SlideShare a Scribd company logo
1 of 10
Удиртгал
Аттилагийн бага насандаа туулсан амьдрал нь Чингис хаан, Модун шаньюй нарынхтай
зарим талаар төстэй санагддаг. Аттилаг маш бага байх 410 онд эцэг нь нас баржээ.
Түмэн шаньюй нь хайртай бага хатнаасаа төрсөн хүүгээ хаан ор суулгахын тулд
их хатнаасаа гарсан Модуныг бага насанд нь дайсагнагч Юэчжи улсад найрамдлын
барьцаа болгон илгээгээд дараа нь Модуныг Юэчжи нараар алуулахын тулд итгэл
эвдэн тус улсын эсрэг гэнэт довтолжээ. Гэвч Модун эр зориг авжаалж самбаагаараа
амь гарч, нутагтаа ирэн, улмаар эцгээ алж, хаан ширээ залгамжилдаг.
Чингис хааны хувьд эцэг Есүхэй нь түүнийг 9 настайд нь харь хол Хонгирад аймагт
аваачиж орхидог ба арав гаруй насандаа Тайчуудад олзлогдож мөн ч өөрийн чадвар,
арга самбааны хүчээр амь гарсан түүхийг бид сайн мэднэ.
Тэгвэл Аттилагийн авга ах нар болох Хүн нарын хаан Октар, Рагула нар түүнийг 12
настайд нь Ром руу барьцаанд илгээжээ. Ийнхүү Монгол овогтны энэхүү агуу их
гурван хүмүүн бага насандаа харь холд одож, балчир ухааныхаа хэрээр хатуужин
чангарч, хатуу ширүүн шалгуур, бэрхшээлийн туулан, шинэ газар орон, шинэ
ертөнцийг танин мэдсэн нь тэдний хожмын агуу их үйл хэрэгт маш чухал суурь
дэвсгэр, бэлтгэл болсон нь ойлгомжтой юм.Тийм учраас Аттила хүн нарыг Европ тивд
авчирсан ба Европд өөрийн ноёрхолыг тогтоохыг зорисон явдал юм .
Агуулга:
 Аттила хааны байлдан дагуулалт
 Нэг. Даллан дуудах алдар суу
 Хоёр. Аттилагийн өмнөх үе, Хүн нар Европ руу
 Гурав. Аттила төрсөн нь. Бага, Идэр нас
 Аттила хааны сүр хүчны домог
 Дүгнэлт
Аттила хааны байлдан дагуулалт
Дорнод болон Өрнөд Ромын эзэнт гvрэн бvхий л тvvхийнхээ туршид гуннын омог,
тvvний дайнч удирдагч шиг сvрхий дайсантай тэр бvр тулгарч байгаагvй ажээ.1
Аттила бол олон тооны нvvдэлчин омгуудын захирагчийн удмаас гаралтай хvн
байсан хийгээд өвөг эцэг Ругийг (Ругилы) өөд болсны дараа ах Бледатай хамт, алс
Ижил мөрний зvгээс Паннонид (енөөгийн Унгар) нvvдэллэн ирж сууршисан хvннv
омгуудын хааны эрх мэдлийг өвлөн авчээ. Уг газар нутгийг Өрнөд Ромын эзэнт
гvрнээс хvн амтай нь цуг өвлvvлэн өгсөн байв. Тэр vед нэг улсыг хоёр хаан хамтран
захирах явдал цөөнгvй гардаг байсан ба нэг нь иргэний ажил хэргийг эрхлэн явуулж
нөгөө нь цэргийг хэргийгудирдан чиглvvлдэг байлаа. Хөрш орнууд ялангуяа христос
шашинтан улс орны газар нутгийг байлдан дагуулах хvсэл бvхий залуу хаан Аттиллад
төрөлхийн морьтон хvннv омгуудын цэргийг удирдах vvрэг ногджээ. Гэвч улс орноо
хамтран захирагч төрсөн ахаа тээршааж 445 онд тvvнийг алж хvннv омгуудын хаан,
цэргийн жанжин болжээ.
Аттила бvх эрх мэдлийг гартаа авмагц хөрш зэргэлдээх “бvдvvлэг” ард тvмнvvд
болох остгот, гепид, тюренгинц, ругий, славян, хазар гэх мэт Зэрлэг хээр талд оршин
суудаг болон Дунай мөрний эрэгдагуу суудаг омгуудыг довтлон эзэлж улсдаа нэгтгэж
хvчирхэг хаан боллоо. Эдгээр олон омог хамгийн гол нь нийтлэг дайсан болох Ромын
хоёр эзэнт гvрний эсрэг хамтран тэмцэх зорилгоор хvннvчvvдтэй цэргийн холбоонд
сайн дураар нэгдэж байв.
Христос шvтлэгтэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт “бvдvvлэгчvvд”-ийн
хvчирхэг улс бий болж цэргийн аюул айсуйг Константинополь, Ром хбтуудад сайтар
ойлгож хил залгаа Дорнод Ромын эзэнт гvрэн нийслэл Константинополь
хотыгтойруулан “Феодосевийн хэрэм” гэж нэрлэгдсэн том хэрэм шинээр барьж Дунай
мэрний эрэг хавиар олон цайз босгожээ.
Хvннvчvvдийн хаан өнөөгийн Токай хотоос холгvй орших Дээд Унгарын
нутагт өргөөгөө байрлуулж чухамдаа эндээс Төв Европийн нутагт дан ганц зэвсгийн
хvчээр эзэгнэж байсан асар нутгаа захиран сууж байв.
ХI зууны vеийн готын тvvхч Иордан, ромын тvvхч Приск нар Аттила хааны
нийслэлийн тухай ийн бичиж vлдээжээ. “Суурингийн модон хэрэм дотор ороход
эртний ромын хийцийн гуанзууд, олон тагт бvхий багануудтай сууцны байшингууд
сунжран оршино. Суурингийн төвд орших ордны талбайгтойруулсан өндэр хашаа
байна. Асар уудам газар нутаг эзэмшдэг Аттила хаан булаан авсан тансаг гоё
хотуудаас энэхvv баргар сууринг илvvд vзэж энд л байнга суудаг байв.” гэжээ.
Атилла хаан 443,447-4482 онуудад Дорнод Ромын эзэнт гvрэн рvv хоёр удаа
довтолгоон хийж Доод Мизи, Фраки, Иллири зэрэг мужууд, Балканы хагас арлыг
эзэлж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гvрний
хоёрдугаар Феодосий хаан халдан тvрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхгvй
гэдгээ ойлгож хvннvчvvдэд жил бvр 2100 фунт алтны татвар өгч байх амлалт авч
Дунай мөрний доод хэсэгт орших Даки мужийг “бэлэглэж” байж эсэн мэнд мултарчээ.
1 Аттила .,УБ 2007 тал 75 “Патрик Ховарт “
2 Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал,соёл, угсаа гарвал УБ.,2000 он тал 192
Аттила хааны удирдсан талын хvннv омгийн дайралтын тухай домог яриа өргэн
тархжээ. Саад тааралдахад тойрч гарч дайсны ар талд гэнэт гарчихсан байна,
хvннvчvvдийн морин цэргvvд хар хурдаараа давхиж дайсан руу сум дараалан тавьж
vймээн бужигнаан vvсэхэд сая уулгалан дайрна.3
Хоёрдугаар Феодосий хааныг нас барсны дараа хатан хаан болсон Пульхерия, тvvний
нехөр хоёр хvннvчvvдэд алт зэрэг татвар төлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдэж
нийслэл хотоо хамгаалах зорилгоор мужуудаас цэрэг татаж байлдаанд бэлтгэж
эхлэжээ. Аз болоход Аттила хаан Өрнөд Ромын эзэнт гvрэн рvv харц хандуулж
тэднийг эс тоожээ.
Төрсөн эгч Гонорияг нь хатнаа болган өгөхийг гуйхад Өрнөд Ромын эзэнт гvрний
гуравдугаар Валентиан хаан татгалзсаныг далимдуулан хvннvчvvд тус улсад халдав.
Өөр нэг хувилбараар бол Гонория бvсгvй хатан нь болох хvсэлтээ илэрхийлэхэд
Аттила төрсөн ахаас нь төрсөн эгчээ хатнаа болгохоос гадна хуримын инж болгож
улсынхаа тал нутгийг таслан өгөхийг шаарджээ. Энэ зуур Валентиан хаан хvчирхэг
армитай вестготуудын нэгдvгээр Теодорих хаантай удаан хугацааны гэрээ байгуулж
хvчээ зузаатгаж амжжээ.
Аттила хаан тэр гэрээний тухай мэдсэн ч айсангvй, 451 оны эхээр Паннони мужаас
өрнө зvг рvv аян дайнд мордов. Хvннvчvvд холбоотон омгуудтай хамтран уулгалан
довтолж өнөөгийн герман улсын нутгийг богино хугацаанд эзлэж Рейн мөрнийг
амжилттай гаталж Галль оров. Зам зуур тааралдсан бvх хот, тосгоныг галдан сvйтгэж
балгас болган хувиргаж байлаа.
Хvннvчvvдтэй хээр талд халз тулан байлдахаас эмээсэн нутгийн удирдагчид
нvvдэлчин омгийнхны довтолгооноос хот-цайзын зузаан хэрэмний дотор нуугдаж юм
уу гvн ойд хоргодож амь аврагдана. Тиймд хол давуу морин цэргийн гэнэтийн дайралт
хийх тактик баримталдаг Аттила хаан хот-цайз, феодалуудын шилтгээнийг бvслэлт
хийж цаг алдахыг хvсэхгvй, тойрч цааш хурдавчлан давшина. Гэхдээ хvннvчvvд цайз
хэрмийг дайран эзлэж байсан удаа бий. Өрнөд Ромын эзэнт гvрэн рvvхийсэн аян
байлдааны хугацаанд Трир, Мец, Аррас зэрэг олон тооны цайз-хотыг булаан авчээ.
Хvнничvvд Орлеан хот руу дөхөн ирж бvслэлт хийх vед хориглолт хийсэн хотынхонд
туслахаар гуравдугаар Валентиан хааны жанжин Аэций, Вестготын хааны армиуд
нэгдэн ойртон тулж ирэхэд Аттила хаан ар талаасаа цохилт ирэхээс урьдчилан
сэргийлж хотын бvслэлтийг зогсоож арагшаа ухарч Каталуаны хөндийд орших Труа
хотын ойролцоо буудаллаж шийдвэрлэх байлдаанд бэлтгэнэ.
Жанжин Аэций, нэгдvгээр Теодорих хааны нэгдсэн арми Марны голын эрэг дээр ирж
буудаллаж Каталуаны өргэн талд дэлхийн тvvхэнд мөнхөрсөн алдарт тулалдаан 451
онд болжээ.
Байлдааныг хvннvчvvд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман өндөр
буулгаж холбоотны армийн баруун жигvvр, төв хэсгээр давшсан ч ширvvн
хориглолтод тулж зогслоо4. Холбоотны армийн баруун жигvvрт байрлаж байсан
вестготууд байлдааны ид vед сөрөг давшилт хийж хvннvчvvдийг бут ниргэсэн ч
3 Аттила .,УБ 2007 тал 214 “Патрик Ховарт “
4 Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал,соёл, угсаа гарвал УБ.,2000 он тал 70
тэдний хайртай нэгдvгээр Теодорих хаан алагджээ. Аттила хаан морь, цэргийн их
хохирол амсаж аргагvйд тулж ухарлаа. Холбоотны арми ялагдал хvлээхээс эмээж
ухарч байгаа дайсныг мөрдөн хөөсөнгvй.
Аттила хаан ч бvрэн ялагдал амсаж магадгvй хэмээн болгоомжилж Галлийн нутгаас
холдож Рейн мөрнийг гаталж хээр тал руу оджээ.
Хvннvvчvvд дараа жил нь 452 онд Өрнөд Ромын эзэнт гvрэн рvv дахин аян
дайн өдөөж хилийн бэхжvvлсэн шугамыг сэтэлж Умард Италийг тvйвээж Аквили
хотыг сvйтгэжхудалдаа арилжааны баян Милан хотыг булаан авч Ром хотод тулжирэв.
Аттила хаан хориглолт шургуу хийсэн ч хvч хомс Мөнхийн хот руу шууд
дайрсангvй, хотыг бvслэн бууж өгөхийг тулган шаардав. Гэтэл цэргийнх нь дотор
халдварт өвчин гарч цэргийн тоо нь эрс багассан, тэрчилэн Апенинний хойг дээр
өлсгөлөн гарснаас хvннvчvvд Италийн нутгаас аль болох тvргэн гарч явахыг
яаравчилж байгааг огт таамаглаагvй гуравдугаар Валентиан хаан, Ромын нэгдvгээр
Левхамба лам нар асар их мөнгө төлж байж хотоо авч гарчээ.
Тавьсан зорилгоо биелvvлсэн Аттила хаан тэр даруй Итали нутгийг орхин гарч
Паннонид унгарын тэгш тал хvрч холбоотнуудаа тараан явуулж дахин аян дайн хийх
