SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
Хар нуур-Ховд голын сав газар

Төв Азийн гадагш урсацгүй ай савд хамаарах Хар нуур-Ховд голын сав газар
манай орны баруун нутагт орших мөнх цас, мөсөн оргил бүхий өндөр уулс, гүн
өргөн хавцал хөндий, ой, ойт хээр, тал хээр, говь цөлийн бүс, олон арван гол
горхи, нуур, ус намгархаг газруудаас цогцлон бүрдсэн Монголд төдийгүй дэлхийд
ховор өвөрмөц нутаг юм. Тус сав газарт монгол орны мөсөн голуудын 96% оршдог
төдийгүй хуурайвтар цөл, говийн нөлөөнд ихээхэн автагдсан өндөр уулын өвөрмөц
уур амьсгал бүхий эмзэг экосистемүүд, Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн
гаралтай цэнгэг, хүйтэн устай том, жижиг нуурууд, “Олон улсын ус, намгархаг
газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалах тухай”
конвенцийн хавсралтад бүртгэгдсэн Хар-Ус, Хар, Дөргөн нуур, түүний эрэг, зэгс
бүхий ус намгархаг газар зэрэг сав газрын хэмжээнд хамгаалах шаардлагатай
олон экосистем бий.Өвөрмөц экосистем цогцолсон энэхүү сав газарт унаган
(эндемик) амьтан,ургамлын зүйлүүд ихтэй. Мөн улаан ном, үндэсний болон олон
улсын ховор ургамал,амьтдын жагсаалтад орсон олон амьтан ургамал байгаа нь
энэ нутгийн экосистемийг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах шаардлагыг улам
өндөржүүлж байна. Тухайлбал, ховордсон аргаль угалз, янгир зэрэг хөхтөн, мөн
мөлхөгчдийн 3 салбар унаган зүйл (эндбүртгэгдсэн нийт зүйлийн 50%), цохны 12
унаган зүйл, 4 салбар унаган зүйл, загасны 3 унаган зүйл байна. Хар нуур-Ховд
голын сав газар нь усзүйн сүлжээ, балансын хувьд Ховд гол (47612.66 ам км),
Буянт гол (8384.54 ам км), Хар Ус-Дөргөн нуурын өмнөд сав (27490.25 ам км) гэсэн
гурван үндсэн дэд сав газруудад хуваагддаг.Сүүлийн 69 жилд Баруун бүс нутгийн
агаарын жилийн дундаж температур 2.40C –аар нэмэгдэж, өвлийн хүйтэн зөөлөрч
хур тунадас ахиу орох, харин зуны халуун эрчимжих, хур тунадас буурах нь
нэгэнтээ эхэлсэн хуурайшилтыг улам бүр эрчимжүүлж, мөсөн гол, мөстөл, цэвдэг
хайлах, хуурайшилт, цөлжилт ихсэх, хур тунадасны горим өөрчлөгдөх, ургамлын
ургалтад дарамт үзүүлэх зэргээр байгальд төдийгүй нийгэм-эдийн засгийн
салбаруудад сөрөг үр дагаварыг дагуулах болсон. Уур амьсгалын өөрчлөлтөд хэт
их эмзэг экосистемийн хувьд тус сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийг
дэлхийн дулааралд дасан зохицох стратегийн нэг арга хэрэгсэл хэлбэрээр зохион
байгуулах шаардлага тулгараад байна. Хар нуур-Ховд голын сав газар нь засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд Баян- Өлгий, Ховд, Увс аймгийн нийт 29 сумын
нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг хамрах бөгөөд энэ нутагт амьдрах иргэдийн унд
ахуй, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, бэлчээр, хотын ногоон
байгууламжийн усны эх үүсвэр болдог. Гэвч орон нутагт төрийн усны бодлогыг
хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт сул, мэргэжлийн боловсон хүчин дутмагийн
зэрэгцээ голын голдирол өөрчилж, тухайн голын экологийн урсацыг үлдээлгүй
газар тариалан, хадланд усыг замбраагүй хэрэглэх, голын эрүүл ахуйн бүсэд хатуу
хог хаягдал хаях, цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирсанаар
стандартын шаардлага хангаагүй ус, лагийг голд нийлүүлдэг зэрэг хүний зохисгүй
