SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
АККРЕДИТИВЭЭР ХИЙХ ТӨЛБӨР ТООЦОО, ТҮҮНИЙ БҮРТГЭЛ
Э.Вандандулам, Д.Отгонбаатар
e.vandandulam@yahoo.com, d_oogiiemi2004@yahoo.com
МУИС-ийн Орхон сургууль
Томоохон компаниуд гадаадын бэлтгэн нийлүүлэгч компаниудаас тоног төхөөрөмж,
түүхий эд материал, бараа материал гэх мэт шаардлагатай эд зүйлийг худалдан авах нь
түгээмэл байдаг. Импортлогч /худалдан авагч/ талд шаардлагатай эд зүйлсээ тохирсон
хугацаанд, тохирсон чанар, тоо хэмжээтэй хүлээн авах нь чухал, харин экспортлогч
/борлуулагч/-ийн хувьд төлбөрийг тохирсон валютаар, тохирсон хугацаанд хүлээн авах нь
чухал байдаг. Иймээс экспортлогч болон инмпортлогч нарын аль алиных нь эрх ашигт
нийцсэн гадаад худалдааны санхүүжилтийн хамгийн өргөн хэрэглэгддэг хэлбэр нь
аккредитив юм. Аккредитивээр хийгдэх төлбөр тооцоог зохицуулах олон улсын журам UCP-
600 мөрддөг бөгөөд энэ журамд хэн, хэзээ, яаж, хэдийд төлбөрийг төлөх гэх мэтчилэн
төлбөрийн дараалал, гүйлгээ хийх заавар зэргийг нарийн заасан байдаг.
Аккредитив гэдэг нь компанийн харилцагч банкнаас гадаадын нийлүүлэгчид гаргаж
өгдөг, гэрээний бүх нөхцөл биелснийг баримтаар илэрхийлсэн тохиолдолд нэхэмжлэлийн
дагуу төлбөрийг хийхийг заасан банкны баталгаа юм. Өөрөөр хэлбэл экспортлогч ачуулсан
барааныхаа төлбөрийг банкаар дамжуулан найдвартай хүлээн авах БАТАЛГАА, импортлогч
бараагаа найдвартай хүлээн авах БАТАЛГАА юм.
Аккредитивийг гаргаж буй хэлбэрээр нь 2 ангилна.
Эх үүсвэртэй аккредитив: Аккредитивийн мөнгөн дүнгээр банкинд эх үүсвэрийг урьдчилан
байршуулж, тусгаарлан нээж буй аккредитив.
Эх үүсвэргүй аккредитив: Мөнгөн эх үүсвэр тусгаарлахгүйгээр хөдлөх болон үл хөдлөх
хөрөнгө, үнэт цаас, хүлээгдэж буй ирээдүйн орлого, өмчлөх эрх гэх мэт бусад барьцаа
хөрөнгөөр баталгаажуулан нээж буй аккредитив.
Аккредитивийг төлбөр хийх нөхцөлөөр нь 2 ангилна.
Sight: Баримтын эсрэг шууд төлбөртэй аккредитив
Deferred payment: Дараа төлбөртэй (бараагаа ачигдсанаас хойш тодорхой хугацааны дараа
төлөгдөх) аккредитив
Аккредитивийг худалдааны хэлбэрээр нь экспортын аккредитив, импортын
аккредитив гэж 2 ангилна
Аккредитивийг баталгаат ба баталгаат бус гэж 2 ангилна.
Экспортлогч тал импортлогчоос түүний банкны өмнөөс төлбөр хийх өөр гадны банкаар
баталгаа гаргуулах шаардлага тавьдаг аккредитивийг баталгаат аккредитив (confirmed L/C)
хэмээдэг.
Баталгаат аккредитивийг ашиглаж буй нөхцөлд худалдан авагчийн банк төлбөрөө төлөхөөс
татгалзвал баталгаа гаргасан банк түүний өмнөөс шаардагдах хэмжээний төлбөрийг төлөх
үүрэг хүлээдэг.
Экспортлогчийн зүгээс банкны баталгаа гаргуулахыг шаардахгүй бол баталгаат бус
аккредитив (unconfirmed L/C) –ийг хэрэглэдэг.
ОУ-ын худалдааны практик “буцааж дуудагдах”, “буцааж үл дуудагдах” аккредитив
гэдгийг заавал тодорхойлж өгдөг. Заагаагүй тохиолдолд “Буцаан үл дуудагдах” гэж
ойлгодог.
“Буцааж дуудах” аккредитивийн үед импортлогчийн банк экпортлогчид урьдчилж
хэлэлгүй нэмэлт өөрчлөлт, хориг оруулах боломжтой байдаг.Гадаад худалдаанд оролцогч
талуудын зөвшөөрөлгүй ямар нэг өөрчлөлт оруулах боломжгүй байдаг тул гол төлөв
“буцааж үл дуудагдах” аккредитивийг ашигладаг.
Жишээгээр Төрийн банкны баталгаагүй, эх үүсвэртэй болон эх үүсвэргүй аккредитивийн
