Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Бизнесийн сэтгүүлчид өгөх зөвлөгөө

662 views

Published on

Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан "Эдийн засгийн сэтгүүлчдийн гарын авлага"
Мөн "The Economist" сэтгүүлийн зөвлөмжийг хавсаргав
Жишээг интернэт эх сурвалж болон "Даашинзтай сурвалжлагууд" номоос

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Бизнесийн сэтгүүлчид өгөх зөвлөгөө

  1. 1. Бизнесийн сайн нийтлэл ямар байх ёстой вэ? Эдийн засгийн сэтгүүл зүй
  2. 2. Эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан гарын авлага Хэвлэлийн хүрээлэнӨгүүлж буй зүйлээ дундаж уншигчид аль болох ойлгомжтой болгох хэрэгтэй. Аливаа зүйлийг ойлгоход хялбар болгох нь зүгээр л энгийн үг хэллэг ашиглахаас хавьгүй ярвигтай. Учир нь мэдээллийг хэн нэгэнд амжилттай хүргэхийн тулд хэлэх гэсэн санаагаа бүхэлд нь бодох хэрэгтэй байдаг. Тиймээс дараах зүйлсийг мартаж болохгүй: Уншигчийн бодол санаанд төрөн гарах бүх асуултад бид хариу өгсөн үү? Одоо юу болоод байгааг уншигчидад илүү сайн ойлгуулахын тулд өмнө нь юу болсон тухай ярьж өгсөн үү? Тэдэнд ижил төстэй зүйлийн тухай ярьж өгөх замаар одоо болж буй үйл явдлын цар хүрээ, ач холбогдлыг ойлгоход нь тусалсан уу? Бусад хүмүүс, тухайлбал үйл явдалд оролцогчид болон хөндлөнгөөс ажиглаж буй мэргэжилтнүүд тухайн үйл явдлын талаар хэрхэн бодож буйг уншигчдад хүргэх үү?
  3. 3. 1. Өгүүлэх зүйлээ ойлгож ав Сэтгүүлзүйн үйл явцын нэг чухал хэсэг нь өгүүлэх гэж буй зүйлийг хэн нэгэнд танилцуулах явдал байдаг. Хэдийгээр үүнийг хийхэд таны редактор туслах ёстой ч өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагаанд энэ нь бараг боломжгүй. Иймээс сэтгүүлч өөрөө санхүү, бизнесийн асуудлыг нэг их сонирхдоггүй, үүнд хамаагүй хэн нэгэнд тухайн асуудлын талаар ярьж өгч байна гэж төсөөлөн бэлтгэх хэрэгтэй.
  4. 4. 2. Өгүүлэх зүйлийнхээ цар хүрээг тогтоох Мэдээ нь Хэн, Юу, Хаана, Хэзээ, Яагаад, Яаж гэсэн асуултын хариултыг уншигчдад өгөх ёстой гэдгийг та мэдэж байгаа. Эдгээр асуултад хариулахыг бид үргэлж хичээх ёстой. Түүнчлэн эхлээд болсон үйл явдлыг уншигчид яагаад мэдэж, ач холбогдлыг нь үнэлэх ёстой юм бэ гэдгийг өөрсдөөсөө асууж, тухайн асуудал, үйл явдлыг хэмжинэ. Хамгийн том, хамгийн урт, хамгийн өндөр зүйл үү? Арван хувь, тавин хувь, эсвэл хоёр дахин илүү юу? Хамгийн анхны, цорын ганц, сүүлийн эсвэл төгсгөлийнх үү? Компани, хүмүүс, үйл явдал зэрэг өгүүлэх гэж буй бүх зүйлдээ хэмжээс өгч, цар хүрээнийх нь талаар ойлголт өг.
