түүхийн хуудас

  • 1,367 views
Uploaded on

УДЭТ түүх

УДЭТ түүх

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
1,367
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
14
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Түүхийн хуудасНэг.Монгол улс театр урлагийн эртний уламжлалтайорон билээ. Монголд гэрийн театр, ордны театрболон шашны театрчилсан тоглолтоос эх авсануран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардынхувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөжклуб, ‘Улаан гэр’, ‘Ардын цэнгэлдэх хүрээлэн’зэрэг шинэ үеийн соёлын байгууллагуудбайгуулагдаж соёл урлагийн үйлчилгээгөргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү урансайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохионбайгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүйёсны шаардлага тулгарснаар 1931 оны 11 дүгээрсарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн
  • 2. газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч‘Улсын төв театр’ байгуулагдсан билээ.Хоёр.Бөмбөгөр ногоон буюу Улсын төв театрынанхны уран бүтээлчид нь Сургагч А.ЕфремовНайруулагч Цэцний Гомбожав, ЗохиолчД.Намдаг, Ши.Аюуш, Д.Нацагдорж,С.Буяннэмэх, Жүжигчин Ё.Шаравдоо,Лувсансодном, Дамдинбазар, Д.Ичинхорлоо,Д.Цэрэндулам зэрэг уран бүтээлчид их театрынтулгын чулууг тавилцаж, галыг нь манаж ирсэнтүүхтэй.Гурав.Төв театрын С.Буяннэмэхийн ‘Үнэн’ хэмээх нэгбүлэгт жүжгээр анх хөшгөө нээсэн агаад ‘Энэямар ёс вэ?’, ‘Шөнийн буг’, ‘Харанхуй засаг’, ‘Бибиш’, ‘Харц Дамдин хатан Долгор’, ‘Учиртайгурван толгой’, ‘Сүрэг чоно’ зэрэг уранбүтээлүүдийг үзэгч олондоо толилуулж эхлэв
  • 3. Дөрөв.Монголын театрын гадаад харилцаа 1933 оноосэхэлдэг. ЗХУлсд болсон ‘Олон улсын ажилчинтариачны хувьсгалч театруудын их наадам’-дУлсын төв театр С.Буяннэмэхийн ‘Харанхуйзасаг’ уран бүтээлээр оролцон тус наадмын IIбайрын шагналыг хүртэв. Үүсгэн байгуулагдаадхоёрхон жил болсон театр ийнхүү олон улсынолимпиадад амжилттай оролцсон явдал нь уранбүтээлчидэд цаашид ихийг хийж бүтээх их эрчхүч нэмсний зэрэгцээ хилийн дээс алхан юмүзэж, нүд тайлсан анхны тохиолдол байлаа. Тэрцагаас хойш монголын театрын уран бүтээлчидОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос,Япон зэрэг олон оронд айлчлан тоглолт хийжмонголын драмын урлагийг дэлхий дахинаасурталчилсаар явнаТав.1935 онд театрын түүхнээ нэгэн тэмдэглүүштэйүйл хэрэг хэд хэд болсны нэг нь өрнө дахинысонгодог бүтээлийг тус театрын тайзнаанайруулан тавьсан явдал байв. Энэ бол оросыних зохиолч В.Н.Гоголийн ‘Байцаагч түшмэл’
  • 4. жүжиг байлаа. Тус жүжгийн найруулагчаарШи.Аюуш ажилласан бөгөөд гол дүрХлестаковын дүрийг хожмоо жүжгийн их мастерболсон Донровын Намдаг бүтээж бусад дүрүүдэдЦагааны Цэгмид, Доржийн Цэрэндулам, ЗундуйнЦэндээхүү, Ёондонгийн Шаравдоо зэрэг уранбүтээлчид жүжиглэсэн юм. ‘Байцаагч түшмэл’хэмээх энэхүү жүжгийг жүжиглэн наадаж үзэгчолны хүртээл болгоход уг зохиолыг эх хэлнээхөрвүүлсэн зохиолч, найруулагч, орчуулагч,судлаач Эрдэнэбатын Оюуны амьдрал, уранбүтээл энэ цагаас эхтэй.Театрт анхланхэлмэрчээр ирсэн Э.Оюун жүжиг найруулах урухаанд суралцаж басхүү жүжгийн зохиол бичиж,цаашлаад театр судлалд хүч сорин нэг үгээрхэлэхэд тэрээр Эрдэнэнбатын Оюун биш‘Театрын Оюун’ болсон юм. Энэ онд хувьсгалтуран сайхан үүсч бий болсны 14 жил, төв театрбайгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэнөнгөрүүлсэн бөгөөд энэхүү ойн баярыгтохиолдуулан аж үйлдвэрийн гавъяаны нэгдүгээрзэргийн одон тэмдгээр театрыг шагнаж мөнД.Ичинхорлоо, Ч.Цэвээн, М.Дугаржав,Д.Ишдулам зэргийн 10 хүнийг ‘Улсын алдартгавъяат жүжигчин’ цолоор мялаав.
