Tsahim hicheel

30,145 views

Published on

3 Comments
8 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
30,145
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
156
Actions
Shares
0
Downloads
578
Comments
3
Likes
8
Embeds 0
No embeds

No notes for slide

Tsahim hicheel

  1. 1. Тивүүдийн ерөнхий тодорхойлолт
  2. 2. Зорилго Тив тус бүрийн газарзүй байрлал, хотгор гүдгэрийн онцлог, уур амьсгалын онцлог, гадаргын ус, байгалийн бүс бүслүүрийн онцлог, хүн ам, аж ахуйн ялгааг судлаж мэдэхэд оршино .
  3. 3. Зорилт Дэлхийн зүг чиг улс орнуудын хөгжлийн баримжаатай болно. Мөн аливаа улс орныг аль тивд байрладгыг газрын зураг дээр зааж чаддаг болгох .
  4. 4. Ази Тив
  5. 5. ТИВИЙН ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛЫГ ТОДОРХОЙЛОХДОО: - Экватор буюу анхны голдожоос тухайн нутаг хаана буйг харгалзана. - Захын цэгүүдийн солбилцолыг тодорхойлно. - Тухайн тив ба эх газар бусад тивээс ямар хоолой сувгаар тусгаарлагдаж байгааг тогтооно. - Эргийн хэрчигдэл нь ямар байгааг авч үзнэ. Өөрөөр хэлбэл ямар арал, хойг, хоолой, булан байгааг тогтооно. -Тив болон эх газруудын эзлэх талбайн хэмжээг арлуудынх нь хамт авч үзнэ. - хүрээлэн байгаа далай тэнгисийг харгалзах нь зүйтэй
  6. 6. Ази тивийн газарзүйн байрлал Ази тив нь дэлхийн бөмбөрцгийн зүүн хойд хагаст, нутаг дэвсгэрийн ихэнх нь оршино. Газарзүйн байрлал нь уур амьсгал экватороос хойд туйл хүртэл олон янз болоход нөлөөлсөн.44 сая кв.км нутаг дэвсгэрийн 2,2 сая кв.км нутгийг арал, хойг эзэлдэг. Азийн зүүн эргийн нутгаар эргийн хэрчигдэл ихтэй галт уул, газар хөдлөлийн идэвхтэй бүс оршдог. Уралын нуруу, Каспийн тэнгисээр Европоос тусгаарлагддаг.
  7. 7. Газрын гадаргын ерөнхий төрх, байгалийн нөхцөл нөөцийн онцлог Гадарга нь ерөнхийдөө өндөрлөг, дэлхийн хамгийн өндөр Гималай-Жомолунгма /8848м/, төвдийн өндөрлөг, нам цэг Сөнөсөн тэнгис/-395м/ оршдог. Ашигт малтмалын төрөл ихтэй бөгөөд нүүрс, газрын тосны нөөцөөр тэргүүлдэг, хар ба өнгөт төмөрлөг, алт, мөнгөний нөөц баялагтай. Гадаргын хэлбэрт өндөрлөг газар давамгайлдаг боловч өндөр нам нь эрс ялгаатай. Инд-Гангын нам дор газар, Их Хятадын тал, Баруун Сибирийн нам дор газар, Турфаны хотгор оршино. Томоохон нам дор газрууд нь газар тариалангийн гол нутаг болно .
  8. 8. Уур амьсгал, хур тунадасны хуваарилалт, гол мөрөн, нуур Энэ тивд дэлхийн хамгийн халуун / Руб-Эль-Хали/, хүйтэн /Оймякон/, Их /Черапунжид/ бага /Такла макан/ тунадас унадаг. Далайн эргийн нутгаар чийглэг, дулаан, төвийн нутгаар эх газрын, эрс тэс уур амьсгалтай. Жилийн 2-4 улирал нутаг дэвсгэрээр ялгаатай. Дэлхий усны хагалбар болох Гималай, Алтай, Саяны зэрэг мөнх цаст уулсад нь мөсөн гол олонтой. Усан сүлжээг Инд, Ганга, Брахмапудра, хөх, Шар мөрөн, Обь, Енисей, Лена, Ангар, амур зэрэг том мөрнүүд үүсгэнэ, Байгаль, Каспи хамгийн гүн, том нуур, арал тэнгис оршино.
