SlideShare a Scribd company logo
1 of 20
Оршил
Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед хүмүүсийн оюуны чадамжыг хангах хэвлэмэл бүтээгдэхүүний төрөл, тоо өсч, цаасан хэвлэлээс цахим хэвлэлд шилжиж мэдээллийн даяарчлал болж буй өнөө үед номын санч-мэдээллийн ажилтан нараас өргөн мэдлэг, өндөр хариуцлага шаардах боллоо. Уншигч хэрэглэчдэд эмх цэгцтэй, үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн тулд хэвлэмэл бүтээгдэхүүнийг ангилан төрөлжүүлж судлах, стандартын дагуу каталогжуулах, сурталчилан мэдээллэх, цахим мэдээллийн сан байгуулах хэрэгтэй юм. Номын сан номзүйн үйлчилгээг электрон хэлбэрт оруулах явдал монголын нөхцөл эдүгээ тулгамдсан асуудал болоод байгаа юм. 1990 оноос манай улсын нийгэм, улс төр, эдийн засаг, боловсролын салбарт эрс өөрчлөлт явагдаж зах зээлийн тогтолцоонд шилжин орсноор төр, нийгмийн амьдралд гүн гүнзгий өөрчлөлт гарсан билээ. Шилжилтийн эхэн үед номын сангийн систем гүнзгий хямралд орж санхүүжилт хомсдон номын фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ, боловсон хүчний хангалт нилээд суларсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд номын сангийн үйл ажиллагаа сэргэх хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Өнөөдөр манай улсын хэмжээнд номын санг автоматжуулах ажил эхлэл төдий байгаа бөгөөд төвийн цөөн хэдэн номын сангуудад нэвтрүүлж тодорхой туршлага хуримтлуулжээ. Өнөөдөр компьютер харилцаа холбооны ачаар ном, хэвлэлийг электрон аргаар хэвлэж, электрон хувилбараар нь дэлхийн аль ч өнцөгт хүртээж байгаа билээ. Номын сангийн каталог нь хамгийн их хурдацтай хөгжиж байгаа номын сангийн салбар юм. Номын сан нь олон төрлийн каталогтой бөгөөд өнөө үед дэлхий нийтээр электрон каталогийг хэрэглэж, ашилах болсон юм. Ингээд би номын сангийн электрон каталогийг сонгон авч энэхүү бие даалтыг хиисэн юм.
Номын сангийн автоматжуулалтын тухай ерөнхий ойлголт
Мэдээлэл нь нийгмийн хөгжлийн гол хөдөлгөх хүчний үүргийг гүйцэтгэсээр ирснэ ба энэхүү үүрэг нь өнөө үед улам өсч улс орнуудын хөгжил нэг түвшин рүү ойртон, даяарчлагдаж байгаа нөхцөлд илүүтэй ажиглагдах боллоо. Мэдээлэл нь өнөөдөр хөгжлийн чухал хэсэг болсноор түүнийг дамжуулах, харилцан түгээх зэрэг шаардлагаас хамааран бие даасан технологи болтлоо хөгжөөд байна.
Компьютер харилцаа холбоо(сүлжээ)-ны хэрэглээ, тэдгээрийн интеграцчлалын хөгжил, хүний оюуны нөөцийг хамтаар эзэмших мэдээлэл нь хүн төрөлхтний хөгжлийг түргэтгэж байгаа бөгөөд түүнийг өнөөдөр “мэдээллийн хувьсгал ” гэж нэрлэж байна.
Дэлхий даяар мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлага нь ерөнхийдөө нэгдсэн нэг урсгал гольдролд орж, улс болгон олон улсын мэдээллийн сүлжээнд өөрийн гэсэн байр суурь, онцлогийг хадгалан тодорхой хувь нэмэртэйгээр оролцож хамгийн сүүлийн үеийн техник, технологи бүхий нэгдсэн нэг сүлжээгээр дамжуулан хөгжил дэвшлийнхээ хэрэгтэй гэсэн бүх төрлийн мэдээллийг бааз, өгөгдөхүүнээр нь авч хэрэглэх болжээ.
Мэдээллийн хурдан өсөлт, мэдээллийг хүргэх аргад хүчтэй нөлөөлж байгаа нь мэдээллийн технологийн салбарын өөрчлөлт нь номын сангийн үйлчилгээнд чухал нөлөө үзүүлж байна.
