SlideShare a Scribd company logo
1 of 9
Хүү хдийнхээ хувь заяаг мэдмээр байна уу?
Зурхай
Хүүхэд минь ямар хүн болох бол. Амьдралдаа аз жаргалтай байж чадах болов уу, гэж бодох үе
байдаг. Энэ асуултад хариулт авахын тулд юуны өмнө хүүхдийнхээ зан төлвийг тодорхойлохыг
оролдоод үз.
Хүүхэд бүрт хувь заяаны тоо байдаг. Энэ тоог тун хялбархан олж болно. Жишээ нь; танай
хүүхэд 1997 оны наймдугаар сарын 5-нд төрсөн бол бүх цифрийг хооронд нь нэм.
1+9+9+7+8+5= 39. Энэ гарсан тоогоо хооронд нь нэм 3+9=12, 1+2=3 Хүүхдийн хувь заяаны тань
тоо гурав байна. 3-ын тоотой хүүхэд ямар зан араншинтай вэ гэдгийг дараах хэсгээс уншина уу.

   • 1. Ийм хүүхэд зөрүүд ааштай нэгэн болно гэдгийг түүнийг хорвоод мэндэлсэн анхны
     өдрөөс нь харж болно. Бас маш цовоо сэргэлэн байна. Ийм хүүхдүүд хэлд бас хөлд
     хурдан орно. Мөн бие даахыг оролдож, өөрт нь ялимгүй саад учирвал эрс эсэргүүцэл
     илэрхийлнэ. Том болсон хойноо ч энэ зангаа тавихгүй. Үүнийхээ хэрээр бүхнийг
     мэдэхийг хүснэ. Тийм болохоор ийм хүүхдүүдийг урамшуулж, тэднийг амжилт олж
     болохуйц аль нэг салбарт нь анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ та түүнийг зөв
     чиглүүлж чадвал хорвоод үр удмаа үлдээхийн аз жаргалыг мэдрэх болно.
   • 2. Дур булаам төрхтэй, бусдын хайрыг татах увидастай хүүхэд. Ийм хүүхдүүд хэн
     нэгнийг гомдоохоос эмээж, жинхэнэ сэтгэлээ өнгөлөн далдалдаг. Харин иймэрхүү
     хүүхдүүд шийдэмгий бус хүн болох нь олонтаа. Бас бусдад таалагдахыг хичээдэг. Эмзэг
     сэтгэлтэй, эцэг эхээ анхааран халамжлах сэтгэлтэй ийм хүүхдүүдийг бие даасан
     чадвартай болгох, өөртөө итгэлтэй болгож сургах нь чухал.
   • 3. Тэднийг байнга анхаарч байх нь чухал. Амархан амжилт олдог. Бас азгүйтэх нь ч элбэг.
     Сонирхол нь ч дорхноо буурдаг. Ийм хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах чадвартай хэдий ч,
     бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүй гэмтэй тул тэдэнтэй болгоомжтой харилцаж
     байхад гэмгүй. Харин тэднийг сайн халамжилж, зөв харилцаж чадвал маш сайн хүн болж
     төлөвших магадлалтай. Эцэг эхийнхээ ч ачийг хариулна.
   • 4. Таны хүүхэд удаан байвал санаа зовсны хэрэггүй. Бусад хүүхдээс хоцорчихвий гэж
     айсны хэрэггүй. Харахад хөдөлж ядсан, амар амгалан хүүхэд алсдаа хэний ч тусламжгүй
     өөрийгөө авч явах чадвартай болдог. Тэд зовлон бэрхшээл тоочоод байдаггүй. Гэхдээ
     тийм хүүхдүүдийг ойлгоход түвэгтэй байх болно. Хэзээ ч нээлттэй байдаггүй тэд ихэнх
     тохиолдолд маш чадварлаг мэргэжилтэн болох нь элбэг. Эцэг эхчүүд бүрэн итгэж чадвал
     тэд гайхамшигтай хүн болох ирээдүйтэй.
   • 5. Маш хөдөлгөөнтэй хүүхэд. Эцэг эхийнхээ үнэ цэнэтэй зүйлсээр тоглон наадахаас
     сийхгүй. Бас гэр доторх зүйлсийг буулгаж, бужигнуулах нь энүүхэнд. Тэднийг зэмлэж
     загнасны хэрэггүй. Ингэж зүггүйтэх нь буруу гэдгийг эвтэйхэн ойлгуулж байх нь чухал.
     Ингэж чадвал гал голомт гэр бүлээ дээдэлсэн, удам судраа эрхэмлэж чаддаг хүн болно.
   • 6. Бусдыг халамжлан анхаарч чадна. Тэд нийцэрхүү зангийнхаа ачаар амжилтад хүрч,
     ялалт байгуулах нь олонтаа. Гагцхүү ийм хүүхдийг муу муухай үгээр ч дайрч, загнаж
     болохгүй. Гар хүрэх тухайд санахын ч хэрэггүй. Зөөлөн эмзэг сэтгэлтэй хүүхдийн зан
     амархан эвдэрч, хэзээ ч мартагдашгүй алдаанд хүргэж болзошгүй. Тиймээс эелдэг зөөлөн
     харилцаа, гэр бүлийн туслалцаа хамгийн чухал.
• 7. Ихэнх тохиолдолд уужуу тайван хүүхэд байдаг. Аливаад идэвхи муутай ханддаг ийм
      хүүхдүүд оюуны өндөр чадавхтай, ухаалаг хүн болох нь элбэг. Гэхдээ тэд зожигдуу бас
      өөрсдийнх нь баримталдаг дэг журмыг зөрчихөд дургүй. Мөн өлсөх, хууран мэхлэхийг
      тэвчиж чаддаггүй. Биеэ сайн барьдаг. Аливаад хүлээцтэй хандаж чаддаг. Ийм хүүхдүүд
      том уран бүтээлч болох чадвартай байдаг.
    • 8. Дур зоргоороо байх дуртай хүүхэд. Эцэг эхийнхээ чихийг халууцуулах нь энүүхэнд.
      Бусдыг гомдоож, дайрч давшилдаг мөртлөө өөртөө өчүүхэн ч хир халдаахгүй. Тэднийг
      хэцүү хүүхэд гэж шүүмжилсний хэрэггүй. Тэд зүгээр л өвөрмөц хүмүүс. Ийм
      хүүхдүүдийг зөв залж, эвийг нь олж сайн хүмүүжүүлж чадвал алдар нэрээ дуурсгасан
      нэгэн болно.
    • 9. Ямар ч мэргэжил эзэмшиж, аль ч салбарт ажилласан тэднийг байнга амжилт дагах
      болно. Тэд төрөл бүрийн дугуйланд явж, янз бүрийн спортоор хичээллэж, гадаад хэлийг
      дорхноо сурна. Эцэг эхчүүд ийм чадварлаг хүүхдээ савсаг хэмээн зэмлэсний хэрэггүй.
      Бас ганцхан чиглэлээр дагнан хөгжүүлэх гэж бүү чармай. Тэд бусдад хэзээ ч гай удахгүй.
      Өөрсдөө замаа сонгох бүрэн чадвартай хүмүүс. Харин үүрнээсээ нисвэл эргэж ирэхгүй,
      эцэг эхдээ сургаа ч дуулгахгүй алга болчих гэмтэй. Ийм ачлалгүй хүн болгохгүйн тулд
      багаас нь зөөлөн, зөв үгээр сургаж, жолоог нь зал.


Хэддэх ө дө р тө рснөө р чинь, хэн болохыг
чинь тодорхойлно
Зурхай | 2010 / 11 / 16
Хэрхэн ажиллах вэ?
Эхний хүснэгтээс өөрийхөө оныг олоод, арагш нь төрсөн сартайгаа тохируулан хар. Ямар нэг
тоо байгаа биз! Үүнийг жишээн дээр тайлбарлая.



