Lecture1

1,230 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
1,230
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
15
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Lecture1

  1. 1. Êîìïüþòåðèéí á¿òýöá¿ðýëäýõ¿¿í òåõíèê áà ïðîãðàì õàíãàìæ
  2. 2. Мэдээллийн технологи Мэдээллийн технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах асуудлыг судалдаг бөгөөд одоо дэлхийг хавтгайруулагч хүчин зүйл болоод байгаа бөгөөд дэлхийн хөгжлийг тодорхойлогч тэргүүн эгнээний зүйл болж байна Мэдээллийн технологи нь цэвэр компьютерийн шинжлэх ухаантай холбоотой ойлголт. Үүнд техник хангамж, программ хангамж болон бусад технологиуд хамрагдана гэсэн үг Өнөөдөр Мэдээллийн технологи гэдэг нэр томъёо нь тооцоолох олон үзэл болон технологийг ойлгодог бөгөөд, энэ нэр томъёог илүү их өргөн хэрэглэдэг болжээ. Мэдээллийн технологи нь зөвхөн том салбарт биш бүхий л талбарийг хамаардаг.
  3. 3. КОМПЬЮТЕРИЙН СИСТЕМ Компьютер (компьютерийн систем) гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөгдсөн заавар буюу програмын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулах, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм. Компьютерийн системийг төрөл бүрийн өгөгдөл боловсруулах, интернетэд хайлт хийх, мультмедиа үзүүлэн бэлтгэх, олон төрлийн тайлангуудыг гаргах, видео тоглоом тоглох гэх мэтчилэн өргөн хүрээнд ашиглаж болно. Компьютер нь үндсэн хэд хэдэн хэсгээс бүрддэг (Зураг 1). Эдгээр хэсгүүд нь салшгүй уялдаа холбоотой бөгөөд өөр өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг.
  4. 4. Зураг 1
  5. 5. Компьютерийн систем Програм Техник хангамж хангамж(Software) (Hardware)
  6. 6. Програм хангамж Системийн Хэрэглээнийпрограм хангамж програм хангамж (System (Application Software) software)
  7. 7. Хэрэглээний програм хангамж Персональ компьютер хэрэглэгчид нь өөрийн хэрэгцээнд зориулсан програм хангамжийг хэрэглэдэг. Үүнийг компьютерийн шинжлэх ухаанд хувь хүний бүтээмжийг дээшлүүлэх буюу “Хэрэглээний програм хангамж” (Personal Productivity Software) гэж нэрлэнэ. Хэрэглэгч хэрэглээ, зорилгоосоо хамааруулан ямар програм хангамж хэрэглэхээ сонгодог. Жишээ нь: санхүүгийн тайлан шалгах, интернет ашиглан төлбөр тооцоо хийх үед санхүүгийн програм хангамж зайлшгүй шаардлагатай болдог. Ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд багц програм хангамжийг ашиглана. Багц програмд ихэнхдээ хоорондоо уялдаа холбоотой ажилладаг програм хангамжийн сан байдаг.
  8. 8. Системийн програм хангамжҮйлдлийн Үйлчилгээнийсистемийн програм програм хангамж хангамж
  9. 9. Үйлдлийн системийн програм хангамж Үйлдлийн системийн програм хангамж нь хэрэглээний програм хангамжийн зааврыг гүйцэтгэх, төхөөрөмжүүдийн ажиллагааг хянах, төхөөрөмжүүд хэрхэн холбогдож ажиллахыг удирддаг. Үйлдлийн систем нь хэд хэдэн чухал үйлдлийг гүйцэтгэдэг. Түүний нэг нь зэрэгцсэн процесс /multitasking/ бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь нэгэн зэрэг хэд хэдэн програмтай ажиллах боломж юм. Түүнчлэн дараалсан процессийг зохицуулах, системийн нууцлал, хамгаалалтын асуудлуудыг /security/ хариуцаж байдаг.
  10. 10. Үйлчилгээний програм хангамж Системийн програм хангамжийн нэг ангилал нь үйлчилгээний програм хангамж /Utility software/ юм. Энэ програм хангамж нь үйлдлийн системийг нэмэлт функцүүдээр хангаж ажиллана.  Үйлчилгээний програм хангамжийн гол төлөөлөгч нь вирусны эсрэг програм хангамжууд юм. Вирус нь файлыг эвдэх гэх мэт хорлонтой үйлдлүүдийг агуулсан компьютерийн програм хангамж юм. Вирусын эсрэг програм хангамжаас гадна үйлчилгээний програм хангамжид дараах төрлийн програмууд орно.  Crash-proof software (эвдрэлээс хамгаалсан програм хангамж) — Энэ нь гадны нөлөөнөөс хамаарч компьютерийг механик аргаар унтраагаад асаасан тохиолдолд компьютерийн системд эвдрэл гарсан эсэхийг шалгадаг програм хангамж юм.  Uninstaller software — Нэгэнт суулгасан програм хангамжийг хатуу дискнээс устгах үед энэ програм хангамжийг ашиглана.  Disk optimization software — Хамгийн үр ашигтай байдлаар хатуу дискийн мэдээллийг зохион байгуулж байдаг програм хангамж юм.