Мэдээлэл нь хүн нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй бол мэдээллийн технологи нь мэдээллийг хүргэх, түүнийг ашиглах  дархан эрх, хүчтэй боломжийг хэрэглэгчдэд олгодог байна. Номын сангууд нь мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн үр дүнд шинээр нээгдэж буй боломжуудыг хүлээн зөвшөөрч ашиглах ёстой бөгөөд тэд мэдэээллийн ертөнцийн электрон  цонх болох бололцоотой. Хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг судалж, мэдээллийн бүх төрлийн сувгийн үйл ажиллагааг зохицуулан мэдээллийг түгээх, хуваарилах ажлыг зөв зохион байгуулж эцсийн үр дүнд мэдээллийн үйлчилгээг оновчтой зохион байгуулж эцсийн үр дүнд мэдээллийн үйлчилгээг оновчтой зохоин байгуулахад шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг байгууллага бол номын сан бөгөөд мэдээллийн хэрэгцээ тасралтүй өссөөр байгаа эрин зуунд номын сан нь хэрэглэгчдийг түргэн шуурхай, бүрэн гүйцэд мэдээллээр хангах явдал зайлшгүй чухлаар тавигдаж байна. Өнөөдөр дэлхийн номын сангууд зөвхөн цаасан дээр хэвлэгдсэн хэвлэмэл бүтээгдэхүүн ашиглахаас гадна дуу, дүрс бичлэгийн материалууд, СD-ROM, төрөл бүрийн электрон мэдээлэл, электрон хэвлэлийг үйлчилгээндээ ашиглаж цаашилбал номын сангууд өөр хоорондоо мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож мэдээллээ солилцох болсон байна. Энэ нь зөвхөн компьютер, электрон мэдээлэл ашигласны үр дүн юм. Номын сан үйлчилгээгээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхийн тулд үйлчилгээг өргөжүүлэн төрөлжүүлж, уншигчийн захиалга хүлээн авахаас эхлээд ном олгох, номын сангий дохиолол хамгааллын систем хүртэл иж бүрэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байдаг. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн их урсгалыг гараар борлуулах но боломжгүй байгаа явдал нь тооцоолон бодох электрон машиныг номын санд нэвтрэх үндэс нь болсон юм.
1980 аад оны үеэс компьютерийг өргөн ашиглах болж номын санд зориулсан тусгай программ хангамж бүхий мэдээлэл тооцооллын сүлжээг нэвтрүүлж эхэлснээр түүний үйл ажиллагааны эх үндэс тавигдсан гэж үздэг. Автоматжуулалт нь хэвшсэн олон ажилбарыг устгах, номын санчдад номын сандаа идэвхтэй үйл ажиллагаа явуулах, тэдний ажлын бүтээмжийг сайжруулахад тус болох төдийгүй хэрэглэгчдэд урьд байгаагүй шинэ боломжийг нээж хэрэгчлэгчдйиг найдвартай мэдээллээр шуурхай хангах зорилгоор явуулж байгаа ажиллагаа гэж ойлгож болно.
Электрон каталог
Электрон каталог нь номын сангийн автоматжуулалтын дэд систем байдаг. Энэ нь цаасан каталогийг цахилгаан болон электрон картын системд шилжүүлсэн үйл явц бөгөөд номын санд байгаа олон ном хэвлэл, материалыг хурдан, хялбар хайж олох систем юм.
Мэдээллийн арвин их нөөцийг ашиглахтай уялдан мэдээллийг эрж хайх арга хэрэгслийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болсон энэхүү хайлтын шинэ хэлбэр бол электрон каталог бөгөөд энэ нь номын сангийн үйлчилгээг түргэн шуурхай, боловсронгуй болгож  хэрэглэгчдийг мэдээлэл олж авахад томоохон хувьсал хийж чадсан билээ.
Цаасан каталогт бид бүхэн номын нэр эсвэл зохиогчоор, мэдлэгийн салбараар нь хайлтыг хийх боломжтой. Харин электрон каталог нь номын санд зохион байгуулагдсан бүх төрлийн картан каталог/төрөл анги, үсэг дарааллын, зүйлчилсэн каталог гэх мэт/-ийн үүргийг гүйцэтгэж, зохиогч, номын нэр, сэдэв, агуулга, түлхүүр үг, хэвлэгдсэн он сар өдөр, ISBN /олон улсын номын дугаар/ зэрэг төрөл бүрийн аргаар хайлт хийдгээрээ давуу юм.
Цаасан каталогт хэрэглэдэг номзүйн тодорхойлолтуудыг электрон каталогт ашиглаж болох ба үүнийг форматын дагуу маш нарийн гүйцэтгэх шаардлагатай байдаг.
Электрон каталогтой терминалын тусламжтайгаар ажиллана. Зохих программыг эзэмшсэн хэрэглэгч (уншигч, номзүйч) өгөгдлийн баазад орж электрон каталогт холбогдсон өгөгдлийн банк, мөн интернетээр дамжуулан алсын банкийг ашиглаж болно.