1978-1-5 нд төрсөн хүний, ямар гаригт төрснийг харъя гэвэл, эхлээд 78 оноо олоод 1 сар гэсэн
хүснэгтийг харна. “0” байгаа биз. Түүн дээрээ өөрийн төрсөн өдрийн тоо болох 5-г нэмнэ.
0+5=5 болно. Энэ нь доод талын хүснэгтэнд пүрэв гаригт төрсөн гэж зааж байна. Энэ мэтээр
өөрийнхөө болон найз нөхдийнхөө ямар гаригт төрсөн хийгээд ямар зан авиртайг нь
тогтоогоорой.
   Он, сар       I    II   III   IV   V   VI   VII VIII IX     X    XI   XII

 1953    1981    4    0    6     3    5   1    3     6    2    4    0     2

 1954    1982    5    1    1     4    6   2    4     0    3    5    1     3

 1955    1983    6    2    2     5    0   3    5     1    4    6    2     4

 1956    1984    0    3    4     0    2   5    0     3    6    1    4     6

 1957    1985    2    5    5     1    3   6    1     4    0    2    5     0
1958   1986   3   6   6   2   4   0   2   5   1   3   6   1

1959   1987   4   0   0   3   5   1   3   6   2   4   0   2

1960   1988   5   1   2   5   0   3   5   1   4   6   2   4

1961   1989   0   3   3   6   1   4   6   2   5   0   3   5

1962   1990   1   4   4   0   2   5   0   3   6   1   4   6

1963   1991   2   5   5   1   3   6   1   4   0   2   5   0

1964   1992   3   6   0   3   5   1   3   6   2   4   0   2

1965   1993   5   1   1   4   6   2   4   0   3   5   1   3

1966   1994   6   2   2   5   0   3   5   1   4   6   2   4

1967   1995   0   3   3   6   1   4   6   2   5   0   3   5

1968   1996   1   4   5   1   3   6   1   4   0   2   5   0

1969   1997   3   6   6   2   4   0   2   5   1   3   6   1

1970   1998   4   0   0   3   5   1   3   6   2   4   0   2

1971   1999   5   1   1   4   6   2   4   6   3   5   1   3

1972   2000   6   2   3   6   1   4   6   2   5   0   3   5

1973   2001   1   4   4   0   2   5   0   3   6   1   4   6

1974   2002   2   5   5   1   3   6   1   4   0   2   5   0

1975   2003   3   6   6   2   4   0   2   5   1   3   6   1

1976   2004   4   0   1   4   6   2   4   0   3   5   1   3

1977   2005   6   2   2   5   0   3   5   1   4   6   2   4

1978   2006   0   3   3   6   1   4   6   2   5   0   3   5

1979   2007   1   4   4   0   2   5   0   3   6   1   4   6

1980   2008   2   5   6   2   4   0   2   5   1   3   6   1
2    9    16   23   30   37        Даваа

 3   10    17   24   31            Мягмар

 4   11    18   25   32            Лхагва

 5   12    19   26   33             Пүрэв

 6   13    20   27   34            Баасан

 7   14    21   28   35             Бямба

 1    8    15   22   29   36         Ням

Тө рсө н ө дрийн төө рө г
Та долоо хоногийн ямар гаригт, энэ гэрэлт ертөнцөд хүн болон мэндэлснээ мэдэж авсан гэдэгт
найдаж байна. Одоо та эндээс өөрийнхөө болоод найз нөхдийнхөө онцлог зан төрх, хайр
дурлалд хэрхэн ханддаг зэргийг нь мэдэх боломжтой. Энэхүү төөрөг зурлага маань та бүхний
онцлог төрхтэй тохирно гэдэгт найдаж байна.


Даваа гаригт тө рө гсө д
Эмэгтэйчүү д
Эелдэг зантай, мөрөөдөмтгий байдаг. Хүнийг анхааран халамжлахдаа сайн. Тэрэнд ганцаараа
амьдарна гэдэг аймшигтай тул хэзээ ч ганцаардахыг хүсдэггүй. Өөрийнх нь ээж түүнд ямар
халамж тавьдаг вэ, тийм л хайр халамжийг бусдаас нэхдэг. Хайр сэтгэлээ өгсөн хүн рүүгээ зүрх
сэтгэл нь татагдаж, хамт амьдрахыг хүсэх бөгөөд хэзээ ч хүний доор орж царай алдахгүй.
Эрэгтэйчүү д
Хүмүүстэй гэрээ хийх, хэлэлцээ байгуулахдаа гаргуун сайн. Тэрээр өөрийг нь гэсэн халамж,
хайр сэтгэлд нэн дуртай. Ганцаардал бол түүний барж идэх хоол биш. Гадаад төрх нь
ерөнхийдөө тайван харагддаг боловч дотор сэтгэлдээ өөрийн ирээдүй болон авъяас чадвар, хайр
сэтгэлийн тухай ямагт санаа зовж санасан зүйлээ биелүүлэхийн төлөө л шаргуу ажилладаг.


Мягмар гаригт тө рө гсө д
Эмэгтэйчүү д
Үнэнч, алхам тутамдаа амьдралын туршлага хуримтлуулдаг. Найз нөхөдтэйгээ нийлэн инээж
хөхрөх наргиж цэнгэх дуртай. Өөдрөг үзэлтэй, тэрээр эрх чөлөөг эрхэм болгодог бөгөөд
түүний хамгийн их айдаг зүйл нь хүч, зориг, урамыг нь мохоох явдал аж. Түүнд хайр сэтгэл бол
тоглоом л гэсэн үг, эрчүүдийг танин мэдэх, тэднийг араасаа гүйлгэх дуртай.
Эрэгтэйчүү д
Өөрийн санааг үр дүнтэй байдлаар илэрхийлэх чадвартай. Түүний эхэлсэн үг нь ямагт оновчтой,
жинтэй байдаг. Таныг өөртөө татахын тулд жинхэнэ боловсон зан авир гаргадаг. Гэхдээ анхны
харцаар дурладаг гэдэгтэй санал үл нийлнэ. Тэр болгон “Би чамд хайртай” гэж хэлээд
байдаггүй. Ер нь нилээд ичимхий. Амьдралын эрээн бараан бүхнийг зөвхөн өөрийнхөө
инээмсэглэлээр цайруулж тайвширдаг. Анхлан харахад тэрээр хэнэггүй тайван хайхрамжгүй
харагдана. Бусдыг өөртөө татах хүрээлүүлэх чадвартай. Ихэнх нь цайлган, итгэмтгий байдаг.
Лхагва гаригт тө рө гсө д
Эмэгтэйчүү д
Дэндүү даруу төлөв зангийн цаана, эелдэг дурламтгай, шилж сонгох дуртай зэрэг зан төлөвүүд
нуугддаг. Хайр сэтгэл янаг амрагийн явдалд тэрээр үнэнч итгэлтэй цайлганаар ханддаг мэт
харагддаг боловч анхны харцаар өөр хэн нэгэн хүнд дорхиноо дурлаж л орхино. Түүний
сэтгэлийг татъя, өөрийн болгоё гэвэл үргэлж гоё ганган хувцаслаж, боловсон ярьж, үнэнч
хянуур байх хэрэгтэй.
Эрэгтэйчүү д
Хайр дурлалын талаар туршлага сайтай сайн зөвлөгч нар байдаг. Агуу их эелдэг ихэмсэг
зангийн цаана, хачин жигтэй бодол санаа нуугддаг. Гэвч тэр болгон тэрхүү санаа бодлоо нууж
чаддаггүй. Хэрвээ тэр танд хайртай л гэх юм бол бүхий л зүрх сэтгэл, оюун ухаанаараа
дурладаг. Хамгийн сонирхолтой нь тэрээр гал шиг дүрэлзсэн хайр дурлалд, тэр болгон итгээд
байдаггүй. Өөрийг нь хэн нэгэн хүн хуурах гэж байгааг амархан мэдэрдэг.


