SlideShare a Scribd company logo
1 of 6
АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР
АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ
2015-2016 оны хичээлийн жилийн
хамтын гэрээ
САЙНШАНД
АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООТОЙ
БАЙГУУЛСАН ХАМТЫН ГЭРЭЭ
2015.01сар Сайншанд
Нэг. Нийтлэг үндэслэл.
1.1 Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай
хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад холбогдох
хуулиуд, хуульчилсан актуудыг үндэслэн ажил олгогчийг төлөөлж сургуулийн
захиргаа, ажилчдыг төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн хороо (ҮЭХ цаашид гэх) харилцан
тохиролцож энэхүү хамтын гэрээг байгуулав.
2.1 Хамтын гэрээний зорилго нь тус сургуулийн нийт багш, ажилчдын хөдөлмөрлөх эрх,
түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү
нөхцлөөр хангах, Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулагдаагүй асуудлыг
шийдвэрлэхэд оршино.
3.1 Энэхүү гэрээ нь сургуулийн дотоод үйл ажиллагаа хөдөлмөрийн бүхий л харилцааг
Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон ҮЭ-ийн эрхийн тухай хууль бусад
хуулиудаар зохицуулж багш, ажилчид, ҮЭ-ийн гишүүдийн боловсролыг дээшлүүлэх,
тэдний ажиллах таатай нөхцөл бололцоог бүрдүүлэх, багш, ажилчдын нийгмийн
асуудлыг зөв зохистой шийдэж, төрөл бүрийн тэтгэмж хөнгөлөлт үзүүлэх болон үр
бүтээлтэй ажиллах бололцоог ханган ажиллахад оршино.
4.1 Хамтын гэрээ нь сургуулийн багш, ажилтан, ажиллагсадын цалин хөлс, нэмэгдэл
урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй
ажиллагааг хангах, талуудын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх харилцааг
зохицуулна. Хамтын гэрээ нь ажиллагсадын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон
хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах
болон хуулиар шууд зохицуулаагүй бусад асуудлыг зохицуулах хууль эрхийн баримт
бичиг юм.
5.1 Хамтын гэрээ байгуулагч талуудын харъяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн
өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
6.1 Энэхүү гэрээ нь байгуулсан өдрөөс эхлэн дараагийн хамтын гэрээ байгуулагдах хүртэлх
хугацаанд хүчин төгөлдөр байна.
7.1 Хамтын гэрээнд нэмэлтөөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд талууд бие биедээ
бичгээр хүсэлт гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор асуудлыг авч хэлэлцэнэ.
8.1 Хамтын гэрээний хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг талууд хамтран
боловсруулж хэрэгжүүлнэ. Ажлын төлөвлөгөөг гэрээний хавсралтаар батлах бөгөөд
гэрээний салшгүй хэсэг байна.
9.1 Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн
гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг,
үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.
Хоёр. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нэмэгдлийн талаар
2.1 АШУҮИС-ийн захирал, салбар сургуулийн захирал, багш, ажилтан, ажиллагсадтай
Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг
байгуулахдаа байнгын ажлын байранд ажилладаг ажилтантай хугацаагүй гэрээ
байгуулж, бичгээр 3 хувь үйлдэн, 1 хувийг ажилтанд өгнө.
2.2 Дээд байгууллага болох АШУҮИС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журамд
заасан нормыг үндсэн норм, түүнээс давсанг илүү цаг гэнэ. Илүү цагийг дээд
байгууллага болох АШУҮИС-ийн илүү цагийг тооцох журмын дагуу тооцон олгоно.
2.3 Багш, ажиллагсдад хоолны зардалын нэмэгдэл болох 37800 төгрөгийг 50000 төгрөг
болгон нэмэгдүүлэн 2016оны 3 сарын 01нээс эхлэн олгоно
2.4 Хичээл нөхөлт, нөхөлт хичээлийн төлбөрөөс орсон орлогын 50%-ийг багш нарт тооцож
олгоно.
2.5 Төгсөлтийн сургалтын шалгалтанд ажилласан багш нарын цагийн хөлсийг 2.2-т заасны
дагуу олгоно. Хэрэв багшийн ажлын гүйцэтгэл дутуу багшийн төгсөлтийн сургалтын
шалгалтанд ажилласан цагийг дүйцүүлэн тооцож болно.
2.6 Багш, ажилтан, ажиллагсадын цалин хөлсийг сард 2 удаа олгоно. Хэрэв энэөдөр нийтээр
амрах баярын өдөртэй давхацвал урд өдөр нь олгоно.
2.7 Үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон
ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны
тодорхойлолтонд заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд тухайн ажилтанд
хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40%хүртэл тооцож тухайн
гүйцэтгэсэн ажлын ачааллыг харгалзан нэмэгдэл хөлс олгоно.
2.8 Спорт заалны түрээсийн орлогын 40 хүртэлх хувийг ажиллуулж буй багшид сар тутамд
олгох
2.9 Багш, ажилтан ажиллагсад өөрийн цалингийн хэмжээ болон бусад нэмэгдлийн талаар