бэлтгэлээ базааж гарчээ.
Хvннvчvvдийн Итали руу хийсэн аян дайны vр дvнд дэлхийн хамгийн сайхан
хотуудын нэгболох Венеци бий болжээ. “Бvдvvлэгчvvд”-ийн дээрэм тонуулаас дайжин
зугтеан Умард Италийн оршин суугчид Адриадын тэнгисийн хойд хэсэгт ирж
сууршиж Венеци хотын суурийг тавьжээ. Аттила хаан Галль нутгаас Паннони
хөндийд ирж сууршиж Бургундаас гаралтай Ильдико нэртэй vзэегэлэнт бvегvйг
хатнаараа өргөмжилсний дараахан нь өөд болжээ. Хаан ширээнд санаархагч тvvнийг
алсан, тэрчилэн бургундын ард тvмнийг vгvйрvvлэн хоосруулсны нь өшөөг авч хатан
нь тvvнийг цааш харуулсан тухай домог яриа бий ч чухам хэрхэн амь хураасан тухай
бодитой нотолгоо одоо хэр алга байна.
Аттила хаан нvд анисны дараа олон тооны хөвгvvд нь хоорондоо
булаацалдсанаас морин цэргийн хvч нь суларч нэрмээс болж омог хоорондын дайн
байлдаан эхэлж хорин жилийн дараа Хvннvгийн хvчирхэг гvрэн задран мөхжээ.
Хvннvгийн олонх омог аймаг Хар тэнгисийн эрэг хавиар сууршиж Дунай мөрний доод
хэсэгт орших хэдэн омог нь Византийн эзэнт гvрний эрхшээлд оржээ.
Аттила бол байлдааны vед морин цэргийн маневрыгчадамгай хийдэг, нум сум
харвагч морин цэргvvдийн дайралтаар цэргийн хvчээ гамнадаг цэргийн гарамгай
жанжин байлаа. Тvvний удирдсан армийн цэргvvд бvх шаардлагатай эд зvйлээ
мориндоо авч явдаг, ачаа хөсөггvй явдаг байсан болохоор тvргэн шилжилт хийж
гэнэтийн дайралт хийх боломжтой байжээ. Аттила хатан зориг, шийдэмгий зан
чанараараа өөрийн цэргvvд тедийгvй холбоотнуудаа зорипкуулж нэгэн зорилгод
чиглvvлж чаддаг гоц авьяастай удирдагч байжээ5.
5 Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал,соёл, угсаа гарвал УБ.,2000 он тал 192
Аттила бол христос шашин шvтдэг ард тvмнvvдийг хvйс тэмтрэх аян дайн
хийхэд бvхий л амьдралаа зориулсан харгис хvн гэж дийлэнх тvvхч vздэг боловч
цэргийн жанжны хосгvй чадварыг нь бvгд хvлээн зөвшөөрдөг юм.
Нэг. Даллан дуудах алдар суу
Аттила… Энэ нэрийг анх “Небулингуудын дуулал” хэмээх эр баатарлагын яруу сайхан
туулиас үзэж билээ. Бага ангийн жаал байж дээ. Тэр номонд гарах бүх баатар эрсээс
хол тасархай хүчирхэг Зигфрид баатраас илүүгээр сүр хүчин төгөлдөр атлаа өгөөмөр
зөөлөн, ухаалаг, үнэнч Аттила хэмээх хаан сэтгэлийг минь ихэд татсан юм. Тэнд
Аттилаг “Хаадын хаан” гэсэн нь хамгаас сонин байж билээ.
Энэ “Хаадын хаан” гэсэн хүндлэлийг Чингис хаанаас өөр хүнд байхыг олж сонссонгүй
өдий хүрэв. Төд удалгүй дунд ангид орж, дэлхийн түүхийн хичээл үздэг болоход үлгэр
домгийн хэмээн итгэж байсан өнөөх Аттила нэрээ үзээд учиргүй хөөрөв. Тэрхүү
түүхийн сурах бичигт Аттилаг арай өөрөөр, зэрлэг бүдүүлэг хүчирхэг байлдан
дагуулагч гэсэн байсан санагдана. Харин энд миний сонирхолыг татсан нь “Хаадын
хаан” Аттилаг маань “Тэнгэрийн ташуур” гэжээ. Ийнхүү Аттила гэдэг нэр надад
өөртөө татагч шидэт, нууцат тарни бүхий нэр шиг санагдах болж, холбоотой бүхнийг
шимтэн сонирхох болсон юм.
Дараа нь ганц Германууд төдийгүй Унгар болон Скандинавын орнуудын ард
түмнүүдийн дунд Аттилагийн домог үлгэр бишгүй байдгийг мэдэж, үгийн урлагийн
олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн
суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн
арван кино бүтээгдэж байсан нь сонирхлыг маань улам хөгжөөсөн. Энэ бол мэдээж
судалгаа, шинжилгээний бус, зөвхөн саваагүй сонирхогчийн түвшинд гэдэг нь
ойлгомжтой.
Гэхдээ л, бараг хорь гаруй жилийн дараа Вэсс Робертсийн бичсэн “Хүннүгийн Аттила
хааны удирдахуйн нууц” хэмээх номыг олж үзэн үзтэлээ аль 16 зууны өмнөх, ялангуяа
барууны ертөнцөд зэрлэг бүдүүлэг, аймшигт цуст байлдан дагуулагч гэсэн хэвшмэл
ойлголттой Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг тэрхүү
барууны ертөнцийн өнөө үеийнхэн нь бахдан шагшрах, үлгэрлэн дагах юм чинээ
санасангүй явжээ.
Энэ ном Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй
дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж
байсныг дурдахад илүүдэхгүй. Ингээд Аттилагийн түүхийг өөрийн хэмжээнд олж
цуглуулснаа багцлан, найруулсан маань энэ.
Хоёр. Аттилагийн өмнөх үе, Хүн нар Европ руу
Монгол угсаатны өвөг дээдэс Хүн нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт
гүрнийг, өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ.
Манай тооллын 376 оны зун… Ромын эзэнт гүрний зүүн хил Дунай мөрний
хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд нэг л жиг бусаар
үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүнээр Ромчуудын хавтгайд
нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд оршин бөлгөө. Ромын зүүн
хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд,
Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой өч төчнөөн хүчирхэг дайчин овог
аймгууд байж. Тэднээс цааш Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд
бий. Тэгээд цаашилвал Дон/Tanais/, Ижил /Rha/ мөрний дунд, умард Кавказ орчимд
бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, урагшаа Вандалууд гэх мэт олон овог
аймгууд оршин байжээ.
Ер нь эдгээр овог аймгууд үргэлжийн өөр хоорондоо дайтаж, ямар нэгэн юм
болцгоож байдаг тул дээрх мэдээг авсан Ромын легионерүүд анзаарсан ч үгүй,
тоосонгүй ч үгүй.
Гэтэл намар нь харин ч ер бусын хачин юм болов. Ухаанаа гартлаа айж сандарцгаасан
200 000 орчим Готууд Дунай мөрний цаана бөөгнөрөн, Ромын газар нутагт орогнох,
эсвэл алс баруун тийш нэвтрэн гарах зөвшөөрлийг эзэн хаан Валенаас амь тавин
гуйхад л энэ нь жир нэгэн явдал биш болохыг ойлгож, тэдгээр зүүн зүгийн олон зэрлэг
овог аймгуудыг хуйлартал нь туусаар ойртож яваа алс дорно зүгийн учир битүүлэг
овог аймгийн нэрийг анх сонсож мэдээд зогсохгүй тухайн цаг үед дэлхийн хамгийн
хүчирхэг Ромчууд өөрсөдтэй нь эн тэнцүү, магадгүй илүү ч хүчирхэг байж мэдэх тийм
дайчид байдагт маш их гайхацгаасан байна.
Тэд бол Хүн нар байлаа. Энэ үйл явдлаас бүр зуугаад жилийн өмнө /манай
тооллын 270-аад онд/ Хүн нар Ра /Ижил мөрний эртний нэр/ мөрнийг гатлан
Алануудын нутаг дэвсгэрт орж иржээ. Аланууд бол Хүн нарын адил морьтон ард
түмэн. Тэд бусад ард түмнээс илүү зоригтой гэгдэж, бас л Хүн нарын адил моринд
гарамгай, суманд мэргэнээрээ алдаршиж байсан цаг байж. Гэвч тэд Хүн нарыг зогсоож
чадсангүй, бут цохиулан, сарнин тархаж, олонхи нь Сарматуудын нутагт цөмрөн
тэднийг шахаж эхэлжээ. Цөөнгүй хэсэг нь Хүн нарын хараат болж, тэдний морьт
цэргийн нэгэн хүчирхэг бүлэглэлийг бүрдүүлсэн байна.
Алануудад шахагдсан Сарматууд бас Вандал, Аланы зарим овгуудтай барууншилж,
Остроготын нутаг руу, зарим нь нэлээд хойгуур Висла, Эльба мөрний адгаарх овог
аймгуудыг шахаж эхэлжээ.
374 оны орчимд харин Хүн нар өөрсдөө Дон мөрнийг гатлан Днестр, Дон
хоёрын завсар өөрийн хүчирхэг улсаа төвхнүүлээд байсан Зүүн буюу Остроготуудын
нутагт хөл тавив. Остроготуудыг хэн ч хулчгар дорой гэдэггүй байж. Уулынхны адил
хурц омголон, нүүдэлчдийн адил моринд гарамгай тэд агуу Их Ван Эрманарихийнхаа
туган дор зүүн өмнөд Европод өөрийн гэсэн хүчирхэг эзэнт улсаа төвхнүүлж
эхлүүлээд байсан цаг байж. Дайн байлдааны асар баялаг туршлагатай өвгөн Ван
Эрманарих дайнд хатуужсан 200 000 дайчдынхаа хамт тэрхүү Хүн нарыг тоссон ч
салмайтлаа цохиулжээ. Хүн нарын хүчин чадлын ихийг, илднийх нь хэр хурцыг,
сумных нь ончтойг мэдэрч, зогсоох ямар ч боломжгүйг ухаараад Эрманарих
цөхөрсөндөө амиа хорлосон гэдэг. Зарим сурвалжид түүнийг тулалдаанд олзлогдоод,
гутарсандаа амиа хорлосон ч гэдэг. Юутай ч түүний шарил олдоогүй байна. Их ванг
залгамжлагч Витимир Хүн нарын армид байсан зарим овог аймгуудын дайчдыг их
хөлсөөр урвуулан, хүчээ зузаатгаад эсэргүүцэх гэж оролдсон боловч боломж
олдсонгүй, 375 оны дундуур нэгэн тулалдаанд дайчин эрийн ёсоор илдээ дэрлэн унаж,
ард түмэн нь Баруун буюу Визиготуудаасаа өмгөөлөл эрэн Днестрийг гатлан баруун
тийш зугатсан байна. Хүн нарыг Дунай мөрнийг гаталж байх үед Аттилагийн дээд
өвөг Баламбир /360-378 онд/ Хүн нарын хаан байжээ. Баламбир хаан Готуудыг ялсан
ялалтаа тэмдэглэсэн шөнөө учир битүүлгээр үхсэн ба түүнээс 75 жилийн хойной
түүний алдар цуут үр удам Аттила мөн хурмынхаа шөнө учир битүүлгээр нас барсан
билээ. Баламбирийн дараа Балтазар хаан суув6.
Визиготуудын Ван Атанарих тэрхүү хурдан морьт дайчдыг зогсоох гэж
оролдсон боловч бас л юм болсонгүй, Хүн нар түүнийг хормын дотор арчиж орхисонд
Готуудын хувьд цор ганц итгэл найдвар, аврал нь Дунай мөрнийг гатлан урьдын эзлэн
түрэмгийлэгч, өстөн дайсан нь байсан Ромын эзэнт гүрэн болж хувирчээ.
Өршөөл хүсэн хилийн дотор орж ирсэн Готуудыг Ромчууд боолчлохыг санаархсанд
тэд эсэргүүцэв. Готууд эргээд Хүн нарын зарим хэсгийн дэмжлэгийг авч хамтарсан
хүчээр Ромтой тулжээ. Ромын эзэн хаан Вален Адрианофоль хотын дэргэд Хүн болон
Готуудын нэгдсэн хүчинд бут цохиулан эзэн хаан өөрөө алуулсан байна. Түүний дараа
харин жинхэнэ Хүн нар Мүнзүк хааныхаа туган дор Зүүн Ромын эзэнт гүрэнд довтлон
оржээ. 395 оны орчимд газар дэлхий дээрх хамгийн хүчирхэг том гүрэн болох Ром нь
түүхэндээ анх удаа зэрлэгүүд хэмээн үл тоож байсан харийнханд бууж өгөн, их