үйл ажиллагаагаар усны хомсдол, бохирдол үүсч байна.Сав газрын усны нөөцийн
нэгдсэн менежмент нь экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулалгүйгээр
нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор усны нөөцийг харицан
уялдаатайгаар зүй зохистой ашиглах, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа
юм.Хар нуур-Ховд голын сав газар баруун талаараа Монгол Алтайн нуруу, хойт
талаараа Сийлхэм, Чихачевийн нуруу, Их Түргэн уул, ОХУ-ын нутаг дахь Мөнгөн
тайга уул, зүүн талаараа Хархираа, Түргэний уулс, Бураат, Алтан Хөхий уулс,
улмаар Их нууруудын хотгорын ёроол, өмнө талаараа Сутай хайрхан, Дарвийн
нуруу, Хүйсийн говиор хүрээлэгдэн 86120.8 ам км нутаг дэвсгэрийг хамран
оршино. Энэ сав газрыг усзүйн сүлжээгээр Ховд, Буянт гол, Хар Ус-Дөргөн нуурын
өмнөд сав гэж усны балансын гурван нэгжид хуваав. Ховд гол 50149.2 ам км,
Буянт гол 8393.5 ам км, Хар Ус-Дөргөн нуурын өмнөд сав 27578.2 ам км тус тус
талбайг хамран оршино. Усны нөөцийн нэгдсэн менежментийн нэгжийн хувьд энэ
сав газрыг “Хар нуур-Ховд гол”- ын сав газар хэмээн нэрлэнэ. Хар нуур-Ховд
голын сав газар нь физик газарзүйн мужлалаар Алтайн уулархаг их мужийн,
Монгол Алтайн салбар уулсын мужийн, Алтайн баруун хэсгийн тойрог, Говийн их
мужийн, Алтайн ар говийн мужийн, Их нууруудын хотгорын тойрогт тус тус
багтана. Энэ сав газарт хотгор, гүдгэрийн хувьд өндөр уулын үндсэн хэв шинж
зонхилно. Бөхмөрөн гол, Ачит нуур, Ховд голын дунд хэсэг орчмын газар нутгаар
говийн, харин Хар-Ус, Хар, Дөргөн нуур орчимд цав толгодын хэв шинжтэй байна.
Хар нуур-Ховд голын сав газар нь ургамал-газарзүйн мужлалаар Монгол Алтайн
уулт хээр, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн бүсэд хамаарагдах ба Монгол
Алтайн нурууны өндөр уулс тагийн бүслүүрт, түүнээс доош орших нутаг ойт
хээрийн бүсэд, Хар, Дөргөн нуур орчим цөлөрхөг хээрийн бүсэд тус тус хамаарна.
Амьтны аймгийн газарзүйн мужлалаар энэхүү сав газрын дийлэнх хэсэг нь
монголын хээрийн ба ойт хээрийн дэд мужийн баруун хойт монголын тойрогт,
үлдэх хэсэг нь говийн дэд мужийн хойт говийн тойрогт хамрагдана. Энэ сав газар
нь Төв Азийн гадагш урсацгүй ай савд багтах ба газар доорх усны нөөц бүрдэх
нөхцөлөөр ихэнх нь түр зуурын элбэг тэжээлтэй мужийн Монгол Алтайн дэд
мужид, Хар, Дөргөн нуур орчим улирлын хомс тэжээлтэй, нууруудын дэд мужид
тус тус хамрагдана. Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Бугат,
Буянт, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Цэнгэл, Улаанхус, Өлгий зэрэг 12
сумын нутаг дэвсгэрийн 39409.4 ам км талбай буюу энэ сав газрын нийт талбайн
47.2 хувийг эдгээр сумдын нутаг дэвсгэр эзэлнэ. Ховд аймгийн Буянт, Чандмань,
Дарви, Дөргөн, Дуут, Эрдэнэбүрэн, Жаргалант, Ховд, Манхан, Мөнххайрхан, Зэрэг,
Мөст, Мянгад зэрэг 13 сумын нутаг дэвсгэр 31536.6 ам км талбай буюу энэ сав
газрын нийт талбайн 37.7 хувийг эзэлнэ. Увс аймгийн Бөхмөрөн, Ховд, Өлгий,
Өмнөговь зэрэг 4 сумын нутаг дэвсгэрийн 6991.6 ам км талбай буюу энэ сав
газрын нийт талбайн 8.4 хувийг эдгээр сумдын нутаг дэвсгэр эзэлнэ. Харин ГовьАлтай аймгийн Хөхморьт сумын 1247.9 ам км (1.5 хувь) ба Завхан аймгийн
Дөрвөлжин сумын 2342.1 ам км (2.8 хувь) тус тус талбай энэ савд хамрагдана.

