SlideShare a Scribd company logo
1 of 2
Зүрхнии гурван хавхлаг
Лондонгийн Империал коллежийн оюутан байсан Онон нөхөртэйгээ танилцахдаа 20 гарч байлаа.
Одоо бол аль хэзээний есөн жил өнгөрч, есөн шидийн хүсэл мөрөөдлөөр цалгисан бяцхан
мөрөөдөгч Онон нэг л мэдэхэд эх, эхнэр, эзэгтэй болж төсөөлж байснаасаа шал өөр амьдралтай
золгосон.

Тэд хааяа нэг марган гуних, туних нь бий ч өнгөрсөн жилүүдэд бие биесээ чин үнэнчээр хайрласан.
Гэхдээ энэ түүхийг жаахан ухраачихъя.

Онон уг нь нөхрийнхөө найз нөхөд, ажил төрөл, хамаатан садан гээд өөрт нь үл хамаарах явдалд
орооцолдолгүй амьдардаг, нөхөр нь ч ялгаагүй. Магадгүй, гэр бүлийн чөлөөтэй харилцаа нь бусад
гэр бүлүүдийнхээс илүү аз жаргалыг бэлэглэдэг гэдэгт тэд итгэцгээдэг байлаа.

Зуны тэр халуун орой Онон яагаад ч юм бодлоо өөрчлөн нөхөртэйгээ хамт найзуудтай нь гарахаар
болж, хотын төвийн нэгэн зочид буудлын зулайд байрлах цэнгээний газрыг зорьсон. Тэр өдөр л
Онон анх Заяаг харсан. Нөхөр нь ч гэсэн. Эршүүдхэн хэрнээ үнэхээр үзэсгэлэнтэй, цэвэрхэн арьс,
сайхан үнэртэй, Том Фордын Gucci болов уу гэмээр нил ягаан даашинз өмссөн туранхай цагаан
бүсгүй эелдэг гэгч нь нөхөртэй нь, дараа нь Ононтой танилцсан. Тэр эмэгтэй нөхөрт нь хачин их
таалагдсан юм шиг мэдрэмж тэгэхэд Ононд төрж, танихгүй шахуу хүнтэй нөхрөө хардчихсандаа
дараа нь өөрийгөө зэмлэж билээ.

Хувь тавилангаас бид ямар зугтаж чадах биш дээ, нэг л амралтын өдрийн өглөө Онон дасал болсон
өглөөний гүйлтээ хийж байгаад Заяатай халз таарчихсан. Учир нь үл мэдэгдэх түгшүүрт автсан
Онон салахын түүс болж, эхний боломж гаруут муурын савраас мултарсан хулгана мэт жирийж
орхисон. Заяагийн ярианаас тэд бараг хөршүүд юм байна гэдгээ мэдэлцсэнээс бусдыг Онон санаж
чадсангүй. Тэр хэрвээ эргээд харсан бол тоглоомоо алдсан хүүхэд мэт Заяагийн гомдолтой царайг
харах байсан биз. Гэхдээ Онон эргэж хараагүй юм.

Гэртээ эргэж ирээд ч нэг л тайвширч өгөхгүй байсан Онон гудманд таарсан танилынхаа талаар
нөхөртөө хэлэх үедээ найзуудтайгаа уулзалддаг долоо хоног бүрийн “цугларалт”-ын зарим дээр нь
Заяа байлцдаг гэдгийг олж мэдсэн юм.

Үүнээс хойш үе үе орцны гадаа, цэцэрлэгийн орчим, заримдаа хажуугийн дэлгүүрт тааралдах
болсон уулзалт бүр нь нэг бүсгүйнх нь уриалгахан эелдэг зан, нөгөө бүсгүйнх нь хачин мэгдэл дунд
төгсдөг болов.

Нэг удаа нөхрөө, Заяатай секс хийж байна гэж зүүдэлсэн Онон сэрүүтээ л өнөөх муу ёрт зүүдээ эгээ
л хагарсан толины хэлтэрхийнүүдийг эвлүүлэх мэт дотор мухраасаа эрэн цуглуулж эхэлжээ.
Хачирхалтай нь, энэ зүүдийг бодох бүрийд нөхрөө Заяагаас харамлах биш, харин ч Заяагийн биед
хүрэхэд, түүнийг илбэн энхрийлэхэд, үнсэхэд нөхөрт нь ямархан мэдрэмж төрсөн болоо гэсэн тэнэг
асуулт тархийг нь ухаж төнхөөд эхэлсэн юм.

