SlideShare a Scribd company logo
1 of 34
.Д Нацагдорж
дөрвөн цаг
1934 он
Нацагдоржийн номын эхний хуудсыг нээх бүр, үргэлж шинэ
санагдах хэрнээ, хуучин танил шиг дотно түүний ертөнц уруу
би орж явдаг юм. Хуудас бүхнээс монгол орны минь салхи сэр
сэр үлээж, бүлээн бороо шивэрч, оргилын мөнх цас гялбан, мөр
бүхнээс нь цэцэгсийн үнэр анхилж, монгол хүний уй гуниг, баяр
жаргал сонстох бүлгээ.
Нацагдоржийн ном надад үүл нүүсэн хөх тэнгэр шиг, үргэлж
амьдрал буцалсан дэлхий шиг мөнхийн санагдана. Энэ номоос
үй түмэн өнгө, аялгуу, үнэр, эүсэн зүйлийн дүр төрх, зан авирыг
мэдрэх бүр, Нацагдоржтой дэлхий дээр ирсэндээ би баярладаг.
Нацагдорж энэ дэлхий дээр огт төрөөгүй бол, амьдралд
минь нэг том юм дутагдах байсныг ч мэдэрнэм. Байгаль
түүнийг төгс төгөлдөр бүтээж, монгол түмний их хувь заяа
түшсэн юм.
хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар.
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ.
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна.
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ.
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
ЭНХ УЛИРАЛ О.Дашбалбар
..."Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр"... энэхүү сонгодог мөрийг хаврын яруу
найрагч Дашдоржийн Нацагдорж хэлжээ.
Хавар цагийг бие сэтгэлээрээ нэвт мэдэрч, навч нахиа юу нь ханхалсан шингэн униарт
өглөө бүрх малгайтай хүн гэрийнхээ үүдэнд зогсоод ''энх улирал ханхлахад цээж
уужран, холхид нисэх бодлоо хазаарлаж, уул усныхаа гүнд бодлоороо шингэж, үл
үзэгдэх нэгэн бие болтлоо байгальтай нэгдэн, тунгалаг цэнхэр агаар жингэнэх мэт
уянгын мөрүүд урссан биз.
Үлэмжийн уужуу тайван сэтгэлээр ертөнцийн тухай бодлогоширч, ирэх цагийн
баяр баясгаланд автсан найрагч, орчлонгийн нөөцөд буй мянга мянган хаврыг
мөрөөдөн, тэрхүү цагийн уудамд чөлөөтэй аялан хүний амьдрал эс дуусахын учрыг
санааширч, 'Монголын сайхан оронд жил жил дэлгэр" гэж амандаа шивэгнэсэн байж
юу магад.
Хавар цаг яруу найрагчид "мөнх" гэдэг үгийг төлөөлдөг байсан ч мэт... Монголын
сайхан орон мөнх тэнгэрийн дор үеийн үед оршиж, энх улирал ханхлан, хүний сэтгэл
тэнэгэр байхын мөрөөсөл, түүний амин хүсэл гэлтэй. Хүний орчлонд мянга мянган
хавар зэрэглээтэн цуварч, ээлжээ хүлээн буйг мэдэрсэн найрагч зөвхөн хүндээ
төдийгүй амьд амьтан бүхэнд сайныг хүсэж найрсаж байсан нь “Өвсний соёо
ногоороход морь мал ханагар" гэснээс мэдэгдэнэ.
Мөнх тэнгэрийн доор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
хавар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ.
Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана
Хамгийн энгийн аргаар
зүрхэнд орж ирэх
найрагчийн энэ хүч чадал
юунд оршино.
Энд уран санаа, сонирхолтой дүрслэл аль аль нь алга! Хэний ч мэдээжийн, хамгийн
энгийн, хамгийн ойлгомжтой юмыг л хэллээ.
Гэхдээ сэтгэл эзэмдэх нууц нь юундаа байна вэ? Бүхний мэдээжийн юм хэлсэн нь
зүрхэнд минь хамгийн ойр, энхрий дотно дуурьсан, ер бусын сайхан санагдаж, ямар
нэгэн шидэт аялгуу шивэгнэнэ. Түүний шүлэгт нэг л баригдашгүй аяс, бараг ид шид
гэмээр нууц мэдрэхүй байна
Зөвлөлтийн яруу найрагч Б.Пастернак амьдрал туршдаа хамгийн энгийн юмны гоо
сайхныг нээсэн, хамгийн энгийн шүлэг бичих гэж тэмүүлсээр таалал төгссөн тухай
ярилцдаг. Нацагдорж маань чухам тэгж л зүттэж, ер бусын гоо сайхныг бус, ердийн
юмны гоо сайхныг илэрхийлэх гэж эрмэлзсээр, асаж буй галын амьсгал шиг шүлгүүдээ
туурвисан.
'Хөхөрсөн мод цэцэглэж"... энэ бол мөнөөхөн үл мөхөх энгийн гоо сайхны илрэл,
гэхдээ хамгийн тансаг яруу тодорхойлолт болжээ..
Тэрхүү хөхөрсөн мод, хөгширсөн мод цэцэглэх хорвоод хүүхэд багачууд наадаж
байгаа цагт үл мэдэгдэх нэгэн далдын баясал төрж хөхөрсөн мод лугаа адил хөгшин
хүн ч өөрийгөө залуу болсон шиг санаж буй нь (өнгөрсөн, хуучирсан, олон олон хөх он
жилийг элээсэн, тоосонд дарагдсан, бороонд шавшуулсан, чулуужсан гэх мэтийн үй
олон санааг хөхөрсөн модоор хэлжээ) орчлон өөрийгөө шинэтгэн, хуучнаа халж нараа
ойртуулж, улс орон дэлгэр, хүний сэтгэл тэнэгэр, морь мал ханагар болж байгаагийн
бэлгэдэл юм.
Бүх л үг мөр бадаг нь нэгийг ч салгахын аргагүй нарийн уялдаатай цогц
найрал болж, хол ойр нь зэрэгцэх хийгээд, нэг нь нөгөөдөө нөлөөлөн энэ
хорвоогийн дуурьсал яаж эгшиглэн буйг ажиглая!
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахуйяа
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Хээрийн галуу айлчлан, гэртээ суусан малчин....
(зэрэгцүүлэл). Хажуу дахь ууланд горхи булаг, хаяан
дахь ишиг хурга... (зэрэгцүүлэл) ийнхүү холыг
ойртуулан, ойрыг холд нь дөхүүлэн галуу "гангар
гунгар донгодоход", “Малчин түүнийг чагнан уярч”,
“Горхи булаг хоржигнон урсахуйяа”, “Хаяан дахь
ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлж” - буй нь
ертөнцийн бүхий л юмс бие биетэйгээ нэн нарийн
холбоотой хийгээд нэг нь нөгөөдөө үйлчлэн найрсаж
буйг эгэл, нарийн өгүүлжзэ.
Энэ бол энх амьдралыг эрхэмлэсэн дуулал. Шүлгийн бүхий л аяс нь тогтуун тайвуун,
найрсаг намуун сэтгэл уужирсан, өнө хожмыг эргэцүүлсэн жаргалтай дэлгэр байдал дээр
үл мэдэг эгшиглэсээр “Эрт эдүгээг бодогдуулан, нуугдсан сэтгэлийг сэргээж" байна.
Тэрхүү нуугдсан сэтгэл нь энэ шүлгийн амь, нуугдсан сэтгэлийг сэргээх нь яруу
найрагчийн туйлын хүслэн шиг санагдана.
Ичигсэд хөдлөх цаг гэж буй. Тэгвэл хүний сэтгэл ичих цаг, хөдлөх цаг буйг Нацаглорж
илэрхийлжээ. Мөнөөхөн ичсэн сэтгэл буюу нуугдсан сэтг.элийг сэргээх гэж оролдох нь
яруу найраг аж.
"Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд" энэ мөрөөс ариухан үнэр сэнгэнэх шиг
тийм барим тавин санагдана.
Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ.
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана
Хамгийн эхний мөрийг сүүлийн мөртэй холбон унших аваас “Мөнх тэнгэрийн доор
мянга мянган хавар, өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана" гэсэн өгүүлбэр
тодорно. Нацагдоржийн бүхий л бүтээлийг ганцхан өгүүлбэрээр илэрхийл! гэвэл би
үүнийг л хэлэх сэн!
Хүн төрөлхтний хавар-өлгийтэй бяцхан хүүхэд л энэ орчлонд бидний хөдөлж хөгжих,
итгэх найдах, баярлаж гуних, хайрлах, мөрөөдөхийн түмэн шалтгаан, амьдарч явахын
мөн чанар болжээ. Үлэмжийн их хүн л ингэж дөрөвхөн бадаг шүлэгт орчлонгийн хамаг
явдлыг баггааж чадах буй заа. Ганцхан өгүүлбэрээр амьдралыг тодорхойлж чадах буй
заа. Өөр юу ч биш, өлгийтэй бяцхан хүүхэд л энэ орчлонгийн ганц тэнцвэр юм.
Монгол орны хаврыг өр
зүрхэндээ шингээн мэдрээд
"Үдшийн жавар нуугдаж,
өглөөний хяруу ичээд, морь
мал дураар бэлчин зүлгэн
дээр хөрвөөнө” гэсэн нь
“Жаргалын найман морь"
хэмээх нэгэн алдарт зургийг
өөрийн эрхгүй сануулах
бүлгээ.
Нацагдорж орчлонг аугаа
их хөдөлгөөн, баяр
баясгалан дунд нь харж,
эцэс төгсгөлгүй гоо сайхны
урсгал дунд нэгийг
эрэлхийлэн, мөн чанарыг нь
таньж мэдэхийг эрмэлзсэн
байна.
Нацагдорж өөрөө,монголын яруу
найргийн хавар, энх улирал нь
байлаа.
Түүний шүлгүүд нь урин дулаан
аястай,
эелдэг салхины үлээлттэй бөгөөд
шүлгүүдийг нь уншихад цэнхэрлэн
харагдах ууланд цэнгэг агаар
амьсгалан, хаврын цэцэгс
таалах шиг болдог билээ
Аугаа их яруу найрагч шинэдэн хувирагч хавар цагийг
нэвтэрхий мэдэрч, дэгжин төлжиж, дээшлэн тэмүүлэгч бүхэнд
нарны баяр хүргэн, ‘Хөхөрсөн мод цэцэглэж, хүүхэд багачууд
наадах” гайхамшигт орчлонд “Хөгшин хүн залуу болсон юм шиг
санагдах" тийм өөдрөг итгэлтэйгээр амьдрахыг хойч үедээ
уриалжээ.
Уйтмен "'сая сая наранд
дуртай' байсан шиг,
Нацагдорж "мянга мянган
хаварт дуртай' байсан юм.
Д. Нацагдорж маань нар, хавар хоёрт
дуртай байсан нь монгол хүний
сэтгэлийн өвөрмөц аяс, гэгээн
бадрангуй, өсөн өөдлөхийн бэлгэдэл
билээ!
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай
Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно
Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал
Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.
Зун
Цэнгэлийн аялгуу О.Дашбалбар
Зун
“Дөрвөн цаг” хэмээх алдарт цуврал шүлгийн нь ".Зун хэмээх 16 мөрийг авч үзэхүл
баяр баясгалангийн жавхлант найрал хөгжим нижигнэн дуурсах мэт болном.
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай,,,
Даанч тэнүүн уужим амьсгалагч монгол хүний сэтгэлийн
байгалийг яруу найрагч газар устай нь нэгтгэн нэгэн амиар
шүлэглэсэн энэ бадагт монгол ардын үлгэр, туульсын
бадрангуй эхлэлийи аяс байнам. 0рчлонгийн төгс жавхланд
сэтгэл ханасан, цэнгэлийн манлайг эдэлсэн хүний уул ус,
газар дэлхий, эргэн тойрныхоо жигүүртэн сэлтэд баярлан
бахархсан сэтгэл, энэхүү дөрвөн мөрийг нэвт цуурайтаж,
“Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай" гэж дуун алдах нь
үнэхээр гэгээлэг их мэргэн хүний үг мөн өө!
Ногооны униар оггоргуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морин урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүусийн сэтгэл сэргэж бие биеэ бодно..
"Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаана'... энэхүү эрдэнийн сонгодог мөрийг
бичихдээ найрагч, хүн төрөлхтний гоо сайхны мэдрэхүйн оргилд хүрч очсон гэж
хэлж болно
Нацагдоржийн хувьд хүлэг морь зүгээр нэг янцгаах бус, "хүлэг морь урт янцгааж
төрсөн нуттийг зүглэнэ, ногооны униар зүгээр нэг татах бус, ногооны униар
огторгуйд тулж зэрэглэн мяралзана'',,,,
Тэрээр юмыг байгаагаар нь эс хуулбарлах бөгөөд гоо сайхны туйлд хүргэн
дүрсэлж утгыг нягт гүн шингээх бөлгөө, Хүлэг морь янцгаах нэг хэрэг, хүлэг морь
урт янцгааж, төрсөн нутгийг зүглэх өөр хэрэг гэдгийг зохиолч ганцхан үгээр, ердөө
л 'урт" гэдэг үгийг олж тавьснаар л шийдвэрлэжээ.
Нацагдоржийн "Зун" шүлэгт малчин ардын энэ нэгэн улирлын амьдрал нь бүхий
л амт, өнгө, үнэртэйгээ дүрслэгдэж, зуны борооны зөөлөн аяс, аянга цахилгаан,
аадрын ширүүн цохилго, цэцэгсийн шивнээ баяр цэнгэл хөгжим дуу, найр наадам,
хурдан морьдын төвөргөөн сонсогдоно.
Үзэсгэлэнт уул, тунгалаг ус, зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал...
Энд үнэхээр нэг
жаргалтай ардын
цэнгэлтэй аялгуу
сонстох агаад, баяр
баясгалангийн
симфони гэж нэрлэж
болмоор!
Хавар цагт "өвсний соёо ногоороход морь мал ханагар" гэж бичсэн бол, зун
цагт "хээр хөдөөд таван хошуу мал дураар бэлчинэ" гэжээ. Ийнхүү маш нарийн
ялгаа гаргана. Түүний шүлэгт бүдүүн тойм дүрсэлсэн юм алга. Үүгээрээ тэр
аугаа их юм.
"Эрийн гурван наадам монголын манлай баясгалан"... Үүнтэй маргах хүн бий
гэж үү?! Нацагдорж юмыг ингэж барим тавим, яг таг, угт нь тулгаж хэлнэ.
"Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал"... чухам ясны монгол
шүлэгч л үүгээр бахархах агаад, давааны орой дээр өндөлзөн, түрүү морь гарч
ирэхэд нулимсан дунд нь уулс торолзож, хоолой дээр нэг юм зангиран, хурдан
морины яралзан ирэх нь яруу сайхны нэгэн жигд давтамж болон бүх биеэр нь
тархаж, хүүхдийн гийнгоолох дуунд баярын нулимс нь өөрийн эрхгүй сад тавин,
мориндоо мордон унан давхиулах малчин ардын зураг нүднээ үзэгдэнэ.
Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай, тийм сайхан жаргалтай.
Энэ бүхний цаана үнэхээр дэлгэр цаг, хүн ардын жаргалтай тавиун уужим
байдал, зовлон бүхнийг мартсан ард түмэн, монгол газрын төгс жавхлант дүр
төрх ургана. Хэлсэн бүхний цаана, хэлээгүй ямар нэг санаа буйг аяс, аялгуу,
дүрслэл, өчүүхэн ганц үг, мөр, бадаг бүхэн илчилнэ. Яруу найрагч, ард
түмнийхээ зол жаргал, баяр цэнгэлийг туульсын аргаар илэрхийлж “Өрх бүрийн
үүдэнд айраг сархадын үнэр сэнгэнэнэ' “Ийм сайхан баясгалантай, тийм сайхан
жаргалтай' гэж өндөрлөлөө.
Эхнээсээ аваад эцсээ хүртэл оргилуун цоглог,
цээж тэлэм уудам аялгуу дуурьссаар, энэ шүлгийн
мөр бадгийн завсар зай бүхнээр нарны гэрэл үерлэн
цутгасаар “Уудам талд наадам цэнгэлийн аялгуу
зөөлнөөр цуурайтна"...
Дөрвөн улирлын гайхамшиг найртай сайхан зуны
цаг ирэхэд үнэхээр хүн төрөлхтөн, түмэн бодисын
толгой сэргэнэ...
Нацагдорж дөрвөн улирлын дотроос зун
цагийг хамгийн төгс төгөлдөр манлай
улирал, амьтны жаргалыг соёрхогч гэж үзжээ.
Тэгээд ч зуныг ‘Дөрвөн улирлын гайхамшиг"
гэж нэрлэсэн байна
"Дөрвөн цаг" цувралын "Зун' шүлэг
үнэхээр төгс төгөлдөр нь бөгөөд
"Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад",
"Эрийн гурван наадам монголын манлай
баясгалан болж“, "Уудам талд наадам
цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтсан"
гайхамшигт амьдралын тухай дуулал юм.
Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна
Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ.
намар
Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно
ТУНГАЛАГ МЭДРЭХҮЙ
О. Дашбалбар
намар
Аугаа их яруу найрагч намар дотор орж яваад, шилэн тунгалаг
агаар нэвтлэн гадагш харж байх шиг санагдана. Дээрх мөрүүдийн
тухай бичих, тайлбарлах нь ямар ч утгагүй бөгөөд гагцхүү мэдэрч,
баярлаж, Нацагдоржийн дөрвөн улирлын шүлгүүдийг уншаагүй бол
оюун санаа минь ядуу байх байсныг л мэднэм.
Уянгын сэрэхүй, болор мэт цэвэр тунгалаг, аясхан гунигтай
намрын тухай тэр бичээгуй, харин намрын улирал Нацагдоржийн
бие сэтгэлд нэвтрэн, өөрийгөө илэрхийлсэн юм шиг санагдана.
Нацагдоржийн туурвил нь уул, ус, цэцэг, нөгөө, хад чулуутай
адил байгалийн гоо сайхны мөнхийн илрэл болж, тэр утгаараа
монгол хуний уярангуй сэтгэлийг улам тансаг болгоном.
.
Намрын шар нар, над дээр чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана...
Нулимс бөмбөрөм дээрх бадгийг сэтгэл догдлохгүй уншихын аргагүй бөгөөд,
бидний ердийн ярианд хэрэглэдэг үгс, яахаараа Нацагдоржийн шүлгүүдэд ийм ер
бусын ид шидтэй мэт байраа яг таг эзэлж, сэтгэл уруу цутгах мэт орж ирээд, хамаг эд
эсийг тэмтрэх мэт болдог байна аа!
“Өвс модыг намилзуулахад“
“Сэтгэл бөн бөн бөмбөрнө',
“Навч хоёр нэгээр унана'.:..
Дэндүү уйтгартай, зүрх сэтгэл шимшрэм, хамаг бие нялхрам, ертөнцийн салхинд
ганцаардам, заримдаа залхуутайяа санагдам мэдрэхүйгээр Нацагдорж бидэнд
нэвтэрч “Сэтгэлийн доторх уйтгарт явдлыг" сэргээн, алив нэгийг дурсан санах, эргэн
бодохоос аргагүйд хүргэнэ.
Түүний шүлгүүдийг уншсаны эцэст ертөнцийн амьдрал даанч богино, сайхан
хорвоогоосоо салахын мөч ирнэ, бүх юм хугацаатай шүү гэдгийг шүүрс алдан бодож
“Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад" ... гэж өөрийн эрхгүй амандаа
шивнэх агаад, сэтгэл сульдаж, өнгөрсөн одоог эргэцүүлж, амьдралынхаа агшин
бүхнийг сэргээн бодмоор болно.
"Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно ' гэж гайхамшигт мөрөөр
Нацагдорж хүний бодлыг он оны цаанаас нэвт харж, нэгийг шивнэнэ.
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа
бодогдоно.
зэрэг бадаг бол малчин монгол ардын амьдралыг оюун тархиндаа,
гэрэл зургийн хальсанд буулгасан мэт мэдэх хүний л бичсэн зүйл
билээ.
Нацагдорж байгалийг амьтай, биетэй, туйлын ухаалаг, баярлаж,
гуньдаг, хүнээс юугаараа ч эс дутах, харин ч хүнийг төрүүлсэн, "дээд
бүтээгч", туурвигч" болгон илэрхийлдэг юм. "Буга хандгай урамдаж
уул усыг баясгана"...
"Уул ус баясах' мөчийг их яруу найрагч ингэж мэдрэн, байгалийн
далдын нэгэн сэжмийг барин тавин үзүүлнэ.
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг
зугаацуулна...
Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг (бөи бөн) чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр
одохуйяа
Эхнэр хүүхэл тогоо нэрж, түүнийг хүлээнэ...
Түүний шүлгийн дотоод холбоо үнэхээр нарийн, "Тэгэхэд
ингэнэ, ингэхэд тэгнэ" гэдэг нь туйлын зөв зохицно.
"Уул ус баясаж", ‘Мөрөн зөөлөн зөөлөн дув дуугүй урсаж",
“Саран мишээж, янагийн үлгэрийг сэмээр өгүүлж", “Өглөөний
хяруу сувдын адил гялтганан бууралтаж, “Навч хоёр нэгээр унаж
байгаль амьд сэрүүн, бүх юм нь зүй зохисоороо үргэлжилж,
