Internet explorer

5,594 views
5,508 views

Published on

0 Comments
2 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,594
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
127
Actions
Shares
0
Downloads
134
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

Internet explorer

1. 1. Сэдэв: Internet Explorer, èíòåðíåòèéí òóõàé
Internet applicationsИнтернэтийн тїїхElectronic MailBrowsersCommunications softwareSearch enginesFTP (File Transfer Protocol)Internet TelephoneChatFax
Интернэтийн тїїх
Интернэт хэмээх мэдээллийн чєлєєт ертєнц нь 1969 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны зориулалтаар їїссэн бєгєєд, тэр їеэс эхлэн компьютерийн ертєнцийг юутай ч зїйрлэшгїйгээр єєрчилж, мэдээлэл харилцаа холбооны тїїхэнд хязгааргїй их хувьсгал хийсэн билээ. Тїїгээр ч барахгїй хормын дотор дэлхий ертєнцийг хамрах чадвар, мэдээлэл тїгээх механизм, газар зїйн байрлалаас їл хамааран хувь хїмїїсийг хамтран ажиллах харилцаанд орох хэрэгсэл нь болж чадсан юм. Интернэтийн тїїх нь асар олон талын хїрээг хамардаг бєгєєд, тїїгээрээ ч зєвхєн компьютерийн болон техникийн салбарыг бус, нийгэм, электрон худалдаа, мэдээлэл олж авах їйл ажиллагааг ч бас хамардаг.
Email (Electronic Mail)
Имэйл буюу электрон шуудангийн систем нь Интернэтийн хамгийн єргєн тархсан їйлчилгээний нэг бєгєєд имэйлийн хаягаар дэлхийн аль ч єнцєг булан бїрээс єєр хоорондоо захидлаар харилцахын зэрэгцээ файл хавсарган, мэдээлэл харилцан солилцож, мєн сервер компьютер лїї хандан бусад тєрлийн їйлчилгээг авч болно. Єнєєдєр имэйлийн олон янзын программ хангамжуудыг ашиглаж байгаа ч зарим хэсэг нь Интернэтийн вэб хуудсаар дамжуулан имэйлийн їйлчилгээг авах боломжтой байдаг. Энэ їйлчилгээг webmail гэж нэрлэдэг.
Єргєн тархсан имэйлийн программууд:1. Netscape Messenger2. Outlook Express3. Microsoft Outlook4. Eudora Pro/Lite5. Internet Mail
Browser
Browser нь Вэб хуудас хайж їзэхэд зориулагдсан тусгай программ юм. Хамгийн єргєн дэлгэрсэн браузерууд бол Netscape Navigator, Microsoft Internet Explorer ба Spyglass Mosaic ордог. Эдгээр нь техт тєдийгїй бас зураг їзїїлэх чадвартай программууд юм. Орчин їеийн браузерууд нь дуу, видео оролцсон мультмедиа мэдээлэл гаргах боломжтой байдаг.
Communications software
- Dial-Up Networking- Advanced Dialer-Hyper Terminal- Trumpet Winsock
Search Engines - хайлтын систем
Интернэт гэдэг мэдээллийн хєлгїй их далай. Зарим хїмїїс интернэтэд ормогц хїссэн мэдээллээ аяндаа олдох мэтээр ойлгодог явдал ч олонтой тохиолддог. Интернэтээс хэрэгцээт мэдээллээ хайж олно гэдэг нэлээд хугацаа шаардсан, тївэгтэй ажил байдаг билээ. Интернэтийн хэрэглэгчид сонирхож буй мэдээллээ " Хаанаас хайж эхлэх вэ?" гэсэн асуудалтай байнга тулгарч байдаг. Интернэт нь олон салангид мэдээллїїдийн хоорондох гипертекстэн холбоосууд болон бие даасан мэдээллїїдийг байрлуулахад зориулагдсан сїлжээ учраас мэдээлэл хайх нь зєвхєн хэрэглэгчдийн асуудал болж їлддэг. Энэ асуудлыг тусгай хайлтын системїїдийн тусламжтайгаар шийдэж болох бєгєєд тэдгээрийг дараах бїлэгт ангилж болно.
- Хайлтын системїїд- Хэд хэдэн хайлтын системїїд бїхий хуудсууд- Каталогууд - Сэдэвчилсэн хайлтын системїїд ба каталогууд- Мэдээллийн цуглуулгууд
Их, бага ямар ч хэмжээний номын санд хэрэгцээт номоо олоход зохион байгуулалт сайтай католог тусалдагтай адил Интернэтэд хайлтын системїїд л хэрэглэгчийн гол хєтєч болдог. Хайлтын систем нь ердийн мэдээллийн сангийн ажиллах зарчимтай адил юм. Та ямар нэгэн асуулт болон тїлхїїр їгїїдийг оруулсны дїнд тэдгээрийг агуулсан баримтуудыг олж авна. Хайлтын системїїдийн хувьд сервер дээрх мэдээллийн санг тусгай программын тусламжтайгаар байнга тоон дохиололд хувиргаж байдаг. Эдгээр тусгай программуудын їйл ажиллагааны їндэс нь таны єгсєн тїлхїїр їгийг хайхад ашиглагдах индекс файлууд болно. Та энгийн асуулт, тїлхїїр їгнїїдээс гадна тєрєл бїрийн логик їйлдлїїд, бїлгїїд, загварууд болон нэрсийн жагсаалтаар, гарчгаар, їг хоорондын зайн єгєлт зэрэг аргыг ашиглан хайж болно. Тїїнчлэн хэд хэдэн хайлтын системїїдээс мэдээллийг шууд хайх МЕТА системїїд ч бий. Каталогуудыг бїтээсэн хїмїїсээс гадна хэрэглэгчид єєрсдєє бїрдїїлж болно. Ийм каталогууд ихэвчлэн бизнес ба санхїї, улс гїрэн ба улс тєр гэх мэт тєрєл бїрийн сэдвээр бїлэглэгдсэн мэдээллїїдийн товч цэс маягтай байдаг. Бїлэг бїрт хамаарах мэдээллїїдийн тоо харилцан адилгїй байна. Каталогийг хайлт хийх боломжтой, боломжгїй гэсэн хоёр бїлэгт хуваадаг. Сэдэвчилсэн хайлтын системїїд болон каталогууд нь ихэвчлэн орон нутгийн хандлагатай байдаг бол мэдээллийн цуглуулгууд нь гадаад хэлээр бичигдсэн, тєрєлжсєн товч цэсїїд хэлбэртэй байдаг байна.
Интернэтэд ихэнх мэдээлэл англи хэл дээр байдаг нь бусад орны хэрэглэгчдийн хувьд тийм ч амар зїйл биш юм. Ийм ч учраас сїїлийн їед олон орон Интернэтийн мэдээллийг орчуулан хувиргагч программууд, эх хэл дээрээ мэдээлэл хайх системїїд зохион хэрэглэх боллоо.Вэб мэдээлэл їзэхэд интернэтэд байрлаж байгаа хаяг буюу URL (Uniform Resource Locator) -ийг мэдэж байх шаардлагатай. Хэрэв танд хэрэгцээт мэдээллийн тань хаяг байхгїй бол вэб мэдээллийн эх їїсвэрїїд рїї хандаж, хайж олоход зориулагдсан хайлтын системїїд интернэтээр дїїрэн байдаг гэж хэлж болно. Хайлт хийснээр уншиж барахааргїй олон мэдээлэл гарч ирэх нь бий. Эсвэл хайсан мэдээлллээ олж чадахгїй байх нь ч тохиолдоно. Энэ бїхэн нь таны хайлт хийж байгаа тїлхїїр їгтэй холбоотой юм. Єєрєєр хэлбэл та туслах тэмдгїїдийг хайлт хийж байгаа тїлхїїр їгтэйгээ хэр зэрэг зєв холбож ашигласнаас таны хайлтын їр дїн хамаарна. Хайлтын системїїд нь тєрєл бїрийн мэдээллийн хаягийн бааз бєгєєд эдгээрийг бид їнэгїй ашиглаж хэрэгцээт мэдээллээ олж авах бїрэн боломжтой. Эдгээр хайлтын системїїд нь бїртгэж авсан мэдээллийн сан болон бїртгэх мэдээллийнхээ агуулга зэргээрээ ялгаатай байдаг учраас нэг хайлтын системээр олдоогїй мэдээлэл нєгєє хайлтын системээр хайлгахад олдох тал байдаг. Ийм учраас хайлтын системээ хэр зэрэг зєв оновчтой сонгосноос таны хайлтын їр дїн хамаарна.
Гол хайлтын системїїд:
YahooАltavista LycosSearch
google
FTP (File Transfer Protocol)