хэмжээний татвар өгөхөөр болов.
Ийнхүү дорно зүгийн олон овог аймгуудыг хуйлартал нь туусаар Хүн нар
Ромын эзэнт гүрний хилд цөмрөв. Энэ үеэс л зүүн зүгийн ард түмнүүдийг үл
тоомсорлодог байсан Ромчууд Хүн нарыг ихэд сонирхон, Марцелинниус, Жорданес,
Прискус нарын зэрэг түүх сударчдийн бүтээлд тэмдэглэгдэж эхэлжээ. Эдгээрээс
Прискус нь Аттилатай биечлэн уулзаж байсан ба түүний тэмдэглэл нэн чухал бодит
сурвалж болдог байна. Ромчууд Хүн нарын гарал үүслийг Мөст Танайс/Дон/ мөрний
чинадаас ирсэн, Уралын цаана орших мөнхийн харанхуй ертөнц бол Хүн нарын эх
орон, эсвэл Скифүүдтэй хольж хутган тэмдэглэсэн байдаг.
Ромын эзэнт гүрний зүүн хил даяараа бужигнаад зогсохгүй эзэнт гүрний хил
хязгаарын дотор ч бөөн бужигнаан болоод эхлэв. Энэ үеийг түүхчид Ард түмнүүдийн
Их нүүдэл гэдэг.
Хүн нарт туугдсан Вандал/Гандерих Ван/, Алан нарын нэгдэл Баруун Ромын
эзэнт гүрний хойт хэсэг, Франк, Бургунд, Галлын нутгаар нэвт шувт гарч Принейн
хойгийн баруун талд, зарим нь бүр Гибралтарийг гэтлэн Умард Африк дахь Баруун
Ромын баян муж Каесар, Картейжд очиж тогтов.
Хүн нарт бут цохиулсан Баруун Готууд Зүүн Ромын эзэнт гүрний хилийн дотор амь
хоргодохоор ороод зогсохгүй Константинофолийг бараг хүрэн алдаад баруун эргэж,
Балканы хойгийн баруун үзүүрт байх эртний Спарт хот хүртэл явжээ. Гэвч тэндээ
тогтсонгүй. Атриадын тэнгэсийн зүүгээр тойрч явсаар, Баруун Ромд нэвтрэн, хөлсний
Хүн нараар хүчээ сэлбүүлсэн Ромын легионуудтай хэд хэдэн тулаанд ялагдсан ч 410
онд Ром хотыг эзлэн авсан байна. Хэдэн зууны турш хүн төрөлхтний соёл, урлагийн
голомт болж явсан Ром хот анх удаа харийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн гурав хоногийн
турш шатжээ. Энэ нь Ромын газар нутагт Хүн нараас зугтан толгой хоргодсон Готууд
Ромыг өөрийг нь ч бут цохих чадвартай байсныг харуулна. Зарим сурвалжид Ромыг
эзэлсэн Аларихийн Визиготуудын дунд Хүн нарын хөлсний цэргүүд явсанаас тэд
ромын легионуудыг амархан буулгаж авсан, тэдгээр 10 000 Хүн нар нь өмнө Баруун
Ромын хаан Хонорийд хөлслөгдөн Готуудыг цохиж байсан тэр цэргүүд мөн гэжээ.7
Аларих ван Ромын олзлогдсон гүнж, хожмын Ромын эзэн болсон Галла
Пласидийг хатнаа болгож байжээ.
6 Монголын эртний улсууд Молом. ТОЛЯ УБ.,2014 он тал 8
7 Монголын эртний улсууд Молом. ТОЛЯ УБ.,2014 он тал 14
Энэ үед Ван Аларих нийслэлийг нь эзэлж, хавьгүй илүү давуу байдалтай байсан ч
Баруун Ромын эзэнт гүрнийг бүрмөсөн унагахыг бодсонгүй, Хүн нараас холхон
Альпиас баруун тийш Галлийн хэсэгт амьдрах суух газар нутгийг Ромын Сенатаас
хүссэнээр энэ ялалтаа хязгаарлажээ. Магадгүй, Визиготуудын Ван Аларихийн улс
төрийн энэхүү шийдвэр нь Баруун Ромын цэрэг дайны хүчийг бүрэн шавхахгүйгээр
дийлдэшгүй хүчирхэг Хүн нарын эсрэг сөргүүлэн бамбай болгон тавьж, өөрсдийгөө
хамгаалах маш ухаалаг алхам ч байж болох юм.
Зүүн буюу Остроготууд Ромын эзэн хааны ивээлийг хүртэн Дунай мөрнийг
гатлан Эзэнт гүрний хилийн дотор одоогийн Унгарын баруун хилийн орчимд толгой
хоргоджээ.
Шахагдсан Франк, Бургундууд, Германы зарим овог аймгууд нэлээд хойхнуур Рейн
мөрний адгаар барууншилж, Скандинаваас Саксонууд баруунш нүүдэллэж, Британи
дахь Ромын мужуудыг түйвээж эхэлсэн байна.
Ийнхүү зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгууд баруун
Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрах болсон нь
өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна.
Мөн эдгээр ард түмнүүдийн нүүдэл, түрэмгийлэл нэг талаас нь шахаж, нөгөө талаас нь
Хүн нарын хүчирхэг довтолгоон, нөлөөлөл нь олон зууны туршид Европ даяар түгэн
дэлгэрсэн “Pax Romanica” –г бүрмөсөн нураасан гэдэг.
Гурав. Аттила төрсөн нь. Бага, Идэр нас
Европ дахин ийн хөл толгойгүй бужигнаж байсан үед, 406 оны /түүхчид түүний
төрсөн оныг 398, 406, 408 гэх мэтээр янз бүр дурдсан байна/ зуны нэгэн шөнө Европын
тэнгэрт ер бусын хурц улаан сүүлт од харагджээ. Тэр сүүлт од савартаа илд шүүрсэн
аварга улаан бүргэдтэй адил харагдан, бүхний зүрхэнд айдас хүйдэс хуруулсан гэдэг.
Чухам энэ шөнө тэрхүү илд атгасан Улаан бүргэд болж Аттила Ижил мөрний адаг
урсгал орчимд Хүн нарын ордод мэндэлжээ. Ромын зарим түүхчид Дунай мөрний
хөвөөнд төрсөн ч гэдэг. Мажаруудын хуучин домогт Аттилаг дээд хүчит тэнгэр
Хадурын Улаанбүргэд гэжээ8.
Тэр домогт өгүүлснээр Аттилаг илд атгасан Тэнгэрийн Улаан бүргэд болон
ирэхийг түүний өндөр өвөг Нимрод нь алс Алтайн уулнаас Хүн нар баруун тийш
хөдлөхийн өмнөхөн зөгнөжээ. Тэр Хүн нар алс баруун зүгт очсон хойно, миний үр
удамд ертөнцийн бүх дайчдийн хамгийн агуу нь болох нэгэн төрөх бөгөөд түүнийг
Хүчит тэнгэр Хадурын ташуур хэмээн нэрлэх болно гэжээ. Үнэхээр тэр зөгнөлөөр
болж, Ромчууд, ер нь европ дахин Аттилаг Тэнгэрийн бэрээ /Scourge of God/ хэмээн
хүлээн авчээ. Домогт өгүүлэхээр бол Аттилагийн эцэг Цагаанбүргэд буюу Бендегуз
/Мүнзүк/ нь овог аймгаа тэргүүлэн Дон мөрнийг гаталсан Хаан Балтазарийн ууган хүү
аж. Балтазар хаан Мүнзүк, Чарат, Октар, Ругила гэсэн дөрвөн хүүтэй байсан ба тэд 390
оноос 437 оны хооронд дараалан төр барьжээ.
Аттилагийн эцгийг олонхи тохиолдолд хаан Мүнзүк хэмээн тэмдэглэсэн байдаг
ба хаан суусан оныг нь 390-410 гэжээ. Тэгэхээр 395 онд Зүүн Ромын хаан агуу их I
8 Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал,соёл, угсаа гарвал УБ.,2000 он тал 193
Феодосийг буулган авч гэрээ хийж, татвар татаж байсан Үлдиз хаан болон Мүнзүк
хоёр нь нэг хүн болов уу гэж таамаглахад хүргэж байна.
Аттилагийн төрсөн болох түүний сүр хүчтэй холбоотой домог олон байдаг.
Аттилад үнэхээр дайны тэнгэр Марс бурханы илд гэгддэг нэгэн илд байсныг
нүдээр үзсэнээ Ромын түүхч Прискус бичээд, ийм нэгэн домгоор түүнээ хачирласан
байна. Нэгэн Хүн хүний тугал бэлчээрээс доголсон ирэхэд, түүний цустай мөрийг
эргэн мөшгөсөөр газраас хагас цухуйсан алтан илд олжээ. Түүнээ Аттилад өргөсөнд
Аттила хүннүгийн эртний хаадын тахиж байсан дээд тэнгэрийн илд мөн болохыг
таньж, тэгээд энэ илд дахин эргэж Аттилагийн гарт ирсэн нь түүнийг хэний ч өмнө
ялагдашгүй болголоо гэжээ.
Энэ домгийн арай өөр хувилбарт өгүүлэх нь Аттилатай хамт Хүн гүрнийг удирдаж
байсан ах Бледаг үхсэний дараа Хүн нарын удирдагчид цуглаад хуралдай хийж байтал
үхэр хариулагч нэгэн хүү ирж ойролцоох нугад ер бусын гэрэлт илд байгааг
дуулгажээ. Ихэс ноёд хүүгийн заасан нугад очтол үнэхээр гал бадарсан илд нисч явсан
агаад Аттилаг гараа сунгатал ирж атгагджээ.
Дүгнэлт
Энэ Хүн нарын гол хүч Ромын баруун хил, үржил шимт өгөөмөр сайхан
Паннониад баттай суурьшаад байсан байна. Гэхдээ боолчлогдон, дарлагдаж
байсан нөгөө хоёроосоо Аттилагийн ялгарах онцлог нь хэдийгээр барьцаанд байсан ч
хүн төрөлхтний соёлын цөм Ромд асар өндөр боловсрол олж авсанд юм. Тэрээр Ромд
өөр бусад олон овог аймгуудын хан хөвүүдтэй мөр зэрэгцэн ихийг сурчээ. Ромын
урлаг, соёлд, түүх зэрэгт суралцаад зогсохгүй цэрэг дайн, улс төр, дипломатийн
урлагийг ч сайтар эзэмшсэн байна.
Чингис хаан Тайчуудын дөнгөнөөс хүчин чадал сул дорой, холбоотон
хамтрагчгүй байж болохгүйг ясандаа ортлоо ойлгож ирсэн бол, Модун шаньюй
Юэжчи улсын барьцаанаас итгэл эвдэн, далдуур хор хутгахын гайг мэдэрч, эцгээ
замаасаа зайлуулах чин эрмэлзэлтэй ирсэн бол, Аттила Ромын барьцаанаас Хүн нарын
дунд урьд хожид байгаагүй өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй төдийгүй дэлхийг эзлэх
төлөвлөгөөтэй буцаж иржээ. Залуу хан хүү Ижил, Доны завсарын өргөн уудам нугад
ан гөрөө хөөцөлдөж, алс Уралын чинад руу аялсан төдийгүй дорно зүгт өөрсдийн
уугуул нутаг Алтайн уулс, улмаар бүр цагаан хэрэм хүртэл аялжээ. Тэр цагт Умард
хятадыг эртний Хүн гүрний нэгэн хэлтэрхий болж явсан гэзэгт Табгач нар захирч,
Бээжинд нийсэллэн байсан ба мөн л Хүн гүрний бүрэлдхүүнд байсан Сяньби нар
хуучин умард Хүн гүрний нутгийг эрхшээн, шинэ тутам хүчирхэгжин байжээ.
Аттила мөн Кавказыг даван өмнө зүг Кушан, Парфи нарын нутаг хүртэл аялж, улмаар
Сири, Хоёр мөрний хөндийд Персүүдтэй тулалдаж асан Хүн нарын нэгэн овог аймагт
очиж байжээ.
Ромын өргөн их боловсрол эзэмшсэн Аттилад эдгээр аялалууд улам ихийг
мэдүүлж, нүдийг нь нээж ухааруулан, жинхэнэ дэлхийн цараар сэтгэх чадвар бүхий их
удирдагч болоход чухал нөлөө үзүүлсэн биз. Магадгүй тухайн цаг үед Аттила шиг
тийм өргөн дэлгэр мэдлэгтэй атал, тийм өргөн уудам газар нутгаар аялан нүд тайлсан
нь байхгүй л байсан болов уу. Соёлт Ромын элч нар их сайндаа л Персийн хааны
ордонд хүрч байснаас биш Азийн гүнд нэвтэрч байсангүй. Бараг 400 гаруй жилийн
өмнө Парфи нарт олзлогдсон Ромын нэгэн когорт цэрэг Талас голын хөндий хүрч,
Парфийн холбоотон Умард Хүн улсын шаньюй Чижийн ордныг хамгаалан Хятадуудад
Ромын легионы нягт жагсаал, чанд сахилга, богино илдний ирчийг мэдрүүлж байсан
нь магадгүй Ромчуудын очсон хамгийн зүүн цэг болов уу.
Ном зүй:
 Аттила .,УБ 2007
 Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл, угсаа гарвал УБ.,2000 он
 Монголын эртний улсууд Молом. ТОЛЯ УБ.,2014 он