  • 5. Зургаа.Төв театрын анхны уран бүтээлүүд нь эхэн үедээахуй байдлын, ёгтлол шүүмжлэлийн, улс төрийнухуулгын гэсэн гурван үндсэн сэдэвт тулгуурлажбайсан бөгөөд нэлээд суртал ухуулгын шинжчанартай байдаг байлаа. Гэвч цаг хугацаа улиранөнгөрөхийн хэрээр уран бүтээл болоод уранбүтээлчдийн чанарт мэдэгдэхүйц ахиц гарсаар лбайлаа.1945 он гэхэд театр урын сандаа үндэснийболон гадаадын зохиолчдын 60 гаруй бүтээлтэйболсон агаад анхандаа орос сургагч нарын яриадбайгаа онлын хичээлийг хэлмэрээр дамжууланойлгож ядан суусан өнөөх ‘алтан үеийнхэн’ альхэдийнэ театрын тайзнаа жүжиглэх ур ухаандсуралцаж, учраа олцгоосон алдарт, гавъяатцолтнууд болсон байв. Театрын уран бүтээлчидийнхүү сайжрахын хэрээр уран бүтээлийн чанартахиц гарч цаг үеээ дагаад бүтээлүүдийн сэдэв чөргөжин өөрчлөгдөв.
  • 6. Долоо.1948 он ‘Бөмбөгөр ногоон’ галд өртөв. Их галаасүлдсэн юм нь цөөн хэдэн хувцас, харамсажхалагласан уран бүтээлчдийн гунигт дарагдсансэтгэл л байлаа. Байшин барилга тэр чигээрээүнсэн товрого болж, баримт бичиг, түүхдурсгалын маш их үнэт зүйл устаж үгүй болов.Гэвч театр шатснаар театрын уран бүтээл зогсохучиргүй байлаа. Иймд тэр үед ашиглалтандороод удаагүй байсан ‘Элдэв очир’ кино театр,‘Улаанбаатар’ ресторан хоёрт театрынхан хоёрхуваагдан байрлаж ‘Жаргалыг хүссэн Мөнхөө’,‘Далан худалч’, ‘Аргагүй эрхэнд оточ’ зэрэгшинэ уран бүтээлийг үзэгчдийн хүртээлболгов.1948 оны 2 дугаар сард тохиолдсон энэгунигт үйл явдал хэдийгээр монголын театрынтүүхэнд хараар бичигдэх хэрэг боловч 48 ондандаа тийм гунигтай байсангүй ээ. Хэдий хүндхүчир нөхцөлд уран бүтээлээ туурвиж байсан чтэр үеийн театрын ахмад уран бүтээлчдийн саналсанаачлага, тэдний гар бие оролцоотойгоорхөдөө орон нутагт мэргэжлийн театр, чуулгаүүсэн байгуулагдахын эхний алхам энэ оноосэхэлсэн юм. Дорнод аймгийн Хөгжимт ДрамынТеатр чухамдаа энэ онд л үүсэн байгуулагдаж
