SlideShare a Scribd company logo
1 of 12
Download to read offline
Монголын баялаг

/Гадарлаад байгаа хүний өчил/

Монголын баялаг гээд бичлэг Юүтүүб дээр тавигдаж, энд тэнд байгаа Монголчууд маань бие
биендээ шэйрлэж үзэцгээн, халаглаж, сүйд майд болж байна. Уг бичлэг ТиВи 9 сувгаар цацагддаг
бололтой Монгол коммент гэх нэвтрүүлэг аж. Үндсэндээ манай улсын баялгийг гадныхан хэрхэн
ард иргэдээс нууцаар ухаж авч, дэлхийн зах зээл дээр хямдаар зарж, үрж байгаа тухай. Энд ард
иргэд гэдэг нь Монголчууд бид бүгд буюу ухаандаа эзэд нь юм.

Үнэхээр зөв! Эзэншүү ухаантай юм байж ийм их баялагтайгаа ч мэдэхгүй (Мэдээлэхгүй юм чинь
яаж ч мэдэх юм билээ, энэ талаар доор дахин дурьдана). Төрийн түшээдийнхээ амыг харж,
тараадаг хэдхэн цаасных нь хойноос очерлож, дээрхи бичлэг дээр гардаг сүртэй залуугийн
хэлдэгээр, “матрын нулимс1” унагаад байж байхаасаа БИД ичмээр.

Мань нэвтрүүлэгч сүр эр нэг бол хүний бэлдэж өгсөн материалыг уншаад байгаа юм уу, эс бол
өөрөө үнэхээр очоод үзчихсэн, судлаад мэдчихсэн баримтаа яриад байгаа юм уу ойлгомжгүй.
Миний бодлоор би дөнгөж арав төгсөж байхдаа байсан шиг амны салиа нь арилаагүй, хоосон
толгой, хүнээр яриулсан киногоо өөрөө үзсэн юм шиг л ярьж байх шиг. Үгүй ядаж л тооны машин
дээр тоо үржүүлж чадахгүй л юм байна билээ. Тийм байж Монголын ард түмнийг матрын
нулимстай хутгаж чадаж байгаа нь БҮР ичмээр.

Хамгийн аймаар нь уг бичлэгийг үзээд л, алиа гарын хэлсэн үгийг чин үнэнд тооцож, дэлхийд
байхгүй цул алтаа зургаан зуун тавьхан доллараар дамлуулаад дууслаа, гэж бодон дотор нь
харлаж суугаа хүмүүс НЭН ичмээр.

Бүр ч аймаар нь Монгол улсын төр засаг, төрийн түшээд ардчилсан гэж хашгирах мөртлөө
дээрэнгүй феодал, нээлттэй гэх атлаа нууцлаг хаалттай, иргэдийг биш өөрсдийгөө төлөөлөөд
төрийн эрхэнд эзэн суучихсан байгаа нь ДЭНДҮҮ ичмээр. Энэ их боолттой, хаалттай, яавч ил тод бус
байдлаас болж энэ мэт ташаа ойлголтууд нийтийн дунд тарж, ил далд бухимдалд хүргэж байгааг
манай төр засаг, холбогдох албаны хүмүүс анхаарах хэрэгтэй.

Сэтгүүлч хүн мөнгөн үзгээрээ чин үнэнийг бичиж нийтийн нүдийг нээж, чихийг онгойлгож, нэгийг
бодогдуулж, хоёрыг ухааруулж явах ёстой байтал энэ бичлэг дээр гардаг “сэтгүүлч” шиг цагаан
дээр хараар бичээстэй байгаа зүйлийг мэдэхгүй атлаа худлаа мэдэмхийрч буруугаар тайлбар хийж
байгаа байдал Монголын сэтгүүлчидийн хувьд агуу гутамшиг биз ээ.

Би уул уурхайн мэргэжилтэй, уг салбарт ажилладаг, бас жаахан гадарлаад байгаа хүнийхээ хувьд,
мөнөөх бичлэгээс ажиглаж харсан хэдхэн зүйлийг доорхи байдлаар сийрүүллээ. Энэ бол зөвхөн
миний хувийн үзэл бодол бөгөөд олны дунд үүсээд буй бухимдалд бяцхан тодруулга хийх үүднээс
энэ нийтлэлийг бичсэн болно. Мөн хэрхэвч аль нэг гадны компанийг өмөөрсөн, өмгөөлсөн,

1
 Юу гэсэн утга агуулж байгааг сайтар ойлгосонгүй. Ямар нэг хошин шогийн шоун дээр гардаг үг байж
магадгүй. Матар уйлдаг гэж дуулаагүй боловч матар гэдгээр нь хөөвөл: мань эрээс жаахан царай муутай
амьтан уйлаад бүр алиа алдсан байгаа дүр бууж байна.
цайруулсан оролдлого биш бөгөөд энэ бол зөвхөн бидэнд нээлттэй байгаа мэдээллийг үнэнээр нь
хүргэх гэсэн оролдлого юм. Монгол улсын Ерөнхий сайд энэ талаар мэдээлэл хийх гэж байгаагаа
өөрийнхөө Фэйсбүүк дээр зарласныг уншаад тэсэн ядан хүлээж буй хүмүүст болон энэ талаар
сонирхож, санаа тавьж буй бүх хүнд зориулав.

Уг нийтлэл Оюу Толгой ордын эзэмшилийн тухай, Нөөцийн талаар товчхон, Хэрхэн ашиглах,
Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль- үндсэн хэдэн татварын тухай, Монголдоо яаж
ашигтай байлгах вэ? гэсэн таван хэсгээс бүтнэ.




Нийтлэлтийн агуулга:

Оюу Толгой ордын эзэмшилийн тухай. ..................................................................................................... 3
Нөөцийн талаар товчхон............................................................................................................................. 5
Хэрхэн ашиглах. ........................................................................................................................................... 6
Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль, үндсэн хэдэн татварын тухай. ...................................... 7
Монголдоо яаж ашигтай байлгах вэ? ...................................................................................................... 10
Оюу Толгой ордын эзэмшилийн тухай.
Аантре2 Гоулд компаний танилцуулж буй Оюу Толгой ордын эзэмшлийн тухай.




                    Зураг 1. Уг нэвтрүүлэг дээр гардаг Оюу Толгой ордын эзэмшилийн график.
                                     Эх сурвалж: Аантрэ Гоулд-ын вэб хуудас.

Мань Монголоо гэсэн “сэтгүүлч” залууг хэн ингэтэл нь цэнэглэснийг мэдэхгүй. Гэхдээ үнэхээр сайн
хөөргөсөнөөс биш дэндүү муу цэнэглэжээ. Тэр үзүүлэх графикийг (Зураг 1) нь яаж ч хараад Оюу
Толгой ХХК нь үндсэн эзэмшигч гэж харагдахаас Аантре Гоулд-ын охины охины охин компани шиг
харагдахгүй байх юм. Мөн яаж ч харсан, зөвхөн байрлал нь л тиймээс, Аантре хамаг юмны тархинд
очоод суучихсан харагдахгүй юм. Бодвол Аантре компаний өөрийнх нь вэб хуудас учираас дээрхи
график дээр тэд өөрсдийгөө тархин тус газар байрлуулсан байх магадлалтай. Энэ нь ч зөв
маркетингийн шийдэл байх нь, учир нь манай “нөгөөх” шиг нэг хөлдүү баагий үзээд ёстой тархин
дээр нь суучихсан компани гэж боддог байж таарлаа.

Энэ графикийг зуу дотор тоолж мэддэг хүн харахад л төвөггүй ойлгомжтой байна. Тодруулбал:

       Хюго Норт Экстэншн3 болон Хэруга4 хоёр ордыг Аантре-Айванхоу жойнт вэнтүр5 буюу
        хамтарсан компани хамтран эзэмшдэг.




2
  Entrée гэх энэ Франц гаралтай үг хэзээнээсээ цул гэдэг утга агуулж байсангүй. Хойд Америкт дараалсан курс
хоолны үндсэн хоолыг аантре хэмээнэ.
3
  Hugo North Extension гэдгийг Хюгогийн Хойд Өргөтгөл гэж орчуулав.
4
  Heruga
5
  Жойнт вэнтүр гэдэг нь хоёр талын зөвшилцөж байгуулсан бизнесийн гэрээний үндсэн дээр, тодорхой
хугацаанд, хөрөнгө нийлүүлж, байгуулдаг хамтарсан-компани. Манайд бий хамгийн том жойнт-вэнтүр
жишээ бол олноо ГОК хэмээн алдаршсан Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК билээ.
   Энэхүү Аантре-Айванхоу хамтарсан компаний эзэмшдэг Хюгогийн Хойд Өргөтгөл орд,
        Хэруга орд тус бүрийн 70 болон 80 хувийг Оюу Толгой ХХК эзэмшиж үлдсэн 20 болон 30
        хувийг Аантре эзэмшдэг байна.

       Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг Айванхоу үлдсэн 34 хувийг Монгол улсын Засгийн газар
        эзэмшдэг гэжээ.

       Айванхоу компаний 49 хувийг дэлхийн уул уурхайн том тоглогчдын нэг Рио Тинто6
        эзэмшиж байна.

       Аантре Гоулдын 13 орчим хувийг Рио Тинто, мөн 12 орчим хувийг Айванхоу тус тус
        эзэмшдэг гэж дүрсэлжээ.




    Зураг 2. Оюу Толгой ордын хөндлөн огтлолыг үзүүлсэн зураг. Баруун гар талаасаа Хюго Даммет, Өмнөд Оюу,
                             Хэруга ордууд. Эх сурвалж: Аантрэ-Гоулдын вэб хуудас.

Аантре Гоулдын эзэмшил ордууд тод хар зураасуудын хоёр гадна талд тодоор дүрслэгдсэн байгааг
дээрхи зураг (Зураг 2) дээрээс харж болж байна. Мөн яаж ч харсан уг гурван ордын дийлэнхийг
буюу тод хар зураасуудын дотор талд бүдгээр дүрсэлсэн хэсгийг Оюу Толгой ХХК эзэмшдэг гэдэг нь
маш тодорхой харагдаж байна.




6
  Rio Tinto 2006 онд Оюу Толгой төсөл дээр хамтарч ажиллахаар Канадын Айванхоу Майнз компаний 9.9
хувийг худалдаж авчээ. 2009 оны 10 сард Монгол улсын Засгийн газартай Хөрөнгө Оруулалтын гэрээ
байгуулж Оюу Толгой ордыг ашиглах замаа зассан ба Айванхоу-с эзэмших хувиа 19.7 болгож өсгөжээ.
Ийнхүү Айванхоу-ын эзэмшлээ бага багаар өсгөж явсаар өнөөгийн 49 хувьд хүргэсэн ба Оюу Толгой төслийн
бүх удирдлагыг гартаа аваад байгаа билээ. Угаасаа ч Айванхоу дангаараа хэзээ ч барахааргүй том орд учир
Роберт Фридлэнд болон Айванхоу-ын бусад захирлуудын хувьд хамгийн зөв гарц бол Рио Тинто байсан гэж
ажиглагчид үздэг аж.
Нөөцийн талаар товчхон
Аантре-гийн танилцуулсан нөөц, манай нөгөөхийн хийх гээд будилсан тооцоо.




               7
         Зураг 3 . Аантре Гоулдын танилцуулсан Хэруга ордын товч танилцуулга: нэр, байрлал, эзэмшил,
                    одоо байгаа байдал, нөөц. Эх сурвалж: Аантре Гоулд компаний вэб хуудас.

Дээр үзүүлсэн Хэруга ордын товч танилцуулгыг (Зураг 3) Монгол хэлнээ доорхи байдлаар
хөрвүүллээ:

    Хэруга (зэс-алт-молибден)

    Байрлал                     Өмнөговь, Монгол улс
    Эзэмшил                     Хамтарсан компани: Аантре 20 хувь, Оюу Толгой ХХК 80 хувь
    Одоо байгаа байдал          Оюу Толгойн уул уурхайн байгууламж дээр байрладаг төсөл. 2010
                                оны 5 сард уурхайн ашиглалтын төлөвлөгөөг танилцуулсан. 2011
                                онд хамтарсан компаний газар дээр хайгуул болон бүтээн
                                байгуулах ажилд 7 тэрбум ам. доллар төсөвлөсөн... гэж бичжээ.




7
 Манай “нөгөөх” ч энэ хүснэгтэн дээр их будилсан даа чааваас. Арга ч үгүй биз дээ мэргэжлийн хүн биш
ямар. Гэхдээ мэддэггүй мөртлөө мэддэг хүн шиг жүжиглэж хүмүүсийн толгойг эргүүлж, сэтгүүлч хүний хувьд
мэргэжлийн бус, ямар ч этик, сурталгүй байгаа нь санаа зовмоор.
Хэрхэн ашиглах.

Алт, зэс хэрхэн цулаараа газар доор хэвтэж байдаг вэ? Хэн яаж гаргаж авч яваад байна вэ?
Цэнтэрра Гоулд8 компаний хэл ам таталсан шуугианаас9 хойш манай ард түмэн эрдэс баялгаа
гадны компанид итгэхээ байсан билээ. Гэвч уг компаний Бороо Гоулд алтны уурхайн нээлтэн дээр
манай улсын тухайн үеийн ерөнхийлөгч, одоогийн ерөнхий сайд хоёр нүүр дүүрэн инээгээд, алга
ташаад, зогсож байгаа зураг нь байдаг болохоор гадны компани гэхээсээ дотоодын түшмэдүүдийн
гаргасан шийдвэр, үйлдэлүүд сонирхол татна (Энэ талаар эргэцүүлэл доор бий).

Хюго Дамметт болон Хэруга ордууд Монгол коммент нэвтрүүлэгт дурьдсан шиг газрын
гадаргуугаас доошоо 2,000 метрийн гүнд байдаг учраас гүний аргаар олборлолт хийхээр харин
Өмнөд Оюу ордыг ил уурхайн аргаар ашиглахаар тогтсон байна. Энэ нь эдийн засгийн хувьд
хамгийн ашигтай хувилбарууд болохоор ингэж техник эдийн засгийн үнэлгээ хийгдсэн гэдэг нь
ойлгомжтой. Мөн тэгж “манай хүний” халаглаад байгаа шиг тэгж цул алт10, цэвэр зэсээрээ газрын
гүнд байж байдаг юм биш зэсийн хүдэр, агуулга багатай алт шүү дээ. Аль, алийг нь боловсруулж
эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдаг.

Хюго, Хэруга хоёр орд нь тус бүр 5-6 километр үргэлжилсэн урт болохоор мэдээж тэдгээрийн
доогуур явах уурхайн хонгилын урт мөн дор хаяж төдий хэмжээний урттай байх нь даамжиггүй.
Гэсэн хэдий ч манай “нөгөөдөхийн” хэлсэн шиг тийм сүртэй 9-10 километрийн цаанаас, хайгаад
олдохооргүй газраас, ухаж ороод цул алтыг маань авч яваад байгаа явдал байхгүй л дээ. Тэгэх нь
эдийн засгийн хувьд ямар хүндээр тусахыг цаад гадныхан чинь андахгүй.

Дашрамд дурдахад Рио Тинто, Айванхоу болон манай холбогдох албаныханы мэдээлсэнээр Оюу
Толгой төсөл 2012 оны сүүлээр, 2013 он гэхэд ашиглалтанд орно. Тийм болохоор баялгийг маань
хулгайгаар ухаж гаргаад байгаа нь одоохондоо үгүй байх аа. Тэр хавиас Таван Толгой орчмын
нүүрсийг л урагшаа их зөөж байгаа шүү дээ.

Нэмж хэлэхэд хайгуул, нөөц тогтоолтын ажлууд ярихад амархан сонсогддог ч хэрэг дээрээ өчнөөн
хөрөнгө хүч шаарддаг билээ. Оюу Толгой төсөл дээр бол нэн ялангуяа зөндөө ажил бий. Тийм
учраас тэд Рэд Пат11, Лэйтон12, СиЭйЭмЭл13, Сэндвик14 зэрэг гэрээлэгч компаниудын
тусламжтайгаар маш их ажлаа нугалдаг. Гэтэл зүгээр л Хюго Дамметт гэдэг өрмийн компани орж
ирээд Аантре-д хамаг баялгийг нь өрөмдөж гаргаж өгчихөөд яваад өгдөг асуудал байхгүй л дээ.



8
  Centerra Gold
9
  Яагаав? Ёстой жинхэнэ нөгөө алтыг чинь уурхайгаас нь шууд Буянт-Ухааруу зөөж аваачиж гадагшаа нисгэж
гаргаад байгаагүй юу? Сонсохнээ 20 жилийн нөөцтэй гэж хэлээд уурхай нээгээд, хуулийн дагуу эхний 5
жилдээ татваргүй үйл ажиллагаа явуулах эрхийнхээ хугацаанд, хамаг нөөцийг нь хуу хамчихсан гэдэг бил үү
дээ. Цэнтэрра Гоулдын талаар бас албан ёсны тайлбар хийлгэх нь зүйтэй.
10
   Цул алт гэснээс 14 сая унц алт
11
   Red Path
12
   Leighton
13
   CAML
14
   Sandvik
Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль, үндсэн хэдэн татварын тухай.