төлбөр тооцоог авч үзье.
1. 2010-2-10-нд Эрдэнэт кашемир компани Хятад улсын TAIFAN компанитай 500000$
ноолуурын тоног төхөөрөмж аккредитивийн төлбөр тооцоогоор худалдан авахаар гэрээ
байгуулсан.
2. 2010-2-15-нд Эрдэнэт кашемир компани өөрийн үйлчлүүлэгч төрийн банкинд 200000$
мөнгөний хязгаарлалт хийлгэж, 300000$ эх үүсвэргүй /компанийн барилга барьцаалсан/
аккредитив нээлгэх хүсэлт илгээсэн.
3. Төрийн банк уг хүсэлтийг хянаж үзээд 350$ -ийг аккредитив нээх, 40$-ийг баримт
шалгахад харилцагчийн данснаас суутгаж эх үүсвэргүй 300000$ -ийг сарын 2.2%-ийн хүүтэй
бизнесийн зээл олгож 500000$-ийн аккредитивийн дансыг нээсэн.
4. Төрийн банк аккредитив нээсэн тухай мэдэгдэлийг бэлтгэн нийлүүлэгчийн банк Bank of
China-д мэдэгдэсэн.
5. Bank of China мэдэгдэлийг хүлээн аваад бэлтгэн нийлүүлэгч TAIFAN компанид
мэдэгдэсэн.
6. TAIFAN компани мэдэгдэлийг хүлээн аваад Эрдэнэт кашемир компанид тоног
төхөөрөмжийг ачуулсан.
7. Тоног төхөөрөмж ачуулсны дараа TAIFAN компани төлбөрийн нэхэмжлэх, бусад бичиг
баримт зэргийг бүрдүүлээд Bank of China-д өгнө.
8. Bank of China аккредитивийн нөхцөлтэй таарсан эсэхийг шалгаад барааны нэхэмжлэлийг
Төрийн банкинд илгээнэ.
9. Барааны нэхэмжлэлийг хүлээн авсны дараа төрийн банк аккредетивийн нөхцөлтэй таарч
байгаа тул Эрдэнэт кашемир компанийн данснаас 45$-ийн шимтгэл суутгаж төлбөрийг
шилжүүлсэн.
Төрийн банк болон Эрдэнэт кашемир компаниудад аккредитивийн төлбөр тооцоотой
холбоотой бүртгэлийг дараах байдлаар хийнэ.
Төрийн банк Эрдэнэт кашемир компани
1. Журналын бичилт хийхгүй 1. Журналын бичилт хийхгүй
2. Журналын бичилт хийхгүй 2. Журналын бичилт хийхгүй
3. Харилцах /аккредитив/ 500000$
Харилцах /төрийн банк/ 200000$
Банкны зээл 300000$
Банкны шимтгэл 390$
Харилцах /төрийн банк/ 390$
3. Урт хугацаат зээл / Эрдэнэт кашемир /
300000$
Харилцах / Эрдэнэт кашемир /
300000$
Харилцах / Эрдэнэт кашемир / 500000$
Аккредитивийн эх үүсвэрийн данс
500000 $
Харилцах / Эрдэнэт кашемир / 390$
Шимтгэлийн орлого 390 $
4. Журналын бичилт хийхгүй 4. Журналын бичилт хийхгүй
5. Журналын бичилт хийхгүй 5. Журналын бичилт хийхгүй
6. Тоног төхөөрөмж 500000$
Taifan компанид өгөх өр 500000$
6. Журналын бичилт хийхгүй
7. Журналын бичилт хийхгүй 7. Журналын бичилт хийхгүй
8. Журналын бичилт хийхгүй 8. Журналын бичилт хийхгүй
9. Taifan компанид өгөх өр 500000$
Харилцах /аккредитив/ 500000$
Банкны шимтгэл 45$
Харилцах /төрийн банк/ 45$
Банкны шимтгэл нь тоног төхөөрөмж
бэлтгэн нийлүүлэлттэй холбоотой гарсан
тул
Тоног төхөөрөмж 435$
Банкны шимтгэл 435$
9. Аккредитивийн эх үүсвэрийн данс
500000$
Харилцах
500000$
Харилцах / Эрдэнэт кашемир / 45$
Шимтгэлийн орлого 45$
Аккредитив нь олон улсын худалдаанд оролцогч талуудын аль алиных нь эрх ашгийг бүрэн
хангасан санхүүжилтийн хэрэгсэл юм.
Эдийн засгийн хөгжлийнхөө шатанд явж байгаа манай улсын хувьд худалдааны
санхүүжилтийн энэхүү хэрэгслийг өргөн ашиглах бүрэн боломжтой болж байна. Сүүлийн
жилүүдэд арилжааны банкууд аккредитивийн үйлчилгээг өргөн нэвтрүүлж байгаа нь
манай улсын гадаад худалдааны үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулах нөхцөл
боломжийг бүрдүүлж байна.

