SlideShare a Scribd company logo
1 of 18
Мэдрэл судлалаар үндсэн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг
сорил
1. Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E
гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно.
2. Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох )
1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.)
1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.)
2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.)
Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.)
Бүх хариулт зөв бол (E.)
3. Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан
хамаарлыг тодорхойлно.)
Зөв, Зөв, Зөв (A.)
Зөв, Зөв, Буруу (B.)
Зөв, Буруу, Буруу (C.)
Буруу, Зөв, Буруу (D.)
Буруу, Буруу, Буруу (E.)
/1./ Өвчтөнд тал хараагүйдэл, талласан тэнцвэргүйдэл, талласан мэдээгүй илэрсэн. Голомт
хаана байна вэ?
A. Цайвар бөмбөлөг
B. Сүүлт бөөм
C. Улаан бөөм
D. Таламус
E. Хар биет
/2./ Горнерийн гурвал хам шинж ямар бүтэц гэмтэхэд үүсэх вэ?
A. Одон зангилаа
B. Наран сүлжээ
C. С1-С2 түвшинд нугасны урд эвэр
D. С8-Т1 түвшинд нугасны хажуу эвэр
E. С8-Т1 түвшинд нугасны урд эвэр
/3./ Нуруу –суурийн артерийн савд үл багтах судас
A. Тархины өмнөд артери
B. Тархины хойд артери
C. Нурууны артери
D. Бага тархины дээд артери
E. Нугасны өмнөд артери
/4./ 12 настай охины анхаарал төвлөрөл муудсан. Бичгийн хэлбэр өөрчлөгдсөн. Амархан
гомдож уйлна. Гордон- 2 рефлекс үүснэ.
A. Тик
B. Зан төрхийн эмгэг
C. Бага хореи
D. Хүүхдийн невроз
E. Дотоод шалтгаант сэтгэцийн эмгэг
/5./ Менингитын оношлогооны хамгийн чухал хэмжүүр:
A. Халуурч огцом эхлэл
B. Мэнэн хамшинж илэрч огцом эхлэх
C. Tархи-нугасны шингэний өөрчлөлт
D. Халдвар-хордлогын шокийн шинж
E. Өвчний анамнез
/6./ Өглөө сэрэхэд баруун сарвуу унжсан. Урьд орой нь архи уусан. Таны тавих урьдчилсан
онош
A. Тохойн сувгийн хамшинж
B. N.radial невропати
C. Мөрний сүлжээний эмгэг
D. N.medianus невропати
E. Полиомиелит
/7./ Хагас бөмбөлгийн харцны саажил (өвчтөн голомт руугаа харна) голомт хаана байхад
үүсэх вэ?
A. Духны дэлбэн
B. Чамархайн дэлбэн
C. Дагзны дэлбэн
D. Зулайн дэлбэн
E. Гипоталамус
/8./ Ахимаг насны эрэгтэй хальтарч унаад 4 мөч саажсаж, шээс, өтгөн хоригдсон. Хүзүүний
ясны зурагт бүтцийн өөрчлөлт үгүй.
A. Хүзүүний ясны хугарал
B. Гематомиели
C. Миелит
D. Хүзүүний миелопати
E. Нугасны хавдар
/9./ Хүүхэн хараа нэг талд өргөссөн, гэрлийн урвал сул, зохицох дотогшлох урвал хэвийн.
Тухайн тохиолдлын гэмтсэн бүтцийг нэрлэх:
A. Якубовичийн бөөм
B. Перлийн бөөм
C. Гадагшлуулагч мэдрэл
D. Буланцар мэдрэл
E. Дагзны дэлбэн
/10./ Хүзүү зүүн тал руу гилжийнэ. Явах үед улам чангарч татагдана. Тайван үед багасна.
Хүзүүний хөдөлгөөн чөлөөтэй.
A. Хүзүүний радикулопати
B. Торсин дистони
C. Төрөлхийн хүзүүний гилжгий
D. Хүзүүний спондилез
E. Хүзүүний ясны гэмтэл
/11./ Тархины аль дэлбэн гэмтэхэд астереогноз илрэх вэ?
A. Зулайн дэлбэнгийн хэлт атираа
B. Зулайн дээд атираа
C. Духны доод атираа
D. Зулайн дээд дэлбэнцэр
E. Багa тархи
/12./ Mэдрэхүйн тэнцвэргүйдлийг илрүүлэх арга:
A. Hэг шугамын дагуу алхуулах
B. Ромбергийн сорил
C. Зогсоо байдлаас хойш гэдийлгэх
D. Нүдийг аниулж алхуулах
E. Хэвтээ байдалд гараа цээжин дээр зөруулж тавьсан байдлаас өндийлгэх
/13./ Тархмал хатуурлын үед булчингийн чангарлыг сулруулахад хэрэглэх бэлдмэл.
A. Карбамазепин
B. Тебантин
C. Цитиколин
D. Баклофен
E. Ламотриджин
/14./ Өвчтөний зөөлөн тагнай зүүнд саажсан, хүүхэн хэл баруун тийш хазайсан, баруунд
рефлексүүд өндөр ба эмгэг рефлекс илэрсэн бол голомт хаана байрлах вэ?
A. Уртавтар тархи 9, 10-р мэдрэлийн түвшинд зүүнд
B. Уртавтар тархи 12-р мэдрэлийн түвшинд
C. Уртавтар тархи 11-р мэдрэлийн түвшинд
D. Дотор капсулын хойд өвдөг зүүнд
E. Гипоталамус
/15./ Булчин мэдрэлийн доорхи өвчнүүдээс удамшлын бус шалтгаант өвчнийг заах:
A. Миодистрофи
B. Амиотрофи Шарко-Мари
C. Бейкерын миопати
D. Миастени
E. Миотони
/16./ Зүүн гарын бугалганы булчин эрс хатингир, 2 ба 4 толгойт булчингийн шөрмөсний
рефлексүүд үүсэхгүй. Өвдөлт, t° мэдрэхүй хэвийн.Байршлын онош
A. өмнөд төв атираа
B. арын төв атираа
C. нугасны өмнөд эвэр C5-th1
D. нугасны арын эвэр C5-th1
E. нугас хөндлөн огтлол C5-th1
/17./ Олон жилийн артерийн гипертонитой өвчтөн, хэлээ амнаас гүйцэд гаргахгүй. Өөрөө
ярихгүй боловч, хэлж ярьсныг бүрэн ойлгоно. Хүчилж инээнэ.
A. Хуурамч бульбар саа
B. Бульбар саа
C. Ярихын хэлгүйдэл
D. Нэрлэхийн хэлгүйдэл
E. Сэтгэцийн органик хам шинж
/18./ Эпилепситэй өвчтөний эмийн эмчилгээг юунаас хамаарyулж тогтоох вэ?
A. Уналтын хэлбэр
B. Уналтын явц
C. Уналтын давтамж
D. ЭЭГ-ийн онцлог
E. Дээрхи бүгд
/19./ Тэнэгрэлийн хам шинж үүсэхгүй өвчнийг нэрлэх:
A. Альцгемерийн өвчин
B. Паркинсоны өвчин
C. Гетингтоны хорей
D. Хэвийн даралтат гидроцефали
E. Такаясу өвчин
/20./ Зүүн хөлийн үзүүрээс эхэлж таталт бүх биеийг хамарна. Голомт хаана байна вэ?
A. Баруун урд адверсив талбай
B. Баруун хойд төв атирааны дээд хэсэг
C. Баруун урд төв атирааны доод хэсэгт
D. Баруун урд төв атирааны дээд хэсэгт
E. Баруун хойд төв аритааны доод хэсэг
/21./ Мэс заслаар үл эмчлэх хам шинж
A. Арнольд-Киарийн хам шинж
B. Нугасны ивэрхий
C. Аневризм
D. Гидроцефали
E. Порэнцефали
/22./ Мийяр-Гублерын сүлжээ саа голомт хаана байрлахад үүсдэг вэ?
A. Тархины хөлийн суурь
B. Уртавтар тархины ар хажуу хэсэгт
C. Улаан бөөмсийн орчим
D. Гүүрний доод хэсэгт
E. Гипоталамус
/23./ Нугасны хатгалт хийсний дараа илрэх “нугас шаантаглах” шинжийн илрэл:
A. Ёзоорын өвдөлт гүрээний судсан дээр дарахад нэмэгдэнэ
B. Хэвлийн орчим дарахад голомтот шинж нэмэгдэнэ
C. Толгойг бөхилгөхөд ёзоорын өвдөлт нэмэгдэнэ
D. Нугасны хатгалтын дараа голомтот шинж нэмэгдэнэ
E. Толгой өвдөлт илэрнэ
/24./ Тархины суурь ясны гэмтлийн онцлог шинж:
A. чихнээс цус гоожих
B. чихнээс тархи-нугасны шингэн гоожих
C. тархи-нугасны шингэн цустай
D. А,В зөв
E. Бүгд зөв
/25./ Дунд насны зэрэгтэй, гарын үзүүр чичэрч салгална. Архи уухад салганал зогсдог.
Сэтгэл хөдлөлөөр ихэснэ.
A. Архидалтын салганал
B. Физиологийн салганал
C. Невроз
D. Бамбайн хордлого
E. Удмын салганал
/26./ Байгуулахын үйлдэлгүйдэл илрүүлэх арга:
A. Гарыг өргүүлэх
B. Баруунг гараар зүүн чихийг бариулах
C. Шүдэнзний модоор дүрс бүтээлгэх
D. Дагуулж дуурайлган хөдөлгөөн хийлгэх
E. Тоо тоолуулах
/27./ Явахдаа өлмийгөөр шал цохино. “Тэмээн хяруулын хөлийн шинж” илэрнэ. Тавхайн
хэлбэр өөрчлөгдөж, улны нум гүнзгийрсэн.
A. Бага шилбэний мэдрэлийн невропати
B. Их шилбэний мэдрэлийн невропати
C. Шарко-Марийн полиневропати
D. Полиомиелитийн үлдэц
E. Фридрейхийн тэнцвэргүйдэл
/28./ Сирингомиели өвчний эмгэг морфологи:
A. Нугас хөндлөн огтлолоор гэмтэнэ
B. Нугасны урд эвэр гэмтэнэ
C. Нугас таллаж гэмтэнэ
D. Нугасны хойд баганад хөндий үүснэ
E. Нугасны ёзоор дарагдана
/29./ 6 настай хүү орчинд сонирхолгүй болж, цөөн ганц нэг үгээр ярих болсон. Нойр муутай,
үүрээр голцуу татаж, ухаан алдаж, орондоо бие засдаг. 2 сарын дараа зүүн талын талласан
саа,баруун талд баллистик маягийн эмгэг хөдөлгөөн үүссэн. Толгой өвдөх, бөөлжих
шинжгүй. Тархины КТ-д “Даусоны хурууны” шинжтэй.
A. Лейкоэнцефалит
B. Тархины хавдар
C. Удамшлын эмгэг
D. Эпилепсийн тэнэгрэл
E. Бодисын солилцооны энцефалопати
/30./ Тархины шигдээстэй өвчтөний КТ-д голомтот өөрчлөлт өвчин эхэлнээс хойш ямар
хугацаанд илэрч харагдах вэ?
A. 1 цагийн дараа
B. 2 цагийн дараа
C. 4 цагийн дараа
D. 6 цаг ба түүнээс дээш
E. Өвчин эхэлснээс хойш 2 дах хоногт
/31./ Үнэрлэхүйн хий үзэгдэл аль бүтэц гэмтэхэд гарах вэ?
A. Үнэрэлхүйн товруу
B. Үнэрлэхүйн булцуу
C. Чамархайн дэлбэн
D. Зулайн дэлбэн
E. Духан дэлбэн
/32./ Амьсгалын төвийг дарангуйлдаг бэлдмэлийг нэрлэх:
A. Седуксин
B. Кокаин
C. Лобелин
D. Промедол
E. Баклофен
/33./ 24 настай эрэгтэй, гэнэт бөөлжиж, ухаан самуурсан. Үзэхэд: сэтгэц хөдөлгөөний
хөөрөлтэй. Дагзны булчин 2 хуруу хөшингө. Хийх шинжэлгээ.
A. Нүдний уг
B. Тархины КТ
C. Гавлын ясны зураг
D. Нугасны хатгалт
E. ЭЭГ
/34./ Тархмал хатуурлын үед тархины MRI –н өөрчлөлтийн сонгомол бус байрлал
A. Хажуу ховдол тойрсон
B. Гадрын доорхи цагаан бодис
C. Бага тархи
D. Нугас
E. Харааны мэдрэл
/35./ Мигрений статусын эмчилгээнд хамгийн тохиромжтой эм:
A. Эрготамины бүлгийн
B. Өвчин намдаах
C. Гистамины эсрэг бүлгийн
D. Серотонины эсрэг
E. Таталтын эсрэг
/36./ Булчин-мэдрэлийн синапсын медиаторыг нэрлэх:
A. Допамин
B. Адреналин
C. Ацетилхолин
D. Норадреналинин
E. Серотонин
/37./ Өвчтөний зүүн талын нүүрний мэдрэл саажсан, зүүн нүд дотогш хялар, баруун талд
эмгэг рефлекс илрэнэ. Голомт хаана байрлах вэ?
A. Гүүр-бага тархины булан зүүнд
B. Бага тархины баруун хагас бөмбөлөг
C. Тархины багана зүүнд гүүрний түвшинд C
D. Зүүн чамархайн ясны орой хэсэгт
E. Тархины хөлд
/38./ Өвчтөн хальтирч унаад 4 мөч саажсан, шээс, өтгөн хоригдсон. Хүзүүний ясны зурагт
бүтцийн өөрчлөлт үгүй.
A. Хүзүүний ясны хугарал
B. Гематомиели
C. Миелит
D. Хүзүүний миелопати
E. Нугасны хавдар
/39./ Нүдний ухархай руу хүчтэй төөнөж, цоргиж үе үе хатгана. Зүүн нүднээс нулимас гоожно.
Эвэрлэгийн рефлекс зүүнд үүсэхгүй.
A. Нүдний эвэрлэгийн үрэвсэл
B. Гурвулсан мэдрэлийн ян
C. Толгойн талласан өвдөлтийн нүдний хэлбэр
D. Глаукома
E. Хантын хамшинж
/40./ Нугасны хавдрын үед тархи-нугасны шингэнд илрэх өөрчлөлт
A. Эс-уургийн зөрүү
B. Уураг-эсийн зөрүү
C. Раздольскийн шинж сөрөг
D. Квекенщтедтийн сорил сөрөг
E. Цустай гарна
/41./ Чихрийн шижинтэй өвчтөний зүүн завьж унжиж, нүд анигдахгүй болсон, баруун гар хөл
суларсан. Хам шинж
A. Таламусын хам шинж
B. Капсулын хам шинж
C. Мийяр-Гублерын хамшинж
D. Веберын сүлжээ саа
E. Джексоны сүлжээ саа
/42./ Сээрний түвшинд нугасны хөндлөн миелитын үед илрэхгүй шинжийг нэрлэнэ үү:
A. Доод мөчний саа
B. Аарцгийн эрхтэний алдагдал
C. Мэдрэхүйн дамжуулах хэвшинжийн алдагдал
D. Тархи-нугасны шингэний урсгалд саад үүсэх
E. Ууц, өсгий цоорох
/43./ Биеийн байрлалаа мэдэхгүй болох нь аль голомттой холбоотой вэ?
A. Давамгайлагч бөмбөлгийн чамархайн дэлбэн
B. Давамгай бус бөмбөлгийн чамархайн дэлбэн
C. Давамгайлагч бөмбөлгийн зулайн дэлбэн
D. Давамгай бус бөмбөлгийн зулайн дэлбэн
E. Гипоталамус
/44./ Өвчтөн орон зайн баримжаалах чадвараа алдсан. Саажсан зүүн гар, хөлөө мэдрэхгүй.
Үе үе гар, хөлөө эрнэ.
A. Тэнэгрэл
B. Чамархайн дэлбэнгийн гэмтэл
C. Зулайн дэлбэнгийн гэмтэл
D. Духны дэлбэнгийн гэмтэл
E. Орон зайн агнози
/45./ Өвчтөн хоёр тийш ганхаж явна. Ямар өвчний үед ингэж явдаг вэ?
A. Нугасны хатангирал
B. Чихрийн шижингийн полиневропати
C. Шарко-Мари амиотрофи
D. Булчингийн даамжрах хатингарал
E. Бага тархины миоклоник тэнцвэргүйдэл
/46./ Нэрлэхүйн хэлгүйдэлтэй өвчтөний голомт хаана байрлах вэ?
A. Духан дэлбэн
B. Зулайн дэлбэн
C. Дух, зулайн дэлбэнгийн уулзвар
D. Чамархай, зулайн дэлбэнгийн уулзвар
E. Дагзны дэлбэн
/47./ Гурвалсан мэдрэлийн невралгийн онцлог:
A. Нүүр талласан байнгын өвдөлт
B. Нүүрэнд хүрэхэд огцом хүчтэй цоргисон богино өвдөлт
C. Нүдний уг орчим эрчилсэн өвдөлт, нулимс гоожино
D. Нүдний ухархай руу үргэлжилсэн өвдөлт, хараа муудна
E. Нүүр таллаж өвдөнө, толгой эргэнэ
/48./ 42 настай эмэгтэй, ажил дээрээ төдийгүй нийтийн унаанд үе үе хэт нойрмоглож унтдаг.
Нэг удаагийн уналт 10-15 мин үргэлжилнэ.
A. Эпилепси
B. Диссомни
C. Невроз
D. Абсанс
E. Нарколепси
/49./ Баруун хөл үе үе татагнаж булчин татна. Аажмаар суларч, явахад чирэгдэнэ.
Бабинскийн рефлекс баруунд тод. Өвдөг, борвины рефлекс өндөр d˃s. Байршилын онош
тавина уу
A. өмнөд төв атираа зүүнд
B. арын төв атираа зүүнд
C. нугасны арын эвэр L1-L5
D. нугасны өмнөд эвэр L1-L5
E. нугас талласан L1-L5
/50./ Голомт хаана байрлахад шээс барихгүй шинж гарах вэ?
A. Төв атирааны хажуугийн дэлбэнцэр
B. Нугас хүзүүний түвшинд
C. Нугас доод бүдүүрлийн түвшинд
D. Адуун сүүл
E. Тархины багана гүүрийн түвшинд
/51./ Эпилепситэй жирэмсэн эмэгтэйд илүү тохиромжтой эмийг нэрлэх:
A. Фенобарбитал
B. Фенитоин
C. Карбамазепин
D. Клоназепам
E. Депакин
/52./ 45 настай залуу, зүүн гарын хурууны хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдмал, халуун,
хүйтэн, өвдөлтийн мэдрэмж, мөрнөөс хөхний шугам хүртэл алдагдсан. Баруун гар, 2 хөлийн
хөдөлгөөн чөлөөтэй. Мэдрэхүй хэвийн.
A. Мэдрэхүй сегментийн хэв шинжээр алдагдсан
B. Зүүн гарт захын сул саа
C. Өвдөлтийн мэдрэхүй захын хэв шинжээр алдагдсан
D. Каузалги
E. Нугасны зангилааны гэмтэл
/53./ Харааны замын зөрлөг хийгээгүй ширхэгүүд гэмтэхэд харах талбайн ямар өөрчлөлт
гарах вэ:
A. Hэг талын ижил нэрийн таллласан хараагүйдэл
B. Бүрэн бус талласан хараагүйдэл
C. Ижил бус нэрт битемпорал талласан хараагүйдэл
D. Ижил бус нэрт биназал талласан хараагүйдэл
E. Бүх талаас жигд нарийссан хараагүйдэл
/54./ Уруул-амны эмгэг рефлекс аль зам гэмтэхэд гарах вэ?
A. Cortico-spinalis
B. Cortico-nuclearis
C. Fronto-ponto-cerebellaris
D. Rubrospinalis
E. Spino-cerebellaris anterior