Энэ хууль болон Монгол улсад гадны компани уул уурхай эрхлэх эрх зүйн орчны талаар:

      Гадны компаниуд газар эзэмших эрхгүй боловч байшин барилга зэргийг эзэмших мөн
       Засгийн газрын зөвшөөрлөөр эхний удаа 60 хүртэл жилийн хугацаатайгаар газар түрээслэх
       эрхтэй (дараагийн удаа зөвшөөрөл 40 хүртэл жилийн хугацаатай сунгагдах боломжтой).

      Зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хууль ёсны байгууллага хайгуулын болон ашиглалтын
       лиценз эзэмшинэ.

      Ашиглалтын лиценз эзэмшигч нь төслийн эхний таван жилийн дотор 50 саяас дээш ам.
       долларын хөрөнгө оруулалт хийхээр бол аж ахуй нэгжийн татвар, гаалийн татвар, нэмүү
       өртөгийн албан татвар болон эрдэс баялгийн роялти зэргийн тогтвортой тарифийг хуулиар
       баталгаажуулах Хөрөнгө Оруулалтын хэлэлцээрийг Засгийн газартай хийх боломжтой
       болно.

2009 оны 3 сарын сүүл гэхэд 5,221 орчим уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз
олгогдсон бөгөөд энэ нь ойролцоогоор 48 сая гектар газар буюу Монгол улсын нийт газар нутгийн
32 хувийг эзэлдэг.

      Хайгуулын лиценз анхлан 3 жилийн хугацаатайгаар 25-аас 400,000 гектар талбайтай газар
       дээр олгогддог. Харин нэг иргэн ба аж ахуйн нэгж нь хэд хэдэн хайгуулын лиценз эзэмших
       тоонд хязгаар тогтоогоогүй аж.

      Улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн бус эсвэл түрүүчийн эзэн нь хайгуулын эрхээ хасуулсан
       тохиолдолд хайгуулын лиценз олголт нь очероороо гэдэг шиг түрүүлж-ирсэн-хүнд-түрүүлж
       олгогддог.

      Хайгуулын лицензийн төлбөр эхний жилдээ нэг гектар нь 0.10 ам. долларын үнэтэйгээр
       эхэлдэг бөгөөд долоогоос есдөх жилдээ хамгийн үнэтэй түвшин болох гектар нь 1.50 ам.
       доллар болж өсдөг.

      Лиценз эзэмшигчид, хайгуулын лицензийн хугацааны хоёр дахь жилээс эхлэн, хайгуулын
       ажилд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлага тавигддаг.

      Хайгуулын лицензийг хоёр удаа тус бүр гурван жилийн хугацаатай сунгуулах боломжтой.

      Ашиглалтын лиценз анхлан 30 жилийн хугацаатайгаар олгогддог бөгөөд ахин хоёр удаа тус
       бүр 20 жилийн хугацаатай сунгуулах эрхтэй.
   Ашиглалтын лицензийн жилийн төлбөр нь нүүрс болон бусад нийтлэг эрдэс баялгийн орд
       газар гектар нь 5 ам. доллар ба алт, зэс, цинк, төмрийн орд газар гектар нь 15 ам. доллар.

      Нүүрс болон бусад нийтлэг эрдэс баялгаас 2.5 хувийн роялти татвар ногдуулдаг ба алт, зэс,
       цинк болон төмөр дээр 5 хувь байдаг.

      Хэрвээ Улс өмнө нь тухайн орд газрын хайгуулын ажилд хөрөнгө оруулж байсан бол уг
       стратегийн чухал ач холбогдолтой ордын 50 хүртэл хувийг эзэмшинэ. Бусад бүх стратегийн
       чухал ач холбогдолтой ордоос эзэмших Улсын дээд хэмжээг 34 хувиар тогтоожээ.

      Улс өөрөө оролцох сонирхолтой байгаа төсөлд хөрөнгө оруулагчдыг дэмжих зорилгоор
       Засгийн газар энгийн стандарт Хөрөнгө Оруулалтын гэрээнийхээс нэмэлт таатай
       нөхцөлүүдийг санал болгодог талтай.

2006 оны гэнэтийн ашгийн татвар нь металл арилжааны үнэ (Лондонгийн Металл Арилжааны
үнээр жишиг болгоно) заасан хэмжээнээс давсан үед 68 хувийн татвар ногдоно. Үүнд зэсийн үнэ
нэг тонн нь 2,600 ам. доллар болон алтны үнэ нэг унц нь 500 ам. доллар (2008 онд нэг унц нь 850
ам. доллар болгож нэмсэн) байхаар тогтоожээ. Гэнэтийн ашгийн татвар гэж байх туйлын буруу гэж
үзээд 2011 оны 1 сарын 1-ээс больсон. Ер нь Монгол улс татварын дэглэмээ гадаадын бусад том
уул уурхайтай орнуудын жишгээр барихаар тооцжээ.

      Нэмүү өртгийн албан татвар 10 хувь, болон ихэнх барааны импортод гаалийн албан татвар
       5 хувь.

      Аж ахуй нэгжийн албан татвар 3 хүртэл тэрбум төгрөгийн ашигаас 10 хувь, түүнээс дээш бол
       25 хувь.

Дээр дурьдсан гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэгч нь хэрхэн нэмэр болохоосоо нэрмээс болж
байгаа тухай гадна дотны судлаач шинжээчид ам булаалдан ярьж бичицгээж байсан. Ухаан нь
алтны үнэ хэзээдээ унц нь 500 ам. доллараас буухгүй байсан болохоор, хэн хэлсэн байлаа даа, бүгд
л алтаа алган дээрээ бариад татвар төлөх биш харин ханцуйндаа нуугаад гадагш нь гаргах
болжээ. Хамгийн их гэнэтийн ашгийн татвар төлсөн байгууллага бол өнөө л Эрдэнэт үйлдвэр ХХК
шүү дээ. Ташаа мэдээлэл, дутуу мэдлэгтэй хүнээр шийдвэр гаргуулах хичнээн хохиролтой вэ
гэдгийг цаашид бас бодох л асуудал.

Эрдэс баялаг эрчим хүчний яам бодлого тодорхойлно, хяналт тавина уу гэхээс тэгж Оюу Толгой
ийм ч лаг, Таван Толгой ч тийм тасархай гээд сүртэй гурван хэмжээст анимэйшн хийж, рекламдах
шаардлага байхгүй билээ. Тэглээ ч Робет Фридлэнд зэрэг гадаадууд нь өөрсдөө, 100 хувь хөрөнгө
гаргаж хайгуулынх нь ажлыг хийж гүйцэтгээд, ордын газрын гүнд буй биет болон нөөцийг нь
тогтоолгочихсон болохоор ашиглалтын лиценз авах давуу эрхтэй. Манай өөрийн маань тоглоомын
дүрэм нэгэнт иймээс яалтай ч билээ. Нэмж хэлэхэд Эрдэс баялаг эрчим хүчний яамны вэб хуудсыг
Гугль үзээд вирустай гээд оруулахгүй байна билээ. Ийм байхад чинь юун тэр Оюу Толгой ордын
биетийг Парисын цамхагтай зүйрлүүлсэн хүүхэлдэйн кино хийгээд сууж байх, айн??? Ер нь л хаа
хаанаа л анхаарах л асуудал.
Монголдоо яаж ашигтай байлгах вэ?
Манайхаан ухаж судалья л даа буюу санаа оноо.

Манай нөгөө “сайхан гарын” хэлж буйгаар Аантре хичнээн сая ам. долларын ашигаа вэб хуудсан
дээрээ танилцуулсан байна гэнэ. Гэтэл зөвхөн Оюу Толгой төслийн хүрээнд Монгол улсад 3-4
тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт орж ирж байгаа тооцоотой. Энэ их гадны хөрөнгө оруулалт
манайд яг яаж наалдаж байгааг судлах хэрэгтэй.

Дээр дурьдсан шиг Оюу Толгой төсөл дээр дүүрэн ажил бий. Тийм учраас тэд Рэд Пат, Лэйтон,
Сэндвик зэрэг ГАДНЫ гэрээлэгч компаниудын тусламжтайгаар маш их ажлаа нугалдаг. Манайхан
ийм түвшний гэрээлэгч компаниудыг байгуулж энэ зэргийн консалтинг15 ажлуудыг ӨӨРСДӨӨ авах
хэрэгтэй. Зөвхөн ханган нийлүүлэгчийн ажил хийж байна гээд бас л ялгаагүй гадны бараа
бүтээгдэхүүн зөөж ирээд байхын оронд өөрсдөө үйлдвэрлэгч болж цех, үйлдвэрүүд байгуулах
хэрэгтэй. Тэгээд ч зогсохгүй чадвар чанар чансаагаараа дэлхийдээ больё гэхэд Азидаа өрсөлдөхүйц
хэмжээнд очих хэрэгтэй. Тэгсэн цагт биднийг тойрсон том үйлчлүүлэгчид байж л байна: Орос,
Казахстан, Хятад гэх мэт. Тэгэхгүй бол бид одоогийн байдлаар зүгээр л юмийг нь зөөж өгчихөөд л
өөр оролцоо байхгүй ангайгаад хараад сууж байна шүү дээ.