мэдээлэл авах эрхтэй. Сургуулийн санхүүгийн ажилтан болон хүний нөөцийн ажилтан
тухай бүрд нь мэдээлэл өгөх үүргийг хүлээнэ.
Гурав. Ажил амралтын цаг
3.1 Ажиллахын зэрэгцээ байгууллагын захиргаатай зөвшилцөн гэрээ байгуулж
докторантур, магистрантур, резидентурт суралцаж байгаа багш нарт шаардлагатай
тохиолдолд 6 сарын цалингүй болон 1 сарын цалинтай чөлөө олгоно.
3.2 Үндсэн мэргэжлийн зэрэгцээ байгууллагын шаардлага, санаачилгаар хос мэргэжил
эзэмшихээр резидентурт суралцах, мэргэжил дээшлүүлэх, цаашид тус сургуульд
тогтвор суурьшилтай ажиллах багш нарт гэрээний үндсэн дээр 1 сарын цалинтай,
өөрийн хүсэлтээр суралцах бол 6 сарын цалингүй чөлөө олгоно.
3.3 Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагын цагийг хуульд зааснаар олгох бөгөөд энэхүү цагийг
ажлын цагт оруулан тооцно.
3.4 Багш, ажилтан, ажиллагсад Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль болон
ЭМ-ийн сайдын 166 тоот тушаалаар баталсан журмын дагуу ээлжийн амралтаа биеэр
эдэлж, ээлжийн амралтын олговроо бүрэн авна.
3.5 Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтныг
тухайн жилд нь багтааж амруулах, нөхөн амруулах боломжгүй бол мөнгөн урамшуулал
олгоно. Ажилласан нэг өдрийн мөнгөн урамшууллын хэмжээ нь тухайн албан
тушаалтны нэг өдрийн албан тушаалын цалинтай тэнцүү байна. зохих хууль, дүрэм
журмыг үндэслэн олгоно.
3.6 Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд
шилжүүлэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах боломжгүй бол ажилтанд үндсэн
цалингийн 75 хувиар бодож олговор олгоно.
3.7 Шөнийн цагаар, амралтын өдрүүдэд ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол
үндсэн цалинг 1,5-2 дахин нэмэгдүүлж олгоно.
3.8 Багш, ажилтан, ажиллагсадын цалингийн шатлалыг тогтоохдоо улсад ажилласан
жилтэй уялдуулан тогтооно.
Дөрөв. Нийгмийн асуудлын талаар
4.1 Гэрээний хугацаанд сургуулийн багш, ажиллагсадыг гадаад хэлний эрчимжүүлсэн
сургалтанд (орос, англи, япон, хятад гм) үе шаттайгаар хамруулж, сургултын төлбөрийн
50% хүртэлх хөнгөлтийг сургуулийн захиргаанаас үзүүлнэ.
4.2 Багш, ажилтан, ажиллагсадын төрсөн эцэг эх, ах эгч дүү, нөхөр эхнэр, хүүхэд нь нас
барвал сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу мөнгөн тусламж үзүүлнэ.
4.3 Сургуулийн багш, ажилтан, ажиллагсадыг 2 жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ
төлбөргүй хамруулна.
4.4 Боловсрол, эрүүл мэндийн байгууллагад 15-аас доошгүй жил, үүнээс тус сургуульд 6-
аас доошгүй жил ажилласан багш, ажилтан, ажиллагсадад сургуулийн түшиц эмнэлэг,
дараагийн шатлалын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэх тохиолдолд
сургуулиас 30 хүртэл хувь, ҮЭХорооноос 20 хувь хүртэлх эмчилгээний зардлын
хөнгөлөлтийг олгоно.
4.5 Аварга тосон рашаан сувилалд багш ажилчид өөрийн биеэр болон гэр бүлээрээ амарсан
тохиолдолд 50 хувийн хөнгөлөлттэйгээр амрах давуу эрх олгоно.
4.6 Ахмад настнуудыг цагаан сар, ахмадын баярын өдрийг тохиолдуулан жилд 2 доошгүй
удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.
4.7 Тус сургуульд 5-аас дээш жил ажилласан багш, ажилтан Монгол улсын магадлан
итгэмжлэл бүхий их дээд сургуулийн докторантурт суралцаж байгаа бол суралцах
хугацааны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн 30%-ийг гэрээний үндсэн дээр олгоно.
4.8 Тус сургуульд 5-аас дээш жил ажилласан багш, ажилтан АШУҮИС-д болон Монгол
улсын магадлан итгэмжлэл бүхий их дээд сургуулийн докторантурт суралцах бол
суралцах хугацаанд нь нэг удаа 1 сарын цалинтай бүтээлийн чөлөө олгоно.
4.9 Нийт багш, ажилтан, ажиллагсадыг орон сууцаар хангах зорилгоор байгууллага дэд
бүтэц нь шийдэгдсэн газрыг зохих хууль журмын дагуу эрх бүхий байгууллагаар
зөвшөөрүүлэхэд санаачлагатай ажиллахбөгөөд, ҮЭ-ийн хороо гишүүдийн орон сууцанд
хамрагдах хүсэлт, өргөдөл зэргийг хүлээн авч орон сууцны корпораци, аж ахуйн
нэгжтэй гэрээ байгуулан хямд үнээр орон сууцаар хангах тал дээр хамтран ажиллах
буюу зуучилж өгч болно.
4.10 Үүрэгт ажилдаа амжилт гаргасан болон хөдөлмөрийн хүний эрхийг хамгаалахын
төлөө тодорхой амжилт гарган ажилласан багш, ажилчдыг шалгаруулж ҮЭ-ийн
хорооны шагнал 100.000 төгрөг, өргөмжлөлөөр шагнана.
4.11 Тэмдэглэлт баяр ёслолын үед багш ажилчдын хүүхдүүдийг дэмжих зорилгоор
мөнгөн болон бусад шагналаар сургуулийн захиргаа, ҮЭ-ийн Хороотой хамтран
урамшуулна.
Тав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл
5.1 Байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт хийх, ажлын байрыг нягтруулах, цомхотгол