More Related Content

What's hot

монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
Lekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхLekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхDamdin Serdaram
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгооTegshee myagmar
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.Prime Rose Snowdrop
 
1990 оны ардчилсан хөдөлгөөн
1990 оны ардчилсан хөдөлгөөн1990 оны ардчилсан хөдөлгөөн
1990 оны ардчилсан хөдөлгөөнBaterdene Tserendash
 
Ислам шашны тухай товч ойлголт
Ислам шашны тухай товч ойлголтИслам шашны тухай товч ойлголт
Ислам шашны тухай товч ойлголтAri Ariuntuya
 
алтан ордны улс
алтан ордны улсалтан ордны улс
алтан ордны улсtogoldor09
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системOtgoo Jeje
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?2011_2013
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хуульDashdorj Jambal
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУП. Эрдэнэсайхан
 

What's hot (20)

Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
tusgaar togtnol
tusgaar togtnoltusgaar togtnol
tusgaar togtnol
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
Lekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхLekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүх
 
Үнийн стратеги ба менежмент
Үнийн стратеги ба менежментҮнийн стратеги ба менежмент
Үнийн стратеги ба менежмент
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
 
оршил.
оршил.оршил.
оршил.
 
1990 оны ардчилсан хөдөлгөөн
1990 оны ардчилсан хөдөлгөөн1990 оны ардчилсан хөдөлгөөн
1990 оны ардчилсан хөдөлгөөн
 
Ислам шашны тухай товч ойлголт
Ислам шашны тухай товч ойлголтИслам шашны тухай товч ойлголт
Ислам шашны тухай товч ойлголт
 
"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
алтан ордны улс
алтан ордны улсалтан ордны улс
алтан ордны улс
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны систем
 
V баг бие даалт
V баг бие даалтV баг бие даалт
V баг бие даалт
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
 
төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
 

Viewers also liked

Oasis & The Sun website case study
Oasis & The Sun website case studyOasis & The Sun website case study
Oasis & The Sun website case studyNewsworks
 
NAv6TF I Pv6 State Of Union Jan 2008
NAv6TF  I Pv6  State Of  Union  Jan 2008NAv6TF  I Pv6  State Of  Union  Jan 2008
NAv6TF I Pv6 State Of Union Jan 2008digitaldivide
 
How to Leverage Social Media to Promote Your Blog
How to Leverage Social Media to Promote Your BlogHow to Leverage Social Media to Promote Your Blog
How to Leverage Social Media to Promote Your BlogPost Planner
 
Leadership & Social Media Aicpa Leadership Academy
Leadership & Social Media   Aicpa Leadership AcademyLeadership & Social Media   Aicpa Leadership Academy
Leadership & Social Media Aicpa Leadership AcademyTom Hood, CPA,CITP,CGMA
 
Instructional power point
Instructional power pointInstructional power point
Instructional power pointwdoles
 
Time To Care, Time To Play: Wellbeing, Social Work and the Shorter Working Week
Time To Care, Time To Play: Wellbeing, Social Work and the Shorter Working WeekTime To Care, Time To Play: Wellbeing, Social Work and the Shorter Working Week
Time To Care, Time To Play: Wellbeing, Social Work and the Shorter Working Weekwww.patkane.global
 
Progress on adapting BlobSeer to WAN scale
Progress on adapting BlobSeer to WAN scaleProgress on adapting BlobSeer to WAN scale
Progress on adapting BlobSeer to WAN scaleViet-Trung TRAN
 
EY O viziune a cresterii - editia de toamna 2016
EY O viziune a cresterii - editia de toamna 2016EY O viziune a cresterii - editia de toamna 2016
EY O viziune a cresterii - editia de toamna 2016Mihaela Matei
 
Operation india is my country project or mission aadhaar by www.indiaismycoun...
Operation india is my country project or mission aadhaar by www.indiaismycoun...Operation india is my country project or mission aadhaar by www.indiaismycoun...
Operation india is my country project or mission aadhaar by www.indiaismycoun...DantuBhaskar
 
Présentation du Réseau Numérique & Agriculture de l'ACTA
Présentation du Réseau Numérique & Agriculture de l'ACTAPrésentation du Réseau Numérique & Agriculture de l'ACTA
Présentation du Réseau Numérique & Agriculture de l'ACTAAPI-AGRO
 
.NETクロスプラットフォーム
.NETクロスプラットフォーム.NETクロスプラットフォーム
.NETクロスプラットフォームYasushi Kato
 
Use of Big Data Analytics in Advertising
Use of Big Data Analytics in AdvertisingUse of Big Data Analytics in Advertising
Use of Big Data Analytics in AdvertisingSandesh Patkar
 
Ipsos MORI Scotland: Public Opinion Monitor June 2016
Ipsos MORI Scotland: Public Opinion Monitor June 2016Ipsos MORI Scotland: Public Opinion Monitor June 2016
Ipsos MORI Scotland: Public Opinion Monitor June 2016Ipsos UK
 