/55./ Залуу эмэгтэй АД үе үе ихсэж, зүрх дэлсэнэ. Амьсгал давчдана, айдас төрнө. Гэнэт
толгой эргэж, юу болсныг санахгүй.
A. Вегетатив судасны хөдлөл
B. Синкоп
C. Эпилепсийн уналт
D. Муужралт
E. Зүрхний шигдээс
/56./ Залуу эмэгтэй, төрсний дараа гэнэт баруун нүдний хараа муудсан. 1 сарын дараа зүүн
нүд сохорсон. Энэ үед 2 хөл саажиж, шээс, өтгөн хоригдсон.
A. Харааны мэдрэлийн үрэвсэл
B. Истерийн саа
C. Оптикомиелит
D. Тархмал хатуурал
E. Тархины хавдар
/57./ Антиагрегант бүлгийн эмэнд хамаарахгүй эмийг нэрлэнэ үү?
A. Ацетилсалицилын хүчил
B. Дипиридамол
C. Клопидрогель
D. Клонидин
E. Тессирон
/58./ Булчингийн тонус ихсэх тохиолдлыг сонгох:
A. Стриатум гэмтэхэд
B. Бага тархи гэмтэхэд
C. Захын хөдөлгөгч нейрон гэмтэхэд
D. Төвийн хөдөлгөгч нейрон гэмтэхэд
E. Нугасны хажуу эврийн бөөм гэмтэхэд
/59./ 3 настай хүүхэд ялихгүй сааданд тээглэж унадаг. Гүйхдээ тааруу. Үзэхэд: 2 хөлийн
эрээн булчин бага зэрэг бүдүүвтэр, борвины рефлекс үүсэхгүй.
A. Рахит
B. Миопати, Дюшенны хэлбэр
C. Невральная амиотрофия, Шарко-Марийн хам шинж
D. Хөдөлгөөний хөгжлийн хоцрогдол
E. Перинаталь эмгэг
/60./ Тархины цус харвалттай өвчтөний КТ-д голомтот өөрчлөлт өвчин эхэлнээс хойш ямар
хугацаанд илэрч харагдах вэ?
A. 1 цагийн дараа
B. 2 цагийн дараа
C. 4 цагийн дараа
D. 6 цагийн дараа
E. 24 цагийн дараа
/61./ Өндрөөс унасны дараа өвчтөний баруун тавхай унжиж, эрээн булчин шуурсан. Борвины
рефлекс үүсэхгүй.
A. Суудлын мэдрэлийн невропати
B. A. Их шилбэний невропати
C. Гуяны невропати
D. Бага шилбэний невропати
E. Нугасны саа
/62./ 24 настай эрэгтэй, гэнэт бөөлжиж, ухаан самуурсан. Үзэхэд: сэтгэц хөдөлгөөний
хөөрөлтэй. Дагзны булчин 2 хуруу хөшингө .Таны урьдчилсан онош:
A. Торлогийн цус харвалт
B. Менингит
C. Тархины няцрал
D. Эпилепси
E. Хурц солиорол
/63./ Тархины харвалттай өвчтөнийг тээвэрлэх эсрэг заалт:
A. Ухаан алдсан
B. Давтан бөөлжсөн
C. Сэтгэц-хөдөлгөөний хөөрөлтэй
D. Зүрхний инфаркт
E. Уушигны хаван
/64./ Бүсэлхийн бүдүүрлийн вентрал хэсэг гэмтэхэд гарахгүй шинжийг нэрлэнэ үү:
A. Доод мөчдийн сул саа
B. Хөлд мэдэрхүй буурна
C. Аарцгийн үйл алдагдана
D. Мэдрэхүйн атакси
E. Гүн мэдрэхүй хадгалагдана
/65./ Гарын сарвуу, тавхайн хүч буурч, булчингууд хатингиршсан. Тэнцвэр муу, харанхуйд
илүү бүдчинэ. Хамшинжийн онош:
A. Ёзоорын хамшинж
B. Полиневритийн хамшинж
C. Дөрвөн мөчний сул саа
D. Тэнцвэргүйдэл
E. Мононеврит хамшинж
/66./ Чихний гадна суваг дагуу шүүсэрхэг тууралттай, сонсгол-тэнцвэрийн үйл ажиллагаа
алдагдсан тохиолдолд голомт аль зангилаанд байрлах вэ?
A. Вестибуляр
B. Далавч-тагнайн
C. Өвдгөн
D. Гассер
E. Одон
/67./ Чихрийн шижинтэй өвчтөний зүүн завьж унжиж, нүд анигдахгүй болсон, баруун гар хөл
суларсан.Урьдчилсан онош
A. Чихрийн шижингийн невропати
B. Тархины талбөмбөлгийн цус харвалт
C. Тархины талбөмбөлгийн шигдээс
D. Цус хомсрох дайрлага
E. Тархины баганы шигдээс
/68./ Суудлын мэдрэлийн татагдлын шинж:
A. Вассерманы шинж
B. Неригийн шинж
C. Кернигийн шинж
D. Ласегийн шинж
E. Ласеж шинж
/69./ Хуурамч бульбар сааны үед гэмтэх бүтцүүд
A. IX,X,XII хосын бөөмс
B. IX,X,XII хосын кортико-нуклеар зам
C. IX,X хосын мэдрүүл
D. Nucleus dorsal
E. Nucleus ambigus
/70./ Гурван настай хүүхдийн хөдөлгөөн аажим эвсэл муутай болж, гуйвах болсон. Бүдэрч
унана. Хааяа бөөлжинө.
A. Медуллобластома
B. Аажим явцтай энцефалит
C. Фридрейхын өвчин
D. Шарко-Марийн өвчин
E. Миопати
/71./ Хүүхэн хараа нэг талд өргөссөн, гэрлийн урвал сул, зохицох дотогшлох урвал хэвийн.
Хам шинж:
A. Бернар-Горнерын хам шинж
B. Аргайл-Робертсын хам шинж
C. Аргайл-Робертсын эсрэг хам шинж
D. Нотнагелийн хам шинж
E. Бенедиктийн хам шинж
/72./ Тархмал хатуурлын сэдрэлээс сэргийлэх эмчилгээнд уух эмийг нэрлэнэ үү.
A. Бетаферон
B. Метилпреднизолон
C. Габапентин
D. Натализумаб
E. Лирика
/73./ Аалзавчийн дорхи цус харвалттай өвчтөний судасны агшилтыг хянахад аль нь илүү ач
холбогдолтой вэ?
A. Aнгиографи
B. Тархины цахилгаан бичлэг
C. Компьютер томографи
D. Транскраниаль допплерографи
E. Соронзон резонанст томографи
/74./ Гурвалсан мэдрэлийн янгийн үндсэн эмчилгээ
A. Мэс засал
B. Эмийн хориг
C. Диклоденк
D. Карбамазепин
E. Люминал
/75./ Нүдний завсар баруун талд нарийн. Хүүхэн хараа ижилгүй OD<OS. Нүдний алимны
хөдөлгөөн чөлөөтэй.
A. Нүд хөдөлгөгч мэдрэлийн гэмтэл
B. Аргайл-Робертсоны хам шинж
C. Горнерийн хам шинж
D. Вестибуляр мэдрэлийн гэмтэл
E. Тиреотоксикозийн офтальмомиопати
/76./ Өвчтөн харанхуй бүрийд илүү гуйвана. Хөлөө дээр өргөж, дэвсэж явна.
A. Бага тархины тэнцвэргүйдэл
B. Нугасны тэнцвэргүйдэл
C. Вестибуляр тэнцвэргүйдэл
D. Духны тэнцвэргүйдэл
E. Мэдрэхүйн тэнцвэргүйдэл
/77./ Өвчтөн гавал тархины гэмтэл авснаас хойш 3 хоногийн дараа гэнэт ухаан алдаж
татсан. Хүүхэн хараа ижил бус болсон. Тархины бүрхүүл цочролын шинж илэрнэ.
A. Менингит
B. Тархины буглаа
C. Тархины няцрал
D. Тархи доргилт
E. Тархины хатуу хальс дорх цус харвалт
/78./ Нэрлэхийн хэлгүйдэл илрүүлэх арга:
A. Гарыг өргүүлэх
B. Баруунг гараар зүүн чихийг бариулах
C. Эд юмсыг нэрлүүлэх
D. Ном уншуулах
E. Тоо тоолуулах
/79./ Өвчтөний дуу гуншаа, хахаж цацна, хэл дультраа, залгиурын рефлекс үүсэхгүй, 4
мөчний саатай бол голомт хаана байрлах вэ?
A. Тархины хөл
B. Гүүр
C. Уртавтар тархи
D. Дунд тархины дээвэр
E. Гипоталамус
/80./ Уотерхаус – Фридериксен хам шинж ямар өвчний хүндрэл болж илэрдэг вэ?
A. стафилококк менингит
B. пневмококк менингит
C. вирус Коксакийн менингит
D. менингококк менингит
E. лимфоцит хориоменингит
/81./ Тархины цус харвалтыг бүсэлхийн хатгалтаар оношлох бүрэн боломжтой. Учир нь
цусгүй гарсан тохиолдолд тархины шигдээс гэж оношилно.
/82./ Вит В12-н дутагдлын улмаас фуникуляр миелоз үүсдэг, учир нь энэ нь нугасны цусан
хангамжийн дутагдалд хүргэж, нугасны урд эврийн гэмтлийн шинжээр илэрдэг.
/83./ Жирэмслэлтээс хамгаалах даавар цус шингэлэх нөлөөтэй учраас удаан хугацаагаар
хэрэглэх нь тархины инсультын нэг шалтгаан байж болно
/84./ Тархины арын хонхрын хавдрын үед нугасны хатгалт хийхгүй, учир нь тархи
шаантаглах хүндрэл гарна.
/85./ Сувгийн хам шинж жолооч нарт элбэг тохиолдоно. Учир нь суудлын мэдрэл
дарагдсанаас үүснэ.
/86./ Антифосфолипид хам шинж тархины шигдээсийн нэг шалтгаан байдаг тул цусан дахь
холестеролыг бууруулах нь уг өвчнөөс сэргийлнэ.
/87./ Нугас хөндлөнгөөр гэмтэхэд аарцгийн үйл алдагдана учир нь нугасны автоматизм
гэмтсэн тул шээс хаагдана.
/88./ Сүрьеэгийн менингитын үед тархи-нугасны шингэнд уургийн тунадас үүсдэг тул энэ
шинж илрээгүй бол онош үгүйсгэгдэнэ.
/89./ Лейкоэнцефалитын морфологи өөрчлөлт нь миелин бүрхүүлийн задрал учир эмнэл
зүйд сэтгэц, зан төрхийн өөрчлөлт гарахгүй.
/90./ Субдураль гематомын нэг шинж нь хүүхэн хараа голомтын талд өргөсөх учир энэ үед
мэс заслын эмчилгээ шаардлагагүй
/91./ Экстрамедулляр хавдрын 3-р үе шатанд Броун-Секарын хам шинж үүснэ. Яагаад гэвэл
энэ үед нугас хөндлөн огтлолоор бүтэн гэмтдэг.
/92./ Кожевниковын эпилепси хүүхдэд элбэг тохиолдоно. Учир нь энэ таталт нь тахалт
энцефалитын нэг илрэл.
/93./ Нурууны өвдөлтийн үндсэн шалтгаан нь радикулопати байдаг. Учир нь энэ үед ёзоор
дарагдлын шинж илэрнэ.
/94./ Голля Бурдахын зам гэмтэхэд сенситив атакси үүсдэг учраас энэ үед харааны
зохицуулга шаардлагагүй.
/95./ Мэдрэлийн тэмбүүгийн нэг шинж нь Аргайл-Робертсоны хам шинж байдаг, учир нь энэ
үед харааны мэдрэл өртдөг.
/96./ Идээт менингитын нэг хүндрэл Уотерхаус-Фридериксоны шинж учраас эмчилгээнд
преднизолон 30-60мг хэрэглэнэ.
/97./ Гавлын урд хонхорын хавдрын үед Фостер-Кеннедийн хам шинж гарна, Учир нь энэ
үед харааны зөрлөг дарагддаг.
/98./ Эпилепситэй эмэгтэй жирэмслэж болохгүй, учир нь таталтын эсрэг эмийг жирэмсэн үед
уух нь үр зулбахад хүргэнэ
/99./ Бага тархины өтөнцөр гэмтэхэд гарт хүчдэлийн салганал үүснэ учир нь бага
тархины өтөнцөр нь мөчдийн хөдөлгөөний эвслийг удирддаг.
/100./ Тархмал хатуурлын эхний илрэл гол төлөв харааны өөрчлөлт байдаг учраас тархины
дуудлагат потенциал төдийлөн ач холбогдолгүй
/101./ Паркинсоны өвчний үед синемет хэрэглэх нь зөв, учир нь ацетилхолины түвшин буурч
эмгэг хөдөлгөөн арилна.
/102./ Мигрень залуу эмэгтэйчүүдэд тохиолддог учраас эмчилгээнд барбитурат хэрэглэнэ.
/103./ Бүрхүүл дорхи цус харвалтын үндсэн шалтгаан нь аневризм байдаг учраас энэ үед
тархины том судасны эмгэгийг допплерсонографи хийж оношлоно.
/104./ Мигрений хөдлөл нас ахих тусам багасдаг, учир нь нас ахихад судас хатуурдаг.
/105./ Идээт менингитийг антибиотикоор эмчилдэг учраас толгой өвдөлт багасч, бие
сайжирвал антибиотик эмчилгээг хасна.
/106./ Битемпораль геминаопси харааны зам чамархайн дэлбэнд гэмтэхэд үүсдэг учраас
офтальмоскопын тусламжаар илрүүлэх боломжтой.
/107./ Фенобарбитал эмийн гаж нөлөө
A. Ядрах,нойр муудах, толгой эргэх, нистагм, атакси илрэх, оюун ухаан, хөдөлгөөн
удаашрах, зан төрөхийн өөрчлөлт гарах
B. Тремор, нүд бүрэлзэх, нистагм, атакси дизартрия, буйлны гиперплази, гипертрихоз
C. Хоолны дуршил сайжрах, жин нэмэх, үс унах,нойр хүрэх, тремор, тромбоцитопени
D. Толгой эргэх, ядрах,нүд бүрэлзэх, дотор муухайрах, нистагм, атакси, гипернатриеми
E. Дотор муухайрах, хоолны дуршил буурах, зогисох, ядрах, нойр муудах, толгой өвдөх,
дэмийрэх
/108./ Өвчтөн 16 настай, эрэгтэй. Толгой хүчтэй өвдөх, халуурах, бөөлжих зовиуртай
эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Эхийн үгээр толгой өвдөж, өдрийн 13 цагийн үед сургуулиас
ирсэн. Үдээс хойш толгойн өвдөлт улам нэмэгдэж бөөлжсөн. 400 хүртэл халуурсан. Статус:
Өвчтөний биеийн байдал хүнд, тайван бус, хөдөлгөөнтэй. Орон цагийн баримжаалал
алдсан. Халуун 39,80 АД 110/70, судасны цохилт 1 мин – 110, зүрхний авиа тод. Хүзүү
хөшингө, Кернигийн шинж 2 талд тод илэрнэ. Гурвалсан мэдрэлийн гарах цэгүүдэд дарахад
өвдөлт урвал өгнө. Арьс хуурай, хэл өнгөртэй. Шөрмөсний рефлексүүд жигд хурдассан,
гэрэл, дуу чимээнд цочирно. Үзлэгийн үед бөөлжинө. Мэдрэл эмгэгийн ямар хам шинж
зонхилж байгаа вэ?
A. Гавлын дотоод даралт ихсэх хамшинж
B. Ү хос мэдрэлийн цочрол
C. Нугасны ёзоорын өвдөлт
D. Мэнэнгийн хам шинж
E. IX – X хос мэдрэлийн цочрол
/109./ Абсанс уналтын үеийн эмийн сонголт:
A. Карбамазепин
B. Этосуксимид
C. Ламиктал
D. Вальпроатын хүчил
E. Топирамат
/110./ Өвчтөн 3 сартай, хэвийн төрсөн. Төрсний дараа хүүхэд тайван бус, нойронд муу,
амархан цочдог, их гулгидаг гэсэн зовиуртай. Үзэхэд хүүхдийн толгой хавчиг, харьцангуй
жижиг, тархины заадсууд битүүрч, эрт ясжсан. Зулай 0.5х0.5 см толгой гэдгэр, тракцийн
урвалд эсэргүйцэл үзүүлнэ. Таны урьдчилсан онош:
A. Микроцефали
B. Гипертезионный синдром
C. Краниостеноз
D. Рахит
E. Анэнцефали
/111./ Роландийн эпилепси нь
A. Хүүхэд насны хөгжлийн хөнгөн эпилепси
B. Дагзны идэвхжилт хүүхдийн эпилепси
C. Идэр насны абсанс эпилепси
D. Идэр насны миоклоник эпилепси
E. Пикнолипси
/112./ Нярайн супратентариаль тархины цус харвалтанд тохирох шинжийг заана уу
A. 2-4 өдрийн дараа “гипертензионны гидроцефали” шинж тэмдэг гарна
B. Нүд нь цавчихгүй, булчингийн тонус суларна, рефлекс алга болох буюу багасна,
голомтот шинж тэмдэг гарна
C. 3-6 цагийн дараа тархи дарагдлын шинж тэмдэг гарна. Тэр талын хүүхэн хараа
өргөснө, таталт гемипарез үүснэ
D. Субарахнойдальный цус харвалттай давхацна, өгзөг түрүүлэлтийн үед элбэг, зарим
үед 1 сарын дараа илэрнэ
E. Ерөнхий цочирлын шинж давамгай , голомтот шинж болон шарлалт илэрч болно
/113./ Эпилепси нь аль бүтцийн гэмтлийн үед илүү үүсэх магадлалтай вэ?
A. Гипоталамус
B. Торлог байгууламж
C. Гиппокамп
D. Гипофиз
E. Харааны төвгөр
/114./ Миастени өвчний эмчилгээг заана уу
A. Прозерин, оксазил, калимин, верошпирон, кортикостеройд
B. Хинин, кальци, дифенин
C. Фенобарбитал, седуксин, элениум
D. Пеницилламин, унитиол
E. АТФ, Витамин Е, инсулин, анаболик гормон
/115./ Тархины торлог бүрхүүлийн доор цус харвалтын үед гарах өвөрмөц шинж тэмдэгт
хамаарагдахгүй шинжийг нэрлэнэ үү?
A. Гавлын дотоод даралт ихсэлтийн шинж тэмдэгүүд илэрнэ.
B. Шинж тэмдгүүд төрөнгүүт илэрнэ.
C. Маш их гулгина, бөөлжинө,
D. Тайван бус болж нойргүйднэ.
E. Булчингуудын тонус ихэснэ.
/116./ Вестийн хамшинж нь аль насанд илэрдэг вэ?
A. Өсвөр насанд
B. Сургуулийн өмнөх насанд
C. Сургуулийн бага насанд
D. Нялхас үед
E. Нярай үед
/117./ Тархины аалзан бүрхэвчийн доорх цус харвалтыг түргэн оношлох арга:
A. Компьтер томографийн шинжилгээ
B. Соронзон резонанст томографийн шинжилгээ
C. Нугасны усны шинжилгээ
D. Ангиографийн шинжилгээ
E. Нүдний уг харах
/118./ Мигрений оношийн хэмжүүрийг хэлнэ үү
A. Нүүрний нэг тал удаан хугацаагаар чинэрч, төөнөж өвдөх, хамраас шингэн, нүднээс
нулимс гоожих, нүд улайх
B. Толгой дух-чамархайн орчимд хүчтэй лугшиж өвдөх, нүдний ухархай руу өвдөлт
дамжих, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөхийн өмнө угтвар дохио ажиглагдах
C. Нэг талын шанааны орчимд хүчтэй өвдөж, 5-10 минутын дотор өвдөлтийн хүч эрс
