SlideShare a Scribd company logo
JACK MA
CEO of ALIBABA company
БАГА НАС
 Хятадын дорно зүгийн Ханчжоу хэмээх
жижигхэн хотод 1964 онд төрсөн. Ма
тийм ч толгой сайтай хүүхэд байсангүй.
Дунд сургуулийн багш нар нь түүнийг
хулигаан, хоёроос өөр дүн авдаггүй,
нойлын ногоон тэг хэмээн ад үздэг
байжээ. Дунд сургуулиа арайхийн төгсөөд
Ма Бээжингийн Их сургуульд элсэхээр
явлаа. Толгой хоосон, халаас хоосон ч Ма-
д харин амбиц байлаа.
• Эхний жилдээ математикийн шалгалтан дээр авах
ёстой 100 онооноос Ма ганцхан оноо авсан ч
шантралгүй дараа жил нь дахин өгсөн ч мөн л
тэнцсэнгүй. Ийнхүү Бээжингийн Их сургуульд элсэх
мөрөөдлөө орхин Ма төрөлх хот Ханчжоудаа эргэн
ирж Багшийн сургуульд элсэн оржээ. Англи хэлний
багшийн ангийг дүүргэсэн Ма Электрон
үйлдвэрлэлийн институтэд ажиллах болов. Сарын
цалин нь дөнгөж 100 юань учраас амьдралаа
залгуулахын тулд Ма ажлын хажуугаар орчуулгын
ажил хийдэг болов. Улмаар түргэн хоолны сүлжээ
рестораны менежерийн туслахаар ажилладаг болжээ.
 1992 онд Ма найзуудтайгаа нийлж, Орчуулгын
товчоо ажилуулж эхэлсэн ч энэ нь бүтэлтэй
байсангүй. Орлого олохгүй байсан учраас Орчуулгын
товчоогоо хааж, наймаа эрхлэв. Хувцас, эм, бэлэг
дурсгалын зүйлс гээд юу ч хамаагүй зарж байлаа.
Харин энэ удаа Ма өөрийгөө дажгүй наймаачин гэдгээ
мэджээ. Ингээд 1995 онд Ма АНУ руу очиж бяцхан
интернэт кафе ажиллуулж эхэлсэн нь амьдралынх нь
эргэлтийн үе байлаа. Интернэт кафедаа орчуулга хийх
зар тавьсанаас хойш ердөө хэдхэн цагийн дотор хэдэн
арван ажлын захиалга орж иржээ. Нутагтаа буцаж
ирээд Ма “Хятадын шар хуудсууд” нэртэй лавлахын
нээсэн бөгөөд сайт нь сурталчилгаанаас бүрэн
санхүүжиж байлаа.
 Энэ үес Ма жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны интернэтийн төвлөрсөн сайт
нээх санаа төрж эхэлсэн байна. Хятад улсын аж үйлдвэр өдрөөс өдөрт хөгжиж, хятадын бараа
дэлхийг бүрхэж байхад үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбох гүүр бий болгохоор зорьжээ.
1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан нь Ма-гийн амьдралын чухал үе
болсон бөгөөд сүүлдээ Yahoo нь Алибаба-гийн томхон хувьцаа эзэмшигчийн нэг болсон билээ.
 1999 онд Ма найз нарын хамтаар 60 мянган ам.доллар цуглуулж, alibaba.com сайтаа нээлээ.
Ажлын өрөө болгон орон сууцны нэг өрөө байрыг хөлсөлж байлаа. Төдөлгүй байдал
нааштайгаар өөрчлөгдөж, АНУ-ын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банк alibaba.com-д таван
сая ам.долларын хөрөнгө орууллаа. Мөн 2000 онд Японы харилцаа холбооны Softbank
Алибабагийн 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авлаа. Нээгдсэнээсээ хойш ердөө жилийн
дараа Алибабагийн хөрөнгө 60 сая ам.доллар болон өслөө. Сая Нью Йоркод гаргасан хувьцааны
дараагаас Алибаба дахь Softbank-ийн хувьцаа 74,2 тэрбумаар үнэлэгдэж байна.
 Гурван жилийн дараагаас буюу 2002 он гэхэд
Алибаба ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд Ма
Юнь-г хүмүүс барууны маягаар Жек Ма хэмээн
дуудах болжээ. Ма бизнесээ өргөжүүлэн хувь
хүний мэдээлэлд үндэслэсэн Taobao.com-ийг
2002 онд нээв. Хэрэглэгчдийн тоо нь гэрлийн
хурдаар өсч, 2005 онд Yahoo Taobao.com-ийн
хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар
худалдан авлаа.
 Ма бизнесээ цааш улам өргөжүүлж 2010 онд
Европын болон АНУ-ын хувцасны брэнд
компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалдах,
мөн хятадын хувцас үйлдвэрлэгчдийн барааг