хийх зайлашгүй шаардлагын талаар багш ажилчдад 14 хоногийн өмнө аман болон
бичгээр урьдчилан мэдэгдэх, ийнхүү өөрчлөлт хийсэн тохиолдолд аль болохоор хүн
хохироохгүй байх арга хэмжээг авах.
5.2 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус
мэргэжилтэн ажиллуулах асуудлыг ҮЭ-ийн хороо хариуцна.
5.3 Ажлын байрны тодорхойлолтыг ҮЭХ-той хамтран шинэчлэх, зарим шаардлагатай
ажлын байрны нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, зохих арга
хэмжээг авна.
5.4 Хортой болон хэвийн бус нөхцөлд ажилладаг багш, ажилтан, мэдээлэл технологийн
ажилтан, номын сангийн фондчин, бохирын слесарь, ариун цэврийн өрөөний үйлчлэгч
нарт хорын нэмэгдэл дотоод журмын дагуу олгох, эсвэл хөдөлмөр хамгааллын
хэрэгсэлээр хангах.
5.5 Ажилчдад олгох ажлын хувцас, багаж хэрэгсэл, үйлчилгээний ажиллагсдад олгох
цэвэрлэгээний материалын чанарыг сайжруулж, хүний биед хоргүй угаалгын бодисыг
зохих нормын дагуу олгоно.
5.6 Хичээлийн болон оюутны дотуур байрыг жилд 2 удаа ариутгаж халдваргүйжүүлэлт,
мэрэгчийн устгалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.
5.7 Багш, ажилтан, ажиллагсадын ажлын өрөөний галын аюулгүй байдлыг хангана.
5.8 Хичээлийн байрнуудын ариун цэврийн өрөөнүүдийн тохижилтыг эрс сайжруулж
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллуулах.
Зургаа. Талуудын хамтын ажиллагаа
6.1 Мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ажил олгогч, ҮЭ-тэй хамтран багш,
ажилтанд зориулсан сургалтыг жилд 1-ээс доошгүй удаа хамтран зохион байгуулна.
Сургалтын зардлыг ажил олгогч, ҮЭ-тэй хамтран гаргана.
6.2 Сургуулийн захиргааны зүгээс ҮЭ-ийн гишүүдийн хурал цуглаан хийх байр, ҮЭ-ийн
хорооны өрөөгөөр хангах.
6.3 ҮЭ-н байгууллага нь сургуулийн санхүүгийн чадавхийг харгалзан уян хатан бодлого
барих бөгөөд Захиргаа нь хамтын гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээ хийх болон
бусад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангана.
6.4 Захиргаа, нягтлан бодогч нь ҮЭ-ийн татварыг бэлэн бусаар хураан сар бүрийн 30-ны
дотор ҮЭ-ийн хорооны ГОЛОМТ банкны 5401011395 дансанд шилжүүлэх үүрэг
хүлээнэ. ҮЭ-ийн нягтлан гишүүдийн татварыг гишүүний батлахын дэвтэрт тэмдэглэгээ
хийн бөглөж байх.
6.5 Сургуулийн захирлын зөвлөлийн хуралд ҮЭ-ийн тэгүүлэгчийн төлөөлийг багтаана.
6.6 ҮЭ-ийн төлөөлөл дараах комисс, зөвлөлийн үйл ажиллагаанд заавал оролцоно.
Үүнд:
 Хамтын гэрээний хэрэгжилтийг хянах комисс
 Хөдөлмөрийн маргаан таслах комисс
 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүлахуйн асуудал хариуцсан орон тооны
бус мэргэжилтэн, үйлдвэрийн ослын шалтгаан тогтоох комисст
Долоо. Гэрээний биелэлтийг хянах, мэдээлэх
7.1 Захиргааны зүгээс багш, ажилтан,ажиллагсадын санал хүсэлтийг жилд нэг удаа нэгдсэн
журмаар сонсож Хамтын гэрээний биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлнэ.
7.2 Хоёр тал гэрээний хэрэгжилттэй холбоотой бүх мэдээллийг нээлттэй солилцож,
нууцлалыг хадгална.
7.3 Хамтын гэрээний хэрэгжилтэнд талууд хяналт тавина.
7.4 Хамтын гэрээг биелүүлэх явцад үүссэн саналын зөрүүтэй асуудлыг “Хөдөлмөрийн
тухай” хуулийн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ.
ХАМТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Ажил олгогчийг төлөөлж:
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар
анагаах ухааны сургуулийн захирал:
/ Ц. Цабшир /
Ажиллагсадыг төлөөлж:
Тус сургуулийн ҮЭ-ийн хороон дарга:
/Б. Мөнхцэцэг /
Ахлах нягтлан бодогч:
/ Г. Урансайхан /
Тэргүүлэгчид:
/Б. Одончимэг / Багш
/ М. Отгон / Багш
Хүний нөөцийн мэргэжилтэн:
/ И. Нямгэрэл /
/Ч.Алтанчимэг/ Багш
/У.Ууганбаяр/ Үйлчлэгч
Гэрээг бүртгэв.
ДГА-ийн ЗДТГазар: _______________________( )
Гэрээний хавсралт
2015-2016 оны хичээлийн жилийн хамтын гэрээний ажлын төлөвлөгөө
№ Гүйцэтгэх ажил Хэрэгжүүлэх
хугацаа
Хариуцах эзэн Тайлбар
1 Ажлын байрны тодорхойлолт
шинэчлэн боловсруулж, батлан
дагаж мөрдөх
2016 оны 1
сараас
Захиргаа, хүний
нөөцийн
мэргэжилтэн,
ХШҮА, СБЗГ,
хуулийн ажилтан
2 Хичээлийн болон оюутны
дотуур байрыг
халдваргүйжүүлэлт, мэрэгчийн
устгалыг стандартын дагуу хийх
2016 оны 1
сараас
Хөдөлмөрийн
аюулгүй байдал
хариуцсан орон
тооны бус
мэргэжилтэн,
оюутны байрны
багш, байрны зөвлөл
3 Багш, ажилчдын өрөөний эрүүл
ахуй, аюулгүй байдалыг хангах.
2016 оны 1
сараас
Сургуулийн
захиргаа, аж ахйун
хэлтэс
4 Багш, ажилчид, ажилтаны
мэргэжил мэдлэгийг
дээшлүүлэх сургалт
зохион байгуулах
Хичээлийн
жилд багтаан
1-2 удаа
Сургуулийн
захиргаа, СБЗА,
ҮЭХ