Pubcon Las Vegas 2016 - The intersection of SEO & CRO
Pubcon Las Vegas 2016 - The intersection of SEO & CROPubcon Las Vegas 2016 - The intersection of SEO & CRO
Pubcon Las Vegas 2016 - The intersection of SEO & CROAnt Robinson
 
บทที่ 4 การอ่านตีความ
บทที่ 4 การอ่านตีความบทที่ 4 การอ่านตีความ
บทที่ 4 การอ่านตีความAj.Mallika Phongphaew
 

Viewers also liked (19)

Oasis & The Sun website case study
Oasis & The Sun website case studyOasis & The Sun website case study
Oasis & The Sun website case study
 
NAv6TF I Pv6 State Of Union Jan 2008
NAv6TF  I Pv6  State Of  Union  Jan 2008NAv6TF  I Pv6  State Of  Union  Jan 2008
NAv6TF I Pv6 State Of Union Jan 2008
 
How to Leverage Social Media to Promote Your Blog
How to Leverage Social Media to Promote Your BlogHow to Leverage Social Media to Promote Your Blog
How to Leverage Social Media to Promote Your Blog
 
Leadership & Social Media Aicpa Leadership Academy
Leadership & Social Media   Aicpa Leadership AcademyLeadership & Social Media   Aicpa Leadership Academy
Leadership & Social Media Aicpa Leadership Academy
 
Instructional power point
Instructional power pointInstructional power point
Instructional power point
 
Time To Care, Time To Play: Wellbeing, Social Work and the Shorter Working Week
Time To Care, Time To Play: Wellbeing, Social Work and the Shorter Working WeekTime To Care, Time To Play: Wellbeing, Social Work and the Shorter Working Week
Time To Care, Time To Play: Wellbeing, Social Work and the Shorter Working Week
 
Progress on adapting BlobSeer to WAN scale
Progress on adapting BlobSeer to WAN scaleProgress on adapting BlobSeer to WAN scale
Progress on adapting BlobSeer to WAN scale
 
EY O viziune a cresterii - editia de toamna 2016
EY O viziune a cresterii - editia de toamna 2016EY O viziune a cresterii - editia de toamna 2016
EY O viziune a cresterii - editia de toamna 2016
 
Operation india is my country project or mission aadhaar by www.indiaismycoun...
Operation india is my country project or mission aadhaar by www.indiaismycoun...Operation india is my country project or mission aadhaar by www.indiaismycoun...
Operation india is my country project or mission aadhaar by www.indiaismycoun...
 
Présentation du Réseau Numérique & Agriculture de l'ACTA
Présentation du Réseau Numérique & Agriculture de l'ACTAPrésentation du Réseau Numérique & Agriculture de l'ACTA
Présentation du Réseau Numérique & Agriculture de l'ACTA
 
WideNet U: How To Write Well
WideNet U: How To Write WellWideNet U: How To Write Well
WideNet U: How To Write Well
 
.NETクロスプラットフォーム
.NETクロスプラットフォーム.NETクロスプラットフォーム
.NETクロスプラットフォーム
 
Use of Big Data Analytics in Advertising
Use of Big Data Analytics in AdvertisingUse of Big Data Analytics in Advertising
Use of Big Data Analytics in Advertising
 
Understanding the 2016 Budget Outlook
Understanding the 2016 Budget OutlookUnderstanding the 2016 Budget Outlook
Understanding the 2016 Budget Outlook
 
Dynamic web 7
Dynamic web 7Dynamic web 7
Dynamic web 7
 
Ipsos MORI Scotland: Public Opinion Monitor June 2016
Ipsos MORI Scotland: Public Opinion Monitor June 2016Ipsos MORI Scotland: Public Opinion Monitor June 2016
Ipsos MORI Scotland: Public Opinion Monitor June 2016
 
Como utilizar google scholar para mejorar la visibilidad de nuestra produccio...
Como utilizar google scholar para mejorar la visibilidad de nuestra produccio...Como utilizar google scholar para mejorar la visibilidad de nuestra produccio...
Como utilizar google scholar para mejorar la visibilidad de nuestra produccio...
 
Pubcon Las Vegas 2016 - The intersection of SEO & CRO
Pubcon Las Vegas 2016 - The intersection of SEO & CROPubcon Las Vegas 2016 - The intersection of SEO & CRO
Pubcon Las Vegas 2016 - The intersection of SEO & CRO
 
บทที่ 4 การอ่านตีความ
บทที่ 4 การอ่านตีความบทที่ 4 การอ่านตีความ
บทที่ 4 การอ่านตีความ
 

Similar to Аттила ба Европ дахь Хүн нар М.Баянбулаг

хятан
хятанхятан
хятанtungalag
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
гол өгүүлэл
гол өгүүлэлгол өгүүлэл
гол өгүүлэлBatsuren Boji
 
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаамонголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцааBatsaikhan Enkhzul
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралBaterdene Tserendash
 
гурван улсын үлгэр Aчитмаа
гурван улсын үлгэр Aчитмаагурван улсын үлгэр Aчитмаа
гурван улсын үлгэр AчитмааBud Bud
 

Similar to Аттила ба Европ дахь Хүн нар М.Баянбулаг (20)

3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
 
Please read
Please readPlease read
Please read
 
Tarhan suurishsan mongolchuud
Tarhan suurishsan mongolchuudTarhan suurishsan mongolchuud
Tarhan suurishsan mongolchuud
 
Mongol
MongolMongol
Mongol
 
хятан
хятанхятан
хятан
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
Baagii
BaagiiBaagii
Baagii
 
нирун улс
нирун улснирун улс
нирун улс
 
гол өгүүлэл
гол өгүүлэлгол өгүүлэл
гол өгүүлэл
 
Mongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garvalMongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garval
 
4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх
 
Mongol aimag khanliguud
Mongol aimag khanliguudMongol aimag khanliguud
Mongol aimag khanliguud
 
Mongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garvalMongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garval
 
Mongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garvalMongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garval
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
 
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаамонголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
гурван улсын үлгэр Aчитмаа
гурван улсын үлгэр Aчитмаагурван улсын үлгэр Aчитмаа
гурван улсын үлгэр Aчитмаа
 

