бие даалт 11111111.pptx
- 2. Нүүрс-ус нь ургамал
нүүрсхүчил ба уснаас нарны
гэрлийн энергийг ашиглан нүүрс-
усыг нийлэгжүүлнэ.
Хамгийн тэжээллэг чанартай
хүнсний үндсэн нүүрс-ус нь
цардуул юм.
Цардуул нь буудайн үр, арвайн үр,
овъёос, цагаан будаа, эрдэнэ шишид
ихээр агуулагдах ба мөн төмс хүнсний
ногоонд их байдаг.
- 3. Глюкоз(D- Глюкоз)
Шим бодисуудын нэг болох нүүрс усны мономер
нэгдэл юм. Цагираг бүтэцтэй глюкозууд
хоорондоо нэгдэж дисахарыг үүсгэнэ. Нэг
глюкозын нэгдүгээр нүүрстөрөгч, нөгөө глюкозын
дөрөвдүгээр нүүрстөрөгчийн OH бүлгүүд
харилцан үйлчлэлцэж глюкозидын холбоогоор
холбогдож дисахарыг (мальтоз) үүсгэнэ. Эндээс
ус ялгарах ба ялгарсан усны молийн тоогоор
зэргийг тодорхойлох.
- 4. Дисахар нь хоёр моносахараас тогтсон нүүрс ус
юм.Моносахарын нэгэн адил-оз төгсгөлтэй байна.
Байгаль дээр хамгийн өргөн тархалттай дисахар бол
сахароз, лагтоз, мальтоз, целлобиоз юм.Цагираг
бүтэцтэй глюкозууд өөр хоорондоо нэгдэж дисахарид
үүсгэнэ.Нэг моносахарын 1-р нүүрстөрөгчийн OH нөгөө
моносахарын 4-р нүүрстөрөгчийн OH бүлэгтэй
харилцан үйлчлэлцэж глюкозидын холбоогоор
холбогдон дисахар болон полисахарыг үүсгэнэ.
- 5. Чихэр их хэмжээгээр биед ороход
глюкоз гэдэснээс цусанд шимэгдэн
орж, түүнээс гликоген нийлэгжиж
бие махбодид гликоген хэлбэрээр
нөөцлөгдөн хадгалагдана.
Нүүрс усны үндсэн нөөж гликоген
элгэнд булчинд нөөцлөгдөнө.
- 6. Хүн бухимдсан эсвэл өвдсөн үед хүний бие өвчин
болон стресстэй тэмцэх дааврыг ихээр ялгаруулдаг.
Энэ процесс нь ихэнх тохиолдолд цусан дахь
сахарын хэмжээг ихэсгэхэд хүргэдэг.
Жишээ нь:
• Хэтэрхий их нүүрс усны агууламжтай бүтэгдэхүүн
хэрэглэх
• Хангалттай инсулин ялгаруулж чадахгүй байх
• Өвчин буюу халдвар
- 7. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх үед илрэх шинж
тэмдэг:
• Мэдээ алдах , халуу шатах, жирвэгнэх
• Байнга өлсөх
• Ойр ойрхон шээс хүрэх
• Ам цангах
• Гэнэт жин нэмэх , эсвэл хасах
• Ядарч сульдах
• Толгой эргэх ,нүд бүрэлзэх