SlideShare a Scribd company logo
1 of 40
Download to read offline
1
Мэдээллийн технологи.
Мэдээллийн систем
Интернет ба WWW
©Б.Алтанхүү, МУИС-ФЭС
2
Интернет гэж юу вэ?
• Интернет (the Internet) бол Дэлхий гэдэг
гаригийг үл харагдах аалзны тор мэт
бүрхэн ертөнцийн өнцөг бүрийн
компьютерүүдийг хооронд нь холбосон
асар том сүлжээ юм. Интернетийн
ачаар хүн төрөлхтөн мэдээллийн шинэ
эрин үед орсон билээ.
3
Интернет = Орчлонт Ертөнц
4
Интернет = Орчлонт Ертөнц
• Хамгийн сүүлийн үеийн астрофизикийн
судалгаагаар Орчлонт Ертөнц
(Uniүerse) мөнхөд тэлж, томорч байх
болно гэж тогтоосон.
• Яг үүний адилаар интернет ч гэсэн
цаашид цаг үргэлжид хүрээгээ тэлэн,
өргөсч байх нь магад.
5
Интернетийн үүсэл, хөгжил
• Интернетийн түүх 1960-аад оны сүүл үеэс
эхтэй. 1968 онд АНУ-д цэрэг, батлан
хамгаалахын зориулалтаар компьютеруудыг
өөр хооронд нь холбож сүлжээний зохион
байгуулалтанд оруулах ARPANET төсөл
хэрэгжиж эхлэсэн нь бидний мэдэх
интернетийн үүсэл гэж үздэг байна.
• Yүний гол зорилго нь цэргийн судалгаа
шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд
сургуулиудын компьютеруудыг холбох явдал
байжээ.
6
• Анх 4 компьютерыг
хооронд нь холбож
байжээ.
7
• Харин 1971 он гэхэд ARPANET-д 23
компьютер холбогдоод байв.
8
• 1972 онд ARPANET сүлжээ олон нийтэд
нээлттэй болов. Энэ үед уг сүлжээнд 40
өөр газраас компьютерууд холбогдсон
байлаа.
• Мөн онд ARPANET сүлжээгээр мессеж
(зурвас) илгээх боломжтой болов.
Ингэснээр хүмүүс өөр хоорондоо
харьцах боломж тавигдав. Энэ нь
бидний мэдэх имэйл юм.
9
• 1973 онд ARPANET-д анхны гадаад
холболтууд Британи, Норвеги зэрэг
улсаас хийгдэв.
• 1974 онд Transmission Control
Protocol/Internet Protocol (TCP/IP)
зохиогдов. Энэ нь өөр өөр сүлжээнүүд
хоорондоо харьцаж холбогдох
боломжийг олгодог “хэл” юм.
10
• 1974 онд Стэнфорд ИС дээр Telenet сүлжээ
ашиглалтад оров. Энэ нь нэг ёсондоо
ARPANET сүлжээний олон нийтэд зориулсан,
нээлттэй хувилбар байсан. Packet switching
(өгөгдлийг багцалж дамжуулах) технологи
анх удаа ашигласан байв. Энэ технологи
өнөөгийн интернетийн мэдээлэл солилцох
гол арга юм.
• Энэ нь мэдээллийг илгээхээсээ өмнө
багцуудад хувааж, багц бүрийг тус тусад нь
илгээгээд, хүлээн авагч дээр буцааж нэгтгэн
анхны мэдээллийг гаргаж авах технологи юм.
11
• 70-аад онд АНУ-ын Эрчим хүчний
агентлаг тухайн салбарын судлаачдад
зориулж эхлээд MFENet, дараа нь
HEPNet сүлжээг нэвтрүүлсэн байна.
Улмаар энэ туршлагыг NASA
хэрэгжүүлж сансар судлаачдад
зориулсан SPAN сүлжээг нэвтрүүлэв.
12
• 1970-аад онд компьютерын зах зээлд
ноёрхогч үйлдлийн систем бол UNIX
байв. Дийлэнх их сургууль, байгууллага
энэ системийг ашигладаг байв. 1976
онд UNIX-to-UNIX CoPy (UUCP)
протокол бий болсноор UNIX системтэй
компьютерүүд хоорондоо холбогдох
боломж бүрджээ. 1979 онд Unix-
системүүдийг холбогч USENET сүлжээ
үүсэв. USENET сүлжээ одоо ч гэсэн
оршин тогтнож байгаа.
13
• Гэх мэтээр олон олон сүлжээнүүд бий болж байлаа.
Гэхдээ ихэнх нь орон нутгийн чанартай холболтууд
байлаа. Тиймээс эдгээрийг хооронд нь холбож,
нэгтгэн цэгцлэх шаардлага гарч ирэв.
• 1982 онд ARPANET сүлжээнд TCP/IP технологийг
нэвтрүүлснээр энэ нь боломжтой болов. Гол шугам
(backbone) буюу зангилааны үүргийг ARPANET
гүйцэтгэх болж, бусад сүлжээг холбож өгөв.
• Энэ үеэс Internet хэмээх нэр томъёо хэрэглэгдэж
эхлэжээ. Ө.х. өөр хоорондоо TCP/IP протоколуудаар
харьцдаг компьютерын сүлжээнүүдийн сүлжээг (set of
networks) ингэж нэрлэж эхэлсэн байна.
14
ARPANET 1982 онд
15
DNS – Домен нэр
• 1984 онд Domain Name Serүer (DNS)-ийг
интернетэд нэвтрүүлэв. Ингэснээр сүлжээнд
холбогдсон сервер компьютер бүрт өөрийн
гэсэн онцгой нэр оноох боломжтой болов.
Энэ нь бидний мэдэх домэн хаяг юм.
• Өмнө нь ж.нь ямар нэг 202.131.227.145 гэсэн
тоон хаягтай (IP-хаяг) сервер компьютер луу
хандахын тулд энэ тоог тогтоох хэрэгтэй
болдог байв. Харин нэрийн систем
нэвтрүүлснээр, ийм тоон дараалалд ямар нэг