  9. 9. Байгалийн өвөрмөц онцлог ховор амьтан, ургамал Ази тивд дэлхийн хойд хагасын байгалийн бүх бүс оршдог. Говь цөл, тал хээр, дулаан, халуун, сэрүүн орны ой тайга, тундрын ургамлын бүсүүд ялгарч үүссэн байна. Дал мод, хуайс, хасарвааны дал мод, нарс, хуш, хус, шинэс, гацуур зэрэг ургамалтай. Нэг бөхт ба хоёр бөхтэй тэмээ, тогос, баавгайн 4 төрөл, мэрэгчид, заан, сармагчин, бар, илжиг, хулан, хавтгай, буга согоо амьдарна.
  10. 10. Хүн ам, аж ахуйн эрхлэлт Дэлхийн хүн амын 2/3 нь амьдардаг, цагаан будаа, цайны эх нутаг. Дэлхийн өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Гонконг, Тайванд аж үйлдвэр өндөр хөгжсөн. Электрон, цахилгаан бараа, машины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд зүй ёсоор ордог. Хятад, Энэтхэг зэрэг хүн амаараа тэргүүлэгч орнуудын тоонд зүй ёсоор ордог. Хятад, Энэтхэг зэрэг хүн амаараа тэргүүлэгч орнууд нь шинэ зуунд үйлдвэрлэх хүчний хөгжилд чухал үүрэгтэй байна. Ази нь аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй жигд хөгжсөн улс орнуудтай.
  11. 11. Хүн амын соёл иргэншил, түүх дурсгал Ази тивд Энэтхэгийн Таж Махал, Хятадын цагаан хэрэм зэрэг эртний хүн амын суурин соёл иргэншил, оюуны их соёл хуримтлагдаж ирсэн. Мөн төв Азийн бүсэд нүүдлийн соёл иргэншил одоо ч хэвээр хадгалагдсаар байна. Энэ нь Азийн ард иргэд , улс орнуудын байгаль орчинтойгоо харьцаж, аж ахуй, Зан заншлаа сэргээн босгож, хөгжүүлж ирсэнтэй холбоотой. Олон улсын аялал жуулчлал тухайн тив, улс орны хэмжээнээс, дэлхийн соёл, зан үйлтэй танилцах боллоо.
  12. 12. Даалгавар 1. Өгүүлбэрийг нөхөж гүйцээгээрэй. Ази тивд дэлхийн хамгийн ..............хүн амтай, ...........үндэстэн, өөр өөрийн өвөрмөц ёс.............., аж ахуй...................эрхэлдэг улс орнууд оршин тогтнодог./ их, олон, заншил, үйл ажиллагаа/ 2. Ази тивийн хүн ам хамгийн шигүү суурьшдаг бүс аль нь вэ? А/ Зүүн өмнөд ази В/ Баруун Ази Б/ Өмнөд Ази Г/ Дээрх бүгд зөв 3. Ази тивийн хүн ам хамгийн сийрэг суурьшдаг бүс нутаг аль вэ? А/ Төв Ази В/ Баруун өмнөд Ази Б/ Дундад Ази Г/ Дээрх бүгд зөв 4. Ази тивд хүн амын эрхэлдэг гол аж ахуй юу вэ? А/ Мал аж ахуй В/ Жимс Жимсгэнэ Б/ Газар тариалан Г/ Аж үйлдвэр хөдөө аж ахуй 5. Ази Европ тивийн хилийн заагладаг газар нутгийн нэрлэ үү?
  13. 13. Европ тив
  14. 14. Европын газарзүйн байрлал Дэлхийн зүүн хойд хагаст, томоохон нам дор газрыг эзэлдэг, эртний мөстлөгийн ул мөр ихтэй. Газрын гадаргад олон тооны арал, хойг, булан зэрэг эргийн хэрчигдэл үүссэн. Үүний илрэл нь Апенин, Ютланд, Пиревей, Скандинов, Балканы хойгууд, Их Британи, Ирланд, Сицилл, Сардин, Корсик, Кипр, Крит арлууд, Адриат, Эг, Ионич, Мрамор, Тиррен, Газар дундын тэнгисүүд, Бискай, Риж, Ботанич зэрэг булан байна. Азиас Уралын нуруу, Каспийн тэнгис, Кавказын нуруу, Шинэ газрын арал зэрэг байгалийн тодорхой нутгаар зааглагддаг .