  11. 11. Техник хангамж Компьютерийн системийг бий болгож байгаа физик төхөөрөмжүүдийг техник хангамж (Hardware) гэж нэрлэнэ. Техник хангамжийн хэрэгслүүдийг дэлгэрүүлэн үзье. Үүнд: оролтын төхөөрөмж, гаралтын төхөөрөмж, төв процессор ба санах ой, хадгалах төхөөрөмж, харилцаа холбооны төхөөрөмж, эх хавтан ба техник хангамжуудын холболт орно.
  12. 12. Оролтын төхөөрөмж Компьютерийн оролтын төхөөрөмжийг ашиглан төрөл бүрийн мэдээллийг компьютерт оруулдаг. Оролтын төхөөрөмжид хулгана (mouse), товчлуурт гар (keybaord), чиглүүлэгч бөмбөлөг (trackball), мэдрэмжит дэвсгэр (touchpad), сканнер (scanner), дижитал камер (digital view camera), видео камер (video digital camera) гэх мэт төхөөрөмжүүд орно.
  13. 13. Keyboard
  14. 14. Mouse
  15. 15. Scanner
  16. 16. Digital camera
  17. 17. Гаралтын төхөөрөмж Гаралтын төхөөрөмж нь компьютерт боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд зориулан ойлгомжтой хэлбэрээр харуулах үүрэгтэй. Гаралтын төхөөрөмжийн хамгийн энгийн хэлбэр нь монитор (monitor), хэвлэх төхөөрөмж (printer), чанга яригч (speaker) зэрэг төхөөрөмжүүд юм.
  18. 18. Monitor
  19. 19. Төв процессор, шуурхай санах ой Төв процессор (CPU) ба шуурхай санах ой (RAM) нь үндсэн боловсруулах төхөөрөмж бөгөөд бусад нь дагалдах (peripheral devices) төхөөрөмжүүд болно.
  20. 20. Хадгалах төхөөрөмж RAM-ийн мэдээлэл нь компьютер унтрахад цуг устгагддаг. Тиймээс компьютераа унтраaхаас өмнө мэдээллээ хадгалах төхөөрөмжид хадгалах шаардлагатай. Хадгалах төхөөрөмж нь дараа дахин дуудаж хэрэглэх зориулалттай мэдээллийг файл болгон хадгалдаг. Хадгалах төхөөрөмжийг соронзон, оптик, санах ойт хадгалах төхөөрөмж гэж 3 ангилна. Соронзон хадгалах төхөөрөмжид өндөр нягтралтай уян диск болон хатуу диск орно. Харин оптик төхөөрөмжид CD, DVD, BD орно. Санах ойтой хадгалах төхөөрөмжид USB Flash болон Compact Flash орно.
  21. 21. Соронзон хадгалах төхөөрөмж
  22. 22. Оптик төхөөрөмж
  23. 23. Санах ойтой хадгалах төхөөрөмж
  24. 24. Харилцаа холбооны төхөөрөмжүүд Орчин үед хүмүүс компьютерийн сүлжээ ашиглан мэдээллийг хялбар солилцох боломжтой болсон. Интернет болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай зориулалтын техник хангамж, програм хангамжуудыг ашиглах хэрэгтэй. Өнөөгийн байдлаар хэд хэдэн технологийг ашиглан сүлжээнд холбогдож байна. Үүнд дараах аргуудыг ашиглаж болно.  Телефон утасны модем—Telephone modem  Телефон утасны шугам—Digital subscriber line  Кабелийн телевизийн шугам—Cable modem  Хиймэл дагуулын модем—Satellite modem  Утасгүй холболт—Wireless connection
  25. 25. Эх хавтан ба техник хангамжуудынхолболт Компьютерийн техник хангамжийг гадаад (device outside) ба дотоод төхөөрөмж (device inside) гэж ангилдаг. Гадаад төхөөрөмжид хэвлэгч, спикер, камер, сканнер, гар, хулгана, мон итор зэрэг төхөөрөмжүүдийг, харин хатуу диск, хадгалах төхөөрөмжийн хөтлөгчүүд, CPU, RAM, эх хавтан гэх мэт бусад цахим эд ангиудыг дотоод төхөөрөмжид оруулж ойлгож болно. Дотоод төхөөрөмжийг агуулдаг хэсгийг компьютерийн гэр буюу case гэж нэрлэдэг.
  26. 26. Case
  27. 27. Дотоод төхөөрөмжийг агуулагч хайрцаг (case)-тгадаад төхөөрөмж холбогдох нь
  28. 28.  Тэжээлийн оролт (Power): компьютерийг цахилгааны хүчдэлд залгах зориулалттай тэжээлийн залгуурын оролт юм. Параллель залгуурын оролт (Parallel printer port): Параллель залгуурын оролт нь ихэвчлэн 25 жижиг сэрээтэй байх бөгөөд принтер, сканнер, ZIP диск хөтлөгч зэргийг холбох зориулалттай. Сериал залгуурын оролт (Serial port): модемууд, зарим төрлийн хулгана болон бусад төхөөрөмжүүд энэ залгуурын оролтоор холбогддог. USB залгуурын оролт: сүүлийн үеийн ихэнх гадаад төхөөрөмжүүд USB залгуурын оролтоор өргөнөөр холбогдож байна. Энэхүү оролтын давуу тал нь эх хавтанд шууд хандан ажилладаг учраас илүү хурдан байдаг.
  29. 29.  Чанга яригч, микрофон: хэрэв уг компьютерт аудио мэдээлэл солилцох төхөөрөмж байгаа бол чанга яригч, микрофоны оролтууд байна. Тоглоом тоглуулагчийн оролт: тоглоомын joystick болон бусад оролтын төхөөрөмжүүдийг холбоно. VGA, SVGA: видео мэдээллийг оруулах болон гаргах зориулалттай төхөөрөмжийн оролт юм. Жишээ нь монитор, проекторыг залгаж болно. RJ-45: телефон утасны шугамыг ашиглан өндөр хурдаар интернетэд холбох төхөөрөмжийг залгах оролт юм. PS/2: зарим төрлийн гар болон хулганаыг холбох оролт юм.
  30. 30. Cooler

×