Энэ нь интернэтийн їйлчилгээнїїдийн нэг нь юм. Энэ протоколын тусламжтайгаар файлыг татаж авах (download), илгээх (upload) їйлдлїїдийг гїйцэтгэдэг. Аль нэг сайт руу файл upload хийхийн тулд тухайн сайт дээрх нэг директорт файлаа хуулах эрхтэй байх шаардлагатай. Эрхийг нь зааж єгєєгїй бол файлаа хуулах боломжгїй.
Chat
Чат бол Интернэтийн їйлчилгээний нэг тєрєл юм. Хэдэн мянган км-ийн зайд байгаа хэрэглэгчид хоорондоо хугацааны нэгэн агшинд, тодорхой нэг сервер дээр байрлах программын тусламжтайгаар хоорондоо холбогдон харилцан ярилцдаг. Чат нь текст, яриа, видео гэсэн тєрлєєр явагддаг. Текст хэлбэрийн чат нь тодорхой нэг сервер дээр байрлах сэдэв рїї орж, тэнд холбогдон орсон бусад хїмїїстэй бичгээр харьцдаг. Энэ нь юу гэсэн їг вэ гэвэл таны бичээд илгээсэн текст нєгєє хїний дэлгэц дээр, нєгєє хїний бичсэн текст таны дэлгэц дээр гарч ирэх жишээтэй.Ихэнх чатад хоорондоо танил бус хїмїїс орж, дэмий ярьж цаг нєгцєєдєг бєгєєд хилийн чанадад байгаа хамаатан садан, танил нєхєдтэйгээ уулзаж, ханатлаа ярилцаж болно. Їїний тулд чат хийх тєвийнхээ нэр, холбогдон орох цаг болон хэрэглэгчийн нэрээ урьдчилан тохироод уг газраа, тохирсон цагтаа зэрэг орж болно. Энэ бїхэн їнэ тєлбєргїй байдаг. Харин танд цагийн зєрїїнээс хамаарч бэрхшээл гарч магадгїй. Зарим сервер дээр тєрєлжсєн чат єрєєнїїд байдаг. Жишээ нь: Ажил хэрэгч хїмїїсийнх, чєлєєт цагаа єнгєрєєх гэсэн хэсэг хїмїїсийнх гэх мэт.
Private room-д 2 хїн хоорондоо ярилцдаг бол Public room -д тэнд орсон бїх хїмїїс хоорондоо санал бодлоо солилцож, харилцан ярилцах боломжтой. Чат руу тусгай программ (AOL Messenger г.м) ашиглан орохоос гадна вэб хуудсанд холбогдон орж ярилцаж болно.
ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭ
1969 онд Калифорнийн Лос Анжелосын Их Сургууль, Станфордын Судалгаа Шинжилгээний Институт, Калифорнийн Санта Барбагийн Их Сургууль, Ютагийн Их Сургуулиудийг хооронд нь холбосон компьютерийн сүлжээг байгуулах анхны оролдлого хийгджээ. Энэ сүлжээний зорилго нь холбооны шугам ашиглан мэдээллийг найдвартайгаар түргэн шуурхай дамжуулах техник технологийг боловсруулах явдал байв. Энэхүү туршилтын сүлжээ амжилттай болсноор 1969 оны 9-р сард дээрх дөрвөн сургуулийг LEASED LINE ашиглан холбосон 50KBPS хурдтай сүлжээг байгуулан ARPANET сүлжээ гэж нэрлэснээр интернэтийн сүлжээ үүсчээ.
Туршилтын ARPANET сүлжээ амжилттай болсон тул удалгүй нэлээд хэдэн томоохон байгууллагууд, их сургуулиуд түүнийг өдөр тутмыгхаа харилцаа холбоонд ашиглах зорилгоор ARPANET-д нэгдэх болсноор 1975 онд ARPANET сүлжээ туршилтын сүлжээнээс өргөн хэрэглээний үйлчилгээний сүлжээ болон хувирсан юм.
Цаашид энэхүү сүлжээг өргөжин тэлэхэд Калифорнийн Берклейн Их сургууль онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ сургуулиас гаргасан BSD UNIX (BERKELEY SOFTWARE DISTRIBUTION UNIX) нь TCP/IP протокол ашигласан анхны үйлдлийн систем. Энэ UNIX системийг ашигласан MAINFRAME, MINICOMPUTER, MICROCOMPUTER-ууд нь хоорондоо TCP/IP протоколыг ашиглан чөлөөтэй харилцах боломжтой болжээ. 1983 оноос TCP/IP протоколыг стандарт болгон баталж сүлжээнд холбогдсон компьютеруудыг шинэ протокол уруу шилжихийг шаарджээ.
1983 оноос MILNET (БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН), ARPANET (БАТЛАН ХАМГААЛАХЫН БУС САЛБАРЫН) гэсэн хоёр хэсэг болон салсан энэ үеэс эхлэн энэ хоёр сүлжээг ерөнхийд нь INTERNET гэж нэрлэх болжээ.
Энэ үед интернэтийн сүлжээг өргөжин тэлэхэд саад болж байсан гол зүйл нь зөвхөн улс төртэй холбоотой буюу технологийн нууцаа бусдад алдахгүй хадгалснаар давуу байдлаа хадгалж үлдэх бололцоотой гэж үзэж байсан тэр цаг үетэй холбоотой.
1991 оноос АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС-ын засаг захиргаа интернэтийн сүлжээнд тавьж байсан элдэв хязгаарлалтыг эцэс болгож бүх нийтээрээ интернэтийн сүлжээнд чөлөөтэй нэгдэж болохыг дэлхий нийтэд зарласан юм.
Интернэтийн сүлжээ нь холбоо харилцааны технологид гарсан ололт амжилтыг амжилттай ашигласнаар өнөөдөр дэлхийг хамарсан өргөн хэмжээний мэдээллийн сүлжээ болж чадсан төдийгүй өөртэйгээ ижил төрлийн сүлжээнүүд болох USANET, E.T.NET, THE WELL, LAWNET, CARL, SPAN, NSFNET зэрэг сүлжээнүүдийг өөртөө нэгтгэжээ.
WEB ХУУДАС
Өнөөдөр ихэнх албан байгууллага, хувь хүмүүс, пүүс компаниуд интернэтийн сүлжээгээр төрөл бүрийн программ хангамж, зар сурчилгаа, сонин хэвлэл, ном, зохиол, танилцуулга, зөвлөлгөө, лавлах, биржийн мэдээ зэрэг мэдээллийг түгээхдээ WEB хуудсыг ашигладаг.
WEB хуудас нь өөр хуудсууд уруу орох холболтуудыг буюу гипертекстүүдийг агуулна. Энд тодорхой тэмдэглэгдсэн үг буюу дүрсэн дээр хулганаар дарахад түүнтэй холбоотой шинэ мэдээллийг буюу шинэ хуудсыг үзэж болдог тийм текстийг гипертекст гэж ойлгоно. WEB хуудсан дээр эдгээр гипертекстүүдээс гадна энгийн текст, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс, дүрс бичлэг гээд бүх төрлийн мэдээлэл агуулагдаж болно.
Анхны WEB хуудсыг 1989 онд Европын Цөмийн Физикийн Лаборатори (CERN)-д зохиосон (TIM BERNERS-LEE) бөгөөд 1993 оноос интернэтийн сүлжээнд авч ашиглах болсон.
WEB хуудастай холбоотой дараах гурван ойлголт байдаг.
WEB ХУУДАС гипертестүүдийг агуулсан хуудас
WEB SITE хоорондоо холбоотой WEB хуудаснуудын цуглуулга
WEB SERVER WEB хуудсуудыг интернэтэд байруулах үүрэгтэй компьютерууд. Эдгээр серверүүдийн тусламжтайгаар WEB хуудас болон SITE-уудыг интернэтийн сүлжээнд байрлуулна.
Интернэтийн сүлжээнд байрлуулсан WEB хуудас бүхэн өөрийн гэсэн хаягтай байна. WEB хуудасны энэ хаягийг URL (UNIFORM RESOURSE LOCATER) хаяг гэж нэрлэнэ. Жишээ нь мэдээллийн CNN агентлагийн интернэт дэх хаягийг буюу WEB хуудасны хаягийг хэрхэн бичдэгийг үзүүлье.
http://www.cnn.com
Энэ нь мэдээллийн CNN агентлагаас эрхлэн гаргадаг өдөр болгон шинэчлэгдэж байдаг WEB хуудасны хаяг бөгөөд энэ хуудаснаас дэлхий дээр болж байгаа улс төр, цаг агаар, бизнэс, шинжлэх ухаан, урлаг, спорт, загварын ертөнцөд болон бусад хамгийн сүүлийн мэдээ, мэдээллийг уншиж танилцах боломжтой.
Эхний хэсэг болох HTTP нь тухайн WEB хуудсыг интернэтийн сүлжээгээр дамжуулахад ашигласан протоколын нэр. Ерөнхийдөө дараах протоколуудыг өргөн ашиглана.
HTTP (HYPER TEXT TRANSFORT PROTOCOL)
гипертекстийг дамжуулахад хэрэглэгддэг үндсэн протокол. энэ протоколыг ашиглан интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг үзнэ
ЖИШЭЭ НЬ:
http://www.zol.mn
Энэ протокол нь TCP протоколын 80-р портыг ашиглана.
Зарим WEB SERVER-үүд нь өөр портыг ашиглаж байж болно. Жишээ нь www.zol.mn сервер нь 8080 портыг ашигладаг бол:
http://www.zol.mn:8080
FILE
Интернэтийн сүлжээний серверүүдэд байрлуулсан ямар нэгэн файлыг үзэхэд хэрэглэгдэнэ.
ЖИШЭЭ НЬ:
file://ftp.zol.mn/pub/files/zol.txt
FTP (FILE TRANSFOR PROTOCOL) БОЛОН GOPHER
Интернэтийн сүлжээний серверүүдээс файл татан авах болон илгээхэд хэрэглэгдэнэ.
ЖИШЭЭ НЬ:
ftp://ftp.zol.mn/songs.mp3
gopher://gopher.zol.mn
Дараагийн гурван хэсгээс тогтох нэршил нь тухайн WEB хуудсыг хадгалж байгаа WEB SERVER-ийн (зарим тохиолдолд DOMAIN гэж нэрлэнэ) нэр.
WWW тухайн серверийн хост компьютерийн нэр
ZOL тухайн серверийн нэр буюу 2-р төвшиний домайн
COM тухайн сервер АНУ-ын худалдааны байгууллагад хамаарагддаг болохыг илэрхийлнэ. Үүнийг мөн дээд төвшиний домайн гэж ч нэрлэдэг.
АНУ-д дээд төвшиний 6 DOMAIN байдаг.
GOV засгийн газрын байгууллага
MIL батлан хамгаалахын байгууллага
EDU боловсролын байгууллага
COM худалдааны болон бизнесийн байгууллага
ORG чөлөөт олон нийтийн байгууллага
NET сүлжээний байгууллага
Мөн түүнчлэн
UK ИХ БРИТАНИ
AU АВСТРАЛИ
CA КАНАД
MN МОНГОЛ
JP ЯПОН
TW ТАЙВАН
DE ГЕРМАН
FR ФРАНЦ
AT АВСТРИ
SE ШВЕД
Ерөнхийдөө URL нь дараах бүтэцтэй байна.
PROTOCOL://HOST/PATH/FILENAME
Жишээ нь:
HTTP://WWW.HOUSE.GOV/AGRICULTURE/SCHEDULE.HTM
1. PROTOCOL: HTTP
2. HOST COMPUTER NAME: WWW
3. SECOND-LEVEL DOMAIN NAME: HOUSE
4. TOP-LEVEL DOMAIN NAME: GOV
5. DIRECTORY NAME: AGRICTULTURE
6. FILE NAME: SCHEDULE.HTM
WEB хуудсыг хийхэд зориулагдсан албан ёсны программчлалын хэлийг HTML (HYPER TEXT MAKEUP LANGUAGE) гэнэ. Программчлалын энэ хэлийг ч гэсэн мөнөөх CERN-д анхлан зохиосон. Үүнээс гадна WEB хуудсанд дараах программчлалын хэлүүдийг ашигладаг.
JAVA
WEB хуудсанд хөдөлгөөнтэй дүрс, бичиг зэргийг оруулахад ихэвчлэн ашиглагдана. Программчлалын энэ хэл нь C++ хэлтэй нэлээд төсөөтэй. Энэ хэл дээр бичигдсэн программыг JAVA APPLET гэнэ. WEB хуудсанд JAVA ашиглах нь түүний интернэтийн сүлжээгээр дамжигдах хурдыг багасгадаг муу талтай.
JAVASCRIFT
WEB хуудсыг тод бүдэг болгох, хулганы заагчийг гүйлгэх болон хулганаар дарахад тексүүдийн өөрчлөгдөх хэлбэрийг сонгох, POP UP MENU- г хийх г.м HTML-ээр хийх боломжгүй олон зүйлийг энэ хэлийг ашиглан хийх боломжтой.
VRML (VIRTUAL REALITY MODELING LANGUAGE)
WEB хуудсанд гурван хэмжээст обьектийг оруулахад ашиглагдана.
CGI (COMMON GATEWAY INTERFACE)
Өөр программчлалын хэл дээр бичигдсэн программыг WEB хуудсанд холбож өгнө.
WEB хуудсанд төрөл бүрийн дуу, баримт бичиг хавсаргасан тохиолдолд тэдгээрийг үзэхэд зориулагдсан программыг PLUG-INS гэж нэрлэдэг. Жишээлбэл ACROBAT READER — PDF форматтай файлыг унших, QUICKTIME — дуу болон хөдөлгөөнт дүрс бүхий видео үзүүлбэрийг үзэх зориулалттай г.м.
Интернэтийн сүлжээнд холбогдсон компьютер бүхэн өөрийн гэсэн IP хаягийг ашигладаг. Жишээ нь 202.5.192.8
Тэгвэл энэхүү IP хаягийг DOMAIN NAME уруу хөврүүлэх үүргийг DNS SERVER гүйцэтгэдэг. Тэгвэл энэ талаар мэдээллийг дараагийн гарах номноос уншиж үзэхийг зөвлөж байна.
WEB BROWSER
Интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг хайн олж үзэхэд зориулагдсан программ хангамжийг WEB BROWSER гэнэ. Өөрөөр хэлбэл WEB BROWSER-уудын тусламжтайгаар интернэтийн сүлжээнд байрлуулсан WEB хуудсуудыг хайн олж үздэг.
Анхны WEB хуудсыг 1989 онд Европын Цөмийн Физикийн Лаборатори (CERN)-ийн эрдэм шинжилгээний ажилтан Тим Бернэнс Ли судалгааны үр дүнг харуулсан мэдээллийн санг байгуулах зорилгоор байгуулж байсан бол анхны WEB BORWSER-ийг мөн л энд энэхүү мэдээллийн санг үзэх зорилгоор бүтээжээ. Харин одоо ашиглагдаж байгаа WEB BROWSER-ийг буюу зөвхөн текстүүдээс гадна зураг, график, хөдөлгөөнт дүрсийг үзэхэд зориулагдсан анхны WEB BROWSER болох MOSAIC-ийг 1993 онд Америкийн Нэгдсэн Улсын Иллинойсын Их Сургуульд бүтээн гаргажээ.
MOSAIC, INTERNET EXPLORER, NETSCAPE COMMUNICATOR, OPERA зэрэг маш олон төрлийн WEB BROWSER-ууд байдаг ч өнөөдөр MICROSOFT фирмийн зохион гаргасан INTERNET EXPLORER программ тэргүүлэх байр суурьтай байна.
Интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг үзэхийн тулд интернэтэд холбогдсон компьютераас WEB BROWSER-ийг ашиглан тухайн WEB хуудсыг агуулж буй сервер рүү дараах агуулга бүхий хүсэлтийг тавина. Энд тухайн WEB BROWSER-ийн ашиглаж байгаа HTML-ийн хувилбар, үзэхийн хүссэн WEB хуудасны хаяг, хэрэв тухайн WEB хуудсыг үзэхийн тулд бүртгүүлсэн нэр, нууц үг ашигладаг бол тэдгээрийг зэрэг мэдээллийг агуулсан хүсэлтийг HTTP протоколыг ашиглан илгээнэ. HTTP протокол нь TCP протоколын 80-р сувгийг ашиглан дээрх мэдээг дамжуулна. Тухайн мэдээ сервер дээр хүрэлцэн очих замыг DNS SERVER, GATEWAY зэрэг нь хариуцан гүйцэтгэнэ. Ингэсний дараа WEB SERVER-ээс дараах агуулга бүхий мэдээг хүсэлт гаргасан компьютер уруу илгээнэ. Энд тухайн серверийн ашиглаж байгаа HTML-ийн хувилбар, үзэхийн хүссэн WEB хуудас олдсон эсэх талаарх мэдээ (олдсон бол 200, олдоогүй бол 404, хаяг алдаатай бол 400, тухайн сервер хэт ачаалалтайгаас хариу өгч чадахгүй бол 502 г.м эдгээр коднуудын талаарх мэдээллийг дараагийн номонд үзүүлэх болно), хэрэв тухайн WEB хуудас олдсон бол түүний HTML-ийн хувилбар зэргийг илгээнэ. Ингээд WEB BROWSER тухайн WEB хуудасны HTML-ийг ашиглан WEB хуудсыг гаргаж үзүүлнэ. Харин WEB хуудсан дээрх зураг болон бусад хөдөлгөөнт дүрс бүхий файлуудыг WEB серверээс татан авч ашигладаг тул тэдгээр нь харьцангуй удаан дамжуулагдана.
Ихэнх WEB BROWSER-уудын ажиллах зарчим адилхан байдаг тул MICROSOFT INTERNET EXPLORER программыг сонгон авч тайлбарлая.
Эхлээд модем болон дотоод сүлжээгээр дамжуулах зэрэг аль нэг арга замаар интернэтийн сүлжээнд холбогдсон байна. Хэрэв дотоод сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогдсон бол шаардлагатай тохируулга хийх хэрэгтэй эсэхийг сүлжээний администратораас асууж лавлах хэрэгтэй. Бусад тохиолдолд ямар нэгэн тохиргоо хийхгүй. Холболт амжилттай болсон тохиолдолд INTERNET EXPLORER программыг ажиллуулан интернэтийн сүлжээг ашиглах боломжтой болно.
ADDRESS-ийн арын хоосон зайд үзэхийг хүссэн WEB хуудасныхаа хаягийг бүрнээр бичиж өгөөд гарын ENTER Товчлуурыг дарж тухайн WEB хуудсыг үзнэ.