  15. 15. Газрын гадаргын ерөнхий төрх байгалийн нөхцөл, нөөцийн онцлог Европод нумарч тогтсон Альп, Карпат, Балканы уулс, Эртний мөстлийн ул мөрийг агуулсан 1000 нуурын орон хэмээгддэг Скандиновын уулс оршино. Европын хойд хэсэг харьцангуй нам дор газартай Зүүн Европын тал,Өмнөд хэсэгт Альпийн хэв шинжийн өндөр өргөгдсөн уулсуудтай. Гадарга харьцангуй нам 200-300м дундаж өндөртэй. Хамгийн нам цэг нь 28м Каспий орчмын нам дор газар. Хамгийн өндөр цэг нь Монблан /4807м/ Хүдрийн ба тунамал ашигт малтмалын ихээхэн нөөцтэй.
  16. 16. Уур амьсгал, хур тунадасны хуваарилалт, гол мөрөн, нуур Европын зөөлөн дулаан уур амьсгал нь Газар Дундын тэнгис, Гольфстримын дулаан урсгалын нөлөөгөөр бүрддэг. Европын уур амьсгал өмнөөс хойшлох тусам сэрүүсч, дулаан, сэрүүн, туйл орчмын, туйлын уур амьсгалын бүсүүдэд хуваагдана. Жилийн дундаж хур тунадас 400-500мм, ихэнх нутаг нь агаарын бага даралтын бүсэд оршино. Европын нутаг дэвсгэрийг дэлхийн угаагдлын буюу хуримтлалын тал гэж нэрлэдэг. Богино, ус ихтэй Онег, Висла, Дунай, Рейн, Кама, Эльба, Ижил, Одра, Сена зэрэг гол мөрөн ихтэй.
  17. 17. Байгалийн өвөрмөц онцлог ховор амьтан, ургамал Газарзүйн байрлал нь мөнх цас мөсний, тундрын, шилмүүст ба өргөн навчит ой, тал хээрийн бүс, уулын босоо бүслүүр үүсэхэд нөлөөлсөн. Газар дундын тэнгисийн чийглэг дулаан газраас Скандинавын хойг хүртэлх ихээхэн том нутаг дэвсгэрт байгалийн өвөрмөц ялгарал ихтэй. Ойн хар хүрэн, чандруулаг хөрсөнд буурцагт болон олсны ургамал, оливын мод ургадаг. Мөн хөвд, хус, гацуур, царс мод ургаж, бух гөрөөс, цагаан баавгай, эвэрт бялзуухай элбэгтэй.
  18. 18. Хүн ам, аж ахуй эрхлэлт Европ тив нь 726сая хүн амтай, Герман, Итали, Франц, Англи зэрэг өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн орнуудаас гадна ихэнх орнуудад аж үйлдвэр-эрчимжсэн хөдөө аж ахуй хослон хөгжсөн. Хүн амын 90% хотод суудаг. Газарзүйн байрлалын онцлог ялгаатай 4 хэсэгт байгаль, цаг уурын байдлаас шалтгаалан аж ахуй эрхлэлт төрөлжин хөгжсөн байна. Баруунд машины, Зүүнд бэлэн хувцас, нэхмэл эдлэл, Хойд Европд ой модны, Өмнөд Европд жимс, жимсгэний аж ахуй дагнасан .
  19. 19. Хүн амын соёл иргэншил, түүх дурсгал Эртний соёл иргэншлийн голомт, аж үйлдвэр хөгжсөн, аж ахуй эрхлэлтээс хамааран зан заншил, оюуны соёл нь бүтээгдсэн. Эйфелийн цамхаг, Парисын дарь эхийн сүм зэрэг дурсгалт газрууд байна. Европ тивд дэлхийн суурин соёл иргэншлийн өв сан, түүхэн бүтээлүүдийг хадгалсан олон хот, дурсгалын хөшөө боссон байдаг нь одоо ч жуулчдыг татсаар байгаа юм .