www.num.edu.mn маягийн нэр харгалзуулах
боломжтой болов. Хэрэглэгч зөвхөн энэ
нэрийг тогтооход хангалттай. Энэ нэрийг
компьютерт оруулахад DNS түүнийг
харгалзах тоон дараалал руу нь хувиргана.
16
DNS – Домен нэрний өргөтгөл
• Үүнтэй зэрэгцэн одоо бидний мэддэг
домен өргөтгөлүүд бий болов.
• .com - commercial
• .org – international organization
• .edu – educational
• .us – the united states
• .ru – russia
• .mn – mongolia
• etc.
17
NSFNet
• 1986 онд АНУ-ын Үндэстний Шинжлэх
Ухааны Сангаас (National Science
Foundation) NSFNet сүлжээг байгуулж,
ARPANET-ыг өргөтгөв.
• Энэ нь 56kbps шугамын хурдтай, алс
зайд түгэх боломжтой сүлжээ байв.
• Интернетийн үйл ажиллагааг хангахын
тулд NSFnet сүлжээг 5
суперкомпьютетээр зангидсан байв.
18
IRC протокол ба Чаат
• 1988 онд IRC буюу Internet Relay Chat
протокол боловсруулагдсанаар,
компьютерын сүлжээгээр хүмүүс өөр
хоорондоо шууд (real-time) харилцан ярих
боломжтой болов. Энэ нь бидний мэддэг чаат
(chat) юм.
19
90-ээд он
• 1987 онд интернетийн үйлчилгээ хийдэг
анхны хувийн компани (UUNET)
байгуулагдсан байна. Ингэснээр интернетийг
бизнесийн зорилгоор ашиглах боломж
тавигдав. Гэхдээ хувийн хэвшлийн үйл
ажиллагаа (мэдээллийн төрөл зүйл хомс
байснаас) имэйл, чаат, компьютер тоглоом
зэргээр хязгаарлагдаж байв. Интернетийн
үндсэн хяналтыг засгийн газар, эрдэм
шинжилгээний байгууллагууд хийсэн хэвээр
байв.
• Гагцхүү 1991 оноос интернет хувийн секторт
бүрэн нээлттэй болжээ.
20
90-ээд он
• Энэ үед интернетэд холбогдсон сервер
компьютерын тоо 300000 хол давсан байлаа.
• ARPANET аль хэдийн оршин тогтнохоо
больж, халаагаа NSFNet сүлжээнд өгсөн
байлаа.
• Харин 1995 онд NSFNet сүлжээ АНУ даяарх
интернетийн backbone-ын үүргийг гүйцэтгэхээ
болж, судалгаа шинжилгээний салбар луу
шилжив. Харин backbone-ын үүргийг өөр
хоорондоо холбогдсон сүлжээний
провайдерууд (network proүiders) гүйцэтгэх
болжээ.
21
Интернет мандал (Cybersphere)
• Анх байгаль дэлхий дээр агаар мандал
(atmosphere), усан мандал
(hydrosphere) байлаа. Энэ хоёр
мандлын заагт амин мандал
(biosphere) оршино.
• Гэтэл одоо энд нүдэнд үл үзэгдэх
интернет мандал (cybersphere) бий
болжээ.
• Хүмүүс бид аль хэдийн ийм 4 мандалд
зэрэг амьдарч байна.
22
Интернетийн үйлчилгээнүүд
• Интернет хэмээх энэ асар том сүлжээг
тулгуурлан, өнөөгийн бидний хувьд бол
мэдээжийн юм шиг болсон, аль хэдийн
бидний амьдралын салшгүй хэсэг болсон
олон төрлийн үйлчилгээ явагддаг.
• Эдгээрээс бидний хамгийн сайн мэдэх нь:
WWW буюу Веб
Имэйл (Yahoo! Mail г.м.)
Чаат (Yahoo! Messenger г.м.)
Хайлтын систем (Google г.м.)
г.м.
Веб - 1
• 1991 онд WWW (World Wide Web)
буюу Веб бий боллоо.
• Мэргэжлийн үгээр хэлбэл WWW
гэдэг нь, интернетийн сүлжээгээр
өөр хоорондоо HTTP протоколоор
холбогдон харьцдаг мэдээллийн
эх сурвалжуудын цогц систем юм.
• Арай хялбараар хэлбэл,
интернетийн сүлжээнд тулгуурлан
орших асар том мэдээллийн
сүлжээг WWW буюу Веб гэнэ.
23
Тим Бернерс Ли
Веб - 2
• Бүтцийн хувьд мэдээллийн энэ сүлжээ
веб сайтуудаас (web site) тогтоно. Веб
сайт нь харин веб хуудсуудаас (web
pages) тогтоно.
• Вебийг интернетэд байрлах асар том
“номын сан”-тай зүйрлэж болно.
“Номын сан” үй олон “ном”-оос тогтдог.
Тиймээс веб сайтыг бид интернетэд
байрлах нэг ийм ном гэж төсөөлж болох
юм.
Веб - 3
• Вебийн гол онцлог бол веб сайтууд (нэг
веб сайт дотроо веб хуудсууд) өөр
хоорондоо холбоотой байдаг. Энэ
холбоог гипер холбоос (hyperlink)
гэнэ.
• Гиперхолбоос нь:
Гипер текст (hypertext)
Гипер медиа (hypermedia)
гэсэн хэлбэрээр байж болдог.
URL-хаяг
• Гипер холбоос гэдэг нь үнэн хэрэгтээ
өөр нэг веб хуудсын (сайтын) интернет
дэхь хаягийг заасан бичиглэл юм.
• Ийм хаягийг URL-хаяг (Uniform
Resource Locator) гэнэ. URL-хаяг нь
WWW-д орших веб хуудсын (сайтын)
байрлалыг тодорхойлдог. Мэдээж хаяг
гэсэн утгаараа энэ нь дахин
давтагдахгүй, цорын ганц байна.
URL-хаяг