Жишээ нь:
http://www.mongolnet.mn
http://www.mongol.net
http://www.mol.mn
http://www.mobinet.mn
Сүүлийн үеийн ихэнх программуудын гол давуу тал нь командын хэрэгслүүдийг түлхүү ашиглах болсонтой холбоотой. Эдгээр командын хэрэгслүүдийг ашиглахад амархан буюу тухайн хэрэгсэл дээр хулганаар дарах замаар командыг шууд өгөх боломжтой байдаг тул ажиллагааг тун хялбар болгож өгнө. Тиймээс ихэнх өргөн хэрэглэгддэг энгийн командуудыг командын хэрэгслээр, бусад тохируулгатай холбоотой командуудыг MENU ашиглан хийх болсон.
Ингээд INTERNET EXPLORER программд өргөн ашиглагддаг командын хэрэгслүүдийн талаар үзье.
BACK өмнөх хуудас уруу буцна FORWARD BACK-аар буцаагдсан хуудсыг эргүүлэн буцаана STOP үйлдлийг буюу тухайн WEB хуудсыг ачаалах үйлдлийг зогсооно REFRESH Тухайн WEB хуудсыг дахин шинээр ачаална HOME INTERNET EXPLORER программын эхний хуудас буюу HOME PAGE-ийг гаргана SEARCH Интернэтийн сүлжээнээс мэдээлэл хайхад ашиглагдана FAVORITIES өөрийн сонирхолтой хуудсуудыг хадгалахад зориулагдсан фолдер буюу хайрцаг HISTORY Ямар ямар хуудсууд уруу орж үзэж байсан тухай тэмдэглэлийг гаргаж үзүүлнэ. FULLSCREEN WEB хуудсыг дэлгэцэнд боломжит хэмжээгээр нь тохируулна MAIL MICROSOFT OUTLOOK программыг ашиглан захиа бичих болон захиагаа шалгана
WEB ХУУДСАН ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭХ
WEB хуудсан дахь мэдээллийг зөвхөн уншиж танилцахаас гадна принтерээр дамжуулан цаасан дээр хэвлэж болно.
WEB хуудсан дээрх бүх мэдээллийг хэвлэхийг хүсвэл FILE MENU-гийн PRINT командыг ашиглана.
WEB хуудсан дээрх мэдээллээс тодорхой хэсгийг нь тасдан авч хэвлэхийг хүсвэл хэвлэх хэсгээ харлуулан тэмдэглээд тэмдэглэсэн хэсэг дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг нь дарна. Энэ үед гарч ирэх SHORTCUT MENU-гээс PRINT командыг сонгоно. Эсвэл хэвлэх хэсгээ тэмдэглэчихээд FILE MENU-гийн PRINT командыг ашиглан PAGE RANGE-аас SELECTION гэдгийг сонгож хэвлэнэ.
WEB хуудасны талаарх зарим нэмэлт мэдээллийг хэвлэхдээ FILE MENU-гийн PAGE SETUP командыг ашиглана.
PAPER
SIZE цаасны форматыг сонгоно
ORIENTATION
PORTRAIT хуудсыг босоо байрлуулна
LANDSCAPE хуудсыг хэвтээ байрлуулна
MARGINS
LEFT хуудасны зүүн талын зай
RIGHT хуудасны баруун талын зай
TOP хуудасны дээд талын зай
BOTTOM хуудасны доод талын зай
HEADERS AND FOOTERS
HEADER хуудасны дээд хоосон зайд мэдээлэл оруулна
FOOTER хуудасны доод хоосон зайд мэдээлэл оруулна
&u хуудасны url хаяг
&p хуудасны дугаар
&P нийт хуудасны тоо
&b гол текстийн нэр
&d системийн огноо
&t системийн цаг
Жишээ нь:
HEADER &b хуудас &p (нийт хуудас&P)
FOOTER &u&b&d
WEB ХУУДСАН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ
1. WEB хуудсыг HTML файл болгон дискэн дээр хадгалахдаа FILE MENU-гийн SAVE AS командыг ашиглана.
PAGE IN файлыг хадгалах газрыг зааж өгнө
FILE NAME тухайн файлдаа нэр өгнө
2. INTERNET EXPLORER программыг ашиглаж байх тохиолдолд WEB хуудасны зөвхөн текстүүдийг хадгалах бөгөөд зураг, график, хөдөлгөөнт дүрсүүдийг хадгалахгүй.
3. WEB хуудсан дахь зургийг хадгалахын тулд тухайн хадгалах зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарахад гарч ирэх командын цэсээс SAVE PICTURE AS командыг сонгож зургийг хадгална.
PAGE IN хадгалах газраа зааж өгнө
SAVE AS TYPE зургийн форматыг сонгоно
FILE NAME зурагтаа нэр өгнө
WEB ХУУДСАН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛАХ
Хуулах текстээ харлуулан тэмдэглээд EDIT MENU-гийн COPY командыг ашиглан тэмдэглэгдсэн текстийг завсрын санах ой уруу хуулна. Дараа нь текстийг хуулах программынхаа ажлын хуудсан дээр (жишээлбэл WORD, EXCEL г.м) курсороо аваачаад PASTE командыг өгч завсрын санах ойд хуулагдсан текстийг гарган ирнэ. Зургийг хуулахдаа тухайн зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарах үед гарч ирэх командын цэсээс COPY командыг сонгож зургийг завсрын санах ой уруу хуулна.
WEB ХУУДАСНЫ HTML
WEB хуудас хэрхэн бичигдсэн болохыг үзэхийг хүсвэл VIEW MENU-гийн SOURSE командыг ашиглан тухайн хуудасны HTML-ийг үзэж болохоос гадна компьютерт хадгалан авч болно. Тухайн хуудасны HTML-ийг мэдсэнээр тэр хуудсыг дуурайлган хийх боломжтой болно.
ЗУРГИЙГ ДЭЛГЭЦЭН ДЭЭР ТАВИХ
Тухайн зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарах үед гарч ирэх командын цэсээс SET AS WALLPAPER командыг сонгож зургийг дэлгэцэнд тавина.
WEB ХУУДСЫГ ЭЛЕКТРОН ШУУДАНГААР ИЛГЭЭХ
FILE MENU-гийн SEND-ээс PAGE BY MAIL болон LINK BY MAIL командуудыг сонгож шаардлагатай тохируулгуудыг хийсний дараа SEND командыг ашиглан илгээнэ.
БУСАД БОЛОМЖУУД
WEB хуудсыг хурдан үзэхийн тулд VIEW MENU-гийн INTERNET OPTIONS командыг сонгоход гарч ирэх ADVANCED хавтсын MULTIMEDIA талбараас SHOW PICTURE, PLAY ANIMATIONS, PLAY BIDEOS, PLAY SOUNDS сонголтуудыг идэвхгүй болгоно. Ингэсэн тохиолдолд WEB хуудасны зөвхөн текстүүдийг үзэх бломжтой болох учраас WEB хуудас харьцангуй хурдан ачаалагдана. Эдгээр сонголтуудыг хүчингүй болгосон тохиолдолд зургийг үзэхийг хүсвэл тухайн зургийг тэмдэглэсэн хэсэгт хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарж гарч ирэх командуудаас SHOW PICTURE гэдэг командыг ашиглан зургийг үзэж болно. Эсвэл дээрх сонголтуудыг идэвхтэй болгосны дараа REFRESH товчлуурыг ашиглан WEB хуудсыг шинээр ачааллана.
Хэрэв таны бичсэн URL алдаатай бол адил төсөөтэй хаягуудаас хайхыг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS командаас ADVANCED хавтсыг нээж SEARCH WHEN URL FAILS-аас ALWAYS SEARCH болон SEARCH ASK сонголтуудын аль нэгнийг идэвхтэй болгоно.
Хэрэв WEB хуудсыг хэвлэх үед түүн дээрх зургууд хэвлэгдэхгүй бол VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос ADVANCED хавтсыг нээж PRINTING-ээс PRINT BACKGROUND COLOR AND IMAGES сонголтыг идэвхжүүлэх хэрэгтэй.
INTERNET EXPLORER программ нээж үзсэн WEB хуудсуудыг цуглуулдаг. Ингэж цуглуулснаар дахин уг хуудас уруу ороход харьцангуй хурдан байдаг. Энэ зорилгоор хатуу дискэн дээр авсан зай cache гэж нэрлэдэг. Тэгвэл CACHE-ийн хэмжээг ихэсгэхийг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос GENERAL хавтсыг нээж TEMPORARY INTERNET FILES-аас SETTING товчлуурыг дарахад гарч ирэх цонхноос AMOUNT OF DISK SPACE TO USE слайдерыг баруун тийш шилжүүлэх хэрэгтэй.
Хэрэв HOME PAGE гэж нэрлэгддэг INTERNET EXPLORER программыг эхлэн ажиллуулахад гарч ирэх WEB хуудсыг өөрчлөхийг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос GENERAL хавтсыг нээж HOME PAGE талбарын ADDRESS хэсэгт өөрийн сонгосон WEB Хуудсын хаягийг бичиж өгнө.
Хэрэв тухайн WEB хуудас интернэтээр дамжуулагдахдаа HTTP протоколыг ашиглаж байвал тухайн хуудасны хаягийг бичихдээ HTTP гэдгийг нь бичих шаардлагагүй.
Хэрэв ADDRESS талбарт cnn гэж CTRL+ENTER товчлуурыг дарвал http://www.cnn.com хаягтай WEB хуудсыг ачаална. Өөрөөр хэлбэл COM төрлийн WWW-гээр эхэлдэг URL хаягийг бүтнээр нь бичих шаардлагагүй зөхвөн голын хэсгийг нь бичээд CTRL+ENTER товчлууруудыг хослуулан ашиглаж тухайн WEB хуудсыг ачаалж болно.
ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭГ АШИГЛАХ
Интернэтийн сүлжээг өнөөдөр дараах гурван зорилгоор хамгийн өргөн ашиглаж байна.
Интернэтийн сүлжээнээс мэдээлэл хайх, хайж олсон мэдээллээсээ өөрийн хэрэгтэй зүйлийг авч ашиглах
Интернэтийн сүлжээнээс файл (зураг, дуу г.м) болон төрөл бүрийн программ хангамжийг хайж олох, татан авч ашиглах
E MAIL буюу электрон шуудангийн үйлчилгээ
Үүнээс гадна интернэтийн сүлжээгээр дамжуулан хоорондоо харилцан ярилцах (CHAT буюу харилцаа яриа), интернэтийн сүлжээгээр дамжуулан худалдаа хийх, мэдээллийн группуудэд нэгдэх, on line курсуудэд суралцах г.м-ийн төрөл бүрийн боломжууд байдаг.
ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНЭЭС МЭДЭЭЛЭЛ ХАЙХ
Интернэтийн сүлжээ бол мэдээллийн асар том зах зээл. Эндээс хэрэгтэй мэдээллээ олж авах тун амаргүй. Учир нь интернэтийн гол бэрхшээл бол тэнд таны хайж байгаа мэдээлэл байхгүйд биш харин дэндүү их байдагт оршино. Тэгэхээр интернэтээс ямар нэгэн мэдээллийг хайхыг хайж олохыг хүсэж байгаа бол энэ тухай мэдээлэл интернэтэд байгаа эсэх талаар санаа зовох зүйлгүй, харин энэ мэдээллийг ямар аргаар хурдан шуурхай олох вэ гэдэгт л жаахан бэрхшээлтэй.
Интернэтийн сүлжээ өргөжин тэлэхийн хирээр тэндээс хэрэгтэй мэдээллээ олж авах асуудал улам бүр бэрхшээлтэй болж байна.
Гэхдээ энэ бэрхшээлээс гарахад тань туслах зориулалттай интернэтийн сүлжээнээс мэдээллүүдийг олж цуглуулдаг төвүүд байдаг.
Эдгээр төвүүдээр дамжуулан хэрэгтэй мэдээллээ олох нь арай хялбар. Эдгээр төвүүд нь зөвхөн мэдээллийг цуглуулаад зогсохгүй тэдгээрийг ангилан тэдэн дундаас хэрэгтэй мэдээллээ олох асуудалд тусладаг төдийгүй өөрсдийн цуглуулсан мэдээллүүдээс тодорхой үг, өгүүлбэрээр хайлт хийж тухайн үг, өгүүлбэр орсон хуудсуудыг хайж олдог хайлтын системүүдтэй байдаг.
Тэгвэл хамгийн цуутай хайлтын систем болох YAHOO, хамгийн хурдан хайлтын систем LYCOS-оос эхлээд сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болсон NETSCAPE SEARCH, GOOGLE, INFO SEEK зэрэг мэдээлэл цуглуулдаг төвүүд рүү ямар хаягаар хандаж болохыг үзье.
YAHOO SEARCH SERVER www.yahoo.com
энэ сервер нь ойролцоогоор 80000 гаруй WEB SITE-уудаас таны хэрэгтэй мэдээллийг хайна
LYCOS www.lycos.com
энэ сервер нь ойролцоогоор 1.5 сая WEB хуудаснуудаас хэрэгтэй мэдээллийг тань хайна.
NETSCAPE SEARCH home.netscape.com/home/internet-search.html
энэ сервер нь ойролцоогоор 75000 WEB SITE-аас мэдээллийг тань хайна
INFO SEEK NET SEARCH www2.infoseek.com
ойролцоогоор хагас сая WEB хуудаснаас хэрэгтэй мэдээллийг тань хайна
EXCITE NETSEARCH www.excite.com
50 сая WEB хуудаснаас мэдээлийг тань хайна
OPEN TEXT WEB INDEX index.opentxt.net
1.3 сая WEB хуудаснаас мэдээллийг хайна
Монгол хэл дээрх мэдээллийг хайдаг дараах гурван хайлтын систем байдаг.
www.mol.mn Датаком компаний хийсэн
www.mongol.net Миком компаний хийсэн
www.mobinet.mn Мобиком компаний хийсэн
Орос хэл дээрх мэдээллийг хайдаг дараах хайлтын систем байдаг.
www.rambler.ru www.aport.ru
www.au.ru www.yandex.ru
Энд нэг зүйлийг сануулан хэлэхэд хайлтын систем бүхэн зөвхөн өөрсдийн бүртгэсэн мэдээллийн дотроос л мэдээллийг хайна. Тиймээс ямар нэгэн хайлтын системийг ашиглахад олдоогүй мэдээлэл өөр хайлтын системийг ашиглахад олдох боломжтой.
Мөн интернэтийн сүлжээнээс мэдээлэл хайхдаа Английн алдарт математикч ЖОРЖ БУЛЫН гаргасан логик үйлдлүүдийг ашиглах нь хайлтыг улам хялбар болгоно. Boolean logic-д дараах гурван логик үйлдэл орно.
OR
AND
NOT
Эдгээр логик үйлдлүүдийг ойлгохдоо Веннийн диаграммыг ашиглая.
OR
Жишээ нь: COLLEGE OR UNIVERSITY
COLLEGE болон UNIVERSITY гэдэг үгнүүдийг аль нэгнийг нь эсвэл хоёуланг нь орсон мэдээллийг хайна.
хайлт үр дүн college 17,320,770 university 33,685,205 college OR university 33,702,660

