SlideShare a Scribd company logo
1 of 2
“Монгол бөх судлалын өнөө ба ирээдүй”
эрдэм шинжилгээний бага хурал
Зохион байгуулагч: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
АШУҮИС. Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль
Хугацаа: 2016 оны 11 дүгээр сарын 25-ны Баасан гариг. 11 цаг
Хаана: Монголын Үндэсний Олимпийн Хорооны хурлын танхим
Нэг. Зорилго
Монгол бөх судлалын үндсэн асуудлыг томъёолж, цаашдын хөгжлийн хандлагыг
тодорхойлоход энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршино.
Хоёр. Хэлэлцүүлэх илтгэлийн сэдвүүд
2.1. Монгол бөх судлалын онол, арга зүйн асуудлууд:
2.1.1. Монгол бөх судлалын өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ
2.1.2. Монгол бөх судлалын үндсэн салбарууд, хөгжлийн чиг хандлага
2.1.3. Монгол бөхийг судлах шинжлэх ухааны онол, арга зүйн асуудлууд
2.2. Монгол бөхийн түүхийн судалгаа:
2.2.1. Түүхэн судалгаа, түүнд тавигдах шинжлэх ухааны шаардлага
2.2.2. Монгол бөхийн түүхэн дэх тодруулбал зохих асуудлууд
2.2.3. Намтар судлалын шинэхэн асуудлууд
2.2.4. Монгол бөхийн түүхэнд хамаарах шинээр олдсон дурсгал, мэдээ баримт, эх
сурвалж
2.3. Монгол бөхийн нийгэм, боловсролын асуудлууд:
2.3.1. Монгол бөхийн хүний хөгжилд үзүүлэх нөлөөлөл
2.3.2. Бөхийн барилдааны зохион байгуулалт, дүрмийг орчин үеийн нийгмийн хэрэгцээ
шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох асуудлууд
2.3.3. Бөхийн барилдааны сургалт дасгалжуулалтын шинжлэх ухааны үндэслэл,
тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
2.3.4. Монгол бөхөд хамаарах улс төр, философи, социологи, шашин судлалын
асуудлууд
2.3.5. Бөхийн сэдэвт ном, зохиолын тойм, тэдгээрийн түүхэн үнэний асуудалд
Гурав. Илтгэлд тавих шаардлага
3.1.Илтгэл нь үзэл санаагаа тулган хүлээлгэх, талцах, бусдын нэр хүндэд халдахад чиглэсэн
агуулгагүй байна. Бичвэрийн хувьд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
3.1.1. Илтгэл нь хэвлэмэл хуудас А4 хэмжээтэй цаасан дээр зүүн гар талаас 3.0 см,
баруун гар талаас 2.0 см, дээр, доороос 2.0 см-ийн зайтай, үсгийн хэмжээ Аrial
12, мөр хоорондын зай 1.5, нийт 12 хүртэл хуудас байна.
3.1.2. Илтгэл нь дараах бүтэцтэй байна.
Илтгэлийн нэр: 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх,
сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчийн нэрийн баруун дээд
өнцөгт 1.2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газар, 1-р
зохиогчийн e-mail хаягийг бичсэн байна.
Түлхүүр үг: Илтгэлийн санааг илэрхийлэхүйц 4-5 үг байна.
Удиртгал: Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилго, зорилтыг
тусгасан байна.
Судалгааны хэрэглэгдэхүүн, аргазүй: Судалгааны хэрэглэгдэхүүн, хамрах
хүрээ, судалгааны арга, мэдээ материал цуглуулсан арга, статистик
боловсруулалтын талаар тодорхой бичсэн байна.
Үр дүн: Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих, үр дүнгийн тайлбарыг
хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулахгүй байх. Хүснэгтийн
гарчгийг хүснэгтийн дээд талд, зураг дүрслэлийн гарчгийг зургийн доод талд
тавина.
Дүгнэлт: Үр дүнд тулгуурласан товч тодорхой байна.
Ашигласан хэвлэл: Vancouver-ийн загвар ашиглан бичнэ.
3.2.Илтгэлийн хураангуйг ирүүлэхдээ илтгэгчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол, ажлын
хаяг, албан тушаал, холбоо барих утасны дугаар, е-майл хаяг зэргийг заавал тусгасан
байна. Хураангуйг илтгэлийн зорилго, аргазүй, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 1-2
хуудсанд багтааж бичнэ.
3.3.Илтгэх хугацаа 15 минут бөгөөд илтгэгч бүрт асуулт хариултын 5 минут байна.
3.4.Хуралд хэлэлцүүлэх илтгэлийн хураангуйг 2016 оны 11 сарын 20-ны өдрийн дотор
buyаndelger.b@mnums.edu.mn хаягаар ирүүлнэ. Ирүүлсэн нийт илтгэлийг редакцийн
зөвлөлөөр хэлэлцэж, шаардлага хангасан илтгэлүүдийг хэлэлцэнэ. Хуралд хэлэлцэхгүй
илтгэлүүдийг хэвлэж нийтийн хүртээл болгоно.
Харилцах утас: 99131584, 88203972

More Related Content

Viewers also liked (6)

Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
Iltgel
IltgelIltgel
Iltgel
 
лекц №12
лекц №12лекц №12
лекц №12
 
илтгэл 2012
илтгэл 2012илтгэл 2012
илтгэл 2012
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 

Similar to удирдамж (7)

оюутны эрдмийн чуулган 2016
оюутны эрдмийн чуулган 2016оюутны эрдмийн чуулган 2016
оюутны эрдмийн чуулган 2016
 