байгаль уйтгарлаж, сэрж, мэдэрч, баясана.
"Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл
нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар
одно"Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроос саран мишээж янагийн үлгэрийг сэмээр
өгүүлнэ“ ...
Энэхүү “Сэтгэл зүрх минь сэрчигнэж" гэдэг мөрөөс өөрөөр намрын улиралд
автсан хүний сэтгэлийн дотоод байдлыг яаж урнаар илэрхийлэх билээ? "Навчис
сэрчигнэнэ' гэж бид ярилцдаг. Гэтэл их Нацагдорж "сэтгэл зүрх сэрчигнэхийг"
мэдэрч, навч-зүрх, зүрх-навч эмзэглэх аясад нэвтрэн, байгалийг гаднаас нь харж
чагнах бус, дотор нь орж чагнахыг эрмэлзэнэ. Үүгээрээ тэр жинхэнэ аугаа найрагч
юм.
Нацагдоржийн уянгын "би" баатар байгальтай нэгдэж, өөрөө байгаль болж
хувирдаг юм. Намрын сэрүүн, энэ биед минь шурган ороод, эдүгээ би жихүүцэхиии
хамт, буй бие минь урьд бол намартай нэгсэн, мөчрөөс зуурсан манан мэт байдгийг
больж, харин нь намраас тусгаар гаднаас нь шилэн хоргонд байгаа үзэсгэлэнт
намрыг ажиглаж буй мэт зогсном.
Намрыг би хөндлөнгийн нүдээр ажиглан, бас энэхүү тунгалаг шилэн хоргонд
шурган орж, намрыг дотроос нь гадагш харж болохыг ч мэдэрнэм. Ийнхүү намартай
би нэгдэж чадах, бас тусгаарлан хөндлөнгөөс ажих, эсэхүл дотор нь шургаж, гадагш
харах мэт гурван увдисыг Нацагдоржоос сурнам”
Шөнийн сүрхий салхинд
Шугуйн навч унана
Сэтгэл зүрх минь сэрчигнэж
Чиний хойноос тэмүүлэв
(Учиртай гурван толгой)
...Намрын тухай шүлгүүдэд нь '"найгана" гэдэг хөдөлгөөнт үг их л
давтагдах бөгөөд энэ уян ялдам, зөөлөн үгээр намрын
улирлын мөн төрх хийгээд хүний сэтгэлийн
уярангуй гэгэлзээг тодруулна.
"Найгана' гэдэг нь харих цагийн
аясаар гэгэлзэх хүний сэтгэлийн
дотоод байдлыг илэрхийлэхэд
туйльш тохирсон үг байдаг.
Намрын тухай
гайхамшигт шүлгүүдийг нь
уншихад ертөнц дахины
мэдрэхүйд автдаг юм.
Намрын улирал Нацагдоржийн хувьд төгс
боловсорсон гоо сайхны агшин, энэ ертөнцийн тухай
бодлогошрох мөч, бие сэтгэл ариусах цаг юм.
Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө.
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу
Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ.
Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана.
Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө.
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.
Өвөл
Жавхлант эгшиг
О. ДашбалбарӨвөл
"Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд болор шилийн өнгөөр гялалзаж,
гялтганасан орон" ... гэж Монгол нутгийн тансаг өвлийн үзэсгэлэнг олж нээсэн юм.
Өвлийн тухай шүлгүүдэд нь "тасхийм" гэсэн үг онцлон сонстох ба тасхийм хүйтэнд гал
дөл нь бадарч, жавар хүйтэн хэчнээн чангарна, халуун цус нь төчнөөн оргих, идрийн гал
цог бадарсан монгол хүмүүсийг дүрслэх дуртай байв.
Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс
хийгээд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг
өмсөнө.
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт
гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу"...
Тэрээр 'Өндөр уулын оройд будан хүдэн татна" гэж хэлэхгүй, "Өндөр уулын оройд будан
хүдэн зугаацаад' гэнэ. Эсэхүл "тэртээгийн ой модонд ногооны униар татна" гэхийн оронд
“Ногооны униар залгалдана" гэж өгүүлнэ.
. Нацагдоржийг унших бүр улам сайхан болъюу. Тэрбээр бидний сэтгэлийг цэвэрлэж,
салхи шуурганы хөгжим чагнах, өвс ногооны хэл ярианд сургана.
'Алсын салхи жихүүн амьсгалаар тас нясхийгээд...' гэхэд өвлийн амьсгал үнэхээр
дуулдах шиг болно. "Өвлийн шөнийн тэнгэрийн одод оч мэт гялалзахад жинчин хүний
дуулах яруу". Энэ нь манай яруу найраг дахь орон зайн хэмжээс юм. Уудам тал, өдрийн
одод, хүн өөрөө хэмжигдэхүүн болно.
Өвлийн одод оч мэт гялалзаж, уудам талд жинчин хүний дуулах нь яруу! Юутай сайхан
хослол вэ?
Эдгээр нь хүйтэн тунгалаг, бие сэтгэл сэргэм болор тансаг мэдрэхүйд биднийг уусганам.
Уул тал, одод, цас, жавар, салхи, бүгд хөдөлгөөн дунд, амьд сэрүүн, гоо сайхнаар зохицон
оршино.
Нацагдоржийн мөр бүхнээс нь амьдын
жаргал, ертөнцийн цэнгэл тодрон юм
бүхэнд өөдрөг сэтгэлтэй хандаж,
хайрлаж бахархсан аяс сонстоно. Юутай
их гэгээ, юутай ариун бадрангуй хүн
байж вэ?
"Өндөр газрын хүйтэн тасхийм
тасхийм, ясхийм ясхийм.
Монголоо Нацагдорж шигээ хайрла,
аугаа их хайраас л аугаа их бүтээл
туурвил төрнө гэж яруу найргийн тэнгэр
шивнэм уү.
Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ.
"Монголын залуус нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай өсөж жавар хүйтэн нэн
чангарч, цас улам их унах тусам залуу хүний цус оргин буцалж "хүйтэн салхийг
мөрөөддөг тухай түүний хэлснээс давж, өвлийн тухай бичнэ гэдэг хойчийн
найрагчдын жинхэнэ тарыг таних шалгуур бүлгээ.
Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана.
Эрт цагийн үлгэр түүх, эцэг дээдсийн гавьяат
явдал, домог сэлтийг сэргээн хэлцэж, өвлийн
шөнө нэг гэртээ бөөгнөрөн, галын дэргэд
жаргалтайяа суудаг малч удмынхаа тухай:
"Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин угсийг
ярилцана'" гэж их Нацагдорж маань бичихдээ, үр
хүүхдээ зөв хүмүүжүүлж, чөлөө заваа үлэмжийн
их үлгэр туульс үүх түүхээ ярьж, ардынхаа цэцэн
мэргэн ухааны далайд хөвж өнгөрүүлдэг
уламжлалт ёс заншлыг бишрэн бахаджээ.
. Амьдрал ургэлжилж, нар мандаж, цэцэг ургаж, хүн төрж, өвөл зун ээлжилж, жам
ёсоороо бүх юм эргэсээр...
"Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтаж
Мянга мянган жил өчүүхэн ч зав чөлөөгүй".
Харин бид хаанаас ирж, хаашаа одном бэ? Юуны төлөө, яах гэж амьдарнам бэ?
Хариуг нь тавь гаруй жилийн чанадаас монголын ард түмний суут хүү, их яруу найрагч
Д.Нацагдорж өчих нь:
Монгол хэмээх нэг нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын тул хэмээх сэтгэл, миний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн
Үхтэл орших төрөлх нутаг с алж болшгүй орон мөн өө
Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө.
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.
Эдгээр сонгодог мөрүүд нь амьдралыг үгүйсгэх бус, бас
хэт өргөмжлөх бус, буй юм буйгаараа үргэлжлэх ертөнцийн
зохироог өгүүлнэ.
Цэцэг ургаж, хагдарна. Хүн ирж буцна. Нар мандаж жаргана. Дахиад л цэцэг ургана,
хүн ирнэ, нар мандана. Амьдралын тойрог эргэж, мөнхийн бус хийгээд үргэлжлэхийн
учир шалтгааныг өгүүлнэ.
"Төрсний эцэст үхнэ, хураасны эцэст үгүйрнэ" гэж эртний сургаал буй
Ертөнц дахины эвсэн найрсах гүн зохицлын
амин сэжмийг олж атгах гэсэн найрагчийн аугаа
хүслээс түүний бүтээлийн сор болсон 'Дөрвөн цаг"
хэмээх гүн ухааны эргэцүүлэл төрж, амьдрал хайр,
баяр цэнгэлийн их найрал аялгуу дуурснам.
Туйлын намуухан хөг эгшиг, жавхлант дуурсал
нь хүний сэтгэлийн гүн дэх утас бүхнийг чичрүүлэн
доргион, эгшиглүүлэх бүлгээ.
Түүний хувьд дөрвөн улирал нь бүхэл бүтэн цогц
үзэгдэл, нэг юмны дөрвөн тал, аль аль нь өөрийн
давтагдашгүй гоо сайхантай, тэр өвөрмөц талыг нь
илэрхийлэхийг чухалчилна. Нацагдорж цаг хугацааны
хэсэгхэн зайд бус, мянга мянган жилийн энгээр амьдарч,
хүний мөнхийн удмын хэлхээ тасралтгүй үргэлжилсэн агшин
бүрийг хэмжиж буй юм шиг сонин сэтгэгдэл төрүүлнэ.
Тэрбээр үнэнийг тэмтрэн, нүцгэн гараараа барьж буй
юм шиг мэдэрнэ. Хамгийи гунигтай, уйтгартай юмнаас ч баяр
жаргалын өчүүхэн туяаг эрэлхийлж, хамгийн тансаг сайхан
бүхнээс ч гуниг төрүүлэх зах сэжүүрийг нь
гаргаж ирнэ.
'Дөрвөн цаг''-ийн сэдвээр бичсэн шүлгүүд нь
яруу найргийн бахдам тансаг хийгээд, гуниглангуй
зөөлөн аяс, үл мөхөх хийгээд ялахын хүслэн
шингэсэн бодлогошрол, ертөнцийн хамаг явдлыг
арван зургаахан бадагт багтааж чадсан нь хэдэн
боть ном уншсанаас илүүтэй сэтгэлийн
хав цэнгэл эдлүүлж, ухаарах,
сэхээрэхийн түмэн бодол авчирнам.!
Нацагдорж бол байгалийн адил баян тансаг,
олон өнгө аястай аж...
Mh201 01-03