More Related Content

Viewers also liked

Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlalCopy Mn
 
Propuesta-Gamification
Propuesta-GamificationPropuesta-Gamification
Propuesta-GamificationMimi Rosal
 
Mongolian mining laws (catalog) 693
Mongolian mining laws (catalog) 693Mongolian mining laws (catalog) 693
Mongolian mining laws (catalog) 693Libe417
 
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмж
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмжЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмж
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмжBayarlkham Byambaa
 
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...Adilbishiin Gelegjamts
 
18 munkhzul altanbulag [compatibility mode]
18 munkhzul altanbulag [compatibility mode]18 munkhzul altanbulag [compatibility mode]
18 munkhzul altanbulag [compatibility mode]Namsrai Namchin
 
04 delgersaihan eb_zovlol
04 delgersaihan eb_zovlol04 delgersaihan eb_zovlol
04 delgersaihan eb_zovlolNamsrai Namchin
 
Хайгуулын ажлын урьдчилсан үр дүн, зарим асуудал
Хайгуулын ажлын урьдчилсан үр дүн, зарим асуудалХайгуулын ажлын урьдчилсан үр дүн, зарим асуудал
Хайгуулын ажлын урьдчилсан үр дүн, зарим асуудалNamsrai Namchin
 
Оюу Толгой ХК
Оюу Толгой ХКОюу Толгой ХК
Оюу Толгой ХКGantulga George
 
Bayajuulaltiin argazui seminar
Bayajuulaltiin argazui seminarBayajuulaltiin argazui seminar
Bayajuulaltiin argazui seminarBayjuulagch
 
төсөл сэдэв
төсөл сэдэвтөсөл сэдэв
төсөл сэдэв2011_2013
 

Viewers also liked (18)

Tusul
TusulTusul
Tusul
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
Propuesta-Gamification
Propuesta-GamificationPropuesta-Gamification
Propuesta-Gamification
 
Mongolian mining laws (catalog) 693
Mongolian mining laws (catalog) 693Mongolian mining laws (catalog) 693
Mongolian mining laws (catalog) 693
 
Nd tailan 2015.12.30
Nd tailan 2015.12.30Nd tailan 2015.12.30
Nd tailan 2015.12.30
 
Нийгмийн ажилтны хагас жилийн тайлан 2015
Нийгмийн ажилтны хагас жилийн тайлан 2015Нийгмийн ажилтны хагас жилийн тайлан 2015
Нийгмийн ажилтны хагас жилийн тайлан 2015
 
Suunii tusul
Suunii tusulSuunii tusul
Suunii tusul
 
SWON205-20160603
SWON205-20160603SWON205-20160603
SWON205-20160603
 
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмж
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмжЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмж
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмж
 
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...
 
