SlideShare a Scribd company logo
1 of 67
ТЕХНИК БА ПРОГРАМ ХАНГАМЖ
КОМПЬЮТЕРИЙН БҮТЭЦ
БҮРЭЛДЭХҮҮН
Зорилго
Goal
Мэдээллийн технологийн өнөөгийн хөгжил талаар
дэлгэрэнгүй мэдэх
Компьютерийн бүтэц бүрэлдэхүүн хэсгүүдийг судлах.
Одоогийн компьютерийн төрх, програм хангамж, техник
хангамж. Мэдээллийн сүлжээг ямар зорилгоор ашиглах,
хүн өдөр тутмын амьдралдаа компьютерт суурилсан
тооцооллын програм хангамжийг хэрхэн ашиглах тухай
ойлголттой болно.
Түүнчлэн компьютер ашигладаг салбарын орчин дахь
эрүүл мэндээ хамгаалах, компьютертэй аюулгүй
ажиллах ажиллагааны талаар, компьютер ашиглаж байх
үеийн соёл, мэдээллийн хамгаалалт, хуулийн заалтын
талаар суурь мэдлэг олж авна.
Гарах үр дүн
Result
Компьютерийн талаар мэдэж байвал зохих
ерөнхий суурь ойлголтуудыг мэдэхээс гадна
өөрийн хэрэгцээ, шаардлага, боломжоор
сонголт, өөрчлөлт хийх чадвартай болно.
Агуулга
Content
Компьютерийн технологи дахь хөгжил
Компьютерийн үндсэн ойлголт
Компьютерийн бүтэц
Техник хангамж
Программ хангамж
Програм хангамжийн тухай үндсэн ойлголт
Мэдээллийн сүлжээ
Эрүүл мэнд, аюулгүй байдал, орчин
Хамгаалалт
Интернет дэх файлуудыг хэрэглэх эрх
Гэрийн даалгавар
КОМПЬЮТЕРИЙН ТЕХНОЛОГИ ДАХЬ
ХӨГЖИЛ
Өнөөдрийн байдлаар 5 төрлийн компьютер байна:
 1. Microcontroller: ахуйн цахилгаан бараа, автомашин зэрэгт сууриллагддаг.
Тухайлбал шарагч зуухны тохируулгын өгөгдлийг хэрхэн хадгалах гэх мэт.
 2. Microcomputer: Ширээн дээр багтахуйц буюу жижг хэмжээний
компьютерийг хэлнэ. PC (Personnal Computer) болон Workstation гэсэн
хоёр янз байж болно.
 3. Minicomputer: Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн
завсрын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн
нэг жишээ юм.
 4. Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг
хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс
үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон
пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.
 5. Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний
зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй
өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү
хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт,
томоохон их дээд сургуулиуд энэ суперкомпьютерийг ашигладаг.
2. 1. Персонал компьютер
Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн
ашиглахад зориулсан жижиг хэмжээний
компьютерийг хэлнэ.
Персонал компьютерийг дотор нь дараах байдлаар
хуваадаг.
 Desktop
 Laptop/notebook буюу зөөврийн компьютер
 PDA буюу жижиг хэмжээний Palm компьютер
a. Desktop компьютер
Энэ персонал
компьютерийг ширээн
дээр байрлуулах
зориулалтаар гаргадаг
учраас ширээний
компьютер гэж нэрлэдэг.
b. Laptop /notebook/portable компьютер
Laptop буюу зөөврийн компьютерийг
үйлдвэрлэгчид нь Notebook гэж
нэрлэдэг бөгөөд тэжээлд залгахаас
гадна батерейгаар ажиллах
боломжтой овор хэмжээ багатай
тул нэг газраас нөгөө рүү зөөж авч
явахад тохиромжтой. Зөөврийн
компьютерийн дэлгэцийг
ихэвчлэн thin-screen technology
буюу нимгэн дэлгэцийн
технологиор хийсэн байдаг.
Нимгэн дэлгэцийн трансистор
буюу (Thin Film Transistor) эсвэл
актив матрицан дэлгэц нь гарч
байгаа дүрсийг илүү тод
үзүүлэхээс гадна аль ч талаас нь
харахад уг дүрсэнд өөрчлөлт
ордоггүй.
b. Laptop /notebook/portable компьютер
 Laptop: Хавтгай дэлгэц бүхий
зөөврийн компьютер. Лаптоп
компьютер нь notebook &
subnotebook гэсэн 2 төрлийнх
байна.
 Notebook: яльгүй зузаан
зөөврийн компьютер. Эдгээр
нь авч явах зориулалтаар
цүнхэнд багтах бөгөөд энгийн
Desktop компьютерүүд шиг
хүчин чадалтай байдаг.
 Subnotebook: 1.8-4 фунтын
жинтэй, жинг хэмнэх үүднээс
хатуу диск нь голдуу салангид
байрладаг.
c. Palm компьютер
Palm нь сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа
Personal Digital Assistant (PDA) буюу жижиг
хэмжээний тоон системийн төхөөрөмж юм. Гартаа
бариад авч явж болохуйц уг жижиг төхөөрөмжийг
Palmtop компьютер ч гэж нэрлэдэг. 1996 онд анх удаа
Palm Computing компани энэ төхөөрөмжийг имэйл
илгээх, тэмдэглэл бичих, тоглоом тоглоход зориулж
Palm Pilot гэсэн нэртэйгээр гаргажээ. Palm дээр
зөвхөн өгөгдлийг боловсруулж, хадгалаад зогсохгүй
мөн desktop эсвэл laptop компьютерээс файл татаж авч
өөр дээрээ боловсруулаад дараа нь эргээд компьютер
лүү хуулах боломжтой.
2.2.Workstation
Персонал компьютерийг бодоход илүү хүчин чадалтай мөн
дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг. Workstation нь
ердийн персонал компьютертэй харьцуулахад хурд, хүчин
чадлын хувьд илүү байдаг. Хувь хүний хэрэгцээнд гэхээсээ
илүү бизнесийн чиглэл, мэргэжлийн түвшинд илүү
ашиглагддаг. Их хэмжээний санах ой, хурд ихтэй
процессор, өндөр хурдын график адаптер бүхий
workstation шаардагддаг ямар ч байгууллага хувь хүн
хэрэглэж болно. Жишээ нь компьютер графикын дизайнер,
барилгын зургын архитектор г.м.
IBM, DEC, Hewlett-Packard болон Sun Microsystems
компаниуд Workstation үйлдвэрлэн гаргадаг.
Сервер
Сервер гэдэг ойлголтын тухайд компьютерийн овор
хэмжээ яригдахгүй. Сервер буюу сүлжээний сервер
гэдэг нь сүлжээнд холбогдсон олон компьютерүүдийн
(клиент компьютерүүд) хувьд өгөгдлийн бааз,
программуудыг хадгалдаг төв компьютер (заримдаа
толгой компьютер ч гэж нэрлэдэг) юм.
Компьютерийн үндсэн ойлголт
Электроник болон электромеханик хэсгүүдээс
бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ.
Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй
бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн
системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн
хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
Тоон систем дээр суурилсан компьютер
Компьютер нь нэлээд төвөгтэй төхөөрөмж шиг санагдавч
үндсэн зарчим нь маш энгийн байдаг. Анх компьютерийг нээхэд
электрон гүйдлүүдийг олж харна. Энэхүү гүйдэл нь зөвхөн
асах, эсвэл унтрах гэсэн хоёр утгыг агуулна. Учир нь
компьютер 0,1 гэсэн хоёртын тооллын систем дээр
үндэслэгддэг. Энэ нь binaries гэсэн латин үгнээс гаралтай.
Ийнхүү тоон буюу дижитал сигнал нь мэдээллийг хоёртын
тооллын систем дээр дүрсэлдэг байна. Дижиталын ойролцоо
утгатай үг нь computer-based юм. Энд хэрэглэгдэж буюу 0 буюу
1-ийг бит (bit) гэнэ. Олон тооны битүүдийн хослолоор тоо, үсэг,
тэмдэгтүүд бүрдэнэ. Жишээ нь: H үсэг- 01001000(off-on-off-
off…) 8bit=1Byte
Хоёртын тоон сиситем нь компьютерийг боловсруулалт хийх,
өгөгдөл хадгалах, нэг нэгэнтэй холбогдох бүх процесст
өгөгдлийг дүрслэх арга болдог.
Аналог систем дээр суурилсан амьдрал
Нарны тусгал, шувууны нислэг, дуучны хоолой гэх
мэт зүйлийг хоёртын тооллоор буюу зөвхөн хар
цагаанаар дүрслэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл хугацаа
болон замын туршид өөрчлөгдөн хувьсч байдаг аналог
систем дээр тулгуурладаг. Дуу, гэрэл, даралт,
темпераур зэрэг байж болно. Нам болон өндөр түвшин
мөн дунд түвшин бүгд аналог системийн хувьд
дүрслэгдэнэ. Тухайлбал ердийн цагны хувьд цаг,
минут, секундыг харуулж байгаа нь аналог шиг,
зөвхөн хэдэн цаг минут болж байгааг тоогоор үзүүлж
буй нь тоон системийн нэг жишээ болно.
Бодит зүйлсийг тоон хэлбэрт
хувиргах нь
Дуучныг дуулж байхад нь энгийн туузан хальсан дээр бичлэг
хийж байна гэж төсөөлье. Аналог процесс нь дууг шууд тэр
хэлбэрээр нь хуулна. Энэ үед дотны болон гадны нөлөө болох
сарнил, замхрал, унтрал, шуугиан зэргийг агуулна.
Харин тоон бичлэгийн процесс бол нэлээд ялгаатай. Жишээ нь:
хөгжмийн CD-д хөгжмийг хуулах процесс аналогтай адилгүй.
Тоон процессийн үед дууны тодорхой төлөөллийг сонгон авч
виртуалаар түүнийгээ хуулдаг бөгөөд энд ямар нэгэн дотоод
болон гадаад нөлөө ордоггүй. Компьютер дээр суурилсан
төхөөрөмж нь секундэд дунджаар 44100 удаа тогтмол
интервалд дууг төлөөлөл болгон авдаг. Энэхүү тоо нь
сонсголын эрхтэн ердийн дуу мэтээр хүлээн авахад хангалттай
тоо юм. Үүн шиг материалын өнгийг гэрэл, өнгө (brightness,
color) –ийн тусламжтай бодит өнгөний хэмжээнд дүрсэлдэг
байна.
Үндсэн
ухагдахуунууд
Hardware буюу
техник хангамж
Өгөгдөл буюу
төрөл бүрийн
мэдээлэл
Software буюу
програм хангамж
Компьютерийн бүтэц
Техник хангамж
HARDWARE HARDWARE
буюу техник
хангамжийнх
нь хувьд
компьютерийг
5 хэсэгт
хуваана.
Оролтын
төхөөрөмж
Боловсруулал-
тын
төхөөрөмж
Мэдээлэл
хадгалах
төхөөрөмж
Гаралтын
төхөөрөмж
Холболтын
төхөөрөмж
Оролтын төхөөрөмж
Гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт
боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх юм.
Оролтын төхөөрөмжид:
 Keyboard --- гар
 Mouse --- хулгана
 Microphone ---микрофон
 Scanner --- сканер
 Camera --- камер
Боловсруулалтын төхөөрөмж
Боловсруулалт хийх төхөөрөмж нь
компьютерийн програм хангамжаас ирж буй
командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй.
Жишээ нь: хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний
дүнг нэгтгэж гаргах гэх мэт.
Боловсруулалтын төхөөрөмжид:
 CPU – Central Processing Unit
 RAM – Random Access Memory –Санах ой
CPU –Central Processing Unit
 Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Энэ нь
компьютерийн тархи юм.
 Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium
I, Pentium II, Pentium III төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар
нэмэгдэх тусам процессорийн хурд илүү болж, ингэснээр үйлдлийг
богино хугацаанд гүйцэтгэх юм.
 Түүний хурдыг megahertz, gigahertz (MHz, GHz) буюу мегагерц,
гегагерцээр хэмждэг.
 Pentium1 80-120 MHz
 Pentium2 120-250 MHz
 Pentium3 250-1100 MHz
 Pentium4 2 MHz-дээш гэх мэт
 Одоогийн CPU төрөл болон хурдыг мэдэж ирээрэй.
Төв процессор
CPU
Pentium CPU
Celeron CPU
Core 2 duo CPU
Athlon CPU
Санах ой
Memory
Санах ой нь персонал компьютерийн
микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх,
командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем
юм. Энэ нь персональ компьютерийн хурд, хүчин
чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт
болдог. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:
 Шуурхай санах ой (RAM- Random Access Memory)
 Тогтмол санах ой (ROM- Read Only Memory)
Санах ойг megabyte( mb)-аар хэмжинэ.
Шуурхай санах ой
RAM (Random Access Memory)

Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана
хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай
санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос єгсєн
командын дагуу єгєгдлийг асар хурдан хугацаанд уян болон
хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг.
 Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зєвхєн таны компьютерийг
асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан
тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг. Харин дахин асаахад
үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон
командуудыг хатуу дискнээсээ ачаалдаг.
RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн
єєрєєр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу
дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ.
Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан
ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг
өгдөг.
Шуурхай санах ой
RAM (Random Access Memory)
Тогтмол санах ой
ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй
зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад
ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний
RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг
унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй
хадгалсаар байдагт оршино.
 Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор
байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
Тогтмол санах ой
ROM (Read Only Memory)
Оролт гаралтын үндсэн систем
BIOS--- Basic Input/Output system
BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн програм
бөгөөд микропроцессор нь компьютерийг асаасны
дараа системийг ачаалахад BIOS-ийг ашигладаг.
Түүнчлэн компьютер дахь үйлдлийн систем болон
бусад дагалдах төхөөрөмжүүдийн /хулгана, гар,
хэвлэгч, хатуу диск гэх мэт/ хоорондох өгөгдлийн
дамжуулалтыг зохицуулдаг байна.
Boot
BIOS-ийн биелүүлдэг олон функцүүдийн нэг бол
системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм.
Компьютерийг асаахад системийн үндсэн санах ой
хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах
төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн
системийг хатуу диск эсвэл бусад дискний
төхөөрөмжөөс дуудан уншиж, эх хавтанд
суурилагдсан тогтмол санах ойд ачаалдаг. Энэ
үйлдлийг BOOT гэнэ.
Мэдээлэл хадгалах төхөөрөмж
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл,
програм хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг
удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.
 Floppy disk – уян диск
 Hard disk – хатуу диск
 Compact disk – CD – компакт диск
 Zip disk – зип диск
 Flash disk – флаш диск
Уян диск
Floppy disk
FDD 3.5" ба 5.25" гэсэн хоёр янз байдаг.
3.5"ийн 1.44 mb-г голдуу хэргэлдэг.
Хатуу диск
HDD (Hard Disk)
Томоохон хэмжээний
өгөгдлийг хадгалах зориулалт
бүхий төхөөрөмж юм.

