Successfully reported this slideshow.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

Яагаад Твиттер ашиглах
хэрэгтэй вэ?
Сэтгүүл зүйн III анги
Интерактив мультимедиа
@AltanUz...
Олон нийтийн сүлжээ, тэр дундаа блог ба микроблогийг (Твиттер)
сэтгүүл зүйн үйл ажиллагаанд оновчтой ашиглахыг нь мэдээлли...
Зорилтот бүлэгтэйгээ холбоотой
байх
• Байгууллага олон нийтийн хуудастай, түүгээрээ
мэдээлэл түгээх нь хангалттай биш байж...
Харилцаа үүсгэх
• Твиттерт зөвхөн гарчигаа оруулаад орхих нь
хангалтгүйг санаарай. Чамайг дагаж байгаа хүмүүс
энэ аккаунты...
Хүлээн авагчдад сурвалжлах явцад
юу өрнөдгийг харуул
•

Нэвтрүүлэг бэлтгэх, ярилцлага хийх
явцыг хуваалцах нь эцсийн бүтээ...
Эх сурвалжуудтай холбоотой байж,
санаа ав.
• Твиттер бол нийтлэлийн санаа авах, мэдээлэлтэй
ойр байх хамгийн хүчтэй суваг....
Хүмүүсийн хариу үйлдлийг мэдэрч
болно
• Твиттер ашигласнаар хүмүүс мэдээлэлд
хэрхэн хандаж буйг тандах боломжтой.
“Yes”, “...
Тухайн орон нутагт юу болж байгааг
мэдэх.
•

Твиттерээс түлхүүр үг, хэштаг ашиглан хайлт
хийснээр юу болж буй, хүмүүсийн а...
Судалгаа хийх
• Нэгэнтээ цагийн бүс буюу Timeline гэж
нэрлэсэн нь тухайн аккаунт дахь 3 сар, 3
жилийн өмнөх жиргээг ч хайж...
Хүлээн авагчдаа болж буй үйл
явдалтай холбох
• Олны анхаарлыг татсан урт хугацаанд
үргэлжилж байгаа үйл явдлын
сурвалжлага...
Итгэлтэй байдлыг бий болгох
• Худал, ташаа мэдээлэл олон нийтийн
сүлжээгээр тарах нь элбэг. Түүнээс сэргийлж
өөрийгөө юу х...
Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ
Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ
Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ
Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ
Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ
Upcoming SlideShare
Loading in …5
×

Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

796 views

Published on

ХИС - Сэтгүүл зүйн III анги.
"Интерактив мультимедиа" хичээл.

Published in: Education
  • Be the first to comment

Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

  1. 1. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Яагаад Твиттер ашиглах хэрэгтэй вэ? Сэтгүүл зүйн III анги Интерактив мультимедиа @AltanUzeg @HumanitiesMN
  2. 2. Олон нийтийн сүлжээ, тэр дундаа блог ба микроблогийг (Твиттер) сэтгүүл зүйн үйл ажиллагаанд оновчтой ашиглахыг нь мэдээллийн эринд зайлшгүй чухал болоод байна. “George Washington”-ы их сургуулиас Америкийн сэтгүүлчдийн дунд явуулсан судалгаанд олон нийтийн сүлжээг ашиглах нь чухал, хэрэгцээтэй гэж оролцогчдын 56% нь хариулсан байна. Нөгөө талаас үр дүнтэй байдлын хажуугаар итгэлтэй байдлын тухай ярих нь гарцаагүй бөгөөд тэдний 84% нь олон нийтийн сүлжээгээр ирсэн мэдээлэлд няхуур хандаж, холбоосыг шалгадаг гэжээ.
  3. 3. Зорилтот бүлэгтэйгээ холбоотой байх • Байгууллага олон нийтийн хуудастай, түүгээрээ мэдээлэл түгээх нь хангалттай биш байж болно. Тиймээс өөрийн хуудсаараа уншуулж, үзүүлэхийг хүссэн хүмүүстээ жиргэх хэрэгтэй. Түүнчлэн ярилцлага хийсэн хүндээ илгээж жиргэхийг асууж болно. Түүнийг олон хүн дагадаг бол мэдээлэл чинь улам олон хүнд хүрэх нь гарцаагүй. • www.WhoRetweetedMe.com хуудсаар дахин жиргэсэн дагагчдаа харж болно.
  4. 4. Харилцаа үүсгэх • Твиттерт зөвхөн гарчигаа оруулаад орхих нь хангалтгүйг санаарай. Чамайг дагаж байгаа хүмүүс энэ аккаунтын цаана хэн нэгэн байгаа бол, түүний дуу хоолойг сонсч, ярилцахыг хүсч байдаг. Тиймээс нийтлэлийнхээ сонирхолтой хэсгээс, сурвалжлах явцын тухай, эсвэл зүгээр л сонирхолтой асуулт тавих гэхчлэн жиргэж болно. Идэвхгүй гарчиг тавиад жиргэхээс хамаагүй амьд шүү.
  5. 5. Хүлээн авагчдад сурвалжлах явцад юу өрнөдгийг харуул • Нэвтрүүлэг бэлтгэх, ярилцлага хийх явцыг хуваалцах нь эцсийн бүтээлээс ч илүү сонирхол татдагийг бид мэднэ. Хуурай мэдээ үзэхээс илүү сэтгүүлчийн нүдээр харж, сэтгэл хөдлөлийг мэдрэх нь олон нийтэд амьд санагддаг аж.
  6. 6. Эх сурвалжуудтай холбоотой байж, санаа ав. • Твиттер бол нийтлэлийн санаа авах, мэдээлэлтэй ойр байх хамгийн хүчтэй суваг. Хэрэв рестораны тойм, шүүмж бичих бол тэр төрлийн блогчид, рестораны хуудсуудыг дага. Спортын сэтгүүлч бол дасгалжуулагч, тамирчид гээд шинэ мэдээлэл цацаж болох хүмүүсийг дага. • Ингэснээр эх сурвалжууд юу хэлж, бодож байгааг мэдэх нийтлэлийн шинэ санаа олох боломжийг өөртөө нээнэ гэсэн үг. • Хэрэв хэтэрхий олон хүн дагасан бол Twitter List ашиглаж зохион байгуулж болно.
  7. 7. Хүмүүсийн хариу үйлдлийг мэдэрч болно • Твиттер ашигласнаар хүмүүс мэдээлэлд хэрхэн хандаж буйг тандах боломжтой. “Yes”, “Yeah!”, “Ашгүй дээ” гэхчлэн нэг үгнээс хүмүүст мэдээлэл ямар санагдсаныг харах нь давуу тал болно.
  8. 8. Тухайн орон нутагт юу болж байгааг мэдэх. • Твиттерээс түлхүүр үг, хэштаг ашиглан хайлт хийснээр юу болж буй, хүмүүсийн анхаарлыг ямар үйл явдал татаж байгааг мэднэ. Мөн Твиттер дэлгэрэнгүй хайлт (Advanced Search) ашиглаж орон нутгийн үйл явдлаас хоцрохгүй байх боломжтой. Тэдэнтэй ярилцах бол дагаж, эсвэл Зурвас (Direct Message) илгээж холбогдоорой. • Гэхдээ мэдээж энэ нь хамгийн түрүүнд хийх алхам биш, уламжлалт албан ёсны байдлаар хандаад болохгүй тохиолдолд байж болох хувилбар гэдгийг санаарай.
  9. 9. Судалгаа хийх • Нэгэнтээ цагийн бүс буюу Timeline гэж нэрлэсэн нь тухайн аккаунт дахь 3 сар, 3 жилийн өмнөх жиргээг ч хайж, харж болно. Энэ нь ярилцагчийн тухай, мэдээлэл хайж байгаа сэдвийн талаар судлах нээлттэй боломж юм. • 2007 оны зургадугаар сард МИ-8 ын ослын үеэр л гэхэд хариуцлагатай улс төрчид төрсөн өдөр тэмдэглэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр цацсан байсан нь сүүлд шүүмжлэл дагуулсан мэдээлэл болсон билээ.
  10. 10. Хүлээн авагчдаа болж буй үйл явдалтай холбох • Олны анхаарлыг татсан урт хугацаанд үргэлжилж байгаа үйл явдлын сурвалжлагад тусад нь Твиттер нээж болно. “News of the World Scandal”, “Sochi2014” гээд үйл явдлын твиттер аккаунтууд олон хүн дагуулсан. Ийм тохиолдолд танилцуулгад өөрийн вэб сайт, үндсэн Твиттерээ хавсаргаж холбоотой гэдгээ харуулаарай.
  11. 11. Итгэлтэй байдлыг бий болгох • Худал, ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарах нь элбэг. Түүнээс сэргийлж өөрийгөө юу хийж буй, ямар үйл явдалд анхаарал хандуулж, итгэл төрүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. “Би түүнтэй ярилцаж, одоогоор баталгаатай мэдээлэл өгөөгүй байна” эсвэл “Бид энэ сэдвээр сурвалжилж байна, тун удахгүй шинэ мэдээлэл хүргэнэ” гэх нь хүмүүст илүү итгэлтэй санагддаг байна.

×