Электрон каталог нь уншигчдад үйлчлэх фондын ашиглалтын бүртгэлийг хөтлөх, төрөл бүрийн статистик судалгаа гаргах зэргийн үндэс болж болно.  Ном ажиллах автоматчилсан горимд шилжихээс өмнө байсан фондын бүтэц, агуудлын талаарх мэдээллийг электрон каталогт оруулах асуудал чухал байдаг.
Энэ нь номын сангйин каталогйин хэлбэрийг 1-ээс нөгөөд шилжүүлэх тухайлбал картын хэлбэрийг микро тээгч рүү ном хэлбэрийн хэлбэр рүү эсвэл машинаар унших хэлбэр рүү шилжүүлэх явдал юм. Үүнийг янз бүрийн аргаар хийж болно. Каталогийн картын зургийг авч эсвэл скайнердаж машинаар унших хэлбэрт оруулж болно. Ингэснээр эрлийн элемент болон тодорхойлолтуудыг групплэх,  арга хэвээр үлдэж харин олшруулах, каталогт орох арга замыг өргөжүүлэх боломж нээгдэнэ. Энгийн каталогийг электрон каталогт шилжүүлэх асуудал нь өнөөдөр дэлхийн олон орны номын сангийн өмнө зогсож буй чухал асуудлын нэг юм.
Электрон каталогийн тусламжтайгаар ном, мэдээллийг хайх нь уламжлалт цаасан каталогоос хайх ажилбараас дараахи давуу талуудтай:
,[object Object]
Жагсаалт дотроос сонгосон мэдээллийн эх сурвалж (ном, хэвлэл, CD, вэб гэх мэт) хэдэн ширхэгээр, үг номын сангийн аль аль уншлагын танхимуудад ашиглаж байгааг заах.
Хэрэглэгчийн сонгосон ном яг одоо уншлаганд гарсан эсэхийг мэдэх боломжтой байдаг. Номын сангийн электрон каталогт интернетээр дамжуулан шууд нэвтрэн орж сонгосон материалаа захиалах боломжтой каталог бол OPAC буюу интернэтэд суурилсан электрон каталог юм.
АНУ-ын Конгрессын номын сангийн боловсруулж гаргасан MARC(Machine Readable Catalogue-Машинаар уншиж болох каталог)  формат нь каталогийг компьютерт оруулах хамгийн тохиромжтой стандарт болсон юм.
Энэхүү  MARC формат нь дараах шаардлагыг хангана:
,[object Object]
Катарлогжуулалтыг боловсронгуй болгоход гарч ирэх асуудлыг шийдвэрлэж чадахуйц уян хатан
Төрөл бүрийн автомат системүүдэд хэрэглэхэд тохиромжтойУлс орнууд өөрсдийн номын санд каталогжуулалтын дүрэм, туршлагатай уялдуулан KORMARC(солонгос), UKMARC(английн ), USMARC(америкийн ), RUSMARC(оросын ) зэрэг хувилбаруудыг гаргасан байна. Эдгээр форматын агуулгын ялгаа нь номын сангууд хоорондоо мэдээллээ солилцоход бэрхшээлтэй байсан учраас ямар ч хэлбэрийн форматыг боловсруулах боломж бүхий нэгдсэн формат зохиох шаардлага олон улсын мэргэжилтэнүүдийн өмнө хурцаар тавигдсан билээ.
UNIMARC-форматыг /1977 онд / IFLA-гаас боловсруулан гаргасан байна.
UNIMARC-форматын зорилго нь олон улсын номзүйн албадын үйл ажиллагааг машинаар уншигдах хэлбэрт оруулах явдал мөн.
UNIMARC формат нь
,[object Object]
UNIMARC форматын бичлэг MARC-ын аль ч формат руу хөрвөхөөр боловсруулагдсан байна. Иймд улс орон үндэстэн бүрийн номзүйн албад UNIMARC-д шилждэг буюу ордог, UNIMARC-аас гардаг хоёр программ тавихаар төлөвлөсөн нь MARC-ын форматуудын хооронд шилжих олон тусгай формат тавихаас чөлөөлөгджээ.
Автоматжуулах гэж байгаа ямар ч номын сангийн мэдээллийн сан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн номзүйн стандарт, дүрэм журам дээр үндэслэн каталогоо зохион байгуулах ёстой. Үүнд :
,[object Object]
AACR2R(Англи -Америкийн каталогжуулалтын дүрэм-Anglo-American Cataloguing Rules, Second Revised Edition) дүрэм нь номын санд байгаа төрөл бүрийн материалыг тодорхойлоход хэрэглэгддэг дүрэм юм. Энэ дүрэм нь 1967 онд хэвлэгдсэн бөгөөд 1978, 1988 онуудад дахин шинэчлэгдэж AACR2R гэж нэрлэх болсон.
ISBD(Олон улсын номзүйн тодорхойлолтын стандарт-International Standart Bibliographic Description) нь бүх төрлийн материалыг тодорхойлоход хэрэглэддэг элементийг агуулдаг гэх мэт.Дэлхийн ихэнх номын сангийн каталог нь интернэт дээр байрладаг. Тухайлбал:
,[object Object]
Libweb (http://sunsite.Berkeley.edu/Libweb) нь 62 орны тусгай болон сургуулийн номын сангийн 1.428 гаруй жагсаалт гэх мэтАнх OPAC-ийг 1960-аад оны үед дэлхийн их сургууль, нийтийн номын сангууд хэрэглэх болсон. OPAC нь номын сангийн фондонд чөлөөтэй нэвтэрч орох бүрэн боломжтой бөгөөд ямар ч хэрэглэгч хаа байгаа газраасаа OPAC-аас хайлт хийж болно. Тухайлбал: тодорхой нэг номын санд ирэлгүйгээр гэрээсээ, албан газраасаа хэрэглэх боломжтой юм. мөн тухайн номын санд байгаа ном материалыг хэрэглэхээс гадна энэ номын санд байхгүй ном материалыг өөр номын сангаас захиалан авч болно.
Энэхүү каталогт Z39.50 стандарт мөрдөгддөг  бөгөөд энэ нь программ хангамж, техник хангамж, мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалт зэргийг харгалзалгүйгээр нэг форматаар ажиллах , мэдээллийг дэлгэцэнд гарах , хайлт хийхэд зориулагдсан стандарт юм.
Монгол улсад интенэтэд холбогдсон номын сангууд цөөн бөгөөд каталогоо интернэтэд байрлуулсан номын сан бол МУҮНСАН Д. Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын сан, ЭМШУИС-ийн номын сан зэрэг болно.
Гадаадын номын сангуудад электрон каталог, электрон хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчлилж, номзүйн мэдээ баримтыг орон нутгийн түвшинд мэдээлэл солилцох ажлыг явуулан, нэгдсэн каталог, номын сан хоорондоо захиалга хөтлөх, номын сангууд нь хамтран мэдээллийн нөөцөө ашиглаж байна.
Хайлт хийх хэрэглэгчдийн тоо, удирдлагын ажлыг хийж гүйцэтгэх ажилчдын тоо зэргээс шалтгаалан автоматжуудсан системд 2 төрлийн компьютер хэрэглэгддэг.
Үүнд:
,[object Object]
Удирдлагын (server)Хайлтын компьютерийн тусламжтайгаар хэрэглэгч тухайн номын сангийн фондтой танилцах бүрэн боломжтой бөгөөд өөрйин хэрэгцээт ном материал бий эсэхийг мэднэ.
Харин удирдлагын компьютер нь номын сангийн дотоод үйл ажиллагаатай холбоотой статистикийн мэдээ бэлтгэх, тайлан тооцоо гаргахад хэрэглэгдэнэ.
Номын санд компьютерээс гадна бусад нэмэлт төхөөрөсжийг өргөн хэрэглэх шаардлагатай.
,[object Object]
Скайннер
Баркод уншигч
Хамгаалалтын хаалга
Файлыг нөөцлөх төхөөрөмж
Уншигчийн карт хийх төхөөрөмж
Канон
Хурууны хээний төхөөрөмж гэх мэт Тухайн номын сан тоног төхөөрөмжийг сонгохдоо автоматжуулалтын программ хангамжтайгаа нийцүүлэн сонгох хэрэгтэй юм.
Баримт жишээ:
СУИС-ийн соёлын сургуулийн электрон каталог
Электрон сонин: Нийт 76 сонинтой. Электрон хэвлэл нь сонины дугаар бүрийг дижитал хэлбэрт шилжүүлсэн хувилбар бөгөөд дэлхийн хаанаас ч хүссэн үедээ өөрийн компьютерээр дамжуулан цаасан хувилбараар хэрхэн харагддаг тэр хэлбэрээр нь унших боломжтой юм.
,[object Object]
Байршил хамаарахгүй түгээлт: та дэлхийн хаана ч байсан өглөө бүрийн 07:00 цагаас эхлэн сонингоо хүлээн авна.
Уян хатан: түлхүүр үгээр хайх хэсэг нь танд хүссэн мэдээллээ сонины бүх хуудаснаас хялбар хайж олох боломжыг олгоно.
Хэрэгцээтэй: таны худалдан авсан бүх сонин хадгалагдаж үлдэнэ. Гэх мэт олон давуу талтай юм. Электрон ном: Манай Электрон ном каталогт нийт 5472 төрлийн 14698 ширхэг ном байдаг.
Lib4Uномын сангийн цогц програм хангамжТОВЧ ТАНИЛЦУУЛГА   Lib4U номын сангийн цогц програм хангамж нь анх БСШУЯамны БСХХөтөлбөрөөс 2002 онд зарласан номын сангийн шилдэг програм хангамж шалгаруулах уралдаанд түрүүлсэн.
