SlideShare a Scribd company logo
1 of 9
Download to read offline
МАНДАХ ИХ СУРГУУЛЬ
Мэдээлэл Технологийн Сургууль
Оюутны Эрдэм Шинжилгээний Бага Хурал – 2021
ДЭЛХИЙД ХӨГЖИЖ БУЙ ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХҮЙ
Гүйцэтгэсэн : Отгонбаяр Төгсбаяр SW20D018
Жаргалсайхан Үүрцайх SW20D037
Удирдсан:.......................... Д.Сарантуяа / Дэд профессор /
УЛААНБААТАР ХОТ
2021 ОН
1
ДЭЛХИЙД ХӨГЖИЖ БУЙ ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХҮЙ
О.Төгсбаяр1
, Ж.Үүрцайх1
Мандах Их Сургууль, Мэдээлэл Технологийн Сургууль
Е-майл: tuugiiamv@gmail.com1
, uuree698@gmail.com2
Хураангуй
Зүйлсийн интернэт (англиар Internet of Things, товчоор IoT) гэдэг нэр томъёо биет болон
виртуал эд зүйлсийг цахимаар холбож, тэдгээрийг хоорондын мэдээлэл солилцоог
автоматжуулах мэдээллийн технологийн дэд бүтцийг илэрхийлдэг систем юм.
Түлхүүр үг: цахимжилт, тодорхойлолт, шинж чанар, өвөрмөц мэдээлэл, алсын хараа
Оршил
IoT буюу эд зүйлсийн интернэт гэх ойлголтыг нь анх 1999 онд Радио Давтамжийг Тогтоох
(RFID) хөгжүүлэлтийн нийгэмлэгийн гишүүн санаачилсан бөгөөд сүүлийн үед гар утасны
төхөөрөмжүүд, суурьлуулсан болон өргөн хүрээний харилцаа холбоо, үүлэн тооцоолол
болон өгөгдлийн дүн шинжилгээ зэргүүд нь өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор бодит
ертөнцтэй илүү хамааралтай болсоор байгаа аж. Зүйлсийн интернет нь бизнес, аж ахуйн
нэгж, хүмүүсийн амьдралын хэв маягыг өөрчилж буй цахим өөрчлөлтийн хувьсгалд голлох
байр суурь эзэлж байна. Энэхүү өөрчлөлт нь бидний гэр орноо хэрхэн удирдаж,
ажиллуулахаас эхлээд бараг бүх салбар дахь үйл явцыг автоматжуулах хүртэлх бүхий л
зүйлд нөлөөлж байгаа юм.
Зорилго
Бид зүйлсийн интернэт буюу IoT гэж яг юу болох, энэ нь бидний амьдралтай ямар
уялдаатай холбоотой, мөн бүхий л юмсыг цахим хэлбэрт шилжүүлэх нь үнэхээр ухаалаг
шийдэл мөн эсэх болон ойрын ирээдүйд бидний өмнө тулгарч буй сорилтуудын уялдаа
холбоо хамаарал, цаашдын хөгжлийн төлөв байдлыг энэхүү судалгаагаараа харьцуулан
нэгтгэхийг зорив.
Үндсэн хэсэг
Олон улсад “Зүйлсийн Интернэт”, “Юмсын Интернэт” гэхээсээ илүү IoT товчилсон
нэрээр ихэвчлэн нэрлэдэг. Ямарваа нэгэн төхөөрөмж интернэт, эсвэл бусад
төхөөрөмжүүдтэй холбогдох чадвартай байх нь IoT-ийн үндсэн шинжийг агуулдаг. Орчин
үеийн үүлэн тооцоолол (Cloud computing буюу үүлэн технологид суурилсан систем), Wi-Fi,
Bluetooth технологийг ашиглаж олон төрлийн тусдаа төхөөрөмжүүд нь өөр хоорондоо
холбогдож нэгэн экосистемийг бүрдүүлснээр барилга байгууламж, бизнесүүдийг ухаалаг
болгож, тэр ч бүү хэл ухаалаг хот хэмээх ойлголтыг бий болгож байна. Энэ нь хамгийн
энгийн тайлбар бөгөөд илүү нарийн судалвал маш сонирхолтой ч тэр хэрээр технологийн
мэргэжлийн хүмүүсээс бусад хүмүүст үл ойлгох төвөгтэй том дэд бүтэц болдог.
2
Гар утаснаас эхлээд кофе чанагч, угаалгын машин, гэрлийн чийдэн, цаг зэрэг бидний өдөр
тутмын хэрэглээнд байдаг төхөөрөмжүүдээс эхлээд хүмүүсийн гартаа зүүдэг мэдээлэгч
төхөөрөмж (wearable device), гудамжинд байх камерууд, замын хөдөлгөөний гэрлэн дохио,
хоорондоо холбогдсон автомашинууд, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн
багаж төхөөрөмжүүд, амьсгалын аппарат зэрэг нь бүгд IoT-ийн нэг хэсэг. IoT програмууд
нь эдгээр төхөөрөмж, биетүүдийг интернэтэд холбоод зогсохгүй өөр хоорондоо холбож
чаддаг. Ингэснээр төхөөрөмжүүд харилцан өгөгдөл солилцож бидний өдөр тутмын
амьдралыг илүү энгийн, хялбар болгох боломжийг бий болгодог.
Тэгвэл энэ нь амьдрал дээр хэрхэн ажиллаж, хэрэгждэг вэ? Та бидний хамгийн сайн мэдэх
энгийн жишээ бол гартаа зүүдэг мэдээлэгч төхөөрөмжүүд юм. Жишээ нь: Ухаалаг цаг нь
мессеж хүлээн авах, бидний дасгал хөдөлгөөнийг хянах, хөгжмөө алсаас удирдан
тоглуулдаг өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмж болжээ. IoT-ийн ирээдүйг тодорхойлох бас
нэгэн хувилбар бол ухаалаг гэр ахуй юм. Энэ нь танай гэрийн аюулгүй байдлын систем,
халуун хүйтнийг тохируулагч, чанга яригч, виртуал туслах зэрэг электрон хэрэгслийг нэг
системд холбож нэг төхөөрөмжнөөс дуу хоолойгоо ашиглан удирдана гэсэн үг юм.
IoT ажиллагааны зарчмын хувьд:
Зүйлсийн интернэт буюу IoT гэдэг
нь объектуудыг хооронд нь холбож,
өгөгдөл дамжуулах чадвартай сүлжээ
юм. Өөрөөр хэлбэл автоматжуулсан
систем, биет төхөөрөмж, ухаалаг гэр
ахуйн цахилгаан хэрэгслийн IP
хаягийг ашиглан мэдээлэл солилцож,
дүн шинжилгээ хийдэг. Үүнийг
ихэнхдээ хүний оролцоогүйгээр
гүйцэтгэх боловч тохиргоо хийх,
зааварчилгаа өгөх зэргээр хүмүүс
төхөөрөмжтэй харьцах шаардлага
гардаг.
Зураг 1. Зүйлсийн Интернэт Экосистем
IoT систем нь процессор, мэдээлэгч, харилцаа холбооны хэрэгслүүдийн нэгдэл бүхий
ухаалаг төхөөрөмжүүдээс бүрддэг бөгөөд хиймэл оюун ухаан ашиглан мэдээлэл цуглуулах
процессыг илүү хялбар, уян хатан болгодог байна.
Зүйлсийн интернэт буюу IoT-г үндсэн 3 төрөлд хуваан ангилдаг:
1. Хүмүүс хоорондын харилцаа
2. Хүмүүсээс машин / эд зүйлс хоорондох харилцаа
3. Машин хоорондын харилцаа (M2M)
Зүйлсийн интернэтийн гол зорилго нь аливаа гарц/сүлжээ болон хамгийн тохиромжтой
ашиглагдаж байгаа ямар ч үйлчилгээнүүдийг хэзээ ч, хаана ч, юутай ч, хэнтэй ч холбогдох
боломжийг олгох явдал юм.
3
Зүйлсийн Интернэт (IoT) технологийн бүрдэл хэсгүүд:
1) Утасгүй мэдээлэгч сүлжээ (WSN)
WSN нь биет обьект болон хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг хянахад ашигладаг
мэдээлэгч бүхий байдлаар хуваарилагдсан төхөөрөмжүүд юм. Төгсгөлийн
зангилаанууд нь чиглүүлэгчийн тусламжтайгаар өгөгдлийг зохицуулагч руу
дамжуулдаг хэд хэдэн мэдээлэгчтэй байдаг. Зохицуулагч нь WSN-г интернэтэд
холбогдох гарцын үүргийг гүйцэтгэдэг.
2) Үүлэн тооцоолол буюу клауд компьютинг
Үүлэн тооцоолол нь бидэнд интернэтийг ямар ч зүйлд хэрэглээ болгон ашиглах
боломжийг олгодог байна. Үүний тусламжтайгаар хэрэглэгчид өгөгдлийн сан, веб
сервер, хадгалалтын сан, дурын төхөөрөмж, програм хангамж гэх мэт хаанаас ч ямар
ч эх сурвалжид интернэтээр дамжуулан хандах боломжтой юм.
3) Их өгөгдлийн дүн шинжилгээ, хиймэл оюун ухаан (Big Data Analytics, AI)
Их өгөгдлийн дүн шинжилгээ нь ердийнхөөсөө илүү их хэмжээний өгөгдөл эсвэл
бүр асар их өгөгдлийг судлах аргыг хэлдэг. Эзлэхүүн, хурд, төрөл зүйл нь хэт том