• WWW-д байрлах веб хуудасны URL-
хаягийн жишээ:
http://www.baikhguisite.com/index.html
Энд:
index.html – веб хуудсын нэр
www.baikhguisite.com – веб хуудсыг
агуулах веб сайтын домен нэр
http –харилцах протокол (ө.х. веб сервер
ба клиент хоёрын хоорондоо “ярилцах”
хэл)
:// ба / - тусгаарлагч тэмдгүүд
Веб браузер - 1
• Веб серверийг клиенттэй холбон өгч,
шаардлагатай веб мэдээллийг (хуудсыг)
хэрэглэгчид гаргаж үзүүлдэг тусгай
програмыг веб браузер (web browser)
гэдэг.
• Түүнчлэн веб браузер нь тухайн
хэрэглэгчийн компьютер дээр
байрласан аливаа веб хуудсыг ч гаргаж
үзүүлэх боломжтой.
Веб браузер - 2
• Интернетийн орчинд веб браузерын ажиллах зарчим
бол хэрэглэгчийн үзэхийг хүссэн веб хуудсын url-
хаягийг харгалзах веб сервертэй нь холбогдон
дамжуулаад (үүнийг request гэнэ) серверийн хариуд
нь илгээсэн (үүнийг response гэнэ) веб хуудсыг
хэрэглэгчид гаргаж үзүүлнэ.
Веб браузер - 3
• Түгээмэл хэрэглэгддэг
веб браузерууд:
Microsoft Internet Explorer
(зөвхөн Windows орчинд)
Mozilla FireFox (Windows,
Linux болон бусад
системд)
гэх мэт.
Имэйл - 1
• Имэйл нь өнөөдөр интернетийн орчинд
хамгийн их хэрэглэгддэг үйлчилгээний
нэг юм.
• Имэйлийн систем нь client-server
зарчмаар ажиллана.
• Имэйлийг илгээх эсвэл хүлээн авах
хэрэглэгч клиент болох бол имэйлийг
очих ёстой эзэнд нь “хүргэж өгдөг”
үйлчилгээг эрхлэгч нь серверийн
үүргийг гүйцэтгэнэ.
Имэйл - 2
• Yahoo, Google гэх мэт том веб
серверүүдийн хувьд имэйл-серверийн
үүргийг давхар гүйцэтгэж байдаг.
Тиймээс эдгээр веб серверүүдэд
холбогдсон хэрэглэгч шууд веб
браузераа ашиглан имэйл-клиент болох
боломжтой.
• Yahoo mail, Google gmail гэх мэт.
Хайлтын систем (Search Engine) -
1
• Өнөөдөр Интернэт нь хэтэрхий их
мэдээлэл агуулсан хэт аварга том
сүлжээ болсон. Энэ нөхцөлд хэрэгтэй
мэдээлэлээ богино хугацаанд хайж
олох нь нэлээд томоохон даваануудын
нэг болдог.
• Тиймээс интернэтээс мэдээлэл хайх
процесыг хөнгөвчлөх зориулалт бүхий
тусгай програм хангамжууд байдаг
байна. Үүнийг хайлтын систем (search
engine) гэнэ.
Хайлтын систем (Search Engine) -
2
• Хамгийн түгээмэл
хэрэглэгддэг
хайлтын системүүд
бол Google, Yahoo
зэрэг болно. Эдгээр
нь интернэтэд веб
сервер хэлбэрээр
байрлах бөгөөд
client-server
дизайнаар
хэрэглэгчидтэй
харьцан ажилладаг.
Хайлтын систем (Search Engine) -
3
• Эдгээр хайлтын системүүд нь бүхэл
Интернэт дотор хайдаггүй юм шүү.
Зөвхөн өөрт нь бүртгүүлсэн вэб
сайтуудаас хайлт хийнэ.
• Хэдэн жилийн кирилл монгол үсгээр
хайлт хийхэд хүндрэлтэй байсан билээ.
Харин Unicode кодчилол нэвтэрснээр
одоо бид unicode форматын монгол
гарын драйвер ашигдан чөлөөтэйгөөр
монголоор бичиж хайх боломжтой
болсон.
Онлайн нэвтэрхий толь
• Хайлтын системээс
гадна өөр нэг
мэдээллийн чөлөөт эх
сурвалж вебд хүрээгээ
тэлж буй нь онлайн
чөлөөт нэвтэрхий
толь (free online
encyclopedia) юм.
• Өнөөдөр хамгийн
түгээмэл ашиглагддаг
ийм веб - нэвтэрхий
толь бол Wikipedia юм.
Чөлөөт...?
• Wikipedia системийн онцлог бол, хэрэв
та өөрийгөө тодорхой сэдвээр
хангалттай мэдлэгтэй гэж үзвэл
системд бүртгүүлж ороод харгалзах
сэдэвт мэдээлэл оруулж эсвэл өөрчилж
болдог явдал юм. Чөлөөт гэж нэрлэхийн
учир энэ.
• Мэдээж үүнтэй холбоотойгоор
Wikipedia-д тавигдсан аливаа мэдээлэл
үнэн зөв үү үгүй юу гэсэн асуудал бас
урган гардаг л даа.
Веб хуудас хийх арга
технологиуд. HTML хэл.
• Веб хуудас хийх бүхий л технологи бүгд нэг
тулгуур аргад үндэслэсэн байдаг.
• Тэр бол HTML хэл юм.
39
Ашигласан материал,
мэдээллийн эх үүсвэр
• History of the Internet, Internet for Historians…
http://www.let.leidenuniү.nl/history/iүh/frame_theorie.html
• History of the Internet
http://www.netүalley.com/archiүes/mirrors/daүemarsh-timeline-1.htm
• The Internet is just like the Uniүerse
http://www.seopher.com/articles/the_internet_is_just_like_the_uniүerse
• Internet гэж юу вэ?
http://www.asuult.net/internet.php
• etc.
40
Анхаарал тавьсанд
баярлалаа.

