БАРИЛГЫН САЛБАРЫН
УДИРДЛАГЫН
ТОГТОЛЦОО
АХЛАХ БАГШ С.ДОРЖ
Барилга үйлдвэрлэлийн зохион
байгуулалт NO 1
1.1. Барилгын үйлдвэрлэлийн онцлог
Барилгын салбарт үйлдвэрлэлийн зохион байгуулалтын
ерөнхий зүй тогтол, зохион байгуулалтын бүтцийн хэлбэр үйлчлэх
боловч үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний өвөрмөц шинж чанараас
үүдэлтэй онцлог зүй тогтлууд илэрч байдаг. Барилгын үйлдвэрлэлийн
гол онцлогийг авч үзвэл:
Нэгд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлийн талбартаа
үлдэж машин механизм ба ажиллах хүч нь ажлын байрыг орхин
дараагийн талбар руу шилждэг.
Хоёрт, үйлдвэрлэлийн гол зонхилох хэсэг ил гадаа явагддаг.
Гуравт, бүтээгдэхүүн нь материал багтаамж ихтэй
Дөрөвт, үйлдвэрлэлийн мөчлөг урт, бүтээгдэхүүний өртөг өндөр.
Үйлдвэрлэлийн бэлтгэлийг хангах, барилга байгууламжийг барихад урт
хугацаа шаардах бөгөөд өртөг нь өндөр байдаг.
Тавд, үйлдвэрлэл нь тархай байрлалтай. Хэдийгээр барилгын
үйлдвэрлэл нь дээр өгүүлсэнчлэн хөдөлгөөнт шинж чанартай ч
барилгын байгууллагын үндсэн захиргаа аж, ахуй, үйлдвэрлэлийн бааз
нь суурин шинж чанартай байна.
Зургаад, барилгын салбарт үйлдвэрлэлийн зохион байгуулалтын
хоршилт, хослолын хэлбэрүүд өвөрмөц байдлаар илэрдэг.
Долоод, үйлдвэрлэл, хөдөлмөрийн зохион байгуулалт нь дахин давтагддаггүй
онцлогтой.
Дээрхээс гадна барилгын үйлдвэрлэлийг хөтлөн явуулахад олон төрлийн хууль
тогтоомж, норм, стандарт, норматив, нормаль, дүрэм, заавар, зөвлөмж болон бусад
баримт бичиг мөрдөгддөг; гар ажиллагаа ихтэй, үйлдвэрлэлийг жилийн дөрвөн улиралд
жигд явуулах боломжгүй, үйлдвэрлэлд олон тооны хүн хүч, хөдөлгөөнт машин механизм
оролцож тооны хувьд байнга өөрчлөгдөж байдаг. Ажлын фронтын хангалт жигд биш,
тендер шалгаруулалтын үр дүн болон өрсөлдөөний бусад олон хүчин зйүлээс шалтгаалж
төлөвлөгөөт жилийн ажлыг урьдчилан бүрэн харах боломжгүй зэрэг олон сөрөг онцлог
бий. Ийнхүү барилгын үйлдвэрлэл нь удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт,
зохицуулалтын хувьд нэн түвэгтэй, үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг динамик систем
юм.
Иймээс уг чиглэлээр суралцаж буй оюутан, суралцагчид барилгын
үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт, төлөвлөлт удирдлагын арга, ухааныг
сайтар эзэмших шаардлагатай юм.
Удирдахуйн ухааны үндсэн чиг үүрэг нь төлөвлөлт, зохион байгуулалт,
манлайлал, идэвхжүүлэлт, хяналт шалгалт юм.
Төлөвлөлт гэж байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэх олон арга зам,
хувилбарыг боловсруулан түүнээс аль зохистойг нь сонгох ажиллагаа юм.
Зохион байгуулалт гэж байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд
хүн, капитал, материал,, машин техник, мэдээллийн нөөцийг зохистойгоор нэгтгэн
зангидах үйл явцыг хэлнэ.
