зэмлэх ёс

2,115 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
2,115
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
41
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

зэмлэх ёс

  1. 1. Зэмлэх ёсАливаа улс үндэстэнд хүндлэх, мэндлэх, талархах ёс байдгаас гадна зэмлэх ёс,зэмлэлийн хэллэг байдаг. Зэмлэлийн хэмжээ нь нийгмийн хөгжил дэвшилөөрчлөлтөөс хамааран багха зэрэг өөрчлөлттэй байдаг хэдий ч уламжлалаа цоошинээр бий болгодоггүй, уламжлалт арга барилаа хадгалсаар хадгалсаар, басх үүшинэчлэгдэн хувирсаар үндэстний хэв шинжээ хадгалсаар байдаг онцлогтой.Эсгий туургат Монгол түмний зэмлэх ёс, зэмлэлийн үг хэллэг маш нарийн энэрэххайрлах, хүндэтгэн үзэх, сурган хүмүүжүүлэх, нарийн үндсэтэй аль альталаасаа зөв тогтоосон хатуу баримтлах зарчим арга барилтай байдаг. Х үнийгхүмүүжүүлэх ажил бол зөвхөн багш, эцэг эхийн үүрэг хэмээн үзвэл ташаа болохагаад хэн боловч өөрийгөө болон үеийн дүү нараахүм үүжүүлэх үүрэгтэй.Чингэж чадвал хойч үе нь хотлоор эвтэй, найртай жаргалтай байж чадна. Х үнийгхүмүүжүүлнэ хэмээгч нь нэг талаас үзвэл хүний дутагдалд зөв хандах явдал юм.Ер нь хүний дутагдлыг хэлэх ойлгуулах түүнийг дахин давтуулахг үйгээр засаж,залруулдаг хэвшилтэй болгох нь асар их ухаалаг, үйлийн үр д үн м өн. Үүнтэйуялдан зэмлэх ёс гарсан билээ. Хүнийг зэмлэх нь сэтгэлз үйн маш нарийн эмзэгасуудал билээ. Магадгүй хүний дутагдалд хандах, зэмлэх асуудал энэ орчлонгийнхамгийн хүнд хэцүү асуудал байж мэднэ. Тийм учир манай ард т үмэн зэмлэхарга, ёс бий болгож түүнээ үеийн үед боловсронгуй болгосоор баялаг уламжлалүлдээжээ. 1.Хүн хүний зан байдалд тохируулан зэмлэдэг. Жишээлбэл: ууртай буюу аймхай хүүхэдтэй нам тайван байдлаар харьцаж зэмлэдэг. Өөр өөр хэлбэл алдаа гаргасан дор нь ер зэмлэдэггүй зан байдлий нь сэтгэлз үйгий нь сайн судалсны дараа нь зэмлэх харьцах арга тогтоогоод зэмлэдэг ёстой. 2.Олон дахин байнга үглэн зэмлэхийг үр дүнгүй хэмээн үздэг. Иймээс “олон үгэнд олзгүй”, “олон үглэвэл улиг болно” хэмээдэг. Энэ тухайд холбогдох нэгэн үнэн баримт хэлье.ганц хүүтэй хижээл насны эхнэр нөхөр байжээ. Хүү нь 3-4-р ангиас эхлэн гадуур тэнэдэг, айлын юм хумсалдаг болжээ. Эх нь байнга үглэдэг авч нэмэр болсонгүй тэл эхнэр нь нөхөрт өө хэлэвч нөхөр нь хүүхдээ ер зэмлэдэггүй , ер үг хэлдээгүй үе үе сүрхий хардаг
  2. 2. байжээ. Ганц удаа “Арай худлаа байлгүй тэгж болохг үй ш үү” гэж хэлжээ. Энэ нь нэмэр болсонгүй тул зэмлэдэггүй байжээ. Хүүхэд нь хичээлээ үе үе тасалдаг болсны дээр хумслах нь ихсэж ил тод болжээ. Энэ үед мөнөөхөн хүүхэд 5-р ангид сурч байжээ. Хүүхдийн эцэг үглэдэггүй, хэлсэндээ заавал хүрдэг, түүнийг нь хүү сайн мэддэг байж л дээ. Манаачийн ажилтай эцэг нь сүхээ 7 хоног ирлэжээ. 7 хоног нь ням гариг байсан агаад өглөө босож цай ундаа уусны дараа аав нь хүүдээ “мод хагалдаг тайрдас аваад ир” гэжээ. Хүү нь тайрдсыг оруулж ирэхэд нь өмнөө тавиулаад гар энэ тайрдас дээо тавь гэжээ. Хулгай хийж юм авдаг гары чинь чавчина хэмээгээд 7 хоног хурцалсан сүхээ автал хүү нь ааваа би хэзээ ч хулгай хийхгүй хэмээн ам өгч уйлжээ. Түүнээс хойш хүү хулгай хийхээ больсноос гадна гадуур тэнэж хичээлээ таслахаа больжээ. Аав нь олон үг хэлдэггүй, хэрэв үг хэлбэл хэлсэндээ хүрдэг тул үнэхээр л чавчина хэмээн итгэсэн байжээ.3. Хүнийг зүхэх, доромжлох, зодох зэргээр зэмлэдэггүй. Үүнийг маш их цээрлэдэг.4.