Syrgalt
- 1. Сургалтын үр дүн арга зүйгээс хамаардаг .
Манай “Сургалтын цахим материал
боловсруулах аргазүй” кредиттэй төрөлжсөн сургалт нь аргазүйн боловсруулалтад
ач холбогдол өгч сэдэв бүрээр сайн аргазүйг боловсруулан хэрэгжүүлдэг. Ер нь
аливаа сургалтын аргазүй хүлээгдэж буй үр дүнгийн чанарыг тодорхойлдог. Энэ
удаагийн сургалтад дараах аргазүйг чиг баримжаа болгох юм.
Сургалтанд оролцогчдын цахим технологийн талаарх өмнөх мэдлэг, төсөөлөл,
өмнө эзэмшсэн чадвар туршлагад тулгуурлан хамтран ажиллах, тэдний оролцооны
хэлбэрийг ашиглан шинэ мэдээллээр хангах, бүлгээр хамтран асуудал шийдвэрлэх
ба цахим материал бэлтгэх, боловсруулах дадлага ажил бие даалтыг хослуулан
зохион байгуулна.
Сургалтын эхэнд оролцогч бүрээр тусгай цаасан дээр сургалтаас ямар үр дүнг
хүлээж байгааг нь бичүүлж, тэдний сонирхол, хэрэгцээг тандсаны үндсэн дээр
сургалтын агуулга, аргазүй уян хатан байна.
Шинэ мэдээлэл боловсруулах:
Оролцогчдыг бүлгээр болон хосоор ажиллуулж, тэдний дунд цахим материал
боловсруулах, бэлтгэх тодорхой алхмуудаар асуудал дэвшүүлэн, хамтран
шийдвэрлэх боломж олгосны үндсэн дээр тэднээс гаргасан шинэ санаа, мэдээллийг
нь нэгтгэн дүгнэж, тайлбарлан ярих замаар шинэ мэдээллийг хүргэнэ.
Багшийн лекц, ярианд сургалтын техник хэрэгсэл, үзүүлэн таниулах материал,
програм хангамж, интернет эх үүсвэр ашиглана.
Дадлага ажил:
Сургалтын явцад аль нэг ангийн хичээлийн нэг тодорхой сэдэв (нэгж хичээл)
сонгон авч, уг сэдвээр цахим хичээл, онлайн болон оффлайн горим бүхий цахим
тест, онлайн сургалтын мэдээлэл материал боловсруулах, бэлтгэх дадлага ажлыг
тухайн асуудал бүрийн хүрээнд хийх замаар цахим хичээлийн төлөвлөлт,
боловсруулалт болон тест зэрэг бусад материал бэлтгэх, боловсруулах ур чадвар
эзэмшинэ.
Энд дадлага ажлыг голлон хийж туршлага эзэмшихэд анхаарна. Сургалтын
туршид сонгосон нэг сэдвээр ажиллаж нэг сэдвийн цахим агуулгыг иж бүрнээр нь
боловсруулж бэлтгэнэ. Энэ нь баг бүр өөрсдийн сонгосон сэдвээр дадлага ажлуудыг
үргэлжлүүлэн хийнэ гэж ойлгоно.
Багшийн цахим хичээл болон тестийн төлөвлөлт, боловсруулалтын
хэрэгжилтийн байдлыг ажиглах зорилгоор нэг сэдвээр бидний боловсруулсан
хичээлд ажиглалт судалгаа, анализ хийж ярилцаж өөрийн үйл ажиллагааг зохион
байгуулахад шаардлагатай мэдээллийг олж авна.
Бие даалт:
Сургалтын төгсгөлд тухайн хичээлийн жилийг дуустал сургалтаар эзэмшсэн
цахим материалыг төлөвлөх, цахим сургалтыг зохион байгуулах, үнэлгээ хийж
өөрийн иж бүрэн цахим материал боловсруулах, өдөр тутмын үйл ажиллагаандаа
хэрэгжүүлж, үр дүнг сургалт зохион байгуулсан багт мэдээлэл, илтгэл бичих тусгай
аргачлал өгч, хариу мэдээлэл авч туршлага байнга солилцоно.