SlideShare a Scribd company logo
1 of 4
Download to read offline
НАЛАЙХЫН ХӨГЖИЛНАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 100 ХОНОГИЙН АЖЛЫН ТАЙЛАН
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАЙЛАНТ ДУГААР
-Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч­
дийн бүрэлдэхүүний талаар та товч
мэдээлэл өгнө үү?
-Сонгуулийн тухай хуульд заасны дагуу
2016 оны 10 сарын 19-ний Сум, дүүргийн орон
нутгийн ээлжит сонгуулиар Налайх дүүргийн
ИТХ-ын төлөөлөгчид сонгогдоод 100 хонож
байна.
Налайх дүүрэг 25 мандаттай байснаас
МАН 21, ардчилсан нам 4 суудал авч, шинэ
бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах болсон. Манай
төлөөлөгчдийн 38 хувь 28-35 насны залуучууд,
42 хувь нь 2-3 удаа төлөөлөгчөөр сонгогдож
байсан, 57 хувь нь шинээр сонгогдсон
төлөөлөгчид байна. ИТХ-ын ажлын алба Иргэний
оролцооны хэлтэс болон Зохион байгуулалтын
хэлтэстэй, 12 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй, үйл
ажиллагаагаа явуулж байна. Шинээр эмхлэн
байгуулагдсан ИТХ, түүний ажлын алба 100
хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа
иргэд олон нийтэд нээлттэй тайлагнаж байна.
-Та бүхэн ажлаа хүлээж авснаас
хойш ямар ямар ажил амжуулав?
-Орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн
мөрийн хөтөлбөр мөн Нийслэлийн Засаг
даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд болон
урт хугацааны бодлого зорилттой уялдуулан
дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн
засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг
бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлаад
байна. Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жилийн
хугацаанд Налайх дүүрэг ямар бодлого зорилт
чиглэлтэй хөгжих вэ гэдгээ тодорхойлсон.
Ингэхдээ дүүргийн ард иргэдээс гарсан санал
хүсэлт, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг албан
байгууллага аж ахуйн нэгжүүдээс гарсан
саналуудад тулгуурлан эдийн засгийн үндэслэл
тооцоотой ажиллах бодлого шийдвэр гаргахыг
зорьж ажиллалаа.
-Налайх алслагдсан дүүрэг гэдэг. Та
бүхэн энэ онд Орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгө, Улс, Нийслэлийн
төсвөөр дэд бүтцийн салбарт хийхээр
төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?
-Орон нутгийн хөгжлийн сан гэдэг бол
тухайн орон нутагт Иргэдийн хурлын төлөө­
лөгчид хороодын Иргэдийн Нийтийн Хурлаар
дамжуулан иргэдээс гарсан саналын дагуу
шийдвэрлэдэг онцлогтой төсөв юм. Үүнийг
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт
ногдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ирэх дөрвөн
жилийн хугацаанд ОНХСХ-ийг дэвшүүлсэн
зорилго зорилтынхоо хүрээнд тодорхой асуудлыг
цогцоор нь шийдвэрлэх зарчмын тохиролцоонд
хүрсэн. Энэ жил уг сангийн хөрөнгөөр дүүргийн
ногоон байгууламж, дэд бүтцийн чиглэлд түлхүү
зарцуулахаар төлөвлөөд байна.
Б.НЭРГҮЙ: НАЛАЙХ ДҮҮРЭГ
ИРГЭДИЙНХЭЭ САНАЛ, ОРОЛЦООНД
ТУЛГУУРЛАН ХӨГЖИНӨ
Налайх дүүргийн ИТХ-ын дарга
Б.Нэргүйтэй ирэх дөрвөн жилд хийж,
хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.
ТӨГСГӨЛ НЬ III НҮҮРТ
Дүүргийн Засаг
даргын 2016-2020
оны үйл ажиллагааны
хөтөлбөрийг хэлэлцэн
батлав
Эдийн засгийн хөгжлөөр
тэргүүлэгч Налайх, Ирээдүйн
жишиг хот Налайх, Эрүүл
орчинтой Налайх, Нийгмийн
хөгжлөөр тэргүүлэгч Налайх,
Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч,
иргэддээ ээлтэй Налайх зорилтын
хүрээнд боловсруулсан Налайх
дүүргийн Засаг даргын 2016-
2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөр, дүүргийн эдийн засаг,
нийгмийн 2017 онд хөгжүүлэх
үндсэн чиглэлийн төслийг Налайх
дүүргийн Засаг даргын орлогч
С.Тунгалаг, Х.Анхбаяр, Засаг
даргын Тамгын газрын дарга
Ж.Алтангэрэл нар дүүргийн ИТХ-
ын дарга Б.Нэргүйд албан ёсоор
өргөн барилаа. 2016 оны 12
дугаар сарын 19-ний өдөр ИТХ-
ын 3 дугаар хуралдаан болж,
Засаг даргын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөр, дүүргийн
эдийн засаг, нийгмийн 2017 онд
хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүрэг,
хороодын “Хөгжлийн зөвлөл”
ажиллах журам, дүүргийн 2016
оны төсөвт нэмэлт өөрчлөлт
оруулах тухай, 2017 оны төсөв
батлах тухай асуудлыг хэлэлцэн
баталлаа.
НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын
санхүү, төсөв, эдийн засгийн хорооны
дарга С.Амарсайхан төрөлх Налайх
дүүргийнхээ хөг­жил дэвшилд илүүтэй
анхааран Нийслэлийн болон
улсын төсөвт хөрөнгө суулгах,
дүүрэгт хийгдэх ажлуудын хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэх, авто зам
болон бусад бүтээн байгуулалтын
ажлын төсвийг шийдвэрлэхэд идэвх
чармайлт гарган ажилласны үр
дүнд 2017 онд дараах ажлуудыг
хэрэгжүүлэхээр болж, Нийслэлийн
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.АМАРСАЙХАНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР
НАЛАЙХ ДҮҮРЭГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОЛОН АЖИЛ
ХИЙГДЭХЭЭР БОЛЛОО
төсөвт суулгуулан шийдвэрлэлээ.
Тухайлбал,
•Баянзүрх дүүргээс Налайх дүүрэг
хүртэлх 27.5 км зам, Даваажав,
Найрамдал, Дамдины гудамжны 2.5
км авто замыг өргөтгөх,
•Задгай цэцэрлэгт хүрээлэнг
ашиг­лалтад оруулах ажлыг нийс­
лэлийн төсөвт тусгасан,
•Дүүргийн Эрүүл мэндийн
төвийн хүүхдийн тасгийг “Амьсгалын
аппарат”-тай болгов,
•Налайх дүүргийн 2 дугаар
хорооны “Нарлаг” гэр хорооллын
гадна шугам сүлжээний угсралтын
ажил /52,5 сая төгрөг/
•Даваажав, Дамдин, Найрамд­
лын гудамжны авто замын өргөтгөл,
шинэчлэлтийн ажил /Нийт 3,049
тэрбум төгрөгөөс 2017 онд 1,5
тэрбум төгрөг/
•Налайх дүүргийн авто замын
засвар /167 сая төгрөг/
•Гацууртын уулзвараас Налайх-
Чойрын уулзвар хүртэлх 20.9 км
авто замын өргөтгөл, шинэчлэлтийн
төсөл
Авто замын зураг төсвийн
чиглэлээр:
1.Налайх дүүргийн 4 дүгээр
хорооны авто замыг төв замтай
холбох 2,1 км авто замын зураг
төсөл
2.Налайх дүүрэг, Улаанбаатар-
Багануур чиглэлийн авто замаас
4 дүгээр хорооны Алтайн хэсгийн
“Божу”ХХК-ний хүнсний дэлгүүр
хүртэлх 2,2 км авто замын зураг
төсөл
3.Налайх дүүрэг, Улаанбаатар-
Багануур чиглэлийн авто замаас
“Хөл Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн
хажуугаар өнгөрч Улаанбаатар-
Налайх чиглэлийн авто замтай
холбогдох 1,4 км авто замын зураг
төсөл
4.Улиастайн гүүрнээс Налайх-
Чойрын уулзвар хүртэлх авто замын
зураг төсөл
5.Налайх дүүрэг 2 дугаар хороо
Даваажав, Дамдин, Найрамдлын
гудамжны авто замын өргөтгөл
шинэчлэлтийн ажлын зураг төсөл
6.Налайх дүүрэг 2 дугаар хороо
63 дугаар байрнаас мянганы зам
хүртэлх 1,7 км шинээр барих авто
замын зураг төсөл
2017 онд хэрэгжүүлэх 12 багц
ажлын 960 сая төгрөгийн зураг
төсвийн зардлыг шийдвэрлүүлсэн.
Үүнд:
1. 1, 2-р хороонд 100 ортой
хүүхдийн эмнэлгийн барилгын зураг
төсөл боловсруулах зардалд 75 сая
төгрөг
2. 7-р хороонд 90 ортой,
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
асран хөгжүүлэх төвийн барилгын
зураг төсөл боловсруулах зардалд
20 сая төгрөг
3. 2-р хороонд Цэвэрлэх
байгууламжийн шинэчлэлийн зураг
төсөл боловсруулах зардалд 15 сая
төгрөг
4. 1-р хороонд Хог боловсруулах
Налайх дүүргийн ИТХ-ын анхдугаар
хуралдаанаар 2016 оны ээлжит сонгуулиар
сонгогчдын олонхийн санал авсан нэр
дэвшигчдээс 21 Төлөөлөгчийн бүрэн
эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.
Хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн
95.2 хувийн саналаар Налайх дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар
Буяндалайн Нэргүйг сонгож, дүүргийн Засаг
даргаар Ч.Раднаабазарыг томилуулахаар
Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын
захирагч С.Батболдод санал хүргүүлж
шийдвэрлүүллээ. Тэргүүлэгчдийн анхдугаар
хуралдаанаар ИТХ-ын ажлын хороодыг
шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж,
Эрхзүй, төрийн байгуулалтын ажлын хороо
Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын
хороо, Эдийн засаг, санхүү, төсвийн
зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын
хороо, Хот байгуулалт, экологи, газар
зохион байгуулалтын ажлын хороо, Иргэний
оролцоо, өргөдөл гомдлын ажлын хороо,
Гадаад харилцааны ажлын хороотой байхаар
тогтов. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын
хуралдааны дэгийг шинэчлэн батлуулахад
санал оруулж, хэлэлцүүлэг явуулах тухай
заалтыг тусад нь журам боловсруулж
батлууллаа.
Налайх дүүргийн
ИТХ-ын анхдугаар
хуралдаан боллоо
Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгч­
дийн хурлын хуралдааныг 4 удаа зохион
байгуулж, 16 асуудал хэлэлцүүлэн 16
тогтоол гаргав. Тэргүүлэгчдийн хурлыг 6 удаа
зохион байгуулж, 18 асуудал хэлэлцүүлэн
20 тогтоол гаргасан байна. Дүүргийн ИТХ-
ын 6 ажлын хороод нийт 18 удаагийн хурал
зохион байгуулж давхардсан тоогоор 46
асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ИТХ-ын төлөөлөгчдийн
хуралдаан болон
тэргүүлэгчдийн хурлаа 46
асуудал хэлэлцэв
үйлдвэрийн барилгын зураг төсөл
боловсруулах зардалд 50 сая төгрөг
5. 7-р хороонд 5 давхар Нутгийн
захиргааны ордны барилгын зураг
төсөл боловсруулах зардалд 150
сая төгрөг
6. 5,6-р хороонд 70 өрхийн
Шинэ суурьшлын бүсийн цахилгаан
хангамжийг сайжруулах зураг төсөл
боловсруулахзардалд 15 сая төгрөг
7. 2-р хороонд Налайх Дулааны
станцыг өргөтгөх зураг төсөл
боловсруулах зардалд 200 сая
төгрөг
