SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
“Тогтвортой хөгжил”


1.   Хичээлийн индекс: SDEV 203
2.   Хичээлийн багц цаг: 2
3.   Судлах улирал: IY
4.   Урьд нь үзсэн байх хичээлийн нэр, индекс:
     Эдийн засгийн онол (ECON 101),
     Бизнес ба нийгэм (MGMT101),
     Маркетингийн үндэс(MRKT202),
     Менежментийн үндэс (MGMT203)

5. Хичээлийн зорилго:
   Энэ хичээлийн зорилго нь оюутнуудад тогтвортой хөгжлийн онолын талаар
   ерөнхий мэдлэгийг олгохоос гадна байгаль орчин, нийгэм, эдийн засгийн
   асуудлуудыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан авч үзэх, эдгээр
   асуудлуудыг тогтвортой хөгжлийн зарчим дээр тулгуурлан шийдэх арга барилын
   талаар үндсэн ойлголт, суурь мэдлэгийг олгоход оршино.

6. Хичээлийн товч агуулга:
   Энэ хичээлээр тогтвортой хөгжлийн гол үзэл баримтлалыг судлах ба байгаль орчны
   тогтвортой байдлыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлуудтай уялдуулан авч
   үзнэ. Тогтвортой хөгжлийн онолын үндсэн зарчмууд, байгаль орчны тогтвортой
   байдал, эдийн засгийн болон нийгмийн тогтвортой хөгжлийн асуудлуудыг судлана.
   Мөн тогтвортой хөгжлийн талаарх олон улсын томоохон арга хэмжээнүүдийн
   талаар мэдлэг эзэмшүүлнэ.

     Дэлхийн эдийн засгийн тэгш бус хөгжил, ядуурал, орлогын ялгаа, байгаль орчны
     бохирдол болон доройтол, хүн амын өсөлт, эрх тэгш байдал зэрэг асуудлуудын
     өнөөгийн байдал болон ирээдүйн хандлагыг судална. Байгаль орчин хөгжлийн
     уялдаа, холбооны талаарх үзэл баримтлалыг судална. Байгаль орчины асуудал
     төвтэй удирдлагын тогтолцоо бүрдэж буй үйл явцыг авч үзнэ. Байгаль орчин
     Хөгжлийн Дэлхийн Хорооны үйл ажиллагааг судалж, тогтвортой хөгжлийн
     тодорхойлолтыг задлан шинжилнэ. Тулхтай хөгжихийн агуулга, ач холбогдол, энэ
     талаар иргэн хүний гүйцэтгэх үүргийг ойлгож авна.

     Тогтвортой хөгжлийн цогц байдал, үндсэн тулгуур элементүүд, тэдгээрийн
     хоорондын уялдааг судална. Байгаль орчны доройтол, бохирдол, байгалийн
     баялгийн нөөцийн ашиглалтын талаар судална. Сүүлийн жилүүдэд байгаль орчинд
     учирч буй хор хөнөөл тэдгээрийн үр дагаврыг судална. Эдийн засгийн хөгжил,
     байгаль орчны уялдааг судлах ба эдийн засгийн өсөлтийн хязгаарын талаарх
     ойлголтыг товч авч үзнэ.
Нийгмийн тогтвортой хөгжлийг хүний хөгжил, эрх тэгш байдал, аюулгүй байдал
       зэрэг асуудлын хүрээнд товч авч үзнэ. 1992 онд Бразилийн Рио дэ Жанейро хотноо
       болсон Байгаль орчин, хөгжлийн дэлхийн чуулга уулзалтаас гаргасан гол үр дүн,
       Риогийн тунхаглал болон тогтвортой хөгжлийн зарчмуудыг судална

       21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, түүнд тусгагдсан үндсэн асуудлуудыг
       судална. Монгол улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулсан
       үйл явц, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн агуулгатай танилцана. 2000 онд НҮБ-
       ийн Ерөнхий Чуулганаас гаргасан Мянганы Тунхаглал болон Мянганы Хөгжлийн
       Зорилтыг судлана. 2002 онд Жоханнесбург хотноо болсон Тогтвортой хөгжлийн
       дэлхийн чуулга уулзалтын зорилго, гол үр дүн болон Монгол улсын төлөөлөгчдийн
       оролцоотой танилцана. Жоханнесбургийн уулзалтаас баталсан Тогтвортой
       хөгжлийн тунхаглал, хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар судална. Монгол улсын
       тогтвортой хөгжлийн стратеги, бодлого болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг
       судална .Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн явцыг үнэлэх индикаторууд,
       мэдээллийн баазыг бий болгох асуудлын талаар судална. Тогтвортой хөгжилд
       төрийн ба төрийн бус байгууллага, уугуул нутгийнхан, эрдэмтэн судлаачид, нийт
       иргэдийн гүйцэтгэх үүрэг оролцоотой танилцана.        Монгол улс тогтвортой
       хөгжлийн стратегийн хэрэгжилтийн шатанд учирч буй хүндрэл, бэрхшээл,
       тэдгээрийг даван туулах арга замыг судална.