бөгөөд уламжлалт мэдээллийн санг ашиглан өгөгдлийг хадгалах, хянах,
боловсруулах, шалгахад хэцүү өгөгдлийн цуглуулга юм.
Хиймэл оюун ухаант хэрэгсэл урьдчилан зааж өгсөн сургалтын өгөгдлүүдийг
ашиглан аливаа үзэгдэл, үйлдэл тохиолдох зүй тогтлыг хайн илрүүлж, түүнээс
суралцдаг. Өөрөөр тэр бүх хуримтлуулсан өгөгдлүүдээ ашиглан зөв шийдвэр
гаргахад тустай амжилтын хүчин зүйлсийг боловсруулахад чиглэсэн алгоритмыг
тэдгээрт сурган эзэмшүүлж болно.
4) Харилцаа холбооны протоколууд
Эдгээр нь IoT системийн гол тулгуур бөгөөд сүлжээний холболт, програмуудтай
холбох болон харилцааны протоколууд нь төхөөрөмжүүдийг сүлжээгээр дамжуулан
өгөгдөл солилцох боломжийг олгодог байна. Олон тооны протоколууд нь ихэвчлэн
нэг харилцааны өөр өөр талуудыг тодорхойлдог.
5) Суурьлуулсан системүүд (Embedded Systems)
Энэ нь тусгай үүрэг гүйцэтгэхэд хэрэглэгддэг техник хангамж, програм
хангамжийн хослол юм. Нөгөөтэйгүүр өгөгдлийг цуглуулж, интернэтэд илгээдэг
гэхэд болно.
IoT хэрэглээний талбарууд:
IoT-ийн боломжит хэрэглээ нь хувь хүн, аж ахуйн нэгж, нийгмийн өдөр тутмын
амьдралын бараг бүх салбарт нэвтэрч буй олон тооны бөгөөд олон янз байдаг.
4
Хүснэгт 1. IoT хэрэглээний талбар дахь тодорхойлолт, хэрэгжилт
№ Талбарууд Тайлбар Хэрэглээнд нэвтэрсэн
1
Ухаалаг
амьдралын
интернэт
(IOsLiving)
IoT нь хүмүүст илүү ухаалаг ажиллаж,
амьдрах, энгийн хэрэгцээг автоматжуулж
ухаалаг төхөөрөмжүүдээр амьдралаа бүрэн
хянах боломжийг олгохоос гадна
байгууллагуудын үйл явцыг ч мөн
автоматжуулан, хөдөлмөрийн зардлыг
бууруулах боломжийг олгодог.
Алсын удирдлагатай
хэрэгсэл, цаг агаарын
мэдээлэгч, ухаалаг гэр
ахуйн цахилгаан
хэрэгсэл, аюулгүй
байдлын хяналт,
халдлага илрүүлэх
системүүд, эрчим хүч
ба усны хэрэглээ гэх
мэт.
2
Ухаалаг хот
суурингийн
интернэт
(IOsCities)
IoT төхөөрөмжүүд үйлдвэрлэл, тээвэр,
нийтийн үйлчилгээний байгууллагуудад
хамгийн ихээр ашиглагддаг ба хөдөө аж ахуй,
дэд бүтэц, байр байшингийн
автоматжуулалтын салбарт өргөнөөр
ашиглагдаж эхлээд байна.
Бүтцийн эрүүл мэнд,
аянга цахилгаан,
аюулгүй байдал,
тээвэрлэлт, ухаалаг
зогсоол, хог хаягдлын
менежмент
3
Ухаалаг орчин /
нөхцлийн
интернэт
(IOsEnvironment)
Гэр ахуйн автоматжуулалтын бизнес нь
IoT-ийг ашиглан барилгын цахилгаан эрчим
хүчний системийг хянах, удирдахад ашиглаж
болно. Улмаар ухаалаг хот бий болж, ухаалаг
гудамжны гэрэл, ухаалаг тоолуур нь замын
хөдөлгөөнийг хөнгөвчлөх, эрчим хүч хэмнэх,
хүрээлэн буй орчныг хянах, шийдвэрлэх,
ариун цэврийн байгууламжийг сайжруулах,
хог хаягдлыг багасгах давуу талтай.
Агаарын бохирдлын
хяналт, ойн түймэр
илрүүлэх, цаг агаарын
хяналт, усны чанар,
тэсрэх болон аюултай
хий, засвар үйлчилгээ,
засвар үйлчилгээ
4
Ухаалаг аж
үйлдвэрийн
интернэт
(IOsIndustry)
Олон нийтийн аюулгүй байдлыг хангах
үүднээс онцгой байдлын үед хариу арга
хэмжээ авах хугацааг түргэсгэх, оновчтой
маршрут гаргаж өгөх эсвэл амь насанд аюул
учруулж болзошгүй байршлыг анхааруулах,
барилгын ажилчид, гал сөнөөгчдийн амин
чухал шинж тэмдгүүдийг хянах зэргээр IoT-
ийг ашиглаж байна.
Тэсэрч дэлбэрэх
аюултай хий,
техникийн үйлчилгээ
болон засвар
үйлчилгээ
5
5
Ухаалаг эрүүл
ахуйн интернэт
(IOsHealth)
Эрүүл ахуйн салбарт IoT нь олон
боломжийг олгох бөгөөд өгөгдлийн дүн
шинжилгээг ашиглан өвчтөнүүдийг биеийн
байдлыг илүү нарийвчлан хянах боломжтой
байдаг.
Өвчтөний тандалт,
эмчилгээний хөргөгч,
уналтын бүртгэл, шүд,
биеийн хөдөлгөөний
хяналт
6
Ухаалаг эрчим
хүчний интернэт
(IOsEnergy)
Онц чухал дэд бүтцийн үйл ажиллагаа,
барилга байгууламж, бусад дэд бүтцийн
өөрчлөлт, үйл явцыг хянахад IoT-ийг
ашиглаж болно. Энэ нь зардал, цаг хугацаа,
цаас хэмнэх, ажлын урсгалын өөрчлөлтийг
хянах гэх мэт ашиг тусыг авчирдаг.
Ухаалаг сүлжээ,
салхин турбин /
цахилгаан станц,
цахилгаан хангамжийн
хянагч, фотовольтийн
суурилуулалт
7
Ухаалаг хөдөө аж
ахуйн интернэт
(IOsAgriculture)
Хөдөө аж ахуйн салбарт IoT нь
тариалангийн техник, усжуулалтын
системийг автоматжуулахад чухал үүрэг
гүйцэтгэдгээс гадна хур тунадас, чийгшил,
температур, хөрсний агууламж, бусад хүчин
зүйлийн талаарх мэдээллийг цуглуулах,
хянах боломжтой.
Ногоон байгууламж,
бордолт, мал аж ахуйн
хяналт, үр төлжилтийн
асаргаа, талбайн
хяналт
Хэрэгжилтийн үр дүн
Гол саад бэрхшээлүүд үгүй болсноор холболтын өртөг буурч, олон тооны өгөгдөлд дүн
шинжилгээ хийх шинэ арга замууд бий болсон. Эрүүл ахуй, эрчим хүчний хэмнэлт, аюулгүй
байдлыг нэмэгдүүлэхийн тулд шинэхэн технологийг тэд таатай хүлээж авч байгаа нь
хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ихэсгэж байгаа. Ялангуяа КОВИД-19 нь бидний амьдралын
бараг бүх талбарт нөлөөлсөн бөгөөд эрүүл мэндийн салбар, аж ахуйн нэгж, тээвэрлэлт,
боловсрол зэрэг олон чухал салбарт цар тахал дэгдсэний улмаас дэлхий дээрх IoT хэрэглээ
маш хурдацтай өсөхөд нөлөөлсөөр байна.
Манай орны хувьд бүхий л хэрэгцээт үйлчилгээг гар утас, компьютер зэрэг ухаалаг
төхөөрөмжүүдээр дамжуулан цахимаар хэдхэн хормын дотор үйлчилгээ авдаг хандалтын
систем гэх мэт програмуудыг байгууллагууд болон төрөөс танилцуулснаар олон асуудлыг
нэг мөсөн шийдэж өгсөн юм. Жишээлбэл: E-Mongolia нь нийтдээ 181 төрлийн төрийн
үйлчилгээг цогцлоосон систем болсон ба цаашдаа 2024 он гэхэд нийт 492 төрийн
үйлчилгээг системд ашиглах боломжтой болох талаар хүртэл дурьдсан байдаг.
Банк санхүү, үүрэн холбоо болон тээвэрлэлт гэх мэт зүйлсийг бүгдийг нь нэг дор гар
утаснаасаа маш энгийн бөгөөд ухаалгаар зохицуулан, төлбөр тооцоогоо шийдэж даван
туулсаар байгаа ба эдгээртэй бид аль хэдийн дасан зохицож байгаа нь цахим үндэстэн
бидний бас нэгэн давуу тал юм.
6
График 1. Монгол улс дахь хялбарчилсан дижитал тоон график
Хүснэгт 2. Монгол улс дахь хялбарчилсан дижитал өсөлт, бууралтын үзүүлэлт
Монгол улс Нийт хүн ам
Цахим
хэрэглэгчид
Үүрэн
холбогдолт
Сошиал орчин
дахь идэвх
2011 - - - -
2017 - +23% -27% -25%
2018 +2.3% +25% +7% +25%
2019 +1.5% +10% +7.8% +10%
2020 +1.7% 0% +4.7% +11%
2021 +1.6% +17.1% +6% +18.2%
Дээрх үзүүлэлтүүд нь Монгол улс дахь хүн амын 70% хүртэлх нь цахимжсан ба интернэт
сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүд нь нийт хүн амаасаа 42%-иар илүү давсан байгаа юм.
Нөгөөтэйгүүр дэлхий нийтийн хөгжлийн жишигтэй харьцуулахад цахим үндэстэн болох