  20. 20. Даалгавар 1. Европ тивийн баруун захын цэгийг бич. 2. Газар дундын тэнгист орших аралын нэр. 3.Европод нумарч тогтсон уулсыг нэрлэ .
  21. 21. Африк Тив
  22. 22. Африкийн газарзүйн байрлал, судалсан түүх Газарзүйн байрлалын хувьд Африк тивийн ихэнх нутаг нь мэлхий, матрын замын хооронд оршдог нь халуун, дулаан уур амьсгалтай байх нөхцлийг бүрдүүлсэн. Дэлхийн гадаргаар дайран өнгөрөх экваторын бүслүүр ба Лондон хотыг дайрсан анхны голдож шугамууд Африкийн Гвинейн буланд огтлолцох тул нутгийн ихэнх хагас зүүн тал бөмбөрцөгт багтаж, экватороор бараг тэнцүү хойд ба өмнөд хагаст хуваагддаг .
  23. 23. Газрын гадаргын ерөнхий төрх байгалийн нөхцөл, нөөцийн онцлог Шаталж тогтсон тэгш өндөрлөг, тэгш гадаргатай, баруун хойд талаар нь Атласын уулс, зүүн өмнөд талаар нь Луугийн уулс оршино. Кени, Килиманджаро зэрэг галт уулстай. Зүүн африкийн нутагт дэлхийн томоохон тектоникийн хагарлын хил зааг болох Их Рифтийн хөндий байна. Ашигт малтмалын нөөц их алт, алмаз, төмрийн хүдэр, газрын тос элбэгтэй. Эдгээр түүхий эдийг Европ, Өмнөд Америк, Хойд Америк, өмнөд азийн бүс нутаг руу гаргадаг .
  24. 24. Уур амьсгал, хур тунадасны хуваарилалт, гол мөрөн, нуур Мэлхий, матрын замын хооронд оршдог нь халуун, дулаан уур амьсгалтай байх нөхцлийг бүрдүүлсэн учраас экваторын мөнх ногоон ой, дулаан уур амьсгалын бүс үүсч, саванн, халуун орны цөл оршино. Жилийн дундаж температур нь +40 С, хойд ба урд захын нутагт +10С-аас +12С байна. Хур тунадасны хуваарилалт жигд биш. Дэлхийн хамгийн урт гол болох Нил, ус ихтэй Конго, Замбези голууд, цөлийн Чад нуур, үзэсгэлэнт Ливингстоны хүрхрээтэй.
  25. 25. Байгалийн өвөрмөц онцлог ховор амьтан, ургамал Байгалын өвөрмөц онцлогтой. Экваторын чийглэг ойн бүсэд цайны ургамал болох кофе, дэвүүр маягийн тослог дал мод ургана. Улаан шаргал хөрсийг нь Ферралит гэж нэрлэнэ. 20-25м өндөр шүхэр хэлбэрийн хуайс, баобаб мод их ургана. Сахарын цөлийн бүсэд ус, ургамал элбэгтэй хэсэгхэн газрыг Баянбүрд гэж нэрлэдэг. Саванны бүсийн махчин амьтад нь арслан, цөөвөр чоно, матар, тэмээн хяруул, анааш элбэгтэй.
  26. 26. Хүн ам, аж ахуй эрхлэлт Африк хүн ам 800-аад хэлээр ярьдаг. Нийт хүн амын 80% нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Газрыг ашиглахдаа ургамлыг шатааж, үр цацдаг арга одоо ч зарим улс оронд хэвээр байна. ӨАБНУ-аас бусад нь хөгжиж буй улс орнуудын ангилалд багтана. 1960-аад онд 17 улс тусгаар тогтнолоо зарлаж, колонийн дарлалаас чөлөөлөгдсөн тул “Африкийн жил” гэж нэрлэдэг. Африк тивийн улс орнууд ашигт малтмалын баялгаа олборлон гадаад зах зээлд бэлтгэн гаргадаг.