Жишээ нь: COLLEGE OR UNIVERSITY OR CAMPUS
COLLEGE болон UNIVERSITY, CAMPUS гэдэг үгнүүдийг аль нэгнийг нь эсвэл гурвууланг нь орсон мэдээллийг хайна
хайлт үр дүн college 17,320,770 university 33,685,205 college OR university 33,702,660 college OR university ORcampus 33,703,082

AND
Жишээ нь: POVERTY AND CRIME
POVERTY болон CRIME гэдэг үгнүүд хоёул орсон мэдээллийг хайна.
хайлт үр дүн poverty 783,447 crime 2,962,165poverty AND crime 1,677

Жишээ нь: POVERTY AND CRIME AND GENDER
POVERTY болон CRIME, GENDER гэдэг үгнүүд гурвуул орсон мэдээллийг хайна.
хайлт үр дүн poverty 783,447 crime 2,962,165 poverty AND crime 1,677 poverty AND crime AND gender76

NOT
Жишээ нь: CATS NOT DOGS
CATS гэсэн үг орсон мэдээллээс DOGS гэдэг үг орсон мэдээллийг хассан мэдээллийг хайна.
хайлт үр дүн cats 3,651,252dogs 4,556,515cats NOT dogs 81,497

BOOLEAN LOGIC-ийг зөвхөн дээрх логик фунцуудын тусламжтайгаар ашиглахаас гадна дараах тусгай тэмдэгтүүдийг орлуулан ашиглана.
Жишээ нь:
BOOLEAN LOGIC: OR
SEARCH: cats felines = cats or felines
BOOLEAN LOGIC: AND
SEARCH: +dyslexia +adults = dyslexia and adults
BOOLEAN LOGIC: NOT
SEARCH: radiation -nuclear = radiation not nuclear
BOOLEAN LOGIC: OR, AND
SEARCH: cats felines +behavior = cats or felines and behavior
BOOLEAN LOGIC-ийг ALTAVISTA ADVANCED SEARCH | C4 | DOGPILE | EXCITE | HOTBOT | HOTBOT SUPERSEARCH | IXQUICK METASEARCH | NORTHERN LIGHT | PROFUSION | WEBCRAWLER зэрэг хайлтын системүүд ашигладаг.
ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНЭЭС ФАЙЛ БОЛОН ПРОГРАММ ТАТАН АВАХ
Интернэтийн сүлжээнд мэдээллээс гадна маш их файлууд (зураг болон дууны файл, ном зохиол г.м) болон программууд байрлана. Тэгвэл энэхүү интернэтийн сүлжээнд байрлуулсан файл болон программуудыг дараах байдлаар хувааж үзнэ:
FREEWARE ПРОГРАММУУД
Эдгээр программуудыг интернэтээс татан авч ашиглах болон бусдад түгээхийг зөвшөөрсөн программууд
SHAREWARE ПРОГРАММУУД
Тухайн программын танилцуулах хувилбар буюу эдгээр программуудыг интернэтээс татан авч ашиглаж болохоос бусдад тараахыг зөвшөөрдөггүй. Эдгээр программууд нь LICENSE (тухайн программыг тодорхой хугацаанд жишээлбэл 1-3 сар г.м ашиглахуулахыг зөвшөөрсөн программууд), DEMO (тухайн программын бүрэн бус танилцуулах хувилбар) гэсэн хувилбаруудтай.
ҮНЭТЭЙ ПРОГРАММУУД
Эдгээр программуудыг интернэтээс татан авч ашиглахын тулд зайлшгүй урьдчилан ямар нэгэн хэлбэрээр тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн байхыг шаарддаг программууд. Эдгээр программуудын тайлбар дээр худалдаж авахыг санал болгосон DIRECT BUY гэсэн холбоос байнга дагалддаг.
PATCHES ПРОГРАММУУД
Зарим тохиолдолд UPDATE, ADD-ONS г.м-ээр нэрлэнэ. Эдгээр программууд нь UPGRADE буюу тухайн программд нэмэлт хийж сайжруулахад зориулагдсан программууд.
DRIVERS
Ямар нэгэн техникийн төхөөрөмжийг суулгахад ашиглагддаг программыг DRIVERS гэнэ. Тухайлбал принтер, сүлжээний карт, модем г.м төхөөрөмжүүдийг дагалддаг программууд.
MUSIC
MP3, RA, MIDI зэрэг өргөтгөлтэй төрөл бүрийн дуу, видео клипүүд.
WALLPAPER, SCREEN SAVER
Дэлгэцэнд тавихад зориулагдсан төрөл бүрийн зураг, SCREEN SAVER-ууд.
Интернэтийн сүлжээнд байрлуулсан төрөл бүрийн файл болон программыг татан авах үйлдлийг DOWNLOAD гэнэ. Өөрөөр хэлбэл интернэтийн сүлжээнд холбогдсон ямар нэгэн компьютераас файл татан авахыг DOWNLOAD, файл илгээхийг UPLOAD гэнэ.
Тэгвэл интернэтийн сүлжээнд байрлуулсан файл болон программуудаас хайн олвол DOWNLOAD хийн түүнийг татан авч болдог байна.
Интернэтийн сүлжээнээс мэдээллийг хайн олж цуглуулдаг YAHOO, EXCITE, GOOGLE зэрэг төвүүд байдаг шиг интернэтийн сүлжээнээс татан авч ашиглаж болдог файл болон программуудыг цуглуулдаг төвүүд байдаг. Эдгээр төвүүд нь зөвхөн тэдгээрийг цуглуулаад зогсохгүй тодорхой хэмжээгээр эрэмбэлэж цэгцэлсэн байдаг учраас эдгээрийг ашиглан өөрийн хэрэгтэй программыг хайн олохоос гадна түүнтэй төсөөтэй программуудыг ч олох боломжтой.
www.shareware.com www.jumbo.com www.download.com www.tucows.com www.pcworld.com www.tudogs.com www.hotfiles.com www.idsoftware.com www.softusa.com www.winfiles.com
Интернэтийн сүлжээнээс файл болон программ татан авахдаа дараах дөрвөн зүйлийг анхаарах хэрэгтэй.
1. Тухайн татан авах программ ямар компьютер, үйлдлийн систем, шуурхай санах ой, хатуу дискэн дэх сул зайг шаарддаг талаар судлаж мэдсэн байх хэрэгтэй. Ихэнх программууд энэ талаар тодорхой тайлбартай байдаг учраас энэ тайлбарыг уншиж танилцахыг зөвлөж байна. Жишээ нь PC (персональ компьютер) эсвэл MAC (макинтош компьютер)-ийн алинд нь зориулагдсан, ажиллах үйлдлийн систем нь WINDOWS95/98SE/ME/2000/NT/XP, LINUX, MACOS г.м.
2. Тухайн файл болон программыг татан авахад ямар хугацаа зарцуулахыг тооцоолж мэдсэн байх хэрэгтэй. Манай нөхцөлд энгийн телефон утсаар интернэтэд холбогдсон тохиолдолд 1Mb хэмжээтэй файлыг ойролцоогоор 10 минутын хугацаанд татан авдаг. Ихэнх тохиолдолд энэхүү программыг татан авахад ямар хугацаа зарцуулах тухай тодорхой тайлбартай байдаг учраас энэ тайлбарыг уншиж танилцахыг зөвлөж байна.
3. Интернэтийн сүлжээнээс татан авсан файлуудын ихэнх нь шахагдсан буюу архивлагдсан байдаг. Ямар нэгэн файл болон программыг архивлах нь дараах хоёр давуу талтай:
Файлын хэмжээг багасгаж шахаж өгдөг.
Олон файлуудыг нэгтгэж нэг файл болгодог.
Хэрэв татан авсан файл болон программ архивлагдсан файл байвал түүнийг архивлахад ашигласан программыг ашиглан эргүүлэн задалж энгийн файл болгоно. Сүүлийн үед интернэтийн сүлжээнд файлыг архивлахдаа WINZIP программыг ашиглан шахсан байдаг. Энэ программаар шахагдсан файлууд .ZIP өргөтгөлтэй болсон байна.