Ажиллагсдыг өөртөө татах, бүрдүүлэх, сонгох, хуваарилах, манлайлах үйл
явцын цогцыг манлайлал гэнэ.
Идэвхжүүлэлт гэж байгууллагын өмнөө тавьсан зорилгод хүрэхэд нийт
ажиллагсдыг татан оролцуулах болон хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэхэд
байгууллагын зүгээс нөлөөлөх үйл явцыг хэлнэ.
Менежер гэж удирдахуйн ухаанаар мэргэшсэн мэргэжилтэнг хэлэх бөгөөд
тэдгээр байгууллагын удирдлагын аль төвшинд ажиллаж байгаагаас үл хамааран
менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж манлайлах үүрэгтэй.
Барилгын салбар:
Барилгын салбар нь эдийн засаг-нийгмийн бүхий л салбарыг
хамарсан өргөн хүрээтэй үйлдвэрлэлийг явуулдаг онцгой салбарын нэг
бөгөөд хүний хөдөлмөрлөх, амьдрах орчны олон талын асуудлуудыг
хөнддөг тул оролцогчдын хүрээ нэн өргөн салбар юм.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, ТББ, хувийн
хэвшил, иргэд, хуулийн этгээд, хуулийн бус этгээдийн хувиар барилгын
салбарын үйл ажиллагаанд оролцдог. (БНбД 12.01.09. Барилгын
үйлдвэрлэлийн зохион байгуулалт.)
Хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалт хийж буй хуулийн этгээд, хувь хүнийг
хэлнэ.
Хам хөрөнгө оруулагч (Developer) гэж барилгын талбай, газар болон дэд бүтэц
бий болгоход зориулж хөрөнгө оруулалт хийж буй хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ.
Ерөнхий захиалагч гэж үл хөдлөх хөрөнгө бүтээн бий болгохоор шийдвэр
гаргасан хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ. Ерөнхий захиалагч нь зураг төслийн баримт
бичиг захиалах, барилга байгууламж барих зөвшөөрөл авах, түүнийг гүйцэтгэгчийн
эсвэл өөрийн хүчээр барьж байгуулах ажпыг зохион байгуулах, төслийн бүхий л үе
шатанд хяналт тавих, хүлээж авах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах, үл
хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлж батлагаажуулах зэрэг үүргийг гүйцэтгэнэ.
Захиалагч (захиалагчийн алба) гэж барилга байгууламжийн барих дарааллыг
тогтоосон төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэгч сонгох, санхүүжүүлэх, үйлдвэрлэлийн
явцад чанарын хяналт тавих, дууссан барилга байгууламжийг хүлээн авах талаар зөвлөх
үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, алба (хуулийн этгээд), эсвэл
мэргэжлийн ажилтанг хэлнэ. Инженерийн хийцтэй барилга байгууламжийг барих,
өргөтгөх, шинэчлэх ба засварлах ажлын ерөнхий захиалагч болон захиалагч нь үйл
ажиллагаагаа “Барилга захиалагчийн дүрэм” УББ 12.01.01-ийн дагуу явуулна.
Эзэмшигч гэж өөрийн өмчийн барилга байгууламжийг өмчлөн эзэмшиж байгаа
эсвэл өмчлөгчөөс нь хууль буюу гэрээний дагуу эзэмших эрх авсан хуулийн этгээд, хувь
хүнийг хэлнэ.
Ашиглагч гэж өмчлөгч эсвэл эзэмшигчээс нь хууль гэрээний дагуу ашиглах эрх
авсан барилга байгууламжийг ашиглах хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ. Барилга
байгууламжийг эзэмших, ашиглах асуудал нь Иргэний хууль болон талуудын гэрээгээр
зохицуулагдна.
Гүйцэтгэгч гэж барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэхээр захиалагчтай
гэрзэ байгуулж хууль тогтоомж, норм дүрмийн дагуу барилга байгууламж барих ажлыг
гүйцэтгэх хуулийн этгээд эсвэл хувь хүнийг хэлнэ. Инженерийн хийцтэй барилга
байгууламжийг барих гүйцэтгэгч нь тухайн ажпыг гүйцэтгэх эрх бүхий байна.
