Marketing inbound
- 2. Apple гэдэг нэрийг сонсох төдий 'минимал' хэв маягтай бүхэл бүтэн ертөнц тархинд буудаг. Тэдний
дэлхий даяар түгээсэн минимал дизайны шийдэл нь зөвхөн харагдах байдлаар зогсохгүй амьдралын хэв
маягийг тодорхойлж эхэлсэн. Бүтээгдэхүүн бүртээ тус тусын нэр хэллэг өгч, зөвхөн тус брэндийн
төхөөрөмжүүд ашиглах боломжтой үйлдлийн систем бүтээж, төхөөрөмж дээрээ ашиглах аппуудыг
худалдан авах боломжтой аппликейшн дэлгүүр бий болгож, бүтээгдэхүүний нээлтийн үйл ажиллагааг
Apple тодотголтой, Apple 'хүрээлэлтэй' фэнүүддээ зориулж зохион байгуулдаг. Брэнд гэдэг нь таны
компани болон компаний тань бүтээгдэхүүн/үйлчилгээг нэр, томьёо, үг хэллэг, тэмдэг, дизайны шийдэл
зэргээр илэрхийлдэг зан чанар юм. Брэнд нь тухайн бүтээгдэхүүний хэрэглэгч, зохион бүтээгч,
үйлдвэрлэгч, хамтрагчид, хөрөнгө оруулагчид зэрэг тухайн хүрээллийн бүхий л хүмүүсийн хоорондын
харилцан холбоо, мөхөшгүй итгэлийг илтгэдэг.
- 3. БРЭНДИЙН ХУВЬД ХҮНДЛЭЛ ГЭДЭГ ХЭРЭГЛЭГЧЭЭС АВЧ БОЛОХ ХАМГИЙН ТОМ
ШАГНАЛ
Тэд бүтээгдэхүүн бус БҮТЭЭЛ үйлдвэрлэдгээрээ бидэнд алдаршсан. 70 жилийн түүхтэй
хамгийн хүчирхэг брэндүүдийн нэг Ferrari үнэнч хэрэглэгчдээ үргэлж халамжлан хүндэлдэг
учир хэрэглэгчид ч мөн Ferrari брэндээс 100% -ийн сэтгэл ханамж авч итгэдэг. Ferrari-ийн
гайхамшгийг мэдэрсэн хүн бүр түүний 'хаалттай хүрээлэлд' багтахыг хүсдэг. Амжилттай
брэнд хэрэглэгчийн хүндлэлийг хүлээснээр өөрийн нэр хүндийг юутай ч
зүйрлүүлэшгүйгээр өсгөн, тэднийг үе удмаараа үнэнч хэрэглэгч болгох замнал руу хөтөлдөг.
- 4. ХЭРЭГЛЭГЧ, КОМПАНИ ХОЁРЫН ДУНДЫН ҮНЭ ЦЭН
Брэндийг компани болон хэрэглэгч хоёрын бие биедээ харилцан өгч буй үнэ цэн дээр тулгуурлан хөгжүүлдэг. Хэдэн удаа
худалдан авалт хийх нь чухал бус, худалдан авалт хийх үедээ авч буй мэдрэмж, төрж буй сэтгэгдэл нь брэндийн үнэ цэнийг
тодорхойлно. IKEA брэнд хэрэглэгчдээ үргэлж бодитоор сонсдог учир тэдэнд тулгарч буй асуудлыг оновчтой тодорхойлж,
шийдвэрлэж өгдөг. 2017 онд IKEA компаний судалгааны багийнхан 22 орны 22,000 гаруй айлаар зочлон гэр ахуйн тав
тухын тухай судалгаа хийжээ. Судалгаа нь хэрэглэгчдийг ойлгохоос гадна, хэрэглэгчдийн юу мэдэрч, юу хүсч, юу хэрэгтэй
байгааг тодорхойлох зорилготой ба судалгааны үр дүнд үндэслэн 'IKEA ШИЙДЭЛ' боловсруулан хэрэглэгчдэд хүргэх юм.
Энэ бол брэнд хэрэглэгч хоёрын харилцан бие биенээ ойлгосны үр дүнд бий болж буй үнэ цэний төгс илэрхийлэл юм.