таатай нөхцөл бүрдсэн байгаа нь дээрх үзүүлэлтээс шууд харагдаж байгаа юм.
IоT аюулгүй байдал
Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид IoT төхөөрөмжөө тогтмол шинэчилдэггүй нь кибер
гэмт хэрэгтнүүд, хакеруудад боломж олгож байдаг. IoT төхөөрөмжүүд хоорондоо нягт
холбоотой тул хакерууд зөвхөн нэг эмзэг байдлыг олж илрүүлснээр бүх өгөгдлийг олзлох,
хянаж удирдах, цаашид ашиглах боломжгүй болгох эрсдэлтэй юм. Мөн түүнчлэн
хэрэглэгчид IoT төхөөрөмжүүд дээрээ өөрийн нэр, нас, хаяг, утасны дугаар, нийгмийн
сүлжээний хаягаа оруулдаг том эрсдэл үүсгэдэг байна.
Хакерууд, кибер гэмт хэрэгтнүүд нь интернэтийн цорын ганц аюул занал биш бөгөөд IoT
төхөөрөмж үйлдвэрлэдэг, түгээдэг компаниуд эдгээр төхөөрөмжийг ашиглан хэрэглэгчийн
хувийн мэдээллийг олзлох магадлалтай. Улмаар хувийн мэдээлэл задрахаас гадна
2.83
3.03 3.1 3.14 3.25 3.3
0.35
1.6
2
2.2 2.2
2.01
2.48
3.46
3.71
4.19
4.42
4.69
0.24
1.6
2
2.2 2.2
2.6
0
0.5
1
1.5
2
2.5
3
3.5
4
4.5
5
2011 он 2017 он 2018 он 2019 он 2020 он 2021 он
САЯ
МОНГОЛ УЛС ДАХЬ ДИЖИТАЛ ҮЗҮҮЛЭЛТ
Нийт хүн ам Цахим хэрэглэгчид Үүрэн холболт Сошиал орчин дахь идэвх
7
цахилгаан, тээвэр, санхүүгийн үйлчилгээ зэрэг онц чухал дэд бүтцийн мэдээллийн нууцлал,
аюулгүй байдалд эрсдэл дагуулдаг.
Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд олон тооны үйлдвэрлэгчид шинэ арга барил
бүхий IoT аюулгүй байдлын бүтээгдэхүүнийг хөгжүүлж байгаа юм.
IoT буюу Зүйлсийн интернэтийн аюулгүй байдал нь дижитал технологи өргөжихийн
хэрээр улам бүр төвөгтэй болж байна. Сүлжээнд хэдэн мянган төгсгөлийн цэгүүд
холбогдоход тэр бүгдийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй тул доголдол гарсан
үед нөхөн сэргээх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх арга
хэмжээ тогтмол авч байх нь чухал юм.
Блокчэйн (Бичил хэлхээ)
Өнөө үед IoT-тай хосолсон төгс шийдлүүдийн нэг бол Блокчэйн технологи юм. Блокчэйн
технологи хүмүүсийн хооронд, институциудын хооронд итгэлцэл бий болгох шинэ
боломжуудыг нээж өгч буй учраас хэрэглээний маш их нөөц бололцоотой. Аливаа аж ахуйн
нэгж харилцагчидтайгаа тохиролцсоны дагуу хийх арилжаа буюу гүйлгээ (бараа,
үйлчилгээ, мөнгө, өгөгдөл г.м) бүр цахим өгөгдлийн блокод хадгалагдах ба блок тус бүр
давтагдашгүй кодоор тэмдэглэгдэнэ. Блок бүр өмнөх ба дараагийн блоктойгоо холбогдож,
гинжин цуваа үүсгэнэ. Блокууд үүссэн цагаасаа хойш өөрчлөгдөхгүй. Шинэ блокийг хоёр
блокны завсарт шургуулах боломжгүй, зөвхөн гинжний үзүүрт залгана. Блокчэйн аливаа
сүлжээний гишүүдийн дунд бүртгэлийн нэгдсэн систем бий болгодог. Ингэснээр өөр өөр
бүртгэлүүдийг тулгаж харьцуулах шаардлагагүй болно. Сүлжээний гишүүн бүр блокчэйнд
нэвтрэх эрхтэй байх шаардлагатай. Мэдээллийг зөвхөн мэдэх шаардлагатай оролцогчидтой
хуваалцана. Өөрчлөлт хийхэд бүх гишүүдийн зөвшөөрөл шаардагдах ба зөвшөөрөгдсөн бүх
гүйлгээний тэмдэглэл үүрд хадгалагдана. Нэгэнт хадгалагдсан гүйлгээний мэдээллийг
системийн админ ч устгаж чадахгүй.
Блокчэйн технологийг ашигласнаар бизнесийн шугамаар явагдах санхүүгийн
процессуудад зуучлагч этгээд болох банк шаардлагагүй болно. Гүйлгээний үнэн зөв
байдлыг блокчэйн баталгаажуулах ба сүлжээний оролцогчид аливаа зуучлагчгүйгээр
өөрсдөө шалгах боломжтой тул зуучлагчид зарцуулах зардал хэмнэгдэнэ. Блокчэйн
технологийн хэрэглээ өргөжсөнөөр эд зүйлсийн интернэт, клауд компьютинг, хиймэл оюун
зэрэг бусад технологиудтай зэрэгцэн бидний эргэн тойрон дахь эдийн засаг, нийгмийн
процесуудыг ул суурьтайгаар хувирган өөрчлөх боломжтой. Эдийн засгийн салбарт
ялангуяа аливаа гүйлгээ хийх ажиллагааны ашигт үйлийн коэффицентийг эрс нэмэгдүүлэх
боломжтой.
Блокчэйн технологи ашигласнаар түүнчлэн албан баримтжуулалтыг автоматжуулах нөөц
бололцоо нилээд бий. Тухайлбал контейнэрт байршуулсан мэдрэгч тухайн контейнэрт
хадгалсан хүнсний бүтээгдэхүүний температурыг хэмжиж, хэмжилтийн үр дүнг
блкокчэйнд бичих замаар хөргөлттэй хадгалсныг баримтжуулж болно. Хөргөлтийн нормыг
мөрдөөгүй тохиолдолд урьдчилан тохируулсан ухаалаг гэрээ (smart contract) автоматаар
идэвхжиж, түгшүүрийн дохио өгнө.
8
ДҮГНЭЛТ
Бид цахим ертөнцөд амьдарч байгаа бөгөөд үүний хөгжүүлэлтэд бид ч бас хувь нэмрээ
оруулах боломж бололцоо нэлээд бий. Маш олон салбарууд эдгээр шинээр үүсч байгаа асар
их боломжуудыг алдаж болохгүйн зэрэгцээ үүсч болзошгүй эрсдэлүүдийг ч мартаж бас
болохгүй. Цахим хөгжлөөс бидэнд бий болох давуу талуудыг дараах байдлаар дүгнэв:
• Баримтжуулалт, төлөвлөлтөд зарцуулах ажил багасах, гүйцэтгэлийн хяналтын
жагсаалт нэвтрүүлэх, үйл явцын автоматжуулалт зэрэг өөрчлөлтийн үр дүнд ажлын
ачаалал багасна.
• Аж ахуйн үйл ажиллагааны мониторинг, анхааруулга, зөвлөмжүүд ашигласны үр
дүнд шийдвэр гаргалт сайжирна.
• Гуравдагч этгээдүүдтэй өгөгдөл, мэдээлэл солилцсоноор ямарваа нэгэн захиалгын
гүйцэтгэл, баталгаажуулалт ба гарал үүслийн хайлт, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх,
хэрэглэгчидтэй (олон нийтийн цахим сүлжээгээр) харилцах ажлыг хялбарчилна.
• Байнгын мониторингын үр дүнд үйл явц болон боловсруулалтын сайжралт явагдах
ба хиймэл оюун ухаан зэрэг технологи ашигласнаар ойлголт нэмэгдэнэ гэж ерөнхийд
нь үзэж болно.
Харин ч эсрэгээрээ сул тал дээр:
- Холбогдсон төхөөрөмжүүдийн тоо ихсэж, төхөөрөмж хооронд их хэмжээний
мэдээлэл дамжих тусам хакер нууц мэдээллийг олзлох магадлал нэмэгддэг.
- Аж ахуйн нэгжүүд олон тооны IoT төхөөрөмжүүдтэй болсноор өгөгдлийг цуглуулах,
удирдахад бэрхшээл үүсч болох юм.
- Хэрэв системд алдаа, доголдол гарвал бол холбогдсон төхөөрөмж бүрт нөлөөлөх
магадлалтай.
- IoT-тэй нийцэх олон улсын стандарт байхгүй тул төрөл бүрийн үйлдвэрлэгчдийн
төхөөрөмжүүд хоорондоо холбогдоход асуудал үүсч байдаг.
НОМ ЗҮЙ
[1] https://en.wikipedia.org
[2] https://www.researchgate.net/profile/Khaled-Megdadi
[3] https://www.smart-energy.com/magazine-article/wireless-sensor-network-tech-iiot/
[4] https://www.logistiikanmaailma.fi/en/logistics/digitalization/internet-of-things-iot/
[5] https://iot-analytics.com
[6] https://www.mdpi.com/1424-8220/21/11/3838/htm
[7] https://www.iotsecurityfoundation.org/iot-security-resources/
[8] https://datareportal.com/digital-in-mongolia
[9] https://www.montsame.mn/en/read/238364

