SlideShare a Scribd company logo
1 of 10
Интернэт мэдээллийн
үндэс
Номын сан 1-р курс Б.Ууганбаяр
Интернетийн үүсэл хөгжлийн тухай
Компьютер үүсч хөгжсөн 1960-аад онд Америкийн батлан
хамгаалах сүлжээ байгуулж, түүнд цэргийн газруудын
компьютеруудыг холбожээ . Үүнийгээ ARPANET гэж
нэрлэжээ. Энэ сүлжээ нь цэргийн ба энгийн жижиг сүлжээ
болон салбарласан байна. Энгийн жижиг сүлжээ нь
одоогийн интернэт сүлжээний үндэс суурь нь болсон юм.
Энэ сүлжээ дэлхийн төвүүдийг холбосон сүлжээ болон
өргөжжээ. Дэлхийн төвүүдийг холбосон компьютеруудаар
олон мянган мэдээлэлийг хүлээн авч илгээж байна.
Интернэтийн сүлжээ нь маш богино хугацаанд
хэрэглэгчидийг сонирхол, хэрэгцээтэй мэдээлэлүүдээр
хангадгаараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс олон
дахин давуу талтай. Интернэт нь хэрэглэгчидийн
хоорондын зайнаас үл хамаардаг бөгөөд мэдээлэл
солилцох өргөн уудам зайг хамарсан зүйл билээ. Орчин
үед 43.000 сүлжээг агуулсан 3.864.000 компьютер, 28.9
сая хэрэглэгчтэй байна. Интернэтээр бусад
компьютеруудаас мэдээлэл хүлээн авахыг Download гэх
ба өөрийн компьютераас мэдээлэл дамжуулахыг Up-load
гэдэг .
Одоо үеийн хэрэглэгчдийн амьдралд телефон, телевиз
ямар их үүрэг гүйцэтгэж байгаатай адил интернэт чухал
хэрэгцээтэй болжээ. Интернэтийн хүмүүст өгч байгаа
ашиг тус өгүүлж баршгүй их учраас товч өгүүлье .
Интернэт гэж юу вэ? Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн
том ололт дэвшлүүдийн нэг нь Интернэт билээ. Анхлан
АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л
хамарсан сүлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь
дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон
аварга том сүлжээ болон өндийжээ.
1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард
дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж
байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч,
хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр
байгаа билээ. Яг хэдэн хүн Интернэтийг хэрэглэдэгийг хэн
ч тодорхой хэлж чадахгүй ч гэсэн, 350 гаруй сая
хэрэглэгчтэй гэж баримжаалдаг бөгөөд ойрын хугацаанд
тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна.
Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хүмүүс (35 нас түүнээс
залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дүүргэсэн (55%),
дундаж буюу дундажаас дээгүүр амьдралтай байна гэсэн
судалгаа байдаг юм байна.
ИНТЕРНЭТИЙН ТҮҮХ
Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан
Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг
нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож
үүсгэжээ. Yүний гол зорилго нь цэргийн судалгаа
шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын
компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сүлжээнд
компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62
компъютер холбогдоод байжээ. 1983 онд уг сүлжээг хоёр
салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet),
нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ
судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ.
Энэ үед Интернэтэд 1000 хүрэхгүй толгой компъютер
(host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер)
холбогдсон байжээ. 1985 онд Канадын засгийн газар тус
улс дахь бүх их дээд сургуудиудыг холбосон BITNET
сүлжээг үүсгээд, түүнийгээ Internet-тэй холбосон байна.
Тухайн үедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том
сүлжээ ажээ. 1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны
Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET
сүлжээг байгуулжээ. 1987 оны эцсээр Internet-д 10000,
BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ.
Дэлхийн бусад оронд ч гэсэн үүнтэй ижил сүлжээнүүд
байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй
ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yүний үр дүнд
дэлхийн бусад орны сүлжээнүүд хоорондоо зохицож
холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны
ихээр ихэнх улс орнуудын сүлжээнүүд хоорондоо
холбогдож нэгэн аварга том сүлжээ байгуулагдаж
эхэлжээ. Тухайн үед эдгээр олон дэд сүлжээ болгон нь
өөрийн гэсэн нэр ус, үнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ.
1992 оны эцсээр 1 сая толгой компъютер Интернэтэд
холбогдоод байв. Ингээд үзвэл олон тооны сүлжээнүүд
хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар
нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгүй. Анхлан
байгуулахад нь оролцож байсан хүмүүсийн ихэнх нь
Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгүйн тулд
тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим
талаар ашиггүй байдалд ч хүргэсэн юм. Интернэт дэх
хаягнууд Интернэтэд холбогдсон хүн бүхэн бусад
компъютертэй харьцах боломжтой болно. Yүнд хаяглалт
маш чухал үүрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан
байна.
Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон
өөрийн гэсэн хаягтай байна, бүх дэлхий даяар түүнтэй
ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгүй. Интернэтэд
дараах хоёр хаягийг хэрэглэнэ.