More Related Content

What's hot

хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудTsetsenkhuu Otgonbayar
 
цэс командууд
цэс командуудцэс командууд
цэс командуудhenjii
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
компьютерийн сүлжээний техник хангамж
компьютерийн сүлжээний  техник хангамжкомпьютерийн сүлжээний  техник хангамж
компьютерийн сүлжээний техник хангамжЖавзмаа Ж
 
компьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээкомпьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээEnkh Gvnj
 
Copy of 6.1 6.3 excel
Copy of 6.1 6.3  excelCopy of 6.1 6.3  excel
Copy of 6.1 6.3 excelbudkhand_2
 
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017E-Gazarchin Online University
 
компьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжкомпьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжtseegii6
 
Microsoft Office Excel программын Data цэс
Microsoft Office Excel программын Data цэсMicrosoft Office Excel программын Data цэс
Microsoft Office Excel программын Data цэсШинэбаяр Найдан
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтE-Gazarchin Online University
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээMunkh Orgil
 
Medeelliin technology bagsh ix final
Medeelliin technology bagsh ix finalMedeelliin technology bagsh ix final
Medeelliin technology bagsh ix finalhurlee Soko
 
Интернетээс мэдээлэл авах, хайх, татаж авах
Интернетээс мэдээлэл авах, хайх, татаж авахИнтернетээс мэдээлэл авах, хайх, татаж авах
Интернетээс мэдээлэл авах, хайх, татаж авахHerlen Byambatsogt
 
Shortcut товчны хослолууд
Shortcut товчны хослолуудShortcut товчны хослолууд
Shortcut товчны хослолуудGereltuya Erdenetogtokh
 
ком
комком
комjkhsak
 
сүлжээний хичээл
сүлжээний хичээлсүлжээний хичээл
сүлжээний хичээлenhsaran_tsahim
 

What's hot (20)

хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмууд
 
цэс командууд
цэс командуудцэс командууд
цэс командууд
 
Lekz 7 бутралын түүх
Lekz 7 бутралын түүхLekz 7 бутралын түүх
Lekz 7 бутралын түүх
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
компьютерийн сүлжээний техник хангамж
компьютерийн сүлжээний  техник хангамжкомпьютерийн сүлжээний  техник хангамж
компьютерийн сүлжээний техник хангамж
 
Excel дасгал ажил
Excel дасгал ажилExcel дасгал ажил
Excel дасгал ажил
 
компьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээкомпьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээ
 
V баг бие даалт
V баг бие даалтV баг бие даалт
V баг бие даалт
 
Copy of 6.1 6.3 excel
Copy of 6.1 6.3  excelCopy of 6.1 6.3  excel
Copy of 6.1 6.3 excel
 
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
 
компьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжкомпьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамж
 
Microsoft Office Excel программын Data цэс
Microsoft Office Excel программын Data цэсMicrosoft Office Excel программын Data цэс
Microsoft Office Excel программын Data цэс
 
Lab-7
Lab-7Lab-7
Lab-7
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
Medeelliin technology bagsh ix final
Medeelliin technology bagsh ix finalMedeelliin technology bagsh ix final
Medeelliin technology bagsh ix final
 
Интернетээс мэдээлэл авах, хайх, татаж авах
Интернетээс мэдээлэл авах, хайх, татаж авахИнтернетээс мэдээлэл авах, хайх, татаж авах
Интернетээс мэдээлэл авах, хайх, татаж авах
 
Shortcut товчны хослолууд
Shortcut товчны хослолуудShortcut товчны хослолууд
Shortcut товчны хослолууд
 
ком
комком
ком
 
сүлжээний хичээл
сүлжээний хичээлсүлжээний хичээл
сүлжээний хичээл
 

Similar to Mtms8 internet&www

интернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэсинтернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэсoyuk oyunerdene
 
Suljee cem 1
Suljee cem 1Suljee cem 1
Suljee cem 1Mr_Endko
 
ITS150L3
ITS150L3ITS150L3
ITS150L3oz
 
Internet
InternetInternet
InternetAkhyt
 
III лекц
III лекцIII лекц
III лекцMuuluu
 
Untitled presentation(1)
Untitled presentation(1)Untitled presentation(1)
Untitled presentation(1)Uuganaa1234
 
Internet explorer
Internet explorerInternet explorer
Internet explorerorgil
 
минийх
минийхминийх
минийхOmoirbek
 
Internet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.AltanchimegInternet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.Altanchimegaltanchimegts
 
интернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэсинтернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэсtseyennyam narantuya
 
internet browser program
 internet browser program internet browser program
internet browser programErdenet Nomin
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангиchoi_adiyaa
 
Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаИнтернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаRayya Jakhynbyek
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээjkhsak
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээBatsukh Nasantogtokh
 

Similar to Mtms8 internet&www (20)

интернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэсинтернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэс
 
Suljee cem 1
Suljee cem 1Suljee cem 1
Suljee cem 1
 
8
88
8
 
ITS150L3
ITS150L3ITS150L3
ITS150L3
 
Internet&virus
Internet&virusInternet&virus
Internet&virus
 
Internet
InternetInternet
Internet
 
Online 3
Online 3Online 3
Online 3
 
III лекц
III лекцIII лекц
III лекц
 
Untitled presentation(1)
Untitled presentation(1)Untitled presentation(1)
Untitled presentation(1)
 
Internet explorer
Internet explorerInternet explorer
Internet explorer
 
минийх
минийхминийх
минийх
 
Internet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.AltanchimegInternet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.Altanchimeg
 
интернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэсинтернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэс
 
internet browser program
 internet browser program internet browser program
internet browser program
 
4
44
4
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаИнтернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ
 

More from Babaa Naya

Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам Babaa Naya
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...Babaa Naya
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...Babaa Naya
 
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...Babaa Naya
 
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgooSuraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgooBabaa Naya
 
Img 20210105 0002
Img 20210105 0002Img 20210105 0002
Img 20210105 0002Babaa Naya
 
Img 20210105 0001
Img 20210105 0001Img 20210105 0001
Img 20210105 0001Babaa Naya
 
Cisco packet tracer
Cisco packet tracerCisco packet tracer
Cisco packet tracerBabaa Naya
 
Cisco packet tracer
Cisco packet tracerCisco packet tracer
Cisco packet tracerBabaa Naya
 

More from Babaa Naya (20)

Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
 
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
 
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgooSuraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
 