Пү рэв гаригт тө рө гсө д
Эмэгтэйчүү д
Хайр дурлал түншлэлд тогтворгүй, эрх чөлөө сонин адал явдалд дурлагч, дэндүү танхилхан хүн
байдаг. Өөрийхөө өмнө таьсан зорилгод хүрч, ялж амьдрахыг хүсэмжилдэг. Нэг л шийид
гаргасан бол яг л дөргүй бух шиг зүтгэдэг. Түүнийхээ төлөө л хөөцөлдөхийг урьтал болгодог.
Өөрийгөө хүрээлж буй эрчүүдээс хэн нэгнийг эгнээнээсээ гаргахыг хүсвэл тэр дор нь эргэлт
буцалтгүйгээр биелүүлнэ.
Эрэгтэйчүү д
Сэмхэн ажиглагч, амьдралын бүхий л зүйлийг тунгаан бодож өөртөө зааж зааварлаж байдаг.
Амьдралын хэт хэвшмэл байдалд орохоос ихээхэн эмээдэг. Ганцаараа болон нэг л хүнтэй хамт
хорвоог барна гэж үгүй тул хүнээс амархан уйддаг. Энэ гаригт төрсөн эрчүүд авъяаслаг, аялдан
дагагч, үймээнч байдаг ба эдгээр зан төлөвийн цаана итгэмээргүй онцгой их хайр халамж эелдэг
зөөлөн зан авир байдаг.


Баасан гаригт тө рө гсө д
Эмэгтэйчүү д
Мөрөөдөмтгий, өөрийгөө өрөвдүүлэх, халамжлуулан хайрлуулахын тулд тэрээр бага зэрэг заль
хэрэглэнэ. Ганцаардлаас хэтэрхий их айдаг бөгөөд тэр гэр бүлийнхнийхээ цорын ганц удирдагч,
манлайлагч нь болдог. Тэрээр дэндүү хайр халамж нэхэмжилдэг бөгөөд ерөнхийдөө нилээд эрх.

Эрэгтэйчүү д
Жүжигчин л гэсэн үг. Танд хайртай хэмээн шивнэж байхдаа, үнэхээр хайртай гэж бодогдохоор
байх боловч, өөр хэн нэгнийг харангуутаа л хувирдаг. Эелдэг боловсон байдал түүний зан
авирын нилээд хэсгийг эзэлдэг. Хэн түүнийг бусдаас илүү асарч хайрлаж байгааг тэр асар
богино хугацаанд мэдэрдэг. Үерхэл хайр, гэр бүл хань ижил, янаг амраг энэ хэдэн үгс чихэнд нь
ямагт хадаатай байдаг. Хэрвээ тэр таны тэврэлтэнд нилээд гүн автагдсан бол тэр чигээрээ үлдэж
ч болох юм.


Бямба гаригт тө рө гсө д
Эмэгтэйчүү д
Нууцлагхан, санаа бодол нь ямагт хоорондоо зөрчилдөж, тэмцэлдэж байдаг. Бараг ээж, аавдаа ч
өөрийнхөө нандин нууцыг дэлгэдэггүй. “Би чамд хайртай” гэдэг үг хуурамчаар, түүний амнаас
амархан гардаг. Өвчин тусамтгай, нэг өвчин тусах л юм бол, эцсийн болох бүхий л арга хэмжээг
авах хэрэгтэй. Хэрвээ нэг хүнд, нилээд хүчтэй дурлавал, тэр дурлалынхаа араас шургуу тэмцдэг.
Урдаа хөндөлссөн хэн гуайг ч сэтгэл санааны дарамтад оруулж замаасаа холдуулж чадна.
Эрэгтэйчүү д
Бүр дэндүү нуууцлаг. Хэрвээ хайр сэтгэл нь бүтэлгүйтвэл ганцаараа ч хамаагүй нэг насыг барж
л орхино. Тэр өөрийнхөө санаа бодлыг бусад хүмүүст тулган улайлгахыг хүсдэггүй. Нууцыг ч
ёстой цоожтой авдар шиг хадгална.


Ням гаригт тө рө гсө д
Эмэгтэйчүү д
Эрч хүч ихтэй. Тэрээр ямагт ямар нэг юмнаас айж эмээж явдаг. Итгэлтэй түнш. Өөрийгөө зөв
боловсон авч явдаг ба хайртай бол хайртай, хайргүй бол хайргүй гэдгээ шууд л хэлдэг.
Гуравдагч эргэлзсэн хайр сэтгэлд дургүй. Тээнэгэлзүүр удаан ойлгоцтой, “ханд” мэдэрдэггүй
хүнд яснаасаа дургүй. Амьдралынхаа ханиа өөрөө л сонгодог. Амжилтанд хүрэхдээ нилээд
бэрхшээлтэй тулгардаг ч тийм амархан бууж өгдөггүй. Авъяаслаг яриа хөөрөөтэй, шулуун
шударга эрчүүдийг илүүд үздэг.
Эрэгтэйчүү д
Өөртөө итгэлтэй. Дурламтгай, өөрийнхөө хайртай бүсгүйд тэрээр ёстой л “баялагийн эзэн” шиг
ханддаг. Нэр хүнд яриа хөөрөөгөөрөө бусдад таатай бодол дүгнэлт төрүүлж орхидог. Алга
ташилт, магтаалд дуртай. Өөрөө өөртэйгөө ярилцах, өөрийнхөө алхамыг дүгнэх дуртай.
Шинээр юм сэдэх, түүнийгээ хэрэгжүүлэхэд нилээд цаг зарцуулдаг, амархан нэрд гарч
алдаршдаг. Олон төрлийн мөрөөдлөөсөө болж өөрийгөө хэтэрхий их ядрааж орхидог. Хэрэв
хэн нэгэн бүсгүйд дурлавал, тэр дурлалдаа туйлын үнэнч байж чаддаг.


Охин

Нийтлэг зан чанар:
“Охины” ордод төрсөн хүнийг олны дундаас таних амархан. Олон хүнтэй газар тэд тохь алдаж
биеэ барьдаг. Тэд хувиа борлуулж довоо шарлуулдаг зантай. Хэтэрхий цэвэрч нямбай, нэлээд
хуучин маягаар хувцасладаг.
“Охины” ордод төрсөн эрэгтэй хүн намхавтар нуруутай, харахад эмзэгхэн ч чухамдаа бол их л
зоригтой харагддаг, хүнээс илүү ажил хийх чадвартай, хүчтэй тэсвэртэй. Гаднаас нь харахад
амгалан ч дотроо үргэлж түгшүүртэй явах бөгөөд энэ нь заримдаа эрүүл мэндэд нөлөөлөх нь
бий. Тэд үнэнч хүмүүс, бүрэн дүүрэн итгэж болно.
“Охины” ордод төрөгсөд залхуу хүнийг үзэж чадахгүй. Тэд хэн нэгэнд ухаангүй дурласан
байсан ч гэсэн дутагдлыг нь тов тодорхой харж байдаг бөгөөд энэ нь гэр бүл болоход саад
болдоггүй. Найман сарын сүүл, есөн сарын дундуур төрсөн хүн бүрийг хуурай, тооцоотой,
ягшмал номлолтон гэж үзэж болохгүй. Тэдний олонх нь сэтгэл татах чадалтай, хурц ухаантай.
Учир нь “Охин”-ыг захирдаг “Буд” гариг цог жавхлан төгөлдөр бөлгөө. Тэд бусдын ач тус,
ивээлд багтах дургүй, биеэ дааж зөвхөн өөрөө өөрийнхөө хүчинд найдаж явдаг. Хөгшин
болсон хойноо хэн нэгэнд дараа болохоос айдаг. Ялимгүй “харам”, яг үнэндээ бол арвич хямгач
зан нь үүнтэй холбоотой.
Хэрэв эрэгтэй бол...
“Охины” ордод төрсөн эрэгтэйчүүд уяхан сэтгэлд тэр бүр автдаггүй, хашир хүмүүс. Гэсэн ч тэд
төрөл төрөгсөд, найз нөхөд болон өөрөөсөө ядуу дорой хүмүүсийг тусалж дэмждэг. Ийм эр
хүний зүрх сэтгэлийг эзэмдэх амаргүй, учир нь сэтгэлийн хөдөлгөөнөө уйлж дуулж
илэрхийлэх, айлгүйтэх, тачаах энэ бүхэн түүнийг зөвхөн хөндийрүүлнэ. Хайртай хүнээ шилж
авахдаа голомхой, цамаан зантай болохоороо ихээхэн даацтай янаг амрагийн явдал ховор
тохиолдох бөгөөд тэр нь бараг л бүтэлгүй тийшээ хандах нь олон.
Хэрвээ таарах тэнцэх амьдралын ханиа олж чадаагүй бол сэтгэл санаагаар унаж сүйд болох ч
үгүй, ганцаараа давгүй амьдрана. Тэд бас хүүхнүүдэд эелдэг, анхаарал халамжтай хандаж,
хариуд нь тэдний хайр хишгийг хүртэж чаддаг. “Охины” ордыхон үнэнч нөхрүүд, зөвхөн
онцгой нөхцөлд л гэр бүлийн холбоогоо тасална. Нэг тасалж гэмээ нь яаж ч гуйж гувшин уйлж
хайлаад шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Учир нь тэд “хагарсан шаазанг нааж болохгүй” гэж
хатуу итгэдэг.
“Охины” ордын эрчүүд олон хүүхэдтэй байхыг эрхэмд үзэхгүй. Гэсэн ч хүүхэдтэй болохоороо
тэдэндээ эцэг ёсоор хандаж хүмүүжилд нь анхаарна. Хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрөөр
хүмүүжүүлж, өөрийнхөө ёс суртахууны хэм хэмжээг эзэмшүүлэхийг оролдоно. Тэдэндээ сайн
боловсрол олгохын тулд ямар ч хохирол үзэхээс буцахгүй. Хүүхдээ эрхлүүлэх нь ховор, хайртай
ч гэсэн хайраа ил гаргах дургүй, энэ нь яваандаа эцэг хүүхдийн хооронд гэтэлшгүй даваа болон
хувирах нь бий.
“Охины” ордод төрсөн хүмүүс удирдах ажилтан байхаасаа удирдуулах ажилтанд илүү таарна.
Асар хариуцлагатай болохоороо тэд бусдын алдаанаас болж сэтгэлээ зовооно. Харин онцсайн
зөвлөгч, гүйцэтгэх ажилтан учраас орлогч байхдаа онц тохиромжтой.
“Охины” ордынхон бусдыг хээв нэг шүүмжилдэг мөртлөө өөрийнхөө зан авир, дадал заншлыг
яриулах дургүй. Сэтгэл дотроо шүүмжлэлтэй санал нийлж ч байж болно.
Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс утга зохиолын салбар,
хэвлэлийн газар, анагаах ухаан, эм найруулах газарт илүү амжилт гаргана. Тэд сайн лаборант,
нягтлан бодогчид болдог. Ямар ч ярвигтай ажлыг итгэж даалгаж болно.