8. 1,2,3,4,5,7- р хороонд гэр
хорооллын гудамжны гэрэлтүүлгийн
ажлын зураг төсөл боловсруулах
зардалд 15 сая төгрөг
9. 1-р хороонд Ундны усны бие
даасан эх үүсвэртэй болох, зураг
төсөл боловсруулах зардалд 90 сая
төгрөг
10. 2-р хороонд Төвлөрсөн
дулаан хангамжийн шугам сүлжээний
өргөтгөл шинэтгэлийн зураг төсөл
боловсруулах зардалд 150 сая
төгрөг
11. 5-р хороонд Бага оврын
уурын зуух барих зураг төсөл
боловсруулах зардалд 30 сая төгрөг
12. 1,2,3,4,5,6,7-р хороонд
дүүргийн хэмжээнд 100 ширхэг
Хяналтын камер суурилуулах
ажлын зураг төсөл боловсруулах
зардалд 15 сая төгрөг нийт 960 сая
төгрөгийн зураг төслийн ажил 2017
онд хийгдэхээр боллоо.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАЙЛАНТ ДУГААР
2 НАЛАЙХЫН ХӨГЖИЛ
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 100 ХОНОГИЙН ТАЙЛАН
ШИЙДЭЛ
Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2017 оны 01 дүгээр сарын 09-ний
өдрийн 04 тоот тогтоолоор Монгол
түмний уламжлалт сар шинийн
баярыг угтаж “2017 оны 01 дүгээр
сарын 20-ны өдрөөс 2017 оны 02
дугаар сарын 20-ны өдрийн хооронд
“Хоггүй Налайх” сарын аян зохион
байгууллаа. “Хоггүй Налайх” аяны
хүрээнд төрийн болон төрийн бус
байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг
идэвхтэй оролцуулж бүтээлч, санал
санаачилга гаргасан байгууллагуудыг
шагнаж урамшуулах юм. Аяны
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙГ
ӨӨРЧИЛНӨ
“ХОГГҮЙ НАЛАЙХ” САРЫН АЯН ЗОХИОН
БАЙГУУЛАХ ТОГТООЛ ГАРГАВ
хугацаанд “Бямба” гараг бүрийг бүх
нийтийн цэвэрлэгээний өдөр болгон
зарлаж, нийтийн их цэвэрлэгээ зохион
байгуулах, төрийн байгууллага,
цэргийн анги, тоосгоны үйлдвэр, нүүрс
олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс хог
зөөж, тээвэрлэх зардлыг гаргуулахад
санаачилга гарган уриалан ажиллах,
ачаа тээврийн зориулалттай
автомашинтай иргэдтэй “Тохижилт
үйлчилгээ” ОНӨААТҮГ гэрээ хийж хог
тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хог
тээврийн автомашинуудыг уртасгасан
цагаар ажиллуулж байна.
1-Р ХОРОО:
Тус хорооноос сонгогдсон 4
төлөөлөгч гэрэлтүүлгийн ажлын
зураг төсөл, гэрэлтүүлгийн лед
толгой, ерөнхий самбар худалдан
авах, ус түгээх цэгийн байрыг
ухаалаг системд холбох, оргилдог
худгийг засварлах ажлыг ОНХСХ-
өөр хийгдэх ажлын жагсаалтад
оруулж, Энгэр-шандын иргэдийн
“Нэгдсэн ногооны талбай”-н
газрын асуудлыг 2017 оны газар
зохион байгуулалтын төлөвлөгөөнд
тусгуулсан. Мөн 1-р хорооны
амьжиргааны баталгаажих түвшнээс
доогуур орлоготой нэг өрхөд 5
ханатай гэр олгов. Төлөөлөгч
Б.Нэргүй Канад улсад зохион
байгуулагдсан Такьвондогийн ОУ-
ын тэмцээнд оролцох багш, шавь
хоёрт 200,000 төгрөгийн тусламж
үзүүлэв. Төлөөлөгч Б.Сампилноров
нэг иргэнийг ажлын байраар
хангаж, нэг өрхөд 1 портер
нүүрсний тусламж, Такьвондогийн
ОУ-ын тэмцээнд оролцох 1 хүүхдэд
100 мянган төгрөгийн санхүүгийн
дэмжлэг үзүүлж ажиллав. Төлөөлөгч
Г.Баярсүрэнгийн санаачилгаар
Налайх дүүрэгт үйл ажиллагаа
явуулдаг төмрийн үйлдвэрээр 50
ширхэг цасны цохиур хийлгэж,
Налайх Тохижилт Үйлчилгээний
ОНӨААТҮГ-т хүлээлгэн өглөө.
Төлөөлөгч Х.Анхбаяр “Хөгжлийн
зөвлөл”-ийн ажиллах журмыг
бусад төлөөлөгчдийн хамт
боловсруулан, Дэлхийн зөн олон
улсын байгууллагатай хамтран
“CVA” төсөл хэрэгжүүлж, хороодын
“Хөгжлийн зөвлөл”-ийн гишүүдэд
чадваржуулах сургалтыг зохион
байгуулахад бэлэн болоод байна.
2-Р ХОРОО:
Тус хорооноос сонгогдсон
7 төлөөлөгч Өрхийн эрүүл
сэргээх зорилгоор ургийн баярт
зориулсан газрыг газар зохион
байгуулалтын төлөвлөгөөнд тус­
гуулж шийдүүлэв. Төлөөлөгч
Ц.Эрбол тус хорооны Их амны
хэсэгт байрлах Турк улсын хөрөнгө
оруулалтаар байгуулагдсан Улаан
худгийг ашиглалтад оруулсан.
Түүнч¬лэн хорооны хөгжлийн
бэрхшээлтэй 10 хүүхэд, 5 иргэнд
шинэ жилийн бэлэг , мөнгөн тусламж
үзүүлсэн.
5-Р ХОРОО:
Тус хорооноос сонгогдсон
2 төлөөлөгч худаг бариулах,
нэг байрны дээврийг засварлах
төсвийг Орон Нутгийн Хөгжлийн
Сангийн Хөрөнгөөр хийгдэх ажлын
жагсаалтад оруулж, шийдвэрлүүллээ.
Төлөөлөгч Д.Мөнхбаярын санаа­
чилгаар “Итгэл Сэтгэлийн Гүүр”
ТББ-тай хамтран 5-р хорооны
амьжиргааны баталгаажих түвшнээс
доогуур орлоготой нэг өрхөд
5 ханатай гэр өгчээ. Төлөөлөгч
Д.Алтандөш дүүргийн 5 дугаар
хорооны иргэдийн амьдрал ахуйд
нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 191
иргэн, 160 хүүхдэд нийт 19,525.000
төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж, 2
өрхөд 5 ханатай гэр олгов.
6-Р ХОРОО:
Төлөөлөгч Э.Хорлоо 6-р хороо­
ны Болорын хэсэгт гүний худаг
гаргах төсвийг батлуулж, Горхи
Тэрэлжийн тусгай хамгаалалттай
газрын нутаг дэвсгэрт амьдардаг
3,4-р хэсгийн 160 гаруй өрх
айлын газар ашиглах гэрчилгээний
сунгалт болон огт гэрчилгээ аваа­
гүй он удаан жил амьдарсан
хороо­ны иргэдийн газрын асуудлыг
уламжилсан. Мөн Горхи Тэрэлжийн
тусгай хамгаалалттай газрын
удирдлагатай хэлэлцэн хорооны
иргэдийн түлээний модны асуудал,
Шилжрээгийн хогийн цэгийн 1 га
газар, Тэрэлжийн төв, Шилжрээ,
Усан сангийн гэр бүлийн хэрэгцээний
зориулалттай 10 га газрыг дээд
шатны байгууллагад уламжлан
шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
7-Р ХОРОО:
Тус хорооноос сонгогдсон 3
төлөөлөгч, хүүхдийн цэцэрлэгийн
газрын асуудлыг газар зохион
бай­гуулалтын төлөвлөгөөнд
оруулж батлуулсан. Төлөөлөгч
О.Энхтай­ваны санаачилгаар
На­лайх дүүрэгт үйл ажиллагаа
явуул­даг төмрийн үйлдвэрээр 50
ширхэг цасны цохиур хийлгэж,
Налайх Тохижилт Үйлчилгээний
ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч, Соёл
урлагийн ордны өмнөх талбайн цас
мөсийг цэвэрлэх, арилгах ажлыг
санаачлан хийсэн. Төлөөлөгч
Н.Батболд Бичил уурхай эрхэлдэг
иргэдийг албажуулан, нөхөрлөл
байгуулах аргаар гурвалсан
гэрээ байгуулах ажлыг санаачлав.
Төлөөлөгч С.Тунгалаг дүүргийн
татварын орлогыг нэмэгдүүлэх
боломжийг судалж ажиллахын
зэрэгцээ аялал жуучлалын чиглэлээр
үйл ажил¬лагаа явуулдаг аж ахуйн
нэгжүү¬дийн гэрээний заалтад
Налайхын Татварын албанд салбар
зөвлөлөө бүртгүүлэх, нийгмийн
хариуцлагын гэрээ хийх заалтуудыг
нэмж тусгуулсан болно.
Төлөөлөгч нар бичиг ба­
римтын зөрчил арилгасан
талаар: Төлөөлөгч Ц.Эрбол 4-р
хорооны бичиг баримтын зөрчилтэй
41 иргэн, төлөөлөгч О.Энхтайван
7-р хорооны бичиг баримтын
зөрчилтэй 2 иргэн, төлөөлөгч
Г.Баярсүрэн 1-р хорооны 4 хүүхдийн
бичиг баримтын зөрчлийг арилгаж,
мөнгөн тусламж үзүүллээ.
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХИЙСЭН АЖИЛ
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Хөгжлийн төлөө хамтдаа
ахмадуудаа сонсъё” уулзалтад
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын төлөөлөгч С.Амарсайхан,
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга
Ч.Раднаабазар болон холбогдох
албан байгууллагын удирдлагууд
оролцож, дүүргийн ахмадуудын
санал бодлыг сонслоо. Ахмадууд
хог хаягдал нийтийн тээвэр, эрүүл
мэндийн үйлчилгээ, үйлчилгээний
чанар хүртээмжийн талаар санал
“Налайх дүүргийн хөгжлийн зөвлөл”-
ийн ажиллах журам боловсруулан батлуулж
хороо бүрт “Хөгжлийн зөвлөл”, дүүргийн
“Хөгжлийн зөвлөл”-ийг байгууллаа. Энэхүү
журам нь Налайх дүүргийн иргэдийн эрүүл,
аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах,
ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг дунд
үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тохижилт, бүтээн
байгуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
бодлоо хуваалцав. Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
төлөөлөгч С.Амарсайхан сар шинийн
баяраас өмнөхөн нийтийн тээврийн
Налайх-Дүнжингарав чиглэлийг,
хуучин маршрутаар явуулах
асуудлыг НИТХ-д өргөн барьж,
шийдвэрлүүлэхээр боллоо. Цаашид
Налайх дүүрэг дотор явах нийтийн
тээврийн автобусны чиглэлийг дахин
төлөвлөж, шинээр автобусны буудал
байгуулах юм.
ХОРООДОД “ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛЛАА
мэндийн төвийн байрны өргөтгөл,
Наадам хэсэгт худаг барих, Соёл
урлагийн ордны таазыг засварлах,
42, 58, 59-р байрны дээврийг
засварлах, цэнгэлдэх хүрээлэн¬гийн
барилгын зураг төслийн ажлыг
дүүргийн ОНХСХ-өөр хийгдэх
ажлын жагсаалтад оруулж,
шийдвэрлүүллээ. Мөн дүүргийн
ахмадын хийн дасгалын баг хамт
олонд улсын аварга шалгаруулах
тэмцээнд оролцох зардал, “Бид
нүүдэлчин Мон¬голын соёлт хүмүүн”
сэдэвт дэвжээ уралдаанд оролцох
мөнгөн тусламжийг үзүүлжээ. Албан
бус боловсролын төвийн сурагчдыг
“Үдийн цай” хөтөлбөрт хамруулах
шийдвэр гаргав.
Төлөөлөгч Ц.Минжинхүү
“Эрдмийн оргил” цогцолбор
сургуулийн сурагч Б.Гэрэлт-Од олон
улсын тэмцээнд оролцох болсонтой
холбогдуулан хандивын арга хэмжээ
зохион байгуулж 112,000 төгрөг,
Налайх дүүргийн Соёлын төвөөс
зохион байгуулсан Д.Ууганбаярын
эмчилгээний зар¬далд зориулсан
хандивын тоглол¬тод 100,000
төгрөг тус тус хан¬дивласан. 119
дүгээр сургуулийн эцэг эхтэй хамтран
“Малчдад зориулсан хандивын аян”
зохион байгуулж, Дүүргийн Онцгой
байд¬лын хэлтэст хүлээлгэн өгсөн.
3-Р ХОРОО:
Уурхайн 40 жилийн ойн хөшөөг
засварлах төсвийг батлуулсан.
4-Р ХОРОО:
Тус хорооноос сонгогдсон 4
төлөөлөгч явган хүний төмөр гүүрийг
шинээр барих, хуучин гүүрийг зөөж
шилжүүлэх төсвийг дүүргийн Орон
нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр
хийгдэх ажлын жагсаалтад оруулж,
шийдвэрлүүллээ. Мөн төлөөлөгч
