SlideShare a Scribd company logo
1 of 12
Download to read offline
МОНГОЛ УЛС
                              СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ
                               ХОРООНЫ ТОГТООЛ


2013 оны 03 дугаар                                              Улаанбаатар
сарын 27-ны өдөр                     Дугаар 15                     хот




                      Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг
                           ажиглах журам батлах тухай




       Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн
50.7 дахь хэсэг, 50.8.2 дахь заалт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:
       1. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журам”-ыг хавсралтаар
баталсугай.
       2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны
2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Журам батлах тухай” 03 дугаар тогтоолыг
хүчингүй болсонд тооцсугай.




              ДАРГА                                     Ч.СОДНОМЦЭРЭН

              НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
                                                        Б.АЛТАНЖАРГАЛ
Сонгуулийн Ерөнхий Хорооны
                                            2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн
                                                 15 дугаар тогтоолын хавсралт

                      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
                        СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ЖУРАМ

                             Нэг. Нийтлэг үндэслэл

     1.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг           ажиглахтай   холбогдсон
харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

     1.2. Ажиглагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа Монгол
Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж
мөрдөнө.

      1.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа нам, хамтарсан
намууд /цаашид “нам” гэх/-ын сонгууль эрхэлсэн байгууллага, төрийн бус
байгууллагаас сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар 18 насанд хүрсэн, эрх зүйн
бүрэн чадамжтай иргэнийг томилон ажиллуулна.

      1.4. Намын сонгууль эрхэлсэн байгууллага, төрийн бус байгууллагаас томилсон
ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/ нь нэр дэвшигч, төрийн албан хаагчаас бусад этгээд
байна.

     1.5. Гадаадын болон Олон Улсын байгууллагыг төлөөлж сонгуулийг ажиглах
ажиглагч нь гадаад улсын иргэн байж болох бөгөөд түүнд энэ журмын 1.3-т заасан
шаардлага нэгэн адил хамаарна.

                  Хоёр. Ажиглагчийг бүртгэж, үнэмлэх олгох

      2.1. Намын сонгууль эрхэлсэн байгууллага болон төрийн бус байгууллагаас
сонгуулийн нэг хэсэгт 4 хүртэл, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг
зохион байгуулах салбар комисс /цаашид “салбар комисс” гэх/-т 2 хүртэл ажиглагчийг
томилж ажиллуулах эрхтэй.

      2.2. Намын сонгууль эрхэлсэн байгууллага болон төрийн бус байгууллага нь
сонгуулийн хэсэгт ажиллах ажиглагчийг бүртгүүлэх хүсэлтээ санал авах өдрөөс 3-аас
доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд бичгээр гаргана.

      2.3. Намын сонгууль эрхэлсэн байгууллага болон төрийн бус байгууллага нь
гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглах хүсэлтээ гадаад улсад
байгаа иргэдээс санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн
Ерөнхий Хороонд бичгээр гаргах бөгөөд уг хүсэлтэд энэ журмын 4 дүгээр хавсралтаар
баталсан маягтын дагуу ажиглагчдын талаарх мэдээллийг хавсаргасан байна.

      2.4. Сонгуулийн Ерөнхий Хороо энэ журмын 2.3-д заасан ажиглагч томилох эрх
бүхий этгээдээс ирүүлсэн мэдээллийг салбар комисст мэдэгдэх бөгөөд ажиглагчаар
ажиллах этгээд нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс 3-аас доошгүй
хоногийн өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.

      2.5. Гадаадын болон Олон Улсын байгууллага нь ажиглагч бүртгүүлэх хүсэлтээ
энэ журмын 2.7-д заасан баримт бичгийн хамт санал авах өдрөөс өмнө Сонгуулийн
Ерөнхий Хороонд албан ёсоор бичгээр гаргаж ирүүлэх бөгөөд Сонгуулийн Ерөнхий
Хороо энэ журмын 1.5-д заасан шаардлага хангасан этгээдийг бүртгэж гадаадын
ажиглагчийн үнэмлэх олгоно.

      2.6. Гадаадын ажиглагчийн орчуулагч нь гадаадын ажиглагчийн нэгэн адил
бүртгүүлж, үнэмлэх авсан байна.

      2.7. Ажиглагч нь холбогдох сонгуулийн хороо /салбар комисс/-д бүртгүүлэхдээ
дор дурьдсан баримт бичгийг ирүүлнэ:

           2.7.1.ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;
           2.7.2.энэ журмын хавсралтаар баталсан ажиглагчийн анкет;
           2.7.3.ажиглагчаар томилогдсон этгээдийн 3х4 хэмжээтэй 2 хувь цээж
зураг;
           2.7.4.иргэний үнэмлэхийн хуулбар /гадаадын ажиглагч болон салбар
комисст ажиллах ажиглагчийн хувьд гадаад паспортын хуулбар/.