нэмэгдэн, цаг орчим үргэлжилж намдах, дахих явцтай, шанааны артери хатуу, УЦТХ өндөр,
дахилтын явцад нэг нүдний хараа муудах
D. Толгой зулай, дагзны орчимд хөшиж, дүүрч өвдөх, өвдөлт сэтгэл хүчдэлийн үед
нэмэгдэх, удаан хугацаагаар үргэлжлэх
E. Нүүрний нэг талд нэн хүчтэй цоргиж өвдөх, өвдөлт хэдэн секунд, минут үргэлжилж
олон дахих, юм уух, идэх, ярих үед өвдөлт хөдлөх
/119./ Морын рефлексийг илрэлээр нь зөв онооно уу
A. Хүүхдэд юм бариулахад чанга атгана. Атгасан зүйлийг татахад толгой цээжээрээ
дагаж өндийнө
B. Эрхий хуруугаар нярайн алган дээр дарахад амаа ангайж, толгой нь бага зэрэг
дохилзоно.
C. Хүүхдийг 20-30 см орчим огцом буулгаж, өргөхөд 2 гараа алдалж сарвалзуулаад
хэвийн байдалд орно
D. Хүүхдийн улны гадна ирмэгээр өсгийнөөс өлмий хүртэл зурахад эрхий тэгширч, бусад
хуруу ул руугаа болно
E. Хүүхдийг түрүүлгэ нь харуулж хэвтүүлэхэд мөлхөх мэт хөдөлнө
/120./ Хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшлийн хурцавтар үе хэдэн сар хүртэл үргэлжлэх
вэ?
A. 1 сар хүртэл
B. 0-2 сар
C. 1-3 сар
D. 2-4 сар
E. 4-12 сар
/121./ Фенобарбиталын эпилепсийн эмчилгээний хоногийн тун хэд вэ
A. 10-15 мг/кг
B. 20 мг/кг
C. 1-1.5 мг/кг
D. 25 мг/кг
E. 3-6 мг/кг
/122./ Нүүрний мэдрэлийн саажлын эмчилгээ
A. Эрготамин, кофейн, судас тэлэгч, серотонины эсрэг бэлдмэл
B. Тегретол, баклофен, өвдөлт намдаагч бэлдмэл
C. Кортикостероид, судас тэлэгч бэлдмэл, физик, иллэг, зүү эмчилгээ
D. Агрегаци , бүлэгнэлтийн эсрэг бэлдмэл
E. Антибиотик, өвдөлт намдаах бэлдмэл
/123./ Өвчтөн 3 настай, сүүлийн үед хүүхэд явж чадахаа болиод байна. Таталт нь ихсээд
байна гэсэн зовиуртай. Түүхээс хүүхэд төрөхдөө бага зэрэг бүтсэн. өсөлт торнилт
ерөнхийдөө үеийнхнээсээ хоцронги байсан. 1 нас 8 сар хүрч хөлд орсон., 2 нас нилээд
өнгөрч хэлд орсон, 6 сартайгаас эхлэн хааяа нэг татдаг байсан. Үзлэгээр хүүхэд хэл, яриа,
оюун санаа, хөдөлгөөний хувьд үеийнхнээсээ эрс хоцронги 4 мөчөнд төвийн саатай, гарт
атетоид хэлбэрийн эмгэг хөдөлгөөнтэй, толгой, гар, их бие чичирхийлнэ. Ярихдаа хэл нь
орооцолдоно, шүлс гоожино. Өвчтөнд онош тавихад ямар шинжилгээ илүү мэдээлэлтэй вэ?
A. Биопси
B. ЭЭГ
C. Биохими
D. КТГ
E. Хэвлийн эхо
/124./ Карбомезепин эмийг уналтын ямар хэлбэрт 1-р ээлжинд сонгодог вэ?
A. Бага уналт
B. Их уналт
C. Миоклоник уналт
D. Парциаль уналт
E. Сонгохгүй
/125./ Нярай болон бага насны хүүхдэд гавлын зурагт илрэх хэвийн үзүүлэлт аль вэ?
A. Хуруу дардасны шинж ихсэх
B. Хуруу дардасны шинж үл илрэх
C. Гаднах, доторх бүрхэвчийн ялгарал сул
D. Диплой давхрааны ялгарал сул
E. Суман заадас-5мм, сагитталь заадас-2мм
/126./ Нийлмэл халууралтын таталтын үед илрэх таталтын хэлбэрийг нэрлэнэ үү?
A. Энгийн хэсэгчилсэн таталт
B. Нийлмэл хэсэгчилсэн таталт
C. Тархмал хүчлэх таталт
D. Тархмал чичирхийлэх таталт
E. Тархмал хүчлэн чичирхийлэх таталт
/127./ Этосуксимид эмийн гаж нөлөө
A. Ядрах нойр муудах, толгой эргэх, нистагм, атакси илрэх, оюун ухаан, хөдөлгөөн
удаашрах, зан төрөхийн өөрчлөлт гарах
B. Тремор нүд бүрэлзэх, нистагм, атакси дизартрия, буйлны гиперплази, гипертрихоз
C. Хоолны дуршил сайжрах, жин нэмэх, үс унах,нойр хүрэх, тремор, тромбоцитопени
D. Толгой эргэх, ядрах, нүд бүрэлзэх, дотор муухайрах, нистагм, атакси, гипернатриеми
E. Дотор муухайрах, хоолны дуршил буурах, зогисох, ядрах нойр муудах, толгой өвдөх,
дэмийрэх.
/128./ Дексаметазоныг менингитийн үед ямар тунгаар хэд хоног хэрэглэх нь үр дүнтэй байдаг
вэ?
A. 0.1 мг/кг/ хо, эхний 1 хоног
B. 1 мг/кг/ хо, эхний 5 хоног
C. 0.5 мг/кг/ хо, эдгэртэл нь
D. 0.5 мг/кг/ хо, эхний 3 хоног
E. 0.2 мг/кг/ хо, эхний 3 хоног
/129./ Нярайн эпидуральный цус харвалтанд тохирох шинжийг заана уу
A. 2-4 өдрийн дараа “гипертензионный гидроцефали” шинж тэмдэг гарна
B. Нүд нь цавчихгүй, булчингийн тонус суларна, рефлекс алга болох буюу багасна,
голомтот шинж тэмдэг гарна
C. 3-6 цагийн дараа тархи дарагдлын шинж тэмдэг гарна. Тэр талын хүүхэн хараа
өргөснө, таталт, гемипарез үүснэ
D. Субарахнойдальный цус харвалттай давхацна, өгзөг түрүүлэлтийн үед элбэг, зарим
үед 1 сарын дараа илэрнэ
E. Ерөнхий цочирлын шинж давамгай , голомтот шинж болон шарлалт илэрч болно
/130./ Идээт менингитийн үед хүүхдэд ампициллиныг хоногт ямар тунгаар авах вэ?
A. 50-100 мг/кг 4–6 цагаар
B. 100-200 мг/кг 4–6 цагаар
C. 200-400 мг/кг 4–6 цагаар
D. 500 мг/кг 4–6 цагаар
E. 600 мг/кг 4–6 цагаар
/131./ Хэт хөдөлгөөнтөл анхаарал сулралын үеийн эмчилгээнд хамаарах нь юу вэ?
1. Метилфенидат (риталин)
2. Атомоксетин
3. Концерта XL
4. Сэтгэлзүйн сургалт
5. Зан үйлийн эмчилгээ
/132./ Төрөхийн өмнөх үеийн хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшил үүсгэх эрсдэлт хүчин
зүйлд аль нь хамаарах вэ?
1. Ихэс түрүүлж ховхрох
2. Эх ургийн дархлалын үл нийцэл
3. Ургийн буруу байрлал
4. Эхийн эрхтэн тогтолцооны эмгэгүүд ба хорт зуршлууд
5. Цөмөн шарлалт
/133./ Өвчтөн нэг сар 15 хоногтой, 21 настай эхийн эхний хүүхэд. Эх жирэмсэн үедээ ханиад
их хүрдэг байсан. Жирэмсний 2-р үеийн хордлоготой, жирэмсний эмгэгийн тасагт эмчлүүлж
байгаад төрсөн. Хүүхэд төрөхдөө зовиур шаналгаагүй байсан. Хөхөхдөө сайн хөхөөд л
унтдаг, тайван хүүхэд байсан. Өвчин эхлэхээс 2-3 хоногийн өмнө хүүхэд бага зэрэг ханиад
хүрсэн байсан бөгөөд гэнэт таталт өгсөн. Татах үедээ хүүхэд 38.5 хэм хүрч халуурсан
байлаа. үзлэгээр хүүхдийн биеийн байдал их хүнд, царай нь цонхигор, орчны харьцаа сул,
ухаан бүдэг, хөдөлгөөний идэвх султай, хөхөө хөхөж чадахгүй бөөлжинө. Клоник – тонически
таталт өгнө. Зулай чинэрч овойсон байв. Энэ хүүхдэд тархины торлог бүрхүүлийн доор цус
харвасан бол дараах шинж тэмдэг давамгайлна.
1. Өвчин төсний дараа гэнэт эхэлнэ
2. Халуурна
3. Бөөлжинө
4. Хүзүүний булчин хөшүүн
5. Дотор муухайрна
/134./ Энцефалит гэсэн ерөнхий оношийг тавих эмнэлзүйн шинжүүд
1. Ерөнхий халдварын угтвар шинжүүд
2. Тархины ерөнхий шинжүүд: толгой өвдөх бөөлжих татах, ухаан өөрчлөгдөх
3. Тархины гадар, гадрын удаах хэсэг, тархины баганы голомтот шинжүүд
4. Нугасны шингэнд лимфоцит эсүүд олшрох
5. Серологийн урвалаар вирусын эсрэг антител илрэх
/135./ Өвчтөн 3 настай, сүүлийн үед хүүхэд явж чадахаа болиод байна. Таталт нь ихсээд
байна гэсэн зовиуртай. Түүхээс хүүхэд төрөхдөө бага зэрэг бүтсэн. өсөлт торнилт
ерөнхийдөө үеийнхнээсээ хоцронги байсан. 1 нас 8 сар хүрч хөлд орсон., 2 нас нилээд
өнгөрч хэлд орсон, 6 сартайгаас эхлэн хааяа нэг татдаг байсан. Үзлэгээр хүүхэд хэл, яриа,
оюун санаа, хөдөлгөөний хувьд үеийнхнээсээ эрс хоцронги 4 мөчөнд төвийн саатай, гарт
атетоид хэлбэрийн эмгэг хөдөлгөөнтэй, толгой, гар, их бие чичирхийлнэ. Ярихдаа хэл нь
орооцолдоно, шүлс гоожино. Өвчтөнд мэдрэлийн тогтолцооны ямар бүтэц гэмтсэн байж
болох вэ?
1. Пирамид зам
2. Экстрапирамид тогтолцоо
3. Бага тархи
4. Тархины багана
5. Захын зангилаа
/136./ Тархи доргилтын эмчилгээний зарчим
1. Антибиотик эмчилгээ
2. Хэвтрийн дэглэм
3. Тархины эд эсийг сэргээх эмчилгээ
4. Тархины даралт хаван бууруулах эмчилгээ
5. Гормон эмчилгээ
/137./ Энгийн мотор болон дуут тикийн хөнгөн хэлбэрийн үед хийх эмчилгээ:
1. Витамин
2. Клоназепам
3. Галоперидол
4. Кальцийн антагонист/циннаризин/
5. Альфа2-адрендэвхит /клонидин/
/138./ Эпилепсийн уналт таталтад аль нь хамаарах вэ?
1. Нүдээ цавчих
2. Толгой хаялах
3. Нойрондоо татвалзах
4. Гэнэт булчин суларч унах
5. Нойрондоо гэнэт хашгирах
/139./ Бульбар саагийн шинжийг хэлнэ үү
1. Дуу гуншаа сөөнгө
2. Залгихад хахаж цацах
3. Зөөлөн тагнай унжих
4. Ам уруулын рефлекс илрэх
5. Эмгэг хам хөдөлгөөн илрэх
/140./ Өвчтөн нэг сар 15 хоногтой, 21 настай эхийн эхний хүүхэд. Эх жирэмсэн үедээ ханиад
их хүрдэг байсан. Жирэмсний 2-р үеийн хордлоготой, жирэмсний эмгэгийн тасагт эмчлүүлж
байгаад төрсөн. Хүүхэд төрөхдөө зовиур шаналгаагүй байсан. Хөхөхдөө сайн хөхөөд л
унтдаг, тайван хүүхэд байсан. Өвчин эхлэхээс 2-3 хоногийн өмнө хүүхэд бага зэрэг ханиад
хүрсэн байсан бөгөөд гэнэт таталт өгсөн. Татах үедээ хүүхэд 38.5 хэм хүрч халуурсан
байлаа. үзлэгээр хүүхдийн биеийн байдал их хүнд, царай нь цонхигор, орчны харьцаа сул,
ухаан бүдэг, хөдөлгөөний идэвх султай, хөхөө хөхөж чадахгүй бөөлжинө. Клоник – тонически
таталт өгнө. Зулай чинэрч овойсон байв. Дээрх хүүхдэд ямар шинжилгээ хийвэл илүү
оновчтой вэ?
1. ЭХО зулайгаар
2. Нугасны шингэн шинжлэх
3. КТГ
4. Нүдний уг
5. Хэвлийн эхо
/141./ Нэг талын нүд хөдөлгөгч мэдрэл бүрэн саатай тохиолдолд илрэх шинж тэмдэг:
1. Птоз
2. Ташуу байрлалтай юм хоёрлох
3. Нүдний алим гадагш, доош байрлалтай
4. Эвэрлэгийн рефлекс суларна
5. Хүүхэн хараа нарийн гэрлийн урвалд хариугүй
/142./ Өвчтөн 3 сартай, хэвийн төрсөн. Төрсний дараа хүүхэд тайван бус, нойронд муу,
амархан цочдог, их гулгидаг гэсэн зовиуртай. Үзэхэд хүүхдийн толгой хавчиг, харьцангуй
жижиг, тархины заадсууд битүүрч, эрт ясжсан. Зулай 0.5х0.5 см толгой гэдгэр, тракцийн
урвалд эсэргүйцэл үзүүлнэ. Краниостенозыг сэжиглэж байгаа. Оношийг батлахад ямар
шинжилгээ илүү мэдээлэлтэй вэ?
1. нугасны шингэн
2. Гавлын зураг
3. ЭХО зулайгаар
4. Нүдний уг
5. ЭХО хэвлийгээр
/143./ Өнгөц мэдрэхүйг /өвдөлтийн /шалгахдаа ямар аргаар шалгах вэ
1. Арьсанд зүүгээр зөөлөн хатгах аргаар
2. Арьсанд хөвөн хүргэх замаар
3. Халуун хүйтэн зүйлийг биед хүргэх замаар
4. Арьсыг лав чимхэж барьж үзэх
5. Арьсанд хуруугаар хүрэх замаар
/144./ Энгийн халууралтын таталтын үед үл илрэх шинжүүдийг нэрлэнэ үү?
1. 15минутаас доош үргэлжлэх
2. 15 минутаас дээш үргэлжлэх
3. 24 цагийн дотор 1-с дээш давтагдахгүй байх
4. 24 цагийн дотор 1-с дээш удаа давтагдах
5. Ихэвчлэн 39-40 хэм халуурах үедээ татах
/145./ Өвчтөн нэг сар 15 хоногтой, 21 настай эхийн эхний хүүхэд. Эх жирэмсэн үедээ ханиад
их хүрдэг байсан. Жирэмсний 2-р үеийн хордлоготой, жирэмсний эмгэгийн тасагт эмчлүүлж
байгаад төрсөн. Хүүхэд төрөхдөө зовиур шаналгаагүй байсан. Хөхөхдөө сайн хөхөөд л
унтдаг, тайван хүүхэд байсан. Өвчин эхлэхээс 2-3 хоногийн өмнө хүүхэд бага зэрэг ханиад
хүрсэн байсан бөгөөд гэнэт таталт өгсөн. Татах үедээ хүүхэд 38.5 хэм хүрч халуурсан
байлаа. үзлэгээр хүүхдийн биеийн байдал их хүнд, царай нь цонхигор, орчны харьцаа сул,
ухаан бүдэг, хөдөлгөөний идэвх султай, хөхөө хөхөж чадахгүй бөөлжинө. Клоник – тонически
таталт өгнө. Зулай чинэрч овойсон байв. Хүүхдэд тархины торлог бүрхүүлийн доор цус
харвасан бол гарч болох хүндрэл юу вэ?
1. Менинго- энцефалит
2. Вентрикулит
3. Гидроцефалия
4. Хүүхдийн тархины саа
5. Шингэн алдалт
/146./ Хурц полирадикулоневритийн эмнэлзүйн илрэл юу вэ?
1. Доод мөчдийн угийн хэсэгт зонхилсон сул саа
2. Нугасны шингэнд уураг – эсийн зөрөө
3. Мэдрэхүйн дистал хэв шинжийн өөрчлөлт
4. Өвчин давших явцтай
5. Эпилепси
/147./ Аутизмын үндсэн шинжүүд юу вэ?
1. Сэтгэцийн дотоод ертөнцөө бусдад илчлэхгүй, зөвхөн дотроо хадгална.
2. 2 хүртэл насанд үг ярианы хөгжил хэвийн байх авч 2-5 насанд үг яриа хөгжихгүй буюу
алга болно.
3. Хүмүүстэй чин сэтгэлийн, элгэмсэг дотно харилцаа тогтоох чадваргүй болно.
4. Таталт үе үе илрэнэ
5. Эцэг эхийн энхрийлэлтэнд инээмсэглэнэ, харьцана
/148./ Кальцийн дутагдлын таталтын үед сонгомол ямар таталт, шинж илэрдэг вэ?
1. Тетаник таталт
2. Амьсгал түгжих
3. Ларинго ба карпопедаль спазм
4. Эх барихын гарын байрлал
5. Булчингийн чичирхийлэх таталт
/149./ 2 сартай хүүхэд төрөх үедээ хүнд бүтэлттэй төрсөн бол дараах рефлексүүдээс алийг
нь үнэлэх вэ?
1. Хамгаалах рефлекс
2. Мөлхөх рефлекс
3. Шүүрэх рефлекс
4. Галант рефлекс
5. Перес рефлекс
/150./ Долоо хоногтой нярай хүүхэд төрсний дараа зүүн гараа сунгахдаа муу байна гэсэн
зовиуртай хүүхэд 4000 гр жинтэй төрсөн. Төрөхдөө бага зэрэг бүтсэн, үзэхэд: Зүүн гар
унжсан, идэвхтэй хөдөлгөөн хийж чадахгүй, сунайхад зүүн гар оролцохгүй булчингийн тонус
зүүн гарт суларсан. Мөрний сүлжээний гэмтлийг сэжиглэж байгаа. Өвчнийг батлахад та юуг
голчлон баримтлах вэ?
1. Өвчний өгүүлэмж
2. Бодит үзлэг
3. Рентген зураг
4. Нугасны шингэн
5. Хэвлийн эхо
Сорилын зөв хариулт
1-D, 2-D, 3-A, 4-C, 5-C, 6-B, 7-A, 8-B, 9-A, 10-B, 11-D, 12-D, 13-D, 14-A, 15-D, 16-C,
17-A, 18-A, 19-E, 20-D, 21-E, 22-D, 23-D, 24-B, 25-E, 26-C, 27-C, 28-D, 29-A, 30-D, 31-
C, 32-A, 33-D, 34-B, 35-A, 36-C, 37-C, 38-B, 39-D, 40-B, 41-B, 42-D, 43-D, 44-E, 45-D,
46-D, 47-B, 48-E, 49-A, 50-D, 51-C, 52-A, 53-D, 54-B, 55-A, 56-D, 57-D, 58-D, 59-B, 60-
A, 61-D, 62-A, 63-E, 64-D, 65-B, 66-C, 67-E, 68-D, 69-B, 70-A, 71-B, 72-D, 73-D, 74-D,
75-C, 76-E, 77-E, 78-C, 79-C, 80-D, 81-E, 82-C, 83-D, 84-A, 85-C, 86-C, 87-C, 88-C, 89-
C, 90-C, 91-D, 92-E, 93-D, 94-C, 95-C, 96-A, 97-C, 98-E, 99-D, 100-C, 101-C, 102-C,
103-B, 104-B, 105-C, 106-E, 107-A, 108-D, 109-D, 110-C, 111-A, 112-E, 113-C, 114-A,
115-B, 116-D, 117-C, 118-B, 119-B, 120-D, 121-E, 122-C, 123-D, 124-C, 125-A, 126-E,
127-D, 128-D, 129-C, 130-C, 131-E, 132-C, 133-C, 134-E, 135-A, 136-B, 137-C, 138-B,
139-A, 140-C, 141-A, 142-C, 143-A, 144-C, 145-A, 146-A, 147-A, 148-B, 149-E, 150-A,