More Related Content

What's hot

5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдал5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдалGansvkh
 
системийг хөгжүүлэх алхмууд ба дизайн
системийг хөгжүүлэх алхмууд ба дизайнсистемийг хөгжүүлэх алхмууд ба дизайн
системийг хөгжүүлэх алхмууд ба дизайнKhishighuu Myanganbuu
 
мультмедиа технологи
мультмедиа технологимультмедиа технологи
мультмедиа технологиKhishighuu Myanganbuu
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтshulam
 
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГАХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
компьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамжкомпьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамжBaaya Badrakh
 
оролтын төхөөрөмж
оролтын төхөөрөмжоролтын төхөөрөмж
оролтын төхөөрөмжjaagii_1980
 
үндсэн ба дагалдах төхөөрөмж
үндсэн ба дагалдах төхөөрөмжүндсэн ба дагалдах төхөөрөмж
үндсэн ба дагалдах төхөөрөмжAriunaa Nergui
 
Medeelliin technology bagsh ix final
Medeelliin technology bagsh ix finalMedeelliin technology bagsh ix final
Medeelliin technology bagsh ix finalhurlee Soko
 
компьютер ба аюулгүй ажиллагаа
компьютер ба  аюулгүй ажиллагаакомпьютер ба  аюулгүй ажиллагаа
компьютер ба аюулгүй ажиллагааhenjii
 
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдкомпьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдKhishighuu Myanganbuu
 
5. digital electronics
5. digital electronics5. digital electronics
5. digital electronicsBadarch Zorig
 
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1anartseeveldorj
 
Сүлжээний аюулгүй байдал лекц№1
Сүлжээний аюулгүй байдал лекц№1Сүлжээний аюулгүй байдал лекц№1
Сүлжээний аюулгүй байдал лекц№1EnkhjargalDashdorjEn
 
01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)
01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)
01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)Dagvarichin Amaraa
 
Power point ашиглах боломжуудаас
Power point ашиглах боломжуудаасPower point ашиглах боломжуудаас
Power point ашиглах боломжуудаасOtgoo Kh
 
оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдerdenetuya_glu
 

What's hot (20)

интернэт
интернэтинтернэт
интернэт
 
5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдал5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдал
 
системийг хөгжүүлэх алхмууд ба дизайн
системийг хөгжүүлэх алхмууд ба дизайнсистемийг хөгжүүлэх алхмууд ба дизайн
системийг хөгжүүлэх алхмууд ба дизайн
 
мультмедиа технологи
мультмедиа технологимультмедиа технологи
мультмедиа технологи
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголт
 
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГАХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГА
 
компьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамжкомпьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамж
 
оролтын төхөөрөмж
оролтын төхөөрөмжоролтын төхөөрөмж
оролтын төхөөрөмж
 
үндсэн ба дагалдах төхөөрөмж
үндсэн ба дагалдах төхөөрөмжүндсэн ба дагалдах төхөөрөмж
үндсэн ба дагалдах төхөөрөмж
 
Medeelliin technology bagsh ix final
Medeelliin technology bagsh ix finalMedeelliin technology bagsh ix final
Medeelliin technology bagsh ix final
 
компьютер ба аюулгүй ажиллагаа
компьютер ба  аюулгүй ажиллагаакомпьютер ба  аюулгүй ажиллагаа
компьютер ба аюулгүй ажиллагаа
 