Компакт диск
Compact disk - CD
Унших хурд нь 1x -52х.
1х гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь
секундэд 150 килобайт.
CD-R (Compact Disk - Recordable)
CD-RW (Compact Disk - ReWritable)
CDROM - - >
Zip disk
Zip disk & Zip disk drive
Flash disk
Гаралтын төхөөрөмж
Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр
боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн
байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь: дэлгэц дээр
харах, дуу сонсох гэх мэт.
 Monitor - Дэлгэц
 Printer - Хэвлэгч
 Speaker – Чанга яригч
Monitor & Display
Display болон Monitor гэсэн 2
ойлголт байдаг. Монитор гэдэг
нь компьютер дэх зүйлсийг
дэлгэцээр гаргах боломжтой
салангид төхөөрөмжийг хэлдэг.
Харин display нь зөвхөн
мониторын экран юм. Иймд энэ
хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж
байдаг нэг бүхэл зүйл (эд анги)
юм.
Монитор нь Өнгөний хувьд
Monohrome display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй,
(1970 он).
CGA (Color Graphics Adapter) өнгө ялгаруулалт нь
320x200, pixel 4 өнгөтэй(1981 он).
EGA (Enhanced Graphics Adapter) 16 өнгөтэй, 640х350 pixel
-тэй(1984 он).
VGA (Video Graphics Array) 640 x 480 pixel бүхий 16
өнгөтэй, эсвэл 320x200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар
сонгож болдог(1987 он).
XGA (Extended Graphics Array) 800x600 pixel бүхий
16,000,000 өнгөтэй эсвэл 320x200 pixel бүхий 65,536
өнгөтэй байхаар сонгож болдог(1990 он).
SVGA (Super Video Graphics Array) 14 инчийн дисплейтэй
бол 16,000,000 өнгийг 800х600 pixel-тэйгээр, 20 инчийн
дисплейтэй бол 1280x1024 эсвэл 1600x1200 pixel-тэй
байхаар сонгох боломжтой (1993).
Дэлгэцийн хэмжээ
Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас
ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг.
Жирийн хэрэглэгчдэд зориулсан персонал
компьютерийн хувьд ихэвчлэн 14, 15, 17 инчийн
дисплейтэй байдаг.
Үйлдвэрлэсэн технологи
Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг
экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм.
Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн
(CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг. Бусад
төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн
байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel
display) гэдэг байна.
Энэ төрлийн дисплейд:
-LED - гэрлэн диодын
-LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн
дисплейнүүд багтдаг.
Хэвлэх төхөөрөмж
Printer
Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй
төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг
хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ.
•Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг
байж болно.
•Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай
байдаг.
• Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер,
черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг.
•Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй
байдаг.
Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа
билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн
авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг.
Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин
зүйл:
 Өнгө. Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин
зүйл болдог. Өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой
байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр
тохируулж болно.
 Resolution (өнгөний ялгарал). Принтерийн өнгөний ялгарал нь
ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор
хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 300
dpi болгоод хэвлэхэд 150 dpi болгоод хэвлэснээс илүү тод харагддаг.
 Хурд. Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний
материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Өнгөт
принтерийн хурд удаан байдаг байна. Лазер принтерүүд хурд ихтэй
түргэн хэвлэдэг байна. Зарим лазер принтерүүд 12-16 хуудсыг
минутанд хэвлэдэг.
 Санах ой. Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг
байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь
дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. Хар цагаан
принтерээс HP Lazerjet 5L, 6L, 1100, 1200, өнгөт принтерээс HP Deskjet
1120, 1220 гэсэн принтерүүд хамгийн түгээмэл ашиглагдаж байна.
Чанга яригч
Speaker & Subwooper
Холболтын төхөөрөмж
Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө
рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.
 Modem – модем
 Network card –Сүлжээний карт
 Cable – кабель утас
USB modem
ADSL modem
Network card
Картууд
Cards
TV cardFM & TV card
Video card
Graphic card
Sound card
Эх хавтан
Motherboard
Эх хавтан нь компьютерийн системийн олонх
элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм.
 Анхны компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх элемент,
дагалдах төхөөрөмжүүд эх хавтанруу ямар нэгэн байдлаар
залгагддаг байжээ. Харин орчин үеийн эх хавтангууд нь ихэнх
төхөөрөмжөө өөр дээрээ агуулах боломжтой болсон. Ингэж эх
хавтан дээрээ суурилсан төхөөрөмжийг onboard гэдэг.
Эх хавтан
Motherboard
Програм хангамжийн тухай
үндсэн ойлголт
Компьютерийн програм хангамж нь
2 төрөлтэй байдаг.
 Хэрэглээний програм хангамж
 Системийн програм хангамж
Хэрэглээний програм хангамж
Application programs
Хэрэглэгчийн тодорхой шаардлагуудад
нийцсэн, компьютер дээр ажиллах боломжтой
програмыг хэрэглээний програм хангамж
гэдэг.
 Жишээ нь аж ахуйн нэгжийн сар, жилийн тайлан
баланс гаргах, ажилчдын цалин хөлс бодох
санхүүгийн программ, тесктэн мэдээлэл
боловсруулах програм, мэдээллийн сангийн
програм гэх мэт.
Системийн програм хангамж
System programs
Харин системийн програм хангамж нь компьютерийг
эхлүүлж, бусад хэрэглээний програм хангамжийг ажиллахад
бэлэн болгохоос гадна компьютерт өгөгдсөн командыг
гүйцэтгэх, принтер, гар, уян диск зэрэг дагалдах
төхөөрөмжүүдийн ажиллагааг зохицуулдаг. Системийн
програм хангамжгүйгээр хэрэглээний програм ажиллах
боломжгүй. Ийм учраас системийн програм хангамж нь
компьютерийн гол үндэс суурь нь болдог.
Системийн програм хангамж нь 3 хэсгээс бүрддэг:
 Үйлдлийн систем
 Утилит систем
 Програм хөрвүүлэгч
Мэдээллийн сүлжээ
 Компьютерийн сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол,
техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс
нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз
руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог.
 Компьютерийн хамгийн том сүлжээ нь Интернэт юм. Интернэтийн сүлжээнд
дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ авах
боломжтой байдаг бол тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн дотоод
сүлжээтэй байгаад байгууллага дотроо мэдээллээ солилцдог байх жишээтэй..
Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван хэсэгт хуваана.
 Үүнд:
 LAN (Local Area Network)
 MAN (Metropolian Area Network)
 WAN (Wide area Network)
LAN (Local Area Network)
 Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга
эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны
компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай
төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг.
Дотоод сүлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжийн тоо нь тухайн
байгууллагаас шалтгаалан харилцан адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд
10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илүү
компьютер холбосон байх жишээтэй.
Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор нэг принтерийг дундаа
ашиглах, сервер компьютер дээрх сүлжээний програмууд болон сервер
дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс
хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг асар олон
боломжтой.
MAN (Metropolitan Area Network)
MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN
сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй
харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг
том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн
дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр
хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн
шилэн кабель ашигласан байдаг.
WAN (Wide Area Network)
WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс
хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд,
улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ
сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд
хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн
шугам эсвэл хиймэл дагуулын тусгай тавган антены
аль нэгийг нь ашигладаг.
WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.
Эрүүл мэнд
Аюулгүй байдал Орчин
Агуулга
Эрүүл мэндээ хамгаалах, компьютертэй аюулгүй
ажиллах. Компьютер ашигласнаас бий болох эрүүл
мэндийн нийтлэг асуудлууд, жишээ нь: удаан
хугацаанд шивснээр бугуй өвдөх, дэлгэцнээс үүдэн
нүд ядрах, буруу байрлалаар сууснаас болж үүдэн
гарах асуудлууд.
Компьютер дээр ажиллах орчин: гэрэлтүүлэг, өрөөний
хэм, дуу чимээ, цахилгаан хүчдэл.
Зөвлөгөө *** Нүд
Компьютертэй ажиллаж байх vед харааны болон тархи,
мэдрэлийн аппарат хамгийн их ачаалал хvлээн авч байдаг
учир нvд улайж, нулимс гоожих, нvд бvрэлзэх зэрэг
шинжvvд илэрдэг. Доорх дасгалыг тогтмол хийвэл холын
хараа муутахаас хамгаалдаг тул єдрийн хэдэн секундийг
єєртєє зарцуулаад vзээрэй. Vvнд
 1. Хэдэн хором компьютераа орхиод нvдээ 10 секунт анивчуул.
2. 5-10 секунт нvдээ хурдан цавчилах дасгал хий.
3. Дараа нь нvдээ эргэлдvvлэх хєдєлгєєнийг хий.
4. Нvднийхээ фокусийг хэд хэдэн удаа єєрчилж хараарай.
 Эхлээд цонхон дээрх хєдєлгєєнгvй цэг харж, дараа нь
тэнгэрт нисэж байгаа шувууг дагуулж харах эсвэл хотын
бvvдгэр хєдєлгєєнийг харах дасгал хийгээрэй.
Зөвлөгөө *** Нуруу
-Та компьютер дээр суух vедээ тохойгоо 90
градусын єнцєгтэй байрлуулахыг хичээгээрэй.
-Хулганатай ажиллах vедээ сарвуугаа тэгшхэн
байлгаж, ширээний булан хvртэл сунгаж болохоор
чєлєєтэй байрлуулах хэрэгтэй.
Хэрвээ таны сандал эвгvй, та гадил хэлбэртэйгээр
бєхийж сууж байвал бvсэлхий орчимд зогсож
байгаагаас 6-8 дахин их даралт vvсдэг байна.
Тиймээс нуруугаа амраахын тулд 40-60 минут
тутамд босч, зєв сууж сурах хэрэгтэй.
Зөвлөгөө *** Дасгал
 1.Гараа ташаандаа авч, хоёр мєрєє ар тийш нь болгож нурууныхаа булчинг чангална. Энэ
байдалд 4-6 секунд болоод булчингаа суллаж чєлєєтэй амьсгална. Дасгалыг 3-5 удаа давтана.

