сургуульд хамрагдах явдал 84 хувь орчим байв. Гэвч сүүлийн үед нийгмийн үзүүлэлтүүд дахин сайжрах хандлага бий болж Засгийн газар бүх нийтийг нийтээр суурь боловсролд хамруулах явдлыг 2000 оны үеэс сэргээх зорилт тавин ажиллаж байна. 1.1 дүгээр Хүснэгт МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД СААД БОЛДОГ БОЛОН ДЭМ ҮЗҮҮЛДЭГ ХҮЧИН ЗҮЙЛС 4
  • 5. Монгол Улсын хөгжилд газар зүй, нийгэм эдийн засгийн дараах хүчин зүйлс тааламжгүй нөлөө үзүүлдэг. Үүнд: • Монгол Улс газар зүйн хувьд алслагдмал, далайд шууд гарцгүй, хоёр их гүрний хооронд хавчигдан орших ба дэлхийн хөгжилтэй зах зээлээс алс зайдуу. • Эх газрын хатуу ширүүн уур амьсгалтай хур тунадас багатай байдаг нь их хэмжээний эрчим хүч шаардах ба газрын шимийг хүртэх явдлыг хязгаарлана. • Хүн ам цөөнтэй (2.42 сая), түүний гуравны хоёр хувь нь хөдөө орон нутагт суудаг нь боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх, хөдөөгийн хүн амд үндсэн үйлчилгээ түгээхэд саад учруулна. • Монгол Улсын эдийн засгийн оновчтой бус бүтэц мөн нэг сөрөг нөлөө болно. • Сул хөгжсөн банкны систем бизнесийн үйл ажиллагаа, мөнгөний урсгалыг хязгаарладаг. Дотоодын хадгаламжийн хэмжээ маш бага байгаа нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх мөн эдийн засгийн өсөлтийг хөхүүлэн дэмжихэд гол саад болж байна. • Байгалийн баялаг, ялангуяа зэс, мал аж ахуйн бүтээгдэхүүнээс хараат байдаг нь гадаад худалдааны хямрал, байгаль орчны хомсдолд хүргэх маш эмзэг нөхцөлийг бий болгож байна. • Хотын болон хөдөөгийн нийгэм-эдийн засгийн сул бүтэцтэй, хотын хувийн сектор нь бага хэмжээтэй, гадагшаа харсан, хөдөөгөөсөө шууд хамааралтай байдаг, мөн уламжлалт амьдралын хэвшил, хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа өөрчлөлт, хөдөөгийн хөдөлмөрчдийн үйлчилгээний систем задарсан. Эдгээр тааламжгүй нөхцөлийг дараах хүчин зүйлс зөөллөж өгдөг. Үүнд: • Өөрчлөн байгуулалтын бүхий л чиглэлд улс төрийн хувьд бүрэн санал нэгдэж байгаа явдал. • Эдийн засгийн нээлттэй орчин нь хөрөнгө мөнгийг үр ашигтай хувиарлах, чөлөөт худалдааны нээлттэй орчинд харьцангуй тааламжтай нөхцөлийг бий болгох боломж олгож байна. • Баялаг, бараг ашиглагдаагүй байгалийн нөөц нь Монголын хувьд харьцангуй давуу байдлын нэг юм. • Өргөн уудам газар нутаг, бэлчээр, мөн олон тооны мал сүрэг нь мал аж ахуй болон малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлд харьцангуй давуу байдлыг бий болгоно, • Монгол Улс нь харьцангуй эрүүл, сайн боловсролтой залуу үндэстэн. Сайн боловсролтой хүний нөөцтэй (хүн амын 96 хувь нь бичиг үсэгтэй) нь техникийн салбарыг, жишээлбэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх боломж олгож байна. 2. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ 2.1 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд Орчин үеийн хүний нийгмийн хөгжил дэлхийн байгаль орчин, түүний дотор уур амьсгалын системд нөлөөлөх хэмжээнд хүртэл хөгжжээ. Хорьдугаар зууны эцэс гэхэд хүний үйл ажиллагаа дэлхийн уур амьсгалын системд тодорхой нөлөө үзүүлж байгаа нь мэдрэгдэж эхлээд байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсэг (УАӨЗХМХ)- ийн судалгаагаар дэлхийн бөмбөрцгийн гадарга орчмын температур (цаашид дэлхийн дундаж температур гэх) XIX зууны сүүлчээс хойших хугацаанд 0.4-0.8 хэмээр дулаарч, далайн төвшин 10-25 см-ээр нэмэгдсэн болохыг тогтоожээ. Модны цагираг, мөсөн бүрхүүл, шүрэн арлын олон зуун жилийн хуримтлалын хэмжилтүүд болон уур амьсгалын хандлагыг дам 1.1 дүгээр хүснэгт. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 -9.25 -9.50 -3.00 2.30 6.31 2.36 4.03 3.48 Àæ¿éëäâýð -12.45 -9.70 -6.39 1.69 14.83 0.20 4.40 3.30 Õº äº º àæ àõóé -4.39 -2.09 -2.71 2.70 4.24 10.02 4.76 3.10 Áàðèëãà -16.48 -45.52 -16.19 10.51 10.57 5.05 -4.90 -5.30 -22.93 -20.58 8.56 -7.82 1.16 11.49 5.60 8.10 Õàðèëöàà õî ëáî î -22.93 -20.58 8.56 -7.82 1.16 11.49 5.60 8.10 Õóäàëäàà -12.23 -22.67 5.28 -0.01 0.12 2.47 4.10 4.50 ¿éë÷èëãýý 31.97 3.21 -4.24 4.34 0.54 5.60 1.31 4.80 86,569.67 77,367.80 73.875.06 74,579.78 78,004.44 78,632.01 80,632.01 82,299.02 333.75 477.50 328.20 333.80 328.90 401.40 442.00 452.00 55407 54042 71912 74881 45105 55405 63690 49837 Статистикийн Эмхтгэл, 1991-1999, Статистикийн Төв Газар 5
  • 6. 1.2 дугаар хүснэгт. Нийгмийн зарим үзүүлэлтүүд 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 2.187.251 2.214.946 2.250.000 2,280.000 2.317.500 2,353,338 2.387.006 2.420.505 Õ¿í àì û í º ñº ëò (%) 1.77 1.27 1.58 1.33 1.64 1.55 1.43 1.40 Ýð¿¿ë ì ýí ä Ýõèéí ýí äýãäýë 93 129 124 116 101 90 71 80 Òº ðñº í ýõèéí òî î 69.776 63.037 47.726 52.723 54,531 51.456 49.118 50.658 1.33 2.05 2.60 2.20 1.85 1.75 1,45 1.58 62.6 59.5 61.2 48 44.4 40 40 35 Ì Á 25.228 26,843 42.694 32,713 28,113 25,293 28.290 Ì Á 53.54 26.96 -15.32 -15.82 -5.57 -17.36 9.25 -2.80 -4.95 2.86 -21.57 -7.50 -9.91 0.00 -12.50 Ì Á Ì Á 6.40 59.05 -23.38 -14.06 -10.03 11.85 Áî ëî âñðî ë Ñóðãóóëèéí òî î Ì Á 681 663 659 664 658 645 630 Ñóðàã÷èäèéí òî î 411,700 384.000 370.300 381.200 403.847 418.293 435.061 447.121 Ì Á Ì Á Ì Á Ì Á 65.355 65,962 67,063 69,949 Статистикийн Эмхтгэл,, 1991-1999, Статистикийн Төв Газар, Монгол байдлаар илэрхийлэх бусад аргаар хийсэн судалгаа нь дэлхийн гадаргын температур сүүлийн 600 жилд байгаагүй хэмжээгээр дулаарч байгаа ажээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эдгээр судалгаа температурын энэ дулааралт цаашид ч үргэлжлэхийг харуулж байна (IPCC, Second Assessment Report, 1995). УАӨЗХМХ-ийн нарийвчилсан судалгаагаар хүний үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байгааг тогтоожээ. џлангуяа органик түлшний шаталт, ойн талбайн багасалт, хөдөө аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэргээс үүдсэн уур амьсгалын өөрчлөлт нь уур амьсгалын байгалийн хэлбэлзэлд ч хүчтэй нөлөө үзүүлж байна. Хүний үйл ажиллагаа нь агаар мандал дахь нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл, хлор-фторт нүүрстөрөгчүүд, агаар мандлын доод давхаргын озон зэрэг хүлэмжийн хий (ХХ)-нүүдийн агууламж нэмэгдэхэд хүргэж байна. XXI зуунд дэлхийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөх тухай УАӨЗГХМХ-ийн гол гол дүгнэлтүүдийг тоймлон дурьдвал (IPCC, Climate Change 1995): Дэлхийн дундаж температур 2100 оны үе гэхэд 1990 онтой харьцуулбал 1-3.5 хэмээр нэмэгдэнэ. Энэ тооцоо агаар мандал дахь XX болон аэрозолийн ирээдүйн агууламжийн тооцоон дээр үндэслэгдсэн байна. Дараачийн зуун жилд ажиглагдах дэлхийн гадаргын дулааралтын дундаж хэмжээ нь дэлхий дээр соёл иргэншил хөгжиж ирсэн сүүлийн 10000 жилд ажиглагдаж байснаас давж гарах болно. Гэвч бүс нутаг бүрт температурын өөрчлөлтийн хэмжээ өөр өөр байх нь мэдээж. Хамгийн их дулааралт өндөр өргөрөгт орших нутагт өвлийн улиралд ажиглагдана. Өдрийн хугацааны температурыг бодвол шөнийн хугацааны температур илүү хүчтэй нэмэгдэнэ. Ерөнхийдөө, дундад өргөргийн нутагт зуны улиралд ажиглагдах маш халуун өдрийн тоо нэмэгдэх, мөн энэ нутагт өвлийн улиралд ажиглагдах маш хүйтэн өдрийн тоо буурах магадлал ихэснэ. Цаг агаарын хамгийн их сүйтгэл хохирол учруулагч үзэгдлүүд болох хүчтэй аадар, ган зэрэг онцгой үзэгдлийн давтагдал, үргэлжлэх хугацаа нь уур амьсгал өөрчлөгдөхийн хирээр нэмэгдэнэ. Ууршилт, хур тунадасны дэлхийн дундаж хэмжээ мөн нэмэгдэх болно. Дундад өргөрөгт өвлийн улирлын температур нэмэгдсэнээс орох хур тунадас цас хэлбэрээр биш харин бороо хэлбэрээр унах боломжийг бүрдүүлнэ. Энэ нь өвлийн улирлын хөрсний чийг, урсацыг нэмэгдүүлж харин зун бага урсацтай байх нөхцөл болно. Хаврын улиралд цас хурдан байлснаас үер болох магадлалыг нэмэгдүүлнэ. Зуны улирлын дулааралт ууршилт нэмэгдэхэд хүргэж энэ нь зарим газар байгалийн бэлчээр болон хөдөө аж ахуй шаардлагатай хөрсний чийгийн нөөцийг багасгах, хүчтэй ган болох магадлалыг ихэсгэж болзошгүй. Ган, үер нь дэлхий дээр болж л байдаг үзэгдэл. Гэвч эдгээр үзэгдлийн эрчим нэмэгдсэнээр усны менежментийн асуудлыг ирээдүйд илүү ноцтой байдалд хүргэнэ. 6
  • 7. Эдгээр бүх таамаглал нь дэлхийн уур амьсгал хүчтэй өөрчлөгдөнө гэсэн тооцоон дээр үндэслэгдсэн. Судалгаанаас харахад дэлхийн уур амьсгал хүн нийгмийн түүхийн туршид өөрчлөгдөж байсан боловч энэ нь голдуу тохиолдлын чанартай, энэ удаагийнх шиг ингэж огцом өөрчлөгдөж байгаагүй юм. Сая сая жилийн туршид дэлхий дээрх амьд биетийн төрөл зүйлс үүсч бий болсон, үр төлөө бий болгосон тэр л газраа, өөрчлөгдөж байгаа уур амьсгал, орчныхоо нөхцөлд зохицон хувьсан өөрчлөгдсөөр иржээ. УАӨЗГХМХ-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт дэлхийн экологийн тогтолцоонд дараахь бодит нөлөөг үзүүлж болохыг тогтоосон байна. Үүнд:  XXI зуунд дэлхийн дулааралт дэлхийн ойн нөөцийн ойролцоогоор гуравны нэгд нөлөөлж ойн төрөл зүйлд үндсэн өөрчлөлт гарна. Судалгаанаар ургамлын янз бүрийн төрөл зүйл илүү тохиромжтой нутагт нүүн шилжиж дээд хурдыг тогтоосон байна. Энэ нь хамгийн удаандаа жилд 0.04 км, хурдандаа жилд 2 км хүртэл зайд нүүн шилжиж чадна. Гэвч дэлхийн гадаргын температурын өөрчлөлтийн тооцоолж байгаа хэмжээ дэлхийн олон газарт ургамлын төрөл зүйлсийг илүү хурдан (жилд 1.5-5.5 км хүртэл) нүүн шилжихийг шаардах болно. Гэтэл олон төрөл зүйлийн ургамал ийм хурдан нүүн шилжиж чадахгүй, улмаар мөхөж болзошгүй. Ургамал болон экосистемийн бүтцэд гарах энэхүү өөрчлөлт нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээг улам нэмэгдүүлж цаашдаа уур амьсгалын өөрчлөлтийг түргэтгэх нөхцөл бүрдүүлнэ.  Цаашид, уур амьсгалын өөрчлөлтөнд илүү өртөгдөх бүс нутаг, ялангуяа хойт өргөргийн ой зэрэг хуучин ургамлууд үхэж, оронд нь хурдан ургадаг унаган биш ургамал ургах болно. Эдгээр ургамалд ургац бага, гэрийн малд тэжээл болох чанар сул, нутгийн ихэнх унаган амьтдад зохицох талаар ядуу ургамлууд давамгайлна.  Хогийн болон хортой ургамал, өвчин, хортны тархалт нэмэгдэж болзошгүй.  Агаар мандалд нэмэгдсэн нүүрсхүчлийн хий нь олон ургамлын фотосинтезийн процесийн боломжийг нэмэгдүүлэх боловч экосистемийн бүтээгдэхүүнт чанарт үзүүлэх нийлбэр нөлөөлөл, ялангуяа агаарын өндөр температур эсвэл хөрсний чийг хязгаарлагдмал нөхцөлтэй хавсрахаараа ямар байх нь одоогоор бүрэн тодорхойгүй байна.  Уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөгдөх экосистем нь хойт зүгийн хуурай ой буюу тундр зэрэг өндөр өргөргийн төрөл зүйлс, мөн бэлчээр ойтой хиллэж буй нутаг эсвэл ой альпийн ургамалд шилжиж байгаа тэр хэсэг зэрэг олон төрлийн ургамал холилдон орших систем байна.  Эдгээр экосистемийн олонх нь хүний үйл ажиллагааны нөлөөнд аль эрт өртөж эхэлсэн бөгөөд ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эдгээрийн хэмжээ болон бүтээгдэхүүн нь мэдэгдэхүйц өөрчлөгдөх буюу багасч болзошгүй. Ийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн байгалийн нөөц болон хөдөө аж ахуй г.м. нийгэм эдийн засгийн салбаруудад хэрхэн нөлөөлөх нөлөөг нарийвчлан үнэлэх нь хөгжлийн ирээдүйн хандлагын тодорхой биш нөхцөлд шийдвэр, гаргахад маш чухал дэмжлэг болно. Нөлөөллийн энэхүү үнэлгээн дээр үндэслэн уур амьсгал, орчны өөрчлөлтөнд дасан зохицох арга хэмжээ, стратеги боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь үндэсний тогтвортой хөгжлийн стратегийг хангах нэг нөхцөл болно. 