Яваандаа, зүүдэнд нь үзэгдсэн тэр гоо үзэсгэлэнг өөрийн биеэр хүртэж үзэхсэн гэж хүсэх болов.
Ингэж хүсүүт бүүр хамаг биеэр нь хүйт оргиж, шар үс бүр нь босч орхих мэт. Нэг ёсондоо түүний
дотор айдас хүсэл хоёр нь зодолдож, онон өөрөө ч мэдэлгүй l word цувралын гол дүрд тоглоод
эхэлчихсэн байлаа.

Онон ганцаардмал нууцлаг болж, орондоо орон буруу хараад, унтсан дүр эсгэдэг болжээ. Нэг л
өдөр нөхөр нь түүнтэй аминчлан ярилцахыг хүссэн юм. Хэзээ нэг цагт нөхөр нь яг ингэнэ гэдгийг
мэдэж байсан Онон нөхөртэйгээ энэ талаар ярилцсанд орвол үхчихсэн нь хавьгүй дээр санагдаж
байсан ч нуугдах булан гэрт нь байсангүй. Харин нөхөр нь түүний өмнө нь хэзээ ч харж байгаагүй
өрөвдөм эсвэл аймаар царай гарган, хамаг арьсаа хуниралдуулахыг хараад Ононгийн толгойд
“мэдчихэж, би баларчээ” гэдэг бодол харваад нүдийг нь бүрхсэн нулимс хацрыг нь даган урсч
эхэлсэн. Нөхөр нь дальдчин, хяхтнасан хоолойгоор “чи энийг мэдчихсэн юм уу? яагаад... таг
дуугүй...” хэмээн амандаа бувтнан, “би чинь чамдаа л хайртай... бас хүүдээ...” гэж хэлүүтээ
Ононгийн өмнө сөхөрч суугаад гарыг нь чанга атгаад уйлж орхисон...

Ононгийн дотроос нэг хүн, “чамайг араар чинь тавьчихжээ” гэж хэлэхэд... хариуд нь аяархан
“тэгжээ” гэж хэлээд санаа алдсан... гэхдээ Онон харуусч эсвэл уурласангүй. Зүгээр л дотор нь
хоосон оргиод, “хэн юм бэ?” гэж аяархан асуусан... “чиний бодож байгаа тэр хүн чинь...”. “Заяа,
Заяа, Заяа...” хэмээн Онон амандаа хэд шивнээд огцом хөдлөн, нөхрийнхөө толгойг өвөр дээрээсээ
өндийлгөж, гар хурууг нь үнсэн үмхэлж эхлэв... бүсгүйн дотор орших араатан “энэ хуруунууд, энэ
гар Заяагийн бие цогцсыг илбэж тэвэрч, базалж атгалж байсан” гэж чарлаж байлаа...

Бүсгүй нөхрөө шалан дээр даран аваад цамцыг нь хүү татан “энэ цээжийг Заяа үнсч байсан” гэсэн
бодлоор нөхрийнхөө бие махбодод үлдсэн байж болох Заяагийн гэх бүх л ул мөрийг нь хаман
сорохоор шуналтан дайрлаа... Ононд үүнээс өөрөөр дурласан бүсгүйдээ хүрэх боломж байсангүй...
Энэ бол хэн хэнийх нь хувьд амьдралдаа хийсэн хамгийн сайхан секс нь байсан...

More Related Content

What's hot

амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээамьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээneegii
 
с. эрдэнэ.
с. эрдэнэ.с. эрдэнэ.
с. эрдэнэ.erka11
 
нийгмийн ухаан
нийгмийн ухаан нийгмийн ухаан
нийгмийн ухаан Battur Gawaasvren
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiasainaa88
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсtuv_library
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулууTsast Foods
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэгmunhmaa
 
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэж
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэжцайныхаа дээжийг барих хүнтэй байх гэж
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэжZaya Battogtokh
 

What's hot (16)

амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээамьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
 
с. эрдэнэ
с. эрдэнэ с. эрдэнэ
с. эрдэнэ
 
с. эрдэнэ.
с. эрдэнэ.с. эрдэнэ.
с. эрдэнэ.
 