К.Сейтханы санаачилгаар Казак
иргэдийн ёс заншил, уламжлалыг
түүнтэй холбогдсон бусад харилцааг
зохицуулах юм. Хороо бүрд мэдээллийн
самбар байрлуулж УИХ, Засгийн газар, НИТХ,
ДИТХ-ын талаарх мэдээллийг ил тод нээлттэй
байдлаар танилцуулахын зэрэгцээ саналын
хайрцгаар иргэдийн санал хүсэлтийг авч,
холбогдох газраар шийдвэрлүүлж эргэн хариу
өгдөг тогтолцоог бий болгохоор ажиллаж
байна.
ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД 6 ДУГААР ХОРООНД
АЖИЛЛАВ
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг
дарга Ч.Раднаабазар албаны хүмүүсийн
хамт дүүргийн алслагдсан хороо 6-р хорооны
иргэдийг 2 хэсэг болгон / Болорын хэсэг
буюу Мэлхий хад, Нарлаг/ хувааж уулзалт
хийлээ. Энэ үеэр ирэх жилүүдэд хийгдэх ажлын
төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулж санал
бодлыг нь сонсов.
Тус хорооны иргэд малын бэлчээр, худаг,
эрүүл мэндийн үйлчилгээ, халуун ус, сургууль,
цэцэрлэгийн асуудлаас гадна аялал жуулчлалыг
дагаж хог хаягдал, гол ус, орчны бохирдол
гарч байгаа талаар дүүргийн удирдлагуудад
хандаж ярилаа.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАЙЛАНТ ДУГААР
3НАЛАЙХЫН ХӨГЖИЛ
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 100 ХОНОГИЙН ТАЙЛАН
НИЙГЭМ
Дүүргийн Орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгөөр
Налайх дүүрэгт 2017 онд ногоон
байгууламж, гэрэлтүүлэг, зураг
төсвийн ажил, бусад ажлуудад
нийт 702 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтын ажил хийхээр
тусгалаа. Манай дүүргээс НИТХ-д
Төлөөлөгчөөр сонгогдсон
Төлөөлөгч С.Амарсайхан үүнд
онцгой анхаарал хандуулж хөрөнгө
оруулалтын асуудлыг НИТХ-д өргөн
барьж шийдвэрлүүллээ. Хэдийгээр
улс орны эдийн засаг, санхүүгийн
нөхцөл байдал амаргүй байгаа ч
дүүрэгт чамгүй хэмжээний төсөв
хөрөнгө хуваарилуулж, НИТХ-д
дүүргийнхээ иргэдийн хүчтэй дуу
хоолой болж байгааг уламжлан
хэлье.
-Та ирэх дөрвөн жилд
хэрэгжүүлэх мөрийн хөтөлбө­
рөөс гадна ямар зүйлд
илүү анхаарал хандуулан
ажиллах вэ? Налайх дүүргийн
хөгжилд түлхэц болох ямар
асуудал байна гэж бодож
байна?
-Налайх өнгөрсөн хугацаанд
ямар хөгжил дэвшилд хүрэв гэдэгт
эхний ээлжид үнэлэлт дүгнэлт өгөх
хэрэгтэй. Тухайлбал, Налайх дүүрэгт
хийгдэж байсан хөрөнгө оруулалт,
бүтээн байгуулалтын ажил, төр
засгийн зүгээс баримталж ирсэн
бодлогууд өнгөрсөн хугацаанд үр
дүнгээ хэрхэн өгснийг эргэцүүлж
харах ёстой юм. Алдаа, оноогоо
дэнслэхгүйгээр цаашдын хөгжлөө
тодорхойлно гэдэг нь учир
дутагдалтай. Өнгөрсөн хугацааны
туршлагаас харвал иргэдийн
шийдвэр гаргах түвшинд үзүүлэх
байр суурь, орон нутагт хийж
буй ажилд иргэдийн оролцоо,
хяналт нэлээд сул байсан. Иймд
ирэх дөрвөн жилийг бид иргэдийн
оролцоон дээр тулгуурласан, иргэд
өөрийн үүргээ ухамсарласан, төр
засагтай хамтран ажиллаж дүүрэг
орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд
илүү их оролцоотой байх зарчмыг
баримталж ажиллах нь чухал гэж
үзэж байна.
-Мэдээж нутгийн өөрөө
Б.НЭРГҮЙ: НАЛАЙХ ДҮҮРЭГ ИРГЭДИЙНХЭЭ САНАЛ,
ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ХӨГЖИНӨ
ТҮРҮҮЧ НЬ I НҮҮРТ удирдах ёсны байгууллагын
гүйцэтгэх засаглалаас
ялгагдах онцлог нь бодлогын
чанартай баримт бичгүүдийг
нийтээр хэлэлцүүлж
боловсруулан батлах байдаг.
Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаас ямар ямар бодлого,
журам батлаад байна вэ?
-Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
хуулиар хүлээсэн үүрэг чиглэлийнхээ
хүрээнд орон нутгийнхаа хөгжлийн
бодлого төлөвлөлт хийх үндсэн
чиг үүрэгтэй байгууллага юм. Энэ
талаар 2015 онд батлагдсан
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн
тухай хууль , Монгол Улсын
засаг захиргаа нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай
хууль, мөн Үндсэн хуульд нутгийн
өөрөө удирдах байгууллага нь
хуульд харшлахгүйгээр тулгамд­
сан асуудлыг өөрсдөө хэлэлцэн
шийдвэрлэх эрхтэй гэж заасан
байдаг. Үүний дагуу орон
нутгийн онцлог, давуу талуудад
тулгуурласан бодлого төлөвлөлт
хийхийг шинээр байгуулагдсан
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
зорьж байгаа юм. Өнгөрсөн
хугацаанд захиргааны ерөнхий
хууль болон бусад хуулийг үндэслэн
“Нээлттэй хэлэлцүүлэг зохион
байгуу¬лах журам” “Дүүрэг,
хороо¬дын хөгжлийн зөвлөлийн
ажиллах журам”-ыг баталсан.
-Төлөөлөгчдийн үнэлэм­
жийг дээшлүүлэх, тэднийг
олон нийтийн эрх ашигт
нийц­сэн шийдвэр гаргах тал
дээр хэрхэн анхаарч байна
вэ?
-Иргэдийн Төлөөлөгчдийн
Хур­лын төлөөлөгчдийг хуульд
заа­сан чиг үүргийнх нь дагуу
ажиллуулахыг мөрдлөг болгож
байгаа. Өнгөрсөн хугацааны
туршлагаас харахад орон нутгийн
түвшинд хурлын төлөөлөгчид,
хурлын ажлын алба зөвхөн Засаг
даргын үйл ажиллагааны хөтөлбөр
баталдаг, Засаг даргад үйлчилдэг
байгууллага болж хувирсан байна.
Тухайлбал, ИТХ жилд 1-2 удаа
хуралдаан хийдэг. Засаг даргаас
оруулж ирсэн асуудлыг ёс төдий
батлах явдал газар авсан байсан.
Үүнээс ангижирч төлөөлөгчдийн
шийдвэр гаргах оролцоог нэмэх,
тухайн хорооноос сонгогдсон
төлөөлөгчид иргэдийн дуу хоолой
болохын хувьд тэдний санал
хүсэлтийг Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаас гарч байгаа бодлого
шийдвэрт тусгах үүрэг хүлээдэг.
Тэгэхээр ИТХ өөрийнх нь үйл
ажиллагааны үндсэн хэлбэр болох
хурлын хуралдаан, тэргүүлэгчид,
ажлын хороод, намын бүлгээрээ
дамжуулан хороодоос гарсан
санал дүгнэлтээ уламжлах хэлэлцэн
шийдвэрлэх, ажил хэрэг болгох,
батлагдан гарсан бодлого шийд­
вэрийн хэрэгжилтэд хяналт тавих,
үнэлэлт дүгнэлт өгөх, хариуцлага
тооцох эрхийг ИТХ-ын хуралдааны
дэгээр ханган ажиллуулж байна.
Иймд хурлаас гарч буй бодлого
шийдвэрт бүх төлөөлөгчдийн
дуу хоолой, санал бодол бүрэн
тусч байгаа гэж ойлгож болно.
Нөгөө талаас иргэдийнхээ санал
хүсэлт дээр тулгуурлан гаргасан
саналуудыг эрэмбэлж тухайн
хороон дээр цаашид хийгдэх болон
хийсэн ажлуудыг тайлагнадаг
байхаар төлөвлөөд байна. Бид
аливаа асуудалд иргэдээ сонсдог,
иргэдийн санал бодол, хүсэл
эрмэлзэлд тулгуурлаж, бодлогоо
тодорхойлдог, нээлттэй ил тод,
ёс зүйтэй засаглалыг бэхжүүлж
ажиллана.
-Иргэдийн төлөөлөгчдийн
Хурал гэдэг байгууллагыг
анхан шатанд иргэдэд
ойртуулж байгаа үндэс
суурь нь Иргэдийн Нийтийн
Хурал. Иргэдийн Нийтийн
Хурлын үйл ажиллагааг
яаж идэвхжүүлэн, хамтарч
ажиллаж байна?
-ИНХ бол засаг захиргааны
анхан шатны нэгж болох хороонд
үйл ажиллагаа явуулдагаараа
онцлогтой. Өөрөөр хэлбэл
хорооны “УИХ” гэж ойлгож болно.
Анхан шатны шийдвэрийг гаргадаг
байгууллага бол хорооны Иргэдийн
Нийтийн Хурал. Иргэдийн Нийтийн
Хурал, иргэдээс гарсан санал
хүсэлтийг хэлэлцэн шийдэхээс гадна
дээд шатны байгууллагад асуудлыг
уламжлан шийдвэрлүүлэх чухал
үүрэгтэй. Гэтэл Иргэдийн Нийтийн
Хурал өнгөрсөн хугацаанд ёс төдий
ажиллаж, жилд нэг удаа тайлангийн
хурал хийхээс хэтэрдэггүй байсан.
Цаашид Иргэдийн Нийтийн Хурал
нь хорооныхоо Засаг даргын үйл
ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт
дүгнэлт өгөх, үйл ажиллагааг нь
дэмжих тал дээр хариуцлагатай
ажиллах шаардлагатай байгаа.
Иймээс Иргэдийн Нийтийн
Хурлыг нэлээн эрчимтэй, байнгын
ажиллагаатай байлгахаар зорьж
ажиллана. Иргэдийн Нийтийн
Хурлын дарга нарын шуурхай
зөвлөгөөнийг 14 хоногт нэг
удаа хийж, ажлыг үнэлж дүгнэх
юм. Иргэдийн Нийтийн Хурлын
тэргүүлэгчдийг мөн хуульд заасан
чиг үүргийн дагуу ажиллах орчин
нөхцөлөөр хангах талаар Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаас анхаарч
байна. Тэгэхээр ирэх дөрвөн жилд
Иргэдийн Нийтийн Хурал нэлээд
ачаалалтай ажиллана гэсэн үг.
-Хороодод “Хөгжлийн
зөв­лөл” байгуулсан. Энэ
зөвлөлийн талаар уншигчдад
тодорхой танилцуулна уу?
-Өнгөрсөн дөрвөн жилийн
хугацаанд Орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгийг зарцуулах,
түүнчлэн УИХ, нийслэл, орон нутгийн
төсвийн хөрөнгө оруулалтаар
хийж буй ажлуудыг ажил хэрэг
болгож, иргэдэд хүлээлгэж өгөх
явдал иргэдийн хараа хяналтаас
нэлээд холуур байлаа. Ийм учраас
иргэдэд тулгамдаж буй асуудлыг
судалж, хэрхэн шийдвэрлэх
арга замыг эрэлхийлэх, хөрөнгө
оруу¬¬лалт бүтээн байгуулалтын
ажилд иргэд олон нийтийг татан
оролцуулах, хараа хяналт тавих,
төлөөлөгчид, нутгийн захиргааны
байгууллагуудтай нягт хамтран
ажиллахад дүүрэг хороодын
хөгжлийн зөвлөл голлох байр
суурьтай оролцоно. Мөн дүүргийн
ИТХ-ын ажлын албаны бүтэц
зохион байгуулалтыг шинэчлэн,
иргэдийн оролцоотой эрх зүйн
шинэтгэлийн жилийн хүрээнд
Иргэний оролцооны хэлтсийг
шинээр байгуулж, дүүргийн ИТХ-
ын тэргүүлэгчдийн хуралдаанаар
“Дүүрэг, хороодын хөгжлийн
“ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ
ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ
Налайх, Багахангай дүүргийн
Прокурорын газраас хууль, хяналтын
байгууллагуудын үйл ажиллагааг олон
нийтэд ил тод, нээлттэй, мөн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд
иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын
хүрээнд дүүргийн ИТХ болон гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх зөвлөл, дүүргийн
Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх хэсэг, Онцгой байдлын хэлтэс,
Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хууль зүйн
туслалцааны төв зэрэг байгууллагуудтай
хамтарч “Хууль тогтоомж сурталчлах
нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Соёлын