18 munkhzul altanbulag [compatibility mode]
18 munkhzul altanbulag [compatibility mode]18 munkhzul altanbulag [compatibility mode]
18 munkhzul altanbulag [compatibility mode]
 
Oyu tolgoin talaar
Oyu tolgoin talaarOyu tolgoin talaar
Oyu tolgoin talaar
 
04 delgersaihan eb_zovlol
04 delgersaihan eb_zovlol04 delgersaihan eb_zovlol
04 delgersaihan eb_zovlol
 
Хайгуулын ажлын урьдчилсан үр дүн, зарим асуудал
Хайгуулын ажлын урьдчилсан үр дүн, зарим асуудалХайгуулын ажлын урьдчилсан үр дүн, зарим асуудал
Хайгуулын ажлын урьдчилсан үр дүн, зарим асуудал
 
Оюу Толгой ХК
Оюу Толгой ХКОюу Толгой ХК
Оюу Толгой ХК
 
оюу толгой
оюу толгойоюу толгой
оюу толгой
 
Bayajuulaltiin argazui seminar
Bayajuulaltiin argazui seminarBayajuulaltiin argazui seminar
Bayajuulaltiin argazui seminar
 
төсөл сэдэв
төсөл сэдэвтөсөл сэдэв
төсөл сэдэв
 

Similar to Hamtiin gereenii tusul 2015

Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudMbg Muugii
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudMbg Muugii
 
Tusgui zuwshuurul
Tusgui zuwshuurulTusgui zuwshuurul
Tusgui zuwshuurulMbg Muugii
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudMbg Muugii
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамAsaa Tumee
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Altantuya9915
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Zoogii6
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Altantuya9915
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtmngntsetseg_bsndorj2014
 
1 4 huuli_m_bolovsrol
1 4 huuli_m_bolovsrol1 4 huuli_m_bolovsrol
1 4 huuli_m_bolovsrolmergejil
 
2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээлYondonsambuu Buyanbileg
 
2009 Tailan
2009 Tailan2009 Tailan
2009 TailanMUST
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмuunaa1991
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27naranhuu
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어Altai2013
 

Similar to Hamtiin gereenii tusul 2015 (15)

Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuud
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuud
 
Tusgui zuwshuurul
Tusgui zuwshuurulTusgui zuwshuurul
Tusgui zuwshuurul
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuud
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
 
1 4 huuli_m_bolovsrol
1 4 huuli_m_bolovsrol1 4 huuli_m_bolovsrol
1 4 huuli_m_bolovsrol
 
