Аудио слайдшоу гэж юу вэ?
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Аудио слайдшоу гэж юу вэ?

on

  • 280 views

ХИС-ийн Сэтгүүл зүйн III анги. ...

ХИС-ийн Сэтгүүл зүйн III анги.
Интерактив мультимедиа хичээл.

Аудио слайдшоу гэж юу, хэрхэн хийх тухай.

Statistics

Views

Total Views
280
Views on SlideShare
278
Embed Views
2

Actions

Likes
0
Downloads
6
Comments
0

1 Embed 2

http://www.slideee.com 2

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Аудио слайдшоу гэж юу вэ? Аудио слайдшоу гэж юу вэ? Presentation Transcript

    • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль www.AltanUzeg.com Сэтгүүл зүйн III анги Интерактив мультимедиа Аудио слайдшоу гэж юу вэ?
    • Слайдшоу ба видео • Фото эсвэл видео байсаар атал фото зургийг, дуу бичлэгтэй хавсарган слайдшоу хийх хэрэг бий эсэхэд хүмүүс эргэлзэх нь бий. Үүнийг тоочин тайлбарлахаас илүү доорх хоёр сурвалжлагыг үзэх нь ойлгомжтой тайлбар болно байх. Нэг үзэсгэлэнгийн талаар слайдшоу ба видео хэлбэрээр мэдээлэл бэлтгэсэн байгаа; • Аудио слайдшоу http://vimeo.com/60554018 • Видео сурвалжлага http://www.theguardian.com/artanddesign/video/2012/ oct/03/barbican-rain-room-video
    • Аудио слайдшоу гэж юу вэ? Энэ нь 2-4 минутын урттай дуу бичлэг (яриа/хөгжим) бөгөөд түүнд зохицсон зургийн нийлмэл юм. Мэдээж үүнээс урт байх ч, тэр хэрээр зураг шаардлагатай болно. Зураг дундажаар 6-8 секунд болоод солигдох хэлбэр тогтсон бөгөөд 3 минутын слайдшоуд 30 зураг орох нь.  Слайдшоуг яаж сайн хийх вэ? • Эхлэл, өрнөл, төгсгөлтэй тодорхой үйл явдал, түүх. • Хэтэрхий өргөн биш тодорхой хүрээний асуудал байж болно. • Маш сайн гэрэл зураг, түүнд зохицсон хөгжим.
    •  Төхөөрөмж • Зураг дарах камер • Дуу хураах төхөөрөмж, микрофон, чихэвч • Дууны эвлүүлэг хийх Audacity, Garageband зэрэг анхан шатны програм байж болно • Слайдшоу хийхэд Windows Movie Maker эсвэл iMovie ашиглах боломжтой.  Зохиогчийн эрх • Хэрэв зохиогчийн зөвшөөрөлгүй бол бичвэр, зураг, дуу, хөгжим гээд юуг ч ашиглаж болохгүй. Тиймээс ашиглахын өмнө өөрт байгаа материалаа сайн нягталж, нийтлэхийн өмнө ч мөн шалгах хэрэгтэй. Арилжааны хөгжим нь зохиогчийн эрхийн төлбөртэй байдаг тул үнэгүй хөгжим, дуу ашиглана уу.
    •  Гэрэл зураг • Юун түрүүнд, камераа сайн шалга, зайгаа цэнэглэ. • 3 минутын слайдшоуд 30 зураг шаардлагатайг санаж, аль болох олон давтагдахгүй дүрслэлтэй зураг ав. • Холоос, ойроос, өргөн хүрээнд гэхчлэн янз бүрийн зураг аваарай.  Дуу • Дуу хураагчинд юу бичих, эхлэл, өрнөл, төгсөл юу байх тухай сайтар бодсоны дараа эхэлнэ үү. • Ярилцлага хийхдээ хаалттай асуулт битгий тавь. • “Байшинг дахиж барина гэж бодож байна уу? Үгүй” • Хаалттай асуултад “тийм”, “үгүй” гээд дуусах тул аль болох ярилцагчаа яриулах нээлттэй асуулт тав. • “Байшинг дахиж барих шаардлага нь юу вэ? Ямар байдлаар төлөвлөсөн байгаа вэ?”