More Related Content

What's hot (20)

Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
 
Emch 6 100
Emch 6 100Emch 6 100
Emch 6 100
 
Aris sudlal
Aris sudlalAris sudlal
Aris sudlal
 
Gemtel sudlal
Gemtel sudlalGemtel sudlal
Gemtel sudlal
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Sergeen zasal sudlal
Sergeen zasal sudlalSergeen zasal sudlal
Sergeen zasal sudlal
 
Ch.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlalCh.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlal
 
Ih emch elselt 3
Ih emch elselt 3Ih emch elselt 3
Ih emch elselt 3
 
Dotor, erchimt emchilgee,_yaraltai_tuslamj,_emnelzuin_emgeg_sudlaliin
Dotor, erchimt emchilgee,_yaraltai_tuslamj,_emnelzuin_emgeg_sudlaliinDotor, erchimt emchilgee,_yaraltai_tuslamj,_emnelzuin_emgeg_sudlaliin
Dotor, erchimt emchilgee,_yaraltai_tuslamj,_emnelzuin_emgeg_sudlaliin
 
Medrel
MedrelMedrel
Medrel
 
Emch 12 100
Emch 12 100Emch 12 100
Emch 12 100
 
Ерөнхий мэргэжлийн эмч -700
Ерөнхий мэргэжлийн эмч -700Ерөнхий мэргэжлийн эмч -700
Ерөнхий мэргэжлийн эмч -700
 
Huuhed uushgi
Huuhed uushgiHuuhed uushgi
Huuhed uushgi
 
Emch 8 100
Emch 8 100Emch 8 100
Emch 8 100
 
Emch 7 100
Emch 7 100Emch 7 100
Emch 7 100
 
Emch 10 100
Emch 10 100Emch 10 100
Emch 10 100
 
Emch 18 100
Emch 18 100Emch 18 100
Emch 18 100
 
Davtan eronhii emch soril 2
Davtan eronhii emch soril 2Davtan eronhii emch soril 2
Davtan eronhii emch soril 2
 