Эцсийн бүтээгдэхүүн бий болгох зэсийн катод хайлуулах үйлдвэр барих тухай яриа хэсэг
сонсогдоод байдаг байсан одоо ч бүр сураггүй болсон бололтой. Алт, мөнгө, зэс, төмөр хайлуулах
нүүрс, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулж эндээ ӨӨРСДӨӨ нэмүү өртөг бий
болгох хэрэгтэй. Ингэсэнээр БИД газар доорх баялгаа байж болох хэмжээнд нь дэлхийн үнээр
дэлхийн зах зээлд нийлүүлэх бололцоотой болно. Тэгэхгүй бол бид одоогийн байдлаар зүгээр л
түүхий эдээ буюу зэсийн хүдэр, төмрийн хүдэр, агуулга багатай алт, мөнгөө, хайран газрын тос
нефтээ гадагшаа хямдхан үнээр гаргаад ангайгаад сууж байна шүү дээ.

Мэдээж ингэхийн тулд импортын татварыг нэлээн өндөр болгож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол
дотоодын маань үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн гадны том том корпорацуудын өч төчнөөнөөр
нь үйлдвэрлээд хямдхан оруулаад ирж байгаа бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж дийлэхгүй. Энэ
ганцхан уул уурхай салбар дээр ч биш манай улсын зах зээл бүхэлдээ ийм байдалтай байна.




15
     Consulting гэдэг нь consult үгнээс гаралтай бөгөөд зөвлөх гэсэн утгатай үг.
Зураг 4. Монгол улсын нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээ, 2010 оны
            байдлаар 2,107.2 ам доллар. Эх сурвалж: Дэлхийн банкны Дэлхийн Хөгжлийн Үзүүлэлт.

Монгол улсын нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээ 2000 оны байдлаар 471.47
ам. доллар байсан бол 2010 он гэхэд 2,207.2 ам. доллар болтлоо бараг 80 хувиар эрчимтэй өсчээ
(Зураг 4). Энэ тоо ирэх хэдхэн жилийн хугацаанд бүр суга өснө гэж судлаач шинжээчид таамаглаж
байна. Манай төрийн түшээд хүртэл 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ бүр 60,000 ам. доллар
болно гэж ярьж байна.

Гэтэл амьдрал дээр энэ тоо бидэнд яаж наалдаж ард түмний амьдрал хэрхэн дээшилэв?
Маргаантай. Тоотой хэдхэн хүн хагартлаа баяжаад, дийлэнх нь модоо барихдаа тулаад байна.
Үүний хамгийн тод жишээ Улсын Их хурлын сонгуулийн үеэр тодоос тод ажиглагддаг: хаалттай,
боолттой байсаар ард иргэд сульдаж хэн их мөнгө амласан, хэн их юм тараасанд нь саналаа
өгчихдөг.

Монгол улсын жинхэнэ баялаг бол Монголын иргэд, ард түмэн, Монгол хүн билээ. Монгол хүнийг
дээдэлсэн улс болж байж хөгжил, дэвшилийн тухай ярихаас зөвхөн нэг хүнд ногдох ДНБ хэмжээ
10,000 ам. доллар болчихоор л амьдрал дээшилчихдэггүй юм шиг ээ. Монгол улс иргэнээ
дээдэлсэн Үндсэн хуультай болж, үүнтэйгээ уялдсан иргэний нийгэм бий болгох хэрэгтэй.
Монголын дайсан гаднаас биш дотроосоо гэж Др. С. Молор-Эрдэнэ хэлжээ. Тийм учраас бидэнд
асуудлын учрыг олох, шийдвэрлэх боломж бүрэн дүүрэн байна гэж үзэж байна.

Энэ зүйлүүдийг хийж бүтээх санааг би гаргаж ирээд байгаа юм биш ээ. Надаас өмнө олж хараад,
сэдсэн, дуугарсан, бичсэн бүхнийг базаад хэлэхийг оролдлоо. Мөн энд бий болох ажлын байрны
тооны талаар ярих илүүц биз ээ. Мөнгө орж ирж болно, тэрэн шигээ гараад л явна. Чадвар чанар
чансаа бол үлдэнэ шүү дээ. Яагаав нэг үг байдаг даа Сурчихсан юм гэж сайхан юм аа, хүн
булаагаад авчихгүй юм гэж.




Ашигласан материалууд:

Алт, мөнгөний дэлхийн ханш мэдээлэгч вэб хуудас     www.goldseek.com

Антрэ Гоулд компаний вэб хуудас                     www.entreegold.com

Айванхоу Майнз компаний вэб хуудас                  www.ivanhoemines.com

Лондоны Металл Арилжааны албан ёсны вэб хуудас      www.lme.com

Уикипидия интернэт танин мэдэхүйн толь              www.wikipedia.org

Уул уурхайн тухай Монгол улсын хууль

Рио Тинто компаний вэб хуудас                       www.riotinto.com

More Related Content

Viewers also liked

Aqua-taxi Ottawa Gatineau
Aqua-taxi  Ottawa  Gatineau  Aqua-taxi  Ottawa  Gatineau
Aqua-taxi Ottawa Gatineau Natalya Dagenais
 
Apt studio 54
Apt studio 54Apt studio 54
Apt studio 54Rosan88
 
Maa amma baapu rajaram final
Maa amma baapu rajaram finalMaa amma baapu rajaram final
Maa amma baapu rajaram finalDivya Medishetty
 
Analysing articles
Analysing articlesAnalysing articles
Analysing articlesadammorris12
 
Allura a gentle_introduction_apache_conna2014
Allura a gentle_introduction_apache_conna2014Allura a gentle_introduction_apache_conna2014
Allura a gentle_introduction_apache_conna2014Wayne Witzel III
 
Severe Kyphoscoliosis with Inguinal Swelling excision underUSG guided TAP Block
Severe Kyphoscoliosis with Inguinal Swelling excision underUSG guided  TAP BlockSevere Kyphoscoliosis with Inguinal Swelling excision underUSG guided  TAP Block
Severe Kyphoscoliosis with Inguinal Swelling excision underUSG guided TAP BlockPranav Bansal
 
Choosing the Right Words
Choosing the Right WordsChoosing the Right Words
Choosing the Right WordsSophia Abigayle
 
Pain management after joint replacement surgery
Pain management after joint replacement surgeryPain management after joint replacement surgery
Pain management after joint replacement surgeryPranav Bansal
 

Viewers also liked (17)

Tccsa
TccsaTccsa
Tccsa
 
Annlaysis of a music video
Annlaysis of a music videoAnnlaysis of a music video
Annlaysis of a music video
 
Battleship
BattleshipBattleship
Battleship
 
Battleship
BattleshipBattleship
Battleship
 
indie pop genre
indie pop genreindie pop genre
indie pop genre
 
Aqua-taxi Ottawa Gatineau
Aqua-taxi  Ottawa  Gatineau  Aqua-taxi  Ottawa  Gatineau
Aqua-taxi Ottawa Gatineau
 
Magazine treatment
Magazine treatmentMagazine treatment
Magazine treatment
 
Apt studio 54
Apt studio 54Apt studio 54
Apt studio 54
 
Maa amma baapu rajaram final
Maa amma baapu rajaram finalMaa amma baapu rajaram final
Maa amma baapu rajaram final
 
Analysing articles
Analysing articlesAnalysing articles
Analysing articles
 
Allura a gentle_introduction_apache_conna2014
Allura a gentle_introduction_apache_conna2014Allura a gentle_introduction_apache_conna2014
Allura a gentle_introduction_apache_conna2014
 
Suraj jaiswal bpr
Suraj jaiswal bprSuraj jaiswal bpr
Suraj jaiswal bpr
 
CObIT
CObITCObIT
CObIT
 
Severe Kyphoscoliosis with Inguinal Swelling excision underUSG guided TAP Block
Severe Kyphoscoliosis with Inguinal Swelling excision underUSG guided  TAP BlockSevere Kyphoscoliosis with Inguinal Swelling excision underUSG guided  TAP Block
Severe Kyphoscoliosis with Inguinal Swelling excision underUSG guided TAP Block
 
Choosing the Right Words
Choosing the Right WordsChoosing the Right Words
Choosing the Right Words
 