2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл
 
2009 Tailan
2009 Tailan2009 Tailan
2009 Tailan
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어
 

Hamtiin gereenii tusul 2015

  • 1. АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ 2015-2016 оны хичээлийн жилийн хамтын гэрээ САЙНШАНД
  • 2. АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООТОЙ БАЙГУУЛСАН ХАМТЫН ГЭРЭЭ 2015.01сар Сайншанд Нэг. Нийтлэг үндэслэл. 1.1 Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад холбогдох хуулиуд, хуульчилсан актуудыг үндэслэн ажил олгогчийг төлөөлж сургуулийн захиргаа, ажилчдыг төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн хороо (ҮЭХ цаашид гэх) харилцан тохиролцож энэхүү хамтын гэрээг байгуулав. 2.1 Хамтын гэрээний зорилго нь тус сургуулийн нийт багш, ажилчдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах, Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулагдаагүй асуудлыг шийдвэрлэхэд оршино. 3.1 Энэхүү гэрээ нь сургуулийн дотоод үйл ажиллагаа хөдөлмөрийн бүхий л харилцааг Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон ҮЭ-ийн эрхийн тухай хууль бусад хуулиудаар зохицуулж багш, ажилчид, ҮЭ-ийн гишүүдийн боловсролыг дээшлүүлэх, тэдний ажиллах таатай нөхцөл бололцоог бүрдүүлэх, багш, ажилчдын нийгмийн асуудлыг зөв зохистой шийдэж, төрөл бүрийн тэтгэмж хөнгөлөлт үзүүлэх болон үр бүтээлтэй ажиллах бололцоог ханган ажиллахад оршино. 4.1 Хамтын гэрээ нь сургуулийн багш, ажилтан, ажиллагсадын цалин хөлс, нэмэгдэл урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, талуудын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх харилцааг зохицуулна. Хамтын гэрээ нь ажиллагсадын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон хуулиар шууд зохицуулаагүй бусад асуудлыг зохицуулах хууль эрхийн баримт бичиг юм. 5.1 Хамтын гэрээ байгуулагч талуудын харъяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй. 6.1 Энэхүү гэрээ нь байгуулсан өдрөөс эхлэн дараагийн хамтын гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна. 7.1 Хамтын гэрээнд нэмэлтөөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд талууд бие биедээ бичгээр хүсэлт гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор асуудлыг авч хэлэлцэнэ. 8.1 Хамтын гэрээний хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг талууд хамтран боловсруулж хэрэгжүүлнэ. Ажлын төлөвлөгөөг гэрээний хавсралтаар батлах бөгөөд гэрээний салшгүй хэсэг байна. 9.1 Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно. Хоёр. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нэмэгдлийн талаар 2.1 АШУҮИС-ийн захирал, салбар сургуулийн захирал, багш, ажилтан, ажиллагсадтай Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын ажлын байранд ажилладаг ажилтантай хугацаагүй гэрээ байгуулж, бичгээр 3 хувь үйлдэн, 1 хувийг ажилтанд өгнө.
  • 3. 2.2 Дээд байгууллага болох АШУҮИС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журамд заасан нормыг үндсэн норм, түүнээс давсанг илүү цаг гэнэ. Илүү цагийг дээд байгууллага болох АШУҮИС-ийн илүү цагийг тооцох журмын дагуу тооцон олгоно. 2.3 Багш, ажиллагсдад хоолны зардалын нэмэгдэл болох 37800 төгрөгийг 50000 төгрөг болгон нэмэгдүүлэн 2016оны 3 сарын 01нээс эхлэн олгоно 2.4 Хичээл нөхөлт, нөхөлт хичээлийн төлбөрөөс орсон орлогын 50%-ийг багш нарт тооцож олгоно. 2.5 Төгсөлтийн сургалтын шалгалтанд ажилласан багш нарын цагийн хөлсийг 2.2-т заасны дагуу олгоно. Хэрэв багшийн ажлын гүйцэтгэл дутуу багшийн төгсөлтийн сургалтын шалгалтанд ажилласан цагийг дүйцүүлэн тооцож болно. 2.6 Багш, ажилтан, ажиллагсадын цалин хөлсийг сард 2 удаа олгоно. Хэрэв энэөдөр нийтээр амрах баярын өдөртэй давхацвал урд өдөр нь олгоно. 2.7 Үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд тухайн ажилтанд хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40%хүртэл тооцож тухайн гүйцэтгэсэн ажлын ачааллыг харгалзан нэмэгдэл хөлс олгоно. 2.8 Спорт заалны түрээсийн орлогын 40 хүртэлх хувийг ажиллуулж буй багшид сар тутамд олгох 2.9 Багш, ажилтан ажиллагсад өөрийн цалингийн хэмжээ болон бусад нэмэгдлийн талаар мэдээлэл авах эрхтэй. Сургуулийн санхүүгийн ажилтан болон хүний нөөцийн ажилтан тухай бүрд нь мэдээлэл өгөх үүргийг хүлээнэ. Гурав. Ажил амралтын цаг 3.1 Ажиллахын зэрэгцээ байгууллагын захиргаатай зөвшилцөн гэрээ байгуулж докторантур, магистрантур, резидентурт суралцаж байгаа багш нарт шаардлагатай тохиолдолд 6 сарын цалингүй болон 1 сарын цалинтай чөлөө олгоно. 