төв ордонд зохион байгууллаа. Энэ үеэр
иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх,
хууль хяналтын байгууллагуудтай холбоотой
санал хүсэлт хүлээн авах, зарим шийдвэрлэх
боломжтой асуудлыг газар дээр нь
шийдвэрлэсэн. Цаашид хууль тогтоомжийн
хэрэгжилт, хууль хяналтын байгууллагуудын
үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн
оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргийн гаралтыг
зөвлөлийн ажиллах журам”-ыг
хэлэлцэн баталсан. Энэхүү журмын
дагуу хороо бүрд 11-15 хүний
бүрэлдэхүүнтэй “Хөгжлийн зөвлөл”
байгууллаа. “Хөгжлийн зөвлөл” нь
иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,
тэдний дуу хоолойг сонсох, иргэд
өөрсдөө хяналтын тогтолцоог бий
болгож, дүүрэг, хороодод хэрэгжиж
буй аливаа бүтээн байгуулалт,
хөгжил цэцэглэлтийн ажилд иргэн
бүр төсөл шалгаруулах шатнаас
эхлээд түлхүүр гардуулах нөхцөл
хүртэл бүх шатанд хамтран
оролцдог байхаар зааж өгсөн
байгаа.
-Дөрвөн жилийн дараах
Налайх дүүргийн хөгжил
ямар байх бол, Таны
төсөөлөл?
-Аливаа асуудалд иргэдээ
сонсдог, иргэдийн санал бодол,
хүсэл эрмэлзэлд тулгуурлаж,
бодлогоо тодорхойлдог төрийг
бий болгож чадвал хөгжлийн
бусад асуудал нь аяндаа түүнийг
дагалдан бий болно гэж боддог.
Улс орон эдийн засгийн хямралтай
байгаа хэдий ч Налайхчууд бид
дүүргийнхээ хөгжил цэцэглэлт,
бүтээн байгуулалт, дэд бүтэц,
ногоон байгууламж, гэрэлтүүлэг,
нийгэм, эрүүл мэнд, боловсролын
асуудлыг шийдвэрлэхийн төлөө
хамтдаа зүтгэх, хөдөлмөрлөх болно.
Налайхчуудаа аз жаргалтай, ажил
төрөлтэй, эрүүл орчинтой, амар
тайван амьдруулахын төлөө бид
зүтгэнэ. Зүтгэлийг амжилт дагадаг
гэдэг. Зөв зүйтэй зүйлийн төлөө,
хөгжлийн төлөөх зүтгэл 4 жилийн
дараа мэдэгдэхүйц амжилт дагуулна
гэдэгт итгэж байна. Хамгийн
гол нь төрийн байгууллага хүнд
сурталгүй, бодлого үйл ажиллагаа
ил тод, иргэдэд нээлттэй, ёс зүйтэй
ажиллах зарчмыг бүрдүүлж байж
бид хамтдаа хүссэн үр дүндээ
хүрнэ гэж ойлгон дүүргийн ИТХ-ын
даргын хувьд энэ чиглэлд анхааран
ажиллаж байна.
-Ярилцлага өгсөн танд
баярлалаа, таны ажилд
амжилт хүсье!
-Баярлалаа, та бүхний ажилд
амжилт хүсье!
бууруулах чиглэлд анхаарч ажиллах
шаардлагатайг онцлов.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлөөс Налайх дүүргийн
Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байрыг
тохижуулах ажлын хөрөнгийг шийдвэрлэв.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөл гэмт хэргийн гаралтыг
бууруулахад нэн шаардлагатай ажлыг
тусгаж ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын
төлөвлөгөөгөө баталлаа.
Дүүргийн Иргэдийн Төлөө¬лөгчдийн
Хурлын дарга Б.Нэргүй Нутгийн өөрөө
удирдах ёсны байгууллагын үйл
ажиллагааг иргэдэд ойртуулж, хурлын
бай¬гууллагын ил тод нээлттэй, шуурхай
байдлыг хангаж, иргэдийн оролцоог
нэмэгдүүлэн амжилттай ажиллахыг
хороодын ИНХ- ын дарга нарт үүрэг
болгов.
1-р хорооны ИНХ-ын дарга
Б.Номчбаатар,
2-р хорооны ИНХ-ын дарга
Ц.Сонгууль,
3-р хорооны ИНХ-ын дарга
Б.Бэлгэдэмбэрэл,
4-р хорооны ИНХ-ын дарга
Р.Жанарбек,
5-р хорооны ИНХ-ын дарга Л.Цэцгээ,
6-р хорооны ИНХ-ын дарга Д.Лочин,
7-р хорооны ИНХ-ын дарга
О.Энхтайван нар сонгогдлоо.
Хороодын Иргэдийн
Нийтийн Хурлын дарга
нарт “Итгэмжлэл” ажлын
үнэмлэх гардууллаа
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАЙЛАНТ ДУГААР
4 НАЛАЙХЫН ХӨГЖИЛ
Уурхайчдын алдрын хөшөөнд
хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв.
Баярын хурлыг дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга Б.Нэргүй нээж, дүүргийн
Засаг дарга Ч.Раднаабазар,
Монгол Улсын хөдөлмөрийн
баатар Ч.Пүрвээ, Т.Окобал,
Монгол Улсын гавьяат уурхайчин
Г.Дамдинсүрэн, Монгол Улсын
гавьяат уурхайчин Ц.Жанчив,
Налайхчууд Монгол Улсын уул
уурхайн салбарт гол үүрэг гүйцэтгэж
Улаанбаатар болон төвийн бүсийг
нүүрсээр хангаж ирсэн түүхтэй.
2016 онд Налайхын нүүрсний их
уурхай үүсгэн байгуулагдсаны 101
жилийн ой боллоо. Уурхайчдын
баярыг тохиолдуулан үе үеийн
уурхайчид, дүүргийн удирдлагууд
Монгол Улсын хөдөлмөрийн
ууган баатар Д.Даваажав болон
Налайх дүүргийн
59 иргэн, албан
хаагчдыг шагнаж
урамшуулав
Ардын Их Хурлын
депутат нарт
хүндэтгэл үзүүлэв
УУРХАЙЧДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
“ГҮҮД НЕЙБОРС МОНГОЛ” ОЛОН УЛСЫН ТӨРИЙН БУС
БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ
ХОРООДЫН ИНХ ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
уурхайн үе үеийн дарга нар болон
ахмад, дунд залуу үеийн уурхайчид,
иргэдийн төлөөлөл оролцлоо.
Налайх дүүргийн Соёл урлагийн
ордны зүгээс уурхайн баярт
зориулан мэндчилгээ дэвшүүлж,
урлагийн тоглолтоор уурхайчдын
мэлмийг мялаав. Баярын үеэр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы
бие төлөөлөгч Н.Даваадорж баяр
хүргэн мэндчилгээ дэвшүүлж, уул
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгч
нар 2016 оны Тэжээвэр амьтан,
мал тооллогын комиссод орж
ажиллав. Өвөлжилт хүндрэлтэй
байгаа тул иргэд болон малчдын
амьдрал ахуйтай танилцсанаар
мал аж ахуйн салбарын өнөөгийн
Тус байгууллага нь нийгмийн хамгаалал болон иргэдэд нийгмийн
хөгжлийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхдийн эрх,
хамгааллын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй “Гүүд Нейборс Монгол” олон
улсын төрийн бус байгууллагаас санаачлан хийж буй ажилтай танилцан,
төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, цаашид бүх талаар дэмжин
ажиллахаа онцлон хэлж, харилцан санал солилцов. Налайх дүүргийн
ИТХ-ын ажлын алба хороодод байгуулагдсан хөгжлийн зөвлөлийн үйл
ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд нээлттэй угтах үйлчилгээг бий болгох
төслөө Дэлхийн Зөн Монголд, “Гүүд Нейборс” олон улсын байгууллагад
хүргүүлэв.
ТӨЛӨӨЛӨГЧИД ТЭЖЭЭВЭР АМЬТАН,
МАЛ ТООЛЛОГЫН АЖИЛД ОРОЛЦОВ
уурхайн салбарт үр бүтээлтэй
олон жил ажилласан нэр бүхий 27
хүнийг “Тэргүүний уурхайчин” цол
тэмдгээр шагнаж урамшуулсан.
Ойн баярыг угтаж зохион
байгуулсан “Сагсан бөмбөг”-ийн
тэмцээнд тэргүүлсэн Д.Гантулга
ахлагчтай “Батмөнх” багийнханд
дүүргийн Засаг даргын өргөмжлөл,
мөнгөн шагнал, шилжин явах цом
гардуулсан байна.
ҮЙЛ ЯВДАЛ
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
ажлын алба “ИНХ-ын бүрэн эрх, үндсэн
чиг үүрэг”, “ИНХ-ын хуралдаан зохион
байгуулах” , “Төрийн албан хаагчийн
ёс зүй”, “Архив, албан хэрэг хөтлөлтийн
тухай ойлголт”, сэдвээр хороодын ИНХ-
ын дарга, төлөөлөгч нарт сургалт
зохион байгууллаа. Мөн “Дүүрэг,
хороодын Хөгжлийн зөвлөлийн ажиллах
журам”-ыг танилцуулсан юм. Сургалтад
долоон хорооны ИНХ-ын дарга,
тэргүүлэгчид хурлын ажлын албаны
нийт 42 ажилтан оролцов. Сургалтын
үеэр “Сэтгэл ханамжийн судалгаа” авч,
цаашид явуулах сургалтын агуулгаа
тодорхойллоо.
Налайх дүүргийн Соёл урлагийн
ордноос санаачлан дүүргийн нийтийн
номын сангийн үйлчилгээг иргэдэд
ойртуулж, уншигчид номтой нөхөрлөх,
бусадтай номоо солилцох боломжийг
бүрдүүлэх зорилгоор Хурлын ажлын
албаны 13 ажилтан дэлхийн болон
олон улсын алдартай зохиолчдын
хэвлүүлсэн номын цуглуулга болох 20
гаруй номыг Соёл урлагийн ордны
Номын өргөөнд хандивлалаа.
Налайх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны
захиалгаар “Асса медиа групп” эхийг бэлтгэн хэвлэв.
Редактор Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгч¬дийн
4-р хуралдааны үеэр Мон¬гол Улсын
шинэ үндсэн хууль бат¬лагдсаны
25 жилийн ойг уг¬тан Ардын Их
Хурлын депутат Б.Осор, Д.Найдан,
Ч.Бавуудорж, С.Жадамбаа, Д.Ванган
нарт хүндэтгэл үзүү¬лэн “Дурсамж”,
дурсгалын зүйл гардуулав.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 100 ХОНОГИЙН ТАЙЛАН
Налайх дүүргийг хөгжүүлэх үйлсэд
хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа
мэдлэг, ур чадвараа дайчлан, идэвх
зүтгэл гаргаж, бусдыгаа манлайлан
ажиллаж, амжилт гаргасан 59 иргэн,
албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Үүнд:
-Уурхайчдын баярыг тохиолдуулан
“Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр 22
иргэнийг,
- Дүүргийн тамирчдын шинэ жилийн
баярын цэнгүүнээр ИТХ-ын даргын
“Хүндэт өргөмжлөл”-өөр 1, ИТХ-ын
даргын “Жуух бичиг”-ээр 4 , ИТХ-ын
даргын “Баярын бичиг”-ээр 2 иргэнийг,
- Монгол улс Үндэсний эрх чөлөө,
тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны
105 жилийн ойг тохиолдуулан “Алтан
гадас” одонгоор 4 иргэнийг,
- Дүүргийн шинэ жилийн баярын
цэнгүүнээр МАН-ын дээд шагнал
“Тусгаар тогтнолын одон”-оор 2, “Алтан
гадас” одонгоор 1, “Хөдөлмөрийн
хүндэт” медалиар 1 иргэнийг,
-Цагдаагийн хэлтсийн 2016 оны
тайлангийн хурлын арга хэмжээний
үеэр ИТХ-ын даргын “Жуух бичиг”-ээр
3 иргэнийг,
-Байгууллагуудын шинэ жилийн
арга хэмжээний үеэр ИТХ-ын даргын
“Хүндэт өргөмжлөл”-өөр 1, “Жуух
бичиг”-ээр 13, “Баярын бичиг”-ээр
5 албан хаагчдыг тус тус шагнаж
урамшуулав.
байдалд дүгнэлт хийж, цаашид
авч хэрэгжүүлэх арга хэмжээг
боловсруулсан. Налайх дүүрэгт
нийт 55804 толгой мал тоологдлоо.
Үүнээс тэмээ 22, адуу 6803, үхэр
12366, хонь 21765, ямаа 14848
байна.
“Номоо хандивлая”
арга хэмжээнд
хурлын ажлын алба
анхлан оролцлоо
нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны
дарга А.Булбул, Сонины эх бэлтгэхэд ИТХ-ын ажлын
албаны мэргэжилтэн Г.Бадам. Б.Энхтөгс нар ажиллав.
НАЛАЙХЫН ХӨГЖИЛ