    7. Хичээлээр эзэмших мэдлэг чадвар. Байгаль, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг
       цогцоор нь ойлгож судалгаа шинжилгээний ажилд ашиглах, ажиллаж байгаа
       байгууллагынхаа ойрын болон хэтийн стратеги бодлогыг тодорхойлоход чиг
       баримжаагаа болгох чадвар дадлага эзэмшинэ.

    8. Үнэлгээ: Нийт 100 оноо, үүнээс:
                Ирц, идэвх –    20 оноо
                Илтгэл тавих, реферат бичих – 40 оноо
                Улирлын шалгалт – 40 оноо

    9. Ашиглах ном, сурах бичиг:
•   Д.Дагвадорж нар. Монгол улсын тогтвортой хөгжлийн стратегийн үнэлгээ. УБ.2008
    он.
•   Ц. Адьяасүрэн нар. Тогтвортой хөгжил (сурах бичиг), Монгол Улсын XXI зууны
    тогтвортой хөгжил төсөл, УБ, 2003 он
•   П. Очирбат, Ш. Баясгалан, Б. Чинзориг. Тогтвортой хөгжлийн боловрсол (багшийн
    ном), УБ, 2004 он
•   David Reid, 1995. Sustainable Development: An introductory guide, Earthscan Publications,
    London, UK.
•   Д.Дагвадорж.Тулхтай хөгжил-Монголын ирээдүй. УБ.2002
•   Мянганы хөгжлийн зориолтуудад суурилсан Монгол улсын хөгжлийн цогц бодлого.
    УБ. 2007.
•   World Commission on Environment and Development, 1987. Our Common Future, Oxford:
    Oxford University Press, pp. 400
•   НҮБ-ийн Эдийн засаг, нийгмийн асуудлын газар, Тогтвортой хөгжлийн хэлтэс
    http://www.un.org/esa/sustdev/
•   НҮБ-ийн        Мянганы         Тунхаглал: Мянганы       Хөгжлийн      Зорилтууд
    http://www.un.org/millenniumgoals


    Хичээлийн тодорхойлолтыг боловсруулсан багш:

                …………………………….....................                /Док (Sc.D) Д.Дагвадорж/

    Хянасан: Маркетинг, Олон улсын худалдааны тэнхмийн эрхлэгч:

                ........................…………… …………             /док (Ph.D) Б.Даваасүрэн/

    Зөвшөөрсөн: Эдийн Засгийн Сургуулийн сургалтын албаны эрхлэгч:

               ......................................……………   / док (Ph.D) Б. Бат /

                                    2008 оны 6 сарын 12 өдөр.

More Related Content

Similar to Sustainable developement

Nov training report_mn
Nov training report_mnNov training report_mn
Nov training report_mn
victor_maral
 
бүтээмжийн менежментийн түүхэн хөгжил
бүтээмжийн менежментийн түүхэн хөгжилбүтээмжийн менежментийн түүхэн хөгжил
бүтээмжийн менежментийн түүхэн хөгжил
Tungalag Tsendsuren
 
Togtvortoi hugjliin bolovsrol
Togtvortoi hugjliin bolovsrolTogtvortoi hugjliin bolovsrol
Togtvortoi hugjliin bolovsrol
Serko Serod
 
Surgan humuujuuleh zui 1
Surgan humuujuuleh zui 1Surgan humuujuuleh zui 1
Surgan humuujuuleh zui 1
murun78
 
Marketing
MarketingMarketing
Marketing
Jigmee
 

Similar to Sustainable developement (20)

S.ss702 l 12. togt devlopment
S.ss702 l 12. togt devlopmentS.ss702 l 12. togt devlopment
S.ss702 l 12. togt devlopment
 
Зээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээЗээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээ
 
Suraltsagchiin s
Suraltsagchiin sSuraltsagchiin s
Suraltsagchiin s
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
 