Хэрэв эмэгтэй бол…
“Охины” ордод төрсөн хүүхнүүдийг зөвхөн сайхан юм мөрөөдөж явдаг эмзэгхэн, гэм хоргүй
амьтад гэж бодох хэрэггүй. Тэд ичимхий ч санасан зүйлдээ хүрэхийн тулд юунд ч бууж өгөхгүй
ихэмсэг бөгөөд бардмаар санасан бодсоноо хэрэгжүүлнэ. Жинхэнэ дурлалтайгаа учирлаа гэж
бодвол огт эргэлзээгүй түрүүчийнхээ хүнээс холбоогоо тасална. Уг нь гэр бүлээ бусниулах нь
тэдний санаанд багтамгүй ажил л даа. Тэд өөрөөс нь өөр хэн ч алив ажлыг үнэнч шударга, нягт
нямбай хийж чадахгүй гэж итгэдэг.
Та хэрэв “охины” ордын бүсгүйтэй уулздаг бол үг яриа, зан авираа сайн хянаарай. Учир нь тэд
худал үг, салан задгай байдал, муухан шиг аяглахад тун ч дургүй. Түүнтэй уулзахаар явахдаа
сахлаа хусч, гутлаа арчиж, цэвэр цамцаа өмсөөрэй. Цагаасаа хожимдохгүй л байж үзээрэй.
Хожимдож гэмээ нь өөрийгөө зөвтгөх гарцаагүй л шалтгаан бодож олоорой доо.
Тэднийг цэнгэлдэх хүрээлэн, уралдаан тэмцээнд урьснаас театрт дагуулж очих нь зөв. Учир нь
тэд голдуу оюун ухаан нь их хөгжчихсөн, уран сайхны таашаал сайтай байдаг учраас жүжгийг
мэргэжлийн шүүмжлэгчээс илүү үнэлж дүгнэж чадна.
“Охины” ордынхон голдуу үнэнч, эелдэг эхнэрүүд. Хариуцлагаа ухамсарладаг чанар нь гэр
бүлээ бат бэх, тохь тухтай байлгахад нь нөлөөлдөг. Ийм хүүхнүүдийн хүүхэд хэзээ ч нусаа
гоожуулж уранхай шаахайтай гүйхгүй. Тэд хатуу сахилга батыг сахиулагч ээжүүд. Нэг хоёроос
илүү хүүхэдтэй байх нь ховор. Хүүхэдтэй болохоороо бие бялдар, ёс суртахуун оюун ухааны
хэрэгцээг нь хангахын тулд бүх хүчээ дайчилна. Их уян зөөлөн ээж байж чадахгүй байсан ч гэр
дотроо сайхан уур амьсгалыг бүрэлдүүлж байдаг. Сэтгэл нь уясч хүүхдэдээ анхаарал халамжтай
болдог.


Хүү хэд ахуй цагтаа…
Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүүхдүүд хоол голж
шилэмхий. Гэдэс ходоод нь үе үе өвддөгийг эс тооцвол хүмүүжүүлэхэд их ажил орохгүй санаа
амар. Тэд хар нялхаасаа л нямбай, тоглоомуудаа заавал байранд нь тавина. Гаднын хүний дэргэд
ичимхий, дуугүй, харин төрөл төрөгсөд ойр дотнын хүмүүстэйгээ хамт байгаа үед “амаа
үдүүлчихсэн юм шиг” гэж хэлэхээргүй. Охины ордод төрсөн хүүхэд эрт хэлд орж гэрийн ажил
хийхэд нь ээждээ хань болно. Ээжийгээ яг л дуурайж, юу хий гэсэн бүгдийг үг дуугүй хийнэ.
Сургуульд бол тэд багш нарын хайртай сурагч байдаг. Учир нь хэзээ ч сахилгагүйтэхгүй,
даалгавраа нямбай хийнэ.
Зэмлэвэл сэтгэл нь их эмзэглэдэг. Иймд зэмлэх үгийг зөвхөн өөрт нь л хэлэхэд хангалттай.
Тэд гарын дүйтэй /голдуу л сургуулийн ханын сонин гаргахад татан оролцуулна/, жүжигт
тоглох дуртай, жүжигчин болох төрөлхийн авьяастай. Багшдаа туслахад үргэлж бэлэн байдаг,
ангийн даргын үүргийг ядах юмгүй гүйцэтгэнэ.
“Охины” ордод төрсөн хүүхдүүдийн өсвөр насны нь үерхэл нөхөрлөлийн хэрэгт хошуу дүрж
болохгүй. Охин хүүхдийг хэн нэгэнтэй холбон шоолвол сэтгэлд нь насандаа мартахгүй сэв
суулгаж болно. Хүүгээ охин хүүхэдтэй уулзахад нь саад хийвэл насан туршдаа гон бие үлдэж ч
болно. Ийм хүүхдүүдийг их хайрлаж тэр хайраа гадагш нь гаргаж тэвэрч, үнсэж байгаарай.
Яагаад гэвэл тэд хайраар дутдаг. Сэтгэл санааны амин дэмийг өдөр бүр тодорхой тунгаар өгч
байх нь тэдэнд аскорбины хүчил, загасны тосноос дутуугүй хэрэгтэй. Бусад хүүхдүүдийг бодвол
“охины” ордын хүүхдүүд үлгэрт бус үнэн бодитой зүйлд л итгэдэг хүмүүс. Ийм ч учраас тэдэнд
хайр энхрийлэл бусдаас илүү их хэрэгтэй.


Амжилттай сурах 10 зарчим
Боловсрол | 2009 / 05 / 04
1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших
сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц
чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг
анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.