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдкомпьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
 
5. digital electronics
5. digital electronics5. digital electronics
5. digital electronics
 
Medeelel 10
Medeelel 10Medeelel 10
Medeelel 10
 
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1
 
Сүлжээний аюулгүй байдал лекц№1
Сүлжээний аюулгүй байдал лекц№1Сүлжээний аюулгүй байдал лекц№1
Сүлжээний аюулгүй байдал лекц№1
 
01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)
01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)
01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)
 
Power point ашиглах боломжуудаас
Power point ашиглах боломжуудаасPower point ашиглах боломжуудаас
Power point ашиглах боломжуудаас
 
оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүд
 
It101 1
It101 1It101 1
It101 1
 

Similar to ДЭЛХИЙД ХӨГЖИЖ БУЙ ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХҮЙ

Энхзаяа, Ундрал - SMART CITY БУЮУ ОЮУНЛАГ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОНОЛ АРГА ЗҮЙН СУДА...
Энхзаяа, Ундрал - SMART CITY БУЮУ ОЮУНЛАГ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОНОЛ АРГА ЗҮЙН СУДА...Энхзаяа, Ундрал - SMART CITY БУЮУ ОЮУНЛАГ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОНОЛ АРГА ЗҮЙН СУДА...
Энхзаяа, Ундрал - SMART CITY БУЮУ ОЮУНЛАГ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОНОЛ АРГА ЗҮЙН СУДА...batnasanb
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027Mr Nyak
 
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛДЭ.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛДbatnasanb
 
Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee
Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgeeMedeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee
Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgeeNarka Sh
 
Smart city - Ухаалаг хот гэж юу вэ
Smart city - Ухаалаг хот гэж юу вэSmart city - Ухаалаг хот гэж юу вэ
Smart city - Ухаалаг хот гэж юу вэGerlee IP
 
Must altangerel.a ict trend
Must altangerel.a ict trendMust altangerel.a ict trend
Must altangerel.a ict trendcrc.gov.mn crc
 
U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8taivna
 
утасгүй технологи гэж юу вэ?
утасгүй технологи гэж юу вэ?утасгүй технологи гэж юу вэ?
утасгүй технологи гэж юу вэ?Bat Orgil
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигBuka King
 

Similar to ДЭЛХИЙД ХӨГЖИЖ БУЙ ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХҮЙ (20)

Энхзаяа, Ундрал - SMART CITY БУЮУ ОЮУНЛАГ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОНОЛ АРГА ЗҮЙН СУДА...
Энхзаяа, Ундрал - SMART CITY БУЮУ ОЮУНЛАГ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОНОЛ АРГА ЗҮЙН СУДА...Энхзаяа, Ундрал - SMART CITY БУЮУ ОЮУНЛАГ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОНОЛ АРГА ЗҮЙН СУДА...
Энхзаяа, Ундрал - SMART CITY БУЮУ ОЮУНЛАГ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОНОЛ АРГА ЗҮЙН СУДА...
 
It101 lec1
It101 lec1It101 lec1
It101 lec1
 
It101 lec15
It101 lec15It101 lec15
It101 lec15
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
Network
NetworkNetwork
Network
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027
 
Dadlagiin tailan 2018 on Computer
Dadlagiin tailan 2018 on Computer Dadlagiin tailan 2018 on Computer
Dadlagiin tailan 2018 on Computer
 
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛДЭ.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
 
NDC Intro Presentation
NDC Intro PresentationNDC Intro Presentation
NDC Intro Presentation
 
Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee
Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgeeMedeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee
Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee
 
Smart city - Ухаалаг хот гэж юу вэ
Smart city - Ухаалаг хот гэж юу вэSmart city - Ухаалаг хот гэж юу вэ
Smart city - Ухаалаг хот гэж юу вэ
 
Must altangerel.a ict trend
Must altangerel.a ict trendMust altangerel.a ict trend
Must altangerel.a ict trend
 
It101 8
It101 8It101 8
It101 8
 
U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8
 
утасгүй технологи гэж юу вэ?
утасгүй технологи гэж юу вэ?утасгүй технологи гэж юу вэ?
утасгүй технологи гэж юу вэ?
 
мэдээллийн систем
мэдээллийн системмэдээллийн систем
мэдээллийн систем
 
Information technology
Information technologyInformation technology
Information technology
 
Lesson internet medeelllin undes
Lesson internet medeelllin undesLesson internet medeelllin undes
Lesson internet medeelllin undes
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичиг
 

