123
- 1. Нийгмийн багш Дэлгэрсайхан
ӨНГӨӨР БОДОЛ САНААГАА ИЛЭРХИЙЛЭХ АРГА
/Сэргээх дасгал/ Зорилго:Алжаал тайлах,сонирхол төрүүлэх зорилгоор хэрэглэж
болно. Багш сурагчдад улаан,ногоон,ягаан,шар,хөх,хар,цагаан гэх мэт өнгө өнгийн
цаас суглуулаад энэ өнгөөр юуг дүрслэн бодож болох талаар болон энэ өнгө ямар
утга санаа,ямар эд зүйлсийг илэрхийлж байгааг асууна.
ЖИШЭЭ НЬ:
Улаан өнгө • Дайн,туг
• Цэцэг
• Хувьсгал
• Гал
Цагаан өнгө • Цас
• Сэтгэл
• Сүү
• Туулай
Хөх өнгө • Тэнгэр
• Далай тэнгис
• Хадаг
• Хавар
Ногоон өнгө • Дарь эх
• Зун
• Мөнгө
• Өвс ургамал
АНХААРАХ ЗҮЙЛС
• Сонгосон буюу сугаласан өнгөөр нь дүрслэн бодуулах,бичүүлэх хугацааг
нарийн тогтоож өгөх.
• Бичлэгийн бусад төрөл шүлэг 4 мөрт зохиох найруулан бичлэг хийлгэх
зэргээр чөлөөтэй бичих чадварыг нь хөгжүүлж болно.
• Зургаар илэрхийлж болно.
• Эцэст нь яагаад ийм бодол төрөв гэдэг талаар хэлэлцүүлэг хийж ярилцах
хэрэгтэй.