      2.8. Нэр дэвшигчийн шадар туслагч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын
ажилтанг ажиглагчаар томилсон бол энэ журамд заас н дагу у бүртгэж, үнэмлэх
                                                     ы
олгоно.

     2.9. Хэсгийн хороо энэ журмын 2.2-д заасан хугацаанаас хойш ажиглагч
ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авахгүй.

      2.10. Хэсгийн хороо хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт хүлээн авсан
өдрөөс хойш 48 цагийн дотор нягтлан шалгаж, энэ журмын 1.3-т заасан шаардлага
хангасан этгээдийг бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгоно.

      2.11. Ажиглагчийн эрх нь ажиглагчаар бүртгүүлж үнэмлэх авсан өдрөөс
хэрэгжиж эхлэх бөгөөд тухайн ажиглагчийг бүртгэсэн сонгуулийн хорооноос санал
хураалтын дүнг зарласнаар дуусгавар болно. Салбар комисст ажиллах ажиглагчийн
эрх салбар комисст санал хураалт дууссаны дараа санал авахад зарцуулсан
хүчинтэй, хүчингүй саналын хуудсыг битүүмжлэн гадаад улсад байгаа иргэдээс санал
авах ажлыг удирдан зохион байгуулах Комисст илгээснээр дуусгавар болно.

                    Гурав. Сонгуулийн хороодын эрх, үүрэг

       3.1. Сонгуулийн хороод нь ажиглагчийг сонгуулийн хууль тогтоомжид заасан
эрхээ эдлэх боломжоор хангана.

       3.2. Санал авах байранд ажиллах ажиглагчийн тоог санал авах байрны
багтаамжийг харгалзан хуульд заасан тоонд багтаан хэсгийн хороо хуралдаанаараа
хэлэлцэн тогтооно.

       3.3. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд 2-
оос доошгүй ажиглагч оролцуулна.

       3.4. Сонгуулийн хороод энэ журмын 3.2, 3.3-т заасны дагуу тогтоосон
ажиглагчийн тоог баримтлан тухайн ажиглагчдаар сонгууль ажиглах хуваарь гаргуулж,
түүнд хяналт тавина.

       3.5. Сонгуулийн хороод нь ажиглагчийн үйл ажиллагаа сонгуулийн хууль
тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ талаар
шаардлага тавих эрхтэй.
3.6. Ажиглагч нь хууль тогтоомжид заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч
хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус
арга хэрэглэж сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцвол ажиглагчийн
бүртгэлийг тухайн ажиглагчийг бүртгэж, үнэмлэх олгосон сонгуулийн хороо /салбар
комисс/ хүчингүй болгож, үнэмлэхийг хураан авна. Ажиглагч нь хууль зөрчсөний
улмаас ажиглагчийн бүртгэлээс хасагдсан нь түүнийг захиргааны хариуцлагаас
чөлөөлөх үндэслэл болохгүй.

       3.7. Гадаадын ажиглагч нь сонгуулийг ажиглахдаа сонгуулийн тухай хууль
тогтоомж зөрчвөл хэсгийн хороо тухайн ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож,
үнэмлэхийг нь хураан авах ба энэ тухай Сонгуулийн Ерөнхий Хороонд нэн даруй
мэдэгдэнэ.

       3.8. Ажиглагч нь ажиглагчийн бүртгэлээс хасагдаж, үнэмлэхээ хураалгасан бол
түүнийг томилсон эрх бүхий этгээд орны хүнийг томилох эрхгүй.

       3.9. Хэсгийн хороо санал хураалтын дүнг хэвлэж, дүнг уншиж сонсгон санал
хураалтын үр дүнг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн
төвд дамжуулсны дараа саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим
хэлбэрээр хуулбарлан санал тоолох төхөөрөмжөөс хэвлэн гаргасан санал хураалтын
дүнгийн хамт намын төлөөлөл тус бүрийн нэг ажиглагчид өгнө.

       3.10. Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, бусад этгээд
ажиглагчийг хуульд заасан эрхээ эдлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулахыг
хориглоно.

                         Дөрөв. Ажиглагчийн эрх, үүрэг

      4.1. Ажиглагч нь сонгуулийг ажиглахдаа хуульд заасны дагуу дараах эрх
эдэлнэ:
            4.1.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
            4.1.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;
            4.1.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын
нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарь, явцтай танилцах;
            4.1.4.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг,
санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн
эсэхтэй танилцах;
            4.1.5.санал авах байранд сонгуулийн санал авах явцыг бүхэлд нь
ажиглаж болохуйц суудалтай байх;
            4.1.6.санал авах, тоолох ажлыг ажиглах;
            4.1.7.санал авах явцад зөрчил гарвал хэсгийн хороо, салбар комиссын
даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх,
баримтжуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;
            4.1.8.дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг
баримтжуулах;
            4.1.9.хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах, сонгуулийн
хорооны хуралдааныг ажиглах;
            4.1.10.саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр
хуулбарлан авах;
            4.1.11.ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх.
/Гадаадын ажиглагчийн хувьд ажиглалтын тайлангаа монгол хэл дээр орчуулсан
байна./