Social Entrepreneur and CDD
Social Entrepreneur and CDDSocial Entrepreneur and CDD
Social Entrepreneur and CDD
 
Hunii hugjliin s
Hunii hugjliin sHunii hugjliin s
Hunii hugjliin s
 
Nov training report_mn
Nov training report_mnNov training report_mn
Nov training report_mn
 
бүтээмжийн менежментийн түүхэн хөгжил
бүтээмжийн менежментийн түүхэн хөгжилбүтээмжийн менежментийн түүхэн хөгжил
бүтээмжийн менежментийн түүхэн хөгжил
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
 
Togtvortoi hugjliin bolovsrol
Togtvortoi hugjliin bolovsrolTogtvortoi hugjliin bolovsrol
Togtvortoi hugjliin bolovsrol
 
Surgan humuujuuleh zui 1
Surgan humuujuuleh zui 1Surgan humuujuuleh zui 1
Surgan humuujuuleh zui 1
 
Marketing
MarketingMarketing
Marketing
 
Ecology and sustainability
Ecology and sustainabilityEcology and sustainability
Ecology and sustainability
 
Дидактикийг онож ухаарах асуудалд
Дидактикийг онож ухаарах асуудалдДидактикийг онож ухаарах асуудалд
Дидактикийг онож ухаарах асуудалд
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
Num
NumNum
Num
 
эдиин засгиин сэтгэлгээний түүх /Economic History/
эдиин засгиин сэтгэлгээний түүх /Economic History/эдиин засгиин сэтгэлгээний түүх /Economic History/
эдиин засгиин сэтгэлгээний түүх /Economic History/
 
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
 
Civil society participation in the budgetary process opt
Civil society participation in the budgetary process optCivil society participation in the budgetary process opt
Civil society participation in the budgetary process opt
 