Аттила ба Европ дахь Хүн нар М.Баянбулаг

  • 1. Удиртгал Аттилагийн бага насандаа туулсан амьдрал нь Чингис хаан, Модун шаньюй нарынхтай зарим талаар төстэй санагддаг. Аттилаг маш бага байх 410 онд эцэг нь нас баржээ. Түмэн шаньюй нь хайртай бага хатнаасаа төрсөн хүүгээ хаан ор суулгахын тулд их хатнаасаа гарсан Модуныг бага насанд нь дайсагнагч Юэчжи улсад найрамдлын барьцаа болгон илгээгээд дараа нь Модуныг Юэчжи нараар алуулахын тулд итгэл эвдэн тус улсын эсрэг гэнэт довтолжээ. Гэвч Модун эр зориг авжаалж самбаагаараа амь гарч, нутагтаа ирэн, улмаар эцгээ алж, хаан ширээ залгамжилдаг. Чингис хааны хувьд эцэг Есүхэй нь түүнийг 9 настайд нь харь хол Хонгирад аймагт аваачиж орхидог ба арав гаруй насандаа Тайчуудад олзлогдож мөн ч өөрийн чадвар, арга самбааны хүчээр амь гарсан түүхийг бид сайн мэднэ. Тэгвэл Аттилагийн авга ах нар болох Хүн нарын хаан Октар, Рагула нар түүнийг 12 настайд нь Ром руу барьцаанд илгээжээ. Ийнхүү Монгол овогтны энэхүү агуу их гурван хүмүүн бага насандаа харь холд одож, балчир ухааныхаа хэрээр хатуужин чангарч, хатуу ширүүн шалгуур, бэрхшээлийн туулан, шинэ газар орон, шинэ ертөнцийг танин мэдсэн нь тэдний хожмын агуу их үйл хэрэгт маш чухал суурь дэвсгэр, бэлтгэл болсон нь ойлгомжтой юм.Тийм учраас Аттила хүн нарыг Европ тивд авчирсан ба Европд өөрийн ноёрхолыг тогтоохыг зорисон явдал юм . Агуулга:  Аттила хааны байлдан дагуулалт  Нэг. Даллан дуудах алдар суу  Хоёр. Аттилагийн өмнөх үе, Хүн нар Европ руу  Гурав. Аттила төрсөн нь. Бага, Идэр нас  Аттила хааны сүр хүчны домог  Дүгнэлт
  • 2. Аттила хааны байлдан дагуулалт Дорнод болон Өрнөд Ромын эзэнт гvрэн бvхий л тvvхийнхээ туршид гуннын омог, тvvний дайнч удирдагч шиг сvрхий дайсантай тэр бvр тулгарч байгаагvй ажээ.1 Аттила бол олон тооны нvvдэлчин омгуудын захирагчийн удмаас гаралтай хvн байсан хийгээд өвөг эцэг Ругийг (Ругилы) өөд болсны дараа ах Бледатай хамт, алс Ижил мөрний зvгээс Паннонид (енөөгийн Унгар) нvvдэллэн ирж сууршисан хvннv омгуудын хааны эрх мэдлийг өвлөн авчээ. Уг газар нутгийг Өрнөд Ромын эзэнт гvрнээс хvн амтай нь цуг өвлvvлэн өгсөн байв. Тэр vед нэг улсыг хоёр хаан хамтран захирах явдал цөөнгvй гардаг байсан ба нэг нь иргэний ажил хэргийг эрхлэн явуулж нөгөө нь цэргийг хэргийгудирдан чиглvvлдэг байлаа. Хөрш орнууд ялангуяа христос шашинтан улс орны газар нутгийг байлдан дагуулах хvсэл бvхий залуу хаан Аттиллад төрөлхийн морьтон хvннv омгуудын цэргийг удирдах vvрэг ногджээ. Гэвч улс орноо хамтран захирагч төрсөн ахаа тээршааж 445 онд тvvнийг алж хvннv омгуудын хаан, цэргийн жанжин болжээ. Аттила бvх эрх мэдлийг гартаа авмагц хөрш зэргэлдээх “бvдvvлэг” ард тvмнvvд болох остгот, гепид, тюренгинц, ругий, славян, хазар гэх мэт Зэрлэг хээр талд оршин суудаг болон Дунай мөрний эрэгдагуу суудаг омгуудыг довтлон эзэлж улсдаа нэгтгэж хvчирхэг хаан боллоо. Эдгээр олон омог хамгийн гол нь нийтлэг дайсан болох Ромын хоёр эзэнт гvрний эсрэг хамтран тэмцэх зорилгоор хvннvчvvдтэй цэргийн холбоонд сайн дураар нэгдэж байв. Христос шvтлэгтэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт “бvдvvлэгчvvд”-ийн хvчирхэг улс бий болж цэргийн аюул айсуйг Константинополь, Ром хбтуудад сайтар ойлгож хил залгаа Дорнод Ромын эзэнт гvрэн нийслэл Константинополь хотыгтойруулан “Феодосевийн хэрэм” гэж нэрлэгдсэн том хэрэм шинээр барьж Дунай мэрний эрэг хавиар олон цайз босгожээ. Хvннvчvvдийн хаан өнөөгийн Токай хотоос холгvй орших Дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж чухамдаа эндээс Төв Европийн нутагт дан ганц зэвсгийн хvчээр эзэгнэж байсан асар нутгаа захиран сууж байв. ХI зууны vеийн готын тvvхч Иордан, ромын тvvхч Приск нар Аттила хааны нийслэлийн тухай ийн бичиж vлдээжээ. “Суурингийн модон хэрэм дотор ороход эртний ромын хийцийн гуанзууд, олон тагт бvхий багануудтай сууцны байшингууд сунжран оршино. Суурингийн төвд орших ордны талбайгтойруулсан өндэр хашаа байна. Асар уудам газар нутаг эзэмшдэг Аттила хаан булаан авсан тансаг гоё хотуудаас энэхvv баргар сууринг илvvд vзэж энд л байнга суудаг байв.” гэжээ. Атилла хаан 443,447-4482 онуудад Дорнод Ромын эзэнт гvрэн рvv хоёр удаа довтолгоон хийж Доод Мизи, Фраки, Иллири зэрэг мужууд, Балканы хагас арлыг эзэлж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гvрний хоёрдугаар Феодосий хаан халдан тvрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхгvй гэдгээ ойлгож хvннvчvvдэд жил бvр 2100 фунт алтны татвар өгч байх амлалт авч Дунай мөрний доод хэсэгт орших Даки мужийг “бэлэглэж” байж эсэн мэнд мултарчээ. 1 Аттила .,УБ 2007 тал 75 “Патрик Ховарт “ 2 Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал,соёл, угсаа гарвал УБ.,2000 он тал 192
  • 3. Аттила хааны удирдсан талын хvннv омгийн дайралтын тухай домог яриа өргэн тархжээ. Саад тааралдахад тойрч гарч дайсны ар талд гэнэт гарчихсан байна, хvннvчvvдийн морин цэргvvд хар хурдаараа давхиж дайсан руу сум дараалан тавьж vймээн бужигнаан vvсэхэд сая уулгалан дайрна.3 Хоёрдугаар Феодосий хааныг нас барсны дараа хатан хаан болсон Пульхерия, тvvний нехөр хоёр хvннvчvvдэд алт зэрэг татвар төлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдэж нийслэл хотоо хамгаалах зорилгоор мужуудаас цэрэг татаж байлдаанд бэлтгэж эхлэжээ. Аз болоход Аттила хаан Өрнөд Ромын эзэнт гvрэн рvv харц хандуулж тэднийг эс тоожээ. Төрсөн эгч Гонорияг нь хатнаа болган өгөхийг гуйхад Өрнөд Ромын эзэнт гvрний гуравдугаар Валентиан хаан татгалзсаныг далимдуулан хvннvчvvд тус улсад халдав. Өөр нэг хувилбараар бол Гонория бvсгvй хатан нь болох хvсэлтээ илэрхийлэхэд Аттила төрсөн ахаас нь төрсөн эгчээ хатнаа болгохоос гадна хуримын инж болгож улсынхаа тал нутгийг таслан өгөхийг шаарджээ. Энэ зуур Валентиан хаан хvчирхэг армитай вестготуудын нэгдvгээр Теодорих хаантай удаан хугацааны гэрээ байгуулж хvчээ зузаатгаж амжжээ. Аттила хаан тэр гэрээний тухай мэдсэн ч айсангvй, 451 оны эхээр Паннони мужаас өрнө зvг рvv аян дайнд мордов. Хvннvчvvд холбоотон омгуудтай хамтран уулгалан довтолж өнөөгийн герман улсын нутгийг богино хугацаанд эзлэж Рейн мөрнийг амжилттай гаталж Галль оров. Зам зуур тааралдсан бvх хот, тосгоныг галдан сvйтгэж балгас болган хувиргаж байлаа. Хvннvчvvдтэй хээр талд халз тулан байлдахаас эмээсэн нутгийн удирдагчид нvvдэлчин омгийнхны довтолгооноос хот-цайзын зузаан хэрэмний дотор нуугдаж юм уу гvн ойд хоргодож амь аврагдана. Тиймд хол давуу морин цэргийн гэнэтийн дайралт хийх тактик баримталдаг Аттила хаан хот-цайз, феодалуудын шилтгээнийг бvслэлт хийж цаг алдахыг хvсэхгvй, тойрч цааш хурдавчлан давшина. Гэхдээ хvннvчvvд цайз хэрмийг дайран эзлэж байсан удаа бий. Өрнөд Ромын эзэнт гvрэн рvvхийсэн аян байлдааны хугацаанд Трир, Мец, Аррас зэрэг олон тооны цайз-хотыг булаан авчээ. Хvнничvvд Орлеан хот руу дөхөн ирж бvслэлт хийх vед хориглолт хийсэн хотынхонд туслахаар гуравдугаар Валентиан хааны жанжин Аэций, Вестготын хааны армиуд нэгдэн ойртон тулж ирэхэд Аттила хаан ар талаасаа цохилт ирэхээс урьдчилан сэргийлж хотын бvслэлтийг зогсоож арагшаа ухарч Каталуаны хөндийд орших Труа хотын ойролцоо буудаллаж шийдвэрлэх байлдаанд бэлтгэнэ. Жанжин Аэций, нэгдvгээр Теодорих хааны нэгдсэн арми Марны голын эрэг дээр ирж буудаллаж Каталуаны өргэн талд дэлхийн тvvхэнд мөнхөрсөн алдарт тулалдаан 451 онд болжээ. Байлдааныг хvннvчvvд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман өндөр буулгаж холбоотны армийн баруун жигvvр, төв хэсгээр давшсан ч ширvvн хориглолтод тулж зогслоо4. Холбоотны армийн баруун жигvvрт байрлаж байсан вестготууд байлдааны ид vед сөрөг давшилт хийж хvннvчvvдийг бут ниргэсэн ч 3 Аттила .,УБ 2007 тал 214 “Патрик Ховарт “ 4 Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал,соёл, угсаа гарвал УБ.,2000 он тал 70