ДЭЛХИЙД ХӨГЖИЖ БУЙ ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХҮЙ

  • 1. МАНДАХ ИХ СУРГУУЛЬ Мэдээлэл Технологийн Сургууль Оюутны Эрдэм Шинжилгээний Бага Хурал – 2021 ДЭЛХИЙД ХӨГЖИЖ БУЙ ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХҮЙ Гүйцэтгэсэн : Отгонбаяр Төгсбаяр SW20D018 Жаргалсайхан Үүрцайх SW20D037 Удирдсан:.......................... Д.Сарантуяа / Дэд профессор / УЛААНБААТАР ХОТ 2021 ОН
  • 2. 1 ДЭЛХИЙД ХӨГЖИЖ БУЙ ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХҮЙ О.Төгсбаяр1 , Ж.Үүрцайх1 Мандах Их Сургууль, Мэдээлэл Технологийн Сургууль Е-майл: tuugiiamv@gmail.com1 , uuree698@gmail.com2 Хураангуй Зүйлсийн интернэт (англиар Internet of Things, товчоор IoT) гэдэг нэр томъёо биет болон виртуал эд зүйлсийг цахимаар холбож, тэдгээрийг хоорондын мэдээлэл солилцоог автоматжуулах мэдээллийн технологийн дэд бүтцийг илэрхийлдэг систем юм. Түлхүүр үг: цахимжилт, тодорхойлолт, шинж чанар, өвөрмөц мэдээлэл, алсын хараа Оршил IoT буюу эд зүйлсийн интернэт гэх ойлголтыг нь анх 1999 онд Радио Давтамжийг Тогтоох (RFID) хөгжүүлэлтийн нийгэмлэгийн гишүүн санаачилсан бөгөөд сүүлийн үед гар утасны төхөөрөмжүүд, суурьлуулсан болон өргөн хүрээний харилцаа холбоо, үүлэн тооцоолол болон өгөгдлийн дүн шинжилгээ зэргүүд нь өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор бодит ертөнцтэй илүү хамааралтай болсоор байгаа аж. Зүйлсийн интернет нь бизнес, аж ахуйн нэгж, хүмүүсийн амьдралын хэв маягыг өөрчилж буй цахим өөрчлөлтийн хувьсгалд голлох байр суурь эзэлж байна. Энэхүү өөрчлөлт нь бидний гэр орноо хэрхэн удирдаж, ажиллуулахаас эхлээд бараг бүх салбар дахь үйл явцыг автоматжуулах хүртэлх бүхий л зүйлд нөлөөлж байгаа юм. Зорилго Бид зүйлсийн интернэт буюу IoT гэж яг юу болох, энэ нь бидний амьдралтай ямар уялдаатай холбоотой, мөн бүхий л юмсыг цахим хэлбэрт шилжүүлэх нь үнэхээр ухаалаг шийдэл мөн эсэх болон ойрын ирээдүйд бидний өмнө тулгарч буй сорилтуудын уялдаа холбоо хамаарал, цаашдын хөгжлийн төлөв байдлыг энэхүү судалгаагаараа харьцуулан нэгтгэхийг зорив. Үндсэн хэсэг Олон улсад “Зүйлсийн Интернэт”, “Юмсын Интернэт” гэхээсээ илүү IoT товчилсон нэрээр ихэвчлэн нэрлэдэг. Ямарваа нэгэн төхөөрөмж интернэт, эсвэл бусад төхөөрөмжүүдтэй холбогдох чадвартай байх нь IoT-ийн үндсэн шинжийг агуулдаг. Орчин үеийн үүлэн тооцоолол (Cloud computing буюу үүлэн технологид суурилсан систем), Wi-Fi, Bluetooth технологийг ашиглаж олон төрлийн тусдаа төхөөрөмжүүд нь өөр хоорондоо холбогдож нэгэн экосистемийг бүрдүүлснээр барилга байгууламж, бизнесүүдийг ухаалаг болгож, тэр ч бүү хэл ухаалаг хот хэмээх ойлголтыг бий болгож байна. Энэ нь хамгийн энгийн тайлбар бөгөөд илүү нарийн судалвал маш сонирхолтой ч тэр хэрээр технологийн мэргэжлийн хүмүүсээс бусад хүмүүст үл ойлгох төвөгтэй том дэд бүтэц болдог.
  • 3. 2 Гар утаснаас эхлээд кофе чанагч, угаалгын машин, гэрлийн чийдэн, цаг зэрэг бидний өдөр тутмын хэрэглээнд байдаг төхөөрөмжүүдээс эхлээд хүмүүсийн гартаа зүүдэг мэдээлэгч төхөөрөмж (wearable device), гудамжинд байх камерууд, замын хөдөлгөөний гэрлэн дохио, хоорондоо холбогдсон автомашинууд, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн багаж төхөөрөмжүүд, амьсгалын аппарат зэрэг нь бүгд IoT-ийн нэг хэсэг. IoT програмууд нь эдгээр төхөөрөмж, биетүүдийг интернэтэд холбоод зогсохгүй өөр хоорондоо холбож чаддаг. Ингэснээр төхөөрөмжүүд харилцан өгөгдөл солилцож бидний өдөр тутмын амьдралыг илүү энгийн, хялбар болгох боломжийг бий болгодог. Тэгвэл энэ нь амьдрал дээр хэрхэн ажиллаж, хэрэгждэг вэ? Та бидний хамгийн сайн мэдэх энгийн жишээ бол гартаа зүүдэг мэдээлэгч төхөөрөмжүүд юм. Жишээ нь: Ухаалаг цаг нь мессеж хүлээн авах, бидний дасгал хөдөлгөөнийг хянах, хөгжмөө алсаас удирдан тоглуулдаг өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмж болжээ. IoT-ийн ирээдүйг тодорхойлох бас нэгэн хувилбар бол ухаалаг гэр ахуй юм. Энэ нь танай гэрийн аюулгүй байдлын систем, халуун хүйтнийг тохируулагч, чанга яригч, виртуал туслах зэрэг электрон хэрэгслийг нэг системд холбож нэг төхөөрөмжнөөс дуу хоолойгоо ашиглан удирдана гэсэн үг юм. IoT ажиллагааны зарчмын хувьд: Зүйлсийн интернэт буюу IoT гэдэг нь объектуудыг хооронд нь холбож, өгөгдөл дамжуулах чадвартай сүлжээ юм. Өөрөөр хэлбэл автоматжуулсан систем, биет төхөөрөмж, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн IP хаягийг ашиглан мэдээлэл солилцож, дүн шинжилгээ хийдэг. Үүнийг ихэнхдээ хүний оролцоогүйгээр гүйцэтгэх боловч тохиргоо хийх, зааварчилгаа өгөх зэргээр хүмүүс төхөөрөмжтэй харьцах шаардлага гардаг. Зураг 1. Зүйлсийн Интернэт Экосистем IoT систем нь процессор, мэдээлэгч, харилцаа холбооны хэрэгслүүдийн нэгдэл бүхий ухаалаг төхөөрөмжүүдээс бүрддэг бөгөөд хиймэл оюун ухаан ашиглан мэдээлэл цуглуулах процессыг илүү хялбар, уян хатан болгодог байна. Зүйлсийн интернэт буюу IoT-г үндсэн 3 төрөлд хуваан ангилдаг: 1. Хүмүүс хоорондын харилцаа 2. Хүмүүсээс машин / эд зүйлс хоорондох харилцаа 3. Машин хоорондын харилцаа (M2M) Зүйлсийн интернэтийн гол зорилго нь аливаа гарц/сүлжээ болон хамгийн тохиромжтой ашиглагдаж байгаа ямар ч үйлчилгээнүүдийг хэзээ ч, хаана ч, юутай ч, хэнтэй ч холбогдох боломжийг олгох явдал юм.
  • 4. 3 Зүйлсийн Интернэт (IoT) технологийн бүрдэл хэсгүүд: 1) Утасгүй мэдээлэгч сүлжээ (WSN) WSN нь биет обьект болон хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг хянахад ашигладаг мэдээлэгч бүхий байдлаар хуваарилагдсан төхөөрөмжүүд юм. Төгсгөлийн зангилаанууд нь чиглүүлэгчийн тусламжтайгаар өгөгдлийг зохицуулагч руу дамжуулдаг хэд хэдэн мэдээлэгчтэй байдаг. Зохицуулагч нь WSN-г интернэтэд холбогдох гарцын үүргийг гүйцэтгэдэг. 2) Үүлэн тооцоолол буюу клауд компьютинг Үүлэн тооцоолол нь бидэнд интернэтийг ямар ч зүйлд хэрэглээ болгон ашиглах боломжийг олгодог байна. Үүний тусламжтайгаар хэрэглэгчид өгөгдлийн сан, веб сервер, хадгалалтын сан, дурын төхөөрөмж, програм хангамж гэх мэт хаанаас ч ямар ч эх сурвалжид интернэтээр дамжуулан хандах боломжтой юм. 3) Их өгөгдлийн дүн шинжилгээ, хиймэл оюун ухаан (Big Data Analytics, AI) Их өгөгдлийн дүн шинжилгээ нь ердийнхөөсөө илүү их хэмжээний өгөгдөл эсвэл бүр асар их өгөгдлийг судлах аргыг хэлдэг. Эзлэхүүн, хурд, төрөл зүйл нь хэт том бөгөөд уламжлалт мэдээллийн санг ашиглан өгөгдлийг хадгалах, хянах, боловсруулах, шалгахад хэцүү өгөгдлийн цуглуулга юм. Хиймэл оюун ухаант хэрэгсэл урьдчилан зааж өгсөн сургалтын өгөгдлүүдийг ашиглан аливаа үзэгдэл, үйлдэл тохиолдох зүй тогтлыг хайн илрүүлж, түүнээс суралцдаг. Өөрөөр тэр бүх хуримтлуулсан өгөгдлүүдээ ашиглан зөв шийдвэр гаргахад тустай амжилтын хүчин зүйлсийг боловсруулахад чиглэсэн алгоритмыг тэдгээрт сурган эзэмшүүлж болно. 