     4.2. Гадаадын ажиглагчдад энэ журмын 4.1.10-т заасан эрх хамаарахгүй.
4.3. Ажиглагч нь сонгуулийн явцыг ажиглахдаа дараахь үүрэг хүлээнэ:

            4.3.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад
холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх;
            4.3.2.сонгуулийн хороодын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс
оролцохгүй, зөвхөн ажиглалт хийх;
            4.3.3.сонгуулийн хорооноос хууль биелүүлж ажиллах талаар тавьсан
шаардлагыг биелүүлэх, сонгуулийн хорооны гишүүд, сонгогчидтой зөв боловсон,
хүндэтгэлтэй харьцах;
            4.3.4.энэ журмын 3.4-д заасны дагуу гаргасан сонгуулийг ажиглах
хуваарийн дагуу ажиллах;
            4.3.5.сонгууль   ажиглах   үедээ   ажиглагчийн    үнэмлэхээ    бусдад
харагдахуйцаар энгэртээ зүүсэн байх /уг үнэмлэх нь тухайн иргэнийг нотлох иргэний
үнэмлэх, паспорт, зураг бүхий албан газрын хүчин төгөлдөр үнэмлэх зэрэг баримт
бичгийн хамт хүчинтэй/;
            4.3.6.сонгуулийн үйл ажиллагааг ажиглах үедээ нам, хамтарсан намууд,
нэр дэвшигчийг дэмжсэн, эсхүл эсэргүүцсэн утга илэрхийлсэн хувцас, эд хэрэглэл
өмсөх, хэрэглэх, ийм төрлийн сурталчилгааны зүйлс биедээ авч явахгүй байх;

       4.4. Сонгуулийг ажиглахаар хүсэлт гаргасан этгээд нь сонгууль ажиглахтай
холбогдон гарах зардлаа бүрэн хариуцах бөгөөд энэ нь гадаадын ажиглагчид нэгэн
адил хамаарна.

       4.5. Ажиглагчид дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
              4.5.1.саналаа нууцаар гаргаж буй сонгогчийн эрхийг хүндэтгэж тэдэнд
аливаа хэлбэрээр саад учруулах;
              4.5.2.санал тоолох, дүн гаргах ажиллагаанд саад учруулах;
              4.5.3.салбар комисс болон сонгуулийн хорооны байр, санал авах байранд
сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа хууль бус үйлдэл, үйл ажиллагаа
явуулах;
              4.5.4.сонгуулийн хороодын хуралдааныг ажиглахдаа тухайн сонгуулийн
хорооны бүрэн эрхийн асуудалд хөндлөнгөөс оролцох, үг хэлэх зэргээр сонгуулийн
хорооны хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулах;
              4.5.5.хэсэгт явагдсан санал хураалтын дүн албан ёсоор баталгаажиж
гараагүй байхад санал хураалтын дүнг аливаа хэлбэрээр мэдээлэх;
              4.5.6.сонгогчийн өмнөөс сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ
зурах;
              4.5.7.санал бэлтгэх бүхээгт сонгогчтой хамт байх;
              4.5.8.сонгогчийн хүсэлтээр болон өөрийн санаачлагаар түүний өмнөөс
санал өгөх;
              4.5.9. сонгогчтой сонголтынх нь талаар асууж, ярилцах;
              4.5.10.сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараах.

                                 Тав. Хариуцлага

      5.1. Ажиглагч нь сонгуулийн хууль тогтоомж болон энэ журамд заасныг зөрчвөл
холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

      5.2. Ажиглагч нь сонгуулийн хууль тогтоомж болон энэ журамд заасныг зөрчвөл
тухайн сонгуулийн хороо энэ журмын 3.7-д заасны дагуу сонгууль ажиглагчийн
бүртгэлийг хүчингүй болгож, үнэмлэхийг хураан авахаас гадна зөрчлийн талаарх
мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүргүүлнэ.