3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд
бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн
хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож
боловсруулан мөрдөж ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж
сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор
яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг
сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж
бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг
санагтун.
7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж
болохгүй.
8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном,
сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад
хялбар тависан байх хэрэгтэй.
9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод.
Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.
10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох
бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.

More Related Content

Featured

Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Applitools
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at WorkGetSmarter
 
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...DevGAMM Conference
 
Barbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationBarbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationErica Santiago
 
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them wellGood Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them wellSaba Software
 

Featured (20)

Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work
 
ChatGPT webinar slides
ChatGPT webinar slidesChatGPT webinar slides
ChatGPT webinar slides
 
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike RoutesMore than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
 
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
 
Barbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationBarbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy Presentation
 
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them wellGood Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
 

Net

  • 1. Хүү хдийнхээ хувь заяаг мэдмээр байна уу? Зурхай Хүүхэд минь ямар хүн болох бол. Амьдралдаа аз жаргалтай байж чадах болов уу, гэж бодох үе байдаг. Энэ асуултад хариулт авахын тулд юуны өмнө хүүхдийнхээ зан төлвийг тодорхойлохыг оролдоод үз. Хүүхэд бүрт хувь заяаны тоо байдаг. Энэ тоог тун хялбархан олж болно. Жишээ нь; танай хүүхэд 1997 оны наймдугаар сарын 5-нд төрсөн бол бүх цифрийг хооронд нь нэм. 1+9+9+7+8+5= 39. Энэ гарсан тоогоо хооронд нь нэм 3+9=12, 1+2=3 Хүүхдийн хувь заяаны тань тоо гурав байна. 3-ын тоотой хүүхэд ямар зан араншинтай вэ гэдгийг дараах хэсгээс уншина уу. • 1. Ийм хүүхэд зөрүүд ааштай нэгэн болно гэдгийг түүнийг хорвоод мэндэлсэн анхны өдрөөс нь харж болно. Бас маш цовоо сэргэлэн байна. Ийм хүүхдүүд хэлд бас хөлд хурдан орно. Мөн бие даахыг оролдож, өөрт нь ялимгүй саад учирвал эрс эсэргүүцэл илэрхийлнэ. Том болсон хойноо ч энэ зангаа тавихгүй. Үүнийхээ хэрээр бүхнийг мэдэхийг хүснэ. Тийм болохоор ийм хүүхдүүдийг урамшуулж, тэднийг амжилт олж болохуйц аль нэг салбарт нь анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ та түүнийг зөв чиглүүлж чадвал хорвоод үр удмаа үлдээхийн аз жаргалыг мэдрэх болно. • 2. Дур булаам төрхтэй, бусдын хайрыг татах увидастай хүүхэд. Ийм хүүхдүүд хэн нэгнийг гомдоохоос эмээж, жинхэнэ сэтгэлээ өнгөлөн далдалдаг. Харин иймэрхүү хүүхдүүд шийдэмгий бус хүн болох нь олонтаа. Бас бусдад таалагдахыг хичээдэг. Эмзэг сэтгэлтэй, эцэг эхээ анхааран халамжлах сэтгэлтэй ийм хүүхдүүдийг бие даасан чадвартай болгох, өөртөө итгэлтэй болгож сургах нь чухал. • 3. Тэднийг байнга анхаарч байх нь чухал. Амархан амжилт олдог. Бас азгүйтэх нь ч элбэг. Сонирхол нь ч дорхноо буурдаг. Ийм хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах чадвартай хэдий ч, бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүй гэмтэй тул тэдэнтэй болгоомжтой харилцаж байхад гэмгүй. Харин тэднийг сайн халамжилж, зөв харилцаж чадвал маш сайн хүн болж төлөвших магадлалтай. Эцэг эхийнхээ ч ачийг хариулна. • 4. Таны хүүхэд удаан байвал санаа зовсны хэрэггүй. Бусад хүүхдээс хоцорчихвий гэж айсны хэрэггүй. Харахад хөдөлж ядсан, амар амгалан хүүхэд алсдаа хэний ч тусламжгүй өөрийгөө авч явах чадвартай болдог. Тэд зовлон бэрхшээл тоочоод байдаггүй. Гэхдээ тийм хүүхдүүдийг ойлгоход түвэгтэй байх болно. Хэзээ ч нээлттэй байдаггүй тэд ихэнх тохиолдолд маш чадварлаг мэргэжилтэн болох нь элбэг. Эцэг эхчүүд бүрэн итгэж чадвал тэд гайхамшигтай хүн болох ирээдүйтэй. • 5. Маш хөдөлгөөнтэй хүүхэд. Эцэг эхийнхээ үнэ цэнэтэй зүйлсээр тоглон наадахаас сийхгүй. Бас гэр доторх зүйлсийг буулгаж, бужигнуулах нь энүүхэнд. Тэднийг зэмлэж загнасны хэрэггүй. Ингэж зүггүйтэх нь буруу гэдгийг эвтэйхэн ойлгуулж байх нь чухал. Ингэж чадвал гал голомт гэр бүлээ дээдэлсэн, удам судраа эрхэмлэж чаддаг хүн болно. • 6. Бусдыг халамжлан анхаарч чадна. Тэд нийцэрхүү зангийнхаа ачаар амжилтад хүрч, ялалт байгуулах нь олонтаа. Гагцхүү ийм хүүхдийг муу муухай үгээр ч дайрч, загнаж болохгүй. Гар хүрэх тухайд санахын ч хэрэггүй. Зөөлөн эмзэг сэтгэлтэй хүүхдийн зан амархан эвдэрч, хэзээ ч мартагдашгүй алдаанд хүргэж болзошгүй. Тиймээс эелдэг зөөлөн харилцаа, гэр бүлийн туслалцаа хамгийн чухал.
