More Related Content
More from bayansan bayarsaikhan
More from bayansan bayarsaikhan (20)
You tube
- 1. YouTube-ээс видео татах хялбар 10
арга
YouTube нь хүмүүст өөрсдийн хүссэн видеог бусадтай хуваалцах,
үзэх боломжоор хангаж өгсөн вэбсайт билээ. Гэвч бид мэдээлэл
муутайгаас тэр бүр тус сайтад байрласан видеог татаж
чаддаггүй. Харин энэ асуудлыг тань шийдэж бид YouTube-ээс
өөрийн дуртай видеог хялбар аргаар татаж авах зөвлөмжийг
хүргэх гэж байна.
1.KissYouTube
Kiss YouTube нь YouTube-ээс видео татах хялбар аргыг санал
болгодог. Url-ийн өмнө “kiss” гэсэн үгийг бичээд л “enter” дарахад
хангалттай юм.
2.YouTubeLoaderFirefoxPlugin
Youtubeloader firefox plugin нь Greasemonkey скрипт юм. Энэ нь
YouTube-ийн видеоны дор татах холбоосыг нэмж өгдөг байна.
3.Videodownloadx.com
Videodownloadx.com нь олон төрлийн тохиргоогүй боловч маш
энгийн, хурдан ажилладаг байна. Ганц дутагдал нь та нэмэлтээр
“.flv” гэсэн өргөтгөлийг бичих шаардлагатай.
4.KeepVid
KeepVid нь YouTube-ээс видео татаад зогсохгүй Google Video,
MySpace Video, DailyMotion зэрэг сайтуудаас хүссэн видеогоо
хүлээн авах боломжийг олгодог байна. Ингэхийн тулд мөн л “.flv”
гэсэн өргөтгөлийг нэмэлтээр бичих шаардлагатай.
5.YouTubeCatcher
YouTube Catcher нь мөн YouTube-ээс видео татах боломжийг
олгодог ба татаж авсан видеогоо үзэхийн тулд FLV тоглуулагч
суулгасан байх шаардлагатай.
6.Vixy
Vixy нь видео татах болон DivX avi, mov, mp4, 3gp, or mp3 зэрэг
формат руу хөрвүүлэх боломжийг олгодог. Гэвч зарим үед
хөрвүүлсэн дуу нь тасалдсан байх магадлалтай.
7.VideoDownloader
Энэ нь KeepVid-ийн адил видео татах, найзуудтайгаа хуваалцах
зэрэг боломжийг олгодог бөгөөд бүх татагдсан видео нь “.flv”
форматтай байдаг байна.
- 2. 8.YouTubia
YouTube-ээс видео хайхын адил өөрт хэрэгтэй файлуудаа хайж
татах боломжтой. Нэмэлт тохиргоо тааруу ч сайн ажилладаг
байна.
9.VidGrab
YouTube, Google Video, MySpace and Break.com зэрэг сайтуудаас
видео татах боломжийг олгодог өөр нэгэн сайт.
10.Zamzar
Энэ нь онлайн хөрвүүлэгч сайт. Зөвхөн YouTube-ээс видео татаад
зогсохгүй мөн олон өөр төрлийн файлуудыг янз бүрийн формат
руу хувиргаж өгдөг байна.