2.Хэвлийгээ татаж гvнзгий амьсгаа аваад 2-3 секунд барина. Дасгалыг 6-8 удаа давтана.
3.Сандлын хоёр талын ирмэгээс гараараа бариад сандалтайгаа єєрийгєє єргєх маягаар дээш
татаж 3-4 секунд барина. 5-7 удаа давтана.
4.Сандал дээрээ цэх суугаад єгзєгнийхєє булчинг чангалж 4-6 секунд барина. Дасгалыг 5-7
удаа хийнэ.
5.Хоёр хєлєє урагш жийж 10-12 секунд барина. Дасгалыг 5-7 удаа давтана.
6.Урагш жийсэн хєлєє євдгєєр нугалж тэнийлгэх ба дараа нь урагш жийнэ. Дасгалыг 6-8
удаа давтана.
7.Сандал дээрээ чєлєєтэй сууж, биеэ суллаад 3-4 секунд vргэлжлvvлэн хамраараа гvнзгий
амьсгал авч, мєн хугацаанд амаараа амьсгал гаргана. Дасгалыг 5-7 удаа давтана.
Хамгаалалт
Агуулга
Мэдээллийн хамгаалалт, мэдээлэл алдагдахаас
урьдчилан сэргийлэх.
Хамтарч ашигладаг компьютерийн хувийн гарц.
Өгөгдлийг нөөцлөх, програм болон зөөврийн хадгалах
байгууламж г.м.
 Компьютерийн вирус, Вирусны эсрэг програмыг
мэдэж авах.
Халдваргүйжүүлэлтийн тухай.
Мэдээллийн аюулгүй
байдлын асуудал
 Мэдээллийн аюулгүй байдлын төрлийг гурван хэсэгт хуваадаг. Үүнд:
 Мэдээлэл задрах /хулгайлагдах, алдагдах /
 нэг системээс нөгөө системд дамжигдаж байгаа эсвэл тооцоолох
системд хадгалагдаж байгаа ямар нэгэн нууц мэдээлэлд хандсан
үед үүсдэг.
 Бүрэн бүтэн байдал алдагдах
 нэг системээс нөгөө системд дамжигдаж байгаа эсвэл тооцоолох
системд хадгалагдаж байгаа мэдээллийг ямар нэгэн байдлаар
зориудаар өөрчилсөн эсвэл устгасныг хэлнэ.
 Үйл ажиллагаа зогсох
 Энэ нь ямар нэгэн үйлдлүүдийн үр дүнд тооцоолох системийн
зарим нөөцөд хандалт хаагдсан буюу орох боломжгүй болсон үед
үүсдэг.
Зохиогчийн эрх
патентийн хууль
Агуулга
Файл болон лицензийн талаарх ойлголтууд. Жишээ
нь: зураг, текст, дуу, дүрс бичлэг гэх мэт.
 Хугацаатай, хамтарсан, чөлөөтэй, хэрэглэгчийн
лицензийн эрх гэх мэт ойлголт.
Энэ талаарх хууль тогтоомж, компьютерийн гэмт
хэрэг.
Интернет дэх файлуудыг
хэрэглэх эрх
Free- тухайн файлыг үнэгүй, хугацаагүй бүрэн
хэрэглэж болно.
Shareware – Хамтран эзэмшиж болно.
Trial (free to try) – тухайн файлыг тодорхой хугацааны
дотор хэрэглэж болно. Хугацаа дууссаны дараа
хэрэглэх эрх нь хаагдана.
http://www.open-government.mn/phpgov/
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
Патентийн тухай
Даалгавар
Homework
 Компьютерийн технологид гарч буй
өөрчлөлтүүдийн талаар судлах
 Компьютерийн үзүүлэлтэд анализ хийх
 Компьютерийнхээ үзүүлэлтүүдийг одоо
байгаагаас нь сайжруулахад юу хэрэгтэй байгаа,
ямар өртөгтэй байгааг судлах
 Компьютер худалдан авахад анхаарах
зүйлсийг /үзүүлэлт, үнэ өртөг гэх мэт/ судлах

More Related Content

What's hot (20)

Computer
ComputerComputer
Computer
 
КMt
КMtКMt
КMt
 
Securedownload
SecuredownloadSecuredownload
Securedownload
 
2 техник хангамж ба программ хангамж
2 техник хангамж ба программ хангамж2 техник хангамж ба программ хангамж
2 техник хангамж ба программ хангамж
 
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
 
Cs101 lecture2
Cs101 lecture2Cs101 lecture2
Cs101 lecture2
 
Lab 4
Lab 4Lab 4
Lab 4
 
Mt1
Mt1Mt1
Mt1
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
 
Windows үйлдлийн систем
Windows үйлдлийн системWindows үйлдлийн систем
Windows үйлдлийн систем
 
1
11
1
 
Dadlaga khicheel 1 computer butets
Dadlaga khicheel 1 computer butetsDadlaga khicheel 1 computer butets
Dadlaga khicheel 1 computer butets
 
Computer basic
Computer basicComputer basic
Computer basic
 
teacher mz
teacher mzteacher mz
teacher mz
 
Cs101 lec5
Cs101 lec5Cs101 lec5
Cs101 lec5
 
Cs101 lec1
Cs101 lec1Cs101 lec1
Cs101 lec1
 
Computer
ComputerComputer
Computer
 
Teh hangamj 8
Teh hangamj 8Teh hangamj 8
Teh hangamj 8
 
Komp vndes
Komp vndesKomp vndes
Komp vndes
 
Kompiyuteriin undsen butets
Kompiyuteriin undsen butetsKompiyuteriin undsen butets
Kompiyuteriin undsen butets
 

Viewers also liked

Компьютерийн бүтэц (Mother board & RAM)
Компьютерийн бүтэц (Mother board & RAM)Компьютерийн бүтэц (Mother board & RAM)
Компьютерийн бүтэц (Mother board & RAM)Tsetsenkhuu Otgonbayar
 
Motherboard arch. & component
Motherboard arch. & componentMotherboard arch. & component
Motherboard arch. & componentRahul Yadav
 
natali - are you ready?
natali - are you ready?natali - are you ready?
natali - are you ready?dnplourde
 
Trenes De Pedro
Trenes De PedroTrenes De Pedro
Trenes De Pedropedrotren
 
EDUC 569A Action Research Progress
EDUC 569A Action Research ProgressEDUC 569A Action Research Progress
EDUC 569A Action Research ProgressDan Bruner
 
Mini6410+++º +¦ß-20101121
Mini6410+++º +¦ß-20101121Mini6410+++º +¦ß-20101121
Mini6410+++º +¦ß-20101121meru2ks
 