Instruction for authors
Instruction for authorsInstruction for authors
Instruction for authors
 
Togsoltiin ajliin udirdamj
Togsoltiin ajliin udirdamjTogsoltiin ajliin udirdamj
Togsoltiin ajliin udirdamj
 
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
 
Erdem shinjilgeenii oguulel bichih
Erdem shinjilgeenii oguulel bichihErdem shinjilgeenii oguulel bichih
Erdem shinjilgeenii oguulel bichih
 
Sudalgaa ajil hiih arga zui
Sudalgaa ajil hiih arga zuiSudalgaa ajil hiih arga zui
Sudalgaa ajil hiih arga zui
 
Research revised last
Research revised lastResearch revised last
Research revised last
 

удирдамж

  • 1. “Монгол бөх судлалын өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал Зохион байгуулагч: Монголын Үндэсний Бөхийн Холбоо АШУҮИС. Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Хугацаа: 2016 оны 11 дүгээр сарын 25-ны Баасан гариг. 11 цаг Хаана: Монголын Үндэсний Олимпийн Хорооны хурлын танхим Нэг. Зорилго Монгол бөх судлалын үндсэн асуудлыг томъёолж, цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлоход энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршино. Хоёр. Хэлэлцүүлэх илтгэлийн сэдвүүд 2.1. Монгол бөх судлалын онол, арга зүйн асуудлууд: 2.1.1. Монгол бөх судлалын өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ 2.1.2. Монгол бөх судлалын үндсэн салбарууд, хөгжлийн чиг хандлага 2.1.3. Монгол бөхийг судлах шинжлэх ухааны онол, арга зүйн асуудлууд 2.2. Монгол бөхийн түүхийн судалгаа: 2.2.1. Түүхэн судалгаа, түүнд тавигдах шинжлэх ухааны шаардлага 2.2.2. Монгол бөхийн түүхэн дэх тодруулбал зохих асуудлууд 2.2.3. Намтар судлалын шинэхэн асуудлууд 2.2.4. Монгол бөхийн түүхэнд хамаарах шинээр олдсон дурсгал, мэдээ баримт, эх сурвалж 2.3. Монгол бөхийн нийгэм, боловсролын асуудлууд: 2.3.1. Монгол бөхийн хүний хөгжилд үзүүлэх нөлөөлөл 2.3.2. Бөхийн барилдааны зохион байгуулалт, дүрмийг орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох асуудлууд 2.3.3. Бөхийн барилдааны сургалт дасгалжуулалтын шинжлэх ухааны үндэслэл, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам 2.3.4. Монгол бөхөд хамаарах улс төр, философи, социологи, шашин судлалын асуудлууд 2.3.5. Бөхийн сэдэвт ном, зохиолын тойм, тэдгээрийн түүхэн үнэний асуудалд Гурав. Илтгэлд тавих шаардлага 3.1.Илтгэл нь үзэл санаагаа тулган хүлээлгэх, талцах, бусдын нэр хүндэд халдахад чиглэсэн агуулгагүй байна. Бичвэрийн хувьд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд: 3.1.1. Илтгэл нь хэвлэмэл хуудас А4 хэмжээтэй цаасан дээр зүүн гар талаас 3.0 см, баруун гар талаас 2.0 см, дээр, доороос 2.0 см-ийн зайтай, үсгийн хэмжээ Аrial 12, мөр хоорондын зай 1.5, нийт 12 хүртэл хуудас байна. 3.1.2. Илтгэл нь дараах бүтэцтэй байна. Илтгэлийн нэр: 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчийн нэрийн баруун дээд
  • 2. өнцөгт 1.2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газар, 1-р зохиогчийн e-mail хаягийг бичсэн байна. Түлхүүр үг: Илтгэлийн санааг илэрхийлэхүйц 4-5 үг байна. Удиртгал: Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилго, зорилтыг тусгасан байна. Судалгааны хэрэглэгдэхүүн, аргазүй: Судалгааны хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, судалгааны арга, мэдээ материал цуглуулсан арга, статистик боловсруулалтын талаар тодорхой бичсэн байна. Үр дүн: Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих, үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулахгүй байх. Хүснэгтийн гарчгийг хүснэгтийн дээд талд, зураг дүрслэлийн гарчгийг зургийн доод талд тавина. Дүгнэлт: Үр дүнд тулгуурласан товч тодорхой байна. Ашигласан хэвлэл: Vancouver-ийн загвар ашиглан бичнэ. 3.2.Илтгэлийн хураангуйг ирүүлэхдээ илтгэгчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол, ажлын хаяг, албан тушаал, холбоо барих утасны дугаар, е-майл хаяг зэргийг заавал тусгасан байна. Хураангуйг илтгэлийн зорилго, аргазүй, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 1-2 хуудсанд багтааж бичнэ. 3.3.Илтгэх хугацаа 15 минут бөгөөд илтгэгч бүрт асуулт хариултын 5 минут байна. 3.4.Хуралд хэлэлцүүлэх илтгэлийн хураангуйг 2016 оны 11 сарын 20-ны өдрийн дотор buyаndelger.b@mnums.edu.mn хаягаар ирүүлнэ. Ирүүлсэн нийт илтгэлийг редакцийн зөвлөлөөр хэлэлцэж, шаардлага хангасан илтгэлүүдийг хэлэлцэнэ. Хуралд хэлэлцэхгүй илтгэлүүдийг хэвлэж нийтийн хүртээл болгоно. Харилцах утас: 99131584, 88203972