 
 

More Related Content

What's hot

монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаамонгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмааkhandmaa79
 
ариунболд 14
ариунболд 14ариунболд 14
ариунболд 14school14
 
Гадаргын ус,гол мөрд ( Газарзүй 10)
Гадаргын ус,гол мөрд ( Газарзүй 10)Гадаргын ус,гол мөрд ( Газарзүй 10)
Гадаргын ус,гол мөрд ( Газарзүй 10)Maa Enkh
 
монгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудмонгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудhaliunhuu_0912
 
Mo n nuur gansukh 102
Mo n nuur gansukh 102Mo n nuur gansukh 102
Mo n nuur gansukh 102Eb Ganaa
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн khandmaa79
 
дэлхийн далай ба хуурай газар
дэлхийн далай ба хуурай газардэлхийн далай ба хуурай газар
дэлхийн далай ба хуурай газарAmarjargal Amaraa
 
7 r angi gazarzvi delhiin dalai davaakhuu.04.6
7 r angi gazarzvi  delhiin dalai davaakhuu.04.67 r angi gazarzvi  delhiin dalai davaakhuu.04.6
7 r angi gazarzvi delhiin dalai davaakhuu.04.6zulzagatsogoo
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтСолонго Радуга
 
гадаргын ус, гол мөрнүүд
гадаргын ус, гол мөрнүүд гадаргын ус, гол мөрнүүд
гадаргын ус, гол мөрнүүд Erdenetuya Galbadrah
 
7 r angi gazarzvi usan mandln bvreldehvvn
7 r angi gazarzvi usan mandln bvreldehvvn7 r angi gazarzvi usan mandln bvreldehvvn
7 r angi gazarzvi usan mandln bvreldehvvnzulzagatsogoo
 
Монгол улсын нуурын экосистем
Монгол улсын нуурын экосистемМонгол улсын нуурын экосистем
Монгол улсын нуурын экосистемTegshee myagmar
 
нуур 7 р анги
нуур 7 р ангинуур 7 р анги
нуур 7 р ангиTsekeel Tsekee
 
Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20GeoMedeelel
 

What's hot (18)

монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаамонгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
 
ариунболд 14
ариунболд 14ариунболд 14
ариунболд 14
 
Гадаргын ус,гол мөрд ( Газарзүй 10)
Гадаргын ус,гол мөрд ( Газарзүй 10)Гадаргын ус,гол мөрд ( Газарзүй 10)
Гадаргын ус,гол мөрд ( Газарзүй 10)
 
монгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудмонгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нуурууд
 