Img 20210105 0002
Img 20210105 0002Img 20210105 0002
Img 20210105 0002
 
Img 20210105 0001
Img 20210105 0001Img 20210105 0001
Img 20210105 0001
 
Cisco packet tracer
Cisco packet tracerCisco packet tracer
Cisco packet tracer
 
Cisco packet tracer
Cisco packet tracerCisco packet tracer
Cisco packet tracer
 
Lab10
Lab10Lab10
Lab10
 
Lab9
Lab9Lab9
Lab9
 
Lab8
Lab8Lab8
Lab8
 
Lab7
Lab7Lab7
Lab7
 
Lab6
Lab6Lab6
Lab6
 
Lab 6
Lab 6Lab 6
Lab 6
 
Lab5
Lab5Lab5
Lab5
 
Lab4
Lab4Lab4
Lab4
 
Lab3
Lab3Lab3
Lab3
 
Lab2
Lab2Lab2
Lab2
 
Lab1
Lab1Lab1
Lab1
 

Mtms8 internet&www

  • 2. 2 Интернет гэж юу вэ? • Интернет (the Internet) бол Дэлхий гэдэг гаригийг үл харагдах аалзны тор мэт бүрхэн ертөнцийн өнцөг бүрийн компьютерүүдийг хооронд нь холбосон асар том сүлжээ юм. Интернетийн ачаар хүн төрөлхтөн мэдээллийн шинэ эрин үед орсон билээ.
  • 4. 4 Интернет = Орчлонт Ертөнц • Хамгийн сүүлийн үеийн астрофизикийн судалгаагаар Орчлонт Ертөнц (Uniүerse) мөнхөд тэлж, томорч байх болно гэж тогтоосон. • Яг үүний адилаар интернет ч гэсэн цаашид цаг үргэлжид хүрээгээ тэлэн, өргөсч байх нь магад.
  • 5. 5 Интернетийн үүсэл, хөгжил • Интернетийн түүх 1960-аад оны сүүл үеэс эхтэй. 1968 онд АНУ-д цэрэг, батлан хамгаалахын зориулалтаар компьютеруудыг өөр хооронд нь холбож сүлжээний зохион байгуулалтанд оруулах ARPANET төсөл хэрэгжиж эхлэсэн нь бидний мэдэх интернетийн үүсэл гэж үздэг байна. • Yүний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компьютеруудыг холбох явдал байжээ.
  • 6. 6 • Анх 4 компьютерыг хооронд нь холбож байжээ.
  • 7. 7 • Харин 1971 он гэхэд ARPANET-д 23 компьютер холбогдоод байв.
  • 8. 8 • 1972 онд ARPANET сүлжээ олон нийтэд нээлттэй болов. Энэ үед уг сүлжээнд 40 өөр газраас компьютерууд холбогдсон байлаа. • Мөн онд ARPANET сүлжээгээр мессеж (зурвас) илгээх боломжтой болов. Ингэснээр хүмүүс өөр хоорондоо харьцах боломж тавигдав. Энэ нь бидний мэдэх имэйл юм.
  • 9. 9 • 1973 онд ARPANET-д анхны гадаад холболтууд Британи, Норвеги зэрэг улсаас хийгдэв. • 1974 онд Transmission Control Protocol/Internet Protocol (TCP/IP) зохиогдов. Энэ нь өөр өөр сүлжээнүүд хоорондоо харьцаж холбогдох боломжийг олгодог “хэл” юм.
  • 10. 10 • 1974 онд Стэнфорд ИС дээр Telenet сүлжээ ашиглалтад оров. Энэ нь нэг ёсондоо ARPANET сүлжээний олон нийтэд зориулсан, нээлттэй хувилбар байсан. Packet switching (өгөгдлийг багцалж дамжуулах) технологи анх удаа ашигласан байв. Энэ технологи өнөөгийн интернетийн мэдээлэл солилцох гол арга юм. • Энэ нь мэдээллийг илгээхээсээ өмнө багцуудад хувааж, багц бүрийг тус тусад нь илгээгээд, хүлээн авагч дээр буцааж нэгтгэн анхны мэдээллийг гаргаж авах технологи юм.
  • 11. 11 • 70-аад онд АНУ-ын Эрчим хүчний агентлаг тухайн салбарын судлаачдад зориулж эхлээд MFENet, дараа нь HEPNet сүлжээг нэвтрүүлсэн байна. Улмаар энэ туршлагыг NASA хэрэгжүүлж сансар судлаачдад зориулсан SPAN сүлжээг нэвтрүүлэв.
  • 12. 12 • 1970-аад онд компьютерын зах зээлд ноёрхогч үйлдлийн систем бол UNIX байв. Дийлэнх их сургууль, байгууллага энэ системийг ашигладаг байв. 1976 онд UNIX-to-UNIX CoPy (UUCP) протокол бий болсноор UNIX системтэй компьютерүүд хоорондоо холбогдох боломж бүрджээ. 1979 онд Unix- системүүдийг холбогч USENET сүлжээ үүсэв. USENET сүлжээ одоо ч гэсэн оршин тогтнож байгаа.
  • 13. 13 • Гэх мэтээр олон олон сүлжээнүүд бий болж байлаа. Гэхдээ ихэнх нь орон нутгийн чанартай холболтууд байлаа. Тиймээс эдгээрийг хооронд нь холбож, нэгтгэн цэгцлэх шаардлага гарч ирэв. • 1982 онд ARPANET сүлжээнд TCP/IP технологийг нэвтрүүлснээр энэ нь боломжтой болов. Гол шугам (backbone) буюу зангилааны үүргийг ARPANET гүйцэтгэх болж, бусад сүлжээг холбож өгөв. • Энэ үеэс Internet хэмээх нэр томъёо хэрэглэгдэж эхлэжээ. Ө.х. өөр хоорондоо TCP/IP протоколуудаар харьцдаг компьютерын сүлжээнүүдийн сүлжээг (set of networks) ингэж нэрлэж эхэлсэн байна.
