Togt 68- juram uurchlulttei

540 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
540
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
5
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Togt 68- juram uurchlulttei

  1. 1. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар тогтоолын хавсралт СОНГОГЧ САНАЛЫН ХУУДСАНД САНАЛАА ТЭМДЭГЛЭХ, САНАЛЫН ХУУДСАА САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ /САНАЛЫН ХАЙРЦАГ/-Д ХИЙХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа санал тоолохтөхөөрөмж /саналын хайрцагт/-д хийх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилгооршино. Хоёр. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх 2.1. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгуулж, сонгогчдыннэрийн жагсаалтад гарын үсэг зурж баталгаажуулсаны дараа саналын хуудас авна. 2.2. Саналын хуудас авсан сонгогч санал бэлтгэх бүхээгт очиж саналаа нууцааргаргана. 2.3. Сонгогч санал бэлтгэх бүхээгт байгаа зааврыг болон саналын хуудаст бичсэнзааварчилгааг тус тус уншиж тэдгээрт заасны дагуу саналаа тэмдэглэнэ. 2.4. Сонгогч саналаа тэмдэглэхдээ өөрийн дэмжиж буй нэр дэвшигч, нам эвслийннэрийн өмнөх дугуйг саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу зориулалтын үзгээрдүүргэж будна. 2.5. Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа сонгогч Та санал өгөхдөө саналынхуудасны 2 хэсэгт тэмдэглэл хийнэ. Үүнд:Иргэн Та Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр,Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн1 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыгхүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / /дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ. Нэр дэвшигчӨөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг/ / дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ. Нам эвсэл Загвар 1
  2. 2. Иргэн Та Архангай, Баян-Өлгий, Баянхонгор,Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс,Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймаг,Хан-Уул, Багануур, Багахангай, Сүхбаатар,Чингэлтэй, Баянгол дүүргийн 2 мандаттай тойргийнсонгогч бол өөрийн сонгохыг хүссэн2 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / / дүүргэн будаж / /саналаа тэмдэглэнэ. Нэр дэвшигч Нэр дэвшигчӨөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг/ / дүүргэн будаж / /саналаа тэмдэглэнэ. Нам эвсэл Загвар 2Иргэн Та Баянзүрх-Налайх, Сонгинохайрхан дүүргийн3 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыгхүссэн 3 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / / тус тусдүүргэн будаж / /саналаа тэмдэглэнэ. Нэр дэвшигч Нэр дэвшигч Нэр дэвшигчӨөрийн сонгохыг хүссэн аль 1 нам, эвслийн өмнөх дугуйг/ / дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ. Нам эвсэл Загвар 3 Нийслэлд саналаа өгч байгаа сонгогч саналын хуудасны нүүрэн талд УИХ-ынсонгуульд саналаа өгч тэмдэглэл хийсний дараа саналын хуудасны ар талын хэсэгтнийслэлийн ИТХ-ын сонгуульд санал өгнө. Үүнд:Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн төлөөсанал өгөх хэсэгт өөрийн сонгохыг хүссэн1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / / дүүргэн / / будна.Нам эвслийн төлөө санал өгөх хэсэгт өөрийнсонгохыг хүссэн аль 1 нам, эвслийн өмнөх дугуйг / /дүүргэн / / будна. Загвар 4
  3. 3. 2.6. Саналын хуудсанд сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх талаарх зааврыг санал авахбайрны мэдээллийн самбар, санал бэлтгэх бүхээгт заавал байрлуулсан байна. 2.7. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг саналтэмдэглэсэн хэсэг нүдэнд харагдахгүй байхаар бэлтгэсэн зориулалтын тунгалаг хавтасандхийж, хэсгийн хорооны гишүүнд саналын хуудасны бусад хэсэгт өөр тэмдэглэл хийгээгүйболохыг харуулна. Хэрэв саналын хуудасны бусад хэсэгт өөр тэмдэглэл хийсэн бол хэсгийнхорооны гишүүн энэ журмын 2.8-д заасны дагуу дахин нэг саналын хуудас авах эсэхийглавлаж, сонгогч дахин саналын хуудас авахгүй гэвэл тухайн хүчингүй хуудсыг тэмдэглэлхөтлөж хадгална. /Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээртогтоолоор хүчингүйд болсонд тооцов./ 2.8. Сонгогч саналаа буруу тэмдэглэвэл санал тоолох төхөөрөмж /саналын хайрцагт/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хорооны ажилтанд мэдэгдэн хураалгаж, дахин нэг удаасаналын хуудас авч болно. Гурав. Саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх 3.1. Сонгогч санал тоолох төхөөрөмжйн дэлгэцэнд “Саналын хуудас уншихадбэлэн” гэсэн мэдээлэл гарч ирсэний дараа саналын хуудсаа хийнэ. 3.2. Саналын хуудсыг аль ч талаар нь санал тоолох төхөөрөмжид хийж болно. 3.3. Сонгогч санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа хийсний дараа “Саналынхуудас амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Дөрөв. Сонгогчид хориглох зүйл 4.1 Сонгогчид дараах зүйлийг хориглоно: 4.1.1.энэ журамд зааснаас өөр тэмдэглэл хийх; 4.1.2.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй байж санал өгөх, эсхүл хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглах, санал өгөх, өгөхийг оролдох, хуурч мэхлэх; 4.1.3.санал авах байранд гаднаас өөр саналын хуудас авч орох, авч гарах; 4.1.4.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх ; 4.1.5.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа бусдад харуулах; 4.1.6.аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байх амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах; 4.1.7. саналын хуудсаа нугалах, гэмтээх. /Энэ журамд Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр тогтоолоорөөрчлөлт орсон./ ---оОо---

×