гадаад зах зээлд борлуулах зорилго бүхий
aliexpress.com-ийг ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн
байдлаар Алибаба групп нь Хятадын онлайн
худалдааны 80 хувийг гүйцэтгэж байгаа бөгөөд 300
сая хүн эдний сайтуудаар үйлчлүүлж байна.
 Ма 2013 онд гүйцэтгэх захирлын ажлаа өгч
ерөнхий захирал болжээ. Энэ оны есөн сард
Дэлхийн зах зээлд хамгийн том хувьцаа буюу
150 тэрбум ам.долларын IPO гаргаж буйгаа
мэдэгдсэн билээ. Жэк Ма “Бид их мөнгөтэй
болохыг хүсэж үүнийг хийгээгүй. Бид
хүмүүсийн итгэлийг олохоор хийж байна”
хэмээн хэлсэн юм. Энэ их хэмжээний IPO
түүнийг Хятадын хамгийн баян хүн
болгосон.
Жэк Ма хмжээлшгүй баян болсон ч хэт үнэтэй хэрэглээнээс татгалздаг.
Тэрээр кунфугийн тухай зохиол бичих, ном унших, покер тоглох, бясалгал
хийх, тай-чигаар хичээллэх дуртай.
 Алибаба нэрийг тэрээр кофе ууж суухдаа
бодож олжээ. Хүн бүрийн мэддэг алдартай
үлгэрт эрдэнэсийн агуйг нээж буй тухай
гардаг. Одоо энэ үлгэр амьдрал дээр буюу
цахим зах зээлд дэлхийн анхаарлыг татсан
их эрдэнэсийн агуй болжээ.
ЖАК МА БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ :
1. Тэр хандлагыг эрхэмлэдэг
Жэк Ма өөрийн гаргаж байсан хамгийн том алдааныхаа тухай ярьж байхдаа “Алибаба”-г нээсний дараа
ажилчдадаа тэдний хүрч болох хамгийн дээд “оргил” бол менежер гэж хэлжээ. Харин захирлуудыг дандаа
гаднаас сонгоно. Харин одоо хүмүүсийн хандлагыг чухалчилж, онол сурдаг болсон гэнэ.
2. Тэр хүмүүсийг нэг зорилго дор нэгтгэдэг
Чи хичнээн хичээсэн ч ажилчид, бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагч нартаа өөрийгөө 100 хувь үнэмшүүлж
чадахгүй. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөх нь илүү том амжилтанд хүрэхэд тусална. Нэг хүний хараан дор
компаниа нэгтгэснээс нэг зорилго дор өөрөө ч ажилчдаа ч нэгтгэх хэрэгтэй. Зорилго удирдагчаас илүү чухал.
3. Тэр хамгийн сайн мэргэжилтнүүдийг ажилд авдаг
Чиний ажилчин чамаас илүү чадвартай байх ёстой. Хэрвээ тийм биш бол чи буруу хүнээ ажилд авсан байна.
Ажилчдынхаа чадварт анхаарал хандуулж, түүний чадвар өөрийн компанид ямар хэрэгтэй болохыг хэлж өг.
4. Тэр дайсан бэлтгэдэггүй
Жэк Магийн бизнестээ баримталдаг хамгийн онцгой зарчим бол нөхөрсөг өрсөлдөөн юм. Ма өрсөлдөгчдөө
дайсан гэж хардаггүй. Харин ч өөрийнхөө нөөц боломжийг бүрэн ашиглахад нь түлхэц өгдөг, олон зүйл зааж
сургадаг найз гэж үздэг байна.
5.Тэр бууж өгөх бол хамгийн том бүтэлгүйтэл гэж үздэг
Магийн нэг баримтлал бол “бууж өгөх бол хамгийн том бүтэлгүйтэл”. Хэрвээ чи хийхээр зорьсон
л бол хамгийн сайнаараа хичээ. Зорилгодоо хүрэхийн тулд бүтэлгүйт. Эцэст нь чи амжилтынхаа
оргилоос өнгөрсөн рүүгээ инээмсэглэн харах болно. Бусад бүх гайхалтай удирдагчдын адилаар
Жэк Ма ч бэрхшээл, саад тотгороос хүн хамгийн их зүйлийг суралцдаг гэдгийг мэднэ.
6. Тэр амьдралд хайртай
Бид ажиллах гэж ирээгүй. Бид амьдралаас баяр хөөр авах гэж төрсөн. Бид юмсыг илүү
сайжруулах гэж ирсэн. Хэрвээ чи амьдралаа тэр чигээр нь зөвхөн ажиллахад зориулах юм бол чи
гарцаагүй харамсана. Энэ бол Жэк Магийн зүрхэндээ үргэлж бодож явдаг үг. Амьдрал бол дэлхий
болон хүмүүст туслах. Хэрвээ их мөнгөтэй болох нь чиний зорилго юм бол түргэхэн шиг бодлоо
өөрчил.
7. Тууштай бай
Өөрийн хүрэхийг хүссэн зүйлээ нарийн тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлө.
ГҮЙЦЭТГЭСЭН ОЮУТАН :
З. Энхжин /Сэтгүүлч 3А – B.JM14D048 /