  27. 27. Х үн амын соёл иргэншил, түүх дурсгал Хүн амын төрөлт ихтэй, олон омог, үндэстэн амьдардаг. Африкийн уугуул иргэд нь бушмен, бербер, араб пигмечүүд. Соёл иргэншил, түүх, соёлын дурсгалт эртний пирамид, сфинкс зэрэг нь аялагч, жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Зааны яс болон модон сийлбэр, хүрэл баримал зэргийг бүтээжээ.
  28. 28. Даалгавар 1. Африкийн өмнөд хагаст 7 дугаар сурд /-9с/, 1 дүгээр сард /+43с/ температуртай болдог газар аль нь вэ? А/ Маунг хот Б/ Ботсван улс В/ Калахарын цөл 2. Африкийн байгалийн бүсүүдийн нэрийг бичиж, бүс тус бүрт өөрийн мэдэх ургамал, амьтныг нэрлэн бичээрэй. - - - - -
  29. 29. Америк Тив /өмнөд/
  30. 30. Америк тив /хойд/
  31. 31. Америкийн газарзүйн байрлал Дэлхийн баруун хагаст, өмнөд туйлаас хойд туйл хүртэл, хойд ба Өмнөд америкийн эх газар оршино. Нутгийн хойд хэсэгт Канадын ольтригууд байна. Евразиас Берингийн хоолойгоор, антарктидаас Дрейкийн хоолойгоор тусгаарлагддаг. Хойд Америкт Лабрадорын хойг, Гудзоны булан, Мексикийн булан, Калифорны хойг ба булан, Гренланд, Их Антилийн арлууд байдаг. Өмнөд Америкт эргийн хэрчигдэл багатай, хойд америкт эртний мөстлийн олон тооны арал олтригуудтай.
  32. 32. Газрын гадаргын ерөнхий төрх байгалийн нөхцөл, нөөцийн онцлог Анд, Кордильерийн уулс нь дэлхийн техтоник хөдөлгөөний мужтай давхацдаг. Амазонк, Ла-плат, Оринока, Миссисипи, Миссури мөрний нам дор газрууд байна. Магмын ба тунамал гаралтай төрөл бүрийн ашигт малтмалын нөөцтэй. Байгалийн хий, Чулуун нүүрс, зэс, төмөр, цагаан тугалга зэрэг хүдэрт ашигт малтмал элбэгтэй. Техтоник хөдөлгөөний эрчимтэй бүсэд хамаардаг. Дэлхийн хоёр дахь оргил болох Андын нурууны ноён оргил Аконкагуа Д.Т.Д 7035м байна.
  33. 33. Уур амьсгал, гол мөрөн, нуур, хур тунадасны хуваарилалт Уур амьсгалын олон янзын бүс үүсдэг нь уртрагийн дагуу хойд туйлаас өмнөд туйл хүртэл үргэлжлэн оршдогтой холбоотой. Гадаргын усан сүлжээ ихтэй, Миссисипи, Миссури, Амазонк, Парана, Оринока зэрэг их устай голуудтай, Их баавгайт, Гуран, Онтарио зэрэг бүлэг нуурууд бий. Дэлхийн хамгийн их уст 6 сая гаруй кв.км талбайгаас усаа цуглуулдаг Амазонкийн сав газар оршино. Мөн дэлхийн хамгийн өндөрт оршдог Титикака нуур, Анхелийн хүрхрээ байдаг. Далайн чийглэг, пассат салхитай.
  34. 34. Байгалийн өвөрмөц онцлог ховор амьтан, ургамал Арктикийн цөл, тундрын бүс, тайга, өргөн навчит ой, холимог ой, тал хээрийн бүс, халуун дулаан орны цөл, уулын босоо бүслүүр үүссэн. Амьтан, ургамлын бүрдэл өвөрмөц, экватороос өмнөд, хойд туйл хүртэл какао, гадил, эрдэнэ шиш зэрэг ургамал ургаж, хонин бух, цаа буга, лам гөрөөс, пума зэрэг олон амьтад амьдардаг. Анд, Кордильерийн уулсын бэлээс дээшлэх тусам агаарын температур буурч ургамал, амьтан багасч хад асга, цасны хил залгана.