More Related Content

What's hot

Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...Ганцоож Цэрэннадмид
 
хэлтсийн тайлан
хэлтсийн тайланхэлтсийн тайлан
хэлтсийн тайланBayar Tsend
 
3ц₮ж.нгцж :.
3ц₮ж.нгцж :. 3ц₮ж.нгцж :.
3ц₮ж.нгцж :. Evsel Nith
 
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТНУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТГанцоож Цэрэннадмид
 
ИТХ-ын байгууллагын хяналтын чиг үүргийг чанаржуулах нь
ИТХ-ын байгууллагын хяналтын чиг үүргийг чанаржуулах ньИТХ-ын байгууллагын хяналтын чиг үүргийг чанаржуулах нь
ИТХ-ын байгууллагын хяналтын чиг үүргийг чанаржуулах ньГанцоож Цэрэннадмид
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгохИргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгохГанцоож Цэрэннадмид
 
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлуудГанцоож Цэрэннадмид
 
чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014BilGee Billy
 
Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013Khural Khural
 
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014GreengoldMongolia
 
Turgen smp final
Turgen smp finalTurgen smp final
Turgen smp finalbukhmurun
 
Д.Цогтбаатар "Барилга хот байгуулалт, дахин төлөвлөлтийн зарим асуудлууд"
Д.Цогтбаатар "Барилга хот байгуулалт, дахин төлөвлөлтийн зарим асуудлууд"Д.Цогтбаатар "Барилга хот байгуулалт, дахин төлөвлөлтийн зарим асуудлууд"
Д.Цогтбаатар "Барилга хот байгуулалт, дахин төлөвлөлтийн зарим асуудлууд"Unuruu Dear
 
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014GreengoldMongolia
 
Shagdarragchaa
ShagdarragchaaShagdarragchaa
ShagdarragchaaEvsel Nith
 

What's hot (16)

Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
 
хэлтсийн тайлан
хэлтсийн тайланхэлтсийн тайлан
хэлтсийн тайлан
 
3ц₮ж.нгцж :.
3ц₮ж.нгцж :. 3ц₮ж.нгцж :.
3ц₮ж.нгцж :.
 
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
 
H.b.shuudan 2
H.b.shuudan  2H.b.shuudan  2
H.b.shuudan 2
 
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТНУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
 
ИТХ-ын байгууллагын хяналтын чиг үүргийг чанаржуулах нь
ИТХ-ын байгууллагын хяналтын чиг үүргийг чанаржуулах ньИТХ-ын байгууллагын хяналтын чиг үүргийг чанаржуулах нь
ИТХ-ын байгууллагын хяналтын чиг үүргийг чанаржуулах нь
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгохИргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
 
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
 
чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014
 
Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013
 
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Turgen smp final
Turgen smp finalTurgen smp final
Turgen smp final
 
Д.Цогтбаатар "Барилга хот байгуулалт, дахин төлөвлөлтийн зарим асуудлууд"
Д.Цогтбаатар "Барилга хот байгуулалт, дахин төлөвлөлтийн зарим асуудлууд"Д.Цогтбаатар "Барилга хот байгуулалт, дахин төлөвлөлтийн зарим асуудлууд"
Д.Цогтбаатар "Барилга хот байгуулалт, дахин төлөвлөлтийн зарим асуудлууд"
 
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Shagdarragchaa
ShagdarragchaaShagdarragchaa
Shagdarragchaa
 

Similar to Налайх ИТХ-ын 100 хоногт хийсэн ажлын тайлан

Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramGazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramEvsel Nith
 
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарТөсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарBayar Tsend
 
Концессын жагсаалт
Концессын жагсаалтКонцессын жагсаалт
Концессын жагсаалтEvsel Nith
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайланBayar Tsend
 
9 өуыйбө ө өцу өцуө
9 өуыйбө ө өцу өцуө 9 өуыйбө ө өцу өцуө
9 өуыйбө ө өцу өцуө Evsel Nith
 
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлнийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлBuka King
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanEvsel Nith
 
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр Lhamlhundev Baljaa
 
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажилБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажилJargalsaikhan t
 
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онХэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онuvurkhangai
 
zamiin hodolgoon
zamiin hodolgoonzamiin hodolgoon
zamiin hodolgoonEvsel Nith
 
8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа8ыйөайужа ужа
8ыйөайужа ужаEvsel Nith
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudalBuka King
 
Executive summary mon
Executive summary monExecutive summary mon
Executive summary monBayar Tsend
 

Similar to Налайх ИТХ-ын 100 хоногт хийсэн ажлын тайлан (20)

Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramGazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
 
2g
2g2g
2g
 
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарТөсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
 
Концессын жагсаалт
Концессын жагсаалтКонцессын жагсаалт
Концессын жагсаалт
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан
 
7. хо
7. хо7. хо
7. хо
 
9 өуыйбө ө өцу өцуө
9 өуыйбө ө өцу өцуө 9 өуыйбө ө өцу өцуө
9 өуыйбө ө өцу өцуө
 
33.10 12
33.10 1233.10 12
33.10 12
 
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлнийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
 
Ontsloh 10 ajil 2014 ond
Ontsloh 10 ajil 2014 ondOntsloh 10 ajil 2014 ond
Ontsloh 10 ajil 2014 ond
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsan
 
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажилБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
 
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онХэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
 
Chingeltein xeseg 2
Chingeltein xeseg 2Chingeltein xeseg 2
Chingeltein xeseg 2
 
zamiin hodolgoon
zamiin hodolgoonzamiin hodolgoon
zamiin hodolgoon
 
8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudal
 
Executive summary mon
Executive summary monExecutive summary mon
Executive summary mon
 