3.2 Үндсэн мэргэжлийн зэрэгцээ байгууллагын шаардлага, санаачилгаар хос мэргэжил эзэмшихээр резидентурт суралцах, мэргэжил дээшлүүлэх, цаашид тус сургуульд тогтвор суурьшилтай ажиллах багш нарт гэрээний үндсэн дээр 1 сарын цалинтай, өөрийн хүсэлтээр суралцах бол 6 сарын цалингүй чөлөө олгоно. 3.3 Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагын цагийг хуульд зааснаар олгох бөгөөд энэхүү цагийг ажлын цагт оруулан тооцно. 3.4 Багш, ажилтан, ажиллагсад Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль болон ЭМ-ийн сайдын 166 тоот тушаалаар баталсан журмын дагуу ээлжийн амралтаа биеэр эдэлж, ээлжийн амралтын олговроо бүрэн авна. 3.5 Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтныг тухайн жилд нь багтааж амруулах, нөхөн амруулах боломжгүй бол мөнгөн урамшуулал олгоно. Ажилласан нэг өдрийн мөнгөн урамшууллын хэмжээ нь тухайн албан тушаалтны нэг өдрийн албан тушаалын цалинтай тэнцүү байна. зохих хууль, дүрэм журмыг үндэслэн олгоно. 3.6 Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах боломжгүй бол ажилтанд үндсэн цалингийн 75 хувиар бодож олговор олгоно. 3.7 Шөнийн цагаар, амралтын өдрүүдэд ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол үндсэн цалинг 1,5-2 дахин нэмэгдүүлж олгоно. 3.8 Багш, ажилтан, ажиллагсадын цалингийн шатлалыг тогтоохдоо улсад ажилласан жилтэй уялдуулан тогтооно. Дөрөв. Нийгмийн асуудлын талаар
  • 4. 4.1 Гэрээний хугацаанд сургуулийн багш, ажиллагсадыг гадаад хэлний эрчимжүүлсэн сургалтанд (орос, англи, япон, хятад гм) үе шаттайгаар хамруулж, сургултын төлбөрийн 50% хүртэлх хөнгөлтийг сургуулийн захиргаанаас үзүүлнэ. 4.2 Багш, ажилтан, ажиллагсадын төрсөн эцэг эх, ах эгч дүү, нөхөр эхнэр, хүүхэд нь нас барвал сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу мөнгөн тусламж үзүүлнэ. 4.3 Сургуулийн багш, ажилтан, ажиллагсадыг 2 жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна. 4.4 Боловсрол, эрүүл мэндийн байгууллагад 15-аас доошгүй жил, үүнээс тус сургуульд 6- аас доошгүй жил ажилласан багш, ажилтан, ажиллагсадад сургуулийн түшиц эмнэлэг, дараагийн шатлалын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэх тохиолдолд сургуулиас 30 хүртэл хувь, ҮЭХорооноос 20 хувь хүртэлх эмчилгээний зардлын хөнгөлөлтийг олгоно. 4.5 Аварга тосон рашаан сувилалд багш ажилчид өөрийн биеэр болон гэр бүлээрээ амарсан тохиолдолд 50 хувийн хөнгөлөлттэйгээр амрах давуу эрх олгоно. 4.6 Ахмад настнуудыг цагаан сар, ахмадын баярын өдрийг тохиолдуулан жилд 2 доошгүй удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. 4.7 Тус сургуульд 5-аас дээш жил ажилласан багш, ажилтан Монгол улсын магадлан итгэмжлэл бүхий их дээд сургуулийн докторантурт суралцаж байгаа бол суралцах хугацааны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн 30%-ийг гэрээний үндсэн дээр олгоно. 4.8 Тус сургуульд 5-аас дээш жил ажилласан багш, ажилтан АШУҮИС-д болон Монгол улсын магадлан итгэмжлэл бүхий их дээд сургуулийн докторантурт суралцах бол суралцах хугацаанд нь нэг удаа 1 сарын цалинтай бүтээлийн чөлөө олгоно. 4.9 Нийт багш, ажилтан, ажиллагсадыг орон сууцаар хангах зорилгоор байгууллага дэд бүтэц нь шийдэгдсэн газрыг зохих хууль журмын дагуу эрх бүхий байгууллагаар зөвшөөрүүлэхэд санаачлагатай ажиллахбөгөөд, ҮЭ-ийн хороо гишүүдийн орон сууцанд хамрагдах хүсэлт, өргөдөл зэргийг хүлээн авч орон сууцны корпораци, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хямд үнээр орон сууцаар хангах тал дээр хамтран ажиллах буюу зуучилж өгч болно. 4.10 Үүрэгт ажилдаа амжилт гаргасан болон хөдөлмөрийн хүний эрхийг хамгаалахын төлөө тодорхой амжилт гарган ажилласан багш, ажилчдыг шалгаруулж ҮЭ-ийн хорооны шагнал 100.000 төгрөг, өргөмжлөлөөр шагнана. 4.11 Тэмдэглэлт баяр ёслолын үед багш ажилчдын хүүхдүүдийг дэмжих зорилгоор мөнгөн болон бусад шагналаар сургуулийн захиргаа, ҮЭ-ийн Хороотой хамтран урамшуулна. Тав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл 5.1 Байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт хийх, ажлын байрыг нягтруулах, цомхотгол хийх зайлашгүй шаардлагын талаар багш ажилчдад 14 хоногийн өмнө аман болон бичгээр урьдчилан мэдэгдэх, ийнхүү өөрчлөлт хийсэн тохиолдолд аль болохоор хүн хохироохгүй байх арга хэмжээг авах. 5.2 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус мэргэжилтэн ажиллуулах асуудлыг ҮЭ-ийн хороо хариуцна. 