сэлэнгэ аймгийн шаамар сум
- 1. Сэлэнгэ аймгийн Шаамар сум орон нутагтаа зөгийн бал үйлдвэрлэдгээрээ алдартай юм.
Энэхүү зөгийн бал нь чанарын өндөр үзүүлэлт, цэцгийн баялаг амтаараа нэрд гарсан
байдаг.
Шаамарын зөгийн бал үйлвэрлэгчдийн “Ар Гангат” түншлэл сонирхлоороо болон
арилжааны зорилгоор зөгийн бал, зөгийн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг
зөгий үржүүлэгчдээс бүрдэнэ. Энэхүү түншлэл нь үр дүнтэй үйлдвэрлэлийн арга,
маркетингийн стратегийг тогтмол, шургуу хэрэгжүүлж байна. Тэд зөгийн балны
үйлдвэрлэлийг сумынхаа эдийн засгийн чухал хэсэг болгохоор НСНБ санаачилгатай
хамтран ажиллаж байна. Нэг суурин – нэг бүтээгдхүүн санаачлагын хүрээнд
үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудлуудад үнэлгээ өгч, төслийн дэмжлэгийг нэн түрүүнд
юунд чиглүүлэхийг тодорхойлоод байна.
МҮХ төсөл сонгож авсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүддээ тохиромжтой, өртөг багатай
маркетингийн болон баглаа боодол, савалгааны шийдэл олоход нь туслалцаа үзүүлдэг.
НСНБ санаачлагын зорилго нь дэмжлэг авахаар шалгарсан бүтээгдэхүүнүүдийг үндэсний
болон олон улсын чанарын стандартад хүргэж хөгжүүлэх, арилжааны тохиромжтой
нөхцөлөөр урт хугацааны зах зээлийн хэлхээ холбоо бий болгох явдал юм.