2.2. Монгол орны уур амьсгалын өөрчлөлт Монгол орны уур амьсгалын онцлог нь удаан үргэлжилдэг хүйтэн өвөл, сэрүүхэн, бага хур тунадас, температурын өндөр хэлбэлзэл, жилд харьцангуй олон нартай өдөртэй байдаг зэрэг шинжээр илэрнэ. Жилийн хамгийн хүйтэн сар нь нэгдүгээр сар байдаг бөгөөд дундаж температур нь -15 -аас -35 хэм, зарим тохиолдолд -50 хэм хүртэл хүйтэрнэ. Жилийн хамгийн халуун сар нь долоодугаар сар, дундаж температур нь 15 -аас 25 хэм, хамгийн их утга нь 35-1 аас 43 хэм хүрэх тохиолдол бий. 1999 оны долоодугаар сар байнгын багажийн ажиглалт хийсэн сүүлийн 60 жилд ажиглагдаагүй халуун сар болсон байна. Тунадасны хэмжээ бага, цаг хугацаа, орон зайн хувьд янз бүр байна. Жилдээ Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт 300-400 мм хур тунадас ордог бол тал хээрт 50-250 мм, цөлөрхөг хээрт 100-150 мм, говь цөлдөө 50-100 мм тунадас орно. Жилийн нийт хур тунадасны 85-90 хувь нь зуны улиралд бороо хэлбэрээр орно. Хойноос урагшаа өндөр уул нурууд тал хээр, говь цөл болж өөрчлөгдөхийн хирээр дулааны хангамж, салхины хурд нэмэгдэж тунадасны хэмжээ болон хөрсний чийгийн хэмжээ буурна. Сүүлийн 60 жилийн ажиглалтын дүнгээс харвал жилийн дундаж температур 1.56°С-аар нэмэгдсэн (2.1 дүгээр зураг) байна. Энэ өсөлт өвлийн улиралд хүчтэй (3.61°С), хаврын улиралд арай бага (1.4-1.5°С), харин зуны улиралд 0.3°С-аар сэрүүссэн хандлагатай байна. Хэрвээ тодорхой саруудыг авч тав, есдүгээр сард илүү хүчтэй дулаарсан, дөрөвдүгээр сард онцгой гараагүй байна. Зуны улирлын сэрүүсэлт гол нь зургаа, долоодугаар сард байна. Температурын энэ өөрчлөлт мөн 7
  • 8. орон зайн хувьд харилцан адил байна. Өвлийн дулааралт уулархаг нутаг, тэдгээрийн хоорондын хөндийд илүү эрчимтэй байгаа бол тал хээр, говь цөлд сул илэрч байна. Зуны сэрүүсэлт говьд илрэхгүй байна. Жилийн тундасны хэмжээний (2.1 дүгээр зураг) хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдахгүй байна. (Дагвадорж болон бусад, 1994, 1999). 2.1 дүгээр зураг. Сүүлийн 60 жилийн агаарын температур, тундасны нийлбэрийн өөрчлөлт Ерөнхий орчил урсгалын зэгвэр (ЕОУЗ)-аар бодсон уур амьсгалын өөрчлөлтийн тооцооноос харвал XXI зууны эхний 25 жилд Монгол орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор 1.80 С-2.80 С-аар дулаарах төлөвтэй байна. Өвлийн улиралд энэ дулааралт илүү хүчтэй (1.40 С-аас 3.60 С), харин зуны саруудад арай сул (1.00 С-аас 3.00 С) байх төлөвтэй. XXI зуун хоёр дахь 25 жилд энэ дулааралт үргэлжилж эхний 25 жилд ажиглагдах хэмжээнээсээ 2 дахин хүчтэй дулаарч болзошгүй байна. Энэ хугацаанд хур тундасны хэмжээ одоогийнхоос дунджаар 20-40 хувь нэмэгдэх боломжтой. ЕОУЗ-аар бодсон хувилбарын дагуу, тундасны хэмжээ 2040-өөд оны үе хүртэл өсөж цаашид 2070 он хүртэлх хугацаанд буурч болзошгүй байна. Ерөнхийдөө 2040 он хүртэлх хугацаанд агаарын температур, тунадасны хэмжээ өссөнөөр ургамлын ургалтанд зарим талаар таатай нөлөө үзүүлж болох боловч 2070-өөд оны үе гэхэд температур нэмэгдэж тундасны хэмжээ хэвэндээ байх буюу буурснаар ургамлын ургалтанд сөрөг нөлөө үзүүлэх болно. 2.3 Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөх байдал нь уур амьсгалын үзүүлэлтүүдийн өөрчлөгдөх хувь хэмжээнээс гадна тухайн орны нийгэм, соёлын төвшин, газар зүйн байрлал, эдийн засгийн онцлог нөхцөлөөс хамаарна. Монгол орны нийгэм-эдийн засгийн хөгжил нь уур амьсгалын хүчин зүйлийн шууд нөлөөн дор орших хөдөө аж ахуйгаас хүчтэй хамаардаг. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь уур амьсгалын өөрчлөлт байгалийн нөөц, эдийн засгийн үндсэн салбаруудад үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох бодлого, стратеги байх болно. АНУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хүрээнд хийсэн ажлын дүн нь (, Mongolia’s Country Studies Report on Climate Change, Vulnerability and Adaptation Assessment Vol. 3, 1996) дэлхийн дулааралт Монгол орны байгалийн нөөц (усны нөөц, байгалийн бүс бүслүүр, бэлчээр, газар ашиглалт, цасан бүрхүүл, мөнх цэвдэг зэрэг), эдийн засаг (газар тариалан, мал аж ахуй зэрэг), мөн нийгэм (хүний эрүүл мэнд, амьдралын нөхцөл г.м.)-д мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ гэдгийг тогтоосон юм. Недерландын Засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийсэн нарийвчилсан судалгаа нь дээрх үр дүн, дүгнэлтийг улам нарийвчлан баталгаажуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээний гол үр дүнг чиглэл тус бүрээр дараах дэд бүлгүүдэд авч үзэв. 2.3.1 Байгалийн бүс Монгол орон хоорондоо ихээхэн ялгаатай, онцлог шинжтэй хэд хэдэн байгалийн бүс бүслүүртэй. Нутгийн хойт хэсэг ойгоор хучигдсан өндөр уул нурууд голлох бөгөөд энд Сибирийн шинэс (Larix Sibirica), Сибирийн нарс (Pinus sibirica), Шотландын нарс (Pinus Sylvestris) голлон ургана. Нутгийн өмнө хэсэгт нам уулс толгодтой сийрэг тачир ургамалтай говь цөл, хуурай тал хээр голлон оршино. Баруун хэсэгт мөнх цас, мөсөн голтой, далайн төвшнөөс дээш 4000-5000 метр өндөр өргөгдсөн өндөр уул нурууд оршдог бол зүүн хэсэгт өргөн уудам тэгш тал хээр голлоно. 8
  • 9. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эдгээр байгалийн бүс бүслүүр тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх болно. Холдрижийн ангилалын загвараар хийсэн тооцооноос харвал ойн бүс багасч тал хээрийн бүс ойт хээр рүү түрэн шилжинэ. Мөн говь цөлийн бүс хойт зүг рүү шилжиж талбай нь нэмэгдэх болно. Тухайлбал, өндөр уулын тундар, тайгын бүсийн талбай 2020 оны үе гэхэд 0.1-5 хувиар, 2050-аад оны үед 4-14 хувиар буурч болохыг тооцооны дүн харуун байна. Дулааралтаас шалтгаалж өндөр уулын бүсийн хил уулын орой өөдөө шилжинэ. Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтайн уулсын ойт хээрийн талбай ХХI зууны эхний 25 жилд 3 орчим хувиар, дараагийн 25 жилд 7 хувиар тус тус багасна. Харин тал хээрийн эзлэх талбай мэдэгдэхүйц (0.1-3 хувь өөрчлөгдөхгүй төлөвтэй. Цөлөрхөг хээрийн эзлэх талбай 7 орчим хувиар буурах ба харин цөлийн бүс Их нууруудын хотгор, цөлөрхөг хээр рүү түрж талбай нь 13 орчим хувиар нэмэгдэх болно. Байгалийн бүсэд гарах энэ өөрчлөлт нь бэлчээр, мал аж ахуй, хөдөө аж цаашлаад улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Байгалийн бүслүүрийн 2025, 2050 оны үеийн байгалийн бүсийн одоогийн нөхцөлтэй харьцуулсан болзошгүй өөрчлөлтийг 2.2 дугаар зурагт үзүүлэв. 2.3.2 Усны нөөц усны хэмжээ, чанар, байгаль орчны нэгдмэл харилцаанд явагдах усны бусад үзэгдэл явц уур амьсгалын хүчин зүйлээр тодорхойлогдоно. Экосистемийн хувьслын үе шатууд уур амьсгал, усны төлөв байдлаас хамаарна. Тооцоолсноор Монгол орны усны нийт нөөц 599 шоо километр, үүний 83.7 хувь нь нууранд, 10.5 хувь нь мөсөн голд, 5.8 хувь нь гол мөрний ус байдлаар оршино (Монгол орны гадаргын ус, 1999). Усны нийт хэрэглээ 0.5 шоо километр байна (XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, 1999). Энэ нь усны нийт нөөцтэй харьцуулахад бага юм шиг харагдаж болох юм. Гэвч усны нөөц нийт нутагт жигд биш хувиарлагдсан, нэг хүнд ноогдох усны хэмжээ дэлхийн дунджаас нутгийн хойт хэсэгт 4-5 дахин илүү байдаг бол өмнөд хэсгийн говьд 10 дахин бага байдгийг анхаарч үзвэл усны нөөцийг хамгаалах асуудлын ач холбогдлыг ойлгож болох юм. Усны нөөцийн үндэсний хөтөлбөр зааснаар хүн амын зөвхөн 30.8 хувь нь төвлөрсөн дамжуулах системээс, 24.8 хувь нь зөөврийн усаар, 35.7 хувь нь худгийн усаар хангагдаж 9.1 хувь нь гол мөрөн, булаг шанд зэрэг гадаргын ус хэрэглэсээр байна. Хүн амын бараг тал хувь нь хөдөө орон нутагт оршин сууж өдөр тутмынхаа хэрэгцээний усыг гол мөрөн, булаг шанднаас авдаг байна. Үүнээс гадна аймаг сумын төвд оршин суугчдын нилээд хувь нь хөдөөний амьдралтай бөгөөд нилээд нь тариа ногоо тарьж, мал өсгөдөг. Иймд зарим төв суурин газрын оршин суугчдын усны хангамж ойролцоох гадаргын усны эх үүсвэр байгаа эсэхээс мөн хамаардаг. Иймд гадаргын цэвэр ус нь хязгаарлагдмал хэмжээтэй, байгалийн эмзэг нөөц юм. Говь цөлийн бүсийн зарим нутагт гүний ус өдөр тутмын хэрэглээний ганц эх үүсвэр нь болно. Гүний, уурхайн, уурхайн янданд мөн гар ажиллагаатай зэрэг бүх төрлийн худаг нь ахуйн хэрэглээ болон малын усалгааны гол эх үүсвэр болно. Өөрөөр хэлбэл, ахуйн хэрэглээний усны гол эх үүсвэр нь уулархаг нутагт гол мөрөн зэрэг гадаргын ус байдаг бол говь цөл нутагт гүний ус байна. Иймд бэлчээрийн мал аж ахуйн үйл ажиллагаанд бэлчээрлэх бэлчээр, усны эх үүсвэрийн хүрэлцээ хоёрыг аль алиныг нь анхаарч үзэх шаардлага тулгардаг. џлангуяа говьд малчид бэлчээр, усны аяыг дагаж жилд 6-7 удаа нүүж 90 орчим км зам туулдаг. Усны эх үүсвэрийн ойролцоо хэт олон мал төвлөрснөөс газарт үзүүлэх ачаалал хэт ихсэхэд хүргэдэг. Энэ нь бэлчээрийг талхлах, хөрс элэгдэх, элсний нүүлт үүсэх гол шалтгаан болдог. 9
  • 10. 10
  • 11. 2.2 дугаар зураг. Байгалийн бүсийн өөрчлөлт Загвараар хийсэн судалгаанаас харвал хэрвээ температур өөрчлөгдөөгүй хэмжээ 10 хувиар багасна гэж үзвэл голын урсац Төв Азийн ай савд 7.5 хувь, Хойт мөсөн далайн ай савд 12.4 хувь, Номхон ай савд 20.3 хувиар тус тус багасна. Хэрвээ, тунадас буурахын агаарын температур 1-3 хэмээр тус тус нэмэгдэнэ гэж үзэх юм бол бууралт 3-11 хувь байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг дулааралт тутамд 2-6 хувийн жилийн урсацын бууралт ажиглагдана гэсэн Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн судалгаа усны нөөц XXI зууны 25 жилд нэмэгдээд дараа нь буурч шинэ зууны дунд үе төвшинтэй адил юмуу арай их байж болохыг харуулж байна. Усны урсацын үзүүлэлтүүдийн өөрчлөлт нь температур, тунадас зэрэг уур амьсгалын үзүүлэлтүүдийн өөрчлөлттэй нягт холбоотой. Ерөнхийдөө уур амьсгалын цаашдын өөрчлөлт Монгол орны усны хүрэлцээг багасгахад хүргэнэ. 2.3 дугаар зураг. Усны нөөцийн өртөмтгий байдал. (1-бага хамааралтай, 2-нилээд хамааралтай, 3- хамааралтай, 4-маш их хамааралтай) Загварчлалын тооцооны дүнг үндэслэн Монгол орны нутгийг усны нөөц уур амьсгалын өөрчлөлтөнд өртөгдөх байдлаар нь 4 бүс болгон хувааж болно. (2.3 дугаар зураг). Зургаас харвал нийт нутгийн бараг гуравны нэг нь маш өртөмтгий нутагт орж байна. Энэ бүсэд багтах бараг бүх голууд нь зөвхөн борооны улиралд л урсацтай байдаг. Нийт нууруудын 90 орчим хувь нь 1 ам км-ээс бага талбайтай бөгөөд тунадасний хэмжээтэй шууд хамааралтай. Хот суурин газарт ахуйн усны хэрэгцээнд гүний усыг ашиглаж болно. усан хангамжийн асуудал ялангуяа говь цөлийн бүсэд шийдвэрлэхэд хамгийн бэрхшээлтэй асуудал байх болно. 2.3.3 Бэлчээр Монгол орны нийт нутгийн 97 хувь нь бэлчээр. Бэлчээрийн мал аж тохиромжтой 125.8 сая га байгалийн бэлчээрийн нөөцтэй. Үүний 4.5 өндөр уулын бүсэд, 22.9 хувь нь ойт хээрт, 28 хувь нь тал хээрт, 28.4 цөлөрхөг хээрт, 16.2 хувь нь цөлийн бүсэд хамаарна (Цэрэндулам болон бусад 1986). Бэлчээрийн ургацны хэмжээ цаг агаар, уур амьсгалын нөхцөлөөс шууд хамаарна. Бэлчээрийн гарц жилээс жилд эрх ялгаатай байхын зэрэгцээ өндөрт оршиж байгаагаас хамаарч мөн өөр өөр байна. Ерөнхийдөө хойноос урагш шилжихэд бэлчээрийн гарц буурна. Бэлчээрийн гарц мал аж ахуй, зэрлэг ан амьтны менежмент чухал үүрэг гүйцэтгэнэ. Бэлчээрийн гарц Хангай, Хэнтий уулархаг нутагт 500 кг/га, тал хээр, Алтайн уулархаг нутагт 100-700 кг/га байдаг бол Их нууруудын хотгор, говь цөлийн бүсэд 200кг/га-аас бага хэмжээтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагааны бэлчээрт үзүүлэх ачаалал хэт ихэссэнээс бэлчээрийн нөөц эрс буурах хандлага ажиглагдаж байна. Одоогийн бэлчээрийн тэжээлийн нөөц нь 1986 оны байдлаас гурав дахин багассан гэсэн тооцоо байдаг. Судалгааны дүнгээс харвал уур амьсгалын өөрчлөлт бэлчээрийн төлөв байдалд нилээд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй (Болорцэцэг болон бусад, 1996) байна. Уур амьсгалын өөрчлөлт бэлчээрийн ургацад хэрхэн нөлөөлөхийн үнэлсэн тооцооноос харвал агаарын температур 3 хэмээр нэмэгдэхэд хөрсний органик бүтэц дэх нүүрстөрөгчийн хэмжээ 10 хувь, азотын хэмжээ 3 орчим хувиар буурах, бэлчээрийн биомассын хамгийн их хуримтлагдах хэмжээ 23.5 хувиар буурч болзошгүй байна. 11