Emch 9 100
Emch 9 100Emch 9 100
Emch 9 100
 

Similar to Medrel sudlal (20)

Sergeen zasal
Sergeen zasalSergeen zasal
Sergeen zasal
 
Sergeen zasal sudlal
Sergeen zasal sudlalSergeen zasal sudlal
Sergeen zasal sudlal
 
Ih emch elselt-3
Ih emch elselt-3Ih emch elselt-3
Ih emch elselt-3
 
Gemtel sudlal
Gemtel sudlalGemtel sudlal
Gemtel sudlal
 
Chih hamar hooloi
Chih hamar hooloiChih hamar hooloi
Chih hamar hooloi
 
Loor 1
Loor 1Loor 1
Loor 1
 
Durs onoshulgoo sudlal
Durs onoshulgoo sudlalDurs onoshulgoo sudlal
Durs onoshulgoo sudlal
 
Gemtel 1
Gemtel 1Gemtel 1
Gemtel 1
 
Gemtel sogog
Gemtel sogogGemtel sogog
Gemtel sogog
 
Ерөнхий мэргэжлийн эмч - 697
Ерөнхий мэргэжлийн эмч - 697Ерөнхий мэргэжлийн эмч - 697
Ерөнхий мэргэжлийн эмч - 697
 
Durs onoshulgoo sudlal
Durs onoshulgoo sudlalDurs onoshulgoo sudlal
Durs onoshulgoo sudlal
 
Huuhdiin loor
Huuhdiin loorHuuhdiin loor
Huuhdiin loor
 
Havsarsan gemtel
Havsarsan gemtelHavsarsan gemtel
Havsarsan gemtel
 
Davtan eronhii emch soril 3
Davtan eronhii emch soril 3Davtan eronhii emch soril 3
Davtan eronhii emch soril 3
 
Yaraltai tuslamj sudlal
Yaraltai tuslamj sudlalYaraltai tuslamj sudlal
Yaraltai tuslamj sudlal
 
Yaraltai 1
Yaraltai 1Yaraltai 1
Yaraltai 1
 
Chih, khamar, khooloi sudlal
Chih, khamar, khooloi sudlalChih, khamar, khooloi sudlal
Chih, khamar, khooloi sudlal
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
 
Ih emch elselt
Ih emch elseltIh emch elselt
Ih emch elselt
 
Chih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlalaChih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlala
 

More from Gantulga Nyamdorj (20)

Muau sudlal2021
Muau sudlal2021Muau sudlal2021
Muau sudlal2021
 
Nuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlalNuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlal
 
Mes zasal sudlal
Mes zasal sudlalMes zasal sudlal
Mes zasal sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Zuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlalZuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlal
 
Zoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlalZoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlal
 
Setgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlalSetgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlal
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Muau sudlal
Muau sudlalMuau sudlal
Muau sudlal
 
Medeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlalMedeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlal
 
Huuhed sudlal
Huuhed sudlalHuuhed sudlal
Huuhed sudlal
 
Havdar sudlal
Havdar sudlalHavdar sudlal
Havdar sudlal
 
Haldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlalHaldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlal
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
 
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
 
Durs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlalDurs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlal
 
Eronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig sorilEronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig soril
 
Nuur am sudlal jishig soril
Nuur am sudlal jishig sorilNuur am sudlal jishig soril
Nuur am sudlal jishig soril
 
Ulamjlalt anagaah uhaan sudlal jishig soril
Ulamjlalt anagaah uhaan sudlal jishig sorilUlamjlalt anagaah uhaan sudlal jishig soril
Ulamjlalt anagaah uhaan sudlal jishig soril
 
Emnelzuin emgeg sudlal
Emnelzuin emgeg sudlalEmnelzuin emgeg sudlal
Emnelzuin emgeg sudlal
 