  • 4. тэдний хайртай нэгдvгээр Теодорих хаан алагджээ. Аттила хаан морь, цэргийн их хохирол амсаж аргагvйд тулж ухарлаа. Холбоотны арми ялагдал хvлээхээс эмээж ухарч байгаа дайсныг мөрдөн хөөсөнгvй. Аттила хаан ч бvрэн ялагдал амсаж магадгvй хэмээн болгоомжилж Галлийн нутгаас холдож Рейн мөрнийг гаталж хээр тал руу оджээ. Хvннvvчvvд дараа жил нь 452 онд Өрнөд Ромын эзэнт гvрэн рvv дахин аян дайн өдөөж хилийн бэхжvvлсэн шугамыг сэтэлж Умард Италийг тvйвээж Аквили хотыг сvйтгэжхудалдаа арилжааны баян Милан хотыг булаан авч Ром хотод тулжирэв. Аттила хаан хориглолт шургуу хийсэн ч хvч хомс Мөнхийн хот руу шууд дайрсангvй, хотыг бvслэн бууж өгөхийг тулган шаардав. Гэтэл цэргийнх нь дотор халдварт өвчин гарч цэргийн тоо нь эрс багассан, тэрчилэн Апенинний хойг дээр өлсгөлөн гарснаас хvннvчvvд Италийн нутгаас аль болох тvргэн гарч явахыг яаравчилж байгааг огт таамаглаагvй гуравдугаар Валентиан хаан, Ромын нэгдvгээр Левхамба лам нар асар их мөнгө төлж байж хотоо авч гарчээ. Тавьсан зорилгоо биелvvлсэн Аттила хаан тэр даруй Итали нутгийг орхин гарч Паннонид унгарын тэгш тал хvрч холбоотнуудаа тараан явуулж дахин аян дайн хийх бэлтгэлээ базааж гарчээ. Хvннvчvvдийн Итали руу хийсэн аян дайны vр дvнд дэлхийн хамгийн сайхан хотуудын нэгболох Венеци бий болжээ. “Бvдvvлэгчvvд”-ийн дээрэм тонуулаас дайжин зугтеан Умард Италийн оршин суугчид Адриадын тэнгисийн хойд хэсэгт ирж сууршиж Венеци хотын суурийг тавьжээ. Аттила хаан Галль нутгаас Паннони хөндийд ирж сууршиж Бургундаас гаралтай Ильдико нэртэй vзэегэлэнт бvегvйг хатнаараа өргөмжилсний дараахан нь өөд болжээ. Хаан ширээнд санаархагч тvvнийг алсан, тэрчилэн бургундын ард тvмнийг vгvйрvvлэн хоосруулсны нь өшөөг авч хатан нь тvvнийг цааш харуулсан тухай домог яриа бий ч чухам хэрхэн амь хураасан тухай бодитой нотолгоо одоо хэр алга байна. Аттила хаан нvд анисны дараа олон тооны хөвгvvд нь хоорондоо булаацалдсанаас морин цэргийн хvч нь суларч нэрмээс болж омог хоорондын дайн байлдаан эхэлж хорин жилийн дараа Хvннvгийн хvчирхэг гvрэн задран мөхжээ. Хvннvгийн олонх омог аймаг Хар тэнгисийн эрэг хавиар сууршиж Дунай мөрний доод хэсэгт орших хэдэн омог нь Византийн эзэнт гvрний эрхшээлд оржээ. Аттила бол байлдааны vед морин цэргийн маневрыгчадамгай хийдэг, нум сум харвагч морин цэргvvдийн дайралтаар цэргийн хvчээ гамнадаг цэргийн гарамгай жанжин байлаа. Тvvний удирдсан армийн цэргvvд бvх шаардлагатай эд зvйлээ мориндоо авч явдаг, ачаа хөсөггvй явдаг байсан болохоор тvргэн шилжилт хийж гэнэтийн дайралт хийх боломжтой байжээ. Аттила хатан зориг, шийдэмгий зан чанараараа өөрийн цэргvvд тедийгvй холбоотнуудаа зорипкуулж нэгэн зорилгод чиглvvлж чаддаг гоц авьяастай удирдагч байжээ5. 5 Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал,соёл, угсаа гарвал УБ.,2000 он тал 192
  • 5. Аттила бол христос шашин шvтдэг ард тvмнvvдийг хvйс тэмтрэх аян дайн хийхэд бvхий л амьдралаа зориулсан харгис хvн гэж дийлэнх тvvхч vздэг боловч цэргийн жанжны хосгvй чадварыг нь бvгд хvлээн зөвшөөрдөг юм. Нэг. Даллан дуудах алдар суу Аттила… Энэ нэрийг анх “Небулингуудын дуулал” хэмээх эр баатарлагын яруу сайхан туулиас үзэж билээ. Бага ангийн жаал байж дээ. Тэр номонд гарах бүх баатар эрсээс хол тасархай хүчирхэг Зигфрид баатраас илүүгээр сүр хүчин төгөлдөр атлаа өгөөмөр зөөлөн, ухаалаг, үнэнч Аттила хэмээх хаан сэтгэлийг минь ихэд татсан юм. Тэнд Аттилаг “Хаадын хаан” гэсэн нь хамгаас сонин байж билээ. Энэ “Хаадын хаан” гэсэн хүндлэлийг Чингис хаанаас өөр хүнд байхыг олж сонссонгүй өдий хүрэв. Төд удалгүй дунд ангид орж, дэлхийн түүхийн хичээл үздэг болоход үлгэр домгийн хэмээн итгэж байсан өнөөх Аттила нэрээ үзээд учиргүй хөөрөв. Тэрхүү түүхийн сурах бичигт Аттилаг арай өөрөөр, зэрлэг бүдүүлэг хүчирхэг байлдан дагуулагч гэсэн байсан санагдана. Харин энд миний сонирхолыг татсан нь “Хаадын хаан” Аттилаг маань “Тэнгэрийн ташуур” гэжээ. Ийнхүү Аттила гэдэг нэр надад өөртөө татагч шидэт, нууцат тарни бүхий нэр шиг санагдах болж, холбоотой бүхнийг шимтэн сонирхох болсон юм. Дараа нь ганц Германууд төдийгүй Унгар болон Скандинавын орнуудын ард түмнүүдийн дунд Аттилагийн домог үлгэр бишгүй байдгийг мэдэж, үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан нь сонирхлыг маань улам хөгжөөсөн. Энэ бол мэдээж судалгаа, шинжилгээний бус, зөвхөн саваагүй сонирхогчийн түвшинд гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ л, бараг хорь гаруй жилийн дараа Вэсс Робертсийн бичсэн “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн нууц” хэмээх номыг олж үзэн үзтэлээ аль 16 зууны өмнөх, ялангуяа барууны ертөнцөд зэрлэг бүдүүлэг, аймшигт цуст байлдан дагуулагч гэсэн хэвшмэл ойлголттой Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг тэрхүү барууны ертөнцийн өнөө үеийнхэн нь бахдан шагшрах, үлгэрлэн дагах юм чинээ санасангүй явжээ. Энэ ном Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дурдахад илүүдэхгүй. Ингээд Аттилагийн түүхийг өөрийн хэмжээнд олж цуглуулснаа багцлан, найруулсан маань энэ. Хоёр. Аттилагийн өмнөх үе, Хүн нар Европ руу Монгол угсаатны өвөг дээдэс Хүн нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт гүрнийг, өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ. Манай тооллын 376 оны зун… Ромын эзэнт гүрний зүүн хил Дунай мөрний хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд нэг л жиг бусаар үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүнээр Ромчуудын хавтгайд нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд оршин бөлгөө. Ромын зүүн хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд,
  • 6. Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой өч төчнөөн хүчирхэг дайчин овог аймгууд байж. Тэднээс цааш Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд бий. Тэгээд цаашилвал Дон/Tanais/, Ижил /Rha/ мөрний дунд, умард Кавказ орчимд бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, урагшаа Вандалууд гэх мэт олон овог аймгууд оршин байжээ. Ер нь эдгээр овог аймгууд үргэлжийн өөр хоорондоо дайтаж, ямар нэгэн юм болцгоож байдаг тул дээрх мэдээг авсан Ромын легионерүүд анзаарсан ч үгүй, тоосонгүй ч үгүй. Гэтэл намар нь харин ч ер бусын хачин юм болов. Ухаанаа гартлаа айж сандарцгаасан 200 000 орчим Готууд Дунай мөрний цаана бөөгнөрөн, Ромын газар нутагт орогнох, эсвэл алс баруун тийш нэвтрэн гарах зөвшөөрлийг эзэн хаан Валенаас амь тавин гуйхад л энэ нь жир нэгэн явдал биш болохыг ойлгож, тэдгээр зүүн зүгийн олон зэрлэг овог аймгуудыг хуйлартал нь туусаар ойртож яваа алс дорно зүгийн учир битүүлэг овог аймгийн нэрийг анх сонсож мэдээд зогсохгүй тухайн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг Ромчууд өөрсөдтэй нь эн тэнцүү, магадгүй илүү ч хүчирхэг байж мэдэх тийм дайчид байдагт маш их гайхацгаасан байна. Тэд бол Хүн нар байлаа. Энэ үйл явдлаас бүр зуугаад жилийн өмнө /манай тооллын 270-аад онд/ Хүн нар Ра /Ижил мөрний эртний нэр/ мөрнийг гатлан Алануудын нутаг дэвсгэрт орж иржээ. Аланууд бол Хүн нарын адил морьтон ард түмэн. Тэд бусад ард түмнээс илүү зоригтой гэгдэж, бас л Хүн нарын адил моринд гарамгай, суманд мэргэнээрээ алдаршиж байсан цаг байж. Гэвч тэд Хүн нарыг зогсоож чадсангүй, бут цохиулан, сарнин тархаж, олонхи нь Сарматуудын нутагт цөмрөн тэднийг шахаж эхэлжээ. Цөөнгүй хэсэг нь Хүн нарын хараат болж, тэдний морьт цэргийн нэгэн хүчирхэг бүлэглэлийг бүрдүүлсэн байна. Алануудад шахагдсан Сарматууд бас Вандал, Аланы зарим овгуудтай барууншилж, Остроготын нутаг руу, зарим нь нэлээд хойгуур Висла, Эльба мөрний адгаарх овог аймгуудыг шахаж эхэлжээ. 374 оны орчимд харин Хүн нар өөрсдөө Дон мөрнийг гатлан Днестр, Дон хоёрын завсар өөрийн хүчирхэг улсаа төвхнүүлээд байсан Зүүн буюу Остроготуудын нутагт хөл тавив. Остроготуудыг хэн ч хулчгар дорой гэдэггүй байж. Уулынхны адил хурц омголон, нүүдэлчдийн адил моринд гарамгай тэд агуу Их Ван Эрманарихийнхаа туган дор зүүн өмнөд Европод өөрийн гэсэн хүчирхэг эзэнт улсаа төвхнүүлж эхлүүлээд байсан цаг байж. Дайн байлдааны асар баялаг туршлагатай өвгөн Ван Эрманарих дайнд хатуужсан 200 000 дайчдынхаа хамт тэрхүү Хүн нарыг тоссон ч салмайтлаа цохиулжээ. Хүн нарын хүчин чадлын ихийг, илднийх нь хэр хурцыг, сумных нь ончтойг мэдэрч, зогсоох ямар ч боломжгүйг ухаараад Эрманарих цөхөрсөндөө амиа хорлосон гэдэг. Зарим сурвалжид түүнийг тулалдаанд олзлогдоод, гутарсандаа амиа хорлосон ч гэдэг. Юутай ч түүний шарил олдоогүй байна. Их ванг залгамжлагч Витимир Хүн нарын армид байсан зарим овог аймгуудын дайчдыг их хөлсөөр урвуулан, хүчээ зузаатгаад эсэргүүцэх гэж оролдсон боловч боломж олдсонгүй, 375 оны дундуур нэгэн тулалдаанд дайчин эрийн ёсоор илдээ дэрлэн унаж, ард түмэн нь Баруун буюу Визиготуудаасаа өмгөөлөл эрэн Днестрийг гатлан баруун тийш зугатсан байна. Хүн нарыг Дунай мөрнийг гаталж байх үед Аттилагийн дээд өвөг Баламбир /360-378 онд/ Хүн нарын хаан байжээ. Баламбир хаан Готуудыг ялсан ялалтаа тэмдэглэсэн шөнөө учир битүүлгээр үхсэн ба түүнээс 75 жилийн хойной