нийгмийн ухаан
нийгмийн ухаан нийгмийн ухаан
нийгмийн ухаан
 
золбоо3
золбоо3золбоо3
золбоо3
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahia
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөс
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
реферат 2
реферат 2реферат 2
реферат 2
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 
монгол хэл
монгол хэлмонгол хэл
монгол хэл
 
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэж
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэжцайныхаа дээжийг барих хүнтэй байх гэж
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэж
 
Hereglegdehuun 2
Hereglegdehuun 2Hereglegdehuun 2
Hereglegdehuun 2
 

Similar to Зүрхний гурван хавхлаг

С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгZoloojojo
 
танихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидалтанихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидалDavidMGL
 
цахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгцахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгMongontsetseg Mongoo
 
11r angiin eh zohiol
11r angiin eh zohiol11r angiin eh zohiol
11r angiin eh zohiolamka_od
 
сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлTsedo Batsukh
 

Similar to Зүрхний гурван хавхлаг (6)

С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
танихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидалтанихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидал
 
цахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгцахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэг
 
Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa
 
11r angiin eh zohiol
11r angiin eh zohiol11r angiin eh zohiol
11r angiin eh zohiol
 
сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэл
 

Зүрхний гурван хавхлаг

  • 1. Зүрхнии гурван хавхлаг Лондонгийн Империал коллежийн оюутан байсан Онон нөхөртэйгээ танилцахдаа 20 гарч байлаа. Одоо бол аль хэзээний есөн жил өнгөрч, есөн шидийн хүсэл мөрөөдлөөр цалгисан бяцхан мөрөөдөгч Онон нэг л мэдэхэд эх, эхнэр, эзэгтэй болж төсөөлж байснаасаа шал өөр амьдралтай золгосон. Тэд хааяа нэг марган гуних, туних нь бий ч өнгөрсөн жилүүдэд бие биесээ чин үнэнчээр хайрласан. Гэхдээ энэ түүхийг жаахан ухраачихъя. Онон уг нь нөхрийнхөө найз нөхөд, ажил төрөл, хамаатан садан гээд өөрт нь үл хамаарах явдалд орооцолдолгүй амьдардаг, нөхөр нь ч ялгаагүй. Магадгүй, гэр бүлийн чөлөөтэй харилцаа нь бусад гэр бүлүүдийнхээс илүү аз жаргалыг бэлэглэдэг гэдэгт тэд итгэцгээдэг байлаа. Зуны тэр халуун орой Онон яагаад ч юм бодлоо өөрчлөн нөхөртэйгээ хамт найзуудтай нь гарахаар болж, хотын төвийн нэгэн зочид буудлын зулайд байрлах цэнгээний газрыг зорьсон. Тэр өдөр л Онон анх Заяаг харсан. Нөхөр нь ч гэсэн. Эршүүдхэн хэрнээ үнэхээр үзэсгэлэнтэй, цэвэрхэн арьс, сайхан үнэртэй, Том Фордын Gucci болов уу гэмээр нил ягаан даашинз өмссөн туранхай цагаан бүсгүй эелдэг гэгч нь нөхөртэй нь, дараа нь Ононтой танилцсан. Тэр эмэгтэй нөхөрт нь хачин их таалагдсан юм шиг мэдрэмж тэгэхэд Ононд төрж, танихгүй шахуу хүнтэй нөхрөө хардчихсандаа дараа нь өөрийгөө зэмлэж билээ. Хувь тавилангаас бид ямар зугтаж чадах биш дээ, нэг л амралтын өдрийн өглөө Онон дасал болсон өглөөний гүйлтээ хийж байгаад Заяатай халз