Pain management after joint replacement surgery
Pain management after joint replacement surgeryPain management after joint replacement surgery
Pain management after joint replacement surgery
 
COSO ERM
COSO ERMCOSO ERM
COSO ERM
 

Similar to Mонголын баялаг

What the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisWhat the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisThe Business Council of Mongolia
 
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД МБЗөөс ӨГӨХ ЕРӨН...
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД МБЗөөс ӨГӨХ ЕРӨН...АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД МБЗөөс ӨГӨХ ЕРӨН...
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД МБЗөөс ӨГӨХ ЕРӨН...The Business Council of Mongolia
 
Ю.Энхзориг - Үнэт цаасны зах зээлийн хямрал, цэцэглэлт ба хэвлэл мэдээлэл (B...
Ю.Энхзориг - Үнэт цаасны зах зээлийн хямрал, цэцэглэлт  ба хэвлэл мэдээлэл (B...Ю.Энхзориг - Үнэт цаасны зах зээлийн хямрал, цэцэглэлт  ба хэвлэл мэдээлэл (B...
Ю.Энхзориг - Үнэт цаасны зах зээлийн хямрал, цэцэглэлт ба хэвлэл мэдээлэл (B...batnasanb
 
Lekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mglLekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mglDamdin Serdaram
 
О.Баасансүрэн Э.Уранзаяа Б.Цэнгүүнжав - БАЙГАЛИЙН БАЯЛГААС ОРЖ ИРЭХ ИХ ХЭМЖЭЭ...
О.Баасансүрэн Э.Уранзаяа Б.Цэнгүүнжав - БАЙГАЛИЙН БАЯЛГААС ОРЖ ИРЭХ ИХ ХЭМЖЭЭ...О.Баасансүрэн Э.Уранзаяа Б.Цэнгүүнжав - БАЙГАЛИЙН БАЯЛГААС ОРЖ ИРЭХ ИХ ХЭМЖЭЭ...
О.Баасансүрэн Э.Уранзаяа Б.Цэнгүүнжав - БАЙГАЛИЙН БАЯЛГААС ОРЖ ИРЭХ ИХ ХЭМЖЭЭ...batnasanb
 
үндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлүндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлTj Crew
 

Similar to Mонголын баялаг (7)

What the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisWhat the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisis
 
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД МБЗөөс ӨГӨХ ЕРӨН...
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД МБЗөөс ӨГӨХ ЕРӨН...АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД МБЗөөс ӨГӨХ ЕРӨН...
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД МБЗөөс ӨГӨХ ЕРӨН...
 
Ю.Энхзориг - Үнэт цаасны зах зээлийн хямрал, цэцэглэлт ба хэвлэл мэдээлэл (B...
Ю.Энхзориг - Үнэт цаасны зах зээлийн хямрал, цэцэглэлт  ба хэвлэл мэдээлэл (B...Ю.Энхзориг - Үнэт цаасны зах зээлийн хямрал, цэцэглэлт  ба хэвлэл мэдээлэл (B...
Ю.Энхзориг - Үнэт цаасны зах зээлийн хямрал, цэцэглэлт ба хэвлэл мэдээлэл (B...
 
Lekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mglLekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mgl
 
О.Баасансүрэн Э.Уранзаяа Б.Цэнгүүнжав - БАЙГАЛИЙН БАЯЛГААС ОРЖ ИРЭХ ИХ ХЭМЖЭЭ...
О.Баасансүрэн Э.Уранзаяа Б.Цэнгүүнжав - БАЙГАЛИЙН БАЯЛГААС ОРЖ ИРЭХ ИХ ХЭМЖЭЭ...О.Баасансүрэн Э.Уранзаяа Б.Цэнгүүнжав - БАЙГАЛИЙН БАЯЛГААС ОРЖ ИРЭХ ИХ ХЭМЖЭЭ...
О.Баасансүрэн Э.Уранзаяа Б.Цэнгүүнжав - БАЙГАЛИЙН БАЯЛГААС ОРЖ ИРЭХ ИХ ХЭМЖЭЭ...
 
Mungun hurungiin mayagtiig nuhuh zaavar
Mungun hurungiin mayagtiig nuhuh zaavarMungun hurungiin mayagtiig nuhuh zaavar
Mungun hurungiin mayagtiig nuhuh zaavar
 
үндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлүндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэл
 