569B Leadership Project
569B Leadership Project569B Leadership Project
569B Leadership ProjectDan Bruner
 
Genetic architecture of developmental traits in populations of male gypsy moths
Genetic architecture of developmental traits in populations of male gypsy mothsGenetic architecture of developmental traits in populations of male gypsy moths
Genetic architecture of developmental traits in populations of male gypsy mothscfriedline
 
Hannah butters script draft 3
Hannah butters script draft 3Hannah butters script draft 3
Hannah butters script draft 3hannahbutters
 
Modulo impacto en suelos 2013 parte 1
Modulo impacto en suelos 2013 parte 1Modulo impacto en suelos 2013 parte 1
Modulo impacto en suelos 2013 parte 1Carlos Mendez
 
сара хичээл
сара хичээлсара хичээл
сара хичээлsaraa_d70
 
Modulo maestria fisico parte 5
Modulo maestria fisico parte 5Modulo maestria fisico parte 5
Modulo maestria fisico parte 5Carlos Mendez
 
Analisis del espectro
Analisis del espectroAnalisis del espectro
Analisis del espectroEsteban MyL
 

Viewers also liked (20)

Компьютерийн бүтэц (Mother board & RAM)
Компьютерийн бүтэц (Mother board & RAM)Компьютерийн бүтэц (Mother board & RAM)
Компьютерийн бүтэц (Mother board & RAM)
 
Motherboard arch. & component
Motherboard arch. & componentMotherboard arch. & component
Motherboard arch. & component
 
Lekts 1
Lekts 1Lekts 1
Lekts 1
 
Can I Be Compliant and Efficient?
Can I Be Compliant and Efficient? Can I Be Compliant and Efficient?
Can I Be Compliant and Efficient?
 
Un biologi 2011
Un biologi 2011Un biologi 2011
Un biologi 2011
 
natali - are you ready?
natali - are you ready?natali - are you ready?
natali - are you ready?
 
Trenes De Pedro
Trenes De PedroTrenes De Pedro
Trenes De Pedro
 
EDUC 569A Action Research Progress
EDUC 569A Action Research ProgressEDUC 569A Action Research Progress
EDUC 569A Action Research Progress
 
60mins
60mins60mins
60mins
 
Mini6410+++º +¦ß-20101121
Mini6410+++º +¦ß-20101121Mini6410+++º +¦ß-20101121
Mini6410+++º +¦ß-20101121
 
Presa2 13
Presa2 13Presa2 13
Presa2 13
 
569B Leadership Project
569B Leadership Project569B Leadership Project
569B Leadership Project
 
Genetic architecture of developmental traits in populations of male gypsy moths
Genetic architecture of developmental traits in populations of male gypsy mothsGenetic architecture of developmental traits in populations of male gypsy moths
Genetic architecture of developmental traits in populations of male gypsy moths
 
Hannah butters script draft 3
Hannah butters script draft 3Hannah butters script draft 3
Hannah butters script draft 3
 
Action plan
Action planAction plan
Action plan
 
Modulo impacto en suelos 2013 parte 1
Modulo impacto en suelos 2013 parte 1Modulo impacto en suelos 2013 parte 1
Modulo impacto en suelos 2013 parte 1
 
сара хичээл
сара хичээлсара хичээл
сара хичээл
 
Droomzicht
DroomzichtDroomzicht
Droomzicht
 
Modulo maestria fisico parte 5
Modulo maestria fisico parte 5Modulo maestria fisico parte 5
Modulo maestria fisico parte 5
 
Analisis del espectro
Analisis del espectroAnalisis del espectro
Analisis del espectro
 

Similar to Mtms lec-2 (20)

Its150 l1
Its150 l1Its150 l1
Its150 l1
 
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
 
02 it concepts
02 it concepts02 it concepts
02 it concepts
 
Medeelel
MedeelelMedeelel
Medeelel
 
Teh hangamj
Teh hangamjTeh hangamj
Teh hangamj
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
It101-3
It101-3It101-3
It101-3
 
3
33
3
 
Computer%202010
Computer%202010Computer%202010
Computer%202010
 
02 it concepts
02 it concepts02 it concepts
02 it concepts
 
Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
Information technology & information system lecture
Information technology & information system lectureInformation technology & information system lecture
Information technology & information system lecture
 
Hardware
Hardware Hardware
Hardware
 
МКонт 01
МКонт 01МКонт 01
МКонт 01
 
003 компьютерын техник хангамж
003 компьютерын техник хангамж003 компьютерын техник хангамж
003 компьютерын техник хангамж
 
Компьютерийн техник хангамж
Компьютерийн техник хангамжКомпьютерийн техник хангамж
Компьютерийн техник хангамж
 
K bvtets
K bvtetsK bvtets
K bvtets
 
Komputeriin butets zb
Komputeriin butets zbKomputeriin butets zb
Komputeriin butets zb
 
1
11
1
 

More from nyamka0928

өгөгдлийн сангийн удирдлага
өгөгдлийн сангийн удирдлагаөгөгдлийн сангийн удирдлага
өгөгдлийн сангийн удирдлагаnyamka0928
 
өөрийн веб сайтыг хийх
өөрийн веб сайтыг хийхөөрийн веб сайтыг хийх
өөрийн веб сайтыг хийхnyamka0928
 
Bie daalt hiihdee!!
Bie daalt hiihdee!!Bie daalt hiihdee!!
Bie daalt hiihdee!!nyamka0928
 
Html лекц 1
Html лекц 1Html лекц 1
Html лекц 1nyamka0928
 
Html лекц 1
Html лекц 1Html лекц 1
Html лекц 1nyamka0928
 

More from nyamka0928 (10)

өгөгдлийн сангийн удирдлага
өгөгдлийн сангийн удирдлагаөгөгдлийн сангийн удирдлага
өгөгдлийн сангийн удирдлага
 
өөрийн веб сайтыг хийх
өөрийн веб сайтыг хийхөөрийн веб сайтыг хийх
өөрийн веб сайтыг хийх
 
Bie daalt hiihdee!!
Bie daalt hiihdee!!Bie daalt hiihdee!!
Bie daalt hiihdee!!
 