More Related Content

What's hot

цусны эргэлтийн тогтолцоо
цусны эргэлтийн тогтолцооцусны эргэлтийн тогтолцоо
цусны эргэлтийн тогтолцооХ' Рикка
 
сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи khashkhorol mashbat
 
101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12Xaz Bit
 
амьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэцамьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэцbyamba-1
 
эсийн хими шинж
эсийн хими шинжэсийн хими шинж
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудJust Burnee
 
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдэсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдOidov Tungaa
 
химийн хичээл /шүлтийн металл /
химийн хичээл /шүлтийн металл /химийн хичээл /шүлтийн металл /
химийн хичээл /шүлтийн металл /
chemistry teacher
 
химийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангихимийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангиTogoo Battuya
 
фотосинтез
фотосинтезфотосинтез
фотосинтез
Sugar Gonchigdanzan
 
9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
enkhsaruulsukhochir
 
7б ангийн танилцуулга
7б ангийн танилцуулга7б ангийн танилцуулга
7б ангийн танилцуулгаMyagaa_1987
 
карбон хүчил
карбон хүчилкарбон хүчил
карбон хүчилdavaa627
 
ургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэцургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэцbyamba-1
 
Византын эзэнт гүрэн Byzantine Empire /V-XII/
Византын эзэнт гүрэн        Byzantine Empire                 /V-XII/Византын эзэнт гүрэн        Byzantine Empire                 /V-XII/
Византын эзэнт гүрэн Byzantine Empire /V-XII/
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
 
хүхэр,түүний нэгдлүүд
хүхэр,түүний нэгдлүүдхүхэр,түүний нэгдлүүд
хүхэр,түүний нэгдлүүдschool14
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэнOidov Tungaa
 

What's hot (20)

цусны эргэлтийн тогтолцоо
цусны эргэлтийн тогтолцооцусны эргэлтийн тогтолцоо
цусны эргэлтийн тогтолцоо
 
сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи
 
101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12
 
амьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэцамьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэц
 
эсийн хими шинж
эсийн хими шинжэсийн хими шинж
эсийн хими шинж
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
 
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдэсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
 
химийн хичээл /шүлтийн металл /
химийн хичээл /шүлтийн металл /химийн хичээл /шүлтийн металл /
химийн хичээл /шүлтийн металл /
 
Hicheel
HicheelHicheel
Hicheel
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
химийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангихимийн холбоо 8 анги
химийн холбоо 8 анги
 
фотосинтез
фотосинтезфотосинтез
фотосинтез
 
9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
9 r angi-nar_sar_delkhiin_khodolgoon
 
7б ангийн танилцуулга
7б ангийн танилцуулга7б ангийн танилцуулга
7б ангийн танилцуулга
 
Lecture5
Lecture5Lecture5
Lecture5
 
карбон хүчил
карбон хүчилкарбон хүчил
карбон хүчил
 
ургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэцургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэц
 
Византын эзэнт гүрэн Byzantine Empire /V-XII/
Византын эзэнт гүрэн        Byzantine Empire                 /V-XII/Византын эзэнт гүрэн        Byzantine Empire                 /V-XII/
Византын эзэнт гүрэн Byzantine Empire /V-XII/
 
хүхэр,түүний нэгдлүүд
хүхэр,түүний нэгдлүүдхүхэр,түүний нэгдлүүд
хүхэр,түүний нэгдлүүд
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
 

Жак Ма

  • 1. JACK MA CEO of ALIBABA company
  • 2. БАГА НАС  Хятадын дорно зүгийн Ханчжоу хэмээх жижигхэн хотод 1964 онд төрсөн. Ма тийм ч толгой сайтай хүүхэд байсангүй. Дунд сургуулийн багш нар нь түүнийг хулигаан, хоёроос өөр дүн авдаггүй, нойлын ногоон тэг хэмээн ад үздэг байжээ. Дунд сургуулиа арайхийн төгсөөд Ма Бээжингийн Их сургуульд элсэхээр явлаа. Толгой хоосон, халаас хоосон ч Ма- д харин амбиц байлаа. • Эхний жилдээ математикийн шалгалтан дээр авах ёстой 100 онооноос Ма ганцхан оноо авсан ч шантралгүй дараа жил нь дахин өгсөн ч мөн л тэнцсэнгүй. Ийнхүү Бээжингийн Их сургуульд элсэх мөрөөдлөө орхин Ма төрөлх хот Ханчжоудаа эргэн ирж Багшийн сургуульд элсэн оржээ. Англи хэлний багшийн ангийг дүүргэсэн Ма Электрон үйлдвэрлэлийн институтэд ажиллах болов. Сарын цалин нь дөнгөж 100 юань учраас амьдралаа залгуулахын тулд Ма ажлын хажуугаар орчуулгын ажил хийдэг болов. Улмаар түргэн хоолны сүлжээ рестораны менежерийн туслахаар ажилладаг болжээ.
  • 3.  1992 онд Ма найзуудтайгаа нийлж, Орчуулгын товчоо ажилуулж эхэлсэн ч энэ нь бүтэлтэй байсангүй. Орлого олохгүй байсан учраас Орчуулгын товчоогоо хааж, наймаа эрхлэв. Хувцас, эм, бэлэг дурсгалын зүйлс гээд юу ч хамаагүй зарж байлаа. Харин энэ удаа Ма өөрийгөө дажгүй наймаачин гэдгээ мэджээ. Ингээд 1995 онд Ма АНУ руу очиж бяцхан интернэт кафе ажиллуулж эхэлсэн нь амьдралынх нь эргэлтийн үе байлаа. Интернэт кафедаа орчуулга хийх зар тавьсанаас хойш ердөө хэдхэн цагийн дотор хэдэн арван ажлын захиалга орж иржээ. Нутагтаа буцаж ирээд Ма “Хятадын шар хуудсууд” нэртэй лавлахын нээсэн бөгөөд сайт нь сурталчилгаанаас бүрэн санхүүжиж байлаа.
  • 4.  Энэ үес Ма жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны интернэтийн төвлөрсөн сайт нээх санаа төрж эхэлсэн байна. Хятад улсын аж үйлдвэр өдрөөс өдөрт хөгжиж, хятадын бараа дэлхийг бүрхэж байхад үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбох гүүр бий болгохоор зорьжээ. 1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан нь Ма-гийн амьдралын чухал үе болсон бөгөөд сүүлдээ Yahoo нь Алибаба-гийн томхон хувьцаа эзэмшигчийн нэг болсон билээ.
  • 5.  1999 онд Ма найз нарын хамтаар 60 мянган ам.доллар цуглуулж, alibaba.com сайтаа нээлээ. Ажлын өрөө болгон орон сууцны нэг өрөө байрыг хөлсөлж байлаа. Төдөлгүй байдал нааштайгаар өөрчлөгдөж, АНУ-ын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банк alibaba.com-д таван сая ам.долларын хөрөнгө орууллаа. Мөн 2000 онд Японы харилцаа холбооны Softbank Алибабагийн 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авлаа. Нээгдсэнээсээ хойш ердөө жилийн дараа Алибабагийн хөрөнгө 60 сая ам.доллар болон өслөө. Сая Нью Йоркод гаргасан хувьцааны дараагаас Алибаба дахь Softbank-ийн хувьцаа 74,2 тэрбумаар үнэлэгдэж байна.
  • 6.  Гурван жилийн дараагаас буюу 2002 он гэхэд Алибаба ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд Ма Юнь-г хүмүүс барууны маягаар Жек Ма хэмээн дуудах болжээ. Ма бизнесээ өргөжүүлэн хувь хүний мэдээлэлд үндэслэсэн Taobao.com-ийг 2002 онд нээв. Хэрэглэгчдийн тоо нь гэрлийн хурдаар өсч, 2005 онд Yahoo Taobao.com-ийн хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авлаа.
  • 7.  Ма бизнесээ цааш улам өргөжүүлж 2010 онд Европын болон АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалдах, мөн хятадын хувцас үйлдвэрлэгчдийн барааг гадаад зах зээлд борлуулах зорилго бүхий aliexpress.com-ийг ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Алибаба групп нь Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэж байгаа бөгөөд 300 сая хүн эдний сайтуудаар үйлчлүүлж байна.
  • 8.  Ма 2013 онд гүйцэтгэх захирлын ажлаа өгч ерөнхий захирал болжээ. Энэ оны есөн сард Дэлхийн зах зээлд хамгийн том хувьцаа буюу 150 тэрбум ам.долларын IPO гаргаж буйгаа мэдэгдсэн билээ. Жэк Ма “Бид их мөнгөтэй болохыг хүсэж үүнийг хийгээгүй. Бид хүмүүсийн итгэлийг олохоор хийж байна” хэмээн хэлсэн юм. Энэ их хэмжээний IPO түүнийг Хятадын хамгийн баян хүн болгосон.
  • 9. Жэк Ма хмжээлшгүй баян болсон ч хэт үнэтэй хэрэглээнээс татгалздаг. Тэрээр кунфугийн тухай зохиол бичих, ном унших, покер тоглох, бясалгал хийх, тай-чигаар хичээллэх дуртай.
  • 10.  Алибаба нэрийг тэрээр кофе ууж суухдаа бодож олжээ. Хүн бүрийн мэддэг алдартай үлгэрт эрдэнэсийн агуйг нээж буй тухай гардаг. Одоо энэ үлгэр амьдрал дээр буюу цахим зах зээлд дэлхийн анхаарлыг татсан их эрдэнэсийн агуй болжээ.
  • 11. ЖАК МА БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ : 1. Тэр хандлагыг эрхэмлэдэг Жэк Ма өөрийн гаргаж байсан хамгийн том алдааныхаа тухай ярьж байхдаа “Алибаба”-г нээсний дараа ажилчдадаа тэдний хүрч болох хамгийн дээд “оргил” бол менежер гэж хэлжээ. Харин захирлуудыг дандаа гаднаас сонгоно. Харин одоо хүмүүсийн хандлагыг чухалчилж, онол сурдаг болсон гэнэ. 2. Тэр хүмүүсийг нэг зорилго дор нэгтгэдэг Чи хичнээн хичээсэн ч ажилчид, бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагч нартаа өөрийгөө 100 хувь үнэмшүүлж чадахгүй. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөх нь илүү том амжилтанд хүрэхэд тусална. Нэг хүний хараан дор компаниа нэгтгэснээс нэг зорилго дор өөрөө ч ажилчдаа ч нэгтгэх хэрэгтэй. Зорилго удирдагчаас илүү чухал. 3. Тэр хамгийн сайн мэргэжилтнүүдийг ажилд авдаг Чиний ажилчин чамаас илүү чадвартай байх ёстой. Хэрвээ тийм биш бол чи буруу хүнээ ажилд авсан байна. Ажилчдынхаа чадварт анхаарал хандуулж, түүний чадвар өөрийн компанид ямар хэрэгтэй болохыг хэлж өг. 4. Тэр дайсан бэлтгэдэггүй Жэк Магийн бизнестээ баримталдаг хамгийн онцгой зарчим бол нөхөрсөг өрсөлдөөн юм. Ма өрсөлдөгчдөө дайсан гэж хардаггүй. Харин ч өөрийнхөө нөөц боломжийг бүрэн ашиглахад нь түлхэц өгдөг, олон зүйл зааж сургадаг найз гэж үздэг байна.
  • 12. 5.Тэр бууж өгөх бол хамгийн том бүтэлгүйтэл гэж үздэг Магийн нэг баримтлал бол “бууж өгөх бол хамгийн том бүтэлгүйтэл”. Хэрвээ чи хийхээр зорьсон л бол хамгийн сайнаараа хичээ. Зорилгодоо хүрэхийн тулд бүтэлгүйт. Эцэст нь чи амжилтынхаа оргилоос өнгөрсөн рүүгээ инээмсэглэн харах болно. Бусад бүх гайхалтай удирдагчдын адилаар Жэк Ма ч бэрхшээл, саад тотгороос хүн хамгийн их зүйлийг суралцдаг гэдгийг мэднэ. 6. Тэр амьдралд хайртай Бид ажиллах гэж ирээгүй. Бид амьдралаас баяр хөөр авах гэж төрсөн. Бид юмсыг илүү сайжруулах гэж ирсэн. Хэрвээ чи амьдралаа тэр чигээр нь зөвхөн ажиллахад зориулах юм бол чи гарцаагүй харамсана. Энэ бол Жэк Магийн зүрхэндээ үргэлж бодож явдаг үг. Амьдрал бол дэлхий болон хүмүүст туслах. Хэрвээ их мөнгөтэй болох нь чиний зорилго юм бол түргэхэн шиг бодлоо өөрчил. 7. Тууштай бай Өөрийн хүрэхийг хүссэн зүйлээ нарийн тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлө.
  • 13. ГҮЙЦЭТГЭСЭН ОЮУТАН : З. Энхжин /Сэтгүүлч 3А – B.JM14D048 /