Mонголын баялаг

  • 1. Монголын баялаг /Гадарлаад байгаа хүний өчил/ Монголын баялаг гээд бичлэг Юүтүүб дээр тавигдаж, энд тэнд байгаа Монголчууд маань бие биендээ шэйрлэж үзэцгээн, халаглаж, сүйд майд болж байна. Уг бичлэг ТиВи 9 сувгаар цацагддаг бололтой Монгол коммент гэх нэвтрүүлэг аж. Үндсэндээ манай улсын баялгийг гадныхан хэрхэн ард иргэдээс нууцаар ухаж авч, дэлхийн зах зээл дээр хямдаар зарж, үрж байгаа тухай. Энд ард иргэд гэдэг нь Монголчууд бид бүгд буюу ухаандаа эзэд нь юм. Үнэхээр зөв! Эзэншүү ухаантай юм байж ийм их баялагтайгаа ч мэдэхгүй (Мэдээлэхгүй юм чинь яаж ч мэдэх юм билээ, энэ талаар доор дахин дурьдана). Төрийн түшээдийнхээ амыг харж, тараадаг хэдхэн цаасных нь хойноос очерлож, дээрхи бичлэг дээр гардаг сүртэй залуугийн хэлдэгээр, “матрын нулимс1” унагаад байж байхаасаа БИД ичмээр. Мань нэвтрүүлэгч сүр эр нэг бол хүний бэлдэж өгсөн материалыг уншаад байгаа юм уу, эс бол өөрөө үнэхээр очоод үзчихсэн, судлаад мэдчихсэн баримтаа яриад байгаа юм уу ойлгомжгүй. Миний бодлоор би дөнгөж арав төгсөж байхдаа байсан шиг амны салиа нь арилаагүй, хоосон толгой, хүнээр яриулсан киногоо өөрөө үзсэн юм шиг л ярьж байх шиг. Үгүй ядаж л тооны машин дээр тоо үржүүлж чадахгүй л юм байна билээ. Тийм байж Монголын ард түмнийг матрын нулимстай хутгаж чадаж байгаа нь БҮР ичмээр. Хамгийн аймаар нь уг бичлэгийг үзээд л, алиа гарын хэлсэн үгийг чин үнэнд тооцож, дэлхийд байхгүй цул алтаа зургаан зуун тавьхан доллараар дамлуулаад дууслаа, гэж бодон дотор нь харлаж суугаа хүмүүс НЭН ичмээр. Бүр ч аймаар нь Монгол улсын төр засаг, төрийн түшээд ардчилсан гэж хашгирах мөртлөө дээрэнгүй феодал, нээлттэй гэх атлаа нууцлаг хаалттай, иргэдийг биш өөрсдийгөө төлөөлөөд төрийн эрхэнд эзэн суучихсан байгаа нь ДЭНДҮҮ ичмээр. Энэ их боолттой, хаалттай, яавч ил тод бус байдлаас болж энэ мэт ташаа ойлголтууд нийтийн дунд тарж, ил далд бухимдалд хүргэж байгааг манай төр засаг, холбогдох албаны хүмүүс анхаарах хэрэгтэй. Сэтгүүлч хүн мөнгөн үзгээрээ чин үнэнийг бичиж нийтийн нүдийг нээж, чихийг онгойлгож, нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулж явах ёстой байтал энэ бичлэг дээр гардаг “сэтгүүлч” шиг цагаан дээр хараар бичээстэй байгаа зүйлийг мэдэхгүй атлаа худлаа мэдэмхийрч буруугаар тайлбар хийж байгаа байдал Монголын сэтгүүлчидийн хувьд агуу гутамшиг биз ээ. Би уул уурхайн мэргэжилтэй, уг салбарт ажилладаг, бас жаахан гадарлаад байгаа хүнийхээ хувьд, мөнөөх бичлэгээс ажиглаж харсан хэдхэн зүйлийг доорхи байдлаар сийрүүллээ. Энэ бол зөвхөн миний хувийн үзэл бодол бөгөөд олны дунд үүсээд буй бухимдалд бяцхан тодруулга хийх үүднээс энэ нийтлэлийг бичсэн болно. Мөн хэрхэвч аль нэг гадны компанийг өмөөрсөн, өмгөөлсөн, 1 Юу гэсэн утга агуулж байгааг сайтар ойлгосонгүй. Ямар нэг хошин шогийн шоун дээр гардаг үг байж магадгүй. Матар уйлдаг гэж дуулаагүй боловч матар гэдгээр нь хөөвөл: мань эрээс жаахан царай муутай амьтан уйлаад бүр алиа алдсан байгаа дүр бууж байна.
  • 2. цайруулсан оролдлого биш бөгөөд энэ бол зөвхөн бидэнд нээлттэй байгаа мэдээллийг үнэнээр нь хүргэх гэсэн оролдлого юм. Монгол улсын Ерөнхий сайд энэ талаар мэдээлэл хийх гэж байгаагаа өөрийнхөө Фэйсбүүк дээр зарласныг уншаад тэсэн ядан хүлээж буй хүмүүст болон энэ талаар сонирхож, санаа тавьж буй бүх хүнд зориулав. Уг нийтлэл Оюу Толгой ордын эзэмшилийн тухай, Нөөцийн талаар товчхон, Хэрхэн ашиглах, Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль- үндсэн хэдэн татварын тухай, Монголдоо яаж ашигтай байлгах вэ? гэсэн таван хэсгээс бүтнэ. Нийтлэлтийн агуулга: Оюу Толгой ордын эзэмшилийн тухай. ..................................................................................................... 3 Нөөцийн талаар товчхон............................................................................................................................. 5 Хэрхэн ашиглах. ........................................................................................................................................... 6 Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль, үндсэн хэдэн татварын тухай. ...................................... 7 Монголдоо яаж ашигтай байлгах вэ? ...................................................................................................... 10
  • 3. Оюу Толгой ордын эзэмшилийн тухай. Аантре2 Гоулд компаний танилцуулж буй Оюу Толгой ордын эзэмшлийн тухай. Зураг 1. Уг нэвтрүүлэг дээр гардаг Оюу Толгой ордын эзэмшилийн график. Эх сурвалж: Аантрэ Гоулд-ын вэб хуудас. Мань Монголоо гэсэн “сэтгүүлч” залууг хэн ингэтэл нь цэнэглэснийг мэдэхгүй. Гэхдээ үнэхээр сайн хөөргөсөнөөс биш дэндүү муу цэнэглэжээ. Тэр үзүүлэх графикийг (Зураг 1) нь яаж ч хараад Оюу Толгой ХХК нь үндсэн эзэмшигч гэж харагдахаас Аантре Гоулд-ын охины охины охин компани шиг харагдахгүй байх юм. Мөн яаж ч харсан, зөвхөн байрлал нь л тиймээс, Аантре хамаг юмны тархинд очоод суучихсан харагдахгүй юм. Бодвол Аантре компаний өөрийнх нь вэб хуудас учираас дээрхи график дээр тэд өөрсдийгөө тархин тус газар байрлуулсан байх магадлалтай. Энэ нь ч зөв маркетингийн шийдэл байх нь, учир нь манай “нөгөөх” шиг нэг хөлдүү баагий үзээд ёстой тархин дээр нь суучихсан компани гэж боддог байж таарлаа. Энэ графикийг зуу дотор тоолж мэддэг хүн харахад л төвөггүй ойлгомжтой байна. Тодруулбал:  Хюго Норт Экстэншн3 болон Хэруга4 хоёр ордыг Аантре-Айванхоу жойнт вэнтүр5 буюу хамтарсан компани хамтран эзэмшдэг. 2 Entrée гэх энэ Франц гаралтай үг хэзээнээсээ цул гэдэг утга агуулж байсангүй. Хойд Америкт дараалсан курс хоолны үндсэн хоолыг аантре хэмээнэ. 3 Hugo North Extension гэдгийг Хюгогийн Хойд Өргөтгөл гэж орчуулав. 4 Heruga 5 Жойнт вэнтүр гэдэг нь хоёр талын зөвшилцөж байгуулсан бизнесийн гэрээний үндсэн дээр, тодорхой хугацаанд, хөрөнгө нийлүүлж, байгуулдаг хамтарсан-компани. Манайд бий хамгийн том жойнт-вэнтүр жишээ бол олноо ГОК хэмээн алдаршсан Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК билээ.
  • 4. Энэхүү Аантре-Айванхоу хамтарсан компаний эзэмшдэг Хюгогийн Хойд Өргөтгөл орд, Хэруга орд тус бүрийн 70 болон 80 хувийг Оюу Толгой ХХК эзэмшиж үлдсэн 20 болон 30 хувийг Аантре эзэмшдэг байна.  Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг Айванхоу үлдсэн 34 хувийг Монгол улсын Засгийн газар эзэмшдэг гэжээ.  Айванхоу компаний 49 хувийг дэлхийн уул уурхайн том тоглогчдын нэг Рио Тинто6 эзэмшиж байна.  Аантре Гоулдын 13 орчим хувийг Рио Тинто, мөн 12 орчим хувийг Айванхоу тус тус эзэмшдэг гэж дүрсэлжээ. Зураг 2. Оюу Толгой ордын хөндлөн огтлолыг үзүүлсэн зураг. Баруун гар талаасаа Хюго Даммет, Өмнөд Оюу, Хэруга ордууд. Эх сурвалж: Аантрэ-Гоулдын вэб хуудас. Аантре Гоулдын эзэмшил ордууд тод хар зураасуудын хоёр гадна талд тодоор дүрслэгдсэн байгааг дээрхи зураг (Зураг 2) дээрээс харж болж байна. Мөн яаж ч харсан уг гурван ордын дийлэнхийг буюу тод хар зураасуудын дотор талд бүдгээр дүрсэлсэн хэсгийг Оюу Толгой ХХК эзэмшдэг гэдэг нь маш тодорхой харагдаж байна. 6 Rio Tinto 2006 онд Оюу Толгой төсөл дээр хамтарч ажиллахаар Канадын Айванхоу Майнз компаний 9.9 хувийг худалдаж авчээ. 2009 оны 10 сард Монгол улсын Засгийн газартай Хөрөнгө Оруулалтын гэрээ байгуулж Оюу Толгой ордыг ашиглах замаа зассан ба Айванхоу-с эзэмших хувиа 19.7 болгож өсгөжээ. Ийнхүү Айванхоу-ын эзэмшлээ бага багаар өсгөж явсаар өнөөгийн 49 хувьд хүргэсэн ба Оюу Толгой төслийн бүх удирдлагыг гартаа аваад байгаа билээ. Угаасаа ч Айванхоу дангаараа хэзээ ч барахааргүй том орд учир Роберт Фридлэнд болон Айванхоу-ын бусад захирлуудын хувьд хамгийн зөв гарц бол Рио Тинто байсан гэж ажиглагчид үздэг аж.