  35. 35. Хүн ам, аж ахуй эрхлэлт Америкт тивд хөгжлийн түвшний хоёр томоохон бүс ялгардаг. Хойд Америкийн бүс нутаг нь дэлхийн аж үйлдвэрийн хөгжлийн гол цөм болж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 80%-ийг үйлдвэрлэдэг. Элсэн сахар, какаоны ургамал тариалдаг, өмнөд Америк нь харьцангуй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Кофены тариалалт нь эдийн засгийнх нь тулгуур болохоос гадна ашигт малтмалын ихээхэн баялагтай. Уугуул иргэд нь индей ба эскимосчууд.
  36. 36. Хүн амйн соёл иргэншил, түүх дурсгал Америк тив эрх чөлөөний бамбар, дэлхийн улс орнуудын оюуны гол төв болон хөгжиж байна. Эрх чөлөөний хөшөөтэй. 1776 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Европ, Ази, Африкаас цагаачид олон зуугаараа очиж, суурьшсанаар дэлхийн оюуны гайхамшиг, техник, технологийг бүтээсээр байна.
  37. 37. Даалгавар 1. америк тивийн уур амьсгалд бразилийн ба Гольфстримийн урсгалууд ямар нөлөөлөл үзүүлдэг вэ? Ярилцаарай. 2. Америк тивийн уур амьсгал бүрэлдэхэд гол нөлөө үзүүлдэг 3 хүчин зүйлийг дугуйлаад, тус бүрд нь учрыг тайлбарлан бичээрэй. 1.Нарны цацрагийн хувиарлалт 2. Агаарын температур 3. Газарзүйн байрлал 4. Салхины горим 5. Газрын гадарга, хотгор гүдгэр 6. агаарын цул 7. Хур тунадасны хувиарлалт 8. далайн урсгал
  38. 38. Австрали Тив
  39. 39. Австралийн газарзүйн байрлал, судалсан түүх Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст нутгийн бараг дундуур нь матрын зам дайран өнгөрдөг. Бүх нутаг нь далайгаар хүрээлэгдсэн боловч хамгийн халуун, хуурай тив. Тасман ба Шинэ Зеландын арлууд нь эх газрын гаралтай, их шүрэн далан 2000 гаруй км урт болон галт уулын арлуудтай. 17 зуунд голландын далайчин Тасман Австралийг тойрч явах үедээ том арал нээснийг түүний нэрээр нэрлэжээ. 18 зууны сүүлчээр Английн жуулчин Жеймс Кук Австралийг судалжээ.
  40. 40. Газрын гадаргын ерөнхий төрх байгалийн нөхцөл, нөөцийн онцлог Элсэрхэг тэгш гадаргатай дэлхийн хамгийн нам эх газар, ашигт малтмалаар баян. Зүүн австралид чулуун нүүрс, газрын тос, байгалийн хийн их нөөцтэй. Галт уул, мөстлөгийн аль нь ч байхгүй. Зүүн австралийн их усан хагалбарын нуруу нь 2230м өндөртэй, эртний атриашил бүхий нуруу юм. Төвийн хэсэгт томоохон Их элсэн цөл, Виктори, Гибсоны цөлүүд, Наллорбурийн тал оршдог. Эргийн хэрчигдэл бага, 2 булан, 2 том хойгтой. Эртний элэгдлийн тэгш гадаргуу зонхилно.
  41. 41. Уур амьсгал, гол мөрөн, нуур, хур тунадасны хуваарилалт Дэлхийн өмнөд хагасын баруун зүгийн хүйтэн урсгал нь тунадас бага авчирдагтай холбоотой томоохон цөлүүд үүссэн. Нутгийн зүүн эргээс Номхон далайн пассатын урсгалын нөлөөгөөр чийг зөөгдөж ирдэг нь Австралийн Муррей, Дарлинг зэрэг томоохон гол мөрөн үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Төвийн нам хотгорт /-12/ Эйр нуур оршдог. Гадаргын усан сүлжээ бага ч гүний усны ихээхэн нөөцтэй. Халуун хуурай уур амьсгалтай тул хур борооны цагаар хоосон сайр крык урсгал устай болдог.