  • 7. Ч.Ойдовын ‘Зам’ жүжгээр хөшгөө нээсэнтүүхтэй.Найм.1950 онд театрын түүхнээ хоёр ч томоохон үйлявдал тохиов. Уран бүтээлчдийн хүнд бэрхнөхцөлд ажилласан хоёр жил ч ард үлдэн харингэрэл гэгээ цацруулсан, уужим цэлгэр танхимтайшинэ театрын барилга Сүхбаатарын талбайнзүүн хойморт баригдан ашиглалтанд орж, ихНацагдоржийн ‘Учиртай гурван толгой’ дуулалтжүжгийг 3 дахь шинэчлэн боловсруулж үзвэрийнжилийн нээлтээ хийлээ. Мөн энэ онд УлсынХүүхэд Залуучуудын театр ‘Үнэт үр’ хэмээхжүжгээр нээлтээ хийн уран бүтээлээ дагнантуурвих болов.Ес.1955 он. Английн их бичгийн хүн ВилъямШекспирийн ‘Отелло’ жүжиг монголын үзэгчолонтой мэндчилэв. Москва хотноо театрын дээдсургуулийг дөнгөж төгсөөд ирсэн шинэхэннайруулагч Сангижавын Гэндэн их зохиолчийнбүтээлийг тайзнаа амьдруулж жүжигчинГомбожавын Гомбосүрэн Моорын дүрийг
  • 8. бүтээлээ. ‘Отелло’ жүжиг монголын театртбулган сүүлтэй байж араасаа ‘Лир ван’, ‘Гамлет’,‘Макбет’, ‘Ричард’, ‘Ромео Жульетта’ бүгдийг ньдагууллаа. Урьд нь театр гадны найруулагчийнгарыг харах юм уу аль эсвэл уран бүтээлчид ньпрактикаар олж авсан мэдлэгтээ тулгуурланжүжиг найруулж байсан бол энэ цагаас эхлэн‘мэргэжлийн найруулагч’-тай болов. ‘Отелло’жүжиг зөвхөн булган сүүлтэй байсангүй Гэндэннайруулагч ч бас ‘булган сүүлтэй’ байлаа.Ванган, Гэндэн хоёрыг төгсөж ирснээс хойшГалсанжав, Мөнхдорж, Доржсамбуу, Баатар,Найдандорж гээд олон найруулагчид хойнотөгсөн ирж театрт өөр өөрсдийн ‘гарын үс’-гийгзурцгаасан юм.Арав.1963 он. Хоёр театр өрх тусгаарлав. Театрурлагийн төрлүүд цаг үеэ даган бие даасаншинжтэй болж хөгжихийн хэрээр бүтэц, зохионбайгуулалтын хувьд өөрчлөлт хийх хэрэгтэйболсон юм. Иймд 1963 онд Улсын ДрамынТеатр, Улсын Дуурь Бүжгийн Театр хоёр өрхтусгаарлав. Ийнхүү хоёр театр өрх тусгаарлахадУДБЭТеатр үндсэн байрандаа үлдэж, харинманай театр ‘Залуучуудын ордон’ буюу одоогийн
  • 9. энэ байрандаа нүүж ирснээс хойш хэдийнэ 40гаруй жилийг үджээ. Мөн энэ онд УлсынБагшийн Дээд Сургуулийн жүжигчний ангийгдүүргэсэн монголын анхны дээд мэргэжлийнжүжигчид болох Мэндбаяр, Лхамхүү, Зориг,Батсүх, Сэлэнгэ, Бужгар, Нарантуяа гээдшижгэнэсэн 13 залуу ‘Алтан үеийнхэн’-ийхээмөрийг дагаж, дараа үеийнхнээ араасаадагуулсаар их урлагтай амьдралаа холболоо.Арван нэг.1966 он. Театрын 36 жилийн ойг тохиолдууландрамын театрыг Монголын утга зохиолн шинэүеийг үндэслэн байгуулагч их зохиолчД.Нацагдоржийн нэрэмжит театр болгов.Арван хоёр.Монголын театрын гал голомтыг үүсгэнбайгуулах гэхдээ өдөр шөнийг үл ялган халуунднь халж хүйтэнд нь хөрч хөдөө гадаагүй соёлынүрийг тарьж амсхийх чөлөөгүй зүтгэж явсан уранбүтээлчид, тэдний ар талын үе үеийн олон арванхүмүүсийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үрээр1971 он гэхэд театр маань урын сандаа 100 гуруйбүтээлтэй, олон арван алдар цуутнуудтай,