Zahiramjuud
ZahiramjuudZahiramjuud
Zahiramjuud
 

Налайх ИТХ-ын 100 хоногт хийсэн ажлын тайлан

  • 1. НАЛАЙХЫН ХӨГЖИЛНАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 100 ХОНОГИЙН АЖЛЫН ТАЙЛАН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАЙЛАНТ ДУГААР -Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч­ дийн бүрэлдэхүүний талаар та товч мэдээлэл өгнө үү? -Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2016 оны 10 сарын 19-ний Сум, дүүргийн орон нутгийн ээлжит сонгуулиар Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид сонгогдоод 100 хонож байна. Налайх дүүрэг 25 мандаттай байснаас МАН 21, ардчилсан нам 4 суудал авч, шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах болсон. Манай төлөөлөгчдийн 38 хувь 28-35 насны залуучууд, 42 хувь нь 2-3 удаа төлөөлөгчөөр сонгогдож байсан, 57 хувь нь шинээр сонгогдсон төлөөлөгчид байна. ИТХ-ын ажлын алба Иргэний оролцооны хэлтэс болон Зохион байгуулалтын хэлтэстэй, 12 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй, үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр эмхлэн байгуулагдсан ИТХ, түүний ажлын алба 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд олон нийтэд нээлттэй тайлагнаж байна. -Та бүхэн ажлаа хүлээж авснаас хойш ямар ямар ажил амжуулав? -Орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр мөн Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд болон урт хугацааны бодлого зорилттой уялдуулан дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлаад байна. Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жилийн хугацаанд Налайх дүүрэг ямар бодлого зорилт чиглэлтэй хөгжих вэ гэдгээ тодорхойлсон. Ингэхдээ дүүргийн ард иргэдээс гарсан санал хүсэлт, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага аж ахуйн нэгжүүдээс гарсан саналуудад тулгуурлан эдийн засгийн үндэслэл тооцоотой ажиллах бодлого шийдвэр гаргахыг зорьж ажиллалаа. -Налайх алслагдсан дүүрэг гэдэг. Та бүхэн энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Улс, Нийслэлийн төсвөөр дэд бүтцийн салбарт хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ? -Орон нутгийн хөгжлийн сан гэдэг бол тухайн орон нутагт Иргэдийн хурлын төлөө­ лөгчид хороодын Иргэдийн Нийтийн Хурлаар дамжуулан иргэдээс гарсан саналын дагуу шийдвэрлэдэг онцлогтой төсөв юм. Үүнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт ногдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ирэх дөрвөн жилийн хугацаанд ОНХСХ-ийг дэвшүүлсэн зорилго зорилтынхоо хүрээнд тодорхой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зарчмын тохиролцоонд хүрсэн. Энэ жил уг сангийн хөрөнгөөр дүүргийн ногоон байгууламж, дэд бүтцийн чиглэлд түлхүү зарцуулахаар төлөвлөөд байна. Б.НЭРГҮЙ: НАЛАЙХ ДҮҮРЭГ ИРГЭДИЙНХЭЭ САНАЛ, ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ХӨГЖИНӨ Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүйтэй ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. ТӨГСГӨЛ НЬ III НҮҮРТ Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлав Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Ирээдүйн жишиг хот Налайх, Эрүүл орчинтой Налайх, Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх зорилтын хүрээнд боловсруулсан Налайх дүүргийн Засаг даргын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Х.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл нар дүүргийн ИТХ- ын дарга Б.Нэргүйд албан ёсоор өргөн барилаа. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ИТХ- ын 3 дугаар хуралдаан болж, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүрэг, хороодын “Хөгжлийн зөвлөл” ажиллах журам, дүүргийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2017 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын санхүү, төсөв, эдийн засгийн хорооны дарга С.Амарсайхан төрөлх Налайх дүүргийнхээ хөг­жил дэвшилд илүүтэй анхааран Нийслэлийн болон улсын төсөвт хөрөнгө суулгах, дүүрэгт хийгдэх ажлуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто зам болон бусад бүтээн байгуулалтын ажлын төсвийг шийдвэрлэхэд идэвх чармайлт гарган ажилласны үр дүнд 2017 онд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр болж, Нийслэлийн НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.АМАРСАЙХАНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР НАЛАЙХ ДҮҮРЭГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОЛОН АЖИЛ ХИЙГДЭХЭЭР БОЛЛОО төсөвт суулгуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, •Баянзүрх дүүргээс Налайх дүүрэг хүртэлх 27.5 км зам, Даваажав, Найрамдал, Дамдины гудамжны 2.5 км авто замыг өргөтгөх, •Задгай цэцэрлэгт хүрээлэнг ашиг­лалтад оруулах ажлыг нийс­ лэлийн төсөвт тусгасан, •Дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийг “Амьсгалын аппарат”-тай болгов, •Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Нарлаг” гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажил /52,5 сая төгрөг/ •Даваажав, Дамдин, Найрамд­ лын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил /Нийт 3,049 тэрбум төгрөгөөс 2017 онд 1,5 тэрбум төгрөг/ •Налайх дүүргийн авто замын засвар /167 сая төгрөг/ •Гацууртын уулзвараас Налайх- Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төсөл Авто замын зураг төсвийн чиглэлээр: 1.Налайх дүүргийн 4 дүгээр хорооны авто замыг төв замтай холбох 2,1 км авто замын зураг төсөл 2.Налайх дүүрэг, Улаанбаатар- Багануур чиглэлийн авто замаас 4 дүгээр хорооны Алтайн хэсгийн “Божу”ХХК-ний хүнсний дэлгүүр хүртэлх 2,2 км авто замын зураг төсөл 3.Налайх дүүрэг, Улаанбаатар- Багануур чиглэлийн авто замаас “Хөл Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар өнгөрч Улаанбаатар- Налайх чиглэлийн авто замтай холбогдох 1,4 км авто замын зураг төсөл 4.Улиастайн гүүрнээс Налайх- Чойрын уулзвар хүртэлх авто замын зураг төсөл 5.Налайх дүүрэг 2 дугаар хороо Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төсөл 6.Налайх дүүрэг 2 дугаар хороо 63 дугаар байрнаас мянганы зам хүртэлх 1,7 км шинээр барих авто замын зураг төсөл 2017 онд хэрэгжүүлэх 12 багц ажлын 960 сая төгрөгийн зураг төсвийн зардлыг шийдвэрлүүлсэн. Үүнд: 1. 1, 2-р хороонд 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын зураг төсөл боловсруулах зардалд 75 сая төгрөг 2. 7-р хороонд 90 ортой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хөгжүүлэх төвийн барилгын зураг төсөл боловсруулах зардалд 20 сая төгрөг 3. 2-р хороонд Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн зураг төсөл боловсруулах зардалд 15 сая төгрөг 4. 1-р хороонд Хог боловсруулах Налайх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар 2016 оны ээлжит сонгуулиар сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчдээс 21 Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 95.2 хувийн саналаар Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Буяндалайн Нэргүйг сонгож, дүүргийн Засаг даргаар Ч.Раднаабазарыг томилуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболдод санал хүргүүлж шийдвэрлүүллээ. Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаанаар ИТХ-ын ажлын хороодыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж, Эрхзүй, төрийн байгуулалтын ажлын хороо Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороо, Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороо, Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо, Иргэний оролцоо, өргөдөл гомдлын ажлын хороо, Гадаад харилцааны ажлын хороотой байхаар тогтов. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлуулахад санал оруулж, хэлэлцүүлэг явуулах тухай заалтыг тусад нь журам боловсруулж батлууллаа. Налайх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгч­ дийн хурлын хуралдааныг 4 удаа зохион байгуулж, 16 асуудал хэлэлцүүлэн 16 тогтоол гаргав. Тэргүүлэгчдийн хурлыг 6 удаа зохион байгуулж, 18 асуудал хэлэлцүүлэн 20 тогтоол гаргасан байна. Дүүргийн ИТХ- ын 6 ажлын хороод нийт 18 удаагийн хурал зохион байгуулж давхардсан тоогоор 46 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан болон тэргүүлэгчдийн хурлаа 46 асуудал хэлэлцэв үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах зардалд 50 сая төгрөг 5. 7-р хороонд 5 давхар Нутгийн захиргааны ордны барилгын зураг төсөл боловсруулах зардалд 150 сая төгрөг 6. 5,6-р хороонд 70 өрхийн Шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөл боловсруулахзардалд 15 сая төгрөг 7. 2-р хороонд Налайх Дулааны станцыг өргөтгөх зураг төсөл боловсруулах зардалд 200 сая төгрөг 8. 1,2,3,4,5,7- р хороонд гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах зардалд 15 сая төгрөг 9. 1-р хороонд Ундны усны бие даасан эх үүсвэртэй болох, зураг төсөл боловсруулах зардалд 90 сая төгрөг 10. 2-р хороонд Төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний өргөтгөл шинэтгэлийн зураг төсөл боловсруулах зардалд 150 сая төгрөг 11. 5-р хороонд Бага оврын уурын зуух барих зураг төсөл боловсруулах зардалд 30 сая төгрөг 12. 1,2,3,4,5,6,7-р хороонд дүүргийн хэмжээнд 100 ширхэг Хяналтын камер суурилуулах ажлын зураг төсөл боловсруулах зардалд 15 сая төгрөг нийт 960 сая төгрөгийн зураг төслийн ажил 2017 онд хийгдэхээр боллоо.
  • 2. НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАЙЛАНТ ДУГААР 2 НАЛАЙХЫН ХӨГЖИЛ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 100 ХОНОГИЙН ТАЙЛАН ШИЙДЭЛ Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот тогтоолоор Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Хоггүй Налайх” сарын аян зохион байгууллаа. “Хоггүй Налайх” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг идэвхтэй оролцуулж бүтээлч, санал санаачилга гаргасан байгууллагуудыг шагнаж урамшуулах юм. Аяны НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧИЛНӨ “ХОГГҮЙ НАЛАЙХ” САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТОГТООЛ ГАРГАВ хугацаанд “Бямба” гараг бүрийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлаж, нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах, төрийн байгууллага, цэргийн анги, тоосгоны үйлдвэр, нүүрс олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс хог зөөж, тээвэрлэх зардлыг гаргуулахад санаачилга гарган уриалан ажиллах, ачаа тээврийн зориулалттай автомашинтай иргэдтэй “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ гэрээ хийж хог тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хог тээврийн автомашинуудыг уртасгасан цагаар ажиллуулж байна. 1-Р ХОРОО: Тус хорооноос сонгогдсон 4 төлөөлөгч гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл, гэрэлтүүлгийн лед толгой, ерөнхий самбар худалдан авах, ус түгээх цэгийн байрыг ухаалаг системд холбох, оргилдог худгийг засварлах ажлыг ОНХСХ- өөр хийгдэх ажлын жагсаалтад оруулж, Энгэр-шандын иргэдийн “Нэгдсэн ногооны талбай”-н газрын асуудлыг 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан. Мөн 1-р хорооны амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэг өрхөд 5 ханатай гэр олгов. Төлөөлөгч Б.Нэргүй Канад улсад зохион байгуулагдсан Такьвондогийн ОУ- ын тэмцээнд оролцох багш, шавь хоёрт 200,000 төгрөгийн тусламж үзүүлэв. Төлөөлөгч Б.Сампилноров нэг иргэнийг ажлын байраар хангаж, нэг өрхөд 1 портер нүүрсний тусламж, Такьвондогийн ОУ-ын тэмцээнд оролцох 1 хүүхдэд 100 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллав. Төлөөлөгч Г.Баярсүрэнгийн санаачилгаар Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төмрийн үйлдвэрээр 50 ширхэг цасны цохиур хийлгэж, Налайх Тохижилт Үйлчилгээний ОНӨААТҮГ-т хүлээлгэн өглөө. Төлөөлөгч Х.