4. Интернэтийн сүлжээнээс татан авсан файл болон программууд нь санамсаргүй болон санаатайгаар хавсаргагдсан янз бүрийн вирустэй байж болно. Тийм учраас интернэтийн сүлжээнээс файл татан авсан тохиолдолд түүнд вирус байгаа эсэхийг байнга шалгаж байхыг зөвлөж байна.
Интернэтийн сүлжээнээс файл болон программ татан авахдаа энгийн web browser ашиглах нь төдийлөн тохиромжтой бус байдаг. Иймээс интернэтийн сүлжээнээс файл болон программ татан авахад зориулагдсан DOWNLOAD ACCELERATOR, GOZILLA зэрэг программуудыг ашиглахыг зөвлөж байна. эдгээр программуудыг ашигласан тохиолдолд интернэтийн сүлжээнээс файл татан авах хурд нэмэгдэхээс гадна татан авч байх үед холболт тасарсан тохиолдолд дараа нь энэ тасарсан хэсгээс үргэлжлүүлэн татаж болдог зэрэг сайн талуудтай.
ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД БАЙРЛАХ КОМПЬЮТЕР УРУУ ФАЙЛ ИЛГЭЭХ
Интернэтийн сүлжээнд байрлах компьютер уруу файл илгээхийг UPLOAD гэнэ. Сүлжээнд холбогдсон дурын компьютер уруу файл илгээх боломжгүй. Интернэтийн сүлжээнд холбогдсон компьютераас файл татан авах, файл илгээх зэрэг үйлдлүүдийг хийхийн тулд дараах зүйлийн талаар мэддэг байх хэрэгтэй.
FTP SERVER — Энэ нь хэрэглэгч нарт зориулагдсан файлуудыг агуулдаг компьютерууд. Зарим FTP серверүүд тодорхой хэмжээний зайг бусдад ашиглуулахыг зөвшөөрдөг. Гэхдээ тухайн серверт урьдчилан бүртгүүлэх болон тодорхой нэр, нууц үгийг ашиглан эдгээр серверүүдэд нэвтэрч болно. Ихэнх FTP серверүүд нь заавал тухайн хэрэглэгчийг бүртгүүлэхийг шаарддаг боловч интернэтэд ANONYMOUS FTP SERVER гэж нэрлэгддэг FTP серверүүд байдаг. Эдгээр серверүүдэд нэвтрэхийн тулд нэр гэдэгт ANONYMOUS, нууц үг гэдэгт нь E-MAIL-ийн хаягаа ашиглаж нэвтэрч болдог. Энэ нь ямар нэгэн стандарт биш боловч яагаад ч юм маш олон FTP серверүүд нэр болон нууц үгэнд дээр үгнүүдийг ашигладаг. Ингээд жишээ болгож ftp.filmshooting.com сервер уруу файл илгээх болон файл татан авч үзэхийг зөвлөж байна.
HOST: ftp.filmshooting.com
USER: anonymous
PASSWORD: your email address
UPLOAD DIRECTORY: /upload
Мөн түүнчлэн FTP SERVER-тэй харилцахдаа энгийн WEB BROWSER ашиглах нь төдийлөн тохиромжтой бус байдаг. Тиймээс CUTEFTP зэрэг тусгай зориулалтын программыг татан авч ашиглахыг зөвлөж байна.
E-MAIL БУЮУ ЭЛЕКТРОН ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Интернэтийн сүлжээний хамгийн өргөн ашиглагддаг үйлчилгээнүүдийн нэг нь электрон шуудангийн үйлчилгээ буюу интернэтийн сүлжээгээр дамжуулан электрон захиа бичих болон хүлээн авах авах үйлчилгээ юм.
Сүүлийн жилүүдэд цаасан дээр захиа бичиж харилцах явдал эрс багасаж гол төлөв электрон шуудангаар харилцах боллоо. Энэ бол электрон шуудангийн үйлчилгээ нь жирийн шуудангийн үйлчилгээг орлож чадахуйц болохыг харуулж байгаа төдийгүй түүнээс олон сайн талуудтай нь практикт батлагдсан юм.
Харьцангуй хурдан, ямар ч захиа дэлхийн аль ч өнцөг буланд 2-5 минутын дотор хүрэх боломжтой.
Электрон шуудангийн үйлчилгээг ашиглахын тулд зөвхөн интернэтэд холбогдсон компьютер л байхад хангалттай.
Үнэ нь харьцангуй хямд буюу бараг үнэгүй гэж ойлгож болно.
Зөвхөн захиа дамжуулахаас гадна жижиг хэмжээний файлыг захиандаа хавсарган илгээх боломжтой.
Электрон шуудангийн үйлчилгээний талаар ойлголттой болохыг хүсвэл дараах хоёр зүйлийн талаар мэдэх хэрэгтэй.
MAIL SERVER
Хэрэглэгчдийг бүртгэж, электрон шуудангийн хаяг олгох, хэрэглэгчдийн илгээсэн захидлуудыг дамжуулах үүрэгтэй интернэтэд байнга холбоотой байдаг компьютерууд. Эдгээр нь хэрэглэгчдийг бүртгэж, хаяг олгохоос гадна тэдэнд электрон шуудангийн үйлчилгээг ашиглахад зориулан тодорхой хэмжээний зайг гаргаж өгдөг. Ихэнх MAIL SERVER-үүд нь SMTP SERVER (захиа илгээх үйлдлийг зохицуулах үүрэгтэй, smtp протоколыг ашигладаг тул SMTP SERVER гэж нэрлэсэн, SMTP протокол нь TCP-ийн 25-р портыг ашиглан өгөгдлийг дамжуулна), POP3 SERVER (захиа хүлээн авах үйлдлийг зохицуулах үүрэгтэй, POP3 протоколыг ашигладаг тул POP3 SERVER гэж нэрлэсэн, POP3 протокол нь TCP-ийн 110-р портыг ашиглан өгөгдлийг дамжуулна) гэсэн хоёр серверээс тогтно. Серверүүд нь захиаг шууд хэрэглэгч рүү дамжуулах болон захианы хуулбарыг авч үлдэн хадгалдаг гэсэн хоёр хэлбэрээр байж болно. Мөн захианы хуулбарыг сервер дээр хадгалах эсэхийг хэрэглэгч өөрөө шийддэгээр байж ч болно. Жишээ нь YAHOO HOTMAIL зэрэг серверүүд нь таны захиаг өөрсдийн MAIL SERVER дээр хадгалж байдаг.
MAIL CLIENT
MAIL-ийн хэрэглэгч гэдэгт ямар нэгэн MAIL серверт бүртгүүлэн хаяг авсан хэрэглэгчийг ойлгоно. Эдгээр нь интернэтэд холбогдсон дурын компьютерийг ашиглан өөрийн бүртгүүлсэн серверээр дамжуулан захиа илгээх болон хүлээн авах боломжтой. MAIL SERVER нь тухайн хэрэглэгчийн захиаг зохих хаягаар нь хурдан найдвартай дамжуулах, хэрэглэгчид ирсэн захиаг хадгалснаар хэрэглэгчийн өөрт ирсэн захиануудыг унших боломжийг олгох үүрэгтэй. Хэрэглэгч нь EUDORA, MICROSOFT OUTLOOK, OUTLOOK EXPRESS, INTERNET MAIL зэрэг төрөл бүрийн зориулалтын программуудыг хэрэглэж болно. Мөн ихэнх mail server-үүд өөрсдийн электрон шуудангийн программыг интернэтэд байрлуулсан байдаг тул эдгээрийг нь ашиглан захиа илгээх, хүлээн авч болно. Жишээ нь YAHOO MAIL, HOTMAIL, USANET г.м
Электрон шуудангийн үйлчилгээг ашиглахын тулд юуны өмнө өөрийн гэсэн электрон шуудангийн хайрцагтай буюу E-MAIL-ийн хаягтай байх шаардлагатай.
Жишээлбэл:

Электрон шуудангийн хаягтай болох дараах хоёр боломж байна.
Манайд интернэтийн үйлчилгээг явуулдаг BODICOMPUTER, MAGICNET, МICOM, МСS, MOBICOM зэрэг компаниудад хандаж өөрийн гэсэн E-MAIL хаягтай болж болно.
Интернэтийн YAHOO, HOTMAIL, USANET, ROCKETMAIL, MAIL CITY зэрэг төвүүдэд дараах хаягуудаар хандах замаар E-MAIL хаягтай болж болно.
mail.yahoo.com relaymail.net www.hotmail.com www.send.com www.mailexcite.com www.mymail.com www.rocketmail.com www.xmail.com www.mailcity.com www.mail.com www.usa.net www.email.com www.homemail.com www.netbox.com classicmail.com www.nicknames.com
Ингээд хамгийн өргөн ашиглагддаг YAHOO MAIL-ийн тухай үзье. YAHOO MAIL нь дараах онцлогтой:
Хэрэглэгч бүхэнд 6Mb-ийн багтаамжтай шуудангийн хайрцаг бүхий хаяг олгоно.
Зөвхөн YAHOO MAIL-д бүртгүүлснээр YAHOO-гийн бусад боломжууд болох YAHOO CHAT, YAHOO GAME CENTER, YAHOO MESSENGER зэргийг ашиглах боломжтой болно.
Захиа маань YAHOO-гийн MAIL SERVER дээр хадгалагдаж байх бөгөөд захиагаа дурын WEB BROWSER ашиглан шалгаж болохоос гадна шаардлагатай тохиолдолд захиандаа хавсаргасан файлыг компьютертаа татан авч болно. Ингэхдээ татан авсан файлынхаа вирустэй эсэхийг шалгахаа мартав.
YAHOO MAIL уруу mail.yahoo.com хаягаар орно. Энэ үед гарч ирэх дараах хуудасны SIGN UP NOW-г дарж YAHOO MAIL-д бүртгүүлнэ. Хэрэв нэгэнт YAHOO MAIL-д бүртгүүлэн E-MAIL-ийн хаягтай болсон тохиолдолд YAHOO ID гэдэгт хэрэглэгчийн нэрийг, PASSWORD гэдэгт нууц үгээ өгөөд SIGN IN товчлуурыг дарж өөрийн шуудангийн хайрцаг уруу орж захиагаа шалгах болгон шинээр захиа бичнэ.

