More Related Content
Similar to лекц 2 нарны аймаг, дэлхийн хөдөлгөөн
Similar to лекц 2 нарны аймаг, дэлхийн хөдөлгөөн (20)
More from Davaa-Ochir Azzaya
More from Davaa-Ochir Azzaya (14)
лекц 2 нарны аймаг, дэлхийн хөдөлгөөн
- 2. Нар бол дэлхийд хамгийн ойрхон орших шар
од юм. Нарны гүнд тасралтгүй явагдах
устөрөгчийн атомааас гелийд шилжих халуун
цөмийн урвалын үр дүнд асар их энерги
ялгаран гарч байдаг. Нарны массын ихэнх
хэсгийг устөрөгч эзэлдэг учир нарнаас гарах
энерги дуусашгүй юм.
- 3. Диаметр
• 1,392 мян км буюу дэлхийгээс 109
дахин том
Найрлага
• Устөрөгч-70%
• Гелий -29%
• Бусад -1%
Шинж чанар
• Температур төвдөө-35000С,
гадаргадаа -6000С
• Дэлхийгээс алслагдсан зай 150 сая
жил
- 5. Нарыг бүтцийн хувьд зарим эрдэмтэд 4
хэсэгт авч үздэг. Энэ нь нарны дотоод
хэсэг, харагдах хэсэг буюу гэрэлт
мандал, түүний хийн мандлын хоѐр
давхарга болох өнгөт мандал ба нарны
титэм болно. Нар нь хий учир эдгээр
давхаргуудын хил заагийг нарийн тогтоох
аргагүй.
- 6. Нарыг тойрон эргэх 9 гараг нь нарны аймгийн
гол эрхсүүд юм. Гарагуудын нарыг тойрон
эргэх хөдөлгөөний замыг орбит гэх бөгөөд
орбитын хавтгайг эклитикийн хавтгай
гэнэ. Гарагууд хэмжээ, нягт, агаар мандлын
найрлага зэрэг шинжээрээ 2 бүлэгт
хуваагдана.
- 7. 1. Дотоод гарагууд буюу дэлхийтэй төст гарагууд: Энд
Буд, Сугар, Ангараг, Дэлхий орно.
2. Гадаад гарагууд буюу аварга том гарагууд: Энэ
бүлэгт Ангарагаас цааш оршиж буй 4 гараг
(Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван)
хамаарагдах ба заримдаа “Бархасбадь төст
гарагууд” гэж ч нэрлэгдэнэ. Дэлхий ван гараг дээрх
хоѐр бүлгийн алинд нь ч хамаарагдахгүй, орбитын
хэлбэр нь ч өөр юм. Дэлхийн төст гарагууд нь аварга
том гарагуудаас бага гарагийн бүсээр зааглагдана.
- 10. Дэлхийн цорын дагуул сар нь нарны аймгийн 50
дагуулын нэг. Дэлхийгээс гэрэл 1,28 сек туулах
зайд оршдог, манай дэлхийд хамгийн ойрхон
тэнгэрийн эрхэс юм. Саран дээр өдөр ба шөнө нь
тус бүр хоѐр долоо хоног үргэлжилнэ. Сар нь
дэлхийтээ нэгэн адил тэнхэлгээ эргэхээс гадна
29,5 хоногт дэлхийг тойрно. Энэ эргэлтээс болж
нар, сар, дэлхий гурвын харилцан байрлал
өөрчлөгдөн сар өөр өөр хэлбэртэй харагддаг.
- 11. Сар нь манай дэлхийн цорын ганц
дагуул
• Диаметр нь 3476 км
Температур
• Өдөр +130С
• Шөнө
Дэлхийгээс алслагдсан зай 384400
км
• Татах хүч нь дэлхийгээс 6 дахин ббга
• Гадаргын үндсэн хэлбэр өрх, тогоо, уул
нурууд
- 12. Сар Дэлхийг тойрч эргэх явцдаа аль энг тал нь
нар луу харж байдаг бөгөөд тэр хэсэг нь гэрэлтэн
харагдана. Гэвч Дэлхий, Нар, Сар гурвын
харилцан байрлал өөрчлөгдөж байдгаас
шалтгаалаад Сар бидэнд янз бүрийн хэлбэртэй
харагдана. Сар ийнхүү янз бүрийн хэлбэртэй
харагдахыг “Сарны фаз” гэж нэрлэнэ. Сарны
фазын бүтэн цикл нь 29,53 хоног юм.
- 13. Битүүн
Харагдах Хавирган
Тэргэл хэлбэр
Тал
- 15. Нэг сарын туршид Сар ийнхүү янз бүрийн
хэлбэртэй үзэгдэх нь хоѐр шалтгаантай.
1. Сар нь нарны гэрлээр гэрэлтдэг
2. Дэлхийг тойрон эргэдэгтэй холбоотой.
- 16. Дэлхийн олон төрлийн хөдөлгөөнд оролцох боловч
хамгийн ач холбогдолтой нь нартай харьцуулахад
байрлалаа тогтмол өөрчилж байдаг хөдөлгөөн юм.
Учир нь нар манай гарагийн гэрэл ба дулааны эх
булаг төдийгүй, дэлхий дээр явагдах бүх үзэгдэл
явцууд түүнтэй холбоотой. Тухайлбал, цаг агаарын
өөрчлөлт, ургамлын ургалт, уулын чулуулгийн
өгөршил, элэгдэл гэх мэт.
- 17. Тэнхлэгээ эргэх хөдөлгөөн
• 23 цаг 56 мин 4 сек-д баруунаас зүүн
тийш буюу нар буруу эргэнэ
• Өдөр шөнө ээлжлэн цаг хугацааны
үндсэн нэгж болох хоногийн хээмнэл
үүсдэг
Нарыг тойрох хөдөлгөөн
• 30 км/сек хурдтайгаар 365 хоног 5 цаг 49
минутанд энэ замыг туулна
• Энэ хугацааг жил гэж нэрлэнэ.
- 18. Улирал солигддогийн гол учир нь дэлхийн
тэнхлэг хазгай байдагтай холбоотой. Дэлхийн
эргэлтийн тэнхлэг орбитын хавтгайдаа
перпендикуляр биш, 66,50-ын өнцгөөр хазгай
оршино. Энэ өнцөг нь нарыг тойрох явцад
хэвээр хадгалагдан үлдэнэ. Үүнээс болоод
дэлхийн хойд ба өмнөд туйлаараа ээлжлэн нар
луу хазайж улиралын ялгаа үүсдэг. Өөрөөр
хэлбэл жилийн туршид нар дэлхий 2-ын
харилцан байрлал өөрчлөгдөж байдаг болно.