Html 1
Html 1Html 1
Html 1
 
Html лекц 1
Html лекц 1Html лекц 1
Html лекц 1
 
Html лекц 1
Html лекц 1Html лекц 1
Html лекц 1
 
Windows1
Windows1Windows1
Windows1
 
Windows1
Windows1Windows1
Windows1
 
Windows1
Windows1Windows1
Windows1
 
Windows
WindowsWindows
Windows
 

Mtms lec-2

  • 1. ТЕХНИК БА ПРОГРАМ ХАНГАМЖ КОМПЬЮТЕРИЙН БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН
  • 2. Зорилго Goal Мэдээллийн технологийн өнөөгийн хөгжил талаар дэлгэрэнгүй мэдэх Компьютерийн бүтэц бүрэлдэхүүн хэсгүүдийг судлах. Одоогийн компьютерийн төрх, програм хангамж, техник хангамж. Мэдээллийн сүлжээг ямар зорилгоор ашиглах, хүн өдөр тутмын амьдралдаа компьютерт суурилсан тооцооллын програм хангамжийг хэрхэн ашиглах тухай ойлголттой болно. Түүнчлэн компьютер ашигладаг салбарын орчин дахь эрүүл мэндээ хамгаалах, компьютертэй аюулгүй ажиллах ажиллагааны талаар, компьютер ашиглаж байх үеийн соёл, мэдээллийн хамгаалалт, хуулийн заалтын талаар суурь мэдлэг олж авна.
  • 3. Гарах үр дүн Result Компьютерийн талаар мэдэж байвал зохих ерөнхий суурь ойлголтуудыг мэдэхээс гадна өөрийн хэрэгцээ, шаардлага, боломжоор сонголт, өөрчлөлт хийх чадвартай болно.
  • 4. Агуулга Content Компьютерийн технологи дахь хөгжил Компьютерийн үндсэн ойлголт Компьютерийн бүтэц Техник хангамж Программ хангамж Програм хангамжийн тухай үндсэн ойлголт Мэдээллийн сүлжээ Эрүүл мэнд, аюулгүй байдал, орчин Хамгаалалт Интернет дэх файлуудыг хэрэглэх эрх Гэрийн даалгавар
  • 5. КОМПЬЮТЕРИЙН ТЕХНОЛОГИ ДАХЬ ХӨГЖИЛ Өнөөдрийн байдлаар 5 төрлийн компьютер байна:  1. Microcontroller: ахуйн цахилгаан бараа, автомашин зэрэгт сууриллагддаг. Тухайлбал шарагч зуухны тохируулгын өгөгдлийг хэрхэн хадгалах гэх мэт.  2. Microcomputer: Ширээн дээр багтахуйц буюу жижг хэмжээний компьютерийг хэлнэ. PC (Personnal Computer) болон Workstation гэсэн хоёр янз байж болно.  3. Minicomputer: Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.  4. Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.  5. Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ суперкомпьютерийг ашигладаг.
  • 6. 2. 1. Персонал компьютер Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ. Персонал компьютерийг дотор нь дараах байдлаар хуваадаг.  Desktop  Laptop/notebook буюу зөөврийн компьютер  PDA буюу жижиг хэмжээний Palm компьютер
  • 7. a. Desktop компьютер Энэ персонал компьютерийг ширээн дээр байрлуулах зориулалтаар гаргадаг учраас ширээний компьютер гэж нэрлэдэг.
  • 8. b. Laptop /notebook/portable компьютер Laptop буюу зөөврийн компьютерийг үйлдвэрлэгчид нь Notebook гэж нэрлэдэг бөгөөд тэжээлд залгахаас гадна батерейгаар ажиллах боломжтой овор хэмжээ багатай тул нэг газраас нөгөө рүү зөөж авч явахад тохиромжтой. Зөөврийн компьютерийн дэлгэцийг ихэвчлэн thin-screen technology буюу нимгэн дэлгэцийн технологиор хийсэн байдаг. Нимгэн дэлгэцийн трансистор буюу (Thin Film Transistor) эсвэл актив матрицан дэлгэц нь гарч байгаа дүрсийг илүү тод үзүүлэхээс гадна аль ч талаас нь харахад уг дүрсэнд өөрчлөлт ордоггүй.
  • 9. b. Laptop /notebook/portable компьютер  Laptop: Хавтгай дэлгэц бүхий зөөврийн компьютер. Лаптоп компьютер нь notebook & subnotebook гэсэн 2 төрлийнх байна.  Notebook: яльгүй зузаан зөөврийн компьютер. Эдгээр нь авч явах зориулалтаар цүнхэнд багтах бөгөөд энгийн Desktop компьютерүүд шиг хүчин чадалтай байдаг.  Subnotebook: 1.8-4 фунтын жинтэй, жинг хэмнэх үүднээс хатуу диск нь голдуу салангид байрладаг.
  • 10. c. Palm компьютер Palm нь сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа Personal Digital Assistant (PDA) буюу жижиг хэмжээний тоон системийн төхөөрөмж юм. Гартаа бариад авч явж болохуйц уг жижиг төхөөрөмжийг Palmtop компьютер ч гэж нэрлэдэг. 1996 онд анх удаа Palm Computing компани энэ төхөөрөмжийг имэйл илгээх, тэмдэглэл бичих, тоглоом тоглоход зориулж Palm Pilot гэсэн нэртэйгээр гаргажээ. Palm дээр зөвхөн өгөгдлийг боловсруулж, хадгалаад зогсохгүй мөн desktop эсвэл laptop компьютерээс файл татаж авч өөр дээрээ боловсруулаад дараа нь эргээд компьютер лүү хуулах боломжтой.
  • 11. 2.2.Workstation Персонал компьютерийг бодоход илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг. Workstation нь ердийн персонал компьютертэй харьцуулахад хурд, хүчин чадлын хувьд илүү байдаг. Хувь хүний хэрэгцээнд гэхээсээ илүү бизнесийн чиглэл, мэргэжлийн түвшинд илүү ашиглагддаг. Их хэмжээний санах ой, хурд ихтэй процессор, өндөр хурдын график адаптер бүхий workstation шаардагддаг ямар ч байгууллага хувь хүн хэрэглэж болно. Жишээ нь компьютер графикын дизайнер, барилгын зургын архитектор г.м. IBM, DEC, Hewlett-Packard болон Sun Microsystems компаниуд Workstation үйлдвэрлэн гаргадаг.
  • 12. Сервер Сервер гэдэг ойлголтын тухайд компьютерийн овор хэмжээ яригдахгүй. Сервер буюу сүлжээний сервер гэдэг нь сүлжээнд холбогдсон олон компьютерүүдийн (клиент компьютерүүд) хувьд өгөгдлийн бааз, программуудыг хадгалдаг төв компьютер (заримдаа толгой компьютер ч гэж нэрлэдэг) юм.
  • 13. Компьютерийн үндсэн ойлголт Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
  • 14. Тоон систем дээр суурилсан компьютер Компьютер нь нэлээд төвөгтэй төхөөрөмж шиг санагдавч үндсэн зарчим нь маш энгийн байдаг. Анх компьютерийг нээхэд электрон гүйдлүүдийг олж харна. Энэхүү гүйдэл нь зөвхөн асах, эсвэл унтрах гэсэн хоёр утгыг агуулна. Учир нь компьютер 0,1 гэсэн хоёртын тооллын систем дээр үндэслэгддэг. Энэ нь binaries гэсэн латин үгнээс гаралтай. Ийнхүү тоон буюу дижитал сигнал нь мэдээллийг хоёртын тооллын систем дээр дүрсэлдэг байна. Дижиталын ойролцоо утгатай үг нь computer-based юм. Энд хэрэглэгдэж буюу 0 буюу 1-ийг бит (bit) гэнэ. Олон тооны битүүдийн хослолоор тоо, үсэг, тэмдэгтүүд бүрдэнэ. Жишээ нь: H үсэг- 01001000(off-on-off- off…) 8bit=1Byte Хоёртын тоон сиситем нь компьютерийг боловсруулалт хийх, өгөгдөл хадгалах, нэг нэгэнтэй холбогдох бүх процесст өгөгдлийг дүрслэх арга болдог.
  • 15. Аналог систем дээр суурилсан амьдрал Нарны тусгал, шувууны нислэг, дуучны хоолой гэх мэт зүйлийг хоёртын тооллоор буюу зөвхөн хар цагаанаар дүрслэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл хугацаа болон замын туршид өөрчлөгдөн хувьсч байдаг аналог систем дээр тулгуурладаг. Дуу, гэрэл, даралт, темпераур зэрэг байж болно. Нам болон өндөр түвшин мөн дунд түвшин бүгд аналог системийн хувьд дүрслэгдэнэ. Тухайлбал ердийн цагны хувьд цаг, минут, секундыг харуулж байгаа нь аналог шиг, зөвхөн хэдэн цаг минут болж байгааг тоогоор үзүүлж буй нь тоон системийн нэг жишээ болно.
  • 16. Бодит зүйлсийг тоон хэлбэрт хувиргах нь Дуучныг дуулж байхад нь энгийн туузан хальсан дээр бичлэг хийж байна гэж төсөөлье. Аналог процесс нь дууг шууд тэр хэлбэрээр нь хуулна. Энэ үед дотны болон гадны нөлөө болох сарнил, замхрал, унтрал, шуугиан зэргийг агуулна. Харин тоон бичлэгийн процесс бол нэлээд ялгаатай. Жишээ нь: хөгжмийн CD-д хөгжмийг хуулах процесс аналогтай адилгүй. Тоон процессийн үед дууны тодорхой төлөөллийг сонгон авч виртуалаар түүнийгээ хуулдаг бөгөөд энд ямар нэгэн дотоод болон гадаад нөлөө ордоггүй. Компьютер дээр суурилсан төхөөрөмж нь секундэд дунджаар 44100 удаа тогтмол интервалд дууг төлөөлөл болгон авдаг. Энэхүү тоо нь сонсголын эрхтэн ердийн дуу мэтээр хүлээн авахад хангалттай тоо юм. Үүн шиг материалын өнгийг гэрэл, өнгө (brightness, color) –ийн тусламжтай бодит өнгөний хэмжээнд дүрсэлдэг байна.