  • 5. Нөөцийн талаар товчхон Аантре-гийн танилцуулсан нөөц, манай нөгөөхийн хийх гээд будилсан тооцоо. 7 Зураг 3 . Аантре Гоулдын танилцуулсан Хэруга ордын товч танилцуулга: нэр, байрлал, эзэмшил, одоо байгаа байдал, нөөц. Эх сурвалж: Аантре Гоулд компаний вэб хуудас. Дээр үзүүлсэн Хэруга ордын товч танилцуулгыг (Зураг 3) Монгол хэлнээ доорхи байдлаар хөрвүүллээ: Хэруга (зэс-алт-молибден) Байрлал Өмнөговь, Монгол улс Эзэмшил Хамтарсан компани: Аантре 20 хувь, Оюу Толгой ХХК 80 хувь Одоо байгаа байдал Оюу Толгойн уул уурхайн байгууламж дээр байрладаг төсөл. 2010 оны 5 сард уурхайн ашиглалтын төлөвлөгөөг танилцуулсан. 2011 онд хамтарсан компаний газар дээр хайгуул болон бүтээн байгуулах ажилд 7 тэрбум ам. доллар төсөвлөсөн... гэж бичжээ. 7 Манай “нөгөөх” ч энэ хүснэгтэн дээр их будилсан даа чааваас. Арга ч үгүй биз дээ мэргэжлийн хүн биш ямар. Гэхдээ мэддэггүй мөртлөө мэддэг хүн шиг жүжиглэж хүмүүсийн толгойг эргүүлж, сэтгүүлч хүний хувьд мэргэжлийн бус, ямар ч этик, сурталгүй байгаа нь санаа зовмоор.
  • 6. Хэрхэн ашиглах. Алт, зэс хэрхэн цулаараа газар доор хэвтэж байдаг вэ? Хэн яаж гаргаж авч яваад байна вэ? Цэнтэрра Гоулд8 компаний хэл ам таталсан шуугианаас9 хойш манай ард түмэн эрдэс баялгаа гадны компанид итгэхээ байсан билээ. Гэвч уг компаний Бороо Гоулд алтны уурхайн нээлтэн дээр манай улсын тухайн үеийн ерөнхийлөгч, одоогийн ерөнхий сайд хоёр нүүр дүүрэн инээгээд, алга ташаад, зогсож байгаа зураг нь байдаг болохоор гадны компани гэхээсээ дотоодын түшмэдүүдийн гаргасан шийдвэр, үйлдэлүүд сонирхол татна (Энэ талаар эргэцүүлэл доор бий). Хюго Дамметт болон Хэруга ордууд Монгол коммент нэвтрүүлэгт дурьдсан шиг газрын гадаргуугаас доошоо 2,000 метрийн гүнд байдаг учраас гүний аргаар олборлолт хийхээр харин Өмнөд Оюу ордыг ил уурхайн аргаар ашиглахаар тогтсон байна. Энэ нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбарууд болохоор ингэж техник эдийн засгийн үнэлгээ хийгдсэн гэдэг нь ойлгомжтой. Мөн тэгж “манай хүний” халаглаад байгаа шиг тэгж цул алт10, цэвэр зэсээрээ газрын гүнд байж байдаг юм биш зэсийн хүдэр, агуулга багатай алт шүү дээ. Аль, алийг нь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Хюго, Хэруга хоёр орд нь тус бүр 5-6 километр үргэлжилсэн урт болохоор мэдээж тэдгээрийн доогуур явах уурхайн хонгилын урт мөн дор хаяж төдий хэмжээний урттай байх нь даамжиггүй. Гэсэн хэдий ч манай “нөгөөдөхийн” хэлсэн шиг тийм сүртэй 9-10 километрийн цаанаас, хайгаад олдохооргүй газраас, ухаж ороод цул алтыг маань авч яваад байгаа явдал байхгүй л дээ. Тэгэх нь эдийн засгийн хувьд ямар хүндээр тусахыг цаад гадныхан чинь андахгүй. Дашрамд дурдахад Рио Тинто, Айванхоу болон манай холбогдох албаныханы мэдээлсэнээр Оюу Толгой төсөл 2012 оны сүүлээр, 2013 он гэхэд ашиглалтанд орно. Тийм болохоор баялгийг маань хулгайгаар ухаж гаргаад байгаа нь одоохондоо үгүй байх аа. Тэр хавиас Таван Толгой орчмын нүүрсийг л урагшаа их зөөж байгаа шүү дээ. Нэмж хэлэхэд хайгуул, нөөц тогтоолтын ажлууд ярихад амархан сонсогддог ч хэрэг дээрээ өчнөөн хөрөнгө хүч шаарддаг билээ. Оюу Толгой төсөл дээр бол нэн ялангуяа зөндөө ажил бий. Тийм учраас тэд Рэд Пат11, Лэйтон12, СиЭйЭмЭл13, Сэндвик14 зэрэг гэрээлэгч компаниудын тусламжтайгаар маш их ажлаа нугалдаг. Гэтэл зүгээр л Хюго Дамметт гэдэг өрмийн компани орж ирээд Аантре-д хамаг баялгийг нь өрөмдөж гаргаж өгчихөөд яваад өгдөг асуудал байхгүй л дээ. 8 Centerra Gold 9 Яагаав? Ёстой жинхэнэ нөгөө алтыг чинь уурхайгаас нь шууд Буянт-Ухааруу зөөж аваачиж гадагшаа нисгэж гаргаад байгаагүй юу? Сонсохнээ 20 жилийн нөөцтэй гэж хэлээд уурхай нээгээд, хуулийн дагуу эхний 5 жилдээ татваргүй үйл ажиллагаа явуулах эрхийнхээ хугацаанд, хамаг нөөцийг нь хуу хамчихсан гэдэг бил үү дээ. Цэнтэрра Гоулдын талаар бас албан ёсны тайлбар хийлгэх нь зүйтэй. 10 Цул алт гэснээс 14 сая унц алт 11 Red Path 12 Leighton 13 CAML 14 Sandvik
  • 7. Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль, үндсэн хэдэн татварын тухай. Энэ хууль болон Монгол улсад гадны компани уул уурхай эрхлэх эрх зүйн орчны талаар:  Гадны компаниуд газар эзэмших эрхгүй боловч байшин барилга зэргийг эзэмших мөн Засгийн газрын зөвшөөрлөөр эхний удаа 60 хүртэл жилийн хугацаатайгаар газар түрээслэх эрхтэй (дараагийн удаа зөвшөөрөл 40 хүртэл жилийн хугацаатай сунгагдах боломжтой).  Зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хууль ёсны байгууллага хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшинэ.  Ашиглалтын лиценз эзэмшигч нь төслийн эхний таван жилийн дотор 50 саяас дээш ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр бол аж ахуй нэгжийн татвар, гаалийн татвар, нэмүү өртөгийн албан татвар болон эрдэс баялгийн роялти зэргийн тогтвортой тарифийг хуулиар баталгаажуулах Хөрөнгө Оруулалтын хэлэлцээрийг Засгийн газартай хийх боломжтой болно. 2009 оны 3 сарын сүүл гэхэд 5,221 орчим уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдсон бөгөөд энэ нь ойролцоогоор 48 сая гектар газар буюу Монгол улсын нийт газар нутгийн 32 хувийг эзэлдэг.  Хайгуулын лиценз анхлан 3 жилийн хугацаатайгаар 25-аас 400,000 гектар талбайтай газар дээр олгогддог. Харин нэг иргэн ба аж ахуйн нэгж нь хэд хэдэн хайгуулын лиценз эзэмших тоонд хязгаар тогтоогоогүй аж.  Улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн бус эсвэл түрүүчийн эзэн нь хайгуулын эрхээ хасуулсан тохиолдолд хайгуулын лиценз олголт нь очероороо гэдэг шиг түрүүлж-ирсэн-хүнд-түрүүлж олгогддог.  Хайгуулын лицензийн төлбөр эхний жилдээ нэг гектар нь 0.10 ам. долларын үнэтэйгээр эхэлдэг бөгөөд долоогоос есдөх жилдээ хамгийн үнэтэй түвшин болох гектар нь 1.50 ам. доллар болж өсдөг.  Лиценз эзэмшигчид, хайгуулын лицензийн хугацааны хоёр дахь жилээс эхлэн, хайгуулын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлага тавигддаг.  Хайгуулын лицензийг хоёр удаа тус бүр гурван жилийн хугацаатай сунгуулах боломжтой.  Ашиглалтын лиценз анхлан 30 жилийн хугацаатайгаар олгогддог бөгөөд ахин хоёр удаа тус бүр 20 жилийн хугацаатай сунгуулах эрхтэй.