Medrel sudlal

  • 1. Мэдрэл судлалаар үндсэн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил 1. Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2. Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3. Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) /1./ Өвчтөнд тал хараагүйдэл, талласан тэнцвэргүйдэл, талласан мэдээгүй илэрсэн. Голомт хаана байна вэ? A. Цайвар бөмбөлөг B. Сүүлт бөөм C. Улаан бөөм D. Таламус E. Хар биет /2./ Горнерийн гурвал хам шинж ямар бүтэц гэмтэхэд үүсэх вэ? A. Одон зангилаа B. Наран сүлжээ C. С1-С2 түвшинд нугасны урд эвэр D. С8-Т1 түвшинд нугасны хажуу эвэр E. С8-Т1 түвшинд нугасны урд эвэр /3./ Нуруу –суурийн артерийн савд үл багтах судас A. Тархины өмнөд артери B. Тархины хойд артери C. Нурууны артери D. Бага тархины дээд артери E. Нугасны өмнөд артери /4./ 12 настай охины анхаарал төвлөрөл муудсан. Бичгийн хэлбэр өөрчлөгдсөн. Амархан гомдож уйлна. Гордон- 2 рефлекс үүснэ. A. Тик B. Зан төрхийн эмгэг C. Бага хореи D. Хүүхдийн невроз E. Дотоод шалтгаант сэтгэцийн эмгэг /5./ Менингитын оношлогооны хамгийн чухал хэмжүүр: A. Халуурч огцом эхлэл B. Мэнэн хамшинж илэрч огцом эхлэх C. Tархи-нугасны шингэний өөрчлөлт D. Халдвар-хордлогын шокийн шинж E. Өвчний анамнез /6./ Өглөө сэрэхэд баруун сарвуу унжсан. Урьд орой нь архи уусан. Таны тавих урьдчилсан онош
  • 2. A. Тохойн сувгийн хамшинж B. N.radial невропати C. Мөрний сүлжээний эмгэг D. N.medianus невропати E. Полиомиелит /7./ Хагас бөмбөлгийн харцны саажил (өвчтөн голомт руугаа харна) голомт хаана байхад үүсэх вэ? A. Духны дэлбэн B. Чамархайн дэлбэн C. Дагзны дэлбэн D. Зулайн дэлбэн E. Гипоталамус /8./ Ахимаг насны эрэгтэй хальтарч унаад 4 мөч саажсаж, шээс, өтгөн хоригдсон. Хүзүүний ясны зурагт бүтцийн өөрчлөлт үгүй. A. Хүзүүний ясны хугарал B. Гематомиели C. Миелит D. Хүзүүний миелопати E. Нугасны хавдар /9./ Хүүхэн хараа нэг талд өргөссөн, гэрлийн урвал сул, зохицох дотогшлох урвал хэвийн. Тухайн тохиолдлын гэмтсэн бүтцийг нэрлэх: A. Якубовичийн бөөм B. Перлийн бөөм C. Гадагшлуулагч мэдрэл D. Буланцар мэдрэл E. Дагзны дэлбэн /10./ Хүзүү зүүн тал руу гилжийнэ. Явах үед улам чангарч татагдана. Тайван үед багасна. Хүзүүний хөдөлгөөн чөлөөтэй. A. Хүзүүний радикулопати B. Торсин дистони C. Төрөлхийн хүзүүний гилжгий D. Хүзүүний спондилез E. Хүзүүний ясны гэмтэл /11./ Тархины аль дэлбэн гэмтэхэд астереогноз илрэх вэ? A. Зулайн дэлбэнгийн хэлт атираа B. Зулайн дээд атираа C. Духны доод атираа D. Зулайн дээд дэлбэнцэр E. Багa тархи /12./ Mэдрэхүйн тэнцвэргүйдлийг илрүүлэх арга: A. Hэг шугамын дагуу алхуулах B. Ромбергийн сорил C. Зогсоо байдлаас хойш гэдийлгэх D. Нүдийг аниулж алхуулах E. Хэвтээ байдалд гараа цээжин дээр зөруулж тавьсан байдлаас өндийлгэх /13./ Тархмал хатуурлын үед булчингийн чангарлыг сулруулахад хэрэглэх бэлдмэл. A. Карбамазепин B. Тебантин C. Цитиколин D. Баклофен E. Ламотриджин /14./ Өвчтөний зөөлөн тагнай зүүнд саажсан, хүүхэн хэл баруун тийш хазайсан, баруунд рефлексүүд өндөр ба эмгэг рефлекс илэрсэн бол голомт хаана байрлах вэ? A. Уртавтар тархи 9, 10-р мэдрэлийн түвшинд зүүнд B. Уртавтар тархи 12-р мэдрэлийн түвшинд
  • 3. C. Уртавтар тархи 11-р мэдрэлийн түвшинд D. Дотор капсулын хойд өвдөг зүүнд E. Гипоталамус /15./ Булчин мэдрэлийн доорхи өвчнүүдээс удамшлын бус шалтгаант өвчнийг заах: A. Миодистрофи B. Амиотрофи Шарко-Мари C. Бейкерын миопати D. Миастени E. Миотони /16./ Зүүн гарын бугалганы булчин эрс хатингир, 2 ба 4 толгойт булчингийн шөрмөсний рефлексүүд үүсэхгүй. Өвдөлт, t° мэдрэхүй хэвийн.Байршлын онош A. өмнөд төв атираа B. арын төв атираа C. нугасны өмнөд эвэр C5-th1 D. нугасны арын эвэр C5-th1 E. нугас хөндлөн огтлол C5-th1 /17./ Олон жилийн артерийн гипертонитой өвчтөн, хэлээ амнаас гүйцэд гаргахгүй. Өөрөө ярихгүй боловч, хэлж ярьсныг бүрэн ойлгоно. Хүчилж инээнэ. A. Хуурамч бульбар саа B. Бульбар саа C. Ярихын хэлгүйдэл D. Нэрлэхийн хэлгүйдэл E. Сэтгэцийн органик хам шинж /18./ Эпилепситэй өвчтөний эмийн эмчилгээг юунаас хамаарyулж тогтоох вэ? A. Уналтын хэлбэр B. Уналтын явц C. Уналтын давтамж D. ЭЭГ-ийн онцлог E. Дээрхи бүгд /19./ Тэнэгрэлийн хам шинж үүсэхгүй өвчнийг нэрлэх: A. Альцгемерийн өвчин B. Паркинсоны өвчин C. Гетингтоны хорей D. Хэвийн даралтат гидроцефали E. Такаясу өвчин /20./ Зүүн хөлийн үзүүрээс эхэлж таталт бүх биеийг хамарна. Голомт хаана байна вэ? A. Баруун урд адверсив талбай B. Баруун хойд төв атирааны дээд хэсэг C. Баруун урд төв атирааны доод хэсэгт D. Баруун урд төв атирааны дээд хэсэгт E. Баруун хойд төв аритааны доод хэсэг /21./ Мэс заслаар үл эмчлэх хам шинж A. Арнольд-Киарийн хам шинж B. Нугасны ивэрхий C. Аневризм D. Гидроцефали E. Порэнцефали /22./ Мийяр-Гублерын сүлжээ саа голомт хаана байрлахад үүсдэг вэ? A. Тархины хөлийн суурь B. Уртавтар тархины ар хажуу хэсэгт C. Улаан бөөмсийн орчим D. Гүүрний доод хэсэгт E. Гипоталамус /23./ Нугасны хатгалт хийсний дараа илрэх “нугас шаантаглах” шинжийн илрэл: A. Ёзоорын өвдөлт гүрээний судсан дээр дарахад нэмэгдэнэ
  • 4. B. Хэвлийн орчим дарахад голомтот шинж нэмэгдэнэ C. Толгойг бөхилгөхөд ёзоорын өвдөлт нэмэгдэнэ D. Нугасны хатгалтын дараа голомтот шинж нэмэгдэнэ E. Толгой өвдөлт илэрнэ /24./ Тархины суурь ясны гэмтлийн онцлог шинж: A. чихнээс цус гоожих B. чихнээс тархи-нугасны шингэн гоожих C. тархи-нугасны шингэн цустай D. А,В зөв E. Бүгд зөв /25./ Дунд насны зэрэгтэй, гарын үзүүр чичэрч салгална. Архи уухад салганал зогсдог. Сэтгэл хөдлөлөөр ихэснэ. A. Архидалтын салганал B. Физиологийн салганал C. Невроз D. Бамбайн хордлого E. Удмын салганал /26./ Байгуулахын үйлдэлгүйдэл илрүүлэх арга: A. Гарыг өргүүлэх B. Баруунг гараар зүүн чихийг бариулах C. Шүдэнзний модоор дүрс бүтээлгэх D. Дагуулж дуурайлган хөдөлгөөн хийлгэх E. Тоо тоолуулах /27./ Явахдаа өлмийгөөр шал цохино. “Тэмээн хяруулын хөлийн шинж” илэрнэ. Тавхайн хэлбэр өөрчлөгдөж, улны нум гүнзгийрсэн. A. Бага шилбэний мэдрэлийн невропати B. Их шилбэний мэдрэлийн невропати C. Шарко-Марийн полиневропати D. Полиомиелитийн үлдэц E. Фридрейхийн тэнцвэргүйдэл /28./ Сирингомиели өвчний эмгэг морфологи: A. Нугас хөндлөн огтлолоор гэмтэнэ B. Нугасны урд эвэр гэмтэнэ C. Нугас таллаж гэмтэнэ D. Нугасны хойд баганад хөндий үүснэ E. Нугасны ёзоор дарагдана /29./ 6 настай хүү орчинд сонирхолгүй болж, цөөн ганц нэг үгээр ярих болсон. Нойр муутай, үүрээр голцуу татаж, ухаан алдаж, орондоо бие засдаг. 2 сарын дараа зүүн талын талласан саа,баруун талд баллистик маягийн эмгэг хөдөлгөөн үүссэн. Толгой өвдөх, бөөлжих шинжгүй. Тархины КТ-д “Даусоны хурууны” шинжтэй. A. Лейкоэнцефалит B. Тархины хавдар C. Удамшлын эмгэг D. Эпилепсийн тэнэгрэл E. Бодисын солилцооны энцефалопати /30./ Тархины шигдээстэй өвчтөний КТ-д голомтот өөрчлөлт өвчин эхэлнээс хойш ямар хугацаанд илэрч харагдах вэ? A. 1 цагийн дараа B. 2 цагийн дараа C. 4 цагийн дараа D. 6 цаг ба түүнээс дээш E. Өвчин эхэлснээс хойш 2 дах хоногт /31./ Үнэрлэхүйн хий үзэгдэл аль бүтэц гэмтэхэд гарах вэ? A. Үнэрэлхүйн товруу B. Үнэрлэхүйн булцуу
  • 5. C. Чамархайн дэлбэн D. Зулайн дэлбэн E. Духан дэлбэн /32./ Амьсгалын төвийг дарангуйлдаг бэлдмэлийг нэрлэх: A. Седуксин B. Кокаин C. Лобелин D. Промедол E. Баклофен /33./ 24 настай эрэгтэй, гэнэт бөөлжиж, ухаан самуурсан. Үзэхэд: сэтгэц хөдөлгөөний хөөрөлтэй. Дагзны булчин 2 хуруу хөшингө. Хийх шинжэлгээ. A. Нүдний уг B. Тархины КТ C. Гавлын ясны зураг D. Нугасны хатгалт E. ЭЭГ /34./ Тархмал хатуурлын үед тархины MRI –н өөрчлөлтийн сонгомол бус байрлал A. Хажуу ховдол тойрсон B. Гадрын доорхи цагаан бодис C. Бага тархи D. Нугас E. Харааны мэдрэл /35./ Мигрений статусын эмчилгээнд хамгийн тохиромжтой эм: A. Эрготамины бүлгийн B. Өвчин намдаах C. Гистамины эсрэг бүлгийн D. Серотонины эсрэг E. Таталтын эсрэг /36./ Булчин-мэдрэлийн синапсын медиаторыг нэрлэх: A. Допамин B. Адреналин C. Ацетилхолин D. Норадреналинин E. Серотонин /37./ Өвчтөний зүүн талын нүүрний мэдрэл саажсан, зүүн нүд дотогш хялар, баруун талд эмгэг рефлекс илрэнэ. Голомт хаана байрлах вэ? A. Гүүр-бага тархины булан зүүнд B. Бага тархины баруун хагас бөмбөлөг C. Тархины багана зүүнд гүүрний түвшинд C D. Зүүн чамархайн ясны орой хэсэгт E. Тархины хөлд /38./ Өвчтөн хальтирч унаад 4 мөч саажсан, шээс, өтгөн хоригдсон. Хүзүүний ясны зурагт бүтцийн өөрчлөлт үгүй. A. Хүзүүний ясны хугарал B. Гематомиели C. Миелит D. Хүзүүний миелопати E. Нугасны хавдар /39./ Нүдний ухархай руу хүчтэй төөнөж, цоргиж үе үе хатгана. Зүүн нүднээс нулимас гоожно. Эвэрлэгийн рефлекс зүүнд үүсэхгүй. A. Нүдний эвэрлэгийн үрэвсэл B. Гурвулсан мэдрэлийн ян C. Толгойн талласан өвдөлтийн нүдний хэлбэр D. Глаукома E. Хантын хамшинж
  • 6. /40./ Нугасны хавдрын үед тархи-нугасны шингэнд илрэх өөрчлөлт A. Эс-уургийн зөрүү B. Уураг-эсийн зөрүү C. Раздольскийн шинж сөрөг D. Квекенщтедтийн сорил сөрөг E. Цустай гарна /41./ Чихрийн шижинтэй өвчтөний зүүн завьж унжиж, нүд анигдахгүй болсон, баруун гар хөл суларсан. Хам шинж A. Таламусын хам шинж B. Капсулын хам шинж C. Мийяр-Гублерын хамшинж D. Веберын сүлжээ саа E. Джексоны сүлжээ саа /42./ Сээрний түвшинд нугасны хөндлөн миелитын үед илрэхгүй шинжийг нэрлэнэ үү: A. Доод мөчний саа B. Аарцгийн эрхтэний алдагдал C. Мэдрэхүйн дамжуулах хэвшинжийн алдагдал D. Тархи-нугасны шингэний урсгалд саад үүсэх E. Ууц, өсгий цоорох /43./ Биеийн байрлалаа мэдэхгүй болох нь аль голомттой холбоотой вэ? A. Давамгайлагч бөмбөлгийн чамархайн дэлбэн B. Давамгай бус бөмбөлгийн чамархайн дэлбэн C. Давамгайлагч бөмбөлгийн зулайн дэлбэн D. Давамгай бус бөмбөлгийн зулайн дэлбэн E. Гипоталамус /44./ Өвчтөн орон зайн баримжаалах чадвараа алдсан. Саажсан зүүн гар, хөлөө мэдрэхгүй. Үе үе гар, хөлөө эрнэ. A. Тэнэгрэл B. Чамархайн дэлбэнгийн гэмтэл C. Зулайн дэлбэнгийн гэмтэл D. Духны дэлбэнгийн гэмтэл E. Орон зайн агнози /45./ Өвчтөн хоёр тийш ганхаж явна. Ямар өвчний үед ингэж явдаг вэ? A. Нугасны хатангирал B. Чихрийн шижингийн полиневропати C. Шарко-Мари амиотрофи D. Булчингийн даамжрах хатингарал E. Бага тархины миоклоник тэнцвэргүйдэл /46./ Нэрлэхүйн хэлгүйдэлтэй өвчтөний голомт хаана байрлах вэ? A. Духан дэлбэн B. Зулайн дэлбэн C. Дух, зулайн дэлбэнгийн уулзвар D. Чамархай, зулайн дэлбэнгийн уулзвар E. Дагзны дэлбэн /47./ Гурвалсан мэдрэлийн невралгийн онцлог: A. Нүүр талласан байнгын өвдөлт B. Нүүрэнд хүрэхэд огцом хүчтэй цоргисон богино өвдөлт C. Нүдний уг орчим эрчилсэн өвдөлт, нулимс гоожино D. Нүдний ухархай руу үргэлжилсэн өвдөлт, хараа муудна E. Нүүр таллаж өвдөнө, толгой эргэнэ /48./ 42 настай эмэгтэй, ажил дээрээ төдийгүй нийтийн унаанд үе үе хэт нойрмоглож унтдаг. Нэг удаагийн уналт 10-15 мин үргэлжилнэ. A. Эпилепси B. Диссомни C. Невроз
  • 7. D. Абсанс E. Нарколепси /49./ Баруун хөл үе үе татагнаж булчин татна. Аажмаар суларч, явахад чирэгдэнэ. Бабинскийн рефлекс баруунд тод. Өвдөг, борвины рефлекс өндөр d˃s. Байршилын онош тавина уу A. өмнөд төв атираа зүүнд B. арын төв атираа зүүнд C. нугасны арын эвэр L1-L5 D. нугасны өмнөд эвэр L1-L5 E. нугас талласан L1-L5 /50./ Голомт хаана байрлахад шээс барихгүй шинж гарах вэ? A. Төв атирааны хажуугийн дэлбэнцэр B. Нугас хүзүүний түвшинд C. Нугас доод бүдүүрлийн түвшинд D. Адуун сүүл E. Тархины багана гүүрийн түвшинд /51./ Эпилепситэй жирэмсэн эмэгтэйд илүү тохиромжтой эмийг нэрлэх: A. Фенобарбитал B. Фенитоин C. Карбамазепин D. Клоназепам E. Депакин /52./ 45 настай залуу, зүүн гарын хурууны хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдмал, халуун, хүйтэн, өвдөлтийн мэдрэмж, мөрнөөс хөхний шугам хүртэл алдагдсан. Баруун гар, 2 хөлийн хөдөлгөөн чөлөөтэй. Мэдрэхүй хэвийн. A. Мэдрэхүй сегментийн хэв шинжээр алдагдсан B. Зүүн гарт захын сул саа C. Өвдөлтийн мэдрэхүй захын хэв шинжээр алдагдсан D. Каузалги E. Нугасны зангилааны гэмтэл /53./ Харааны замын зөрлөг хийгээгүй ширхэгүүд гэмтэхэд харах талбайн ямар өөрчлөлт гарах вэ: A. Hэг талын ижил нэрийн таллласан хараагүйдэл B. Бүрэн бус талласан хараагүйдэл C. Ижил бус нэрт битемпорал талласан хараагүйдэл D. Ижил бус нэрт биназал талласан хараагүйдэл E. Бүх талаас жигд нарийссан хараагүйдэл /54./ Уруул-амны эмгэг рефлекс аль зам гэмтэхэд гарах вэ? A. Cortico-spinalis B. Cortico-nuclearis C. Fronto-ponto-cerebellaris D. Rubrospinalis E. Spino-cerebellaris anterior /55./ Залуу эмэгтэй АД үе үе ихсэж, зүрх дэлсэнэ. Амьсгал давчдана, айдас төрнө. Гэнэт толгой эргэж, юу болсныг санахгүй. A. Вегетатив судасны хөдлөл B. Синкоп C. Эпилепсийн уналт D. Муужралт E. Зүрхний шигдээс /56./ Залуу эмэгтэй, төрсний дараа гэнэт баруун нүдний хараа муудсан. 1 сарын дараа зүүн нүд сохорсон. Энэ үед 2 хөл саажиж, шээс, өтгөн хоригдсон. A. Харааны мэдрэлийн үрэвсэл B. Истерийн саа C. Оптикомиелит