  • 2. • 7. Ихэнх тохиолдолд уужуу тайван хүүхэд байдаг. Аливаад идэвхи муутай ханддаг ийм хүүхдүүд оюуны өндөр чадавхтай, ухаалаг хүн болох нь элбэг. Гэхдээ тэд зожигдуу бас өөрсдийнх нь баримталдаг дэг журмыг зөрчихөд дургүй. Мөн өлсөх, хууран мэхлэхийг тэвчиж чаддаггүй. Биеэ сайн барьдаг. Аливаад хүлээцтэй хандаж чаддаг. Ийм хүүхдүүд том уран бүтээлч болох чадвартай байдаг. • 8. Дур зоргоороо байх дуртай хүүхэд. Эцэг эхийнхээ чихийг халууцуулах нь энүүхэнд. Бусдыг гомдоож, дайрч давшилдаг мөртлөө өөртөө өчүүхэн ч хир халдаахгүй. Тэднийг хэцүү хүүхэд гэж шүүмжилсний хэрэггүй. Тэд зүгээр л өвөрмөц хүмүүс. Ийм хүүхдүүдийг зөв залж, эвийг нь олж сайн хүмүүжүүлж чадвал алдар нэрээ дуурсгасан нэгэн болно. • 9. Ямар ч мэргэжил эзэмшиж, аль ч салбарт ажилласан тэднийг байнга амжилт дагах болно. Тэд төрөл бүрийн дугуйланд явж, янз бүрийн спортоор хичээллэж, гадаад хэлийг дорхноо сурна. Эцэг эхчүүд ийм чадварлаг хүүхдээ савсаг хэмээн зэмлэсний хэрэггүй. Бас ганцхан чиглэлээр дагнан хөгжүүлэх гэж бүү чармай. Тэд бусдад хэзээ ч гай удахгүй. Өөрсдөө замаа сонгох бүрэн чадвартай хүмүүс. Харин үүрнээсээ нисвэл эргэж ирэхгүй, эцэг эхдээ сургаа ч дуулгахгүй алга болчих гэмтэй. Ийм ачлалгүй хүн болгохгүйн тулд багаас нь зөөлөн, зөв үгээр сургаж, жолоог нь зал. Хэддэх ө дө р тө рснөө р чинь, хэн болохыг чинь тодорхойлно Зурхай | 2010 / 11 / 16 Хэрхэн ажиллах вэ? Эхний хүснэгтээс өөрийхөө оныг олоод, арагш нь төрсөн сартайгаа тохируулан хар. Ямар нэг тоо байгаа биз! Үүнийг жишээн дээр тайлбарлая. 1978-1-5 нд төрсөн хүний, ямар гаригт төрснийг харъя гэвэл, эхлээд 78 оноо олоод 1 сар гэсэн хүснэгтийг харна. “0” байгаа биз. Түүн дээрээ өөрийн төрсөн өдрийн тоо болох 5-г нэмнэ. 0+5=5 болно. Энэ нь доод талын хүснэгтэнд пүрэв гаригт төрсөн гэж зааж байна. Энэ мэтээр өөрийнхөө болон найз нөхдийнхөө ямар гаригт төрсөн хийгээд ямар зан авиртайг нь тогтоогоорой. Он, сар I II III IV V VI VII VIII IX X XI XII 1953 1981 4 0 6 3 5 1 3 6 2 4 0 2 1954 1982 5 1 1 4 6 2 4 0 3 5 1 3 1955 1983 6 2 2 5 0 3 5 1 4 6 2 4 1956 1984 0 3 4 0 2 5 0 3 6 1 4 6 1957 1985 2 5 5 1 3 6 1 4 0 2 5 0
  • 3. 1958 1986 3 6 6 2 4 0 2 5 1 3 6 1 1959 1987 4 0 0 3 5 1 3 6 2 4 0 2 1960 1988 5 1 2 5 0 3 5 1 4 6 2 4 1961 1989 0 3 3 6 1 4 6 2 5 0 3 5 1962 1990 1 4 4 0 2 5 0 3 6 1 4 6 1963 1991 2 5 5 1 3 6 1 4 0 2 5 0 1964 1992 3 6 0 3 5 1 3 6 2 4 0 2 1965 1993 5 1 1 4 6 2 4 0 3 5 1 3 1966 1994 6 2 2 5 0 3 5 1 4 6 2 4 1967 1995 0 3 3 6 1 4 6 2 5 0 3 5 1968 1996 1 4 5 1 3 6 1 4 0 2 5 0 1969 1997 3 6 6 2 4 0 2 5 1 3 6 1 1970 1998 4 0 0 3 5 1 3 6 2 4 0 2 1971 1999 5 1 1 4 6 2 4 6 3 5 1 3 1972 2000 6 2 3 6 1 4 6 2 5 0 3 5 1973 2001 1 4 4 0 2 5 0 3 6 1 4 6 1974 2002 2 5 5 1 3 6 1 4 0 2 5 0 1975 2003 3 6 6 2 4 0 2 5 1 3 6 1 1976 2004 4 0 1 4 6 2 4 0 3 5 1 3 1977 2005 6 2 2 5 0 3 5 1 4 6 2 4 1978 2006 0 3 3 6 1 4 6 2 5 0 3 5 1979 2007 1 4 4 0 2 5 0 3 6 1 4 6 1980 2008 2 5 6 2 4 0 2 5 1 3 6 1
  • 4. 2 9 16 23 30 37 Даваа 3 10 17 24 31 Мягмар 4 11 18 25 32 Лхагва 5 12 19 26 33 Пүрэв 6 13 20 27 34 Баасан 7 14 21 28 35 Бямба 1 8 15 22 29 36 Ням Тө рсө н ө дрийн төө рө г Та долоо хоногийн ямар гаригт, энэ гэрэлт ертөнцөд хүн болон мэндэлснээ мэдэж авсан гэдэгт найдаж байна. Одоо та эндээс өөрийнхөө болоод найз нөхдийнхөө онцлог зан төрх, хайр дурлалд хэрхэн ханддаг зэргийг нь мэдэх боломжтой. Энэхүү төөрөг зурлага маань та бүхний онцлог төрхтэй тохирно гэдэгт найдаж байна. Даваа гаригт тө рө гсө д Эмэгтэйчүү д Эелдэг зантай, мөрөөдөмтгий байдаг. Хүнийг анхааран халамжлахдаа сайн. Тэрэнд ганцаараа амьдарна гэдэг аймшигтай тул хэзээ ч ганцаардахыг хүсдэггүй. Өөрийнх нь ээж түүнд ямар халамж тавьдаг вэ, тийм л хайр халамжийг бусдаас нэхдэг. Хайр сэтгэлээ өгсөн хүн рүүгээ зүрх сэтгэл нь татагдаж, хамт амьдрахыг хүсэх бөгөөд хэзээ ч хүний доор орж царай алдахгүй. Эрэгтэйчүү д Хүмүүстэй гэрээ хийх, хэлэлцээ байгуулахдаа гаргуун сайн. Тэрээр өөрийг нь гэсэн халамж, хайр сэтгэлд нэн дуртай. Ганцаардал бол түүний барж идэх хоол биш. Гадаад төрх нь ерөнхийдөө тайван харагддаг боловч дотор сэтгэлдээ өөрийн ирээдүй болон авъяас чадвар, хайр сэтгэлийн тухай ямагт санаа зовж санасан зүйлээ биелүүлэхийн төлөө л шаргуу ажилладаг. Мягмар гаригт тө рө гсө д Эмэгтэйчүү д Үнэнч, алхам тутамдаа амьдралын туршлага хуримтлуулдаг. Найз нөхөдтэйгээ нийлэн инээж хөхрөх наргиж цэнгэх дуртай. Өөдрөг үзэлтэй, тэрээр эрх чөлөөг эрхэм болгодог бөгөөд түүний хамгийн их айдаг зүйл нь хүч, зориг, урамыг нь мохоох явдал аж. Түүнд хайр сэтгэл бол тоглоом л гэсэн үг, эрчүүдийг танин мэдэх, тэднийг араасаа гүйлгэх дуртай. Эрэгтэйчүү д Өөрийн санааг үр дүнтэй байдлаар илэрхийлэх чадвартай. Түүний эхэлсэн үг нь ямагт оновчтой, жинтэй байдаг. Таныг өөртөө татахын тулд жинхэнэ боловсон зан авир гаргадаг. Гэхдээ анхны харцаар дурладаг гэдэгтэй санал үл нийлнэ. Тэр болгон “Би чамд хайртай” гэж хэлээд байдаггүй. Ер нь нилээд ичимхий. Амьдралын эрээн бараан бүхнийг зөвхөн өөрийнхөө инээмсэглэлээр цайруулж тайвширдаг. Анхлан харахад тэрээр хэнэггүй тайван хайхрамжгүй харагдана. Бусдыг өөртөө татах хүрээлүүлэх чадвартай. Ихэнх нь цайлган, итгэмтгий байдаг.