More Related Content

What's hot

10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээлAltantuya33
 
8-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ “ТАНИЛЦУУЛГА, ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ, ТООНЫ НЭР” НЭГЖ ХИЧЭ...
8-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ “ТАНИЛЦУУЛГА, ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ, ТООНЫ НЭР” НЭГЖ ХИЧЭ...8-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ “ТАНИЛЦУУЛГА, ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ, ТООНЫ НЭР” НЭГЖ ХИЧЭ...
8-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ “ТАНИЛЦУУЛГА, ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ, ТООНЫ НЭР” НЭГЖ ХИЧЭ...Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгDBatbulgan81
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирSubd85
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэгBaigalBaigalmaa
 
8-р анги захидал
8-р анги захидал8-р анги захидал
8-р анги захидалDelgersuren
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэгaltaa e
 
хүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгахүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгаotgonerdeneotgonerdene
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхsaruush undrah
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийхСэтгэмж Цогцолбор Сургууль
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангиOyuhai1127
 

What's hot (20)

10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээл
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
 
хөгшин чоно ульсан нь
хөгшин чоно ульсан ньхөгшин чоно ульсан нь
хөгшин чоно ульсан нь
 
8-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ “ТАНИЛЦУУЛГА, ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ, ТООНЫ НЭР” НЭГЖ ХИЧЭ...
8-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ “ТАНИЛЦУУЛГА, ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ, ТООНЫ НЭР” НЭГЖ ХИЧЭ...8-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ “ТАНИЛЦУУЛГА, ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ, ТООНЫ НЭР” НЭГЖ ХИЧЭ...
8-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ “ТАНИЛЦУУЛГА, ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ, ТООНЫ НЭР” НЭГЖ ХИЧЭ...
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэг
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учир
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
Haiku
HaikuHaiku
Haiku
 
хичээл 5
хичээл 5хичээл 5
хичээл 5
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэмЛекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
 
8-р анги захидал
8-р анги захидал8-р анги захидал
8-р анги захидал
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг
 
хүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгахүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулга
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нх
 
Эссе
ЭссеЭссе
Эссе
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
знө
знөзнө
знө
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 

Similar to Mh201 01-03

Erka11
Erka11Erka11
Erka11erka11
 
чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2chimeg
 
цахим хичээл 2
цахим хичээл  2цахим хичээл  2
цахим хичээл 2jagaa7120
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуу
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуумонголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуу
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгууJuhan Mustafa
 
сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүдbaagiidd
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиолshand1_ch.tungaa
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargaldj_d585
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 

Similar to Mh201 01-03 (20)

Erka11
Erka11Erka11
Erka11
 
чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2
 
чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2
 
цахим хичээл 2
цахим хичээл  2цахим хичээл  2
цахим хичээл 2
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
D nimsuren 4tsag
D nimsuren 4tsagD nimsuren 4tsag
D nimsuren 4tsag
 
Mh201 01-02
Mh201 01-02Mh201 01-02
Mh201 01-02
 
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуу
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуумонголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуу
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуу
 
Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa
 
сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүд
 
Hereglegdehvvn
HereglegdehvvnHereglegdehvvn
Hereglegdehvvn
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиол
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargal
 
Ehuud
EhuudEhuud
Ehuud
 
Hereglegdehuun 2
Hereglegdehuun 2Hereglegdehuun 2
Hereglegdehuun 2
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 

More from Gundegmaa Boldbaatar (9)

Aforizm
AforizmAforizm
Aforizm
 
П.Батхуяг "Хурд" эсээ
 П.Батхуяг "Хурд"  эсээ П.Батхуяг "Хурд"  эсээ
П.Батхуяг "Хурд" эсээ
 
Chinggiz Aitmatov Dalain huvuunii alag hav tolgoi
Chinggiz Aitmatov Dalain huvuunii  alag hav  tolgoiChinggiz Aitmatov Dalain huvuunii  alag hav  tolgoi
Chinggiz Aitmatov Dalain huvuunii alag hav tolgoi
 