  • 8. D. Тархмал хатуурал E. Тархины хавдар /57./ Антиагрегант бүлгийн эмэнд хамаарахгүй эмийг нэрлэнэ үү? A. Ацетилсалицилын хүчил B. Дипиридамол C. Клопидрогель D. Клонидин E. Тессирон /58./ Булчингийн тонус ихсэх тохиолдлыг сонгох: A. Стриатум гэмтэхэд B. Бага тархи гэмтэхэд C. Захын хөдөлгөгч нейрон гэмтэхэд D. Төвийн хөдөлгөгч нейрон гэмтэхэд E. Нугасны хажуу эврийн бөөм гэмтэхэд /59./ 3 настай хүүхэд ялихгүй сааданд тээглэж унадаг. Гүйхдээ тааруу. Үзэхэд: 2 хөлийн эрээн булчин бага зэрэг бүдүүвтэр, борвины рефлекс үүсэхгүй. A. Рахит B. Миопати, Дюшенны хэлбэр C. Невральная амиотрофия, Шарко-Марийн хам шинж D. Хөдөлгөөний хөгжлийн хоцрогдол E. Перинаталь эмгэг /60./ Тархины цус харвалттай өвчтөний КТ-д голомтот өөрчлөлт өвчин эхэлнээс хойш ямар хугацаанд илэрч харагдах вэ? A. 1 цагийн дараа B. 2 цагийн дараа C. 4 цагийн дараа D. 6 цагийн дараа E. 24 цагийн дараа /61./ Өндрөөс унасны дараа өвчтөний баруун тавхай унжиж, эрээн булчин шуурсан. Борвины рефлекс үүсэхгүй. A. Суудлын мэдрэлийн невропати B. A. Их шилбэний невропати C. Гуяны невропати D. Бага шилбэний невропати E. Нугасны саа /62./ 24 настай эрэгтэй, гэнэт бөөлжиж, ухаан самуурсан. Үзэхэд: сэтгэц хөдөлгөөний хөөрөлтэй. Дагзны булчин 2 хуруу хөшингө .Таны урьдчилсан онош: A. Торлогийн цус харвалт B. Менингит C. Тархины няцрал D. Эпилепси E. Хурц солиорол /63./ Тархины харвалттай өвчтөнийг тээвэрлэх эсрэг заалт: A. Ухаан алдсан B. Давтан бөөлжсөн C. Сэтгэц-хөдөлгөөний хөөрөлтэй D. Зүрхний инфаркт E. Уушигны хаван /64./ Бүсэлхийн бүдүүрлийн вентрал хэсэг гэмтэхэд гарахгүй шинжийг нэрлэнэ үү: A. Доод мөчдийн сул саа B. Хөлд мэдэрхүй буурна C. Аарцгийн үйл алдагдана D. Мэдрэхүйн атакси E. Гүн мэдрэхүй хадгалагдана
  • 9. /65./ Гарын сарвуу, тавхайн хүч буурч, булчингууд хатингиршсан. Тэнцвэр муу, харанхуйд илүү бүдчинэ. Хамшинжийн онош: A. Ёзоорын хамшинж B. Полиневритийн хамшинж C. Дөрвөн мөчний сул саа D. Тэнцвэргүйдэл E. Мононеврит хамшинж /66./ Чихний гадна суваг дагуу шүүсэрхэг тууралттай, сонсгол-тэнцвэрийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд голомт аль зангилаанд байрлах вэ? A. Вестибуляр B. Далавч-тагнайн C. Өвдгөн D. Гассер E. Одон /67./ Чихрийн шижинтэй өвчтөний зүүн завьж унжиж, нүд анигдахгүй болсон, баруун гар хөл суларсан.Урьдчилсан онош A. Чихрийн шижингийн невропати B. Тархины талбөмбөлгийн цус харвалт C. Тархины талбөмбөлгийн шигдээс D. Цус хомсрох дайрлага E. Тархины баганы шигдээс /68./ Суудлын мэдрэлийн татагдлын шинж: A. Вассерманы шинж B. Неригийн шинж C. Кернигийн шинж D. Ласегийн шинж E. Ласеж шинж /69./ Хуурамч бульбар сааны үед гэмтэх бүтцүүд A. IX,X,XII хосын бөөмс B. IX,X,XII хосын кортико-нуклеар зам C. IX,X хосын мэдрүүл D. Nucleus dorsal E. Nucleus ambigus /70./ Гурван настай хүүхдийн хөдөлгөөн аажим эвсэл муутай болж, гуйвах болсон. Бүдэрч унана. Хааяа бөөлжинө. A. Медуллобластома B. Аажим явцтай энцефалит C. Фридрейхын өвчин D. Шарко-Марийн өвчин E. Миопати /71./ Хүүхэн хараа нэг талд өргөссөн, гэрлийн урвал сул, зохицох дотогшлох урвал хэвийн. Хам шинж: A. Бернар-Горнерын хам шинж B. Аргайл-Робертсын хам шинж C. Аргайл-Робертсын эсрэг хам шинж D. Нотнагелийн хам шинж E. Бенедиктийн хам шинж /72./ Тархмал хатуурлын сэдрэлээс сэргийлэх эмчилгээнд уух эмийг нэрлэнэ үү. A. Бетаферон B. Метилпреднизолон C. Габапентин D. Натализумаб E. Лирика
  • 10. /73./ Аалзавчийн дорхи цус харвалттай өвчтөний судасны агшилтыг хянахад аль нь илүү ач холбогдолтой вэ? A. Aнгиографи B. Тархины цахилгаан бичлэг C. Компьютер томографи D. Транскраниаль допплерографи E. Соронзон резонанст томографи /74./ Гурвалсан мэдрэлийн янгийн үндсэн эмчилгээ A. Мэс засал B. Эмийн хориг C. Диклоденк D. Карбамазепин E. Люминал /75./ Нүдний завсар баруун талд нарийн. Хүүхэн хараа ижилгүй OD<OS. Нүдний алимны хөдөлгөөн чөлөөтэй. A. Нүд хөдөлгөгч мэдрэлийн гэмтэл B. Аргайл-Робертсоны хам шинж C. Горнерийн хам шинж D. Вестибуляр мэдрэлийн гэмтэл E. Тиреотоксикозийн офтальмомиопати /76./ Өвчтөн харанхуй бүрийд илүү гуйвана. Хөлөө дээр өргөж, дэвсэж явна. A. Бага тархины тэнцвэргүйдэл B. Нугасны тэнцвэргүйдэл C. Вестибуляр тэнцвэргүйдэл D. Духны тэнцвэргүйдэл E. Мэдрэхүйн тэнцвэргүйдэл /77./ Өвчтөн гавал тархины гэмтэл авснаас хойш 3 хоногийн дараа гэнэт ухаан алдаж татсан. Хүүхэн хараа ижил бус болсон. Тархины бүрхүүл цочролын шинж илэрнэ. A. Менингит B. Тархины буглаа C. Тархины няцрал D. Тархи доргилт E. Тархины хатуу хальс дорх цус харвалт /78./ Нэрлэхийн хэлгүйдэл илрүүлэх арга: A. Гарыг өргүүлэх B. Баруунг гараар зүүн чихийг бариулах C. Эд юмсыг нэрлүүлэх D. Ном уншуулах E. Тоо тоолуулах /79./ Өвчтөний дуу гуншаа, хахаж цацна, хэл дультраа, залгиурын рефлекс үүсэхгүй, 4 мөчний саатай бол голомт хаана байрлах вэ? A. Тархины хөл B. Гүүр C. Уртавтар тархи D. Дунд тархины дээвэр E. Гипоталамус /80./ Уотерхаус – Фридериксен хам шинж ямар өвчний хүндрэл болж илэрдэг вэ? A. стафилококк менингит B. пневмококк менингит C. вирус Коксакийн менингит D. менингококк менингит E. лимфоцит хориоменингит /81./ Тархины цус харвалтыг бүсэлхийн хатгалтаар оношлох бүрэн боломжтой. Учир нь цусгүй гарсан тохиолдолд тархины шигдээс гэж оношилно.
  • 11. /82./ Вит В12-н дутагдлын улмаас фуникуляр миелоз үүсдэг, учир нь энэ нь нугасны цусан хангамжийн дутагдалд хүргэж, нугасны урд эврийн гэмтлийн шинжээр илэрдэг. /83./ Жирэмслэлтээс хамгаалах даавар цус шингэлэх нөлөөтэй учраас удаан хугацаагаар хэрэглэх нь тархины инсультын нэг шалтгаан байж болно /84./ Тархины арын хонхрын хавдрын үед нугасны хатгалт хийхгүй, учир нь тархи шаантаглах хүндрэл гарна. /85./ Сувгийн хам шинж жолооч нарт элбэг тохиолдоно. Учир нь суудлын мэдрэл дарагдсанаас үүснэ. /86./ Антифосфолипид хам шинж тархины шигдээсийн нэг шалтгаан байдаг тул цусан дахь холестеролыг бууруулах нь уг өвчнөөс сэргийлнэ. /87./ Нугас хөндлөнгөөр гэмтэхэд аарцгийн үйл алдагдана учир нь нугасны автоматизм гэмтсэн тул шээс хаагдана. /88./ Сүрьеэгийн менингитын үед тархи-нугасны шингэнд уургийн тунадас үүсдэг тул энэ шинж илрээгүй бол онош үгүйсгэгдэнэ. /89./ Лейкоэнцефалитын морфологи өөрчлөлт нь миелин бүрхүүлийн задрал учир эмнэл зүйд сэтгэц, зан төрхийн өөрчлөлт гарахгүй. /90./ Субдураль гематомын нэг шинж нь хүүхэн хараа голомтын талд өргөсөх учир энэ үед мэс заслын эмчилгээ шаардлагагүй /91./ Экстрамедулляр хавдрын 3-р үе шатанд Броун-Секарын хам шинж үүснэ. Яагаад гэвэл энэ үед нугас хөндлөн огтлолоор бүтэн гэмтдэг. /92./ Кожевниковын эпилепси хүүхдэд элбэг тохиолдоно. Учир нь энэ таталт нь тахалт энцефалитын нэг илрэл. /93./ Нурууны өвдөлтийн үндсэн шалтгаан нь радикулопати байдаг. Учир нь энэ үед ёзоор дарагдлын шинж илэрнэ. /94./ Голля Бурдахын зам гэмтэхэд сенситив атакси үүсдэг учраас энэ үед харааны зохицуулга шаардлагагүй. /95./ Мэдрэлийн тэмбүүгийн нэг шинж нь Аргайл-Робертсоны хам шинж байдаг, учир нь энэ үед харааны мэдрэл өртдөг. /96./ Идээт менингитын нэг хүндрэл Уотерхаус-Фридериксоны шинж учраас эмчилгээнд преднизолон 30-60мг хэрэглэнэ. /97./ Гавлын урд хонхорын хавдрын үед Фостер-Кеннедийн хам шинж гарна, Учир нь энэ үед харааны зөрлөг дарагддаг. /98./ Эпилепситэй эмэгтэй жирэмслэж болохгүй, учир нь таталтын эсрэг эмийг жирэмсэн үед уух нь үр зулбахад хүргэнэ /99./ Бага тархины өтөнцөр гэмтэхэд гарт хүчдэлийн салганал үүснэ учир нь бага тархины өтөнцөр нь мөчдийн хөдөлгөөний эвслийг удирддаг. /100./ Тархмал хатуурлын эхний илрэл гол төлөв харааны өөрчлөлт байдаг учраас тархины дуудлагат потенциал төдийлөн ач холбогдолгүй /101./ Паркинсоны өвчний үед синемет хэрэглэх нь зөв, учир нь ацетилхолины түвшин буурч эмгэг хөдөлгөөн арилна. /102./ Мигрень залуу эмэгтэйчүүдэд тохиолддог учраас эмчилгээнд барбитурат хэрэглэнэ. /103./ Бүрхүүл дорхи цус харвалтын үндсэн шалтгаан нь аневризм байдаг учраас энэ үед тархины том судасны эмгэгийг допплерсонографи хийж оношлоно. /104./ Мигрений хөдлөл нас ахих тусам багасдаг, учир нь нас ахихад судас хатуурдаг. /105./ Идээт менингитийг антибиотикоор эмчилдэг учраас толгой өвдөлт багасч, бие сайжирвал антибиотик эмчилгээг хасна. /106./ Битемпораль геминаопси харааны зам чамархайн дэлбэнд гэмтэхэд үүсдэг учраас офтальмоскопын тусламжаар илрүүлэх боломжтой. /107./ Фенобарбитал эмийн гаж нөлөө A. Ядрах,нойр муудах, толгой эргэх, нистагм, атакси илрэх, оюун ухаан, хөдөлгөөн удаашрах, зан төрөхийн өөрчлөлт гарах B. Тремор, нүд бүрэлзэх, нистагм, атакси дизартрия, буйлны гиперплази, гипертрихоз C. Хоолны дуршил сайжрах, жин нэмэх, үс унах,нойр хүрэх, тремор, тромбоцитопени D. Толгой эргэх, ядрах,нүд бүрэлзэх, дотор муухайрах, нистагм, атакси, гипернатриеми
  • 12. E. Дотор муухайрах, хоолны дуршил буурах, зогисох, ядрах, нойр муудах, толгой өвдөх, дэмийрэх /108./ Өвчтөн 16 настай, эрэгтэй. Толгой хүчтэй өвдөх, халуурах, бөөлжих зовиуртай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Эхийн үгээр толгой өвдөж, өдрийн 13 цагийн үед сургуулиас ирсэн. Үдээс хойш толгойн өвдөлт улам нэмэгдэж бөөлжсөн. 400 хүртэл халуурсан. Статус: Өвчтөний биеийн байдал хүнд, тайван бус, хөдөлгөөнтэй. Орон цагийн баримжаалал алдсан. Халуун 39,80 АД 110/70, судасны цохилт 1 мин – 110, зүрхний авиа тод. Хүзүү хөшингө, Кернигийн шинж 2 талд тод илэрнэ. Гурвалсан мэдрэлийн гарах цэгүүдэд дарахад өвдөлт урвал өгнө. Арьс хуурай, хэл өнгөртэй. Шөрмөсний рефлексүүд жигд хурдассан, гэрэл, дуу чимээнд цочирно. Үзлэгийн үед бөөлжинө. Мэдрэл эмгэгийн ямар хам шинж зонхилж байгаа вэ? A. Гавлын дотоод даралт ихсэх хамшинж B. Ү хос мэдрэлийн цочрол C. Нугасны ёзоорын өвдөлт D. Мэнэнгийн хам шинж E. IX – X хос мэдрэлийн цочрол /109./ Абсанс уналтын үеийн эмийн сонголт: A. Карбамазепин B. Этосуксимид C. Ламиктал D. Вальпроатын хүчил E. Топирамат /110./ Өвчтөн 3 сартай, хэвийн төрсөн. Төрсний дараа хүүхэд тайван бус, нойронд муу, амархан цочдог, их гулгидаг гэсэн зовиуртай. Үзэхэд хүүхдийн толгой хавчиг, харьцангуй жижиг, тархины заадсууд битүүрч, эрт ясжсан. Зулай 0.5х0.5 см толгой гэдгэр, тракцийн урвалд эсэргүйцэл үзүүлнэ. Таны урьдчилсан онош: A. Микроцефали B. Гипертезионный синдром C. Краниостеноз D. Рахит E. Анэнцефали /111./ Роландийн эпилепси нь A. Хүүхэд насны хөгжлийн хөнгөн эпилепси B. Дагзны идэвхжилт хүүхдийн эпилепси C. Идэр насны абсанс эпилепси D. Идэр насны миоклоник эпилепси E. Пикнолипси /112./ Нярайн супратентариаль тархины цус харвалтанд тохирох шинжийг заана уу A. 2-4 өдрийн дараа “гипертензионны гидроцефали” шинж тэмдэг гарна B. Нүд нь цавчихгүй, булчингийн тонус суларна, рефлекс алга болох буюу багасна, голомтот шинж тэмдэг гарна C. 3-6 цагийн дараа тархи дарагдлын шинж тэмдэг гарна. Тэр талын хүүхэн хараа өргөснө, таталт гемипарез үүснэ D. Субарахнойдальный цус харвалттай давхацна, өгзөг түрүүлэлтийн үед элбэг, зарим үед 1 сарын дараа илэрнэ E. Ерөнхий цочирлын шинж давамгай , голомтот шинж болон шарлалт илэрч болно /113./ Эпилепси нь аль бүтцийн гэмтлийн үед илүү үүсэх магадлалтай вэ? A. Гипоталамус B. Торлог байгууламж C. Гиппокамп D. Гипофиз E. Харааны төвгөр /114./ Миастени өвчний эмчилгээг заана уу
  • 13. A. Прозерин, оксазил, калимин, верошпирон, кортикостеройд B. Хинин, кальци, дифенин C. Фенобарбитал, седуксин, элениум D. Пеницилламин, унитиол E. АТФ, Витамин Е, инсулин, анаболик гормон /115./ Тархины торлог бүрхүүлийн доор цус харвалтын үед гарах өвөрмөц шинж тэмдэгт хамаарагдахгүй шинжийг нэрлэнэ үү? A. Гавлын дотоод даралт ихсэлтийн шинж тэмдэгүүд илэрнэ. B. Шинж тэмдгүүд төрөнгүүт илэрнэ. C. Маш их гулгина, бөөлжинө, D. Тайван бус болж нойргүйднэ. E. Булчингуудын тонус ихэснэ. /116./ Вестийн хамшинж нь аль насанд илэрдэг вэ? A. Өсвөр насанд B. Сургуулийн өмнөх насанд C. Сургуулийн бага насанд D. Нялхас үед E. Нярай үед /117./ Тархины аалзан бүрхэвчийн доорх цус харвалтыг түргэн оношлох арга: A. Компьтер томографийн шинжилгээ B. Соронзон резонанст томографийн шинжилгээ C. Нугасны усны шинжилгээ D. Ангиографийн шинжилгээ E. Нүдний уг харах /118./ Мигрений оношийн хэмжүүрийг хэлнэ үү A. Нүүрний нэг тал удаан хугацаагаар чинэрч, төөнөж өвдөх, хамраас шингэн, нүднээс нулимс гоожих, нүд улайх B. Толгой дух-чамархайн орчимд хүчтэй лугшиж өвдөх, нүдний ухархай руу өвдөлт дамжих, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөхийн өмнө угтвар дохио ажиглагдах C. Нэг талын шанааны орчимд хүчтэй өвдөж, 5-10 минутын дотор өвдөлтийн хүч эрс нэмэгдэн, цаг орчим үргэлжилж намдах, дахих явцтай, шанааны артери хатуу, УЦТХ өндөр, дахилтын явцад нэг нүдний хараа муудах D. Толгой зулай, дагзны орчимд хөшиж, дүүрч өвдөх, өвдөлт сэтгэл хүчдэлийн үед нэмэгдэх, удаан хугацаагаар үргэлжлэх E. Нүүрний нэг талд нэн хүчтэй цоргиж өвдөх, өвдөлт хэдэн секунд, минут үргэлжилж олон дахих, юм уух, идэх, ярих үед өвдөлт хөдлөх /119./ Морын рефлексийг илрэлээр нь зөв онооно уу A. Хүүхдэд юм бариулахад чанга атгана. Атгасан зүйлийг татахад толгой цээжээрээ дагаж өндийнө B. Эрхий хуруугаар нярайн алган дээр дарахад амаа ангайж, толгой нь бага зэрэг дохилзоно. C. Хүүхдийг 20-30 см орчим огцом буулгаж, өргөхөд 2 гараа алдалж сарвалзуулаад хэвийн байдалд орно D. Хүүхдийн улны гадна ирмэгээр өсгийнөөс өлмий хүртэл зурахад эрхий тэгширч, бусад хуруу ул руугаа болно E. Хүүхдийг түрүүлгэ нь харуулж хэвтүүлэхэд мөлхөх мэт хөдөлнө /120./ Хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшлийн хурцавтар үе хэдэн сар хүртэл үргэлжлэх вэ? A. 1 сар хүртэл B. 0-2 сар C. 1-3 сар D. 2-4 сар E. 4-12 сар /121./ Фенобарбиталын эпилепсийн эмчилгээний хоногийн тун хэд вэ A. 10-15 мг/кг
