More Related Content
Similar to Emegteichuudiin oroltsoo iltgel
Similar to Emegteichuudiin oroltsoo iltgel (20)
More from Bayarmaa Anu (20)
Emegteichuudiin oroltsoo iltgel
- 3. Нийгмээ дагаад бид бүхний сэтгэлгээнд эмэгтэй хүн
бол гэрээ сахиж хүүхдээ асарч хоолоо хийх мэтээр
шууд ойлгон тэдний уураг тархинд бүрэлдэн буй
асар их зориг тэвчээр хатуужлыг ашиглах өөрийн
гэрийн хийгээд улс орны хэтийн ирээдүйд хүртэл
хөрөнгө оруулах хүч харамгүй бий гэдгийг нь
хараахан ухамсарлаагүй байгаа нь гайхшрам
Энэ талаар ихэнх хүмүүсийн бодол нэгэн чигт
төвлөрөх ба түүхэнд хэзээ ч эмэгтэй хүн амжилт
гаргаж байгаагүй, маш тоотой, Чингис хааны үед
гэхэд л тэднийг зүгээр л гэрийн ажил, гал голомтоо л
сахиж үлддэг мэтээр хийсвэр хэвшсэн ахархан
бодлын нэг юм.
ОРШИЛ
- 4. Эмэгтэйчүүдийн идэвхитэй оролцоо бол ардчилалын нэг
үнэт зүйл бөгөөд ардчилалын мөн чанарын илэрхийлэл
болдог.
Орон нутгийн ба улс орны нийгмийн амьдралд
эмэгтэйчүүдийн идэвхитэй өөрсдийн сайн дурын үндсэн
дээр оролцох нь ардчилалын гол асуудал юм.
- 5. Сүүлийн үед барууны ардчилсан орнуудад “Оролцооны
ардчилал” гэж ярих болсон ба ардчилал гэдэг бол бүгд
оролцохыг хэлдэггүй,нийгэм бүрд эмэгтэйчүүдийн гол
чухал оролцоо л гэж байдаг.
- 6. . Оролцооны гол асуудал бол
• "Хэн оролцож байна?
• Хэрхэн яаж оролцож байна?
• Ямар оролцоо байна? гэдгээр
- 7.
1. -амжиргааны түвшиний зөрөө,
-ахуй амьдралын орчны ялгаа,
-төрийн үйлчилгээний хүнд суртал, үл
тоомсорлох хайнга байдал зэрэг хувь
хүнээс биш илүү төрийн зүгээс бүрдүүлэх
зохих оролцооны тэгш боломж
хязгаарлагдмал байна.
Орлогын ялгаатай байдал,
- 8.
Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн ухамсар хоцронгуй,
боловсрол нимгэн, мэдээллийн эх үүсэр ашиглах
боломж, чадавхи жигд биш, идэвхигүй байдал зэрэг
хувь хүнээс өөрөөс нь зонхилж хамаарсан хүчин
зүйлийн сөрөг нөлөө харьцангүй өндөр байна. Олон
жил угжирсан ядуурал нийгмийн хэмжээнд
үргэлжилсээр байгаа нь эмэгтэйчүүдийн оролцоонд
хамгийн таагүй нөлөө үзүүлдэг хүчин зүйлс юм.
- 9. Эмэгтэйчүүдийн оролцоо нь хүн төвтэй хөгжлийн гол чиглэл ба
улс орон хөгжихэд хүний хөгжил нь чухал үүрэгтэй юм.
Олон оронд тулгарч буй хөгжлийн зорилго нь явцуу тодорхойлогдсон
хүйсийн үүргийг хүн амын хагас нь болсон тэр хэсэгт зөвшөөрөхөд
хэтэрхий ахдаж байгаа ба эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд
оролцохыг зөвшөөрсөн олон газарт өрх гэрийн хүрээ болон албан
бус эдийн засагт тэдний оруулж буй хувь нэмэр их боловч
бүрэн гүйцэд үнэлэгдэхгүй байгаа нь харамсалтай.
- 11.
Өнөөгийн байдлаар монгол хүний 51 хувийг
эмэгтэйчүүд эзэлж байгаа ба төрийн ба төрийн бус
өмчийн их дээд сургуулиудад суралцдаг оюутнууд
монголын хэмжээнд 147 мянга байгаагийн 98 мянга нь
эмэгтэйчүүд байна. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүдийн
боловсрол эзэмшиж буй тоо харьцангуй их байна.