  • 17. Үндсэн ухагдахуунууд Hardware буюу техник хангамж Өгөгдөл буюу төрөл бүрийн мэдээлэл Software буюу програм хангамж Компьютерийн бүтэц
  • 18. Техник хангамж HARDWARE HARDWARE буюу техник хангамжийнх нь хувьд компьютерийг 5 хэсэгт хуваана. Оролтын төхөөрөмж Боловсруулал- тын төхөөрөмж Мэдээлэл хадгалах төхөөрөмж Гаралтын төхөөрөмж Холболтын төхөөрөмж
  • 19. Оролтын төхөөрөмж Гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх юм. Оролтын төхөөрөмжид:  Keyboard --- гар  Mouse --- хулгана  Microphone ---микрофон  Scanner --- сканер  Camera --- камер
  • 20. Боловсруулалтын төхөөрөмж Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн програм хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь: хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт. Боловсруулалтын төхөөрөмжид:  CPU – Central Processing Unit  RAM – Random Access Memory –Санах ой
  • 21. CPU –Central Processing Unit  Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Энэ нь компьютерийн тархи юм.  Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium I, Pentium II, Pentium III төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тусам процессорийн хурд илүү болж, ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм.  Түүний хурдыг megahertz, gigahertz (MHz, GHz) буюу мегагерц, гегагерцээр хэмждэг.  Pentium1 80-120 MHz  Pentium2 120-250 MHz  Pentium3 250-1100 MHz  Pentium4 2 MHz-дээш гэх мэт  Одоогийн CPU төрөл болон хурдыг мэдэж ирээрэй.
  • 22. Төв процессор CPU Pentium CPU Celeron CPU Core 2 duo CPU Athlon CPU
  • 23. Санах ой Memory Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персональ компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:  Шуурхай санах ой (RAM- Random Access Memory)  Тогтмол санах ой (ROM- Read Only Memory) Санах ойг megabyte( mb)-аар хэмжинэ.
  • 24. Шуурхай санах ой RAM (Random Access Memory)  Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос єгсєн командын дагуу єгєгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг.  Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зєвхєн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн єєрєєр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг.
  • 25. Шуурхай санах ой RAM (Random Access Memory)
  • 26. Тогтмол санах ой ROM (Read Only Memory) Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино.  Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
  • 28. Оролт гаралтын үндсэн систем BIOS--- Basic Input/Output system BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн програм бөгөөд микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-ийг ашигладаг. Түүнчлэн компьютер дахь үйлдлийн систем болон бусад дагалдах төхөөрөмжүүдийн /хулгана, гар, хэвлэгч, хатуу диск гэх мэт/ хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна.
  • 29. Boot BIOS-ийн биелүүлдэг олон функцүүдийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерийг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж, эх хавтанд суурилагдсан тогтмол санах ойд ачаалдаг. Энэ үйлдлийг BOOT гэнэ.
  • 30. Мэдээлэл хадгалах төхөөрөмж Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, програм хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.  Floppy disk – уян диск  Hard disk – хатуу диск  Compact disk – CD – компакт диск  Zip disk – зип диск  Flash disk – флаш диск
  • 31. Уян диск Floppy disk FDD 3.5" ба 5.25" гэсэн хоёр янз байдаг. 3.5"ийн 1.44 mb-г голдуу хэргэлдэг.
  • 32. Хатуу диск HDD (Hard Disk) Томоохон хэмжээний өгөгдлийг хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. 
  • 33. Компакт диск Compact disk - CD Унших хурд нь 1x -52х. 1х гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь секундэд 150 килобайт. CD-R (Compact Disk - Recordable) CD-RW (Compact Disk - ReWritable) CDROM - - >
  • 34. Zip disk Zip disk & Zip disk drive
  • 36. Гаралтын төхөөрөмж Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь: дэлгэц дээр харах, дуу сонсох гэх мэт.  Monitor - Дэлгэц  Printer - Хэвлэгч  Speaker – Чанга яригч
  • 37. Monitor & Display Display болон Monitor гэсэн 2 ойлголт байдаг. Монитор гэдэг нь компьютер дэх зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм.
  • 38. Монитор нь Өнгөний хувьд Monohrome display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, (1970 он). CGA (Color Graphics Adapter) өнгө ялгаруулалт нь 320x200, pixel 4 өнгөтэй(1981 он). EGA (Enhanced Graphics Adapter) 16 өнгөтэй, 640х350 pixel -тэй(1984 он). VGA (Video Graphics Array) 640 x 480 pixel бүхий 16 өнгөтэй, эсвэл 320x200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар сонгож болдог(1987 он). XGA (Extended Graphics Array) 800x600 pixel бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320x200 pixel бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог(1990 он). SVGA (Super Video Graphics Array) 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800х600 pixel-тэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280x1024 эсвэл 1600x1200 pixel-тэй байхаар сонгох боломжтой (1993).
  • 39. Дэлгэцийн хэмжээ Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгчдэд зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 14, 15, 17 инчийн дисплейтэй байдаг.
  • 40. Үйлдвэрлэсэн технологи Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг. Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна. Энэ төрлийн дисплейд: -LED - гэрлэн диодын -LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнүүд багтдаг.
  • 41. Хэвлэх төхөөрөмж Printer Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ. •Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. •Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай байдаг. • Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг. •Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг.
  • 42. Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл:  Өнгө. Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно.  Resolution (өнгөний ялгарал). Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 300 dpi болгоод хэвлэхэд 150 dpi болгоод хэвлэснээс илүү тод харагддаг.  Хурд. Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. Лазер принтерүүд хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим лазер принтерүүд 12-16 хуудсыг минутанд хэвлэдэг.  Санах ой. Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. Хар цагаан принтерээс HP Lazerjet 5L, 6L, 1100, 1200, өнгөт принтерээс HP Deskjet 1120, 1220 гэсэн принтерүүд хамгийн түгээмэл ашиглагдаж байна.
  • 44. Холболтын төхөөрөмж Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.  Modem – модем  Network card –Сүлжээний карт  Cable – кабель утас USB modem ADSL modem Network card