  • 5. Лхагва гаригт тө рө гсө д Эмэгтэйчүү д Дэндүү даруу төлөв зангийн цаана, эелдэг дурламтгай, шилж сонгох дуртай зэрэг зан төлөвүүд нуугддаг. Хайр сэтгэл янаг амрагийн явдалд тэрээр үнэнч итгэлтэй цайлганаар ханддаг мэт харагддаг боловч анхны харцаар өөр хэн нэгэн хүнд дорхиноо дурлаж л орхино. Түүний сэтгэлийг татъя, өөрийн болгоё гэвэл үргэлж гоё ганган хувцаслаж, боловсон ярьж, үнэнч хянуур байх хэрэгтэй. Эрэгтэйчүү д Хайр дурлалын талаар туршлага сайтай сайн зөвлөгч нар байдаг. Агуу их эелдэг ихэмсэг зангийн цаана, хачин жигтэй бодол санаа нуугддаг. Гэвч тэр болгон тэрхүү санаа бодлоо нууж чаддаггүй. Хэрвээ тэр танд хайртай л гэх юм бол бүхий л зүрх сэтгэл, оюун ухаанаараа дурладаг. Хамгийн сонирхолтой нь тэрээр гал шиг дүрэлзсэн хайр дурлалд, тэр болгон итгээд байдаггүй. Өөрийг нь хэн нэгэн хүн хуурах гэж байгааг амархан мэдэрдэг. Пү рэв гаригт тө рө гсө д Эмэгтэйчүү д Хайр дурлал түншлэлд тогтворгүй, эрх чөлөө сонин адал явдалд дурлагч, дэндүү танхилхан хүн байдаг. Өөрийхөө өмнө таьсан зорилгод хүрч, ялж амьдрахыг хүсэмжилдэг. Нэг л шийид гаргасан бол яг л дөргүй бух шиг зүтгэдэг. Түүнийхээ төлөө л хөөцөлдөхийг урьтал болгодог. Өөрийгөө хүрээлж буй эрчүүдээс хэн нэгнийг эгнээнээсээ гаргахыг хүсвэл тэр дор нь эргэлт буцалтгүйгээр биелүүлнэ. Эрэгтэйчүү д Сэмхэн ажиглагч, амьдралын бүхий л зүйлийг тунгаан бодож өөртөө зааж зааварлаж байдаг. Амьдралын хэт хэвшмэл байдалд орохоос ихээхэн эмээдэг. Ганцаараа болон нэг л хүнтэй хамт хорвоог барна гэж үгүй тул хүнээс амархан уйддаг. Энэ гаригт төрсөн эрчүүд авъяаслаг, аялдан дагагч, үймээнч байдаг ба эдгээр зан төлөвийн цаана итгэмээргүй онцгой их хайр халамж эелдэг зөөлөн зан авир байдаг. Баасан гаригт тө рө гсө д Эмэгтэйчүү д Мөрөөдөмтгий, өөрийгөө өрөвдүүлэх, халамжлуулан хайрлуулахын тулд тэрээр бага зэрэг заль хэрэглэнэ. Ганцаардлаас хэтэрхий их айдаг бөгөөд тэр гэр бүлийнхнийхээ цорын ганц удирдагч, манлайлагч нь болдог. Тэрээр дэндүү хайр халамж нэхэмжилдэг бөгөөд ерөнхийдөө нилээд эрх. Эрэгтэйчүү д Жүжигчин л гэсэн үг. Танд хайртай хэмээн шивнэж байхдаа, үнэхээр хайртай гэж бодогдохоор байх боловч, өөр хэн нэгнийг харангуутаа л хувирдаг. Эелдэг боловсон байдал түүний зан авирын нилээд хэсгийг эзэлдэг. Хэн түүнийг бусдаас илүү асарч хайрлаж байгааг тэр асар богино хугацаанд мэдэрдэг. Үерхэл хайр, гэр бүл хань ижил, янаг амраг энэ хэдэн үгс чихэнд нь ямагт хадаатай байдаг. Хэрвээ тэр таны тэврэлтэнд нилээд гүн автагдсан бол тэр чигээрээ үлдэж ч болох юм. Бямба гаригт тө рө гсө д Эмэгтэйчүү д
  • 6. Нууцлагхан, санаа бодол нь ямагт хоорондоо зөрчилдөж, тэмцэлдэж байдаг. Бараг ээж, аавдаа ч өөрийнхөө нандин нууцыг дэлгэдэггүй. “Би чамд хайртай” гэдэг үг хуурамчаар, түүний амнаас амархан гардаг. Өвчин тусамтгай, нэг өвчин тусах л юм бол, эцсийн болох бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ нэг хүнд, нилээд хүчтэй дурлавал, тэр дурлалынхаа араас шургуу тэмцдэг. Урдаа хөндөлссөн хэн гуайг ч сэтгэл санааны дарамтад оруулж замаасаа холдуулж чадна. Эрэгтэйчүү д Бүр дэндүү нуууцлаг. Хэрвээ хайр сэтгэл нь бүтэлгүйтвэл ганцаараа ч хамаагүй нэг насыг барж л орхино. Тэр өөрийнхөө санаа бодлыг бусад хүмүүст тулган улайлгахыг хүсдэггүй. Нууцыг ч ёстой цоожтой авдар шиг хадгална. Ням гаригт тө рө гсө д Эмэгтэйчүү д Эрч хүч ихтэй. Тэрээр ямагт ямар нэг юмнаас айж эмээж явдаг. Итгэлтэй түнш. Өөрийгөө зөв боловсон авч явдаг ба хайртай бол хайртай, хайргүй бол хайргүй гэдгээ шууд л хэлдэг. Гуравдагч эргэлзсэн хайр сэтгэлд дургүй. Тээнэгэлзүүр удаан ойлгоцтой, “ханд” мэдэрдэггүй хүнд яснаасаа дургүй. Амьдралынхаа ханиа өөрөө л сонгодог. Амжилтанд хүрэхдээ нилээд бэрхшээлтэй тулгардаг ч тийм амархан бууж өгдөггүй. Авъяаслаг яриа хөөрөөтэй, шулуун шударга эрчүүдийг илүүд үздэг. Эрэгтэйчүү д Өөртөө итгэлтэй. Дурламтгай, өөрийнхөө хайртай бүсгүйд тэрээр ёстой л “баялагийн эзэн” шиг ханддаг. Нэр хүнд яриа хөөрөөгөөрөө бусдад таатай бодол дүгнэлт төрүүлж орхидог. Алга ташилт, магтаалд дуртай. Өөрөө өөртэйгөө ярилцах, өөрийнхөө алхамыг дүгнэх дуртай. Шинээр юм сэдэх, түүнийгээ хэрэгжүүлэхэд нилээд цаг зарцуулдаг, амархан нэрд гарч алдаршдаг. Олон төрлийн мөрөөдлөөсөө болж өөрийгөө хэтэрхий их ядрааж орхидог. Хэрэв хэн нэгэн бүсгүйд дурлавал, тэр дурлалдаа туйлын үнэнч байж чаддаг. Охин Нийтлэг зан чанар: “Охины” ордод төрсөн хүнийг олны дундаас таних амархан. Олон хүнтэй газар тэд тохь алдаж биеэ барьдаг. Тэд хувиа борлуулж довоо шарлуулдаг зантай. Хэтэрхий цэвэрч нямбай, нэлээд хуучин маягаар хувцасладаг. “Охины” ордод төрсөн эрэгтэй хүн намхавтар нуруутай, харахад эмзэгхэн ч чухамдаа бол их л зоригтой харагддаг, хүнээс илүү ажил хийх чадвартай, хүчтэй тэсвэртэй. Гаднаас нь харахад амгалан ч дотроо үргэлж түгшүүртэй явах бөгөөд энэ нь заримдаа эрүүл мэндэд нөлөөлөх нь бий. Тэд үнэнч хүмүүс, бүрэн дүүрэн итгэж болно. “Охины” ордод төрөгсөд залхуу хүнийг үзэж чадахгүй. Тэд хэн нэгэнд ухаангүй дурласан байсан ч гэсэн дутагдлыг нь тов тодорхой харж байдаг бөгөөд энэ нь гэр бүл болоход саад болдоггүй. Найман сарын сүүл, есөн сарын дундуур төрсөн хүн бүрийг хуурай, тооцоотой, ягшмал номлолтон гэж үзэж болохгүй. Тэдний олонх нь сэтгэл татах чадалтай, хурц ухаантай. Учир нь “Охин”-ыг захирдаг “Буд” гариг цог жавхлан төгөлдөр бөлгөө. Тэд бусдын ач тус, ивээлд багтах дургүй, биеэ дааж зөвхөн өөрөө өөрийнхөө хүчинд найдаж явдаг. Хөгшин болсон хойноо хэн нэгэнд дараа болохоос айдаг. Ялимгүй “харам”, яг үнэндээ бол арвич хямгач зан нь үүнтэй холбоотой.