  • 12. Янз бүрийн газар зүйн бүсэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хөрсний органик бүтэц дэх нүүрстөрөгч, азотын хэмжээ, бэлчээрийн биомассын хамгийн их хуримтлагдалт, мөн ургамлын протейний хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг тооцсон судалгааны зарим дүнг 2.1 дүгээр хүснэгтэнд үзүүлэв. 2.1 дүгээр хүснэгт. Хөрсний нүүрстөрөгч, азотын хэмжээ, бэлчээрийн биомассын хамгийн их хуримтлагдалт, ургамлын протейний хэмжээний өөрчлөлт, % Í ¿¿ðñ -òº ðº ã÷èéí º º ð÷ë º ë ò, % Àçî òû í º º ð÷ë º ë , % Áèî ì àññû í õóðèì òë àãä àë ò- û í º º ð÷ë º ë ò, % Ï ðî òåéí èé õýì æýýí èé º º ð÷ë º ë ò, % № Áàéãàë èéí á¿ñ 2039 2069 2039 2069 2039 2069 2039 2069 1. Î éò õýýð, º í äº ð óóëû í á¿ñ -6 -11 3 -2 10 -12 -0,1 0,4 2. Òàë õýýð -6 -15 0 -6 10 -18 -0,1 0 3. Àëòàéí óóëàðõàã á¿ñ -4 -4 0 1 50 34 -0,1 0,3 4. Öº ëº ðõº ã õýýð, öº ë -22 -26 -12 -16 6 -13 0 0,1 Энэ хүснэгтээс харвал уур амьсгалын өөрчлөлтөнд их өртөмтгий нутаг нь цөлөрхөг хээр, цөлийн бүс байна. Зарим ном зохиолд уур амьсгал дулаарснаар ургамлын ургалтын хугацаа уртсаж ургамлын ургалтанд эерэг нөлөө үзүүлнэ гэж тэмдэглэсэн нь бий. Гэвч өнөөгийн байдлаар Монгол орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ургамлын ургац температураас гадна хөрсний чийгийн хэмжээгээр голлон тодорхойлогддог. Нөгөө талаар уур амьсгал өөрчлөгдөхөд боломжит нийлбэр ууршилтын хэмжээ тунадасны нэмэгдэлтийн хэмжээнээс 7-10 дахин давах болно. Хөрсний чийгийн нөөцийн энэ сөрөг баланс бэлчээрийн ургамлын ургалтын хугацаа, түүний гарцыг ирээдүйд хязгаарлах болно гэдэг нь эргэлзээгүй юм. Мөн байгалийн бүс бүслүүр шилжих нь бэлчээрийн ургац, ургамлын төрөл зүйлд шууд нөлөө үзүүлэхийн зэрэгцээ мал аж ахуйн бүтээгдэхүүн цаашлаад улс орны эдийн засагт дам нөлөө үзүүлнэ. 2.3.4 Ой Монгол орны ойн нийт талбай 17.5 сая га, үүний 12.7 сая га нь үргэлжилсэн битүү ой байна. Ойн талбай нийт нутгийн 8.1 хувийг эзэлдэг. Монгол орны ой нь хөрс, бэлчээр, усны нөөц, зэрлэг ан амьтдыг хамгаалах, мөн Төв Азийн уур амьсгалыг зөөлрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэвч түүний эзлэх талбай сүүлийн үед улам бүр багасч байна. Хуурай бус нутагт ямар нэг алсыг харсан менежментийн бодлогогүйгээр сийрэг бут сөөг, модлог ургамлыг түлшинд хэрэглэх явдал түгээмэл байдаг. Суурин газрын эргэн тойрны модлог ургамлыг устгаж дуусаад ойг огтлох явдал нэмэгдсээр байна. Мөн хуурай улиралд гардаг ойн түймэр ойн нөөц буурах нэг гол шалтгаан болж байна. Орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт ойн өсөлт, нөөцөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн бүс бүслүүрт нөлөөлөх нөлөөний үнэлгээний дүнгээс харвал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр тал хээр цөлийн эзлэх талбай тэлснээс болж ойн эзлэх талбай багасна. Өндөр ууль тундр, тайгын бүс 2020 оны үе гэхэд 0,1 - 5 хувиар, 2050 оны үед 4-14 хувиар багасна. Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтайн уулсын ойт хээрийн талбай XXI зууны эхний 25 жилд 3 орчим хувиар, дараагийн 25 жилд 7 хувиар тус тус багасна (XXI зууны хөтөлбөр, 1998). Ойн динамикийн загвар (FORET) ашиглан сонгож авсан цэгүүдэд ойн төрөл зүйл, түүний бүтээгдэхүүн хэрхэн өөрчлөгдөхийг судалж үзжээ. Энэхүү загвар нь тодорхой мод (<1 га) бий болох, өсөлт хөгжилт явагдах, үр жимсээ өгөх процессийг тооцоолдог. FORET загвар (Shugart and West, 197) -аар Монголын нутгийн хойт хэсэгт ургадаг хар мод, нарс, хус зэрэг модны биомассын хуримтлалыг тооцоолж үзжээ. Сонгож авсан моднуудын биомассын хуримтлагдалтын динамикийн агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ өөрчлөгдөөгүй байх үеийн хэмжээг энэ хэмжээ 2 дахин нэмэгдэх үеийнхтэй харьцуулсан байдлыг 2.4 дүгээр зурагт үзүүлэв. Эдгээр зургаас харвал сонгон авсан 4 төрлийн мод тус бүрийн нийт биомассын хэмжээ шинэсний хувьд 27.2 хувь, хусны хувьд 5.1 хувь, Сибирийн нарсны хувьд 35.3 хувь, Шотланд нарсны хувьд 4.2 хувь тус тус буурахаар байна. Монголын ой нь нүүрсхүчлийн хийг шингээх, эрчим хүчний нөхөн сэргээгдэх эх үүсвэр байдлаар ашиглах, ус хамгаалалтын арга хэмжээ авах, хөрс элэгдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах хариу хэмжээ, мөн байгаль орчны бусад олон асуудлыг шийдвэрлэхэд олон талын үүрэг гүйцэтгэнэ. Ойн нөөцөд гарч байгаа өөрчлөлтөөс болоод энэ бүх үүргийг гүйцэтгэх боломжгүй болох хандлага гүнзгийрч байна. Иймд ой хамгаалах шаардлагатай арга хэмжээг авах нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ашигтай төдийгүй байгаль орчныг хамгаалах асуудалтай холбоотой юм. 12