Инженерийн хийцтэй барилга байгууламж барих эрхийг Барилгын тухай хуулийн дагуу
олгодог.
Барилгын гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлын зарим хэсгийг бусад туслан
гүйцэтгэгчээр гүйцэтгүүлдэг. Иргэний хуульд зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр
заагаагүй бол барилгын гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг
захиалагчийн өмнө хари уцна. Энэ тохиолдолд барилгын гүйцэтгэгч нь захиалагчийн
хувьд ерөнхий гуйцэтгэгч, туслан гуйцэтгэгчийн хувьд захиалагч болно.
Зөвлөх уйлчилгээний гүйцэтгэгч гэж хөрөнгө оруулагч (эзэн) эсвэл ерөнхий
захиалагч (захиалагч)-аас эрх олгосны дагуу хөрөнгө оруулалтын бүх мөчлөг эсвэл
зарим үе шатны ажлын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд, хувь хүнийг
хэлнэ.
Нийлүүлэгч гэж барилгын үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай барилгын
материал, эдлэхүүн үйлдвэрлэгч хуулийн этгээд эсвэл хувь хүнийг хэлнэ. Өргөн утгаараа
эдийн засгийн бүхий л салбарын үйлдвэрлэгчид барилгын салбарын нийлүүлэгчид юм.
Тээвэрлэгчид гэж барилгын талбайн гадна, доторхи ачаа тээвэрлэлтийг
гүйцэтгэгч хуулийн этгээд эсвэл хувь хүнийг хэлнэ.
Барилгын эрдэм шинжилгээний байгууллага гэж барилгын салбарын чиглэлээр
эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг хуулийн этгээдийг хэлнэ. Мөн энэ
ойлголтонд энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг хамтлаг, мэргэжилтэнг хамрааруулна. Уг
байгууллагын ажпын гол зонхилох хэсэг нь захиалга, гэрээ ба даалгаврын үндсэн дээр
явагддаг.
Сургалтын байгууллага гэж барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг бүх шатны боловсролын байгууллагыг хэлнэ.
Зураг төсөл зохиогч Барилга байгууламжийг барих, засварлах, өргөтгөл,
шинэчилэлт хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон
ажлын зураг, инженер-геологийн судалгаа, геодезийн зураглал, барилга байгууламжийн
өртгийн нэгдсэн баримт бичиг боловсруулагч хуулийн этгээдийг хэлнэ. Инженерийн
хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл зохиогч нь Аж ахуйн үйл ажиллагааны
тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу эрх бүхий байх ёстой
Удирдлагын аль түвшинд ажиллаж байгаагаас хамааран
менежерийг :
-дээд төвшин/байгууллагын ирээдүйн дүр төрхөө тодорхойлох,
стратегийн төлөвлөгөө, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах/
-дунд шатных / үйлдвэрлэлийг төлөвлөх, зохион байгуулах, үйл
ажиллагааг нь тогтвортой хөтлөн явуулахад чиглэдэг/
-нэгж төвшний /менежерийн хувьд хүмүүстэй ажиллах,
төлөвлөгөөний биелэлтийг хангах, бүртгэл тооцоо, нормчлолын зэрэг
асуудалд анхаарлаа хандуулж, дийлэнх цагаа техник гүйцэтгэлийн
ажилд зориулдаг/ гэж ангилна.
Хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалт хийж буй хуулийн этгээд, хувь
хүнийг;
Хам хөрөнгө оруулагч гэж барилгын талбай, газар болон дэд бүтэц бий
болгоход зориулж хөрөнгө оруулалт хийж буй хуулийн этгээд, хувь хүнийг;
Ерөнхий захиалагч гэж үл хөдлөх хөрөнгө бүтээн бий болгохоор
шийдвэр гаргасан хуулийн этгээд, хувь хүнийг;
Эзэмшигч гэж өөрийн өмчийн барилга байгууламжийг өмчлөн эзэмшиж
байгаа эсвэл өмчлөгчөөс нь хууль буюу гэрээний дагуу эзэмших эрх авсан
хуулийн этгээд, хувь хүнийг;
Ашиглагч гэж өмчлөгч эсвэл эзэмшигчээс нь хууль гэрээний дагуу
ашиглах эрх авсан барилга байгууламжийг ашиглах хуулийн этгээд, хувь хүнийг;
Гүйцэтгэгч гэж барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэхээр захиалагчтай гэрээ байгуулж
хууль тогтоомж, норм дүрмийн дагуу барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэх хулийнг этгээд, хувь
хүнийг;
Зураг төсөл зохиогч –Барилга байгууламжийг барих, засварлах, өргөтгөл, шинэчлэлт хийхэд
шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн
судалгаа, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн баримт бичиг боловсруулагч
хуулийн этгээдийг;
Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч гэж хөрөнгө оруулагч эсвэл ерөнхий захиалагчаас эрх
олгосны дагуу хөрөнгө оруулалтын бүх мөчлөг эсвэл зарим үе шатны ажлын талаар зөвлөх үйлчилгээ
үзүүлэгч хуулийн этгээд, хувь хүнийг;
Нийлүүлэгч гэж барилгын үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай барилгын материал,
эдлэхүүн үйлдвэрлэгч хуулийн этгээд эсвэл хувь хүнийг ;
Тээвэрлэгчид гэж барилгын талбайн гадна, доторхи ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэгч хуулийн
этгээд, эсвэл хувь хүнийг;
Барилгын эрдэм шинжилгээний байгууллага гэж барилгын салбарын чиглэлээр эрдэм
шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг хуулийн этгээдийг;
Сургалтын байгууллага гэж барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг бүх шатны боловсролын байгууллагыг тус тус хэлнэ
• Барилгын салбарын хуулийн этгээдийн эрх зүй
- Компани /нээлттэй буюу хувьцаат компани/
- Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани
- Хараат болон охин компани
- Нөхөрлөл
- Хоршоо
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол
улсын хуулийн этгээд болох бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийн
дагуу үйл ажиллагаагаа явуулна.
БАРИЛГА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, 2009
НОМЫГ ОЛЖ ГҮНЗГИЙРҮҮЛЭН
УНШИЖ СУДЛААРАЙ

3 barildiin udirdlaga 1

  • 1.
    БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО АХЛАХ БАГШС.ДОРЖ Барилга үйлдвэрлэлийн зохион байгуулалт NO 1
  • 2.
    1.1. Барилгын үйлдвэрлэлийнонцлог Барилгын салбарт үйлдвэрлэлийн зохион байгуулалтын ерөнхий зүй тогтол, зохион байгуулалтын бүтцийн хэлбэр үйлчлэх боловч үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний өвөрмөц шинж чанараас үүдэлтэй онцлог зүй тогтлууд илэрч байдаг. Барилгын үйлдвэрлэлийн гол онцлогийг авч үзвэл: Нэгд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлийн талбартаа үлдэж машин механизм ба ажиллах хүч нь ажлын байрыг орхин дараагийн талбар руу шилждэг. Хоёрт, үйлдвэрлэлийн гол зонхилох хэсэг ил гадаа явагддаг.
  • 3.
    Гуравт, бүтээгдэхүүн ньматериал багтаамж ихтэй Дөрөвт, үйлдвэрлэлийн мөчлөг урт, бүтээгдэхүүний өртөг өндөр. Үйлдвэрлэлийн бэлтгэлийг хангах, барилга байгууламжийг барихад урт хугацаа шаардах бөгөөд өртөг нь өндөр байдаг. Тавд, үйлдвэрлэл нь тархай байрлалтай. Хэдийгээр барилгын үйлдвэрлэл нь дээр өгүүлсэнчлэн хөдөлгөөнт шинж чанартай ч барилгын байгууллагын үндсэн захиргаа аж, ахуй, үйлдвэрлэлийн бааз нь суурин шинж чанартай байна. Зургаад, барилгын салбарт үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хоршилт, хослолын хэлбэрүүд өвөрмөц байдлаар илэрдэг.