More Related Content

More from Enebish Vandandulam

технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохEnebish Vandandulam
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохEnebish Vandandulam
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудEnebish Vandandulam
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлEnebish Vandandulam
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлEnebish Vandandulam
 
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээзах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээEnebish Vandandulam
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйEnebish Vandandulam
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээEnebish Vandandulam
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтEnebish Vandandulam
 
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНСТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНEnebish Vandandulam
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлEnebish Vandandulam
 

More from Enebish Vandandulam (15)

технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
 
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээзах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
 
СТОУС 11
СТОУС 11СТОУС 11
СТОУС 11
 
СТОУС 12
СТОУС 12 СТОУС 12
СТОУС 12
 
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНСТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
 
НББОУС-21
НББОУС-21НББОУС-21
НББОУС-21
 
Agro acc
Agro accAgro acc
Agro acc
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
 

АККРЕДИТИВЭЭР ХИЙХ ТӨЛБӨР ТООЦОО, ТҮҮНИЙ БҮРТГЭЛ

  • 1. АККРЕДИТИВЭЭР ХИЙХ ТӨЛБӨР ТООЦОО, ТҮҮНИЙ БҮРТГЭЛ Э.Вандандулам, Д.Отгонбаатар e.vandandulam@yahoo.com, d_oogiiemi2004@yahoo.com МУИС-ийн Орхон сургууль Томоохон компаниуд гадаадын бэлтгэн нийлүүлэгч компаниудаас тоног төхөөрөмж, түүхий эд материал, бараа материал гэх мэт шаардлагатай эд зүйлийг худалдан авах нь түгээмэл байдаг. Импортлогч /худалдан авагч/ талд шаардлагатай эд зүйлсээ тохирсон хугацаанд, тохирсон чанар, тоо хэмжээтэй хүлээн авах нь чухал, харин экспортлогч /борлуулагч/-ийн хувьд төлбөрийг тохирсон валютаар, тохирсон хугацаанд хүлээн авах нь чухал байдаг. Иймээс экспортлогч болон инмпортлогч нарын аль алиных нь эрх ашигт нийцсэн гадаад худалдааны санхүүжилтийн хамгийн өргөн хэрэглэгддэг хэлбэр нь аккредитив юм. Аккредитивээр хийгдэх төлбөр тооцоог зохицуулах олон улсын журам UCP- 600 мөрддөг бөгөөд энэ журамд хэн, хэзээ, яаж, хэдийд төлбөрийг төлөх гэх мэтчилэн төлбөрийн дараалал, гүйлгээ хийх заавар зэргийг нарийн заасан байдаг. Аккредитив гэдэг нь компанийн харилцагч банкнаас гадаадын нийлүүлэгчид