Lib4U програм нь одоогоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Дорнод аймгуудад байрлах ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, Сэрүүлэг, Монгол Бизнес, Тэнгэр зэрэг төрийн болон хувийн 20 гаруй их, дээд сургуулиудаас гадна Говь-Алтай аймгийн төв номын сан, Нээлттэй Нийгэм ТББ-ын номын сан, Хууль Зүйн Үндэсний Төвийн номын сангуудад тус тус ажиллаж хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээж байна.
Lib4U програмын ерөнхий онцлогууд:
Уншигч, хэрэглэгчдэд зориулсан тусгай электрон каталогтой бөгөөд энэ каталогт дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр дамжуулан, нэмэлт програм суулгалгүйгээр дурын веб броузер ашиглан төрөл бүрээр хайлт хийх боломжтой. Мөн хамгийн сүүлд электрон каталогт нэмэгдсэн шинэ номын жагсаалтыг харах боломжтой.
Ердийн номын сангаас гадна электрон номын санд хандах, электрон номыг шууд унших боломжийг уншигч, хэрэглэгчиддээ олгодог.
Уншигчийн зураасан кодтой үнэмлэх, номны зураасан код, зураасан код бүхий номын формуляр зэргийг өөрөө үүсгэн жирийн принтерээр ердийн бичгийн цаасан дээр хэвлэн гаргадаг бөгөөд эдгээрийн тусламжтайгаар үйлчилгээ, тооллого явуулах, тайлан мэдээ гаргах иж бүрэн системтэй.
Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргадаг. Эдгээрийг болон програмын бусад өгөдлийг Excel, HTML эсвэл зургийн файл болгон экспорт хийж гаргах боломжтой. Мөн Word зэрэг бусад хэрэглээний програмд өгөгдлийг хуулбарлан оруулах боломжтой.
Олон улсын номын сангийн UNIMARC стандарттай тохиромжтой.
Номын сангийн quot;
DDCquot;
, quot;
ББКquot;
, quot;
УДКquot;
зэрэг ямарч ангиллыг хэрэглэж болно.
Номын сангийн уламжлалт цаасан каталогийн картуудыг дахин бичилгүйгээр “MNS5271:2003” стандартын дагуу програмаас шууд үүсгэн, хэвлэн гаргах боломжтой.
Номыг төрлөөр нь нэг удаа тодорхойлж өгөөд дансны дугаар буюу ширхэг тус бүрээр нь давхцуулалгүй хялбархан тодорхойлдог. Үүнтэй зэрэгцэн номын сангийн цахим каталог, нэг бүрчилсэн бүртгэл болон нэгдсэн бүртгэл нь автоматаар хөтлөгддөг.
Ном тодорхойлоход хэрэглэгдэх хэл, улс, хот, хэвлэлийн газруудын лавлах системтэй.
Дурын байдлаар тайлан мэдээ гаргах, хайлт хийхэд зориулагдсан хүчирхэг шүүлтүүр, хайлтын системүүдээр бүрэн тоноглогдсон.
Програмын мэдээлэл харуулах хүснэгтүүд нь их уян хатан бөгөөд номын санч өөрийн хүссэн байдлаар баганануудын аль нь харагдах, харагдахгүй байхыг тохируулах, хүссэн талбараараа бүлэглэх, дурын талбараар хайлт хийх гэх мэт өргөн боломжтой.
Уншигч хэрэглэгчдийг бүртгэж тайлан мэдээ гаргадаг системтэй.
Нэг уншигч болон нэг хэсэг уншигчдад зэрэг Email бичих боломжтой.
Програмын хэрэглэгчийн орчин болон хэрэглэх заавар нь Монгол хэл дээр бөгөөд өгөгдөл оруулахад үсэг тохирохгүй байх зөрчилгүй.
Програм нь бүхэлдээ түлхүүр үгээр хамгаалагдсан, мэдээлэлд хандах эрх хэмжээний зохицуулалттай.
Lib4U NET Versionпрограмын ажиллах орчны диаграм
Lib4U програмыг тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд олон салбартай томоохон номын сангуудад зориулсан Lib4U NET Version, дунд болон жижиг номын сангуудад зориулсан Lib4U PC Version гэсэн 2 чиглэлээр хөгжсөн.
Lib4U PC Versionпрограмын ажиллах орчны диаграм
Lib4U NET Versionпрограмыг хэрэглэж байгаа газрууд:
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Төвлөрсөн номын сан
Компьютерийн Техник Менежментийн Сургууль
Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль
Холбоо Мэдээллийн Технологийн Сургууль
Механик Инженерийн Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
Хүмүүнлэгийн Их Сургууль
Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль
Нээлттэй Нийгэм ТББ /Соросын сан/-ийн номын сан
Хууль Зүйн Үндэсний Төв номын сан

