SlideShare a Scribd company logo
1 of 2
Өөрийгөө үнэлж бас бусдаар үнэлүүлж сур [ 2011.01.19 ] 


               

Бид ихэнх тохиолдолд алдаа гаргачихаад хойноос нь харамсаж суудаг. Тэгвэл энэ бүх алдаагаа дахин давтахгүй байхад тань 
туслахаар өөрийгөө хөгжүүлэх доорх 12 зөвлөгөөг толилуулж байна.


1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай. Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч хэрхэн засах талаар 
бод. Өөрийн тань хийсэн алдааны уршиг, дараагийн ажилд ямар байдлаар туссаныг олж хар. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт 
бодоод байлгүй, ажилдаа анхаар. Жишээ нь, та нөхрөөсөө саллаа гэж бодъё. Хүний шаар, адгийн амьтантай хайран таван жилийг 
барлаа гэж цаг үргэлж бодох нь тийм ч таатай биш. Нэгэнт муу хүнтэй ханилан амьдралаа сайн сайхан байлгаж чадаагүйгээс хойш 
урьдынхаа алдааг давтахгүй байх нь чухал.


2. Бүх зүйл бүтэлгүй, хүн бүхэн дургүй хүргээд байгаа юм шиг үе заримдаа тохиолддог. Гэхдээ энэ бүхнийг бас сайн талаас нь 
олж харж болно. Яавал сайн талаас нь олж харах вэ? "Би дэлгүүрээс хүнсээ аваад гэртээ иртэл үүргэвчний маань уяа тайлагдаад 
дотор нь байсан миний косметик алга болчихсон байлаа. Тухайн агшинд би маш их сэтгэлээр унасан. Гэвч хэсэг хугацааны дараа 
миний инээд хүрч билээ. Миний косметикийг хулгайлсан хулгайч олзоо хараад ямар их гутрах бол. Эмэгтэй хүний хэрэглэсэн 
будагнууд. Нэг ч шинэ юм байхгүй. Косметикаа алдсан нь надад харамсмаар байсан ч, 14 хоног будалгүй явсан нь арьсанд тустай 
байсан юм". Тиймээ энэ тохиолдол шиг муугийн хажуугаар сайныг зэрэгцүүлэн бодох нь танд тустай байх болно.


3. Хийх хэрэгтэй, шаардлагатай болон маргааш, дараагийн долоо хоногт, ирэх сард хийж гүйцэтгэх ёстой ажил үүргийнхээ 
жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэж бичиж төлөвлөх нь болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлдэг болохыг сэтгэл зүйчид 
тогтоосон байна. Түүнчлэн иймэрхүү жагсаалтыг нүдэндээ ил харагдахуйц газар маш хөнгөн маягаар бичих нь ашиг тустай 
байдаг. Жишээ нь, "Хонгор минь цэвэрлэгээгээ хийх болсон. Ээж рүү утасдахаа мартав аа" гэх мэтчилэн.


4. Та цагийг үр ашиггүй өнгөрөөх ёсгүй. Ажлын цагаар найзтайгаа утсаар чалчсанаар юу хожих вэ? Ажлаа алдана, алдсан цаг мөч 
бүхэн алдаж буй ашиг гэдгийг яс махандаа шингэтэл ойлго. Гэр бүлийн хүрээнд ч үүнийгээ нэвтрүүл. Хэрэв та хоолны дараа бүх 
хүний идсэн уусан аяга тавгийг угаадаг бол энэ мөчөөс эхлэн зогсоо. Идэж уусан аяга тавгаа өөрсдөөр нь цэвэрлүүлснээр танд 
өөр ашигтай зүйлс хийх цаг гарна.


5. Шийдсэн бол гүйцэтгэж сур. Долоо хоногийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж төлөвлөсөн л бол хойшлуулж 
хэрхэвч болохгүй.


6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь. Аар саархан мэт санагддаг тэр л зүйлээс амьдрал бүтдэг юм шүү. 
Хийхэд уйтгартай санагддаг тэр ажил чинь ч гэсэн. Амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болохоор та залхууралгүй хийж сурах 
ёстой.


7. Ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй бай. Жишээ нь, оройд амарч байхдаа өөрийгөө хөгжүүлэх. Ингэх нь таны амьдрал 
илүү сонирхолтой болно. Англи хэлний сургалтад явж, жолооны дамжаанд сууснаараа та эрин үетэйгээ хөл нийлүүлж, цаг 
хугацаагаа хэмнэж, амьдрал ахуй тань сайжирна хэмээн төсөөл. Та өөдрөг байх болно.


8. Хуудас цаас аваад амьдралдаа хийж, хэрэгжүүлэхийг хүсч буй зорилтуудаа бичиж бай. Ямар ч зорилгогүй хүн гэдэг сэлүүргүй 
завьтай адил байдгийг санаж яв. Өмнөө зорилт тавьж, тавьсан зорилгодоо тэмүүлэх нь амттай байдаг юм. Тиймээс та хөгжинө, 
амжилт ойртоно. Гагцхүү чин сэтгэлээсээ.
9. Амжилт жижгээс том руу байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Таны хувьд мөн адил. Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур. 
Жишээ нь, найз залуу чинь эрхэлдэг ажилд тань тоомжиргүй, үл хүндэтгэсэн байдлаар "Чиний хийж байгаа ажил хэнд хэрэгтэй 
юм бэ?" гэж ярьвал энэ яриаг тэр дор нь тас цохь. Энэ цаг мөчөөс эхлэн миний ажилд хошуу дүрэхийг, цаашлаад ажлын минь 
талаар илүү дутуу үнэлгээ өгөхийг тэвчихгүй гэдгээ хэл. Өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. Мэдээж, ажилдаа сонирхолтой бол 
шүү дээ.


10. Үр ашиггүй зүйлд азаа бүү үз. Эцсийн үр дүнг нь урьдчилан тооцоол. Долоо хэмжээд нэг огтол гэдэг дээ. Энэ нь хувцас 
худалдаж авахаас эхлээд амьдралынхаа ханийг сонгох хүртэл бүх л зүйлд хамаатай. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө би үүнийг 
хийхгүй бол Яах вэ? Хийвэл хэзээ, яаж, ямар нөхцөлд хийх ёстой вэ гэдгээ бодолц.


11. Та ажил хайж байгаа бол цөхөрч болохгүй. Идэвхтэй байгаарай. Таны аз жаргал, хувь заяа ганцхан таны гарт л байгаа. 
Өөрийнхөө гараар өөрийнхөө аз жаргалыг бүтээ, бий болго.


12. Ойрын үед хийх зүйлийнхээ төлөвлөгөөг гаргахдаа дээрх зөвлөгөөг бодож, амьдралдаа нягт нямбай хандаарай.

More Related Content

Similar to зөвлөгөө бадам арилд

лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7deegii deegii
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3oyunbatbarha
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөgganchimeg
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөgganchimeg
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3bulgababu
 
зэмлэх ёс
зэмлэх ёсзэмлэх ёс
зэмлэх ёсschool14
 
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргахүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргаSoko_92
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба биА. Итгэл
 

Similar to зөвлөгөө бадам арилд (16)

лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
ангариа0204
ангариа0204ангариа0204
ангариа0204
 
Huvi hunii hugjil ugtahbayr
Huvi hunii hugjil ugtahbayrHuvi hunii hugjil ugtahbayr
Huvi hunii hugjil ugtahbayr
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
 
зэмлэх ёс
зэмлэх ёсзэмлэх ёс
зэмлэх ёс
 
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргахүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 

More from togs99

мэдрэхүйн эрхтэн тест
мэдрэхүйн эрхтэн тестмэдрэхүйн эрхтэн тест
мэдрэхүйн эрхтэн тестtogs99
 
Test hun orchin
Test hun orchinTest hun orchin
Test hun orchintogs99
 
чинчулуун тест 1
чинчулуун тест 1 чинчулуун тест 1
чинчулуун тест 1 togs99
 
даваадулам даалгаварууд
даваадулам даалгаварууд даваадулам даалгаварууд
даваадулам даалгаварууд togs99
 
даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт togs99
 
даваадулам тест 1
даваадулам тест 1 даваадулам тест 1
даваадулам тест 1 togs99
 
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөөдаваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөөtogs99
 
Shavi togsbayar tsahim sudalgaa
Shavi togsbayar tsahim sudalgaaShavi togsbayar tsahim sudalgaa
Shavi togsbayar tsahim sudalgaatogs99
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtogs99
 
баасанжав
баасанжавбаасанжав
баасанжавtogs99
 
бааска даалгавар
бааска даалгаварбааска даалгавар
бааска даалгаварtogs99
 
үнэг сармагчин 2 унших.баасанжав
үнэг сармагчин 2 унших.баасанжавүнэг сармагчин 2 унших.баасанжав
үнэг сармагчин 2 унших.баасанжавtogs99
 
бааска даалгавар
бааска даалгаварбааска даалгавар
бааска даалгаварtogs99
 
бааска хэрэглэгдэхүүн
бааска хэрэглэгдэхүүнбааска хэрэглэгдэхүүн
бааска хэрэглэгдэхүүнtogs99
 
гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгаварtogs99
 
бадмаа
бадмаабадмаа
бадмааtogs99
 
1000 н дотор нэмэх хасах бадам арилд
 1000 н дотор нэмэх хасах бадам арилд 1000 н дотор нэмэх хасах бадам арилд
1000 н дотор нэмэх хасах бадам арилдtogs99
 
цахим хичээл бадам арилд
цахим хичээл бадам арилдцахим хичээл бадам арилд
цахим хичээл бадам арилдtogs99
 
Chinee hereglegdehuun
Chinee hereglegdehuunChinee hereglegdehuun
Chinee hereglegdehuuntogs99
 

More from togs99 (20)

мэдрэхүйн эрхтэн тест
мэдрэхүйн эрхтэн тестмэдрэхүйн эрхтэн тест
мэдрэхүйн эрхтэн тест
 
Test hun orchin
Test hun orchinTest hun orchin
Test hun orchin
 
чинчулуун тест 1
чинчулуун тест 1 чинчулуун тест 1
чинчулуун тест 1
 
даваадулам даалгаварууд
даваадулам даалгаварууд даваадулам даалгаварууд
даваадулам даалгаварууд
 
даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт
 
даваадулам тест 1
даваадулам тест 1 даваадулам тест 1
даваадулам тест 1
 
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөөдаваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
Shavi togsbayar tsahim sudalgaa
Shavi togsbayar tsahim sudalgaaShavi togsbayar tsahim sudalgaa
Shavi togsbayar tsahim sudalgaa
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
баасанжав
баасанжавбаасанжав
баасанжав
 
бааска даалгавар
бааска даалгаварбааска даалгавар
бааска даалгавар
 
үнэг сармагчин 2 унших.баасанжав
үнэг сармагчин 2 унших.баасанжавүнэг сармагчин 2 унших.баасанжав
үнэг сармагчин 2 унших.баасанжав
 
бааска даалгавар
бааска даалгаварбааска даалгавар
бааска даалгавар
 
бааска хэрэглэгдэхүүн
бааска хэрэглэгдэхүүнбааска хэрэглэгдэхүүн
бааска хэрэглэгдэхүүн
 
гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгавар
 
бадмаа
бадмаабадмаа
бадмаа
 
1000 н дотор нэмэх хасах бадам арилд
 1000 н дотор нэмэх хасах бадам арилд 1000 н дотор нэмэх хасах бадам арилд
1000 н дотор нэмэх хасах бадам арилд
 
цахим хичээл бадам арилд
цахим хичээл бадам арилдцахим хичээл бадам арилд
цахим хичээл бадам арилд
 
Chinee hereglegdehuun
Chinee hereglegdehuunChinee hereglegdehuun
Chinee hereglegdehuun
 
Test
TestTest
Test
 

зөвлөгөө бадам арилд