  • 7. түүний алдар цуут үр удам Аттила мөн хурмынхаа шөнө учир битүүлгээр нас барсан билээ. Баламбирийн дараа Балтазар хаан суув6. Визиготуудын Ван Атанарих тэрхүү хурдан морьт дайчдыг зогсоох гэж оролдсон боловч бас л юм болсонгүй, Хүн нар түүнийг хормын дотор арчиж орхисонд Готуудын хувьд цор ганц итгэл найдвар, аврал нь Дунай мөрнийг гатлан урьдын эзлэн түрэмгийлэгч, өстөн дайсан нь байсан Ромын эзэнт гүрэн болж хувирчээ. Өршөөл хүсэн хилийн дотор орж ирсэн Готуудыг Ромчууд боолчлохыг санаархсанд тэд эсэргүүцэв. Готууд эргээд Хүн нарын зарим хэсгийн дэмжлэгийг авч хамтарсан хүчээр Ромтой тулжээ. Ромын эзэн хаан Вален Адрианофоль хотын дэргэд Хүн болон Готуудын нэгдсэн хүчинд бут цохиулан эзэн хаан өөрөө алуулсан байна. Түүний дараа харин жинхэнэ Хүн нар Мүнзүк хааныхаа туган дор Зүүн Ромын эзэнт гүрэнд довтлон оржээ. 395 оны орчимд газар дэлхий дээрх хамгийн хүчирхэг том гүрэн болох Ром нь түүхэндээ анх удаа зэрлэгүүд хэмээн үл тоож байсан харийнханд бууж өгөн, их хэмжээний татвар өгөхөөр болов. Ийнхүү дорно зүгийн олон овог аймгуудыг хуйлартал нь туусаар Хүн нар Ромын эзэнт гүрний хилд цөмрөв. Энэ үеэс л зүүн зүгийн ард түмнүүдийг үл тоомсорлодог байсан Ромчууд Хүн нарыг ихэд сонирхон, Марцелинниус, Жорданес, Прискус нарын зэрэг түүх сударчдийн бүтээлд тэмдэглэгдэж эхэлжээ. Эдгээрээс Прискус нь Аттилатай биечлэн уулзаж байсан ба түүний тэмдэглэл нэн чухал бодит сурвалж болдог байна. Ромчууд Хүн нарын гарал үүслийг Мөст Танайс/Дон/ мөрний чинадаас ирсэн, Уралын цаана орших мөнхийн харанхуй ертөнц бол Хүн нарын эх орон, эсвэл Скифүүдтэй хольж хутган тэмдэглэсэн байдаг. Ромын эзэнт гүрний зүүн хил даяараа бужигнаад зогсохгүй эзэнт гүрний хил хязгаарын дотор ч бөөн бужигнаан болоод эхлэв. Энэ үеийг түүхчид Ард түмнүүдийн Их нүүдэл гэдэг. Хүн нарт туугдсан Вандал/Гандерих Ван/, Алан нарын нэгдэл Баруун Ромын эзэнт гүрний хойт хэсэг, Франк, Бургунд, Галлын нутгаар нэвт шувт гарч Принейн хойгийн баруун талд, зарим нь бүр Гибралтарийг гэтлэн Умард Африк дахь Баруун Ромын баян муж Каесар, Картейжд очиж тогтов. Хүн нарт бут цохиулсан Баруун Готууд Зүүн Ромын эзэнт гүрний хилийн дотор амь хоргодохоор ороод зогсохгүй Константинофолийг бараг хүрэн алдаад баруун эргэж, Балканы хойгийн баруун үзүүрт байх эртний Спарт хот хүртэл явжээ. Гэвч тэндээ тогтсонгүй. Атриадын тэнгэсийн зүүгээр тойрч явсаар, Баруун Ромд нэвтрэн, хөлсний Хүн нараар хүчээ сэлбүүлсэн Ромын легионуудтай хэд хэдэн тулаанд ялагдсан ч 410 онд Ром хотыг эзлэн авсан байна. Хэдэн зууны турш хүн төрөлхтний соёл, урлагийн голомт болж явсан Ром хот анх удаа харийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн гурав хоногийн турш шатжээ. Энэ нь Ромын газар нутагт Хүн нараас зугтан толгой хоргодсон Готууд Ромыг өөрийг нь ч бут цохих чадвартай байсныг харуулна. Зарим сурвалжид Ромыг эзэлсэн Аларихийн Визиготуудын дунд Хүн нарын хөлсний цэргүүд явсанаас тэд ромын легионуудыг амархан буулгаж авсан, тэдгээр 10 000 Хүн нар нь өмнө Баруун Ромын хаан Хонорийд хөлслөгдөн Готуудыг цохиж байсан тэр цэргүүд мөн гэжээ.7 Аларих ван Ромын олзлогдсон гүнж, хожмын Ромын эзэн болсон Галла Пласидийг хатнаа болгож байжээ. 6 Монголын эртний улсууд Молом. ТОЛЯ УБ.,2014 он тал 8 7 Монголын эртний улсууд Молом. ТОЛЯ УБ.,2014 он тал 14
  • 8. Энэ үед Ван Аларих нийслэлийг нь эзэлж, хавьгүй илүү давуу байдалтай байсан ч Баруун Ромын эзэнт гүрнийг бүрмөсөн унагахыг бодсонгүй, Хүн нараас холхон Альпиас баруун тийш Галлийн хэсэгт амьдрах суух газар нутгийг Ромын Сенатаас хүссэнээр энэ ялалтаа хязгаарлажээ. Магадгүй, Визиготуудын Ван Аларихийн улс төрийн энэхүү шийдвэр нь Баруун Ромын цэрэг дайны хүчийг бүрэн шавхахгүйгээр дийлдэшгүй хүчирхэг Хүн нарын эсрэг сөргүүлэн бамбай болгон тавьж, өөрсдийгөө хамгаалах маш ухаалаг алхам ч байж болох юм. Зүүн буюу Остроготууд Ромын эзэн хааны ивээлийг хүртэн Дунай мөрнийг гатлан Эзэнт гүрний хилийн дотор одоогийн Унгарын баруун хилийн орчимд толгой хоргоджээ. Шахагдсан Франк, Бургундууд, Германы зарим овог аймгууд нэлээд хойхнуур Рейн мөрний адгаар барууншилж, Скандинаваас Саксонууд баруунш нүүдэллэж, Британи дахь Ромын мужуудыг түйвээж эхэлсэн байна. Ийнхүү зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгууд баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрах болсон нь өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Мөн эдгээр ард түмнүүдийн нүүдэл, түрэмгийлэл нэг талаас нь шахаж, нөгөө талаас нь Хүн нарын хүчирхэг довтолгоон, нөлөөлөл нь олон зууны туршид Европ даяар түгэн дэлгэрсэн “Pax Romanica” –г бүрмөсөн нураасан гэдэг. Гурав. Аттила төрсөн нь. Бага, Идэр нас Европ дахин ийн хөл толгойгүй бужигнаж байсан үед, 406 оны /түүхчид түүний төрсөн оныг 398, 406, 408 гэх мэтээр янз бүр дурдсан байна/ зуны нэгэн шөнө Европын тэнгэрт ер бусын хурц улаан сүүлт од харагджээ. Тэр сүүлт од савартаа илд шүүрсэн аварга улаан бүргэдтэй адил харагдан, бүхний зүрхэнд айдас хүйдэс хуруулсан гэдэг. Чухам энэ шөнө тэрхүү илд атгасан Улаан бүргэд болж Аттила Ижил мөрний адаг урсгал орчимд Хүн нарын ордод мэндэлжээ. Ромын зарим түүхчид Дунай мөрний хөвөөнд төрсөн ч гэдэг. Мажаруудын хуучин домогт Аттилаг дээд хүчит тэнгэр Хадурын Улаанбүргэд гэжээ8. Тэр домогт өгүүлснээр Аттилаг илд атгасан Тэнгэрийн Улаан бүргэд болон ирэхийг түүний өндөр өвөг Нимрод нь алс Алтайн уулнаас Хүн нар баруун тийш хөдлөхийн өмнөхөн зөгнөжээ. Тэр Хүн нар алс баруун зүгт очсон хойно, миний үр удамд ертөнцийн бүх дайчдийн хамгийн агуу нь болох нэгэн төрөх бөгөөд түүнийг Хүчит тэнгэр Хадурын ташуур хэмээн нэрлэх болно гэжээ. Үнэхээр тэр зөгнөлөөр болж, Ромчууд, ер нь европ дахин Аттилаг Тэнгэрийн бэрээ /Scourge of God/ хэмээн хүлээн авчээ. Домогт өгүүлэхээр бол Аттилагийн эцэг Цагаанбүргэд буюу Бендегуз /Мүнзүк/ нь овог аймгаа тэргүүлэн Дон мөрнийг гаталсан Хаан Балтазарийн ууган хүү аж. Балтазар хаан Мүнзүк, Чарат, Октар, Ругила гэсэн дөрвөн хүүтэй байсан ба тэд 390 оноос 437 оны хооронд дараалан төр барьжээ. Аттилагийн эцгийг олонхи тохиолдолд хаан Мүнзүк хэмээн тэмдэглэсэн байдаг ба хаан суусан оныг нь 390-410 гэжээ. Тэгэхээр 395 онд Зүүн Ромын хаан агуу их I 8 Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал,соёл, угсаа гарвал УБ.,2000 он тал 193
  • 9. Феодосийг буулган авч гэрээ хийж, татвар татаж байсан Үлдиз хаан болон Мүнзүк хоёр нь нэг хүн болов уу гэж таамаглахад хүргэж байна. Аттилагийн төрсөн болох түүний сүр хүчтэй холбоотой домог олон байдаг. Аттилад үнэхээр дайны тэнгэр Марс бурханы илд гэгддэг нэгэн илд байсныг нүдээр үзсэнээ Ромын түүхч Прискус бичээд, ийм нэгэн домгоор түүнээ хачирласан байна. Нэгэн Хүн хүний тугал бэлчээрээс доголсон ирэхэд, түүний цустай мөрийг эргэн мөшгөсөөр газраас хагас цухуйсан алтан илд олжээ. Түүнээ Аттилад өргөсөнд Аттила хүннүгийн эртний хаадын тахиж байсан дээд тэнгэрийн илд мөн болохыг таньж, тэгээд энэ илд дахин эргэж Аттилагийн гарт ирсэн нь түүнийг хэний ч өмнө ялагдашгүй болголоо гэжээ. Энэ домгийн арай өөр хувилбарт өгүүлэх нь Аттилатай хамт Хүн гүрнийг удирдаж байсан ах Бледаг үхсэний дараа Хүн нарын удирдагчид цуглаад хуралдай хийж байтал үхэр хариулагч нэгэн хүү ирж ойролцоох нугад ер бусын гэрэлт илд байгааг дуулгажээ. Ихэс ноёд хүүгийн заасан нугад очтол үнэхээр гал бадарсан илд нисч явсан агаад Аттилаг гараа сунгатал ирж атгагджээ.
  • 10. Дүгнэлт Энэ Хүн нарын гол хүч Ромын баруун хил, үржил шимт өгөөмөр сайхан Паннониад баттай суурьшаад байсан байна. Гэхдээ боолчлогдон, дарлагдаж байсан нөгөө хоёроосоо Аттилагийн ялгарах онцлог нь хэдийгээр барьцаанд байсан ч хүн төрөлхтний соёлын цөм Ромд асар өндөр боловсрол олж авсанд юм. Тэрээр Ромд өөр бусад олон овог аймгуудын хан хөвүүдтэй мөр зэрэгцэн ихийг сурчээ. Ромын урлаг, соёлд, түүх зэрэгт суралцаад зогсохгүй цэрэг дайн, улс төр, дипломатийн урлагийг ч сайтар эзэмшсэн байна. Чингис хаан Тайчуудын дөнгөнөөс хүчин чадал сул дорой, холбоотон хамтрагчгүй байж болохгүйг ясандаа ортлоо ойлгож ирсэн бол, Модун шаньюй Юэжчи улсын барьцаанаас итгэл эвдэн, далдуур хор хутгахын гайг мэдэрч, эцгээ замаасаа зайлуулах чин эрмэлзэлтэй ирсэн бол, Аттила Ромын барьцаанаас Хүн нарын дунд урьд хожид байгаагүй өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй төдийгүй дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй буцаж иржээ. Залуу хан хүү Ижил, Доны завсарын өргөн уудам нугад ан гөрөө хөөцөлдөж, алс Уралын чинад руу аялсан төдийгүй дорно зүгт өөрсдийн уугуул нутаг Алтайн уулс, улмаар бүр цагаан хэрэм хүртэл аялжээ. Тэр цагт Умард хятадыг эртний Хүн гүрний нэгэн хэлтэрхий болж явсан гэзэгт Табгач нар захирч, Бээжинд нийсэллэн байсан ба мөн л Хүн гүрний бүрэлдхүүнд байсан Сяньби нар хуучин умард Хүн гүрний нутгийг эрхшээн, шинэ тутам хүчирхэгжин байжээ. Аттила мөн Кавказыг даван өмнө зүг Кушан, Парфи нарын нутаг хүртэл аялж, улмаар Сири, Хоёр мөрний хөндийд Персүүдтэй тулалдаж асан Хүн нарын нэгэн овог аймагт очиж байжээ. Ромын өргөн их боловсрол эзэмшсэн Аттилад эдгээр аялалууд улам ихийг мэдүүлж, нүдийг нь нээж ухааруулан, жинхэнэ дэлхийн цараар сэтгэх чадвар бүхий их удирдагч болоход чухал нөлөө үзүүлсэн биз. Магадгүй тухайн цаг үед Аттила шиг тийм өргөн дэлгэр мэдлэгтэй атал, тийм өргөн уудам газар нутгаар аялан нүд тайлсан нь байхгүй л байсан болов уу. Соёлт Ромын элч нар их сайндаа л Персийн хааны ордонд хүрч байснаас биш Азийн гүнд нэвтэрч байсангүй. Бараг 400 гаруй жилийн өмнө Парфи нарт олзлогдсон Ромын нэгэн когорт цэрэг Талас голын хөндий хүрч, Парфийн холбоотон Умард Хүн улсын шаньюй Чижийн ордныг хамгаалан Хятадуудад Ромын легионы нягт жагсаал, чанд сахилга, богино илдний ирчийг мэдрүүлж байсан нь магадгүй Ромчуудын очсон хамгийн зүүн цэг болов уу. Ном зүй:  Аттила .,УБ 2007  Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл, угсаа гарвал УБ.,2000 он  Монголын эртний улсууд Молом. ТОЛЯ УБ.,2014 он