Lib4U PC Version  програмыг хэрэглэж байгаа газрууд:
Эрдэнэтийн Технологийн Сургууль
Дарханы Технологийн Сургууль
Өвөрхангайн Технологийн Сургууль
Дарханы Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
Дархан Дээд Сургууль
Соёл Урлагын Дээд Сургууль /Соёлын коллеж/
Барилгын Коллеж
МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
Сэрүүлэг Дээд Сургууль
Монгол Бизнес Дээд Сургууль
Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль
Тэнгэр Дээд Сургууль
Говь-Алтай аймгийн төв номын сан
Техник, Технологийн Коллеж
Газарчин Дээд Сургууль
Дорнод Дээд Сургууль
МУИС-ийн номын сангийн Электрон Каталогид одоогоор 78623 төрлийн 221508 ширхэг ном орсон байна. Энэ каталогид 2002-05-01-ээс хойш 14272 удаа хайлт хийсэн байна.
Хэрхэн хайлт хийх талаар мэдэхийг хүсвэл Хайлт хийх заавар-ыг үзнэ үү. Web based search engine нь Lib4U номын санг автоматжуулах цогц програмын нэг хэсэг юм.
Электрон каталогид хандахдаа 800X600 болон түүнээс илүү нарийвчлалтай дэлгэц, Internet Explorer 5 болон түүний сүүлийн хувилбаруудыг ашиглавал тохиромжтой.
,[object Object]