  42. 42. Байгалийн өвөрмөц онцлог ховор амьтан, ургамал Австралийн ургамал, амьтны 75% нь өөр хаана ч байдаггүй эндемик шинжтэй. Учир нь эрт үед Гондваны эх газраас тусгаарлагдсантай холбоотой. Олон төрлийн тоть, тогос, мөн уутат амьтад, коала, имж, чоно, динго нохой, нугасан хошуут амьдарна. 100-аад м өндөр эвкалипт мод, эфирийн тост мод, төрөл бүрийн бутлаг, сөөг, төгөл ургадаг. Элс ба чулуурхаг хөрс нь үржил шим муутай, зүүн ба хойд эргээр халуун орны чийглэг ой болон экваторын саванны бүс байна.
  43. 43. Хүн ам, аж ахуй эрхлэлт Бусад тивтэй харьцуулахад хүн ам цөөн, бүх л эх газрыг хамарсан өндөр хөгжилтэй Австралийн холбооны улс оршдог. Европоос шилжин суурьшсан цагаан арьстнууд болон тэдний удам амьдарна. Австралийн уугуул иргэд нь аборигенчууд. Дэлхийд хонины тоогоор тэргүүлдэг. Өндөр хөгжсөн аж үйлдвэртэй, хүн амын 80% нь хотод сууна. Машинт ба нэхмэлийн үйлдвэртэй, далайн тээврийн онгоц үйлдвэрлэдэг. Улаан буудай, арвай, овъёос, нишингэ зэргийг тариална.
  44. 44. Хүн амын соёл иргэншил, түүх дурсгал Зүүн эргээр Мельбурн, Сидней зэрэг том хотуудтай. Хүн амын зан заншил нь олон янз боловч, хүн амын нийтлэг ёс зүйн зарчим нь үнэнч, шударга, зоригтой, бэрхшээлийг даван туулах эрмэлзэлтэй болгоход чиглэгдсэн байдаг. Нийгмийн хамгааллын систем сайн бэхжсэн нь улс орны хөгжилд чухал байдаг.
  45. 45. Даалгавар 1. Гол мөрний усыг төвшин их хэлбэлзэлтэй байдаг нь тэжээлтэй холбоотой байдаг. Австралийн гол мөрний үндсэн тэжээлийг нөхөж бичээрээ. а...................................... б............................................. 2. Гол мөрний усыг юунд голлон ашигладаг вэ? А. Зам тээвэрт Б. Аж үйлдвэрт/ усан цахилгаан станц/ В. Газар тариаланд / усжуулалт/ Г. Хүн амын ундны хэрэгцээнд 3. Австралийн дотоодын ай савыг бүрдүүлдэг усны хэсэг аль нь вэ? а. гүний ус Б. эйр нуур В. муррей мөрөн г. артезийн ус
  46. 46. Антарктид тив
  47. 47. Антарктидийн газарзүйн байрлал, судалсан түүх Өмнөд туйлын цагирагт бараг бүхлээрээ багтан дэлхийн бүх уртраг дайран өнгөрдөг мөсөн хучлагатай эх газар юм. Эртний Гондван тивийн нэг хэсэг, 90% гаруй нь мөсөөр хучигдсан учир мөсөн тив ч гэж нэрлэдэг. Энэ эх газрыг анх Ж.Кук, Ф.Беллинсгаузен, М.Лазарев нар 1820 оны нэг сард нээсэн хэдий ч 100-аад жилийн дараа Английн далайчин Роберт Скотт, Норвегийн Рауль Амундсен нар 1911-1912,12,14-ны хооронд өмнөд туйл дээр очсон.
  48. 48. Газрын гадаргын ерөнхий төрх байгалийн нөхцөл, нөөцийн онцлог Гадаргын 95% мөсөөр хучигдсан, дундаж зузаан нь 2000-2500м, хамгийн зузаан нь 4500м хүрэх ба дэлхийн хамгийн өндөрт оршдог эх газар. Өндөр цэг нь Винсон 5410м. Трансантарктидийн уулсууд үргэлжилнэ. Энэ уулсад ажиллагаатай галт уул эребус байна. Дэлхийн цэвэр цэнгэг усны 90% агуулагдаж байдаг. Гадаргын хэлбэр нь ерөнхийдөө тэгшивтэр байна. Гадаргыг бүрхэж буй мөс нь дэлхийн цэнгэг усны ихээхэн нөөц болдог ач холбогдолтой.