таарчихсан. Учир нь үл мэдэгдэх түгшүүрт автсан Онон салахын түүс болж, эхний боломж гаруут муурын савраас мултарсан хулгана мэт жирийж орхисон. Заяагийн ярианаас тэд бараг хөршүүд юм байна гэдгээ мэдэлцсэнээс бусдыг Онон санаж чадсангүй. Тэр хэрвээ эргээд харсан бол тоглоомоо алдсан хүүхэд мэт Заяагийн гомдолтой царайг харах байсан биз. Гэхдээ Онон эргэж хараагүй юм. Гэртээ эргэж ирээд ч нэг л тайвширч өгөхгүй байсан Онон гудманд таарсан танилынхаа талаар нөхөртөө хэлэх үедээ найзуудтайгаа уулзалддаг долоо хоног бүрийн “цугларалт”-ын зарим дээр нь Заяа байлцдаг гэдгийг олж мэдсэн юм. Үүнээс хойш үе үе орцны гадаа, цэцэрлэгийн орчим, заримдаа хажуугийн дэлгүүрт тааралдах болсон уулзалт бүр нь нэг бүсгүйнх нь уриалгахан эелдэг зан, нөгөө бүсгүйнх нь хачин мэгдэл дунд төгсдөг болов. Нэг удаа нөхрөө, Заяатай секс хийж байна гэж зүүдэлсэн Онон сэрүүтээ л өнөөх муу ёрт зүүдээ эгээ л хагарсан толины хэлтэрхийнүүдийг эвлүүлэх мэт дотор мухраасаа эрэн цуглуулж эхэлжээ. Хачирхалтай нь, энэ зүүдийг бодох бүрийд нөхрөө Заяагаас харамлах биш, харин ч Заяагийн биед хүрэхэд, түүнийг илбэн энхрийлэхэд, үнсэхэд нөхөрт нь ямархан мэдрэмж төрсөн болоо гэсэн тэнэг асуулт тархийг нь ухаж төнхөөд эхэлсэн юм. Яваандаа, зүүдэнд нь үзэгдсэн тэр гоо үзэсгэлэнг өөрийн биеэр хүртэж үзэхсэн гэж хүсэх болов. Ингэж хүсүүт бүүр хамаг биеэр нь хүйт оргиж, шар үс бүр нь босч орхих мэт. Нэг ёсондоо түүний дотор айдас хүсэл хоёр нь зодолдож, онон өөрөө ч мэдэлгүй l word цувралын гол дүрд тоглоод
  • 2. эхэлчихсэн байлаа. Онон ганцаардмал нууцлаг болж, орондоо орон буруу хараад, унтсан дүр эсгэдэг болжээ. Нэг л өдөр нөхөр нь түүнтэй аминчлан ярилцахыг хүссэн юм. Хэзээ нэг цагт нөхөр нь яг ингэнэ гэдгийг мэдэж байсан Онон нөхөртэйгээ энэ талаар ярилцсанд орвол үхчихсэн нь хавьгүй дээр санагдаж байсан ч нуугдах булан гэрт нь байсангүй. Харин нөхөр нь түүний өмнө нь хэзээ ч харж байгаагүй өрөвдөм эсвэл аймаар царай гарган, хамаг арьсаа хуниралдуулахыг хараад Ононгийн толгойд “мэдчихэж, би баларчээ” гэдэг бодол харваад нүдийг нь бүрхсэн нулимс хацрыг нь даган урсч эхэлсэн. Нөхөр нь дальдчин, хяхтнасан хоолойгоор “чи энийг мэдчихсэн юм уу? яагаад... таг дуугүй...” хэмээн амандаа бувтнан, “би чинь чамдаа л хайртай... бас хүүдээ...” гэж хэлүүтээ Ононгийн өмнө сөхөрч суугаад гарыг нь чанга атгаад уйлж орхисон... Ононгийн дотроос нэг хүн, “чамайг араар чинь тавьчихжээ” гэж хэлэхэд... хариуд нь аяархан “тэгжээ” гэж хэлээд санаа алдсан... гэхдээ Онон харуусч эсвэл уурласангүй. Зүгээр л дотор нь хоосон оргиод, “хэн юм бэ?” гэж аяархан асуусан... “чиний бодож байгаа тэр хүн чинь...”. “Заяа, Заяа, Заяа...” хэмээн Онон амандаа хэд шивнээд огцом хөдлөн, нөхрийнхөө толгойг өвөр дээрээсээ өндийлгөж, гар хурууг нь үнсэн үмхэлж эхлэв... бүсгүйн дотор орших араатан “энэ хуруунууд, энэ гар Заяагийн бие цогцсыг илбэж тэвэрч, базалж атгалж байсан” гэж чарлаж байлаа... Бүсгүй нөхрөө шалан дээр даран аваад цамцыг нь хүү татан “энэ цээжийг Заяа үнсч байсан” гэсэн бодлоор нөхрийнхөө бие махбодод үлдсэн байж болох Заяагийн гэх бүх л ул мөрийг нь хаман сорохоор шуналтан дайрлаа... Ононд үүнээс өөрөөр дурласан бүсгүйдээ хүрэх боломж байсангүй... Энэ бол хэн хэнийх нь хувьд амьдралдаа хийсэн хамгийн сайхан секс нь байсан...