  • 13. 2.4 дүгээр зураг. Сонгон авсан зарим модны төрлийн биомассын хуримтлалын өөрчлөлт 2.3.5 2.4 дүгээр зураг. Сонгон авсан зарим модны төрлийн биомассын хуримтлалын өөрчлөлт 2.3.5 Мал аж ахуй Нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйн нь олон зууны туршид Монголчуудын амьдралын гол хэв маяг, эдийн засгийн үндсэн салбар байсаар ирсэн бөгөөд бэлчээрийн экосистемийн сонгодог жишээ юм (Эрдэнэцогт, 1996). Өнөөгийн байдлаар нийт хүн амын 47.9 хувь нь энэ салбарт ажиллаж, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 34.6 хувийг үйлдвэрлэн улс орны экспортын 30 орчим хувийг эзэлж байна. 1990-ээд онд малыг хувьчилснаас гадна гадаад зах зээл хумигдсанаар малын тоо толгой эрс нэмэгдэж 1999 оны байдлаар 33.4 сая мал тоологджээ. Монгол орны нутгийн мал, нутаг орныхоо байгаль орчны хатуу ширүүн нөхцөлд гайхалтай сайн дасан зохицсон бөгөөд цаг агаарын гамшигт үзэгдэл, элдэв төрлийн өвчинд гойд тэсвэртэй байдаг. Гэвч цаг агаарын хатуу ширүүн өвчнөөс шалтгаалж жил бүр дунджаар 0.2-0.7 сая мал үхэж хорогддог. Хамгийн ойрын жишээ гэвэл 1999-2000 оны өвөл, хавар Дундговь, Баянхонгор, Архангай, Увс, Завхан зэрэг цөөн тооны аймгийг хамарсан зуданд нийт 2.4 сая мал хорогдов. Ер нь Монгол мал бие жижиг, бүтээгдэхүүнт чанар байдаг учир тэдгээрийг өндөр ашиг шимтэй, сайн үүлдрийн малтай харьцуулбал харьцангуй бага ашиг шимтэй байдаг. Дэлхийн нийт хонины 1.4 хувь, ямааны 2.6 хувь, үхрийн 0.8 хувь, адууны 4.8 хувь, тэмээний 0.8 хувийг Монголын мал аж ахуй эзэлнэ. Хоёр бөхтэй тэмээ дэлхийн нийт тэмээний 4.2 хувийг эзэлдэг бол үүний 44.4 хувь нь Монголд байна. Мал сүргийн дотор хонь голлох байр эзлэх (50 хувиас дээш) бөгөөд нийт махан бүтээгдэхүүний ихэнхийг гаргадаг. Иймд мал аж ахуйд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг үнэлэхдээ хонины жинд хэрхэн нөлөөлөхийг жишээ болгон судлав. Ерөнхийд нь дүгнэж үзвэл температур нэмэгдэх нь газар зүйн бүх бүсэд хонины жинд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Үүний гол шалтгаан нь өдрийн халуун цаг агаараас шалтгаалж хонины бэлчээрлэх хугацаа буурах явдал Мал аж ахуйн менежмент өөрчлөгдөхгүй гэж тооцсон нөхцөлд таваас есдүгээр сард өдрийн хэт халалтаас шалтгаалж малын бэлчээрлэх хугацаа хоногт 0.7-2 цагаар багассанаар малын жин авалт одоогийнхоос бага байх аж. Өдөрт идэх өвсний хэмжээ 13
  • 14. тэжээлийн хүрэлцээгээр тодорхойлогдох тул, бэлчээрлэлтийн хугацаа буурснаар эм хонины өдөрт идэх өвсний хэмжээ 0.1-0,3 кг-аар буурна. Энэ нь түүний нэг өдөрт нэмэгдэх жингийн хэмжээ 1-20 гр- аар багасахад хүргэж болзошгүй. Энэ нөлөө тал хээр, говь цөлийн бүсийг бодвол ойт хээрийн бүсэд илүү тодорхой илэрч байна. Тухайлбал, эм хонины жингийн дундаж хэмжээ наймдугаар сарын эцэс гэхэд өндөр уулын бүсэд 2.2 кг, ойт хээрт 1.4 кг, говийн бүсэд 0.8 кг, харин тал хээрийн бүсэд 0.2 кг -аар одоогийн хэмжээнээс доогуур байна гэсэн үг. Эм хонины жингийн хамгийн их (наймдугаар сарын эцсийн)1 хэмжээг одоогийн нөхцөлтэй харьцуулсан хэмжээг газар зүйн янз бүрийн бүсэд тооцоолсон үзүүлтийг 2.5 дугаар зурагт үзүүлэв. Зургаас эм хонины авалтын бууралтын хэмжээ нь өмнөөсөө хойш шилжихэд нэмэгдэж байна. 2.5 дугаар зураг. Уур амьсгалын өөрчлөлтийн хувилбаруудаар бодсон эм хонины намрын жин авалтын хэмжээг одоогийн нөхцөлтэй харьцуулсан хэмжээ, кг Зуны улирлын температурын нэмэгдэлт өндөр уулын бүсэд бага зэргийн тааламжтай нөлөө үзүүлж өвөл-хаврын жингийн алдагдлыг багасгах үзүүлж болох юм. Гэвч ойн болон тал хээрийн бүсэд зузаан цасан бүрхүүл тогтсоноос малын бэлчээрлэх хугацаа богинсч (өдөрт 0.2-0.4 цаг) мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ. Өдөрт алдах жингийн хэмжээ 4-8 гр-аар нэмэгдсэнээс өвөл хаврын улиралд алдах нийт жингийн алдагдал 0.3-0.4 кг хүрнэ. Малын ашиг шим малын биеийн байдлаас шууд хамаардаг. Өвөл-хаврын улиралд мал жингээ их алдах нь малын сүү, үс ноосны гарцад мөн сөргөөр нөлөөлнө. Эх малын тарга хүч муу байснаас малын хээл авах магадлал багасч, хээл хаях явдал нэмэгдэнэ. Түүнээс гадна хурга сул дорой төрж төлийн хорогдол нэмэгдэнэ. Гэвч хавар эрт дулаарч ногоо цухуйснаас хурга хурдан төлжих нөхцөл бүрдэж болох юм. Зуны улиралд хэт халуунаас болж малын тарга хүч авалт удааширч малын сүү сааль буурч болзошгүй. Нөгөө талаар бэлчээрийн ургамал одоогийнхоос 2 дахин нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр хөдөө аж ахуй бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэнэ. Гэтэл дээрх судалгааны дүнгээс харвал шинж зуунд уур амьсгалын нөлөөгөөр бэлчээр, мал аж ахуйн бүтээгдэхүүн буурах төлөвтэй байна. Мөн малын тоо одоо ч гэсэн эрчимтэй нэмэгдэж байгаа ч гэсэн байгалийн бэлчээрийн даац хязгаарлагдмал. Энэ бүхнээ дүгнэвэл XXI зуунд өсөн нэмэгдэж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага, байгалийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хангахын тулд хөдөө аж ахуй тэнцвэржүүлсэн нухацтай бодлого шаардлагатай байгаа нь илэрхий байна. 2.3.6 Газар тариалан Монголд эрт үеэс бага хэмжээний газар тариалан эрхэлж байсан боловч атар газрыг өргөн хэмжээгээр эзэмших ажил 1950-аад оны эцсээс эхэлсэн байна. Газар эзэмших ажлын гол зорилго н үр тариагаар өөрийн дотоодын хэрэгцээг хангах явдал байв. Энэ бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр зохих хэмжээний технологи, механикжуулалтийн төвшин бүхий, Монгол орны хөрс уур амьсгалын нөхцөлд тохирсон таримлын сортыг бий болгосон үндэсний газар тариалангийн сектор үүсэн бий болсон юм. Газар тариалангийн зориулан хагалсан нийт 1.3 сая га талбай байгаагаас жилд дунджаар 640 мянган га талбайд тариалалт явуулдаг. 1986-1990 онд жилд дунджаар 770 мянган тонн үр тариа хурааж байсны 663 мянган тонн нь улаан буудай, 127 мянган тонн төмс, 46 мянган тонн хүнсний ногоо байв. Хураан авсан ургац нь гурил, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй илүү гарсан хэсгийг экспортод гаргаж байлаа. 14