  49. 49. Уур амьсгал, гол мөрөн, нуур, хур тунадасны хуваарилалт Хамгийн хүйтэн, хатуу ширүүн уур амьсгалтай газар нутаг, агаарын температур нь дунджаар -30С-70С-ийн хүйтэн болдог. Дэлхийн салхины туйл. Соронзон орны туйл, хүйтний туйл оршдог. Учир нь 90м/с хурдтай салхилдаг, -89,3С хүрч хүйтэрч байсан нь манай дэлхийн хамгийн хүйтэн гэж тэмдэглэгдсэн байна. Антарктидын эх газрын эрэг нь эгц цавчим мөсөн ханатай байх ба зарим хэсгээр мөсөн хана хугарч, далайд хөвөгч мөсөн уул үүсгэдэг.
  50. 50. Байгалийн өвөрмөц онцлог ховор амьтан, ургамал Ус шингэн төлөвт байж, мөснөөс дээш цухуйсан чулуулаг дээр хаг, хөвд урган, хөрсөнд нь намаг үүсч, цахлай, оцон шувуу үзэгдэх эрэг орчмын нутгийг “баянбүрд” гэдэг. Тивийн ойролцоох усанд нь далайн гахай, муур, дэлхийн хамгийн том амьтан болох хөх халим амьдарна. Хөх халимнаас 20тонн өөх тос авдаг бөгөөд нэг удаа хооллохдоо 1,5тонн хавч иддэг. Халимны зулзага нь хоногт 100кг-аар нэмэгдэж өсдөг. Өмнөд туйлд 17 зүйлийн оцон шувуу /пингвин/ байна. Хамгийн том нь 50кг хүрдэг.
  51. 51. Хүн ам, аж ахуй эрхлэлт Энэ эх газарт байнгын амьдрал, соёл иргэншил бүрдэх нөхцөлгүй, харин дэлхийн байгаль уур амьсгалын онцлогийг нарийвчлан судлах зорилгоор Япон, АНУ, ОХУ, Герман, Австрали, Англи, Шинэ Зеланд зэрэг 50 гаруй орны судалгаа шинжилгээний станцууд тогтмол ажилласаар байна.
  52. 52. Судалгаа шинжилгээний ажил хүн амын амьдралд нөлөөлөх нь Дэлхийн зарим улс орнууд Антарктидын мөсөн уулсыг /айсберг/ зөөвөрлөн ундны усанд ашигладаг болсон. Манай улсаас Ж.Цэрэндэлэг, Д.Чулуунбат нарын цаг уурчид очиж олон улсын судалгаа, шинжилгээний багт хамтран ажиллаж, монгол улсын иргэн хатуу, ширүүн уур амьсгалтай туйлын байгаль, уур амьсгалыг судлахад хувь нэмрээ оруулсан юм.
  53. 53. Шалгалт 1.Газрын зураг дээр 6 тив заалгах /1оноо/ 2.Ази тивийн улсуудыг газрын зурагт зааж нийслэлийг хэлнэ үү /5оноо/ 3.Ази Европын заагыг газрын зурагт заалгах /1оноо/ 4.Дэлхийн хойг булангаар үгийн сүлжээ зохио /3оноо/ 5.Америк тивийн улсуудыг газрын зурагт зааж нийслэлийг нэрлэнэ үү /4оноо/ 6. дэлхийн тивүүдийн онцлог ялгааг ярина уу /2оноо/ 7. Африк тивд байдаг хойгуудыг нэрлэнэ үү /2оноо/ 8. Улс дотор байдаг улсыг нэрлэнэ үү /1оноо/ 9.Тивүүдийн газарзүйн байрлалыг тодорхойлно уу./10 оноо/
  54. 54. Бие даалт 1 тив сонгож аваад тус тивд байгаа улс орны тугуудаар бяцхан ном хий / Ази, Африк, Европ, Өмнөд Америк, Хойд Америк/ 10 оноо.
  55. 55. Дүгнэх журам Нийт 40 оноо 0-27оноо 28-30 оноо 31-34оноо С 35-37 оноо В 38-40 оноо А
  56. 56. Анхаарал тавьсанд баярлалаа Таны эрдмийн их үйлс үргэлж гэгээлэг байх болтугай

×