  • 15. 15 DNS – Домен нэр • 1984 онд Domain Name Serүer (DNS)-ийг интернетэд нэвтрүүлэв. Ингэснээр сүлжээнд холбогдсон сервер компьютер бүрт өөрийн гэсэн онцгой нэр оноох боломжтой болов. Энэ нь бидний мэдэх домэн хаяг юм. • Өмнө нь ж.нь ямар нэг 202.131.227.145 гэсэн тоон хаягтай (IP-хаяг) сервер компьютер луу хандахын тулд энэ тоог тогтоох хэрэгтэй болдог байв. Харин нэрийн систем нэвтрүүлснээр, ийм тоон дараалалд ямар нэг www.num.edu.mn маягийн нэр харгалзуулах боломжтой болов. Хэрэглэгч зөвхөн энэ нэрийг тогтооход хангалттай. Энэ нэрийг компьютерт оруулахад DNS түүнийг харгалзах тоон дараалал руу нь хувиргана.
  • 16. 16 DNS – Домен нэрний өргөтгөл • Үүнтэй зэрэгцэн одоо бидний мэддэг домен өргөтгөлүүд бий болов. • .com - commercial • .org – international organization • .edu – educational • .us – the united states • .ru – russia • .mn – mongolia • etc.
  • 17. 17 NSFNet • 1986 онд АНУ-ын Үндэстний Шинжлэх Ухааны Сангаас (National Science Foundation) NSFNet сүлжээг байгуулж, ARPANET-ыг өргөтгөв. • Энэ нь 56kbps шугамын хурдтай, алс зайд түгэх боломжтой сүлжээ байв. • Интернетийн үйл ажиллагааг хангахын тулд NSFnet сүлжээг 5 суперкомпьютетээр зангидсан байв.
  • 18. 18 IRC протокол ба Чаат • 1988 онд IRC буюу Internet Relay Chat протокол боловсруулагдсанаар, компьютерын сүлжээгээр хүмүүс өөр хоорондоо шууд (real-time) харилцан ярих боломжтой болов. Энэ нь бидний мэддэг чаат (chat) юм.
  • 19. 19 90-ээд он • 1987 онд интернетийн үйлчилгээ хийдэг анхны хувийн компани (UUNET) байгуулагдсан байна. Ингэснээр интернетийг бизнесийн зорилгоор ашиглах боломж тавигдав. Гэхдээ хувийн хэвшлийн үйл ажиллагаа (мэдээллийн төрөл зүйл хомс байснаас) имэйл, чаат, компьютер тоглоом зэргээр хязгаарлагдаж байв. Интернетийн үндсэн хяналтыг засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллагууд хийсэн хэвээр байв. • Гагцхүү 1991 оноос интернет хувийн секторт бүрэн нээлттэй болжээ.
  • 20. 20 90-ээд он • Энэ үед интернетэд холбогдсон сервер компьютерын тоо 300000 хол давсан байлаа. • ARPANET аль хэдийн оршин тогтнохоо больж, халаагаа NSFNet сүлжээнд өгсөн байлаа. • Харин 1995 онд NSFNet сүлжээ АНУ даяарх интернетийн backbone-ын үүргийг гүйцэтгэхээ болж, судалгаа шинжилгээний салбар луу шилжив. Харин backbone-ын үүргийг өөр хоорондоо холбогдсон сүлжээний провайдерууд (network proүiders) гүйцэтгэх болжээ.
  • 21. 21 Интернет мандал (Cybersphere) • Анх байгаль дэлхий дээр агаар мандал (atmosphere), усан мандал (hydrosphere) байлаа. Энэ хоёр мандлын заагт амин мандал (biosphere) оршино. • Гэтэл одоо энд нүдэнд үл үзэгдэх интернет мандал (cybersphere) бий болжээ. • Хүмүүс бид аль хэдийн ийм 4 мандалд зэрэг амьдарч байна.
  • 22. 22 Интернетийн үйлчилгээнүүд • Интернет хэмээх энэ асар том сүлжээг тулгуурлан, өнөөгийн бидний хувьд бол мэдээжийн юм шиг болсон, аль хэдийн бидний амьдралын салшгүй хэсэг болсон олон төрлийн үйлчилгээ явагддаг. • Эдгээрээс бидний хамгийн сайн мэдэх нь: WWW буюу Веб Имэйл (Yahoo! Mail г.м.) Чаат (Yahoo! Messenger г.м.) Хайлтын систем (Google г.м.) г.м.
  • 23. Веб - 1 • 1991 онд WWW (World Wide Web) буюу Веб бий боллоо. • Мэргэжлийн үгээр хэлбэл WWW гэдэг нь, интернетийн сүлжээгээр өөр хоорондоо HTTP протоколоор холбогдон харьцдаг мэдээллийн эх сурвалжуудын цогц систем юм. • Арай хялбараар хэлбэл, интернетийн сүлжээнд тулгуурлан орших асар том мэдээллийн сүлжээг WWW буюу Веб гэнэ. 23 Тим Бернерс Ли
  • 24. Веб - 2 • Бүтцийн хувьд мэдээллийн энэ сүлжээ веб сайтуудаас (web site) тогтоно. Веб сайт нь харин веб хуудсуудаас (web pages) тогтоно. • Вебийг интернетэд байрлах асар том “номын сан”-тай зүйрлэж болно. “Номын сан” үй олон “ном”-оос тогтдог. Тиймээс веб сайтыг бид интернетэд байрлах нэг ийм ном гэж төсөөлж болох юм.
  • 25. Веб - 3 • Вебийн гол онцлог бол веб сайтууд (нэг веб сайт дотроо веб хуудсууд) өөр хоорондоо холбоотой байдаг. Энэ холбоог гипер холбоос (hyperlink) гэнэ. • Гиперхолбоос нь: Гипер текст (hypertext) Гипер медиа (hypermedia) гэсэн хэлбэрээр байж болдог.
  • 26. URL-хаяг • Гипер холбоос гэдэг нь үнэн хэрэгтээ өөр нэг веб хуудсын (сайтын) интернет дэхь хаягийг заасан бичиглэл юм. • Ийм хаягийг URL-хаяг (Uniform Resource Locator) гэнэ. URL-хаяг нь WWW-д орших веб хуудсын (сайтын) байрлалыг тодорхойлдог. Мэдээж хаяг гэсэн утгаараа энэ нь дахин давтагдахгүй, цорын ганц байна.