                                     ---оОо---
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
                                              сонгуулийг ажиглах журмын
                                                   1 дүгээр хавсралт



       НАМ, ХАМТАРСАН НАМУУДААС ТОМИЛСОН                                    3х4
 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ
             АЖИГЛАГЧИЙН ТОВЧ АНКЕТ                                        зураг


20... оны ..... дугаар сарын .....-ны өдөр


  1     Эцэг /эх/-ийн болон өөрийн нэр


  2     Нас, хүйс

  3     Регистрийн дугаар


  4     Боловсрол, мэргэжил


  5     Ажил, албан тушаал /одоогийн/


  6     Намын харъяалал

        Ажиглагчаар томилсон нам,
  7
        хамтарсан намуудын нэр

  8     Харилцах хаяг, утасны дугаар

        Ажиглалт хийх хэсгийн хороо,
  9
        салбар комиссын байршил, дугаар




             АНКЕТ БИЧСЭН:                    /...................................../
                                                            гарын үсэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
                                               сонгуулийг ажиглах журмын
                                                    2 дугаар хавсралт




МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ                            3х4
        ГАДААДЫН АЖИГЛАГЧИЙН ТОВЧ АНКЕТ
                                                                          зураг

20... оны ..... дугаар сарын ......-ны өдөр


  1     Овог /эцэг, эхийн нэр/


  2     Нэр


  3     Нас, хүйс


  4     Иргэний харъяалал


  5     Ажил, албан тушаал /одоогийн/


  6     Мэргэжил

        Төлөөлж буй улс, байгууллагын
  7
        нэр

  8     Урьсан байгууллага


  9     Харилцах хаяг, харилцах утас

        Ажиглагчийн орчуулагч, туслах
 10
        хүний нэр, хаяг, утасны дугаар




              АНКЕТ БИЧСЭН:                    /...................................../
                                                             гарын үсэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
                                                сонгуулийг ажиглах журмын
                                                     3 дугаар хавсралт



                                                                              3х4
 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ
   ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ТОВЧ АНКЕТ                                зураг



20.... оны ..... дугаар сарын .....-ны өдөр


  1     Эцэг /эх/-ийн болон өөрийн нэр

  2     Нас, хүйс


  3     Регистрийн дугаар


  4     Боловсрол, мэргэжил


  5     Ажил, албан тушаал /одоогийн/


  6     Томилсон байгууллагын нэр

        Ажиглалт хийх аймаг, сум, дүүргийн
  7
        нэр

  8     Харилцах хаяг, утасны дугаар




              АНКЕТ БИЧСЭН:                    /...................................../
                                                            гарын үсэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
                                                                  сонгуулийг ажиглах журмын
                                                                       4 дүгээр хавсралт


       ..................... НАМ, ХАМТАРСАН НАМУУДЫН СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН
       БАЙГУУЛЛАГААС ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ
          АЖИЛЛАГААГ АЖИГЛАХ АЖИГЛАГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

                                                          20... оны ..... дугаар сарын .....-ны өдөр

                                                       Регистрийн болон            Ажиглалт хийх
      Ажиглагчийн эцэг /эх/-
№                                        Нас, хүйс      үндэсний гадаад          салбар комиссын
       ийн нэр, өөрийн нэр
                                                       паспортын дугаар                байршил
1                                                                            ......... улс, ......... хот
2                                                                            ......... улс, ......... хот
3                                                                            ......... улс, ......... хот
...
...
...
...
...
...
...




      .................................. нам /хамтарсан намууд/-ын
      сонгууль эрхэлсэн байгууллагыг төлөөлж:

                     ...............................                       /.............................../
                                   нэр                                               гарын үсэг



      Жич: Уг мэдээллийг баталгаажуулсан хэсэгт нам, хамтарсан намуудын сонгууль
эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж
баталгаажуулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журмын 5 дугаар хавсралт


                                    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ СОНГУУЛИЙН
                      ................................ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН .................................... СУМ, ДҮҮРГИЙН
                                       ......... ДУГААР ХЭСЭГТ АЖИЛЛАХ АЖИГЛАГЧИЙН БҮРТГЭЛ *

         Ажиглагчийн                                                                       Томилсон нам,              Бүртгүүлсэн огноо,
                                                  Регистрийн          Ажил, албан
 №    эцэг /эх/-ийн болон     Нас      Хүйс                                                  хамтарсан                   үнэмлэхийн          Тайлбар
                                                    дугаар              тушаал
          өөрийн нэр                                                                         намын нэр                      дугаар
 А            Б                В         Г             Д                   Е                        Ж                             З            И




                     Хэсгийн хорооны дарга                                          /..................................................../
Тэмдэг
                     Нарийн бичгийн дарга                                           /..................................................../


      * Гадаад улсад байгаа сонгогчийн санал авах ажлыг зохион байгуулах Салбар комисс бүр энэхүү маягтаар ажиглагчийн бүртгэлийг
хөтлөх бөгөөд тайлар хэсэгт ажиглагчийн үндэсний гадаад паспортын дугаарыг бичнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журмын 6 дугаар хавсралт


                          МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ СОНГУУЛИЙН
                                   ГАДААДЫН АЖИГЛАГЧИЙН БҮРТГЭЛ