гол мөрөн
гол мөрөнгол мөрөн
гол мөрөн
 
Mo n nuur gansukh 102
Mo n nuur gansukh 102Mo n nuur gansukh 102
Mo n nuur gansukh 102
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
дэлхийн далай ба хуурай газар
дэлхийн далай ба хуурай газардэлхийн далай ба хуурай газар
дэлхийн далай ба хуурай газар
 
7 r angi gazarzvi delhiin dalai davaakhuu.04.6
7 r angi gazarzvi  delhiin dalai davaakhuu.04.67 r angi gazarzvi  delhiin dalai davaakhuu.04.6
7 r angi gazarzvi delhiin dalai davaakhuu.04.6
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
гадаргын ус, гол мөрнүүд
гадаргын ус, гол мөрнүүд гадаргын ус, гол мөрнүүд
гадаргын ус, гол мөрнүүд
 
7 r angi gazarzvi usan mandln bvreldehvvn
7 r angi gazarzvi usan mandln bvreldehvvn7 r angi gazarzvi usan mandln bvreldehvvn
7 r angi gazarzvi usan mandln bvreldehvvn
 
8angi nuur
8angi nuur8angi nuur
8angi nuur
 
Монгол улсын нуурын экосистем
Монгол улсын нуурын экосистемМонгол улсын нуурын экосистем
Монгол улсын нуурын экосистем
 
нуур 7 р анги
нуур 7 р ангинуур 7 р анги
нуур 7 р анги
 
Lesoceans
LesoceansLesoceans
Lesoceans
 
Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20
 

Similar to Khovd byant sav_gazar

монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүйbatsuuri
 
Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Bayasgalan
 
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай  газар хэрэглэгдэхүүндархан цаазтай  газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүнgganchimeg
 
Tsedensodnom
TsedensodnomTsedensodnom
TsedensodnomBaagii3
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүйbatsuuri
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн khandmaa79
 
зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц Changmi Rose
 
алтай таванбогдын байгалийн цогцолборт газар
алтай таванбогдын байгалийн цогцолборт газаралтай таванбогдын байгалийн цогцолборт газар
алтай таванбогдын байгалийн цогцолборт газарZaya Shirentogtokh
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchinbarhas
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchinbarhas
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchinbarhas
 

Similar to Khovd byant sav_gazar (20)

Lecture16
Lecture16Lecture16
Lecture16
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
 
Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01
 
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай  газар хэрэглэгдэхүүндархан цаазтай  газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
 
газар зүй
газар зүйгазар зүй
газар зүй
 
Mongol oron sudlal
Mongol oron sudlalMongol oron sudlal
Mongol oron sudlal
 
Tsedensodnom
TsedensodnomTsedensodnom
Tsedensodnom
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
 
Lects12
Lects12Lects12
Lects12
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц
 
алтай таванбогдын байгалийн цогцолборт газар
алтай таванбогдын байгалийн цогцолборт газаралтай таванбогдын байгалийн цогцолборт газар
алтай таванбогдын байгалийн цогцолборт газар
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchin
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchin
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchin
 