More Related Content

Similar to Untitled presentation(1)

Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаИнтернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаRayya Jakhynbyek
 
Mtms8 internet&www
Mtms8   internet&wwwMtms8   internet&www
Mtms8 internet&wwwBabaa Naya
 
ITS150L3
ITS150L3ITS150L3
ITS150L3oz
 
Internet explorer
Internet explorerInternet explorer
Internet explorerorgil
 
маралмааааааааааааааа
маралмааааааааааааааамаралмааааааааааааааа
маралмаааааааааааааааjkhsak
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангиchoi_adiyaa
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангиchoi_adiyaa
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтjkhsak
 
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)henjii
 
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)henjii
 
Internet
InternetInternet
InternetAkhyt
 
internet browser program
 internet browser program internet browser program
internet browser programErdenet Nomin
 
III лекц
III лекцIII лекц
III лекцMuuluu
 
интернет бидний амьдралд
интернет бидний амьдралдинтернет бидний амьдралд
интернет бидний амьдралдshand1_undrakhchimeg
 
компьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээкомпьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээjkhsak
 

Similar to Untitled presentation(1) (20)

Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаИнтернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
 
Online 3
Online 3Online 3
Online 3
 
Mtms8 internet&www
Mtms8   internet&wwwMtms8   internet&www
Mtms8 internet&www
 
ITS150L3
ITS150L3ITS150L3
ITS150L3
 
522
522522
522
 
Internet explorer
Internet explorerInternet explorer
Internet explorer
 
маралмааааааааааааааа
маралмааааааааааааааамаралмааааааааааааааа
маралмааааааааааааааа
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
 
What is internet by Batdulam
What is internet by Batdulam What is internet by Batdulam
What is internet by Batdulam
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)
 
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)
Dadlaga khicheel 29 30 интернет, вэб хуудас(2)
 
Lesson internet medeelllin undes
Lesson internet medeelllin undesLesson internet medeelllin undes
Lesson internet medeelllin undes
 
Internet
InternetInternet
Internet
 
internet browser program
 internet browser program internet browser program
internet browser program
 
III лекц
III лекцIII лекц
III лекц
 
интернет бидний амьдралд
интернет бидний амьдралдинтернет бидний амьдралд
интернет бидний амьдралд
 
4
44
4
 
компьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээкомпьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээ
 

Untitled presentation(1)

  • 2. Интернетийн үүсэл хөгжлийн тухай Компьютер үүсч хөгжсөн 1960-аад онд Америкийн батлан хамгаалах сүлжээ байгуулж, түүнд цэргийн газруудын компьютеруудыг холбожээ . Үүнийгээ ARPANET гэж нэрлэжээ. Энэ сүлжээ нь цэргийн ба энгийн жижиг сүлжээ болон салбарласан байна. Энгийн жижиг сүлжээ нь одоогийн интернэт сүлжээний үндэс суурь нь болсон юм. Энэ сүлжээ дэлхийн төвүүдийг холбосон сүлжээ болон өргөжжээ. Дэлхийн төвүүдийг холбосон компьютеруудаар олон мянган мэдээлэлийг хүлээн авч илгээж байна.
  • 3. Интернэтийн сүлжээ нь маш богино хугацаанд хэрэглэгчидийг сонирхол, хэрэгцээтэй мэдээлэлүүдээр хангадгаараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс олон дахин давуу талтай. Интернэт нь хэрэглэгчидийн хоорондын зайнаас үл хамаардаг бөгөөд мэдээлэл солилцох өргөн уудам зайг хамарсан зүйл билээ. Орчин үед 43.000 сүлжээг агуулсан 3.864.000 компьютер, 28.9 сая хэрэглэгчтэй байна. Интернэтээр бусад компьютеруудаас мэдээлэл хүлээн авахыг Download гэх ба өөрийн компьютераас мэдээлэл дамжуулахыг Up-load гэдэг .
  • 4. Одоо үеийн хэрэглэгчдийн амьдралд телефон, телевиз ямар их үүрэг гүйцэтгэж байгаатай адил интернэт чухал хэрэгцээтэй болжээ. Интернэтийн хүмүүст өгч байгаа ашиг тус өгүүлж баршгүй их учраас товч өгүүлье . Интернэт гэж юу вэ? Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том ололт дэвшлүүдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сүлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сүлжээ болон өндийжээ.
  • 5. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хүн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй гэж баримжаалдаг бөгөөд ойрын хугацаанд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хүмүүс (35 нас түүнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дүүргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгүүр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна.
  • 6. ИНТЕРНЭТИЙН ТҮҮХ Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож үүсгэжээ. Yүний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сүлжээнд компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ. 1983 онд уг сүлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ.
  • 7. Энэ үед Интернэтэд 1000 хүрэхгүй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ. 1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бүх их дээд сургуудиудыг холбосон BITNET сүлжээг үүсгээд, түүнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн үедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сүлжээ ажээ. 1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сүлжээг байгуулжээ. 1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ.
  • 8. Дэлхийн бусад оронд ч гэсэн үүнтэй ижил сүлжээнүүд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yүний үр дүнд дэлхийн бусад орны сүлжээнүүд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сүлжээнүүд хоорондоо холбогдож нэгэн аварга том сүлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн үед эдгээр олон дэд сүлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, үнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ.
  • 9. 1992 оны эцсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв. Ингээд үзвэл олон тооны сүлжээнүүд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгүй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хүмүүсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгүйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггүй байдалд ч хүргэсэн юм. Интернэт дэх хаягнууд Интернэтэд холбогдсон хүн бүхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yүнд хаяглалт маш чухал үүрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байна.
  • 10. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон өөрийн гэсэн хаягтай байна, бүх дэлхий даяар түүнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгүй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ.