Онлайн сэтгүүл зүйн хөгжлийн нөлөө нь сэтгүүлчээс шинэ ур чадвар шаардах нь

1,830 views

Published on

Published in: Education
0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,830
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
197
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

Онлайн сэтгүүл зүйн хөгжлийн нөлөө нь сэтгүүлчээс шинэ ур чадвар шаардах нь

  1. 1. Онлайн сэтгүүл зүйн хөгжлийн нөлөө нь сэтгүүлчээс шинэ ур чадвар шаардах ньЖ.Хулан, /ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим/ОршилИнтернэт хэрэглээ өсөн нэмэгдэж, хөгжлийн явц нь улам түргэсч басхүүөргөсөхийн хэрээр сэтгүүл зүйд ч үүнтэй холбоотой өөрчлөлтүүд гарсаар байна.Дэвшилтэт мэдээллийн хэрэгслүүд, онлайн сэтгүүл зүй гэх ойлголт хүрээгээ тэлснээр“мультимедиа сэтгүүл зүй” гэх бас нэгэн агуулга бий болоод багагүй удаж байна.Энгийнээр тодорхойлбол, энэ нь мэдээллийг дан ганц хэлбэрээр /эх бичвэр, дуу, дүрс/ бусолон элементийн тусламжтайгаар цогц хүргэхийг хэлж буй. Хүлээн авагчдад ч энэ нь илүүсонирхолтой болж, нэлэнхүй бичвэр унших бус гэрэл зургийг нь үзэнгээ сурвалжлагындуу бичлэгийг давхар сонсох боломж олгож байгаа юм. Нөгөө талаас бидний амьдралынхэмнэл өдрөөс өдөрт түргэсч байгаа энэ үед хүмүүс таван хором бичвэр уншихаас хоёрминут дуу бичлэг сонсох, дүрс бичлэг үзэхийг илүүд үзэж байна. Үүнээс үүдээдсэтгүүлчид магад 10 жилийн өмнө өөрийгөө “сонины”, “телевизийн” гэж танилцуулдагбайсан бол өдгөө “мультимедиа сэтгүүлч”, “видео сэтгүүлч” гэх болоод байна. Энэтодорхойлолтууд мэдээж сэтгүүлчдээс дэвшилтэт арга барил, нэмэлт ур чадвар шаардахболж басхүү мэдээлэл хүргэх олон давуу талыг олгож буйгаараа онцлог билээ.Мультимедиа сурвалжлага гэж юу вэ?АНУ-ын Беркелейн Их Сургуулийн судлаач Жейн Стивенсийн тодорхойлсноор“Энэ нь эх бичвэр, гэрэл зураг, дүрс бичлэг, дуу бичлэг, дүрст мэдээлэл зэргийг хослууланаль нэгийг нь хэтийдүүлэх бус эсрэгээр нэг бүрийнхээ дутууг нөхөх байдлаар цогцмэдээлэл хүргэх онлайн хуудаст суурилсан сурвалжлагын хэлбэр гэж болно.” Анхаарахёстой нэг зүйл нь хүлээн авагч эх бичвэр уншаад дүрс бичлэг үзэхэд нэмэлт мэдээлэл өгчбайх ёстой юм. Ихэнх мультимедиа сурвалжлага нь энэ зарчмыг умартаж гэрэл зураг ньбичвэр дэх агуулгыг давтаж байдгийг санахад илүүдэхгүй. Энд дурьдахад, дүрс бичлэг ньүйл явцыг харуулж, үзэгчийг үйл явдлын цөмд аваачдаг давуу талтай. Дуу бичлэгийг болслайдшоуд оруулахад тохиромжтой байдаг. Харин эх бичвэр нь учир шалтгааныгтайлбарлах, сэдвийг задлан хөндөхөд хамгийн зөв сонголт гэдгийг бид мэднэ. Мөн гэрэлзураг нь сэтгэл хөдлөл, дүр зургийг үзүүлэх хамгийн хүчтэй хэлбэр билээ. Дүрс бичлэг
  2. 2. урсаад л өнгөрдөг бол зургийг хүмүүс тогтож харах дуртай байдаг. Түүнчлэн бүлэглэнслайдшоу болгож түүнд дуу бичлэг нэмж өгвөл хамгийн сонирхолтой хэлбэр болно. Ер нь“Гэрэл зургийг 1000 үгийн оронд ашиглах хэрэгтэй” гэснийг мартаж болохгүй.Мультимедиа сурвалжлагыг андуурч мэдэх тохиолдлууд гэж бий. Тухайлбал, CNN,“Washington Post” зэргийн онлайн хуудаст эх бичвэр, дуу, дүрс гээд бүгд бий. Гэвч голөгүүллүүд нь дээрхийн хосолмол биш ердөө нэг л хэлбэрээр байдаг нь тухайнсурвалжлагыг мультимедиа биш болгож байгаа аж. Эх бичвэр, зургийн хослол нь ялгаатайагуулгагүй сонин, сэтгүүлийнх мэт бөгөөд дүрс бичлэг нь телевизийнхээс өөрцгүй байдаг.Тиймээс онлайн хуудаст байрлах мультимедиа сурвалжлагчийн бүтээл нь нэг дор олонэлементийг тус бүрийнх нь давуу талыг мэдрэн ашигласан байх шаардлагатай.Мультимедиа сурвалжлагыг дотор нь хоёр ангилж болно;1. Сурвалжлагыг сэтгүүлч бэлтгэх хэлбэр – Сэтгүүлч үйл явдалд өөрөө оролцож дүрс, дуубичлэг хийж, гэрэл зураг дарах гэхчлэн мэдээллийн гол агуулгыг бэлтгэн боловсруулахюм. Сурвалжлага бүхэлдээ түүний санаанд багтаж, цуглуулсан мэдээллийн аль элемент,хэсгийг хэрхэн оруулахыг шийдвэрлэнэ.2. Сурвалжлагыг редактор/продьюссер бэлтгэх хэлбэр – Энэ нь редактор хүмүүсийгтомилон мультимедиа сурвалжлага бэлтгэхийг хэлнэ. Зурагчнаас гэрэл зураг авч,сурвалжлагчаар яриа авахуулж, зураглаачаар дүрс бэлдүүлэн, графикчидаар хавсаргахзураг хийлгэнэ. Харин тэр бүхнийг хэрхэн боловсруулах, хуваарилахыг өөрөө шийдэжэцсийн дүнд нэг үйл явдлын талаарх мультимедиа сурвалжлага редакторын ур ухаанаарбүтнэ.Сэтгүүлчийн үүргийг өөрчлөх ньМэдээлэл хүргэх дээрх шинэ хэлбэр нь сурвалжлага бэлтгэх аргыг өөрчилж байна.Сэтгүүлчид 5W1H-ийн хүрээнд мэдээлэл бэлтгэхэд голчлон анхаарах нь зүйтэй гэххандлага одоо бол аль болох ахиу мэдээлэл, тэдгээрийг олон элемент ашиглан багцланхүргэх болжээ. Мөн сурвалжлага нь зүгээр нэг нийтлэл, нэвтрүүлэг биш график, слайдшоузэргийг ашигласан сонирхолтой байх шаардлага урган гарч байна. Энэ бүхэн ньсэтгүүлчдэд мэдээллээ хүргэх өргөн боломж олгохын зэрэгцээ ямар ч насны хүн байсаншинэ дадал, чадварт суралцахаас аргагүйд хүргэж байгааг дээр дурьдсан. Түүнчлэн“Сурвалжлагчид дэвшилтэт хэрэгслүүдийг ашиглахыг зорьж, бэлтгэсэн мэдээлэлд нь энэ
  3. 3. бүхэн хичнээн хэрэгтэйг ухамсарлах нь зүйтэй. Мультимедиа хэрэглүүрүүд нь ердөөчимэг төдий зүйл биш харин ч итгүүлэн үнэмшүүлэх, сонирхолтой байлгах гээд ихэддавуу билээ. Тиймээс дүрс бичлэг хийх, чанартай дуу хураах гээд олон чадвар шаардах ньгарцаагүй” хэмээн beTwinned.com блогийг үүсгэгч Диана Дей өгүүлжээ.Мөн сэтгүүлчид мэдээгээ бэлтгэсний дараа хэн нэгэн хэзээ унших, үзэхийг ньхүлээж суудаг үе ард хоцорч хүлээн авагчидтайгаа эргэх холбоотой байх бас нэгэншаардлага урган гарч буй. Хүмүүс уншсан, үзсэнээ бусадтай ярилцах, ертөнцийн хаанаасч орон зай, цаг хугацааг үл хамааран үзэл бодлоо хуваалцах өргөн боломжтой болсон. Яг лэнэ харилцааг сэтгүүлчид нарийн анзаарч тэргүүлэгч, нөгөөтэйгүүр үлгэр жишээч байх ньчухал юм.Мультимедиа сурвалжлага бэлтгэх шаардлага хэрхэн урган гарч буйг Стэнфордыних сургуулийн судлаачид олон нийтийн мэдээлэл хүлээн авах дадал, зуршилд өөрчлөлторсонтой холбон дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд;-Унших: Хүмүүс хэвлэмэл материал унших нь багасч, тодорхой сэдвээр мэдээлэлхайхдаа интернэтийг илүүд үзэх болсон. Тиймээс сэтгүүлчид сонины хуудас, зай талбайдзориулж биш компьютерийн дэлгэцэнд зориулж мэдээлэл бэлтгэх шаардлагатай болоодбайна.-Үзэх: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн түүх судлаач Митчелл Стифенс “Дүрсбүхнийг өгүүлж, үг бүхнийг үнэгүйдүүлнэ” гэсэн ойлголтыг дэвшүүлээд буй. Хүмүүс ном,сонин унших нь эрс багасч телевиз, компьютерийн дэлгэц ширтэх хэмнэл хэдийнэнэвтэрчээ. Тиймээс бид эх бичвэр бэлтгэн цаг үрэхээс зайлсхийж дүрст мэдээллийгхурдан, шуурхай хүргэхэд анхаарах хэрэгтэй хэмээсэн юм.-Сонсох: Хүмүүс радио сонсч байгаа ч орчин цагт онлайн радиог ямар нэг зүйлхийх үедээ давхар сонсох болжээ. Аль 2002 онд АНУ-гийн 7800 гаруй насанд хүрэгчдийндунд явуулсан судалгаагаар тэдний талаас илүү хувь нь радио сонсох зууртаа сонинунших, телевизийн дүрс харах зэргээр нэг дор олон мэдээллийн хэрэгсэл ашигладаг аж.-Олон зорилтот: Дээрх шалтгаанаас урган хүмүүс мэдээллийн хэрэгслийг нэг дорбүхий л хэлбэрээр ашиглах болжээ. Энэ нь хүлээн авагчдыг “олон зорилтот” хэмээнтодорхойлоход хүргэж байгаа юм. Телевизийнхээ дууг хаасан хэрнээ гар утсаар интернэторж, компьютер дээр чатлах төрх бидэнд хэдийнэ дасал боллоо.Иймээс мэдээллийн энэ их урсгалаас хэрэглэгчийг өөрийн бэлтгэсэн мэдээлэлд
  4. 4. татах, тэдний анхаарлыг барих зайлшгүй шаардлага бий болж түүнийг хамгийн үрдүнтэйгээр гүйцэлдүүлэх арга нь мультимедиа сурвалжлагын хэлбэр гэгдээд байна.Мультимедиа сэтгүүл зүйн өнөөгийн байдал манай орондЮун түрүүнд манай мэдээллийн вэб сайтуудын өнөөгийн үйл ажиллагааныбайдлыг 7 хоногийн давтамжаар тодорхойлон news.mn, time.mn сайтад 2013 оны 3 дугаарсарын 18-наас 25-ны хооронд ажиглалт хийж үзсэн юм.График №1График №21498121517215461 549964 63946113 9050100150200250Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба НямМэдээллийн вэб сайтуудын өдөрт нийтэлж буй мэдээлэлNews.mn Time.mn93%80%5%13%2.00% 7%0%20%40%60%80%100%120%News.mn Time.mnМэдээлэл нийтлэх хэлбэрТекст Фото Видео
  5. 5. Дээрх графикуудаас харвал мэдээллийн вэб сайтуудын хувьд тогтмол, идэвхтэй мэдээлэлоруулж байгаа ч тэдгээр нь зөвхөн эх бичвэр байдлаар хязгаарлагдаж байна. Харин үүнтэйхарьцуулах зорилгоор интернэт хэрэглэгч 16-45 насны 150 хүнээс социологийн судалгааавлаа. Түүврийг сонгохдоо интернэт идэвхтэй хэрэглэгч гэж үзэн дунд сургуулийн ахлахангийн сургачид, оюутнууд болон оффисын ажилтнуудыг түлхүү хамруулсан юм. Насныбүтцийн хувьд-16-25; 26-35; 36-45 гэсэн хэлбэрээр ангилж тэнцүү тооны хүнээс судалгаа авсан.Ингээд хэрэглэгчид мэдээллийг ямар хэлбэрээр хүлээн авдгийг тодруулахаар асуухаддараах байдалтай байна.График №3Эндээс үзвэл залуус мэдээллийн хосолмол хэлбэрийг илүүд үздэг нь харагдажбайна. Тэдний 60% нь мэдээллийг мультимедиа хэлбэрээр хүлээн авдаг гэсэн бол 26-35,36-45 насныхны хувьд энэ үзүүлэлт 2 дахин бага байгаа юм. Тэдний хувьд текст хэлбэрээрмэдээлэл хүлээн авах байдал илүү их байна. Мөн мэдээллийн вэб сайтууд фото мэдээлэлтүгээмэл оруулдаг нь бүх насныхныг хамарч чаддаг онцлогтой байна. Харин аудиомэдээлэл хүлээн авагч маш бага хувийг эзэлдэг бөгөөд залуусын мэдээлэл авах хэлбэрийн8%-ийг эзэлж, бусад насныханд хүрдэггүй аж.0% 10% 20% 30% 40% 50% 60% 70%16-2526-3536-4524%50%48%8%12%17%28%61%65%20%0%0%60%35%35%Мэдээлэл хүлээн авдаг хэлбэрДээрх хосолсон Аудио Текст Видео Фото
  6. 6. Медиа мэдээлэл /фото, аудио, видео/ хүлээн авдаг эсэхийг асуухад судалгаандоролцогчдын 80% нь тийм гэж хариулсан юм. Эндээс медиа мэдээллийн давуу талыгтодорхойлох зорилгоор “Яагаад?” гэсэн асуулт тавихад.График №4Графикаас харвал интернэтмэдээлэл хүлээн авагчидюун түрүүнд мэдээллийнүнэн, зөв эсэхэд анхааралхандуулдаг нь ойлгомжтойбайна. Мэдээллийн вэбсайтууд бие биенээсээхуулах, худал ташаамэдээлэл цөөнгүй нийтэлдэгнь хүлээн авагчдынитгэлийг алдах хандлагатайболжээ. Тиймээс ч дуу, дүрст мэдээллийн итгүүлэн үнэмшүүлэх чадварын онцлог, давуутал энд харагдаж байна. Тэгвэл үзэхэд хялбар, сонирхолтой гэсэн хариултууд онцзөрүүгүй аж. Энд “Үзэхэд хялбар” гэсэн ангилал оруулсан үндэслэлийг тайлбарлавал,цахим хуудас дахь текстэнд уншигч төвлөрөх нь маш бага бөгөөд урт хэмжээний дүрсбичлэгийг ч үзэхээс төвөгшөөдөг байна. Тиймээс олон улсын стандарт нь цахим хуудасдахь бичлэг нь дундажаар 2-3 минут урттай, түүнд ярилцлага, тодруулга хоёр хүртэлх удаа40 секунд хүртэл урттай байж болно гэсэн байдаг.Харин медиа мэдээлэл хүлээн авдаггүй гэж хариулсан хүмүүсээс асуухад 63% нь энэтөрлийн мэдээлэл харьцангуй бага байдаг, 25% нь эх бичвэр уншихыг илүүд үздэг, 12% ньинтернэтийн хурд хүрдэггүй гэж хариулжээ.Дараачийн графикаар хэрэглэгчид мэдээлийн вэб сайтын дутагдалтай талыг хэрхэнтодорхойлсныг үзүүлье.Сонирхолтой20%Үнэмшилтэй50%Үзэхэд хялбар30%МЕДИА МЭДЭЭЛЛИЙН ДАВУУ ТАЛСонирхолтой Үнэмшилтэй Үзэхэд хялбар