    • Эвлүүлэг • Эхлээд аудиотой ажилласан нь дээр байдаг. • Бүх бичлэгээ сонсч үзээд алийг нь хаана оруулахаа бодож, төлөвлө. 3 минутын слайдшоуд 6 хэсэг бичлэг хэрэг болно. • Бичлэг хэтэрхий чанга эсвэл сул бол балансаа зөв тааруулах хэрэгтэй. • Эцсийн файлаа MP3, Wav форматаар хадгална.
    • Слайдшоу бэлтгэх • Windows movie maker/iMovie-д аудио файлаа бас сайн гэрэл зургаа оруулна. Дуу, зураг хоёроо тохируулж, зургийн үзэгдэх хугацааг зөв тааруулна. Зураг солигдох сонирхолтой шилжилтүүд нэмж болно. Мөн эффект оруулах, тайлбар нэмэхэд асууалгүй. • Хийж байгаа ажлаа байнга хадгалж явахаа мартуузай.
    • Зурагт хавсарган бичих нь
    • Үндсэн шаардлага • Хэвлэлд бичихээс тэс өөр гэдгийг мартаж болохгүй • Эхлэл төгсгөл ялгаагүй даацтай байх • Хүмүүс нэг л удаа харах тул маш ойлгомжтой байх • Хэвлэлийн бичвэр маш их үгтэй байдаг. Радиод хүн секундэд 2 үг хэлнэ гэж тооцдог.
    • Зураг хэзээд хөтөлнө • Хэзээд! • Эхлээд зургаа сонго, дараа нь бич. • Эхлээд сурвалжлагын зургаа эвлүүл, тэгээд хоолойгоо оруулна уу. • Хүний яриа хаана орохыг маш сайн төлөвлө. • Эхлээд бичвэрээ бэлдээд, зургаа олно гэж бодоход нь эргэлзээтэй гэдгийг сайтар тогтоогоорой.
    • Аль болох богино! • Бид секундэд дундажаар 2 үг хэлдэг. • BBC News – 2м35с бичлэг нь– 192 үгтэй байдаг. • Сунжрах хэрэггүй. Нүүр дүүрэн нийтлэлийн агуулгыг зураг, аудиотой хавсаргаснаар 3 минутад багтааж болно.
    • • Хүмүүсийн харж байгаа зүйлийг хэзээ ч битгий давт. • Болохгүй; “Ерөнхийлөгч баяр наадмын нээлтээр цэнхэр дээл өмсч, монгол ёсолгий хийв.”
    • Аудио бичлэг хийхэд санах зүйлс • Бичлэг хийхийн өмнө хураах зайлшгүй шаардлагатай зүйлсийн жагсаалт гарга. Бүгдийг нь бичвэл дараа нь эвлүүлэхэд мөн хэмжээний цаг зарах болно. • Микрофоноо асаагаад зогсохгүй хамаагүй хөдөлгөхгүй байхыг хичээ. • Арын чимээ, шуугианаас аль болох зайлсхийнэ үү. Түүнчлэн цаас, болон ойр байгаа бусад зүйлийг хөдөлгөхгүй байх. “Аанхаа”, “Тийм” зэрэг хариу үгийг зочин ярьж дуусахаас өмнө хэлж болохгүй. • Эргэн тойрноо сайн анзаарч, аль болох хивс, зөөлөн буйдан зэрэг тавилгатай жижиг өрөөнд бичлэг хийнэ үү. Цуурайтах, том өрөөнд дуу тэнэх зэргээс сэргийлнэ. • Бичлэгийн өмнө туршилт хийж үзээрэй. Цонхоор замын чимээ орж байна уу? Агаар цэвэршүүлэгчийн дуу тод байна уу? Гэхчлэн шалгах нь дээр.