                                                                                       Урьсан байгууллагын                   СЕХ-нд      Орчуулагчийн
                               Иргэний         Гадаад        Төлөөлж байгаа улс,
№        Зураг    Овог, нэр                                                             нэр /харилцах хаяг,                бүртгүүлсэн   нэр, харилцах
                              харъяалал   паспортын дугаар    байгууллагын нэр
                                                                                               утас/                          огноо      утасны дугаар

А            Б       В            Г              Д                   Е                               Ж                              З         И




                 Сонгуулийн Ерөнхий Хорооны
    Тэмдэг
                 нарийн бичгийн дарга                                      /..................................................../




                                                         ---oOo---
Togt 15-observer журам

More Related Content

What's hot

Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdTogt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdGEC Mongolia
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiGEC Mongolia
 
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамМэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамTurbat Bat-Erdem
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiGEC Mongolia
 
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05GEC Mongolia
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайGEC Mongolia
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлTurbat Bat-Erdem
 
сонгуулийн автоматжуулсан системийн тухай
сонгуулийн автоматжуулсан системийн тухайсонгуулийн автоматжуулсан системийн тухай
сонгуулийн автоматжуулсан системийн тухайbaasandorj b
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...GEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultGEC Mongolia
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]GEC Mongolia
 

What's hot (20)

Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdTogt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netd
 
Burtgeliin juram
Burtgeliin juramBurtgeliin juram
Burtgeliin juram
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
 
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамМэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
 
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөл
 
Togt 26
Togt 26Togt 26
Togt 26
 
сонгуулийн автоматжуулсан системийн тухай
сонгуулийн автоматжуулсан системийн тухайсонгуулийн автоматжуулсан системийн тухай
сонгуулийн автоматжуулсан системийн тухай
 
Togt 28
Togt 28Togt 28
Togt 28
 
Ehhsht
EhhshtEhhsht
Ehhsht
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
 

Similar to Togt 15-observer журам

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухайGEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliNatsagdorj Na
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...GEC Mongolia
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramGEC Mongolia
 
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамСонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамGEC Mongolia
 
Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульbaasandorj b
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013GEC Mongolia
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastGEC Mongolia
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хуульMonatom Mgl
 

Similar to Togt 15-observer журам (15)

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juram
 
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамСонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
 
Ubeg snj-juram
Ubeg snj-juramUbeg snj-juram
Ubeg snj-juram
 
Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хууль
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
 
Yos zuin durem
Yos zuin duremYos zuin durem
Yos zuin durem
 

More from GEC Mongolia

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138GEC Mongolia
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013GEC Mongolia
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013GEC Mongolia
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhGEC Mongolia
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahGEC Mongolia
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013GEC Mongolia
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013GEC Mongolia
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013GEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud GEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 

More from GEC Mongolia (19)

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
Zardal surgalt
Zardal surgaltZardal surgalt
Zardal surgalt
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruud
 
Graphic 2012 ons
Graphic   2012 onsGraphic   2012 ons
Graphic 2012 ons
 
Negdsen dun 2012
Negdsen dun 2012Negdsen dun 2012
Negdsen dun 2012
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 

