донателло
- 1. Донателло
Гаттамелата морьт хөшөө (1447-1453)
Донателло (1386-1486) Италийн урлагт аугаа их өөрчлөлт хийсэн, тал бүрийн эрэл хайгуул
авьяасаараа Европын уран барималд том нөлөө үзүүлсэн алдарт бүтээлч билээ. Тэрбээр
Флоренцийн ноос самнагчдийн нийгэмлэгийн гишүүн Никколо ди Бетто Бардийн хүү
болон 1386 онд төрж Донателло Мартеллийн гэр бүлд хүмүүжжээ. Уран бүтээлийн хүнд
хэцүү замыг туулсан ч гайхамшигтай алдарыг амьд ахуй цагтаа хүртсэн байна.
1447-1453 онд хөлсний цэргийн жанжин Эразм да Нарни Гаттамелата-д зориулан
бүтээсэн том баримал нь сэргэн мандалтын анхны сүрлэг бадрангуй морьт хөшөө болсон
юм. Аажмаар алхаж буй морьтой энэ хөшөө арын байшинтайгаа зохицож чадсан байна.
Зохиомжийн хувьд дайчин шинжтэй сүрлэг бадрангуй альч талаасаа сүрлэг харагдхаар ба
дайн тулааны сэдэвтэй уриалан дуудсан манлайлсан байдалтай. Морь нь аажмаар алхалж
байгаа боловч сүр хүч ихтэй уран яаруу хөдөлгөөнтөйгөөр тэгш өнцөгт дөрвөлжин дээр
байралсан. Хүний харц эрс шийдэмгий харцтай манлайлж уриалан дуудаж буй жавхаалаг
эр зоригтой байдалийг элэрхийлсэн. Морь нь зүүн урд хөлөө өргөн бөмблөг дээр
байрлуулсан нь уг барималийг улам ихэмсэг тансаг байдалийг товойлгож өгсөн ба энэхүү
үүлдэл нь морийг уламч сүрлэг харагдуулж байна.