  • 27. URL-хаяг • WWW-д байрлах веб хуудасны URL- хаягийн жишээ: http://www.baikhguisite.com/index.html Энд: index.html – веб хуудсын нэр www.baikhguisite.com – веб хуудсыг агуулах веб сайтын домен нэр http –харилцах протокол (ө.х. веб сервер ба клиент хоёрын хоорондоо “ярилцах” хэл) :// ба / - тусгаарлагч тэмдгүүд
  • 28. Веб браузер - 1 • Веб серверийг клиенттэй холбон өгч, шаардлагатай веб мэдээллийг (хуудсыг) хэрэглэгчид гаргаж үзүүлдэг тусгай програмыг веб браузер (web browser) гэдэг. • Түүнчлэн веб браузер нь тухайн хэрэглэгчийн компьютер дээр байрласан аливаа веб хуудсыг ч гаргаж үзүүлэх боломжтой.
  • 29. Веб браузер - 2 • Интернетийн орчинд веб браузерын ажиллах зарчим бол хэрэглэгчийн үзэхийг хүссэн веб хуудсын url- хаягийг харгалзах веб сервертэй нь холбогдон дамжуулаад (үүнийг request гэнэ) серверийн хариуд нь илгээсэн (үүнийг response гэнэ) веб хуудсыг хэрэглэгчид гаргаж үзүүлнэ.
  • 30. Веб браузер - 3 • Түгээмэл хэрэглэгддэг веб браузерууд: Microsoft Internet Explorer (зөвхөн Windows орчинд) Mozilla FireFox (Windows, Linux болон бусад системд) гэх мэт.
  • 31. Имэйл - 1 • Имэйл нь өнөөдөр интернетийн орчинд хамгийн их хэрэглэгддэг үйлчилгээний нэг юм. • Имэйлийн систем нь client-server зарчмаар ажиллана. • Имэйлийг илгээх эсвэл хүлээн авах хэрэглэгч клиент болох бол имэйлийг очих ёстой эзэнд нь “хүргэж өгдөг” үйлчилгээг эрхлэгч нь серверийн үүргийг гүйцэтгэнэ.
  • 32. Имэйл - 2 • Yahoo, Google гэх мэт том веб серверүүдийн хувьд имэйл-серверийн үүргийг давхар гүйцэтгэж байдаг. Тиймээс эдгээр веб серверүүдэд холбогдсон хэрэглэгч шууд веб браузераа ашиглан имэйл-клиент болох боломжтой. • Yahoo mail, Google gmail гэх мэт.
  • 33. Хайлтын систем (Search Engine) - 1 • Өнөөдөр Интернэт нь хэтэрхий их мэдээлэл агуулсан хэт аварга том сүлжээ болсон. Энэ нөхцөлд хэрэгтэй мэдээлэлээ богино хугацаанд хайж олох нь нэлээд томоохон даваануудын нэг болдог. • Тиймээс интернэтээс мэдээлэл хайх процесыг хөнгөвчлөх зориулалт бүхий тусгай програм хангамжууд байдаг байна. Үүнийг хайлтын систем (search engine) гэнэ.
  • 34. Хайлтын систем (Search Engine) - 2 • Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хайлтын системүүд бол Google, Yahoo зэрэг болно. Эдгээр нь интернэтэд веб сервер хэлбэрээр байрлах бөгөөд client-server дизайнаар хэрэглэгчидтэй харьцан ажилладаг.
  • 35. Хайлтын систем (Search Engine) - 3 • Эдгээр хайлтын системүүд нь бүхэл Интернэт дотор хайдаггүй юм шүү. Зөвхөн өөрт нь бүртгүүлсэн вэб сайтуудаас хайлт хийнэ. • Хэдэн жилийн кирилл монгол үсгээр хайлт хийхэд хүндрэлтэй байсан билээ. Харин Unicode кодчилол нэвтэрснээр одоо бид unicode форматын монгол гарын драйвер ашигдан чөлөөтэйгөөр монголоор бичиж хайх боломжтой болсон.
  • 36. Онлайн нэвтэрхий толь • Хайлтын системээс гадна өөр нэг мэдээллийн чөлөөт эх сурвалж вебд хүрээгээ тэлж буй нь онлайн чөлөөт нэвтэрхий толь (free online encyclopedia) юм. • Өнөөдөр хамгийн түгээмэл ашиглагддаг ийм веб - нэвтэрхий толь бол Wikipedia юм.
  • 37. Чөлөөт...? • Wikipedia системийн онцлог бол, хэрэв та өөрийгөө тодорхой сэдвээр хангалттай мэдлэгтэй гэж үзвэл системд бүртгүүлж ороод харгалзах сэдэвт мэдээлэл оруулж эсвэл өөрчилж болдог явдал юм. Чөлөөт гэж нэрлэхийн учир энэ. • Мэдээж үүнтэй холбоотойгоор Wikipedia-д тавигдсан аливаа мэдээлэл үнэн зөв үү үгүй юу гэсэн асуудал бас урган гардаг л даа.
  • 38. Веб хуудас хийх арга технологиуд. HTML хэл. • Веб хуудас хийх бүхий л технологи бүгд нэг тулгуур аргад үндэслэсэн байдаг. • Тэр бол HTML хэл юм.
  • 39. 39 Ашигласан материал, мэдээллийн эх үүсвэр • History of the Internet, Internet for Historians… http://www.let.leidenuniү.nl/history/iүh/frame_theorie.html • History of the Internet http://www.netүalley.com/archiүes/mirrors/daүemarsh-timeline-1.htm • The Internet is just like the Uniүerse http://www.seopher.com/articles/the_internet_is_just_like_the_uniүerse • Internet гэж юу вэ? http://www.asuult.net/internet.php • etc.