гаргаж өгдөг, гэрээний бүх нөхцөл биелснийг баримтаар илэрхийлсэн тохиолдолд нэхэмжлэлийн дагуу төлбөрийг хийхийг заасан банкны баталгаа юм. Өөрөөр хэлбэл экспортлогч ачуулсан барааныхаа төлбөрийг банкаар дамжуулан найдвартай хүлээн авах БАТАЛГАА, импортлогч бараагаа найдвартай хүлээн авах БАТАЛГАА юм. Аккредитивийг гаргаж буй хэлбэрээр нь 2 ангилна. Эх үүсвэртэй аккредитив: Аккредитивийн мөнгөн дүнгээр банкинд эх үүсвэрийг урьдчилан байршуулж, тусгаарлан нээж буй аккредитив. Эх үүсвэргүй аккредитив: Мөнгөн эх үүсвэр тусгаарлахгүйгээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, хүлээгдэж буй ирээдүйн орлого, өмчлөх эрх гэх мэт бусад барьцаа хөрөнгөөр баталгаажуулан нээж буй аккредитив. Аккредитивийг төлбөр хийх нөхцөлөөр нь 2 ангилна. Sight: Баримтын эсрэг шууд төлбөртэй аккредитив Deferred payment: Дараа төлбөртэй (бараагаа ачигдсанаас хойш тодорхой хугацааны дараа төлөгдөх) аккредитив Аккредитивийг худалдааны хэлбэрээр нь экспортын аккредитив, импортын аккредитив гэж 2 ангилна Аккредитивийг баталгаат ба баталгаат бус гэж 2 ангилна. Экспортлогч тал импортлогчоос түүний банкны өмнөөс төлбөр хийх өөр гадны банкаар баталгаа гаргуулах шаардлага тавьдаг аккредитивийг баталгаат аккредитив (confirmed L/C) хэмээдэг. Баталгаат аккредитивийг ашиглаж буй нөхцөлд худалдан авагчийн банк төлбөрөө төлөхөөс татгалзвал баталгаа гаргасан банк түүний өмнөөс шаардагдах хэмжээний төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг. Экспортлогчийн зүгээс банкны баталгаа гаргуулахыг шаардахгүй бол баталгаат бус аккредитив (unconfirmed L/C) –ийг хэрэглэдэг. ОУ-ын худалдааны практик “буцааж дуудагдах”, “буцааж үл дуудагдах” аккредитив гэдгийг заавал тодорхойлж өгдөг. Заагаагүй тохиолдолд “Буцаан үл дуудагдах” гэж ойлгодог. “Буцааж дуудах” аккредитивийн үед импортлогчийн банк экпортлогчид урьдчилж хэлэлгүй нэмэлт өөрчлөлт, хориг оруулах боломжтой байдаг.Гадаад худалдаанд оролцогч талуудын зөвшөөрөлгүй ямар нэг өөрчлөлт оруулах боломжгүй байдаг тул гол төлөв “буцааж үл дуудагдах” аккредитивийг ашигладаг. Жишээгээр Төрийн банкны баталгаагүй, эх үүсвэртэй болон эх үүсвэргүй аккредитивийн төлбөр тооцоог авч үзье.
  • 2. 1. 2010-2-10-нд Эрдэнэт кашемир компани Хятад улсын TAIFAN компанитай 500000$ ноолуурын тоног төхөөрөмж аккредитивийн төлбөр тооцоогоор худалдан авахаар гэрээ байгуулсан. 2. 2010-2-15-нд Эрдэнэт кашемир компани өөрийн үйлчлүүлэгч төрийн банкинд 200000$ мөнгөний хязгаарлалт хийлгэж, 300000$ эх үүсвэргүй /компанийн барилга барьцаалсан/ аккредитив нээлгэх хүсэлт илгээсэн. 