- 12. 1-р ангид 2003 оны байдлаар 17685 сурагч элссэний 8637 нь эмэгтэй,
9028 нь эрэгтэй байх ба 11-р ангиа төгсөхөд 40739 сурагчийн 30000
гаруй нь эмэгтэй болох хүний хөгжлийн илтгэлийн нарийвчилсан
судлагаа гарсан нь асар сонирхолтой ба анх сургуульд элсэхэд эрэгтэй
хүүхдүүд ихээхэн хамрагддаг боловч зарим шалтгаанас үүдэн
сургуулиа төгсөхөөсөө өмнө сургуулиа орхиж эмэгтэйчүүд дийлэнх
хувийг эзлэн сургуулиа төгсөж байна..
- 13. Харин төгссөний дараа элсэлтийн
шалгалтанд 40000 сурагч
хамрагдсанаас 2005 оны байдлаар 70
Хувь нь эмэгтэй байх бөгөөд гадаадад
суралцаж буй оюутнуудын 80 хувь нь
эмэгтэй, ажиллаж буй залуусын 80 хувь
нь эрэгтэй байх гайхалтай
- 14. 2020 он гэхэд МИДС-д суралцах оюутны 90
хувийг эмэгтэйчүүд, гадаадад суралцаж буй
оюутан залуусын 98 хувь нь эмэгтэйчүүд,
сурагчдын 85 хувь нь эмэгтэйчүүд, харин 1-
р ангид элсэж буй сурагчдын 51 хувь нь
эмэгтэйчүүд болох бүрэн үндэстэй болж
байна.
- 15. Гадаадад тэтгэлгээр сангаас
сургах тоэфл-н 450-525 оноотой байх
ёстой ба энэхүү оноог авсан хүмүүсийн
75 нь эмэгтэй хүмүүс гэж АНУ-н элчин
сайдын яамнаас мэдээллэсэн.
- 16. Мэдээж өнөгийн дээд боловсролтой гадаад хэлтэй соёлч
боловсон хамгийн зөв сэтгэлгээтэй элдэв хэрэг төвөгт
холбогдох нь тун бага хэсэг буюу эмэгтэйчүүдийн байр
суурийг бэхжүүлж тэднийг дэмжих цаг ирсэн юм.
- 17. миний бодлоор Эрэгтэйчүүд шиг элдэв авилга авч
нэр төрөө уландаа гишгэн архи их хэмжээгээр
хэрэглэж цэнгээний газар зугаалж дараа нь шар
сонины бай болохгүй жинхэнэ ажил хэрэгч
боловсрол өндөр эмэгтэй боловсон хүчнээр манай
улс цэнэглэгдэх болсон нь тод харагдаж байна.
Хэрвээ гадаадад суралцаж буй, монголдоо
мэргэшиж буй тэр эмэгтэйчүүдийг дэмжин туслаж
идэвхжүүлж чадвал цөөхөн тооны боловсролтой
эрчүүдийн дундаас сонгол хийж байхаар маш
олон өндөр боловсролтой эмэгтэйчүүдийнхээ дунд
шударга өрсөлдөөн буй болгон түүн дотроос
жинхэнэ удирдагч нараа сонгох хэрэгтэй.
- 21. Манай улсын хувьд эмэгтэйчүүд идэвхтэй
үүрэг гүйцэтгэж байгаа нь тусгалаа олж
чадсан бөгөөд тэд нийгмийн бүх
давхаргад нийцсэн шийдвэр гаргаж
чаддагаараа эрэгтэйчүүдээс давуу талтай.
- 23. Эмэгтэйчүүд хурц
асуудлыг зөөллөж зөв
шийдвэр гаргаж
чаддагаараа давамгай
байдаг.
Үүнийг 2006 оны 6 сарын 17 нд улс төр ба засаглал дахь эмэгтэйчүүдийн оролцоо
сэдвээр МАСЭХ, АЭ холбоо нарын 200 гаруй сургалт семнарын 100 гаруй оролцогчдын
дундаас авсан судалгаагаар тогтоогдсон.
- 24. Эмэгтэйчүүдийн улс төрд болон аливаа шийдвэр гаргах түвшинд идэвхтэй
оролцох орчинг бүрдүүлж өгөх ба үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох.
Эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил тэгш эрхтэйгээр улс
орноо удирдахад оролцож болох талаар сонгуулийн тухай
хууль, улс төрийн намын тухай хууль болон үндсэн хуулиндаа
энэхүү асуудлын талаар заалт оруулж өгөх
Иргэний нийгмийн байгууллагууд ТББ-ууд
хамтран жендэрийн тэгш байдлыг бий болгох
Төр засаг, улс төрийн намууд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх
талаар ажиллаж байгаа ТББ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад албан
байгууллагуудтай хамтран ажиллах тэднийг урамшуулах дэмжлэг үзүүлэх
Улс төр дэх эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх
- 26. 2. Орон нутгийн бодлогын үйл явцад эмэгтэйчүүдийн
оролцоог сайжруулах ямар арга замууд байна вэ?
Нэг . Орон нутгийн бодлогын үйл явцад эмэгтэйчүүдийн
оролцоо ямар байна?
Эмэгтэйчүүдийн оролцоо тааруу
байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
- 27. ИТХ-ын төлөөлөгч ба эмэгтэйчүүдийн
хооронд тогтворжсон харилцаа
байхгүй, ИТХ-ын шийдвэрт
эмэгтэйчүүдийн оролцоо хангагдахгүй
байгаа, шийдвэр гаргах үйл явцад
эмэгтэйчүүд оролцож чаддагүй.
- 28.
Эмэгтэйчүүдийн оролцоо тааруу байгаагийн гол
шалтгаан нь тэд нийтлэг байдлаар
монголчуудын төрийг дээдлэх үзэл, ороолцооны
идэвхи, сонирхол төлөвшөөгүй, улс төрийн
залхуурал, бэлэнчлэх сэтгэлгээтэй холбон
тайлбарласан байдаг
- 30. -Эмэгтэйчүүдийн зөвлөх бүлэг ажиллуулах
- Эмэгтэйчүүдийн санал асуулга явуулдаг
байх
- тодорхой асуудлаарх зорилтот
бүлгийнхэнтэй бүлгийн ярилцлага хийх,
- Эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох
арга хэмжээ зохион байгуулах -
Эмэгтэйчүүдийн санал, зөвлөмжийг авах
уулзалт зохион байгуулах
- Эмэгтэйчүүдийн форум зохион
байгуулах г.м.
- 31.
- Эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л шатанд
бүхий л хэлбэрээр хангах
- Мэдээлэл, боловсрол, сургалтыг зохион
байгуулах
- Ямар ч асуудлаар шийдвэр гаргахад
талууд адил оролцоотой байх
- Эмэгтэйчүүдийн оролцоог чиглүүлэх,
удирдахааё татгалзах гэж үзжээ.
Түүнээс гадна эмэгтэйчүүдийн
оролцоог ямар шатанд , яаж
хамруулах ёстой вэ?
- 32.
Өнгөц харахад Монголд сонгох, сонгогдох ,
эвлэдэн нэгдэх, өргөдөл гомдол гаргах, мэдээлэл
олж авах , түгээх, шаардлага тавих, шүүмжлэх
зэрэг улс төрийн эрх, эрх чөлөөг бодитой хангах
үндсэн дээр оролцооны хэлбэрүүд нилээд хөгжсөн
мэт байгаа боловч түүний мөн чанар, сэдэл, эрх,
ашиг сонирхолоо илэрхийлэн хамгаалах чадвар ,
агуулга, үр дүн зэрэг нь ардчиллын чанарын
шалгууруудад дүйцэх хэмжээнд хүрч зүгшрээгүй
байна.
- 34. Гэхдээ өчигдөртэй харьцуулахад өнөөдөр дэлхий
нийтээрээ жэндэрийн тухай ярьж зарим улс орнууд
тухайлбал АНУ, Герман , ОХУ-д эмэгтэйчүүдийн тодорхой
оролцооны хэлбэрүүдийг хөгжүүлж байна.Үүнд : хүрээлэн
буй орчин , эрүүл мэнд , боловсрол , хүнсний бодлого дахь
эмэгтэйчүүдийн оролцоо , хяналтын асуудлыг нилээд
чухалчилж үзэн хэрэгжүүлж байгаа туршлага байна.
- 35. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд ердөө хүн бүрт эмэгтэй
хүн өндөр албан тушаал хашиж эрчүүдээс илүүг
мэдэх ёсгүй мэтээр бодсон сэтгэлгээ хоногшсон
байх ба цөөхөн тооны эрчүүдийг тахин шүтэж
эргээд тэднээс хариуцлага нэхэж байхын оронд
боловсрол эзэмшиж буй эмэгтэйчүүдийн шударга
өрсөлдөөнийг буй болгон тэднийг төрийн эрх
барих дээд байгууллагуудад ажиллуулвал одооных
шиг авилгал, ёс бус үйлдэл тун багасах байх гэсэн
итгэлтэй байна