Хүний хажууд хүүхдийг зэмлэдэггүй. Болчимгүй зүйл хийвэл хоолойгоо засаж, сүрхий харах зэргээр дохио өгөх байдлаар харцаар зэмлэдэг.5. Зарим нөхцөлд хүүхэд алдаа дутагдал гаргавал цөөн хэдэн цаг, нэг хоёр өдөр дуу гаргадаггүй. Юм асуусан ч хариу өгдөггүй. Ийм үед хүүхэд ихэд гэмших, алдаа дутагдлаа засах талаар бодож боловсруулан буруугуу гэмшдэг.6. Заримдаа аар саарахн дутагдлыг нь хараагүй юм шиг мэдээгүй дүрээр өнгөрүүлж хожим нь зөвлөж зэмлэх ёс байдаг.
  3. 3. 7. Хүүхдийг зодож, цохиж ер зэмлэдэггүй хүүхдийн тэргүүнд ямар нэг байдлаар гар хүрэхийг ихэд цээрлэдэг.8. Тухайн алдаа дутагдалтай төстэй үлгэр хэлж сургадаг зэмлэх ёс бий.9. Заримдаа дутагдлыг нь хэлж хүлээлгэж зэмлэдэг.10. Гэрч татаж, өөрөөр хэлүүлж зэмлэх нь ч бий11. Тухайн дутагдалтай холбоотой үг хэллэг буюу тухай дутагдлын хор уршгийг тайлбарлаж ухааруулах, байдлаар зэмлэдэг.12. Сайн хүүхэд хүнийг дууриалган хүмүүжүүлдэг ёс бий.13. Заримдаа хүүхдийн хүсэлтийг нэг удаа биелүүлэхгүйгээр зэмлэх ёс бий. Үүнийг элбэг хэрэглэдэггүй.14. Хаяа нэг торгуулийн арга хэрэглэн зэмлэх ёс бий. Голцуу эрх, хүний өгсөн юм чамлаад авдаггүй хүүхдийг чихэр өгөөд голоод байвал өөр хүүхдэд өгч зэмлэдэг.15. Заримдаа хүний дэргэд хүүхдийнхээ дутагдлыг ёжлон магтаж зэмлэх ёс бий. Жишээ нь: их унтдаг залхуу хүүхдийг манай хүүхэд их сэргэг. Өгл өө эрт босож цайгаа чанаад биднийг дууддаг юм. Ийм л сэргэг ажилсаг хүүхэд дээ хэмээн хэлэх. Сонсож байгаа хүн нь тийм байхаа нэг л с үрхий ажилсаг хүүхэд шиг харагдаад байсан гэх байдлаар хэлдэг. Х үүхэд өөрийгөө зэмлэж байгааг ойлгосон ч мөнөөхөн хүнд ажилсан болохоо харуулах гэсэн хүүхдийн ариун үнэн сэтгэлээр ажил хийж дутагдлаа засдаг.16. Заримдаа зэмлэлийг урамшуулах шагнах аргатай хослуулан зэслэх ёс бий. Тодруулбал чи өнөөдөр их сайн ажиллалаа. Ажилсаг хүн болох юм байна. Ганцхан уураа л багасгавал улам сайн болно доо гэх зэргээр сэнхр үүлэн хэлэх жишээтэй.
  4. 4. 17. Заримдаа хайртай хүнд нь хэлж зэмлэх ёс бий. 18. Сайн сайн хэвшлийг албадан хийлгэж хэвшүүлдэг зэмлэл бий 19. Огт зэмлэхгүйгээр өөрийгөө дагуулан дууриалгаж хүмүүжүүлэх зэмлэл бий 20. Хөдөлмөрт сургах, хөдөлмөрийн сайхнаар бахархуулах аргаар хүмүүжүүлэх зэмлэл бий 21. Алдаа дутагдалд нь дургүйцэж байгаагаа илэрхийлж зэмлэх ёс бий. 22. Тухайн хүнийг уурласан буюу уйтгар гунигтай байх үед зэмлэдэгг үй, тайвширсны дараа учирлан хэлж зэмлэдэг.23. Ямар ч нахцөлд хүнийг зэмлэхдээ ихэд тайван тогтуун намбалаг байж намуун зөөлөн дуугаар дутагдлыг нь хэтрүүлэхгүйгээр үнэнээр хэлж, дутагдлаа яаж засаж залруулах талаар завлөж алдаа дутагдлыг нь ойлгуулж зэмлэдэг. Чингэхдээ “урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” хэмээх сургаалаа баримтлан гутаах биш сэтгэлийн тэнхээ хайрлах аргаар зэмлэдэг ёстой.

×