More Related Content

What's hot

Nomyn sang electron helbert shiljuuleh ni
Nomyn sang electron helbert shiljuuleh niNomyn sang electron helbert shiljuuleh ni
Nomyn sang electron helbert shiljuuleh niNakei Nana

номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээBatsukh Nasantogtokh

íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàë
íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàëíîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàë
íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàëZoljargal_25

номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөномын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөaltanuushkaa

нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталогsunny_0622narantsetseg

Saraa 230
Saraa 230Saraa 230
Saraa 230turoo

каталог
каталогкаталог
каталогturoo

Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
MojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkMojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkturoo

Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
MojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkMojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkturoo

Mongoliatur12
Mongoliatur12Mongoliatur12
Mongoliatur12turoo

оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямааtsetsgeeee

Internet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.AltanchimegInternet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.Altanchimegaltanchimegts

номын сан судлал
номын сан судлалномын сан судлал
номын сан судлалtglblkn

номын санд интернэт ямар ач холбогдолтой вэ
номын санд интернэт ямар ач холбогдолтой вэномын санд интернэт ямар ач холбогдолтой вэ
номын санд интернэт ямар ач холбогдолтой вэorhon21

номын сангийн фонд
номын сангийн фондномын сангийн фонд
номын сангийн фондoyuka_230

What's hot (16)

Nomyn sang electron helbert shiljuuleh ni
Nomyn sang electron helbert shiljuuleh niNomyn sang electron helbert shiljuuleh ni
Nomyn sang electron helbert shiljuuleh ni

рефрат
рефратрефрат
рефрат

номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ

íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàë
íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàëíîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàë
íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàë

номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөномын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө

нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталог

Saraa 230
Saraa 230Saraa 230
Saraa 230

каталог
каталогкаталог
каталог

Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
MojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkMojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
MojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkMojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Mongoliatur12
Mongoliatur12Mongoliatur12
Mongoliatur12

оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа

Internet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.AltanchimegInternet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.Altanchimeg

номын сан судлал
номын сан судлалномын сан судлал
номын сан судлал

номын санд интернэт ямар ач холбогдолтой вэ
номын санд интернэт ямар ач холбогдолтой вэномын санд интернэт ямар ач холбогдолтой вэ
номын санд интернэт ямар ач холбогдолтой вэ

номын сангийн фонд
номын сангийн фондномын сангийн фонд
номын сангийн фонд

Similar to Erdenesuwd 230 e catalog

каталог
каталогкаталог
каталогturoo

интернэт үндэс
интернэт үндэсинтернэт үндэс
интернэт үндэсbayraamiigaa

номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээjkhsak

номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээBatsukh Nasantogtokh

номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээjkhsak

маралмааааааааааааааа
маралмааааааааааааааамаралмааааааааааааааа
маралмаааааааааааааааjkhsak