  5. 5. 3. Санаагаа тэл.Асуудлын мөн чанарыг давтахгүйгээр тухайн сэдвээс урган гарах асуултуудыг тавь. Асуудалд хамаатай хүн, эсвэл байгууллагаас хальсан асуулт тавьж үз.Жишээлбэл дараах зүйлсийг асууж болно: Энэ нь тухайн байгууллага, салбарт анх удаагаа болж буй зүйл мөн үү? Ерөнхий чиг хандлагын нэг хэсэг үү? Эсвэл нийтлэг чиг хандлагаас өөр байна уу? Эсвэл үйл явцын өөрчлөлтийг харуулж байна уу? Энэ үйл явдал тухайн нэгж, салбар эсвэл бусад зүйлд хэрхэн нөлөөлөх вэ?Эдгээр “урган гарах” асуултуудыг цуглуулж дууссаныхаа дараа хариултуудыг хайж эхэл. Хариултыг та өөрөө мэдэж байх ёстой гэж бүү бод. Энэ цаг мөчөөс та мэргэжилтнүүдээс асууж эхэлнэ. Мэргэжилтнүүдийн хувьд зарим нь танд анхны мэдээллийг өгсөн хүмүүс, эсвэл тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бусад компани, хувьцааны шинжээчид, эрдэмтэн судлаач, банк санхүүгийн мэргэжилтнүүд, мөн таны хамтран ажиллагсад ч байж болно. Тэгээд мэдээжийн хэрэг бас архив.
  6. 6. 4. Лид буюу эхлэлийг бичихэд танд ямармэдээлэл шаардлагатайг тогтоо. Энд таны хийх гэж буй зүйл бол эхлэлийг эвдэхгүйгээр мэдээний ач холбогдлыг өндөрсгөх явдал юм. Эхлэл буюу лидийг хэрхэн бичих тухай шийдвэрийг гаргахдаа дурьдах гэж буй хүн, компани, газрын нэр уншигчдыг төөрөгдүүлэн гайхшруулахгүй байх хэмжээнд танил эсэхийг үнэлэн дүгнэх нь зүйтэй. Таны бичиж буй зүйлийг уншигч ерөнхийдөө гадарлаж байх ёстой бөгөөд тэднийг залхтал нь нурших шаардлагагүй.
  7. 7. Уруугаа харсан пирамид
  8. 8. 5. Ишлэлээр бичвэрээ амьдруул . Ишлэлгүй өгүүлэмж үхмэл байдаг. Нэлээд эхэн хавиар, болж өгвөл хоёр дахь, эсвэл гуравдах мөрөнд оруулж болох ишлэлийг ол. Хэрэв судалгаа, сурвалжлагыг сайн гүйцэтгэсэн бол таны дэвтэрт хангалттай олон ишлэл байх ёстой. Яг үнэндээ бол юуг ишлэхийг шийдэх нь бус, харин юуг ашиглахгүй орхих вэ гэдгийг шийдэх явдал байдаг. Ишлэл нь зохиомол биш, амьд хүний хэлсэн үг байдаг учир бичвэрийг илүү итгэл үнэмшилтэй болгодог. Тиймээс ишлэл нь өгүүлэмжийн хэмнэл болон сонсогдох байдлыг өөрчилж өгдөг. Мөн ишлэлээр эдийн засгийн сэтгүүлзүйд тэр бүр ашиглахад хялбар байдаггүй өдөр тутмын яриаг дамжуулж өгдөг.
  9. 9.  “Тогтмол хэвлэл болоод телевиз харж суухдаа сэтгүүлчид бид дарга даамлуудтай өдөржин уулзах юм аа гэсэн бодолд ямагт автдаг. Гол эх сурвалжууд маань тэд юм хойно аргагүй. Хүмүүсийн амьдралыг зохицуулах, элдэв шийдвэр, хууль, журмыг дарга нар гарган үзэглэж байна. Сэтгүүлчид өнөөх цаасыг бариад дамжуулан мэдээлнэ. Тэгвэл мэдээллийн энэ их урсгал ганцхан чигтэй хөврөөд байна шүү дээ. Үерийн далангийн хажууд гэрээ бариад, гэр бүлийнхнийхээ амь насаар дэнчин тавьчихсан тэр эр мөн ч маанаг амьтан аа. Сэтгүүлчид бид бичээд л байдаг. Тэр яасан дөжирчихсөн толгой вэ. Гэхдээ тэр эртэй бид уулзаагүй. Тийшээ явж яриа авах цаг зав алга. Яг энэ завгүй, тодруулбал хүсэлгүйн хаялганд үйл явдлын мэдээлэл өрөөсгөл бууж байна” Л.Болормаа “Даашинзтай сурвалжлагууд” ном