  • 4.
    Долоод, үйлдвэрлэл, хөдөлмөрийнзохион байгуулалт нь дахин давтагддаггүй онцлогтой. Дээрхээс гадна барилгын үйлдвэрлэлийг хөтлөн явуулахад олон төрлийн хууль тогтоомж, норм, стандарт, норматив, нормаль, дүрэм, заавар, зөвлөмж болон бусад баримт бичиг мөрдөгддөг; гар ажиллагаа ихтэй, үйлдвэрлэлийг жилийн дөрвөн улиралд жигд явуулах боломжгүй, үйлдвэрлэлд олон тооны хүн хүч, хөдөлгөөнт машин механизм оролцож тооны хувьд байнга өөрчлөгдөж байдаг. Ажлын фронтын хангалт жигд биш, тендер шалгаруулалтын үр дүн болон өрсөлдөөний бусад олон хүчин зйүлээс шалтгаалж төлөвлөгөөт жилийн ажлыг урьдчилан бүрэн харах боломжгүй зэрэг олон сөрөг онцлог бий. Ийнхүү барилгын үйлдвэрлэл нь удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, зохицуулалтын хувьд нэн түвэгтэй, үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг динамик систем юм. Иймээс уг чиглэлээр суралцаж буй оюутан, суралцагчид барилгын үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт, төлөвлөлт удирдлагын арга, ухааныг сайтар эзэмших шаардлагатай юм.
  • 5.
    Удирдахуйн ухааны үндсэнчиг үүрэг нь төлөвлөлт, зохион байгуулалт, манлайлал, идэвхжүүлэлт, хяналт шалгалт юм. Төлөвлөлт гэж байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэх олон арга зам, хувилбарыг боловсруулан түүнээс аль зохистойг нь сонгох ажиллагаа юм. Зохион байгуулалт гэж байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүн, капитал, материал,, машин техник, мэдээллийн нөөцийг зохистойгоор нэгтгэн зангидах үйл явцыг хэлнэ. Ажиллагсдыг өөртөө татах, бүрдүүлэх, сонгох, хуваарилах, манлайлах үйл явцын цогцыг манлайлал гэнэ. Идэвхжүүлэлт гэж байгууллагын өмнөө тавьсан зорилгод хүрэхэд нийт ажиллагсдыг татан оролцуулах болон хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэхэд байгууллагын зүгээс нөлөөлөх үйл явцыг хэлнэ. Менежер гэж удирдахуйн ухаанаар мэргэшсэн мэргэжилтэнг хэлэх бөгөөд тэдгээр байгууллагын удирдлагын аль төвшинд ажиллаж байгаагаас үл хамааран менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж манлайлах үүрэгтэй.
  • 6.
    Барилгын салбар: Барилгын салбарнь эдийн засаг-нийгмийн бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээтэй үйлдвэрлэлийг явуулдаг онцгой салбарын нэг бөгөөд хүний хөдөлмөрлөх, амьдрах орчны олон талын асуудлуудыг хөнддөг тул оролцогчдын хүрээ нэн өргөн салбар юм. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, ТББ, хувийн хэвшил, иргэд, хуулийн этгээд, хуулийн бус этгээдийн хувиар барилгын салбарын үйл ажиллагаанд оролцдог. (БНбД 12.01.09. Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт.)
  • 7.