Togt 15-observer журам

  • 1. МОНГОЛ УЛС СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ 2013 оны 03 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 15 хот Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журам батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэг, 50.8.2 дахь заалт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь: 1. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журам”-ыг хавсралтаар баталсугай. 2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Журам батлах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АЛТАНЖАРГАЛ
  • 2. Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралт МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Ажиглагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. 1.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа нам, хамтарсан намууд /цаашид “нам” гэх/-ын сонгууль эрхэлсэн байгууллага, төрийн бус байгууллагаас сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг томилон ажиллуулна. 1.4. Намын сонгууль эрхэлсэн байгууллага, төрийн бус байгууллагаас томилсон ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/ нь нэр дэвшигч, төрийн албан хаагчаас бусад этгээд байна. 1.5. Гадаадын болон Олон Улсын байгууллагыг төлөөлж сонгуулийг ажиглах ажиглагч нь гадаад улсын иргэн байж болох бөгөөд түүнд энэ журмын 1.3-т заасан шаардлага нэгэн адил хамаарна. Хоёр. Ажиглагчийг бүртгэж, үнэмлэх олгох 2.1. Намын сонгууль эрхэлсэн байгууллага болон төрийн бус байгууллагаас сонгуулийн нэг хэсэгт 4 хүртэл, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах салбар комисс /цаашид “салбар комисс” гэх/-т 2 хүртэл ажиглагчийг томилж ажиллуулах эрхтэй. 2.2. Намын сонгууль эрхэлсэн байгууллага болон төрийн бус байгууллага нь сонгуулийн хэсэгт ажиллах ажиглагчийг бүртгүүлэх хүсэлтээ санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд бичгээр гаргана. 2.3. Намын сонгууль эрхэлсэн байгууллага болон төрийн бус байгууллага нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглах хүсэлтээ гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн Ерөнхий Хороонд бичгээр гаргах бөгөөд уг хүсэлтэд энэ журмын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу ажиглагчдын талаарх мэдээллийг хавсаргасан байна. 2.4. Сонгуулийн Ерөнхий Хороо энэ журмын 2.3-д заасан ажиглагч томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн мэдээллийг салбар комисст мэдэгдэх бөгөөд ажиглагчаар ажиллах этгээд нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна. 2.5. Гадаадын болон Олон Улсын байгууллага нь ажиглагч бүртгүүлэх хүсэлтээ энэ журмын 2.7-д заасан баримт бичгийн хамт санал авах өдрөөс өмнө Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор бичгээр гаргаж ирүүлэх бөгөөд Сонгуулийн Ерөнхий
  • 3. Хороо энэ журмын 1.5-д заасан шаардлага хангасан этгээдийг бүртгэж гадаадын ажиглагчийн үнэмлэх олгоно. 2.6. Гадаадын ажиглагчийн орчуулагч нь гадаадын ажиглагчийн нэгэн адил бүртгүүлж, үнэмлэх авсан байна. 2.7. Ажиглагч нь холбогдох сонгуулийн хороо /салбар комисс/-д бүртгүүлэхдээ дор дурьдсан баримт бичгийг ирүүлнэ: 2.7.1.ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар; 2.7.2.энэ журмын хавсралтаар баталсан ажиглагчийн анкет; 2.7.3.ажиглагчаар томилогдсон этгээдийн 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг; 2.7.4.иргэний үнэмлэхийн хуулбар /гадаадын ажиглагч болон салбар комисст ажиллах ажиглагчийн хувьд гадаад паспортын хуулбар/. 2.8. Нэр дэвшигчийн шадар туслагч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтанг ажиглагчаар томилсон бол энэ журамд заас н дагу у бүртгэж, үнэмлэх ы олгоно. 2.9. Хэсгийн хороо энэ журмын 2.2-д заасан хугацаанаас хойш ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авахгүй. 2.10. Хэсгийн хороо хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт хүлээн авсан өдрөөс хойш 48 цагийн дотор нягтлан шалгаж, энэ журмын 1.3-т заасан шаардлага хангасан этгээдийг бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгоно. 2.11. Ажиглагчийн эрх нь ажиглагчаар бүртгүүлж үнэмлэх авсан өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд тухайн ажиглагчийг бүртгэсэн сонгуулийн хорооноос санал хураалтын дүнг зарласнаар дуусгавар болно. Салбар комисст ажиллах ажиглагчийн эрх салбар комисст санал хураалт дууссаны дараа санал авахад зарцуулсан хүчинтэй, хүчингүй саналын хуудсыг битүүмжлэн гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг удирдан зохион байгуулах Комисст илгээснээр дуусгавар болно. Гурав. Сонгуулийн хороодын эрх, үүрэг 3.1. Сонгуулийн хороод нь ажиглагчийг сонгуулийн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх боломжоор хангана. 3.2. Санал авах байранд ажиллах ажиглагчийн тоог санал авах байрны багтаамжийг харгалзан хуульд заасан тоонд багтаан хэсгийн хороо хуралдаанаараа хэлэлцэн тогтооно. 3.3. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд 2- оос доошгүй ажиглагч оролцуулна. 3.4. Сонгуулийн хороод энэ журмын 3.2, 3.3-т заасны дагуу тогтоосон ажиглагчийн тоог баримтлан тухайн ажиглагчдаар сонгууль ажиглах хуваарь гаргуулж, түүнд хяналт тавина. 3.5. Сонгуулийн хороод нь ажиглагчийн үйл ажиллагаа сонгуулийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ талаар шаардлага тавих эрхтэй.
