More Related Content
More from Батхүү Батдорж (20)
Нөхөн үржихүйн эмгэгүүд (Autoimmun nuhunurjihui)
- 2. Дархлаа дамжсан үргүйдэл
• Эрэгтэйчүүдийн үргүйдэл сперматозоидод өвөрмөц автоэсрэгбие, эсвэл эр
бэлгийн эсийг хөдөлгөөнгүй болгодогмембраны пептидийн антигений эсрэг
эсрэгбиеээр дамжиж үүснэ.
• Эмэгтэйчүүдийн үргүйдэл эр бэлгийн эсийн эсрэг изоэсрэгбиеэр, эсвэл эр
өэлгийн эс хуримтлагдаж өндгөн эсрүү нэвтрэхийг саатуулдагөндгөн эсийн
пеллицюд бүсийн антигений эсрэг эсрэгбиеэр нөхцөлдсөн байж болно.
Дархлаа дарангуйлах эмчилгээ хийж эсрэгбиеийн агууламжийг багасгах замаар
эмчилдэг. Эр бэлгийн эсийг өндгөн эсийн цитоплазмд суулгаж өгөх нь
дархлааны хоригийг давж үр тогтоох хамгийн үр дүнтэй арга.
- 3. Эх ургийн тэвчил алдагдах
• Ураг нь эхийн хувьд аллоген суулгацийн шинжтэй бөгөөд түүний эсрэг
дархлааны урвал дарангуйлагдсан байдаг. Хэвийн жирэмслэлтийн үед
ДХУрвал ТН2 эсээс ялгарах цитокины нөлөөгөөр дарангуйлагдсан
байна. Эс хордуулах үйлчилгээгүй ТН2-оор дамжсан IgG1 эсрэгбиеийн
нийлэгшил эс хордуулагч ТН1-ээр дамжсан IgG2 нийлэгшүүлээр
солигдох нь зулбалтын нэг шалтгаан болдог.
- 4. • Хоёрдугаарт, прогестрон нь лимфоцит эсэд прогестроноор өдөөгдсөн
хориглогч хүчин зүйл (PIBF) үүсэхийг өдөөдөг. PIBF нь лимфоцит
эсийн үржил, NK эсийн идэвхижил, TNF-ийн үүслийг дарангуйлдаг.
Олон удаа зулбасан эхчүүдэд маш цөөн тооны лимфоцит эс л PIBF
ялгаруулдаг. Түүнээс гадна прогестрон болон PIBF TH2-оор дамжсан
хариу урвалыг дэмждэг.
- 5. • Трофобласт нь мөн дархлаа дарангуйлдаг хүчин зүйл ялагруулдаг.
Амьтан дээр хийсэн туршилтаар IL-10 нь зулбалтын эсрэг үйлдэлтэй
болох нь тогтоогдсон. Түүнээс гадна хүний ихэст сонгодог HLA1
ангийн A, B, C антиген маш багаар илэрдэг. Энэ нь ихэст илэрч болох
эцгийн антигенийг эхийн Т эс танихаас сэргийлэх боловч антигений
HLA-ийн оролцоогүй таньдаг NK харь антигенийг танихаас сэргийлж
чаддаггүй. Гэхдээ ихэсийн эхийн хэсэгт сонгодог бус HLA1b ангийн
болон HLA-G антигенийг ялгаруулдаг ба эдгээр нь NK эсийн саатуулагч
рецевтортой холбогдож NK эсийн эс хордуулах урвалаас ихэсийг
хамгаалдаг.
- 6. • Трофобласт эс дээр FAS лиганд илэрдэг нь бас нэг хамгаалах механизм
бөгөөд эхийн FAS агуулсан идэвижсэн Т эсийн апоптозийг өдөөж
зайлуулдаг.
- 7. Ургийн аутоиммун хамшинж
• Эхийн аутоэсрэгбие ихэсээр дамжин урагт нэвтэрч болно. Дархлааны
тромбоцитоденийн пурпурийн (ДТП) үед тромбоцитийн гликопротейны
эсрэг чиглэсэн эсрэг биеүүд урагт нэвтэрч бага зэргийн цус алдалтаас тархинд
цус харвах хүртэл цусархаг шинжүүд үүсгэж болно. Ихэнхдээ энэ шинжүүд
нь төрсний дараахан илэрнэ. TB2 нь аутоиммун трииодтой эхчүүдээс төрсөн
нярайд шилжмэл төрөлхийн гипотириодизм үүсэх шалтгаан байж болно.
Грейвсийн өвчинтэй эхээс урагт дамжих тириод цочроогч иммуноглобулин
(TSI) нь нярайн гипотириодизм үүсгэж болно. Мөн ихэсээр anti-AChR
дамжсанаар нярайн шилжмэл булчин сулрал үүсэх боломжтой.