3. Төрийн банк уг хүсэлтийг хянаж үзээд 350$ -ийг аккредитив нээх, 40$-ийг баримт шалгахад харилцагчийн данснаас суутгаж эх үүсвэргүй 300000$ -ийг сарын 2.2%-ийн хүүтэй бизнесийн зээл олгож 500000$-ийн аккредитивийн дансыг нээсэн. 4. Төрийн банк аккредитив нээсэн тухай мэдэгдэлийг бэлтгэн нийлүүлэгчийн банк Bank of China-д мэдэгдэсэн. 5. Bank of China мэдэгдэлийг хүлээн аваад бэлтгэн нийлүүлэгч TAIFAN компанид мэдэгдэсэн. 6. TAIFAN компани мэдэгдэлийг хүлээн аваад Эрдэнэт кашемир компанид тоног төхөөрөмжийг ачуулсан. 7. Тоног төхөөрөмж ачуулсны дараа TAIFAN компани төлбөрийн нэхэмжлэх, бусад бичиг баримт зэргийг бүрдүүлээд Bank of China-д өгнө. 8. Bank of China аккредитивийн нөхцөлтэй таарсан эсэхийг шалгаад барааны нэхэмжлэлийг Төрийн банкинд илгээнэ. 9. Барааны нэхэмжлэлийг хүлээн авсны дараа төрийн банк аккредетивийн нөхцөлтэй таарч байгаа тул Эрдэнэт кашемир компанийн данснаас 45$-ийн шимтгэл суутгаж төлбөрийг шилжүүлсэн. Төрийн банк болон Эрдэнэт кашемир компаниудад аккредитивийн төлбөр тооцоотой холбоотой бүртгэлийг дараах байдлаар хийнэ. Төрийн банк Эрдэнэт кашемир компани 1. Журналын бичилт хийхгүй 1. Журналын бичилт хийхгүй 2. Журналын бичилт хийхгүй 2. Журналын бичилт хийхгүй 3. Харилцах /аккредитив/ 500000$ Харилцах /төрийн банк/ 200000$ Банкны зээл 300000$ Банкны шимтгэл 390$ Харилцах /төрийн банк/ 390$ 3. Урт хугацаат зээл / Эрдэнэт кашемир / 300000$ Харилцах / Эрдэнэт кашемир / 300000$ Харилцах / Эрдэнэт кашемир / 500000$
  • 3. Аккредитивийн эх үүсвэрийн данс 500000 $ Харилцах / Эрдэнэт кашемир / 390$ Шимтгэлийн орлого 390 $ 4. Журналын бичилт хийхгүй 4. Журналын бичилт хийхгүй 5. Журналын бичилт хийхгүй 5. Журналын бичилт хийхгүй 6. Тоног төхөөрөмж 500000$ Taifan компанид өгөх өр 500000$ 6. Журналын бичилт хийхгүй 7. Журналын бичилт хийхгүй 7. Журналын бичилт хийхгүй 8. Журналын бичилт хийхгүй 8. Журналын бичилт хийхгүй 9. Taifan компанид өгөх өр 500000$ Харилцах /аккредитив/ 500000$ Банкны шимтгэл 45$ Харилцах /төрийн банк/ 45$ Банкны шимтгэл нь тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэлттэй холбоотой гарсан тул Тоног төхөөрөмж 435$ Банкны шимтгэл 435$ 9. Аккредитивийн эх үүсвэрийн данс 500000$ Харилцах 500000$ Харилцах / Эрдэнэт кашемир / 45$ Шимтгэлийн орлого 45$ Аккредитив нь олон улсын худалдаанд оролцогч талуудын аль алиных нь эрх ашгийг бүрэн хангасан санхүүжилтийн хэрэгсэл юм. Эдийн засгийн хөгжлийнхөө шатанд явж байгаа манай улсын хувьд худалдааны санхүүжилтийн энэхүү хэрэгслийг өргөн ашиглах бүрэн боломжтой болж байна. Сүүлийн жилүүдэд арилжааны банкууд аккредитивийн үйлчилгээг өргөн нэвтрүүлж байгаа нь манай улсын гадаад худалдааны үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулах нөхцөл боломжийг бүрдүүлж байна.