Danzanravjaa
DanzanravjaaDanzanravjaa
Danzanravjaa
 
Gamlet ppt
Gamlet pptGamlet ppt
Gamlet ppt
 
Mh201 01-05
Mh201 01-05Mh201 01-05
Mh201 01-05
 
Mh201 01-01
Mh201 01-01Mh201 01-01
Mh201 01-01
 
уз201 02-03 ppt
уз201 02-03 pptуз201 02-03 ppt
уз201 02-03 ppt
 
Lambugain nulims
Lambugain nulimsLambugain nulims
Lambugain nulims
 

Mh201 01-03

  • 2. Нацагдоржийн номын эхний хуудсыг нээх бүр, үргэлж шинэ санагдах хэрнээ, хуучин танил шиг дотно түүний ертөнц уруу би орж явдаг юм. Хуудас бүхнээс монгол орны минь салхи сэр сэр үлээж, бүлээн бороо шивэрч, оргилын мөнх цас гялбан, мөр бүхнээс нь цэцэгсийн үнэр анхилж, монгол хүний уй гуниг, баяр жаргал сонстох бүлгээ. Нацагдоржийн ном надад үүл нүүсэн хөх тэнгэр шиг, үргэлж амьдрал буцалсан дэлхий шиг мөнхийн санагдана. Энэ номоос үй түмэн өнгө, аялгуу, үнэр, эүсэн зүйлийн дүр төрх, зан авирыг мэдрэх бүр, Нацагдоржтой дэлхий дээр ирсэндээ би баярладаг. Нацагдорж энэ дэлхий дээр огт төрөөгүй бол, амьдралд минь нэг том юм дутагдах байсныг ч мэдэрнэм. Байгаль түүнийг төгс төгөлдөр бүтээж, монгол түмний их хувь заяа түшсэн юм.
  • 3. хавар Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ногоороход морь мал ханагар. Холхи нар ойртож хасын цас хайлахад Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ. Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана. Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна. Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ. Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
  • 4. ЭНХ УЛИРАЛ О.Дашбалбар ..."Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр"... энэхүү сонгодог мөрийг хаврын яруу найрагч Дашдоржийн Нацагдорж хэлжээ. Хавар цагийг бие сэтгэлээрээ нэвт мэдэрч, навч нахиа юу нь ханхалсан шингэн униарт өглөө бүрх малгайтай хүн гэрийнхээ үүдэнд зогсоод ''энх улирал ханхлахад цээж уужран, холхид нисэх бодлоо хазаарлаж, уул усныхаа гүнд бодлоороо шингэж, үл үзэгдэх нэгэн бие болтлоо байгальтай нэгдэн, тунгалаг цэнхэр агаар жингэнэх мэт уянгын мөрүүд урссан биз. Үлэмжийн уужуу тайван сэтгэлээр ертөнцийн тухай бодлогоширч, ирэх цагийн баяр баясгаланд автсан найрагч, орчлонгийн нөөцөд буй мянга мянган хаврыг мөрөөдөн, тэрхүү цагийн уудамд чөлөөтэй аялан хүний амьдрал эс дуусахын учрыг санааширч, 'Монголын сайхан оронд жил жил дэлгэр" гэж амандаа шивэгнэсэн байж юу магад. Хавар цаг яруу найрагчид "мөнх" гэдэг үгийг төлөөлдөг байсан ч мэт... Монголын сайхан орон мөнх тэнгэрийн дор үеийн үед оршиж, энх улирал ханхлан, хүний сэтгэл тэнэгэр байхын мөрөөсөл, түүний амин хүсэл гэлтэй. Хүний орчлонд мянга мянган хавар зэрэглээтэн цуварч, ээлжээ хүлээн буйг мэдэрсэн найрагч зөвхөн хүндээ төдийгүй амьд амьтан бүхэнд сайныг хүсэж найрсаж байсан нь “Өвсний соёо ногоороход морь мал ханагар" гэснээс мэдэгдэнэ. Мөнх тэнгэрийн доор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ногоороход морь мал ханагар хавар
  • 5. Холхи нар ойртож хасын цас хайлахад Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ. Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана Хамгийн энгийн аргаар зүрхэнд орж ирэх найрагчийн энэ хүч чадал юунд оршино. Энд уран санаа, сонирхолтой дүрслэл аль аль нь алга! Хэний ч мэдээжийн, хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой юмыг л хэллээ. Гэхдээ сэтгэл эзэмдэх нууц нь юундаа байна вэ? Бүхний мэдээжийн юм хэлсэн нь зүрхэнд минь хамгийн ойр, энхрий дотно дуурьсан, ер бусын сайхан санагдаж, ямар нэгэн шидэт аялгуу шивэгнэнэ. Түүний шүлэгт нэг л баригдашгүй аяс, бараг ид шид гэмээр нууц мэдрэхүй байна Зөвлөлтийн яруу найрагч Б.Пастернак амьдрал туршдаа хамгийн энгийн юмны гоо сайхныг нээсэн, хамгийн энгийн шүлэг бичих гэж тэмүүлсээр таалал төгссөн тухай ярилцдаг. Нацагдорж маань чухам тэгж л зүттэж, ер бусын гоо сайхныг бус, ердийн юмны гоо сайхныг илэрхийлэх гэж эрмэлзсээр, асаж буй галын амьсгал шиг шүлгүүдээ туурвисан. 'Хөхөрсөн мод цэцэглэж"... энэ бол мөнөөхөн үл мөхөх энгийн гоо сайхны илрэл, гэхдээ хамгийн тансаг яруу тодорхойлолт болжээ.. Тэрхүү хөхөрсөн мод, хөгширсөн мод цэцэглэх хорвоод хүүхэд багачууд наадаж байгаа цагт үл мэдэгдэх нэгэн далдын баясал төрж хөхөрсөн мод лугаа адил хөгшин хүн ч өөрийгөө залуу болсон шиг санаж буй нь (өнгөрсөн, хуучирсан, олон олон хөх он жилийг элээсэн, тоосонд дарагдсан, бороонд шавшуулсан, чулуужсан гэх мэтийн үй олон санааг хөхөрсөн модоор хэлжээ) орчлон өөрийгөө шинэтгэн, хуучнаа халж нараа ойртуулж, улс орон дэлгэр, хүний сэтгэл тэнэгэр, морь мал ханагар болж байгаагийн бэлгэдэл юм.
  • 6. Бүх л үг мөр бадаг нь нэгийг ч салгахын аргагүй нарийн уялдаатай цогц найрал болж, хол ойр нь зэрэгцэх хийгээд, нэг нь нөгөөдөө нөлөөлөн энэ хорвоогийн дуурьсал яаж эгшиглэн буйг ажиглая! Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход Гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахуйяа Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ Хээрийн галуу айлчлан, гэртээ суусан малчин.... (зэрэгцүүлэл). Хажуу дахь ууланд горхи булаг, хаяан дахь ишиг хурга... (зэрэгцүүлэл) ийнхүү холыг ойртуулан, ойрыг холд нь дөхүүлэн галуу "гангар гунгар донгодоход", “Малчин түүнийг чагнан уярч”, “Горхи булаг хоржигнон урсахуйяа”, “Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлж” - буй нь ертөнцийн бүхий л юмс бие биетэйгээ нэн нарийн холбоотой хийгээд нэг нь нөгөөдөө үйлчлэн найрсаж буйг эгэл, нарийн өгүүлжзэ.
  • 7. Энэ бол энх амьдралыг эрхэмлэсэн дуулал. Шүлгийн бүхий л аяс нь тогтуун тайвуун, найрсаг намуун сэтгэл уужирсан, өнө хожмыг эргэцүүлсэн жаргалтай дэлгэр байдал дээр үл мэдэг эгшиглэсээр “Эрт эдүгээг бодогдуулан, нуугдсан сэтгэлийг сэргээж" байна. Тэрхүү нуугдсан сэтгэл нь энэ шүлгийн амь, нуугдсан сэтгэлийг сэргээх нь яруу найрагчийн туйлын хүслэн шиг санагдана. Ичигсэд хөдлөх цаг гэж буй. Тэгвэл хүний сэтгэл ичих цаг, хөдлөх цаг буйг Нацаглорж илэрхийлжээ. Мөнөөхөн ичсэн сэтгэл буюу нуугдсан сэтг.элийг сэргээх гэж оролдох нь яруу найраг аж. "Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд" энэ мөрөөс ариухан үнэр сэнгэнэх шиг тийм барим тавин санагдана. Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ. Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана Хамгийн эхний мөрийг сүүлийн мөртэй холбон унших аваас “Мөнх тэнгэрийн доор мянга мянган хавар, өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана" гэсэн өгүүлбэр тодорно. Нацагдоржийн бүхий л бүтээлийг ганцхан өгүүлбэрээр илэрхийл! гэвэл би үүнийг л хэлэх сэн! Хүн төрөлхтний хавар-өлгийтэй бяцхан хүүхэд л энэ орчлонд бидний хөдөлж хөгжих, итгэх найдах, баярлаж гуних, хайрлах, мөрөөдөхийн түмэн шалтгаан, амьдарч явахын мөн чанар болжээ. Үлэмжийн их хүн л ингэж дөрөвхөн бадаг шүлэгт орчлонгийн хамаг явдлыг баггааж чадах буй заа. Ганцхан өгүүлбэрээр амьдралыг тодорхойлж чадах буй заа. Өөр юу ч биш, өлгийтэй бяцхан хүүхэд л энэ орчлонгийн ганц тэнцвэр юм.
  • 8. Монгол орны хаврыг өр зүрхэндээ шингээн мэдрээд "Үдшийн жавар нуугдаж, өглөөний хяруу ичээд, морь мал дураар бэлчин зүлгэн дээр хөрвөөнө” гэсэн нь “Жаргалын найман морь" хэмээх нэгэн алдарт зургийг өөрийн эрхгүй сануулах бүлгээ. Нацагдорж орчлонг аугаа их хөдөлгөөн, баяр баясгалан дунд нь харж, эцэс төгсгөлгүй гоо сайхны урсгал дунд нэгийг эрэлхийлэн, мөн чанарыг нь таньж мэдэхийг эрмэлзсэн байна.
  • 9. Нацагдорж өөрөө,монголын яруу найргийн хавар, энх улирал нь байлаа. Түүний шүлгүүд нь урин дулаан аястай, эелдэг салхины үлээлттэй бөгөөд шүлгүүдийг нь уншихад цэнхэрлэн харагдах ууланд цэнгэг агаар амьсгалан, хаврын цэцэгс таалах шиг болдог билээ Аугаа их яруу найрагч шинэдэн хувирагч хавар цагийг нэвтэрхий мэдэрч, дэгжин төлжиж, дээшлэн тэмүүлэгч бүхэнд нарны баяр хүргэн, ‘Хөхөрсөн мод цэцэглэж, хүүхэд багачууд наадах” гайхамшигт орчлонд “Хөгшин хүн залуу болсон юм шиг санагдах" тийм өөдрөг итгэлтэйгээр амьдрахыг хойч үедээ уриалжээ.
  • 10. Уйтмен "'сая сая наранд дуртай' байсан шиг, Нацагдорж "мянга мянган хаварт дуртай' байсан юм. Д. Нацагдорж маань нар, хавар хоёрт дуртай байсан нь монгол хүний сэтгэлийн өвөрмөц аяс, гэгээн бадрангуй, өсөн өөдлөхийн бэлгэдэл билээ!
  • 11. Цагийн сайхан зуны эхэнд Газрын сайхан хангайн нуруунд Хөхөө шувуу урьхнаа донгодох үес Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш Эрийн гурван наадам монголын манлай баясгалан Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай. Зун
  • 12. Цэнгэлийн аялгуу О.Дашбалбар Зун “Дөрвөн цаг” хэмээх алдарт цуврал шүлгийн нь ".Зун хэмээх 16 мөрийг авч үзэхүл баяр баясгалангийн жавхлант найрал хөгжим нижигнэн дуурсах мэт болном. Цагийн сайхан зуны эхэнд Газрын сайхан хангайн нуруунд Хөхөө шувуу урьхнаа донгодох үес Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай,,, Даанч тэнүүн уужим амьсгалагч монгол хүний сэтгэлийн байгалийг яруу найрагч газар устай нь нэгтгэн нэгэн амиар шүлэглэсэн энэ бадагт монгол ардын үлгэр, туульсын бадрангуй эхлэлийи аяс байнам. 0рчлонгийн төгс жавхланд сэтгэл ханасан, цэнгэлийн манлайг эдэлсэн хүний уул ус, газар дэлхий, эргэн тойрныхоо жигүүртэн сэлтэд баярлан бахархсан сэтгэл, энэхүү дөрвөн мөрийг нэвт цуурайтаж, “Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай" гэж дуун алдах нь үнэхээр гэгээлэг их мэргэн хүний үг мөн өө!
  • 13. Ногооны униар оггоргуй тулж зэрэглэн мяралзахад Хүлэг морин урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад Залуу хүмүусийн сэтгэл сэргэж бие биеэ бодно.. "Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаана'... энэхүү эрдэнийн сонгодог мөрийг бичихдээ найрагч, хүн төрөлхтний гоо сайхны мэдрэхүйн оргилд хүрч очсон гэж хэлж болно Нацагдоржийн хувьд хүлэг морь зүгээр нэг янцгаах бус, "хүлэг морь урт янцгааж төрсөн нуттийг зүглэнэ, ногооны униар зүгээр нэг татах бус, ногооны униар огторгуйд тулж зэрэглэн мяралзана'',,,, Тэрээр юмыг байгаагаар нь эс хуулбарлах бөгөөд гоо сайхны туйлд хүргэн дүрсэлж утгыг нягт гүн шингээх бөлгөө, Хүлэг морь янцгаах нэг хэрэг, хүлэг морь урт янцгааж, төрсөн нутгийг зүглэх өөр хэрэг гэдгийг зохиолч ганцхан үгээр, ердөө л 'урт" гэдэг үгийг олж тавьснаар л шийдвэрлэжээ. Нацагдоржийн "Зун" шүлэгт малчин ардын энэ нэгэн улирлын амьдрал нь бүхий л амт, өнгө, үнэртэйгээ дүрслэгдэж, зуны борооны зөөлөн аяс, аянга цахилгаан, аадрын ширүүн цохилго, цэцэгсийн шивнээ баяр цэнгэл хөгжим дуу, найр наадам, хурдан морьдын төвөргөөн сонсогдоно.
  • 14. Үзэсгэлэнт уул, тунгалаг ус, зуны цагт тэгш Эрийн гурван наадам монголын манлай баясгалан Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал... Энд үнэхээр нэг жаргалтай ардын цэнгэлтэй аялгуу сонстох агаад, баяр баясгалангийн симфони гэж нэрлэж болмоор! Хавар цагт "өвсний соёо ногоороход морь мал ханагар" гэж бичсэн бол, зун цагт "хээр хөдөөд таван хошуу мал дураар бэлчинэ" гэжээ. Ийнхүү маш нарийн ялгаа гаргана. Түүний шүлэгт бүдүүн тойм дүрсэлсэн юм алга. Үүгээрээ тэр аугаа их юм. "Эрийн гурван наадам монголын манлай баясгалан"... Үүнтэй маргах хүн бий гэж үү?! Нацагдорж юмыг ингэж барим тавим, яг таг, угт нь тулгаж хэлнэ. "Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал"... чухам ясны монгол шүлэгч л үүгээр бахархах агаад, давааны орой дээр өндөлзөн, түрүү морь гарч ирэхэд нулимсан дунд нь уулс торолзож, хоолой дээр нэг юм зангиран, хурдан морины яралзан ирэх нь яруу сайхны нэгэн жигд давтамж болон бүх биеэр нь тархаж, хүүхдийн гийнгоолох дуунд баярын нулимс нь өөрийн эрхгүй сад тавин, мориндоо мордон унан давхиулах малчин ардын зураг нүднээ үзэгдэнэ.
  • 15. Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ Ийм сайхан баясгалантай, тийм сайхан жаргалтай. Энэ бүхний цаана үнэхээр дэлгэр цаг, хүн ардын жаргалтай тавиун уужим байдал, зовлон бүхнийг мартсан ард түмэн, монгол газрын төгс жавхлант дүр төрх ургана. Хэлсэн бүхний цаана, хэлээгүй ямар нэг санаа буйг аяс, аялгуу, дүрслэл, өчүүхэн ганц үг, мөр, бадаг бүхэн илчилнэ. Яруу найрагч, ард түмнийхээ зол жаргал, баяр цэнгэлийг туульсын аргаар илэрхийлж “Өрх бүрийн үүдэнд айраг сархадын үнэр сэнгэнэнэ' “Ийм сайхан баясгалантай, тийм сайхан жаргалтай' гэж өндөрлөлөө. Эхнээсээ аваад эцсээ хүртэл оргилуун цоглог, цээж тэлэм уудам аялгуу дуурьссаар, энэ шүлгийн мөр бадгийн завсар зай бүхнээр нарны гэрэл үерлэн цутгасаар “Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна"... Дөрвөн улирлын гайхамшиг найртай сайхан зуны цаг ирэхэд үнэхээр хүн төрөлхтөн, түмэн бодисын толгой сэргэнэ...
  • 16. Нацагдорж дөрвөн улирлын дотроос зун цагийг хамгийн төгс төгөлдөр манлай улирал, амьтны жаргалыг соёрхогч гэж үзжээ. Тэгээд ч зуныг ‘Дөрвөн улирлын гайхамшиг" гэж нэрлэсэн байна
  • 17. "Дөрвөн цаг" цувралын "Зун' шүлэг үнэхээр төгс төгөлдөр нь бөгөөд "Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад", "Эрийн гурван наадам монголын манлай баясгалан болж“, "Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтсан" гайхамшигт амьдралын тухай дуулал юм.
  • 18. Намрын шар нар над дээр, чам дээр тусна Найган найгах улиралд нь бид бас найгана Буга хандгай урамдаж уул усыг баясгахад Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ. намар Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ. Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө Шарласан модны навч хоёр нэгээ унахад Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно
  • 19. ТУНГАЛАГ МЭДРЭХҮЙ О. Дашбалбар намар Аугаа их яруу найрагч намар дотор орж яваад, шилэн тунгалаг агаар нэвтлэн гадагш харж байх шиг санагдана. Дээрх мөрүүдийн тухай бичих, тайлбарлах нь ямар ч утгагүй бөгөөд гагцхүү мэдэрч, баярлаж, Нацагдоржийн дөрвөн улирлын шүлгүүдийг уншаагүй бол оюун санаа минь ядуу байх байсныг л мэднэм. Уянгын сэрэхүй, болор мэт цэвэр тунгалаг, аясхан гунигтай намрын тухай тэр бичээгуй, харин намрын улирал Нацагдоржийн бие сэтгэлд нэвтрэн, өөрийгөө илэрхийлсэн юм шиг санагдана. Нацагдоржийн туурвил нь уул, ус, цэцэг, нөгөө, хад чулуутай адил байгалийн гоо сайхны мөнхийн илрэл болж, тэр утгаараа монгол хуний уярангуй сэтгэлийг улам тансаг болгоном. . Намрын шар нар, над дээр чам дээр тусна Найган найгах улиралд нь бид бас найгана...
  • 20. Нулимс бөмбөрөм дээрх бадгийг сэтгэл догдлохгүй уншихын аргагүй бөгөөд, бидний ердийн ярианд хэрэглэдэг үгс, яахаараа Нацагдоржийн шүлгүүдэд ийм ер бусын ид шидтэй мэт байраа яг таг эзэлж, сэтгэл уруу цутгах мэт орж ирээд, хамаг эд эсийг тэмтрэх мэт болдог байна аа! “Өвс модыг намилзуулахад“ “Сэтгэл бөн бөн бөмбөрнө', “Навч хоёр нэгээр унана'.:.. Дэндүү уйтгартай, зүрх сэтгэл шимшрэм, хамаг бие нялхрам, ертөнцийн салхинд ганцаардам, заримдаа залхуутайяа санагдам мэдрэхүйгээр Нацагдорж бидэнд нэвтэрч “Сэтгэлийн доторх уйтгарт явдлыг" сэргээн, алив нэгийг дурсан санах, эргэн бодохоос аргагүйд хүргэнэ. Түүний шүлгүүдийг уншсаны эцэст ертөнцийн амьдрал даанч богино, сайхан хорвоогоосоо салахын мөч ирнэ, бүх юм хугацаатай шүү гэдгийг шүүрс алдан бодож “Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад" ... гэж өөрийн эрхгүй амандаа шивнэх агаад, сэтгэл сульдаж, өнгөрсөн одоог эргэцүүлж, амьдралынхаа агшин бүхнийг сэргээн бодмоор болно. "Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно ' гэж гайхамшигт мөрөөр Нацагдорж хүний бодлыг он оны цаанаас нэвт харж, нэгийг шивнэнэ. Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө Шарласан модны навч хоёр нэгээр унахад Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.
  • 21. зэрэг бадаг бол малчин монгол ардын амьдралыг оюун тархиндаа, гэрэл зургийн хальсанд буулгасан мэт мэдэх хүний л бичсэн зүйл билээ. Нацагдорж байгалийг амьтай, биетэй, туйлын ухаалаг, баярлаж, гуньдаг, хүнээс юугаараа ч эс дутах, харин ч хүнийг төрүүлсэн, "дээд бүтээгч", туурвигч" болгон илэрхийлдэг юм. "Буга хандгай урамдаж уул усыг баясгана"... "Уул ус баясах' мөчийг их яруу найрагч ингэж мэдрэн, байгалийн далдын нэгэн сэжмийг барин тавин үзүүлнэ. Буга хандгай урамдаж уул усыг баясгахад Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна... Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад Гадаа сойсон морь бүг бүг (бөи бөн) чичирнэ Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одохуйяа Эхнэр хүүхэл тогоо нэрж, түүнийг хүлээнэ...