  • 10. УДБЭТеатр, УЛХТеатр, УХЗТеатр гээд их баганийлсэн гурван дүүтэй Софокл, Шекспир,Шиллер, Мольер гээд дэлхийн сонгодогуудыг ихтайзнаа амьдруулж мөн Намдаг, Ойдов, Ванган,Чимид нарын зохиолоор, Оюун,Цэгмид, Гэндэн,Ванган нарынхаа найруулгаар, Намхайцэрэн,Гаваа, Доржпалам нарынхаа зураг чимэглэлээрГомбосүрэн, Долгорсүрэн, Дамдинсүрэн,Гантөмөр нарынхаа жүжиглэлтээр үзэгч олноогайхан шагшуулж явсаар театраа Академикхэмээх эрхэм цолд хүргэв.Арван гурав.1980-1990-ээд он. Өөрчлөн байгуулалтын уурамьсгал хойноос үлээж, үзэл сурталын бат бэххана хэрэм ганхаж эхэлсэн цаг үе. Нийгмийнтэргүүлэгч салбарын хувьд хамгийн түрүүнд энэчимээ дохиог өгсөн нь яах аргагүй урлагийнхантэр дундаа драмын театр. Театрын тайзнаа‘Хөхөлдэй хүүгийн үлгэр’, ‘Халуун газар’,‘Зэрэглээ’, ‘Нийгмийн санаа’ гээд нэг л өөр өнгөаяс, уур амьгал мэдрэгдэж эхлэв. Ардчилсанхөдөлгөөн ялж нэг намын тогтолцоо задарлаа.Хаалтай бүхэн нээлттэй болов. Хөрөнгөтнийгэгдэж байсан гуравдахь ч орны бүтээлүүдтеатрын тайзнаа тавигдаж, тэр хэрээр хүмүүс
  • 11. шинэ ертөнцтэй театраар дамжуулан холбогдохболов.Арван дөрөв.Шинэ зуун-Шинэ үе. Өөрчлөн байгуулалтын ихшуурга нийгмийг бүхэлд нь давалгаалуулжбайсан 90-ээд он улирч хүн төрөлхтөн шинэмянган, шинэ зуунтай золгов. Шинэ зууны шинэүеийнхэн шинэлэг сэтгэлгээгээр уран бүтээлээхийх урам зоригоор дүүрэн үе. Театрын шинэзалуу уран бүтээлчид ‘Цахлай’, ‘Тамгагүй төр’,‘Нууц амраг чинь болъё’, ‘‘Нүцгэн дурлал’,‘Мануухай’, ‘Хаан түүх’, ‘Ээжээ’, ‘Атга нөж’,‘Парисын дарь эхийн сүм’ гээд дэлхийн сонгодогболон үндэсний бүтээлүүдээ шил дараалан үзэгчолондоо толилуулж, театрын зүг алхах үзэгчдийнсэтгэлийг даллан дуудсаар байна. Тэртээх 80жилийн их түүхийг залгамжлан, их театрын үйлхэргийг нуруундаа үүрч явсан үе үеийн нийтуран бүтээлчид бид Их урлагтаа үнэнчээр зүтгэн,үзэгч олныхоо оюуны мэлмий, сэтгэлийн галыгсэргээх үйлсдээ урам зориг дүүрэн алхаж явна.