  • 15. Сүүлийн 10-аад жилд газар тариалангийн хуучин бүтэц задарч, санхүүгийн эх үүсвэргүй болсон, техник технологи хоцрогдсон зэрэг шалтгаанаар тариалах талбай, ургацны хэмжээ эрс буурч иржээ. Сүүлийн жилүүдэд тариалсан талбай, хураан авсан нийт болон нэгж талбайн ургацын хэмжээг 1986 онтой харьцуулсан дүнг 2.2-2.4 дүүгээр хүснэгтэнд харуулав. Одоогийн байдлаар хүнсний газар тариалангийн гурилын хэрэгцээний дөнгөж 50 хувь, төмс хүнсний ногооны хэрэгцээний 10-40 хувийг хангаж байгаа бөгөөд үлдсэн хэсгийг импортоор авч байна (XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, 1999). Одоо учирч байгаа эдгээр аж ахуй, санхүүгийн бэрхшээл дээр уур амьсгалын өөрчлөлтийн зарим сөрөг нөлөөлөл нэрмээс болж болзошгүй байна (Баясгалан болон бусад, 1996). Хураан авах ургацын хэмжээ шинэ зууны дунд үе гэхэд одоогийн байгаа хэмжээнээс наад зах нь улаан буудайн хувьд 11-22 хувь, төмсний хувьд 2-12 хувь доогуур байх төлөвтэй байна. Улаан буудайн боломжит ургац 5-35 хувь, азотын хэмжээгээр хязгаарлагдах ургац 15-40 хувиар, төмсний хувьд эдгээр ургацын хэмжээ 1-18 хувь, 10-13 хувь тус тус буурах хандлагатай байна. Ургацын энэ бууралтын хэмжээ XXI зууны эхний 25 жилийг бодвол дараагийн 25 жилд илүү хүчтэй байна. Ингэж үр тариа, төмсний ургац багассанаар улс орны хүнсний хангамжид шууд нөлөө үзүүлнэ. 2.2 дугаар хүснэгт. Хөдөө аж ахуйн талбай (мянган га-аар) 1989 1995 1996 1997 1998 ÕÀÀ-í í èéòýäýëáýð ãàçàð 125532 118469 118469 128891 129132 ¿¿í ýýñ - õàãàëñàí ãàçàð 1375 1322 1322 1228 1347 -áàéãàëèéí áýë÷ýýð, í óãà 124156 117147 117147 127663 127785 Òàðèàëàí ãèéí í èéòòàëáàé 837.9 372.6 347.8 333.8 326.6 ¿¿í ýýñ: - ¿ð òàðèà 673.4 356.5 332.6 316.9 306.9 - òº ì ñ 12.6 6.2 6.9 6.6 8.1 - õ¿í ñí èé í î ãî î 4.2 3.2 3.2 4.3 5.5 - òýæýýëèéí óðãàì àë 147.1 6.0 4.3 4.7 4.9 2.3 дугаар хүснэгт. Таримал ургамлын нийт ургац (мянган тонноор) 1989 1990 1995 1996 1997 1998 ¿ð òàðèà, í èéò 839.1 718.3 261.4 220.1 240.4 194.9 Óëààí áóóäàé 686.9 596.2 256.7 215.3 237.7 191.8 Òº ì ñ 155.6 131.1 52.0 46.0 54.6 65.2 Õ¿í ñí èé í î ãî î 59.5 41.7 27.3 23.8 34.0 45.7 Òýæýýëèéí óðãàì àë 551.0 527.1 18.7 18.8 14.3 14.7 2.4 дүгээр хүснэгт. Нэг га талбайн ургац (тонноор) 1989 1990 1995 1996 1997 1998 ¿ð òàðèà, í èéò 1.25 1.10 0.73 0.66 0.76 0.63 Óëààí áóóäàé 1.30 1.12 0.74 0.66 0.76 0.64 Àðâàé 1.09 1.01 0.77 0.76 0.62 0.55 Î âú¸ ñ 1.03 1.04 0.06 0.10 0.05 0.27 Òº ì ñ 12.3 10.8 8.35 6.64 8.31 8.03 Õ¿í ñí èé í î ãî î 10.3 11.4 4.47 5.08 5.83 3.03 2.3.7 Цасан бүрхүүл, мөнх цэвдэг Цасан бүрхүүл: Монгол орны мал аж ахуйд өвлийн улирлын цасан бүрхүүл сайн, муу хоёр талын нөлөө зүүлнэ. Удаан хугацаагаар тогтсон зузаан цасан бүрхүүл малын бэлчээрлэлтэнд таагүй нөлөө үзүүлж бэлчээрлэх газаргүй болдог. Нөгөө талаар өвлийн улиралд бүх ил задгай ус хөлддөг тул цасан бүрхүүл малын ундааны эх үүсвэр болно. Судалгааны дүнгээс харвал дэлхийн дулааралтаас болж цасан бүрхүүлийн эзлэх талбай XXI зууны хагаст 33.4 хувь, энэ зууны дунд үе гэхэд 22.6 хувиар тус тус багасгах ажээ. Тогтмол цасан бүрхүүлтэй өдрийн тоо мөн цөөрнө. 2050 оны үе гэхэд Дорнодын тал, нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ мөрний сав газар, Их нуруудын хотгор зэрэг нутагт өвлийн улиралд мал амны усаар гачигдаж болзошгүй. Орхон, Сэлэнгэ сав газар нь манай орны газар тариалангийн гол бүс нутаг. Цасан бүрхүүл орой тогтож эрт хайлах нь хөрсний нөөц чийг буурч улмаар таримал ургамлын ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлнө. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн энэ сөрөг нөлөөллийг бууруулахын тулд тариалалтын технологи, бэлчээрийн усан хангамжид тодорхой арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Мөнх цэвдэг: Мөнх цэвдэг нийт нутгийн 63 орчим хувьд тархсан. Тархалтын байдал, тогтох хугацаагаар нь мөнх цэвдгийг үргэлжилсэн, тасалданги, элбэг алаг цоог, ховор алаг цоог, тохиолдлын, өнжмөл, улирлын гэж ангилж авч үздэг. 15
  • 16. Уур амьсгал дулаарснаас мөнх цэвдэг эрс өөрчлөлт орно. Мөнх цэвдэг өөрчлөлтөнд орж байгаа нь одоо ч гэсэн тодорхой илэрч байна. Сүүлийн 10-24 жилийн туршид, Хөвсгөлийн Бүрэнхаан уул, Тэрхийн хөндий, Багануурын бүсэд мөнх цэвдгийн дундаж температур жилд 0.01 хэмээр, гэсэлтийн гүн нь жил тутам 0.4-0.6 см-ээр нэмэгдсэн байна. Мөн хөрсний хөлдөлтийн гүн Улаанбаатар хот орчимд сүүлийн 28 жилд 20-30 см-ээр багасчээ. Үүнээс гадна мөнх цэвдгийн гэсэлт эрчимжиж байгаагаас намагжилт үүсэх явдал нэмэгдэж зарим бэлчээр намагжаад байна. Мөнх цэвдгийн үзэгдлүүд болох гэсэлтийн овойлт, термокраст, мөсжих зэрэг үзэгдэл илүү олонтоо тохиолдох болжээ. Монголын мөнх цэвдэг Орос улсын хойт хэсэг, Канад, Альскын мөнх цэвдэгтэй харьцуулах юм бол арай нимгэн, харьцангуй өндөр температуртай, илүү өргөн тархалттай байдаг. Мөнх цэвдэг нь агаарын температурын дулааралт, хүний үйл ажиллагаанд маш эмзэг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээний дүнгээс харвал, мөнх цэвдгийн бүс 2020 оны үед 24-28 хувиар, 2050 оны үед 16-25 хувиар багасна. Мөнх цэвдэгт гарах өөрчлөлтийн зарим үзүүлэлтийг 2.5 дугаар хүснэгтэнд үзүүлэв. Эндээс Монгол орны мөнх цэвдэгийн бүс 8.8-24.7 хувиар багасч, нийт нутгийн зөвхөн 17.3 хувь нь л мөнх цэвдэгтэй болох төлөвтэй байна. Үүнээс үүдэн гадаргын усны баланс, хөрсний чийг, температурын горим, ургамал бүрхүүлд мэдэгдэхүйц өөрчлөлт орж нийгэм эдийн засгийн ноцтой үр дагаварт авчирч болзошгүй гэсэн дүгнэлт хийж болно. 