Khovd byant sav_gazar

  • 1. Хар нуур-Ховд голын сав газар Төв Азийн гадагш урсацгүй ай савд хамаарах Хар нуур-Ховд голын сав газар манай орны баруун нутагт орших мөнх цас, мөсөн оргил бүхий өндөр уулс, гүн өргөн хавцал хөндий, ой, ойт хээр, тал хээр, говь цөлийн бүс, олон арван гол горхи, нуур, ус намгархаг газруудаас цогцлон бүрдсэн Монголд төдийгүй дэлхийд ховор өвөрмөц нутаг юм. Тус сав газарт монгол орны мөсөн голуудын 96% оршдог төдийгүй хуурайвтар цөл, говийн нөлөөнд ихээхэн автагдсан өндөр уулын өвөрмөц уур амьсгал бүхий эмзэг экосистемүүд, Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай цэнгэг, хүйтэн устай том, жижиг нуурууд, “Олон улсын ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалах тухай” конвенцийн хавсралтад бүртгэгдсэн Хар-Ус, Хар, Дөргөн нуур, түүний эрэг, зэгс бүхий ус намгархаг газар зэрэг сав газрын хэмжээнд хамгаалах шаардлагатай олон экосистем бий.Өвөрмөц экосистем цогцолсон энэхүү сав газарт унаган (эндемик) амьтан,ургамлын зүйлүүд ихтэй. Мөн улаан ном, үндэсний болон олон улсын ховор ургамал,амьтдын жагсаалтад орсон олон амьтан ургамал байгаа нь энэ нутгийн экосистемийг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах шаардлагыг улам өндөржүүлж байна. Тухайлбал, ховордсон аргаль угалз, янгир зэрэг хөхтөн, мөн мөлхөгчдийн 3 салбар унаган зүйл (эндбүртгэгдсэн нийт зүйлийн 50%), цохны 12 унаган зүйл, 4 салбар унаган зүйл, загасны 3 унаган зүйл байна. Хар нуур-Ховд голын сав газар нь усзүйн сүлжээ, балансын хувьд Ховд гол (47612.66 ам км), Буянт гол (8384.54 ам км), Хар Ус-Дөргөн нуурын өмнөд сав (27490.25 ам км) гэсэн гурван үндсэн дэд сав газруудад хуваагддаг.Сүүлийн 69 жилд Баруун бүс нутгийн агаарын жилийн дундаж температур 2.40C –аар нэмэгдэж, өвлийн хүйтэн зөөлөрч
  • 2. хур тунадас ахиу орох, харин зуны халуун эрчимжих, хур тунадас буурах нь нэгэнтээ эхэлсэн хуурайшилтыг улам бүр эрчимжүүлж, мөсөн гол, мөстөл, цэвдэг хайлах, хуурайшилт, цөлжилт ихсэх, хур тунадасны горим өөрчлөгдөх, ургамлын ургалтад дарамт үзүүлэх зэргээр байгальд төдийгүй нийгэм-эдийн засгийн салбаруудад сөрөг үр дагаварыг дагуулах болсон. Уур амьсгалын өөрчлөлтөд хэт их эмзэг экосистемийн хувьд тус сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийг дэлхийн дулааралд дасан зохицох стратегийн нэг арга хэрэгсэл хэлбэрээр зохион байгуулах шаардлага тулгараад байна. Хар нуур-Ховд голын сав газар нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд Баян- Өлгий, Ховд, Увс аймгийн нийт 29 сумын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг хамрах бөгөөд энэ нутагт амьдрах иргэдийн унд ахуй, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, бэлчээр, хотын ногоон байгууламжийн усны эх үүсвэр болдог. Гэвч орон нутагт төрийн усны бодлогыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт сул, мэргэжлийн боловсон хүчин дутмагийн зэрэгцээ голын голдирол өөрчилж, тухайн голын экологийн урсацыг үлдээлгүй газар тариалан, хадланд усыг замбраагүй хэрэглэх, голын эрүүл ахуйн бүсэд хатуу хог хаягдал хаях, цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирсанаар стандартын шаардлага хангаагүй ус, лагийг голд нийлүүлдэг зэрэг хүний зохисгүй үйл ажиллагаагаар усны хомсдол, бохирдол үүсч байна.Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент нь экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулалгүйгээр нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор усны нөөцийг харицан уялдаатайгаар зүй зохистой ашиглах, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа юм.Хар нуур-Ховд голын сав газар баруун талаараа Монгол Алтайн нуруу, хойт талаараа Сийлхэм, Чихачевийн нуруу, Их Түргэн уул, ОХУ-ын нутаг дахь Мөнгөн тайга уул, зүүн талаараа Хархираа, Түргэний уулс, Бураат, Алтан Хөхий уулс, улмаар Их нууруудын хотгорын ёроол, өмнө талаараа Сутай хайрхан, Дарвийн нуруу, Хүйсийн говиор хүрээлэгдэн 86120.8 ам км нутаг дэвсгэрийг хамран оршино. Энэ сав газрыг усзүйн сүлжээгээр Ховд, Буянт гол, Хар Ус-Дөргөн нуурын өмнөд сав гэж усны балансын гурван нэгжид хуваав. Ховд гол 50149.2 ам км, Буянт гол 8393.5 ам км, Хар Ус-Дөргөн нуурын өмнөд сав 27578.2 ам км тус тус талбайг хамран оршино. Усны нөөцийн нэгдсэн менежментийн нэгжийн хувьд энэ сав газрыг “Хар нуур-Ховд гол”- ын сав газар хэмээн нэрлэнэ. Хар нуур-Ховд голын сав газар нь физик газарзүйн мужлалаар Алтайн уулархаг их мужийн, Монгол Алтайн салбар уулсын мужийн, Алтайн баруун хэсгийн тойрог, Говийн их мужийн, Алтайн ар говийн мужийн, Их нууруудын хотгорын тойрогт тус тус багтана. Энэ сав газарт хотгор, гүдгэрийн хувьд өндөр уулын үндсэн хэв шинж зонхилно. Бөхмөрөн гол, Ачит нуур, Ховд голын дунд хэсэг орчмын газар нутгаар говийн, харин Хар-Ус, Хар, Дөргөн нуур орчимд цав толгодын хэв шинжтэй байна. Хар нуур-Ховд голын сав газар нь ургамал-газарзүйн мужлалаар Монгол Алтайн уулт хээр, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн бүсэд хамаарагдах ба Монгол Алтайн нурууны өндөр уулс тагийн бүслүүрт, түүнээс доош орших нутаг ойт
  • 3. хээрийн бүсэд, Хар, Дөргөн нуур орчим цөлөрхөг хээрийн бүсэд тус тус хамаарна. Амьтны аймгийн газарзүйн мужлалаар энэхүү сав газрын дийлэнх хэсэг нь монголын хээрийн ба ойт хээрийн дэд мужийн баруун хойт монголын тойрогт, үлдэх хэсэг нь говийн дэд мужийн хойт говийн тойрогт хамрагдана. Энэ сав газар нь Төв Азийн гадагш урсацгүй ай савд багтах ба газар доорх усны нөөц бүрдэх нөхцөлөөр ихэнх нь түр зуурын элбэг тэжээлтэй мужийн Монгол Алтайн дэд мужид, Хар, Дөргөн нуур орчим улирлын хомс тэжээлтэй, нууруудын дэд мужид тус тус хамрагдана. Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Буянт, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Цэнгэл, Улаанхус, Өлгий зэрэг 12 сумын нутаг дэвсгэрийн 39409.4 ам км талбай буюу энэ сав газрын нийт талбайн 47.2 хувийг эдгээр сумдын нутаг дэвсгэр эзэлнэ. Ховд аймгийн Буянт, Чандмань, Дарви, Дөргөн, Дуут, Эрдэнэбүрэн, Жаргалант, Ховд, Манхан, Мөнххайрхан, Зэрэг, Мөст, Мянгад зэрэг 13 сумын нутаг дэвсгэр 31536.6 ам км талбай буюу энэ сав газрын нийт талбайн 37.7 хувийг эзэлнэ. Увс аймгийн Бөхмөрөн, Ховд, Өлгий, Өмнөговь зэрэг 4 сумын нутаг дэвсгэрийн 6991.6 ам км талбай буюу энэ сав газрын нийт талбайн 8.4 хувийг эдгээр сумдын нутаг дэвсгэр эзэлнэ. Харин ГовьАлтай аймгийн Хөхморьт сумын 1247.9 ам км (1.5 хувь) ба Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2342.1 ам км (2.8 хувь) тус тус талбай энэ савд хамрагдана.