  • 7. Хэрэв эрэгтэй бол... “Охины” ордод төрсөн эрэгтэйчүүд уяхан сэтгэлд тэр бүр автдаггүй, хашир хүмүүс. Гэсэн ч тэд төрөл төрөгсөд, найз нөхөд болон өөрөөсөө ядуу дорой хүмүүсийг тусалж дэмждэг. Ийм эр хүний зүрх сэтгэлийг эзэмдэх амаргүй, учир нь сэтгэлийн хөдөлгөөнөө уйлж дуулж илэрхийлэх, айлгүйтэх, тачаах энэ бүхэн түүнийг зөвхөн хөндийрүүлнэ. Хайртай хүнээ шилж авахдаа голомхой, цамаан зантай болохоороо ихээхэн даацтай янаг амрагийн явдал ховор тохиолдох бөгөөд тэр нь бараг л бүтэлгүй тийшээ хандах нь олон. Хэрвээ таарах тэнцэх амьдралын ханиа олж чадаагүй бол сэтгэл санаагаар унаж сүйд болох ч үгүй, ганцаараа давгүй амьдрана. Тэд бас хүүхнүүдэд эелдэг, анхаарал халамжтай хандаж, хариуд нь тэдний хайр хишгийг хүртэж чаддаг. “Охины” ордыхон үнэнч нөхрүүд, зөвхөн онцгой нөхцөлд л гэр бүлийн холбоогоо тасална. Нэг тасалж гэмээ нь яаж ч гуйж гувшин уйлж хайлаад шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Учир нь тэд “хагарсан шаазанг нааж болохгүй” гэж хатуу итгэдэг. “Охины” ордын эрчүүд олон хүүхэдтэй байхыг эрхэмд үзэхгүй. Гэсэн ч хүүхэдтэй болохоороо тэдэндээ эцэг ёсоор хандаж хүмүүжилд нь анхаарна. Хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрөөр хүмүүжүүлж, өөрийнхөө ёс суртахууны хэм хэмжээг эзэмшүүлэхийг оролдоно. Тэдэндээ сайн боловсрол олгохын тулд ямар ч хохирол үзэхээс буцахгүй. Хүүхдээ эрхлүүлэх нь ховор, хайртай ч гэсэн хайраа ил гаргах дургүй, энэ нь яваандаа эцэг хүүхдийн хооронд гэтэлшгүй даваа болон хувирах нь бий. “Охины” ордод төрсөн хүмүүс удирдах ажилтан байхаасаа удирдуулах ажилтанд илүү таарна. Асар хариуцлагатай болохоороо тэд бусдын алдаанаас болж сэтгэлээ зовооно. Харин онцсайн зөвлөгч, гүйцэтгэх ажилтан учраас орлогч байхдаа онц тохиромжтой. “Охины” ордынхон бусдыг хээв нэг шүүмжилдэг мөртлөө өөрийнхөө зан авир, дадал заншлыг яриулах дургүй. Сэтгэл дотроо шүүмжлэлтэй санал нийлж ч байж болно. Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс утга зохиолын салбар, хэвлэлийн газар, анагаах ухаан, эм найруулах газарт илүү амжилт гаргана. Тэд сайн лаборант, нягтлан бодогчид болдог. Ямар ч ярвигтай ажлыг итгэж даалгаж болно. Хэрэв эмэгтэй бол… “Охины” ордод төрсөн хүүхнүүдийг зөвхөн сайхан юм мөрөөдөж явдаг эмзэгхэн, гэм хоргүй амьтад гэж бодох хэрэггүй. Тэд ичимхий ч санасан зүйлдээ хүрэхийн тулд юунд ч бууж өгөхгүй ихэмсэг бөгөөд бардмаар санасан бодсоноо хэрэгжүүлнэ. Жинхэнэ дурлалтайгаа учирлаа гэж бодвол огт эргэлзээгүй түрүүчийнхээ хүнээс холбоогоо тасална. Уг нь гэр бүлээ бусниулах нь тэдний санаанд багтамгүй ажил л даа. Тэд өөрөөс нь өөр хэн ч алив ажлыг үнэнч шударга, нягт нямбай хийж чадахгүй гэж итгэдэг. Та хэрэв “охины” ордын бүсгүйтэй уулздаг бол үг яриа, зан авираа сайн хянаарай. Учир нь тэд худал үг, салан задгай байдал, муухан шиг аяглахад тун ч дургүй. Түүнтэй уулзахаар явахдаа сахлаа хусч, гутлаа арчиж, цэвэр цамцаа өмсөөрэй. Цагаасаа хожимдохгүй л байж үзээрэй. Хожимдож гэмээ нь өөрийгөө зөвтгөх гарцаагүй л шалтгаан бодож олоорой доо. Тэднийг цэнгэлдэх хүрээлэн, уралдаан тэмцээнд урьснаас театрт дагуулж очих нь зөв. Учир нь тэд голдуу оюун ухаан нь их хөгжчихсөн, уран сайхны таашаал сайтай байдаг учраас жүжгийг мэргэжлийн шүүмжлэгчээс илүү үнэлж дүгнэж чадна. “Охины” ордынхон голдуу үнэнч, эелдэг эхнэрүүд. Хариуцлагаа ухамсарладаг чанар нь гэр бүлээ бат бэх, тохь тухтай байлгахад нь нөлөөлдөг. Ийм хүүхнүүдийн хүүхэд хэзээ ч нусаа гоожуулж уранхай шаахайтай гүйхгүй. Тэд хатуу сахилга батыг сахиулагч ээжүүд. Нэг хоёроос илүү хүүхэдтэй байх нь ховор. Хүүхэдтэй болохоороо бие бялдар, ёс суртахуун оюун ухааны хэрэгцээг нь хангахын тулд бүх хүчээ дайчилна. Их уян зөөлөн ээж байж чадахгүй байсан ч гэр
  • 8. дотроо сайхан уур амьсгалыг бүрэлдүүлж байдаг. Сэтгэл нь уясч хүүхдэдээ анхаарал халамжтай болдог. Хүү хэд ахуй цагтаа… Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүүхдүүд хоол голж шилэмхий. Гэдэс ходоод нь үе үе өвддөгийг эс тооцвол хүмүүжүүлэхэд их ажил орохгүй санаа амар. Тэд хар нялхаасаа л нямбай, тоглоомуудаа заавал байранд нь тавина. Гаднын хүний дэргэд ичимхий, дуугүй, харин төрөл төрөгсөд ойр дотнын хүмүүстэйгээ хамт байгаа үед “амаа үдүүлчихсэн юм шиг” гэж хэлэхээргүй. Охины ордод төрсөн хүүхэд эрт хэлд орж гэрийн ажил хийхэд нь ээждээ хань болно. Ээжийгээ яг л дуурайж, юу хий гэсэн бүгдийг үг дуугүй хийнэ. Сургуульд бол тэд багш нарын хайртай сурагч байдаг. Учир нь хэзээ ч сахилгагүйтэхгүй, даалгавраа нямбай хийнэ. Зэмлэвэл сэтгэл нь их эмзэглэдэг. Иймд зэмлэх үгийг зөвхөн өөрт нь л хэлэхэд хангалттай. Тэд гарын дүйтэй /голдуу л сургуулийн ханын сонин гаргахад татан оролцуулна/, жүжигт тоглох дуртай, жүжигчин болох төрөлхийн авьяастай. Багшдаа туслахад үргэлж бэлэн байдаг, ангийн даргын үүргийг ядах юмгүй гүйцэтгэнэ. “Охины” ордод төрсөн хүүхдүүдийн өсвөр насны нь үерхэл нөхөрлөлийн хэрэгт хошуу дүрж болохгүй. Охин хүүхдийг хэн нэгэнтэй холбон шоолвол сэтгэлд нь насандаа мартахгүй сэв суулгаж болно. Хүүгээ охин хүүхэдтэй уулзахад нь саад хийвэл насан туршдаа гон бие үлдэж ч болно. Ийм хүүхдүүдийг их хайрлаж тэр хайраа гадагш нь гаргаж тэвэрч, үнсэж байгаарай. Яагаад гэвэл тэд хайраар дутдаг. Сэтгэл санааны амин дэмийг өдөр бүр тодорхой тунгаар өгч байх нь тэдэнд аскорбины хүчил, загасны тосноос дутуугүй хэрэгтэй. Бусад хүүхдүүдийг бодвол “охины” ордын хүүхдүүд үлгэрт бус үнэн бодитой зүйлд л итгэдэг хүмүүс. Ийм ч учраас тэдэнд хайр энхрийлэл бусдаас илүү их хэрэгтэй. Амжилттай сурах 10 зарчим Боловсрол | 2009 / 05 / 04 1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй. 2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай. 3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв. 4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла. 5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй. 6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг
  • 9. сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун. 7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй. 8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй. 9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла. 10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.