5.3 Ажлын байрны тодорхойлолтыг ҮЭХ-той хамтран шинэчлэх, зарим шаардлагатай ажлын байрны нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, зохих арга хэмжээг авна. 5.4 Хортой болон хэвийн бус нөхцөлд ажилладаг багш, ажилтан, мэдээлэл технологийн ажилтан, номын сангийн фондчин, бохирын слесарь, ариун цэврийн өрөөний үйлчлэгч нарт хорын нэмэгдэл дотоод журмын дагуу олгох, эсвэл хөдөлмөр хамгааллын хэрэгсэлээр хангах. 5.5 Ажилчдад олгох ажлын хувцас, багаж хэрэгсэл, үйлчилгээний ажиллагсдад олгох цэвэрлэгээний материалын чанарыг сайжруулж, хүний биед хоргүй угаалгын бодисыг зохих нормын дагуу олгоно.
  • 5. 5.6 Хичээлийн болон оюутны дотуур байрыг жилд 2 удаа ариутгаж халдваргүйжүүлэлт, мэрэгчийн устгалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ. 5.7 Багш, ажилтан, ажиллагсадын ажлын өрөөний галын аюулгүй байдлыг хангана. 5.8 Хичээлийн байрнуудын ариун цэврийн өрөөнүүдийн тохижилтыг эрс сайжруулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллуулах. Зургаа. Талуудын хамтын ажиллагаа 6.1 Мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ажил олгогч, ҮЭ-тэй хамтран багш, ажилтанд зориулсан сургалтыг жилд 1-ээс доошгүй удаа хамтран зохион байгуулна. Сургалтын зардлыг ажил олгогч, ҮЭ-тэй хамтран гаргана. 6.2 Сургуулийн захиргааны зүгээс ҮЭ-ийн гишүүдийн хурал цуглаан хийх байр, ҮЭ-ийн хорооны өрөөгөөр хангах. 6.3 ҮЭ-н байгууллага нь сургуулийн санхүүгийн чадавхийг харгалзан уян хатан бодлого барих бөгөөд Захиргаа нь хамтын гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээ хийх болон бусад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангана. 6.4 Захиргаа, нягтлан бодогч нь ҮЭ-ийн татварыг бэлэн бусаар хураан сар бүрийн 30-ны дотор ҮЭ-ийн хорооны ГОЛОМТ банкны 5401011395 дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ. ҮЭ-ийн нягтлан гишүүдийн татварыг гишүүний батлахын дэвтэрт тэмдэглэгээ хийн бөглөж байх. 6.5 Сургуулийн захирлын зөвлөлийн хуралд ҮЭ-ийн тэгүүлэгчийн төлөөлийг багтаана. 6.6 ҮЭ-ийн төлөөлөл дараах комисс, зөвлөлийн үйл ажиллагаанд заавал оролцоно. Үүнд:  Хамтын гэрээний хэрэгжилтийг хянах комисс  Хөдөлмөрийн маргаан таслах комисс  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүлахуйн асуудал хариуцсан орон тооны бус мэргэжилтэн, үйлдвэрийн ослын шалтгаан тогтоох комисст Долоо. Гэрээний биелэлтийг хянах, мэдээлэх 7.1 Захиргааны зүгээс багш, ажилтан,ажиллагсадын санал хүсэлтийг жилд нэг удаа нэгдсэн журмаар сонсож Хамтын гэрээний биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлнэ. 7.2 Хоёр тал гэрээний хэрэгжилттэй холбоотой бүх мэдээллийг нээлттэй солилцож, нууцлалыг хадгална. 7.3 Хамтын гэрээний хэрэгжилтэнд талууд хяналт тавина. 7.4 Хамтын гэрээг биелүүлэх явцад үүссэн саналын зөрүүтэй асуудлыг “Хөдөлмөрийн тухай” хуулийн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ. ХАМТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: Ажил олгогчийг төлөөлж: АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн захирал: / Ц. Цабшир / Ажиллагсадыг төлөөлж: Тус сургуулийн ҮЭ-ийн хороон дарга: /Б. Мөнхцэцэг / Ахлах нягтлан бодогч: / Г. Урансайхан / Тэргүүлэгчид: /Б. Одончимэг / Багш / М. Отгон / Багш Хүний нөөцийн мэргэжилтэн: / И. Нямгэрэл / /Ч.Алтанчимэг/ Багш /У.Ууганбаяр/ Үйлчлэгч Гэрээг бүртгэв. ДГА-ийн ЗДТГазар: _______________________( )
  • 6. Гэрээний хавсралт 2015-2016 оны хичээлийн жилийн хамтын гэрээний ажлын төлөвлөгөө № Гүйцэтгэх ажил Хэрэгжүүлэх хугацаа Хариуцах эзэн Тайлбар 1 Ажлын байрны тодорхойлолт шинэчлэн боловсруулж, батлан дагаж мөрдөх 2016 оны 1 сараас Захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн, ХШҮА, СБЗГ, хуулийн ажилтан 2 Хичээлийн болон оюутны дотуур байрыг халдваргүйжүүлэлт, мэрэгчийн устгалыг стандартын дагуу хийх 2016 оны 1 сараас Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан орон тооны бус мэргэжилтэн, оюутны байрны багш, байрны зөвлөл 3 Багш, ажилчдын өрөөний эрүүл ахуй, аюулгүй байдалыг хангах. 2016 оны 1 сараас Сургуулийн захиргаа, аж ахйун хэлтэс 4 Багш, ажилчид, ажилтаны мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах Хичээлийн жилд багтаан 1-2 удаа Сургуулийн захиргаа, СБЗА, ҮЭХ