4) Харилцаа холбооны протоколууд Эдгээр нь IoT системийн гол тулгуур бөгөөд сүлжээний холболт, програмуудтай холбох болон харилцааны протоколууд нь төхөөрөмжүүдийг сүлжээгээр дамжуулан өгөгдөл солилцох боломжийг олгодог байна. Олон тооны протоколууд нь ихэвчлэн нэг харилцааны өөр өөр талуудыг тодорхойлдог. 5) Суурьлуулсан системүүд (Embedded Systems) Энэ нь тусгай үүрэг гүйцэтгэхэд хэрэглэгддэг техник хангамж, програм хангамжийн хослол юм. Нөгөөтэйгүүр өгөгдлийг цуглуулж, интернэтэд илгээдэг гэхэд болно. IoT хэрэглээний талбарууд: IoT-ийн боломжит хэрэглээ нь хувь хүн, аж ахуйн нэгж, нийгмийн өдөр тутмын амьдралын бараг бүх салбарт нэвтэрч буй олон тооны бөгөөд олон янз байдаг.
  • 5. 4 Хүснэгт 1. IoT хэрэглээний талбар дахь тодорхойлолт, хэрэгжилт № Талбарууд Тайлбар Хэрэглээнд нэвтэрсэн 1 Ухаалаг амьдралын интернэт (IOsLiving) IoT нь хүмүүст илүү ухаалаг ажиллаж, амьдрах, энгийн хэрэгцээг автоматжуулж ухаалаг төхөөрөмжүүдээр амьдралаа бүрэн хянах боломжийг олгохоос гадна байгууллагуудын үйл явцыг ч мөн автоматжуулан, хөдөлмөрийн зардлыг бууруулах боломжийг олгодог. Алсын удирдлагатай хэрэгсэл, цаг агаарын мэдээлэгч, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, аюулгүй байдлын хяналт, халдлага илрүүлэх системүүд, эрчим хүч ба усны хэрэглээ гэх мэт. 2 Ухаалаг хот суурингийн интернэт (IOsCities) IoT төхөөрөмжүүд үйлдвэрлэл, тээвэр, нийтийн үйлчилгээний байгууллагуудад хамгийн ихээр ашиглагддаг ба хөдөө аж ахуй, дэд бүтэц, байр байшингийн автоматжуулалтын салбарт өргөнөөр ашиглагдаж эхлээд байна. Бүтцийн эрүүл мэнд, аянга цахилгаан, аюулгүй байдал, тээвэрлэлт, ухаалаг зогсоол, хог хаягдлын менежмент 3 Ухаалаг орчин / нөхцлийн интернэт (IOsEnvironment) Гэр ахуйн автоматжуулалтын бизнес нь IoT-ийг ашиглан барилгын цахилгаан эрчим хүчний системийг хянах, удирдахад ашиглаж болно. Улмаар ухаалаг хот бий болж, ухаалаг гудамжны гэрэл, ухаалаг тоолуур нь замын хөдөлгөөнийг хөнгөвчлөх, эрчим хүч хэмнэх, хүрээлэн буй орчныг хянах, шийдвэрлэх, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог хаягдлыг багасгах давуу талтай. Агаарын бохирдлын хяналт, ойн түймэр илрүүлэх, цаг агаарын хяналт, усны чанар, тэсрэх болон аюултай хий, засвар үйлчилгээ, засвар үйлчилгээ 4 Ухаалаг аж үйлдвэрийн интернэт (IOsIndustry) Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах хугацааг түргэсгэх, оновчтой маршрут гаргаж өгөх эсвэл амь насанд аюул учруулж болзошгүй байршлыг анхааруулах, барилгын ажилчид, гал сөнөөгчдийн амин чухал шинж тэмдгүүдийг хянах зэргээр IoT- ийг ашиглаж байна. Тэсэрч дэлбэрэх аюултай хий, техникийн үйлчилгээ болон засвар үйлчилгээ
  • 6. 5 5 Ухаалаг эрүүл ахуйн интернэт (IOsHealth) Эрүүл ахуйн салбарт IoT нь олон боломжийг олгох бөгөөд өгөгдлийн дүн шинжилгээг ашиглан өвчтөнүүдийг биеийн байдлыг илүү нарийвчлан хянах боломжтой байдаг. Өвчтөний тандалт, эмчилгээний хөргөгч, уналтын бүртгэл, шүд, биеийн хөдөлгөөний хяналт 6 Ухаалаг эрчим хүчний интернэт (IOsEnergy) Онц чухал дэд бүтцийн үйл ажиллагаа, барилга байгууламж, бусад дэд бүтцийн өөрчлөлт, үйл явцыг хянахад IoT-ийг ашиглаж болно. Энэ нь зардал, цаг хугацаа, цаас хэмнэх, ажлын урсгалын өөрчлөлтийг хянах гэх мэт ашиг тусыг авчирдаг. Ухаалаг сүлжээ, салхин турбин / цахилгаан станц, цахилгаан хангамжийн хянагч, фотовольтийн суурилуулалт 7 Ухаалаг хөдөө аж ахуйн интернэт (IOsAgriculture) Хөдөө аж ахуйн салбарт IoT нь тариалангийн техник, усжуулалтын системийг автоматжуулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна хур тунадас, чийгшил, температур, хөрсний агууламж, бусад хүчин зүйлийн талаарх мэдээллийг цуглуулах, хянах боломжтой. Ногоон байгууламж, бордолт, мал аж ахуйн хяналт, үр төлжилтийн асаргаа, талбайн хяналт Хэрэгжилтийн үр дүн Гол саад бэрхшээлүүд үгүй болсноор холболтын өртөг буурч, олон тооны өгөгдөлд дүн шинжилгээ хийх шинэ арга замууд бий болсон. Эрүүл ахуй, эрчим хүчний хэмнэлт, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд шинэхэн технологийг тэд таатай хүлээж авч байгаа нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ихэсгэж байгаа. Ялангуяа КОВИД-19 нь бидний амьдралын бараг бүх талбарт нөлөөлсөн бөгөөд эрүүл мэндийн салбар, аж ахуйн нэгж, тээвэрлэлт, боловсрол зэрэг олон чухал салбарт цар тахал дэгдсэний улмаас дэлхий дээрх IoT хэрэглээ маш хурдацтай өсөхөд нөлөөлсөөр байна. Манай орны хувьд бүхий л хэрэгцээт үйлчилгээг гар утас, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжүүдээр дамжуулан цахимаар хэдхэн хормын дотор үйлчилгээ авдаг хандалтын систем гэх мэт програмуудыг байгууллагууд болон төрөөс танилцуулснаар олон асуудлыг нэг мөсөн шийдэж өгсөн юм. Жишээлбэл: E-Mongolia нь нийтдээ 181 төрлийн төрийн үйлчилгээг цогцлоосон систем болсон ба цаашдаа 2024 он гэхэд нийт 492 төрийн үйлчилгээг системд ашиглах боломжтой болох талаар хүртэл дурьдсан байдаг. Банк санхүү, үүрэн холбоо болон тээвэрлэлт гэх мэт зүйлсийг бүгдийг нь нэг дор гар утаснаасаа маш энгийн бөгөөд ухаалгаар зохицуулан, төлбөр тооцоогоо шийдэж даван туулсаар байгаа ба эдгээртэй бид аль хэдийн дасан зохицож байгаа нь цахим үндэстэн бидний бас нэгэн давуу тал юм.
