More Related Content
More from tserendulamaa (20)
зөвлөмж
- 1. Тэвчин хүлээх арга
Хүү чинь амалсан ёсоор 2 биш дөрвөн цаг тоглочихоод
ирлээ гэж бодъё. Та дуугарах гэхээр уурлаж бухимдсан
учраас хатуу ширүүн үг гарчих гээд байгаа байх. Тэгээд
дуугарсан бол хүүхэд чинь буруугаа мэдсэндээ биш харин
харин таны хэлсэн үгэнд гомдсондоо шаналах болно.
Тэрний оронд “ за чи яагаад амалсандаа хүрээгүй болохоо
аяар хэлээрэй ” гэвэл хү мүүжлийн нөлөө нь арай өөр
болж хүүхдэд чинь өөрийнхөө бурууг мэдрэх цаг аяндаа
гарна.
Зарим эцэг эх цаг үргэлж яншиж байхад зарим нь
хүүхэдтэйгээ огт ярилцдаггүй, санаа бодлыг нь
сонсдоггүй. Тэд харсан үзсэн харсан үзсэн сонин болгоноо
ярих сонирхуулах дуртай байдаг. Гэтэл хүүхдийнхээ
яриаг “ за за дараа нь ...” гээд тасалчих эцэг эхчүүд
цөөнгүй байдаг. Олон удаа сонсохгүй өнгөрвөл хар
аяандаа санаа бодлоо та нарт ярих хүсэлгүй болно. Өсч
томрох тусам энэ нь лавширч тэдний ертөнц бүрмөсөн
хаагдах аюултай. Тэгээд өнгөрсөн хойно нь хичээл
сурлага, найз нөхдийнх нь талаар асуугаад нэмэргүй.
Хүүхэд ярих хүсэлгүй тул худал хэлэх юмуу тэгэс
ингэсгээд өнгөрдөг.