  10. 10. 6. Уншигчдад утга холбогдлыг хэлж өг.Энэ бол бичих ажлын хамгийн үнэтэй чухал хэсэг. Энэ хэсэг дээр “тэгээд яагаав?” гэсэн асуултад хариу өгдөг. Тухайн сэдэв, асуудлын талаар сонинд, эсвэл цахим хуудсанд нийтэлж буйн шалтгааныг энд тайлбарлана. Энэ бол тархи толгойд нь эмх замбараагүй олон асуулт шахцалдаж, хариултыг өөрөө олох ёстой боловч завгүй байдаг уншигчдад өгөх тусламж, хөтөч, тайлбар хэсэг. Энэ бол таны үзэл бодол биш, мэргэжлийн эх сурвалжийн дүгнэлт ч биш. Энэ бол асуудлыг судалж, мэдэж буй хүмүүсээс нь асууж олж авсан ойлголт, мэдлэгийн охь. Энэ хэсгийг бүгдийг нэг дор багтаах албагүй бөгөөд өгүүлэмж дэлгэрэх тутам урган тодрох ч боломжтой. Үүнийг эхлэл хэсэгт, эсвэл хоёр дахь, эсвэл гурав дахь догол мөрөнд ч оруулж болно. Энэ хэсэг нь уншигчдад тухайн зүйл нь хувь хүн, компани, салбар, эдийн засгийн хувьд юу гэсэн үг вэ гэдгийг хэлж өгдөг.
  11. 11. 7. Нэмэлт болон тайлбар мэдээллийг шигтгэ.Мэдээллийг уншиж буй ихэнх хүн бизнесийн мэдээг уншдаг болохоор оролдож эхлээд байгаа, эсвэл гадаадаас саяхан ирсэн, эсвэл ойрмогхон амаржсан, эсвэл өөр ямар нэг шалтгаанаар шинэ уншигч байдаг. Та тэдэнд бичсэн зүйлээ ойлгуулахыг хүсэх хэмжээнд сэтгүүлзүйг хайрладаг л бол бичих явцдаа нийтлэлийг хэн бүхэнд, тэр дундаа тийм ч шинэ бус уншигчдад хүртээмжтэй болгож чадах болно. Ингэхийн тулд та уншигч хаана, аль хэсэг дээр өмнө нь юу болж өнгөрснийг мэдэхгүйн улмаас төөрч будилах магадлалтайг мэдрэх чадвартай байх ёстой. Тийм хэсэг дээр тайлбар үг, цагаа олсон нэмэлт өгүүлбэр, эсвэл бүр бүтэн догол мөрийг шигтгэж өг. Нэмэлт болон тайлбар мэдээллийн хооронд төдийлөн ялгаа байхгүй бөгөөд магад тайлбар мэдээлэл нь тухайн үйл явдалтай тодорхой хэмжээгээр холбоотой зүйлийг “сануулах” зорилготой байдаг бол нэмэлт мэдээлэл нь тухайн зүйл болж буй өргөн хүрээний нөхцөл байдлыг харуулж өгдөг болов уу.
  12. 12. 8. Тодорхойлж, тайлбарла. Бизнес эдийн засгийн маш олон сэтгүүлч техникийн тэр олон нэр томъёог уншигчид мэдэж байгаа хэмээн боддог. Үгүй шүү дээ, тэд мэддэггүй. Эдийн засгийн сонин хэвлэлийг маш олон хүн худалдаж аваад, өнгөц гүйлгэж л хардаг. Ийнхүү гүйлгэж үзэхдээ тэд өөрсдийнх нь хийж буй зүйлтэй шууд холбоотой мэдээ байгаа эсэхийг л шалгадаг. Тэд илүү ихийг унших завтай байсан ч үлдэснийг нь уншилгүй үлдээдэг. Тиймээс бид бичих явцдаа тодорхойлолт өгч, тайлбарлах нь чухал. Гол бэрхшээл нь юуг тайлбарлаж, юуг ерөнхийдөө мэдэж, ойлгож байгаа байх хэмээн таамаглан орхих талаар шийдвэр гаргах явдал байдаг. Энэ нь тухайн мэдээллийн хэрэгслээс нэлээд хамаардаг боловч бизнесийн ихэнх сэтгүүлч тайлбарлах ёстойгоосоо багыг тайлбарлах хандлагатай байдаг.
  13. 13. “The Economist” сэтгүүлийн зөвлөгөө1. Зүйрлэл, адилтгалыг тохируулж ашигла.2. Урт үг, өгүүлбэр хэрэглэхээс аль болох зайлсхий.3. Илүүц үгийг боломжийн хэрээр хас.4. Идэвхгүй хэвээр хэзээ ч битгий бич.5. Гадаад хэлц, шинжлэх ухааны нэршил, хошигнал бүү хэрэглэ.

×