    Хөрөнгө оруулагч гэжхөрөнгө оруулалт хийж буй хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ. Хам хөрөнгө оруулагч (Developer) гэж барилгын талбай, газар болон дэд бүтэц бий болгоход зориулж хөрөнгө оруулалт хийж буй хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ. Ерөнхий захиалагч гэж үл хөдлөх хөрөнгө бүтээн бий болгохоор шийдвэр гаргасан хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ. Ерөнхий захиалагч нь зураг төслийн баримт бичиг захиалах, барилга байгууламж барих зөвшөөрөл авах, түүнийг гүйцэтгэгчийн эсвэл өөрийн хүчээр барьж байгуулах ажпыг зохион байгуулах, төслийн бүхий л үе шатанд хяналт тавих, хүлээж авах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлж батлагаажуулах зэрэг үүргийг гүйцэтгэнэ. Захиалагч (захиалагчийн алба) гэж барилга байгууламжийн барих дарааллыг тогтоосон төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэгч сонгох, санхүүжүүлэх, үйлдвэрлэлийн явцад чанарын хяналт тавих, дууссан барилга байгууламжийг хүлээн авах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, алба (хуулийн этгээд), эсвэл мэргэжлийн ажилтанг хэлнэ. Инженерийн хийцтэй барилга байгууламжийг барих, өргөтгөх, шинэчлэх ба засварлах ажлын ерөнхий захиалагч болон захиалагч нь үйл ажиллагаагаа “Барилга захиалагчийн дүрэм” УББ 12.01.01-ийн дагуу явуулна.
  • 8.
    Эзэмшигч гэж өөрийнөмчийн барилга байгууламжийг өмчлөн эзэмшиж байгаа эсвэл өмчлөгчөөс нь хууль буюу гэрээний дагуу эзэмших эрх авсан хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ. Ашиглагч гэж өмчлөгч эсвэл эзэмшигчээс нь хууль гэрээний дагуу ашиглах эрх авсан барилга байгууламжийг ашиглах хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ. Барилга байгууламжийг эзэмших, ашиглах асуудал нь Иргэний хууль болон талуудын гэрээгээр зохицуулагдна. Гүйцэтгэгч гэж барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэхээр захиалагчтай гэрзэ байгуулж хууль тогтоомж, норм дүрмийн дагуу барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэх хуулийн этгээд эсвэл хувь хүнийг хэлнэ. Инженерийн хийцтэй барилга байгууламжийг барих гүйцэтгэгч нь тухайн ажпыг гүйцэтгэх эрх бүхий байна. Инженерийн хийцтэй барилга байгууламж барих эрхийг Барилгын тухай хуулийн дагуу олгодог. Барилгын гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлын зарим хэсгийг бусад туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлдэг. Иргэний хуульд зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барилгын гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хари уцна. Энэ тохиолдолд барилгын гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий гуйцэтгэгч, туслан гуйцэтгэгчийн хувьд захиалагч болно.
  • 9.
    Зөвлөх уйлчилгээний гүйцэтгэгчгэж хөрөнгө оруулагч (эзэн) эсвэл ерөнхий захиалагч (захиалагч)-аас эрх олгосны дагуу хөрөнгө оруулалтын бүх мөчлөг эсвэл зарим үе шатны ажлын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ. Нийлүүлэгч гэж барилгын үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай барилгын материал, эдлэхүүн үйлдвэрлэгч хуулийн этгээд эсвэл хувь хүнийг хэлнэ. Өргөн утгаараа эдийн засгийн бүхий л салбарын үйлдвэрлэгчид барилгын салбарын нийлүүлэгчид юм. Тээвэрлэгчид гэж барилгын талбайн гадна, доторхи ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэгч хуулийн этгээд эсвэл хувь хүнийг хэлнэ. Барилгын эрдэм шинжилгээний байгууллага гэж барилгын салбарын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг хуулийн этгээдийг хэлнэ. Мөн энэ ойлголтонд энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг хамтлаг, мэргэжилтэнг хамрааруулна. Уг байгууллагын ажпын гол зонхилох хэсэг нь захиалга, гэрээ ба даалгаврын үндсэн дээр явагддаг. Сургалтын байгууллага гэж барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны боловсролын байгууллагыг хэлнэ.