2.5 дугаар хүснэгт. Мөнх цэвдэгийн эзлэх талбайн өөрчлөлт 2000 2000-2039 2039-2069 Ì º í õ öýâä ýã Òàë áàé, êò2 Í èéò í óòàãò ýçë ýõ õóâü Ãýñýë ò, % Òàë áàé, êò2 Í èéò í óòàãò ýçë ýõ õóâü Ãýñýë ò, % Òàë áàé, êò2 Í èéò í óòàãò ýçë ýõ õóâü 1 ¿ðãýëæèëñýí 14100 9.4 1 139590 9.31 2 136798.2 9.12 2 Òàñàëäàí ã 27000 1.2 26190 1.75 5 24880.5 1.66 3 Ýëáýãàëàã öî î ã 159630 10.2 15 1356855 9.05 30 94979.85 6.33 4 Õî âî ð àëàã öî î ã 190930 12.2 30 133651 8.91 60 53460.4 3.66 5 Òî õèî ëäëû í 46110 29.4 100 0.00 0.00 - - - Í èéò 978670 63.0 435116.5 29.0 310118.55 20.67 2.3.8 Хөрсний чанар, элэгдэлт Монголын хойт хэсгийн уулархаг нутаг нилэнхүйдээ хар хүрэн, хүрэн үржил шимтэй хөрстэй. Монголд нэг хүнд 53.8 га газар ноогддог нь дэлхийн дунджаас 20 дахин өндөр үзүүлэлт юм. Монгол улсын нийт хөдөө аж ахуйн эдэлбэр газар 1291.1 сая га байдгаас 97.4 хувь буюу 125.7 сая га газар бэлчээр байна. Гэвч энэ бэлчээрийн 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар талхлагдалтанд нэрвэгдсэн гэсэн судалгаа байдаг. ялангуяа, нийт нутгийн бараг тал хувийг эзлэх цөл, цөлөрхөг хээр ихээр талхлагдсан. Энэ бүхэн гол нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан бөгөөд хүн ам өсч эдийн засгийн хөгжил эрчимжих, уур амьсгалын өөрчлөлтийн дарамт нэмэгдэхийн хирээр хөрс хамгаалах асуудал хурцаар тавигдана. Монгол орон газар нутаг уудамтай хүн ам сийрэг суудаг боловч нийт нутгийн 2.3 хувь нь л газар тариаланд тохиромжтой. Одоогийн байдлаар энэ газрын 90 орчим хувь нь ашиглагдаж байгаа бөгөөд газар тариалан эрхэлж ирсэн 40 гаруй жилийн туршид түүний нилээд хэсэг нь элэгдэлд орсон байна. Монгол орон хуурай, хуурайвтар нутагт ордог. Энд хэт бэлчээрлэлтээс үүссэн хөрсний элэгдэл, цөлжилтийн процесс нь улс орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан үзэгдэл гэж үзэж болно. Бэлчээр элсэнд дарагдах, хөрсний элэгдэл нь газар тариаланд мөн нөлөөлнө. Монгол орны хөрсний элэгдэлд байгалийн болон хүний хүчин зүйлийн аль аль нь нөлөөлдөг. Байгалийн үзэгдэлд шороон болон элсэн шуурга, зуны улиралд уулархаг нутагт минутанд 2-5 мм хүртэл эрчимтэй ордог хур борооны усаар хөрсний гадарга угаагдах зэрэг олон үзэгдлийг оруулж болно. Хүний хүчин зүйл нь голдуу байгалийн хүчин зүйлсийн дэвсгэр дээр явагдаж хөрс элэгдэх явцыг идэвхжүүлэх, хурдасгах нөлөөтэй. Эдгээр хүчин зүйлд голдуу хэт бэлчээрлэлт, машин техникийк нөлөө, мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хамруулан авч үздэг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн бүс шилжиж малын тоо толгой өснө. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээр тархлагдаж одоогийн тал хээр, ойт хээрийн бүсэд цөлжих явц, мөн цөлөрхөг хээр говь цөлийн бүсэд элсний нүүлт идэвхжинэ. Ялангуяа одоогийн байдлаар хийт нутгийн 6.1 хувийг эзэлж байгаа цөлийн бүс хойшоо шилжиж цөлжилтийн хамрах хүрээ тэлэх боломжийг ихэсгэнэ. Нарийвчилсан судалгааны дүнгээс харвал, тариалангийн талбайн хөрсний доройтол XXI зууны эхний хагаст одоогийн нөхцөлөөс 2 дахин ихсэж болзошгүй байна. Тухайлбал, хөрсөн дэх хөдөлгөөнт азотын хэмжээ цөлөрхөг хээр, хээрийн бүсэнд 2020-2050 оны үед 12-16 хувь буурах болно. Хээр 16
  • 17. хээрийн бүсэнд арай илүү, харин цөлөрхөг тал, тал хээрийн бүсэд арай бага байх төлөвтэй. Хөрсний органик нүүрстөрөгчийн хэмжээ 2020 оны үед говь цөлд 22-25 хувь, бусад бүсэд 4-15 хувиар буурна. Газрыг элэгдэл, доройтлоос хамгаалахын тулд ургамал бүрхэвчийг бий болгох, хөрсөнд органик бодисыг хуримтлуулах замаар түүний ялзмагийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай. Мөн газар ашиглалтын үйл ажиллагаанд үр ашигтай, хэрэгжүүлэх боломжтой технологийн бодлого, газрын менежментийн оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх явдал тогтвортой хөрс хамгаалах стратегийн гол суурь юм. 2.3.9 Хам нөлөө Дээр бид уур амьсгалын өөрчлөлт байгалийн үндсэн нөөц, эдийн засгийн зарим салбар үзүүлэх нөлөөллийг авч үзэв. Энд салбаруудын хоорондын харилцан уялдаа, холбоог тооцоогүй. Гэтэл бодит байдал дээр байгалийн нөөцийн аль нэг хэсэг болон эдийн засгийн ямар нэг салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс болж гарах өөрчлөлт бусаддаа мөн дам нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Иймд хам нөлөөллийн үнэлгээ нь одоогийн ойлголтын хүрээг ямар нэгэн байдлаар цэгцтэй системтэй болгож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн чухал, хэрэгжүүлэх бодит боломжтой хариу арга хэмжээг харилцан уялдаанд нь олж тогтоох, хэрэгжүүлэх боломж олгоно. Судалгааны дүнгээс харахад уур амьсгалын өөрчлөлт байгалийн үндсэн суурь нөөц, хөдөө аж ахуйн салбарт тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх нь илэрхий байна. өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөхцөл байгалийн бүс, мөнх цэвдгийн бус цасан бүрхүүлийн тархац, мал аж ахуй, бэлчээр, усны нөөцөд шууд нөлөө үзүүлж эдгээрээр дамжин улс орны нийгэм-эдийн засагт дам нөлөө үзүүлнэ. Дээрх бүх үзүүлэлтүүдэд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нэгдсэн хам нөлөөг тоон утгаар нарийвчлан илэрхийлэхэд нилээд бэрхшээлтэй. Энэ нь гол нь үнэлгээний бодит арга байхгүй байгаатай холбоотой. Гэвч энд “хам нөлөөллийн анализ” (Cross Impact Analysis)-ийн аргыг хэрэглэн ямар нэгэн байдлаар арай бодит үнэлгээ өгөх боломжийг авч үзэв. “Хам нөлөөллийн анализ”-ийн арга (Holling, 1978, Martin Parry and Timothy Carter, 1998) нь ямар нэгэн системийн үндсэн элементүүдийн хоорондын харилцан уялдааг тооцож ангилах арга юм. Системийн гол хувьсагчуудыг тогтоож эдгээрийн хувьсагчуудын хоорондын харилцан уялдааг харуулах матриц хэлбэрийг ашиглана. Хэрвээ аль нэг хувьсагч нөгөө хувьсагчид шууд нөлөө үзүүлж байвал матрицын харгалзах нүдэнд тэмдэглэнэ. Монгол орны байгалийн нөөц, хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлтийн хоорондын харилцан уялдааг энэ аргаар тооцож 2.6 дугаар хүснэгтэнд харуулав. Энэхүү матрицан хүснэгтээс харвал, уур амьсгалын өөрчлөлт байгалийн бүс бүслүүр, усны нөөц, мөнх цэвдэг, цасан бүрхүүл, бэлчээр, мал аж ахуй, газар тариалан, бэлчээрийн усан хангамж зэрлэг ан амьтанд шууд нөлөөлнө. Энд нийт хөтлөх хүчний нийлбэр нь 11 (мөрийн нийлбэр) байна. Үүнтэй адилаар байгалийн бүс нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрээс хамаарна гэвэл түүний хамааралын үзүүлэлт нь 2 (баганын нийлбэр) байна. 2.6 дугаар хүснэгт. Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн харилцан уялдааны матриц 17