Хэрэв шинээр хаяг авч байгаа тохиолдолд дараах асуулт бүхий анкетыг бөглөнө.
YAHOO ID Хэрэглэгчийн нэр, жишээ нь ZOLOO PASSWORD Шуудангийн хайрцаг уруугаа нэвтрэхэд хэрэглэх нууц үг RE-TYPE PASSWORD Нууц үгээ дахин өгнө SECURITY QUESTION Нууц үгээ мартсан тохиолдолд асуух үгийг сонгох YOUR ANSWER Өмнөх асуултанд хариулах хариулт BIRTHDAY Төрсөн сар, өдөр, жил CURRENT E-MAIL Одоо ашиглаж байгаа E-MAIL-ийн хаяг, энэ хаяг нь YAHOO-гаас өөр хаяг байна FIRST NAME Манайхан энд ихэвчлэн овгоо ашигладаг LAST NAME Манайхан энд ихэвчлэн өөрийн нэрийг ашигладаг LANGUAGE CONTENT Ашиглах хэл, эдгээрээс OTHER гэдгийг нь сонгоно COUNTRY Монгол гэдгийг сонгоно ZIP/POSTAL CODE Энэ кодыг манайд ашигладаггүй, иймээс 4-5 оронтой дурын тоог өгч болно, жишээ нь 55555 GENDER Хүйс OCCUPATION Өөрийн мэргэжлийг сонгоно INDUSTRY Ажилладаг албан байгууллага, үйлдвэрийг сонгоно INTEREST Сонирхол, эндээс дуртай мэдээллээ сонгож захиалж болно, ингэж захиалсан тохиолдолд энэ тухай мэдээлэл захидлаар ирж байх болно ENTER THE WORD AS IT IS SHOWN IN THE BOX BELOW Доор гарч ирсэн үгийг энэ талбарт бичиж оруулна SUBMIT THIS FORM Хамгийн эцэст энэ товчлуурыг дарж бөглөсөн анкетаа илгээнэ. Хэрэв анкетаа буруу бөглөсөн бол буруу бөглөсөн асуулт нь улаан өнгөөр будагдсан гарна.
Ингээд хаягтай болсон тохиолдолд өөрийн YAHOO ID болон PASSWORD-ийг ашиглан шуудангийн хайрцаг уруугаа нэвтрэн орно. Хайрцаг уруугаа орох үед өөрт тань шинээр захиа ирсэн эсэх тухай мэдээллийг үзүүлнэ.
CHECK MAIL Захиа ирсэн эсэхийг шалгана COMPOSE Шинээр захиа бичнэ FOLDERS Захианы хайрцагнуудыг үзүүлнэ. ADDRESSESS Байнга харилцдаг хүмүүсийн тухай мэдээллийг хадгална OPTIONS Нууц үгээ солих, фильтр тавих г.м тохируулгуудыг хийнэ SIGN OUT Хайрцагийг хаана
1. CHECK MAIL-ийг дарахад INBOX буюу ирсэн захиануудыг агуулдаг хайрцагийг гаргаж үзүүлнэ. Энэ хайрцагт байрлах захианууд нь хүснэгтэнд байрлах бөгөөд SENDER-т захиа хаанаас ирсэнийг, DATE-Д захиа ирсэн огноо, SIZE-д захианы хэмжээ, SUBJECT-д захианы нэр гарч ирнэ. Шинээр ирсэн болон уншаагүй захианууд нь арай тод хар өнгөөр бичигдсэн байна. Захиаг уншихдаа тухайн захианы SUBJECT дээр дарж тэр захиаг уншина. Тухайн захианы өмнөх дөрвөлжин дээр хулганаар дарж захиаг тэмдэглэнэ. Ингээд DELETE товчлуурыг дарвал захиа устана.

2. COMPOSE-ийг ашиглан шинээр захиа бичнэ. Энэ үед гарч ирэх хуудасны TO талбарт захиа илгээх хүнийхээ E-MAIL-ийн хаягийг бүтнээр нь, SUBJECT талбарт захиандаа тохирсон нэр өгч, доорх хоосон талбарт захиагаа бичнэ. Захиагаа бичихдээ латин үсгийг ашиглан галиглаж бичнэ. Захианы хуулбарыг өөр хүмүүст хамтад нь илгээхийг хүсвэл тэдгээр хүмүүсийн e-mail-ийн хаягийг CC талбарт бичиж өгнө. Хэрэв захианы хуулбарыг явуулахдаа өөр хэн хэнд энэ хуулбар очсоныг мэдэгдэхийг хүсэхгүй бол BCC талбарыг ашиглана. Олон хүний хаягийг бичих болбол хооронд нь таслал тавих замаар E-MAIL-ийн хаягуудаа бичиж өгнө. Ингээд захиагаа бичиж дуусаад SEND товчлуурыг дарж захиагаа явуулна, SAVE DRAFT Товчлуурыг дарж захиагаа DRAFT хайрцагт түр хадгална, SPELL CHECK товчлуурыг ашиглан англи үсгийн дүрмийн алдааг шалгана, CANCEL товчлуурыг дарж захиа бичихийг болиулна. INSERT ADDREES FROM ADDRESS BOOK-ийг ашиглан ADDRESS BOOK-аас хаяг оруулна. Мөн SAVE COPY TO SENT FOLDER гэдгийг идэвхжүүлчихвэл захианы хуулбарыг SENT хайрцагт хадгалж үлдэнэ. ATTACHMENTS гэдгийг ашиглан захиандаа файл хавсаргана.

3. FOLDERS захианы хайрцагуудыг үзүүлнэ. Энд захианы хайрцагнууд болон түүн доторх файлуудын тухай мэдээллийг үзүүлнэ. Эндээс тухайн хайцагууд уруу шилжин орж захиануудаа үзэж болно. CREATE A PERSONAL FOLDER-ийг ашиглана шинээр хайрцаг буюу фолдер нээнэ.

CHAT, GAME CENTER БОЛОН ИНТЕРНЭТИЙН БУСАД ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
INTERNET RELAY CHAT буюу IRC нь (манайхан ихэвчлэн CHAT гэж нэрлэдэг) интернэтийн сүлжээгээр дамжуулан ярианы олон сувгаар, олон хэрэглэгчид хоорондоо шууд харилцах боломжийг бүрдүүлнэ. IRC-д холбогдохдоо хоч гэж нэрлэгддэг нэрийг ашиглах бөгөөд сонгосон нэрээ бусдад ашиглуулахгүй байхыг хүсвэл тухайн IRC-д энэ нэрээ бүртгүүлсэн байх хэрэгтэй. IRC нь олон төрлийн ярианы сувгуудтай байх бөгөөд суваг бүхэн # тэмдгээр эхэлнэ. Шинээр суваг үүсгэвэл тэр үүсгэсэн хэрэглэгчийг тухайн сувгийн оператор гэнэ. Оператор нь сувагт холбогдсон хэрэглэгчдийг зохицуулах үүрэгтэй. Зарим сувгийг тусгай зориулалтын программууд удирдаж болно.
IRC-ийг Web Browser-ийн тусламжтайгаар ашиглаж болох боловч mIRC зэрэг тусгай зориулалтын программыг ашиглах нь илүү тохиромжтой.
IRC-д холбогдон хоорондоо харилцахдаа дараах тэмдэглэгээнүүдийг ашиглан сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж болно.
Ихэнх IRC клиент нь стандарт UNIX-ийн командуудыг ашиглана. Хэдий тийм боловч бүх клиентүүд эдгээр командуудыг ашиглаж чадахгүй.
КОМАНДТАЙЛБАР ЖИШЭЭ /join [#] сувагт орох /join #chatzone /part [#] сувгаас гарах /part #chatzone /leave [#] өмнөхтэй адил /leave #chatzone /quit IRC-аас гарах, ингэхдээ мэдээ бичиж болно /quit bye all! /whois [nick] тухайн хочний талаар мэдээллийг олж авна /whois zaluu /whowas [nick] хочоо сольсон эсэхийг шалгана /whowas zaluu /who [#] хочуудыг үзүүлнэ, эндээс чөлөөтэй хочийг сонгох боломжтой /who #chatzone /names [#] суваг дахь клиентүүдийн хочийг үзүүлнэ /names #chatzone /msg [nick] [message] клиент уруу хувийн мэдээ илгээнэ /msg zaluu hi /query [nick] тухайн клиенттэй харилцах шинэ цонх нээнэ /query zaluu /nick [newnick] хочоо өөрчилнө /nick niceguy /away [away message] сувгийг түр орхин явах болбол хэрэглэнэ /away checking mail! /list сувгуудын жагсаалтыг үзнэ /list /invite [nick] [#] тухайн клиентийг өөрийн сувагт урина /invite zaluu #chatzone /ignore [nick/address] зарим клиентээс ирсэн яриаг гаргахгүй болгоно /ignore niceguy /kick [#] [nick] сувгаас хөөн гаргана /kick #chatzone zaluu
Үүнээс гадна интернэтийн сүлжээгээр дамжуулан төрөл бүрийн тоглоомуудыг тоглож болно. Эдгээр тоглоомууд нь шууд харилцан тоглох (шатар, даам, хөзөр, зарим стратегийн болон тулаант тоглоомууд) болон электрон шуудангаар дамжуулан тоглох (шатар, онгоц буудах г.м) зэрэг тоглоомууд байдаг. Та бүхэнд yahoo-гийн тоглоомын тойрогт бүртгүүлэх замаар төрөл бүрийн тоглоомууд тоглох болон www.chesslab.com-д бүртгүүлэн шатар даам зэргийг тоглох боломжтой. Жишээ нь www.chesslab.com-д бүртгүүлэн шатар тоглох үед өөрт чинь эхлээд 1400 рейтинг өгөх ба та бусадтай тоглох болон өөрөө ширээ үүсгэн бусдыг урьж тоглоно. Хэрэв та хожвол ретинг чинь өснө, хожигдвол буурна.