  • 22. Түүний шүлгийн дотоод холбоо үнэхээр нарийн, "Тэгэхэд ингэнэ, ингэхэд тэгнэ" гэдэг нь туйлын зөв зохицно. "Уул ус баясаж", ‘Мөрөн зөөлөн зөөлөн дув дуугүй урсаж", “Саран мишээж, янагийн үлгэрийг сэмээр өгүүлж", “Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтаж, “Навч хоёр нэгээр унаж байгаль амьд сэрүүн, бүх юм нь зүй зохисоороо үргэлжилж, байгаль уйтгарлаж, сэрж, мэдэрч, баясана. "Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно"Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад Түүний дотроос саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ“ ...
  • 23. Энэхүү “Сэтгэл зүрх минь сэрчигнэж" гэдэг мөрөөс өөрөөр намрын улиралд автсан хүний сэтгэлийн дотоод байдлыг яаж урнаар илэрхийлэх билээ? "Навчис сэрчигнэнэ' гэж бид ярилцдаг. Гэтэл их Нацагдорж "сэтгэл зүрх сэрчигнэхийг" мэдэрч, навч-зүрх, зүрх-навч эмзэглэх аясад нэвтрэн, байгалийг гаднаас нь харж чагнах бус, дотор нь орж чагнахыг эрмэлзэнэ. Үүгээрээ тэр жинхэнэ аугаа найрагч юм. Нацагдоржийн уянгын "би" баатар байгальтай нэгдэж, өөрөө байгаль болж хувирдаг юм. Намрын сэрүүн, энэ биед минь шурган ороод, эдүгээ би жихүүцэхиии хамт, буй бие минь урьд бол намартай нэгсэн, мөчрөөс зуурсан манан мэт байдгийг больж, харин нь намраас тусгаар гаднаас нь шилэн хоргонд байгаа үзэсгэлэнт намрыг ажиглаж буй мэт зогсном. Намрыг би хөндлөнгийн нүдээр ажиглан, бас энэхүү тунгалаг шилэн хоргонд шурган орж, намрыг дотроос нь гадагш харж болохыг ч мэдэрнэм. Ийнхүү намартай би нэгдэж чадах, бас тусгаарлан хөндлөнгөөс ажих, эсэхүл дотор нь шургаж, гадагш харах мэт гурван увдисыг Нацагдоржоос сурнам” Шөнийн сүрхий салхинд Шугуйн навч унана Сэтгэл зүрх минь сэрчигнэж Чиний хойноос тэмүүлэв (Учиртай гурван толгой)
  • 24. ...Намрын тухай шүлгүүдэд нь '"найгана" гэдэг хөдөлгөөнт үг их л давтагдах бөгөөд энэ уян ялдам, зөөлөн үгээр намрын улирлын мөн төрх хийгээд хүний сэтгэлийн уярангуй гэгэлзээг тодруулна. "Найгана' гэдэг нь харих цагийн аясаар гэгэлзэх хүний сэтгэлийн дотоод байдлыг илэрхийлэхэд туйльш тохирсон үг байдаг.
  • 25. Намрын тухай гайхамшигт шүлгүүдийг нь уншихад ертөнц дахины мэдрэхүйд автдаг юм. Намрын улирал Нацагдоржийн хувьд төгс боловсорсон гоо сайхны агшин, энэ ертөнцийн тухай бодлогошрох мөч, бие сэтгэл ариусах цаг юм.
  • 26. Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө. Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад Уудам талд жинчин хүний дуулах яруу Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ. Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана. Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал Уул, ус, нар, сартай нөхөрлөнө. Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй. Өвөл
  • 27. Жавхлант эгшиг О. ДашбалбарӨвөл "Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд болор шилийн өнгөөр гялалзаж, гялтганасан орон" ... гэж Монгол нутгийн тансаг өвлийн үзэсгэлэнг олж нээсэн юм. Өвлийн тухай шүлгүүдэд нь "тасхийм" гэсэн үг онцлон сонстох ба тасхийм хүйтэнд гал дөл нь бадарч, жавар хүйтэн хэчнээн чангарна, халуун цус нь төчнөөн оргих, идрийн гал цог бадарсан монгол хүмүүсийг дүрслэх дуртай байв. Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийгээд Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө. Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад Уудам талд жинчин хүний дуулах яруу"... Тэрээр 'Өндөр уулын оройд будан хүдэн татна" гэж хэлэхгүй, "Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад' гэнэ. Эсэхүл "тэртээгийн ой модонд ногооны униар татна" гэхийн оронд “Ногооны униар залгалдана" гэж өгүүлнэ. . Нацагдоржийг унших бүр улам сайхан болъюу. Тэрбээр бидний сэтгэлийг цэвэрлэж, салхи шуурганы хөгжим чагнах, өвс ногооны хэл ярианд сургана. 'Алсын салхи жихүүн амьсгалаар тас нясхийгээд...' гэхэд өвлийн амьсгал үнэхээр дуулдах шиг болно. "Өвлийн шөнийн тэнгэрийн одод оч мэт гялалзахад жинчин хүний дуулах яруу". Энэ нь манай яруу найраг дахь орон зайн хэмжээс юм. Уудам тал, өдрийн одод, хүн өөрөө хэмжигдэхүүн болно. Өвлийн одод оч мэт гялалзаж, уудам талд жинчин хүний дуулах нь яруу! Юутай сайхан хослол вэ? Эдгээр нь хүйтэн тунгалаг, бие сэтгэл сэргэм болор тансаг мэдрэхүйд биднийг уусганам. Уул тал, одод, цас, жавар, салхи, бүгд хөдөлгөөн дунд, амьд сэрүүн, гоо сайхнаар зохицон оршино.
  • 28. Нацагдоржийн мөр бүхнээс нь амьдын жаргал, ертөнцийн цэнгэл тодрон юм бүхэнд өөдрөг сэтгэлтэй хандаж, хайрлаж бахархсан аяс сонстоно. Юутай их гэгээ, юутай ариун бадрангуй хүн байж вэ? "Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм. Монголоо Нацагдорж шигээ хайрла, аугаа их хайраас л аугаа их бүтээл туурвил төрнө гэж яруу найргийн тэнгэр шивнэм уү. Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ.
  • 29. "Монголын залуус нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай өсөж жавар хүйтэн нэн чангарч, цас улам их унах тусам залуу хүний цус оргин буцалж "хүйтэн салхийг мөрөөддөг тухай түүний хэлснээс давж, өвлийн тухай бичнэ гэдэг хойчийн найрагчдын жинхэнэ тарыг таних шалгуур бүлгээ. Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана. Эрт цагийн үлгэр түүх, эцэг дээдсийн гавьяат явдал, домог сэлтийг сэргээн хэлцэж, өвлийн шөнө нэг гэртээ бөөгнөрөн, галын дэргэд жаргалтайяа суудаг малч удмынхаа тухай: "Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд Хөгшид өвгөд галыг базаан, хуучин угсийг ярилцана'" гэж их Нацагдорж маань бичихдээ, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, чөлөө заваа үлэмжийн их үлгэр туульс үүх түүхээ ярьж, ардынхаа цэцэн мэргэн ухааны далайд хөвж өнгөрүүлдэг уламжлалт ёс заншлыг бишрэн бахаджээ.
  • 30. . Амьдрал ургэлжилж, нар мандаж, цэцэг ургаж, хүн төрж, өвөл зун ээлжилж, жам ёсоороо бүх юм эргэсээр... "Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтаж Мянга мянган жил өчүүхэн ч зав чөлөөгүй". Харин бид хаанаас ирж, хаашаа одном бэ? Юуны төлөө, яах гэж амьдарнам бэ? Хариуг нь тавь гаруй жилийн чанадаас монголын ард түмний суут хүү, их яруу найрагч Д.Нацагдорж өчих нь: Монгол хэмээх нэг нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай Монголын тул хэмээх сэтгэл, миний зүрхэнд холбоотой Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн Үхтэл орших төрөлх нутаг с алж болшгүй орон мөн өө Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал Уул, ус, нар, сартай нөхөрлөнө. Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй. Эдгээр сонгодог мөрүүд нь амьдралыг үгүйсгэх бус, бас хэт өргөмжлөх бус, буй юм буйгаараа үргэлжлэх ертөнцийн зохироог өгүүлнэ. Цэцэг ургаж, хагдарна. Хүн ирж буцна. Нар мандаж жаргана. Дахиад л цэцэг ургана, хүн ирнэ, нар мандана. Амьдралын тойрог эргэж, мөнхийн бус хийгээд үргэлжлэхийн учир шалтгааныг өгүүлнэ. "Төрсний эцэст үхнэ, хураасны эцэст үгүйрнэ" гэж эртний сургаал буй
  • 31. Ертөнц дахины эвсэн найрсах гүн зохицлын амин сэжмийг олж атгах гэсэн найрагчийн аугаа хүслээс түүний бүтээлийн сор болсон 'Дөрвөн цаг" хэмээх гүн ухааны эргэцүүлэл төрж, амьдрал хайр, баяр цэнгэлийн их найрал аялгуу дуурснам. Туйлын намуухан хөг эгшиг, жавхлант дуурсал нь хүний сэтгэлийн гүн дэх утас бүхнийг чичрүүлэн доргион, эгшиглүүлэх бүлгээ.
  • 32. Түүний хувьд дөрвөн улирал нь бүхэл бүтэн цогц үзэгдэл, нэг юмны дөрвөн тал, аль аль нь өөрийн давтагдашгүй гоо сайхантай, тэр өвөрмөц талыг нь илэрхийлэхийг чухалчилна. Нацагдорж цаг хугацааны хэсэгхэн зайд бус, мянга мянган жилийн энгээр амьдарч, хүний мөнхийн удмын хэлхээ тасралтгүй үргэлжилсэн агшин бүрийг хэмжиж буй юм шиг сонин сэтгэгдэл төрүүлнэ. Тэрбээр үнэнийг тэмтрэн, нүцгэн гараараа барьж буй юм шиг мэдэрнэ. Хамгийи гунигтай, уйтгартай юмнаас ч баяр жаргалын өчүүхэн туяаг эрэлхийлж, хамгийн тансаг сайхан бүхнээс ч гуниг төрүүлэх зах сэжүүрийг нь гаргаж ирнэ.
  • 33. 'Дөрвөн цаг''-ийн сэдвээр бичсэн шүлгүүд нь яруу найргийн бахдам тансаг хийгээд, гуниглангуй зөөлөн аяс, үл мөхөх хийгээд ялахын хүслэн шингэсэн бодлогошрол, ертөнцийн хамаг явдлыг арван зургаахан бадагт багтааж чадсан нь хэдэн боть ном уншсанаас илүүтэй сэтгэлийн хав цэнгэл эдлүүлж, ухаарах, сэхээрэхийн түмэн бодол авчирнам.! Нацагдорж бол байгалийн адил баян тансаг, олон өнгө аястай аж...