  • 10.
    Зураг төсөл зохиогчБарилга байгууламжийг барих, засварлах, өргөтгөл, шинэчилэлт хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгаа, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн баримт бичиг боловсруулагч хуулийн этгээдийг хэлнэ. Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл зохиогч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу эрх бүхий байх ёстой
  • 11.
    Удирдлагын аль түвшиндажиллаж байгаагаас хамааран менежерийг : -дээд төвшин/байгууллагын ирээдүйн дүр төрхөө тодорхойлох, стратегийн төлөвлөгөө, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах/ -дунд шатных / үйлдвэрлэлийг төлөвлөх, зохион байгуулах, үйл ажиллагааг нь тогтвортой хөтлөн явуулахад чиглэдэг/ -нэгж төвшний /менежерийн хувьд хүмүүстэй ажиллах, төлөвлөгөөний биелэлтийг хангах, бүртгэл тооцоо, нормчлолын зэрэг асуудалд анхаарлаа хандуулж, дийлэнх цагаа техник гүйцэтгэлийн ажилд зориулдаг/ гэж ангилна.
  • 12.
    Хөрөнгө оруулагч гэжхөрөнгө оруулалт хийж буй хуулийн этгээд, хувь хүнийг; Хам хөрөнгө оруулагч гэж барилгын талбай, газар болон дэд бүтэц бий болгоход зориулж хөрөнгө оруулалт хийж буй хуулийн этгээд, хувь хүнийг; Ерөнхий захиалагч гэж үл хөдлөх хөрөнгө бүтээн бий болгохоор шийдвэр гаргасан хуулийн этгээд, хувь хүнийг; Эзэмшигч гэж өөрийн өмчийн барилга байгууламжийг өмчлөн эзэмшиж байгаа эсвэл өмчлөгчөөс нь хууль буюу гэрээний дагуу эзэмших эрх авсан хуулийн этгээд, хувь хүнийг; Ашиглагч гэж өмчлөгч эсвэл эзэмшигчээс нь хууль гэрээний дагуу ашиглах эрх авсан барилга байгууламжийг ашиглах хуулийн этгээд, хувь хүнийг;
  • 13.
    Гүйцэтгэгч гэж барилгабайгууламж барих ажлыг гүйцэтгэхээр захиалагчтай гэрээ байгуулж хууль тогтоомж, норм дүрмийн дагуу барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэх хулийнг этгээд, хувь хүнийг; Зураг төсөл зохиогч –Барилга байгууламжийг барих, засварлах, өргөтгөл, шинэчлэлт хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгаа, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн баримт бичиг боловсруулагч хуулийн этгээдийг; Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч гэж хөрөнгө оруулагч эсвэл ерөнхий захиалагчаас эрх олгосны дагуу хөрөнгө оруулалтын бүх мөчлөг эсвэл зарим үе шатны ажлын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд, хувь хүнийг; Нийлүүлэгч гэж барилгын үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай барилгын материал, эдлэхүүн үйлдвэрлэгч хуулийн этгээд эсвэл хувь хүнийг ; Тээвэрлэгчид гэж барилгын талбайн гадна, доторхи ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэгч хуулийн этгээд, эсвэл хувь хүнийг; Барилгын эрдэм шинжилгээний байгууллага гэж барилгын салбарын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг хуулийн этгээдийг; Сургалтын байгууллага гэж барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны боловсролын байгууллагыг тус тус хэлнэ
  • 14.
    • Барилгын салбарынхуулийн этгээдийн эрх зүй - Компани /нээлттэй буюу хувьцаат компани/ - Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани - Хараат болон охин компани - Нөхөрлөл - Хоршоо - Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол улсын хуулийн этгээд болох бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
  • 15.
    БАРИЛГА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИОНБАЙГУУЛАЛТ, 2009 НОМЫГ ОЛЖ ГҮНЗГИЙРҮҮЛЭН УНШИЖ СУДЛААРАЙ