  • 45. Картууд Cards TV cardFM & TV card Video card Graphic card Sound card
  • 46. Эх хавтан Motherboard Эх хавтан нь компьютерийн системийн олонх элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм.  Анхны компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах төхөөрөмжүүд эх хавтанруу ямар нэгэн байдлаар залгагддаг байжээ. Харин орчин үеийн эх хавтангууд нь ихэнх төхөөрөмжөө өөр дээрээ агуулах боломжтой болсон. Ингэж эх хавтан дээрээ суурилсан төхөөрөмжийг onboard гэдэг.
  • 48. Програм хангамжийн тухай үндсэн ойлголт Компьютерийн програм хангамж нь 2 төрөлтэй байдаг.  Хэрэглээний програм хангамж  Системийн програм хангамж
  • 49. Хэрэглээний програм хангамж Application programs Хэрэглэгчийн тодорхой шаардлагуудад нийцсэн, компьютер дээр ажиллах боломжтой програмыг хэрэглээний програм хангамж гэдэг.  Жишээ нь аж ахуйн нэгжийн сар, жилийн тайлан баланс гаргах, ажилчдын цалин хөлс бодох санхүүгийн программ, тесктэн мэдээлэл боловсруулах програм, мэдээллийн сангийн програм гэх мэт.
  • 50. Системийн програм хангамж System programs Харин системийн програм хангамж нь компьютерийг эхлүүлж, бусад хэрэглээний програм хангамжийг ажиллахад бэлэн болгохоос гадна компьютерт өгөгдсөн командыг гүйцэтгэх, принтер, гар, уян диск зэрэг дагалдах төхөөрөмжүүдийн ажиллагааг зохицуулдаг. Системийн програм хангамжгүйгээр хэрэглээний програм ажиллах боломжгүй. Ийм учраас системийн програм хангамж нь компьютерийн гол үндэс суурь нь болдог. Системийн програм хангамж нь 3 хэсгээс бүрддэг:  Үйлдлийн систем  Утилит систем  Програм хөрвүүлэгч
  • 51. Мэдээллийн сүлжээ  Компьютерийн сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог.  Компьютерийн хамгийн том сүлжээ нь Интернэт юм. Интернэтийн сүлжээнд дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ авах боломжтой байдаг бол тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн дотоод сүлжээтэй байгаад байгууллага дотроо мэдээллээ солилцдог байх жишээтэй.. Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван хэсэгт хуваана.  Үүнд:  LAN (Local Area Network)  MAN (Metropolian Area Network)  WAN (Wide area Network)
  • 52. LAN (Local Area Network)  Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Дотоод сүлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илүү компьютер холбосон байх жишээтэй. Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сүлжээний програмууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг асар олон боломжтой.
  • 53. MAN (Metropolitan Area Network) MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.
  • 54. WAN (Wide Area Network) WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын тусгай тавган антены аль нэгийг нь ашигладаг. WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.
  • 56. Агуулга Эрүүл мэндээ хамгаалах, компьютертэй аюулгүй ажиллах. Компьютер ашигласнаас бий болох эрүүл мэндийн нийтлэг асуудлууд, жишээ нь: удаан хугацаанд шивснээр бугуй өвдөх, дэлгэцнээс үүдэн нүд ядрах, буруу байрлалаар сууснаас болж үүдэн гарах асуудлууд. Компьютер дээр ажиллах орчин: гэрэлтүүлэг, өрөөний хэм, дуу чимээ, цахилгаан хүчдэл.
  • 57. Зөвлөгөө *** Нүд Компьютертэй ажиллаж байх vед харааны болон тархи, мэдрэлийн аппарат хамгийн их ачаалал хvлээн авч байдаг учир нvд улайж, нулимс гоожих, нvд бvрэлзэх зэрэг шинжvvд илэрдэг. Доорх дасгалыг тогтмол хийвэл холын хараа муутахаас хамгаалдаг тул єдрийн хэдэн секундийг єєртєє зарцуулаад vзээрэй. Vvнд  1. Хэдэн хором компьютераа орхиод нvдээ 10 секунт анивчуул. 2. 5-10 секунт нvдээ хурдан цавчилах дасгал хий. 3. Дараа нь нvдээ эргэлдvvлэх хєдєлгєєнийг хий. 4. Нvднийхээ фокусийг хэд хэдэн удаа єєрчилж хараарай.  Эхлээд цонхон дээрх хєдєлгєєнгvй цэг харж, дараа нь тэнгэрт нисэж байгаа шувууг дагуулж харах эсвэл хотын бvvдгэр хєдєлгєєнийг харах дасгал хийгээрэй.
  • 58. Зөвлөгөө *** Нуруу -Та компьютер дээр суух vедээ тохойгоо 90 градусын єнцєгтэй байрлуулахыг хичээгээрэй. -Хулганатай ажиллах vедээ сарвуугаа тэгшхэн байлгаж, ширээний булан хvртэл сунгаж болохоор чєлєєтэй байрлуулах хэрэгтэй. Хэрвээ таны сандал эвгvй, та гадил хэлбэртэйгээр бєхийж сууж байвал бvсэлхий орчимд зогсож байгаагаас 6-8 дахин их даралт vvсдэг байна. Тиймээс нуруугаа амраахын тулд 40-60 минут тутамд босч, зєв сууж сурах хэрэгтэй.
  • 59. Зөвлөгөө *** Дасгал  1.Гараа ташаандаа авч, хоёр мєрєє ар тийш нь болгож нурууныхаа булчинг чангална. Энэ байдалд 4-6 секунд болоод булчингаа суллаж чєлєєтэй амьсгална. Дасгалыг 3-5 удаа давтана.  2.Хэвлийгээ татаж гvнзгий амьсгаа аваад 2-3 секунд барина. Дасгалыг 6-8 удаа давтана. 3.Сандлын хоёр талын ирмэгээс гараараа бариад сандалтайгаа єєрийгєє єргєх маягаар дээш татаж 3-4 секунд барина. 5-7 удаа давтана. 4.Сандал дээрээ цэх суугаад єгзєгнийхєє булчинг чангалж 4-6 секунд барина. Дасгалыг 5-7 удаа хийнэ. 5.Хоёр хєлєє урагш жийж 10-12 секунд барина. Дасгалыг 5-7 удаа давтана. 6.Урагш жийсэн хєлєє євдгєєр нугалж тэнийлгэх ба дараа нь урагш жийнэ. Дасгалыг 6-8 удаа давтана. 7.Сандал дээрээ чєлєєтэй сууж, биеэ суллаад 3-4 секунд vргэлжлvvлэн хамраараа гvнзгий амьсгал авч, мєн хугацаанд амаараа амьсгал гаргана. Дасгалыг 5-7 удаа давтана.
  • 61. Агуулга Мэдээллийн хамгаалалт, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх. Хамтарч ашигладаг компьютерийн хувийн гарц. Өгөгдлийг нөөцлөх, програм болон зөөврийн хадгалах байгууламж г.м.  Компьютерийн вирус, Вирусны эсрэг програмыг мэдэж авах. Халдваргүйжүүлэлтийн тухай.
  • 62. Мэдээллийн аюулгүй байдлын асуудал  Мэдээллийн аюулгүй байдлын төрлийг гурван хэсэгт хуваадаг. Үүнд:  Мэдээлэл задрах /хулгайлагдах, алдагдах /  нэг системээс нөгөө системд дамжигдаж байгаа эсвэл тооцоолох системд хадгалагдаж байгаа ямар нэгэн нууц мэдээлэлд хандсан үед үүсдэг.  Бүрэн бүтэн байдал алдагдах  нэг системээс нөгөө системд дамжигдаж байгаа эсвэл тооцоолох системд хадгалагдаж байгаа мэдээллийг ямар нэгэн байдлаар зориудаар өөрчилсөн эсвэл устгасныг хэлнэ.  Үйл ажиллагаа зогсох  Энэ нь ямар нэгэн үйлдлүүдийн үр дүнд тооцоолох системийн зарим нөөцөд хандалт хаагдсан буюу орох боломжгүй болсон үед үүсдэг.
  • 64. Агуулга Файл болон лицензийн талаарх ойлголтууд. Жишээ нь: зураг, текст, дуу, дүрс бичлэг гэх мэт.  Хугацаатай, хамтарсан, чөлөөтэй, хэрэглэгчийн лицензийн эрх гэх мэт ойлголт. Энэ талаарх хууль тогтоомж, компьютерийн гэмт хэрэг.
  • 65. Интернет дэх файлуудыг хэрэглэх эрх Free- тухайн файлыг үнэгүй, хугацаагүй бүрэн хэрэглэж болно. Shareware – Хамтран эзэмшиж болно. Trial (free to try) – тухайн файлыг тодорхой хугацааны дотор хэрэглэж болно. Хугацаа дууссаны дараа хэрэглэх эрх нь хаагдана.
  • 66. http://www.open-government.mn/phpgov/ Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай Патентийн тухай
  • 67. Даалгавар Homework  Компьютерийн технологид гарч буй өөрчлөлтүүдийн талаар судлах  Компьютерийн үзүүлэлтэд анализ хийх  Компьютерийнхээ үзүүлэлтүүдийг одоо байгаагаас нь сайжруулахад юу хэрэгтэй байгаа, ямар өртөгтэй байгааг судлах  Компьютер худалдан авахад анхаарах зүйлсийг /үзүүлэлт, үнэ өртөг гэх мэт/ судлах