Cem1
Cem1Cem1
Cem1
 

Sustainable developement

  • 1. “Тогтвортой хөгжил” 1. Хичээлийн индекс: SDEV 203 2. Хичээлийн багц цаг: 2 3. Судлах улирал: IY 4. Урьд нь үзсэн байх хичээлийн нэр, индекс: Эдийн засгийн онол (ECON 101), Бизнес ба нийгэм (MGMT101), Маркетингийн үндэс(MRKT202), Менежментийн үндэс (MGMT203) 5. Хичээлийн зорилго: Энэ хичээлийн зорилго нь оюутнуудад тогтвортой хөгжлийн онолын талаар ерөнхий мэдлэгийг олгохоос гадна байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан авч үзэх, эдгээр асуудлуудыг тогтвортой хөгжлийн зарчим дээр тулгуурлан шийдэх арга барилын талаар үндсэн ойлголт, суурь мэдлэгийг олгоход оршино. 6. Хичээлийн товч агуулга: Энэ хичээлээр тогтвортой хөгжлийн гол үзэл баримтлалыг судлах ба байгаль орчны тогтвортой байдлыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлуудтай уялдуулан авч үзнэ. Тогтвортой хөгжлийн онолын үндсэн зарчмууд, байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн болон нийгмийн тогтвортой хөгжлийн асуудлуудыг судлана. Мөн тогтвортой хөгжлийн талаарх олон улсын томоохон арга хэмжээнүүдийн талаар мэдлэг эзэмшүүлнэ. Дэлхийн эдийн засгийн тэгш бус хөгжил, ядуурал, орлогын ялгаа, байгаль орчны бохирдол болон доройтол, хүн амын өсөлт, эрх тэгш байдал зэрэг асуудлуудын өнөөгийн байдал болон ирээдүйн хандлагыг судална. Байгаль орчин хөгжлийн уялдаа, холбооны талаарх үзэл баримтлалыг судална. Байгаль орчины асуудал төвтэй удирдлагын тогтолцоо бүрдэж буй үйл явцыг авч үзнэ. Байгаль орчин Хөгжлийн Дэлхийн Хорооны үйл ажиллагааг судалж, тогтвортой хөгжлийн тодорхойлолтыг задлан шинжилнэ. Тулхтай хөгжихийн агуулга, ач холбогдол, энэ талаар иргэн хүний гүйцэтгэх үүргийг ойлгож авна. Тогтвортой хөгжлийн цогц байдал, үндсэн тулгуур элементүүд, тэдгээрийн хоорондын уялдааг судална. Байгаль орчны доройтол, бохирдол, байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын талаар судална. Сүүлийн жилүүдэд байгаль орчинд учирч буй хор хөнөөл тэдгээрийн үр дагаврыг судална. Эдийн засгийн хөгжил, байгаль орчны уялдааг судлах ба эдийн засгийн өсөлтийн хязгаарын талаарх ойлголтыг товч авч үзнэ.
  • 2. Нийгмийн тогтвортой хөгжлийг хүний хөгжил, эрх тэгш байдал, аюулгүй байдал зэрэг асуудлын хүрээнд товч авч үзнэ. 1992 онд Бразилийн Рио дэ Жанейро хотноо болсон Байгаль орчин, хөгжлийн дэлхийн чуулга уулзалтаас гаргасан гол үр дүн, Риогийн тунхаглал болон тогтвортой хөгжлийн зарчмуудыг судална 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, түүнд тусгагдсан үндсэн асуудлуудыг судална. Монгол улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулсан үйл явц, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн агуулгатай танилцана. 2000 онд НҮБ- ийн Ерөнхий Чуулганаас гаргасан Мянганы Тунхаглал болон Мянганы Хөгжлийн Зорилтыг судлана. 2002 онд Жоханнесбург хотноо болсон Тогтвортой хөгжлийн дэлхийн чуулга уулзалтын зорилго, гол үр дүн болон Монгол улсын төлөөлөгчдийн оролцоотой танилцана. Жоханнесбургийн уулзалтаас баталсан Тогтвортой хөгжлийн тунхаглал, хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар судална. Монгол улсын тогтвортой хөгжлийн стратеги, бодлого болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг судална .Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн явцыг үнэлэх индикаторууд, мэдээллийн баазыг бий болгох асуудлын талаар судална. Тогтвортой хөгжилд төрийн ба төрийн бус байгууллага, уугуул нутгийнхан, эрдэмтэн судлаачид, нийт иргэдийн гүйцэтгэх үүрэг оролцоотой танилцана. Монгол улс тогтвортой хөгжлийн стратегийн хэрэгжилтийн шатанд учирч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замыг судална. 7. Хичээлээр эзэмших мэдлэг чадвар. Байгаль, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг цогцоор нь ойлгож судалгаа шинжилгээний ажилд ашиглах, ажиллаж байгаа байгууллагынхаа ойрын болон хэтийн стратеги бодлогыг тодорхойлоход чиг баримжаагаа болгох чадвар дадлага эзэмшинэ. 8. Үнэлгээ: Нийт 100 оноо, үүнээс: Ирц, идэвх – 20 оноо Илтгэл тавих, реферат бичих – 40 оноо Улирлын шалгалт – 40 оноо 9. Ашиглах ном, сурах бичиг: • Д.Дагвадорж нар. Монгол улсын тогтвортой хөгжлийн стратегийн үнэлгээ. УБ.2008 он. • Ц. Адьяасүрэн нар. Тогтвортой хөгжил (сурах бичиг), Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжил төсөл, УБ, 2003 он • П. Очирбат, Ш. Баясгалан, Б. Чинзориг. Тогтвортой хөгжлийн боловрсол (багшийн ном), УБ, 2004 он • David Reid, 1995. Sustainable Development: An introductory guide, Earthscan Publications, London, UK. • Д.Дагвадорж.Тулхтай хөгжил-Монголын ирээдүй. УБ.2002 • Мянганы хөгжлийн зориолтуудад суурилсан Монгол улсын хөгжлийн цогц бодлого. УБ. 2007.
  • 3. World Commission on Environment and Development, 1987. Our Common Future, Oxford: Oxford University Press, pp. 400 • НҮБ-ийн Эдийн засаг, нийгмийн асуудлын газар, Тогтвортой хөгжлийн хэлтэс http://www.un.org/esa/sustdev/ • НҮБ-ийн Мянганы Тунхаглал: Мянганы Хөгжлийн Зорилтууд http://www.un.org/millenniumgoals Хичээлийн тодорхойлолтыг боловсруулсан багш: ……………………………..................... /Док (Sc.D) Д.Дагвадорж/ Хянасан: Маркетинг, Олон улсын худалдааны тэнхмийн эрхлэгч: ........................…………… ………… /док (Ph.D) Б.Даваасүрэн/ Зөвшөөрсөн: Эдийн Засгийн Сургуулийн сургалтын албаны эрхлэгч: ......................................…………… / док (Ph.D) Б. Бат / 2008 оны 6 сарын 12 өдөр.