номын сан
номын санномын сан
номын санulziiiiiiii

номын сан
номын санномын сан
номын санulziiiiiiii

номын санд интернет ашиг лах нь
номын санд интернет ашиг лах ньномын санд интернет ашиг лах нь
номын санд интернет ашиг лах ньerkuuuuuuuuuuuuu

Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаИнтернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаRayya Jakhynbyek

Нийтийн номын сангийн цахим уншлагын үйлчилгээний өнөөгийн байдал
Нийтийн номын сангийн цахим уншлагын үйлчилгээний  өнөөгийн байдалНийтийн номын сангийн цахим уншлагын үйлчилгээний  өнөөгийн байдал
Нийтийн номын сангийн цахим уншлагын үйлчилгээний өнөөгийн байдалKhaidav Tumur

номын сан судлал
номын сан судлалномын сан судлал
номын сан судлалtglblkn

Similar to Erdenesuwd 230 e catalog (19)

Hicheel230
Hicheel230Hicheel230
Hicheel230

Hicheel230
Hicheel230Hicheel230
Hicheel230

Hicheel230
Hicheel230Hicheel230
Hicheel230

Katalog
KatalogKatalog
Katalog

Katalog
KatalogKatalog
Katalog

каталог
каталогкаталог
каталог

интернэт үндэс
интернэт үндэсинтернэт үндэс
интернэт үндэс

номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ

номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ

номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ

маралмааааааааааааааа
маралмааааааааааааааамаралмааааааааааааааа
маралмааааааааааааааа

номын сан
номын санномын сан
номын сан

номын сан
номын санномын сан
номын сан

номын санд интернет ашиг лах нь
номын санд интернет ашиг лах ньномын санд интернет ашиг лах нь
номын санд интернет ашиг лах нь

Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаИнтернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа

Lesson internet medeelllin undes
Lesson internet medeelllin undesLesson internet medeelllin undes
Lesson internet medeelllin undes

Нийтийн номын сангийн цахим уншлагын үйлчилгээний өнөөгийн байдал
Нийтийн номын сангийн цахим уншлагын үйлчилгээний  өнөөгийн байдалНийтийн номын сангийн цахим уншлагын үйлчилгээний  өнөөгийн байдал
Нийтийн номын сангийн цахим уншлагын үйлчилгээний өнөөгийн байдал

номын сан судлал
номын сан судлалномын сан судлал
номын сан судлал

Sdg
SdgSdg
Sdg

More from euuganaa

Orgil n uran shog
Orgil n uran shogOrgil n uran shog
Orgil n uran shogeuuganaa

бүх Nokia lock code
бүх Nokia lock codeбүх Nokia lock code
бүх Nokia lock codeeuuganaa

монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсeuuganaa

Tsagiin huwaari 11 11 11
Tsagiin huwaari 11 11 11Tsagiin huwaari 11 11 11
Tsagiin huwaari 11 11 11euuganaa

Shine nomyn medee 2011 5 sar
Shine nomyn medee 2011 5 sarShine nomyn medee 2011 5 sar
Shine nomyn medee 2011 5 sareuuganaa

усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.euuganaa

Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007euuganaa

More from euuganaa (7)

Orgil n uran shog
Orgil n uran shogOrgil n uran shog
Orgil n uran shog

бүх Nokia lock code
бүх Nokia lock codeбүх Nokia lock code
бүх Nokia lock code

монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс

Tsagiin huwaari 11 11 11
Tsagiin huwaari 11 11 11Tsagiin huwaari 11 11 11
Tsagiin huwaari 11 11 11

Shine nomyn medee 2011 5 sar
Shine nomyn medee 2011 5 sarShine nomyn medee 2011 5 sar
Shine nomyn medee 2011 5 sar

усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.

Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Erdenesuwd 230 e catalog