  • 8. Ашиглалтын лицензийн жилийн төлбөр нь нүүрс болон бусад нийтлэг эрдэс баялгийн орд газар гектар нь 5 ам. доллар ба алт, зэс, цинк, төмрийн орд газар гектар нь 15 ам. доллар.  Нүүрс болон бусад нийтлэг эрдэс баялгаас 2.5 хувийн роялти татвар ногдуулдаг ба алт, зэс, цинк болон төмөр дээр 5 хувь байдаг.  Хэрвээ Улс өмнө нь тухайн орд газрын хайгуулын ажилд хөрөнгө оруулж байсан бол уг стратегийн чухал ач холбогдолтой ордын 50 хүртэл хувийг эзэмшинэ. Бусад бүх стратегийн чухал ач холбогдолтой ордоос эзэмших Улсын дээд хэмжээг 34 хувиар тогтоожээ.  Улс өөрөө оролцох сонирхолтой байгаа төсөлд хөрөнгө оруулагчдыг дэмжих зорилгоор Засгийн газар энгийн стандарт Хөрөнгө Оруулалтын гэрээнийхээс нэмэлт таатай нөхцөлүүдийг санал болгодог талтай. 2006 оны гэнэтийн ашгийн татвар нь металл арилжааны үнэ (Лондонгийн Металл Арилжааны үнээр жишиг болгоно) заасан хэмжээнээс давсан үед 68 хувийн татвар ногдоно. Үүнд зэсийн үнэ нэг тонн нь 2,600 ам. доллар болон алтны үнэ нэг унц нь 500 ам. доллар (2008 онд нэг унц нь 850 ам. доллар болгож нэмсэн) байхаар тогтоожээ. Гэнэтийн ашгийн татвар гэж байх туйлын буруу гэж үзээд 2011 оны 1 сарын 1-ээс больсон. Ер нь Монгол улс татварын дэглэмээ гадаадын бусад том уул уурхайтай орнуудын жишгээр барихаар тооцжээ.  Нэмүү өртгийн албан татвар 10 хувь, болон ихэнх барааны импортод гаалийн албан татвар 5 хувь.  Аж ахуй нэгжийн албан татвар 3 хүртэл тэрбум төгрөгийн ашигаас 10 хувь, түүнээс дээш бол 25 хувь. Дээр дурьдсан гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэгч нь хэрхэн нэмэр болохоосоо нэрмээс болж байгаа тухай гадна дотны судлаач шинжээчид ам булаалдан ярьж бичицгээж байсан. Ухаан нь алтны үнэ хэзээдээ унц нь 500 ам. доллараас буухгүй байсан болохоор, хэн хэлсэн байлаа даа, бүгд л алтаа алган дээрээ бариад татвар төлөх биш харин ханцуйндаа нуугаад гадагш нь гаргах болжээ. Хамгийн их гэнэтийн ашгийн татвар төлсөн байгууллага бол өнөө л Эрдэнэт үйлдвэр ХХК шүү дээ. Ташаа мэдээлэл, дутуу мэдлэгтэй хүнээр шийдвэр гаргуулах хичнээн хохиролтой вэ гэдгийг цаашид бас бодох л асуудал. Эрдэс баялаг эрчим хүчний яам бодлого тодорхойлно, хяналт тавина уу гэхээс тэгж Оюу Толгой ийм ч лаг, Таван Толгой ч тийм тасархай гээд сүртэй гурван хэмжээст анимэйшн хийж, рекламдах шаардлага байхгүй билээ. Тэглээ ч Робет Фридлэнд зэрэг гадаадууд нь өөрсдөө, 100 хувь хөрөнгө гаргаж хайгуулынх нь ажлыг хийж гүйцэтгээд, ордын газрын гүнд буй биет болон нөөцийг нь тогтоолгочихсон болохоор ашиглалтын лиценз авах давуу эрхтэй. Манай өөрийн маань тоглоомын дүрэм нэгэнт иймээс яалтай ч билээ. Нэмж хэлэхэд Эрдэс баялаг эрчим хүчний яамны вэб хуудсыг Гугль үзээд вирустай гээд оруулахгүй байна билээ. Ийм байхад чинь юун тэр Оюу Толгой ордын
  • 9. биетийг Парисын цамхагтай зүйрлүүлсэн хүүхэлдэйн кино хийгээд сууж байх, айн??? Ер нь л хаа хаанаа л анхаарах л асуудал.
  • 10. Монголдоо яаж ашигтай байлгах вэ? Манайхаан ухаж судалья л даа буюу санаа оноо. Манай нөгөө “сайхан гарын” хэлж буйгаар Аантре хичнээн сая ам. долларын ашигаа вэб хуудсан дээрээ танилцуулсан байна гэнэ. Гэтэл зөвхөн Оюу Толгой төслийн хүрээнд Монгол улсад 3-4 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт орж ирж байгаа тооцоотой. Энэ их гадны хөрөнгө оруулалт манайд яг яаж наалдаж байгааг судлах хэрэгтэй. Дээр дурьдсан шиг Оюу Толгой төсөл дээр дүүрэн ажил бий. Тийм учраас тэд Рэд Пат, Лэйтон, Сэндвик зэрэг ГАДНЫ гэрээлэгч компаниудын тусламжтайгаар маш их ажлаа нугалдаг. Манайхан ийм түвшний гэрээлэгч компаниудыг байгуулж энэ зэргийн консалтинг15 ажлуудыг ӨӨРСДӨӨ авах хэрэгтэй. Зөвхөн ханган нийлүүлэгчийн ажил хийж байна гээд бас л ялгаагүй гадны бараа бүтээгдэхүүн зөөж ирээд байхын оронд өөрсдөө үйлдвэрлэгч болж цех, үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй. Тэгээд ч зогсохгүй чадвар чанар чансаагаараа дэлхийдээ больё гэхэд Азидаа өрсөлдөхүйц хэмжээнд очих хэрэгтэй. Тэгсэн цагт биднийг тойрсон том үйлчлүүлэгчид байж л байна: Орос, Казахстан, Хятад гэх мэт. Тэгэхгүй бол бид одоогийн байдлаар зүгээр л юмийг нь зөөж өгчихөөд л өөр оролцоо байхгүй ангайгаад хараад сууж байна шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн бий болгох зэсийн катод хайлуулах үйлдвэр барих тухай яриа хэсэг сонсогдоод байдаг байсан одоо ч бүр сураггүй болсон бололтой. Алт, мөнгө, зэс, төмөр хайлуулах нүүрс, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулж эндээ ӨӨРСДӨӨ нэмүү өртөг бий болгох хэрэгтэй. Ингэсэнээр БИД газар доорх баялгаа байж болох хэмжээнд нь дэлхийн үнээр дэлхийн зах зээлд нийлүүлэх бололцоотой болно. Тэгэхгүй бол бид одоогийн байдлаар зүгээр л түүхий эдээ буюу зэсийн хүдэр, төмрийн хүдэр, агуулга багатай алт, мөнгөө, хайран газрын тос нефтээ гадагшаа хямдхан үнээр гаргаад ангайгаад сууж байна шүү дээ. Мэдээж ингэхийн тулд импортын татварыг нэлээн өндөр болгож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол дотоодын маань үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн гадны том том корпорацуудын өч төчнөөнөөр нь үйлдвэрлээд хямдхан оруулаад ирж байгаа бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж дийлэхгүй. Энэ ганцхан уул уурхай салбар дээр ч биш манай улсын зах зээл бүхэлдээ ийм байдалтай байна. 15 Consulting гэдэг нь consult үгнээс гаралтай бөгөөд зөвлөх гэсэн утгатай үг.
  • 11. Зураг 4. Монгол улсын нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээ, 2010 оны байдлаар 2,107.2 ам доллар. Эх сурвалж: Дэлхийн банкны Дэлхийн Хөгжлийн Үзүүлэлт. Монгол улсын нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээ 2000 оны байдлаар 471.47 ам. доллар байсан бол 2010 он гэхэд 2,207.2 ам. доллар болтлоо бараг 80 хувиар эрчимтэй өсчээ (Зураг 4). Энэ тоо ирэх хэдхэн жилийн хугацаанд бүр суга өснө гэж судлаач шинжээчид таамаглаж байна. Манай төрийн түшээд хүртэл 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ бүр 60,000 ам. доллар болно гэж ярьж байна. Гэтэл амьдрал дээр энэ тоо бидэнд яаж наалдаж ард түмний амьдрал хэрхэн дээшилэв? Маргаантай. Тоотой хэдхэн хүн хагартлаа баяжаад, дийлэнх нь модоо барихдаа тулаад байна. Үүний хамгийн тод жишээ Улсын Их хурлын сонгуулийн үеэр тодоос тод ажиглагддаг: хаалттай, боолттой байсаар ард иргэд сульдаж хэн их мөнгө амласан, хэн их юм тараасанд нь саналаа өгчихдөг. Монгол улсын жинхэнэ баялаг бол Монголын иргэд, ард түмэн, Монгол хүн билээ. Монгол хүнийг дээдэлсэн улс болж байж хөгжил, дэвшилийн тухай ярихаас зөвхөн нэг хүнд ногдох ДНБ хэмжээ 10,000 ам. доллар болчихоор л амьдрал дээшилчихдэггүй юм шиг ээ. Монгол улс иргэнээ дээдэлсэн Үндсэн хуультай болж, үүнтэйгээ уялдсан иргэний нийгэм бий болгох хэрэгтэй. Монголын дайсан гаднаас биш дотроосоо гэж Др. С. Молор-Эрдэнэ хэлжээ. Тийм учраас бидэнд асуудлын учрыг олох, шийдвэрлэх боломж бүрэн дүүрэн байна гэж үзэж байна. Энэ зүйлүүдийг хийж бүтээх санааг би гаргаж ирээд байгаа юм биш ээ. Надаас өмнө олж хараад, сэдсэн, дуугарсан, бичсэн бүхнийг базаад хэлэхийг оролдлоо. Мөн энд бий болох ажлын байрны тооны талаар ярих илүүц биз ээ. Мөнгө орж ирж болно, тэрэн шигээ гараад л явна. Чадвар чанар
  • 12. чансаа бол үлдэнэ шүү дээ. Яагаав нэг үг байдаг даа Сурчихсан юм гэж сайхан юм аа, хүн булаагаад авчихгүй юм гэж. Ашигласан материалууд: Алт, мөнгөний дэлхийн ханш мэдээлэгч вэб хуудас www.goldseek.com Антрэ Гоулд компаний вэб хуудас www.entreegold.com Айванхоу Майнз компаний вэб хуудас www.ivanhoemines.com Лондоны Металл Арилжааны албан ёсны вэб хуудас www.lme.com Уикипидия интернэт танин мэдэхүйн толь www.wikipedia.org Уул уурхайн тухай Монгол улсын хууль Рио Тинто компаний вэб хуудас www.riotinto.com