  7. 7. График №5Мэдээллийн вэб сайтуудын дутагдалтай талыг дурдахад сайтын бүтэц зохиомж тааруугэсэн хариулт дийлэнхийг эзэлж байна. Энэ нь хүлээн авагчид мэдээллийг ямар хэлбэрээр,хэрхэн хүлээн авахаас илүүтэй тухайн мэдээллийг олж үзэхэд дөхөмжтэй байх,хэрэглэгчид ээлтэй байдлаар зохиомжлох нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал гэдгийгилэрхийлнэ. Түүнчлэн манай сайтуудад мэдээлэл хуваалцах боломж хомс байдаг ньхарагдаж байна. Гадны томоохон вэб сайтуудад хүлээн авагчдад зориулсан булан байдагбөгөөд тэнд өөрт байгаа мэдээллээ хуваалцах, нийтлэл бичих талбар гаргаж өгсөн байдаг.Үүнийг “Editor’s Choice”-ийн сонголтоор буюу редакторын болон бусад уншигчийн өгсөнүнэлгээгээр эрэмбэлж олон нийтэд дамжуулдаг. Энэ нь мультимедиа, онлайн сэтгүүл зүйнинтерактив буюу эргэх холбоотой байх шаардлагыг биелүүлэгч билээ.Дүгнэлт Олон улсын сэтгүүл зүйн практикт мультимедиа сэтгүүл зүйн ач холбогдол өсөннэмэгдэхийн хэрээр манай мэдээллийн вэб сайтууд ч үүнтэй зэрэгцэн хөгжихшаардлагатай болж байна. Ажиглалтаас харахад монголын вэб сайтуудадмультимедиа элементийн хэлбэрүүд байдаг ч, тэдгээр нь хосолмол байдлаар буюумультимедиа мэдээлэл биш юм. Иймд сэтгүүлчид мэдээ, сурвалжлагаа олонэлемент ашиглан бэлтгэх шаардлагатай болжээ.19%18%22%41%Мэдээллийн вэб сайтуудын дутагдалтай талМэдээлэл хуваалцах боломж байдаггүй Сэтгэгдэл хорьдогМэдээлэл хүргэх хэлбэр уйтгартай Сайтын бүтэц зохиомж тааруу
  8. 8.  Манай орны хүлээн авагчдын дундаж насныхны хувьд мэдээллийг эх бичвэрхэлбэрээр унших нь түгээмэл байгаа ч, залуу үеийнхний хувьд мэдээллийнхосолмол хэлбэрийг илүүд үздэг нь харагдаж байна. Олон улсын судалгаанаасхарсан ч, олон нийтийн дадал, зуршил өөрчлөгдөж байгаатай холбоотойгоорирээдүйд тэдэнд зориулсан мультимедиа сурвалжлага бэлтгэх хэрэгтэй ньзайлшгүй юм. Хүмүүс медиа мэдээлэл үзэх хэрэгцээтэй болсон бөгөөд энэ нь олон талын давуучанартай нь харагдаж байна. Тиймээс тэдэнд зориулсан мэдээлэл бэлтгэснээронлайн сэтгүүл зүй дэх мэдээллийн их урсгалаас өөрийн бэлтгэснийг үзүүлэх, олоннийтэд хүргэх боломжтой юм. Иймээс сэтгүүлчид уламжлалт сэтгүүл зүйд нэг чиглэлээр буюу “сонины”,“телевизийн” гэхчлэн дагнан ажилладаг байсан бол одоо дуу, дүрстэй ажиллах,түүнийг боловсруулах гээд олон талын чадварт суралцах шаардлага бий болжбайна. Түүнчлэн тэдгээрийг үүрэг, зорилгынх нь дагуу зохицуулан хослуулж,мультимедиа сурвалжлагыг жинхэнэ утгаар нь хүргэхэд анхаарах хэрэгтэй.

×