  • 7. 6 График 1. Монгол улс дахь хялбарчилсан дижитал тоон график Хүснэгт 2. Монгол улс дахь хялбарчилсан дижитал өсөлт, бууралтын үзүүлэлт Монгол улс Нийт хүн ам Цахим хэрэглэгчид Үүрэн холбогдолт Сошиал орчин дахь идэвх 2011 - - - - 2017 - +23% -27% -25% 2018 +2.3% +25% +7% +25% 2019 +1.5% +10% +7.8% +10% 2020 +1.7% 0% +4.7% +11% 2021 +1.6% +17.1% +6% +18.2% Дээрх үзүүлэлтүүд нь Монгол улс дахь хүн амын 70% хүртэлх нь цахимжсан ба интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүд нь нийт хүн амаасаа 42%-иар илүү давсан байгаа юм. Нөгөөтэйгүүр дэлхий нийтийн хөгжлийн жишигтэй харьцуулахад цахим үндэстэн болох таатай нөхцөл бүрдсэн байгаа нь дээрх үзүүлэлтээс шууд харагдаж байгаа юм. IоT аюулгүй байдал Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид IoT төхөөрөмжөө тогтмол шинэчилдэггүй нь кибер гэмт хэрэгтнүүд, хакеруудад боломж олгож байдаг. IoT төхөөрөмжүүд хоорондоо нягт холбоотой тул хакерууд зөвхөн нэг эмзэг байдлыг олж илрүүлснээр бүх өгөгдлийг олзлох, хянаж удирдах, цаашид ашиглах боломжгүй болгох эрсдэлтэй юм. Мөн түүнчлэн хэрэглэгчид IoT төхөөрөмжүүд дээрээ өөрийн нэр, нас, хаяг, утасны дугаар, нийгмийн сүлжээний хаягаа оруулдаг том эрсдэл үүсгэдэг байна. Хакерууд, кибер гэмт хэрэгтнүүд нь интернэтийн цорын ганц аюул занал биш бөгөөд IoT төхөөрөмж үйлдвэрлэдэг, түгээдэг компаниуд эдгээр төхөөрөмжийг ашиглан хэрэглэгчийн хувийн мэдээллийг олзлох магадлалтай. Улмаар хувийн мэдээлэл задрахаас гадна 2.83 3.03 3.1 3.14 3.25 3.3 0.35 1.6 2 2.2 2.2 2.01 2.48 3.46 3.71 4.19 4.42 4.69 0.24 1.6 2 2.2 2.2 2.6 0 0.5 1 1.5 2 2.5 3 3.5 4 4.5 5 2011 он 2017 он 2018 он 2019 он 2020 он 2021 он САЯ МОНГОЛ УЛС ДАХЬ ДИЖИТАЛ ҮЗҮҮЛЭЛТ Нийт хүн ам Цахим хэрэглэгчид Үүрэн холболт Сошиал орчин дахь идэвх
  • 8. 7 цахилгаан, тээвэр, санхүүгийн үйлчилгээ зэрэг онц чухал дэд бүтцийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд эрсдэл дагуулдаг. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд олон тооны үйлдвэрлэгчид шинэ арга барил бүхий IoT аюулгүй байдлын бүтээгдэхүүнийг хөгжүүлж байгаа юм. IoT буюу Зүйлсийн интернэтийн аюулгүй байдал нь дижитал технологи өргөжихийн хэрээр улам бүр төвөгтэй болж байна. Сүлжээнд хэдэн мянган төгсгөлийн цэгүүд холбогдоход тэр бүгдийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй тул доголдол гарсан үед нөхөн сэргээх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч байх нь чухал юм. Блокчэйн (Бичил хэлхээ) Өнөө үед IoT-тай хосолсон төгс шийдлүүдийн нэг бол Блокчэйн технологи юм. Блокчэйн технологи хүмүүсийн хооронд, институциудын хооронд итгэлцэл бий болгох шинэ боломжуудыг нээж өгч буй учраас хэрэглээний маш их нөөц бололцоотой. Аливаа аж ахуйн нэгж харилцагчидтайгаа тохиролцсоны дагуу хийх арилжаа буюу гүйлгээ (бараа, үйлчилгээ, мөнгө, өгөгдөл г.м) бүр цахим өгөгдлийн блокод хадгалагдах ба блок тус бүр давтагдашгүй кодоор тэмдэглэгдэнэ. Блок бүр өмнөх ба дараагийн блоктойгоо холбогдож, гинжин цуваа үүсгэнэ. Блокууд үүссэн цагаасаа хойш өөрчлөгдөхгүй. Шинэ блокийг хоёр блокны завсарт шургуулах боломжгүй, зөвхөн гинжний үзүүрт залгана. Блокчэйн аливаа сүлжээний гишүүдийн дунд бүртгэлийн нэгдсэн систем бий болгодог. Ингэснээр өөр өөр бүртгэлүүдийг тулгаж харьцуулах шаардлагагүй болно. Сүлжээний гишүүн бүр блокчэйнд нэвтрэх эрхтэй байх шаардлагатай. Мэдээллийг зөвхөн мэдэх шаардлагатай оролцогчидтой хуваалцана. Өөрчлөлт хийхэд бүх гишүүдийн зөвшөөрөл шаардагдах ба зөвшөөрөгдсөн бүх гүйлгээний тэмдэглэл үүрд хадгалагдана. Нэгэнт хадгалагдсан гүйлгээний мэдээллийг системийн админ ч устгаж чадахгүй. Блокчэйн технологийг ашигласнаар бизнесийн шугамаар явагдах санхүүгийн процессуудад зуучлагч этгээд болох банк шаардлагагүй болно. Гүйлгээний үнэн зөв байдлыг блокчэйн баталгаажуулах ба сүлжээний оролцогчид аливаа зуучлагчгүйгээр өөрсдөө шалгах боломжтой тул зуучлагчид зарцуулах зардал хэмнэгдэнэ. Блокчэйн технологийн хэрэглээ өргөжсөнөөр эд зүйлсийн интернэт, клауд компьютинг, хиймэл оюун зэрэг бусад технологиудтай зэрэгцэн бидний эргэн тойрон дахь эдийн засаг, нийгмийн процесуудыг ул суурьтайгаар хувирган өөрчлөх боломжтой. Эдийн засгийн салбарт ялангуяа аливаа гүйлгээ хийх ажиллагааны ашигт үйлийн коэффицентийг эрс нэмэгдүүлэх боломжтой. Блокчэйн технологи ашигласнаар түүнчлэн албан баримтжуулалтыг автоматжуулах нөөц бололцоо нилээд бий. Тухайлбал контейнэрт байршуулсан мэдрэгч тухайн контейнэрт хадгалсан хүнсний бүтээгдэхүүний температурыг хэмжиж, хэмжилтийн үр дүнг блкокчэйнд бичих замаар хөргөлттэй хадгалсныг баримтжуулж болно. Хөргөлтийн нормыг мөрдөөгүй тохиолдолд урьдчилан тохируулсан ухаалаг гэрээ (smart contract) автоматаар идэвхжиж, түгшүүрийн дохио өгнө.
  • 9. 8 ДҮГНЭЛТ Бид цахим ертөнцөд амьдарч байгаа бөгөөд үүний хөгжүүлэлтэд бид ч бас хувь нэмрээ оруулах боломж бололцоо нэлээд бий. Маш олон салбарууд эдгээр шинээр үүсч байгаа асар их боломжуудыг алдаж болохгүйн зэрэгцээ үүсч болзошгүй эрсдэлүүдийг ч мартаж бас болохгүй. Цахим хөгжлөөс бидэнд бий болох давуу талуудыг дараах байдлаар дүгнэв: • Баримтжуулалт, төлөвлөлтөд зарцуулах ажил багасах, гүйцэтгэлийн хяналтын жагсаалт нэвтрүүлэх, үйл явцын автоматжуулалт зэрэг өөрчлөлтийн үр дүнд ажлын ачаалал багасна. • Аж ахуйн үйл ажиллагааны мониторинг, анхааруулга, зөвлөмжүүд ашигласны үр дүнд шийдвэр гаргалт сайжирна. • Гуравдагч этгээдүүдтэй өгөгдөл, мэдээлэл солилцсоноор ямарваа нэгэн захиалгын гүйцэтгэл, баталгаажуулалт ба гарал үүслийн хайлт, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, хэрэглэгчидтэй (олон нийтийн цахим сүлжээгээр) харилцах ажлыг хялбарчилна. • Байнгын мониторингын үр дүнд үйл явц болон боловсруулалтын сайжралт явагдах ба хиймэл оюун ухаан зэрэг технологи ашигласнаар ойлголт нэмэгдэнэ гэж ерөнхийд нь үзэж болно. Харин ч эсрэгээрээ сул тал дээр: - Холбогдсон төхөөрөмжүүдийн тоо ихсэж, төхөөрөмж хооронд их хэмжээний мэдээлэл дамжих тусам хакер нууц мэдээллийг олзлох магадлал нэмэгддэг. - Аж ахуйн нэгжүүд олон тооны IoT төхөөрөмжүүдтэй болсноор өгөгдлийг цуглуулах, удирдахад бэрхшээл үүсч болох юм. - Хэрэв системд алдаа, доголдол гарвал бол холбогдсон төхөөрөмж бүрт нөлөөлөх магадлалтай. - IoT-тэй нийцэх олон улсын стандарт байхгүй тул төрөл бүрийн үйлдвэрлэгчдийн төхөөрөмжүүд хоорондоо холбогдоход асуудал үүсч байдаг. НОМ ЗҮЙ [1] https://en.wikipedia.org [2] https://www.researchgate.net/profile/Khaled-Megdadi [3] https://www.smart-energy.com/magazine-article/wireless-sensor-network-tech-iiot/ [4] https://www.logistiikanmaailma.fi/en/logistics/digitalization/internet-of-things-iot/ [5] https://iot-analytics.com [6] https://www.mdpi.com/1424-8220/21/11/3838/htm [7] https://www.iotsecurityfoundation.org/iot-security-resources/ [8] https://datareportal.com/digital-in-mongolia [9] https://www.montsame.mn/en/read/238364