  • 4. 3.6. Ажиглагч нь хууль тогтоомжид заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцвол ажиглагчийн бүртгэлийг тухайн ажиглагчийг бүртгэж, үнэмлэх олгосон сонгуулийн хороо /салбар комисс/ хүчингүй болгож, үнэмлэхийг хураан авна. Ажиглагч нь хууль зөрчсөний улмаас ажиглагчийн бүртгэлээс хасагдсан нь түүнийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 3.7. Гадаадын ажиглагч нь сонгуулийг ажиглахдаа сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчвөл хэсгийн хороо тухайн ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, үнэмлэхийг нь хураан авах ба энэ тухай Сонгуулийн Ерөнхий Хороонд нэн даруй мэдэгдэнэ. 3.8. Ажиглагч нь ажиглагчийн бүртгэлээс хасагдаж, үнэмлэхээ хураалгасан бол түүнийг томилсон эрх бүхий этгээд орны хүнийг томилох эрхгүй. 3.9. Хэсгийн хороо санал хураалтын дүнг хэвлэж, дүнг уншиж сонсгон санал хураалтын үр дүнг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд дамжуулсны дараа саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан санал тоолох төхөөрөмжөөс хэвлэн гаргасан санал хураалтын дүнгийн хамт намын төлөөлөл тус бүрийн нэг ажиглагчид өгнө. 3.10. Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, бусад этгээд ажиглагчийг хуульд заасан эрхээ эдлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно. Дөрөв. Ажиглагчийн эрх, үүрэг 4.1. Ажиглагч нь сонгуулийг ажиглахдаа хуульд заасны дагуу дараах эрх эдэлнэ: 4.1.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах; 4.1.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах; 4.1.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарь, явцтай танилцах; 4.1.4.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах; 4.1.5.санал авах байранд сонгуулийн санал авах явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх; 4.1.6.санал авах, тоолох ажлыг ажиглах; 4.1.7.санал авах явцад зөрчил гарвал хэсгийн хороо, салбар комиссын даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, баримтжуулах, гэрчээр гарын үсэг зуруулах; 4.1.8.дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах; 4.1.9.хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах, сонгуулийн хорооны хуралдааныг ажиглах; 4.1.10.саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авах; 4.1.11.ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх. /Гадаадын ажиглагчийн хувьд ажиглалтын тайлангаа монгол хэл дээр орчуулсан байна./ 4.2. Гадаадын ажиглагчдад энэ журмын 4.1.10-т заасан эрх хамаарахгүй.
  • 5. 4.3. Ажиглагч нь сонгуулийн явцыг ажиглахдаа дараахь үүрэг хүлээнэ: 4.3.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх; 4.3.2.сонгуулийн хороодын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, зөвхөн ажиглалт хийх; 4.3.3.сонгуулийн хорооноос хууль биелүүлж ажиллах талаар тавьсан шаардлагыг биелүүлэх, сонгуулийн хорооны гишүүд, сонгогчидтой зөв боловсон, хүндэтгэлтэй харьцах; 4.3.4.энэ журмын 3.4-д заасны дагуу гаргасан сонгуулийг ажиглах хуваарийн дагуу ажиллах; 4.3.5.сонгууль ажиглах үедээ ажиглагчийн үнэмлэхээ бусдад харагдахуйцаар энгэртээ зүүсэн байх /уг үнэмлэх нь тухайн иргэнийг нотлох иргэний үнэмлэх, паспорт, зураг бүхий албан газрын хүчин төгөлдөр үнэмлэх зэрэг баримт бичгийн хамт хүчинтэй/; 4.3.6.сонгуулийн үйл ажиллагааг ажиглах үедээ нам, хамтарсан намууд, нэр дэвшигчийг дэмжсэн, эсхүл эсэргүүцсэн утга илэрхийлсэн хувцас, эд хэрэглэл өмсөх, хэрэглэх, ийм төрлийн сурталчилгааны зүйлс биедээ авч явахгүй байх; 4.4. Сонгуулийг ажиглахаар хүсэлт гаргасан этгээд нь сонгууль ажиглахтай холбогдон гарах зардлаа бүрэн хариуцах бөгөөд энэ нь гадаадын ажиглагчид нэгэн адил хамаарна. 4.5. Ажиглагчид дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 4.5.1.саналаа нууцаар гаргаж буй сонгогчийн эрхийг хүндэтгэж тэдэнд аливаа хэлбэрээр саад учруулах; 4.5.2.санал тоолох, дүн гаргах ажиллагаанд саад учруулах; 4.5.3.салбар комисс болон сонгуулийн хорооны байр, санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулах; 4.5.4.сонгуулийн хороодын хуралдааныг ажиглахдаа тухайн сонгуулийн хорооны бүрэн эрхийн асуудалд хөндлөнгөөс оролцох, үг хэлэх зэргээр сонгуулийн хорооны хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулах; 4.5.5.хэсэгт явагдсан санал хураалтын дүн албан ёсоор баталгаажиж гараагүй байхад санал хураалтын дүнг аливаа хэлбэрээр мэдээлэх; 4.5.6.сонгогчийн өмнөөс сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурах; 4.5.7.