Анхбаяр “Хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг бусад төлөөлөгчдийн хамт боловсруулан, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “CVA” төсөл хэрэгжүүлж, хороодын “Хөгжлийн зөвлөл”-ийн гишүүдэд чадваржуулах сургалтыг зохион байгуулахад бэлэн болоод байна. 2-Р ХОРОО: Тус хорооноос сонгогдсон 7 төлөөлөгч Өрхийн эрүүл сэргээх зорилгоор ургийн баярт зориулсан газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус­ гуулж шийдүүлэв. Төлөөлөгч Ц.Эрбол тус хорооны Их амны хэсэгт байрлах Турк улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Улаан худгийг ашиглалтад оруулсан. Түүнч¬лэн хорооны хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэд, 5 иргэнд шинэ жилийн бэлэг , мөнгөн тусламж үзүүлсэн. 5-Р ХОРОО: Тус хорооноос сонгогдсон 2 төлөөлөгч худаг бариулах, нэг байрны дээврийг засварлах төсвийг Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад оруулж, шийдвэрлүүллээ. Төлөөлөгч Д.Мөнхбаярын санаа­ чилгаар “Итгэл Сэтгэлийн Гүүр” ТББ-тай хамтран 5-р хорооны амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэг өрхөд 5 ханатай гэр өгчээ. Төлөөлөгч Д.Алтандөш дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 191 иргэн, 160 хүүхдэд нийт 19,525.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж, 2 өрхөд 5 ханатай гэр олгов. 6-Р ХОРОО: Төлөөлөгч Э.Хорлоо 6-р хороо­ ны Болорын хэсэгт гүний худаг гаргах төсвийг батлуулж, Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт амьдардаг 3,4-р хэсгийн 160 гаруй өрх айлын газар ашиглах гэрчилгээний сунгалт болон огт гэрчилгээ аваа­ гүй он удаан жил амьдарсан хороо­ны иргэдийн газрын асуудлыг уламжилсан. Мөн Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газрын удирдлагатай хэлэлцэн хорооны иргэдийн түлээний модны асуудал, Шилжрээгийн хогийн цэгийн 1 га газар, Тэрэлжийн төв, Шилжрээ, Усан сангийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 10 га газрыг дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. 7-Р ХОРОО: Тус хорооноос сонгогдсон 3 төлөөлөгч, хүүхдийн цэцэрлэгийн газрын асуудлыг газар зохион бай­гуулалтын төлөвлөгөөнд оруулж батлуулсан. Төлөөлөгч О.Энхтай­ваны санаачилгаар На­лайх дүүрэгт үйл ажиллагаа явуул­даг төмрийн үйлдвэрээр 50 ширхэг цасны цохиур хийлгэж, Налайх Тохижилт Үйлчилгээний ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч, Соёл урлагийн ордны өмнөх талбайн цас мөсийг цэвэрлэх, арилгах ажлыг санаачлан хийсэн. Төлөөлөгч Н.Батболд Бичил уурхай эрхэлдэг иргэдийг албажуулан, нөхөрлөл байгуулах аргаар гурвалсан гэрээ байгуулах ажлыг санаачлав. Төлөөлөгч С.Тунгалаг дүүргийн татварын орлогыг нэмэгдүүлэх боломжийг судалж ажиллахын зэрэгцээ аялал жуучлалын чиглэлээр үйл ажил¬лагаа явуулдаг аж ахуйн нэгжүү¬дийн гэрээний заалтад Налайхын Татварын албанд салбар зөвлөлөө бүртгүүлэх, нийгмийн хариуцлагын гэрээ хийх заалтуудыг нэмж тусгуулсан болно. Төлөөлөгч нар бичиг ба­ римтын зөрчил арилгасан талаар: Төлөөлөгч Ц.Эрбол 4-р хорооны бичиг баримтын зөрчилтэй 41 иргэн, төлөөлөгч О.Энхтайван 7-р хорооны бичиг баримтын зөрчилтэй 2 иргэн, төлөөлөгч Г.Баярсүрэн 1-р хорооны 4 хүүхдийн бичиг баримтын зөрчлийг арилгаж, мөнгөн тусламж үзүүллээ. ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХИЙСЭН АЖИЛ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ “Хөгжлийн төлөө хамтдаа ахмадуудаа сонсъё” уулзалтад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох албан байгууллагын удирдлагууд оролцож, дүүргийн ахмадуудын санал бодлыг сонслоо. Ахмадууд хог хаягдал нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар санал “Налайх дүүргийн хөгжлийн зөвлөл”- ийн ажиллах журам боловсруулан батлуулж хороо бүрт “Хөгжлийн зөвлөл”, дүүргийн “Хөгжлийн зөвлөл”-ийг байгууллаа. Энэхүү журам нь Налайх дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тохижилт, бүтээн байгуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлоо хуваалцав. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан сар шинийн баяраас өмнөхөн нийтийн тээврийн Налайх-Дүнжингарав чиглэлийг, хуучин маршрутаар явуулах асуудлыг НИТХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр боллоо. Цаашид Налайх дүүрэг дотор явах нийтийн тээврийн автобусны чиглэлийг дахин төлөвлөж, шинээр автобусны буудал байгуулах юм. ХОРООДОД “ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛЛАА мэндийн төвийн байрны өргөтгөл, Наадам хэсэгт худаг барих, Соёл урлагийн ордны таазыг засварлах, 42, 58, 59-р байрны дээврийг засварлах, цэнгэлдэх хүрээлэн¬гийн барилгын зураг төслийн ажлыг дүүргийн ОНХСХ-өөр хийгдэх ажлын жагсаалтад оруулж, шийдвэрлүүллээ. Мөн дүүргийн ахмадын хийн дасгалын баг хамт олонд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардал, “Бид нүүдэлчин Мон¬голын соёлт хүмүүн” сэдэвт дэвжээ уралдаанд оролцох мөнгөн тусламжийг үзүүлжээ. Албан бус боловсролын төвийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулах шийдвэр гаргав. Төлөөлөгч Ц.Минжинхүү “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн сурагч Б.Гэрэлт-Од олон улсын тэмцээнд оролцох болсонтой холбогдуулан хандивын арга хэмжээ зохион байгуулж 112,000 төгрөг, Налайх дүүргийн Соёлын төвөөс зохион байгуулсан Д.Ууганбаярын эмчилгээний зар¬далд зориулсан хандивын тоглол¬тод 100,000 төгрөг тус тус хан¬дивласан. 119 дүгээр сургуулийн эцэг эхтэй хамтран “Малчдад зориулсан хандивын аян” зохион байгуулж, Дүүргийн Онцгой байд¬лын хэлтэст хүлээлгэн өгсөн. 3-Р ХОРОО: Уурхайн 40 жилийн ойн хөшөөг засварлах төсвийг батлуулсан. 4-Р ХОРОО: Тус хорооноос сонгогдсон 4 төлөөлөгч явган хүний төмөр гүүрийг шинээр барих, хуучин гүүрийг зөөж шилжүүлэх төсвийг дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад оруулж, шийдвэрлүүллээ. Мөн төлөөлөгч К.Сейтханы санаачилгаар Казак иргэдийн ёс заншил, уламжлалыг түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах юм. Хороо бүрд мэдээллийн самбар байрлуулж УИХ, Засгийн газар, НИТХ, ДИТХ-ын талаарх мэдээллийг ил тод нээлттэй байдлаар танилцуулахын зэрэгцээ саналын хайрцгаар иргэдийн санал хүсэлтийг авч, холбогдох газраар шийдвэрлүүлж эргэн хариу өгдөг тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД 6 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАВ Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар албаны хүмүүсийн хамт дүүргийн алслагдсан хороо 6-р хорооны иргэдийг 2 хэсэг болгон / Болорын хэсэг буюу Мэлхий хад, Нарлаг/ хувааж уулзалт хийлээ. Энэ үеэр ирэх жилүүдэд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулж санал бодлыг нь сонсов. Тус хорооны иргэд малын бэлчээр, худаг, эрүүл мэндийн үйлчилгээ, халуун ус, сургууль, цэцэрлэгийн асуудлаас гадна аялал жуулчлалыг дагаж хог хаягдал, гол ус, орчны бохирдол гарч байгаа талаар дүүргийн удирдлагуудад хандаж ярилаа.
  • 3. НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАЙЛАНТ ДУГААР 3НАЛАЙХЫН ХӨГЖИЛ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 100 ХОНОГИЙН ТАЙЛАН НИЙГЭМ Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Налайх дүүрэгт 2017 онд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, зураг төсвийн ажил, бусад ажлуудад нийт 702 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгалаа. Манай дүүргээс НИТХ-д Төлөөлөгчөөр сонгогдсон Төлөөлөгч С.Амарсайхан үүнд онцгой анхаарал хандуулж хөрөнгө оруулалтын асуудлыг НИТХ-д өргөн барьж шийдвэрлүүллээ. Хэдийгээр улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч дүүрэгт чамгүй хэмжээний төсөв хөрөнгө хуваарилуулж, НИТХ-д дүүргийнхээ иргэдийн хүчтэй дуу хоолой болж байгааг уламжлан хэлье. -Та ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбө­ рөөс гадна ямар зүйлд илүү анхаарал хандуулан ажиллах вэ? Налайх дүүргийн хөгжилд түлхэц болох ямар асуудал байна гэж бодож байна? -Налайх өнгөрсөн хугацаанд ямар хөгжил дэвшилд хүрэв гэдэгт эхний ээлжид үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Тухайлбал, Налайх дүүрэгт хийгдэж байсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, төр засгийн зүгээс баримталж ирсэн бодлогууд өнгөрсөн хугацаанд үр дүнгээ хэрхэн өгснийг эргэцүүлж харах ёстой юм. Алдаа, оноогоо дэнслэхгүйгээр цаашдын хөгжлөө тодорхойлно гэдэг нь учир дутагдалтай. Өнгөрсөн хугацааны туршлагаас харвал иргэдийн шийдвэр гаргах түвшинд үзүүлэх байр суурь, орон нутагт хийж буй ажилд иргэдийн оролцоо, хяналт нэлээд сул байсан. Иймд ирэх дөрвөн жилийг бид иргэдийн оролцоон дээр тулгуурласан, иргэд өөрийн үүргээ ухамсарласан, төр засагтай хамтран ажиллаж дүүрэг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд илүү их оролцоотой байх зарчмыг баримталж ажиллах нь чухал гэж үзэж байна. -Мэдээж нутгийн өөрөө Б.НЭРГҮЙ: НАЛАЙХ ДҮҮРЭГ ИРГЭДИЙНХЭЭ САНАЛ, ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ХӨГЖИНӨ ТҮРҮҮЧ НЬ I НҮҮРТ удирдах ёсны байгууллагын гүйцэтгэх засаглалаас ялгагдах онцлог нь бодлогын чанартай баримт бичгүүдийг нийтээр хэлэлцүүлж боловсруулан батлах байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар ямар бодлого, журам батлаад байна вэ? -Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуулиар хүлээсэн үүрэг чиглэлийнхээ хүрээнд орон нутгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлт хийх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм. Энэ талаар 2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль , Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, мөн Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуульд харшлахгүйгээр тулгамд­ сан асуудлыг өөрсдөө хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй гэж заасан байдаг. Үүний дагуу орон нутгийн онцлог, давуу талуудад тулгуурласан бодлого төлөвлөлт хийхийг шинээр байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зорьж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийг үндэслэн “Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуу¬лах журам” “Дүүрэг, хороо¬дын хөгжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан. -Төлөөлөгчдийн үнэлэм­ жийг дээшлүүлэх, тэднийг олон нийтийн эрх ашигт нийц­сэн шийдвэр гаргах тал дээр хэрхэн анхаарч байна вэ? -Иргэдийн Төлөөлөгчдийн Хур­лын төлөөлөгчдийг хуульд заа­сан чиг үүргийнх нь дагуу ажиллуулахыг мөрдлөг болгож байгаа. Өнгөрсөн хугацааны туршлагаас харахад орон нутгийн түвшинд хурлын төлөөлөгчид, хурлын ажлын алба зөвхөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр баталдаг, Засаг даргад үйлчилдэг байгууллага болж хувирсан байна. Тухайлбал, ИТХ жилд 1-2 удаа хуралдаан хийдэг. Засаг даргаас оруулж ирсэн асуудлыг ёс төдий батлах явдал газар авсан байсан. Үүнээс ангижирч төлөөлөгчдийн шийдвэр гаргах оролцоог нэмэх, тухайн хорооноос сонгогдсон төлөөлөгчид иргэдийн дуу хоолой болохын хувьд тэдний санал хүсэлтийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч байгаа бодлого шийдвэрт тусгах үүрэг хүлээдэг. Тэгэхээр ИТХ өөрийнх нь үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох хурлын хуралдаан, тэргүүлэгчид, ажлын хороод, намын бүлгээрээ дамжуулан хороодоос гарсан санал дүгнэлтээ уламжлах хэлэлцэн шийдвэрлэх, ажил хэрэг болгох, батлагдан гарсан бодлого шийд­ вэрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, хариуцлага тооцох эрхийг ИТХ-ын хуралдааны дэгээр ханган ажиллуулж байна. Иймд хурлаас гарч буй бодлого шийдвэрт бүх төлөөлөгчдийн дуу хоолой, санал бодол бүрэн тусч байгаа гэж ойлгож болно. Нөгөө талаас иргэдийнхээ санал хүсэлт дээр тулгуурлан гаргасан саналуудыг эрэмбэлж тухайн хороон дээр цаашид хийгдэх болон хийсэн ажлуудыг тайлагнадаг байхаар төлөвлөөд байна. Бид аливаа асуудалд иргэдээ сонсдог, иргэдийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлаж, бодлогоо тодорхойлдог, нээлттэй ил тод, ёс зүйтэй засаглалыг бэхжүүлж ажиллана. -Иргэдийн төлөөлөгчдийн Хурал гэдэг байгууллагыг анхан шатанд иргэдэд ойртуулж байгаа үндэс суурь нь Иргэдийн Нийтийн Хурал. Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг яаж идэвхжүүлэн, хамтарч ажиллаж байна? -ИНХ бол засаг захиргааны анхан шатны нэгж болох хороонд үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл хорооны “УИХ” гэж ойлгож болно. Анхан шатны шийдвэрийг гаргадаг байгууллага бол хорооны Иргэдийн Нийтийн Хурал. Иргэдийн Нийтийн Хурал, иргэдээс гарсан санал хүсэлтийг хэлэлцэн шийдэхээс гадна дээд шатны байгууллагад асуудлыг уламжлан шийдвэрлүүлэх чухал үүрэгтэй. Гэтэл Иргэдийн Нийтийн Хурал өнгөрсөн хугацаанд ёс төдий ажиллаж, жилд нэг удаа тайлангийн хурал хийхээс хэтэрдэггүй байсан. Цаашид Иргэдийн Нийтийн Хурал нь хорооныхоо Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, үйл ажиллагааг нь дэмжих тал дээр хариуцлагатай ажиллах шаардлагатай байгаа. Иймээс Иргэдийн Нийтийн Хурлыг нэлээн эрчимтэй, байнгын ажиллагаатай байлгахаар зорьж ажиллана. Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын шуурхай зөвлөгөөнийг 14 хоногт нэг удаа хийж, ажлыг үнэлж дүгнэх юм. Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийг мөн хуульд заасан чиг үүргийн дагуу ажиллах орчин нөхцөлөөр хангах талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас анхаарч байна. Тэгэхээр ирэх дөрвөн жилд Иргэдийн Нийтийн Хурал нэлээд ачаалалтай ажиллана гэсэн үг. -Хороодод “Хөгжлийн зөв­лөл” байгуулсан. Энэ зөвлөлийн талаар уншигчдад тодорхой танилцуулна уу? -Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнчлэн УИХ, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлуудыг ажил хэрэг болгож, иргэдэд хүлээлгэж өгөх явдал иргэдийн хараа хяналтаас нэлээд холуур байлаа. Ийм учраас иргэдэд тулгамдаж буй асуудлыг судалж, хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, хөрөнгө оруу¬¬лалт бүтээн байгуулалтын ажилд иргэд олон нийтийг татан оролцуулах, хараа хяналт тавих, төлөөлөгчид, нутгийн захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллахад дүүрэг хороодын хөгжлийн зөвлөл голлох байр суурьтай оролцоно. Мөн дүүргийн ИТХ-ын ажлын албаны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жилийн хүрээнд Иргэний оролцооны хэлтсийг шинээр байгуулж, дүүргийн ИТХ- ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүрэг, хороодын хөгжлийн “ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн ИТХ болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, дүүргийн Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагуудтай хамтарч “Хууль тогтоомж сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Соёлын төв ордонд зохион байгууллаа. Энэ үеэр иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх, хууль хяналтын байгууллагуудтай холбоотой санал хүсэлт хүлээн авах, зарим шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Цаашид хууль тогтоомжийн хэрэгжилт, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргийн гаралтыг зөвлөлийн ажиллах журам”-ыг хэлэлцэн баталсан. Энэхүү журмын дагуу хороо бүрд 11-15 хүний бүрэлдэхүүнтэй “Хөгжлийн зөвлөл” байгууллаа. “Хөгжлийн зөвлөл” нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, иргэд өөрсдөө хяналтын тогтолцоог бий болгож, дүүрэг, хороодод хэрэгжиж буй аливаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн ажилд иргэн бүр төсөл шалгаруулах шатнаас эхлээд түлхүүр гардуулах нөхцөл хүртэл бүх шатанд хамтран оролцдог байхаар зааж өгсөн байгаа. -Дөрвөн жилийн дараах Налайх дүүргийн хөгжил ямар байх бол, Таны төсөөлөл? -Аливаа асуудалд иргэдээ сонсдог, иргэдийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлаж, бодлогоо тодорхойлдог төрийг бий болгож чадвал хөгжлийн бусад асуудал нь аяндаа түүнийг дагалдан бий болно гэж боддог. Улс орон эдийн засгийн хямралтай байгаа хэдий ч Налайхчууд бид дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, дэд бүтэц, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, нийгэм, эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа зүтгэх, хөдөлмөрлөх болно. Налайхчуудаа аз жаргалтай, ажил төрөлтэй, эрүүл орчинтой, амар тайван амьдруулахын төлөө бид зүтгэнэ. Зүтгэлийг амжилт дагадаг гэдэг. Зөв зүйтэй зүйлийн төлөө, хөгжлийн төлөөх зүтгэл 4 жилийн дараа мэдэгдэхүйц амжилт дагуулна гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь төрийн байгууллага хүнд сурталгүй, бодлого үйл ажиллагаа ил тод, иргэдэд нээлттэй, ёс зүйтэй ажиллах зарчмыг бүрдүүлж байж бид хамтдаа хүссэн үр дүндээ хүрнэ гэж ойлгон дүүргийн ИТХ-ын даргын хувьд энэ чиглэлд анхааран ажиллаж байна. -Ярилцлага өгсөн танд баярлалаа, таны ажилд амжилт хүсье! -Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье! бууруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байрыг тохижуулах ажлын хөрөнгийг шийдвэрлэв. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэмт хэргийн гаралтыг бууруулахад нэн шаардлагатай ажлыг тусгаж ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Дүүргийн Иргэдийн Төлөө¬лөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, хурлын бай¬гууллагын ил тод нээлттэй, шуурхай байдлыг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн амжилттай ажиллахыг хороодын ИНХ- ын дарга нарт үүрэг болгов. 1-р хорооны ИНХ-ын дарга Б.Номчбаатар, 2-р хорооны ИНХ-ын дарга Ц.Сонгууль, 3-р хорооны ИНХ-ын дарга Б.Бэлгэдэмбэрэл, 4-р хорооны ИНХ-ын дарга Р.Жанарбек, 5-р хорооны ИНХ-ын дарга Л.Цэцгээ, 6-р хорооны ИНХ-ын дарга Д.Лочин, 7-р хорооны ИНХ-ын дарга О.Энхтайван нар сонгогдлоо. Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт “Итгэмжлэл” ажлын үнэмлэх гардууллаа
  • 4. НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАЙЛАНТ ДУГААР 4 НАЛАЙХЫН ХӨГЖИЛ Уурхайчдын алдрын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв. Баярын хурлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй нээж, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ч.Пүрвээ, Т.Окобал, Монгол Улсын гавьяат уурхайчин Г.Дамдинсүрэн, Монгол Улсын гавьяат уурхайчин Ц.Жанчив, Налайхчууд Монгол Улсын уул уурхайн салбарт гол үүрэг гүйцэтгэж Улаанбаатар болон төвийн бүсийг нүүрсээр хангаж ирсэн түүхтэй. 2016 онд Налайхын нүүрсний их уурхай үүсгэн байгуулагдсаны 101 жилийн ой боллоо. Уурхайчдын баярыг тохиолдуулан үе үеийн уурхайчид, дүүргийн удирдлагууд Монгол Улсын хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажав болон Налайх дүүргийн 59 иргэн, албан хаагчдыг шагнаж урамшуулав Ардын Их Хурлын депутат нарт хүндэтгэл үзүүлэв УУРХАЙЧДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ “ГҮҮД НЕЙБОРС МОНГОЛ” ОЛОН УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ ХОРООДЫН ИНХ ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА уурхайн үе үеийн дарга нар болон ахмад, дунд залуу үеийн уурхайчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Налайх дүүргийн Соёл урлагийн ордны зүгээс уурхайн баярт зориулан мэндчилгээ дэвшүүлж, урлагийн тоглолтоор уурхайчдын мэлмийг мялаав. Баярын үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бие төлөөлөгч Н.Даваадорж баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, уул Дүүргийн Иргэдийн Төлөөлөгч нар 2016 оны Тэжээвэр амьтан, мал тооллогын комиссод орж ажиллав. Өвөлжилт хүндрэлтэй байгаа тул иргэд болон малчдын амьдрал ахуйтай танилцсанаар мал аж ахуйн салбарын өнөөгийн Тус байгууллага нь нийгмийн хамгаалал болон иргэдэд нийгмийн хөгжлийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй “Гүүд Нейборс Монгол” олон улсын төрийн бус байгууллагаас санаачлан хийж буй ажилтай танилцан, төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа онцлон хэлж, харилцан санал солилцов. Налайх дүүргийн ИТХ-ын ажлын алба хороодод байгуулагдсан хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд нээлттэй угтах үйлчилгээг бий болгох төслөө Дэлхийн Зөн Монголд, “Гүүд Нейборс” олон улсын байгууллагад хүргүүлэв. ТӨЛӨӨЛӨГЧИД ТЭЖЭЭВЭР АМЬТАН, МАЛ ТООЛЛОГЫН АЖИЛД ОРОЛЦОВ уурхайн салбарт үр бүтээлтэй олон жил ажилласан нэр бүхий 27 хүнийг “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнаж урамшуулсан. Ойн баярыг угтаж зохион байгуулсан “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд тэргүүлсэн Д.Гантулга ахлагчтай “Батмөнх” багийнханд дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цом гардуулсан байна. ҮЙЛ ЯВДАЛ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба “ИНХ-ын бүрэн эрх, үндсэн чиг үүрэг”, “ИНХ-ын хуралдаан зохион байгуулах” , “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай ойлголт”, сэдвээр хороодын ИНХ- ын дарга, төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа. Мөн “Дүүрэг, хороодын Хөгжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг танилцуулсан юм. Сургалтад долоон хорооны ИНХ-ын дарга, тэргүүлэгчид хурлын ажлын албаны нийт 42 ажилтан оролцов. Сургалтын үеэр “Сэтгэл ханамжийн судалгаа” авч, цаашид явуулах сургалтын агуулгаа тодорхойллоо. Налайх дүүргийн Соёл урлагийн ордноос санаачлан дүүргийн нийтийн номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, уншигчид номтой нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор Хурлын ажлын албаны 13 ажилтан дэлхийн болон олон улсын алдартай зохиолчдын хэвлүүлсэн номын цуглуулга болох 20 гаруй номыг Соёл урлагийн ордны Номын өргөөнд хандивлалаа. Налайх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны захиалгаар “Асса медиа групп” эхийг бэлтгэн хэвлэв. Редактор Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгч¬дийн 4-р хуралдааны үеэр Мон¬гол Улсын шинэ үндсэн хууль бат¬лагдсаны 25 жилийн ойг уг¬тан Ардын Их Хурлын депутат Б.Осор, Д.Найдан, Ч.Бавуудорж, С.Жадамбаа, Д.Ванган нарт хүндэтгэл үзүү¬лэн “Дурсамж”, дурсгалын зүйл гардуулав. НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 100 ХОНОГИЙН ТАЙЛАН Налайх дүүргийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа мэдлэг, ур чадвараа дайчлан, идэвх зүтгэл гаргаж, бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан 59 иргэн, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Үүнд: -Уурхайчдын баярыг тохиолдуулан “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр 22 иргэнийг, - Дүүргийн тамирчдын шинэ жилийн баярын цэнгүүнээр ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 1, ИТХ-ын даргын “Жуух бичиг”-ээр 4 , ИТХ-ын даргын “Баярын бичиг”-ээр 2 иргэнийг, - Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан “Алтан гадас” одонгоор 4 иргэнийг, - Дүүргийн шинэ жилийн баярын цэнгүүнээр МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-оор 2, “Алтан гадас” одонгоор 1, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 1 иргэнийг, -Цагдаагийн хэлтсийн 2016 оны тайлангийн хурлын арга хэмжээний үеэр ИТХ-ын даргын “Жуух бичиг”-ээр 3 иргэнийг, -Байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээний үеэр ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 1, “Жуух бичиг”-ээр 13, “Баярын бичиг”-ээр 5 албан хаагчдыг тус тус шагнаж урамшуулав. байдалд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулсан. Налайх дүүрэгт нийт 55804 толгой мал тоологдлоо. Үүнээс тэмээ 22, адуу 6803, үхэр 12366, хонь 21765, ямаа 14848 байна. “Номоо хандивлая” арга хэмжээнд хурлын ажлын алба анхлан оролцлоо нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга А.Булбул, Сонины эх бэлтгэхэд ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Г.Бадам. Б.Энхтөгс нар ажиллав. НАЛАЙХЫН ХӨГЖИЛ