  • 14. B. 20 мг/кг C. 1-1.5 мг/кг D. 25 мг/кг E. 3-6 мг/кг /122./ Нүүрний мэдрэлийн саажлын эмчилгээ A. Эрготамин, кофейн, судас тэлэгч, серотонины эсрэг бэлдмэл B. Тегретол, баклофен, өвдөлт намдаагч бэлдмэл C. Кортикостероид, судас тэлэгч бэлдмэл, физик, иллэг, зүү эмчилгээ D. Агрегаци , бүлэгнэлтийн эсрэг бэлдмэл E. Антибиотик, өвдөлт намдаах бэлдмэл /123./ Өвчтөн 3 настай, сүүлийн үед хүүхэд явж чадахаа болиод байна. Таталт нь ихсээд байна гэсэн зовиуртай. Түүхээс хүүхэд төрөхдөө бага зэрэг бүтсэн. өсөлт торнилт ерөнхийдөө үеийнхнээсээ хоцронги байсан. 1 нас 8 сар хүрч хөлд орсон., 2 нас нилээд өнгөрч хэлд орсон, 6 сартайгаас эхлэн хааяа нэг татдаг байсан. Үзлэгээр хүүхэд хэл, яриа, оюун санаа, хөдөлгөөний хувьд үеийнхнээсээ эрс хоцронги 4 мөчөнд төвийн саатай, гарт атетоид хэлбэрийн эмгэг хөдөлгөөнтэй, толгой, гар, их бие чичирхийлнэ. Ярихдаа хэл нь орооцолдоно, шүлс гоожино. Өвчтөнд онош тавихад ямар шинжилгээ илүү мэдээлэлтэй вэ? A. Биопси B. ЭЭГ C. Биохими D. КТГ E. Хэвлийн эхо /124./ Карбомезепин эмийг уналтын ямар хэлбэрт 1-р ээлжинд сонгодог вэ? A. Бага уналт B. Их уналт C. Миоклоник уналт D. Парциаль уналт E. Сонгохгүй /125./ Нярай болон бага насны хүүхдэд гавлын зурагт илрэх хэвийн үзүүлэлт аль вэ? A. Хуруу дардасны шинж ихсэх B. Хуруу дардасны шинж үл илрэх C. Гаднах, доторх бүрхэвчийн ялгарал сул D. Диплой давхрааны ялгарал сул E. Суман заадас-5мм, сагитталь заадас-2мм /126./ Нийлмэл халууралтын таталтын үед илрэх таталтын хэлбэрийг нэрлэнэ үү? A. Энгийн хэсэгчилсэн таталт B. Нийлмэл хэсэгчилсэн таталт C. Тархмал хүчлэх таталт D. Тархмал чичирхийлэх таталт E. Тархмал хүчлэн чичирхийлэх таталт /127./ Этосуксимид эмийн гаж нөлөө A. Ядрах нойр муудах, толгой эргэх, нистагм, атакси илрэх, оюун ухаан, хөдөлгөөн удаашрах, зан төрөхийн өөрчлөлт гарах B. Тремор нүд бүрэлзэх, нистагм, атакси дизартрия, буйлны гиперплази, гипертрихоз C. Хоолны дуршил сайжрах, жин нэмэх, үс унах,нойр хүрэх, тремор, тромбоцитопени D. Толгой эргэх, ядрах, нүд бүрэлзэх, дотор муухайрах, нистагм, атакси, гипернатриеми E. Дотор муухайрах, хоолны дуршил буурах, зогисох, ядрах нойр муудах, толгой өвдөх, дэмийрэх. /128./ Дексаметазоныг менингитийн үед ямар тунгаар хэд хоног хэрэглэх нь үр дүнтэй байдаг вэ? A. 0.1 мг/кг/ хо, эхний 1 хоног B. 1 мг/кг/ хо, эхний 5 хоног C. 0.5 мг/кг/ хо, эдгэртэл нь D. 0.5 мг/кг/ хо, эхний 3 хоног E. 0.2 мг/кг/ хо, эхний 3 хоног
  • 15. /129./ Нярайн эпидуральный цус харвалтанд тохирох шинжийг заана уу A. 2-4 өдрийн дараа “гипертензионный гидроцефали” шинж тэмдэг гарна B. Нүд нь цавчихгүй, булчингийн тонус суларна, рефлекс алга болох буюу багасна, голомтот шинж тэмдэг гарна C. 3-6 цагийн дараа тархи дарагдлын шинж тэмдэг гарна. Тэр талын хүүхэн хараа өргөснө, таталт, гемипарез үүснэ D. Субарахнойдальный цус харвалттай давхацна, өгзөг түрүүлэлтийн үед элбэг, зарим үед 1 сарын дараа илэрнэ E. Ерөнхий цочирлын шинж давамгай , голомтот шинж болон шарлалт илэрч болно /130./ Идээт менингитийн үед хүүхдэд ампициллиныг хоногт ямар тунгаар авах вэ? A. 50-100 мг/кг 4–6 цагаар B. 100-200 мг/кг 4–6 цагаар C. 200-400 мг/кг 4–6 цагаар D. 500 мг/кг 4–6 цагаар E. 600 мг/кг 4–6 цагаар /131./ Хэт хөдөлгөөнтөл анхаарал сулралын үеийн эмчилгээнд хамаарах нь юу вэ? 1. Метилфенидат (риталин) 2. Атомоксетин 3. Концерта XL 4. Сэтгэлзүйн сургалт 5. Зан үйлийн эмчилгээ /132./ Төрөхийн өмнөх үеийн хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшил үүсгэх эрсдэлт хүчин зүйлд аль нь хамаарах вэ? 1. Ихэс түрүүлж ховхрох 2. Эх ургийн дархлалын үл нийцэл 3. Ургийн буруу байрлал 4. Эхийн эрхтэн тогтолцооны эмгэгүүд ба хорт зуршлууд 5. Цөмөн шарлалт /133./ Өвчтөн нэг сар 15 хоногтой, 21 настай эхийн эхний хүүхэд. Эх жирэмсэн үедээ ханиад их хүрдэг байсан. Жирэмсний 2-р үеийн хордлоготой, жирэмсний эмгэгийн тасагт эмчлүүлж байгаад төрсөн. Хүүхэд төрөхдөө зовиур шаналгаагүй байсан. Хөхөхдөө сайн хөхөөд л унтдаг, тайван хүүхэд байсан. Өвчин эхлэхээс 2-3 хоногийн өмнө хүүхэд бага зэрэг ханиад хүрсэн байсан бөгөөд гэнэт таталт өгсөн. Татах үедээ хүүхэд 38.5 хэм хүрч халуурсан байлаа. үзлэгээр хүүхдийн биеийн байдал их хүнд, царай нь цонхигор, орчны харьцаа сул, ухаан бүдэг, хөдөлгөөний идэвх султай, хөхөө хөхөж чадахгүй бөөлжинө. Клоник – тонически таталт өгнө. Зулай чинэрч овойсон байв. Энэ хүүхдэд тархины торлог бүрхүүлийн доор цус харвасан бол дараах шинж тэмдэг давамгайлна. 1. Өвчин төсний дараа гэнэт эхэлнэ 2. Халуурна 3. Бөөлжинө 4. Хүзүүний булчин хөшүүн 5. Дотор муухайрна /134./ Энцефалит гэсэн ерөнхий оношийг тавих эмнэлзүйн шинжүүд 1. Ерөнхий халдварын угтвар шинжүүд 2. Тархины ерөнхий шинжүүд: толгой өвдөх бөөлжих татах, ухаан өөрчлөгдөх 3. Тархины гадар, гадрын удаах хэсэг, тархины баганы голомтот шинжүүд 4. Нугасны шингэнд лимфоцит эсүүд олшрох 5. Серологийн урвалаар вирусын эсрэг антител илрэх /135./ Өвчтөн 3 настай, сүүлийн үед хүүхэд явж чадахаа болиод байна. Таталт нь ихсээд байна гэсэн зовиуртай. Түүхээс хүүхэд төрөхдөө бага зэрэг бүтсэн. өсөлт торнилт ерөнхийдөө үеийнхнээсээ хоцронги байсан. 1 нас 8 сар хүрч хөлд орсон., 2 нас нилээд өнгөрч хэлд орсон, 6 сартайгаас эхлэн хааяа нэг татдаг байсан. Үзлэгээр хүүхэд хэл, яриа, оюун санаа, хөдөлгөөний хувьд үеийнхнээсээ эрс хоцронги 4 мөчөнд төвийн саатай, гарт атетоид хэлбэрийн эмгэг хөдөлгөөнтэй, толгой, гар, их бие чичирхийлнэ. Ярихдаа хэл нь
  • 16. орооцолдоно, шүлс гоожино. Өвчтөнд мэдрэлийн тогтолцооны ямар бүтэц гэмтсэн байж болох вэ? 1. Пирамид зам 2. Экстрапирамид тогтолцоо 3. Бага тархи 4. Тархины багана 5. Захын зангилаа /136./ Тархи доргилтын эмчилгээний зарчим 1. Антибиотик эмчилгээ 2. Хэвтрийн дэглэм 3. Тархины эд эсийг сэргээх эмчилгээ 4. Тархины даралт хаван бууруулах эмчилгээ 5. Гормон эмчилгээ /137./ Энгийн мотор болон дуут тикийн хөнгөн хэлбэрийн үед хийх эмчилгээ: 1. Витамин 2. Клоназепам 3. Галоперидол 4. Кальцийн антагонист/циннаризин/ 5. Альфа2-адрендэвхит /клонидин/ /138./ Эпилепсийн уналт таталтад аль нь хамаарах вэ? 1. Нүдээ цавчих 2. Толгой хаялах 3. Нойрондоо татвалзах 4. Гэнэт булчин суларч унах 5. Нойрондоо гэнэт хашгирах /139./ Бульбар саагийн шинжийг хэлнэ үү 1. Дуу гуншаа сөөнгө 2. Залгихад хахаж цацах 3. Зөөлөн тагнай унжих 4. Ам уруулын рефлекс илрэх 5. Эмгэг хам хөдөлгөөн илрэх /140./ Өвчтөн нэг сар 15 хоногтой, 21 настай эхийн эхний хүүхэд. Эх жирэмсэн үедээ ханиад их хүрдэг байсан. Жирэмсний 2-р үеийн хордлоготой, жирэмсний эмгэгийн тасагт эмчлүүлж байгаад төрсөн. Хүүхэд төрөхдөө зовиур шаналгаагүй байсан. Хөхөхдөө сайн хөхөөд л унтдаг, тайван хүүхэд байсан. Өвчин эхлэхээс 2-3 хоногийн өмнө хүүхэд бага зэрэг ханиад хүрсэн байсан бөгөөд гэнэт таталт өгсөн. Татах үедээ хүүхэд 38.5 хэм хүрч халуурсан байлаа. үзлэгээр хүүхдийн биеийн байдал их хүнд, царай нь цонхигор, орчны харьцаа сул, ухаан бүдэг, хөдөлгөөний идэвх султай, хөхөө хөхөж чадахгүй бөөлжинө. Клоник – тонически таталт өгнө. Зулай чинэрч овойсон байв. Дээрх хүүхдэд ямар шинжилгээ хийвэл илүү оновчтой вэ? 1. ЭХО зулайгаар 2. Нугасны шингэн шинжлэх 3. КТГ 4. Нүдний уг 5. Хэвлийн эхо /141./ Нэг талын нүд хөдөлгөгч мэдрэл бүрэн саатай тохиолдолд илрэх шинж тэмдэг: 1. Птоз 2. Ташуу байрлалтай юм хоёрлох 3. Нүдний алим гадагш, доош байрлалтай 4. Эвэрлэгийн рефлекс суларна 5. Хүүхэн хараа нарийн гэрлийн урвалд хариугүй /142./ Өвчтөн 3 сартай, хэвийн төрсөн. Төрсний дараа хүүхэд тайван бус, нойронд муу, амархан цочдог, их гулгидаг гэсэн зовиуртай. Үзэхэд хүүхдийн толгой хавчиг, харьцангуй жижиг, тархины заадсууд битүүрч, эрт ясжсан. Зулай 0.5х0.5 см толгой гэдгэр, тракцийн
  • 17. урвалд эсэргүйцэл үзүүлнэ. Краниостенозыг сэжиглэж байгаа. Оношийг батлахад ямар шинжилгээ илүү мэдээлэлтэй вэ? 1. нугасны шингэн 2. Гавлын зураг 3. ЭХО зулайгаар 4. Нүдний уг 5. ЭХО хэвлийгээр /143./ Өнгөц мэдрэхүйг /өвдөлтийн /шалгахдаа ямар аргаар шалгах вэ 1. Арьсанд зүүгээр зөөлөн хатгах аргаар 2. Арьсанд хөвөн хүргэх замаар 3. Халуун хүйтэн зүйлийг биед хүргэх замаар 4. Арьсыг лав чимхэж барьж үзэх 5. Арьсанд хуруугаар хүрэх замаар /144./ Энгийн халууралтын таталтын үед үл илрэх шинжүүдийг нэрлэнэ үү? 1. 15минутаас доош үргэлжлэх 2. 15 минутаас дээш үргэлжлэх 3. 24 цагийн дотор 1-с дээш давтагдахгүй байх 4. 24 цагийн дотор 1-с дээш удаа давтагдах 5. Ихэвчлэн 39-40 хэм халуурах үедээ татах /145./ Өвчтөн нэг сар 15 хоногтой, 21 настай эхийн эхний хүүхэд. Эх жирэмсэн үедээ ханиад их хүрдэг байсан. Жирэмсний 2-р үеийн хордлоготой, жирэмсний эмгэгийн тасагт эмчлүүлж байгаад төрсөн. Хүүхэд төрөхдөө зовиур шаналгаагүй байсан. Хөхөхдөө сайн хөхөөд л унтдаг, тайван хүүхэд байсан. Өвчин эхлэхээс 2-3 хоногийн өмнө хүүхэд бага зэрэг ханиад хүрсэн байсан бөгөөд гэнэт таталт өгсөн. Татах үедээ хүүхэд 38.5 хэм хүрч халуурсан байлаа. үзлэгээр хүүхдийн биеийн байдал их хүнд, царай нь цонхигор, орчны харьцаа сул, ухаан бүдэг, хөдөлгөөний идэвх султай, хөхөө хөхөж чадахгүй бөөлжинө. Клоник – тонически таталт өгнө. Зулай чинэрч овойсон байв. Хүүхдэд тархины торлог бүрхүүлийн доор цус харвасан бол гарч болох хүндрэл юу вэ? 1. Менинго- энцефалит 2. Вентрикулит 3. Гидроцефалия 4. Хүүхдийн тархины саа 5. Шингэн алдалт /146./ Хурц полирадикулоневритийн эмнэлзүйн илрэл юу вэ? 1. Доод мөчдийн угийн хэсэгт зонхилсон сул саа 2. Нугасны шингэнд уураг – эсийн зөрөө 3. Мэдрэхүйн дистал хэв шинжийн өөрчлөлт 4. Өвчин давших явцтай 5. Эпилепси /147./ Аутизмын үндсэн шинжүүд юу вэ? 1. Сэтгэцийн дотоод ертөнцөө бусдад илчлэхгүй, зөвхөн дотроо хадгална. 2. 2 хүртэл насанд үг ярианы хөгжил хэвийн байх авч 2-5 насанд үг яриа хөгжихгүй буюу алга болно. 3. Хүмүүстэй чин сэтгэлийн, элгэмсэг дотно харилцаа тогтоох чадваргүй болно. 4. Таталт үе үе илрэнэ 5. Эцэг эхийн энхрийлэлтэнд инээмсэглэнэ, харьцана /148./ Кальцийн дутагдлын таталтын үед сонгомол ямар таталт, шинж илэрдэг вэ? 1. Тетаник таталт 2. Амьсгал түгжих 3. Ларинго ба карпопедаль спазм 4. Эх барихын гарын байрлал 5. Булчингийн чичирхийлэх таталт /149./ 2 сартай хүүхэд төрөх үедээ хүнд бүтэлттэй төрсөн бол дараах рефлексүүдээс алийг нь үнэлэх вэ? 1. Хамгаалах рефлекс
  • 18. 2. Мөлхөх рефлекс 3. Шүүрэх рефлекс 4. Галант рефлекс 5. Перес рефлекс /150./ Долоо хоногтой нярай хүүхэд төрсний дараа зүүн гараа сунгахдаа муу байна гэсэн зовиуртай хүүхэд 4000 гр жинтэй төрсөн. Төрөхдөө бага зэрэг бүтсэн, үзэхэд: Зүүн гар унжсан, идэвхтэй хөдөлгөөн хийж чадахгүй, сунайхад зүүн гар оролцохгүй булчингийн тонус зүүн гарт суларсан. Мөрний сүлжээний гэмтлийг сэжиглэж байгаа. Өвчнийг батлахад та юуг голчлон баримтлах вэ? 1. Өвчний өгүүлэмж 2. Бодит үзлэг 3. Рентген зураг 4. Нугасны шингэн 5. Хэвлийн эхо Сорилын зөв хариулт 1-D, 2-D, 3-A, 4-C, 5-C, 6-B, 7-A, 8-B, 9-A, 10-B, 11-D, 12-D, 13-D, 14-A, 15-D, 16-C, 17-A, 18-A, 19-E, 20-D, 21-E, 22-D, 23-D, 24-B, 25-E, 26-C, 27-C, 28-D, 29-A, 30-D, 31- C, 32-A, 33-D, 34-B, 35-A, 36-C, 37-C, 38-B, 39-D, 40-B, 41-B, 42-D, 43-D, 44-E, 45-D, 46-D, 47-B, 48-E, 49-A, 50-D, 51-C, 52-A, 53-D, 54-B, 55-A, 56-D, 57-D, 58-D, 59-B, 60- A, 61-D, 62-A, 63-E, 64-D, 65-B, 66-C, 67-E, 68-D, 69-B, 70-A, 71-B, 72-D, 73-D, 74-D, 75-C, 76-E, 77-E, 78-C, 79-C, 80-D, 81-E, 82-C, 83-D, 84-A, 85-C, 86-C, 87-C, 88-C, 89- C, 90-C, 91-D, 92-E, 93-D, 94-C, 95-C, 96-A, 97-C, 98-E, 99-D, 100-C, 101-C, 102-C, 103-B, 104-B, 105-C, 106-E, 107-A, 108-D, 109-D, 110-C, 111-A, 112-E, 113-C, 114-A, 115-B, 116-D, 117-C, 118-B, 119-B, 120-D, 121-E, 122-C, 123-D, 124-C, 125-A, 126-E, 127-D, 128-D, 129-C, 130-C, 131-E, 132-C, 133-C, 134-E, 135-A, 136-B, 137-C, 138-B, 139-A, 140-C, 141-A, 142-C, 143-A, 144-C, 145-A, 146-A, 147-A, 148-B, 149-E, 150-A,