санал бэлтгэх бүхээгт сонгогчтой хамт байх; 4.5.8.сонгогчийн хүсэлтээр болон өөрийн санаачлагаар түүний өмнөөс санал өгөх; 4.5.9. сонгогчтой сонголтынх нь талаар асууж, ярилцах; 4.5.10.сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараах. Тав. Хариуцлага 5.1. Ажиглагч нь сонгуулийн хууль тогтоомж болон энэ журамд заасныг зөрчвөл холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. 5.2. Ажиглагч нь сонгуулийн хууль тогтоомж болон энэ журамд заасныг зөрчвөл тухайн сонгуулийн хороо энэ журмын 3.7-д заасны дагуу сонгууль ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, үнэмлэхийг хураан авахаас гадна зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүргүүлнэ. ---оОо---
  • 6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журмын 1 дүгээр хавсралт НАМ, ХАМТАРСАН НАМУУДААС ТОМИЛСОН 3х4 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ АЖИГЛАГЧИЙН ТОВЧ АНКЕТ зураг 20... оны ..... дугаар сарын .....-ны өдөр 1 Эцэг /эх/-ийн болон өөрийн нэр 2 Нас, хүйс 3 Регистрийн дугаар 4 Боловсрол, мэргэжил 5 Ажил, албан тушаал /одоогийн/ 6 Намын харъяалал Ажиглагчаар томилсон нам, 7 хамтарсан намуудын нэр 8 Харилцах хаяг, утасны дугаар Ажиглалт хийх хэсгийн хороо, 9 салбар комиссын байршил, дугаар АНКЕТ БИЧСЭН: /...................................../ гарын үсэг
  • 7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журмын 2 дугаар хавсралт МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ 3х4 ГАДААДЫН АЖИГЛАГЧИЙН ТОВЧ АНКЕТ зураг 20... оны ..... дугаар сарын ......-ны өдөр 1 Овог /эцэг, эхийн нэр/ 2 Нэр 3 Нас, хүйс 4 Иргэний харъяалал 5 Ажил, албан тушаал /одоогийн/ 6 Мэргэжил Төлөөлж буй улс, байгууллагын 7 нэр 8 Урьсан байгууллага 9 Харилцах хаяг, харилцах утас Ажиглагчийн орчуулагч, туслах 10 хүний нэр, хаяг, утасны дугаар АНКЕТ БИЧСЭН: /...................................../ гарын үсэг
  • 8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журмын 3 дугаар хавсралт 3х4 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ТОВЧ АНКЕТ зураг 20.... оны ..... дугаар сарын .....-ны өдөр 1 Эцэг /эх/-ийн болон өөрийн нэр 2 Нас, хүйс 3 Регистрийн дугаар 4 Боловсрол, мэргэжил 5 Ажил, албан тушаал /одоогийн/ 6 Томилсон байгууллагын нэр Ажиглалт хийх аймаг, сум, дүүргийн 7 нэр 8 Харилцах хаяг, утасны дугаар АНКЕТ БИЧСЭН: /...................................../ гарын үсэг
  • 9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журмын 4 дүгээр хавсралт ..................... НАМ, ХАМТАРСАН НАМУУДЫН СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГААС ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ АЖИГЛАХ АЖИГЛАГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 20... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Регистрийн болон Ажиглалт хийх Ажиглагчийн эцэг /эх/- № Нас, хүйс үндэсний гадаад салбар комиссын ийн нэр, өөрийн нэр паспортын дугаар байршил 1 ......... улс, ......... хот 2 ......... улс, ......... хот 3 ......... улс, ......... хот ... ... ... ... ... ... ... .................................. нам /хамтарсан намууд/-ын сонгууль эрхэлсэн байгууллагыг төлөөлж: ............................... /.............................../ нэр гарын үсэг Жич: Уг мэдээллийг баталгаажуулсан хэсэгт нам, хамтарсан намуудын сонгууль эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
  • 10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журмын 5 дугаар хавсралт МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ СОНГУУЛИЙН ................................ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН .................................... СУМ, ДҮҮРГИЙН ......... ДУГААР ХЭСЭГТ АЖИЛЛАХ АЖИГЛАГЧИЙН БҮРТГЭЛ * Ажиглагчийн Томилсон нам, Бүртгүүлсэн огноо, Регистрийн Ажил, албан № эцэг /эх/-ийн болон Нас Хүйс хамтарсан үнэмлэхийн Тайлбар дугаар тушаал өөрийн нэр намын нэр дугаар А Б В Г Д Е Ж З И Хэсгийн хорооны дарга /..................................................../ Тэмдэг Нарийн бичгийн дарга /..................................................../ * Гадаад улсад байгаа сонгогчийн санал авах ажлыг зохион байгуулах Салбар комисс бүр энэхүү маягтаар ажиглагчийн бүртгэлийг хөтлөх бөгөөд тайлар хэсэгт ажиглагчийн үндэсний гадаад паспортын дугаарыг бичнэ.
  • 11. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журмын 6 дугаар хавсралт МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ СОНГУУЛИЙН ГАДААДЫН АЖИГЛАГЧИЙН БҮРТГЭЛ Урьсан байгууллагын СЕХ-нд Орчуулагчийн Иргэний Гадаад Төлөөлж байгаа улс, № Зураг Овог, нэр нэр /харилцах хаяг, бүртгүүлсэн нэр, харилцах харъяалал паспортын дугаар байгууллагын нэр утас/ огноо утасны дугаар А Б В Г Д Е Ж З И Сонгуулийн Ерөнхий Хорооны Тэмдэг нарийн бичгийн дарга /..................................................../ ---oOo---